8mm

Марү и

Бичиг:  Марү И ХХК-н байр суурь.
2019 оны зун Пусаны нэгэн уулын амнаас хоосон стракс машин олдлоо. Тухайн үед уг машины эзэмшигч найруулагч Ким Сүчан манай компанид ирсэн гадны студийн захиалгаар баримтад кино хийж байсан юм. Прокурорын байгууллага найруулагчийн компьютерээс олдсон бичлэгийг хэргийн гол нотлох баримт гэж үзэн битүүмжлэн хураан авсан бөгөөд манай компанийн зүгээс өмчлөлийн маргаан үүсгэн шүүхэд хандаж бичлэгээ эргүүлэн авсан юм. Ингээд уг бичлэгийг монтаж засвар хийн олон нийтэд цацахаар шийдсэн билээ. Баримтад кинон дээр тайлбар уншиж байгаа хоолой бол Ким Сүчан найруулагчийн хоолой гэдгийг мэдэгдэж байна. /Тайлбар уншигч нь Ким Сүчан найруулагч өөрөө болно/

Сүчан:  Эртээд ярисан зүйлээ санаа зовох зүйлгүй ярихад болно.

Инхи:   За ойлголоо. Би бол нийгмийн олон нийтийн редакцийн сэтгүүлч Хун Инхи байна. Прокурорын байгууллагаас мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч. Прокуроруудын дунд хүн амьны хэрэгтэй холбоотой дүрс бичлэгдүүд дундаас маш их хүчирхийлэл үйлдэгдсэн, харгис хэрцгий, аймшигтай учраас гадагш задруулж болдоггүй дүрс бичлэгүүдийг Марү И видео гэж нэрлэдэг. Тийм бичлэгүүдийг прокурорын ерөнхий газрын зоорийн давхар дахь архивт хадгалагдаж байдаг гэдэг цуурхал бол байх нь байдаг. Тэр марү и дүрс бичлэгүүд дундаас прокуроруудын дамжуулан үздэг.

Сүчан:  1992 он. Пүсанд байрлах нэгэн зочид буудал хүн амьны хэрэг гарсан юм. Тэр буурчийн газарт цагийн ажил хийдэг байсан хүн найз бүсгүйгээ дагуулж ирээд дүрс бичлгэг хийгээд тэр бүсгүйг харгисаар хөнөөсөн байсан юм. Энэ буудлын өрөөнд хийгдсэн бичлэг ч мөн харгис хэрцгий байдлаасаа болоод гадагш задруулахыг хориглон хадгалагдсан гэсэн. Гэхдээ прокуроруудын дунд энэ бичлэг шуугиан тарисан шалтгаан нь шал өөр шалтгаан байсан гэсэн.

Бичиг:  Юүн Хён Шиг. 61 настай. Тухайн үед прокуророор ажиллаж байсан бичлэгийг үзсэн.

Хёншиг:      Санаж байна. Тэгэхэд сүнстэй дүрс бичлэг гээд бүгд гайхаад дамжуулж үзсэн. Сонин бичигдсэн байсан. Толинд нэг хүн харагдаад алга болчихдог юм. Эрэгтэй хүүхдийн царай байх шиг харагдсан. Яагаад ч бичигдэх боломжгүй газарт бичигдсэ байсан. Бид нар бага байхдаа хар дүрэмт хувцас малгай өмсдөг байсан. Тийм эрэгтэй хүүхдийн царай байх шиг байсан.

Сүчан:  Цуурхал болоод байгаа дүрс бичлэгийг олох боломжгүй юу? Бид прокурорын ерөнхий газрын архивт очиж тухайн гэмт хэргийн нотлох баримтын жагсаалтыг шалгасан юм.

Эм:       Зоорийн давхрын архивт орохоор мөөгөнцөртчихсөн юм шиг хав харанхуй байдаг. Цустай өмд, хүний амь хөнөөхдөө хэрэглэсэн хутга гээд л есөн шидийн юмнууд байдаг юм. Тэрнээс болоод л хана тааз муухай болдог байх. Харахаар жоохон эвгүй.

Сүчан:  Амиа алдагсадын гомдол шингэсэн эд зүйлсээс болоод архивын байрны тааз хав хар болчихсон гэх итгэхэд бэрх яриа.

Эм:       Шийдэгдчихсэн хэрэг болохоор 20 жил болоод л бүгдийг нь устгадаг. Шийдэгдээгүй хэрэг л биш бол. Гэхдээ яг журмын дагуу устгахгүй байх нь ч бий. Бид нар нүүх юм уу юмаа янзлахдаа бөөгнүүлж байгаад хаях нь ч бий. Хариуцсан тойрог бүрт нь бичиг баримтыг шатааж устгалд оруулдаг компаниуд байдаг

Эр:       Юу вэ?

Сүчон:  Бид видеог олохын тулд бүх л тийш явж асууж сурагласан ч аль эрт устгалд оруулсан зүйлийг олох боломжгүй шинжтэй байлаа.

Инхи:   Ах аа энийг хардаа.

Сүчан:  Доод үеийнхээ сэтгүүлчээс сонссон тэр түүхийг энд тэнд сонсогдож л байдаг аймшгийн түүх гэж бодсон. Гэвч тэр нэг хэсэгтээ л миний тархинаас салахгүй бид түүнийг баримтад кино болгож хийхээр сэтгэл шулуудсан. Гэвч, тэр бидэнд ямар үр дүн авч ирэхийг бидний хэн нь ч мэдээгүй юм. Тухайн үед Тунсонжаны хэргийг хариуцаж байсан прокурор нь удаан хугацаанд өвчтэй байж байгаад нас барсан. Өмгөөлөгчөөр ажиллахаа болиод хөдөө байдаг ээжийнхээ гэрт сувилуулж байгаад нүд аньсан гэсэн. Магадгүй тэдний гэрт холбоотой баримтууд үлдсэн байж болох юм. Бид Тусонжаны видеоны талаар асууж сурагласан юм. Ажиллаж байхдаа тэр.

