Rebel princess 36

Үргэлжлэл:  00:45:34

Ма Цзылун          эзэн хаан

Цзитан          хааны 3-р хүү

Ма Су                          

Сяо Ци         

Сун Хуайен

Ху

+Се Шоучжэн     Сангийн сайд

+Ху Еци                Хуланы элч

+Хелан Чжэнь    Хуланы ханхүү

 

Ван Сюань /Аву/       ерөнхий сайдын охин

Бэлбэсэн хатан хаан

Се Ванру                      хатан хаан

Цзиньэр                       шивэгчин

Юйсю            шивэгчин

Сюй               шивэгчин

+Гуи               хатан хааны шивэгчин

+Юэ               шивэгчин

----------------------------------------------------------------------------------------------------------

36 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Хуайен саяхан Юйсюг эргэж ирж, түүнд цэцэг, тан авчирч өгсөн. Тэр хоёр нэг нэгэндээ таалагдаад байх шиг санагддаг. Юу гэж бодож байна, Хуайен Юйсюд тохирох хүн мөн үү?

Сяо:      Тэр хоёр бие биедээ яг тохирно. Гэхдээ Хуайен юунд ч юм эргэлзээд байх шиг санагддаг.

Аву:     юун тухай яриад байна? Миний Юйсю чиний Хуайенд тохирох хангалттай сайн охин биш гэж үү?

Сяо:      Би тийм утгаар хэлээгүй. Бид эмэгтэйчүүдэд бүх үнэнийг хэлэх араггүй гэж хүмүүс ярилцдагт гайхах юм алга.

Аву:     Ёстой үгүй. Чи надад үнэнийг хэлэх ёстой. Юу тохиолдох нь хамаагүй, бид нэгнээсээ юу ч нуух ёсгүй.

Сяо:      Би амлаж байна.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ванру: Хелан Чжэнь өөрийнхөө хүнийг явуулж, Ючжан гүнжтэнд хамгийн үнэт эрдэнэ Мөсөн цэцгийг бэлэглэсэн гэнэ ээ?

Эм:       Тиймээ. Су Цзиньэр яг тэгж хэлсэн. Учир нь тэр Аньпин ноёнд сэтгэл алдраад байгаа юм. Тэр таныг хуурахгүй.

Ванру: Үүнийг хүн болгонд тараа. Ючжан гүнж ханхүү Хелан Чжэнтэй хоёулхнаа олон хоног хамт байсан гэдгийг. Тиймдээ ханхүү түүнд үндэсний бахархалаа бэлэглэсэн. Түүнээс гадна, ханхүү ирсэн даруйдаа шөнө дөлөөр Ючжан гүнжтэнтэй уулзах гэж яарсан. Ючжан гүнж үнэхээр эрчүүдийг татаж чаддаг эмэгтэй.

Эм:       Хатан хаан, удахгүй татвар эмийн шалгаруулалт болно. Одоо Хуланы хаан энх тайвны гэрлэлт хүсэж байгаа. Ордонд үүнийг харах сонирхолтой байх болно.

Ванру: Бүх цэцэгс гундаж хагдардаг. Гэхдээ тэд өвлийн цагаар бүгд үхэх болно. Зөвхөн Мөсөн цэцэг үргэлжлэн амьдрана. Энэ ордонд хэн нь өвлийн цэцэг шиг байж эцэстээ дайснаа ялахыг би харах болно. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Хуайен, цэргүүдэд зориулсан өвлийн хувцаснууд, нүүрсийг бэлтгэсэн үү?

Сун:      Одоохондоо үгүй. Шинэ эзэн хаан дөнгөж хаан ширээнд суусан, тэд ордныг өөрчлөн зохион байгуулж байгаа. Тиймээс бидэнд өгөх илүү мөнгө алга. Бүр цэргүүдийг бүсээ чангалахыг хүссэн.

Сяо:      Хил хязгаарыг хамгаалж байгаа цэргүүдээс бүсээ чангалахыг гуйсан? Галзуурчихаа юу? Бидэнд одоо хичнээн мөнгө байна?

Сун:      Тийм их биш. Та энэ мөнгө дайнд амь үрэгдсэн дайчдын ар гэрийнхэнд зориулагдна гэсэн болохоор хэн ч түүнийг ашиглаагүй байсан. Олон жилийн турш та Ниншоугийн цэргүүдийн нөөцөөс гадна, бүр тэдний ар гэрийнхэнд санаа тавьж ирсэн. Таны бүх цалин пүнлүү зарцуулагдсан. Надад жаахан мөнгө байгаа. Миний мөнгийг ашиглавал яаж байна?

