Клэйр тээшээ онгойлгоод өгөөч. Бид цагаа хэмнэчихлээ шүү
Лим ашгүй дээ тэгээгүй бол нислэгээсээ өмнө бүхэл бүтэн гурван цаг хүлээхээргүй байлаа.
Клэйр гайхалтай. Заза баярлалаа. Заза. Би старбаксыг чинь даая
Лим тоглоогүй шүү, би бөөрөнхий бялуу авмаар байна.
Эм сайн уу, Рэзник эмчээ. Би үүнийг мэс заслын даалгавар гэж бодсон
Алекс бид, бид зүгээр л дэмжих гэж явж байгаа. Морган өвчтөн сонгоход туслаж бас асаргааг хариуцна.
Эм гайхалтай. 10 өдөр байхнээ? Намайг мартаж болохгүй шүү
Алекс би чамайг мэдэхээс ч өмнө эргээд ирнэ.
Шон тийз, пасспорт, кецал, америкийн мөнгөн тэмдэгттэй аяллын түрийвч
Арон чи бүгдийг нь авсан.
Шон мэднээ, би шалгасан
Арон чи зүгээр үү?
Лиа тийм хүнд бишээ, би чадна
Арон тэр талаар хэлээгүй ээ.
Лиа би зүгээр ээ. Энэ аяллыг сайхан болно гэж бодож байна. олон зүйлийг өөрчилнө. Бусад хүмүүст туслахад анхаарна
Арон юу ч болсон байсан, ярилцах хүн хэрэгтэй бол, үргэлж над руу залгаж болно шүү
Лиа би тань руу залгахгүй ээ.
Арон мэднээ.
Шон дэлгүүр хэсэх цаг гарахгүй байх гэхдээ та татваргүй бараанаас өөртөө эсвэл Дэббид юм захих уу? Гватемал ром дарсаараа алдартай
Арон бид зүгээр ээ, баярлалаа.
Лиа заза
Арон чи ч гэсэн энэ аялалаар явах юмуу?
Марк тиймээ, өчигдөр орой урам ороод, ээлжийн амралтаа аваад тэдэнд туслахаар явахаар шийдсэн.
Арон тэгээд нойлын суултуур авч явч байгаамуу?
Марк ийм мэс заслын даалгаварт хэзээ ч явж байгаагүй хүн шиг ярьж байна шүү
Гватемал- 10 цагийн дараа
Клэйр агаарын тээврээс чиний цүнхийг олчихноо. Байрлах газраа очоод чамд хувцас олоод өгий.
Шон чи ядаргаанд сайн В12 витамин эсвэл дотор муухайралтын эсрэг бугуйвч авах уу? Надад илүү байгаа.
Клэйр үгүй ээ баярлалаа. Бид энд ирсэнд баяртай байна
Шон тиймээ
Клэйр энэ жил тохиолдсон тэр бүх гашуудлын дараа, талархах зүйлтэй үлдсэнийг минь сануулах үнэхээр гайхалтай арга.
Эр болгоомжтой.
Эр1 Өршөөгөөрэй эрхэмээ, та хонио холдуулж болох уу?
Эр манай хоньнууд яаруулахад дургүй байдаг. Тэвчээртэй бай.
Эр1 энэ хүмүүс манай зочид
Эр би лав тэднийг уриагүй
Шон бид эмч байгаамаа. Маш урт аялал байлаа, бид буудалдаа очих хэрэгтэй байна.
Эр эмч ээ? Чи эмч гэсэн үү?
Шон тэгэлгүй яахав. Энэ мөөгөнцөр байна. Энэ, энэ мөөгөнцөр байна. Мөөгөнцөр.
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 19 дүгээр анги
Клэйр баярлалаа
Эр1 зүгээр ээ
Алекс чамд туслах уу?
Мор үгүй ээ, энэ найзуудын хийх зүйл
Пэйж Спара. Эсмэралда Пимэнтэл.
Эр сайн байцгаана уу, би Матио Рэндон эмч байна. Саравиа эмч болон түүний багийнхан хэргүүд цуглуулж олон сарыг өнгөрүүлсэн. Тэднээс нь бид 40-ийг сонгосон. Та нар бүгдийг нь аврахыг хүсэх байх. Гэхдээ тэгэхгүй. Бид 12 хагалгаа хийнэ.
Марк Би Маркус Эндрюс эмч байна, хамгийн сүүлд нэмэгдсэн. Дахиад олон хэргүүд нэмбэл би..
