Үргэлжлэл: 00:45:34
Ма Цзылун эзэн хаан
Цзитан хааны 3-р хүү
Ма Су
Сяо Ци
Сун Хуайен
Ху
+Се Шоучжэн Сангийн сайд
+Ху Еци Хуланы элч
+Хелан Чжэнь Хуланы ханхүү
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Бэлбэсэн хатан хаан
Се Ванру хатан хаан
Цзиньэр шивэгчин
Юйсю шивэгчин
Сюй шивэгчин
+Гуи хатан хааны шивэгчин
+Юэ шивэгчин
----------------------------------------------------------------------------------------------------------
35 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Сюй авхай, таны хөл яаж байна? Дээрдсэн үү?
Сюй: Намайг үе үе энэ хөлний өвчин зовоодог юм. Онцын юм биш. Та санаа тавьсанд баярлалаа, гүнж ээ.
Аву: Би танд их олон удаа хэлсэн. Та ээжид минь үйлчилдэг байсан ч гэлээ та хоёр яг эгч дүүс шиг л байсан. Тиймээс миний дэргэд чөлөөтэй байж болно.
Сюй: За, гүнж ээ.
Аву: Та суугаач, Сюй авхай. Сюй авхай, та анзаарсан уу, бид буцаж ирснээс хойш Цзиньэр нэг л биш байх юм. Яг өөр хүн шиг болчихож.
Сюй: Тиймээ, би анзаарсан. Урд нь Цзиньэр их л яриа байдагсан. Одоо нэг л дуу муутай болчихож. Тэгээд юу гэж? танаас хөндийрөөд байгаад санаа зовоод байна уу?
Аву: Хучжоу хотод хулгайлагдсанаас хойш Цзиньэр бид хоёр холдсон. Бид дахиад уулзсанаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Эсвэл би Юйсюг авсанаас хойш түүнд анхаарал тавиагүй юм болов уу?
Сюй: Хэтрүүлэх хэрэггүй, гүнжтээн. Та хоёр тусдаа байх үед түүнд ямар нэг юм тохиолдсон байж мэднэ.
Аву: Цзиньэр бид хоёр яг ээж та хоёртой адилхан. Тэр миний дэргэд өссөн, надад чин сэтгэлээсээ санаа тавьдаг байлаа. урд нь хэсэг хугацаанд маш их зовсон ч. Би түүний сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Одоо нас биед хүрчихлээ. Би түүнийг халуун дулаан гэр оронтой болгохын тулд сайн нөхөр сонгож өгнө.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Алив, ороорой.
Ху: Удахгүй хүйтэн болох нь. Цэргүүдийн өвлийн хувцас...
Эр: Ийшээ орно уу.
Ху: ... бараг бэлэн болсон. Дээр нь тэднийг хотуудад хүргэх хэрэгтэй байдаг. ажил гэж зөндөө, бүр сөхөрч унах нь.
Эр: Тэр тийм шүү, энэ үнэн.
Ху: Энэ өрөө хүнтэй юу?
Эр: Тийшээ орно уу. Эрхэмүүд ээ, та нар юу захиалмаар байна?
Ху: Энэ зэргэлдээ өрөөнд юу захиалсан бэ?
Эр: Энэ өрөөнд үү? Нилээн үнэтэй юмнууд.
Ху: Би чамд ядуу юм шиг харагдаж байна уу?
Эр: Үүгүй ээ, ямар хэрэггүй юм хэлчихэв ээ? Санаа бүү зов. Би та нарт яг адилхан хоол авчирч өгье. Яг адилханыг. Түрхэн зуур хүлээж байгаарай.
Эр: Жанжаан, энэ арай үнэтэй байх аа.
Ху: Би ядуу юм шиг харагдаад байна уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Се: Амттай байна. Хэрэв энэ загасны шөл биш байсан бол ирэхгүй байх байлаа.
