Rebel princess 54

Үргэлжлэл:  00:46:15

+Цзитан                эзэн хаан               

Хелан Чжэнь      Хуланы ханхүү

Тариачин эр

Вэнь Цзуншэн    тэргүүн сайд

+Вэй Ху                 сайд

+Гу Чжоншу        сайд

+Юань Сяо          Цзитаны албат

+Ван Линь

+Ван Су /Цзянься/

+Кунпу          ханхүү

+Хуланы хаан

+Туо

--------------------

Ван Сюань /А У/

Хатан    

Чжаоюнь                     бэлбэсэн хатны шивэгчин 

+Гуи                              бэлбэсэн хатны шивэгчин

+Линь Чюнь        Цзитаны шивэгчин

+А Ли Ма                    Хуланы шивэгчин     

+Линг Цзо                   хааны ахлах шивэгчин

----------------------------------------------------------------------------------------------------------

54 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хелан: Чи хаашаа зугтах гээв? Энд чамд зугтах газар байгаа гэж үү?

А У:      Хелан Чжэнь, Хелан Чжэнь, дахиад л чи.  юу хүсээд байгаа юм?

Хулан: Чамайг Хуланьд аваачина.    

А У:      Миний хүмүүс хаана байна?

Хулан: Чи эхлээд өөртөө санаа тавимаар юм.

А У:      Пан Гуи, Цзинь эр хоёр хаана байна?

Хулан: Пан Гуи үхсэн. Су Цзинь эр-ийн хувьд, түүнд санаа зоволтгүй. Чи ухаан алдаж, миний тэргэнд сэргэхээс өмнө юу болсоны бодоод үз.    

Цзин:   Гүнжтээн, та бодвол цангасан байх. Жаахан ус уучих. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хелан: Яг зөв, чиний шивэгчин Су Цзинь эр чамайг надад гардуулж өгсөн. Тэр бүр эртнээс чамаас урвасан байсан. Тиймэрхүү үнэнч биш албатууд эцэст нь аюулд оруулдаг юм.  яагаад үүнийг нь анзаараагүй юм бэ?

А У:      Чи түүнийг ашиглах гэж ийм занга бэлдсэн биз.

Хелан: Тэгвэл намайг буруугаар ойлгосон байна. Би чамайг аврахыг хүссэн. Чи үүнийг өөрөө хар. Энэ чамайг барих тушаал. Үүнийг хотын хаалга, гудамж болгонд наасан байгаа. Надад хөдөлж эхлэхээс өөр арга байсангүй. Одоо чамд очих газар хаана ч байхгүй. Хулань хамгийн аюулгүй газар. Надтай хамт яв. Би чамайг хамгаалах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юань:  Зогсоод! Зогс! Ханхүү Аньпин, та юу гэж тушаахсан бол?

Цзитан: Хотод орох гэж яарах хэрэггүй.

Юань:  Жа. Байрандаа хүлээ.

Цзитан: Линь Чюнь.

Чюнь:  Энд байна.

Цзитан: Чи хот руу ороод хурдхан оточ олоод энэ эмэгтэйг эмчлүүл.

Чюнь:  Жа, ханхүү Аньпин. Бидэнтэй хамт явсан цэргийн оточ хэдийн түүнийг эмчилсэн байгаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэй:      үнэхээр ойлгохгүй байна. Ючжан гүнжтэн яах гэж бяцхан ханхүүг авч явдаг байна аа?

Сайд:   Чи юуг нь ойлгохгүй байгаа юм? Гүнжтэн бяцхан ханхүүг барьцаанд авсан байна.   

Вэй:      Бид бүгдээрээ Ючжан гүнжийг сайн мэднэ. Тэр оргож босох тухай яаж боддог байна аа?

Сайд:   Урвагч бол урвагч. Гүнжийн нөхөр нь хүртэл урвагч болж хувирсан. Гүнжтэн яаж зүгээр хараад сууж чадах юм?

Гу:        Хангалттай. Эрхэм сайдууд аа, эзэн хаан нас нөгчлөө, ханхүү хаана байгаа нь тодорхойгүй. Бид хоосон байгаа хаан ширээг яах талаар эхлээд ярилцах хэрэгтэй байна.  

Сайд:   Мэдээж, аль болох хурдан ханхүүг олох хэрэгтэй.

