Rebel princess -37
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ч: эм, Авугийн эгч эгчийн охин
Л: эм, Авугийн ээжийн шивэгчин авхай
Лю: эр, Южан өргөөний даамал
Гарчиг:
37-р анги
Аву: Хэлан Туо. Чиний харгис хэрцгий, өрөвдөх сэтгэлгүй, ёс журамгүй гэж хэлсэн Хэлан Туо юу?
Шао: Тийм ээ. Тэр хүссэн үедээ өөрт таалагдсан эмэгтэйн хэргэм зэргийг үл харгалзан булаан авдаг. Удалгүй хаяж оддог. Ямар ч айлын охин байсан сайнаар дуусахгүй.
Аву: Тийм бол хэн тэрэнд очихыг хүсэх вэ?
Шао: Хаантан Хуланьд очих эмэгтэйг сонгосон. Хэлан Жэн 50бээр газар ухарч, ахин Чен улстай дайтахгүй гэж амалсан. Сүйн бэлэг.
Аву: Эрт дээр үеэс ийм байсаар ирсэн. Ноёд түшмэлүүд эмэгтэйчүүдийг наймааны хэрэгсэл болгосоор ирсэн. Би ч ялгаагүй.
Шао: Чи тэднээс өөр.
Аву: Харин ч надад аз таарсан. Чи байсан болохоор.
Эр: Вантан. Гүнжтэн. Тангаа уух цаг болж.
*************
Эгч: Хатантан. Чиан арь... Юшиу бол өргөж авсан дүү.
Хат: Яасан? Миний хэлснийг ойлгохгүй байна уу? Намайг ялгаварлаж байна гэж бодно уу? Эсвэл би Южан вангийн өргөмөл дүүг цаазаар ав гэж тушаах уу?
Эгч: Тэр... Хат... хатантан... Би яаж зүрхлэх билээ. Яаж зүрхлэх билээ.
Ч: Тэгж зүрхлэхгүй.
Хат: За за. Хүүхдийн наргиа төдий юм. Бид оролцохгүй байсан нь дээр. Дараа би Аюутай ярилцаж чамаас өршөөл эр гэж хэлье. Одоо хамгийн чухал зүйл бол ордонд болох цэнгүүн. Хэдий элчид зориулсан цэнгүүн мэт боловч үнэндээ Лон арьт татвар эхнэр сонгоно. Чиан арь. Чи ч гэсэн бусдын харааг булааж, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Тэгж байж гоо үзэгслэнгээ гайхуулж, хааны эхнэрээр сонгогдож чадна.
****************
Хө: Шу ордны авхай. Та ямар хэргээр ирдэг билээ? Шу авхай морил.
Л: За.
Хө: Шу авхай, та суу.
Л: Зүгээр ээ. Гүнжтэн таныг дуудуулж байна.
Хө: Ямар нэг юм болоо юу?
Л: Манай өргөөнд баярт үйл явдал тохиож байна.
Хө: Баярт явдал аа? Шу авхай Юшиу бүсгүй, Сон жанжин хоёрыг хэлж байна уу?
Л: Тийм ээ. Гүнж Юшиуг гэр бүлийн гишүүний хувиар нэр хүндтэйгээр үдэж өгнө. Хурим ёслол төгөлдөр байх ёстой гэж хэлсэн. Тантай энэ талаар зөвлөлдөнө гэж байна.
Хө: Яах аргагүй баярт явдал байна. Гүнжтэн үр зулбаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч, бүгд гунигтай байсан. Хуримыг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр хийх хэрэгтэй. Шу авхай та түрүүлээд явж бай. Би данс шалгачихаад яваад очъё.
Л: За.
Хө: Ийшээ. Гүнжтэн үр зулбаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч, бүгд гунигтай байсан.
Л: Миний энэ толгойг ээ.
Юү: Шу авхай. Та юунд итгэтлээ яараа вэ? Хайран шувууны үүрний шөл.
Л: А Юүэ. Гүнжийн тан хаана байна?
Юү: Өнөөдөр тангаа уучихсан.
Л: Чанаагүй хуурай тан байна уу?
Юү: Байгаа. Ордны оточ нэлээд ихийг бэлдэж өгсөн. Ямар нэг юм болоо юу?
Л: Өөр юм асуух хэрэггүй. Надад нэг уутыг аваад ир.