Эм:       Үлдсэн юмнууд нь бүгд л энүүгээр байгаа даа.

Сүчан:  За. Тухайн үед хариуцсан прокурор нь камераар хийгдсэн бичлэгийг олж аван хуулбарлахыг оролдсон боловч яагаад ч юм бэ хуулбарлаж болоогүй гэсэн. Тэгээд камерийн бичлэгийг зурагтаар тоглуулж тэрийгээ дахин бичих замаар нотлох баримт үлдээсэн гэсэн. Тэр бичлэгт мөрдөгч нарын яриа тэр чигтээ бичигдсэн байсан. Тэр бичлэгт бичигдсэн эрэгтэй хүний дүр яг юу юм бол?

Эм:       Хоолоо идсэн үү?

Эр:       Тийм.

Эм:       Нөгөөх чинь юм уу?

Эр2:     Юу вэ? Юу хараад байна аа?

Сүчан:  Энэ эрэгтэй яагаад бичлэгт бичигдсэн юм бол?

Эр:       Ямар ч арга байгаагүй. Барилгаруу би ороход.

Сүчан:  Тухайн үед хүний амь хөнөөсөн эрэгтэй сэтгэл зүйн тогтворгүй байдалд байхдаа амь насыг нь хөнөөсөн тул өөрийгөө буруугүй гэж хэлсэн гэдэг. Гэвч бүх насаараа хорих ял авч магадланд орохоосоо 1 жилийн өмнө шоронд амиа хорлосон гэсэн. Хохирогч Шим бүсгүйн гэр бүлтэй холбоо барих гэж оролдсон ч ярилцлага өгөх боломжгүй гэсэн хариу сонссон юм. Дахиад сэтгэлийн шархаа хөндмөөргүй байна гэж хэлсэн юм.

Бичиг:  Дунсонжаны зочид буудал.

Сүчан:  Буурчийн газар тухайн хэргээс хойш хүний анхаарлаас хол байж байгаад одоо бол өдрийн цалингаараа амьдардаг хүмүүсийн удаан хугацаагаар байрладаг байр болон хувирсан байна. Хэрэг гарсан өрөөнд хүмүүс байрлахаас айдаг болохоор хаалттай байдаг юм билээ. Хэрэг гарах үеийн тавилга болон эд зүйлс тэр чигээрээ үлдсэн байлаа. Хэн нь үл мэдэгдэх эрэгтэй харагдсан толь ч гэсэн тэр чигтээ хадгалаатай байсан.

Эм:       Хаачих гээд байгаа юм бэ? Хөөе.

Сүчан:  Хүн амьны хэрэг гарч байсан гэсэн. Сонсож байсан уу? Тэгвэл дүрс бичлэгт гарсан үл таних залууг таньдаг хүн байх болов уу? Энэ барилгад хүн амь хорлосон эсвэл хүн амьны хэрэг гарч байсан уу? Буурчийн газрын барилгын түрээслэгч нартай орж уулзсан ч тэр залуугийн талаар мэдэх хүн байгаагүй юм. Өмнө нь энд. Тэгж байгаад санамсаргүй Тунсонжанд байрлаж байсан хүнээс буурчийн газрын эзний талаар яриа сонссон юм.

Эр:       Дээр үед амьдардаг байсан газарт нь ч гэсэн муухай хэрэг гарсан юм гэсэн. Тэгээд их зовлон үзээд наашаа нүүж ирсэн юм гэсэн.

Бичиг:  И Намхи. 74 настай. Өмнө нь үл хөдлөхийн зууч байсан.

Эр2:     Тэрний эзэн нь Ами хороололд байшинтай байсан. Пүсаны Ами хороолол гээд Японы дарлалын үед Япончуудын нийтийн оршуулга байдаг байсан газар байдаг юм. Тэр байшинд хүн нас барж байсан юм билээ. Тийм юм болсноос хойш зүгээр л тэр чигт нь орхичихсон. Тэгээд тэр орхигдсон байшингаа зараад энд ирж буурчийн газрын барилгыг худалдаж авсан.

Инхи:   Орхигдсон байшин аа? Амиа алдсан гэхээр яг яасан гэсэн үг вэ?

Эр2:     Би ч гэсэн баталгаатай юм мэдэхгүй хэд хэдэн хүн нас барсан юм шиг байгаа юм.

Инхи:   Тэгвэл тэр хүн одоо хаана амьдарч байгаа вэ?

Эр2:     ОДоо юу? Тэр барилгын хамгийн дээд давхарт амьдарч байгаа.

Инхи:   Буурчийн газрын хамгийн дээд давхарт уу?

Эр2:     Тийм.

Бичиг:  Пүсан Гүгжэ өдөр тутмын хэвлэлийн компани.

Бичи:    Том хүү Жу Гёнху. 17той насанд хүрээгүй хүү, ээж болон охин дүүгээ хамтад нь аймшигтайгаар хөнөөжээ. Хүү хэргийн газарт өөрийгөө шатаан амиа хорлосон. 87 оны хүүхдийн баяраар гарсан нэг гэр бүлийн амиа алдсан хэрэг.

Бичиг:  Тунсонжаны хойд хаалга.

Сүчан:  Энд нүүж ирэхээсээ өмнө Ами хороололд байсан өөрийнхөө орхигдсон байшинг хаяад нүүж ирсэн гэсэн.

Бичиг:  Жу Юн Тэ. 70 настай. Тунсонжан буурчийн газрын барилгын эзэн.

