Гөлөгнүүд найзаа аварсан нь
Маршалл: Сайн уу, ноён Портер! Би туслах уу?
Портер: Баярлалаа, Маршал. Би дажгүй гэж бодож байна. Өө!
Маршалл: За май.
Портер: Өө!
Маршалл: Уучлаарай, ноён Портер. Би цэвэрлэхэд тусалъя.
Портер: Үгүй, үгүй, чи хангалттай зүйл хийсэн. Баярлалаа гэх гэсэн юм, Маршалл. Би зохицуулъя.
Гүүдвей: Өө, Чикалетта! Хурдан скүүтер унахад ямар сайхан өдөр вэ!
Маршалл: Сайн уу, Хотын дарга Гүүдвей!
Гүүдвей: Өө! Өө! Өө!
Маршалл: Уучлаарай, Хотын дарга Гүүдвей!
Гүүдвей: Ёооё.
Маршалл: Би юу ч зөв хийж чадахгүй байна.
Зума: Маршалл! Гар бөмбөг тогломоор байна уу, найзаа?
Маршалл: Мэдэхгүй ээ.
Роки: Аливээ. Янзтай шдээ!
Маршалл: За... зүгээр. Энэ цохилтыг хар даа! Хэхэ!
Чэйс: Яг онолоо. Маршалл.
Маршалл: Өө үгүй ээ! Уучлаарай, гөлөгнүүдээ. Би авчихъя.
Раббл: Хөөе, манайхаан! Аполло супер гөлөг'-ийн шинэ анги эхлэх гэж байна!
Зэрэг: Өө, Аполло!
Илтгэгч: Супер гөлөг Аполлогийн цаг!
Маршалл: Бөмбөгийг авчихлаа, найзуудаа! Найзуудаа?
Скай: Ингэсэн гэдэгт нь итгэж байна уу?
Роки: Тэнэг гөлөг.
Чэйс: Дандаа будлиан тарьж байх юм... Ийм юм болно доо!
Раббл: Тэр гөлөг юу ч зөв хийж чадахгүй юмаа!
Маршалл: Энэ үнэн, би юу ч зөв хийж чаддаггүй. Магадгүй Зоригт эргүүлүүд надаас завсарлага авах хэрэгтэй болов уу. Дараа уулзая даа, Зоригт эргүүлүүдээ.
Раббл: Гайхалтай анги байлаа.
Чэйс: Хөөе, Маршалл шоунаас хоцорчихлоо.
Роки: Тэр хаана байгаа юм бэ?
Зума: Хий нь гарсан гар бөмбөг л байна. Түүнийг олъё!
Скай: Би Цамхаг-ыг шалгая. Райдер, чи Маршаллыг харсан уу?
Райдер: Үгүй ээ, тэр алга болсон юмуу?
Скай: Түүнийг гар бөмбөг авахаар гүйж явснаас хойш огт харсангүй.
Райдер: Галын машин нь алга байна. Сайн уу, Маршалл, Райдер байна. Чи хаашаа явж байгаа юм бэ?
Маршалл: Сайн уу, Райдер. Би Зоригт эргүүлүүдээс завсарлага авахаар шийдлээ. Гөлөгнүүд намайг тоглоомыг нь балладгаас залхаж байна. Би асуудал үүсгэмээргүй байна.
СкайРайдер: Айн?
Маршалл: Маршалл тасаллаа.
Райдер: Маршалл? Ямар нэг юм буруу байна. Маршалл та нарыг өөрийг нь дэргэдээ байлгахыг хүсэхгүй байна гэж бодсон байна.
Скай: Юу? Үгүй байлгүй дээ!
Райдер: Бид түүнийг олж, гэртээ авчрах ёстой. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй.Зоригт эргүүлүүд... Цамхаг руу!
Зэрэг: Райдер дуудаж байна!
Роки: Хөөе, хачин юмаа. Бид бүгдээрээ зогсож байна.
Раббл: Тиймээ, Маршалгүйгээр цахилгаан шат хоосон юм шиг л байна.
Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер эрхэм ээ!
Райдер: Залуусаа, яагаад энд цугларснаа бүгд мэдэж байгаа. Яагаад ч юм Маршалл биднийг өөртэй нь хамт байхыг хүсэхгүй байна гэж ойлгожээ.
Раббл: Мэдээжийн бид Маршаллтай хамт баймаар байна! Тэр хөгжилтэй!
Скай: Бас тоглох дуртай.
Чэйс: Тийм ээ, тэр үнэхээр янзтай.
Зума: Ялангуяа халуун өдөр усан буу нь хэрэгтэй.