Юү: За. Аваад ирлээ. Шу авхай. Хагас уух танг бүгдийг нь аваад ирлээ. Ямар нэг юм болоо юу?
Л: Хэлж зүрхлэхгүй нь. А Юүэ. Гадагшаа яваад алдартай Ши отчийг дуудаад ир. Намайг өвдсөн гэж хэлээрэй. Ирээд миний судсыг бариад өг гэж хэл. Өөр юм хэлэх хэрэггүй.
Юү: За, авхай. Тэгвэл би явчихаад ирье.
Л: Би эндүүрсэн л гэж найдъя.
*****************
Хат: Ухаантай харагддаг ч үнэн хэрэгтээ тэнэг байж.
Эм: Тийм ээ.
Хат: Эртхэн мэдэх ёстой байж. Татвар эхнэр яаж ухаантай хүүхэд өсгөх вэ дээ.
Эм: Тийм ээ.
Хат: Авутай төстэй харагддаг ч гэлээ, бодол нь авах юм алга. Надад хэрэггүй байсан бол би тэднийг хөөгөөд явуулчихсан байхгүй юу.
Эм: Хатан таны сэтгэлд Южан гүнжийг гүйцэх хүн байхгүй.
Хат: Аюу бид хоёрын харилцаа аль хэдийн үгүй болсон. Энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Энэ хоёр тэнэгийн төлөө яасан гэж би тэрнийг шийтгэх вэ дээ?
Эм: Тийм ээ.
Хат: Авугийн өсөхийг би хар багаас нь харсан. Зан аашийг нь би сайн мэднэ. Одоо хол хөндий болсон ч, тэрнийг доромжлохыг бусдад зөвшөөрөхгүй.
*******************
Ч: Ээж ээ. Авга ах бослого гаргаж хатантныг уурлуулаагүй гэж үү? Хатантан яагаад Ван Шуаныг өмөөрөөд байгаа юм?
Эгч: Аяар гэм. Ланяад биш ордонд байгаагаа мартаж болохгүй.
Ч:Ээж ээ. Одоо яах вэ?
Эгч: Хэрэг тарьсныхаа дараа ээж, ээж гэх юм.
Эм: Та хоёр Шүэ ахайтан, Чиан арь хоёр мөн үү?
Эгч: Тийм ээ.
Эм: Хатантан та хоёрыг Жаояан өргөөнд ирэхийг урьж байна.
Эгч: Хатантан уу?
Эм: Тийм ээ. Хатан та хоёрыг ордонд ирсэнийг дуулаад намайг явууллаа. Ийшээ.
**********************
Ру: Чиан, эртээд чамтай уулзсанаас хойш дотно харилцаатай байхыг хүссэн юм. Өнөөдөр чамайг Шүэ ахайтантай ордонд ирснийг дуулаад энд урьсан юм. Чиан. Есний өдөр ордонд болох цэнгүүнд бэлэн үү? Чамайг гоо үзэгслэнгээ хэрхэн гайхуулахыг харахыг хүсч байна.
Ч: Хатантан.
Ру: Хүүе. Юу болох нь энэ вэ? Юунд ингэтэл уйлаа вэ?
**************
Эр: Авхай. Таны хэлсэнчлэн энэ тан тийм ч жир бус. Ихэнх нь биед сайн боловч, хэдэн өөр ургамал хольсон байна. Энэ эмийн ургамлууд нийлээд үр тогтохоос сэргийлдэг. Нэгээс хоёр жил уух юм бол бүх насаараа ч үргүй болж мэднэ. Шу авхай.
Л: Гялайлаа.
****************
Ру: Южан гүнж багаасаа ордонд өссөн. Хатан эх, хаантан хоёрын хайртай хүүхэд. Гэвч чиний төлөө сэтгэл өвдөж байна. Царай зүсээрээ бол дүү чи тэрнээс дутах зүйл алга. Гэвч... Хатан эх юу гэж байна?
Ч: Хатан эх... Хатан эх...
Эгч: Чиан арь. Чиан арь ёс журам мэдэхгүй. Хатантны өмнө ёс алдлаа. Хатан эхийн хэлдэг түмэн зөв. Бид өөр өөрийн мөрөөр амьдрах хэрэгтэй.
Ру: Ямар ч байсан Южан гүнж үнэхээр азтай. Аав нь хэдий цөллөгт явсан ч, Южан вангийн эхнэр болохоор. Бид хоёрыг харьцуулсан ч би л буулт хийх болно.
