Үргэлжлэл: 00:46:15
Цзылун хаан
Шен оточ
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
+Зен оточ
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Се Ванру хатан хаан
Сюй шивэгчин
Юэ шивэгчин
Чжэн Ванругийн асрагч
----------------------------------------------------------------------------------------------------------
51 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чжэн: Хатантан. Эрхэм дээдэс ээ. Та өглөөний ундаа уух цаг болж. Та шөнийн турш огт унтаагүй юм уу?
Ванру: Хүү шөнөжин хөрвөөж хонолоо. Тэр сая л тайвширсан. Би сая л гэнэт ойлголоо, танд хүүг асарч, тойлох ямар хэцүү байсныг. Би үнэхээр тэнэг юм. Би Сюа Ванын хэлсэн ганцхан хорон үгнээс болж яаж танд эргэлзэж чадав аа? Асрагч аа.
Чжэн: Жа.
Ванру: Би төөрөлдсөн байна, намайг битгий буруутгаарай.
Чжэн: Би... би яаж таныг буруутгах билээ, хатантаан минь? Бяцхан ханхүү үргэлж л ийм байдаг. Таны сэтгэл дотор ямар хэцүү байгааг мэднэ.
Ванру: Та л намайг сайн ойлгох юм даа. Асрагч аа.
Чжэн: Жа.
Ванру: Ючжан гүнжтэнийн хойноос хүн явуулж авчруул.
Чжэн: Хатантаан. Та ингэж яах гэсэн юм бэ?
Ванру: Намайг доромжилсон хэн ч бай, заавал хариугаа хүртэх ёстой.
Чжэн: Эрхэм дээдэс ээ, би өчүүхэн хүн. жаахан зовсон байхад гэмгүй. Гол нь та надад итгэж байвал энэ л хангалттай. Тэгээд ч бэлбэсэн хатан Ючжан гүнжтэнд маш хүндэтгэлтэй ханддаг бололтой. Эцсийн эцэст тэд Ван овогтынхон. тэдний харилцаа муудсан ч холбоотой хэвээрээ л байх болно. Эрхэм дээдэс та намайг өмөөрвөл энэ байдлыг улам л дордуулна.
Ванру: Би мэднэ. Та миний төлөө үүнийг хийх байсныг мэднэ. Гэхдээ энэ удаа огт өөр байх болно. Хэрэв бид учрыг нь тодруулахгүй бол янз бүрийн яриа гарна. Асрагч та цаашид яаж ордонд амьдрах юм? Ордны бусад татвар эмс миний Чжаоянь ордныг юу гэж бодох болж байна? Энэ удаа бэлбэсэн хатан Сюан Ванг хамгаалсан ч би бууж өгөхгүй. Инээдтэй юм, өчигдөрийн Сюань Ван бид хоёрын нөхөрлөл хуурамч юм байна гэж бодлоо. Тэр яс хаяхаар ирсэн гэхээр итгэхгүй байна. Тэгээд юу гэж? Эзэн хаан, Хелан Чжэнь хоёулаа Ючжан гүнг зайлуулахыг хүсдэг. Бүр тэр хоёрын нэг нь бүтэлгүйтэхэд нөгөөх нь санасандаа хүрч л таарна. Ючжан гүн ийм үхлийн занганаас амьд гарна гэхэд итгэхгүй байна. Бид гай болсон Ючжан гүнг зайлуулсан байхад би Сюань Ван, Ван овогтынхон, бэлбэсэн хатан яахыг нь харна. Тэдний ард хэн түшиг тулгуур болох юм?
Чжэн: Гэхдээ, эрхэм дээдэс ээ...
Ванру: Чжэнь асрагч аа...
Чжэн: Жа. Би одоо хүмүүс явуулъя.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хатан яагаад надтай уулзъя гэсэн юм бол?
Сюй: Үнэндээ би ч гэсэн гайхаад л байна. Өчигдөрхөн хатан Чжаоянь ордонд таныг нэг ч алхуулахгүй гэж сүр далайлгаад байсан. Ердөө ганцхан өдрийн дараа хатан яагаад үгнээсээ буцсан юм бол? Нэг бол... нэг бол хатан Чжэн асрагчийн бусармаг явдалд итгэсэн үү?