Эр таныг энэ аялалд явна гэдгийг сонсохоос өмнө бид 10 хагалгаа хийх байсан. Манай байгууллага олон жил итгэлцэл бий болгох гэж ажилласан. Энд 12 хүнийг аварсан, итгэлцэл маань өсвөл илүү олон өвчтөнүүд, илүү олон эмч сайн дураараа ирнэ. Гэхдээ өвчтөнөө алдвал...бид эндэхийн хүмүүсийн хийж чаддаггүй өөрсдийн хийж чаддаг хагалгааг хийнэ. Их асаргаа шаардахгүй хагалгаануудыг. 12 өвчтөн, нэг нөөц байна. Бусдыг нь гэрт нь хариулах ёстой, хичнээн өвдсөн байсан ч, ямар ч гунигтай түүх ярьсан хамаагүй.
...
Үнэлгээ хийх эхний өдөр
Эр1 надад үүнийг юу болохыг хэлээд өгөөч
Лиа гэр бүл
Эр таны хамаатан садан
Эр1 хэн ч байхгүй. Игнасио л байгаа. Игги миний ганц гэр бүл.
Эр ганцхан Игги гэдэг нохой нь л байгаа. Царай муутай нохой
Мор Робэрто Кантун Диаз?
Эр байна
Алекс Андриа Торрэс Зул?
Клэйр Эйми Наварро Гомэз? Эйми Наварро Гомэз?
Эм энд байна, энд байна.
Лим ямар нэг хүндрэл, шахалтын шинж тэмдэг байгаа эсэхийг харахын тулд хэвлийн үзлэг хийж, хэт авиагаар харах хэрэгтэй. Боолтоо аваад, хойшоо хэвтээрэй
Эр боолтоо аваад хойшоо хэвт. Хэр удаан ийм байдалтай байгаа вэ?
Эр2 нэг жил, магадгүй илүү
Эр тэр нэг жил магадгүй түүнээс удсан гэж байна
Эр2 манай хөрш Зила дах эмнэлэг рүү яв гэж хэлсэн, гэхдээ надад тийшээ явах зардлын мөнгө байхгүй, би ажиллахгүйгээр тийм олон цаг явж болохгүй. Надаас өөр манай дүү нарыг харах хүн байхгүй.
Эр түүнийг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн ч, замын зардал байхгүй бас ажлаа тасалж болохгүй гэнээ. Тэр дүү нараа ганцаараа тэжээдэг.
Эр2 манай эцэг эх 2 жилийн өмнө нас барсан.
Эр эцэг эх нь 2 жилийн өмнө нас барсан.
Шон түүнд маш том зүрх уушгийг холбосон артери байна. Би ийм тохиолдлыг нялх хүүхэд дээр л харж байсан. Цус нь ухарчихсан байна. Буруу зүгт урсаж байна.
Клэйр гуяны венээр нэвтрээд, арьсан доогуурх зүрхний хаалт хийж болно. Түүнд өөрчилж болохгүй уушгиний цусны даралт байна.
Шон нярай үед нь эмчилсэн бол энгийн байх байсан гэхдээ одоо нүхийг нь хаавал түүнийг ална. Эймигийн өвчин дэндүү хүнд хэлбэртээ шилжсэн байна. Бидний хийж чадах зүйл байхгүй ээ. Харамсалтай байна.
Клэйр харамсалтай байна
Эм үгүй ээ. Үгүй ээ.
Эм цаас авах уу? Би америкчуудыг бас француудыг ирэхээс өмнө нөөцлөөд авчихсан. Тэд гайхмаар эмзэг хүмүүс шүү.
Клэйр уучлаарай, би ингээд тус болохгүйг мэднэ
Эм хүн байсныхаа төлөө уучлалт гуйх хэрэггүй. Би үүний эсрэг хатуу байр суурьтай хүн. Энэ долоо хоногт, та нар зүгээр нэг хагалгаа хийгээгүй. Та нар гайхамшиг бүтээж байна. Та нар хүмүүст байхгүй байсан найдварыг нь өгч байна.
Клэйр үх гээд гэрт нь хариулж байгаа хүмүүсийг эс тооцвол
Эм гайхамшиг дээрээ л төвлөр, үгүй бол чи хэнд нь ч туслаж чадахгүй. Би дахиад цаас авах хэрэгтэйн байна
Клэйр баярлалаа.
Эм Бастион Алонсо Рамос. 12 настай бэйсболын шүтэн бишрэгч. Сэйнт Луис Кардиналсыг дэмждэг. Бас тэр амело-бластоматай.