Эзэн:    Тийм ээ үнэн. Жоохон онцгүй хэрэг гарсан юм. Хүү нь ээжийгээ хөнөөгөөд дүү охиноо ч хөнөөгөөд өөрөө болохоор өөрийгөө шатааж амиа хорлосон. Тэгэхэд болсон зүйлийг бодохоор аймшигтай.

Сүчан:  Тэр айлын хүү ямар хүн байсан бэ?

Эзэн:    Тэр хүү энгийн хүүхэд байгаагүй ээ. Хүний үгэнд орохгүй. Ном л уншаад байна. Ээжтэйгээ их муудалцдаг байсан. Нэг ч өдөр нам жим байгаагүй.

Сүчан:  Тэр айлд аав байгаагүй юм уу?

Эзэн:    Байгаагүй ээ. Хэрэг гарахаас ч өмнө аль хэдийн нас барчихсан.

Сүчан:  Тэгвэл та яаж байгаад тэр байшинг өмчлөж авсан юм бэ?

Эзэн:    Би тэр айлын элдэв шалдав ажил төрөл хар бор ажлыг ч гэсэн хийдэг байсан юм. Хэрэг гарснаас хойш өвлөж авах хүн ч байхгүй. Тэгээд л би өвлөж авсан юм.

Сүчан:  Тэгвэл та тэр айлтай ямар хамааралтай вэ?

Эзэн:    Холын хамаатан.

Сүчан:  Аав нь Вьетнамын дайнаас эргэж ирээд гол төлөв нийгмийн халамжийн төвүүдээр байсан. Хэрэг гарах үед аль хэдийн нас барчихсан байсан гэсэн. Хэрэг гарсны дараа тэдний байшинг хэн ч ашиглахгүй байж байгаад хамаатан болох Жу Ёнтэд өвлөгдөн очсон гэлээ. Видеонд гарч байгаа эрэгтэй тэр орхигдсон байшинд нас барсан том хүүгийн төрх биш байгаа.

Бичиг:  Ами хорооллын орхигдсон байшин.
Том хүү Жу Гёнхугийн амиа хорлосон гал тогоо. Том хүү Жу Гёнхугийн өрөө.

Хёншиг:      Бид нар бага байхдаа хар дүрэмт хувцас малгай өмсдөг байсан. Тийм эрэгтэй хүүхдийн царай байх шиг байсан.

Сүчан:  Эрэгтэйн сүнс яагаад буудлын өрөөнд шингэчихсэн байгаа юм бол? Тэр хавьдаа сүнстэй байшин гээд алдашчихсан байшин байлаа.

Инхи:   Бид тэр талаар.

Сүчан:  Шөнө дөлөөр тэр байшингийн хашаанд сууж байгаа сүнсийг харсан хүмүүс ч байдаг. Шөнө болохоор эмэгтэй хүүхдийн уйлж байгаа чимээ сонсогддог гэх хүн ч байсан юм. Тэгж байгаад тэр хавиар асууж сураглаж явсаар хачин цуурхал сонссон юм.

Эм:       Камерт бичигдсэн гэх үү дээ. Тэндээс сонин чимээ сонсогдоод.

Бичиг:  Юлүн Хёнсүг. 41 настай. Ами хорооллын оршин суугч.

Эм:       Тэгэхэд жижиг хэмжээний camcorder их дэлгэрч байсан үе л дээ. Энэ хавиар яваад л хүүгийнхээ бичлэгийг хийгээд л явсан. Тэгээд гэртээ ирээд үзсэн чинь сонин чимээ бичигдсэн байсан. Хэн нэгнийг дуудаад байгаа юм шиг чимээ. Эвгүй санагдсан. Бичлэг хийгдсэн тэр үед ард тэр байшин байсан юм. Манай энэ хавьд их алдартай байшин шүү дээ. Тэгээд тэр өдөр манай хүүхэд халуураад их өвдсөн.

Сүчан:  Одоо тэр бичлэг танд байгаа юу?

Эм:       Үгүй ээ одоо байхгүй. Эвгүй аймар санагдаад хаячихсан.

Сүчан:  Тэгж байгаад сурвалжлах явцдаа нас барсан Жу Инмигийн найзаас нэг дуудлага хүлээж авсан юм.

Эм:       Сайн байна уу? Ами бага сургуулийн 1р ангийн ангийн дарга Ким Хёнжон байна.

Бичиг:  Ким Хёнжон. 40 настай. Талийгаач Жу Инмитэй бага сургуульд хамт сурч байсан.

Эм:       Инмитэй 1р ангидаа нэг анги байсан. Тэдний гэрт очиж тоглоно бас хамт төгөлдөр хуурын сургалтанд явж байсан. Инмиг тэр хэргээс болоод нас барсны дараа нилээн удсан хойно санамсаргүй зургаа харсан чинь ганцхан Инми л өөр тийшээ харчихсан басан. Нэг л эвгүй санагдаад өөрийнхөө хувь тавиланг мэдэж байсан юм болов уу ч гэж бодох шиг. Нэг л аймар.

Охин:   Сайн байна уу? Ами бага сургуулийн 1р ангийн Жу Инми байна. Миний мөрөөдөл бол багш болох. Би мундаг багш болохыг хүсдэг. Би яагаа багш болохыг хүсдэг вэ гэвэл.

Эм:       Би тэр айлд их очдог байсан. Бас Инми ч гэсэн манайд ирдэг байсан. Хэрэг гарахын өмнөхөн ч гэсэн би тэднийд очиж тоглосон. Тэгэхэд Инмигийн төрсөн өдөр байсан байх аа. Манай ангийн олон хүүхэд хамтдаа очиж байсан. Яг тэр өдөр ээж аав хоёр нь хэрэлдэж таараад бүгд хөөгдөж гараад манай гэрт ирж байснаа санаж байна.

Сүчан:  Аав аа?