Вэй:      Бид хэдийн зөндөө хүмүүс явуулсан. Гэвч Ючжан гүнжтэн, ханхүү  хоёр хаана байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Сайд:   Тэгвэл тэднийг олуулахаар дахиад хүмүүс явуул. Бид газрын гаваас хайсан ч хамаагүй, ханхүүг олох л хэрэгтэй.

Вэй:      Ингэж хэлэх амархан. Тэргүүн сайд Вэнь Цзуншэн, та зөвлөлийн тэргүүн. Та хэдэн үг хэлээч.

Вэнь:   Бид хүлээж болно, харин улс орны үйл хэрэг биднийг хүлээж чадах уу? Хаан ширээнд санаархасан бусад нөхдүүд хүлээж чадах уу? Хаант улс нэг өдөр ч хаангүй байж болохгүй.

Гу:        Тэгвэл таны хэлэх гэсэн санаа нь...

Вэнь:   Бид өөр хааныг сонгох ёстой.

Гу:        Ханхүү Аньпин.

Вэй:      Нэгэнт ийм юм болсон учраас энэ л цорын ганц зам бололтой.

Гу:        Гэхдээ ханхүү...  ханхүү Се овогтын хүн.

Вэй:      Гу сайд аа, хэлсэн үгээ бодоорой. Ван Линь, Се Юань хоёр хэдийн таалал төгссөн. Одоо эзэн хааны ордныг хар. Эзэн хааны ордонд Ван овогт, Се овогтуудын хооронд ялгаа байсаар байгаа гэж үү?

Харуул: Мэдээ ирлээ!

Вэнь:   Бас юу болсон бэ?

Харуул: Нийслэлийн хамгаалалтаас мэдээ ирлээ, ханхүү Аньпин зөвшөөрөлгүйгээр нийслэлд буцаж ирсэн байна.

Вэнь:   Бурханы таалал. Энэ бурханы таалал.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Шэн:    Гуи ахайтан.

Гуи:      Жа. Хатан эх ямар байна?

Шэн:    Тэр дээрдсэн байна. Гуи ахайтан, тан буцалгасны дараа хатанд өгөөрэй, бие нь улам сайжирна.

Гуи:      Мэдлээ.

Шэн:    Би маргааш дахиад ирнэ.

Гуи:      Танд талархая, Шэн оточ оо. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Чжао:  Эрхэм дээдэс ээ, таны тан бэлэн.

Гуи:      Аваад ир.

Чжао:  Жа.

Гуи:      эрхэм дээдэс ээ, та тангаа ууна уу. Нааш ир. Аяар, аяар. 

Чжао:  Та тангаа ууна уу, эрхэм дээдэс ээ.

Хатан:  Цзинь эр хаана байна?

Гуи:      ханхүүг хайлгахаар маш олон хүмүүс илгээсэн. Тангаа уучих. Таны бие сайжирч байна, бүх зүйлд найдвар байдаг. Алив, ингээд...

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэнь:   Нийслэлд буцаж ирсэн ханхүү Аньпин таны амгаланг айлтгая.

Бүгд:    Нийслэлд буцаж ирсэн ханхүү Аньпин таны амгаланг айлтгая.

Вэй:      Ордонд буцаж ирсэн ханхүү таны амгаланг айлтгая.

Бүгд:    Ордонд буцаж ирсэн ханхүү таны амгаланг айлтгая.

Цзитан: Юань Сяо.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Ус. Ус. Ус ууя. Ус. Ус ууя. Ус ууя. Ус. Ус өгөөч. Ус уумаар байна. Ус. Ус. Лунь эр! Лунь эр!

Цзитан: Болгоомжтой уу.

Хатан.  Ц... Цзитан? Цзитан! Цзитан! Цзитан!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзитан: хатан та Цзитан энд яагаад байгаад цочирдсон хэвээрээ л байна уу?

Хатан:  Харуул! Харуул!

Цзитан: Таны хүү өөд болсон. Таны цорын ганц ач хаана байгаа нь тодорхойгүй. Би хаан эцгийн үлдсэн ганц удам залгамжлагч. эзэн хааны бунхнаас саяхан нийслэлд буцаж ирлээ. Би хаан ширээнд суухаар ирсэн юм.

Хатан:  Худлаа!

