Good doctor S4 18

Сайн эмчийн өмнөх ангиудад

Клэйр            танд юугаар туслах уу?

Эр            намайг Майлс Браун гэдэг. Би чиний аав

Клэйр            гэртээ харь. Та цус харваж байх шиг байна.

Эр            би эцсийн шатандаа орсон хавдартай

Клэйр            би таныг хүлээсэн, та намайг хаяад явсан.

Эр            би чиний талаар өдөр бүр боддог байсан.

Мор        бид өрөөний найзууд биш болсон нь сайн хэрэг. Би ингэж чадахгүй байсан. Секс хийлээ гээд бид хоёр үерхэхгүй. Чи өөр хүмүүстэй уулзах хэрэгтэй

Алекс    яах гэж? Би тэгэхийг ...

Мор        шалтаг тоочих хэрэггүй. Манайд дахиад эргэж ирэхийг хүсч байна уу?

Алекс    зүгээр л чамтай унтах надад хангалтгүй. Би Хэдэрт боломж өгөөд үзнээ

Клэйр    хоол хийж өгсөнд баярлалаа. Бас шинэ хайруулын таваг өгсөнд. Тахиа амттай байсан шүү.

Эр            би юу гэж хэллээ? Ширэм үзүүлээд өгч байгаа биз. Стэйк хийх хүртэл хүлээж байгаарай. Ялгааг нь хараад чи итгэхгүй дээ

Клэйр    би хурдан амсаж үзмээр байна. Тэгээд кино үзмээр байна уу?

Эр            үнэнийг хэлэхэд би зүгээр л ярилцы гэж бодсон

Клэйр    хоёулаа шөнөжингөө л ярилцсан.

Эр            тиймээ, ажил, мэдээ, цаг агаарын талаар гэхдээ, хоёулаа, хоёулаа өнгөрсөн амьдралынхаа талаар ярилцаагүй

Клэйр    ярилцсан ш дээ. Таныг эмнэлэгт байхад

Эр            бара зэрэг л. Чи намайг уучилсан юмуу?

Клэйр    би, би зүгээр л кино үзмээр байна.

Эр            Клэйр би..

Клэйр    та хамт үзнэ гэвэл сайхан л байна. Үзэхгүй гэвэл өнөөдрийг ингээд дуусгая

Эр            заза, кино үзэцгээе

Клэйр    заза.

Шон       илтгэл чинь ямархуу болсон?

Лиа         их урт боллоо. Чи өчигдөр хувцасаа угаасан биздээ?

Шон       би хувцасаа угаагаагүй ээ. Хувцасаа бэлдэж байна. Аялалаар явахдаа бэлдээд. Хоёулаа гурван долоо хоногийн турш ажлаас өөр зүйл хийгээгүй, бас хоёулаа өмнөхөөсөө дээрдсэнгүй.

Лиа         амралтын өдрөө ой модонд өнгөрөөлөө гээд юу ч өөрчлөгдөхгүй, чи буйдан дээр ч унтаж чаддаггүй байж, гадаа газар унтаж бүр чадахгүй

Шон       санал нэг байна. Энэ сорилт байх болно гэхдээ энэ гол зорилго нь. Хоёулаа тухтай бүсээсээ хол байх тусам, илүү их сатаарах болно.

..

Арон      би байнаа, би байна. Битгий буудаарай

Эм           чи зүгээр үү?

Арон      би зүгээр ээ. Буугаа буулгаж болох уу, гуйя? Хаалга нээсэн чинь дохиолол ажиллачихлаа. Эвдэрчихсэн байна

Эм           бурхан минь.

Арон      золиг гэж

Эм           би өөр хүн гэж.. Сайн уу?

Арон      сайн уу?

Эм           сумгүй байна

Арон      тиймээ сайн байна

Эм           үгүй ээ үгүй сайн биш. Би буугаа үргэлж сумтай хадгалдаг.

Арон      би сумыг нь авчихсан. Яг энэ шалтгаанаар. Чи намайг алж болох байлаа.

Эм           хэрвээ энэ хулгайч байсан бол чи намайг алж болохоор байлаа

Арон      би хулгайч биш, би би байна. Харж байна уу? Чи буугаа яг миний толгой руу чиглүүлсэн

Эм           үгүй ээ, бие рүү чинь онилж байсан. Би хуруугаа гохон дээр ч хүргээгүй.

Арон      уучлалт гуйсанд маш их баярлалаа. Үнэхээр талархаж байна

Эм           уучлалт аа? Чи яаж бодохоороо миний бууг сумлаагүй орхих нь зүгээр гэж боддог байнаа?

Арон      чи миний бие рүү буудах шахсан, за юу? Гэхдээ зүгээр ээ, битгий уучлалт гуй.

Эм           би чамайг буудах шахаагүй, наад уучлалтынхаа талаар ярихаа болихгүй бол.. би унтлаа. Ганцаараа.

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 18 дугаар анги

Ашир     толбо нь өмнөх үзлэгээс илүү улаан болсон байна

Клэйр    бас хүрэхэд бүлээхэн байна. Уучлаарай, хэр удаан ингэж зөөлхөн байсан?

