Лиа Чамд ямар санагдаж байна?
Шон би чамайг битгий шаналаасай гэж хүсч байна. Гэртээ харих нь сэтгэлийг чинь засна гэж байгаа бол, энэ сайн хэрэг.
Клэйр тэгээд, “аливээ” гэдгийг яаж хэлэхийн?
Эр Вэнга, вамос.
Клэйр Вэнга, вамос. Энэ зөв үү? Заза.
Лим яасан?
Клэйр чи инээгээд байна. Бурхан минь. Тиймээ. Би чамайг бүрэн дэмжиж байна.
Лим Хагалгааны эхний өдөрт тавтай морил. Бид хамгийн амархан гурван хагалгааг эхлээд хийх болно. Нэгдүгээр хагалгааны өрөөнд, Рэндон эмч бид хоёр Лион Кастиллогийн хагалгааг..
Хагалгааны эхний өдөр
Алекс антибиотикийн цэвэрлэгээ.
Шон зүсэлтийг хийлээ. Моралс сувилагч аа, надад Кэлли хавчаар хэрэгтэй байна.
Эм май Мурфи эмчээ
Марк за, Мурфи эмчээ, би таныг шарх луу хөтлөе
Сайн эмч – 4 дүгээр ангийн 20 дугаар анги
Эм үгүй ээ үгүй үгүй. Бүгдээрээ ийм нөхцөлд ажиллах ёстой. Байзаарай. Намайг үнэхээр уучлаарай. Ууланд үргэлж л тог тасардаг. Тийм учраас бидэнд цахилгаан үүсгүүр байгаа
Лим гайхалтай
Эм гэхдээ эвдэрчихсэн.
Лим хэзээ ирэхийг нь таамаглаж чадах уу?
Эм үгүй ээ уучлаарай. Хэдэн минут, хэдэн цаг?
Лим хүлээвэл, бүхэл бүтэн өдөр бас гурван өвчтөнөө алдах эрсдэлтэй.
Алекс би өвчтөнөө цонхны ойролцоо шилжүүлбэл, шархыг нь авч чадна
Лим яв яв. Цэвэрхэн байгаасай гэж залбираарай. Би ил гарсан гэдэсний хагалгааг хийж чадах эсэхээ хары, чи хэт авиагүйгээр хавдрыг авч чадах уу?
Шон би Эндрюс эмчтэй өөрчлөгдсөн мэс заслын төлөвлөгөөний талаар ярилцы
Лим заза яв
Эм маш их баярлалаа. Амжилт хүсье.
Лим соруул байхгүй. Цахилгаан төөнүүр ч гэсэн
Эр хуруугаа ашигла гэж байгаамуу?
Лим энэ цус алдалтыг багасгана.
Шон хэт авиагүйгээр доод хэсгийг нь л авч чадна
Марк тэгвэл түүнийг хаагаад, маргааш дахиад үргэлжлүүлье
Шон тэгвэл тэр үхнэ. Тэр ганцаараа биш. Өвчтөн жагсаалтыг удаашруулж, бид түүнийг хасах ёстой болно
Марк магадгүй чиний зөв байх. Доод хэсгийг нь бүхэлд авы.
Шон үгүй ээ, миний буруу байж. Би хавдрыг хэт авиагүйгээр олж чадна.
Эм түүний хүчилтөрөгч маш бага байна. Хүчилтөрөгч нь бага байна
Лиа хүчилтөрөгч нь бага гэжүү. Надад харамсалтай байна. Оскар хаана байгаан?
Эм тэр гэртээ харьчихсан. Ээж нь их настай, өвчтэй байгаа.
Лиа харьчихсан байхнээ. Гэр лүүгээ?
Эм тиймээ. Үлдээч. Гуйж байна.
Эр би доод талын судасны цохилтыг мэдэрч байна.
Лим артерийн судас бололтой. Доодох хэсгийг нь мэдрээд, зүсэлтийн гадаргууг нь илүү гүн болго.