Аву: Үгүй ээ. Хэрэв хатан үнэхээр итгэсэн бол өөрөө надтай уулзахаар ирэх байсан. Тэрнээс намайг ир гэж хэлүүлэхгүй.
Сюй: Тийм бол... яг одоо яваад хатаныг урьж авчрая. Бэлбэсэн хатан таныг дагалдаж явсан нь дээр. Тэгвэл хатан хичнээн зориг зүрхтэй байсан ч таны өөдөөс давшилж зүрхлэхгүй байх. Та намайг дооглосон хэвээрээ юу? Би санаа зовоод байна. Одоо юм урдынх шигээ байхаа больсон цаг. Хэдийгээр бид Фэнчи ордонд байгаа хэвээрээ ч, энд таныг хамгаалах нэг ч хүн байхгүй. Гүнтэн хүртэл нийслэлд байхгүй байгаа. Тэр хатан байх нь хамаагүй. Хатан таныг үнэхээр хүчлэх гээд байна. Та бэлбэсэн хатанд гомдол тээдэг ч гэсэн тэр явж явж таны эгч шүү дээ. Тэр оролцохгүй, хөдлөхгүй байна гэж үгүй.
Аву: Сюй ахайтан, би танд нэг удаа хэлж байсан үгийг мартсан бололтой. Ордонд юу болж байдаг нь хамаагүй, бид өөрсдийн итгэл найдварыг бусдад даатгаж болохгүй. Үгүй бол бид бүгдээрээ сүйрнэ.
Сюй: Би ордонд өчнөөн жил ажилласан байж хэрэг алга. Та надаас илүү алсыг харж байна, гүнжтээн.
Аву: Нэгэнт хатан урьсан болохоор Чжаоянь ордонд дахиад нэг удаа зочилж очъё.
Сюй: Жа, гүнжтээн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эрс: Амгаланг айлтгая, гүнжтээн.
Эр: Амгаланг айлтгая, гүнжтээн.Хатан таныг хэдийн хүлээж байна.
Эм: Амгаланг айлтгая, гүнжтээн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хатаны амгаланг айлтгая.
Ванру: Ючжан гүнжтээн. чамайг урьсан нь эвгүй санагдахгүй байна уу?
Аву: Би ямар ч муу зүйл хийгээгүй, яагаад эвгүйцэх ёстой юм?
Ванру: ямар ч муу юм хийгээгүй гэж сайхан хэллээ. Асрагч Чжэн-ээс болж миний хүү шөнө унтдаггүй гэж хэлээгүй билүү? Урд шөнө би өөрөө хүүгээ сахиж хоносон. Харин Чжэн асргагч өрөөнд огт орж ирээгүй. Тэгсэн ч хүү минь шөнөжин уйлж хоносон. Чи сайн хүнийг харлуулж, биднийг муудалцуулах гэж оролдож л байдаг.
Аву: Энэ үнэн үү, Чжэн асрагч аа? Та яагаад миний нүд рүү харж зүрхлэхгүй байна?
Ванру: Асрагч аа, та юунаас эмээсэн юм? Би энд байна. Хэн ч таныг харлуулах ёсгүй.
Чжэн: миний нэрийг цагаатгаж өгсөнд баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Ванру: Чи мэдэж байгаа, надад хамгийн үнэнч хүн бол ганцхан Чжэн асрагч. Чи зориудаар биднийг муудалцуулах гэж оролдож байна, чи юу сэдсэн юм бэ?
Аву: Хатантаан намайг хүн гүтгэсэн гэж байвал надад хэлэх үг алга. Гэхдээ... би бяцхан ханхүүг харж болох уу?
Ванру: Чи ялагдсанаа хүлээхгүй байх шив. За яахав. Тэгвэл би чиний хүслээр болгоё. Бяцхан ханхүүг аваад ир.
Чжэн: Эрхэм дээдэс ээ...
Ванру: Чжэн асрагч аа.