Эм           долоо хоног байхаа.

Лим        энэ бол хөхрөлт эсвэл булчингийн таталт биш. Энэ артери венийн согог өсч байна. Тийм учраас, би түүнийг тавтай байхаас нь хойш л хагалгаа санал болгож байсан.

Эм           бас би бүгдийг нь зөвшөөрсөн

Эр            өмнө нь ямар ч өвдөлт байгаагүй

Эм           эм, хүнсний тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд үйлчилж байгаа

Лим        үгүй ээ үйлчлээгүй, бэлгийн бойжилт өсөлтийг нь улам л хурдасгаж, аяндаа цус алдалт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Хоолойтой цамц цаашид шийдэл болохгүй нь эргэлзээгүй. Түүнд хагалгаа хэрэгтэй

Эр            хэзээ хийх үү?

Лим        түүнийг яг одоо эмнэлэгт хэвтүүлж, хагалгаанд бэлдэж эхлэе

Эм           гайхалтай. Би хоолойтой цамцанд дургүй.

Мор        таны зүрхний бичлэг хэвийн, холестерол чинь бага, ямар нэг санаа зовоосон мэнгэ алга.

Эр            би өдөр бүр 50-тай нарны тос түрхдэг.

Мор        гэхдээ нэг зүйл байна. Таныг өмнө нь сэтгэл гутралын эм ууж байсныг анзаарсан.

Эр            би тэр эмийг 9 сарын өмнөөс уухаа больсон. Нөлөөлөхгүй байсан, тэгээд надад гайхалтай үйлчлэх өөр эмчилгээ олсон

Мор        гайхалтай. Танин мэдэхүйн зан авирын эмчилгээ юу?

Эр            үгүй ээ. Би хонгилдоо тарьж байгаа хий юм харуулдаг мөөгөөрөө хийсэн силосайбины шар усыг тарьж байгаа.

Мор        заза, энэ чинь галзуу хэрэг. Та наадахаа яг одоо зогсоох хэрэгтэй

Эр            силосайбин депрессийг эмчилдэг допамины хөөрлийг ялгаруулдаг гэсэн олон арван цахим судалгаа байдаг

Мор        бас гудамжны хар тамхиар өөрийгөө эмчилдэг хүмүүс илүү их стресстэж, донтож, заримдаа үхдэг гэсэн бүр олон судалгаа байгаа.

Эр            би мөөгний хөгжил, силосайбинийг яаж гаргаж авах талаар нэг жилийн турш судалгаа хийсэн. Хамгийн чухал нь, энэ надад үйлчилж байгаа анхны эмчилгээ. Би хэзээ ч ийм сайн байгаагүй.

Мор        Тэгвэл ядаж сөрөг гаж нөлөө байгаа эсэхийг чинь тодруулах нэмэлт шинжилгээ хийхийг зөвшөөр

Эр            тэг тэг. Би шинэ мэдээлэлд үргэлж нээлттэй.

Эр            өглөөний мэнд, та нарт юугаар туслах уу?

Лиа         Бид хоёр Ёсэмити Крикт буудаллахаар ирлээ

Эр            гайхалтай. Захиалгаа өгсөн үү?

Лиа         захиалга аа?

Эр            отоглох газрыг зөвхөн захиалгаар өгнө

Шон       тийм бишээ. Эхний ирсэн 27 хүнд отоглох газар өгөх ёстой

Эр            өглөөний 6 цагт 27 отоглох газар байсан. 6:45 гэхэд бүгдээрээ хүнтэй болчихсон. Одоо та хоёр машинаа эргүүлэх хэрэгтэй

Шон       үгүй ээ, бид хоёр амрах ёстой

Эр            эрхэмээ, таныг сэтгэл дундуур бйагааг ойлгож байна..

Шон       үгүй ээ, та огтхон ч ойлгохгүй байна

Лиа         Шон зүгээр дээ. Хоёулаа өөр амрах газар олчихы. Баярлалаа.

Лим        болгоомжтой. Одоо гаднаас нь ажилла. Тэжээгч артериудыг устга. Тэд 7 жилийн өмнө хагалгаа хийлгэсэн бол хамаагүй амар байх байсан

Ашир     тэдний буруу бишээ. Тэд 12 настай хүүхдээ хагалгаанд оруулахаас айж байгаа.

Лим        тэд бардам, бас зөрүүд хүмүүс. Чи дуугүй байх чинь

Клэйр    уучлаарай. Би өөрийнхөө эцэг эхийг бодож байлаа. Майлс өнгөрсөн амьдралаа ярилцах хэрэгтэй гэж бодож байгаа, тэгвэл бидний хооронд хаалт байхгүй болно. Бид хоёрын харилцаа сайн байгаа. Энэ амжилтаа бусниулах хэрэг байна уу?

Ашир     санал нэг байна. Эцэг эхийн тухайд, зарим зүйлс, үнэндээ маш олон зүйлийг ярилцалгүй үлдээх хэрэгтэй байдаг.