Марк Гватемалд олон бэйсболын шүтэн бишрэгч байхгүй
Эм та өмнө нь энд ирж байсан уу эсвэл Википэдиа унших дуртай юмуу?
Марк би рэзидэнт байхдаа энд эмнэлгийн даалгавраар ирж байсан.
Эм Та ноён Нойлын суултуур байхнээ. Та аль хэдийн хоч нэртэй болсон.
Марк өдрийн мэнд Бастион. Би Эндрюс эмч байна.
Эм өдрийн мэнд Бастион. Энэ бол Эндрюс эмч
Эр сайн байна уу Эндрюс эмчээ
Марк сайн уу? Энэ чинь юуын? Алив хары. Яди Молинатай адилхан харагдаж байна.
Эр тиймээ, Яди Молина. Сэйнт Луис Кардиналсын.
Марк чи цохихдоо сайн уу, барихдаа сайн уу?
...
Мор тэр элэгнийхээ баруун хэсэгт элэгний хоргүй булчирхайтайн байна
Эм хортой гэж харагдахгүй байна
Мор тиймээ, одоохондоо. Шарх нь байрлалаа олсон, хязгаар нь тодорхой, элэгний венийн салбартай ойрхон биш
Эм Аделмогийн элгэнд хавдар байна, гэхдээ хортой биш. Эмч хавдрыг авч чадна гэж бодож байгаа. Тэр сайн нэр дэвшигч
Бүгд баярлалаа. Төлөө
Шон би үүнийг удаан хугацаанд хийж чадна
Эр гэхдээ чи хачин аялгатай юмаа. Гватемал эсвэл мексик аялга биш байна. Чи Венесуэлд байсан уу?
Шон минйи өссөн газрын номын санд, “Испани хүн шиг испаниар яры” гэдэг нэртэй хуурцагнууд байсан. Би эвдрэх хүртэл нь орой бүр сонсдог байсан
Лим баярлалаа. Би чамайг энэ хүүхдийг үгүй гэсэн хэсэгт тавьсан гэж бодсон.
Марк би зургийг нь дахиад ойроос харахаар шийдсэн. Бөөгнөрөл тойрог замын ёроолоор нимгэрч, гавлын суурьтай ойрхон тэлж байгааг харав уу?
Эр гэхдээ тийм учраас бүр хийж болохгүй.
Марк дахиж бодож үзээд, асуудлыг үнэл гээ биздээ?
Эр сэтгэл хөдлөл, хувийн холбоогоо эмчилгээний шийдвэртэй хольж болохгүй. Чичарон идэх үү?
Марк ямар ч хазайлт, элэгдэл байхгүй байна. Гавал руу нэвтрэхгүй, хавдрын дээд талыг авахын тулд ясан гадаргуу үүсгэнэ. Энэ хэтэрхий сэтгэл хөдлөлийн байна гэжүү?
Лим тархинд огт хүрэхгүй байсан ч, хоёр том артери оролцож байгаа. Тэр цус алдаж үхнэ.
Марк наадахаас чинь идэж болох уу? Баярлалаа
Үнэлгээ хийх 2 дох өдөр
Шон үүнийг өдөрт хоёр удаа 10 өдөр түрхээрэй.
Эр1 баярлалаа Шон Мурфи эмчээ. Баярлалаа
Шон зүгээр ээ.
Эр миний цээж өвддөг, бас гар ч гэсэн. Заримдаа, гар хүйтэн болчихдог, эсвэл юу ч мэдэрч чадахгүй болчихдог.
Шон ангин эсвэл бөглөрөл байж магадгүй, байпасс хагалгаа шаардана. Кат лаб руу явахаас нь өмнө зүрхний бичлэг хийх хэрэгтэй. Та нарт кат лаб байхгүй.
Эр гараа нааш нь сунгаарай. Толгойгоо ийшээ эргүүл. Пульсыг нь шалга
Шон пульс байхгүй байна.
Эр толгойгоо урагш эргүүл.
Шон пульс нь мэдэгдэж байна. Зүрхний асуудал биш байна. Тэр цээжний урсацын синдромтой. Саравиа эмч сая надад таны хүзүү цээжин дэх мэдрэл болон артериуд хавирганд чинь дарагдсан байгааг харууллаа. Энэ маш ховор тохиолдол, цусны бөглөрөл эсвэл эмболизм үүсгэж магадгүй... тэр баярлахгүй байна. Би буруу орчуулчихсан уу?
Эм үгүй ээ, таны испани хэл төгс байна. Гэхдээ та түүний өвчнийг эмчилж болно гэдгийг нь хэлсэнгүй. Үүнийг эмчилж болноо
Эр заза. Заза.