Чжэн: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Эрхэм дээдэс ээ.
Эр: Эрхэм дээдэс ээ.
Шэн: Эрхэм дээдэс ээ.
Эр: Эрхэм дээдэс ээ.
Шэн: Эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Гуи: хатантаан, цаг агаар өөрчлөгдлөө, дотогшоо орцгооё.
Хатан: Ючжан гүнжтэнг Ёонган ордонд ир гэж хэл.
Чжао: Жа, эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ючжан гүнжтээн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хатан. Ханхүү урд шөнө юу ууж идсэнийг та надад хэлж өгч чадах уу? Бас тэр шөнийг яаж өнгөрүүлсэн бэ?
Ванру: Миний хүү нялх хэвээрээ. Мэдээж тэр зөвхөн өрлөг эхийн хөхний сүүгээр хооллодог. Чжаоянь ордны өрлөг эх шивэгчин нарын нарийн сонгосон зүйлийг л ууж иддэг. Өрлөг эхэд ямар ч муу зүйл өгөх ёсгүй.
Чжэн: Та юу хийгээд байна аа, гүнжтээн?
Аву: Чи яагаад гэнэт сандраад унав?
Чжэн: Бяцхан ханхүү хатгаа авч мэднэ гэхээс айсан юм. Түүний эрүүл мэнд нь эмзэг, ялангуяа салхинд бүр ч болохгүй.
Аву: Хэрэв чи бяцхан ханхүүг салхинд цохиулна гэхээс айсан бол яагаад хаалга хаахгүй байгаа юм?
Ванру: Ючжан гүнжтээн, чи буруугаа хүлээсэн нь дээр. Чи хэзээ ч эх байж үзээгүй. Чамд туршлага байхгүй. Хааны хүүг наад өөдгүй гараараа битгий гэмтээчих.
Сюй: Хатантан сая үнэн хэллээ. Гүнж туршлаггүй, мэдэхгүй, гэхдээ би мэднэ. Ханхүү Цзяньсу, гүнж хоёрыг би өсгөсөн гэдгийг та мартсан байж магадгүй.
Ванру: Та нар хангалттай үзлээ, одоо болсон. Асрагч аа.
Чжэн: Жа. Ючжан гүнжтээн, надад өгнө үү.
Аву: Чжэн асрагч аа, чи бодвол их чадвартай байх.
Чжэн: Гүнж ээ, намайг магтсанд талархаж байна.
Ванру: Чи өөр юу хэлмээр байна?
Аву: Нэгэнт та тэгж шийдсэн болохоор надад хэлээд байх юм алга.
Ванру: Хэлэх юм алга аа? Тийм бол Чжэн асрагчаас уучлалт гуй. Бид энэ асуудлыг дуусгасан гэж үзье.
Аву: Уучлалт гуйх аа?
Чжэн: Хатантаан, миний гэмгүйг та нотолсонд би талархаж байна. Ючжан гүнжтэн ч гэсэн бяцхан ханхүүд сэтгэл зовж явдаг байх. Би зүгээр ээ. Ючжанг гүнжээр уучлалт гуйлгах гэсний хэрэггүй.
Ванру: Цаашдаа, чи энэ талаар дахиж санаа зовох хэрэггүй. Зочдыг гаргаж өг.
Эр: гүнжтээн, та болгооно уу.
Аву: Та бүр ухаанаа алджээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чи буцаад ирэв үү?
Чжэн: Түргэл, яваад бүлээн ус бэлд. Бяцхан гүнжтэнг усанд оруулж, хувцсыг нь солих хэрэгтэй.
Эм: За. Энэ тухай бодох хэрэггүй. ямар ч аюулгүй, зүгээр л сандрал.
Чжэн: Яг үнэнийг хэлэхэд, хатантан надад муухай хандаагүй. Бас би...
Эм: Тэр нэг ноёнтон бидэнд бүр ч илүү ханддаг. Битгий мартаарай, үнэнч албатууд хоёр эзэнтэй байж болохгүй.