Эм:       Тийм.

Инхи:   Тэднийх аавгүй гэж байсан даа.

Эм:       Үгүй ээ тэднийх аавтай байсан. Инми ч гэсэн яах аргагүй аав аа гэдэг байсан.

Сүчан:  Хэрэг гарах үед аль хэдийн аав нь нас барчихсан байсан гэсэн. Тэгвэл тухайн үед Инми хэнийг аав гэж дууддаг байсан юм бол? Хэрэг гарсан үеийг харсан ганц гэрч нар дундаас амьд үлдсэн ганц хүнийг арай хийж олсон юм.

Бичиг:  Им Гимхи. 79 настай. Ами хорооллын хүн амьны хэргийн гэрч.

Сүчан:  Гэвч хэт өндөр настай болохоор ярилцах боломжгүй болсон байлаа.

Бичиг:  1987 оны 5 сарын 8. Ами хороололд гэр бүлээрээ амиа алдсан хэргийн тайлбар мэдүүлгийн бичлэг. Им Гимхигийн тухайн үед мэдүүлэг өгсөн бодит бичлэг.

Эм:       Тэр айлын ээжид мөнгө зээлсэн байсан юм. Тэр өдөр өрөө төлөх ёстой өдөр байсан юм. Төлж чадахгүй юм шиг байхаар нь уулзаж байгаад хэлье гэж бодоод. Яаж ч дуудсан гарч ирэхгүй байсан. Тэгээд гэрлүү нь орсон чинь битүү цус, гэрээр нь дүүрэн хиншүү хярвас үнэртээд айгаад шууд гараад ирсэн.

Эм2:     Бэр болж ирснээсээ хойш ээжээсээ тэр талаар сонсож байсан.

Бичиг:  Пак Угчүл. 55 настай. Гэрч Им Гимхигийн бэр.

Эм2:     Ээж маань аймар гээд барагтай л тэр талаар яридаггүй. Зүгээр л тэр хэргээс хойш том хүүг нь тийм юм хийсэн гээд байдаг. Үнэндээ бол өөр хүн тэднийг хөнөөсөн гэж цуурхал тарсан. Тэр айлд нэг эрэгтэй байдаг байсан. Тэр хэргээс хойш тэр хүн зугтаад бүр олдохгүй алга болчихоод бүр ч сэжигтэй байсан.

Сүчан:  Тэр хүнийг одоо яасныг мэдэх үү?

Эм2:     Энд тэнд тэнэж явдаг гэж ч сонсож байсан хамаг хөрөнгөө бараад буурчийн газар ажиллуулдаг ч гэж сонсож байсан.

Сүчан:  Буурчийн газар уу?

Эм2:     Буурчийн газар маягийн юм.

Сүчан:  Бид Ами хорооллын хүн амьны хэргийн тэмдэглэлээс буурчийн газрын эзний талаарх ул мөр олсон юм.

Бичиг:  Ами хороолын хэргийн мэдүүлэг тайлбар.

Эзэн:    Холын хамаатан.

Сүчан:  Тэр яагаад өөрийгөө холын хамаатан гэж танилцуулсан юм бол? Түүнээс ярилцлага өгөөч гэж тасралтгүй гуйсан ч тэр татгалзсан юм.

Эр:       Аймшигтай байсан.

Бичиг:  Чүй Юүчол. 58 настай. Ами хорооллын хүн амьны хэргийг хариуцаж байсан мөрдөгч.

Эр:       Тэр хэргийг үнэхээр мартахын аргагүй. Гэрч байсан болохоор хэрэг амархан шийдэгдсэн. Тэр хүү сэтгэцийн өвчтэй байсан. Өөрөө амиа хорлочихсон. Өөрийгөө шатааж амиа хорлосон. Тэр үед шатаад хав хар болчихсон байсныг санаж байна.

Сүчан:  Тэр айлд аав  гэж дуудуулдаг хүн байсан гэж сонссон.

Эр:       Яг бол тал нь үнэн тал нь буруу. Аав нь мөн л дөө охины хувьд бол аав хүүгийн хувьд аав биш гэсэн үг. Аав нь эзгүй их удсан болохоор дүү нь тэр айлаар орж гарч байгаад аавын үүрэг гүйцэтгээд гэрийн ажилд нь туслаж энэ тэр болдог байсан болтой юм билээ. Тэгж байгаад л тэгээд бэр эчгтэйгээ дотносчихсон юм уу даа.

Сүчан:  Жу Юнтэ ахынхаа оронд гэрээр нь орж гарч өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан юм гэнэ. Тэгж байгаад бэр эгч болох Мүн Инүг тэр хоёрын дундаас төрсөн хүүхэд нь Жу Инми байсан юм. Том хүүгийн хувьд авга ах байсан Жу Юнтэ Инмиг төрсөн жилээс эхлэн хамт амьдарч тэр айлын өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Жу Юнтэ гэмт хэрэгтэн байх магадлал байхгүй юу?

Эр:       Хэрэг гарангуут алга болоод бэр эгчтэйгээ тийм холбоотой байсан тэр айлын мөнгөнөөс болсон юм болов уу гээд судласан чинь биш байсан. Тэр эрэгтэй хөлдөөгчтэй агуулах байдаг, бас овоо мөнгөтэй. Тэр байшин ч гэсэн угаасаа Жу Юнтэгийнх байсан. Даатгал энэ тэр нь ч гэсэн бүгд цэвэрхэн. Яаж ч бодсон өөрөө өөрийнхөө охиныг хөнөөх үү дээ. Хэл аманд дуртай хүмүүсийн тараасан цуурхал байхгүй юу.

Сүчан:  Тэр орхигдсон байшин бол Жу Юнтэгийн 1980 онд худалдаж аваад хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа буюу 1989 онд Пүсан хотруу шилжүүлсэн байлаа.