Эр би гэдэс дотрыг мэдэрч байна. Хүүдий чөлөөтэй.
Марк чи ховилд нь ойртож байх шиг байна.
Шон тиймээ, эдийн уян байдал буурсан байна.
Марк тэнд байгаа шарх улам хүндэрч байна. Тог буцаад ирэхнүү дахиад хэдэн минут хүлээх хэрэгтэй байх
Шон тэгэж болохгүй гэж бодож байна. Минйи гарын үзүүрт хайрга шиг зүйл мэдрэгдэж байна. Энэ хавдрын гадаргуу юм шиг байна. хүрчихлээ
Марк сайн байна Мурфи, хавдарт хүрэх зам чөлөөтэй боллоо. Одоо гаргаж авцгаая.
Шон хүлээж болох байсан байна
...
Лим чи англиар яаж ийм сайн ярьдагийн?
Эр би америк хүн. Мэксикт төрсөн, гэхдээ ээж маань Эл Эйд төрсөн Мексик америк хүн. Би ахлах сургуулиа Санта Моникад төгссөн. Тэгээд сексийн зорилгоор хуурамч аялгаар ярьдаг.
Лим тэгээд, чи хэзээ хамгийн сүүлд эргэж очсын?
Эр хоёулаа нэг нэгэнтэйгээ илүү дотносож байгаамуу? Би үүнийг ганц шөнийн явдал гэж бодсон.
Лим тэгвэл бид чиний төгссөн сургуулиуд, Африкт хаана ажиллаж байсныг чинь ярьчихаад, хуучин амралтын чинь талаар ярьж болохгүй гэжүү?
Эр 10 жилийн өмнө, одоо болсон уу?
Лим үнэндээ тиймээ. Би яаралтай явах болчихлоо
Эр одоо юу?
Лим чи харваас хурдан гүйж чадахгүй байх.
Эр маш хурдан байна гэж амлая. Хормын дотор л дуусна, түр зуурынх гэхдээ аз жаргалтай мөч байна.
Лим чинйи аялгаас үүссэн тачаангуй байдлыг хормын дотор алга болж байгааг мэдэрч байна.
Эр хурдан гэхдээ маш хэмнэлтэй байх болно.
Лим би хоёуланд нь итгэж байнаа.
Эр гэхдээ үнэндээ би тийм хурдан бишээ.
Эр энэ их өвдөх үү?
Эм их өвдөх үү гэж асууж байна
Марк үгүй ээ үгүй өвдөхгүй.
Хагалгааны 2 дох өдөр
Марк бид чамд эм өгнө, тэхээр хагалгааны дараа чи бага зэрэг л өвдөлт мэдэрнэ.
Эм бид чамд эм өгнө, тийм учраас хагалгааны дараа чи бага зэрэг л өвдөлт мэдэрнэ. Хагалгаанаас өмнө бид чамд унтахад чинь туслах эм өгөх болно. Чамайг сэрэх үед ээж чинь дэргэд чинь байна. Тэр хагалгааны туршид унтаж байна гэдгээ ойлгохгүй байна.
Марк Моралс сувилагч аа, “чамайг маш үр бүтээмжтэй байдаг гэж бодсон чинь маш гярхай юм байна” гэдгийг яаж хэлэх үү? Чи дээр нь дахиад хэдэн тэмдэг нэр нэмчих шиг боллоо
Эм үнэнийг хэлэхэд би үргэлж тийм гярхай байдаггүй. Жишээ нь, би чамайг надтай сээтэгнэж байгаад бараг итгэлтэй байсан. Надтай сээтгэнэсэнд чинь. Гэхдээ тэгэж байсан бол, хуримын бөгжөө авах байсан гэдэгт чинь итгэлтэй байна.
Клэйр аан гээч сандрахад зүгээр дээ
Эм би сандраагүй ээ
Клэйр чи бахархах хэрэгтэй. Чи түүнийг нааш нь ирэхийг ятгаж, гайхалтай зүйл хийсэн. Чи түүний амийг аварсан ч байж магадгүй. Чамайг надад ямар нэг зүйл хэлэхийг хүсэх байх гээд би энд хэсэг зуур суух болно.
