Үргэлжлэл: 00:45:34
Ма Цзылун эзэн хаан
Цзитан хааны 3-р хүү
Ма Су
Сяо Ци
Сун Хуайен
+Ху
+Се Шоучжэн Сангийн сайд
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Бэлбэсэн хатан хаан
Се Ванру хатан хаан
Цзиньэр шивэгчин
Юйсю шивэгчин
+Чжаоюнь шивэгчин
Сюй шивэгчин
+Сюэ хатан хааны хамаатан
+Цянь Сюэгийн охин
+Гуи хатан хааны шивэгчин
+Юэ шивэгчин
----------------------------------------------------------------------------------------------------------
34 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: өөрийгөө нэг хардаа. Эзэн хаан болгонд олон татвар эмс байсаар ирсэн. Чи хаан болоод хэсэг хугацаа боллоо. Төрийн чухал ажлуудыг дуусгасны дараа шинэ татвар эмэгтэйтэй болох тухай бодох цаг нь болсон.
Цзылун: Ээжээ, аав өнгөрөөд удаагүй байна, хатан саяхнаас хөл хүнд болсон. Хэрэв би одоо эхнэр авбал энэ жаахан эвгүй юм биш үү?
Хатан: Чи маш хэврэг суурьтай хаан ширээнд суусан. Чамд язгууртан гэр бүлүүд хэрэгтэй, тэд чиний хааны суурийг бэхжүүлэхэд туслана. Гэрлэлт хамгийн сайн арга. Хатаны хувьд, тэр улс орны үлгэр жишээ байх ёстой. Төр улсын ажил юунаас ч дээгүүр байх учиртай. Хэрэв үүнийг мэддэхгүй бол хатан байх зохисгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тавтай морил, гүнжтээн.
Аву: Ноёнтоныг дотогш орохыг урь.
Эр: Та орно уу, ноёнтон.
Аву: ах гэртээ байна уу?
Эр: өглөө эрт бэлбэсэн хатан хаан түүнийг дуудуулсан. Ноёнтон ирээгүй байна.
Аву: Яваад энэ тухай ахад мэдэгд. Харин би ноёнтонд эхлээд энэ орчныг танилцуулъя.
Эр: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Танай гэр яг ордон шиг тансаг юм.
Аву: Олон зуун жил язгууртаннууд ингэж амьдарсаар ирсэн юм.
Сяо: Надтай гэрлэсэн нь чиний хувьд том алдаа байх.
Аву: Би язгууртан гэр бүлд төрсөн ч гэсэн, тансаг байдлыг сонирходоггүй байсан. Чамтай хамт байхаар аюулгүй гэдгээ мэдэрдэг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Энэ миний унтлагын өрөө. Намайг хүүхэд байхад зун болгон ах, би, бас Цзиньэр энд тоглох дуртай байлаа. Бид цэцэрлэгийг ус болгоно. Аав байнга биднийг зэмлэж, шийтгэдэг байж билээ.
Сяо: Энд хэн ёсгүй аашлаад байна?
Цянь: Аву. Хүргэн ах ширүүн байх чинь!
Аву: Чи чинь.... Цянь уу?
Цянь: Би байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сюэ: Амгаланг айлтгая, эзэнтээн, гүнжтээн.
Цянь: Амгаланг айлтгая, эзэнтээн, гүнжтээн.
Аву: Авга эгч ээ, манай гэр ордон биш. Ёс энэ тэр хэрэггүй.
Сюэ: Баярлалаа, гүнжтээн.
Аву: Цянь. Чи жаахан, бүрэг охин байсныг санадаг. ийм үзэсгэлэнтэй охин болж өснө гэж бодож байсангүй. Би түүнийг арайхийж л танилаа.
Цянь: Баярлалаа, Аву.
Сюэ: Бид зэлүүд ууланд амьдарч байсан . Би түүнд зааж сургасан юм тун бага. Тэр бүдүүлэг загнаж, та нарыг цөөрмийн усаар шүршчихлээ. Түүнийг уучилж өршөөгөөрэй.
Аву: Зүгээр ээ.
Сюэ: Мартсанаас, нааш нь. Энэ манай садангуудаас өгсөн бэлгүүд. Эднийг авна уу. Ав, ав.
Аву: Баярлалаа, авга эгч ээ.
