Rebel princess 38

Rebel princess -38

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Цай: эм, Цайвэй, Гү овогтын охин

Шо: эр, Ши Шоужэн захирагч, Ванругийн хамаатан  

Эгч: Авугийн авга эгч

Ч: эм, Авугийн эгч эгчийн охин

Л: эм, Авугийн ээжийн шивэгчин авхай

Лю: эр, Южан өргөөний даамал

 

Гарчиг:

38-р анги

Л: Вантан, гүнжийн ууж байгаа тан дуусч байгаа. Гүнжийн бие ч гэсэн бараг илааршсан. Тан уухаа болих уу?

Аву: Шу авхайн хэлдэг үнэн. Уухаа больё.

Шао: Оточ үргэлжлүүлээд уух ёстой гэсэн.

Л: Хүн харахад вантан гүнжид хичнээн сайн ханддаг билээ? Бүгд хуурамч  гэж үү? Яагаад тан нэрээр гүнжид ийм удаан үргүй болгох тан уулгадаг билээ? Аргагүй ... вантан Ван овгоос болгоомжилж, гүнжээс хүүхэд төрөхийг хүсэхгүй байгаагаас зайлахгүй.  Амиа алдах байсан ч гүнжтэнд муу юм хийхийг хэрхэвч зөвшөөрөхгүй.

*****************

Шо: Яаж байгаа чинь энэ вэ? Намайг барьж зүрхэлнэ гэнэ ээ? Би бол төрийн түшмэл, хатны төрөл садан байна. Намайг тавь!

Ху:  Эзэн хааны зарлиг. Хээл хахууль авч, хууль зөрчсөн хүмүүсийг баривчилж байна. Гянданд очоод хэлэх үгээ хэлээрэй. 

Эр: Харж байна уу?

Эр: Хүн чанаргүй амьтад.

Эр: Ичих нүүргүй.

Эр: Өөдгүй амьтад...

*******************

Эм: Хатантан, том хэрэг мандаж.

Ру: Тайван хэл.

Эм:  Энэ Ши захирагчийн хүн. Южан вангийн хүмүүс Ши захирагч болоод Ши овгийн хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Цэргийн зардлыг шамшигдуулсан хэмээн буруутгасан байна.

Ру: Юу?

*****************

Шо: Южан ван, хүчээ дэмий зүйлд үрэх хэрэггүй. Ганц дансны дэвтрээс болоод намайг буруутгаж чадахгүй.

Ху: Ши Шоужэн. Ши овгийн хүн гэдгийг чинь мэднэ. Гэвч чиний буруутайг батлах гэрч, нотлох баримт олдсон. Хэргээ хүлээ. Чи эрүү шүүлтийг давс гарахгүй.

Шо: Намайг хатны садан гэдгийг мэдсээр байж... баривчилж зүрхэлнэ гэнэ ээ! Сайн сонс. Надад хуруугаа л хүргэх юм бол хатан та нарыг өршөөхгүй гэж мэд.

Ху: Амаа тат. Хээл хахуульд идэгдсэн түшмэл. Эрүү шүүлтэнд орж байж үнэнээ хэлэхийг хүсээ юу? Хүн ир! Юугаа хүлээсэн юм?

Шо: Тэгээд үз л дээ. Би төрийн түшмэл. Намайг тамлаад үз л дээ.

Эр: Хатантны зарлиг.  Хатантны аман зарлиг. Сангийн сайд Ши Шоужэн болон Ши овгийнхон хаантны үнэнч албатууд бөгөөд олон үеэрээ хаантанд үнэнчээр зүтгэсээр ирсэн. Шүүх танхимд байцаахаас өмнө тэдэнд эрүү шүүлт хэрэглэхийг хориглоно.

*****************

Ху: Вантан, багаар бодоход тал нь ийм цэвэрлээгүй будаа байна. Цэргийн хороод хүнс хүрэлцэхгүй байна гэх нь аргагүй.

Шао: Цэргийн хангамжийг цуглуулж, тээвэрлэж, цэргийн ангиудад тараах ёстой. Ши Шоужэн болоод тэрний гар хөл бологчид энэ бүгдийг хийсэн байх учиргүй. Холбоотон байх ёстой.

