The Highway Family

Тэк : Барьлаа. Барина даа. Бүүб бүүб бүүб бүүб бүүб.

Бичиг : Найруулагч И Санхүн. Хурдны замын гэр бүл.

Тэк : Дайр л даа. Дайр. Дайраарай. Алив наашаа. Дайраарай дайраарай.

Гиү : Алив Өни холдоорой. Түр хүлээгээрэй. За, за эхлээд Өни. Нэг хоёр гурав. За. Жан Тэк. Хөөх. Жисүг цүнхээ өгчих. Над дээр гишгээд гарчих. За. Хөөх. Хөөх.

 

 

Гиү : Уучлаарай. Сайн байна уу?

Эм : Айн?

Гиү : Уучлаарай би хадмындаа очоод буцаж байгаа юм. Энэ түр амрах газар хэтэвчээ алга болгочихлоо. Хэн нэгэн нь хулгайлсан юм шиг байна.

Эр : Тэгээд юу гэж?

Гиү : Үгүй, юу гэхээр. Манай гэр бүл харих ёстой юм л даа. Машины бензин дуусчихлаа. 20,000вон зээлэх юм бол, би гэртэй хариад шууд дансаар шилжүүлээд өгье.

Эр : Уучлаарай, бэлэн мөнгө алга.

Өни : Ааваа хэдүүлээ хэзээ харих юм бэ?

Тэк : Хурдан гэртэй харьмаар байна.

Гиү : Машиндаа байж байхгүй яагаад ирсэн юм?

Эм : 20000вон уу?

Гиү : Тийм ээ.

Эм : Какао пэйе байгаа юу?

Гиү : Яана аа? очиж очиж утасны нүүр.

Эм : Аан. Хайлдаа. Одоохон.

Гиү : За, өлсөж байна уу?

Эм : 20000вон гэлүү?

Гиү : Тийм ээ, тийм. Хөөх баярлалаа.

Хүүхдүүд : Баярлалаа.

Гиү : Дансаа өгчих үү? би хариад шууд шилжүүлээд өгье.

Эм : Дансаа өгөх боломжгүй ээ. Би нэрийн хуудсаа өгчихье. Какао пэйеэр төлчихөөрэй. 

Гиү : Аан за. За, ойлголоо. За баярлалаа гээрэй.

Хүүхдүүд : Баярлалаа.

Өни : Баяртай.

Гиү : За баяртай, баярлалаа.

 

 

Жисүг : Амттай байна уу?

Тэк : Тийм ээ.

Жисүг : Тайван тайван.

Гиү : Үлдсэн мөнгө.

Жисүг : За. 7400вон уу?

Тэк : Амттай байна. Гэхдээ би ганцханыг нэмж идмээр байна. Ахиад авч өгөх үү?

Гиү : Хөөх ингэж аялах жинхэнэ аз жаргал юм.

Өни : Ээжээ, надаар туслуулах зүйл байна уу?

Гиү : Айн? Өни чиний цүнх.

Жисүг : Битгий.

Гиү : Ойлголоо.

Жисүг : Одоо яах вэ?

Гиү : Яаж ийж байгаад болно доо.

Жисүг : Ёстой нээрээ. Битгий л дээ.

Тэк : Ээжээ, юу идэж байгаа юм?

Жисүг : Аан, ээж нь юу ч идээгүй ээ. Тэг унтаагүй юм уу?

Тэк : Миний нүд өвдөөд байна.

Гиү : Өвдөж байна гээд бодоод байвал өвдөнө. Өвдөхгүй байна гэж бодвол өвдөхгүй. За юу?

Тэк : Эгчээ, би өлсөөд байна.

Өни : Өлсөхгүй байна гэж бодвол өлсөхгүй.

Тэк : Эгчээ.

Өни  : Ид.

 

 

Гиү : Юу вэ?

Эр : Байна уу? Хүн байна уу? энэ нэвтрэх хориотой бүс шүү. Босоорой. Хурдан хураагаарай.

Гиү : Ёооё.

Жисүг : Ёстой нээрээ.

Гиү : Яасан бэ?

Эр : 5 минутын дотор зайлуулахгүй бол хүчээр хураана шүү.

Гиү : Ойлголоо доо. Ойлголоо явж ажлаа хий.

Эр : За, хурдан хураагаарай.

Гиү : Унт унт унт. Явчихлаа.

Өни : Нээрээ унтаж болох юм уу?

Эр : Тийм ээ, унт.

 

 

Тэк : Хүсэхгүй байна.

Жисүг : Нийгээрэй.

Эм : Уучлаарай, энийгээ авчихгүй юу?

Гиү : За, хоолоо идье. Өнөөдөр ч гэсэн хоол хайрласан Ес үх христ, бурхан багшдаа баярлалаа.

Жисүг : Баярлалаа.

Тэк : Амттай харагдаж байна.

Гиү : Өни. Харж байвал, сайхан сэтгэлтэй юу? Үгүй юу гэдгийг мэдэх боломжтой. Тийм байгаа биз? Харвал сайхан сэтгэлтэй үгүйг, мэдэх боломжтой л доо.

Өни : Ойлгохгүй байна, юу гэсэн үг юм?

Гиү : Юу гэхээр, сайхан сэтгэлтэй хүнийг олж харах ёстой.

Өни : Ааваа, халууцаад байгаа юм уу?

Гиү : Айн? Үгүй ээ.

 

 

Жисүг : Чийгний хорхой. Сайн байна. Битгий нээгээрэй, нүдээ нээж болохгүй шүү.

Тэк : Нэг хоёр. Ийшлүүлээд, энийг хардаа.

Эм : Бэлэн мөнгө байхгүй ээ.

Гиү : 20000 ш дээ.

Эр : Танайх хаана юм?

Гиү : Манайх, Масанд байдаг.

Эр : Масан аа? Масаны хаана?   

Гиү : Хагжондун. Та масаныг мэддэг юм уу?

Эр : Тийшээ 20000воноор очих боломжтой юу?

Гиү : Тийм ээ, очих боломжтой.

Эр : Машин чинь хаана байна?

Гиү : Машин, машин тэнд.

Эр : Иргэний үнэмлэхээ өгдөө.

Гиү : Иргэний үнэмлэх байхгүй ээ. Хэтэвчээ алга болгочихсон юм чинь.

Эр : Бэлэн мөнгө алга, уучлаарай.

Гиү : Үгүй, эрэгтэй, 1000 вон ч хамаагүй зээлвэл би явуулж чадна аа.

Эр : Байхгүй ээ, өөр хүнээс асуу.

Гиү : Туслаач.

 

 

Ом : Миний дүү, наад усаа ууж болохгүй.

Гиү : Сайн байна уу та.

Ом : Айн?

Гиү : Нэг зүйл гуйя. Би хэтэвчээ алга болгочихлоо. 20000вон зээлэх боломжтой юу?

Ом : Уучлаарай, би завгүй явна.

Өни : Ганцхан удаа туслаач.

Гиү : Хадмынхруугаа явчихаад харьж явна. Замдаа хэтэвчээ алга болгочихоод оо.

Ом : Танайх хаана вэ?

Гиү : Ёнчон.

Ом : Гёнбүк Ёнчон уу?

Гиү : Ёнчоныг мэдэх үү?

Ом : Багадаа түр амьдарч байсан.

Гиү : Өө, таатай байна. Би нутгийн хүнээ таниагүй байна. За баярлалаа.

Хүүхдүүд : Баярлалаа.

Гиү : Хүүхдүүд маань өдөржин юу ч идээгүй. Би хэтэвчээ хаях ёсгүй байсан юм. Уучлаарай.

Жисүг : Их баярлалаа.

Хүүхдүүд : Баярлалаа.

Ом : Зүгээр ээ, авчих.

Гиү : Хэрэггүй дээ. 20000воноор хангалттай бензин хийгээд харих боломжтой. Би хариад шууд дансруу нь хийчихье.

Ом : Зүгээр ээ, авчих.

Жисүг : Ийм их мөнгө өгөхгүй байж болно ш дээ.

Ом : Хүүхдүүд өдөржин юу ч идээгүй гэсэн ш дээ. Их мөнгө биш авчих.

Гиү : Авчих.

Өни : Баярлалаа.

Тэк : Баярлалаа.

Ом : Хоол ид. Би явлаа.

Жисүг : Баярлалаа.

Ом : За. Яасан бэ?

Гиү : Та дансаа өгсөнгүй ээ.

Ом : Зүгээр ш дээ.

Гиү : Зүгээр ээ.

Ом : Энэний ард данс байгаа.

Гиү : Баярлалаа, болгоомжтой яваарай.

Жисүг : Баярлалаа.

Хүүхдүүд : Баяртай.

Тэк : Баяртай.

 

 

Тэк : Эгчээ, нисэж байгаа юм шиг байна.

Жисүг, Өни : Үнэхээр хайртай.

Эр : Эрэгтэй гараад ирдээ. Би яах аргагүй өчигдөр майхнаа зайлуул гэж хэлсэн байхаа? Айн?

Гиү : Хөөе, Солонгос улсад амьдрах новшийн юмаа. Уучлаарай, та албан хаагч юм биш үү? Албан хаагч иргэдийн төлөө ажиллах ёстой юм биш үү? иргэн амралтын газар майхан барьж, амарч байхад, энэ яагаад болохгүй гэж?

