Магадгүй бид салчихсан ч байж болох юм.
Аён – эм, 35 орчим настай.
Жүнху – эр, 35 орчим настай.
Анна – эм, 23 настай.
Кён Ил – эр, 40 орчим настай.
Эр: Хөөх ямар өндөр юм бэ?
Эм: Үнэхээр өндөр юм аа. Энд буйдангаа тавихад болох юм байна.
Эр: Тийм байна.
Эм: Тэгээд энд зурагтаа тавиад.
Эр: Залгуур байгаа юм байна.
Эм: Бид дахиад жоохон яваад үзэж болох уу?
Аён: Тэгэлгүй яах вэ. Яаралгүй тухтай орж үзээрэй.
Эм: Энд хүүхдийн өрөө гаргавал ёстой гоё байх аа.
Эр: Харин тийм яг хүүхдийн өрөө.
Эм: Энд хүүхдийн ороо тавиад.
Аён: Энэ хавь нам гүм болохоор их гоё.
Эм: Их гоё юм аа. Таны ачаар өнөөдөр их сайхан байлаа баярлалаа.
Аён: Зүгээр дээ. Сайн бодож үзээд эргээд холбоо бариарай.
Эр: За холбоо барина аа.
Аён: За болгоомжтой яваарай.
Эр: За.
Аён: Хүүе профессор оо.
Эр2: Тат тат далд хийж яах нь вэ.
Аён: Яаж яваа юм бэ?
Эр2: Би энд амьдардаг шүү дээ. Тэр ч яах вэ чи энд юу хийж байгаа юм бэ?
Аён: Би ч гэсэн түр ажил гараад ирчихээд одоо явах гэж байна. Та сайн сууж байсан биз дээ?
Эр2: Тийм ээ. Багш нарын баяраар танай төгсөлтийнхөн бүгд ирсэн. Жүнху та хоёр л харагдахгүй байхаар нь яасан юм бол гээд бодож байлаа.
Аён: Уучлаарай. Бид очих ёстой байсан юм.
Эр2: Бэлэн амтай хүн шүү. Тэгээд утас шөрмөсөөр яриж байгаач.
Аён: Би хэлж чадаагүй байсан юм. Би одоо зурахаа больсон.
Эр2: Юу гэнэ ээ? Тэгээд зүгээр зургаа хаясан юм уу? Би хүртэл зурсаар байхад уу?
Аён: Үгүй ээ хаяагүй л дээ. Одоо л зурахгүй байгаа.
Эр2: Үгүй ээ тэгээд одоо юу хийж амьдарч байна?
Аён: Үл хөдлөхийн салбарт ажиллаж байгаа.
Эр2: Үл хөдлөх өө? Гэнэт юун үл хөдлөх вэ? Чамд тохирч байна уу?
Аён: Тийм ээ. Яах вэ дажгүй л байгаа.
Эр2: Таньдаг профессор маань үзэсгэлэн гаргах зураач санал болгооч гэхээр нь чамайг санал болгосон юмсан.
Аён: Уучлаарай. Би ойрд зураг зурах боломжгүй байгаа.
Эр2: Ямар ч байсан Аён оо сургууль дээр нэг ирээрэй. Хамт хоол идье.
Аён: За ойлголоо.
Эр2: За. Би явлаа. Дараа уулзъя.
Аён: За. Болгоомжтой яваарай профессор оо.
Эр2: За.
Эр3: Ийм байна. Дараагийн асуулт. 10 дахь асуулт. Дараах улс төрийн үйл ажиллагааг явуулах үеийг цаг хугацааны хувьд зөв жагсаасан нь Кёнги аймаг бол анх удаа Гуанхэгийн үед татвар хураалтын системтэй болсон. За тэгэхээр татвар хураалтын систем гэхээр. А.
Жүн: Тэр муу дарваануудыг дээ. Хэн тамхи татаад байна аа. Муу юмнуудыг дээ.
Хүү: Ах аа эртээд ч гэсэн та хулгайлаад татчихсан үү? Мэвиус мөн л байна. Скай блү.
Жүн: Юу?
Эр: Бид нарынх мөн л байна шүү дээ. Шал дургүй хүрч байна шүү.
Жүн: Жоохон юм байж юу гээд байгаа юм бэ? Хүүхдүүд тамхи татаж болох уу болохгүй юу?
Эр: Том хүн сурагчдын юмыг хулгайлж болох уу болохгүй юу?
Жүн: Энэ муу чинь үеийн юм шиг. Чи аль сургууль юм бэ?
Эр: Тэрийг мэдэж яах гэсэн юм бэ?
Жүн: Таньдаг цагдаа нарлуугаа залгаад танай сургуульруу залга гэж хэлье.
Хүү: Энэ ах чинь ямар инээдтэй юм бэ. Яасан цагдаад хэлж яана гэнэ ээ?
Жүн: Энэ муу чинь овоо сурдаг юм уу? Хичээлдээ сайн юм уу?
Хүү: Та тэгээд сайн сурдаг байсан болоод хүүхдийн тамхи хулгайлж татаад байгаа юм уу? гэртээ зүгээр сууж байгаад гарч ирсэн юм биш үү? Юу вэ? Хачин шоовдор гологдол чинь. Юу вэ роккэр юм уу? Юу юм бэ?
Жүн: Энэ муу чинь Корт Кобайн ахыг юу гэнэ үү.
Эм: Энд байнга тамхи татаад байдаг хүн өөрөө юм уу? Хамаг угаасан хувцсанд тамхины үнэр шингээд амьдрах арга алга.
Жүн: Би өнөөдөр энд анх удаа л тамхи татаж байна тийм ээ? Аа тэгээд эд нар байнга энд тамхи татаад байхаар нь би хэдэн үг хэлж байна. Та нарын тамхийг хураалаа шүү.
Хүү: Хураах аа?
Эр: Бид нарын тамхи биш шүү дээ юу яриад байгаа юм бэ?
Эм: Хүүе чи чинь Минсог биш үү?
Эр: Сайн байна уу эгч ээ.
Эм: Чи энд юу хийж байгаа юм бэ? Хичээлдээ яваач.
Эр: Үгүй ээ энэ ах тамхины мөнгө нэхээд би.
Эм: Тэгсэн үү? Тэгнэ ээ тэгнэ. Минсогийг ямар хүүхэд гэдгийг мэдэх үү? Ангийн дарга дээр нь сурлагаараа 1т ордог хүүхэд. Юугаар дутсан гэж тамхи татдаг юм бэ? Том хүн байж худлаа яриж хүүхдүүдээс мөнгө нэхээд.
Жүн: Одоо чинь сурлагаараа 1т ордог хүүхдүүд стрессээс болоод тамхи их татдаг болчихсон.
Эм: Сурлагаараа 1т орж үзсэн юм уу? Байнга ингээд заваарада байгаарай би таньдаг цагдаагаа дуудаж байгаад баривчлуулчихна шүү. Хачин юм яриад байлгүй хурдан яв яв. Юун явах хүүхдүүдийн мөнгө өгчихөөд яв.
Жүн: Хүлээгээрэй заваарах гэсэн үү би яаж заваарсан юм бэ? Эгч ээ таньдаг цагдаагаа дуудах юм уу? Дунгюү хөөе жинхэнэ дайсан энд байна. Дайсан энд байна. Дайсан эгч ээ дайсан энд байна.
Эм: Дайсан аа? Хэлэх үг алга.
Жүн: Яа гэсэн юм бэ? Хөөе хөөе хөдөлгөөнөө орхиё. Юу вэ та нар.
Эр: За хурдан тамхи өгчих өө бид нар явлаа.
Жүн: Эд нар чинь дуугүй байгаад байхаар. Юу вэ? Хүн дуугүй байгаад байхад чинь. Хөөе. Хөөе хөөе тамхи. Хөөе хөөе хамт явъя. Яг хоцрох шахлаа. Удаан хүлээсэн үү?
Аён: Аятайхан хувцаслаад ирэхгүй дээ.
Жүн: Энэ яасан? Ямар ажлын ярилцлаганд орох гэж байгаа биш дээ?
Аён: Тэглээ ч гэсэн дээ.
Жүн: Хоцорчихлоо хурдан орцгооё.
Аён: Хүргэлт хийгээд ирж байгаа юм уу?
Жүн: Ганцыг хүргэчихээд ирсэн. Юу идэх юм бол.
Эм: Тавтай морилно уу. Танд суух ширээг тань заагаад өгье.
Жүн: За.
Аён: Энийг түр хадгалуулж болох уу?
Эм: Тэгэлгүй яах вэ.
Эр: Сайн байна уу?
Аён: Түр хүлээж бай.
Жүн: Яасан?
Найз: Тийм байгаа биз дээ?
Аён: Сайн байна уу?
Бүгд: Сайн уу сайн уу?
Жүн: Уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Найз: Хөөе И Жүнху чи хоцорсон торгуулиа төлөөрэй.
Жүн: Төлнө өө төлнө төлнө. Дараа төлнө.
Эр: Тийм юм гэж ер нь байх уу?
Найз: Үгүй ээ тэгээд Жүнху чи хэзээ шалгалтандаа тэнцэх юм бэ? Тэнцээд үхрийн махаар дайлна гээ биз дээ?
Жүн: Шалгалтын маань талаар огт сонирхдоггүй юм байж дандаа л үхрийн мах нэхэж байх юм аа.
Найз: Үхрийн мах идэхгүй байсан ч яах вэ тэр шалгалтандаа л тэнцээд өгөөч. Миний нэг насны хүсэл шүү.
Цагаан: Аён оо Жүнху чамайг их зовоож байна уу?
Аён: Үгүй ээ. Жүнху их хичээж байгаа.
Жүн: Саяны шалгалт ёстой хачин хүнд байсан. Янз янзын хачин юм ирсэн.
Найз: Ганц чамд хэцүү байх уу? Бусад хүмүүст ч гэсэн бүгдэнд нь хэцүү л байгаа.
Цагаан: харин тийм.
Найз: Засгийн газар маань сайн л ажиллаж байгаа юм байна.
Цагаан: Энэ угаасаа шалгалт л өгөх юм бол дандаа ингэж хэлдэг юм аа.
Жүн: За за шалгалтны талаар ярихаа боль оо архи амтгүй боллоо. За за тулгая тулгая. Хаачих нь уу?