Эм надаас болоод, ээж минь амьдарна гэхдээ өөр хүн.. би түүнийг хагалгаанд ороосой гэж залбирсан, гэхдээ тэр үүнийг зөвхөн Мигэлээс болж хийсэн, нөгөө нохойтой залуу. Тэр өвчтэй байгаа.
Клэйр чи бол сайн хүн. Заримдаа энэ хэцүү байдаг, яагаад гэвэл чамд мэдрэх ёсгүй зүйл мэдэрч байгаа юм шиг санагдана. Гэхдээ заримдаа, сайн байна гэдэг хөгжилтэй. Алив.
Марк би хавдрыг хамрын хөндийнөөс чөлөөлчихлөө. Ясны мембран зүсэгч. Хавдар тойрог замын ёроолд тархсан байна. Муруй яс зүсэгч. Торон болон шаантаг ясанд ч бас. Хэд хэдэн ясыг нь авах ёстой болох нь. Эмнэлэгт титан миниплэйт, тор байгаа юу?
Эм энд эдгээрийн аль нь ч үйлчлэхгүй. Зүгээр хатуу бүрээсээр бүрж болох уу?
Марк үгүй ээ. Тэгвэл хэдэн жил байнгын өвдөлт мэдэрч, өөрийг нь алж болох цоорхойтой үлдэх болно. Ямар нэг хувийн эмнэлэг ч юмуу мэргэжилтэн байхгүй юу?
Эм надад сувилагчийн сургуулийн нэг найз байгаа. Тэр энэ хэсгийн бүх баян хүмүүсийг эмчилдэг шүдний мэс засалчид ажилладаг. Би тийшээ очоод цагийн дараа эргээд ирий.
Марк түүнийг тогтвортой байлгаж байгаарай. Баярлалаа.
Эм би тоглож байхдаа шударга бус зан гаргасан.
Марк чи маш шударга байсан. Би чамтай сээтгэнэж байсан.
Эм эхнэрт чинь ямар санагдах бол?
Марк тэр юм бодохгүй ээ.
Эм би өмнө нь эрчүүдийг тэгэж хэлж байхыг сонсож байсан.
Марк тэр хэдэн өдрийн өмнө надад нүүж байгаагаа хэлсэн. Бас, бас, тэр өөр хүнтэй уулзаж байгаа. Тэгээд би ийшээ ирж, тархиа цэвэрлэнгээ, гэрлэлтээ авч үлдэхийг хүсч байгаа эсэхээ шалгахаар шийдсэн.
Эм сээтгэнэж үү?
Марк би зүгээр л хүн намайг хүсч байгаа эсэхийг мэдрэхийг хүссэн. Тэр сайхан мэдрэмжийг. Энэ хувиа хичээсэн зүйл байсан. Чамд тухгүй санагдсан бол намайг уучлаарай
Эм тэгээгүй ээ. Бас би чамайг гэрлэлтээ авч үлдэхийг хүсч байгаа гэж бодож байна. Тийм учраас чи бөгжөө одоо хүртэл зүүж байгаа.
...
Эр бид хорь гэж тохирсон
Эм чи дөрөв гэж хэлсэн
Эр би 20 гэж хэлсэн
Эм үгүй ээ дөрөв гэсэн. Хоёулаа тэгэж тохирсон. Нэг хүүгийн амьдрал үүнээс шалтгаалж байгаа
Эр уучлаарай. Үл ойлголцол гарсан юм шиг байна.
Эм тэр одоо бидэнд 20000 кэцал болсон гэж хэлж байна
Марк бидэнд байхгүй юмуу?
Эм үгүй ээ
Марк би ATM ороод ирье.