Эгч: Хатантан.
Ру: Энэ талаар ярихаа больё. Яриад байвал бугуйвчнаас болоод гомдоллож байгаа мэт сонсогдох байх. Ничан.
Эм: Хатантан, та юу айлдахсан бол?
Ру: Яваад миний хайртай хаш бугуйвчийг аваад ир. Чиан арь дүү өг.
Эгч: Хатантан, хэрэггүй ээ. Хэрэггүй.
Ч:Тийм ээ. Таны өгсөн бугуйвчийг би эвдэлчихсэн. Дахиад танаас бэлэг авахаас ичиж байна.
Ру: Тэгвэл яавал дээр вэ? Чи надад таалагдсан болохоор би өгмөөр байна.
Эм: Хатантан, аваад ирлээ.
Ру: Нааш ир. Сайхан зохиж байна. Дүү минь. Энэ удаа сайн хамгаалаарай. Дахиад бусдад дээрэлхүүлэх хэрэггүй.
Ч:За. Гялайлаа, хатантан.
Эгч: Бид ингээд явъя даа.
Ч:Чиан арь би явъя даа.
Ру: Хатан эх Ланяагаас ийм тэнэг амьтдыг туслуулахаар авчирна гэж хэн санах билээ? Ухаан муутай амьтад.
****************
Ах: Намайг түших хэрэггүй. Хойшоо бол! Зүгээр орхи гэж байна!
Эр: Залуу ноёнтон.
Ах: Би согтоогүй байна. Холд!
А: Залуу ноёнтон, согттолоо уудаг нь...
Ах: Хэн намайг согтсон гэж байна? Би эрүүн ухаантай байна.
А: Согтоогүй ээ, согтоогүй. Болгоомжтой. Болгоомжтой.
Ах: Битгий дагаад бай! Миний аав яаж үхсэн бэ?
Хат: Дайснууд араас нь хөөж байсан гэсэн. Шөнө тосгон тэр чигээрээ шатсан.
Аав: Чи миний хүү. Чи энэ гэрийн эзэн болж... Ван овгийг толгойлох хүн. Тэр үед чи миний юу бодож байгааг ойлгох болно.
******************
Ху: Вантан.
Шао: Юу болоо вэ?
Ху: Вантан. Тэнд ярилцъя.
Шао: Юу ингэтэл нууцлаа вэ? Юу болоо вэ?
Ху: Вантан. Умардаас мэдээ ирсэн. Ван Лин үхсэн.
Шао: Баттай юу?
Ху: Тэндхийн захирагчийн газраас ирүүлсэн мэдээ. Саяхан ирсэн мэдээ, ордны хүмүүс ч мэдсэн байх учиртай.
Шао: За... Хүн явуулж шалгуулаад, одоохондоо энэ мэдээг нууцал. Өргөөнд байгаа ганц ч хүнд хэлэх хэрэггүй.
Ху: Нууж чадахгүй л болов уу.
Шао: Аль болох удаан нуухыг хичээ. Бие нь дээрдэхээр би өөрөө хэлнэ.
Ху: Мэдлээ.
***************
Эм: Тавтай морил...
Эм: Ноёнтон, нааш ир.
Эм: Тавтай морил.
Эм: Ноёнтон, наашаа...
Туо: Ханхүү, ирчихлээ.
Эм: Ноёнтон, нааш ир.
Эм: Тавтай морил.
Эм: Ноёнтон манайд ороорой. Наашаа. Алив.. алив... Тавтай морил. Тавтай морил.
Эм: Ноёнтон...
Су: Суола эзэнтний амрыг айлтгая. Таны ирснийг мэдэлгүй угтаж авалгүй ёс алдчихла.
Хэл: Дээшээ бос. Ийм газар мэдээ цуглуулах амаргүй байсан биз, сайн байлаа.
Су: Таны төлөө би юуг ч золиослоход бэлэн.
Хэл: Сайн байна. Надад сонссон бүхнээ яриадах. Бүгдийг нь.
Су: Мэдлээ, эзэнтэн. Юэлү эмсийн хүрээлэнд язгууртан түшмэлүүд байнга ирдэг. Яриа хэлэлцээ хийж, ашиг олохыг эрхэмлэдэг.
Хэл: Сайн байна. Шао Чийг олон хүн хороохыг хүсч байгаа юм байна. Сайн байна. Тэгвэл тэр хүмүүсийг цуглуулах хэрэгтэй. Шао Чийг Ниншуогоос илүү Чен гүрний нийслэлд алах амархан байна гэж хэн санах билээ.