Ху: Вантан. Би...

Шао: Яасан? Хэлэх юм байвал хэл. Хэл...

Ху: Энэ ажлыг Хуай Ан, сангийн яам хоёр хамтарч хийдэг. Хуай Ан хянамгай хүн. Тэрнээс асуувал ямар вэ?

Шао: Цэргийн хангамжийг сайтар шалгаж үз. Цэргүүдэд ийм хоол өгөхийг би яасан ч зөвшөөрөхгүй. Сангийн яаманд буцааж өг.

Ху: Мэдлээ.

Шао: Хуай Антай би өөрөө уулзана.

*********************

Эр эр эр эр эр: Энэ будаа гэж үү? Энийг ямар будаа гэх вэ дээ. Энийг идэж болно гэж үү? Чулуу, хивэг хольчихсон байна. Хөгц үнэртэж байна. Ийм юм байж болох уу? Хөгцөрчихөж. Ийм юм идээд яаж тулалдах болж байна аа? Энийг хүн идэх үү?

Шао: Хаантан. Сангийн дэд сайд Ши Шоужэн хээл хахууль авч, цэргийн хангамжийг худалдсан... Уучлашгүй хэрэг үйлдсэн тул цаазаар авна уу. Хаантан, зарлиг гаргана уу.

Зи: Южан ван. Сайн байна. Хэрэг илчлэгдсэн тул хоол хүнс болоод өвлийн хувцасыг цэргүүдэд дахин хүргүүлэх болно. Хил дээр байга цэргүүдийн урмыг хугалж болохгүй.

Шао: Хаантан. Гэмт хэрэгтнийг яаж шийтгэвэл зохих вэ?

Эр: Хаантан. Ши Шоужэн үхэх ялтай. Гэвч Ши төрийн түшмэл төдийгүй Ши овгийн хүн. Түүнчлэн энэ хэрэгт олон хүн холбоотой. Энэ хэрэг тархвал ноёд, түшмэлүүд нэр нүүрээ алдаад зогсохгүй, хааны гэр бүлийн нэр төрд ч халтай хэмээн айж байна. Тиймээс, Ши Шоужэнийг цаазаар авах ялаас хэлтрүүлж, өөр шийтгэл өгвөл зохилтой. Бусдад үлгэр болгож, зэрэг дэвийг нь хурааж, нутагт нь цөлбөл ямар вэ?

Шао: Хаантан.

Зи:  Ши Шоужэн хатантны садан төрөл. Энэ хэрэгт Ши овгийн олон хүн холбоотой. Бүгдийг нь алж болохгүй. Ши овгийнхныг албанаас нь чөлөөлж, дахин төрийн хэрэгт оролцуулахгүй. Энэ хангалттай юу?

Шао: Хангалтгүй гэж бодож байна. Хаантан. Хэргийг гэрчлэх гэрч, нотлох баримт гээд хангалттай баримт байна. Та хаан ширээнд суугаад удаагүй байна. Ши Шоужэн том хэрэг хийсэн. Тэрнийг цаазаар авахаас нааш ард иргэдийн хилэн дарагдахгүй. Цаазаар авахгүй бол үлгэр дууриал болж чадахгүй.

Вэн: Южан ван. Хэтрүүлж байна.

Шао: Хаантан. Ши Шоужэн язгууртан хэмээн ялаас мултарвал өмнөх хааныг хордуулж алсан хэрэг дахин давтагдаж мэднэ хэмээн айж байна.

Вэн: Южан ван. Хаантны өмнө өмнөх хааныг дурьдах ямар хэрэг байна?

Шао: Хаантан.

Зи: Надад ч бас амаргүй байна.

Шао: Хаантан.

Зи: Намайг албадаж байна уу? Тар.

Эр: Тар...

Бүгд: Хаантан амгалан морил.

****************

Эр: Хатантан заларч байна.

Ру: Хаантны амгаланг айлтгая.

Зи: Хатан. Энэ хүртэл ямар хэргээр ирээ вэ? Хэвлий дэх хүүхдээ бодох хэрэгтэй.

Ру: Ши овогт ийм зүйл болоод байхад би яаж тайван байх билээ?