Лим        өөрийнхөө гэр бүлтэй харилцаагүй хүн хэллээ гэжүү

Ашир     тиймээ, би хэлэх ёсгүй байсан зүйлсийг хэлсэн.

Лим        гэхдээ би Майлстай санал нэг байна. Энэ ярилцахад амар сэдэв биш гэхдээ, эдгээгээгүй шархнууд улам л дорддог.

Ашир     мөгөөрсөн хоолойн гуурсанд цус байна

Клэйр    амьсгалын замаас цус алдсан бололтой

Лим        шархыг тэлээрэй.

Алекс    эмэнд үйлчилдэггүй депресс дэх силосайбины судалгаа ирээдүйтэй юмаа. Уушгины орой цэвэр харагдаж байна.

Мор        “ирээдүйтэй”, “батлагдсан” хоёрын хооронд том ялгаа бий. Яг л мэргэжлийн хүний хийсэн эм, хонгилдоо мөөг ургуулж бйагаа залуу хоёр шиг. Чи минйи мэдэх орлуулах эмчилгээнд хамгийн их эргэлздэг хүн, үүнийг зөвшөөрч байна гэжүү?

Жор       би лав гайхахгүй байна.

Мор        Тэр Парк хоёр нүүртэй гэжүү?

Жор       та хоёрыг санал зөрөлдөж байгаад. Та хоёр нэг ч зүйл дээр санал нийлж байгаагүй. Минйи бодлоор, та хоёр нэг нэгэнтэйгээ маргалдах дуртай. Илүү ойроос харах хэрэгтэй. Зүүн доод хэсгийг томруулж болох уу? Энэ юу вэ?

Алекс    шарх

Мор        мөөгөнцөртсөн шарх

Лиа         энэ амралтын газар биш, цуглаан байна.

Шон       энд мод, майхан барих бас гал асаах газар байна.

Лиа         шатахуун үнэртээд байна.

Шон       тэдний цахилгаан үүсгүүр цоорчихсон бололтой.

Лиа         яг түүдэг галын дэргэд хэрэгтэй зүйл байна даа

Шон       эндээс нуур харагдаж байна. Гоё байгаа биздээ?

Лиа         тиймээ.

Лим        цус алдалтаас болоод лазер эмчилгээгээ зогсоох ёстой боллоо, гэхдээ тэр ухаан орсон, тогтвортой, хагалгаа дараах эмчилгээний өрөөнд байгаа. Артери венийн согог уушгины дээд хэсэгт гүн нэвчсэн учраас лазераар авахад хэцүү байна. Бид дахиж хагалгаа хийгээд, илүү сайн нэвтрэхийн тулд эгэмний ясыг нь авна

Эм           дахиад хагалгаа гэнээ? Ясыг нь авах гэжүү?

Клэйр    артери венийн согогийг авсаныхаа дараа буцаагаад хийчихнээ. Тэр ясаа эдгэрэх хүртэл аппарат зүүх хэрэгтэй болно

Лим        судасны согогууд яг л хамелеонтой адилхан. Согогтой цусны судас хаана төгсч, хэвийн судас нь хаанаас эхэлж байгааг ялгахад хэцүү.

Эм           та нар өнөө өглөө үнэлгээ өгөхдөө илүү итгэлтэй байсан

Эр            бид охиноо аваад харьмаар байна.

Эм           тиймээ.

Эр            яг одоо

Лим        уучлаарай. Тэгэх боломжгүй. Лазер хагалгаа артери венийн согогийг сулруулсан байгаа, дахиад хэдийд ч цус алдаж болно

Эм           заза

Эр            заза

Алекс    та азтай байлаа, биеийн үзлэгээ долоо хоногоор л хойшлуулсан бол, элэг болон уушги чинь гэмтэх байсан

Эр            хагалгааны дараа яахын? Миний сэтгэл гутрал яахын?

Мор        та өөрийг чинь алж бйагаа эмчилгээг үргэлжүүлж болох уу гэж асууж байгаамуу?

Эр            би силосайбины тарилгыг эхлэхээс өмнө, өрөвдөлтэй амьтан байсан. Унтаж ч чадахгүй, хоол ч иддэггүй байсан. Би дахиад тэр түнэр харанхуйтай нүүр тулж чадахгүй.

Мор        би үүнийг силосайбин эсвэл тайвшруулах эмний нөлөө эсвэл бидний хэн ч ойлгохгүй тийм зүйл эсэхийг мэдэхгүй, гэхдээ та нэг удаа гэрлийг олсон бол, дахиад ч олж чадна.

Шон       за май.

Лиа         сайхан түүдэг гал байна.

Шон       би Типигийн аргыг ашигласан.

Мор        би нээлттэй цээжний зүсэлт, дундын хэвлийн зүсэлт санал болгож байна

Алекс    том шархнуудыг авахдаа зүсэлт багатай хагалгаа хийж, үлдсэнд нь хагалгааны дараа мөөгөнцрийн эсрэг арга хэмжээ авы гэж бодож байна.