Сяо:      За болно, болно, болно. Сан хөмрөгийг яаж дүүргэх гэж байна? Наад мөнгөө өөрийнхөө хуримд үлдээ.

Сун:      Би ердөө л улс орныхоо төлөө зүтгэхийг хүсдэг. Гэрлэх тухай хэзээ ч бодож байгаагүй. Энэ тухайд санаа зоволтгүй.

Сяо:      Юйсюг яах гэж байна? Чи түүнийг боддоггүй гэж үү? Сүүлийн үед гүнжийн гэрт байнга ирдэг болсон гэж дуулсан.  Тэнд хэнтэй уулзах гэж очдог юм? Юйсю биш үү?

Сун:      Үгүй ээ.  Би гүнжийнд очдог учир нь... Би...

Сяо:      Юу гэж? Сүүлийн үед надаас хөндийрөөд байгааг анзаарсан. Чамд Юйсю таалагддаггүй юм уу?

Сун:      Үгүй ээ, үгүй. Юйсю гүнжтэнийн амийг аварсан. Тэр үнэнч охин. Бас үзэсгэлэн гоо, ухаан хоёр зэрэг заяасан нэгэн. Би сэтгэлийг нь эзэмдэхийн тулд яах ёстой вэ? Яаж надад таалагдахгүй байх билээ? Юйсю үнэхээр сайн охин.

Сяо:      надад үнэнийг хэлсэнгүй.

Сун:      Үнэн гэвэл...

Сяо:      Зүгээр, надад энэ хамаагүй. Чи л шийдэх хэрэг. надад үнэнч байж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж найдъя.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Аву.

Сяо:      Чи сүүлийн үед гүнжтэнийн гэрт байнга ирдэг болсон гэж дуулсан.  Тэнд хэнтэй уулзах гэж очдог юм? Чи надад үнэнийг хэлсэнгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ху:        Хөөе? Хөөе? Та нар энд дахиад юу хийж яваа юм?

Еци:     Манай ханхүү эртний найзтайгаа уулзах гэж мянган бээрийг туулж ирсэн. Та нар яаж ингэж хандаж чаддаг байна? Эелдэг биш байна шүү.

Ху:        Тэгэхээр чи манай гүнтэн гэртээ байхгүй үеэр гүнжтэй уулзахаар ирсэн хэрэг үү? Энэ чиний дуртай хүүхнээ хүсдэг Хулань биш. Бид өөрсдийн дүрэм журамтай.

Хелан: Үнэндээ би Ючжан гүн, Ючжан гүнж хоёрыг их эртнээс танина. Яагаад надтай уулзах хүсэлгүй байдаг билээ?

Сяо:      Мартсанаас, надад олон танилууд бий. Би тэднийг хүлээж авах ёстой юу?

Хелан: Эндээ гэхэд, би чамаас болж гараа алдсан.   Ядаж л үүний төлөө намайг хүлээж авах ёстой. Эсвэл би яаж өшөөгөө авахаа бодох уу?

Сяо:      өнөөдөр өшөөгөө авмаар байна уу?

Хелан: Санаа бүү зов, Ючжан гүнтэн. Өшөө авахад хэзээ ч оройтохгүй. Би яарахгүй ээ. Харин одоо би эртний найзынхаа төлөө энд ирлээ. Урд нь би Ючжан гүнжтэнтэй хичнээн удаан хамт байсан билээ дээ. Бидний харилцаа өнгөц төдий биш. Гүнжтэнг  харалгүй удсан байна. Тэр одоо ямаршуу амьдарч байна?  Хэдийн  илааршсан биз дээ?

Сяо:      Хелан Чжэнь, өнөөдөр чи нийслэлд айлчилж ирсэн. Олны өмнө хэлэх үг алга. Гэхдээ өөрийн зүгээс чамд анхааруулъя, илүү эелдэг биш болохоос минь өмнө миний гэрээс хурдхан явцгаа.

Хелан: Эхнэртээ миний мэндийг дамжуулаарай.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Яваад түүнийг танд. Ямар нэг юм олж мэдвэл даруйхан мэдэгд.

Ху:        Мэдлээ. Гэхдээ жанжаан, бид нийслэлд байна. Тэр өөр юу хийж чадах юм?    

Сяо:      Тэд харанхуйд, харин бид ил цагаан байна. Болгоомжтой  байх хэрэгтэй.  

----------------------------------------------------------------------------------------------------------

Еци:     Ханхүү, түүнийг түгшээх ёсгүй биш билүү?

Хелан: Миний зорилго, түүнийг будлиулахын тулд түгшээх ёстой байсан юм. Би Ван Сюанийг дурдах төдийд л тэр сандарч байсан. Сяо Ци, Сяо Ци, чамайг хэнээс ч илүү мэддэг тэр хүн чиний жинхэнэ дайсан.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юэ:      Гүнжтээн, ордноос элч ирсэн байна.