Сюэ: Нээрэн тийм, үүнийг Пэй өгүүлсэн юм. Чи түүнийг санаж байна уу? Ээж нь их эрт өнгөрсөн дөө. Би Пэйг жаахан байхаас нь өсгөсөн. Ээж нь цагтаа Сюаньнин гүнж хэргэмтэй, их мастер Цзюнтэй гэрлэж, алс холын хотод амьдарч байсан юм. Тэдний гэрлэлт сайхан байсан. Харин Пэйд үнэхээр аз таарсангүй. Пэй нөхөрт гараад удалгүй бие давхар болсон. Гэвч удалгүй 3 сарын дараа хүүхдээ алдсан. Дараа нь жил болоод дахиад л тийм зүйл болсон.
Аву: Авга эгч ээ.
Сюэ: Би...
Аву: Ноёнтон хийх ажил байгаа. Түүнийг эхлээд явуулъя.
Сяо: Өнөөдөр хүйтэн байна, харин чиний бие дөнгөж тэнхэрсэн. Өөрийгөө дулаан байлгаарай.
Сюэ: Аву, чи үнэхээр сайн нөхөртэй болжээ. Бэлбэсэн хатан хаан билгийн нүдтэй юмаа.
Сяо: Баяртай, эгч ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Жанжаан, таны бодлоор, Хуланы хаан юу сэдсэн бол? Миний тавьж явуулсан хүнийг санаж байна уу?
Сяо: Чи Хелан Чжэнийг хэлж байна уу? Сүүлийн үед хойд зүг төвөг удахгүй байгаа. Тэгвэл Хелан хөдлөж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ өмнө зүгт нэвтрэх гэсэн түүний хүслийг орхигдуулж бас болохгүй. Яг энэ үеэр түүний элч нар ирлээ. Энэ түр зуурын төлөвлөгөө байх.
Ху: Хелан Чжэнийг бод доо. Тантай хичнээн удаа тулалдсан билээ? Тэр ялж байсан уу? Гэвч ер бууж өгөхгүй юм.
Сяо: Ямартай ч тэр бидний зочин. сайхан хоол, дарсаар дайлах нь бидний ёс.
Ху: Жанжаан, бид хэзээ Ниншоуд буцаж очих вэ?
Сяо: Ниншоуд буцах аа? Чи нийслэлийн охид хүүхнүүдээс уйдсан уу?
Ху: Үгүй ээ. Би зүгээр л бодлоо, хэрэв бид тулалдахгүй удаан байвал сэлэмтэй яаж харьцахаа мэдэхээ болих нь.
Сяо: Би ч гэсэн. Цэргүүд нийслэлийн хангалуун амьдралд удаан амарвал урам зориггүй болно. Биднийг энд, нийслэлд байгаа цагт жирийн иргэд тайван амгалан амьдарцгааж байг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Хэдэн өдрийн дараа надтай хамт ордонд очоорой.
Аву: Яах гэж?
Су: Авга эгч, Цянь хоёр нийслэлд ирсэн. Энэ Ваны гэр бүлийн том үйл явдал. Бэлбэсэн хатан хаан биднийг Енань ордонд оройн зоогонд урьж, биднийг хамт цуглана гэж найдаж байгаа. Мэдээж чи түүнийг үзэн ядсан хэвээр, би мэднэ. Ямартай ч тэр бэлбэсэн хатан хаан. Тэр, манай гэр бүл адилхан цус нэгтэй.
Аву: тэднийг урьсан юм уу?
Су: Хатан манай гэр бүлд урьдчилан нэг юм бэлдсэн байж мэднэ. За, за, хурдхан яв. тэдэнтэй ярилцах юм байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: Хаантан, та юу хийж байна аа?
Цзылун: Ээж намайг тээж байхад би гэдсэн дотроо их тийчигнэдэг, ээжийг их зовдог байсан гэж нэг удаа хэлсэн юм. Тиймээс би хүүдээ хэлмээр байна. Хүү минь, намайг сонс. Ээжийнхээ гэдсэн дотор битгий их тийчигнээрэй, томоотой байна шүү. намайг сонссон уу?
Ванру: Хаантан, та надад их сайн байдаг. Хаантан, би танд нэг юм хэлэх ёстой.
Цзылун: Ванру, чи ямар нэг юм сонссон уу?
Ванру: Ордоны албатууд таныг татвар эмс авахыг гуйж бөөн шуугиан болсон байна лээ. Хэрэв би үүнийг мэдээгүй гэж хэлбэл дэндүү хоёрт нүүртэй болох бус уу?
Цзылун: Гэхдээ... Гэхдээ чи яаж мэдсэн юм?
Ванру: Хаантан, яг үнэнийг хэлэхэд, би таныг бусад эмэгтэйчүүдтэй хуваалцмааргүй байна. Гэвч, би хэдийн таны хатан . Би бусад эмэгтэйчүүдэд үлгэр жишээ байж, хатаны хийх ёстой зүйлийг л хийнэ. Тиймээс, бүгдийг ойлгож байгаа. Би хатаны хувьд танд санаа тавих учиртай.