Эр : Яагаад болохгүй гэхээр, аялал жуучлалын хуулийн 3н 1-р заалтын 3-р зүйлд хууль бусаар олон нийтийн газар амрахыг хориглоно. Тиймээс энэ майханг хураалаа. Ойлгосон уу?

Гиү : Би өөрөө хураая аа.

Эр : Ёстой нээрээ. Өчигдөр хураа гэж байхад та хураагаагүй ш дээ. Хүн аятайхан хэлж байхад ойлгоход яадаг юм?

Жисүг : Энд хүн байна.

Тэк : Ээжээ.

Эр : Бүгд гарч ирсэн үү? жинхнээсээ хураалаа шүү. За юу? Холд.

Гиү : Хөөш наадахдаа битгий хүр.

Тэк : Битгий хүр.

Эр : Яагаад байгаа юм? Яаж байна аа?

Гиү : Тавь. Ёстой нээрээ.

Эр : Чи солиороо юу? Намайг түлхсэн үү? айн? Цагдаа дуудна, зугтаад үзээрэй.

Гиү : Би хэзээ түлхсэн юм?

Тэк : Өө, хугарчихлаа.

Эр : Миний гар утас хаана байна?

Гиү : Новш гэж, новш гэж. Яана аа? айн?

Жисүг : Нээрээ хугарчихсан юм уу?

Эр : Яагаад ингэж хараад байгаа юм? Айн? Энэ хүн намайг түлхээд хугарчихлаа ш дээ.

Өни : Та эвдчихлээ.

Гиү : Яагаад уйлаад байгаа юм? Зүгээр ээ, аав нь янзалчихнаа. Битгий уйлаарай, битгий уйл.

Эр : Үгүй энэ.

Гиү : Ёстой нээрээ. Түр хүлээгээрэй.

Жисүг : Сэчон амралтын газар хамгийн ойрхон нь уу?

Гиү : Тийм ээ, тийм байна.

Тэк : Би одоо алхахыг хүсэхгүй байна. Хөл өвдөөд байна. Би алхахгүй ээ.

Гиү : Тэк? Хэдүүлээ энд дэндүү удаан байсан. Одоо аялалаар явна шүү.

Тэк : Би алхахыг хүсэхгүй байна.

Жисүг : Тэк хаачих гэж байгаа юм? Тэк аа. Өни, Тэгийг аваад ир.

Тэк : Хүсэхгүй байна. Миний хөл өвдөөд байна ш дээ. Миний хөл өвдөөд байна.

Өни : Идчих. Амттай байна уу?

Тэк : Тийм ээ. Ёооё, шүд уначихлаа.

Өни : Анхных биш ш дээ. Уйлахаа боль.

Тэк : Миний шүд өвдөөд байна.

Өни : Энийг шүдтэй нь сольё.

Тэк : Ахиад нэгийг өг.

 

 

Эр : Сайн ажиллаа. Хардаа. Эс би эс, Эм би си, Эн эйч кэе зураг авалт хийсэн. Эмээгийн үеэс 41 жил болсон. 41 жил. Ингээд хааж байгаа нь их юм. Гүрийсэн боловч өөр арга байсангүй. Битүү хүнтэй байсан юм.

Эр1 : Захирлаа, энийг, энийг ч гэсэн зөөх үү?

Ом : Тийм ээ.

Эр1 : Энийг зөөчихөөд хэдүүлээ сүндэгүг идье. Үгүй ээ, сончигүг, сончигүг амттай байх.

Эр2 : Калгүгсү.

Эр : Энийг би өөрийн гараар алхаар цохиж янзалсан юм.

Эр2 : Хичнээн үлдсэн бэ?

Эр : Үсээ унатал янзалсан.

 

 

Эр1 : Яах вэ? энийг ч гэсэн бид нар аваад явах уу? энэ биш юм уу?

Ом : Өршөөгөөрэй.

Эр : Зүгээр л аваад яв.

Ом : Яагаад вэ? авчих, хайран ш дээ.

Эр : Хэрэггүй ээ.

 

 

Эр : Ахиад жаахан өгчих л дөө. Ингэж болохгүй ээ.

Ом : Захирлаа, энийг хаяхад багагүй мөнгө зарна. Мэдэж байгаа биз дээ? Энийг хаяхын тулд нэг нэгэнтгүй бүртгүүлэхээс гадна, их мөнгө зарна.

Эр : Тийм л дээ.

Ом : Тэгвэл яах вэ? бид энд орхиод явчих уу?

Эр1 : Яасан бэ? эргүүлээд буулгах уу?

Эр : За за.

Ом : Хурдан аччих. Ширээгээ дээш нь. Тамхи аваад татаарай.

 

 

Ом : Ирчихлээ.

Эм : Сайн байна уу?

Ом : Сайн байна уу?

Эм : Зөндөө эд зүйл байна.

Ом : Тайван үзээд, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй.

Эм : Энэ.

Ом : Ийм юмыг тавиур болгож их ашигладаг юм байна лээ. Давгүй шүү.

Эм : Энэ цуураагүй биз дээ? Би зөндөөг авна.

Ом : Та намайг гомдоож байна шүү. Энийг авчрахад мөнгө зарцуулдаг. Интернэт, икеагаас хайгаад үз л дээ. Манайх хамаагүй хямд. Би өөрийн нэрийг бодож нэг нэгэнтгүй шалгаж, угааж цэвэрлэсэн. Үнэхээр гомдоож байна шүү.

 

 

Ом : Хамгийн сайн гэснийг авчихлаа шүү.

Эм : Интернэтээс хамаагүй хямд нь ч хямд юмаа.

Ом : Тэр мэдээж ш дээ. Манайх Солонгостоо хамгийн хямд газар.

Эм : Нээлтээ хийхээр нээлтийн дог идэхээр ирээрэй.

Ом : Ойлголоо. Сүгдэгүг аваад очъё. Цэден.

Эр : За.

Ом : Сүндэгүг идэх дуртай тэ?

Эр : Тийм ээ, дуртай.

Ом : 12 сандал хүргүүье.

Эр1 : За.

Ом : Тийшээ орж үзлүү? Тэнд ч гэсэн зөндөө юм байгаа.

Эр : Энийг дөнгөж сая буулгасан ш дээ. Шууд зарагдчихлаа.

Эр1 : Дөнгөж сая буусан зүйл шууд зарагдчихаар хачирхалтай байгаа биз? Угаасаа амьдралд юу ч тохиолдож болно.

 

 

Гиү : Өни ядарч байна уу?

Өни : Тийм ээ, ядарч байна.

Гиү : Ээж нь гэдсэндээ Өнигийн дүүг чинь тээж байгаа. Өни ингэж тусласанд ээж нь баярлаж байгаа.

Жисүг : Өни уучлаарай, баярлалаа.

Өни : Зүгээр ээ.

Гиү : Амжилт амжилт. Өө амжилт.

Тэк : Амжилт.

 

 

Эр : Яаж ахиж очих юм? Би дунд сургуульд байхдаа хэрэглэж байсан.

Ом : Ёстой нээрээ.

Эр : Миний харснаар бол луйварчин байсан. Луйварчин. Жинхэнэ луйварчид мөн. Тэгээд л үгүй гээд хэлчихсэн.

Ом : Хөх инээд хүргэж байх шив, тэрийг мэдсээр байж үнэгүй шахуу өгдөг юм уу?

Эр : Хэн үнэгүй шахуу өгсөн гэж? хөөе тооцоогоо нарийн хийж, нэг нэгэнтгүй авсан. Цэден тэгсэн тэ? Айн? Үнэн биз дээ? Хурдан хариулдаа.

Цэден : Тийм ээ.

Ом : Хөөе юуны чинь тийм гэж. Үгүй тэ?

Цэден : Тийм ээ, тийм.

Эр1 : Дандаа тийм гэх юмаа.

Эр : Чунруд уу? тийм ээ. Өлжирүд үү? тийм ээ.

Эм : Чонрянрид үү? тийм ээ.

Эр : Чонрянрид үү? тийм ээ. Тийм ээ, тийм ээ, тийм ээ, тийм ээ. Тийм ээ. Юу хийгээд байгаа юм? Наадах чинь балрана, яах гэж өгч байгаа юм?

Ом : Яагаад болохгүй гэж?

Эр : Яахав дээ, амьтан цугларчихна. Муур цугларна.

Эм : Ямар хамаатай юм? Муур идэж байг л дээ. Зүгээр ш дээ, эгчээ тийм ээ? Хөөх сайн идэж байна. Адилхан амьдарч байж яагаад байгаа юм?

Эр : Нээрээ өхөөрдөм юм уу? бүгд хамтдаа, бүгдээрээ сайн идэж сайхан амьдаръя.

Эм : Тэгэлгүй яахав. Бүгд л амьтай ш дээ.

Эр : Цэден чи ч гэсэн ирээд ид. Нааш ир.

Эм : Нааш ир.

Цэден : За.

Эр : Хэдүүлээ Цэденгийн дууг сонсоё. Дэмий юм уу?

Ом : Тийшээ очоод хэвтлээ.

Эм : Яагаад? Яасан?

Ом : Хэтэрхий их уусан бололтой. Толгой эргээд байна. За юу? Цэвэрлэхдээ намайг дуудаарай, идэж дуусаад.

Эр1 : Өө.

Эм : Эгчээ, эм аваачаад өгөх үү?

Ом : Хэрэггүй ээ.

Эр : Унт унт. Идэцгээе.