Эр:        Амгаланг айлтгая, гүнжтээн.

Аву:     Юу болсон юм?

Эр:        Таныг есөнд болох найранд урихаар эзэн хаан намайг явууллаа.       

Аву:     Энэ Хуланы элч төлөөгч нарт зориулсан уу?

Эр:        Тиймээ.

Аву:     Өөр хэн уригдсан бэ?

Эр:        Нийслэлийн язгууртан удмын бүх охид бүсгүйчүүд уригдсан. Ван Цянь авхай хүртэл очно.

Аву:     Бүх охид бүсгүйчүүд ээ?

Эр:        Тиймээ, би шалтгааныг нь мэдэхгүй.

Аву:     Ойлголоо.

Эр:        Баяртай, гүнжтээн.

Сюй:    Гүнжтээн, тэр Хуланы элч Хуэйчжоуд таныг хулгайлсан хүн биз дээ?

Аву:     Тиймээ.

Сюй:    Тэр эр ямар ичгүүргүй хүн бэ! Таныг  зовоосон, тэгчихээд дахин ирж зүрхлэнэ гэнэ ээ? Гүнжтээн, та ямар нэг шалтгаар урилгаас нь татгалзаж болохгүй гэж үү? Эзэн хаан, бэлбэсэн хатан  хоёр зөвхөн түүнээс болж таныг зэмлэнэ гэж бодохгүй байна.

Аву:     Хелан Чжэнь элч болж манайд ирж зүрхэлсэн байна. Би түүнээс айх ёсгүй. Энхийн хэлэлцээ түүнийг сонирхол биш. Тэр миний нөхрийг маш их үзэн яддаг. Өшөө авахаа хэзээ ч болихгүй. Тэр юу сэдсэнийг би мэдэх ёстой.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Ямар их хүмүүс вэ! Гоё юмаа. Тийшээ явцгаая! Хар даа, тэнд арслангууд байна.

Эм:       Тийшээ очъё.

Цянь:   Тэгье!     

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Ордон тэнд байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Гүнжтээн, эм ээ уух цаг боллоо.

Аву:     Дахиад уу? Сюй авхай, миний бие яачихсан юм? Би яагаад ийм олон эм тан уух ёстой юм?

Сюй.    Санаа бүү зов, гүнжтээн. Үүнийг хааны оточ өгсөн болохоор зүгээр л уух хэрэгтэй.

Аву:     Юу нь буруу байна?

Сюй:    Юу ч биш. Үнэр нь хачин байна. Эсвэл хэтэрхий удаан буцалгасан байх. Би дахиад шинээр хийгээд ирье. Энэ юун үнэр вэ? Би ер санахгүй юм. Намайг залуу байхдаа мянган төрлийн эм танг үнэрээр нь ялгаж таньж чаддаг байсан. Одоо ч больж байна. Энэ хамар ч гэсэн биш болж дээ.

Аву:     Юэ.

Юэ:      За, гүнж ээ.

Аву:     Сун жанжин энд ирсэн үү?

Юэ:      Тиймээ, тэр ирсэн. Тэр сангийн түшмэлтэй тооцоо хийж байгаа. Сун жанжин сүүлийн үед цэргийн зардлын тухай ярьж, санаа зовнидог болсон. Тэнд тийм ч сайнгүй байгаа бололтой.

Аву:     Түүнийг нааш нь дууд.  асуух юм байна.

Юэ:      Мэдлээ, гүнжтээн.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Гүнжтээн, та надтай уулзахаар дуудуулсан уу?

Аву:     Сун жанжаан, ороод ир, ярилцъя.

Сун:      Мэдлээ.

Аву:     буцаж ирснээс чинь хойш уулзалдах ч боломжгүй маш завгүй байлаа.

Сун:      Тиймээ. Ирээд  хэд хонож байна.   

Аву:     Би цахирмааг харсан. Баярлалаа.

Сун:      Энэ сүртэй юм бишээ. Гэхдээ би ердөө л жирийн цэрэг хүн, Аньпин ноёнд нэг их тус болж чадахгүй. Ердөө  түүнийг хамгаалж байх хүмүүсийг илгээж чадна. Та санаа зоволтгүй, гүнжтээн. Биднийг явах замд Аньпин ноёнтны бие нь сайжирсан.

Аву:     түүнийг гаргаж өгөх зориг хүрсэнгүй. Тэр надад гомдсон уу?

