Үргэлжлэл: 00:46:15
Сяо Ци
Цзинь Цюань тайган
Ху Еци Хуланы элч
Хелан Чжэнь Хуланы ханхүү
Тариачин эр
Пан Гуи нууц хамгаалагч
Ли жанжин
Ван Сюань /А У/
Сюй шивэгчин
Юэ шивэгчин
Цзинь эр шивэгчин
Чжаоюнь шивэгчин
----------------------------------------------------------------------------------------------------------
53 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжао: Хаалгыг нээ.
Цзин: Ахлах шивэгчин Чжаоюнь! Ахлах шивэгчин Чжаоюнь! Ахлах шивэгчин Чжаоюнь!
Чжао: Өмнөх хатаны нууц зарлиг. Тэр чамаар ямар нэг чухал зүйл хийлгэхийг хүссэн.
Цзинь: Эрхэм дээдэс ашгүй намайг бодсон уу? Түүний сайхан сэтгэл надад шинэ амьдрал өгч байна, би хатанд хариу болгож юу ч хамаагүй хийнэ.
Чжао: Одоо явцгаая, Цзинь Цюань.
Цзинь: Жа, жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Пан: Нийслэлийг орхин гарах хатаны нууц зарлиг.
Харуул: Эзэн хааныг бие барсан гэж хонх дуугарсан. Хатан яагаад одоо хэн нэгнийг нийслэлээс гаргаж байгаа юм?
Пан: Чи өөрөө очоод асууж яагаад болохгүй гэж? Намайг чухал даалгавар биелүүлэхэд саад хийх нь үү? Та нар эсэргүүцэж байна уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Харуул: Хурдхан хаалга нээ!
Цэрэг: Мэдлээ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Нийслэлийн хаалгыг хаа! Нийслэлээс хэнийг ч гарахыг зөвшөөрөхгүй! Хотын хаалгын хаа! Хэн ч хотоос гарах ёсгүй!
Харуул: Хаалгыг хаа! Хурдан хаалгыг хаа!
Ли: Хотын хаалгыг хаа! Ючжан Сяо Ци гүн эзэн хааныг алахыг завдаж, Лянью уулын хөндийд бүслэгдэж алуулсан байна. Ючжан гүнжтэн ордноос оргон зугтах гэж Галт шувуутай пайзыг хулгайлсан! Галт шувуутай пайзыг хулгайлсан хэнийг ч бай, өршөөлгүй алахтун!
Пан: Гүнжтэнг хамгаал.
Ли: Тэднийг харваад!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юэ: Гүнжтээн, болгоомтой!
А У: Сяо Ци үхэх ёсгүй. Тэд худлаа хэлж байгаа.
Харуул: Ахан дүүс ээ, би нэгэн цагт Ючжан гүнгийн удирдлагад явсан. Одоо Ючжан гүнжтэнд аюул тулгарсан байхад бид яаж түүнд туслахгүй байх юм? Хотын хаалгыг нээ! Үлдсэн нь надтай хамт тулалдацгаа. Гүнжтэнг аваад бушуухан эндээс яв. Би тэднийг торгоож байя. Хурдхан яв, үгүй бол хэтэрхий оройтно. Бушуу яваач! Яв! Бушуул!
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Тэргээ зогсоо.
Пан: Гүнжтээн. Юу болсон бэ?
А У: Бид хоёр хэсэг хуваагдах хэрэгтэй. Чи бид хоёр Лиань Ю уул руу явж гүнг хайна. Үлдсэн нь хүүхдийг авч миний ахыг хайхаар Цзиньан руу явцгаана.
Цзинь: Гэхдээ энэ ханхүү. Эзэн хаан саяхан өөд болсон. Ёсоор бол ханхүү...
А У: Би мэднэ ээ. Цзылун ах, Ваньэгч хоёр надад хүүхдээ итгэж өгсөн. Тэдэнд ингэх шалтгаан байсан байх. Хаант улсад үр хүүхдүүдээ хайрладаггүй эцэг эх гэж үгүй. Би тэдний итгэлийг хөсөрдүүлэх ёсгүй. энэ хүүхдийг хамгаалах ёстой.
Сюй: Гэхдээ...
А У: Ямартай ч хүүхэд та нартай байвал аюулгүй байх болно.
Сюй: Би таныг орхиж чадахгүй.
Цзинь: Гүнжтэн хаана байна, би тэнд л байх болно.
Юэ: Би ч гэсэн гүнжтэй хамт явмаар байна.