Цзитан: Өмнөх эзэн хааны гашуудал дууссаны дараа би хаан ширээнд сууна. Агуу Чэний бүх удам надад захирагдах болно.

Хатан:  Харуул! Харуул!

Цзитан: эрхэм дээдэс ээ. Энэ он жилүүдэд та маш их чармайлт гаргасан. Эхлээд та өмнөх эзэн хааныг хордуулсан. Дараа нь миний ээжийг яллаж, Се гэр бүлийг хэлмэгдүүлсэн. Та намайг Авугаас салгах гэж хор найруулсан. Эцэст нь та ахыгаа хүртэл хөнөөсөн. Хүүгээ хаан ширээнд суулгахын тулд. Одоо та эцэст нь ийм байдалд хүрлээ. Таны сэтгэл ханасан уу? нэг удаа би бурханы мэлмий сохорсон юм уу гэж бодсон. Та энэ бүх хорон муухай үйлийг хийсэн байж яагаад одоо болтол ордонд байсаар байгаа юм? Бас бодлоо л доо, хэрэв нэг л өдөр та миний гарт орвол хатан эх, хаан эцгийнхээ өшөөг яаж авах ёстой вэ гэж? Гэвч өнөөдөр таны энэ байдлыг хараад бурхан хэдийн бүх юмыг сайтар төлөвлөсөн байсныг гэнэт ойлголоо. 

Хатан:  Харуул!

Цзитан: Та одоо ямар их харамсаж байгаагаа мэдмээр байна уу? Лянь Ю ууланд дахь бослого. Та тэнд үхлийн занга бэлдсэн байсныг мэднэ. Гэхдээ энэ надад тус болно гэдгийг та мэдээгүй. Би танд үнэнийг хэлье. Таны хүү Цзылун өөд болсон. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Гуи:      Вэнь Цзуншэн. Тэргүүн сайд та ашгүй ирлээ. Тэргүүн сайд аа, хатаныг авраач.

Эр:        Тэргүүн сайд аа, ханхүү Аньпин дотор байгаа.

Гуи:      Тэргүүн сайд аа. Эрхэм дээдэс ээ!

Вэнь:   Эрхэм дээдэс ээ! Хэрэггүй! Эрхэм дээдэс ээ, хатан яасан нь хамаагүй, тэр бэлбэсэн хатан хаан хэвээрээ байгаа. Энэ хүн бас таны эх хатан. Эрхэм дээдэс ээ, манай улсад үнэнч сэтгэл, эхийн ачлал хоёр маш чухал. Хэрэв та энэ хоёр зүйлийг баримтлахгүй бол ард иргэдийн доог тохуу болно.   

Чжао:  Тийм шүү.

Цзитан: Та дэндүү их юм бодож байна. Та хаан эцгийн хатан нь. Одоо бэлбэсэн хатан хаан. Би ердөө хүүгийн үүргээ биелүүлж, бэлбэсэн хатан таныг эргэж ирсэн. Бүх зүйл өмнө минь байна. Би дараа дахиж таныг эргэж ирнэ.

Гуи:      Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ!

Хатан:  Вэнь Цзуншэн.

Вэнь:   Би энд байна. Хүн явуулж түүнийг хөнөө!

Гуи:      Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Чюнь:  Ханхүү Аньпин. Ханхүү Аньпин, нөгөө эмэгтэй ухаан орсон. Амь насыг нь аварсанд талархмаар байна гэж хэлүүлсэн. Бид түүний хэн болохыг хэдийн мэдсэн. Тэр Ючжан гүнгийн жанжин, Ху Яао.

Цзитан: Ючжан гүнжээс сураг байхгүй л байна уу?

Юань:  Су Цзинь эр амласан ч гэсэн, нэг ч ул мөр үлдээгээгүй. Гэхдээ би хэдэн чиглэлээр тэднийг хайлгахаар хүмүүс явуулсан.       

Цзитан: Явцгаая.

Юань:  Жа.

Чюнь:  Жа.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Хэдэн өдрийн дараа 8-р сарын 15-нд намрын баяр болно. Гэр бүл хамт байх мөч, гүнж одоо хаана байгааг би мэдэхгүй байна.

Эм1:     ойлгохгүй юм. Бүх юм сайхан байсан. Гүнтэн яаж яваад гэнэт эсэргүү Ючжан гүн болдог байна?