Мор        энэ чинь үр дүн багатай. Бүгдийг нь нэг дор авч, их зүсэлт хийх хэрэгтэй

Алекс    тэгвэл эдгэх хугацаа урт, өвдөлт ихтэй том хагалгаа болно

Мор        түүнд том асуудал байгаа. Энэ шарх элэгний цаагуур тархсан юм шиг харагдаж байгаа.

Марк      чи мэс заслын ахлах рэзидэнт. Иймэрхүү шийдвэрийг гаргаж эхлэх хэрэгтэй

Жор       би үүнд чинь эргэлзэж байна. Уучлаарай гэхдээ би Рэзник эмчийг санаагаа хэлж байхад Парк эмчийн дүгнэлтэнд эргэлзэж байна.

Алекс    надад хэний санаа байх нь хамаагүй, намайг ингэж буруутгаж байгаад чинь..

Жор       би таныг буруутгаагүй ээ

Алекс    тэгвэл үүнийгээ юу гэж нэрлэж байгаан?

Жор       хүндэтгэлтэй, чин сэтгэлийн асуулт.

Марк      хариулт нь юуын?

Алекс    миний санал болгож байгаа санаа бол, зүсэлт багатай арга нь илүү тохирно

Марк      заза. Би хагалгаанд орохоосоо өмнө 3Ди нөхөн сэргээлтийн загварчлал ашиглан бүгдийг нь төлөвлөчихий. Хагалгаагаа маргааш өглөө хийцгээе.

Лиа         энэ харин ч тайвшруулж байна.

Шон       манай хуучин байрны ус дусдаг цоргыг санагдуулж байна. Тэр чимээ надад унтахад тусалдаг.

Лиа         надад тэр барилга таалагдаж байсан. Бид хоёр анх тэнд тэврэлдсэн. Огтхон ч тайвшруулахгүй байна.

Шон       Энэ тус болж магадгүй.

Лиа         чи майхантай аялалд чихний бөглөөс авчирсан юмуу?

Шон       заримдаа чи хурхирдаг

Лиа         баярлалаа

..

Лиа         одоо хангалттай. Би бууж өглөө

Шон       надад засварын хэрэгсэл байгаа

Лиа         би юу ч засмааргүй байна Шон. Зүгээр л харьмаар байна.

Шон       би, гэртээ харьмааргүй байна.

Лиа         чи хүйтэн, чийгтэй, ус гоожиж байгаа майханд хономоор байвал тэгэл дээ, тэгвэл би машинд унтлаа.

Эр            29 минут 32 секунд.

Клэйр    тиймээ, би сайн өдрөө 25-оос доош минутанд гүйдэг байсан.

Эр            хөөе, явахаасаа өмнө хурдан надтай хамт юм идэх цаг байгаа юу?

Клэйр    үнэндээ би, хоёулаа ярилцах хэрэгтэй гэж бодож байлаа

Эр            би дуртайяа зөвшөөрнө.

Клэйр    таныг явахаас өмнө хамгийн сүүлийн удаа харж байхад, би төрсөн өдрийн үдэшлэгт минь ирээгүй гээд тань руу орилсон, бас ирэхгүй удахад чинь, зүгээр л танд уучлаарай гэж хэлбэл, таныг эргээд ирнэ гэж бодсон.

Эр            чамаас болоогүй ээ Клэйр. Үүний аль нь ч. Чи, гайхалтай хүүхэд байсан. Үнэхээр ухаалаг, халамжтай

Клэйр    та яаж зүгээр л алга болж чаддаг байнаа?

Эр            ээж бид хоёрын чинь харилцаа үнэхээр бүтэхгүй байсан. Нэг орой, ээж чинь таталт өгөх үедээ, намайг ямар ч хэрэггүй амьтан гэсэн. Миний сайн хийж чадах ганц зүйл бол мөнгө олох. Тэгээд би, “заза, чи үнэхээр үүнийг хүсч байгаа бол, би чамд үүнийг л өгч чадна” гэж хэлсэн. Би сар бүр түүнд чек явуулдаг байсан. Дахиад ганц ч удаа харж, ярьж байгаагүй. Энэ өөдгүй, өчүүхэн зан байсан. Өрөвдөлтэй

Клэйр    бид таны мөнгийг авч байгаагүй.

Эр            юу яриад байгаан? Би чамайг коллежоо төгсөх хүртэл сар болгон мөнгө явуулж байсан

Клэйр    би хоёр ажилтай байсан. Сургалтын төлбөр, түрээсээ төлөхийн тулд зээл хүртэл авсан.

Эр            сонс, би түрээс, хувцас, хүнсэнд чинь хангалттай хүрэх мөнгө явуулдаг байсан. Тэр минйи хүүхдээс мөнгийг минь хулгайлсан байна

Клэйр    таны ор тас хаясан хүүхэд

Эр            үгүй ээ, би хаяагүй. Тэр миний мөнгийг үрж байсан нь миний буруу биш.

Клэйр    би эцэггүй өссөн нь таны буруу биш гэжүү? Өөрийнхөө ээжид ээж нь болоод завгүй байсан болохоор нийгмийн амьдралгүй байсан нь? Хөгжилтэй биш болоод ирэхээр нь таны хаяад явсан эмэгтэйн буруу юмуу?