Найз: Ганц тамхи татъя.
Жүн: Хамт гаръя.
Найз: Чи тамхитай юм уу?
Жүн: Байхгүй ээ байхгүй.
Найз: Чи ер нь амьдралдаа тамхи худалдаж авч байсан уу?
Эм: Аён оо замдаа буулгаад өгье. Суучих.
Аён: Зүгээр ээ. Түр нэг газраар орох ёстой юм аа. Түрүүлээд харь даа.
Жүн: Чи хаашаа явах юм бэ?
Аён: Өнөөдөр хөгжилтэй байлаа. Болгоомжтой яваарай.
Эм: За утсаар ярина аа. Бид явлаа.
Жүн: Баяртай баяртай. Баяртай. За баяртай.
Бүгд: Баяртай баяртай.
Жүн: Болгоомжтой яваарай. За баяртай. Замдаа буулгаад өгье гээд байхад хамт явчихгүй дээ. Таксины мөнгө шүү дээ.
Аён: Чи таксины мөнгө төлдөг юм уу?
Жүн: За тэгж хэлээд. Хөөе хөөе. Хүлээ. Хөөе. Хөөе хөөе. Хамт явъя аа. Хөөе хаачих гээд байгаа юм бэ?
Эм: Төрсөн цаг нь.
Аён: Би 86 оны 7 сарын 15ны өдрийн 2 цагт.
Эм: 86 оны 7 сарын 15.
Аён: Чи хэдэн цагт төрсөн юм бэ?
Жүн: Би мэдэхгүй ээ. Би ээжээс асууна. Хэдээс гэлээ. За одоохон. Утсаа авахгүй байна. Бараг л өглөө 8 хагаст байх аа.
Эм: Хүний амьдралын хувь тавилангаар бол эмэгтэй нь алт атгаж төрсөн найз залуу нь яана аа хамаг урсгал нь зогсчихлоо ёроолгүй саванд ус цутгаад л байна. Байнга ус нь асгарна. Тийм болохоор бүтээмээр байсан ч бүтээж чадахгүй. Найз бүсгүй нь байнга цангаастай.
Жүн: Энэ юу гэж цангадаг юм бэ. Юу яриад байгаа юм бэ? Хүлээж байгаарай. Утас дугараад байна. Өө ээж ээ. Би хэдэн цагт төрсөн юм бэ?
Ээж: Яасан? Чи үзмэрчид үзүүлж байгаа юм уу?
Жүн: Миний ээж илүү мэдэж байна. Төрсөн цаг л асууж байхад.
Ээж: Орой 8 хагас. Аён яасан?
Жүн: Аан орой юм уу?
Ээж: Аён сайн байгаа юу?
Жүн: Аён хажууд байна байна тасла тасла. Таслалаа. Дахиад үзүүлье дахиад. Орой гэж байна.
Эм: За та хоёр ёстой заяаны хосууд байна. Сайхан тохирч байна. Сайхан тохирч байна.
Жүн: Хүлээж байгаарай. Юу яриад байна аа. 12 цаг өнгөрөөд л тавилан өөрчлөгдчихдөг юм уу?
Эм: Яг тохирсон хүмүүс учирсан болохоор бие биедээ итгээд сайхан амьдрахад болно оо.
Жүн: Юу вэ? Дуусчихсан уу?
Аён: 50000 вон мөн үү?
Жүн: Зөв хүнтэйгээ учирсан гээд л болоо юм уу?
Эм: Түрүүн буруу юм үзүүлчихсэн биз дээ? Өглөө гэчихээд.
Жүн: Аён оо.
Эм: Өө баярлалаа.
Жүн: Хөөе Аён оо. Хүлээж бай Аён оо.
Эм: Сайхан амьдраарай. Баяртай.
Жүн: Хүлээж бай. Эцсийг нь үзээч ээ. Хүлээж бай хөөе Аён оо. Хөөе Аён оо чи 50000 вон олохын тулд хэдэн хүргэлт хийх ёстойг мэдэх үү? Энэ хэцүү хорвоод хүний амьдралын талаар хачин юм яриад л мөн амархан мөнгө олж байгаа юм шүү. Аён оо би ганц тойрчихоод орно оо.
Аён: Архи уучихсан биз дээ. Хэрэггүй.
Жүн: Өө тийм. За ойлголоо.
Аён: Жүнху.
Жүн: За.
Аён: Наадахаа унахгүй байж болохгүй юм уу?
Жүн: Яасан?
Аён: Одоо мөнгө олохгүй байж болно. Нэг хэсэгтээ зөвхөн шалгалтандаа л бэлдье тэгэх үү?
Жүн: Өдөрт хэдэн цаг явж байгаа билээ дээ.
Аён: Үнэндээ бол бас аюултай.
Жүн: Энэ юу нь аюултай байгаа юм бэ? Бүгд л энийг унаад хүргэдэг шүү дээ зүгээр ээ.
Аён: Наадахаа хийгээгүй байсан бол шалгалтандаа тэнцэх ч байсан юм билүү.
Жүн: Аён оо би үнэхээр тэнцэнэ ээ. Ойрд гоё мэдрэмж төрөөд байна.
Аён: Боль оо. Ямар ч байсан битгий уна аа.
Жүн: Чи ичээд байгаа юм уу?
Аён: Ичиж байна гэж бол хэлээгүй шүү. Битгий хэрүүл гуйгаад байгаарай.
Жүн: Хэрүүл. Хэрүүл гуйсан юм биш ээ өнөөдөр өдөржингөө яагаад ийм эмзэг байгаа юм бэ? Юу вэ.
Аён: Хүүе зүгээр үү?
Жүн: Хэн бэ? Чи муу наанаа байж бай би чамайг олно оо.
Аён: И Жүнху. Хөөе.
Жүн: Хөгийн юмнууд. Өдрийн тамхичид юм байх даа. Новшийг алдчихлаа. Гадаа таарах юм бол хүнрүү эгцлээд харчихаж чаддаггүй юмнууд. Хачин юмнууд байдаг даа.
Аён: Цагдаад хэлчихсэн зүгээр байж бай. Битгий уурлаад бай.
Жүн: Аан тийм үү сайн байна. Энэ новшийг баригдах юм бол царайг нь нэг харнаа муу новш. Энэ одоо юу хийчихсэн юм бэ?
Аён: Юу ч байгаа юм билээ. Энэ дээр битгий тавь. Муухай үнэртээд байна битгий онгойлго гээд байна. Гэрт муухай үнэртээд байна битгий онгойлго. Хүний үгэн орохгүй юм аа.
Жүн: Нотлох баримт. Цагдаа ирж байх шиг байна цагдаа юм шиг байна.
Эр: Сайн байна уу? Дуудлага өгсөн хүн мөн үү?
Жүн: Аан тийм.
Эр: Юу болсон талаар надад тайлбарлаад өгөх үү?
Жүн: Ямар ч байсан дээрээс юм шидээд намайг оночихсон. Шидсэн зүгрүү нь харсан чинь цонхоо хаачихсан. Тэгэхээр нь тэр айлруу орсон. Орсон чинь хаалгаа тайлж өгөөгүй.
Эр: Аа хаалгаа тайлахгүй байвал яах ч аргагүй. Ийм орой болсон хойно хяналтын камер шалгаад хаанаас юм шидсэнийг олох бол жоохон хэцүү. Ер нь бол яг тэр айлаас шидсэн зүйл мөн эсэхийг мэдэхэд жоохон хэцүү л гэх гэсэн юм. Юу шидсэнийг харж болох уу?
Жүн: Энд байна. Хурууны хээ нь минийх.
Эр: Ойлголоо. Ямар ч байсан ойлголоо. Энийг бид нар авч яваад шалгаад үзнэ ээ. Тэр айлруу очиж болохгүй шүү.
Аён: Уучлаарай ингээд л болоо юм уу?
Эр: Тийм ээ ямар ч байсан тэр айл хаалгаа тайлахгүй бол яах ч аргагүй.
Аён: Үгүй ээ наадах чинь тоосго энэ тэр байсан бол яах уу?
Эр: Хохирогч та бэртсэн үү?
Жүн: Үгүй ээ би огт бэртээгүй. Зүв зүгээр.
Аён: Яагаад байгаа юм бэ? Тэр тийм чухал юм уу?
Эр: Эхний ээлжинд бидэнд хэлж чадах зүйл энэнээс өөр байхгүй. Энэ зүйлийг авч яваад бид шалгаад үзнэ ээ. Дуудлага өгсөн хүний дугаарлуу холбоо барина аа.
Аён: Юу ч гээд байгаа юм бэ? Энэ хүн хичээл номын хүн. Тоосгоор цохиулаад тэнэг болчихсон бол цагдаа та хариуцлага хүлээж чадах уу?
Эр: Аан нөгөө.
Жүн: За хүлээгээрэй. Аён оо байж бай. Энэ хүн өнөөдөр их эмзэг байгаа юм аа. Одоо явж болно оо. Баярлалаа баяртай.
Эр: Холбоо барина аа.
Жүн: За баяртай. Баригдах юм бол ёстой. Хөгийн юмнууд.
Аён: Чи яагаад байгаа юм бэ?
Жүн: Яасан?
Аён: Түрүүн л хачин сүрхий царай гаргаад байсан чинь. Цагдаагийн хажууд бол бүр сүүлээ шарвагануулж байна шүү дээ.
Жүн: Сүүлээ шарвагануулах аа. Чи яасан муухай хэлдэг юм бэ. Хуультай улсад цагдаагийн үгэнд орох ёстой юм биш үү? Тэгээд би төрийн албан хаагч болох ёстой хүн. Цагдаагийн алба хаагчдаа туслах ёстой юм биш үү? Наад хүмүүс чинь ядарч байгаа.
Аён: Тэгвэл түрүүн баригдах юм бол ёстой энэ тэр гэж яах гэж хэлдэг юм бэ? Хуультай улсад. Тэгээд бас цагдаагийн талд ороод байхдаа яадаг юм бэ? Тэгээд намайг эмзэг гэл үү?
Жүн: Би хэзээ хэний талд орсон юм бэ? Тэгээд чи өнөөдөр эмзэг байгаа чинь үнэн биз дээ? Сонин байгаа чинь үнэн шүү дээ.
Аён: Чи хэрвээ би наадахад чинь цохиулаад бэртчихсэн бол чи яах байсан юм бэ?