Чжэн: Би үүнийг мэднэ. Энэ удаа тусалсанд чинь баярлалаа, чи үргэлж цагт нь бэлтгэсэн байх юм. Үгүйсэн бол бид хийсэн хэргээ яаж далдлах болж байна?
Эм: Одоо бид бүх зүйл намжих хүртэл хүлээх хэрэгтэй. Нааш ир, нааш ир. Одоо усанд орцгооё. Нааш ир, нааш ир.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сюй: гүнжтээн, та бяцхан ханхүүд юу тохиолдсон юм бол гэж санаа зовсоор л байна уу?
Аву: Бяцхан ханхүү нэг л биш юм шиг надад санагдаад. Гэвч хэвийн хооллодог. Түүний живх нь хүртэл ямар ч гаж юмгүй зүгээр. Чжэн асрагч түүнд яг юу хийснийг би мэдэхгүй байна.
Сюй: Тэр юу хийсэн нь хэнд хамаатай юм бэ, сайн санаа агуулсныг муу болгож байхад.
Чжао: Амгаланг айлтгая, Ючжан гүнжтээн. Бэлбэсэн хатан таныг Ёнгоан ордонд урьж байна.
Аву: Тэр ямар хэргээр гэдгээ хэлсэн үү?
Чжао: Гуи авхай намайг явуулсан юм. Тэр юу ч хэлээгүй.
Аву: Ойлголоо.
Чжао: гүнжтээн, ийшээ явна уу.
Аву: Сюй авхай, хар даа, миний гар, энэ...
Сюй: Та дөнгөж саяхан зүгээр байсан, яагаад ийм хурдан улайдаг байна? гүнжтээн, бид эхлээд явж тос түрхсэн нь дээр биш үү?
Аву: Сюй ахайтан, Чжаоянь ордон руу буцацгаая!
Чжао: гүнжтээн, гүнжтээн! хатан таныг хүлээж байгаа!
Аву: Би удахгүй яваад очно.
Юэ: Чжаоянь ордон... тэд биднийг хэзээ ч битгий буцаж ирээрэй гээгүй билүү?
Сюй: Түргэл, явцгаая.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эмс: Амгаланг айлтгая, Ючжан гүнжтээн. Хатан яг одоо амарч байгаа. Тэр зочид хүлээн авах боломжгүй.
Аву: Бяцхан ханхүү хаана байна?
Эм: Танд зүрхлэн айлтгая, өчигдөр хатан шөнөжин унтаж амраагүй. Харин Чжэн асрагч хатаныг сайтар амраахын тулд ханхүүг хажуугийн ордон руу аваад явсан. гүнжтээн, та орж болохгүй! Бид одоо яах ёстой вэ?
Эм1: Бушуухан гүнжийн хойноос яв. Би явж хатанд мэдэгдэе.
Эм: Гэхдээ хатан...
Эм1: Бушуухан яваач!
Эм: гүнжтээн, гүнжтээн, та орж болохгүй! гүнжтээн!
Чжэн: Бушуул, энэ юмыг ямар ч хүнгүй газарт аваачиж хая!
Эм: гүнжтээн, гүнжтээн, та орж болохгүй!
Чжэн: Түргэл, түргэлээч!
Эм: гүнжтээн!
Эм: Амгаланг айлтгая, Ючжан гүнжтээн! гүнжтээн, хатан намайг дуудуулсан байна. Би түрүүлээд явж байя.
Аву: Зогс. Чи юу нуугаад байна?
Эм: Ю... юу ч биш.
Аву: Наадахаа надад өгөөдөх.
Чжэн: Ючжан гүнжтээн! Энэ Чжаоянь ордон болохоос Фэнчи ордон биш, тэр тусмаа Ючжан гүнгийн өргөө ч биш! Би зөвхөн хатаны зарлигийг биелүүлдэг!
Ванру: Сюань Ван! Чи энд бас юу хийж яваа юм?
Чжэн: Эрхэм дээдэс ээ.
Сюй: Гүнжтээн, энэ байна.
Ванру: Ингэхэд яг юу болоод байна?
Чжэн: Ючжан гүнжтээн намайг буруутгах байх ямар ч буруу зүйлийг би хийгээгүй.