Сун:      Аньпин ноёнтон тийм ч их ярилцаад байдаггүй. Бүр  гарч ч ирээгүй. Би түүнтэй ховорхон ярилцсан.

Аву:     Тийм байж. Хэрэв тэр өөрийгөө чөлөөтэй гэж бодож байвал хаана ч байсан алзахгүй. Би өөр нэг хүний тухай асуух гэж чамайг дуудуулсан юм.

Сун:      Гүнж ээ, та Юйсю гүнжийг хэлж байна уу?

Аву:     Хэрэв чи үүнийг мэддэг бол чамаас шуудхан асуухчихье. Чамд Юйсю таалагддаг уу?

Сун:      Би зориглон байж Юйсютэй гэрлэж болохсон болов уу? Надад зөвшөөрнө үү, гүнжтээн.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Яваад гэрийн даамалдаа мэдэгд.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Миний... Та чинь?

Эм:       Энэ Цянь авхай, Ючжан гүнжтэнийн үеэл дүү нь.

Эр:        Цянь авхай. Ийшээ, тавтай морил. Та орно уу.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Аву хаана байна?

Эр:        Гүнжтэн одоо Сун жанжинтай чухал зүйл ярилцаж байгаа. Та нар асарт хүлээж байх уу?

Цянь:   Мартаж үз. Би энд анх удаа ирж байна. Ганцааранг  минь орхичих. Энэ үзэж танилцах сайхан боломж.

Эр:        Тэгвэл танд орчныг үзүүлж харуулах хүн явуулъя.

Эм:       Санаа зоволтгүй. Цяньа авхай өөрөө зугаалахыг хүсч байгаа.

Цянь:   Биднийг ингээд орхичих. Би өөрөө Авуг олоод уулзана.

Эр:        Ойлголоо. Гүнжтэн арын цэцэрлэгт байгаа. Цянь авхай сайхан зугаацаарай.

Цянь:   Ючжан гүнгийн өргөө огт өөр юм гээч. Яг цэргийн хуаран шиг хов хоосон. Гэхдээ энэ үнэхээр өөр ертөнц байна шүү. Энэ яагаад ийм хүнд байдаг юм? Дайнд үүгээр яаж тулалдах вэ? Тийшээ явцгаая.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Ючжан гүнгийн өргөөнд үнэхээр уйтгартай юмаа. Сонирхолтой нь, Аву ийм газарт яаж амьдардаг юм бол? Ланъя дахь байшингаас минь ер дутах юм алга. Нийслэлд надад хамгийн их таалагдсан нь Ваны өргөө.

Эм:       Авхай. Авхай.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Чи нээрэн хэлсэн үү?

Сун:      Тиймээ.

Аву:     Ямар ч харамсах юмгүй юу?

Сун:      Тиймээ.

Аву:     Ямар ч сатаарах зүйлгүй чин сэтгэлээсээ юу?

Сун:      Тиймээ.

Аву:     Бос. Юйсю надад маш эрхэм хүн. Харин чи Сяо Цигийн итгэлт хүн. Чи Юйсютэй гэрлэсний дараа, тэр мөчөөс эхлэн нийтийн эсвэл хувийн асуудлаар, хуаранд, эсвэл ордонд бид зовлон жаргалаа хуваалцах болно. ойлгож байна уу?

Сун:      Би танд амь насаараа андгайлж байна, гүнжтээн. Таны  өмнө, эзэнтэний өмнө үргэлж үнэнч байх ёстой. Үгүй бол намайг аймшигт төгсгөл хүлээх болно.

Аву:     Би чамд итгэж байна.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Авхай! Авхай, та зүгээр биз? Авхай! Авхай, та зүгээр биз дээ? Хаана чинь өвдөж байна?

Цянь:   Миний бугуйвч!

Эм:       Авхай, энэ түүнээс болсон! Тэр таныг мөргөсөн! Үгүй бол таны бугуйвч хагарахгүй байсан! Түүнээс л болсон!

Юйсю: Би биш.

Цянь:   Чи яаж үгүйсгэж зүрхлэв! Хэрэв намайг мөргөж унагаагүй бол би бугуйвчаа хагалахгүй байсан! Босоод ир! Босоод ир! Энэ бүхэн чиний буруу! Яг одоо уучлалт гуй!

Эм:       Босоод өвдөг сөгд! Өвдөг сөгдөөч! Сөгдөөд уучлалт гуй!

Юйсю: Энэ миний буруу биш!

Цянь:   Чи миний бугуйвчны төлөө шангаа хүртэнэ! Хэрэв намайг мөргөөгүй бол би хатаны өгсөн бугуйвчийг юу гэж хагалж байх юм?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юэ:      Гүнжтээн, Цянь авхай Юйсюг үхтэл нь жанчиж байна!