А У: Тэгвэл ингэвэл яахав? Та нараас нь нэг нь намайг дагаж Лянь Ю уул руу явна, тэнд дэндүү аюултай. Тэнд юу хүлээж байгааг тааварлах маш хэцүү. Хэтэрхий олон хүмүүс байвал бид алдаа гаргаж мэднэ.
Сюй: Би явъя.
Цзинь: Би явъя.
Пан: Гүнжийн түмэн зөв. Тийшээ хэдхэн хүн явсан нь дээр.
Цзинь: Тэгвэл би оронд нь явъя. Би гүнжтэнтэй хамт өссөн. тантай их удаан хамт байсан болохоор хамгийн сайн ойлгодог. Би явсан нь дээр.
А У: Сюй авхай, та хүүхдийг авч Юэтэй хамт ахынд очоорой. Энэ маш чухал. Та үүнийг биелүүлэх ёстой.
Сюй: Бяцхан ханхүүг юу гэж хэлэх вэ?
А У: Хэрэв та түүнд яг үнэнээр нь хэлбэл ханхүү бүрэн хамгаалагдах болно.
Сюй: Жа, гүнжтээн . Та болгоомжтой байгаарай.
А У: Энэ хоёр хоёулаа надтай хамт явах учраас би алзахгүй. Бид зөвхөн гүнг олсон цагт бүх үнэнийг олж мэднэ.
Сюй: Жа.
Пан: Наашаа, Сюй авхай. Нааш ир.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Пан: Цзяньан руу явж Цзянься ноёнтоныг олоорой. Замдаа болгоомжтой яваарай.
Эр: Мэдлээ.
Цзинь: Гүнжтээн.
А У: Цзинь эр.
Цзинь: Бид хаана явааг харах гэж нээсэн юм.
А У: Бид хаана байна аа?
Цзинь: Гүнжтээн, би айгаад байна. Урд нь Хуэйчжоуд бид хоёр ч удаа аюулд орж байсан. Таныг сайн хамгаалж чадаагүй намайг зэмлэж болно.
А У: Цзинь эр, чи юу ярина вэ? Яг иймэрхүү нөхцөлд надад бас гүнтэн үүнээс зайлсхийх их хэцүү. Ганц эмэгтэй зарц юу хийж чадах юм? Санаа бүү зов. Гүнтэн ан аваас буцаж ирээд намайг авч Ниншоуд очно гэж надад амласан юм. Бид говь цөл, голын цаагуур шингэх нарыг харах болно.
Цзинь: Хэрэв бид гүнг олохгүй бол яахав? Бидэнд энэ удаа үнэхээр аз таарсангүй гэхээс эмээж байна.
А У: Ямар ч аргаар хамаагүй бид гүнг олох хэрэгтэй. Энэ бүр ертөнцийн хязгаар байсан ч хамаагүй, цаг нь ирэхээр бид чамайг ч гэсэн Ниншоуд авч очно. Бид дахиж хэзээ ч цус урсгасан юманд хутгалдахгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Гүнжтээн, намайг уучлаарай.
А У: Тэнэгхэн охин минь... чи надтай хамт өссөн. Намайг нөхөрт гарахад чи дэргэд минь байсан, надтай хамт үхэл амьдралын заагийг туулж байсан. яагаад надаас уучлалт гуйх ёстой гэж? Бүү ай. Бурхан биднийг хамгаалж байна, тэр бидэнд амьд байгаа цагт арга нь олдоно гэж гэж хэлж байна. Уйлахаа боль.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Еци: Ючжан гүнжтэн үнэхээр оргож зугтах юм гэж бодсонгүй. Ханхүү Чжэнь, энэ Цзинь эр үнэхээр дуулгавартай юм гээч. Бүр бидэнд тэмдэг үлдээсэн байна. Энэ бодвол тэр зүгт зааж байгаа байх.
Хелан: Би энд зугтах замыг нь хааж үлдэнэ. Чи Сюан ваны араас хөөж, аюулгүй, эсэн мэнд авчрах хэрэгтэй.
Еци: Ханхүү Чжэнь, та Ючжан гүнжийг Аньпин ханхүүд үлдээнэ гэж амлаагүй билүү? Би ойлголоо. Хэдэн хүн намайг дагаад яв.
Эр: Ханхүү Чжэнь. Ханхүү Чжэнь, Чэний цэргүүд биднийг барихаар энд ирж байна.
Хелан: Миний хойноос.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Цзинь Хуан тайган, энийг хар даа. Энэ хоёр зам дээр тэрэгний дугуйны мөрнүүд байна.