Цзылун: Ванру, хэтдээ хэн миний татвар эм болох нь хамаагүй, миний зүрх сэтгэлд хэн ч чамайг орлохгүй.
Ванру: Хаантан, таны хэлсэн үгэнд миний дотор цэлмэх шиг боллоо.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Хоолны өмнө чамайг аргадах ёстой юу? За энэ. Уучих.
Аву: Уумааргүй байна.
Сяо: Уучих аа.
Аву: Үгүй.
Сяо: Үгүй ээ?
Аву: Чи өөрөө уу.
Сяо: За тэгье.
Аву: Муу ичгүүргүй амьтан!
Сяо: Хэрэв аргадаад уудаггүй юм бол би улам ичгүүргүй загнах болно.
Аву: Би энэ танг хэр удаан уух болж байна? Ердөө ч болихгүй юм. Чи намайг зориуд зовоох гэж хааны оточид шан харамж өгсөн байх.
Сяо: Хэн зориудаар зовоохыг хүсэх юм? Сүүлчийн балга.
Аву: Би өнгөрсөн амьдралдаа чамд өртэй байсан байх аа.
Сяо: Би өртэй байж мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Ээжээ. Ээжээ. Энэ даашинз ямар харагдаж байна?
Сюэ: ийм залуухан, бас үзэсгэлэнтэй. Чи юу ч өмссөн байсан сайхан харагддаг.
Цянь: үүнийг өмсмөөргүй байна. Дахиж намайг ятгах хэрэггүй. Ланьяд намайг хамгийн хөөрхөн охин гэдгээр нь мэддэг байсан. Гэтэл би өнөөөдөр Авуг харлаа. Тэр надаас ч илүү үзэсгэлэнтэй.
Сюэ: Аву үзэсгэлэнтэй ч гэсэн тэр яг адилхан... Биднийг орхи. Тэр Пэйтэй адилхан азгүй эмэгтэй.
Цянь: Та юу яриад байна аа, ээжээ?
Сюэ: Би үйлчлэгч нарт нэмж төлөөд тэдний өргөөнд юу болсон талаар олж мэдсэн юм. Хэдэн сарын өмнө Аву хүүхдээ алдаж, өөрөө арай ч үхчихээгүй байна лээ. Түүний эрүүл мэнд нь сул. Ирээдүйд тэр хүүхэд гаргаж чадах нь юу л бол.
Цянь: Нээрэн Аву яг Пэй шиг азгүй юмаа. Хэрэв Аву хүүхэдтэй болохгүй байсан ч Ючжан түүнийг өдөр бүр хайрлана, энэ нэг их сүртэй юм биш.
Сюэ Бэлбэсэн хатан хаан биднийн Ланьянаас авчирсаныг мэдэх үү?
Цянь: Тэр намайг эзэн хаантай гэрлүүлэхийг хүсэж байгаа.
Сюэ: Тиймээс чи энэ боломжийг ашиглах ёстой.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Таны бэлгэнд баярлалаа, эгч ээ. Надад таалагдаж байна.
Хатан: Чамд таалагдсанд баяртай байна. Ланьяд ийм үзэсгэлэнтэй охид өсөж байдаг гэхээр үнэхээр сайхан газар байх нь.
Сюэ: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Цянь: Ээж ээ, нагац эгч надад үнэхээр сайн хандах юм, яг миний төрсөн эгч шиг.
Сюэ: Хатантан чиний төрсөн эгч чинь.
Цянь: Нагац эгч ээ, намайг уучлаарай. Та надад таалагддаг гэж хэлэх гэсэн юм.
Хатан: Ярьж байгааг нь ээ.
Сюэ: Эрхэм дээдэс ээ, Ючжан гүнж морилон ирлээ.
Аву: Амгаланг айлтгая, эрхэм дээдэс ээ.
Хатан: Бос, бос.
Аву: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Сюэ: Амгаланг айлтгая, гүнжтээн.
Цянь: Аву, та ирлээ.
Аву: Нагац эгч ээ. Энэ Цянь.
Хатан: Та нар суудлаа эзэлцгээ.
Аву: Авга эгч ээ, та суучих.
Хатан: Аву, өнөөдөр гэр бүлийн зоог барьцгаая, Цянь, түүний эх нь их холоос ирцгээсэн. Нэг оройг хамт сайхан өнгөрүүлцгээе. Би чамд зориулж Ланьягийн эсгэсэн амтат будаа бэлдүүлсэн байгаа. Миний санахын, чи хүүхэд байхдаа энэ хоолонд дуртай байсан.