Эм үгүй ээ үгүй, энд минйи ашиглаж болох автомат бэлэн мөнгөний машин байхгүй. Энэ бүгд минйи буруу
Марк үгүй ээ. Би ирэх хэрэггүй байж. Тэр америк эмч хараад, дахиад мөнгө нэхэж болно гэж бодсон байх
Эм эндээс хэдэн цагийн зайтай Кэцалтэнангод нэг эмнэлэг байгаа.
Марк түүнд энийг ч бас санал болго
Эм үгүй ээ үгүй үгүй чи ингэх шаардлагагүй.
Марк энэ зүгээр л нэг бөгж.
Эм түүний хүчилтөрөгчийн хэмжээ дэндүү бага байна.
Эм1 үгүй ээ, бурхан минь
Эм эмч уушгин дах үрэвслийг нь намдаахын тулд стеройд өгөхөөр ирж яваа. Түүнд амьсгалын аппарат хэрэгтэй
Лиа аппарат аа? Түүнд амьсгалын аппарат хэрэгтэй гэжүү?
Шон сайн уу?
Арон сайн уу Шон? Чи сайн байгаа биздээ?
Шон би сая хоёрдох хагалгаагаа дууслаа, амжилттай болсон. Бас би тийм ч сайн биш байна
Арон заза
Шон Лиа гунигтай байгаа. Би түүнийг яаж гуниглуулахгүй байхыг мэдэхгүй байна. Та мэдэх үү?
Арон би яг одоо энэ талаар ярих зөв хүн нь мөн эсэхийг мэдэхгүй байна.
Шон яагаад биш гэж?
Арон зүгээр л яг одоо тохирох цаг нь, би үргэлж чамайг надаас зөвлөгөө асуухад дуртай байдаг байсан. Цаашдаа ч дуртай байна. Гэхдээ ойрын хугацаанд, би чамд арай бага хэрэг болж байгаагаа анзаарсан. Чамайг анзаарсан эсэхийг мэдэхгүй гэхдээ надад Стивийн чамд хэлсэн зүйл бодогдоод байгаа, тэр чамайг ухаантай гэж хэлсэн. Чи, чи юуг ч хийж чадна. Чи үүндээ сайн. Бодож, бодож байгаагаасаа илүү сайн.
Марк бэлэн үү?
Эр гоё харагдаж байна уу?
Марк үзэсгэлэнтэй.
Эм үзэсгэлэнтэй
Лим чи яаж яваад Гватемалд ирчихсийн?
Эр үгүй ээ, чи сээтгэнэхдээ муу юмаа, тийм үү? Надаас Кама сутра уншдаг уу эсвэл минйи дуртай хөөсрүүлсэн кремийг асуух хэрэгтэй. Энэ сайхан ажил. Би энэ даалгаврууыг холбож өгч, хүмүүст тусалдаг.
Лим тэхээр чи ажлын хэнээтэй, амьдралаа дорд үзэгдсэн хүмүүст зориулсан баатар хүн байхнээ? Энэ чамайг хөглөдөг юмуу?
Эр Би заримдаа америк эмч нартай секс хийдэг. Чи энд долоо хоногийн хугацаатай л ирсэн. Бид хоёр нэг нэгэндээ дотоод сэтгэлээ уудлах шаардлагагүй
Лим эсрэгээрээ, би энд долоо хоногоор л ирсэн, яагаад болохгүй гэж?
Эр чи эхэл. Чи юу нууж байгаан?
Лим би юу ч нуугаагүй.
Эр заза. Би шинэхэн нутгийн бүтээгдэхүүнд дуртай, гэхдээ чи сүүний сахрын асуудалтай бол..
Лим яагаад ийм зүйл асуугаад байгаан?
Эр харин тэгээд. Бид яагаад ийм зүйл ярилцах ёстойн?
Лим чи намайг үнэнээ ярихгүй байна гэж байна. Намайг юу нууж байна гэж бодоод байгаан?
Эр мэдэхгүй ээ. Гэхдээ чиний дасгал хийх өндөр хэрэгцээ шаардлага, минйи дэргэд байхдаа үргэлж харахгүйгээр сэрүүлгээ унтраадаг чинь, бас орой бүр зүүдэлдэг муухай зүүд гээд, чи ямар нэг зүйл нуугаад байна.