Су: Эзэнтэн. Шао Чи их зальтай хүн. Таны аюулгүй байдал илүү чухал гэж бодно. Таны явахыг хүлээж байгаа дараа нь төлөвлөгөө эхэлсэн нь дээр гэж бодож байна.
ХэЛ: Үгүй ээ. Тэрний үхэхийг өөрийн нүдээр харах болно. Тэр үхээгүй цагт би бууж өгөхгүй.
***************
Шао: Юу болоо вэ?
Аву: Хэлан Жэн нийслэлд ирсэнээс хойш сэтгэл тогтохгүй байна.
Шао: Яагаад тэр билээ? Тэр үед хоолойд чинь хутга тулгахад чи тайван байсан. Тэрэнтэй цуг хавцал руу үсрэхдээ... чи тайван байсан. Зүгээр нэг элчээр ирж байхад юунд санаа зовнио вэ?
Аву: Тэр үргэлж чамайг алахыг хүсдэг. Цөлд нуугдсан хорт могой шиг хэзээ ч хазаж магадгүй. Ийм дайсан чамтай ойр байгаа болохоор би айгаад байна.
Шао: Хэн ч миний төлөө ингэж сэтгэл зовниж байгаагүй. Ниншуод... манай цэргүүд Шао Чи хэнд ч дийлдэхгүй гэж итгэдэг болохоор надад санаа зовнидоггүй.
Аву: Миний санаа зовниод байна.
Л: Вантан, гүнжтэн. амгаланг айлтгая.
Шао: Юу болоо вэ?
Л: Вантан Ху Гуанли жанжин номын өргөөнд хүлээж байгаа. Тантай хэлэлцэх чухал зүйл байна гэсэн. Вантан. Гүнжийн ууж байгаа тан удахгүй дуусна. Гүнжийн бие ч бараг бүрэн илааршсан. Тан уулгахаа болих уу?
Аву: Шу авхайн хэлдэг үнэн. Тан ууна гэхээр л дотор муухайрч байна. Одоо больё.
Шао: Оточ үргэлжлүүлээд уух ёстой гэсэн.
*******************
Эр: Бэлдээд... Эргээд... Гурав. Хоёр. Нэг.
Ч: Тэр юу вэ?
Эм: Болно оо, харах хэрэггүй.
Ч: Сармагчны үзүүлбэр үү? Хурдан тэргээ зогсоо. Тэргээ зогсоо.
Эр эм: Сайн юм аа. Тэрийг хараач. Хөөрхөн юм аа. Сайн байна шүү... Сайн байна. Сайн байна.
Ч: Ээж ээ, би сармагчин үзээд ирье.
Эгч: Чиан арь. Чиан арь.
Ч: Сайн байна шүү. Зоос. Зоос... Сайн байна.
Эгч: Болгоомжтой. Тийм сайхан байна уу? Болгоомжтой. Болгоомжтой. Битгий хүр. Битгий хүр. Болгоомжтой, аюултай гээд байхад...
Ч: Сайн байна. Сайн байна.
Хүмүүс: Сайн байна... Сайн байна.
Эгч: Одоо болно оо, тэргэндээ суу.
Ч: Ээж ээ, сонирхолтой байна шд. Ээж ээ би хармаар байна шдээ. Сайн байна...
Эгч: за за за. Одоо харчихсан бол тэргэндээ суу...
Ч: Ээж ээ, явмааргүй байна шдээ.
***************
Аву: Би Юшиуг дахиад хэдэн жил дэргэдээ байлгая гэж бодсон юм. Жин арийг эхлээд хуримлуулна гэж бодож байлаа. Энэ хүүхэд азтай юм. Бид Сон жанжныг сайн мэднэ. Тэрэн шиг сайн хүн олдохгүй. Та юу гэж бодож байна? Шу авхай.
Л: Гүнжтэн, та юм хэлэв үү?
Аву: Өнөөдөр та нэг л хачин байна. Ямар нэг юм болоо юу?
Л: Өнгөрсөн шөнө муур дуугараад унтаж чадаагүй болохоор тэр байх.
Аву: Ээжийн үхэл танд ч гэсэн хэцүү байгаа байх. Сайн амарч байгаарай.
Л: Гүнжтэн. Би...
Аву: Яасан?