Бичиг : Хямдарлын агуулах.

Эр : Соян голоо дуулъя.

Эм : Тийм шүү.

Эр : Гоё дуулж байна уу?

 

 

Эр : Чи арай дэндүү юм. Их удаж байна ш дээ. Санаж үгүйллээ гээд нас барсан хүүхэд эргэж ирэхгүй ш дээ. Айн? Тийм биш гэж үү?

Ом : Ойлгохгүй байна уу?

Эр : Би юу ойлгохгүй байгаа гэж? Эхнэр нөхөр хоёр нэгнээ энхрийлэх хэрэгтэй. Энэ бах ёстой зүйл. Тэгэж байж өвчин эдгэрч, хайраар даван гарна ш дээ. Айн? Тийм биш гэж үү? тийм биш гэж үү?

Ом : Хөөш.

Эр : За за хийхгүй ээ, хийхгүй. Ханиа, Цэден цалин нэмээд өгөөч гэсэн.

Ом : Яагаад?

Эр : Цэдений гэрийн эзэн эмэгтэйг танина даа. Тэр эмээ түрээсээ 50000воноор нэмүүлэхийг хүссэн бололтой.

Ом : Тавилгын дэлгүүрийн ард байдаг өрөөнд унт гээч.

Эр : Яахав, тийм арга байгаа л даа. Гэхдээ, нийлдэг хүмүүстэйгээ хамт амьдрах хөгжилтэй байдаг бололтой. Цалинг нь нэмэх юм уу?

Ом : Дараа сард нэмж өгье гэж хэл.

Эр : За, ойлголоо. Цэденд тэгэж дамжуулна аа. Унт унт.

 

 

Жисүг : Өни наанаа юу хийж байгаа юм?

Өни : Ээжээ хачин чимээ сонсоогүй юу?

Жисүг : Ямар чимээ? Зүгээр л салхи байх. Явъя. Өни, зүгээр ээ.

 

 

Гиү : Гэрт хүн байна уу? Ямар байна? Миний хүү Тэк, болгоомжтой байгаарай. Гоё уу? өө, тийшээ явъя. Явцгаая. Болгоомжтой, болгоомжтой байна шүү. За юу? За ор ор ор. Энэ зүгээр юм. Энд байцгаая. Ямар байна? Давгүй байгаа биз? Айн?

Жисүг : Аанхаа.

Гиү : За, цохиорой. Цохиорой. Тийм ээ.

Жисүг : Юу вэ?

Өни : Аа.

Жисүг : Яасан бэ? Өни.

Өни : Ус.

Жисүг : Ус аа? бороо орж байна.

Гиү : Бороо орж байна. Бороо орж байна. Хурдан хураагаарай. Алив.

Өни : Ээжээ, зүгээр үү?

Жисүг : Тийм ээ, зүгээр.

Тэк : Намайг ч бас тэврээч.

Жисүг : За.

Ом : Сарипутра. Бүх зүйл хэвийн болно. Хүн бүр мөнх наслахгүй. Эцэс төгсгөлгүй ахин төрнө. Хүн бүрийн амьдрал мөнх бус. Түүнийг минь, сайхан газар байлгаж, тэнгэрийн оронд жаргалтай байлгаарай.

 

 

Ом : Шинү, Би энийг өмсөж болохгүй гэж хэд хэлэх гэсэн юм?

Хүү : Ямар хамаатай юм? Надад таалагдаж байна.

Ом : Өчигдөр ээжийнх нь авчирсан цамц байгаа ш дээ. Тэр даруухан, цэвэрхэн ш дээ.

Хүү : Хүүхдүүдтэй зугаалахаар явах гэж байхад яагаад ингээд байгаа юм?

Ом : Хурдан солиод өмс гэсэн шүү.

Хүү : Хуучинсаг үзэл бодолтой юм. Ээжээ, би явлаа шүү.

Ом : Хөөе сольж өмсөөд яваач.

Хүү : Үгүй ээ.

Ом : Хөөе, хоолоо хоолоо аваад яв л даа.

 

 

Гиү : Өө ахаа, сайн байна уу?

Эр : За.

Гиү : Уучлаарай, би хадмындаа очоод буцаж байгаа юм.

Ом : Гэртэй харьчихаад ирсэн юм байхдаа.

Гиү : 20000вон зээлэх юм бол би гэртэй хариад, шууд шилжүүлье. Өө, за баярлалаа. Баяртай. Яв яв. Яваарай. Үү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, баярлалаа. Өө, би энийг яагаад хаясан юм болоо?

 

Хүүхдүүд : Цэнхэр тэнгэр, сансар огторгуй. Хайч чулуу даавуу, буудаарай.

Өни : Сайн нуугдаарай, үсний үзүүр харагдах вий. Сайн нуугдаарай, үсний үзүүр харагдах вий. 1,2,3,4,5,6,7,8,9

Тэк : Эгчээ.

Эм : Хөөе битгий авираад бай. Унана буу.

Тэк : Мнннай, мнннай.

Өни : Эгчээ, манай дүүг харсан уу?

Эм : Чиний дүү хэн гэдгийг би яаж мэдэх юм?

Өни : Жижигхэн эрэгтэй хүүхэд байгаа.

Эм : За сайн байна уу?

Эр : Нэг худог өгөөч.

Эм : Нэгийг үү?

Эр : Гараар хийсэн худогноос хоёрыг өгөөч.

Эм : За.

Өни : Тэк. Тэк. Тэк. Зогсоорой, зогс. Зогсооч.

Эр : Хөөе яаж байна аа? Ёоох.

Өни : Тэк, Тэк миний дүү.

Тэк : Эгчээ, би энд байна ш дээ.

 

 

Ом : Хөөе, намайг танина тэ?

Гиү : Та хэн бэ? хэн болчихоод манай хүүхдүүдийн гараас барьчихсан юм?

Тэк : Ааваа.

Ом : Өнгөрсөн удаад надаас мөнгө авсан ш дээ. 70000 вон. Мөнгө зээлээч гэж жүжиглэчихээд, намайг луйвардсан юм уу?

Гиү : Та чинь юу яриад байна аа? луйвардсаан? Анх удаа харчихаад.

Ом : Үгүй, намайг хараагүй гэж бодож байна уу? Би, үгүй юу гэж хэлэх ёстой вэ?

Гиү : Юуны чинь юу гэж хэлэх. Зүгээр л явж байсан зүгрүүгээ яв. Уйдаад байвал, энийг унших юм уу?

Ом : Аан ингэх юм биз дээ? Цагдаагийн газар уу? Энд луйварчид байна л даа. Үгүй, үгүй хулгайчууд. Сочоны түр амрах газар байна.

Гиү : Гүйгээрэй, гүй. Гүй.

Ом : Хөөш хаачих гэж байгаа юм? Хурдал, хурдан ирээрэй. Зугтаж байна. Хөөш зогс. Үгүй ээ, Сочон түр амрах газар. Сочон Сочон. Сөүлийн чиглэл биш эсрэг зүгрүү. Хурдан ирээрэй, зугтаж байна. Хөөш зогсооч. Хөөе, та зүгээр үү? Үгүй, тийм болохоор яах гэж зугтсан юм? Хүнд бэртсэн үү? өвдөж байна уу?

Жисүг : Хүүхдүүдээ хооллох гэж тэгсэн юм. Ахиж тэгэхгүй ээ. Та ч гэсэн эх хүн ш дээ. Ахиж тэгэхгүй ээ. Ганцхан удаа уучлаач. Ганцхан удаа уучлаач, буруу зүйл хийсэн. Ганцхан удаа уучлаач.

 

 

Ом : Зугтчихсан.

Эм : Өнөөдөр ч гэсэн харсан уу? Есан түр амрах газар бас Сочон түр амрах газар уу?

Ом : Тийм ээ.

Эм : Урд нь ч гэсэн төстэй хэрэг хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Нэг хүн мөн эсэхийг шалгах ёстой.

Ом : Тэгээд яагаад өнөөдрийг хүртэл барьж чадаагүй юм?

Эм : Төстэй хэрэг бүртгэгдсэнч, олоход амаргүй. Бүх хариуцсан цагдаагийн газрууд өөр өөр болохоор, хугацаа алдсан байх. Бага мөнгө болохоор бүртгүүлсэн хүмүүс ч араас нь хөөцөлддөггүй. Хохирогчид идэвхитэй байх чухал шүү.

Эр : Мөрдөгчөө, харуулын өрөөнөөс камер шалгалаа.

Эм : Аан. Хамт явах уу? зугтсан хүмүүсийн ам зургийг зуруулах ёстой.

Ом : Би очих ёстой гэж үү?

Эм : Одоо барина даа.

Ом : Гэхдээ, хүүхдүүд яах бол?

Эм : Аан, харин л дээ. Юуны өмнө түр асрах газарлуу шилжүүлнэ. Та хамт явах уу?

Ом : За.

 

 

Өни : Ээжээ.

Тэк : Ээжээ, энд байна энд.

Гиү : Ханиа, их айсан уу? зүгээр үү?

Жисүг : Зүгээр ээ, уулзсан болохоор болоо. Бэртэж гэмтээгүй биз дээ?

Тэк : Аавтай хамт гоё гүйсэн.

Гиү : Тийм ээ, бид ингээд гоё тоглонгоо гүйсэн шүү.

Өни : Ядарсан ш дээ.

Гиү : Ёоох.