Эр1: Би таныг загасны шөлөнд дуртайг мэднэ. Тиймээс би энийг урьдчилан бэлдэхийг хүссэн юм.
Эр2: Энэ шөл юугаараа тийм сайхан юм?
Се: Би тайлбарлаад өгье. Загасны шөлийг бэлдэхэд 100 гаруй шинэхэн загас хэрэгтэй, үүнийг хатаасан мөөгнүүд, хулсны найлзуур, дээд зэргийн гахайн давсалсан махтай хамт 4 цаг гаруй чанана. Ингэж болгосон хоол мэдээж маш амттай болдог.
Эр1: Энэ үл хүндэтгэсэн болох байх, гэхдээ л эзэн хаан ч ийм амттай хоолыг зооглож чадахгүй.
Се: Манай гэр бүл нэр алдартай байх үед энэ юу ч биш байсан. Зөвхөн эзэн хаан, хатан хоёр л амттангууд зооглох ёстойг хүмүүс мэддэг. Харин бидэн шиг язгууртан ангийнхан жинхэнэ утгаар нь тансаг амьдралд умбадагийг хүмүүс хэзээ ч мэдэхгүй.
Эр: Тэр үнэн.
Эр1: Се сайд аа, цэргүүдийн өвлийн хувцсан дээр надад их тус болсон. Та ордны ажил гээд завгүй байдаг, бас та мөнгө, үнэт эдлэлд дургүй. Тиймээс би танд Дорнод захын дааман хаалганы ойролцоо хашаа худалдаж авсан. Та тэндээ байгалийн сайхан, мөнгө, хоол хүнс, хүссэн бүхнээ таашааж болно.
Се: За, та нарт үүний төлөө талархаж байна. Се овгийн хатантаан.
Эр: Жанжаан?
Ху: Чи яагаад намайг хориглов?
Се: Одоо түүний гэр бүлийн гишүүд эрх мэдлээ буцаан авах цаг нь ирсэн.
Ху: халуун дээр нь барих ёстой!
Эр: Жанжаан, тэр Сангийн яамны туслах сайд. Биднийг явахаас өмнө эзэнтэн ямар нэг зүйл хийхдээ сайтар бодох хэрэгтэй гэж сануулсан.
Ху: Хэд хоногийн өмнө ордоноос ирсэн мэдээгээр манай овогоос аль болох олон хүнийг ордонд ажилуулах ёстой. Үүний тулд надад та нарын тусламж хэрэгтэй.
Эр: Хоол яахав?
Ху: Надад мөнгө байгаа юм уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: мөрний шархнаасаа болж дахиад шаналж байна гэж сонслоо.
Юйсю: Шарх гэнэт төөнөж өвдөх боллоо. Энэ чийгтэй, хүйтэн цаг агаараас болсон байж мэднэ. Гэхдээ энэ онцын юм биш. Ямар сул амтай нь танд хэлдэг байна аа?
Аву: ноцтой биш бол санаа амарлаа. Би хааны оточоос өвчин намдаагч өгөхийг гуйсан. Тиймээс... Нааш нь өг дөө. Энэ сорви арилгахад туслана. Өдөр болгон түрхэж байхаа битгий мартаарай. Нөхөртөө гарахдаа элдэв соривтой байгаасаа гэж хүсмээргүй байна.
Юйсю: Та юу ярина вэ? Намайг гэрлэнэ гэж хэн хэлсэн юм? Би таны дэргэд үүрд байж, хэнтэй ч гэрлэхгүй.
Аву: итгэлтэй байна уу? Тэгвэл, Сун жанжин өөр бүсгүйтэй гэрлэвэл битгий уйлаарай даа.
Юйсю: Гүнжтээн, битгий тоглоод байгаач.
Юэ: Гүнжтээн, та мэдэхгүй байх. Сун жанжин, Юйсюд үнэхээр санаа тавьдаг. Сая түүнд тан авчирч өгсөн.