Жүн: Чи цохиулсан юм уу? Би цохиулсан биз дээ?
Аён: Төсөөлөөд үз гэж байгаа биз дээ? Бэртчихсэн байсан бол цагдаад баярлалаа баяртай гээд явуулах уу?
Жүн: Үгүй ээ яагаад болоогүй юмыг яриж ингэж уурлаад байгаа юм бэ? Ойлгох юм огт алга. Хөөе үгүй ээ тэгээд цагдаа нарын хажууд сурдаг баридаг хүн гэж яах гэж хэлдэг юм бэ? Ичмээр юм.
Аён: Ичмээр гэдгээ мэддэг юм уу?
Жүн: Юу?
Аён: Юу ч ярих вэ.
Жүн: Үгүй ээ энэ одоо.
Аён: Юу хийж байгаа юм бэ?
Жүн: Бэлэн гоймон. Чи идэх юм уу?
Аён: Кимчижигэ хийгээд хөргөгчинд хийчихсэн байгаа. Өглөө шууд гоймон битгий ид гээд байхад. Ходоод чинь муудна.
Жүн: Өглөө эрт битгий кофе уу гээд байхад ходоод гэдэсгүй болно.
Аён: Жоохон хүүхэд биш дээ. Ийм эрт гоймон гоё амттай байна уу?
Жүн: Үнэхээр гоё байна.
Аён: Би ганц амсъя.
Жүн: Чи гоймон амсахгүй гээ биз дээ? Дэглэм барина гээ биз дээ?
Аён: Чиний идэж байгааг харсан чинь гоё харагдаад байна. Ганц амсая. Ганц л савхдчихъя.
Жүн: Түрүүн хэлсэн бол нэмээд чаначихна шүү дээ. Дандаа ингэж байх юм. Халуун шүү. Хөөе хөөе ганц амсана. Ганц амсая гэчихээд.
Аён: Халцгай халцгай.
Жүн: Ганц савхдая гэсэн биз дээ?
Аён: Ганц л савхдаа биш дээ. Дутуу болсон юм иддэг юм уу?
Жүн: Хөөе.
Аён: Яав?
Жүн: Энийг ганц амсах гэх үү? Усны үхэр биш дээ. Бүр матар ирсэн юм биш үү? Нэг амсах гэсэн чинь гоймон үлдээгүй байна шүү дээ. Идэхгүй ээ.
Аён: Хөөе И Жүнху. Энэ тийм уурлах зүйл юм уу? Наад ганц гоймон чинь 800воны үнэтэй. Чиний хөдөлмөрийн хөлсийг нэмээд 1000вон. Тэрний төлөө матар, усны үхэр ээ?
Жүн: Би нэмж чанах уу гэж чамаас асуусан биз дээ?
Аён: Зүгээр л дахиад нэгийг чанаад идээч сүртэй юм бэ.
Жүн: Чи л харин өчигдрөөс хойш сүртэй байгаа байх шүү.
Аён: Юу? Сүртэй?
Жүн: Яачихаад байгаа юм бэ? Заавал ингэж ажил удаж. Байна уу? Чи яаж яваа юм бэ?
Жонхуан: Энэ хавиар явж байгаад чамайг санаад ороод ирлээ.
Жүн: Чи наадахаа байнга бариж явдаг юм уу?
Жонхуан: Надад бол тийм их нандин эд байхгүй юу.
Жүн: Болчихсон уу?
Жонхуан: Янзтай.
Жүн: Хөөе сонсож бай даа. Би түрүүн гоймон чанахдаа нэгийг нэмэх үү гэж маш ойлгомжтой асуусан. Тэгсэн чинь идэхгүй гэсэн. Тэгчихээд ганц амсая гээд байхаар нь өгсөн чинь амаа урчих гээд идэж байна яг усны үхэр шиг. Тэгээд өчигдөр зурхайч дээр очно гээд байхаар нь дагаад очсон чинь 50000 вон өгөөд миний ч хэлж чадахаар юм сонсоод суусан. Ийм хүн ямар юмныхаа үл хөдлөхийн зууч болох вэ дээ. Ийм болохоор энэ улсын газрын үнэ тогтохгүй шүү дээ. Үл хөдлөхийн үнэ нь савлаад.
Жонхуан: Аа тэгээд тогтохгүй байсан юм уу? Би мэдээгүй юм байна.
Жүн: Хөөе хөөе тэр хардаа. Хар. Чөтгөрийг дурсахаар гэж.
Жонхуан: Камер байгаа юм биш биз дээ?
Жүн: За яав? Номын санд байна. Яав? Хичээлээ хийж байгаад харина аа яав. За ойлголоо ойлголоо. Тасла тасла. За.
Жонхуан: Юу? Юу гэж байна?
Жүн: Гэмшиж л байхгүй юу?
Жонхуан: Гоймон зооглосон гээд үү?
Жүн: Үгүй ээ өчигдөр бас юм болсон.
Жонхуан: Өчигдөр өө? Юу болсон юм бэ?
Жүн: Чи одоо яасан олон юм асуудаг юм бэ? Лавлах юм уу?
Жонхуан: Юу вэ өөрөө хүний сонирхол татчихаад. Үгүй ээ гэхдээ чи Аёны гэрт толгой хоргодож байгаа биз дээ? Тийм байж чи л тойглох ёстой шүү дээ. Миний бодлоор бол чи л их эвгүй байдалд баймаар юм даа.
Жүн: Чи одоо. Инээдтэй амьтан бэ. Яагаад ийм инээдтэй юм бэ?
Жонхуан: Би инээдийг чинь хүргээгүй ээ.
Жүн: Хөөе Аёны хөлийн чимээ. Хурдан нуугд. Тоглоом тоглоом. Тоглоом оо. Тоглоом оо. Нуугд нуугд. Аа Аён оо юу болоо вэ?
Аён: Юмаа мартчихсан байна.
Жүн: Өө юмаа сайн бүртгэхгүй дээ. Би ч гэсэн юмаа мартчихаад түр ороод ирлээ.
Аён: Чи түрүүн номын сан гэсэн биз дээ?
Жүн: Аан түрийвчээ орхиод явчихжээ.
Аён: Ийм хувцастай байж уу?
Жүн: Би хичээл хийхдээ энийг өмсдөг шүү дээ. Энэ их тухтай. Янзын эвтэйхэн.
Аён: Чи юу вэ? Номын сан гээ биз дээ? Номын сан гэсэн биз дээ? Би чамайг хичээлээ л сайн хий гэсэн биз дээ? Тэрийг хүртэл сайн хийхгүй бол.
Жонхуан: Сайн байна уу ээж ээ. Биш ээ Аён оо.
Аён: Би чамтай гэрлэх гээд өөрийнхөө хүссэн юмыг ч хийхгүй ингээд ажиллаж байхад. Чи миний өмнө гэмшихгүй байна уу? Зүгээр л тэгс ингэс гээд бүх юман дээр тэгс ингэс. Одоо бүр бэлэн гоймон дээр хүртэл тэгс ингэс хийнэ.
Жүн: Аён оо номын санруу явахад болно шүү дээ. Жонхуан аа чи хурдан яв.
Жонхуан: За.
Аён: Би чамайг хоол авч идээрэй гээд карт хүртэл өгдөг. Юу дутаад байгаа юм бэ? Хөөе би чиний ээж юм уу? Нэг бүрчлэн халамжлах ёстой юм уу? Тийм дээ чи ээжийнхээ үгэнд хүртэл ордоггүй байж миний үгэнд оров гэж дээ.
Жүн: Хөөе хөөе одоо болно оо би ч гэсэн амьд хүн шүү.
Аён: Чи амьд хүн биш ээ. Хүн хувь хүнийхээ хувьд хүндлүүлэх зүйл хийж байж хүндлүүлнэ.
Жүн: За болно оо болно боль. Жонхуан аа чи ч гэсэн хурдан яв.
Аён: Юу гэж чарлаад байгаа новш вэ. Би ч гэсэн чамайг тэжээхээс одоо залхаж байна. Яв. Угаасаа энэ гэрт чиний юм байхгүй юм чинь өөрөө л явахад болох юм байна.
Жонхуан: Аён оо би өнөөдөр ээжийнхээ хоолны газрын нээлтэнд очиж туслаж болох уу гэж асууж болох уу? Тоглоом оо дараа авъя.
Аён: Чи сайн хүний дүр эсгээд л яваад байдаг. Хүмүүс чамайг юу гэж боддогийг мэдэхгүй биз дээ? Чамайг хараад инээгээд хүчтэй байгаарай гээд сайн ханддаг уу? Тэнэг минь тэд нар чинь чамайг шоолж байгаа юм. Хүмүүсийг сайн ажиглаач.
Жүн: Газаа унтраасан.
Аён: Гар.
Жүн: Хөргөгч яалаа.
Аён: Мэдэж байна зүгээр зайл.
Жүн: Аён оо хөөе Аён оо. Түрийвч түрийвч. Чи одоо юм анзаардаггүй юм уу? Чи яахаараа хамт үглүүлээд зогсож байдаг юм бэ? Ямар ч байсан энэ талаар хүнд хэлсэн байвал чамайг ёстой алаад хаячихна шүү. Энэ мууг дээ ёстой нээрээ. За байз.
Аён: Өө эгч ээ би өнөөдөр амрах хэрэгтэй юм шиг байна. Үгүй ээ онцын юм болоогүй. Ханиад хүрч байх шиг байна. Уучлаарай. Маргааш уулзъя. За.
Жүн: Сайн байна уу?
Эм: Захиалга өгөх үү%
Жүн: Аес американо нэгийг. Нэгийг авъя.
Эм: Өөр карт байгаа юу?
Жүн: Яасан?
Эм: Картын компаниас лавлана уу гэж гараад байна.
Жүн: Өөр карт ирвэл захиалъя.
Ён: Аа за за. Тийм ээ тэгэлгүй яах вэ. Санаа зоволтгүй. За.
Жүн: Өө би авах гэж байсан юм аа. Аес американо хоёр, нэгийг. Тэгээд black sesam frapuccino. Мөстэйг.
Ён: Наад халаасанд чинь байгаа юу юм бэ? Гар буу юм уу? Юу юм бэ?
Жүн: Чи бүр царай орчихжээ.