Эр            заза сонс, намайг уучлаарай. Би үүнийг маргаан болоосой гэж хүсээгүй шүү

Клэйр    үгүй ээ та гэмшихгүй байна. Гэмшиж байсан бол одоо ч гэсэн түүнийг буруутгаж, шалтаг болгож ашиглахгүй байсан. Та эцэг хүнийхээ хийх ёстой ажлыг хийхэд дэндүү сул дорой байсан учраас явсан, намайг хамгаалж, намайг халамжлах ёстой байсан. Одоо надад аав хэрэггүй үед, хялбар болох үед нь эргээд ирж байгаамуу? Үгүй ээ аан гээч? Мартаж үз.

Эр            Клэйр

Клэйр    битгий залга, битгий манайд ир. Зүгээр л намайг тайван орхи

...

Шон       би үүнийг тус болно гэж бодсон. Миний буруу байж. Хоёулаа гэртээ харъя.

Лиа         хоёулаа эхлээд чиний төлөвлөсөн явган аялалыг хийж үзэх үү?

Шон       чи үүнийг хүсч байгаамуу?

Лиа         чи үүнийг хүсч байна уу?

Шон       тийм гэж бодож байна. Заза. Шинэ төлөвлөгөө. Нэрстэй шарвин, дараа нь алхана, тэгээд дулаахан тухтай, хуурай ортой гэр лүүгээ харина.

Лим        хүзүүний булчингийн цээжтэй холбогдох хэсгийг салга. Болчихлоо.

Клэйр    дундах эгэмийг авлаа.

Лим        та хоёр ярилцсан уу?

Клэйр    тэгсээн.

Лим        би үүнийг хялбар байна гэж хэзээ ч хэлээгүй. Цус алдалтгүйгээр хавдрыг авна гэж байхгүй.

Клэйр    зарим хавдрыг авах боломжгүй байдаг. Тэр уучлагдахыг хүсч байгаа. Би тэгэж чадахгүй ээ

Ашир     тэр уучлагдах эрхгүй. Эцэг эхийнхээ сэтгэлийг засах нь хүүхдүүдийн хийх ажил биш. Энэ судаснуудын хучлага дээд уушгины эдийг гэмтээж байна.

Лим        чиний талын төгсгөлд хэр гүн явсан байна?

Ашир     уушгины үзүүр хэсгийг харж байна гэхдээ аль нь хавдар, аль нь эгэмний доорх артери гэдгийг ялгахгүй байна. 

Лим        уушгинийх нь дээд хэсгийг тэр чигт нь авахгүйгээр энийг гаргаж авч чадахгүй

Ашир     эцэг эхэд нь таалагдахгүй дээ

Клэйр    би очиж хэлий. Тэд танд итгэхгүй

Лим        энэ чиний асуудал биш

Клэйр    өвчтөний ч асуудал биш. Надад тэдний зөвшөөрлийг авах боломж илүү өндөр

Арон      би нарийн боов аваад ирлээ

Эм           би зүгээр ээ.

Арон      нөгөө, чамд хэлэлгүйгээр бууны чинь сумыг авсанд уучлаарай.

Эм           баярлалаа. Үнэхээр, үнэхээр талархаж байна. Чамайг буунаас болж сандардагийг мэднэ, тийм учраас зүгээр л минийхийг тайван орхичихвол зүгээр байна.

Арон      магадгүй үүнийг шийдэх илүү дээр арга байгаа байх. Бууг чинь үргэлж орны чинь хажуугийн ширээнд хийгээд, сумыг нь өөр өрөөнд хадгалбал ямар байна?

Эм           тэхээр чиний бууж өгөх санаа чинь, би чиний минйи араар хийж байсан бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх юмуу? Хулгайч намайг зочны өрөөний шүүгээнээс сумаа авахыг хүлээгээд зогсохгүй

Арон      манай байшин тийм том биш. Би, үнэхээр ойлгохгүй байна. Чи угаасаа шатаар өгсөж очоод, буугаа авна биздээ.

Эм           чи бид хоёрын хамт амьдарч байгаа гэртэй холбоотой ямар нэг зүйлийг ярихдаа үргэлж өөрийнхөө гэр гэж хэлж байгааг анзаарч бйана уу?

Арон      тийм гэжүү?

Эм           энэ бууны аюулгүй байдалтай холбоогүй. Харин чиний байшин, чиний дүрэм, намайг хянахыг хүсч байгаатай чинь холбоотой. Чи намайг өөрийнхөө амьдралд шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэхгүй байна.

Арон      би зүгээр л чамайг аюулгүй гэдгийг мэдрүүлэх аргыг олох гэж хичээж байна

Эм           надад аюулгүй гэдгийг минь мэдрүүлэхэд чиний эсвэл өөр бусад эрийн тусламж хэрэггүй.

Лиа         баярлалаа. Буудаллах газраас гарсан чинь үнэхээр гоё байна.

Шон       дахиад хагас миль яваад нуур байгаа.