Аву: Хэн нэгэн надаас ч илүү чамд санаа зовдог байх нь ээ. Үсийг чинь яачихсан юм? түүнтэй ийм байдалтай уулзсан юм уу?
Юэ: Сун жанжин дотогшоо оролгүйгээр үүдэн дээр өгсөн юм.
Аву: Сонирхолтой юм. Сун жанжин хэзээ тийм ичимхий болчихов? чамайг боддог байж зам зуураа ороод гараагүй байна.
Юэ: Гүнжтээн, тэр ваартай цэцгийг хар даа. Сун жанжин бас өгсөн. Бүр нарны гэрэлд тавьж байгаарай гэж захьсан.
Юйсю: эзэн хааны бухнаас авчирсан гэсэн.
Аюу: Эзэн хааны бунханы цэцэрлэгт би зэрлэг цахирмаар суулгасан байгаа. Чамд цаг байвал миний өмнөөс шалгаарай. Хэрэв амьд байвал усалж, сайтар санаа тавиарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Гүнжтэн бүрэн сайжирч байгаа бололтой. Гэхдээ хөгжим нь яагаад ийм гунигтай дуугарна вэ?
Сяо: 100 хоногт шарх эдгэдэг. Харин шархалсан зүрх үгүй.
Сун: Тиймээ.
Сяо: Та бүхний бүх зүйл бүтэмжтэй байсан уу?
Сун: Таны анхааруулсанаар замын турш биднийг ажиглаж байсан. Бидний хамгаалалтгүй бол Аньпин ноёнтон үхэх байлаа.
Сяо: Ван Линь хорон санаатай. Гэвч эцэст нь бэлбэсэн хатанд ялагдсан. Цзы Лю бүтэлгүйтэж, үхсэн. Цзытан эзэн хааны бунханыг өөрөө хамгаалахаар гуйсан. Гэхдээ түүнийг алах нь хамгийн сайн арга.
Сун: Та санаа зоволтгүй. Бүгдийг зохицуулсан. Жанжаан , Альпин ноёнтон танд маш их гомдол тээж явдаг. Гэтэл та бүх хүчээрээ хамгаалах гэж оролдох юм. Түүнд талархах сэтгэл байдаггүй байх.
Сяо: Надад талархал хэрэггүй. Хэрэв өөрийнхөө аюулгүй байдлыг бодолгүйгээр Авуг авраагүй бол тэр амиа алдах байсан. Би түүний өмнө өртэй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Еци: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хун: Хөөе! Морь! Морь хаана байна?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Еци: Мориноосоо бууцгаа!
Эр: Яваарай, түргэл!
Эр: Бушуул.
Эр: Яваад, яваад.
Эр: Түргэлцгээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Жанжаан. Хуланы элч нар сая нийслэлд ирлээ. Ху Еци тэдний дунд байна. Би түүнтэй олон удаа тулалдсан. Царайг нь хараад л ямар нэг өөдгүй юм сэдэж байгааг нь шууд л мэдсэн. Хаалган дээр намайг өдөж байгаа юм даа! Хэрэв Ниншоуд байсан бол түүнийг сэлмээрээ цавчиж алах байлаа!
Сяо: Энэ Ниншоу биш, харин нийслэл гэдгийг чи мэдэж байгаа.
Ху: Тийм болоод л уур хүрээд байна! Тэр манай газар нутаг дээр зэрлэг зангаа харуулж гэнэ!
Сяо: Элч нар бидэнд бэлэг өгөхөөр ирсэн.
Ху: Бид хоттой хониндоо чононууд оруулчихаад байна!
Сяо: сайн юм бодож ирээгүйг мэднэ. Гэхдээ 2 өдрийн дараа ордонд очихтол тэдний юу хүсч байгааг бид олж мэдэхгүй.
Сун: Чононууд өөрсдөө хүрээд ирлээ. Хоёр хоногийн дараа тэдний арьсыг нь хуулцгаая л даа.
Ху: Би зөвшөөрнө.