Ён: За юу вэ. Ойрд юу хийж байна.
Жүн: Өө янз янзын юм бэлдэж л байна. Борлуулалтын салбар гэхээр ажил ихтэй биш үү?
Ён: Зурагтаар гардаг борлуулалтын ажилтнуудыг харахаар хорвоогийн хамаг ажлыг ганцаараа хийж байгаа юм шиг байдаг даа. Гэхдээ яг ажиллаад үзэхээр одоо ч гэсэн хар л даа ажлын цагаар чамтай кофе уугаад сууж байна. Байгууллагын картаар. Амьдрал бол сонин шүү дээ сонин.
Жүн: Хөөе тэгээд ажлын үр дүн энэ тэр гэж дарамт энэ тэр бахйгүй юу?
Ён: Байгаа. Гэхдээ би ингэж ажилладаг ч нодлин 1т орсон л доо. Би борлуулалтанд ийм авъяастай гэдгээ бол мэдээгүй шүү. Та хоёр гэрлэх болоогүй юу?
Жүн: Тэгж байгаад цаг нь болохоор хийнэ ээ.
Ён: Чи Аёнтой хэрэлдчихсэн юм уу?
Жүн: Юун хэрэлдэх вэ?
Ён: Би чамайг мэдэхгүй биш дээ. Танай тэр байрны барьцааны мөнгө хэний мөнгө юм бэ? Чи түрээс төлдөг үү?
Жүн: Төлөхөө болвол төлнө шүү дээ.
Ён: Жүнху чи тэр гэрт байж байгаа чинь өөрөө буруу. Тэнд амьсгалаж байгаа чинь бүр ч буруу. Хоол идэж байгаа чинь үнэхээр буруу. Тэгээд тэнд бие засаж усанд орох тэр бол жинхэнэ уучлаж болшгүй. Чи тэнгэрийн гэсгээл хүртэнэ за юу. Энийг Аёнд аваачиж өгөөрэй. Өөрөө авсан гээрэй.
Жүн: Энэ юу юм бэ?
Ён: Борлуулат хийхдээ эмнэлэгийн дарга нарт нэг нэгийг өгдөг юм. Чи ч гэсэн өөрөө бодоод үз л дээ. Өдий насандаа шалгалтанд бэлдэж байгаа гээд Аёноор тэжээлгэж байж наад захын борлуулалт хийх хэрэгтэй биз дээ? Хүлээж байгаарай. За эрхлэгч ээ И Ёнсон сонсож байна. За тэгвэл би шууд эмнэлэгрүү маш хурдан яваад очъё. За ойлголоо. За очлоо.
Жүн: Хөөе явах гэж байгаа юм уу?
Ён: Уучлаарай. Дараа нэг сайхан ууя за.
Жүн: Дайлсанд баярлалаа. Хөөе. Аён оо. Хөөе Аён оо хаалгаа тайл л даа. Аён оо. Энэ юун ачаа вэ? Нүүх гэж байгаа юм уу? За ойлголоо. Би ёстой сайн хичээж байгаад энэ жилдээ шалгалтандаа заавал тэнцэнэ ээ. Үнэн шүү. Хаалгаа нээчих л дээ. Аён оо. Чи картаа хаалгачихсан байна. Яах гэж тэгж тоглоом хийдэг юм бэ? Тоглоод байлгүй хаалгаа за ойлголоо. Хэн хэнд бодох хугацаа хэрэгтэй юу? Тэгж яах юм бэ? Бодлоо гээд юу өөрчлөгдөх юмбэ. Ойлголоо ойлголоо бүх зүйлд би буруутай болохоор хаалгаа нээчих. Бодохоос гадна бас ярилцацгаая за. Хаалгаа. Хөөе Аён оо. Аён оо энэ үнэтэй.
Аён: Чи байна аа хэдий болтол ингэж амьдрах юм бэ?
Жүн: Би тэгэхгүй ээ.
Аён: Юу тэгэхгүй гэж байгаа юм бэ? Би чиний найзуудын өмнө дандаа худлаа хэлж байгаа юм шиг санагддаг. Би чамайг дэмжих гээд өөрийнхөө хүссэн юмыг хүртэл хаяад амьдарч байна.
Жүн: Би юу ч хийхгүй байгаа юм уу? Гэрийн ажил төвөгтэй юмнуудыг бүгдийг нь би хийдэг. Хоолны үлдэгдэл хаяна, хог ялгах ажил би. Хөөе чи хэдэн цаас олдог гээд битгий ингэж онгироод бай л даа.
Аён: Тийм ээ чи, чи мөнгөгүй болохоор онгирох ч юм байхгүй биз дээ? Өгөхгүй байх өгч чадахгүй байх хоёр чинь өөр шүү.
Жүн: Явъя даа. Салцгаая.
Эм: И Жүнху. Эмчилгээний өрөөрүү орцгооё.
Эр: Хөдөлдөггүй байсан булчингаа их хөдөлгөөд ингэж байгаа юм. Архи их уух хэрэггүй шүү. Хүнд юм битгий өргөөрэй.
Улаан: Ах аа даруулга.
Жүн: За.
Эм: Баярлалаа.
Жүн: Сайхан хооллоорой.
Эр: Захирал аа ус өгөөч.
Жүн: За.
Эм: Чи яагаад хүний утас үзэж байгаа юм бэ?
Эр: Яасан үзэж болдоггүй юм уу?
Эм: Би чинийхийг үздэггүй биз дээ?
Эр: Үгүй ээ тэглээ ч гэсэн. Яагаад болдоггүй юм бэ? Юм нуугаагүй л юм бол үзүүлж болно шүү дээ.
Эм: Үгүй ээ үгүй гэж байна.
Эр: Явуулахгүй гээд байна. Хаачих гээд байгаа юм бэ?
Эм: Яагаад байгаа юм бэ?
Минсоб: Ах аа цалинг чинь шилжүүлчихлээ.
Жүн: Ичмээр гэдэг нь. Хүүе яагаад ийм ихийг шилжүүлсэн юм бэ?
Мин: Яах вэ дээ.
Жүн: Чиний ачаар санаа амар амьдарч байгаа. Баярлалаа захирал аа.
Мин: Юу гээд байгаа юм бэ? Цэвэрлэгээгээ дуусгаад хурдан харья. Болгоомжтой хариарай.
Жүн: Маргааш уулзъя.
Мин: Ах аа ганцаардаад байна гээд Аён эгчрүү залгаад байв аа.
Жүн: Дэмий юм яриад байлгүй хариж амар.
Мин: Надруу ч гэсэн залгахгүй шүү. Маргааш уулзъя.
Жүн: Баяртай.
Мин: Битгий залгаарай.
Аён: За.
Эм: Хан Аён танилцах уулзалт хэр байв?
Аён: Дараа нь чамтай хамт уулзъя гэсэн.
Эм: Яагаад тэгж хэлж байгаа юм бол? Хөөе тэр ах ичээд л тэгж хэлсэн байх. Дажгүй хүн шүү.
Аён: За би хариж байгаад дахиад залгана аа. Таксинд явж байна.
Эм: Сайхан тохирох юм шиг санагдсан. Ойлголоо.
Аён: За.
Эр: Байна уу?
Аён: Аан байна уу? Гарах гэсэн юм аа машинаа холдуулаад өгөөч.
Эр: Би хол байна аа.
Аён: Би одоо ажилдаа явах хэрэгтэй байна. Юу вэ. Ёстой нээрээ. Эгч ээ уучлаарай.
Эгч: Юу болоо вэ хоцордоггүй хүн хоцроод.
Аён: Миний машины урд машинаа тавьсан ах утсаа авахгүй юм. Үнэхээр уучлаарай. Би өдрийн хоолонд даана аа.
Эгч: Хоолны мөнгөө даалгачихлаа. Тэр ахад баярлая даа.
Аён: За байна уу?
Кён: Байна уу? Өнөөдөр ажлын байр үзэхээр болсон хүн байна. Өөрөө хаана байна?
Аён: Ажлын байр уу? Аль ажлын байр билээ? Уучлаарай би одоохон очлоо.
Кён: Уучлаарай надаас болоод яарах хэрэггүй ээ. Тайван ирээрэй зүгээр.
Аён: За за би аль болох хурдан очно оо. Уучлаарай. Та ажлын байр үзэх гэж. Сайн байна уу?
Кён: Сайн байна уу?
Аён: Үнэхээр уучлаарай. Уг нь ингэж мартдаггүй юм аа.
Кён: Зүгээр ээ. Кофе уу. Кофенд дуртай биз дээ?
Аён: Хөөх ийм юмаар яах нь вэ. Баярлалаа. За орцгоох уу? Ийшээ. Энэ байна.
Кён: Их сайхан юм аа.
Аён: Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Кён: Манайх олон төрлийн хиймэл оюун ухаан судладаг. Програм хийдэг юм.
Аён: Овоо олон ажилтантай юу?
Кён: Үгүй ээ. 10 орчим хүн л байгаа.
Аён: Тэгвэл энэ газар таалагдах байх аа. Ажлын байрны хэмжээ ч тэр.
Кён: Тийм байна. Энэ байгалийн гэрэл сайтай юм аа.
Аён: Тийм ээ.
Кён: Ажилчид маань өглөө ирэхэд гоё байх. Өмнө нь цэвэрхэн зоорийн давхар гэхээр нь орсон чинь бороо орохоор л дусаал дусаад бөөн юм болдог байсан.
Аён: Тийм шүү. Зоорийн давхарт тийм сул тал байдаг. Бас амархан мөөгөнцөртдөг.
Кён: Тийм шүү. Яваад үзэж болно биз дээ?
Аён: Тэгэлгүй яах вэ. Яаралгүй тухтай үзээрэй.
Кён: Таны ачаар тухтай үзлээ.
Аён: Ямар санагдсан бэ? Таалагдаж байна уу?
Кён: Санаагаар болдог бол өнөөдөр шууд гэрээ байгуулмаар л байна. Гэхдээ хамт ажилладаг ажилчдынхаа саналыг сонсох хэрэгтэй байх.
Аён: За зөвлөлдөж үзээд хариу хэлээрэй.
Кён: За. Аль болох хурдан хариу өгвөл дээр байх тийм үү?
Аён: Тийм шүү.
Кён: Ажилруугаа явах гэж байгаа бол би хүргээд өгөх үү?