Шон би хоёр хэлээр харилцахдаа муу.
Клэйр сувилагч удахгүй хүрээд ирэх байхаа. Орчуулагч удахгүй энд ирэх байх.
Эм хүсвэл би орчуулаад өгөх үү
Клэйр чи англиар ярьдаг юмуу?
Эм бид Америкт хэдэн жил амьдарсан. Ээж маань гэр цэвэрлэж, би Грэйгийн анатоми үздэг байсан
Клэйр мэс засалч байна гэдэг тэр кинон дээрх шиг биш. Хатагтай Гарза, та хаана чинь өвдөж байгааг зааж чадах уу?
Эм ээжээ өвдөж байгаа газраа заагаарай
Эм1 энд
Клэйр таны хоол шингэхгүй эсвэл шөрвөс татаж, эсвэл бөөлжис чинь хүрч байсан уу?
Эм таны хоол шингэхгүй эсвэл шөрвөс татаж байсан уу гэж асууж байна. Бас бөөлжис чинь хүрч байсан уу?
Эм1 заримдаа л
Эм заримдаа. Гэхдээ тэр худлаа ярьж байна. Үргэлж тэгдэг. Бас халуурч, бөөлждөг.
Клэйр би хэвлийг чинь дарж үзий, та хойшоогоо хэвтэж чадах уу?
Эм хэвлийг чинь дарж үзий гэнээ, ээжээ. Хэвтээрэй
Клэйр за. Хатагтай Гарза, танд цөсний чулуу байх шиг байна. Бид шинжилгээ хийх хэрэгтэй, гэхдээ хагалгаа ч хийж магадгүй.
Эм ээжээ, эмч таныг цөсний чулуутай гэж байна. Баталгаатай болгохын тулд шинжилгээ хийнэ гэхдээ хагалгаа хийх ёстой гэнээ.
Эм1 үгүй ээ үгүй хагалгаа хийлгэхгүй. Би эм авахаар л ирсэн. Чи тэднийг надад эм өгнө гэж хэлсэн.
Эм битгйи зөрүүдлээд бай. Эмчийн хэлсэнээр хий
Клэйр хагалгаа хийлгэмээргүй байгаан бол яагаад энд ирсийн?
Эм би түүнд энд өвдөлтийг нь намдаах эм байгаа гээд хэлчихсэн. Түүнийг хамт ирэхгүй бол би хоол идэхгүй гэж хэлсэн.
Эм1 би ажиллах ёстой. Охиноо харах ёстой
Эм тэр ажлаа тасалж болохгүй гэж байна. Намайг харах ёстой
Клэйр чи одоо сайн орчуулах ёстой шүү. Минйи ээж ч гэсэн өвчтэй байсан.
Эм ээж нь ч гэсэн өвчтэй байсан гэнээ.
Клэйр тэр өвдөлтөө нуухыг хичээдэг байсан гэхдээ хүүхдүүд хүмүүсийн зовж байгааг ялангуяа ээжийгээ өвдөж байгааг мэддэг.
Эм тэр өвдөлтөө нуухыг хичээдэг байсан ч гэхдээ хүүхдүүд хүмүүсийн зовж байгааг мэддэг. Ялангуяа өөрсдйинхөө ээжийг.
Клэйр та өөртөө санаа тавихгүй бол охиндоо санаа тавьж чадахгүй.
Эм та өөртөө санаа тавихгүй бол охиндоо санаа тавьж чадахгүй.
Марк Чи Бастионы түүхийг харсан уу? Гавлын хажуу талыг трепанаар зүсч, гавлын суурийг нөхөн сэргээвэл тархины хаван үүсэхээс сэргийлнэ. Тархи нугасны шингэн асгарах эрсдэл нь ямар байхуу?
Шон энэ тархины мембраны салбанг ашиглан олон давхар тархины гадаргуун тэлэлтийг бууруулна.
Лим би өвчтөнд таван өгүүлбэр хэлсэн. Чи таван үг хэлээд байна. Сувилагч үүнийг чамд өгчих гэсэн.
Эр анагаахын мэргэжлийн үг хэллэг тэднийг айлгаж, цаг үрэхээс өөр юунд ч хэрэггүй. Тэдэнд хэрэгтэй зүйл бол бид туслаж чадах уу үгүй юу гэдэг
Мор хүүгийн чинь зүрхний хавхлаг гэмтсэн байна.
Эм хүүгийн чинь зүрхний хавхлаг гэмтсэн.