Райдер: Гэхдээ тэр үүнийг мэдэхгүй. Тиймээс Зоригт эргүүлүүд-ээс завсарлага авч байна. Бид түүнийг олж, ямар чухал болохыг нь ойлгуулах хэрэгтэй.
Раббл: Тэр бол бидний найз!
Райдер: Тагнуулч Чэйс, чи дроноороо арын ойд эрэл хийх хэрэгтэй.
Чэйс: Тийм ээ! Супер тагнуулч Чэйс албандаа бэлэн!
Райдер: Скай, чи нисдэг тэрэгтэйгээ Жейкийн уулын ойролцоо хайлт хийгээрэй.
Скай: Тэнгэрт гарцгаая!
Райдер: Үлдсэн гөлөгнүүд тарж хайх хэрэгтэй шүү. Маршалыг олцгооё! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Скай! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
Маршалл: Хмм, би одоо юу хийх вэ? Айн? Навч хөөж тоглоё! Би одоохон очлоо. Чэйст энэ таалагдана даа. Өө! Хамт тоглох хүн байвал илүү хөгжилтэй юмсан. Сайн уу, бяцхан залуу! Тогломоор байна уу? Нуугдаж тоглоё, миний дуртай тоглоом! Нэг хоёр гурав дөрөв тав! Бэлэн ч бай, үгүй ч бай, очлоо шүү!
Раббл: Алив, Маршалл. Чи хаана байна? Хөөе, хар өнгийн толботой ганцхан Далматин гөлөг бий. Хөөе, чи хар толботой гөлөг биш байна! Чи Маршалл ч биш байна!
Зума: Сайн уу, Уолли! Чи Маршаллыг харсан уу? Маршаллаас сураг алга, Райдер.
Райдер: Баярлалаа, Зума. Хайлтаа үргэлжлүүлээрэй.
Зума: Өө үгүй ээ, том шуурга орж байх шиг байна. Хөөе, болгоомжтой!
Кэти: Усанд орох хэрэгтэй юу, Роки?
Роки: Үгүй ээ, би зүгээр л хайж байна... Айн? Маршалл! Өөөө!
Кэти: Хөөстэй усанд ямаагаа битгий алдчихаарай.
Скай: Райдер, би Маршаллын галын машиныг ойн зам дээрээс оллоо!
Райдер: Сайн байна, Скай! Түүнийг харж байна уу?
Скай: Үгүй ээ, огтхон ч харагдахгүй байна.
Райдер: Чэйс, Скайг гүйцэж очоод тагнуулын дроноороо Маршаллын байршлыг тогтоож чадах эсэхээ хар даа.
Чэйс: Тагнуулч Чэйс албандаа гарлаа!
Маршалл: Айн? Чамайг оллоо! Өө! Ядаж л оллоо гэж бодсон.
Чэйс: Тагнуулын дрон хяналт! Хөөргөөд!
Маршалл: Айн? Энэ юун чимээ вэ? Хортой шумуулнууд!
Чэйс: Сайн ажиллалаа, тагнуулын дрон! Райдер, би түүнийг олчихлоо!
Райдер: Сайн байна, Чэйс!
Маршалл: Энд байна, бяцхан бүжин! Энэ чиний гэр үү? Чи ээж юм байна! Үгүй ээ, буцаад ир! Өө! Та нар зүгээр үү? Өө, үгүй, чи урхинд орсон байна! Хүлээгээрэй. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй! Райдер, Маршалл байна. Надад чи болон Зоригт эргүүлүүд яаралтай хэрэгтэй байна!
Чэйс: Яг энд байна, Маршал!
Маршалл: Чэйс, чи энд юу хийж байгаа юм бэ?
Чэйс: Бид бүгд чамайг хайж байсан, Маршалл. Татлага утсаа шидээд.
Маршалл: Райдер, Раббл! Та нар яг цагтаа ирлээ. Аянга мод цохиж, туулайн нүхний дээрээс унасан. Нэг туулай ой руу гүйж, үлдсэн нь нүхэнд гацчихлаа!
Райдер: Чэйс, зугтсан туулайг олоорой. Раббл, тоног төхөөрөмжөө аваарай. Маршал, энэ модноос утаа гарч байна. Чи юу хийхээ мэднэ.
Маршалл: Би галлахад бэлэн! Усан буу!
Райдер: Гайхалтай ажиллалаа, Маршалл! Раббл, чи энэ модыг өргөх хэрэгтэй байна.
Раббл: Раббл бүх хурдаараа!
Райдер: Алив, туулайнуудаа. Та нар одоо аюулгүй.
Чэйс: Айн? Чи зүгээр үү, бяцхан залуу. Өөөө! Маршалл чи яагаад зугтсан юм бэ?