Аву: Чи одоо үхтлээ айсан байж буруугаа хүлээхгүй татгалзсаар л байна уу?
Ванру: Сюань Ван! Чи юу сэдсэн чинь надад хамаагүй! Миний Чжаоянь ордон чиний дураараа авирлах газар биш!
Аву: Хатантаан, та бяцхан ханхүү яагаад өдөр шөнөгүй уйлаад байдаг шалтгааныг мэдэхийг хүсэхгүй байна уу? Би хүүхэд байхаас тоорын нэхдэст хүрдэггүй байсан юм. Үгүй бол ийм зүйл болдог. Гэвч би сая бяцхан ханхүүгийн хувцсанд хүрсэн. Хатан хаан, та үүнд хүрээд үзвэл энэ өвтгөх ёсгүй.
Ванру: Энэ юу вэ? Хатгаж байна!
Аву: Энэ юу болохыг Чжэн асрагч та хэнээс ч илүү сайн мэднэ, тийм биз? Ийм шалтгаанаас болж бяцхан ханхүү шөнөжин уйлдаг байсан юм. Хатантаан, энэ удаа та надад итгэхгүй хэвээрээ л байх. Би ингээд явъя даа.
Ванру: Чжэн асрагч....
Чжэн: Эрхэм дээдэс ээ...
Ванру: Би чамайг алах болно! Яагаад? Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм? миний хүүд яагаад ингэж хандсан юм? Яах гэж?
Чжэн: Би таны өмнө буруутай, эрхэм дээдэс ээ. Би бяцхан ханхүүгийн өмнө буруутай.
Ванру: ханхүүг эхлээд аваад яв.
Эм: Жа. Миний хажууд ийм хорт могой үүрлэж байсанд итгэхгүй байна. намайг маллаж чадна гэж бодсон байх, тийм үү? миний хүүд гар хүрч зүрхлэнэ гэнэ ээ? Чи надад тохирох уу? миний Се гэр бүлд тохирох уу? Хэлээдэх. Хэн чамд ингэ гэж тушаасан бэ? Хэлээч! Хэн чамд ингэхийг тушаасан бэ? Чи ярихгүй юм биз дээ. Харуул! Энэ хорт эмийг эндээс гарга! Тэднийг үнэнээ өчих хүртэл нь үхтэл нь жанч!
Чжэн: Энэ миний буруу байсан, эрхэм дээдэс ээ! Би ханхүүгийн өмнө буруутай!
Эм: Миний буруу, эрхэм дээдэс ээ!
Чжэн: Миний буруу, хатантан! Хатантаан!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ эзэн хаан байна.
Эр1: Үгүй байлгүй дээ.
Эр: Энэ эзэн хаан мөн.
Эр2: Хаан 2 хоногийн дараа ордондоо буцаж ирэх ёстой биш үү? Тэр яагаад ийм эрт буцаад ирэв? Бушуухан яваад мэдэгд!
Эр: Мэдлээ!
Бүгд: Эзэн хааны амгаланг айлтгая!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Гуи: Би хатанд очиж мэдэгдье, та хүлээж байна уу, гүнжтээн.
Хатан: Тэр нэг юм ирсэн үү? Ямар бүдүүлэг юм бэ!
Сюй: хатанд өчье, Ючжан гүнжтэн бяцхан ханхүүд тохиолдсон явдлаас болж жаахан саатлаа.
Хатан: Гүнжийг Фэнчи ордонд нь буцааж хүргэ. Миний тушаалгүйгээр тэр нэг ч алхам хийж болохгүй!
Эр: хатантаан ! хатантаан! хатантаан! хатантаан, эзэн хаан ордонд буцаад ирлээ.
Хатан: Чи юундаа бувтнасан юм? Ойлгомжтой яриач.
Эр: хатанд өчье, ан авын үеэр эзэн хааны амь насанд ха халдсан байна. Түүнийг дөнгөж сая ордонд авчирсан.
Хатан: Юу? Халдсан? Тэр хаана байна?