Лим хагалгаандаа бэлдэцгээе.
Эм ажлаа эхлэхэд бэлэн үү?
Клэйр бараг л.
Эм энд ирдэг гурван төрлийн гадаад эмч нар байдаг. Эхнийх нь хэтэрхий их санаа тавьдаг. Аварч чадахгүй дэндүү олон хүмүүсийг хараад сэтгэл нь өвддөг. Хоёрдох нь арай бага санаа тавьдаг бас энэ ч гэсэн өөрийн асуудалтай. Гуравдах хэсэг нь, ажлаа хийж чадахын тулд өөрсдөө зай барих арга олдог хүмүүс.
Клэйр би энэ хэсэгт нь байгаа байх
Эм чи өөрийн гэсэн хэсэгт байгаа. Чи сэтгэлийн гүнээсээ халамжилдаг. Гэхдээ энэ чамд илүү хүч чадал өгдөг
Клэйр баярлалаа. За явцгаая.
Хагалгааны 3 дах өдөр
Клэйр Хэвлийн хөндийд нэвтэрлээ. Надад урт тэлэгч хэрэгтэй байна
Эм урт тэлэгч. Энэ зүгээр нэг цөсний чулуу биш байна.
Клэйр хөдөлгөөнгүй, жигд бус хэмжээтэй бөөгнөрөл байна. Тэр цөсний хүүдийн хавдартай, элэгний гадаргуу хүртэл тархсан байна.
Эм энэ хагалгааны хугацааг хоёр дахин нэмэгдүүлнэ
Марк гурав дахин. Дор хаяж 12 цаг гэсэн үг.
Клэйр би та хоёрын нэгтэй солигдмоор байна.
Лим тэгэх боломжгүй ээ. Бид хоёр хоёулаа бэлтгэлгүй байгаа. Энэ нэг өвчтний оронд хоёр хүнийг аюулд оруулна.
Клэйр түүнийг зүгээр ингээд хааж болохгүй
Марк харамсалтай нь тэгэж болно. Уучлаарай гэхдээ чи хэзээ ч ийм хагалгаа удирдаж байгаагүй.
Лим бид түүнээр энэ хагалгааг хийлгэх хэрэгтэй. Ямар муу зүйл болж болно гэж?
Марк үхлээс өөр үү?
Лим энэ өвчтөн угаасаа үхнэ. Клэйр ядаж түүнд тэмцэх боломж өгнө.
Клэйр заза.
Лиа амьсгалын аппарат нь яасын?
Эм тэд аваад явчихсан. Хагалгаанд хэрэгтэй байна гэсэн. Эмч нарт хэрэгтэй байгаа.
Лиа эмч нарт хэрэгтэй гэжүү? Сувилагч хаана байгаан? Сувилагч
Эм сувилагч уу? Завгүй байгаа, их ажилтай гэсэн.
Лиа заза. Би хамт байя. Хичнээн их удсан ч гэсэн би энд байнаа.
Мор асуудал гараа юу?
Эм тиймээ, өвчтөн эргээд ирсэн.
Мор Лион, хэвлийн ивэрхийтэй байсан залуу, өчигдөр орой эмнэлгээс гараад ажил руугаа явсан байна. Барилгын ажил.
Алекс дахиад сэдэрчихээ юу? Хэр муу байгаан?
Мор гэдэсний инч орчим нь шахагдсан, хэсгийн цус багадалт байж магадгүй. Хагалгаа хийхгүй бол хэдэн өдрийн дотор нас барна. Гавлын нөхөн сэргээлтийнхээ дараа түүнд хагалгаа хийж чадах уу?
Алекс хоёуланд нь том эрсдэл гаргахгүйгээр чадахгүй. Бусад мэс засалч нар яасын?
Мор бусад хүмүүс завтай байсан бол би энд ирнэ гэжүү?