Лиа         чи ёстой эгдүүтэй юмаа. Би зураг авмаар байна. Тэр гуалин дээр очоод зогс. Би чамайг доороос авнаа. Чи миний баатар учраас баатрын өнцгөөр авна.

Шон       заза

Лиа         за, жаахан зүүн тийшээ. Шон. Чи зүгээр үү? Бурхан минь. Чи зүгээр биш байна.

Шон       за, гурав тоолоод шүү. Бэлэн үү? 1 2.. Чи намайг 3 гэж хэлэх хүртэл хүлээх ёстой байсан

Лиа         мэднээ гэхдээ кинон дээр, үргэлж анхаарлыг нь сарниулж байгаад эргүүлдэг биздээ

Шон       мултарсан шагайг буцаахдаа гэнэт эргүүлэх шаардлагагүй

Лиа         заза гэхдээ болсон уу?

Шон       тиймээ. Чи, чи зөв эргүүлсэн байна.

Лиа         хараал идэг.

Шон       гэхдээ, минйи хөлийн хуруу бараан, мэдээгүй хэвээрээ байна. Шилбэний арын артери урагдсан байна. Би зүгээр л шахагдсан гэж бодсон. Цусны эргэлтийг нь сэргээхгүй бол, насан туршийн эдийн гэмтэл үүсч, би хөлөө тайруулж магадгүй

Лиа         ямар ч асуудал гарахгүй. Би утасны сүлжээ орох газар луу гүйгээд, 911 дууды.

Шон       чи буцаад буудаллах газар луу гүйсэн ч дор хаяж хоёр цаг болно.

Лиа         би харагдаж байгаагаасаа илүү хурдан

Шон       чи гүйх дургүй болохоороо биеийн тамирын хичээлдээ суудаггүй байсан гэж хэлсэн

Лиа         би гүйх дургүй ч, гүйхдээ сайн хэвээрээ.

Шон       үгүй ээ. Миний халаасны хутга мэс шиг хурц. Майхны засварын хэрэгсэлд нийлэг утас байгаа, загасны дэгээг оёдлын зүү хийхэд ашиглаж болно

Лиа         чи гарцаагүй солиорчихож, би хагалгаа хийнэ гэж байхгүй шүү

Шон       энэ тийм төвөгтэй мэс ажилбар бишээ.

Лиа         мэс засалчийн хувьд л тийм, би эмч биш

Шон       би чамд алхам алхмаар нь заагаад өгнө за юу? Хоёр оёдол тавихад л болно. Би чамайг өмдөө оёж байхыг харсан

Лиа         артерийн судас жинстэй адилхан биш

Шон       минйи үүргэвчинд шил тэкилла байгаа. Зүсэлт хийхдээ ариутгах хэрэгтэй, бас надад мэдээгүйжүүлэг хэрэгтэй

Лиа         Шон би...

Шон       тэкилла, хурдлаач

Эр            бид та нарыг түрүүн итгэлтэй байна гэж бодсон

Клэйр    та нарыг айж байгааг мэднэ, энэ их будлиантай зүйл

Эм           бид түүнийг жижигхэн үрэвслээс болж л авчирсан

Клэйр    үгүй ээ энэ үрэвсэл жижигхэн биш. Бидний санал болгож байгаа зүйл уушгины хүчин чадлыг багасгана гэхдээ тэр хэвийн амьдралаар амьдарч чадна.

Эр            үгүй ээ үгүй, бид түүнийг өөр эмнэлэгт үзүүлнэ. Бидэнд мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй.

Эм           бид охиныхоо уушгины хэсгийг тайруулж чадахгүй. Тэр биднийг хэзээ ч уучлахгүй

Клэйр    магадгүй тэгэх хэрэггүй байх. Та нарын олон жилийн өмнө Лим эмчийн санал болгосон хагалгаанаас татгалзсан чинь буруу байсан.

Эр            чи биднийг чамтай санал нийлсэнгүй гэж буруутгаж байгаамуу?

Клэйр    та нар буруутай. Эва та нарыг хэцүү шийдвэр гаргахаас айж байсан учраас ийм нөхцөл байдалд орсон, одоо та хоёр бусад бүх хүнийг буруутгаж байна, учир нь та хоёр алдаа гаргасан буруутайгаа эвлэрч чадахгүй байна. Та нар өөрсдийг чинь сайн эцэг эх болгох зүйлийн талаар бодохоо болиод, охинд чинь хэрэгтэй зүйлийн талаар бодож эхлэх хэрэгтэй.

Лиа         болгоомжтой мэдээгүйжүүлээрэй. Чи надад зааварчилгаа өгөх хэмжээний ухаантай байх ёстой

Шон       санаа зоволтгүй. Би зохих тунг нь тооцоолсон. Үгүй ээ. Үгүй ээ тэгэж тавихгүй. Мэс тэвшний зүүн талд байх ёстой, спонж баруун талд, зүү баригч, утас хоёр голд нь байна.

Лиа         заза ойлголоо.

Шон       заза

Лиа         заавар өгөхдөө над руу битгий орилоод байгаарай. Би аль хэдийн хангалттай айчихаад байна

Шон       би хичээнээ. Гэхдээ тэкилла уусан ч гэсэн, чамайг шагайг минь зүсэхэд, би туйлын их өвдөлт мэдрэх учраас миний уур хүрч магадгүй.