Мор магадгүй өнгөрсөн жилийн хэрх өвчний халуунаас болсон байх
Эм магадгүй өнгөрсөн жилийн хэрх өвчний халуунаас болсон байх
Мор зүрхнээс нь болоод бид элэгний хавдрыг нь авч чадахгүй. Энэ хагалгааг дэндүү эрсдэлтэй болгоно. Бидэнд үнэхээр харамсалтай байна.
Эм зүрхнээс нь болоод бид элэгний хавдрыг нь авч чадахгүй. Энэ хагалгааг дэндүү эрсдэлтэй болгоно. Бидэнд үнэхээр харамсалтай байна
Эр баярлалаа эмчээ.
Мор үгүй ээ уучлаарай. Бид хүүд чинь хагалгаа хийж чадахгүй. Түүнийг тэснэ гэдгийг ..
Эр гэхдээ та хичээсэн. Оролдож үзсэнд баярлалаа. Бурхан таныг ивээг. Бүх зүйл сайхан болно. Санаа зоволтгүй
Лим Лион Кастилло. 22 настай эрэгтэй. Том, багасгах боломжгүй хүйн ивэрхийтэй. Тэр дүү нараа ганцаараа тэжээдэг..
Эр хувийн мэдээлэл шаардлагагүй. Энэ ямар ч хамаагүй
Лим хоёр хүүхдийн амьд үлдэх эсэх нь түүнээс шалтгаална. Надад бол хамаатай.
Эр шийдвэрийг зөвхөн анагаахын мэдээлэл дээр суурилж гаргах ёстой. Үүнийг хэнийх нь амьдрал илүү эмгэнэлтэй вэ гэсэн уралдаан болгож болохгүй. Тэгвэл дэндүү олон ялагч гарч ирнэ
Лим хагалгаа хийхгүй бол, энэ ивэрхий шахалт үзүүлэх маш өндөр эрсдэлтэй байгаа.
Алекс энэ бол хурдан, бас энгийн мэс ажилбар, тэр бараг л бүрэн эдгэрэх боломжтой.
Клэйр тэр хагалгаа хийлгэхгүй байсан ч дахиад 15 жил амьдарч чадна.
Эр хавхлагийг нь гахайн хавхлагаар сольбол үүрд цус шингэлэгч хэрэглэх шаардлагагүй болно.
Мор гэхдээ түүнд солиулсанаа дахиад солиулахад дараа дараагийн хагалгаа хэрэг болно.
Эр энэ залуу тамирчин, хөлбөмбөгийн од
Лим энэ хамаатай гэжүү?
Эр тиймээ, түүний зүрх судасны эрүүл мэнд сайн. Тэр бүрэн эдгэрч чадна
Марк харамсалтай нь түүний шүдний эрүүл мэнд нь муу. Шүдний цооролттой учраас зүрхний мембран үрэвсэх өндөр эрсдэлтэй, энэ нь цаашлаад хавхлагт муугаар нөлөөлнө.
Шон хэвлийн бүдүүн гэдсийг нь авах хагалгаа түүнд 80-90 хувийн эдгэрэх магадлал санал болгож байгаа.
Клэйр өөрөөр хэлбэл ямар ч хүндрэлгүйгээр эдгэрнэ
Мор энэ хавдрыг хэт авиан чиглүүлэгчтэй хагалгаа ашиглан авч болно.
Лим гэхдээ түүнд хагалгааны дараах хими, туяа эмчилгээ хийх боломжгүй
Мор бөөгнөрөл нь дугуй, байрлалаа олсон. Ойролцоох бүтэцдээ тархах шинж тэмдэг байхгүй. Дахих магадлал тун бага
Эм бүгдийг нь авч чадвал л
Мор тэр өнгөрсөн долоо хоногт гэрлэсэн
Эр Рэзник эмчээ
Мор анагаахын үүднээс хамаагүй, учир нь судалгаанаас харахад эерэг хүмүүс илүү сайн урт хугацааны явцтай байдаг. Тэр итгэл найдвараар дүүрэн байгаа
Лиа тэнд нэг хүү байгаа. Хөнжил хэрэгтэй байна. Хөнжил байгаа юу?
Эр тэнд байгаа
Лиа баярлалаа
...