Эр: Жанжаан. Жанжаан! Хуланы хүмүүс хаалганы цаана ирсэн байна.
Ху: Би очоод арьсыг нь хуулаад ирье!
Сяо: Холоос ирсэн анд найз атаатан биш! Тэднийг оруул.
Эр: Тэд гүнжтэнтэй уулзахаар ирсэн гэж хэлсэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Надтай уулзах аа?
Сюй: ямар давилуун нөхдүүд вэ! Хуэйчжоуд таныг хулгайлсан. Харин одоо шангаа хүртэх гэж зүрхэлж ирж байгаа нь энэ. Гүнжтээн, миний бодлоор, харуулуудад хэлж хөөлгөх хэрэгтэй.
Аву: Тэд манай өргөөнд ирж байдаг овоо зүрхтэй юм. хувцас өмсгө.
Сюй: Жа.
Аву: Юэ.
Юэ: За.
Аву: нөхрийг надтай хамт тэдэнтэй уулз гэж хэл.
Юэ: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Хуланы элч ээ, шөнө дундад таныг энд юу авчрахад хүргэв?
Еци: Би гүнжтэнтэй уулзахаар ирлээ. Бусадтай нь биш.
Сун: Та нар алс холоос ирсэн, ноёнтон та нарт хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ битгий мартаарай. Зочлох ёсонд хязгаар гэж байдаг юм.
Еци: Би Хуланы элч, Ху Еци. Амгаланг айлтгая, Ючжан ноёнтон.
Сяо: Тэгэхээр та Ху Еци жанжин байх нь ээ? Бид нэгнээ сайн мэднэ. Эелдэг зангаа үлдээчих, тэгэх үү.
Ху: Тиймээ. Бид сайн танилууд. Чамайг хичнээн удаа ялсан билээ? Тэгээд одоо энд бидний зочин болохоор ирсэн үү? Ючжан гүнгийн өргөөнд урилаггүй зочдыг хүлээж авдаггүй юм.
Еци: Сяо Ци! Чи зочиддоо ингэж ханддаг байх нь ээ?
Сяо: Энэ тулалдааны талбар биш байгаад баярлалаа. Үгүй бол ийм эелдэг байхгүй байсан.
Аву: Чи надтай шөнө дундад уулзахыг хүссэн. Яах гэж?
Еци: Амгаланг айлтгая, гүнжтээн. Би энд Чжэн ханхүүгийн тушаалаар бэлэг өгөхөөр ирлээ.
Аву: Энэ юу вэ?
Еци: Энэ бол Хуланы Хуоду ууланд ургадаг ховор цэцэг. Тэр цас мөсөнд хучигдсан ч гунддаггүй. Тэгээд 100 жилд ганцхан удаа цэцэглэдэг. биеийг хоргүйжүүлэх, эмчлэх хамгийн сайн эм.
Ху: Танай ханхүү үнэхээр өгөөмөр сэтгэлтэй юм.
Еци: Ханхүү, гүнжтэн гайхалтай эмэгтэй, түүнээс өөр хэн ч энэ цэцгийг хүртэх эрхгүй гэсэн.
Аву: Энэ дэндүү үнэтэй бэлэг. Ханхүүдээ талархаж байна, гэхдээ бэлгийг авахгүй гэж хэлээрэй.
Сяо: Нааш нь. Ханхүүд бид бэлгийг авсан, түүнд талархсанаа илэрхийлж байна гэж дамжуулаарай.
Аву: Сун жанжин, зочдыг гаргаж өг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжэн: Чи намайг ахин дахин үгүйсгэсээр л байна. намайг үл тоомсорлосоо л байна уу?