Аву: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Цянь: Эгч ээ, та түүнд сайтар санаа тавиарай.
Сюэ: Цянь!
Хатан: Зүгээр дээ. Надад түүний зан таалагдсан. Зоогийн үеэр чиний дуртай идэх юм бас байгаа.
Цянь: Баярлалаа, эгч ээ.
Цзылун: Миний идэх дуртай юм байгаа юу?
Аву: Амгаланг айлтгая, хаантан.
Сюэ: Амгаланг айлтгая, хаантан.
Цзылун: Та нар өндийж болно. Өнөөдөр гэр бүлийн зоог учраас Аву, чи биеэ барих хэрэггүй.
Аву: Баярлалаа, хаантан.
Цзылун: Би эзэн хаан болсноос хойш чамаас бүр холдсон байна.
Аву: Эрхэм дээдэс ээ, та эзэн хаан, би эргэлзээгүйгээр таныг хүндэлдэг.
Цзылун: Нээрэн үү? Би сайн санадаг юм, чи талийгаач эзэн хааныг байх үед ямар ч дүрэм журамд захирагддаггүй байсан.
Хатан: Цзылун.
Цзылун: Амгаланг айлтгая, ээжээ.
Хатан: Цзылун, ирээд авга эгч, үеэл хоёртойгоо танилц.
Цянь: Амгаланг айлтгая, хаантан.
Цзылун: Чи үеэл үү? Ээжээ, Ланьягийн Ваны гэр бүлийн бүх эмэгтэйчүүд яг Аву шиг ийм үзэсгэлэнтэй байх нь ээ.
Цянь: Баярлалаа, хаантан. Гэхдээ Аву надаас хамаагүй илүү.
Цзылун: Тиймээ. Үнэхээр адилхан юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Биднийг орхи.
Ванру: Бэлбэлсэн хатан хаан яг Ван Сюаньтай адилхан царайтай охиныг авчруулж, Юнъань ордонд гэр бүлийн зоог барьж байгаа гэнэ ээ?
Эм: Миний бодлоор, бэлбэсэн хатан нэг юм сэдсэн бололтой.
Ванру: Мэдээж, тэгж таарна. Хэрэв бэлбэсэн хатан хаанд хугацаа байсан бол тэр намайг зайлуулах байсан. Одоо эзэн хаан хаан ширээнд суусан. Хатан эрх мэдлээ алдахыг яаж зөвшөөрөх юм?
Эм: Та бэлбэсэн хатан хаан татвар эмийг сонгох үеэр тэр охиныг ордонд авчрах санаатай байгаа гэж байна уу?
Ванру: Ордны албатууд яг энэ үеэр эзэн хаанаас татвар эм сонгохыг гуйсан нь гайхах юм биш. Эзэн хаанд Ван Сюань таалагддагийг бэлбэсэн хатан мэднэ, тиймдээ тэр яг Ван Сюань шиг төрхтэй охиныг олсон. Нэг дор өчнөөн ашигтай.
Эм: Хэрэв бэлбэсэн хатан хаан үнэхээр ингэж бодсон бол тэр охин арай...?
Ванру: Тэр ирээд намайг орлоно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Аву. Хүлээ.
Аву: Эрхэм дээдэс ээ.
Цзылун: Би чамд хэдэн үг хэлэх гэсэн юм. Биднийг дагах хэрэггүй.
Эр: Мэдлээ.
Цзылун: Аву, одоо хоёулаа байна. Намайг Цзылун гэж дууд, яг өмнөх шигээ, тэгэх үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Ланья нийслэлээс маш хол. Би тийшээ очилгүй их уджээ. үнэхээр санагалзаж байна. Та нар ирсэнээр миний нутгаа санасан сэтгэлийг жаахан зөөллөж өглөө. Та нар ховорхон ирдэг болохоор, Гуи авхай....
Гуи: За.
Хатан: ... эд нарт ордны эргэн тойрныг үзүүлж, эзэн хааны цэцэрлэгээр зугаалуул.
Гуи: Мэдлээ.
Сюэ: Танд баярлалаа, эрхэм дээдэс ээ. Тэгвэл бид таныг үлдээе. Баяртай, эрхэм дээдэс ээ.
Цянь: Баяртай, эгч ээ.
Хатан: Цянь их цайлган охин юм. Миний сонголт алдаагүй гэж найдахаас. Тэргүүн сайд Вэнийг нааш авчир.