Жисүг : Одоохон. Ханиа, яаж байна?

Гиү : Үгүй, би зүгээр ээ.

Жисүг : Зүгээр үү?

Гиү : Муу хогийн хүүхэн. Балай авгай. Чи харсан уу? Айн? Тэр одоо хэн болчихоод манай гэр бүлээр оролдож байгаа юм? Айн? Тэр хүүхэн манай хүүхдүүдийг хөтлөсөн байсан харсан уу?

Жисүг : Зүгээр ээ.

Гиү : Өни, Өни Тэк. Өни, Тэк. Тэк, Өни. Аав нь байгаа ш дээ. Аавтайгаа байна.

Жисүг : Өни, Өни, Тэгийг дагуулаад яв.

Гиү : Өни.

Тэк : Ааваа та бас яасан бэ?  

Гиү : Тэр хүн биднийг хөөж байгаа юу? Айн? Чи харсан уу? Тэр хүн бидний араас хөөсөн үү? Тийм үү? Новш гэж, би тэр хүүхнийг барих ёстой байсан юм. Новш гэж. Ална даа. Би түүнийг.

Жисүг : Зүгээр ээ.

Гиү : Би тэр хүүхнийг барьж аваад ална даа новш гэж. Хараал идсэн, новшийн хүүхэн.

Жисүг : Болно, ханиа. Зүгээр ээ. Болно. Болно. Битгий.

Өни : Битгий уйл.

 

 

Тэк : Наана чинь юу байна?

Өни : Алга.

Тэк : 100 вон байна. 100 вон. Өнөөдөр азтай өдөр байна. Өнөөдөр үнэхээр азтай өдөр байна. Гоё доо. Гоё. Энд алга уу? Байхгүй юу? Олдохгүй байна.

 

 

Тэк : Наадахаа биш энийг.

Өни : Болохгүй ээ.

Эр : Хөөе, хөөе. Энд уйлж болохгүй ээ.

Өни : Гоё байна уу?

Эр : Хүрэхгүй байна. 1000 дутаж байна.

Өни : Мөнгө байхгүй ш дээ.

Эр : Авсан зүйлээсээ нэгийг хас.

Өни : Буцаагаад аваачаад тавь.

Эр : Үгүй ээ, зүгээр ав.

Тэк : Чипс үү?

Эр : Зүгээр ав.

Өни : Баярлалаа.

Тэк : Баярлалаа.

Эр : Маргаж болохгүй шүү.

 

 

Өни : Хоолоо идье.

Жисүг : За. Өө. Зүгээр ээ, ээж нь энийг идье.

Тэк : Бохир ш дээ.

Жисүг : Үгүй ээ, халуун ус орсон учраас ариутгагдсан. Нааш ир. Хоолоо идье.

Өни : Гэхдээ, түр амрах газар майхангаа орхиод ирсэн. Өнөөдөр хаана хонох вэ?

Жисүг : 00-д хоноод маргааш буцаж очоод майхангаа авчиръя.

Тэк : 00-д хоновол нуруу өвдөнө.

 

 

Өни : Ааваа, би сургуульд явмаар байна. Үсэг сурж, хичээл хиймээр байна.

Гиү : Аав нь үзсэн. Онц биш ээ.

Өни : Би ч гэсэн оролдож үзээд онц биш гэж хэлмээр байна.

Гиү : Уучлаарай. Чадваргүй аавыгаа уучлаарай.

 

 

Эм : Иргэний үнэмлэх байгаа юу?

Гиү : Үнэмлэх, үнэмлэхээр яах гэж?

Эм : Зүгээр л өгч байдаа.

Гиү : Аан үнэмлэх. Хэтэвч. Аан одоо алга аа.

Эм : Залилан, хулгай, зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшилд нэвтэрсэн хэргээр цагдаагийн газарлуу явах нь дээ.

Гиү : Юу яриад байгаа юм? Та хүн андуурсан юм биш үү? цагдаа мөн үү? Цагдаа гэмгүй иргэнийг сүрдүүлж байна.

Эр : Та чимээгүй бидний ажилд туслаач.

Эм : Цагдаагийн газар очоод тайлбарлаж болно.

Гиү : Та нар нээрээ хүн андуурсан байна. Тэндэхийн гоймон амттай шүү, гоймон ид. Өни.

Эр : Өө.

Эм : Зогс.

Гиү : Ёооё.

Эм : Зүгээр үү? Ёооё, хаана байна аа?

Эр : Хурдан гараад ир.

Эм : Хэн бэ?

Эр : Тэнд байна. Тэнд. Тэнд. Тэнд.

Гиү : Хаз хаз хаз.

Эр : Зогс.

Гиү : Өни, өнхөр. Өнхөр.

Эм : Хөөе.

Гиү : Баларсаан. Баригдчихлаа.

Эм : Хөөе. Босоорой, бос. Яагаад байгаа юм бэ?

Гиү : Ёооё ёооё.

Эм : Нам мөрдөгчөө, гавлаарай.

Эр : Хүүхдийг ч гэсэн үү?

Эм : Энэ хүнийг л.

Жисүг : Биднийг ч гэсэн дагуулаад яв.

Эм : Айн? Хэн бэ?

Жисүг : Бид гэр бүл нь байна.

Гиү : Ёооё.

 

 

Гиү : Солонгос улсын ардчилсан, эрх чөлөөт нийгэмд, манай гэр бүл аль болох бусдад хор хүргэхгүй амьдарч байгаа.

Эм : Болно. Дараагийн асуултыг асууя. Жан Гиү та 20000вон зээлээч гэдэг аргаар хэдэн хүнээс мөнгө авсан бэ?

Гиү : Манай гэр бүл хүн чанаргүй үйлдэл огт хийгээгүй.

 

Эр : Энд хаяг нэрээ бичээч. Аан чи бичиж мэддэггүй юм биш биз? Хэдэн настай вэ? Аан. Үгүй, ээж та яагаад хүүхдүүдээ хичээлд явуулж хамгаалаагүй юм?

Жисүг : Бид энийг хийсэн.

Эр : Айн? Юу гэнэ ээ?

Жисүг : Хүүхэд шовторлогдож, гадуурхагдаж, бусадтай харьцуулдаг тийм газраас бид хамгаалсан юм. Энэ ямар хэцүү байдгийг мэдэх учраас.

 

 

Эм : Эгчээ, ороод ир.

Ом : За.

Эм : Энэ хүн таныг залилсан уу?

Гиү : Би энэ эмэгтэйг анх удаа харж байна. Би гомдолтой байна. Намайг гүтгэж байна. Юу гэдэг билээ? Би энэ эмэгтэйг бусдыг гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө өө.

Эм : Энэнээс гадна, таны хүмүүсээс мөнгө авч байгаа бичлэг байгаа. За юу? Тэгээд ч Жан Гиү. Энд Янпёндун дахь дахин төлөвлөлтийн асуудлаар компаний мөнгө хувьдаа завшиж, залилангийн хэрэг үйлдэж, санхүүгийн гэмт хэргийн хуулиар эрэн сурвалжлагдаж байсан байна.

Гиү : Би, би биш.

Эм : Юуны чинь биш гэж? энд бичээстэй байна.

Гиү : Залилан биш ээ. Төлөхийг хүссэн боловч, хүүхдүүдээ тэжээхийн тулд өөр аргагүй байсан.

Эм : Ан Жисүг хамсаатан уу?

Гиү : Үгүй ээ, манай эхнэр юу ч мэдэхгүй би ганцаараа хийсэн юм. Ганцхан намайг барь. Миний буруу. Би тэр мөнгийг заавал, заавал төлнө өө. 70000вон, тэр мөнгийг ганцхан өдөр хар ажил хийвэл, олох боломжтой. Гуйя, авраач дээ. Миний буруу.

Эм : Жан Гиүгийн оршин суугаа газар тодорхойгүй учраас, зугтах эрсдэлтэй.Таныг хуулийн дагуу яаралтай баривчилж байна. И мөрдөгчөө.

Эр : За.

Жисүг : Бид нар хамт байна аа.

Эм : Хамт байх боломжгүй ээ. Энэ амралтын газар биш.

Гиү : Уучлаарай, уучлаарай. Миний буруу гэж хэлсэн ш дээ. Жисүг, Өни.

Өни : Ааваа.

Гиү : Тэк.

Тэк : Ааваа.

Гиү : Тэк аа, Тэк аа.

Тэк : Ээжээ.

 

 

Ом : Өршөөгөөрэй. Хамт явах уу? Ийшээ ор.

Тэк : Би энэнд хүрч болох уу?

Өни : Болохгүй ээ, бусдын эд зүйлд хүрч болохгүй.

Ом : Үгүй ээ, үгүй. Зүгээр.

Тэк : Зөөлхөн юмаа.

Өни : Босооч дээ. Тэгэж болохгүй.

Тэк : Үгүй ээ, би уйлна шүү.

Ом : Энэ бидний ажлын дундуур амардаг өрөө л дөө. Энд амьдарч болно. Гал тогоонд хоол хийж идэж, мах шарж идээрэй.

Тэк : Мах уу?

 

 

Ом : Өнгөрсөн удаад идэж байгаад үлдсэн юм. Энэ хангалттай хүрэх байх. За, ид. Аан эгч нь ч гэсэн иднэ. Тийм болохоор бушуухан ид.

Хүүхдүүд : Амтархан иднэ ээ.

Ом : За. Махнаас ид.

