Good doctor S4 17

Лиа         угаалтуур луу битгий хоол хийгээрэй. Хог ялгагч нь эвдэрчихсэн. Би байрны эзэнтэй ярьчихы.

Шон       заза.

Лиа         халуун ус тасрахад тэр сантехникч дуудах гэж долоо хоносон гэхдээ энэ тийм чухал биш байх. Зүгээр л энгийн хогийн сав ашиглачихы.

Шон       заза. Жирэмслэлтийн 10-15% зулбалтаар төгсдөг. Энэ тийм содон байгаагүй.

Лиа         тиймээ. Чиний зөв. Бид хоёр ийм зүйл туулж байгаа ганц хүмүүс биш. Хамгийн сайн эмчилгээ бол зүгээр л буцаад хэвэндээ орох. Чамайг ажилдаа эргээд орж байгаад баяртай байна. Дахиад хэдэн өдөр амраад би ч гэсэн ажлаа хийнээ.

Шон       чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?

Лиа         зүгээр гэж хэлэхэд хэцүү гэхдээ тиймээ. Бидэнд хугацаа хэрэгтэй.

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 17 дугаар анги

Алекс    Чи ямархуу байна даа?

Шон       зүгээр ээ

Алекс    Лиа ямархуу байна?

Шон       тэр бидэнд хугацаа хэрэгтэй гэсэн. Би санал нэг байгаа

Лим        сайн уу Шон? Чи ямархуу байна даа?

Шон       зүгээр ээ, Лиа бидэнд хугацаа хэрэгтэй гэсэн

Лим        би чамайг энд байна гэж бодсонгүй. Чи хэдэн өдрийн чөлөө авсан. Чамайг гэртээ байгаа гэж бодсон

Шон       би ажиллахыг илүүд үзэж байна

Лим        бид шийдвэрийг чинь хүндэлж байна. Сайн ажиллаарай

Шон       улаан хоолойн сөөргөө гэнэтийн бөөлжилт үүсгэдэг.

Эр            таны хуваарийг хэдэн өдрөөр хойшлуулах билээ?

Эм           тэр манай дур булаам, чадварлаг эмч нараас л шалтгаална даа.

Клэйр    Сэйнт Бонавэнчурт тавтай морил, сенатч Кларк

Эм           Мариан гэж дуудаарай

Клэйр    Мариан, би таны том дэмжигч. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд танд саналаа өгсөн.

Эм           баярлалаа Браун эмчээ

Клэйр    Клэйр

Эм           Клэйр. Чам шиг өөр хэдэн сая хүн байдаг бол ч.

Клэйр    тиймээ

Эм           зүгээр дээ, өөр хүн дэмжих буруу биш. Би өнөө өглөө буудлынхаа өрөөнд хэлэх үгээ бэлдэж байтал, минйи нүүр ингээд эхэлсэн. Зүүн тал маань яг л галзуу юм шиг тэр чигтээ татвалзаж, анивчаад байсан.

Клэйр    өмнө нь ингэж байсан уу?

Эм           гуравдах удаагаа болж байна. Азаар бүгдээрээ ганцаараа байхад. Тэгээгүй бол би олны өмнө гарах ажлаа цуцлана

Мор        дахиад харж болох уу?

Эм           уучлаарай, сая устгачихлаа. Хүмүүс минйи таталдсан царайг биечлэн харахаас илүү долоон дор зүйл бол, таталдсан царайг минь хакердсан бичлэгэн дээрээс үзэх. Тэгээд, үүнийг миний биенээс яаж устгах вэ?

Мор        энэ бол нүүрний хэсэгчилсэн спазм. Илүү ноцтой байж болох шалтгаануудыг багасгахын тулд MRI хийх хэрэгтэй.

Эм           жишээ нь?

Мор        аневризм, хатуурал, тархины хавдарч ч байж магадгүй

Эм           тэгвэл ноцтой биш шалтгаанууд нь?

Клэйр    стресс, ядрах, хэтэрхий их кофе

Эм           наадах чинь минйи ажлын тодорхойлолт байна

Клэйр    эдгээрийг Ботоксын тарилга, Ативанаар эмчилж болно.

Эм           зарагдлаа

Мор        тэгсэн ч MRI хийх хэрэгтэй

Эм           хоёуланг нь хийе. Клэйрийн мэдэж байгаачлан, би үргэлж хуваариа хянах ёстой байдаг

Эр            сайн уу? Арти Хилл. Би хөнгөн зүрхний эмгэгтэй

Алекс    Парк эмч байна. Та хөнгөн зүрхний эмгэгтэй гэдгээ яаж мэдэж байгаан?