Лиа         би үүнийг хийж чадахгүй нь

Шон       чи хийх ёстой. Хамгийн муудаа л чи алдаа гаргаж, миний хөлөнд насан туршийн гэмтэл учруулна, гэхдээ мэс ажилбар хийхгүй байсан ч яг тийм зүйл болно.

Лиа         заза. Тэкилла. яг одоо.

Марк      соруул.

Жор       хангалттай юу?

Марк      тиймээ. Цээжний хөндий цэвэр. Одоо уушгины шархан дээр.

Алекс    надад энэ хэсэгт залахад асуудал тулгараад байна. Мөөгөнцрийн тунадасаас үлдсэн мембраны сорвижилт дэндүү их байна.

Марк      хурцаар зүсч чадах уу?

Алекс    цөсний цорготой хэтэрхий ойрхон байна.

Марк      тусламж хэрэгтэй юу?

Алекс    Морганы зөв байж. Бүх шархыг хэвлийн дурангаар авах боломжгүй юм байна

Марк      заза, дурангаа аваад түүнийг нээцгээе

Лиа         за, цус олгойдоод ирлээ. Одоо яах вэ?

Шон       заза, чангалуураа чангалаад, дараа нь цусыг цэвэрлэхдээ спонжоо ашигла. Болсон уу

Лиа         цэвэрхэн болчихлоо.

Шон       одоо чамд харагдах ёстой..

Лиа         би харж байна. Цус гарч байгаа нүх

Шон       одоо зүү баригчаа ашиглаад ирмэгүүдийг нь нэгтгээд оёх хэрэгтэй. Гэхдээ болгоомжтой...

Лиа         юунаас болгоомжтой гэж? Шон?

Шон       минйи толгойн дор үүргэвч тавь.

Лиа         энэ шагайнд чинь яаж туслахын?

Шон       тус болохгүй ээ, гэхдээ би цус алдсанаас болоод ухаан алдах гэж байна, би шороон дээр хэвтэхийг...

Лиа         Шон? Шон? Шон, Шон, Шон. Шон Шон, аливээ. Аливээ Шон. Шон. Заза. Аливээ Лиа. Чи өмдний хөлийг оёж чадсан юм чинь, үүнийг ч хийж чадна. Чи чадна. Алив

Клэйр    би хэд хэдэн мембраныг чөлөөлчихлөө

Лиа         цус яагаад ийм хараал идсэн гулгамтгай байдаг байнаа? Би хараал идсэн утсаа барьж чадахгүй байж яаж оёдол тавих болж байнаа? Болж байна болж байна. Одоохон, одоохон. Эхэллээ.

Арон      Чи эмэгтэй хүн.

Лим        тиймээ.

Арон      би үргэлж өөрийгөө эмэгтэйчүүдийг дэмждэг гэж боддог байсан, адилхан ажил, адилхан цалин, сонгох эрх гээд л.

Лим        бүх эмэгтэйчүүдийн өмнөөс баярлалаа

Арон      Дэбби намайг захирангуй, өөрийг нь хянаж байгаа гэж бодоод байна.

Лим        миний экс хүмүүнлэгийн профессор, Иргэний эрх чөлөөний холбооны дарга байсан. Гэхдээ би мөнгө олдог байсан, түүнийг үүнийг тоож байгаа гэж бодоогүй, гэхдээ би түүнийг бие даасан байдлаараа сүрдүүлж байгаа юм шиг санагддаг байсан. Тэр тогтворгүй болох тусмаа, улам намайг захирч байсан. Аль зоогийн газарт хоол идэх, ямар кино үзэхийг сонгодог байсан. Надад гарцаагүй өөрийн асуудал байсан гэхдээ, түүний намайг хянах гэсэн хэрэгцээ бидний гэрлэлтийн нурж унах олон шалтгаануудын нэг байсан.

Шон       би хуруугаа мэдэрч байна. Чи дуусчихсан юмуу?

Лиа         үгүй ээ. Одоо дуусчихлаа.

Эр            түргэн тусламж руу очих хүртэл эдийг амьд байлгах хангалттай цусны урсгал байна. Та үүнийг майхны засварын хэрэгслээр хийсэн гэжүү?

Шон       бас загасны дэгээгээр. Тэр юм засахдаа үнэхээр сайн

Эр            та азтай юмаа

Шон       тиймээ. Би азтай.

Мор        бие чинь яаж бйана?

Эр            дотрыг нь цэвэрлэсэн загас шиг

Алекс    уучлаарай. Бидэнд бүх шархыг авахын тулд таныг нээхээс өөр сонголт байсангүй.

Мор        гэхдээ тэд ямар ч эрхтэнийг чинь гэмтээлгүйгээр бүгдийг нь авч чадсан. Та бүрэн эдгэрч чадна.

Эр            бие махбодийн хувьд л

Жор       таны туршиж үзээгүй шинэ сэтгэл гутралын эмнүүд байгаа.