Аву: Чи намайг өөртэйгээ адилхан болгомоор байна уу? Тийм бол Ся Цитэй тулалдааны талбарт шударгаар тулалд, энд эмэгтэй хүнийг доромжлох хэрэггүй. Чи ямар өшөө авалт сэдсэн юм?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Галт шувууны дүрстэй энэ үсний зүү Ванругийн бэлэг байсан. Түүн дээрх сувд хорвоод хосгүй нь. Урд нь Хелан Чжэнийг алах гэж энэ зүүг сугалж байсан ч би чадаагүй. Энэ үсний зүү алга болсон. Одоо надад буцаад ирлээ. Хелан Чжэнь ийм үл ойлгогдох хачин аргаар уучлалт гуйсан бололтой. Гэвч Сяо Ци түүний эхийг алж, түүний гарыг зүссэний төлөө тэр Сяо Циг үзэн яддаг. Хелан Чжэнь амархан бууж өгөхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хелан Чжэнь яасан гэж энд ирэх юм?
Сяо: Хулань, Чэнг хоёр олон жил дайн хийсэн. Энэ удаа Хелан Чжэнь нийслэлд ирж байна. Тэр тааварлашгүй санаа өвөрлөсөнөөс зайлахгүй. Хүлээж байгаад харцгаая. Айх хэрэггүй. Чамд би байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Би Хуланы ханхүү Хелан Чжэнь. хааны нэрийн өмнөөс, таныг хаан ширээнд суусанд баяр хүргэж байна. Хулань, Чэнг хоёр холбоотнууд болохыг хүсье. Эзэн хаан түм наслаг!
Цзылун: Дээшээ бос.
Хелан: Баярлалаа, хаантан. Ху Еци, бэлэгний жагсаалтыг гардуул.
Еци: Мэдлээ.
Цзылун: Танд талархая, ханхүү Чжэнь.
Хелан: энд бас нэг хэргээр ирсэн.
Цзылун: зүгээр л хэлчих, ханхүү Чжэнь.
Хелан: Хулань, Чэнг хоёр ойрын хөршүүд. Бид худ ургийн холбоо тогтоож, таны нэг гүнжийг том ах Хелан Туод эхнэр болгож өгөх гэсэн юм.
Цзылун: Гэхдээ... Хуланы хаан мэдэхгүй байж магадгүй. Би саяхан хаан ширээнд суусан, би хараахан хүүхэдтэй болоогүй байна. Миний аав гурван ханхүүтэй байснаас гүнж нар байгаагүй. Энэ гэрлэлт...
Хелан: Эрхэм дээдэс ээ, та санаа бүү зов. Танд охидууд байхгүй. Бид үүнийг мэднэ. Гэхдээ, Чэнг олон сайхан эмэгтэйчүүдтэй гэдгийг ч мэднэ. Жишээ нь, Ючжан гүнжтэн байна. Бүр Хуланд хүртэл түүнийг сайн мэддэг. Хаантан, та зөвшөөрвөл, түүн шиг журамт гүнжийг сонгож ахдаа эхнэр болгож өгөх гэсэн юм. Тэгвэл бид худ ургийн холбоотой болно. Бид чин сэтгэлээ харуулахын тулд Хуланы хаан хол газарт ухарч, төр барьж байхдаа дайн хэзээ ч эхлүүлэхгүй гэдгээ амласан. Үүнийг бид ирээдүйн гүнжтэй сүй тавих бэлэг гэж үзэж байгаа.
Цзылун: Ойлголоо. Үүний төлөө энэ хол замыг туулсан болохоор би чин сэтгэлийг чинь ойлгож байна. Чамд татгалзах шалтгаан байхгүй. Санаа бүү зов. Би өөрөө үзэсгэлэнтэй, язгууртан гаралтай журамт эмэгтэйг сонгоно. Харин одоо, та нар алс холоос, хэдэн мянган бээрийг туулж ирсэн. Бодвол алжааж ядарсан байх. Зарлигийг дамжуул. Маргааш орой Хуланы ханхүүд зориулсан хүндэтгэлийн найр хийнэ.
Эр: Мэдлээ, хаантан.
Хелан: Танд талархая, хаантан. Гэвч надад дахиад нэг хүсэлт байна.