Аву:     Юу?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Намайг битгий түлхээд бай!

Эм:       Түүнийг цохих оо болиоч!

Эр:        Авхай, авхай, авхай!

Эм:       Болиоч!

Эм:       Авхай!

Цянь:   Би чамайг алаад өгье!

Аву:     Боль! Түүнийг цохихоо боль!

Цянь:   Аву, та намайг хамгаалах ёстой. Тэр хатаны бэлэглэсэн бугуйвчийг  минь хагалсан. Энэ бол хүнд гэмт хэрэг!

Аву:     Юйсю, босоод ир. Юу болсон юм?

Юйсю: Гүнжтээн, би гал тогоо руу явж байсан юм.  Яагаад  гэдгийг нь мэдэхгүй, харин энэ авхай намайг дэгээдэж унагасан. Би түүний бугуйвчийг нь хагалаагүй.

Цянь:   Хэрэв чи намайг мөргөөгүй бол би яаж унасан байхав? Бас энэ бугуйвч яаж хагарсан байхав?

Юйсю: Гүнжтээн, энэ би биш!

Цянь:   Чи яаж үгүйсгэж зүрхэлж байна! Өрөвдмөөр дүр үзүүлэх хэрэггүй! Босож ирээд миний бугуйвчийг өгөөдөх!

Аву:     Ван Цянь! Анхааралтай сонс! Чиний хэлсэн энэ боол хатан болон намайг аврах гэж амь насаараа дэнчин тавьсан. Тэр бүр бугуйвч хагалсан ч бай, би чамайг түүнд гар хүрэхийг зөвшөөрөхгүй.

Цянь:   Түүнийг яагаад шийтгэж болохгүй гэж?  

Аву:     Маш сайн ойлгож ав. Энэ бол Ючжан гүнгийн гэр! Хэрэв чи дураараа хүссэн бүхнээ хиймээр байвал Ланья руугаа буц!

Цянь:   Би таны үеэл чинь!

Аву:     Чи миний үеэл байх эрхгүй!

Цянь:   За яахав. Харж л байя! Би үүнийг чинь хатанд хэлнэ!

Аву:     Эндээс гар!

Цянь:   Явцгаая.

Аву:     Юйсюг хааны оточид аваач, шарх нь дахиад сэдэрсэн байж мэднэ.

Сун:      Болгоомжтой. Гүнжтээн, санаа бүү зов. Юйсю миний ирээдүйн эхнэр. Би түүнд сайтар санаа тавих болно.

Аву:     Түргэн яв!

Сюй:    Ямар  бүдүүлэг охин бэ! Би түүнийг анх хараад л муу хүмүүжилтэйг нь мэдсэн юм.  Гүнжтээн, та түүнд сургамж өгөх хэрэгтэй баймаар.  Энд  дураараа аашилж яаж чаддаг байна! 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Намайг доромжиллоо!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюйю: Сун жанжаан, намайг одоо буулгачих. Би өөрөө явж чадна. Чи үүнийг хэлээд байсан юм уу? Би чиний...

Сун:      Өнөөдөр би гүнжээс чамайг миний эхнэр болгохыг гуйсан юм. Хэрэв хүсч байвал  чамтай албан ёсоор гэрлэж, чи миний хууль ёсны эхнэр болно. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Чамайг өөрийн гэртээ зодуулна гэж  бодсонгүй.

Юйсю: Гүнжтээн, би танд төвөг удчихлаа.

Аву:     Би чамайг сайн хамгаалж чадсангүй.

Юйсю: Тэгж битгий хэл. Та миний төлөө хийсэн бүхнийг энэ амьдралдаа буцаагаад хариулж чадахгүй.

Аву:     Тэгж битгий ярь. Хэрэв би байгаагүй бол  ордонд минь үхсэн байх байлаа. Үлдсэн амьдралаа яаж өнгөрүүлэх байсан юм? Өвдөж байна уу?

Юйсю: Үгүй ээ.

Аву:     Намайг сонсч бай. Өнөөдөр чиний харж явдаг Сун жанжин ирж уулзаад чамтай гэрлэе гэж хэлсэн. Миний Юйсю удахгүй нөхөрт гарна.

Юйсю: Гүнжтээн...

Аву:     Юу? Чамд Сун жанжин таалагддаггүй юу, чи түүнтэй гэрлэмээргүй байгаа юм уу? За яахав. Тэгвэл чи миний дэргэд үүрд үлдээрэй. Би Сун жанжинд чамайг татгалзсан гэж хэлье, тэгэх үү?