Зи: Хатан. Шао Чигийн хэлдэг үнэний ортой. Ши Шоужэний хэрэг олон хүнийг бухимдуулсан. Би ч тэрнийг хамгаалж чадахгүй.

Ру: Хаантан. Та энэ улсын эзэн хаан. Сайд түшмэлүүдийн сүрдүүлэгт автаж болно гэж үү?

Зи: Шао Чи миний амийг олон удаа аварсан. Үнэнч итгэлтэй хүн. Шао Чи байгаагүй бол Чен гүрэн байхгүй.

Ру: Эндүүрч байна. Чен улсад танаас өөр хэнийг ч орлуулж болно. Улс оронд амар амгалан тогтсон. Нөхцөл байдалд тохируулж хожмыг харж төлөвлөх цаг болж

*********************

Сон: Вантан.

Шао: Ирчихэв үү.

Сон: Хуай Ан оройтчихлоо. Хүнс, хангамж хуваарилж, хүргэх ажил амаргүй юм аа. Юу...

Шао: Амаргүй.

Сон: Амаргүй.

Шао: Тэрийг ярих хэрэггүй. Өнөөдөр Юшиу та хоёрын хуримын талаар ярилцахаар дуудсан юм. Юшиу та хоёрын хуримын бэлтгэл дуусч байна уу?

Сон: Сайн байгаа. 

Шао: Би Авуд хэлсэн. Хуай Ан надтай адилхан багадаа цэрэгт элсэж, олон жил тулалдсан ч эд хөрөнгө гээд байх юм байхгүй. Юшиу та хоёрын хуримыг нижгэр хийхийн тулд ахиухан зоос өгөөрэй гэж хэлсэн.

Сон: Гялайлаа вантан. Гүнжтэнд талархая. Надад өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан юм байгаа. Би Юшиуд  заавал хүссэн хуримыг нь хийж өгнө. Язгууртан ноёдоос дутахааргүй нижгэр хурим болно.

Шао: Язгууртан ноёдоос дутахгүй нижгэр хурим уу?

Сон: Вантан, шоолох хэрэггүй.

Шао: Цэнгэг устай горхинд загас байдаггүй гэдэг. Цэргийн хангамж хүргэнэ гэдэг чухал ажил. Хүсвэл өөрөө ч мөнгөтэй болох боломжтой.

Сон: Вантан та юу хэлэх гэ вэ?

Шао: Ши Шоужэн гэж хэн бэ?

Сон: Сангийн яамны сайд. Надтай өмнө нь уулзаж байсан. Зальтай этгээд.

Шао: Өөр?

Сон: Хатны адил Ши овгийнх. Цэргийн хангамж хариуцдаг. Энэ хүн язгууртан ноёдтой харилцах дуртай. Миний төрсөн өдрөөр бэлэг хүртэл өгсөн байсан. Гэхдээ... би буцаагаад өгчихсөн.

Шао: Чамд юу өгсөн бэ?

Сон: Мэдэхгүй ээ.

Шао: Мэдэхгүй ээ?

Сон: Бэлэг илгээсэн өдөр нь би өргөөндөө байгаагүй. Манай зарц нар авчихсан байсан. Маргааш нь өргөөндөө ирсний дараа бэлэг өгснийг мэдээд  нэн даруй буцааж өгөхийг тушаасан.

Шао: Бүгдийг нь үү?

Сон: Бүгдийг нь... Шуналтай зарц нар. Хэн нэг нь нууцаар авсанаас зайлахгүй. Хэн тэгснийг би заавал олж илрүүлнэ. Одоо явъя.

Шао: Хуай Ан. Одоо биднийг маш олон хүн нүд салгалгүй харж байгаа.

Сон: Ойлголоо. Хуай Ан би марталгүй санаж явах болно.

Шао: За Чи... Юшиуд сайн халамжлаарай.  Аль болох хурдан хуримаа хий. Ойлгосон уу?

Сон: Мэдлээ.

****************

Шив: Ханхүү. Ши овгийнхон тантай уулзъя гэсэн хүсэлт илгээж.

Хэл: Ши овогт оо? Ши овог уу? Анпин ван надтай уулзахыг хүссэн. Тэрний Ши овог ч гэсэн уулзахыг хүсч.