Цзинь: Одоо нийслэлд тайвангүй байгаа. Ван Сюань ердөө л дорой эмэгтэй, тэр нийслэлээс угсаа залгамжлагчийг авч явсан. Тэд хаашаа явж болох вэ? Гүнжтэн Цзяньанд ахындаа оргонохоор явсан байх ёстой. Тэр намайг ийм аргаар хуурна гэж үү? Бүгдээрээ анхааралтай сонс. Угсаа залгамжлах ханхүүг эхэлж олсон хүнд 1000 алтан зоос шагнаж, гүн хэргэмээр шагнана.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Буян бодож жаахан юм хайрлаач. Буян бодож жаахан юм хайрлаач. Буян бодож жаахан юм хайрлаач. Надад идэх юм өгөөч. Надад жаахан идэх юм өгөөч.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Май. Чи аавыг амьд байгаа гэж хэлсэн үү?
Эр: Тиймээ.
Су: Юу болоод байгааг надад хэлээдэх.
Эр: Танд өчье. Би урд нь аавын чинь тушаалаар ордонд нуугдаж байсан юм. Тэр аюулд орох болгонд би аавд чинь туслахаар хойд зүгт явдаг байсан. Түүний явах замд нь маш олон хүмүүс алах гэж оролдсон. Тиймээс бид хоёр тэднийг өөрсдийнх нь тоглоомоор амархан дөнгөхөөр шийдэж, түүнийг үхсэн мэт харагдуулахын тулд нэг цогцосыг ашигласан юм. Ноёнтон ийм аргаар зугтаж, нуугдаж чадсан.
Су: Тэр үед та яагаад надтай ирж уулзаагүй юм?
Эр: Аавыг чинь үхсэн гэхээр хүмүүс үүнд эргэлзээд байсан юм. Бид замын туршид зөвхөн нуугдаж, ул мөрөө баллаж явдаг байсан. Түүнээс гадна, Ючжан гүнж та хоёр бусад хүмүүсийг итгэхээс бүр өмнө аавынхаа үхэлд итгэчихсэн байсан. Тиймээс бид араггүй байдалд шилжсэн юм, гэтэл одоо дахиад нэг муу зүйл болж, би яахаа мэдэхээ байсан. дахин хүлээж чадсангүй. Бас тантай уулзах гэж эрсдэлтэй алхам хийлээ.
Су: Юу болсон юм?
Эр: Аавд чинь олигтой анхаарал тавьж чадаагүй намайг зэмлэж болно. Тэр тахал өвчний халдвар авсан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Пан: Гүнжтээн. Гүнжтээн. Бид мөшгиж байсан цэргүүдээс мултарсан. Морьд шөнөжин давхисны эцэст цуцаж ядарсан нь тодорхой. Энд хэсэг зуур амарцгаая.
А У: Тэгье.
Цзин: Болгоомжтой.
А У: Лянью уул хүртэл хэр хол вэ?
Пан: Хоёр өдөр болох байх.
Цзин: Гүнжтээн, та бодвол цангасан байх. Би танд ус аваад ирье.
А У: Тэг ээ. Пан Гуи, харамсалтай нь бидэнд ганцхан чи л байна. Би чамд талархах ёстой.
Пан: Гүнжтээн та юу хийж байна аа? Надад мэхийх хэрэггүй.
А У: Чи, ордны хамгаалагчид, бас нийслэлийг хамгаалж байгаа цэргүүдээс амийг минь аварлаа, би үүнийг хэзээ ч мартахгүй.
Пан: Таныг хамгаалах нь Ван овогтны нууц хамгаалагч нарын үүрэг.
А У: Намайг аюулд орох бүрт чи өчнөөн удаа аварсан. Чи, Сюй авхай, Цзинь эр миний гэр бүл.
Пан: энэ үгийг сонсны дараа би огт харамсалгүй таны төлөө үхэхэд бэлэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Пан Гуи ах аа.
Пан: Цзинь эр.
Цзин: Та бодвол ядарсан байх. Жаахан ус уучих.
Пан: Үгүй ээ, ус надад хэрэггүй. Би гол руу явж морьдоо услах далимд голын уснаас жаахан уучихна.
Цзин: Тэгж болохгүй ээ. Бид шөнийн турш давхисан. Та их ядарсан байх ёстой. Жаахан ус уугаад амарчих. Бүх замын турш гүнжийг, бас намайг хамгаалж явах танд хэцүү л байгаа. Энэ савтай ус надад бас гүнжтэнд. Тиймээс бид ч гэсэн уух устай. Пан ахаа, үүнээс хурдхан уучих.
Пан: За яахав. Тэгвэл би татгалзахаа болъё. Баярлалаа, Цзинь эр. За боллоо. Чи яваад гүнжтэнтэй хамт хүлээж бай. Харин би яваад голоос морьдоо усалчихаад ирье.