Алекс түүнд морфин өгч бай
Мор хэдий болтол?
Алекс онцгүй л юм гэхдээ энэ өөрийнх нь буруу. Бид түүнийг амрах хэрэгтэй гэж хэлсэн
Мор энэ үдэшлэгээр хэсээд явдаг Сан Франциско дах технологийн газар биш. Тэр гэр бүлээ өлсөж үхэхийг харахгүйн тулд ажлаа авч үлдэх ёстой байсан.
Алекс бид түүнд хагалгаа хийвэл өөр хүнд хагалгаа хийж чадахгүй
Мор би Лионд хагалгаа хийе. Би өнгөрсөн жил Пи Ти хийж байсан. Гайхалтай болсон.
Алекс чи энэ хагалгааг хийж чадна гэж бодож байна уу?
Мор би чадна гэдгээ мэднээ. Өвдөлтгүйгээр хийж чадна гэж бодож байна
Клэйр бид артерийг хавчиж тайралт хийх хэрэгтэй.
Эм чи хийж байсан уу?
Клэйр харж л байсан. Дадлагажигч байхдаа. Венийг чөлөөл.
Эм Венийг чөлөөл.
Клэйр зөөлөн эдийг салга
Эм зөөлөн эдийг салга
Клэйр хэсгүүдийг нь тасла
Эм хэсгүүдийг нь тасла
Клэйр за, хоёрдох алхам.
Мор энэ сайнгүй харагдаж байна. Дундаж шугамын хэвлийн согог байна
Эм бас эдийн гадаргуу хэврэг харагдаж байна.
Мор бүрэлдэхүүн хэсгийн тусгаарлалт хийх хэрэгтэй. Би ар талын шулуун булчингийн бүрхүүлийг хайчилж, гадна талын налуу судалны зөөлөн эдийг хөдөлгөөд, дараа нь зүсч авна.
Лим энгийн гуяны артери бараг бүхэлдээ боогдсон байна.
Эр би холбоосны байршлын урсгалыг бэлдэе
Лим би Гэмтлийн дараах эмгэгтэй. Үүнээсээ болж хар дардаг. Шинж тэмдгээ багасгахын тулд дасгал хийдэг. Бас утсан дээрх сэрүүлэг маань өдөр тутмын Флокситин, Празонин, Китайпиний коктэйлээ уухыг сануулдаг. Чи арьсан доорх гадаргуу дах байпасс графтыг нүхэлж чадах уу?
Эр би хавчаараар хавчаад өгий.
Лим би жилийн өмнө сайн найзыгаа алдсан, дараа нь Ковидоор бүр олон найзаа, тэгээд маш их хугацааг өөртөө асуудал байгааг үгүйсгэж өнгөрүүлсэн. Шаналалаасаа зугтаж. Ирээдүйд би асуудлуудаасаа зугтах биш өөдөөс нь гүйх зүйлс хийнэ гэж найдаж байгаа. Графт залгахад бэлэн боллоо.
Эм миний ээлж болчихсон байна.
Лиа чи ядарсан байна. Хэвтэж амрах хэрэгтэй.
Эм үгүй ээ, үгүй.
Лиа 10 минут. 10-хан минут. Би зүгээр ээ, дараа нь амрая. Би дараа нь амрая.
Эм 10-хан минут. Баярлалаа
Эм завсарлага хэрэгтэй бол..
Мор зүгээр ээ. Бага зэрэг шөрмөс татчихлаа.
Алекс би дуусчихлаа. Би үргэлжлүүлж болно шүү. Энэ хэвлийн хананы согог том юмаа
Мор тиймээ.
Алекс хоёр номерийн Кочэрийн хавчаар
...
Эм зүрхний цохилт нэмэгдэж байна
Клэйр даралт унаж байна. Зүрх зогсож байна.
Эм яагаад? Юу болсон бэ?