Аён: Үгүй ээ зүгээр. Энэ хавьд ажилтай.
Кён: За тэгвэл болгоомжтой яваарай. Би дараа залгана аа.
Аён: За холбоо бариарай.
Кён: За.
Аён: За.
Жүн: Тавтай морил.
Анна: Танайх ажиллаж байгаа юу?
Мин: Тийм ээ ажиллаж байгаа. Ор ор. Захиалга аваарай.
Анна: Захирал аа би хаах гэж байхад ороод ирсэн үү?
Жүн: Тэр хүн захирал нь.
Мин: Зүгээр ээ тухтай идээрэй.
Анна: Надаас болоод хааж чадахгүй байгаа бол хамт хундага юм уух уу?
Мин: Өнөөдөр хэцүү зүйл тохиолдсон юм уу? Хаа нэг газар харсан ч юм шиг. Нэг тийм танилууд ч юм шиг. Би оройн хоолоо идээгүй болохоор ганцаараа хооллоход хэцүү байсан юм. Хамт ууя. Энийг би дайлъя. Тулгая.
Анна: Би жоохон инээдтэй байсан уу?
Жүн: Юу нь?
Анна: Эртээд найз залуутайгаа хэрэлдээд. Харсан юм байж хараагүй царайлж гэнэ.
Жүн: Удаан уулзсан уу?
Анна: 200 хоног уулзсан юм уу. Таардаггүй юм.
Жүн: Сайн бол хараагүй л дээ. Царайлаг залуу байх шиг байсан.
Анна: Гэхдээ тэр байна аа гаднаас нь харахад зүгээр юм шиг хэрнээ үнэхээр гаж. Нийгмийн сүлжээнд л юм оруулвал хаана хэнтэй байна гээд нэг бүрчлэн асууна байцаана. Анх бол тэгэхэд нь надад сайн болохоор анхаарал тавиж байна л гэж боддог байсан ч уур хүрээд эхлэсэн. Ингэж болохгүй юм байна гэж бодоод л шууд зөрүүдлэж эхлэсэн.
Жүн: Жоохон дардаг төрлийн хүн юм уу?
Анна: Надад чинь бас хувийн орон зай гэж байна. Мөнгөгүй оюутан зугаацлаа гэхэд хэр их зугаацах уу? Тэгж нэг бүрчлэн асууж байцааж хардаад байвал тэр чинь сайн гэсэн үг биш шүү дээ.
Жүн: Тийм шүү. Тийм байж болно.
Анна: Тэгээд байна аа би оюутан тэр ажил хийж мөнгө олдог болохоор өөрийгөө надаас дээгүүр гэж боддог юм шиг байгаа юм.
Жүн: Тийм хүмүүс байдаг л даа.
Анна: Яагаад инээгээд байгаа юм бэ?
Жүн: Яагаа ч үгүй ээ.
Анна: Ах аа танд уулздаг хүн байдаг уу?
Жүн: Одоо юу? Үгүй ээ.
Анна: Хэзээ салсан бэ?
Жүн: 3 сар. 3 сар орчим болсон байх.
Анна: Тэр эгч юу хийдэг юм бэ?
Жүн: Үл хөдлөхийн зууч.
Анна: Харин та.
Жүн: Төрийн албан хаагчийн шалгалтанд бэлдэж байгаа.
Анна: Хэн нь удирдах эрхтэй байсныг хараагүй байсан ч шууд л ойлгох юм байна.
Жүн: Яах вэ дээ. Дандаа л шалгалтандаа унаад байхаар чинь. Битгий хүлээ гэж ч хэлсэн.
Анна: Тэгж хэлсэн чинь юу гэж байна?
Жүн: Шалгалтаас болоод салах чинь луйвардуулж байгаа юм шиг санагдаад муухай байна гэж хэлсэн. Тэгж байгаад эцэстээ хэн хэн нь залхсан л байх л даа. Тийм ээ. Надад буруу их байгаа. Тэгж дуусна гэж мэдээгүй ч эцэст нь тэгж л дууссан даа.
Анна: Гэнэт ингээд унжийчих юм уу? За амжилт.
Жүн: Амжилт.
Мин: Амжилт. Дуусаа.
Анна: Би явъя даа.
Жүн: Такси дуудсан юм уу? Хүүе хүүе.
Анна: Өнөөдөр ийм юм болно гэж бодоогүй юу?
Жүн: Ийм юм болно гэж юуг хэлж байгаа юм бэ?
Анна: Өчигдөр хайсан чинь захирал гарч ирээд та гарч ирээгүй.
Жүн: Хайсан аа? Юу, юуг вэ?
Анна: Түрүүний уусан архины мөнгө. Хоёулаа маргааш ч гэсэн уулзах уу?
Жүн: За тэгье ээ тэгье.
Анна: Явлаа шүү. Явлаа.
Жүн: Үгүй ээ дугаар чинь байхгүй шүү дээ. Маргааш яаж уулзах юм бэ?
Эр: Нэмэр болдог юм билээ. Эмнэлэгийн зүгүээс тэгж болох үгүйг бол мэдэхгүй л дээ. Яг хайгаад үзэх юм бол иймэрхүү юмнууд гарч ирсэн л дээ. Гэхдээ яг бол ийм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй л байна. Тогтсон тодорхой хэмжээ бол байх болов уу гэж бодож байгаа.
Жүн: Юу вэ? Байна уу?
Анна: Та одоо хэвтэж байна уу?
Жүн: 4 хөллөчихсөн байна.
Анна: Хоёулаа үерхэх үү? Үгүй ээ зүгээр үерхэцгээе.
Жүн: Юу?
Анна: Мэдэхгүй ээ зүгээр л тэгж ойлгоё.
Жүн: Юун мэдэхгүй гэж. Мэдэхгүй гэсэн үү? Үгүй ээ юу вэ.
Аён: Аан за ойлголоо. Тэгвэл дахиад бодож үзээд холбоо бариарай. За.
Эгч: Яасан? Юу гэж байна?
Аён: Байрны гэрээ хийх эсэхээ бодох хэрэгтэй байна гэнэ ээ.
Эгч: Юу вэ?
Аён: Хэрэлдсэн юм шиг байна. Эмэгтэй нь зүгээр ийм юм болоогүй гэж бод гээд эрэгтэй хэзээ гэхэд эцсийн хариугаа өгөхөд болох уу гэсэн.
Эгч: Яагаад байрнаас болж хэрэлддэг байна аа? Үйлчилгээний хөлс хоёулангаас нь авах ёстой юм биш үү?
Аён: Сайн байна уу?
Эгч: Эгч ээ. Юу болоод ийм хол газар хүрээд ирээ вэ? Яах уу юм уух уу?
Ягаан: Үгүй ээ зүгээр. Өчигдөр ажлын байр үзээд явсан уу?
Аён: Тийм.
Ягаан: Энийгээ үлдээгээд явсан байна. Найз залуугийнх чинь юм уу?
Аён: Үгүй ээ. Уучлаарай би шалгах ёстой байсан юм.
Ягаан: Тийм юм байх шүү дээ. За ажлаа сайн хийгээрэй.
Эгч: Болгоомжтой яваарай.
Аён: За сайн байна уу?
Кён: Сайн сайн байна уу? Би түрүүн утсаа авч чадсангүй.
Аён: Аа нөгөө түрийвчээ орхиод явчихсан байна.
Кён: Аан тэнд байсан байх нь. Төвөг удсанд уучлаарай. Хэрвээ төвөг болохгүй гэвэл одоо очоод авч болох уу?
Аён: Аан тийм ээ гэхдээ би одоо хүнтэй уулзах болохоор гадуур явж байна. Татгалзахгүй бол наашаа хүрээд ирэх үү?
Кён: За тэгье. Хаягаа явуулчихвал би байгаа газарлуу чинь түргэхэн яваад очъё.
Аён: За тэгье би хаягаа одоохон явууллаа.
Кён: Очингуутаа залгана аа.
Аён: За.
Урт: Гоё байна.
Богино: Эртээдийн танилцсан залуу чинь яасан бэ?
Урт: Хэлэх юм биш ээ наадах чинь их өндөр шаардлага тавидаг. Бүр төгс хүн хайдаг.
Аён: За юу гэж дээ.
Урт: Царай нь дажгүй л юм билээ шүү дээ.
Аён: Зүгээр л тиймэрхүү байсан.
Урт: Тэгж их олон юм хардаг хүн И Жүнхутэй үерхдэг байсан юм уу? Аён оо би одоо ингэж хэлж байгаа нь муухай л байх. Жүнху бол ёстой биш шүү. Сайхан сэтгэлтэй л дээ. Гэхдээ ямар ч чадваргүй хүний уур барах хүн байсан дор өөдгүй ч гэсэн чадвартай хүн байсан нь дээр. Тэр нэг юм чиний залуу насыг ямар их үрэв. Оюутан байхаас эхлээд.
Урт: Чадваргүй тэгээд дээр нь худлаа хэлнэ. Тэгж болохгүй шүү дээ.
Богино: Энэ ямар байна. Нөхрийн маань ажлын хүн үнэхээр дажгүй. Эртээд манайд ирэхэд нь ажигласан. Ёстой гэр бүлийн хүмүүжил сайтай. Тэгээд ч зогсохгүй өөр юм байгаа.
Урт: Юу?
Богино: Сууж байгаад шээдэг юм билээ. Янзтай байгаа биз.
Урт: Хөөх ёстой янзтай. Жинхэнэ хүмүүжил байна. Хөөе инээхээ боль. Ёстой мундаг эр байна. Хаана төрсөн юм бэ?
Аён: Хүлээж байгаарай. За байна уу? Тийм ээ ирчихсэн үү?
Урт: Их аальгүйтэж байна.
Аён: Энэ хавьд гэсэн үү? За за.
Богино: Юу вэ? Эрэгтэй хүн юм уу? Юу вэ эрэгтэй хүн л байна даа. Тийм ээ? Тэр хүн юм уу? Ирж байна ирж байна.
Аён: Боль оо хэтрүүлээд байна.
Кён: Сайн байна уу?
Аён: Сайн байна уу?
Богино: Сайн байна уу? Таны талаар их сонссон бид Аёны найзууд.
Кён: Аан за.
Богино: Манай Аён их хөөрхөн байгаа биз.