Юйсю: Үгүй ээ, үгүй, үгүй. Би гэрлэнэ. Үгүй ээ, миний хүсэх юм... Гүнжтээн... би Сун жанжинтай гэрлэсэн ч танд үйлчлэх болно, юу ч өөрчлөгдөхгүй.

Аву:     Тэнэгхэн минь ээ. Сайн бод. Чи Сун жанжинтай гэрлэсний дараа жанжины эхнэр болно. Чамд эзэн хааны хэргэм өгүүлнэ. Чи журамт авхай болно. Хэн чамайг дахиж айлгаж чадах юм? Сун жанжин чамтай гэрлэхээр ирэх хүртэл тэвчээртэй хүлээж бай. 

Юйсю: таныг хэзээ ч орхихгүй байж болох уу?

Аву:     Ирээдүйд чи Сун жанжинтай амьдралаа үргэлжлүүлнэ. ойлгож байна уу?

Юйсю: Би ойлголоо.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Авхай, энэ таны даашинз.

Сюэ:     Түргэл! Алив, надад үзүүлээдэх. Хөөх. Гайхалтай! Энэ гоёмсог даашинз охиныг минь улам сүр жавлантай болгоно. Ордны найран дээр Цянь бусад үзэсгэлэнт охидын дунд гэрэлтэх болно.

Эм:       Яриангүй зөв, авхай. Нийслэлийн нөхөргүй бүсгүйчүүдийн дунд Цянь авхай хамгийн үзэсгэлэнтэй нь.

Сюэ:     Цянь! Цянь! Цянь! Ээждээ хэл дээ. Юу болсон юм бэ?

Цянь:   Ээжээ, тэд намайг үнэхээр муухай доромжиллоо.

Сюэ:     Чамайг хэн гомдоож зүрхэлдэг байна? Би түүнийг алаад өгье! Надад хэлээдэх, хэн чамайг дээрэлхэсэн?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Чиний үеэл сэхүүн, дураараа зантай. Түүнд сургамж өгөх хэрэгтэй.

Аву:     Би бас тэгж бодсон. Гэхдээ би тайвшраад хэтэрхий хатуурхсан уу гэж өөрөөсөө асуусан. Эцсийн эцэст эгч ганцхан охинтой.

Сяо:      Миний эхнэр хэзээ ч, хэнээс ч айдагүйсэн. Харин одоо үүндээ харамсаж байдаг

Аву:     Ямартай ч тэд миний гэр бүл. Би гэр бүлдээ дахиж дайсан бэлдмээргүй байна.

Сяо:      Хэд хоногийн дараа хамт явж эгчээс чинь уучлалт гуйя.

Аву:     Хэрэв Ван Цянь буулт хийхгүй, Юйсюг зовоохыг хүсвэл яахав?

Сяо:      Би анх бодсоноороо нэг хүсэлт өргөн барьсан. Юйсю чамайг, өмнөх хатаныг хамгаалсных нь төлөө түүнийг өргөмөл дүүгээ болгох бодолтой байгаа.

Аву:     Өргөмөл дүү? Юйсю миний өргөмөл дүү болох ёстой биш үү?

Сяо:      Өмнөх хатан шивэгчнийг чиний өргөмөл дүү болохыг яаж зөвшөөрөх юм? Би бол өөр. Би доод ангийнх. Надад гэр бүлийн тийм ч олон дүрэм журам байхгүй. Зүгээр л Юйсю миний өргөмөл дүү болог. Тэр цагт түүнийг дахиж хэн дээрэлхэж чадахыг би харна. Юу болсон бэ?

Аву:     Чиний дэргэд байхад би юунд ч санаа зовохоо больдог.

Сяо:      Чи язгууртан гэр бүлд төрсөн, чи эрх мэдлийн төлөө тэмцэх ёстой хүн. Гэтэл над шиг бодлоггүй хүнтэй гэрлэсэн. Хэтдээ, би эндээс алс холд тулалдааны талбарт тулалдаж байх зуур чи өөрөө бүх юмыг хийх хэрэгтэй болно.  

Аву:     Чамайг хол байхад би бүх юмыг өөрөө зохицуулж чадна. Харин одоохондоо  тухтайхан чинийхээ тэврэлтэнд баймаар байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Ээж ээ, тэр гэр бүлийн том охин ч гэсэн тийм их зантай байж болохгүй ш дээ. Намайг тэгж доромжилсны дараа би цаашид бусдын нүүрийг яаж харах юм? Бас энэ... Энэ хатаны өгсөн бугуйвч. Хэрэв тэр үүнийгээ асуувал би юу гэж хэлэх вэ?

Сюэ:     Цянь, одоохондоо үүнтэй эвлэрцгээе.