Клэйр мэдэхгүй ээ. Эдна цус алдаад байна. Энэ байдлаараа хэдхэн минут л амьдарна. Элэгний ойролцоо хагалгаа дараах цус байгаа, өөр зүйл байхгүй. Мэс заслын хоолой бас цустай байгаа. Цөснөөс цус алдсан гэсэн нотолгоо байхгүй.
Шон ззаа, өвчтөн хагалгаатай хамааралгүй ходоод гэдэсний цус алдалттай эсвэл элгийг авсанаас болоод элэгнээс цус алдаж байгаа.
Клэйр заза, яг аль нь вэ?
Шон сүүлийн хагас цагийн хугацаанд мэс заслын хоолойны гарц ямар байсан? 200 сисигээс давсан бол..
Клэйр яг 200 сиси байсан. Тиймээ. Гэдэс нь юм шиг байна. Хамар гэдэсний гуурсанд байсан бөглөрсөн цус цусыг буцааж урсгаж байгаа байх
Шон статистикийн хувьд элгэн дотрох цус алдалт байх магадлалтай
Клэйр гэсэн ч би гэдэс нь гэж бодоод байна. Гэхдээ би чам дээр шалтгаантай болоод ирсэн. Заза баярлалаа
Шон Клэйр. Бид хоёр хоёулаа баталгаатай мэдэхгүй гэхдээ, чи үүндээ сайн. Бодож байгаагаасаа хамаагүй илүү
Эм даралт бараг бүхэлдээ уначихлаа. Одоо яах уу?
Клэйр гэдэс нь.
Алекс чи сайн ажилласан байсан. Би зүгээр л хаагаад, цэвэрлэгээ хийсэн. Өвчтөн эмчилгээний өрөөнд, сайн байгаа
Мор надад найз хэрэгтэй байна. Би мэс засалч болохдоо бууж өгөөгүй байгаа. Пи Ти сайн байсан. Бараг л ямар ч өвдөлтгүй. Бас, энэ үнэхээр тэнэг, би дотрын эмч байгаадаа дуртай. Зүгээр л, бүтэлгүйтэхийг үзэн ядаж байна. нээрээ юу? Чамд инээдтэй байна уу?
Алекс бага зэрэг. Чамайг ийм байхыг харж байсангүй. Чи үнэхээр царай муутай харагдаж байна.
Мор амаа тат.
Алекс Чи бүтэлгүйтээгүй ээ. Хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй. Би чамайг гурван жилийн турш үзүүлээд өгөхийг чинь харсан. Бүх зүйлийг. Чи надад урам өгдөг. Бас уурыг минь хүргэдэг. Гэхдээ энэ тийм чухал биш
Клэйр ээж чинь одоо зүгээр ээ
Шон уушги нь ямар ч агшилтгүйгээр сайн сонсогдож байна. Гэхдээ стеройд үйлчилж байгааг шалгах ганцхан л арга байгаа. Хиймэл амьсгал хийхээ боль. Түүнийг өөрөө амьсгалж чадна гэж найды.
Лиа баяртай.
Эм үгүй ээ. Үгүй ээ
Шон бид хоёр бага зэрэг унтах хэрэгтэй. Та ч гэсэн. Бид унтах хэрэгтэй.
Эм үгүй ээ тэр хараахан дуусаагүй байгаа. Тэр салах ёс хийх хэрэгтэй
Шон тэр аль хэдийн салах ёс хийсэн. Энэ түүний мэддэг кастилийн испани хэлний гурван үгний нэг.
Эм би түүгээр хүүхдээ тэврүүлмээр байна
Шон тэр чамаар хүүхдээ тэврүүлмээр байна гэнээ
..
Лиа тэр үнэхээр хөөрхөн юмаа.
Марк Бастион.
...
Мор намайг нэг жилийн турш хачин аашилж байсанд уучлаарай. Би чамайг үнэхээр их дэмждэг. Хэдэр та хоёрт сайн сайхныг хүсч байна.
Алекс тэгэж хэлэхэд бага зэрэг оройтсон байна. Би Хэдэрээс салчихсан.