Шив: Ши Юан үхсэний дараа Чен гүрэн дэх тэдний хүч суларсан. Ханхүү, та уулзахгүй байсан ч болно.

Хэл: Шао Чигийн дайсан бидний хамсаатан. Ши, Ван хоёр бол голлох аймгууд. Ши овог ялагдсан ч тэдний суурь байсаар байгаа. Уулзана гэж хэл.

Шив: Мэдлээ.

*********************

Сон: Энэний учрыг ол. Болгоомжтой байгаарай.

Эр: Мэдлээ, жанжин. Та санаа амар бай.

***************

Л: Би байна.

Эр: Вантан. Хэлан Жэн эмсийн хүрэлэнд байрлаж байгаа. Энэ хугацаанд нэг ч хүнтэй уулзаагүй.

Шао: Эмс хүүхэн, дарсанд дурласан дүр эсгээд. За яах вэ. Тэрнийг ажиглаж бай.

Эр: Мэдлээ.

******************* 

Су: Болгоомжтой. Эзэнтэн, ийшээ морил.

Л: Пан Гүй. Би чамайг гүнжтэнд миний адил үнэнч эсэхийг мэдэхээр ирлээ.

П:  Гүнжтэнийг дагах болсоноос хойш би Ван овгийн нууц хамгаалагч бус, гүнжийн хамгаалагч болсон.

Л: Сайн байна. Чамд итгэсэн минь алдаа байгаагүй гэж найдъя. Энэ хэрэг гүнжийн ирээдүйтэй холбоотой. Алдаа гаргаж болохгүй, алдах эрхгүй.

П:  Шу авхай, та юу хэлэх гээ вэ? Хэн нэг нь гүнжид хор хүргээ юу? Гэхдээ... Гүнжийг вантан хамгаалж байгаа. Хэн тийм зоригтой байдаг билээ?

Л: Вантан өөрөө байвал яах вэ?

П:  Вантан уу? Яаж тэр билээ? Ван гүнжид хичнээн хайртай байдаг нь хэнд ч илт. Яавч хуурамч биш. Гэтэл яаж... Шу авхай, та эндүүрээгүй биз?

Л: Үгүй ээ. Надад хэл дээ. Эх хүн эхнэртээ үнэхээр хайртай бол удаан хугацаагаар үр тогтоохоос сэргийлдэг тан уулгах уу? Тан өгч байгаа нэрээр шүү.

**************

Су: Эзэнтэн, намайг дагаад яваарай. Эзэнтэн, ийшээ морил. Эзэнтэн, би таны тушаалаар энэ эмсийн хүрээлэнг жилийн өмнө өөр хүний нэрээр худалдаж авсан. Засвар хийх нэрийдлээр нууц өрөө, газар доорх хонгил хийлгэсэн. Надаас өөр энэ тухай хэн ч мэдэхгүй.

Хэл: Ийм газар нуугдахад хүргэсэнд өршөөнө биз. Энэ хэрэг дууссаны дараа чамайг Хулань руу нэр хүндтэйгээр залан аваачих болно.

Су: Эзэнтэн, гялайлаа. Дорд би таны төлөө амиа өгөхөөс буцахгүй.

Хэл: Явъя.

Эр: Эзэнтний амрыг эрье. Жууз тэрэг бэлэн. Эзэнтэн, морил.

Хэл: Сайн бэлдсэн байна. Одоо буц даа.

Су: Эзэнтэнд талархая.

**************************

П:  Юу гэнэ ээ? Шу авхай...

Л: Энэ вантны гүнжид өдөр бүр уулгаж байгаа тан. Би ууган гүнжид ордонд бага байхаас авахуулаад нөхөрт гарсных нь дараа ч үйлчилж байсан. Болгоомжтой байхын тулд бүхнийг мэдэх ёстой. Тиймээс би ордонд шаардлагатай бүх зүйлд суралцсан. Отчийн газарт ч суралцаж байсан. Энэ танд маш ховор нэг ургамал байгаа. Би хэд хэдэн удаа үнэртэж байж олон жилийн өмнөх тэр үнэрийг таньсан. Их удсан болохоор би анзааралгүй гүнжтэнд энэ танг хэдэн сар уулгачихсан.