Мор        гэхдээ би мөөг тарихаа болихгүй байх байсан

Эр            нээрээ юу? Энэ бүхнйи дараа юу?

Мор        зөвхөн тарилтыг нь. Энэ танд тусалсан бол, тайвшруулах эмний нөлөө байсан эсвэл таны үйл явцыг нь төгс болгох гэсэн бүх анхаарлаас болсон. Заримдаа сатаарал хамгийн сайн эм байдаг.

Эр            сайн уу? Биднийг, үнэхээр уучлаарай. Энэ бидний буруу.

Эм           зүгээр дээ. Би та нарт хайртай.

Алекс    би бидний харилцааг зүгээр л зугаа цэнгэлийн сатаарал гэж бодсон, гэхдээ чамайг намайг түлхэх үед, үүнээс илүү байсан гэдгийг нь ойлгосон. Би шархалсан. Бухимдсан. Энэ бидний харилцаа бүрийг улам төвөгтэй болгосон

Мор        чи юун тухай яриад байгаан? Чи үүнийг огтхон ч төвөгтэй биш гэдгийг батласан. Хоёулаа секс хийхээ больсон, одоо найзууд

Алекс    чи үүнээс илүү гэдгийг нь мэдэж байгаа. Тийм байж болохгүй. Одоо болохгүй

Мор        наадах чинь юу гэсэн үгийн? Хоёулаа хамт ажиллаж байгаа. Нэг нэгэнтэйгээ ярих ёстой биздээ

Алекс    ажлын талаар л, тэгээл болоо. Ямар нэг нөхөрлөлийн зүйлтэй байж болохгүй. Дахиж наргиа хийхгүй, нэг нэгнээ шоолохгүй, мэргэжлийн бус юу ч хийж болохгүй.

Мор        тэгээд яахын? Зүгээр л, нэг нэгэнтэйгээ робот шиг харьцах юмуу? Би үүнийг хүсэхгүй байна. Энэ чинь уйтгартай.

Алекс    үгүй ээ. Хоёулаа хамт амьдрахаасаа өмнө, өөрсдийгөө энэ мэргэжлийн бус холион бантанд хутгахаасаа өмнөх үе рүүгээ буцсан юм шиг аашилж байна.

Мор        тиймээ. Тэгвэл болсон зүйлээ болоогүй юм шиг дүр эсгэе. Энэ үргэлж бүтдэг.

Клэйр    та аймшигтай аав байсан. Бас учруулсан хохирлоо буцааж чадахгүй. Гэхдээ, би таныг уучлах хэрэгтэй. Та үүнийг хүртэх эрхтэй. Бас энэ надад хэрэгтэй. Учир нь та надад хэрэгтэй. Тиймээс, би цаашдаа ч тантай хамт цагийг өнгөрүүлж, бас ярилцмаар байна.

Эр            би дуртайяа зөвшөөрч байна. Чинйи бодлоор, магадгүй хоёулаа бүхнийг тэврэлтээр эхлүүлж болохын.

Арон      миний буруу байж. Би өөрийгөө минйи зөв байсан гэж ятгасан, гэтэл минйи буруу байж. Би чамаас сонголтыг чинь булаасан. Бас би үүнийгээ залруулах бүх зүйлийг хийх болно.

Эм           Намайг, намайг үнэхээр уучлаарай.

Арон      чи уучлалт гуйх шаардлагагүй ээ. Наадахаа хийхээ больж болох уу?

Эм           би үүнийг хийж чадна гэж бодохгүй байна. Надад олон сарын турш ийм мэдрэмж төрж байгаа. Гэдэсний минь угаас тэгэж санагдаад байна, би энэ мэдрэмжтэй нүүр тулахыг хүсэхгүй байсан, гэхдээ маргалдах бүртээ үүнийгээ гаргах нь гээд санаа амардаг байсан.

Арон      чи намайг чамайг хүндэлдэггүй гэж бодож байна. Би чамайг, хүндэлдэг.

Эм           Арон, чи намайг дүрмийн мэдлэггүй гэсэн шалтгаанаар хуримнаасаа бараг зугтах шахсан.

Арон      тэр онцгүй зүйл байсан. Онцгүй мөч байсан

Эм           гэрлэлт дурсамжуудаар бүтдэг биздээ? Биднйи ихэнх мөчүүд зүгээр л, гайхалтай байсан. Гэхдээ дэндүү олон нь сэтгэл өвтгөм байсан.

Арон      энэ чинь галзуу хэрэг. Бид хоёр нэг нэгэндээ хайртай. Би чамд хайртай.

Эм           Би чамд маш их хайртай. Энэ зүгээр л хангалтгүй байна.

Шон       баярлалаа.

Лиа         бороо, согтуу хүмүүс, машиндаа ганцаараа хоносон хөлдөх шахам хүйтэн орой, бас чи хөлөө алдах шахсан гээд гарцаагүй минйи найдаж байснаас арай илүү их сатаарал байлаа. Гэхдээ, намайг аялалаар авч явсанд чинь үнэхээр баяртай байна.

Шон       зүгээр ээ.

 

 

Back to episodes Go home