Маршалл: Учир нь би бүгдийг сүйтгэдэг. Гар бөмбөгийн тоглоомыг хүртэл. Та нар намайг ямар тэнэг гөлөг вэ гэж шоолж байгааг сонссон.
Зэрэг: Үгүй шүү, Маршалл!
Раббл: Чамайг тэгж яриагүй ээ. Супер гөлөг Аппологийн муу залуугийн тухай ярьж байсан юм!
Райдер: Маршалл, чамгүйгээр Зоригт эргүүлүүд нь Зоригт эргүүлүүд байж чадахгүй шүү дээ.
Зэрэг: Тиймээ, Маршалл!
Райдер: Та нар бүгд сайн гөлөгнүүд шүү!
Раббл: Дашрамд хэлэхэд, чи бидэнд шинэ гар бөмбөгийн өртэй.
Маршалл: Айннн?
Гөлөгнүүд туулайчлагчийг аварсан нь
Раббл: Хаагдаач дээ!
Скай: Хүлээгээрэй, Раббл! Тусламж очиж байна!
Роки: Буудлаа шүү!
Скай: Виии!
Раббл: Гайхалтай баглалаа! Аялалын үеэр дуугардаг тоглоомоо алдахыг хүсэхгүй л байна шүү!
Роки: Чи өмсөх дулаан хувцас ч бас бэлдсэн биз дээ? Тийм үү?
Раббл: Өө... Үгүй ээ.
РокиСкай: Өө, Раббл.
Зума: Одоо хаах хэрэгтэй. Ммм.
Маршалл: Яанаа! Залуус аа, туслаач!
Чэйс: Чи өөрийгөө баглах шаардлагагүй ээ, Маршалл.
Кэти: Жейк, Эверест хоёрт оцон шувууг тоолоход нь туслах гэж байгаа чинь үнэхээр гайхалтай.
Райдер: Тийм ээ, гөлөгнүүдэд энэ таалагдах болно!
Раббл: Зоригт эргүүлүүдийн ачаа бэлэн боллоо.
Райдер: За, манайхаан, замдаа гарцгаая.
Зэрэг: Тийм ээ!
Райдер: Хөөе, Жэйк, Эверест хоёр залгаж байна. Сайн уу, Жэйк!
Зэрэг: Эверест!
Эверест: Сайн уу, найзуудаа!
Жэйк: Сайн уу Райдер! Бид оцон шувууг тоолж эхэллээ ...
Эверест: Гэхдээ бидэнд үнэхээр тусламж хэрэгтэй байна.
Жэйк: Тэд одоо маш олноороо нүүдэллэж байна.
Райдер: Бараг очлоо, Жэйк.
Скай: Та нарын шинэ найз хэн бэ?
Жэйк: Энэ оцон шувуу дугаар 20.
Зэрэг: Аааа!
Скай: Тэр үнэхээр хөөрхөн юм!
Жэйк: Сайн явж ирээрэй, Зоригт эргүүлүүдээ. Удахгүй уулзацгаая.
Райдер: Давхицгаая Робо-нохой.
Жэйк: За алив, бяцхан найз минь.
Эверест: Райдер болон Зоригт эргүүлүүд ирлээ!
Жэйк: За зүгээр дээ, зүгээр! Би ч бас та нарыг харсандаа баяртай байна! Мөсний болон оцон шувуудын оронд тавтай морил, найзуудаа!
Раббл: Хөөх, тэднийг Хар даа!
Скай: Энд бас зөндөө байна!
Раббл: Тэнд далайн морь байна!
Зэрэг: Гайхалтай!
Эверест: Энэ миний цас цэвэрлэгч мөн үү?
Райдер: Кали жолоодож байна уу даа? Сайн уу, Кэти. ммм, чи Кали-г алдсан уу?
Кэти: Тийм ээ, Райдер, би түүнийг хаанаас ч олохгүй байна! Чи яаж мэдсэн юм?
Райдер: Зүгээр л таамагласан юм.
Кэти: Өө үгүй, Кали!
Райдер: Санаа зоволтгүй, Кэти, бид Калиг аварч, гэртээ аюулгүй авчрах болно.
Эверест: Бас миний цас цэвэрлэгчийг!
Райдер: Чиний цас цэвэрлэгчийг ч бас буцааж авах болно, Эверест. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй! Гөлөгнүүдээ, Эргүүлийн машин рүү!
Зэрэг: Райдер дуудаж байна!
Маршалл: Намайг хүлээ! Өө!
Скай: Маршал хаана байна?
Маршалл: Болгоомжтой! Өө!