Эр: Хаан Шицянь ордонд. Хааны оточ хатантан таныг яаралтай хүрч ир гэж хэлүүлсэн. Хэрэв та удах юм бол эзэн хаантай салах ёс хийж чадахгүй болно гэсэн.
Аву: Цзылун ах.
Сюй: Гүнжтээн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: Миний хөөрхий үр минь. Ээж нь чамайг хамгийн сайн, найдвартай хүнд даатгалаа гэж бодсон. Тэр хүн надаас далдуур чамайг хорлоно гэж бодсонгүй. Санаа зоволтгүй. Ээж нь тохирох сайн хүнийг олно. Тэр хэн ч бай, би булш ч үгүй үхүүлэх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Аюул боллоо! Эзэн хаан шархадсан байна! Хаалгаа нээ! Эрхэм дээдэс ээ, том гай тохиолдлоо!
Ванру: Чи юундаа ингэж их хашхирдаг байна?
Эр: Эрхэм дээдэс ээ, танд өчихөд, эзэн хаанд гай тохиолдсон!
Ванру: Эзэн хаан? Түүнд юу тохиолдсон юм?
Эр: Хааны оточ хааныг бараг үхэж байна гэсэн! Та бушуухан Шицянь ордон оч, эрхэм дээдэс ээ!
Ванру: Эзэн хаан!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ.
Хатан: Хүү минь! Миний хүү! Энэ... Энэ юу вэ? Хааны оточ, түргэл, бушуухан эзэн хааныг авар!
Шэн: хатантаан , эзэн хааны зүрх, цусны хэмнэл алдагдсан. Хааны оточ Зений гайхамшигтай тангийн ачаар эзэн хаан ордондоо буцаж ирж чадлаа. Гэвч... бид юу ч хийгээд хүчрэхгүй. Би эмээж байна, эзэн хаан...
Хатан: Хүү минь! Миний хүү!
Вэнь: хатантаан, бидний мэдэж байгаагаар, эзэн хаан шархдах үед Ючжан гүнтэй хамт байсан. Гэвч яг одоогоор Ючжан гүн хаана байгааг бид мэдэхгүй байгаа.
Хатан: Ючжан гүн! Ючжан гүн!
Зен: хатанд өчье, эзэн хаан маш хүнд шархадсан. Бид саатаж зүрхэлсэнгүй, тиймээс бид хааныг шууд ордонд нь авчирлаа. Одоо бүх цэргүүд ан ав хийх газарт үлдсэн байгаа. Болсон явдлыг сайтар мөрдөн шалгах ёстой. Шуудхан хэлсэнд намайг өршөөгөөрэй, энэ тийм ч яаралтай биш. Эзэн хааны бие удаан тэсэхгүй байх. Хэрэв танд хэлэх юм байгаа бол эзэн хаанд хурдхан хэлнэ үү.
Шэн: Тиймээ.
Хатан: Хүү минь, миний хүү. Миний хүү!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хатантан морилон ирлээ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Харуул: Та зогсоно уу, эрхэм дээдэс ээ.
Ванру: Муу боол! Чи намайг хориглож зүрхлэнэ гэнэ ээ?
Харуул: Өмнөх хатаны тушаал, зөвшөөрөлгүй хэн ч дотогш орохгүй.
Ванру: Би хатан байна! Би эзэн хаантай уулзах ёстой! Холд! Зам тавь!
Аву: Өмнөх хатаны зөвшөөрөлгүй хэн ч орохгүй.
Ванру: Аву, хаан хэр шархадсан байна?
Аву: Ванру эгч ээ, битгий яар. Би чамтай хамт хүлээе.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэй: Эрхэм дээдсээ. Нэгэнт ийм юм болсон болохоор та уй гашуугаа тэвчих хэрэгтэй. Одоо улс орны хэрэг явдал чухал. Улс орон хаангүй нэг ч өдөр байж болохгүй. Эрхэм дээдэс ээ, та хурдхан зарлигаа гаргана уу.
Цзылун: Э.. ээжээ.
Хатан: Ээжээ. Чи надад юу хэлэхийг хүсч байна?
Цзылун: Ээжээ. Зарлигийг сонордуул.
Хатан: Хүү минь.