Эм2:     Чи амьд явмааргүй байна уу? ингэж ярьж болохгүй. Энэ Фэнчи ордон үнэхээр хүндхэн хувь заяатай юмаа. Хаан ширээнд шинэ хаан суухаар юу болохыг мэдэх юм алга.

Эм:       Ханхүү Аньпин ирлээ. Ханхүү Аньпин.

Эмс:     Ханхүүгийн амгаланг айлтгая.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Эрхэм дээд эзэн хаан морилж байна!

А У:      Чэн Каны 2-р оны 8-р сард Цзитан, ханхүү Аньпин хаан ширээнд суулаа. Тэр хатан хаан асан Се-д бэлбэсэн хатан Сяочунь Юйнин өргөмжлөлийг нэхэн олгосон юм. Хоёрхон жилийн дотор Чэн гүрэнд гурван эзэн хаан солигджээ. Эзэн хааны ордонд тайван биш байлаа.         

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Бурханаас өгсөн ийм бэлгийг ингэж үрэн таран хийх гэж!

Су:        Хилэгнэх хэрэггүй, аав аа.

Линь:   Ючжан гүн бослого дэгдээж, эзэн хааныг хөнөөсөн. Тэр ямар ч утгагүй амиа алдсан. Ямар тэнэг яриа вэ, хэн үүнд итгэх юм?

Су:        Таны хэлэх гэсэн юм...

Линь:   Хэрэв үнэхээр л Ючжан гүн бослого гаргах гэсэн бол яагаад хэдхэн зуун цэрэг авчирсан байхав? Хэрэв тэр хүссэн бол ордон аль хэдийн Сяогийн мэдэлд очих байсан гэж бодож байна.

Су:        Хэрэв энэ Сяо Ци биш бол өөр хэнд тийм том эрх мэдэл байх вэ?

Линь:   Цзылун алагдсан. Бяцхан ханхүүгийн байгаа газар тодорхойгүй. Харин Цзитан эзэн хааны бунханд байхдаа ордны талаар маш сайн мэдээлэлтэй байсан. Тэр огт хэлэлгүйгээр яг цагийг нь олж ордонд буцаж очлоо. Энэ бүхэн тэгээд тохиолдол уу? Чи тэр Вэнь Цзуншэн болон бусад хөгшин үнэгнүүд ойлгоогүй гэж бодсон уу? Гэвч ийм л юм боллоо. Эзэн хааны удмын Ма гэр бүлээс ганцхан Цзитан үлдсэн. Хэрэв тэр хаан ширээнд суухгүй бол өөр хэн байхав? Сяо Ци дэндүү бодлоггүй тэнэг! Тэр зөвхөн Ма овогт, Се овогтуудын дургүйцлийн төрүүлээд зогсоогүй. Чэн гүрний бүх язгууртнуудыг хилэгнүүлсэн. Зөвхөн энэ л Цзитанд том боломж өгсөн.

Су:        Тэгвэл  таны хэлснээр, бид одоо юу хийх ёстой вэ?

Линь:   Одоо Цзяньнанд нуугдаж суух ямар ч утгагүй болсон. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хаан:   Миний хүү буцаад ирлээ!

Хелан: Амгаланг айлтгая, хаан эцэг минь.

Хаан:   Хуланы миний цэргүүд буцаад иржээ! Сайн байлаа, хүү минь! Хар даа. Угсаа залгамжлах Кэ хааны элч ханхүү Кунпутэй мэндчил. 

Хелан: Ханхүү Кунпугийн амгаланг айлтгая.

Кунпу: Чи заавал албархах хэрэггүй.

Туо:      Чжэнь, уулзалгүй ямар их удав аа!

Хелан: Туо, уулзалгүй их удсан байна.

Хаан:   Алив, орцгооё.

Хелан: Морил.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хаан:   За. Хуланы миний баатрууд тулаанд ялалт байгуулжээ! Бид тэднээр бахархаж байна!

Хулан: Тиймээ!

Еци:     Тиймээ!

Хаан:   Төлөө! Алив. Сууцгаа. Та зоогло.

Кунпу: За.