Чжао: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Аву, нааш ир. Бид хүүхэд байхдаа зун болгон энэ гүүрэн дор нуугдаж загас барьдаг байсныг санаж байна уу? Яг тэр дор. Хэрэв би чамтай тоглохгүй бол чи намайг дуудаад л байдагсан. Цаг хугацаа хурдан юмаа. Бүх зүйл өөрчлөгдөж. Энэ бүх он жилүүдэд миний ээж... одоо би эзэн хаан боллоо. Гэтэл гэр бүлүүд, хуучин найз нөхөд нэг бол явцгааж, эсвэл өөд болцгоолоо. Аву, маш их юм болж өнгөрчээ. Чи бусдаас илүү ихээр зовсон. Надад хэлээч. намайг үзэн яддаг уу?
Аву: яагаад үзэн ядах юм? Би чамд талархах ёстой.
Цзылун: Яасан гэж чи надад талархаж байгаа юм?
Аву: Чи миний аавыг амьд үлдээсэнд.
Цзылун: Үүнд надад талархах хэрэггүй. Хэрэв чи хүсэж байвал, нөхөртөө л талархах ёстой.
Аву: Нөхөртөө юу?
Цзылун: Аав чинь намайг алах гэж байсан нь араггүй байдалд хүргэсэн, мэдээж би түүнийг огт өрөвдөөгүй. Би өршөөл үзүүлэх ямар ч бодолгүй байсан. Гэвч Ючжан гүн эзэн хааны ордны өмнө бүхэл шөнөжин өвдөг сөхөрнө гэж огт бодоогүй. Чамайг эхийгээ, үрээ алдсан гэж надад хэлсэн. Яг одоо аавыгаа алдахыг дахиж тэсэж чадахгүй гэсэн. Түүнийг тэгж хэлэхэд нь би дурамжхан зөвшөөрсөн юм. Тэр чамд хэлээгүй юу? Аву, би чамаас нэг асуухыг үргэлж хүсдэг байлаа. Тэр өдөр ээж та хоёр... Аавын үхэлд ээж холбоотой юу? Үгүй ээ? Энэ худлаа, тийм үү? Үүнийг сонсох сайхан байна. Сайн байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Ээж ээ, энэ ордон миний төсөөлсөн шиг сайхан биш юм. Гэхдээ Ланья эндэх шиг тийм ч сайхан биш. Ваны өргөө энэ ордонтой харьцуулбал огт дутахгүй.
Сюэ: Чи дуугаа намасгаач.
Ванру: Түүний зөв өө. Тансаг, гоёмсог байдлын хувьд Ваны өргөө ордноос үнэхээр дутахгүй.
Гуи: Амгаланг айлтгая, хатан хаан.
Сюэ: Би Сюэ, Ваны гэр бүлийнх.
Цянь: Би Ван Цянь.
Сюэ: Амгаланг айлтгая.
Цянь: Амгаланг айлтгая.
Сюэ: Миний охин хүмүүжилгүй хүн байгаа юм. Таныг ирж байгааг тэр мэдэлгүй бодлоггүй баахан юм ярьчихлаа. Хатан хаан, охин нас залуу, энд анх удаа ирсэн болохоор түүнийг битгий зэмлээрэй.
Гуи: Хатан хаан, Сюэ бэлбэсэн хатан хааны гэр бүлийн садан. Цянь эзэн хааны үеэл нь.
Ванру: Та нар босож болно.
Сюэ: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Ванру: Яг миний бодсоноор. Өнөөдөр ордонд шидэт дагинтай адилхан охин ирсэн, тэр Ючжан гүнжтэй маш адилхан гэцгээгээд байсан. Одоо чамайг харсан чинь, чи гүнжтэй үнэхээр адилхан юм.
Цянь: Би алс хол Ланьяд амьдардаг, гэхдээ би хатан хааныг өгүүлэшгүй өгөөмөр сэтгэлтэй гэж дуулсан. Харин таныг хараад энэ хэтрүүлэг биш гэдгийг мэдлээ. Та өгүүлэшгүй өгөөмөрөөс гадна өгүүлэшгүй үзэсгэлэнтэй ажээ, та бусад эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болж чадна. Би үнэхээр биширч байна.
Ванру: Өөрийгөө хар даа. Чи үнэхээр сайхан охин. Бидний гэнэтийн уулзалтанд би юу ч бэлдэж амжсангүй. Анхны уулзалт болгож үүнийг миний бэлгэ болгож авна уу. Ав, ав.
Цянь: Танд баярлалаа, эрхэм дээдэс ээ. Надад таалагдлаа.