Эр            би ядарч байгаа, бас зүрх дэлсээд байгаа

Алекс    шинжилгээ авч үзий, гэхдээ сэтгэл чинь дээрдэнэ гэвэл, олон хүмүүсийн зүрх дэлсдэг, заавал зүрхний эмгэг гэсэн үг биш.

Эр            тиймээ гэхдээ би сая эмчтэйгээ утсаар ярьсан, тэр намайг зүрхний эмгэгтэй гэж хэлсэн. Минйи байпассыг хийсэн эмч

Алекс    байпасс аа?

Эр            тэр надад хамгийн ойрхон түргэн тусламж руу оч гэж хэлсэн. Би паркад, интоорын модыг хараад сууж байсан, гэнэт хачин санагдаад эхэлсэн, тэгээд...

Алекс    байпассаа хэзээ хийлгэсийн?

Эр1         сарын өмнө. Пол Накано. Би түүний хагалгааг Сан Хосэгийн ерөнхий эмнэлэгт хийсэн. Ноён Хилл, таныг минйи хэлсэнээр таксигаар ирсэн гэж найды.

Эр            гурван буудлын л газар

Эр1         дургүйцэхгүй бол, би 12 чиглүүлэгчтэй зүрхний бичлэг, зүрхний томограф, цусны шинжилгээ авмаар байна.

Марк      ерөнхийдөө би эзэлхүүний ачааллаас болсон гэж бодож байна

Эр1         гэхдээ энэ тохиолдолд, натри, шээсний хүчлийн азот хэвийн байгаа. Дараагийн харах зүйл бол хагалгааны дараах зүрхний булчингийн инфракт.

Марк      гэхдээ энэ тохиолдолд, тропонин хэвийн байгаа.

Эр1         чи минйи бодлыг мэдэж байгаа байхнээ?

Марк      тиймээ. Та хагалгаагаа дэндүү сайн хийсэн. Байпасс зүрхийг дэндүү хүчтэй болгосон учраас, хавхлагт доголдол үүсч байгаа. Энэ шахуургын даралтыг хүчрэхгүй байгаа. Накано эмч намайг рэзидэнт байхад мэс заслын ахлах байсан. Тэгээд түүнийг хэзээ нээх үү?

Эр1         нээхгүй л гэж найдаж байна. Та хоёр катэтэраар артерийн хавхлаг солих хагалгаа хийж байсан уу?

Алекс    би уншиж л байсан

Эр1         энэ бол түрэмгий биш, өвчтөнийг сард хоёрдох удаагаа нээхгүй байхад илүү тохирсон арга.

Марк      би дахиад таниас суралцах гэж байгаадаа баяртай байна

Эр            өршөөгөөрэй, эрхэмээ? Хонгилд байгаа хүн гуай? Уучлаарай.

Шон       сайн байна уу? Би Шон Мурфи эмч бйана. Мэс засалч

Эр            би оймсоо олохгүй байна. Бас хүн дуудах товчоо ч олохгүй байна. Яагаад тэнд тавьчихдаг байнаа? Харагдахгүй юм байна. Оймс яах болж байна? Би хөнгөн зүрхний эмгэгтэй. Би паркад, интоорын модыг хараад сууж байсан

Шон       интоорын мод жилийн энэ үед цэцэглэдэггүй

Эр            тэгсэн ч гэсэн зүгээр харж болно. Цэцэг нь уналаа гээд алга болсон гэсэн үг биш.

Шон       би хагалгааны өмнө хангамжийн хэсгээс танд оймс авчирч өгий

Эр            тэгээч, надад өгсөн хөгийн оймснуудыг нь санаж байна. Юу ч гэсэн авы. Та нар энд яагаад ийм хүйтэн суудагийн? Миний хөл хөлдөх нь.

Эм           гэртээ үлдээд, хаашаа ч гарах шаардлагагүй үед харахад үнэхээр үзэсгэлэнтэй. Та хаашаа ч гарахыг хүсэхгүй байгаа бол...

Эм           Артурт санаа тавиарай. Гэхдээ тэр тэнэг толгойгоо алдчихсан...

Эр            орой бүр долоо хоногт гурван үйлчлүүлэгч ирдэг ..

Эр1         чиглүүлэгч утсаа байршуулахын тулд уян катэтэр ашиглана, дараа нь шинэ хавхлагийг зүрх хүртэлх гуяны артериар зөөхийн тулд 18 франц гэрээр дамжуулах катэтэр гүйлгэнэ. Дараа нь шинэ хавхлагийг тэлэх бөмбөлөгийг хийлж, одоо байгаа хавхлагийнх нь дотор суулгана.