Цзылун: Та хэл, ханхүү Чжэнь.
Хелан: Би Ючжан гүнжтэнтэй зарим талаар ойлголцолгүй үлдсэн юм. Гүнжтэнтэй нүүр тулан уулзмаар байна. Маргаашийн найранд Ючжан гүнжтэнг урьж болох уу гэж асуух гэсэн юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: Хуланы элч урд шөнө Ючжан гүнгийн өргөөнд очсон гэнэ ээ?
Эм: Тиймээ.
Ванру: Сонирхолтой юм. Маш сонирхолтой.
Эм: Би ойлгохгүй байгаа. Ючжан гүн тэдний заналт дайсан нь, тийм үү? Ючжан гүнж Хуэйчжоуд хулгайлагдах үед энэ бүр тодорхой болсон. яаж ч хичээгээд шалтгааныг нь ойлгохгүй юм.
Ванру: Та санахгүй байна гэж үү? Бид шалтгааныг нь мэдэхгүй. Харин Ючжан гүнгийн өргөөнд мэддэг хүн байгаа.
Эм: Та Су Цзиньэрийг хэлж байна уу, эрхэм дээдэс ээ.
Ванру: Маргааш Ючжан гүнгийн өргөө рүү хүн явуулж тэр охиноос бүгдийг нь мэдэж ав. Гэхдээ Цзиньэрийг мэдэгдүүлж болохгүй.
Эм: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжао: Эрхэм дээдэс ээ, Хуланы ханхүү урд шөнө Ючжан гүнгийн өргөө рүү өөрийн хүнийг явуулсан гэж мэдэгдсэн.
Хатан: Тэр их сэхүүн зантай хүн. Ючжан гүнгийн эргэн тойрны хүмүүс энэ тухай мэддэг байх ёстой.
Чжао: Ючжан гүн Хелан Чжэнь ханхүүгийн эхийг нь алж, түүний гарыг тас цавцсанаас хойш түүнийг үзэн ядах болсон.
Хатан: Гайхалтай. Тэр яг цагаа олж ирсэн байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юэ: Цзиньэр. Цзиньэр! Юйсю? Гүнжтэн чамайг дахиад жаахан амарч бай гэж хэлсэн. Чи яагаад дахиад ажлаа хийж байгаа юм? Надад өгчих.
Юйсю: Тэгэх хэрэггүй. Мартсанаас, би чинь ажлын хэнээтэй төрсөн. Хэдэн өдөр юу ч хийхгүй хэвтэхээр эвгүй санагдаад байх юм. Энэ хүнд ажил биш. Тиймээс би бүгдийг нь хийлээ.
Юэ: Чи Цзиньэрийг харсан уу?
Юйсю: Тэр саяхан гал тогоо руу явсан, гүнжид хандыг нь бэлтгэж байгаа. Юу болсон юм?
Юэ: Нэг эмэгтэй ирээд түүний үеэл эгч нь, яаралтай хэргээр уулзмаар байна гэнэ. Би гал тогоо руу явлаа.
Юйсю: Үеэл эгч ээ? Гүнжтэн хэлэхдээ Цзиньэрийг бүтэн өнчин, тэргүүн сайдын өргөөнд өссөн гэж хэлсэн дээ. Тэр үеэл эгч нь хаанаас гараад ирэв?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзиньэр: Та надтай уулзъя гэсэн үү?
Эм: Тиймээ, ийшээ хамт явна уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзиньэр: 3-р ханхүү захиа явуулсан болохоор хатан надтай уулз гэсэн үү?
Эм: Хатан чамтай уулзуулахаар намайг явуулсан юм. Урд шөнө Хуланы хүмүүс яах гэж Ючжан гүнгийнд ирсэн, юу болсныг мэдмээр байна гэсэн.
Цзиньэр: 3-р ханхүүгээс захиа байхгүй юу?