П: Нууц хамгаалагчдыг багаас нь хор болон олон ургамлыг танихад сургадаг. Тэр дундаа би хамгийн сайн нь байсан. Гэвч энэ танд сэжиглэх зүйл алга.

Л: Тийм ээ. Энэ танг бичсэн хүн маш хянуур, тэр ургамлыг маш бага хэмжээгээр хийж. Би удаан эргэцүүлсний эцэст энэ таамгийг батлахын тулд отчоос асуусан. Хэрэв энэ танг удаан хугацаагаар хэрэглэвэл, биед нь хуримтлагдаж гүнжийн эрүүл мэндэд нь муу нөлөөтэй гэсэн. Дахиад хөл хүнд болохгүй байж мэднэ.

П:  Ийм харгис зүйл... Эмэгтэй хүн хүүхэд гаргахгүй бол ямар ч айл хүлээн зөвшөөрөхгүй. Гүнж байсан ч ялгаагүй.

Л: Энэ хэрэгт вантан холбоотой. Чиний хэлсэнээр вантан гүнжид сайн байдаг. Одоохондоо энэ талаар мэдэж буй эсэхийг нь мэдэхгүй. Мэдэхгүй бол яая гэх вэ. Гэвч энэ вантны захиалгаар хийсэн тан бол Южан ван, Южан өргөө гүнжид ямар аюултай болохыг чи надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

П:  Гүнжтэн мэдэхгүй танг уусаар байвал яах вэ?

Л: Санаа амар бай. Би өдөр бүр танг өөрийн биеэр буцалгаж, гүнжид хүргэж өгч байгаа. Тиймээс, гүнжийн одоо ууж байгаа тан аюулгүй. 

П:  Тийм бол... Шу авхай, би юу хийвэл болох вэ?

Л: Вантныг сайн ажигла.

*****************

Эм: Дээдэс ээ, тавтай морил.   Ийшээ...

Хэл:  Надтай хэн уулзахыг хүсдэг билээ? Ингэж их нууцалж байдаг. Арай... Хатан...

Ру: Хулань ханхүү аргагүй л онцгой юм. Намайг хараад жаахан ч болов гайхах байх гэж бодож байлаа. Гэтэл огтхон ч гайхсан шинж алга.

Хэл:  Хатан та надаар даажигнах хэрэггүй. Хэд хоног дарс хүртээд толгой маань дүнхүүрсэн бололтой. Хатантан намайг энд урих юм гэж хэн санах билээ. Өмнө нь Чен гүрэнд Ван, Ши овгууд эрх мэдэл, эд баялагийг хуваалцдаг байсан. Сүүлийн үед... Ши овог эрх мэдлээ алдсан. Ван овгийн эсрэг зогсож чадах хүн хатан танаас өөр үгүй биз ээ. Одоо хатан танаас өөр надтай нууцаар уулзаж зүрхлэх хүн үгүй биз.

Ру: Хуань ханхүү хэтрүүлж байна.

Хэл:  Гол яриандаа оръё. Надад юу хэлэхийг хүсээ вэ?  

Ру: За яах вэ. Тэгвэл би  шуудхан хэлье. Хулань ханхүү Шао Чийг хороохыг хүсч байна уу?

Хэл:  Энийг мэдэхгүй хүн үгүй.

Ру: Сайн юм болж. Би ч бас адил зүйл хүсч байна.

******************

П: Шу авхайн хэлэхийг сонсоод би нэг зүйл саналаа. Гүнжид хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй байна.

Л:   Юу тэр вэ?

П: Тэргүүн сайд... нас барсан.

Л:   Энэ үнэн үү? Баттай мэдээ юу? Хэзээ тэр вэ?

П: Тэргүүн сайд Ван овгийн толгойлогч. Ван овгийн нууц хамгаалагчид Умард руу тэрнийг хамгаалахаар явсан. Тэд нар энэ мэдээг хүргэсэн болохоор худал байх ёсгүй. Ордонд ийм яриа гарсан. Гэвч энэ яриа яагаад тархахгүй байгааг мэдэхгүй. Би гүнжтэнд нууцаар хэлэхийг хүссэн боловч вантан намайг зогсоосон. Вантан мэдэж байгаа.