Өни : Ээжээ идэхгүй юм уу?

Жисүг : Аан иднэ. Сайн идээрэй.

Ом : Хүүхэд чинь хэдэн долоо хоногтой вэ?

Жисүг : Нэлээн томорсон.

Ом : Хоол идэх үед тайван идэж болно оо.

Тэк : За.

Ом : Алив.

Жисүг : Баярлалаа.

 

 

Ом : Тэгээд эхний ээлжинд тэнд байрлаарай гээд хэлчихсэн.

Эр : Юу яриад байгаа юм? Яг одоо явуул.

Ом : Ийм орой яаж хүүхдүүдийг яв гэх юм? Тэгэж их явуулмаар байгаа бол чи өөрөө хэл.

Эр : Ёоох.

 

 

Жисүг : Хаана байна? Алга ташаарай.

Тэк : Энд байна.

Эр : Үгүй, ийм их тоостой газар юу хийж байгаа юм бол?

Ом : Манай нөхөр. Мэндэл, энэ дэлгүүрийн захирал.

Эр : Чи захирал болохоос би ямар захирал уу?

Жисүг : Сайн байна уу? хүүхдүүдээ мэндлээрэй.

Хүүхдүүд : Сайн байна уу?

Эр : Сайн уу?

Ом : Энэ манай ажилтан. Дүүгийн гэр бүл энд хэд хоноглоно.

Цэден : Сайн байна уу?

Жи, Өни, Тэк : Сайн байна уу?

 

 

Эр : Ийшээ, сайн наагаад тавь. Яагаад ийм хүчгүй юм бэ? бушуул. Тэрийг аваад ир. Тэрийг.

Ом : Нэрээ бичдээ. Жисүг, Өниг сургуульд явуулах хэрэгтэй.

Өни : Сургууль уу?

Ом : Тийм ээ, сургууль. Сургуульд очиж, бичиг сурж найзуудтайгаа уулз.

Тэк : Битгий.

Ом : За яваарай. Юу хийж байгаа юм?

Жисүг : Хоол идсэн учраас хариу барих хэрэгтэй.

Тэк : Энийг хардаа, эгч тоглоом авч өгсөн.

Жисүг : Тэгсэн үү? Баярлалаа гэж хэлсэн үү?

Тэк : Мнннхан.

Ом : Өни, Тэк хоёр наашаа ирдээ. Айн? За.

 

 

Ом : Д. Д.

Тэк : Д.

Ом : Р.

Тэк : Ээжээ, надтай хамт тоглооч.

Өни : Н. Д. Р. М.

Ом : Хөөх сайн байна. Үнэхээр сайн байна. Ахиад нэг бичдээ.

Өни : Г, Н, Д, Р ...

Хүү : Г, Н, Д, Р, М

Ом : Аан, Сайн байна. Нээрээ, тэр үед зам зуурын түр амрах газар яагаад намайг танихгүй царайлсан бэ? аав чинь тэг гэсэн үү? эгч нь үсийг нь сүлжээд өгөх үү? тэгвэл сэтгэл сэргэдэг юм. Тэгэх үү? эгч нь их сайн сүлждэг шүү. Цаашаа харж бай. Хөөрхөн болгоод өгье.

 

 

Тэк : Хөөх, энэ үнэхээр амттай юм. Би анх удаа ийм амттай хоол идэж байна.

Өни : Чи урд нь идэж л байсан ш дээ.

Тэк : Ийм аяганд анх удаа идэж байна.

Ом : Өнөөдөр би хүргэлтэнд гарч чадахгүй. Тооцоогоо сайн бодоод ирээрэй.

Эр : За, санаа зовох хэрэггүй. Хөөх, Тэк. Чи бөөн баяр уу? амаа арчаад ид л дээ. За.

 

               

Гиү : Новш гэж. Би 20000-г гуйсан чинь өөрөө 50000-г өгсөн ш дээ. Айн? Тэгснээ намайг шоронд хийж гэнэ. Өни, Тэк.

Эр : Үгүй, энийг болиулаадахаач. Ганцаараа яриад л байх юм.

Эр1 : Тоох хэрэггүй ээ.

Эр : Хамт байгаад үзээч новш гэж. Аймар санагдаад байна. Хөөе, болно. Новш гэж болно. Чамайг би яая даа. Чимээгүй болоод өгөөч. Боль боль боль. Хөөе, надруу цэхэлзлээ гээд чамаас айх юм шиг байна уу? хохино шүү. Багалзуурдаж байгаад, хөлөөрөө. Пан пан. Дараа нь хий давхар эргэлт хийж, ханаруу үсрээд. Новш гэж. Айчихсан уу? айн? Нүдээ тат, нүдээ. Нүдээ тат. Ёооё, ёооё, ёооё.

Эр1 : Ёстой нээрээ, болиод өгөөч. Болно. Хөөе хөөе. Ёстой нээрээ. Хөөш

 

 

Эр : Ёстой нээрээ. Энэ солиотой амьтныг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн дээр биш үү?

Эр1 : Санаатай сэтгэцийн эмнэлэгт хэвтэх гэж ингээд байгаа юм болов уу? Тийм ч байж магадгүй.

Эр : Бас яасан бэ?

Гиү : Гэдэс.

Эр : Хөөе хөөе. Энэ бас яачихав аа?

Эр1 : Бас яасан бэ? ёстой нээрээ. Ингэх юм бол ял нэмэгдэнэ шүү.

Эр : Хөөе ахлагчийг дуудаад ирье.

Эр1 : Ёстой нээрээ, одоохон. Одоохон. Зүгээр үү? айн? Галзуурах нь ээ. Байна уу? Чи хүлээж байдаа.

Эр2 : Бариарай, энэ новшийг бариарай.

 

 

Эр : Хөөе байж бай.

Эр1 : Наадахаа барь барь.

Эр2 : Хөөе надахаа барь.

Эр3 : Хөөе. Гүйгээрэй, гүйгээрэй. Даваачээ, дав.

Эр4 : Чадахгүй байхдаа яадаг юм? Эргүү амьтан. Хөөе хөөе. Наадахаа барь. Новш минь, гүй. Хурдан гүй. Бариарай. Зогсооч чи. Хөөе тэнд байна. Яваарай. Хөөе хөөе, болгоомжтой. Нааш ир. Зогсооч. Хөөе хөөе.

Эр : Хаана байна? Ийшээ явсан юм биш үү? Хаана нуугдчихав аа?

Эр станц : Шинэ хэрэг бүртгэгдлээ.      

Эр : Тийшээ очиж үзье. Ийшээ.

Эр1 : Новш гэж.

Бичиг : Пластик хог хаягдлын сав.

 

 

Тэк : Би явна. Би явмаар байна.

Эр : Хаашаа явахыг мэдэхгүй байж. Хэрэггүй ээ, болохгүй.

Тэк : Би явмаар байна ш дээ.

Цэден : Болохгүй ээ, болохгүй. Болохгүй.

Тэк : Би явна.

Эр : Болохгүй ээ.

Тэк : Би явна.

Эр : Тэгэж их явмаар байна уу?

Тэк : Тийм ээ.

Эр : Хаашаа явахыг мэдэхгүй байж. Тэгвэл ээжээсээ зөвшөөрөл аваад хүрээд ир.

Тэк : Ээжээ.

Эр : За. Тэк

Тэк : За.

Эр : Сайн сонсоорой. Тийшээ очоод, машин дотор томоотой байна шүү.

Тэк : За.

Эр : Хариулахдаа сайн гэж. Амла.

Тэк : Амлалаа.

Эр : Амжилт хүсье.

Тэк : Амжилт хүсье. За.

 

 

Ом : Чи хэдэн сартай вэ?

Жисүг : Юу тэр вэ?

Ом : Жирэмсэн болоод.

Жисүг : Барагцаагаар 6 сар. 7 сар. Сайн мэдэхгүй байна.

Ом : Юу гэсэн үг юм? Эмнэлэгт үзүүлээгүй юм уу? Эмнэлэг явъя. Эмнэлэг явъя, үзүүлэхгүй бол надад тухгүй санагдана ш дээ.

Өни : Ээжээ, эмнэлэг явъя. Би хамт явна.

Ом : Мөнгөнд санаа зовох хэрэггүй. Би, би эмнэлэгийн төлбөрийг өгье. Явъя, одоо явъя. Үгүй. Та хоёр угаахаа зогсоогоод явах бэлтгэл хий.

Жисүг : Үгүй ээ.

 

Эм : Нарийн харъя. 

Жисүг : Айн?

Эм : Хөлөө дээшлүүлж байхгүй юу?

 

 

Тэк : Загас ирлээ. Тунхэ далайгаас ирсэн арваалж, наймаалж, наймаалж, арваалж. Далай далай. Далай далай далай.

 

 

Ом : Юу гэнэ ээ?

Эм : Хүүхэд буруу тийшээ харсан байна. Одоо жирэмсэн болоод 29 долоо хоногтой байна. Ус хангалтгүй байгаа учраас, хүүхэд өөрөө зөв тийшээ харах боломжгүй байна. Гэхдээ энэ айхтар том асуудал бишч, хүүхэд дутуу төрөх магадлалтай.

Ом : Дутуу юу?

Эм : Тийм ээ, савны амсар бага зэрэг нээгдсэн байгаа учраас, хүүхэд дутуу төрөх магадлалтай.

 

 

Эр : Загас ирлээ. Тунхэ далайгаас.