Эм: Ючжан гүнгийнд болж байгаа бүхэн 3-р ханхүүтэй холбоотой. Хэрэв чи болж байгаа бүхнийг хатанд мэдээллэхгүй бол эрхэм дээдэс чамд туслахаа болино.
Цзиньэр: Би хэлж өгнө. Хэрэв энэ 3-р ханхүүтэй холбоотой юм бол юу ч байсан хийнэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: Хаантан, та өглөөний хуралдааны дараа яагаад ийм эрт ирэв? Хаантан, юу таны санааг чилээв?
Цзылун: Тэр Хелан Чжэнь нэг л юм сэдээд байна. Өнөөдөр л надтай уулзсан байж төвөг удаад эхэллээ. Хуэйчжоуд Авуг хулгайлж, Ниншоуд замбараагүй байдал үүсгэсэн тэр хүн. Өнөөдөр ордонд надтай мэндэлсэн, би элч нарт зориулж найр зохион байгуулна гэж хэлсэн. Бүхний нүдэн дээр Авугийн нэрийг хоёронтоо дуудаж яаж зүрхэлдэг байна? Бас Авуг найранд ирүүлэхийг хүссэн.
Ванру: Ямар... Ючжан гүн, Аву хоёрт ямар хүндэтгэлгүй хандаж байна аа.
Цзылун: Чиний зөв. Эмэгтэй хүний нэр төр хамгаас чухал. Аву миний үеэл. Хэрэв би өнгөрсөнд байсан бол түүнийг нийслэлээс хөөж гаргаад дахиаж хэзээ ч буцаж ирүүлэхгүй байх байсан. Гэвч би одоо эзэн хаан. Би угсаа залгамжлах ханхүү байсан он удаан жилүүдэд хүмүүс намайг тоож хүлээж авдаггүй, намайг алдаа гаргахыг хүлээж байдаг байсан. Одоо л аавынхаа зовлонг ойлгож байна. Би эзэн хааны хувьд хэзээ ч бодлоггүй зүйл хийхгүй. Бүр доромжлолыг ч тэвчих ёстой. Ванру, миний юу хэлснийг ойлгосон уу?
Ванру: Тиймээ, ойлгож байна. Би зовлонг тань мэдэрч байна. Хаантан, хэрэв энэ таныг зовоож байгаа бол надад нэг санаа байна. Энэ бүтэх үгүйг мэдэхгүй байна.
Цзылун: Ямар санаа? Надад энэ тухай хэлээдэх.
Ванру: Та найрыг хоёр өдрөөр хойшлуулж яагаад болохгүй гэж? Тэр үеэр нь бид бүх журамт, язгууртан охидийг урьж амжина. Нэгд, бид тэдгээр эмэгтэйчүүдээс татвар эмийг сонгож болно. Та өөрөө ч харж болно. Хоёрт, тэр олон эмэгтэйчүүдийн дунд Ючжан гүнжтэн нэг их ялгарч харагдахгүй. Мөн бид Хуланы иргэдэд манай эмэгтэйчүүд ямар дэгжин болохыг харуулна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Яв. Ючжан гүнг эзэн хааны ордонд дуудаж авчир. Би түүнтэй ярилцах юм байна.
Эр: Мэдлээ, хаантан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Харж бай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Жанжаан, нэг хүн ирж байна. Жанжаан! Мөн үү?
Ху: Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Та намайг бахархахад хүргэлээ, Ючжан гүнтэн. Тэр найрыг ашиглан тэдгээр зузаан хэтэвчтнүүдээс маш их мөнгө, хоол хүнс олж авах болно. Ийм байдлаар цэргийн зардал хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийднэ. Тэгэхээр, би танд 5000 таэль алтаар гаргаж өгнө.
Эр: Хаантан, тэргүүн сайд улсын сан хөмрөг хоосорсон гэж хэлээгүй билүү?
Цзылун: Дуугай бол! Би хэлж байна, байгаа бол байгаа. 5000 таэль! Тэгсэн цагт цэргүүд минь өвлийг давж чадна.