Л:  Южан ван ямар санаатай байсныг мэдэхгүй ч, чамайг зогсоосон нь болж. Сүүлийн хоёр жил олон зүйл болсон. Гүнжтэн хүүхдээ бас ээжийгээ алдсан. Сэтгэл санаа нь сайнгүй байгаа. Дахиад тийм  зүйл сонсвол тэсэхгүй байх.

*****************  

Хэл:  Шао Чи хатан таныг их гомдоосон бололтой. Хаш авч явсан хүн гэмтэй гэлцдэг.

Ру: Хулань  ханхүү миний гэдсэнд хаантны үр бойжиж байгааг мэдэх буй за. Энэ хүүхэд ирээдүйд Чен гүрнийг захирах болно. Южан вангийн цэргийн хүчийг атгадаг, хааны зөвлөх. Миний хүүд аюултай хүн. Дээр нь манай Ши овог Ван овогтой тэрсэлдсээр ирснийг мэдэх биз ээ. Южан ван Ван овгийн хүргэн. Тэрнийг байгаа цагт манай Ши овог яаж эргэж ирэх вэ?

Хэл:  Энэнээс өөр зүйл байхгүй гэж үү? Миний сонссоноор хатан таныг Южан вантай хуримлуулах гэж байсан гэсэн. Тийм үү?

Ру: Энэ юу гэсэн үг вэ? Би чин сэтгэл тээн ирсэн. Хулань ханхүү хүчээ нэгтгэх бодолгүй байгаа бол би эртхэн буцсан нь дээр.

Хэл:  Хатан. Хатан. Зүгээр л сониуч зандаа хөтлөгдөөд хэлчихлээ. Хатан та тоох хэрэггүй. Чен улсад “Дайсны дайсан миний анд” гэсэн үг байдаг байх аа. Хатан бид хоёрыг хуучны андууд гэж хэлж болно.

Ру: Тэгвэл ханхүү та надтай хамтрахыг зөвшөөрч байна уу?

Хэл:  Хэлэн Жэн дуртайяа зөвшөөрч байна.

********************

Жин: Шу авхай. Шу авхай.

Л:  Би зөндөө удчихлаа. Гүнжтэн намайг ирэхгүй болохоор санаа нь зовниж байгаа байх. Би явлаа. Миний итгэлийг алдахгүй гэж найдъя. Үнэнийг олж мэд. Хэрвээ Южан ван үнэхээр гүнжийг хорлохыг хүссэн бол... би тэрэнтэй хамт үхэхээс айхгүй байна. Гүнжид муу зүйл хийхийг би яасан ч зөвшөөрөхгүй.

П: Шу авхай, санаа амар бай. Пан Гүй би гүнжийн үнэнч албат. Гүнжийг өөрийн амиар хамгаалах болно.

*******************

Аву: Шу авхай. Та хаачаад ирэв? Би таны араас хүн явуулсан.

Л: Сэрүүн байсан болохоор хэдэн хундага будааны дарс уусан юм. Унтчихна гэж санасангүй. Намайг дуудахыг нь сонссонгүй. Таны санааг зовоочихлоо. Гүнжтэн. Өнөөдрийн тан бэлэн болсон, би аваад ирье.

Аву: Шу авхай. Хамт алхалгүй удсан байна. Хашаанд гарч жаахан алхъя.

Л: За.

************************

Ру: За. Бид холбоотон болсон болохоор юу хийхээ яривал ямар вэ? Южан ванг яах төлөвлөгөөтэй байна?

Хэл: Яах аргагүй би энэ удаад бэлтгэлтэй ирсэн. Гэвч цаг нь болоогүй байна. Цаг нь ирэхээр би хатан танд хэлэх болно. Хатан та нэг зүйлийг мэдэж байхад болно. Шао Чийг дахин хил рүү явуулахыг хаантанд зөвшөөрч болохгүй. Тэгвэл бидэнд тэрнийг алах амаргүй байх болно.

Ру: Аан. Ханхүү санаа амар бай. Энийг надад даатгачих. Хаантан сэжигч хүн. Жаахан цуу яриа гаргахад хаантан Шао Чийг тийм ч амар явуулахгүй. Бас Южан гүнжийн дэргэд миний тагнуул байгаа. Гүнжийн итгэлт хүн. Хулань ханхүүд тэрний тусламж хэрэгтэй бол тэр хэзээд бэлэн байх болно.