Эм:       Энэ бол 80 онд худалдаж аваад.

Сүчан:  Японы дарлалын үед Япончуудын нийтийн оршуулгын газар байж байгаад 6,25 дайны дараа дүрвэгсэд майхан барин амьдарч эхлэсэн Ами хороолол. Пүсан хот соёлын өв хамгаалах төслийн хүрээд тэр орхигдсон байшингийн ойр хавийг тэр чигт нь худалдаж авах гэсэн боловч Жу Юнтэ худалдахаас эрс татгалзан гүрийж байгаад олон жил шүүхээр явсаар Пүсан хотруу шилжсэн гэсэн. Одоо бол тэр хавь  тэр чигтээ барилгажилт явагдахгүй хуучин дүр төрх нь тэр чигтээ хадгалаатай байна.

Бичиг:  1987 оны 5 сарын 8. Ами хорооллын хүн амьны хэргийн гэрчийн тайлбар мэдүүлгийн бичлэг. Жу Юнтэгийн өөрийн дуу хоолой.

Эр:       Нэр. Та нэрээ хэлээрэй.

Эр2:     Жу Юнтэ гэдэг.

Эр:       Регистрийн дугаар.

Эр2:     Сайн мэдэхгүй байна. Санахгүй байна.

Эр:       Өөрийнхөө регистрийн дугаарыг мэдэхгүй байна гэж байх уу? Тэр эгчтэй хэзээнээс эхлээд хамт амьдарсан бэ?

Эр2:     Тэр, тэр охиныг төрснөөс хойш хамт амьдарсан.

Эр:       Та хоёрын харилцаа хэр байсан бэ?

Эр2:     Юу?

Эр:       Тэр эгчтэй таагүй харилцаатай байсан гэсэн. Байнга хэрэлддэг. Гараа хэзээ бэртээчихсэн юм бэ?

Эр2:     Саяхан бэртээчихсэн юм аа. Уначихсан юм.

Эр3:     Хэд хэдэн удаа үзсэн ч байнга энд тасраад байна. Бусад хальснууд бол асуудалгүй. Зөвхөн энэ хальс л ингээд байна. Тэгээд би дижиталаар янзлаад өсгөөд өгсөн чинь энэ тасраад байгаа хэсэг дээр сонин чимээ сонсогдсон. Тэр нь энэ байна.

Дуу:      Аав аа. Аав аа.

Эм:       Тэгээд гэртээ ирээд үзсэн чинь сонин чимээ бичигдсэн байсан. Хэн нэгнийг дуудаад байгаа юм шиг чимээ. Эвгүй санагдсан.

Эр4:     Энэ буудын өрөөнд гарч байгаа чимээ тогтсон хэвийн өнгөтэй байна. Мөрдөгч нарын байгаа газарт.

Сүчан:  Бид шинжлэх ухааны үүднээс энэ дуу чимээг тодорхой болгох амаргүй юм шиг байсан. Гэхдээ саяхан орхигдсон байшинд очсон туслах найруулагчид маань сонин зүйлс харагдсан гэсэн. 30 гаран жил орхигдсон байшинд шашны үйл явуулсан шинжтэй байсан гэсэн. Асууж сураглаж явсаар 1 сарын өмнө энэ хавьд нүүж ирсэн нэгэн удганы орхигдсон байшинд хийсэн шашны заслын ул мөр гэдгийг олж мэдсэн.

Эм:       Тэр байшин яасан юм бэ? яах гэж асуугаад байгаа юм бэ?

Эр:       Таныг тэр орхигдсон байшинд засал хийсэн гэж сонссон юм аа.

Эм:       Гараа яачихсан юм бэ? Одоо хийж байгаа юм чинь юу юм бэ? Ямар бичлэг хийгээд байгаа юм бэ?

Сүчан:  Орхигдсон байшинд очоод ирснээс хойш багийн гишүүдэд маань хачин зүйлс тохиолдсон юм.

Эм:       Тэр эмэгтэй хэн бэ? Энэ зураг үзээд байгаа эмэгтэй.

Сүчан:  Сурвалжлаганд явдаг сэтгүүлч маань байгаа юм.

Эм:       Элдэв юм шингэсэн зурганд яагаад хүрээд байгаа юм бэ? Одоо хаана байгаа юм бэ?

Сүчан:  Эмнэлэгт хэвтчихсэн байгаа.

Эр:       Томуу тусчихсан.

Сүчан:  Тэр эмэгтэй бидэнд орхигдсон байшинруу хамт явах санал тавьсан юм.

Эм:       Тэр өдөр юу болсон юм бэ?

Сүчан:  Тэр газар бол том хүү Жу Гёнхугийн амиа хорлосон газар байсан юм. Гал тогооны тааз нь архивын таазтай адилхан байсан.

Эм:       Хашаанд байсан хүн чи байх нь ээ. Чи яагаад наанаа нуугдаад байгаа юм бэ? Наана чинь юу байгаа юм бэ? Юу үнэртээд байна аа. Хярвас. Яримааргүй байгаа юм уу? Нааш ир. Наашаа ирээд яриад өг л дөө. Яагаад наанаа байгаа юм бэ? Хажууд чинь байгаа эрэгтэй хэн юм бэ?

Сүчан:  Гадаа чимээ гараад байх шиг байна. Гадаа дугарах шиг болсон. Хэн нэг нь хадаасаар хадсан юм шиг байна. Тэгэхэд бид энэ сэдвийг орхих ёстой байсан юм. Санаанд оромгүй нэг асуулт сурвалжлагын чиглэлийг өөрчлөж бид дүрс бичлэгт нуугдсан гэр бүлийн нууцыг ухаад эхлэчихсэн юм.