Л: Лю даамал дансны дэвтрийг бэлдсэн гэсэн. Тийшээ явъя.
Аву: Лю даамал аа. Бидэнд мөнгө байхгүйгээс гадна өртэй гэж гэсэн үг үү?
Лю: Тийм ээ.
Аву: Яагаад тэр билээ?
Лю: Гүнжтэн, Вантан хэргэм зэрэг өндөр, нэр нөлөөтэй боловч хэдэн зуун мянган цэргийг хариуцдаг. Тийм болохоор өнгөрсөн жилүүдэд вангийн эрдэнэсийн сан тааруухан байсаар ирсэн.
Аву: Ван цол авсанаас хойш ордноос цэргийн зардалд нэлээд ихийг зарцуулсан. Тэрнээс гадна бэлгэнд өгсөн торго дурдан, үр тариа, мөнгө гээд байх ёстой. Яагаад ийм бага байдаг билээ?
Лю: Жилээс жилд цэргүүдэд өгдөг зардал хасагдсаар байгаа. Эцэст нь тэдэнд амь аргацаах төдий мөнгө л ирдэг.
Аву: Вантан өөрийн мөнгөөр дутууг нь нөхсөн ч гэсэн хүрдэггүй хэрэг үү?
Лю: Тийм ээ. Түүнээс гадна вантан өөрөө үр тариа, мөнгө олж цэргүүдээ хувцаслаж, хооллодог болохоор цэргүүд тэрнийг дагаж мөр зэрэгцэн тулалддаг. Вантан ганц тулааны талбараас бус цэргүүдээ хамгаалдаг болохоор л нэр хүнд олсон хэрэг. Тэрнээс гадна вантанд өөр нэгэн хүнд ачаа бий.
Аву: Юу тэр вэ?
Лю: Тэрийг би хэлж зүрхлэхгүй нь.
Л: Лю даамал аа. Хэлж болно оо, вантан таныг буруутгахгүй.
Аву: Санаа амар хэлж болно.
Лю: Гүнжтэн танд эртнээс хэлэхийг хүсч байсан боловч вантан зөвшөөрөөгүй. Гүнж та надтай хамт явбал, хараад бүгдийг өөрөө ойлгох болно.
Аву: Тэгье.
Лю: Гүнжтэн... Ирчихлээ.
Аву: Манай өргөөнд ийм газар байдгийг мэдээгүй юм байна.
Лю: Та харвал аяндаа ойлгоно оо.
Эр эр: Гүнжтэн.
Лю: Хаалгыг нээ.
Эр: Мэдлээ.
Лю: Гүнжтэн. Энэ бол вантантай хамт тулалдаж явсан цэргүүд. Тэд эх орныхоо төлөө амиа алдсан. Гэвч тэдний цогцосыг сүрлээр ороож, гэрт нь авчирч ч чадаагүй. Вантан тэдэнд зориулж энэ дурсгалын танхимыг байгуулсан. Тэдний ихэнх нь ар гэрээ тэжээдэг байсан. Тэднийг үхсэний дараа эцэг эх, эхнэр, хүүхдүүд нь түшиж тулах хүнгүй болсон. Өнгөрсөн хугацаанд эдгээр айлууд вантны тусламжид найдсаар ирсэн.
Аву: Нас барсан цэргүүдийн ар гэрт нөхөн төлбөр өгдөггүй билүү?
Лю:Нөхөн төлбөр үү? Ордон зөвхөн язгууртан түшмэлүүдэд л анхаарал тавьдаг. Энэ хорвоод вантнаас өөр хэн ч тэдэнд санаа тавьдаггүй. Энэ миний ганц хүү. Зургаан жилийн өмнө Чаншуйгийн тулаанд үрэгдсэн. Вантан нэр төртэйгөөр оршуулаад зогсохгүй, намайг төрсөн нутгаас маань авчирсан. Надад тусалсныг нь би хэзээ ч мартахгүй.
Аву: Тэгэхээр вантан өөрийн пүнлүү болоод шагналыг нас барсан цэргүүдийн ар гэрт зориулаа юу?
Лю: Тийм ээ. Ихэвчлэн арай л гэж хүрдэг. Саяхан вантан таны хуриманд зориулах мөнгөөр өвлийн хувцас, нүүрс худалдан авч хил дээр байдаг нас барсан цэргүүдийн ар гэрийнхэнд явуулсан.