Хэл: Хатантан аргагүй л ухаалаг юм. Бид холбоотон болбол хүссэндээ хүрч чадна.

Ру: Ханхүүгийн төлөө хундага өргөе. Бид удахгүй хүссэндээ хүрнэ гэж найдъя.

*****************

Аву: Би нас барсан хүмүүс од болж, хайртай хүмүүсээ харж байдаг гэж сонссон. Энэ олон одноос аль нь ээж болохыг мэдэхгүй. ..

Л: Гүнжтэн. Хамгийн тод нь ууган гүнж гэж бодож байна. Таныг тэр дээрээс харж байгаа байх. Би 12 настайдаа ордонд орж, ууган гүнжид үйлчилдэг болсон. Жаахан охин том болж, хуримаа хийж, ээж болохыг харсан. Бас... Гүнжтэн. Ууган гүнж нас барахынхаа өмнө надад танд хамгийн их сэтгэл зовниж байгаагаа хэлээгүй бол би ч гэсэн хойд төрөлдөө ууган гүнжид хань болохоор явах байсан.

Аву: Шу авхай. Ийм дэмий юм бодох хэрэггүй. Ээж маань байхгүй болсон. Миний хувьд та миний хувьд ээжээс өөрцгүй. Сүүлийн үед та надад хэлэх гэсэн үгээ хэлэхгүй... санаа тань их зовсон харагдах боллоо. Би бүгдийг нь анзаарсан.

Л: Гүнжтэн... Би... Надад танаас нуух зүйл байхгүй.

Аву: Шу авхай.

Л: Гүнжтэн. Санаа амар бай. Би амьд байгаа цагт таныг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ. Гүнжтэн. Хүйтэн байна. Хурдан буцаад ор.

*******************

Эгч: Эргэж харахаа боль. Явъя... Юу хараад байгаа юм?

Цай: Гүнжтэн.  

Аву: Цайвэй.

Цай: Цай Вэй Южан вантан, гүнжтэн хоёрын амгаланг айлтгая.

Аву: Цай Вэйг харалгүй удсан байна.

Цай: Уулзаагүй олон жил болсон ч намайг мартаагүйд гялайлаа, Цай Вэй би баяртай байна. Би ингээд явъя даа.

Шао: Гү овогтын охин Гү Цайвэй. Өнөөдөр хаантан тэрнийг таалах байх.

Аву: Цайвэй.

Эр: Хуланий элч заларч байна.

Шив: Чен гүрний бүсгүйчүүд үзэгслэн гоо юм.   Бүгд хөөрхөн бас дэгжин  харагдаж байна. Сэтгэл хөдөлж байна.

Аву: Сайхан зохиж байна. Чамд зориулж хийсэн мэт таарч байна.

Цай: Гүнжтэн, надад тусалсанд гялайлаа. 

Аву: Явъя. Цэнгүүн эхлэх нь.

Цай: Гүнжтэн.

Аву: Мэднэ ээ.

Цай: Гүнжтэн. Энийг танаас асууж болох үгүйг мэдэхгүй байна.

Аву: Нааш ир...

Цай: Южан вантай хуримлахдаа та хүчинд автсан уу? Эсвэл та ч хуримлахыг зөвшөөрсөн үү?

Аву: Мэдээж хүсээгүй.

Цай: Би ч бас хүсэхгүй байна.

Аву: Язгууртан айлын охид сайхан харагддаг ч, үнэндээ гэр бүлийнхээ хувьд шатрын хүү болдог. Энэ хувь тавилангаас хэн ч зугтаж чадахгүй.

Цай: Хулань хүртэл аялах амаргүй байх байх. Гүнжэн, би айгаад байна. Эргэж ирэхгүй байх вий гэхээс айж байна.

Аву: Сайн, муу аль нь ч бай юмс байнга өөрчлөгдөж байдаг. Бидний бодсон шиг муу зүйл биш ч байж мэдэх юм. Цайвэй, битгий ай. Зоригтойгоор нүүр тулж байж л итгэл найдвар төрнө.

Цай: Цайвэй би ойлголоо. Танд гялайлаа.

38-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home