Клэйр цөсний чулуу үе үе цөсний цоргыг бөглөдөг, үүнээс болж цөс ялгарч, идээ татаж бүр үхэлд ч хүрч болно
Марк түүний нөхцөл байдлыг эмээр эмчилж болно
Клэйр үгүй ээ, шинэ тэмдэг нь ахисан түвшнийг учраас тэгэх бараг боломжгүй
Марк гэхдээ тэр өөрөө хагалгаа хийлгэхгүй гэсэн. Бастион хийлгэнэ. Тэр 12 нас хүртлээ амьд байсан нь гайхамшиг. Хагалгаа хийхгүй бол тэр 15 нас хүрэхгүй. Хатуу хоол идэх боломжгүй байгаа. Аль хэдийн шим тэжээлийн дутагдалд орчихсон байгаа.
Лим Шоны мэс заслын төлөвлөгөө маш нарийвчилсан байна. Графтын гэмтэл, үхжих эрсдэл зэргийг тооцсон. Чи энэ хүүг бүр дордуулж магадгүй
Клэйр эсрэгээрээ Иднагийн хагалгаа энгийн, тэр энэ дэлхий дээр охиндоо байгаа ганц хүн. Ямар ч хүн халамжилдаг хүнээсээ үүрд салж чадахгүй биздээ. Бас би чадна гэж дүр эсгэхээс залхаж байна.
Эр бидэнд хагалгаа хийхгүй байсан ч амьдрах энгийн хагалгаа хэрэгтэй нэг ээж, мөн амьдралд нь байгаа ганц боломж бүтэхгүй ч байж магадгүй маш төвөгтэй хагалгаа хийлгэх хүү байна.
...
Клэйр бид гайхамшиг дээр төвлөрөх хэрэгтэй. Явж юм идий. Тэхээр, хумсны суурийг хар. Карла хэмнэлтэй солигдож байгаа улайлт харвал, артерийн дутагдлын шинж тэмдэг гэсэн. Чиний зүрх зүгээр байна, бас зэтэр чинь гоё юмаа
Алекс би маникюр хийлгэсэн
Эр чамд таалагдаж байна уу? Манай үндэсний эрдэнэс шүү.
Шон үгүй ээ, зүгээр л амсаж үзсийн. Дахиж уух хэрэггүй байх. Маргааш хагалгааны эхний өдөр.
Лиа үгүй ээ би уухгүй.
Эм чи үнэхээр муу тоглох юмаа
Марк би муу тоглодог гэхдээ гайхалтай харагдаж байгаа. Энийг хардаа. Би дахиад уух юм аваад ирий.
Эм ззаа
Марк хоёр тэкилла авы.
Лим тэнд юу болоод байгаан бэ?
Марк дартс тоглохдоо навс хожигдож байна
Лим чи сээтэгнээд байна
Марк зүгээр л эелдэг зан .
Лим гэртээ очоод харамсахаар хэмжээний эелдэг байж болохгүй шүү
Марк санаа зовох зүйл байхгүй дээ. Би амлаж байна
Лим заза, би такси бариад буцаад буудал руугаа явлаа
Марк заза
Лим сайхан амраарай залуусаа. Провинсиа буудал явах уу? Заза.
Эр би хамт явж болох уу? Маргааш том өдөр болно
Лим болноо
Алекс би чамайг тэр хүүгийн аавд мэдээ дуулгаж байгааг харсан. Чи тэр талаараа ярилцмаар байна уу? Морган. Би зүгээр л чамайг зүгээр байгаа эсэхийг мэдмээр байна
Мор чи үүнийг асуухгүй байж болно. Хоёулаа найзууд биш. Чи хана босгосон. Тиймээс надаас ямар байгааг минь битгий асуу, бас харваас биш байж сайн залуугийн дүр эсгэх хэрэггүй.
Клэйр надад сая Карлагаас зурвас ирлээ. Мигэлийн зүрх зогссон гэнэ. Шон бид хоёр буцаад эмнэлэг рүү явлаа
Лим 8 аа?
Эр гэхдээ 6 хэлээр нь л чөлөөтэй ярьдаг. Яг суры гэж сураагүй ээ. Энэ тэрүүгээр их явдаг болохоороо л сурчихсан.
Лим тэхээр чи хэл санаандгүй сурдаг суутан байхнээ? Чиний энэ тэрүүгээр явсан газрууд чинь ямар газрууд юм?
Эр Би Мексикт төрсөн. Нью Хэвэнд анагаахын сургуульд сурсан. Дагалдангаа Чикагод хийсэн. Сири, Гайти, Конгод хэсэг байсан
Лим намайг гайхашруулахын тулд Иельд сурсан гэж хэлэхнүү?
Эр чамайг гайхашруулах гэж Конгод байсан гэж хэлсэн. Хөөе, энэ Провинсиа буудал явах зам биш байна. Биднийг хаашаа авч явж байгаан?