Кён: Аён их эелдэг шүү.
Богино: Татгалзахгүй бол манай эелдэг Аёнтой хамт дарс уугаад яв.
Урт: Битгий буруугаар ойлгоорой. Бид хоёр хоёулаа нөхөртэй. Энэ маань ганц бие.
Кён: За.
Аён: Түрийвч. Уучлаарай манай найзууд их хатуу тоглодог юм.
Кён: Зүгээр ээ. Баярлалаа Аён оо.
Богино: Суу л даа. Сууна уу.
Кён: Дараа би өөрөө урина аа. Өөр хэрэгтэй юм байхгүй юу?
Аён: Үгүй ээ.
Богино: Яасан?
Кён: Миний таньдаг ахын ажиллуулдаг зоогийн газар байгаа юм. Би хэлчихээд явъя. Сайн үйлчлэх байх аа.
Боги: Баярлалаа.
Кён: Аён оо баярлалаа.
Аён: Аан за.
Кён: Би дараа холбоо барина аа. Би явъя даа. За цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Боги: холбоо бариарай. Хүлээж байгаа шүү.
Урт: Болгоомжтой яваарай. Хэн юм бэ?
Аён: Хэн байх вэ дээ.
Боги: Зүгээр үйлчлүүлэгч биш л байна шүү дээ царайг чинь харахад ойлгомжтой шүү дээ. Яасан бэ? Халуун ногоотой юм идчихсэн юм уу? Яагаад нүүр чинь шатаад унав.
Аён: Яагаад байгаа юм бэ?
Урт: Хөөе гэхдээ дажгүй юм аа. Байж байгаа нь нэг тийм дарамттай биш эгдүүтэй юм аа.
Боги: Бид нар бол Пёнян нэнмёны залуу гэдэг дээ. Амттай гэж.
Аён: Та хоёр бүр балай байх аа.
Урт: Чи гэхдээ яагаад өмнө нь хэлээгүй юм бэ?
Боги: Харин тийм.
Бичиг: Утсаа авч чадсангүй. Хэрвээ татгалзахгүй бол дараа гэрээгээ байгуулчихаад оройн хоол идэх үү?
Бичиг: За тэгье. Өнөөдөр өөрийн чинь ачаар сайхан хооллосон шүү. ,
Бичиг: Яалаа гэж дээ. Би холбоо барина аа. Шөнийг сайхан өнгөрүүлээрэй.
Бичиг: Шөнийг сайхан өнгөрүүлээрэй.
Анна: Ингээд бодохоор тэр эгч таныг харж үзэж байсан юм шиг хэрнээ эцсийн бүлэгт өөрийгөө л бодож байсан. Бусдын нүдэнд миний найз залуу арчаагүй харагдахгүй байгаа? Тэгэх юм бол би ч гэсэн арчаагүй харагдахгүй байгаа гэх мэтээр.
Жүн: Тийм юм бодуулсан миний буруу ч гэсэн их байгаа. Болохгүй тусам нь илүү их хичээх ёстой байсан.
Анна: Яагаад байнга буруутай гээд байгаа юм бэ? Унамаар санагдаад шалгалтанд унаад байдаг юм уу?
Жүн: Үгүй л дээ.
Анна: Би маргааш ёстой шалгалтаа хачин муу өгнө өө угаасаа замаа алдаж байна бүр замруулаад өгье гэдэг байсан юм уу?
Жүн: Огт үгүй.
Анна: Хичээл хийж чадахгүй бол өөр юмыг сайн хийж болно. Сайн бод л доо. Та бол хичээл хийх хүн биш зүгээр хүчээр л зууралдаад байсан. Надад бол миний найз залуу тахиа шарсан ч хамаагүй хүргэлт хийдэг байсан ч болно. Хэн нэгнийг тэжээж тэтгэнэ гэж стрессдэхгүй гоё юм хөгжилтэй юм л хамт хийдэг байвал гоё. Гэхдээ энд нэг чухал зүйл байгаа. Урвах юм бол тэгээд дуусаа. Хэн хэнийхээ сэтгэлийг хуурч уулзах хэрэггүй л гэсэн үг.
Жүн: Үгүй ээ их юм ярисан болохоор өлсөж байгаа байх.
Анна: Би идмээр байгаа юмаа иднэ идмээр байгаа үедээ иднэ. Та ч гэсэн хийхийг хүссэн юмаа хийж амьдар тэгээд идмээр байгаагаа ид. Өө та ч гэсэн идмээр байгаа юмаа идмээр байгаа үедээ ид.
Жүн: Анна би нэг юм асуумаар байна.
Анна: За хэл хэл.
Жүн: Тэгэхээр тэр өдөр надад юу гэж хэлмээр юм бэ дээ.
Анна: Таны юу таалагдсан юм бэ гэж үү?
Жүн: Тийм.
Анна: Юм яриж чаддаггүй юм уу? Юу гэмээр юм бэ дээ. Нарийн хүн биш салга хүн шиг санагдсан. Нэг их баян биш харагдаж байгаа хэрнээ нэг л тийм бийлэгжүү. Бодсон юмгүй харагдаж байгаа ч хамгийн гол нь уйтгартай биш санагдаад.
Жүн: Магтаад байна уу муулаад байна уу?
Анна: Хүн ичээгээд ийм юм асуухдаа яадаг юм бэ.
Эгч: Тэр доор тамга дарахад болно. Энд байна. Тэр доор нь. Тэр доор бас.
Кён: Орцгооё. Энэ газар ямар байна?
Аён: Ийм уур амьсгал үнэхээр гоё. Дараа найзуудтайгаа хамт ирнэ ээ.
Кён: Эртээдийн найзууд уу?
Аён: Тийм ээ. Манай найзууд арай бүдүүлэг байсан уу?
Кён: Үгүй ээ үгүй. Их эрч хүчтэй юм билээ. Ахлах ангийн найзууд юм уу?
Аён: Бүгд завгүй болохоор байнга уулзаж чадахгүй юм. Хүүхэдтэй бас ажилтай.
Кён: Үл хөдлөхийн ажлыг олон жил хийж байгаа юу?
Аён: Уг нь уран зургийн салбарынх. Мөнгө олох хэрэгтэй болоод л энэ ажилруу орчихсон.
Кён: Уран зураг үл хөдлөх хоёр чинь шал өөр ажил биз дээ?
Аён: Тийм ээ нэг мэдсэн чинь л.
Кён: Би ч гэсэн дунд сургуульд байхдаа тамирчин болох гэж байгаад IMF-с болоод больчихсон юм. Тэгж байгаад мөнгөтэй болоод завтай болоод ирэхээр эргээд санадаг юм билээ. Багадаа бол тэр хавьдаа л дажгүй байсан. Эргээд хичээллэх ч амаргүй л байна.
Аён: Надад ч гэсэн тийм үе ирэх л байх. Гэхдээ тухайн үедээ л шийдэх байх.
Кён: Хүлээж байя. Гоё байх аа.
Аён: Тэр үед жоохон хүндрэл байсан юм аа.
Кён: Ямар хүндрэл.
Аён: Мөнгө цуглуулах ёстой хүндрэл.
Кён: Гэрт чинь ямар нэг.
Аён: Үгйү ээ тийм биш.
Кён: Эвгүй байвал хэлэхгүй байж болно.
Аён: Нэг татчихаад яриж өгнө өө.
Кён: За.
Аён: Тэр үед үерхдэг байсан залуу маань шалгалтанд бэлдэж байсан юм. Тэр залууг дэмжих гээд л.
Кён: Дүү залуу юм уу?
Аён: Үгүй ээ чацуу. Нэг сургуулийнх болохоор удаан уулзсан юм.
Кён: Хэзээ салсан бэ?
Аён: Нэг их удаагүй ээ. Өөр өөрөөр л бодох байх л даа. Хамт удаан байгаад ирэхээр юу гэмээр юм бэ дээ хэтэрхий тухтай.
Кён: Дассан байдал.
Аён: Тийм ээ бүр дасал болоод анзаардаггүй байсан бололтой. Хэн хэн нь шархлаж буглаж байгаа ч хэн нь ч тоохгүй өнгөрөөж мэдээгүй юм шиг царайлж.
Кён: Тэгж байгаад пад гээд дэлбэрчихсэн.
Аён: Тийм ээ эргүүлэх боломжгүй болохоор.
Кён: Тийм ээ. Хэн хэндээ сайхан байсан дурсамжийг яг энэ 1 ширхэг гээд бодоорой тэгж байгаад нөгөө хүндээ дургүй хүрч үзэн ядах үедээ энэ 1 ширхэгийгээ идчихээд унтана. Тэгээд нам унтаад сэрэхэд зүгээр болчихсон юм шиг л байдаг. Гэхдээ идсэн буурцгандаа л мартчихаж байгаа хэрэг. Юугаа өвдөж байгааг ч мэдэхгүй.
Аён: Тийм ээ үнэн. Тэр үед би хаягдчих юмсан гэж хүртэл бодогддог юм билээ.
Кён: Зүгээр л чамайг тэр үед салах зоригггүй байсан гаж бодъё.
Аён: Мэдэхгүй дээ. Нэг барьцгаая.
Кён: Тулгая. Аён оо арай уйлаагүй биз дээ?
Аён: Үгүй ээ юу гэж уйлах вэ.
Кён: Ядаж энийг бариж бай.
Аён: Баярлалаа. Ёстой нэг. Би нэг хийгээд өгье.
Кён: За. Аён оо дайлсанд баярлалаа.
Аён: Яалаа гэж дээ. Эртээдийн зоогийн газрын хажууд бол юу ч биш шүү дээ.
Кён: Дахиад 1 хундага уучихаад явах уу?
Аён: Дараа болъё. Санаснаас их уучихлаа.
Кён: За тэгье. Тэгвэл замдаа буулгаж өгчихөөд харья. Аён оо.
Аён: За.
Кён: Ойрд надад ингэж бодогдоод байгаа. Хүн хийхийг хүссэн зүйлээ хийж амьдрах ёстой байх. Харамсах зүйлгүйгээр.
Аён: Тийм ээ. Тийм юм шиг байна. Манайх энд.
Кён: Аан тийм үү? Аён оо одоо санаанд чинь орох сайн хүн байхгүй бол надтай үерхээд үзэх үү? Хоёулаа маргааш ч гэсэн дахиад уулзъя. За би одоо явъя даа.