Цянь:   Ээжээ, хэрэв та ийм юмтай эвлэрсээр байвал та дахиж охиноо харахгүй гэж мэд. Би айж байна... тэд намайг үхтэл минь дээрэлхэнэ гэхээс айж байна.

Сюэ:     Ойлголоо, ойлголоо. Тайвшир. Би чамайг дагуулж яваад хатантай уулзуулна. Хэрэв  чамайг өөрийнхөө бэр шиг хүлээж авахыг хүсвэл жаахан нигүүлсэнгүй сэтгэл гаргах ёстой. Энэ удаа тэр Ван Сюаньд яаж хандахыг нь би харах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Өвлийн хувцаснаас болж хуарангуудад эмх замбараагүй байдал үүссэн. Се Шоучжэн зөвхөн цэргүүдийн цалин, хоол хүнсийг танаад зогсохгүй цэргийн хангалт нийлүүлэлттэй холбоотой дийлэнх газруудад хяналтаа тогтоосон байна. Манай цэргүүд сэтгэл санааны уналтанд орсон.

Цзылун:       Яадаг шуналтай харх вэ! Ючжан гүнтэн, миний зарлиг дор Се Шоучжэн болон түүний хүмүүсийг дайчлан барь. Хамааралтай  бүх хүмүүсийг байцаах ёстой, хэн ч гадуур үлдэх ёсгүй.

Сяо:      Мэдлээ, хаантан. Гэхдээ... Се Шоучжэн бол Се овгийнх. Миний санаа зовсон юм, хэрэв хатан...

Цзылун:       Та хатан санаа зовох хэрэггүй. Би өөрөө учрыг нь олно. Энэ хэргийг мөрдөн шалга.

Сяо:      Мэдлээ. Ёсоор болгоё.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ху:        жанжаан , хаантан юу гэсэн бэ?

Сяо:      Бүгдийг нь барь!

Ху:        Мэдлээ!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Та ирэв үү, эрхэм дээдэс ээ. Хатан таныг их удаан хүлээж байгаа. Та орно уу.

Су:        Амгаланг айлтгая, эрхэм дээдэс ээ.

Хатан:  Бос, Су. Энд чи бид хоёроос өөр хэн ч байхгүй. Намайг эрхэм дээдэс гэж дуудах хэрэггүй. Тийшээ суучих.

Су:        Та намайг юуны учраас дуудуулсан юм?

Хатан:  Су, Ваны гэр бүл эрх мэдлийг гартаа авсныг чи мэдэж байгаа. Чи залгамжлагчийн хувьд манай гэр бүлийн нэр төрийг өргөх ёстой. Одооноос чи бид хоёр зовлон жаргалаа хуваалцах болно.

Су:        Эгч ээ, би хүүхэд байхаас л алдар хүндэд тэмүүлж байгаагүй. Надад цэргийн болоод улс төрийн амжилт ч байгаагүй. Мэдээж таны итгэлийг алдана.

Хатан:  Санаа зоволтгүй. Чи зохих ёсны хүндэтгэлтэй болно. Хэдэн өдрийн дараа би чамайг Цзянсягийн гүн болгож, чамд гүн Цзянсягийн өргөөг өгнө.

Су:        Үгүй ээ, гуйя, тэгэх хэрэггүй. Энэ хэргэм аавынхаас минь өндөр. Хэрэв хүмүүс энэ тухай мэдвэл элэг доог хийнэ.

Хатан:  Хэн чамаар элэг доог хийхийг би харъя л даа. Үүнээс гадна, өнөө оройн найранд журамт гаралтай бүх охид бүсгүйчүүд ирнэ. Би чамайг тэднээс нэгийг нь сонгож, түүнтэйгээ гэрлэнэ гэж хүлээж байгаа.  

Су:        Гэвч...

Хатан:  “Гэвч” байхгүй. Би  чамтай байлаа гээд, бусад журамт овгуудын дэмжлэггүйгээр чи хөл дээрээ бат зогсож чадахгүй.

Су:        Гэрлэхийн тухайд, би таны хүслийг биелүүлж чадахгүй гэж эмээж байна.

Хатан:  Зогс! Хэрэв надад өөр сонголт байсан бол  чамаар үүнийг хийлгэх гэж албадахгүй байсан. Үүнийг уншаад үз. Хойд зүгээс ирсэн нууц захидал.

Су:        Яасан ч үгүй! Ийм байх ёсгүй!

Хатан:  Би ч гэсэн итгэхийг хүсээгүй. Гэвч...

Су:        Миний аав яаж үхсэн бэ?