 

 

Эр : Холдоорой.

Тэк : Би ч гэсэн. Би ч гэсэн би ч гэсэн. Би тусламаар байна.

Эр : Хөөе хөөе.

Тэк : Өргөөд өргөөд.

Цэден : Миний дүү болохгүй шүү.

Тэк : Өргөөд өргөөд.

Эр : Хөөе хөөе Тэк гараарай. Хөөе аюултай шүү. Хөөш.

Тэк : Өргөөд өргөөд.

Эр : Хөөе хөөе чи. Чи.

 

 

Эм радио : Гэр бүлийн сэтгэл зүйч Жон Сү-Ён доктор, өрөөндөө ирнэ үү.

Ом : Гадуур яаж амьдарсан юм?

Жисүг : Зам зуурын амрах газар бүх зүйл байдаг. Олон хүнтэй. Тэгээд л.

Ом : Гайгүй байхаа, зүгээр ээ.

Эр : Эмч хаана байна? Хаашаа явах уу?

Өни : Өө Тэк. Тэк аа, Тэк аа.

Ом : Өни яасан?

 

Эр : Эмчийн хэлснээр, шөрмөс бага зэрэг цочирдсон гэж бодоход болно гэсэн. Мэдээж эмнэлэгт хэвтэх шаардлагагүй.

Жисүг : Хүү маань сахилгагүй юм л даа. Уучлаарай.

Эр : Намайг уучлаарай.

Ом : Хүүхэд дагуулж явсан бол сайн харахгүй. Ямар болгоомжгүй юм бэ?

Эр : Болгоомжилсон л доо. Гэхдээ хүү өөрөө, зөөж байгаа юман доогуур шургаад ороод ирсэн. Өөр арга байгаагүй.

Ом : Тэгэс ингэс гээд санаа тавиагүй л биз.

Эр : Юу яриад байгаа юм? Цэден бид хоёр анхаарсан ш дээ. Гэхдээ тэр том шүүгээг бариад шатаар өгсөж байхад, доогуур нь шургаад. Явж байхад хэрэм шиг гүйгээд ороод ирсэн. Тийм үед яаж анхаарах юм? Тэгээд ч гайгүй гэсэн. Гайгүй.

Ом : Юуны чинь гайгүй гэж? хүүхэд бэртчихсэн байна.

Эр : Би хөөе.

Ом : Би юу гэж? хүүхэд дагуулж явсан бол сайн харах хэрэгтэй.

Эр : Ёнсон аа, гараад ирдээ.

 

 

Эр : Чи намайг мэднэ дээ. Би уул нь ингэдэггүй. Ёнсон аа, өнөөдөр миний үгийг сонс. Чи яах гэж энэ хүүхдүүдийг дагуулж ирсэн юм? Айн? Яах гэж энэ хүүхдүүдийг авчраад, ийм их асуудал үүсгээд байгаа юм? Ёнсон аа, зүгээр энэ хүмүүсийг явуул. Яг одоо явуул. Би, би ноцтой хэлж байна. Гуйя, явуулчих. Надад тухгүй байна, дургүй байна. Би үнэхээр дургүй байна. Танихгүй хүмүүс таалагдахгүй байна.

Ом : Чи яахаараа, урд нь ч тэр одоо ч тэр огт өөрчлөгддөггүй байна аа? өөрт жаахан л тухгүй, төвөгтэй санагдвал санаа тавихыг хүсэхгүй байгаа биз?

Эр : Хөөе Ом Ёнсон зөв ярина шүү. За? Үгээ бодож хэл. Хөөе, чи дураараа танихгүй хүүхдүүд дагуулж ирээд, өөрийн дотор байгаа гэмшилийг, түүнийгээ мартах гэж энэ бүхнийг хийж байгаа биз дээ? Хөөе би ойлгож байна. Гэхдээ ингэж, ингэж лав биш. Арай ч дээ, айлын хүүхдүүд дагуулж ирээд шүү. За яахав. Хоёулаа чин үнэнээр ярья. Хөөе Ёнсан аа, хоёулаа жаахан үнэн байя. Өөрөө өөртөө үнэнч байгаач.

Ом : Тийм дургүй байгаа бол, чи өөрөө яв.

 

 

Жисүг : Гараа. Сайн байна. Сайн байна.

Ом : Өнөөдөр энд хоноод явж болох уу?

Тэк : За.

Ом : Энд байх хэр байна?

Жисүг : Дотор унтахаар, нуруу тухтай байна.

Тэк : Надад ч гэсэн таалагдаж байна.

Ом : Ашгүй дээ.

Тэк : Гэхдээ, аав хэзээ ирэх вэ?

Ом : Аав нь удахгүй ирнэ.

Тэк : Харин тэгээд аав яг хэзээ ирэх юм? Аавыг санаж байна.

Жисүг : Аав нь 100 унтаад ирнэ.

Тэк : 100 юу? Тэр чинь хэд гэсэн үг юм?

Өни : 10, ахиад 10 байгаа гэсэн үг.

Ом : Хөөх Өни ухаантай юм гээч?

Өни : Түрүүн номноос уншсан юм.

Тэк : 1 2 аан 28. Эгчээ тоолоод өгөөч.

Өни : 1 2 3 4 5 6 7 8 9 10 12

Ом : 11

Өни : 11

Ом : 12

Өни : 12 13

Өни, Ом : 14 15 16

Өни : 18

Ом :  17

Өни : 17

 

 

Эр тв : Шүүхийн ерөнхий газар Янпёндунд 2016 онд гарсан гал түймрийн хэргийг бүхэлд нь шийдвэрлэлээ. Хохирогч гэр бүл тус бүр 200 саяын нөхөн олговор олгохоор болж ээ. Хэргийн газраас Со Өн-Ён сэтгүүлч үргэлжлүүлэн мэдээллэнэ.

Эр3 : Эрүүл ухаанаа алдаж ээ. Хорвоо солиорч ээ. Бидний татвараар ийм зүйл хийж болох уу?

Эр1 : Хүмүүс манайхыг бүгд найрамдах улс гэж бодох байхаа.

Эр2 : Ингэх байсан бол яах гэж даатгал хийдэг юм?

Эр3 : Солиорчихож, солиорчихож, хорвоо буруу тийшээ эргэж байна.

Эр : Уучлаарай.

Эр1 : За.

Эр : Яагаад хорвоо солиорсон гээд байгаа юм?

Эр1 : Юу гэсэн үг вэ?

Эр2 : Та яасан бэ?

Эр3 : Бид хоорондоо ярьж байна.

Эр : Та нарын яриа хэрээс хэтрээд.

Эр2 : Ахаа, таны тухай яриагүй ш дээ.

Эр : Яагаад ингэж яриад байгаа юм?

Эр1 : Та их уусан байна.

Эр : Үгүй ээ, үгүй. Түр хүлээгээрэй. Яагаад яагаад ингэж ярьж байгаа юм?

Эр3 : Та согтсон байна. Уусан идсэнээ шингээгээрэй.

Эр : Яасан яасан гэнэ ээ?

Эр1 : Та битгий бусдын биед хүрээд бай. Ахаа.

 

 

Эм : Их өлссөн бололтой. Шингэхгүй байх вий, тайван ид л дээ.

Гиү : Баярлалаа. Хэд вэ?

Эм : 6-н Удэн идсэн үү?

Гиү : Мэдэхгүй байна аа.

Эм : 9000вон өгчих.

Гиү : Хэд гэсэн бэ?

Эм : Юу?

Гиү : Өнөөдөр хэдийг зарсан бэ? новш гэж мөнгөө өгөөдөх. Айн? Уучлаарай. Жисүг. Өни, Тэк.

 

Эр : Чи тэр мөнгийг үрэн таран хийсэн учраас ээж чинь үхсэн новш минь.

Эр1 : Надад итгэ гэсэн яасан? Хараал идсэн, эргүү амьтан.

Эр : Чи алсан, чи л ээжийгээ алсан.

Эм : Чи л зүгээр байсан бол ийм зүйл болохгүй байсан.

Эр : Хараал идмэр.

Тэк : Ааваа гэртэй харьмаар байна.

Эр : Өөдгүй амьтан. Миний мөнгийг өгөөдөх, миний мөнгө.

 

Гиү : Хэн бэ?

Эр : Новш минь, намайг танихгүй юу? Муу хог шаар. Чам шиг юм амьд явах хэрэггүй. Чамаас болоод ээж чинь үхсэн. Чамаас болж маш олон хүн хохирсон. Бас, чамаас болж чиний хүүхдүүд үхнэ. Муу хог шаар.

Гиү : Жон Жунман нохойн гөлөг, миний мөнгийг аваад зугтсан. Би бүхнээ алдсан, новш гэж.

 

 

Бичиг : Орлого нотлохгүй зээл олгоно.

Гиү : Новш гэж.

 

 

Ом : Хөөх сайхан болчихлоо.

Тэк : Юу гэсэн үг вэ?

Ом : Цэвэрхэн болчихлоо.

Тэк : Цэвэрхэн болчихлоо.

Өни : Тийм байгаа биз? Ээжээ гоё байна уу?

Жисүг : Мннхан.

Тэк : Цахлай нисэж байна.

Ом : Цахлай биш ээ, тагтаа байна.

 

 

Ом : Ка.

Өни : Ка.

Ом : Би, Чи.

Өни : Би, Чи.