Ванру: Чи энд дахиад ирвэл Чжаоян ордонд надтай ирж уулзаж болно.
Цянь: Тэгнэ ээ, тэгнэ. Ордонд одоо найзтай болох нь.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжао: Тэргүүн сайд Вэнь Цзуншэн, та морилно уу. Орно уу.
Вэнь: Амгаланг айлтгая, эрхэм дээдэс ээ.
Хатан: Алив. Та бос, бос. Надад хүндэтгэл үзүүлэх хэрэггүй.
Вэнь: Эрхэм дээдэс ээ, та яагаад надтай уулзъя гэснийг гайхаад л байна.
Хатан: эзэн хааны тухай тантай ярилцах гэсэн юм. Та суучих.
Вэнь: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Хатан: Та эзэн хаанд татвар эм сонгохыг эрс эсэргүүцсэн гэж сонссон.
Вэнь: Хэрэв энэ асуудлаар бол би үүнтэй санал нийлэхгүй.
Хатан: Ордон, гарем хоёр нягт холбоотой. Та энд олон жил алба хааж байгаа. Та энэ хоёрын холбоог мэдэж байх ёстой. Гэтэл та үүний эсрэг байж, эсэргүүцэж байна. Та Цзылуны эсрэг, түүнд чин сэтгэлээс тусалмааргүй байна уу?
Вэнь: Эрхэм дээдэс ээ, би эзэн хаанд үргэлж үнэнч, надад амин хувиа бодсон, эсвэл амин хувийн санаа байхгүй. Би татвар эмийн эсрэг байгаа нь өмнөх эзэн хаан саяхан өөд болсон ийм зүйл хийх зохимжгүй санагдсан учраас тэр.
Хатан: Зохимжгүй ээ? Хэрэв та эзэн хаан, улс орны төлөө санаа зовдог бол хуучны ёс уламжлалтай зууралдах хэрэггүй. Улс төрийн нөхцөл байдал дөнгөж тогтворжиж байна. Гэхдээ дотоод, гадаадтай холбоотой асуудлууд бий. Цзылунд бат бөх суурь байхгүй. Түүнд бүх язгууртан гэр бүлүүдийн дэмжлэг хэрэгтэй. Гэрлэлтээр дамжуулан тэднийг нэгтгэх нь хамгийн сайн бодлого.
Вэнь: Эрхэм дээдэс ээ, хэрэв нэгэнт ингэж шийдсэн бол намайг яах гэж нааш нь дуудуулсан юм?
Хатан: Та урд нь юу гэж хэлснээ санаж байна уу?
Вэнь: Эрхэм дээдэс ээ.
Хатан: Миний ах таныг алах гэхэд нь би таныг хамгаалсан, бүр би түүнтэй муудалцах болсон ч хамаагүйгээр. Бид хоёрын дунд байсан тэр дурлалыг бодсондоо тэр. Та намайг үеийн үед хамгаална гэж хэлж байсныг би санадаг. Тэгсэн ч та над тусалмааргүй байна уу? Вэнь?
Вэнь: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ. Санаа бүү зов, эрхэм дээдэс ээ. Би эзэн хааныг, таныг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Шарилжнууд, олсон уяанууд, модны үртэсүүд. Энэ бүхэн хөвөн цаас биш. Тэд биднийг ийм хувцастай өвлийг өнгөрүүл гэж байна. Гадаа улам хүйтэрч байдаг. Бүх цэргүүд өвлийн хувцас хүлээж байна. Энэ бүгд нь хэрэггүй эд. Өвлийн хувцас гэхэд үнэхээр бүдүүлэг хийцтэй. Би... би...
Сяо: Цзяньнин ханхүү ялагдсанаас хойш Цзяньнины цэргүүд Ниншоугийн цэргүүдийг бодвол байлдах чадваргүй гэсэн яриа гараад нилээн удаж байна. Энэ үнэн үү?
Ху: Та бүр энэ тухай сонссон юм уу?
Сяо: Мөн миний сонссоноор, Цзяньнины зарим цэргүүд нь бослого гаргасан гэсэн үү?
Ху: Тэд Цзяньнинтай холбогдсон гэдгээр шийтгүүлнэ гэхээс үргэлж эмээдэг байсан. Одоо тэд өвлийн хувцсаар шалтаглан асуудал үүсгээд байгаа. Энэ гайхах юм биш.
Сяо: Чи яваад Ниншоугийн цэргүүдэд мөнгө хэр их байна олж мэд. Тэгээд нөөцөнд хэрэглэх өвлийн хувцас оёулахад бүгдийг нь зарцуул.