Эр2 нэг очих газар байгаа
Эр чамд мөнгө хэрэгтэй юмуу?
Эр2 надад мөнгө хэрэггүй ээ.
Лим юу болоод байнаа?
Эр хэтэрхий айх хэрэггүй шүү, бид хоёрыг хулгайлж байна.
Эр2 ороод ирээрэй гуйя, хурдал. Энэ миний зээ дүү. Тэр 14 цаг өвдөж байгаа. 14 цаг ингэж байсан.
Лим сайн байна уу? Би эмч байнаа. Чи цааш нь яриад өгөхгүй биз?
Эр бид чамд бас хүүхдэд чинь туслахаар ирлээ. Одоо чамайг үзэх болно за юу?
Эм их өвдөж байна
Лим хүүхдийн толгой доошоо харсан байна, байрлал нь зүгээр байна. Юу ч сонсож чадахгүй байна. Таксины жолоочийн машинд кофены аяга байгаа. Аваад ир гэж хэл
Эр таксинаасаа кофены аяга аваад ир, хурдал
Лим түүний умайн хүзүүг шалгах хэрэгтэй байна гэж хэл
Эр эмч умайн хүзүүг чинь шалгах гэж байна
Эм заза болноо
Лим бүрэн нээгдсэн байна. Ёроолыг нь аваад надад өг. Зүрхний цохилт сонсогдож байна. Хүүхдийн цохилт удааширч байна. Үгүй ээ битгий
Эр битгий дүл, дүлж болохгүй
Эм түүний амьсгал давчдаж, дараа нь ухаан алдсан. Цээжний урсацын синдром нь гаранд нь бөглөрөл үүсгэж, уушгинд нь шилжсэн гэж бодож байна.
Клэйр түүнээс болж цусны даралт болон амьсгалын тоо буурсан.
Шон гэхдээ амьсгал гарах үеийн нүүрстөрөгчийн түвшин нэмэгдээгүй. Энэ уушгины эмболизмтэй зөрчилдөж байна.
Клэйр тэгээд юунаас болсон гэж Шон?
Шон тархи. Түүний гаранд үсссэн бөглөрөл зүрхний нүхээр дамжиж явсаар байгаад артерит очиж, тэгээд тархинд хүрсэн. Огих рэфлекс зөвхөн нэг талдаа идэвхтэй байна. Минйи зөв байсан. Амьсгалын төвийн ойролцоо тархины судалд жижигхэн бөглөрөл байсан.
Клэйр уушгин дах бөглөрлийг нь мэс заслын аргаар авч болно гэхдээ тархин дахыг нь.. энд хагалгаа хийж болохгүй.
Шон Бидэнд Ти Пи Эй байвал, бутлаж чадна
Эм Ти Пи Эй? байхгүй ээ. Гэхдээ могойн хорноос гаргаж авсан бодис байгаа. Энэ хоёр чинь илүү ч үгүй дутуу ч үгүй нэг зүйл
Эр ямар ч хөдөлгөөн байхгүй юу?
Лим үгүй ээ. Хүй нь мэдэгдэхгүй байна. Аарцаг нь хэтэрхий нарийхан байгаан болуу?
Эр зүрхний цохилт удааширч байна.
Лим байзаарай байзаарай. Нүүрнийх нь тэнд гар байгааг мэдэрч байна. хүүхэд эрхий хуруугаа хөхөөд байна. Тэгээд л ахицгүй байсан байна. Хүүхдийг татаж гаргахын тулд хярзанг хайчилж болно гэхдээ гар нь тэнд байгаа учраас эгмийг нь хугалж, мөрний уулзварын мэдрэлийг гэмтээж магадгүй.
Эр гараа сайн оруулаад, хүүхдийн хурууг олоод, чанга чимх.
Лим Болчихлоо.
Эр за хонгор минь, одоо чи дүлэх ёстой шүү за юу? Дүлээрэй дүлээрэй
Лиа намайг уучлаарай. Чи англиар ярьдаг уу?
Эм үгүй ээ, би англиар ярьдаггүй
Лиа намайг Лиа гэдэг, би Америкчуудтай хамт яваа.
Эм намайг Софиа гэдэг. Тэр минйи нөхөр Оскар. Энэ бол Изабэла.
Лиа Изабэла. Тэр үнэхээр хөөрхөн юмаа. Би чемоданаасаа үүнийг олсон. Ээж маань энд хүйтэн байгаа гээд авч өгсөн юм. Изабэлад өгөх бэлэг.