Хаан:   Чжэнь, энэ удаа чи Ючжан гүнг хөнөөж, Ниншоугийн дайчдыг бут цохисон гэсэн. Хуланаас гадуур агуу гавъяа байгуулсан байна. Би чамд аль хэдийн хэлсэн. Чи Сяо Цинийг хөнөөвөл би хаан ширээнээс бууж, чамайг Хуланы шинэ эзэн хаанаар өргөмжилнө. Тогтооцгооё. Чжэнь, надад сонордуулах бас нэг чухал зүйл байгаа. Эзэн хаан Кэ бид хоёр чамайг хайртай охин Ми Яатай гэрлүүлэхээр тохироод байгаа. Энэ удаа ханхүү Кунпу сүй тавихаар ирсэн нь энэ.

Хелан: Хаан ааваа.

Хаан:   Холоос зорин ирсэн зочиндоо хүндэтгэл үзүүл.

Хелан: Энэ хуримыг зөвшөөрч чадахгүй гэхээс би эмээж байна.

Хаан:   Чи...!  

Кунпу: Өнөөдрийн энэ доромжлолын хариуг Хуланы ард иргэд хоёр дахин төлнө гэдэг итгэж байна!

Хаан:   Чжэнь! Ханхүү Кунпу!

Туо:      Ханхүү Кунпу, битгий яваач! Ханхүү Кунпу, битгий яв л даа. Тэр жаал заримдаа дэмий юм ярьдаг юм. Түүнийг битгий тоо.

Хаан:   Ханхүү Кунпу!

Туо:      Ми Яа гүнжтэй хуримлах тал дээр түүнийг зөвшөөрүүлж чадна, тэгэх үү?

Хаан:   10 хоногийн дараа бид хаан ширээний ёслол хийнэ. Би чамд өөрийнхөө хаан ширээг өгнө. Чи Хуланы шинэ эзэн хаан болно. Кэ-тэй худ ураг бололцох нь чиний ганц боломж.

Хелан: Хэрэв тийм бол, би хаан ширээнээс татгалзаж байна.

Хаан:   Муу өөдгүй золиг! Чамд бүр хаан ширээ хэрэггүй юу? Би яаж чам шиг хүүтэй болдог байна аа?

Хелан: Та яаж над шиг ийм хүүтэй болсон бэ, та үүнийг хэнээс ч илүү сайн мэднэ гэдэгт  итгэдэг. Миний амьдралд хоёр чухал хүн байсан. Миний ээж, миний охин дүү. Тэд аль хэдийн үхсэн. Надад тэднийг аврах боломж байсан. Харин та, миний тэр боломжинд саад хийсэн хүн. Одоо би хайртай эмэгтэйгээ дахиж алдмааргүй байна. Би тэр эмэгтэйг Хуланьд буцааж авчирсан. Би түүнтэй гэрлэхийг хүсдэг. Хэрэв та үнэхээр л намайг шагнахыг хүсч байвал энэ гэрлэлтийг зөвшөөрч хайрла.

Хаан:   Ердөө эмэгтэй хүний төлөө юу? Тэгэхээр энэ зөвхөн эмэгтэй хүнээс байх нь! Тэр ямар гэгчийн эмэгтэй вэ? Чамайг ингэтэл нь ухаангүй болгосон байдаг! Тэр арай биелсэн дарь эх юм биш биз?

Хелан: Тэр дарь эх биш. Гэхдээ миний зүрхэнд тэр дарь эхээс ч илүү.

Хаан:   Тийм эмэгтэй энэ хорвоод бас байдаг юм уу? Би хармаар байна.

Хелан: Тэр Чэн гүрний Ван овогтын охин. Овог нь Ван, нэр нь Сюань.

Хаан:   Аа? Чиний гэрлэхийг хүссэн эмэгтэй Ючжан гүнж гэж үү?  

Хелан: Тэр одоо Ючжан гүнж биш. Ючжан гүн аль хэдийн үхсэн. Одоо тэр зүгээр л Ван Сюань болсон.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ху:        Чи ямар ч тэнэг юм бэ дээ. Царайгаа хар даа. Ирээдүйд хэн чамтай гэрлэхийг хүсэх юм?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ху:        Чамайг олигтойхон ч харж хандаж чадаагүй намайг уучлаарай.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хелан: Аву, би энэ гэр өргөөг чамд зориулан тусгайлан бэлдүүлсэн юм. чамд таалагдаж байна уу, үгүй юу? Чи анх удаа энд ирсэн, энд дасаагүй ер бусын зүйлс олон байгаа. Чи юу хүсч байна, юу хэрэгтэй байна би бүгдийг нь зохицуулна. А Ли Ма, чи юундаа наанаа зогссон юм?