Мор хэзээ?
Алекс өчигдөр орой
Мор үгүй ээ
Алекс тиймээ.
Мор шалтгаан нь, надад хайртай болохоороо юу?
Алекс тиймээ.
Мор би ч гэсэн чамд хайртай юм шиг байна
Эр би гэмт хэрэг үйлдсэн. Дагалдангийнхаа эхний жил, хууль бус хар тамхи хадгалсан гэж баривчлагдсан. Цагдаа нар хөгийн амьтад байсан, тэдэнтэй маргалдаад, сүүлдээ зодоон болсон. Шүүхээр орох өдөр болоход, би зугтчихсан. Одоо Америкт намайг баривчлах эрх байсаар байгаа. Тэгээд л би буцаж очихгүй байгаа. Гэхдээ би өмгөөлөгч аваад энэ бүхнийгээ цэгцэлчихвэл яахуу? Бэрхшээлийнхээ өөдөөс гүйж эхэлвэл яахуу? Чи Сан Хосэд зочин угтаж авмаар байна уу?
Эм надад чамаас асуух зүйл байна.
Лим чамайг энэ ажлын саналыг авах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж тэр надаас асуулгүйгээр чамайг хулгай хийхгүй
Клэйр би хэлээр нь ярьж чадахгүй. Энд хэнийг ч танихгүй. Саяхан аавтайгаа харилцаагаа сэргээсэн. Би бэлэн биш байна
Лим санаа зовох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ би чамаас үүнийг хийхийг хүсэхгүй байгаа гэсэн ганц ч шалтгаан сонссонгүй. Чи маш олон жилийг зүрх сэтгэлийн өртэй гэж бодож өнгөрүүлсэн, энэ чамайг хэтэрхий өрөвч болгож, хэтэрхий их шаналгасан. Гэхдээ магадгүй энд, магадгүй энд, чинйи тэр их энэрэнгүй сэтгэл яг хэрэг болох байх.
Клэйр заза. Одоо цаг нь болсон шүү.
Марк чи угаасаа бидэнд дэндүү гоёдож байсан. Чамаар бахархаж байна Браун эмчээ.
Лиа хайртай шүү
Клэйр би чамайг юу бодож байгааг хэзээ ч баттай мэддэггүй байсан.
Шон би олон зүйл бодож байна, гэхдээ одоо гунигтай байна. Энэ нисэх буудал миний Синнабонгүйгээр ирж байгаа ганц буудал. Хүмүүс урагшаа явах хэрэгтэй байдаг. Бас, чамайг урагшаа яваасай гэж найдаж байна.
Клэйр би урагшаа явж байна Шон.
Шон одоо бүгдээрээ яах уу?
Клэйр мэдэхгүй ээ.
Шон би чамайг тэвэрч байгаагүй, Клэйр.
...
Лиа би Хөрши рүү явахгүй ээ.
Шон чи гуниглаад дуусчихсан юмуу?
Лиа үгүй ээ. Гэхдээ яг одоо, би үүрд гуниглахгүй гэдгээ мэдэж байна. Бас тийшээ чамгүйгээр очихгүй гэж бодож байна. Би үлдсэн амьдралаа чамтай өнгөрүүлмээр байна.
Шон би ч гэсэн амьдралаа чамтай өнгөрүүлмээр байна, Лиа.
Лиа чи надтай гэрлэх үү?
Шон тэгэлгүй яахав. Би чамд хайртай.
Лиа би ч гэсэн чамд хайртай.
Шон бид хоёр гэрлэх нь.
Лиа тиймээ
Шон бид хоёр гэрлэх нь. Бид хоёр гэрлэх нь.
Мор баяр хүргэе
Лиа баярлалаа
Шон заза. Тиймээ. Би Клэйрт хэлэх хэрэгтэй. Тиймээ.
Эр 10 9...
Клэйр мэс.
Эм за эмчээ
Эм тавтай морил.
Клэйр Вэнга, вамос.
Back to episodes Go home