Ом : Энэ тийм инээдтэй байна уу?

Өни : Инээдтэй байна аа. Би чи.

Ом : Би.

Тэк : Ах хэзээ ирэх вэ?

Ом : Аан ах нь, одоохондоо ирэхгүй.

Тэк : Ах ч гэсэн 100 унтаад ирэх үү?

 

 

Эм : Хариулт 2500вон.

Өни : Баярлалаа, баяртай.

Эм : За баяртай.

Тэк : Энийг хардаа.

Өни : Чиний шүлс урсаад байна ш дээ. Ахиад нэгийг идмээр байна.

Эр : Сайн байна уу? захирлаа, яагаад утсаа авахгүй байгаа юм?

Ом : Хүүе юу хийж яваа юм?

Эр : Танай хүн хүмүүстэй зодолдоод цагдаа дээр байна. Юу ч ярьдаггүй ээ. Юу ч ярихгүй байгаад байвал баривчлагдах магадлалтай. Тийм болохоор хурдан явъя, бушуул.

Ом : Юу гэсэн үг вэ?

Эр : Танай хүн хэрэг тарьсаан. Хурдал.

Ом : За, одоохон.

 

 

Эр : Хохирогчтой тохиролцож байж, суллагдах боломжтой.

Ом : Яагаад зодолдсон юм бол?

Эр : Уушийн газар архи ууж байгаад, хажуу ширээнийхээ хүмүүстэй маргалдсан гэсэн.

Ом : Маргалдсаан? Тэгэх хүн биш ш дээ.

Эр : Түр хүлээгээрэй. Аан, уушийн газрын захирлын хэлснээр бол хүмүүс мэдээ үзэж байгаад ярьсан гэсэн. Хүүхдийн зуслангийн гал түймрийн хэрэг байна аа. Эцэг эх нь нөхөн төлбөр аваад сайн идэж, сайхан амьдарч байна гэж ярьсан бололтой. Энийг сонсоод довтолсон байна лээ. Гэхдээ нарийн ширийн зүйлийг яриагүй учраас, бид ч гэсэн ойлгохгүй байна.

 

 

Эр : За.

Жисүг : Хүүе. Сайн байна уу? Намайг санаж байна уу?

Эм : Бид маш их хайсан өөрөө хүрээд ирлээ.

Жисүг : Үгүй, холбогдох дугаар байхгүй болохоор.

Эм : Манай нөхөр яасан бэ?

Жисүг : Тань дээр очоогүй юу?

Эм : Энд байхгүй юм уу?

Жисүг : Аан. Нөхөр чинь зугтчихсан.

Эм : Бид ч гэсэн хайж байгаа. Эрэн сурвалжилж байгаа. Таньруу холбогдож, ирэх юм бол бидэнд хэлж өгөөрэй. Энэ жаахан ноцтой асуудал шүү.

Жисүг : За.

Гиү : Өни.

Өни : Таниас муухай үнэртээд байна.

Гиү : Аан аав нь. Уучлаарай. Сайн биз дээ?

Өни : Тийм ээ, харин та?

Гиү : Мэдээж аав нь сайн. Гэхдээ аав нь өлсөөд байна.

Тэк : Ияа Ияа Ияа Ияа Ияа

 

 

Гиү : Түрүүн цагдаа яагаад ирсэн юм?

Өни : Дэлгүүрийн захирал ахаас болоод ирсэн юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй байна.

Гиү : Ээж нь яасан?

Өни : Таныг асуух гээд, эгчтэй хамт явчихсан.

Гиү : Аан. Чи аавтайгаа уулзсан гэж битгий хэлээрэй.

Өни : Яагаад?

Гиү : Хэлэх хэрэггүй. Аав нь нэг зүйл бэлдэж байгаа.

Өни : Юу бэлдэж байгаа юм?

Гиү : Байгаа. Хөөх, энэ үнэхээр амттай юм.

Өни : Эгч бичиг зааж өгч байгаа.

Гиү : Хөөх, сайн бичсэн байна. Мундаг юм гээч? Өни нөгөө. Чамд бал харандаа байна уу? хүлээгээрэй.

 

 

Ом : Одоо болно гэртэй харья. Жисүг, хаалгаа түгжээд ойр зуур янзлаад өгөөрэй.

Жисүг : За. Баяртай.

Өни : Баяртай. Ээжээ.

Жисүг : За.

Өни : Энэ. Энэ.

 

 

Гиү : Жисүг, сайн уу?

Жисүг : Тийм ээ.

Гиү : Хүүхдүүд, хүүхдүүд яасан?

Жисүг : Энэ. Энийг аваад яв. Энд амьдарна аа.

Гиү : Чи юу яриад байгаа юм? Чи яагаад энд амьдарна гэж?

Жисүг : Энд байна.

Гиү : Хөөе. Жисүг, чи солиороо юу?

Жисүг : Та өөрөө солиорсон.

Гиү : Үгүй чи. Хүүхдүүдээ аваад гараад ир. Хүүхдүүд аваад ир.

Жисүг : Ингэж болохгүй.

Гиү : Жисүг аа. Би хичээнэ ээ. Гуйя, бид сайхан амьдарч чадна. Хэдүүлээ аз жаргалтай өмнөх шигээ амьдаръя тэгэх үү?

Жисүг : Өмнөх шигээ амьдарч чадахгүй. Болохгүй. Хүүхдүүд энд сайхан амьдарч байгаа. Энд унтвал нуруу тэнэгэр унтана. Хүүхдүүдээ цагдаад хөөгддөг гэмт хэрэгтэн болгож чадахгүй.

Гиү : Үгүй ээ. Үгүй. Үгүй чи энд амьдарч чадахгүй. Тэр хүмүүс бидэнтэй амьдарч чадах юм шиг байна уу? хүмүүс ямар аймар гээч? Жисүг аа.

Жисүг : Ахаа, одоо болно. Больё, тэгэх үү?

Гиү : Үгүй ээ.

Жисүг : Уучлаарай, та л явчих. Та л явчихвал бүх зүйл шийдэгдэнэ. Бид яаж ийж байгаад амьдаръя.

Гиү : Жисүг аа.

Жисүг : Миний нэрийг битгий дууд. Ахаа, гуйя уучлаач дээ.

Гиү : Жисүг аа.

Жисүг : Уучлаарай, ахаа.

 

 

Ом : Сайн бодож үзлээ. Тусламаар байна. Ингээд хамт амьдармаар байна.

 

 

Эр : Өнгөрсөн удаад авсан зүйл арай л их зурагдсан байсан.

Ом : Тийм үү? дотор дөрвөлжин хэлбэртэй байгаа. Тэрийг үзэх үү?

Эр : Ойлголоо, тайвшир л даа. Тухтай үзье. Энэний хэмжээ хэд билээ?

Ом : Хэд асуух гэсэн юм? 10м, 12м.

Эр : 70000 вон уу?

Ом : За үгүй ээ. 10м нь 70 мянга. 12м нь 100мянга.

Өни : Ээжээ.

Жисүг : Айн.

Ом : Өөр газар очоод үз л дээ.

Өни : Аав юу гэж байна?

Тэк : Аав ирсэн юм уу? аав ирсэн үү?

Жисүг : Аав нь 100 унтаад ирнэ.

Тэк : Эгчээ, аав 100 унтаад ирэх юм уу?

Ом : Та зөв шийдвэр гаргалаа. Тэгвэл нөгөөдөр уулзая.

Эр : Тэгэлгүй яахав, нөгөөдөр уулзая.

Ом : Номлогчоо, баяртай.

Тэк : Баяртай.

Эр : За.

Ом : Жисүг. Өни-г сургуульд явуулъя.

Жисүг : Сургуульд уу? Мөнгөгүй ш дээ.

Ом : Юу? Миний дүү одооны бага сургууль бүгд үнэгүй ш дээ. Үнэгүй хоолтой, сургалтын төлбөр авдаггүй юм.

Жисүг : Гэхдээ л.

Ом : Мэдээж жижиг сажиг мөнгө орно л доо. Тэр тухайд, хүүхдээ төрүүлж, бие тэнхэрсний дараа, эндэхийн цэвэрлэгээг хийж, ажил сурвал би бага ч гэсэн цалин өгье.

Өни : Тэгвэл би хэзээ сургуульд явах вэ?

Ом : Одоо шууд явах уу?

Тэк : Би ч гэсэн явъя.

Ом : Тэк ч гэсэн үү? тийм ээ.

 

 

Эм : Том болсон, төрсний бүртгэлтэй хэрнээ яагаад хичээлд явуулаагүй юм бол?

Ом : Шалтгаан байсан юм.

Эм : Дараа жилийн элсэлтээр 1-р ангиас сурах боломжтой. Гэхдээ та хоёр ямар харилцаатай вэ?

Ом : Том ээж нь байна. Өө. Зүгээр үү? Одоо удахгүй хичээлд явж чадах нь ээ.

 

 

Эм : Ахаа та яаж байна аа? та чинь яаж байна аа? Хёнил нааш ир дээ.

Эр : За. Яасан бэ?

Эм : Бушуулаарай, энэ хүнийг гаргадаа.

Эр : Ахаа, ахаа та яаж байна аа? ёстой нээрээ. Тооцоогоо хийчихээд ид л дээ.

Эр1 : Ёстой нээрээ.

Эр : Юу вэ?

Эм : Хүүе яана аа? тэнгэр минь. Наадахаа бариарай.