Эм баярлалаа. Чи түүнийг тэвэрмээр байна уу?
Лиа үгүй ээ, баярлалаа. Би явах ёстой.
Лим баяр хүргэе ээжээ.
Эр царайлаг хүү байна шүү
Клэйр Шон Мигэлийг ажиглаж байгаа
Лиа заза
Клэйр аан гээч, сэтгэл чинь дээрдэхгүй байгаа нь зүгээр ээ
Лиа бүх зүйл арай дээрдсэн гэж бодох бүрт л дахиад бодогдоод байна
Клэйр тиймээ мэдэж байна. Яг л давалгаа шиг ирнэ. Гэхдээ тэгэж байгаад багасна
Лиа энэ бол үйл явц. Аймшигтай үйл явц
Клэйр бас чи үүнийг заавал ганцаараа туулах албагүй. Шон мэдэхгүй байгаа биздээ, тийм үү?
Лиа үгүй ээ. Тэр гайхалтай чухал ажил хийж байгаа. Би түүнд нь саад болмооргүй байна. Бас, тэр үүнийг засч чадахгүй.
Клэйр үүнийг засах шаардлагагүй ээ. Та хоёр зүгээр л үүнийг хамтдаа байж туулах хэрэгтэй
Эм тэр сэрж байна
Эр юу болсон бэ?
Шон таны судас бөглөрсөн, гэхдээ бид таныг эмчилж чадсан
Эр би маргааш ч гэсэн хагалгаа хийлгэх ёстой юу?
Эм үгүй ээ, хийлгэх шаардлагагүй
Клэйр Тизиана? Тизиана? Хөөе, чи ээждээ нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Бид түүний хагалгааг хийнээ
Эм ээжээ ээжээ тэд таны хагалгааг хийнэ гэнээ
Эр чи надад энэ хагалгааг хийлгэвэл үхнэ гэж хэлсэн.
Эм баярлалаа
Клэйр зүгээр ээ.
Лим энэ үнэхээр..
Эр тиймээ. Сайхан амраарай Одри Лим
Лим аан гээч, би нэг их ядраагүй байна
Эр би ч гэсэн
Шон маргааш, би нэг залуухан эмэгтэйн цээжний хөндийгөөс хавдрыг нь авах хагалгаа хийнэ. Судасны системд байрласан учраас маш аюултай хагалгаа. Энэ их том сорилт байх болно. Чи унтахгүй юмуу? Би гэрлээ унтраамаар байна.
Лиа би аялалыг чинь балламааргүй байна. Чи цагийг сайхан өнгөрүүлж байх шиг байна. Гэхдээ, надад тийм биш байна
Шон яасан бэ? Чи өвдөө юу? Чи шүршүүрт орж байхдаа амаа нээсэн үү? Энэ их түгээмэл зүйл
Лиа би зүгээр л, гунигтай байна. Ямар нэг зүйл надад хүүхдийг минь сануулах бүрт, би улам илүү гунигладаг. Чамайг надаас илүү дээр байгаад би баяртай байна. Чамайг жаргалтай байгаад баяртай байна гэхдээ заримдаа чиний жаргалтай байдал намайг улам илүү их шаналгаж байна. Би ингэж байгаагаа үзэн ядаж байна, чамд хэлэхийг хүсэхгүй байна гэхдээ хэлэх хэрэгтэй юм шиг байна. Намайг уучлаарай.
Шон чи намайг ажлаа битгий яриасай гэж хүсч байна уу?
Лиа үгүй ээ, би чамаас тэгэж гуйж болохгүй
Шон тиймээ болно. Би чиний сэтгэлийг засмаар байна.
Лиа ингээд тус болохгүй ээ Шон
Шон тэгвэл юу тус болохын?
Лиа юу ч туслахгүй. Би түүнийг маш их санаж байна. Чиний нүдийг дуурайсан бйагаа гэж мөрөөдөж байсан учраас чиний цэнхэр нүд рүү харахад хүртэл сэтгэл минь урагдаж байна. Эцэг эх маань санаа зовоод байгаа, үргэлж залгаж байгаа. Тэд намайг хэсэгтээ Хөрши рүү эргээд ир гэсэн. Үүнийг тус болно гэж бодож байгаа
Шон чи явмаар байгаа юмуу?
Лиа Би хэсэг хугацаанд хол явбал надад тусална гэж бодож байгаа. Бүх зүйлээс.
Шон гуниглаж байгаад чинь харамсаж байна.
Back to episodes Go home