Эр:       Аав аа гэж дуудаад байсан даа. Том хүү нь төрсөн аавыгаа хэлж байгаа хэрэг биш үү? Вьетнамын дайнд яваад сувилалуулж байгаад эмнэлэгт нас барсан гэсэн дээ. Яаж ч гэрт нь аавын үүргийг гүйцэтгэдэг байлаа гэсэн хүүгийнх нь хувьд бол нарийн дээрээ бол зүгээр л авга ах шүү дээ. Аав аа гэж дуудна гэхээр жоохон хачин биш үү?

Хүү:      Аав аа.

Бичиг:  Пак Угчүл. 55 настай. Гэрч Им Гимхигийн бэр.

Эм:       Тэрийг би маш сайн санаж байна. Миний хувьд их сэтгэл хөдөлгөсөн яриа байсан болохоор санаж байна. Ээж маань тэдний хүүг их сэтгэл сайтай гэж хэлсэн. Нагац ах нь гэрт нь аав шиг аашлана, бүх юмыг хариуцдаг, ээжтэй нь тийм харилцаатай хүнийг аав аа гэж дуудаж болохоор ч хэзээ ч аав гэж дуудаж байгаагүй гэсэн.

Сүчан:  Бид Вьетнамын дайны дараа сувилалд нас барсан хүүгийн төрсөн аавын тухай ул мөрийг хайж эхлэсэн юм.

Бичиг:  Нури халамжийн төвийн туурь.

Эр:       Энэ ажиллахаа болиод 30 гаран жил болж байна.

Эр2:     1973 онд баригдаад 1987 онд хаалгаа барисан. Тэр үед халамжийн төвийн дарга нь улсаас өгсөн дэмжлэгийн мөнгийг завшсан гэдэг нь илрээд энэ газар хаагдаж байсан юм. Тухайн үед халамжийн төвд байсан хүмүүсийн нэрсийн жагсаалт.

Сүчан:  Энд байна. АБ гэхээр.

Эр2:     Алга болсон гэсэн үг. Халамжийн төвийг хаахад зугтаад хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэсэн үг.

Сүчан:  Тэгвэл одоо амьд ч байж магадгүй гэсэн үг үү?

Эр2:     Бараг боломжгүй ч гэлээ тийм байж болно.

Эр3:     Хаачих нь вэ? Дотор орж үзэх юм уу?

Сүчан:  Тэр байна.

Эр4:     Ашгүй сервер нь эвдрээгүй юм шиг байна.

Сүчан:  Ацтоны сав биш үү?

Эр4:     Санаатайгаар гал тавьсан юм биш үү? Манаач ах байгаагүй бол балрах шахсан байна.

Сүчан:  Тэр чинь юу гэсэн үг юм бэ?

Эр5:     Харин тийм ээ би ч гэсэн тэгж болдог юм байх даа гээд гайхаад л байна. Эвлүүлэг ч юм шиг санагдаад.

Сүчан:  Хар даа.

Эр5:     Жу Бёнсүний төрсөн он сар өдөр 7 сарын 23 гэж байгаа биз. Жу Бёнтэгийнх ч гэсэн 7 сарын 23. Төрсөн өдөр нь хоёулаа адилхан.

Сүчан:  Бид хүүгийн төрсөн аавын талаархи ул мөр хайж яваад өмнө нь түүний холбогдож байсан нэг хэргийг санамсаргүй сонссон юм.

Эр:       Барилгачин байсан.

Бичиг:  Ким Чэгюүн. 60настай. Нури халамжийн төвийн хэргийг хариуцаж байсан прокурор.

Эр:       Прокурор болсны дараа яг идэвхитэй ажиллаж байсан үе л дээ. Нэг өдөр би автын осолд ороод Ёндуд байдаг эмнэлэгийн яаралтай тусламжруу очсон. Тэнд хэвтэж байсан чинь хүмүүс чанга чанга дугаралцаад шуугиад байсан. Тэгээд харсан чинь 4,5 хүн хүргэгдэж ирсэн. Тэгсэн хоорондоо зодолдсон юм уу яасан юм бэ гар хөл нь хугарсан шалбарсан хүмүүс байсан. тэгсэн тэд нарын нэг нь бие нь хав хар болчихсон байсан. Шатчихсан юм шиг. Тэгээд ингээд хараад байсан чинь хамаг бие нь зодуулаад хөхөрчихсөн байсан. Тэд нарыг хараад байсан чинь бүгдээрээ халамжийн төвөөс хүргэгдэж ирсэн хүмүүс байсан. Тэгэхээр нь би ухаад эхлэсэн юм. Тэгсэн хоридог, зоддог, аминд нь хүрдэг, цогцсыг нь устгадаг мөнгө завших гээд бараг л гэмт хэргийн бүлэглэл шиг байсан.

Сүчан:  Жу Бёнсон. Энэ хүн Жу Бёнсон юм уу?

Эр:       Нэрийг нь тэгж бичсэн байхыг бодоход тийм л байх.

Сүчан:  Жу Юнтэтэй адилхан биш байна уу?

Бичиг:  Алга болсон. Ухаан санаа эрүүл бус.

Эм:       Тэгээд хачин юм яриад байсан. Халим энэ тэр гээд л. Архи уучихсан ч юм шиг. Тэгээд санаа зовоод хүрээд ирсэн чинь алга байна. Та ч гэсэн мэдэж байгаа шүү дээ. Өмнө нь огт ингэж байгаагүй хүүхэд.

Сүчан:  Байна уу? Байна уу? Тийм. Энэ чинь орхигдсон байшин байдаг газар биз дээ?

Эр:       Хүн уйлаад байгаа чимээ гараад байна гэхээр нь гараад ирсэн юм. Энэ улаан хаалгатай хашаа.

Сүчан:  Алив. Алив нааш ир.