Эр : Зогсооч. Зогс гэсэн шүү.

Эр1 : Зогс новш минь. Хөөе хөөе.

 

 

Эр : Жисүг. Түр дотор ороод надтай ярилцаач. Би хом шоппингоос харсан юм. Энэ цай жирэмсэн хүний эрүүл мэндэд их сайн гэсэн. Юу гэхээр. Өнөөдрийг хүртэл та яаж амьдарсан тухай асуух гэсэн юм.

Жисүг : Аан.

Эр : Яахав. Хүсэхгүй байгаа бол хэлэхгүй байж болно. Хөөх, нээрээ агь үнэртэж байна шүү.

Жисүг : Би асрамжийн газар өссөн. Сургуулиа дундаас нь хаясан. Мнн. Нөхөр маань их сургуульд сурч байхдаа үйлчлүүлдэг байсан зоогийн газар, би ажилладаг байсан юм. Тэр үед манай Өни бий болсон. Тэгээд, гэрлэсэн.

Эр : Тайван, тайван ярьж болно оо.

Жисүг : Нөхөр маань сургуулиа хаяад олон ажил хийсэн. Даатгалын ажил хийдэг байхдаа Жон Жонман гээд дахин төлөвлөлт хийдэг хүнтэй танилцсан. Тэр хүн өөрийнх нь холбоонд нэгдэж хөрөнгө оруулалт хийвэл баяжина гэсэн. Үл хөдлөх хөрөнгийн ханш өсдөг гэж ятгасан. Биднийг гэр бүлээрээ байранд амьдрах боломжтой гэсэн юм.

 

 

Тэк : Таны нэр юу билээ? Би мартчихсан.

Эр : Цэден.

Тэк : Тэр чинь юу гэсэн үг юм?

Эр : Би Төвд гэдэг газраас ирсэн. Цэден гэдэг бол манай хэлээр, мөнхийн ялалт гэсэн утгатай.

Тэк : Мөнх гэж юу юм?

Эр : Бид бүгд төрдөг бас, буцаж явдаг. Бас бүх зүйл өөрчлөгдөж, тасралтгүй дэвшдэг. Энэ бол мөнх. Нүдээ аниад, хамраараа амьсгал авдаа. Буцаагаад гарга. Умммм.

Тэк : Умммм.

 

 

Ом : Таалагдаж байна уу?

Тэк : Мннн.

Эр : Өө, цаашаа цаашаа. Аюултай шүү. Аюултай. Макголли өгөх үү?

Ом : Өөрөө уу. Савх өгдөө. Авнаа, алив Тэк-т тохирох жижиг мах.

Тэк : Аа аа.

Ом : Миний гэр бүлийг буцааж өг.

Тэк : Ааваа. Ааваа.

Ом : Та чинь яаж байна аа? галаа доош нь буулга.

Гиү : Миний гэр бүлийг буцааж өг.

Ом : Хүүе хүүе Чонбүгкийн хуучин тавилгын дэлгүүр байна. Хурдан хүрээд ир.

Гиү : Гар утсаа унтраа. Хараал ид битгий залгаад бай. Битгий ойрт. Хөөш, битгий ойрт. Битгий ойрт.

Өни : Ааваа болиоч ээ. Айгаад байна.

Жисүг : Ахаа, боль боль.

Ом : Хурдлаарай гуйя.

Өни : Ээжээ.

Ом : Яг одоо, хурдлаарай, хурдал.

Гиү : Өни. Үгүй ээ, үгүй.

Эр : Цэтен Цэтен.

Өни : Бидэнтэй бүгдтэй нь хамт амьдарч болохгүй юм уу? зүгээр хамт амьдарчихъя л даа. Тэгэх үү? манай аавтай хамт амьдруулчих л даа.

Жисүг : Гал, гал. Гал. Яана аа?

Өни : Ээжээ, ээжээ.

Ом : 911, хурдан 911 дуудаарай.

Өни : Ээжээ.

Ом : 911,  911 дуудаарай. 911, 911 дуудаарай.

Гиү : Жисүг аа, Жисүг аа, Жисүг аа. Жисүг аа.

Ом : Үгүй ээ.

Өни : Ээжээ, ааваа. Ээжээ. Ээжээ.

Эр : Ус ус.

Ом : Үгүй ээ.

 

 

Эр : Хайгаарай, хайгаарай. Хүн байж магадгүй болгоомжтой.

Эр1 : За ойлголоо.

Эрүүд : За ойлголоо.

Эр : Болгоомжтой. Энд хүн байна хүн. Багийхаан.

Эр1 : Энд хүн байна. Болгоомжтой. Нэг хоёр гурав. Хүн байна. Энд хүн байна. Аврах баг, аврах баг хурдал. Наашаа наашаа.

Өни : Ээжээ.

Эр нөх : Хөөе хөөе.

Өни : Ээжээ.

Ом : Зүгээр ээ.

Өни : Ааваа. Ааваа.

 

 

Эм : Хурдлаарай.

Охин : Ирчихлээ.

Охин1 : Баяртай.

Эм : Хурдлаарай.

Охин2 : Явъя, явъя, явъя. Зам гарна аа.

Эм : Гараарай.

Өни : Явцгаая. Юу хийж тоглох уу?

Охин1 : Мэдэхгүй ээ. Өни, чи юу хийж байгаа юм? Хурдан хүрээд ир.

 

 

Эр : Түрүүлээд алх.

Ом : Тийшээ.

Эр : Тайван гишгээд. Тийм ээ. Сайн юм гээч? Цэтен, мундаг болоод байгаа шүү. Шүүбай, үүбай.

Ом : Өө хөөрхөн зулзага минь сайн уу? алив харъя. Хөөх, хөөрхөн унтах юм гээч? Ямар хөөрхөн унтдаг юм бэ?

Өни : Хичээлдээ яваад ирлээ.

Ом : Хичээлдээ яваад ирсэн үү?

Жисүг : Сайн уу?

Ом : Хөгжилтэй байсан уу?

Эр : Өни ирээ юу?

Өни : Ааваа, би хичээлдээ сайн явж, хоолоо сайн идэж, сайхан амьдарч байгаа. Өнөөдөр хичээл дээр баллет заасан. Ээж, Тэк хоёр эрүүл саруул сайхан амьдарч байгаа. Ёнсон эгч, ээжийг наймаа сайн хийдэг гэж зөндөө магтсан шүү.

Эр : Тэк чамайг барина даа.

Өни : Одоо Тэк сэкум далкумд биш том ээжийн гарын догбуггинд илүү дуртай болсон. Ааваа, санаж байна. Ахиад захиа бичнэ ээ. Хоолоо сайн идэж, эрүүл мэндээ бодоорой.

 

 

Бичиг : Ра Миран, Жон Ирү, Ким Сылги, Пэг Хёнжин. Со Исү, Паг Та-Ун.

Сүүлчийн бичиг : Солонгосын нийгэмд болж буй үйл явдлуудаас санаа авч зохиосон энэхүү кинон дээр гарч буй үйл явдал, дүрийн нэр, газрын нэр бүгд зохиомол бөгөөд бодит амьдралд хамааралгүй болно.

Бичиг : Хурдны замын гэр бүл

 

 

Тийсер

 

Гиү : Сайн ажиглавал, сайн хүн үү? муу хүн үү гэдгийг мэдэх боломжтой. Тийм ээ?

Бичиг : 27 дахь Пүсан олон улсын кино наадамд албан ёсоор уригдсан бүтээл.

Гиү : Сайн байна уу? энэ түр амрах газар хэтэвчээ алга болгочихсон юм л даа. 20000вон зээлээч?

Эм : Бэлэн мөнгө байхгүй.

Эр : Бэлэн мөнгө байхгүй.

Ом : Уучлаарай, би завгүй явна.

Өни : Ганцхан удаа туслаач.

Гиү : Баярлалаа.

Хүүхдүүд : Баяртай.

Эр : Хүн байна уу? энд майхан барих хориотой.

Бичиг : Бид энд амьдардаг.

Гиү : Бид энд дэндүү удаан байсан байна. Одоо аялалын цаг шүү.

Бичиг : Хүний амьдрал тоглоом бас аялал шиг.

Гиү : 20000 вон зээлэх юм бол би гэртэй хариад. За баярлалаа.

Ом : Намайг таних уу?

Гиү : Хэн бэ?

Ом : Цагдаагийн газар уу? энд луйварчид байна. Биш ээ, хулгайчууд.

Жисүг : Биднийг дагуулаад яв. Гэр бүл нь байна.

Эм : Хамт байх боломжгүй, энэ амралтын газар биш шүү.

Ом : Өршөөгөөрэй, хамт явах уу?

Бичиг : 2 дахь санаандгүй уулзалт.

Эр : Сайн уу?

Тэк : Хамт явах уу? Ийм амттай хоол анх удаа идэж байна.

Жисүг : Хамт амьдрахыг хүсэж байна.

Бичиг : Галын дөл болж

Эр : Байж байгаагаа хардаа, танихгүй хүмүүс авчраад.

Эм : Нөхөр чинь зугтсан.

Эр : Барь.

Бичиг : Ра Миран, Жон Ирү, Ким Сылги, Пэг Хёнжин.

Гиү : Энэ хүмүүс бидэнтэй амьдарч чадах юм шиг байна уу?

Бичиг : Хурдын замын гэр бүл.

Төгсөв.

Back to episodes Go home