Аён: За.
Кён: Болгоомжтой ороорой.
Аён: Баяртай.
Кён: Ор доо.
Эгч: Баярлалаа. За явцгаая.
Аён: За Хисү.
Боги: Чи хаана байна? Түр уулзъя.
Аён: За тэгье. Яасан? Яаралтай юм уу?
Боги: Би танай ажлын тэнд яваад очъё.
Аён: За.
Боги: Тэгээд хөгжилтэй байсан уу? Найзуудтайгаа гоё тоглосон уу? Сайн байна. Эгч нь хүрээд ирлээ.
Охиэ.: Сайн байна уу?
Аён: Сайн уу Жү Ин ээ. Сайн байсан уу?
Боги: Эгч ээж хоёр нь ярих юм байна. Энийг үзэж байгаарай.
Аён: Юу болсон юм бэ?
Боги: Үгүй ээ зүгээр л. Нөгөө Аён оо.
Аён: Яасан юм бэ? Хурдан хэл. Юу болсон юм бэ?
Боги: Би өнөөдөр охиноо цэцэрлэгээс нь авах гээд очсон чинь Кён Ил ах хүүхэд авах гээд ирсэн.
Аён: Кён Ил ах уу?
Боги: Ер нь бол тэр хүүхдийн ээж ирж авдаг юм. Манай Жү Ин тэр хүүхэдтэй найзууд болохоор хааяа таарахаараа мэндлэдэг юм. Кён Ил ах бид хоёр яах аргагүй харц тулгарсан тэгсэн шууд өөр тийшээ харчихсан.
Аён: Нагац ах энэ тэр юм байлгүй дээ.
Боги: Тэгж бодоод би бас багшаас нь асуусан л даа. Аав нь мөн гэсэн. Өө сайн байна уу Хажины ээж ээ. Шин Хэ гэртээ ирсэн үү?
Эм: Үгүй ээ арай ирээгүй одоо хадам ээжийнд байгаа болохоор одоо авах гээд явж байна.
Боги: Түрүүн цэцэрлэг дээр байсан хүн танай нөхөр үү?
Эм: Аан тийм. Өнөөдөр надад зав гардаггүй ээ.
Боги: Аан за. Жү Ин Шин Хэтэй уулзмаар байна гээд бүр гуйгаад болдоггүй ээ.
Эм: Тэгвэл наашаа хүрээд ирэх юм уу? Аяга цай ууцгаая.
Боги: Жү Ин ээ. Жү Ин ээ бууцгаая.
Кён: Аён оо.
Аён: Юу хийгээд байгаа юм бэ?
Кён: Аён оо би хэлсэн биз дээ? Одоо уулздаг хүн байхгүй. Үнэн шүү. Эхнэрээсээ салах гээд шүүхдэлцэж байгаа. Тамгаа л дарчихвал болоо. Тэр чинь зүгээр л хэлбэр төдий зүйл шүү дээ.
Эм: Өөрөө хэн бэ?
Аён: Энэ новшоос асуугаарай.
Кён: Аён оо. Аён оо.
Эм: Хэн юм бэ? Хэл л дээ чи.
Жүн: Байна уу? Уучлаарай хэн бэ?
Аён: Миний таблет байгаа биз дээ?
Жүн: Таб.
Аён: Гэртээ байна уу? Өнөөдөр очиж авч болох уу?
Жүн: Одоо юу?
Аён: 2 цагийн үед.
Жүн: Үгүй ээ би өнөөдөр амжихгүй байх аа. Би дараа хүргэлтээр явуулчихъя.
Аён: Хэдэн цагт харих юм бэ? Эсвэл би одоо шууд яваад очъё.
Жүн: Үгйү ээ үгүй. Би би би би гарах замдаа очъё. Хаана очиход болох юм бэ?
Аён: Хуучин урланг мэднэ биз дээ? Битгий хоцроорой.
Жүн: Аан за.
Анна: Хэн юм бэ?
Жүн: Найз найз.
Анна: Ах аа хоёулаа жантай гоймон захиалж идье. Та юу идэх үү?
Жүн: Би ч гэсэн жантай гоймон.
Анна: Үгүй ээ та жампун ид хувааж идье.
Жүн: Тэг ээ тэг тэгье.
Анна: Хаачих гэж байгаа юм бэ?
Жүн: Энийг найздаа хүргэж өгчихөөд ирье. Хурдхан яваад ирнэ ээ. Би ирчихлээ.
Аён: Ороод ир. За одоохон.
Жүн: Бусад хүмүүс хаачсан юм бэ? Сонху ах хаачсан юм бэ?
Аён: Сонху ах эндээс гараад удаж байна.
Жүн: Яасан болиж байгаа юм уу?
Аён: Үзэсгэлэн гаргах гээд гадаадруу явчихсан.
Жүн: Ашгүй дээ. Тэжин ах яасан?
Аён: Тэжин ах аав ээжийнхээ ногоо тарих ажилд туслах гээд явсан. Мин Сын одоо зурахгүй гэсэн.
Жүн: Тийм үү? Энийг аваад ирлээ.
Аён: Хоолоо идээгүй биз дээ? Жантай гоймон захиалаад өгөх үү?
Жүн: Би хүнтэй уулзах ёстой. Хурдан явах хэрэгтэй.
Аён: Жоохон удах байх аа.
Жүн: Хэр удах юм бэ?
Аён: Нээж үзнэ дээ.
Жүн: Наадахыг чинь би хааяа хэрэглэдэг. Сайн л ажиллаж байсандаг.
Аён: Юмыг яаж мэдэх вэ дээ. Одоо чинь хуучин юм авдаг зардаг хүн их болсон. Чи яагаад байгаа юм бэ?
Жүн: Яасан юм бэ?
Аён: Яагаад тэгээд байгаа юм бэ?
Жүн: Ойлголоо ойлголоо болсон уу?
Аён: Бид хоёр салаад хэр удлаа?
Жүн: Юу?
Аён: 1 жил орчим болсон уу?
Жүн: Юу, тийм байх.
Аён: Тийм бол тийм шүү дээ тийм байх гэж юу гэж байгаа юм бэ? Хөөе чи сүрхий царайлаад хэрэггүй ээ. Уулздаг хүн байгаа юу?
Жүн: Юу вэ.
Аён: Юу вэ гэнэ шүү байгаа л юм байна. Юу хийдэг хүн юм бэ?
Жүн: Оюутан.
Аён: Хэдэн настай вэ?
Жүн: 23.
Аён: Чадварлаг юм аа. Хаана танилцсан юм бэ?
Жүн: Хөөе чи ямар олон юм асуудаг юм бэ? Хурдан наадахаа шалга болсон бол явлаа.
Аён: Үгүй ээ зүгээр л хөгжилтэй шүү дээ. Аан аппликэйшн үү?
Жүн: Юу?
Аён: Тэгээд 30 гарсан ах 23тай охинтой уулзахаар чинь сонин шүү дээ.
Жүн: Ёстой нэг.
Аён: Хүнтэй уулзана гэж найз охинтойгоо уулзах юм уу?
Жүн: Тийм.
Аён: Найз охин чинь одоо хаана байгаа юм бэ?
Жүн: Манай гэрт байгаа.
Аён: Намайг дуудахаар хүрээд ирсэн юм уу? ганцааранг нь орхиод уу?
Жүн: Тийм.
Аён: Ямар хэцүү байгаа бол доо? Хуучин найз охинтойгоо уулзана гэж хэлж чадалгүй л ирсэн байлгүй дээ.
Жүн: Чи хурдан ир гээ биз дээ?
Аён: Тэгээд би очиж авъя гээ биз дээ?
Эр: Өө Аён байсан юм уу?
Аён: Сайн байна уу Жүнсо.
Жүн: Сайн байна уу?
Эр: Зочин байсан юм уу? Хоолоо идсэн үү?
Аён: Тийм.
Эр: Эргүү хар хог энийгээ үлдээгээд явчихсан гээд баахан хайлаа.
Аён: Мөстэй кофе уух уу?
Эр: Өө өгвөл сайн л байна. Амжилттай дууссан уу?
Аён: Тусласан болохоор сайхан дуусгачихсан. За кофе.
Эр: Баярлалаа. Сайхан байна. Ах аа.
Жүн: Би юу?
Эр: Нэг л тухгүй харагдаад байх юм. Та зүгээр үү?
Жүн: Их тухтай байна. Зүгээр ээ.
Эр: Аа хөшчихсөн юм уу? Би хөшингөө амархан гаргах арга мэднэ заагаад өгөх үү?
Жүн: Зүгээр ээ.
Эр: Зүгээр юм уу? Зүгээр бол яах вэ дээ. Би хагас мэргэжлийн хүн л дээ. Биеэ сайхан суллаад за номхон.
Жүн: Зүгээр ээ.
Эр: Аён оо түр туслаарай.
Жүн: Юун туслах зүгээр ээ битгий ойрт. Би зүгээр зүгээр гээд байхад.
Эр: Зөөлөн зөөлөн. Зөөлөн зөөлөн. Хүзүү өвдөж байгаа талруугаа гараа зөөлөн зөөлөн. Зөөлнөөр Аён оо. Энийг Аён ч гэсэн сураарай. Энийг 20 секунд орчим. За за яг ингээд хөдөлгөөнгүй суугаарай. За 20 секунд. За зөөлөн буулгаарай. Энийг ингээд өдөрт 2 удаагийн оролртоор хийгээд байхад болно. Амархан байгаа биз.
Аён: Жүнсо ийм юм хаанаас сурсан юм бэ?
Эр: Зурагт номноос сурсан юм.
Аён: Хагас мэргэжлийн хүн гээ биз дээ?
Эр: Явах хэрэгтэй болчихлоо. Өдөрт 2 оролтоор шүү. За би явлаа.
Аён: За.
Эр: За явлаа.
Аён: За баяртай.
Эр: Кофе амттай байсан шүү.
Аён: За. Хөшчихсөн юм бол хэлэхгүй дээ. Би суллаад өгөх үү?
Жүн: За зүгээр ээ.
Аён: Хөөе.
Жүн: Юу?
Аён: Жүнсотой жоохон хардаад байгаа юм уу?
Жүн: Хүзүү суллаж өгсөн хүнтэй хардах уу?