Инхи:   Ах аа би нэг юм олох хэрэгтэй байна. Олдоггүй ээ. Юу үнэртээд байна аа. Танд үнэртэхгүй байна уу? Үнэртээд л байна даа.

Эм:       Тэр хүүхэд нэг юм хайж байгаа. Тэгээд олтлоо яасан ч явахгүй. Энэний учрыг хурдан олох хэрэгтэй.

Бичиг:  Ами хорооллын хуучин тоглоомын талбай.

Инхи:   Халууцна даа.

Эм:       Чи хэн бэ? Чи хэн юм бэ? Энд юу хийгээд байгаа юм бэ? Эвий хөөрхий минь. Хөөрхий минь. Юунд тэгтлээ их гомдоод нөгөө ертөнцрүү ч явж чадахгүй хашаанд суугаад хэнийг хүлээгээд байдаг юм бэ? Зүгээр ээ. Зүгээр. Бүгдийг нь ойлгож байна. Эвий дээ. Уйл аа уйл. Сэтгэлдээ тээглээд байгаа бүх юмыг арилтал уйл. Уйл. Асгартал уйл.

Эр:       Харчихаж. Харчихсан байна.

Инхи:   Би нэг юм сонссон.

Эм:       Хаанаас?

Инхи:   Би, би.

Эм:       Хэл, хэлж байж ойлгоно шүү дээ.

Инхи:   Үхлээ үхлээ би яг үхлээ. Намайг авраарай, авраарай. Халуун байна. Ээж ээ өвдөөд байна. Өвдөөд байна.

Эм:       Яагаад байгаагаа хэлээч.

Инхи:   Ямар халуун юм бэ би үхлээ.

Эм:       Тэрийг хардаа. Одоо халуун биш байгаа биз дээ? Тийм ээ? Би чиний хүслийг биелүүлсэн болохоор чи ч  гэсэн миний хүслийг биелүүл. Чамайг тийм болгосон хүн хэн юм бэ? Хэлээдэх. Танай ээж Мүн Ин Үг. Чиний дүү Жу Инми. Тэгээд чи Жу Гёнху. Чамайг тийм болгосон хүн хэн юм бэ? Яг зөв. Яг зөв. Чи өөрөө очоод хар.

Сүчан:  Инхи. Инхи.

Бичиг:  Жу Бёнсон.

Эр:       Нэр Жу Бёнсон. 1975 онд баригдаж ирээд 1987 онд гарсан гэж бичсэн байна. 15 жил орчим тусгаарлагдаж байсан байна. Халамжийн төвийн дарга баривчлагдаж байж тусгаарлах байрыг хаасан болохоор тэр үед гараад л сураггүй болсон байна. Энэ үед энэ Жу Бёнсон хүчирхийлэгчдийн нэг байсан. Тухайн үед халамжийн төвийн хүмүүс хоорондоо зодолдоод баруун гараа түлж байсан гэсэн байна.

Бичиг:  87 оны 5 сарын 4. Аавын ирсэн өдөр. 1987 оны 5 сарын 3 Жу Бёнсон халамжийн төвөөс гарсан өдөр. 1987 оны 5 сарын 5 Ами хороололд гэр бүлийн гишүүд хамт амиа алдсан хэрэг гарсан өдөр.

Сүчан:  Жу Юнтэгийн ихэр ах Жу Бёнсон. Том хүү Жу Гёнхугийн төрсөн аав байсан Жу Бёнсон. Халамжийн төвөөс гарснаасаа хойш Ами хорооллын хүн амьны хэрэг гарсан тэр өдөр тэнд байсан байна.

Эр:       Нэр. Та нэрээ хэлээрэй.

Эр2:     Жу Юнтэ гэдэг.

Эр:       Регистрийн дугаар.

Эр2:     Сайн мэдэхгүй байна. Санахгүй байна.

Эр:       Өөрийнхөө регистрийн дугаарыг мэдэхгүй байна гэж байх уу? Тэр эгчтэй хэзээнээс эхлээд хамт амьдарсан бэ?

Эр2:     Тэр, тэр охиныг төрснөөс хойш хамт амьдарсан.

Эр:       Гараа хэзээ бэртээчихсэн юм бэ?

Эр2:     Саяхан бэртээчихсэн юм аа. Уначихсан юм.

Сүчан:  Тэгээд бид хуучин дүрс бичлэг дээрээсээ Жу Бёнсоныг олсон юм. Том хүүгийн сүнс яагаад энэ буудлын өрөөнд харагдсан юм бол? Өөрийг нь болон гэр бүлийг нь хөнөөсөн алуурчин өөрийнх нь төрсөн аав байсан гэдгийг бусдад мэдэгдэхийг хүссэн юм биш биз. Аав аа гэдэг үг сонсогдсон болов уу?

Бичиг:  Үүнээс хойшхи бичлэг нь хэрэг болсон өдөр олдсон бичлэгийн төхөөрөмжинд бичигдэн үлдсэн дүрснүүд бөгөөд Марү И ХХК дахин монтажлан олон нийтэд цацаж байгаа бичлэг болно.
2019 оны 5 сарын 4. Хэрэг гарахаас 1 хоногийн өмнө.

Эр:       Алив дээ. Муурнаас болоод дохио ирсэн юм биш үү?

Сүчан:  Яаж тэгсэн юм бол оо? Инхи юу? Хун Инхи. Инхи.

Инхи:   Ах аа.

Сүчан:  Зүгээр үү?

Инхи:   Театрт кино үзэж байснаа санаж байна уу?

Сүчан:  Ямар театр.

Инхи:   Яагаа вэ унадаг дугуйтай залуу байсан даа. Улаан дээвэртэй байшин авмаар байна гээд л. Тэр хүүхэнтэй очиж уулзмаар байна гээд. Ямар театр билээ дээ? Санахгүй байгаа юм уу?