Хатан:  Түүний араас дайснууд нь ангуучилсан гэцгээж байсан. Нэг шөнийн дотор бүхэл тосгоныг шатаасан байна. Тэр олон жил эрх мэдэл атгаж, олон ч дайснуудтай болсон.  Алагдах тавилантай л байж. Аавын чинь цогцосыг төрөлх хотод нь авчирч, өвөг дээдсийнх нь бунханд оршуулах зарлиг гаргахыг би эзэн хаанаас гуйсан. Миний хэлснийг бодож үзээрэй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Су?

Сюэ:     Су.

Цянь:   Түүнд юу тохиолдсон юм бол?

Сюэ:     Магадгүй хатан түүнийг зэмлэсэн байх. Түүнийг тайван орхи. Дотогшоо орцгооё.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Тэд яах гэж ирсэн юм?

Гуи:      Мэдэхгүй ээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цянь:   Амгаланг айлтгая.

Сюэ:     Амгаланг айлтгая.

Цянь:   Эрхэм дээдэс ээ.

Сюэ:     Эрхэм дээдэс ээ.

Хатан.  Та нар өндийж болно.

Цянь:   Би өндийхгүй.

Хатан:  Юу болсон юм? Юу болоод байна? Битгий уйл, уйлах хэрэггүй. Хэн чамайг гомдоосныг надад хэл. Чамд  тусланаа.

Цянь:   Эгч ээ!

Сюэ:     Өнөө өглөө охин Ючжан гүнтэний гэрт нь очсон юм. Гэвч тэдний зарц нь түүнийг мөргөж газарт унагааж, охин хатаны өгсөн хаш бугуйвчаа хагалчихсан юм. Миний охин хилэгнэж уурласандаа тэр зарцыг шийтгэсэн. Охин Авуг үеэл эгч нь, түүнд туслана гэж бодсон. Гэтэл тэр охин...

Хаан:   Чиний зодсон тэр зарцыг хэн гэдэг вэ?

Цянь:   Тэр... Юйсю ч билүү.

Хатан:  Тэр охин уу? Тэгээд чи тэр Юйсюг яасан бэ? 

Цянь:   Би... би зүгээр л түүнийг алгадаж, түүнийг өвдөг сөхрүүлж байгаад цохьсон.

Сюэ:     уур минь хүрч байна. Тэр охиныг минь нэг зарцаас болж яаж гомдоож чадаж байна аа?

Хатан:  Хэрэв энэ та нарын буруу байсан гэж хэлбэл яахав?  

Сюэ:     Юу?

Хатан:  Түргэлцгээ. Эхлээд тэднийг босоход нь тусал. Суудалдаа суугаад намайг сонсож бай. Хэдэн өдрийн өмнө Ючжан гүнтэн хүсэлт ирүүлсэн. Юйсю Авуг хамгаалсных нь төлөө Ючжан гүнтэн түүнд Сяо овгийг өгч, одоо түүнийг Сяо Юйсю гэдэг, түүнийг өргөмөл охин дүү нь болж байгаа. Эзэн хааны зарлиг хэдийн бэлэн болсон, тэгээд хоёр хоногийн дараа зарлигийг сонордуулна. Цянь, хэрэв чи жирийн нэг зарцыг зодсон бол айх юмгүй. Гэтэл чи Ючжан гүнгийн өргөмөл дүү Юйсюд гар хүрсэн. Тэгэхээр чи Ючжан гүнг доромжилсон хэрэг биш үү? Аву түүний эхнэр нь. Түүний үеэл ах нь сүйт бүсгүйгээ зодвол тэр үүнийг яаж зохицуулж, бусдын өмнө нэрээ хамгаалах вэ? 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Гүнж хэргэм олгож, Хуланы ханхүүд эхнэр болгож өгнө өө?

Сяо:      Тиймээ.

Аву:     Хулан хэцүү газар. Сонгогдсон гүнж гэрээсээ мянган бээрийн холд явах нь. Хэрэв нөхөр нь түүнд хайртай бол явсан нь дээр.

Сяо:      Гэвч харамсалтай нь, тэр Хелан Туогийн эхнэр болно.

Аву:     Хелан Туо? Чиний надад ярьж байсан тэр хүн хэрцгий, омголон гэсэн биз дээ?

Сяо:      Тиймээ. Өдөр бүр, хэрэв түүнд овгийнх нь ямар нэг эмэгтэй таалагдвал, түүнийг нийгмийн гарлаас нь үл хамааран эзэмддэг, тэгээд удалгүй хаядаг. Түүнтэй гэрлэхээр сонгогдсон ямар ч эмэгтэйг зөвхөн гунигт төгсгөл л хүлээнэ.  

Аву:     Тэгвэл хэн сонгогдохыг хүсч байгаа юм?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home