Аву: Лю даамал. Надад хангалттай инж байгаа байх аа.
Лю: Гүнжтэн, санаа амар бай. Вантан ямар ч тохиолдолд таны инжинд хүрч болохгүй гэж тушаасан. Өнөөдөр та дансны талаар асуугаагүй бол, бас зарцуулах зоос байсан бол би танд энэ бүгдийг ярихгүй байлаа.
Аву: Ойлголоо.
********************
Эм: Бидэнд Юшиу шиг аз таардаггүй юм байх даа? Тэр гэнэтхэн л язгууртан болчихлоо.
Эм2: Харин тийм. Ван авхай тэрнийг олон хүний өмнө алгадаж нэр нүүргүй болгосон. Тэр амиа алдах шахсан.
Эм: Бас Сон жанжин. Манай өргөөнд Юшиу Сон жанжинд сайн гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Бас тэрнийг байнга шоолдог байсан. Тэрний мөрөөдөл биелсэн нь гайхмаар хэрэг. Сон жанжин олон хүний өмнө тэрнийг тэврээд аваад явсан.
Эм Эм2: Жин арь эгч ээ.
Эм2: Та ус авахаар ирээ юу? Явчихлаа...
Эм: Юшиу гүнжийг ганцхан жил дагасан. Су Жин арь гүнжид арав гаруй жил үйлчилсэн. Юу ч өөрчлөгдсөнгүй. Их л сайндаа баян айлын бэр болох байх. Тэгээд л болоо. Гэтэл Юшиу жанжны эхнэр болчихлоо. Ийм том ялгаатай байна. Харьцуулаад харвал хэцүүхэн л юм.
*****************
Жин: Гүнжтэн. Нүүрээ угаа.
Аву: Жин арь. Юшиу, Сон жанжин хоёрын хуримын талаар сонссон уу?
Жин: Сонссон. Өргөөнийхэн бүгд л ярьж байна. Гүнж таны зуучилсны ачаар Юшиуг хайртай хүнийхээ эхнэр болж байгаа гэж ярилцаж байна. Азтай юм аа...
Аву: Чи атаархаж байна уу?
Жин: Үгүй ээ.
Аву: Чи бол чи. Тэр бол тэр. Хэд хоногийн дараа чиний төрсөн өдөр болно. Чи ч гэсэн залуу байна. Би чамд сайн хүн сонгож, том хурим хийж өгнө өө.
Жин: Би хурим хийхгүй.
Аву: Тэнэг гэдэг нь. Хүний эхнэр болохгүй миний дэргэд өтлөхийг хүсээ юу?
Жин: Би ч гэсэн Юшиу шиг өөрийн сэтгэлтэй хүний эхнэр болохыг хүсч байна.
Аву: Тэгэхээс ч аргагүй. Амьдрал хичнээн урт билээ. Сэтгэлтэй хүнтэйгээ байхыг хүсэлгүй яах вэ. Жин арь. Чамд сэтгэлтэй хүн байгаа юу? Хэлэхгүй байхыг бодоход... байгаа байх нь ээ.
Жин: Үгүй ээ. Гүнжтэн. Та одоо ч Ан Пин ванд сэтгэлтэй юу?
Аву: Яагаад ийм юм асуудаг билээ?
Жин: Би...
Аву: Зитан бид хоёр... хамт байх тавилангүй. Гэхдээ миний сэтгэлд чухал хүн байсаар байх болно.
Жин: Тэр таныг аврахын тулд өөрийн амийг эрсдэлд оруулсан. Би ойлгохгүй байна. Гүнжтэн, та яагаад хаантан, хатан эх хоёроос Анпин вангийн өмнөөс өршөөл эрж болохгүй гэж? Тэгвэл Анпин ван хааны бунхнаас эргэн ирж, өдөр бүр тэр хүйтэн газарт зовохгүй шүү дээ.
Аву: Чи энийг мэдэхгүй байх. Зитан өөрөө хааны бунхныг хамгаалахыг хүссэн.
Жин: Үгүй ээ. Жин арь итгэхгүй байна. Тэд худлаа хэлснээс зайлахгүй.
Аву: Зитан хааны ордноос хол байх хэрэгтэй. Тэгж байж л хаантан, хатан эх хоёр сэтгэл амар байна. Нийслэлд байвал хатан эхийн нүдэнд орсон хог мэт байх болно. Хэдий чинээлэг амьдрах авч, амь нас нь үргэлж аюулд байх болно.