А Ли Ма:      Чжэнь ханхүүгийн эхнэрийн амгаланг айлтгая.

А У:      Би түүний эхнэр нь биш.

Хелан: Энэ уудам тал газарт хятадын мандарин хэлээр ярьдаг хүн олох маш хэцүү. Бас сайхан төрхтэй эмэгтэйг олох ч хэцүү, хэрэв чамд таалагдахгүй бол надад хэлээрэй. Би чамд солиод өгнө. А Ли Ма, чиний урд байгаа хүн бол тал газрын хамгийн хүндтэй эмэгтэй. Чи түүнд маш сайн үйлчлэх ёстой шүү. Хэрэв түүнд ямар нэг юм таалагдахгүй болбол  чамайг тэр дор нь отгийн боол болгоно, ойлгосон уу?

А Ли Ма:      Би гүнжид үйлчлэхийн тулд чадах бүхний хийнэ.

А У:      Чи ойлгохгүй байна уу? Би түүний гүнж биш. Би Ючжан гүнж.

Хелан: За яахав, түүний үгээр бол.

А Ли Ма:      Жа.

Хелан: Гүнжид нүүрээ угаах бүлээн ус авчирч өг. 

А Ли Ма:      Жа.

Хелан: Чи талын сайхан сүүтэй цайнаас уучих.

А У:      Гуйя, чи яваад өг.

Хелан: Талд их хүйтэн. Чи халуун сүүтэй цай ууж байж бие чинь сайхан дулаацна.        

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линг:   Ху ахайтан, та эзэн хаантай уулзъя гэсэн үү? Намайг дагаад явна уу.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линг:   Ху Яао ахайтан, ордон, таны цэрэгжилт хоёр өөр зүйл. Та явж байхдаа жижиг жижгээр алхах ёстой. Гараа ингэж савчиж болохгүй. Бас удаанаар алхах хэрэгтэй. 

Яао:     Линг Цзо авхай, миний хүсэх юм...

Линг:   Ху Яао ахайтан, та ордонд байх үедээ дуугаа өндөрсгөж, чангаар ярьж болохгүй.

Яао:     ойлголоо. зүгээр л асуух гэсэн юм. Би асуух гээд, Линг Цзо авхай та эзэн хааны хажууд үргэлж байдаг уу?

Линг:   Тийм гэж хариулбал юу гэж?

Яао:     Та мэдэхгүй биз, эзэн хаан намайг аврах үед би ганцаараа байсан уу?

Линг:   Юу? Ху Яао, амьд үлдсэн хүн байсан юм уу? Хэрэв та амьд үлдмээр байвал хэрэггүй зүйлсийн талаар зүгээр л мартах хэрэгтэй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линг:   Ху ахайтан, та эзэн хаантай уулзахдаа түүний нүд рүү эгцлэн харж, нэрээр нь дуудаж болохгүй. Зарим үгийг хэлэхгүй байсан нь дээр. Ойлгосон уу?

Цзитан: Тэгэхээр, Ху Яао гэж чи юу?

Яао:     Ху Яао эзэн хаанд мэндчилж байна.

Цзитан: Чамайг надтай уулзахыг хүссэн гэж албатууд хэлсэн.

Яао:     Миний амь насыг аварсанд өөрийн биеэр талархахыг хүссэн юм. Хэрэв эрхэм дээдэс та ирж авраагүй бол..

Линг:   Дуугаа зөөллө.

Яао:     Хэрэв эрхэм дээдэс та ирж авраагүй бол би үхсэн байх байлаа. Би таны агуу нинжин сэтгэлийг хэзээ ч мартахгүй.

Цзитан: Ангийн отогт болсон тулалдааны үеэр Ниншоугийн цэргүүдээс ганцхан чи амьд гарсан юм уу?

Яао:     Тиймээ.

Цзитан: Бос.

Яао:     Танд талархая, эрхэм дээдэс ээ.

Цзитан: энд зөвхөн надад талархах гэж ирээгүй нь тодорхой.