Зэрэг: Өө!
Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер ноёнтоон!
Райдер: Чи итгэлтэй байна уу, Чэйс?
Чэйс: Айн?
Маршалл: Өө, залуусаа, намайг дотогш оруулж болох уу?
Чэйс: Одоо бид бүгд бэлэн боллоо, Райдер.
Райдер: Оцон шувууны зугаагаа тасалсанд уучлаарай, гөлөгнүүд ээ, гэвч бидэнд гэнэтийн яаралтай тусламж ирлээ. Ямар нэгэн байдлаар Кали эргүүлүүдийн машинд сууж, дараа нь Эверестийн цас цэвэрлэх машиныг эргүүлж байна. Хяналтаас гарсан учраас түүнийг аврах шаардлагатай байна.
Раббл: Калиг аймшигтай жолооч гэдгийг бүгд мэднэ.
Райдер: Скай, чи Калиг агаараас хянах хэрэгтэй.
Скай: Энэ гөлөг нисэх ёстой!
Райдер: Чэйс, чи Эверестийг цагдаагийн машиндаа суулгаад алга болсон цас цэвэрлэх машиныг зогсоох хэрэгтэй байна.
Чэйс: Чэйс албандаа бэлэн!
Райдер: Би Калиг цас цэвэрлэгчээс буулгахыг хичээж, Эверестийг оронд нь суулгана. Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Скай! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
Чэйс: Эверест, бид цас цэвэрлэгчийг барьж чадах эсэхийг хармаар байна уу?
Эверест: Мөс цасны алинд нь ч би бэлэн!
Скай: Хөөрхий Кали.
Чэйс: Энэ оцон шувуунууд яаж зугаацахаа мэддэг юм байна.
Райдер: Өө, Кали яг тэр хадан цохио, задгай усыг чиглэж байна!
Скай: Кали цас цэвэрлэгч машинаас мөс рүү уначихлаа! Тэр далай дээр хөвж байгаа бөгөөд цас цэвэрлэгч өөрөө явж байна.
Райдер: Чэйс, Эверест, цас цэвэрлэгчийг аваарай.
Райдер: Зума, чи Калиг авахад туслах хэрэгтэй. Тэр мөсөн дээр гацсан байна.
Зума: Бүрэн бэлээн, Райдер!
Эверест: За, Чэйс. Жаахан дөхөхөд би үсрэнэ'
Чэйс: Би хичээж байна!
Эверест: Бараг хүрлээ. Өө! Вүүхүү!
Чэйс: Гайхалтай байлаа, Эверест!
Эверест: Баярлалаа, Чэйс!
Райдер: Намайг дага, Зума!
Зума: Энэ цасан шуурга үнэхээр гайхалтай юм! Тийм биз дээ, бяцхан залуу минь? Айн? Хөөе чи хэзээ энд ирсэн юм бэ? Хүлээгээрэй!
Райдер: Зүгээрээ, Кали, бид чамайг Кэти рүү аваачих болно.
Зума: Кали, болгоомжтой!
Райдер: Зума, Кали чамруу дөхөж байна!
Зума: Алив, Кали, үсрээрэй! Өө, тэр хөдлөхөөс айж байна.
Райдер: Чи түүнд хөвүүрээрээ хүрч чадах уу?
Зума: Сайхан санаа! Хөвүүр! Түүнийг барьчихлаа!
Райдер: Сайн байна, Зума!
Зума: Хүлээгээрэй, Кали. Бид эрэг рүү явна.
Жэйк: Энэ оцон шувуу сүүлчийнх нь бололтой.
Эверест: Дахин нэгийг авчирлаа, Жэйк. Тусгай хүргэлт!
Райдер: Та түүний талаар тэмдэглэл хийж болох л юм. Бид зэрлэг Калигийн нүүдлийн зуршлыг судлах болно.
Зума: Өө, зүгээр дээ, Кали!
Райдер: Сайн уу, Кэти. Гэртээ харих гэж байгаадаа хэн баяртай байна гээч?
Кэти: Кали, чи зүгээр байна! Баярлалаа, Райдер! Баярлалаа, найзуудаа!
Райдер: Зумад таларх аа. Тэр л түүнийг аварсан. Бас санаарай хэзээ нэгэн цагт бидний хэрэг гарвал тусламж дуудахад л болно. Жаахан дулаацах цаг болсон байх аа. Та нар бүгд маш сайн байлаа.
Раббл: Золиг гэж, оцон шувуу тоолохоор өлсөх юмаа!
Маршалл: Тийм ээ, гэхдээ энэ түлэгдсэн зефир лав үгүй.
Бүгд: Аааа!
Back to episodes Go home