Жин: Анпин ван хааны бунханд бүх насаараа амьдарна гэсэн үг үү?
Аву: Эрхэм дээдэс хаан ширээнд суугаад удаагүй. Хардаж сэрдэх дуртай. Төрийн байдал тогтсоны дараа заавал арга олж Зитаныг эргүүлж авчирна. Өмнө нь хайр сэтгэлтэй байсан бол, одоо ах дүүсийн сэтгэл болж. Тэр өдөр Зилю бослого гаргахад Зитан намайг аварсан. Би ч гэсэн хэн нэг нь Зитанд муу юм хийвэл туслах болно.
Жин: Гэхдээ Анпин ван одоо...
Аву: Чи өнөөдөр яагаа вэ? Болно оо... Ярихаа больё. Жин арьт сэтгэлтэй хүн байгаа бол надад хэлээрэй. Би хуримыг чинь хийж өгнө.
Жин: За.
*****************
Эр: Анпин вантны амгаланг айлтгая. Нийслэлээс захиа ирж.
Тан: Юу болоо вэ?
Эр: Хуланий ханхүү хагас сарын дараа Хулань руу буцаж, чиглэлээ өөрчилнө. Тэр үед таныг эндээс 6 бээрийн газарт байх Фунханшан ууланд уулзъягэж хэллүүллээ. Та зөвшөөрч байна уу?
Тан: Аан...
********************
Шао: Хэн бэ?
П: Вантан, би байна.
Шао: Орой болсон байна. Ямар хэрэг гараа вэ?
П: Вантан... Чухал хэрэг биш болохоор Пан Гүй би маргааш ирье. Би явлаа.
Шао: Зогс. Ван овгийн нууц хамгаалагчид мэдэх нь аргагүй. Тэрний дэргэд удсан болохоор чи биеийн байдлыг нь мэдэж байгаа. Дахиад чилээтвэл бие нь дийлэхгүй. Юу хэлэх, юу хэлэхгүйг... мэдэж байгаа гэж найдъя.
П: Пан Гүй ойлголоо.
******************
Эм: Гүнжтэн, вантан заларч байна.
Аву: Одоо л ирж байна уу?
Шао: Өнөөдөр жаахан оройтчихлоо. Надтай дээрэмдэхээр шийдээ юу?
Аву: Хэн чамайг дээрэмдэх юм? Дээрэмдэх юмтай байж байж дээрэмдэх бус уу? Модон байшингийн талаар надад хэлээдэх.
Шао: Ямар... модон байшин?
Аву: Мэдэхгүй царайлахаа боль.
Шао: Мэдчихсэн байх нь ээ.
Аву: Юу ч үгүй болчихоод, өдөр бүр мөнгөнд санаа зовниж байж. Яагаад хэлээгүй юм? Би гадны хүн үү? Яагаад надад хэлээгүй юм? Үргэлж үнэнийг хэлнэ гэж амалсан бус уу? Амлалт хүртэл өгчихөөд. Худалч. Хурууг чинь тасалчихна шүү... Өнөөдөр энд хонох хэрэггүй... Юунд наанаа зогсоо вэ? Буцаад яв... Надад зөндөө инж байгааг мэдсээр байж. Асуух ч үгүй...
Шао: Зөндөө инж байгааг мэднэ ээ. Гэхдээ л тэрийг ашиглаж болохгүй.
Аву: Яагаад ашиглаж болохгүй гэж?
Шао: Аан?
Аву: Хэрэгүй зүйлд үрвэл би мэдээж зөвшөөрөхгүй. Гэтэл эх орныхоо төлөө, жанжид, цэргүүд, нас барсан цэргүүдийн ар гэрийнхэнд тусалж байхад. Би ч гэсэн ачааг чинь өргөлцмөөр байна. Тооцоогоо ч сайн хийхгүй. Байгаа зоос чинь хэр удна гэж бодож байна?
Шао: Тэ тэгээд?
Аву: Би дансны дэвтрийг шалгасан. Байгаа мөнгөөрөө пүүс худалдаж авъя. Тэгвэл олсон мөнгөөрөө тэдэнд тусалж болно. Тэгвэл удаан хугацаанд тусалж чадна. Ойлгож байна уу?
Шао: Чи минь үнэхээр ухаалаг, үзэгслэнтэй бүсгүй.
Аву: Цаашаа бай...
37-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home