Цзин: Гол яг тэнд байгаа.
Пан: За. Чамд баярлалаа.
Цзин: Гүнжтээн. Би ус аваад ирлээ.
А У: Цзинь эр... өнгөрсөн шөнө би бүх хүмүүсийн өмнө шийдэмгий байсан. Гэвч зөв зүйл хийсэн үгүйг мэдэхгүй байна.
Цзин: Ер нь ихэвчлэн бид зөв юм хийсэн үү, үгүй юу гэдгийг хэн мэдэх юм бэ?
А У: Зам урт. Дахиад хичнээн гай барцад намайг хүлээж байгаа бол. Би ямар ч үнээр хамаагүй нөхрөө олох ёстой. Цзинь эр, надад хань болсонд баярлалаа.
Цзин: Гүнжтээн, та бодвол цангасан байх. Жаахан ус уучих.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та ийшээ явна уу.
Су: Аав аа.
Эр: Ноёнтон, түүнд ойртож болохгүй. Танд халдварлана гэхээс би эмээж байна.
Су: Аав аа. Аав аа. Оточ!
Эр: Түргэл.
Су: Аав аа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Гүнжтээн, та намайг уучлаарай, гэвч надад өөр арга байсангүй. Аньпин ханхүү таныг өөрт нь хүлээлгэж өг гэж надад хэлсэн. Хэрэв та түүнд буцаж очвол, Аньпин хаан ширээнд сууж хаан болсон тэр өдрөө тантай гэрлэнэ. Та одоо бол Ючжан гүнж. Хэрэв Аньпин ханхүү таныг хүчээр эхнэрээ болгохыг хүсч байгаа бол тэр ирээдүйд яаж хаант төрийг захирах юм бэ? Тийм зүйл болох ёсгүй. таныг түүнтэй гэрлүүлэхгүй. Хэрэв та хэн нэгнийг зэмлэмээр байвал намайг л зэмлэ. Би л энэ бүхэнд буруутай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Би үхсэнийхээ дараа 9 тамыг дамжих болно. үүнийгээ хүлээн авахад бэлэн.
Еци: сайн байлаа. Би чамайг эндүүрээгүй байх нь. Чи ч үнэхээр харгис юмаа.
Цзин: Танай ханхүү надаар хийлгэхийг хүссэн зүйлийг л би хийсэн.
Еци: Дайчид аа.
Эрс: Байна.
Еци: Гүнжийг, бас тэр эрийг очоод авцгаа.
Эрс: Мэдлээ.
Еци: Зөөлөн байгаарай. Энэ манай ханхүүгийн эмэгтэй нь.
Цзин: Гүнжтээнэ.
Еци: Юу болсон? Харамсаж байна уу?
Цзин: Яг одооноос бидний хооронд ямар ч холбоо сүлбээ байхгүй. Намайг дахиж битгий хайгаарай.
Еци: тэгж хэлээд хэрэггүй дээ. Чам шиг ийм сайхан эмэгтэйд би санаа тавихгүй байж чадахгүй. Зугтах гэж байна уу?
Цзин: Чи юу хийж байна аа? Намайг тавиач! Надаас холд! Чи юу хийгээд байна аа? Битгий!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Миний бодлоор Аньпин ханхүүг үхэшгүй гэж цоллосон байх. Энэ хорвоогийн хамаг бүхэн түүнд огт хүртээлгүй юм шиг байдаг.
Эм: Тэнгэрт байдаг бурхад дурлаж болдоггүй гэж настангууд үргэлж хэлдэг юм. Хэрэв бурхад дурлаад эхэлбэл бүх зүйл муугаар төгсдөг жамтай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэрийг хар даа.
Эр: Аньпин ханхүү, нийслэлээс мэдээ ирлээ. Нийслэлээс мэдээ ирлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Охин: Одоо би таныг барих ээлж.
Эм: Цзяо Ва, болгоомжтой бай. Нүх рүү битгий уначихаарай.
Охин: За.
Эр: Охин минь.
Охин: Аав аа.
Эр: Нааш ир. Энийг ав.
Эм: Чи яагаад ийм эрт буцаад ирэв? Наадах аа надад өгчих.
Эр: Нааш ир. Энийг чамд. Аавд нь үүнийг амттанаар солих амаргүй байлаа шүү. Энийг авцгаа, тэгээд идээрэй.
Эм: Чи явж том эгчтэйгээ тогло. Амттанаас дахиад ав. өнөөдөр яагаад нэг ч эмийн ургамал зарсангүй вэ?
Эр: Би уулнаас бууж яваад ямар нэг гай тохиолдсоныг олж мэдлээ.