Цзылун: Би Ма Цзыныг угсаа залгамжлагчаар нэрлэж байна.
Эр: ханхүү Ма Цзыныг угсаа залгамжлагчаар нэрлэж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Би.. намайг үхсэний дараа хатаныг надтай хамт оршуул.
Эр: Хатантан Се Ванруг амьдаар нь оршуул гэнэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: Та нар яасан гэж уйлалдсан юм? Та нар эзэн хаанд гай дуудах гээ юу?
Сюй: Гүнжтээн, би хэдийн судалж үзлээ. Ючжан гүнтэн хаана байгааг хэн ч мэдэхгүй байна. Миний сонссоноор, Ниншоугийн нэг ч дайчин нийслэлд буцаж ирээгүй байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Өмнөх эзэн хаан өнгөрсний дараа ордонд асуудал байсаар хэвээрээ л байсан. Одоо эзэн хаан гэнэт халдлаганд өртсөн байна. Сяо Цм хаана байгааг хэн ч мэдэхгүй. Үүнээс илүү том гай гамшиг ирнэ гэхээс эмээж байна. Сяо Ци, чи бүх тулалдаанд ялж байсан. чамайг ийм аюулд орох өдөр ирнэ гэж хэзээ ч бодсонгүй, би одоо яах ёстой вэ? Сяо Ци, чи хаана байна?
Эр: Эрхэм дээдэс хатаныг ордонд орохыг зөвшөөрлөө.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: Эрхэм дээдэс ээ. Хаантан, хаантан. Хантан, яагаад ийм юм болчихов оо? Эрхэм дээдэс ээ, хаантан.
Цзылун: Ванру....
Ванру: Тиймээ, би Ванру байна. Хаантан.
Цзылун: Ванру... чи намайг дагахыг зөвшөөрч байна уу? Чи зөвшөөрөх үү?
Ванру: Би, Ванру, таныг дагах болно, эрхэм дээдэс ээ. Таныг хаашаа ч хамаагүй дагалдана. Эрхэм дээдэс ээ, таны бие сайжрах болно. Эрхэм дээдэс ээ. Хаантан. Хаантан.
Хатан: Хэрэв хатан зөвшөөрсөн бол тэгвэл эзэн хааны зарлигийг бүгдэд нь сонордуул.
Гу: Жа. Эзэн хааны зарлиг. Ханхүү Ма Цзынд угсаа залгамжлах ханхүү титмийг олгож байна. Дараа нь намайг нас барсны дараа би хаан ширээг угсаа залгамжлах ханхүү Ма Цзынд өгч байна.
Ванру: Үгүй ээ, үгүй. Эрхэм дээдэс ээ, та зүгээр болно. Эрхэм дээдэс ээ, та зүгээр болно. Битгий. Битгий.
Гу: Эзэн хааны зарлигаар, хатан хаан Се-г түүнтэй хамт эзэн хааны бунханд оршуулна.
Ванру: Чи сая юу гэсэн бэ? Аан? Чи дахиад хэлээдэх! Түүнтэй хамт хэн амьдаараа оршуулагдана гэнэ ээ? Үгүй! Үгүй! Эрхэм дээдэс ээ, энэ таныг хэлэх гэсэн юм биш. Та ингэж хэлэх ёсгүй! Та надад хэлээч! Надад хэл л дээ, эрхэм дээдэс ээ. Бидний Цзинь эр нялхаараа байна, хэрэв бид хоёулаа үхвэл хэн Цзиньд санаа тавих болж байна? Эрхэм дээдэс ээ.
Хатан: Цзинь миний ач хүү. Би мэдээж түүнд сайтар санаа тавих болно. Хатантан та санаа зовох хэрэггүй.
Ванру: хатантаан...
Хаан: Ванру. Ванру, нааш ир.
Ванру: Эрхэм дээдэс ээ, би Ванруу энд байна. Ванру энд байна.
Хаан: Би эзэн хаан. Би... би их ядарлаа. Чи бол агуу Чэнийн Се гэр бүлийн удмын анхны хатан хаан. Намайг үхсэний дараа чамайг, хүүг минь хэн ч хамгаалахгүй.