Ху: Жанжаан, бид өөрсдийн мөнгийг үрэх ямар хэрэг байна аа?
Сяо: Ниншоугийн цэргүүд, Цзяньнины цэргүүд бүгд л Чэнийн цэргүүд. ойлгож байна уу?
Ху: Тиймээ.
Сяо: чамд дахиад нэг үүрэг өгнө. Чи яваад энэ хувцаснууд хаанаас гарч ирсэн, энийг хаана оёсон, энэ хөгийн хувцас нэг бүр нь ямар үнэтэй байсан, мөн хэн мөнгөнд гар дүрснийг олж мэд.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Ээж ээ, та хар даа. Энэ хатан хааны бугуйвч. Энэ үнэлж баршгүй байх. Бас эгч, эзэн хаан хоёрын бэлгүүд ч байгаа. Би ордноос зөндөө их юмтай болж авлаа.
Сюэ: Тэд чамд хэдхэн юм өгсөн байтал чи хагартлаа баярлаж байх шив. Чи чинь Ланьягийн Ваны гэр бүлийн охин. яагаад ийм хөнгөмсөг байдаг юм?
Цянь: Ланьягийн Ваны гэр бүл... Ээж ээ, энэ тухай битгий дурсаач. Би Ланьяг баян гэж бодсон. Гэтэл нийслэлтэй харьцуулбал би хөдөөний гэр бүлийн шивэгчин гэсэн үг. Жишээ нь өнөөдрийг хар л даа. Өнөөдөр надтай уулзсан, харсан бүх хүмүүс намайг Авутай их адилхан гэж хэлж байсан. Тэд Авуг надтай адилхан гэж яагаад хэлдэггүй юм? Ланьяд надад тал засдаггүй хүн гэж бараг байгаагүй. Гэтэл нийслэлд би хэн нэгний сүүдэр болдог байсан.
Сюэ: Ван Сюань бол Ваны гэр бүлийн хууль ёсны охин нь. Тэр ер бусын эмэгтэй.
Цянь: Хууль ёсны охин? Тиймээ, тэр ер бусын. Авга ах нь гэмт хэрэг хийгээд цөллөгөнд явсан. Тэр одоо амьд үгүйг ч бид мэдэхгүй. Түүний эх нь ууган гүнж байсан, тэгсэн ч одоо өөд болсон.
Сюэ: Чи болиоч! Хоёулханаа байхдаа ингэж яривал санаа зовох юмгүй. Харин ордонд чи амандаа орсон бүхнийг ярьж болохгүй! нийслэлд байгаа гэдгээ мэдэх ёстой. Энд Ланьягаас өөр. Бид Ланьяд байхад эзэн хаан холын холд байсан. Хэрэв чи Ваны гэр бүлийн холын хамаатан бол чөлөөтэй амьдарч болно. Гэвч энд, нийслэлд, байдал бодсоноос ч төвөгтэй. Хэрэв биеэ аятайхан авч явахгүй бол чамайг юу ч үгүй барьж иднэ.
Цянь: Эгч намайг хамгаална ш дээ. Хэн намайг гомдоож зүрхлэх юм?
Сюэ: Тэр зүгээр л чамайг жаахан магтсаны төлөө толгой чинь эргэж гүйцсэн байх шив. Мартаж болохгүй, чи Кайтай яг адилхан. Чи ердөө л ордон дахь эгчийнхээ төлөвлөгөөнийх нь шатрын хүү төдий. Тэр жил эгч чинь миний гуйлтыг хэрэгсэлгүй ахыг чинь, миний цорын ганц хүүг цэрэгт бэлтгэл хийлгэхээр явуулсан. Тэр нийслэлд ч хүрч амжилгүй замдаа үрэгдсэн. Бид бие биетэйгээ сүүлчийн удаа салах ёс хийж амжаагүй. Ван Суг бодоод үз. Тэр энэ гэр бүлийн том хүү, нийслэлд санаа зовох юмгүй амьдардаг. Яг тэр жил түүнд бүр хүндтэй хэргэм хүртэл өгсөн.
Су: Бүх зүйлийг ёсоор нь гүйцэтгэх хэрэгтэй.
Сюэ: Ван Су.
Су: Яваад үүнийг зохицуул.
Цянь: Су буцаад ирж.
Сюэ: Тэр биднийг сонсоогүй биз дээ? Түргэл.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сюэ: Су.
Су: Эгч ээ.
Сюэ: Су, би чамд хэлэх юм гараад.
Су: Тэг ээ, та хэл.