Сяо: Баярлалаа, хаантан. Цэргүүд, бас би танд үргэлж талархах болно. Хаантан, та язгууртан гэр бүлүүд хэр хэмжээний хандив өргөснийг нийтэд зарлаж болохсон болов уу? Ингэснээр, язгууртнууд мөнгө нь армийн хэрэгцээнд очно гэдгийг мэдсэн ч манай ард иргэд тэдний сайн үйлийг өндрөөр үнэлэх болно. Энэ ашигтай санаа.
Цзылун: Энэ зөв шүү. Зөвшөөрлөө.
Сяо: Гялайлаа, хаантан.
Цзылун: Дахиад нэг юм байна. Би зөвлөх Гутэй ярилцаж худ ураг бололцох гүнжийг сонгосон. Тэр бол Гу Цайвэй, Гу овгийн охин. Хуланы элч нийслэлд ирж таныг бас эхнэрийг чинь тавгүйтүүлсэнийг мэднэ. Гэхдээ хүмүүс олон жилийн турш дайн дажнаас болж зовж байгааг та мэднэ. Тиймээс би улс орнууд цэцэглэн хөгжсөн, тайван амгалан болно гэж найддаг. Хоёр хоногийн дараа та манай орныг бодож Хуланы элч нартай сөргөлдөхгүй байх гэж найдаж байна.
Сяо: Би тэгэхгүй ээ, эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Жанжаан, энэ Се Шоучжэн болон бусадтай харилцах тооцооны дэвтэр нь. Таны тушаасан ёсоор, Ху Яо бид хоёр Се Шоучжэнийг хоёр өдөр дагаж байгаад нэг нууцлаг байшинд үргэлж очдогийг олж мэдлээ. Мэдээж тэнд юм байж таарна. Бодсоноор ч болж, бид үүнийг оллоо.
Сяо: Се Шоучжэнийг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж бай гэж Ху Яаод хэл.
Ху: Мэдлээ, Жанжаан.
Сяо: Энэ өрийн дэвтэрт нөлөө бүхий хүмүүс бичигдсэн байна. Маргааш энэ тооцооны дэвтэрийг эзэн хаанд танилцуулж, дэнсэлж үзээд шийдвэр гаргахыг хүснэ.
Ху: За. Эзэн хаанд айлтгах хүртэл бид таныг хүлээж байх болно. Би явж Ху Яаогийн ээлжинд гаръя.
Сяо: Тэг ээ.
Ху: Болгоомжтой байгаарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Дэвтэр дээрх нэрс: Чжэн Цзянци, Сун Хуайен
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ниншоугийн цэргүүд ээ! Сонсч бай! Чэнгийн төлөө, тулалдаад!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Энэ мөчөөс эхлэн манай цэргүүд ашгүй нэг бахархал, баяр хөөрийг мэдрэх болно.
Сун: Тиймээ. Сайхан шүү! Маш сайн!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Генерал аа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Юэ надад хэлснээр, цаг агаар яг ийм болох тоолонд Юйсюгийн мөр нь өвдөж унтаж чаддаггүй гэсэн.
Сяо: Тиймээ. Хүйтрэх үед булчин, ясны өвчин яг шоргоолжны хазалт шиг хэцүү байдаг. Түүнд их хэцүү байгаа.
Аву: Юйсю надаас болж эдгэшгүй өвчтэй боллоо.
Сяо: Юйсю ердөө залуухан охин, гэтэл амь насаараа дэнчин тавьж чамайг аварсан. Бид түүний ирээдүйд нь сайтар санаа тавих хэрэгтэй.
Аву: Хуайен саяхан Юйсюг эргэж ирж, түүнд цэцэг, тан авчирч өгсөн. Тэр хоёр нэг нэгэндээ таалагдаад байх шиг санагддаг. Чи юу гэж бодож байна, Хуайен Юйсюд тохирох хүн мөн үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home