Сүчан:  Инхи гэртээ байж бай бид нар одоо очлоо.

Инхи:   Юу үнэртээд байна аа. Түлэгдсэн үнэр үнэртээд байгаа биш үү? Тэр хүүхэнтэй очиж уулзана. Улаан байшин авмаар байна гээд байсан шүү дээ. Хаягдчихсан юм уу? Яагаа вэ дээ аав тэгж яриад байсан шүү дээ. Санахгүй байгаа юм уу? Тэгж хэлсэн биз дээ? Тэгээд л байсан даа. Юу гээд байлаа даа. Санахгүй байгаа юм уу? Сонирхолтой гээд үзээд дахин дахин үзээд аавын хамгийн дуртай кино гээд байсан биз дээ. Хэн байна аа. Энд нэг хүн байна. Яах аргагүй хүн байна. Энд хүн байх шиг байна. Хүн байгаад байна.

Эр:       Камераа өгчих... Найруулагч аа байрнаасаа гарсан нь бол баталгаатай.

Сүчан:  Тунсонжаны хэрэг хэзээ гарлаа.

Эр:       Тэр.

Эр2:     Хүүхдийн баяр байсан байх аа. 92 оны 5 сарын 5 байх.

Эр:       Маргааш хүүхдийн баяр. 12 цаг өнгөрчихсөн болохоор өнөөдөр юм байна.

Сүчан:  Тунсонжаны гэмт хэрэгтэнг хаанаас баривчиллаа.

Эм:       Хаачих гээд байгаа юм бэ? Хөөе.

Эр:       Дугуйтай явж байсан залуу байсан даа. Улаан дээвэртэй байшин авмаар байна гээд. Явж халим барина гээд нэр нь юу билээ? Сонирхолтой гээд аав хэд хэд дахиж үзсэн дээ. Чи санахгүй байна уу?

Эр2:     Өнөөдөр үдээс хойш Пүсанд байрлах нэгэг буурчийн газарт 20 гаран настай найз бүсгүйнхээ амь насыг хутгаар хөнөөгөөд зугтсан сэжигтэн одоо энэ Сурян хийдээс баривчлагдсан байна. Хүн амьны хэрэг гараад яг 4 цаг орчим өнгөрөөд байна. Цагдаагийн байгууллагын шуурхай ажиллагааны үр дүнд энд нуугдаж байсан сэжигтнийг.

Сүчан:  Энд мөн үү? Юу вэ?

Эзэн:    Гуйж байна амь авар.

Эр4:     Юу вэ.

Сүчан:  Хансон оо Хансон оо. Хансон оо. Хансон оо.

Инхи:   Аав аа. Аав аа. Яах гэж наашаа ирсэн юм бэ? Та яагаад энд байгаа юм бэ? Аав аа би таныг ямар их хүлээснийг мэдэх үү? Санаад. Өдөр бүр хашаанд суугаад хүлээсэн. Тэгж байхад яаж байгаа юм бэ? Намайгш намайг яагаад тэгж байгаа юм бэ?

Эзэн:    Өөрсдөө.

Инхи:   Өөрсдөө?

Эзэн:    Намайг байсаар байхад.

Инхи:   Аав аа. Хоёулаа одоо больцгооё.

Эр:       Улсын хөрөнгөнд бүртгэлтэй байгаа уг эд хөрөнгийг гэмт хэрэгт хамааралтай эсэхийг тогтоохын тулд.

Эр2:     Алив тэр.

Бичиг:  Жу Бёнсоны ихэр дүү болох Жу Юнтэ орхигдсон байшингийн шатан доороос олдсон юм. Жу Бёнсон нь халамжийн төвөөс эргэж ирээд гэр бүлийнхнээ хүйс тэмтэрсний дараа өөрийн дүү Жу Юнтэгийн цогцсыг шатны доор булсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Хэсэг хугацааны дараа Жу Бёнсоны цогцсыг Хуа Ём хийдийн ойролцоогоос олжээ. Тэр газар бол түүний хүү Жу Гёнхугийн пайзыг тахидаг байсан газар бөгөөд Жу Бёнсон жил бүрийн хүүхдийн баяраар тэнд очдог байжээ.

Инхи:   Би биш. Биш ээ. Биш.

Бичиг:  Уулын хийдэд хамтран ажилладаг хоёр хүнийхээ амийг хөнөөсөн эмэгтэй сэтгүүлч хүн амьны хэргээр баривчлагдсан боловч тухайн үед юу болсон талаар огт санахгүй байна гэж мэдүүлсээр байсан юм. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон Ким Сүчан найруулагчийн хамгийн сүүлийн төрх байдлыг бичсэн хяналтын камерийн бичлэгт үндэслэн түүнийг эрэн хайсаар байна.

Бичиг:  Со Хён Ү. Жу Мигён.

Бичиг:  Манай хүүгийн цуглуулж тавьсан зүйлс бага ч болов тус болоосой. Уучлаарай. Прокурор Чүй Мүнсүгийн ээжээс.

Эм:       Хоолоо идсэн үү?

Төгсөв.

Трэйлэр

Инхи:   Дүрс бичлэгдүүд дундаас маш их хүчирхийлэл үйлдэгдсэн, харгис хэрцгий, аймшигтай учраас гадагш задруулж болдоггүй дүрс бичлэгүүдийг.

Бичиг:  Гадагш задруулахыг хатуу хориглоно.

Эм:       Тэр хүн одоо хаана байна? Сүнс шүгэлчихэж. Хурдан суллах хэрэгтэй.

Бичиг:  Бүх хүний таамаг зөрсөн.

Инхи:   Ах аа. Энд нэг хүн байна.

 

 

 

 

Back to episodes Go home