Ванру: Эрхэм дээдэс ээ.
Хаан: Би яаж тайван нойрсох юм?
Ванру: Эрхэм дээдэс ээ.
Хаан: Ванру.
Ванру: Энд байна, Ванру энд байна.
Хаан: Чи надад үнэхээр хайртай биз дээ, тийм үү? Тэгвэл надтай хамт яв. Энэ бол Цзинийг хамгаалж чадах хамгийн сайн арга.
Хатан: Гуи авхай.
Гуи: Байна.
Хатан: Хатаныг Чжаоянь ордонд хүргэж өг. явж юмаа бэлтэг. Түүнд юмаа бэлдэхэд нь тусал.
Гуи: Би ёсоор болгоё. Эрхэм дээдэс ээ, эрхэм дээдэс, хатантаан.
Ванру: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ.
Гуи: Хатантаан.
Ванру: Хатантаан. Хатантаан.
Гуи: Эрхэм дээдэс ээ.
Ванру: Хаантан.
Гуи: Хатантаан, гуйя.
Ванру: Хаантан.
Гуи: Хатантаан.
Ванру: Эрхэм дээдэс ээ.
Гуи: Хатантаан. Хатантаан.
Ванру: Хаантан.
Цзылун: Хатантаан. Хатантаан.
Ванру: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ.
Гуи: Хатантаан, Хатантаан! Эрхэм дээдэс ээ, Хатантан минь!
Цзылун: Түүнийг тавь.
Ванру: Намайг тавь! Хаантан!
Гуи: Хатантаан... Эрхэм дээдэс ээ, Хатантаан... Хатантаан, эрхэм дээдэс ээ...
Ванру: Эрхэм дээдэс ээ, хаантан, хаантан! Хаантан! Хаантан!
Гуи: Эрхэм дээдэс ээ!
Ванру: Хаантан!
Гуи: Гүнжтэнийн амгаланг айлтгая. Хатантан таныг ирээч гэж хэлүүлсэн.
Аву: Хатан дотор байгаа биш билүү?
Гуи: Хатантан Чжаоянь ордондоо хэдийн буцсан.
Аву: Юу болсон юм?
Гуи: Дөнгөж сая Шинцянь ордонд эзэн хаан зарлигаа сонордуулж, бяцхан ханхүүд хаан ширээг өвлүүлэх болсон. Бас хан хөвгүүн Цзылун... Бас дахиад...
Аву: Бас юу вэ?
Гуи: Хатантанг амьдаар нь эзэн хаантай хамт оршуулахаар зарлигдсан.
Аву: Эзэн хаантай хамт оршуулах аа?
Гуи: Хатантан тэнгэрт халихаас өмнө Ючжан гүнжтэй уулзъя гэсэн.
Аву: Хатантанг амьдаар нь оршуулах аа? Бушуухан намайг аваач.
Гуи: Жа.
Аву: Амьдаар нь оршуулна гэнэ ээ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Ванру эгч ээ, Гуигийн хэлсэн бүхэн үнэн үү?
Ванру: Аву, Цзинь бид хоёр чамайг их удаан хүлээлээ. Май, түүнийг хурдхан тэвэр.
Аву: Эзэн хаан яагаад чамайг өөртэйгээ хамт оршуулна гэсэн юм бэ?
Ванру: Хэрэв би үхчихвэл Цзиньэрийг хамгаалж чадна. Аву, урд нь болж өнгөрсөн бүхэнд чамаас уучлалт гуйж байна. Намайг битгий буруутгаарай. Одооноос эхлээд чи Цзиньэрд сайн санаа тавьдаг юм шүү. Тэр ямар байх нь хамаагүй, сайн л явбал боллоо.
Аву: чамд ийм зүйл ярихыг зөвшөөрөхгүй, би явж эзэн хааныг олоод...
Ванру: Түүн рүү очих хэрэггүй. Аву, тэнд очиж өршөөл гуйх хэрэггүй. Чи надад амла, тэгвэл би тайван одох болно.
Аву: Би чамд амлахгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home