Яао:     Нэгэн би амьд үлдсэн болохоор, Ючжан гүн болоод Ниншоугийн дайчдын нэрийн өмнөөс биднийг аливаа ял шийтгэлээс чөлөөлж, буруугүй гэдгийг нотлож, цагаатгаж өгөөч гэж хүсмээр байна.

Цзитан: Чиний зорилго энэ үү?

Яао:     Хаантан танд зүрхлэн өчихөд, би бүр бага байхаас Ючжан гүнг дагасан, Чэн гүрнийг хамгаалж тоо томшиггүй олон тулалдаанд орж байлаа. амь насаараа тангаргалахад ч бэлэн, би болон миний дайчид улс орондоо чин үнэнч байсан. Эрхэм дээдэс ээ, Ниншоугийн дайчид болон Ючжан гүн гэмгүй гэдгийг мэргэн ухаанаар шүүн тунгааж, бидний нэрийг цэвэрлэж өгөөч.

Цзитан: Ючжан гүнгийн хэргийг ордны албат, түшмэд байцаан шалгасан. Ганцхан эмэгтэй хүний үг бүгдийг байранд нь буцааж тавьж чадах уу? Би... өршөөл үзүүлэх зарлиг бэлдсэн. Чиний Ниншоугийн дайчид хүртэл өршөөлд багтах болно. Чи явж болно. Ордноос явахдаа хүмүүсийг эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Яао:     Эрхэм дээдэс, эзэн хаан танд талархая.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хаан:   Холоос ирсэн гийчин. Уулзалгүй их уджээ, Ючжан гүнжтээн.

А У:      Хуланы хааны амгаланг айлтгая.

Хаан:   Ючжан гүнжийн гоо үзэсгэлэнгийн тухай домог шиг яригддаг. Худлаа биш байх нь. 

А У:      Харин Хуланы хаан Чэн гүрний ард иргэдийг барьцаалж хорьдог тухай домог шиг яригддаг. Мэдээж, энэ үнэн байж.

Хаан:   Чамайг нааш нь хүчээр авчирсан гэж хэлээд байна уу?

А У:      Хелан Чжэнь Чэн гүрэнд нэвтэрч, намайг хүчээр авч явсан юм. Энэ бол хулгай. Хулань, Чэн гүрэн хоёр саяхан холбоотнууд болсон. Харин та, Хуланы удирдагч байж энэ холбоог юу ч биш аятай үл тоож байна. Тэгээд та өөрийнхөө хүүд бусдын эхнэрийг хулгайлахыг зөвшөөрлөө. Яаж ч харсан байсан, та эзэн хааны нэр төрийг гутааж байна.

Хаан:   Надтай ийм маягаар ярьж зүрхэлсэн цорын ганц хүн нь чи байлаа. Чи ухаалаг, бас зоригтой юм. миний  хүү Чжэньд таалагдсанд гайхах юм алга. Ючжан гүнжтээн, хэрэв чамд Чжэнь таалагддаггүй бол чамайг чөлөөлж, энэ хотоос явахыг чинь зөвшөөрье. Чи юу гэж бодож байна?

А У:      Та үнэн хэлж байна уу?

Хаан:   Өнөө шөнө явахад чинь чамд хүмүүс дагалдуулж өгнө. Гэхдээ чи буцаж ирж болохгүй! Үгүй бол Хуланы талд чамайг чононуудаар хооллох болно шүү. 

А У:      Энэ Хуланы хаан тааварлахын араггүй хүн. Энэ гай болох уу, эсвэл бүр сайнаар эргэх үү? Энэхүү үл мэдэгдэх тал газарт би ямар ч алдаа гаргаж болохгүй. Юу ч болсон бай, би амьд хэвээрээ. Найдлага байсаар л байна. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Охин:   Ааваа, ааваа. Ааваа.

Эм:       Яасан?

Охин:   Ааваа, нөгөө хүн явчихсан.

Эм:       Явсан?

Эр:        Явсан? Морь ч гэсэн алга. Түүний шарх нь сайнгүй байгаа. Тэр яаж явж чаддаг байна аа?

Эм:       Тиймээ.

Эр:        Нээрэн тийм байна.

Охин:   Ааваа, тэрийг хар даа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ханан дээрх бичээс:

Би та нарын сайхан сэтгэлийн ачийг нэг л өдөр хариулна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home