Эм: Юу болсон гэж?
Эр: Эзэн хаан өөд болсон. Хатан Се түүнтэй хамт оршуулагдсан. Улс даяар гашуудаж байна. Бүх зах зээлүүд хаалттай.
Эм: шинэ эзэн хаан хоёр жилийн өмнө хаан ширээнд суусан биз дээ? яагаад ийм хурдан үхэв?
Эр: Ючжан гүн түүнийг алсан гэлцэх юм билээ. Нийслэлээс гадуур маш олон цэргүүд түүнийг хайж байна. Тэнд бөөн үймээн. Тэгээд л эртхэн буцаад ирлээ.
Эм: Мөөн, мөн.
Охин: Ээжээ! Ээж!
Эм: Бид энэ өвснүүдийг хэдийд нь зарах юм бэ?
Охин: Ээжээ.
Эм: Боллоо.
Охин: Нөгөө хүн сэрчихлээ! Би их айсан.
Эм: Айх юмгүй.
Эр: Тэр ийм хурдан ухаан орсон гэж үү? хүнд шархтай, хордсон байсан. ийм хурдан сайжирч байна гэж үү? Тэр үнэхээр азтай юм. Чи ухаан оржээ. ухаан орсон нь ашгүй дээ.
Сяо: Ус.
Эр: Хурдхан аяга ус аваад ир.
Эм: Одоохон.
Сяо: Тэдэнд юу тохиолдсон бэ?
Эр: Чи юу гэсэн бэ?
Сяо: Тэднээс амьд үлдсэн хүн байна уу?
Эр: Тэр өдөр би ганцхан чамайг л олсон. Ойр хавьд чинь хэн ч байгаагүй. Чамд гай тохиолдсоныг мэднэ, гэхдээ чи ноцтой шархадсан байна. Эхлээд амьд үлдэх нь чухал.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноёнтоон, та яах гэж гарч байгаа юм? Ноёнтоон, гадаа их хүйтэн байна. Та саяхнаас л илааршиж эхлэж байна. одоо амрах хэрэгтэй.
Линь: Залуу эзэнтэн сайн уу.
Эр: Ноёнтоон, ханхүү Цзянься бороонд усны даланг хамгаалж байгаа. Бүр эртнээс Цзяньанд энэ хамгийн хэцүү, үер устай, өвчин тархадаг улирал. Хэдийгээр ханхүү Цзянься энд ирээд удаагүй байгаа ч тэр байдлыг хяналтандаа авч чадсан. Бид өмнө нь түүнийг дутуу үнэлжээ.
Линь: Сайн байна. Энэ удаа би түүнд шударга бус хандаагүй гэж найдъя.
Эр: Ноёнтоон, та энд жаахан сууж байгаад орж амраарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи босчихсон уу? Май, энэ танг уучих. чам шиг хүнийг анх удаа л харж байна. Чи маш ноцтой шархадсан. Ямар ч хүн бүрэн эдгэрэхэд хэдэн сар болдог юм. Гэтэл чиний нөхөн төлжилт маш хурдан байна.
Сяо: Би их удаан хэвтэрт байлаа, гадуур юу болж байгааг ч мэдэх юм алга.
Эр: Эзэн хаан бие барсан. Хатан Се түүнтэй хамт оршуулагдсан. Өмнөх хатаны ухаан самуурсан. Ючжан гүн босож, эзэн хааныг алсан гэж сонслоо. Түүний толгой нийслэлийн хананд өлгөөтэй байгаа.
Сяо: Чи Ючжан гүнжийн тухай ямар нэг юм сонссон уу?
Эр: Ючжан гүнжтээн? Тэр үймээний үеэр нийслэлээс зугтсан. Гүнжийг барихаар нийслэлд хаа сайгүй хайж байна. Хотын хаалганууд дээр зарлал наасан байгаа. За, за. Би чамайг зөнд нь орхиё. Маргааш эхнэртэй хамт явж эмийн ургамал түүнэ. Амарч ав.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Ючжан жанжин, мэдэгдье! Бид 500 хүнтэй ирсэн! Эзэн хааны 2000 цэргүүдтэй биднийг алахаар ирэхэд нь бид бут цохисон. Танай арми бут цохиулсан! Бид жанжны өмнө нэр төрөө алдахгүй!
Ху: Ниншоугийн дайчид аа! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ!
Бүгд: Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ!
Ху: Жанжаан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Намайг гаргаадах. Намайг гаргаадахаач! Тэргээ зогсоо!
Хелан: Чи хаашаа зугтах гээв? Энд чамд зугтах газар байгаа гэж үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home