Сюэ: Цянь бид хоёр Ланьягаас ирсэн. танайд үргэлж амьдраад байвал эвгүй санагдаад байна. Би нийслэлд байшин хайж олох хүн явуулах санаатай. тохирсон байшин худалдаж аваад шууд тийшээ нүүх бодолтой байгаа.
Су: Би та нарт хангалттай санаа тавьж чадаагүй бол намайг өршөөгөөрэй.
Сюэ: Тэгж бодох хэрэггүй дээ, Су.
Цянь: Ээжээ, би эндээс явмааргүй байна. Ийм том байшин байхад. энд үлдэж болохгүй юу?
Сюэ: Чи юугаа мэддэг юм? Чиний үеэл Су гэр бүлтэй хүн, тун удахгүй хэргэм зэрэгтэй болно. Хэрэв бид энд удаан амьдарвал түүнд зарим байдлаар төвөг удаж мэднэ.
Су: Гэхдээ Цяны зөв. Та хоёр энэ том байшинд яагаад үлдэж болохгүй гэж? Тэгээд ч энэ нийслэл дэх манай гэр бүлийн өргөө. Бүр аав байхгүй байсан ч...
Цянь: Тийм шүү, тийм. Ээжээ, түүний урмыг хугалах хэрэггүй.
Су: Зүгээр л Цянь бид хоёрын үгэнд орчих. Цянь их ухаантай, хөгжилтэй, Авугийн нөхөрт гарахын өмнөх бага настай их адилхан. Би түүнийг харах бүртээ өнгөрсөн үеийн ямар нэг сайхан дурсамжуудаас боддог. Та нар намайг тайвшруулдаг юм.
Сюэ: Тийм бол, бид хоёр дахиж татгалзахгүй. Цянь бид хоёр эндээ үлдэе дээ.
Су: Сайн байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сангийн сайд Се Шоучжэн тантай уулзах зөвшөөрөл хүсэж байна.
Ванру: Түүнийг нааш нь оруул.
Се: Амгаланг айлтгая, хатантаан.
Ванру: Гэр бүлийн настаны хувьд би таныг ахаа гэж дуудах ёстой. Та босооч.
Се: Баярлалаа, хатантаан.
Ванру: Се сайд аа, энэ юу вэ?
Се: Энэ хаш арслан. Та бие давхар болсон гэж дуулсан. Тиймээс би нийслэлийн хамгийн шилдэг мастераар энэ арсланг урлуулсан юм. Хатан хаан, танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.
Ванру: Энийг аваад яв.
Гуи: За.
Ванру: Энэ маш үнэтэй туссан байх даа.
Се: Санаа зоволтгүй, хатантаан. Таны тусламжгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байх байсан, эрхэм дээдэс ээ.
Ванру: Энэ тухай дурсах хэрэггүй. Та одоо Сангийн яаман ажилладаг. Би таныг энэ ажилд томилохыг эзэн хаанд яагаад зөвлөснийг мэдэх учиртай.
Се: ойлгож байгаа. Би таны төлөө бүхнээ зориулж, үүрэгт албаа биелүүлэхийн тулд аюулыг ч сөрөхөд бэлэн.
Ванру: Одоо та тун эгзэгтэй байгаа. Ямар ч үед, хаана ч байсан үргэлж сонор сэрэмжтэй, болгоомжтой бай. Танд атаархасан хэнд ч бай сул талаа ашиглуулж болохгүй шүү.
Се: Мэдлээ.
Ванру: За, за би ядарч байна. Та одоо явж болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Боллоо. Одоо ус цацахаа боль.
Эм1: Ингэвэл яаж байна? Зугтахаа болиоч.
Эм: Би дахиад ингэж тоглохгүй.
Эм1: Одоо болно, болиоч.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Юэ. Юэ.
Юэ: Сун жанжаан. Таныг нааш нь юу авчрав?
Сун: Би Юйсюд тан авчирсан юм. үүнийг түүнд дамжуулж тус болооч.
Юэ: Баярлалаа, Сун жанжаан. Хэрэв Юйсю энэ тухай мэдвэл маш их баярлана даа.
Сун: Бас энэ цэцгийг. Түүнд өгөөрэй.
Юэ: Энийг бас Юйсюд юм уу? Таныг бүсгүйчүүдэд цэцэг өгнө гэж ер бодсонгүй. яг одоо түүнд аваачиж өгнө.
Сун: Юэ.
Юэ: За?
Сун: Чамд баярлалаа.
Юэ: Зүгээр ээ, Сун жанжаан.
Сун: Юэ, энэ цэцгийг эзэн хааны бунхнаас авсан юм. Нарны гэрэлд тавьж усалж бай гээрэй.
Юэ: Ойлголоо.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home