Аён: Гэхдээ чи түрүүн утсаар ярихад жүжиглээд байсан.
Жүн: Юу гэж жүжиглэсэн юм бэ?
Аён: Миний дугаарыг хадгалаагүй царайлаа биз дээ?
Жүн: Үнэхээр хадгалаагүй шүү дээ.
Аён: Миний какаотокийн найз санал болгох дээр чи гарч ирээд байгаа.
Жүн: Би яаж мэдэх вэ дээ. Тэгвэл чи яагаад дугаарыг маань устгаагүй юм бэ?
Аён: Таблетаа авъя.
Жүн: Тэр хуучин юмыг өөрөө хэрэглэхгүй юм байж.
Аён: Тэгээд чи авах гээ юу? Ямар үнэтэй эд билээ?
Жүн: Тэгээд аль эрт залгахгүй яасан юм бэ? Яагаад залгаагүй юм бэ?
Аён: Намайг түрүүлээд залгавал чамайг мартаагүй байна гээд андуурчих байх гээд. Тэгээд найз охинтой хүнрүү залгаж болох уу?
Жүн: Найз охинтой гэдгийг яаж мэдсэн юм бэ?
Аён: Какаотокоор зарлаад л байсандаг. Про зураг энэ тэр.
Жүн: Чамд уулздаг хүн байхгүй юм уу? Юунд нь атаархаад байгаа юм бэ?
Аён: Атаархах аа? Чамд уу? Хөөе атаархлаас болоод чи намайг дагахаа больчихсон юм уу?
Жүн: Мэдэхгүй байвал сэтгэл амар шүү дээ.
Аён: Ямар амиа зантай юм бэ. Эхлээд салъя гэж хэлнэ. Шууд дагахаа болино. Сэтгэлээ амар байлгах гээд үү?
Жүн: Чи л хувиа боддог шүү дээ.
Аён: Яасан юм бэ?
Жүн: Салъя гэдэг үгийг чи л хэлүүлсэн.
Аён: Чи л салъя гэж хэлсэн шүү дээ.
Жүн: Чи өөрөө салъя гээд хэлчихвэл чи муу хүн болчихно гээд л хөрсөн барисан гээд гонгиноод байсан биз дээ. Би салъя гэж хэлэх үү гэж 100 гаран удаа бодсон шүү. Шалгалтанд бэлдэж байгаа хүнийг хүлээх хэцүү салъя гэж би хэд хэд хэлсэн биз дээ? Хүлээнэ гээ биз дээ? Тэгж байгаад залхсан юм биш үү? Хэлсэн үгэндээ хүрэх гэж гүрийсээр байгаад залхсан юм биш үү? Найзууд маань ээжтэйгээ үерхээд байгаа юм биш үү гэж хэлэх бүрт би. За больё.
Аён: 100 гаран удаа бодох завандаа хичээлээ хийхгүй яасан юм бэ? Тэгээд салсан шалтгаан нь одоо надаас болсон гэх гээ юу?
Жүн: Шалтгаан юу байх вэ хариуцлага маягийн юм хариуцлага.
Аён: Тэр яахаараа гацн миний хариуцлага байдаг юм бэ? Бид хоёрын салсан шалтгаан бол бие биенээсээ залхаад таарахаа байсан. тэгэхээр шалтгаан нь бид хоёрт хоёуланд нь байгаа. Чи арай илүү алдаа гаргасан. Шийдвэрлэх үгийг чи хэлсэн.
Жүн: Шийдвэрлэх үгийг хэлтэл хатгасан хүн нь чи шүү дээ. Түк хийтэл хатгасан.
Аён: Чи тэгэхэд их бодсон гэж хэлж байгаа чинь өөрийгөө зөвтгөх л арга шүү дээ. Тэгээд одоо ингээд бодсон гэж хэлж байгаа чинь одоо байгаа найз охиныхоо өмнө нүгэл үйлдэж байгаа хэрэг. Чиний наад хүзүү хөшсөн чинь нүглийн чинь төлөөс юм байна. Тэр зурхайчид үзүүлэхэд хэлээгүй юм байх даа бүр санадаггүй ээ.
Жүн: Тэр зурхайч эгчийн үгэнд итгээд чи хамаг ажлаа хаяад зураг зурж байгаа юм уу?
Аён: Араар тавьсан бол нэг сайн алгадаад салчихад болно. Араар тавьчихгүй дээ. Бөөрөнхий зантай болохоор аргаа бараад салчихсан гэж энд тэнд хэлэхэд эвгүй юм.
Жүн: Гайхуулах юм биш дээ юуг нь энд тэнд яридаг юм бэ.
Аён: Гайхуулах юм байхгүй болохоор салснаа хүртэл гайхуулж үзсэн юм. Чи одоо уулзаж байгаа охиндоо бүх хүчээ дайчлаж байгаа юу? Энэ бүсгүй л байхгүй бол үхнэ гэсэн мэдрэмж байгаа юу?
Жүн: Бүх хүчээ дайчлаж байгаа. Бүр сайн болоод үхэх гэж байгаа.
Аён: Наад мэдрэмж чинь буураад эхлэвэл хурдан салаарай даа. Тэр хүүхдийн ирээдүйг бодоод. Тэр охин ч гэсэн хэзээ нэг цагт 30 нас хүрнэ биз дээ? Би 30 хүрээд л тэр догдлож гэгэлзэх нь байхгүй болчихсон. Тэр охин ч гэсэн над шиг тэгж өөрчлөгдөнө.
Жүн: Юу ч ярих вэ.
Аён: Миний үгэнд орохгүй байж байгаад салчихаад уйлж дуулаад л какаотокийг нь нууцаар үзнэ дээ. Тэгж байгаад чиний дарсан зургаар про зургаа сольчихвол догдлоод л бичих үү болих уу гэж бодоод л.
Жүн: За юм мэддэг царайлахаа боль оо. Яахаараа юм л бол их мэдэгч царайлдаг юм бэ? ОДоо хүртэл болиогүй юм уу?
Аён: Явахад чинь нэг мөр хэлье. Дахиад уулзах биш дээ.
Жүн: Би бие заслаа. Хөөе Аён оо миний сойз. Энэ хэзээнийх билээ дээ хаяхгүй яасан юм бэ минийх байна. Бүр муудчихсан байна. Хаялаа шүү. Би ч гэсэн зургаа хаяагүй байсан бол яах байсан бол бас л харамсах байсан байх даа. Бүгд дуусчихсан уу?
Аён: Тийм. Явлаа шүү. Тестийн бэлэг.
Жүн: Аён оо хааяа санавал холбоо бариж болох уу? Зүгээр л найзууд мэнд мэддэг шиг.
Аён: Олон юм ярих юм. Баяртай.
Жүн: Анна.
Бичиг: 1 жилийн дараа.
Ъён: За май.
Эр: Баярлалаа.
Жүн: Хоол сайхан байлаа. Та гаргаж өгөх хэрэггүй ээ. Сайн бодож байгаад холбоо бариарай.
Эр: Аан за.
Жүн: Тэгээд энэ. Баярлалаа.
Эр: Холбоо барина аа.
Жүн: За баярлалаа. Баяртай.
Эр: За.
Жүн: Аан за за. Би Самчон хороололд байна. Тийм тийм. Түр хүлээгээрэй. Би одоохон. Одоо эндээс хөдлөхөд 3 цагийн үед оччих байх аа. Тийм тийм. Аан за за ойлголоо за. За удахгүй уулзъя. За.
Бичиг: Хан Аёны бие даасан үзэсгэлэн. Дороо эргэлдэн харлаа.
Төгсөв.
Трэйлэр
Аён: Бид хоёр салаад хэр удлаа?
Бичиг: Салалтыг шйидвэрлэхэд хэр их хугацаа зарцуулах бол?
Жүн: Юу?
Аён: 1 жил орчим болсон уу?
Жүн: Юу, тийм байх.
Аён: Чи сүрхий царайлаад хэрэггүй ээ.
Бичиг: Нэг зүгрүү харж байсан биз.
Жүн: Салъя гэдэг үгийг чи л хэлүүлсэн.
Аён: Чи л салъя гэж хэлсэн шүү дээ.
Бичиг: Өөр өөр зүгрүү харж эхлэсэн.
Аён: Би чамтай гэрлэх гээд өөрийнхөө хүссэн юмыг ч хийхгүй ингээд ажиллаж байхад. Чи миний өмнө гэмшихгүй байна уу?
Жүн: За болно оо болно боль.
Аён: Юу гэж чарлаад байгаа новш вэ.
Жүн: Хэдэн цаас олдог гээд битгий ингэж онгироод бай л даа.
Аён: Чи мөнгөгүй болохоор онгирох ч юм байхгүй биз дээ?
Жүн: Салцгаая.
Анна: Ах аа танд уулздаг хүн байдаг уу?
Жүн: Одоо юу?
Мин: Ах аа ганцаардаад байна гээд Аён эгчрүү залгаад байв аа.
Урт: Гэхдээ ямар ч чадваргүй хүний уур барах хүн байсан дор өөдгүй ч гэсэн чадвартай хүн байсан нь дээр. Тэр нэг юм чиний залуу насыг ямар их үрэв.
Бичиг: Одоо бидний улирал бол дурлалын төгсгөл, салалтын эхлэл.
Аён: Хэн хэн нь шархлаж буглаж байгаа ч хэн нь ч тоохгүй өнгөрөөж мэдээгүй юм шиг царайлж.
Кён: Тэгж байгаад пад гээд дэлбэрчихсэн.
Аён: Тийм ээ.
Анна: Ингээд бодохоор тэр эгч таныг харж үзэж байсан юм шиг хэрнээ эцсийн бүлэгт өөрийгөө л бодож байсан. Бусдын нүдэнд миний найз залуу арчаагүй харагдахгүй байгаа? Тэгэх юм бол би ч гэсэн арчаагүй харагдахгүй байгаа гэх мэтээр.
Бичиг: Хайртай хүн нь танихгүй хүн болох хүртэл.
Аён: Бид хоёрын салсан шалтгаан бол бие биенээсээ залхаад таарахаа байсан. тэгэхээр шалтгаан нь бид хоёрт хоёуланд нь байгаа.
Бичиг: Жон Инчэ. И Дун Хүй. Бодит салалтын үйл явц.
Back to episodes Go home