Шон       тэгвэл тэр үхнэ. Түүний хөл нь даарч байгаа

Эр1         чи хэн бэ?

Шон       би Шон Мурфи эмч бйана.

Марк      манай рэзидэнтүүдийн нэг байгаамаа

Эр1         Арти эргэлзэж байгаа юмуу? Тэр хагалгаанаас айж байгаа юмуу?

Алекс    үгүй ээ, Мурфи эмч шууд утгаар нь хэлж байх шиг байна. Өвчтөний хөл даарч байгаа. Биеийнх нь температур буугаа юу?

Шон       үгүй ээ, биеийн температур нь тогтвортой, 98,5 байгаа. Хөл нь бараг даардаггүй гэсэн. Би оймс аваачиж өгсөн

Эр1         би чинйи хэлж байгааг сайн ойлгохгүй л байна шүү

Шон       заза. Хөл даарна гэдэг эргэлт муудсан гэсэн үг, зүрхнээс гарах цусны урсгал дарагдсан буюу судас гэмтсэн гэсэн үг. Бид шинэ хавхлагийг гэмтсэн хэсгээр явуулах гэж оролдвол, судас урагдаж, тэр үхнэ.

Эр1         гэмтсэн судас гэнээ?

Шон       тиймээ, та байпассын үеэр алдаа гаргаж артерийг урсан байж болзошгүй.

Эр1         би алдаа гаргаагүй.

Шон       та артерийн ханыг урсан.

Марк      Шон, энэ хүн энэ өрөөнд байгаа бүх хүнээс 10 дахин их зүрхний хагалгааны туршлагатай. Олон хүмүүсийн хөл даардаг. Манай эхнэрийн хөл даардаг. Эмнэлэг дотрох бүх хүний хөл даардаг.

Шон       тиймээ, ноён Хиллээс судасны рентген авах хэрэгтэй. Тэрүүгээр артерийн урагдалт харагдана. 

Эр1         тэр хүн саяхан нээлттэй зүрхний хагалгаанд орсон. Түүний хавхлагийг солих ёстой. Ямар ч алдаа гараагүй байхад түүнд дахин нэг хагалгааны ачаалал өгөх шаардлагагүй.

Шон       судалгаанаас харахад хөгшин хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрөх дургүй байдаг яагаад гэвэл тэд алдаа гаргаж байх үедээ үүнийгээ мэддэггүй.

Марк      заза, Мурфи эмчээ, та бидэнд энэ хэрэг дээрх бодлоо хэллээ. Миний ойлгож байгаагаар та хэдэн өдрийн чөлөө авсан байсан. Таныг амраасай гэж хүсч байна.

Шон       би ажлаа хийхийг илүүд үзэж байна.

Марк      тэгвэл өөр газар очиж хий.

Шон       та нар, түүнийг ална.

Эр            минйи мэс засалчийн буруу гэжүү?

Шон       тиймээ

Эр            чи жин, жинхэнэ эмч биздээ?

Шон       би жинхэнэ эмч

Эр            битгий гомдоорой гэхдээ шилдэг зүрхний эмчийн эсрэг надад оймс хэрэгтэй үед миний өрөөгөөр өнгөрч явсан залуу хоёр. Би яагаад Накано эмчээр надад хэрэгтэй зүйлийг хийлгэж болохгүй гэж? Буруу зүйл байгаа бол, тэр үүнийг засч чадна.

Шон       энэ хүндрэлтэй байж магадгүй. Катэтэрийн үзүүр таны гэмтсэн артерийг урах магадлалтай, хэрвээ урвал цээжинд чинь цус алдалт үүсч, хэдхэн минутын дотор л цус алдаж үхнэ. Та амьд үлдвэл, архаг хүчилтөрөгчийн дутагдалтай тархины гэмтэлтэй болно. Гэхдээ амьд үлдэх бараг боломжгүй

Марк      гэртээ харь.

Шон       ноён Хилл рентген хийлгэхийг хүсээ юу?

Марк      зүгээр нэг хүсээд зогсохгүй бүр шаардаж байгаа. Ийм учраас л чөлөө авах хэрэгтэй үедээ авч байх хэрэгтэй. Чи эрүүл ухаанаар сэтгэхгүй байна, чөлөө авсан бол ийм тэнэг зүйл хийхгүй

Шон       би ажил дээрээ үлдмээр байна. Яаралтай тусламж дээр зөвлөгөө өгөхөд туслая

Марк      Мурфи эмчээ, би мэргэжлийн хүн учраас, та намайг одоо ямар их ууртай байгааг ойлгохгүй байна.

Шон       та ноён Хиллийн хүсч байгаа зүйлийг хийх үү?

Эр1         хүсч байгаа зүйл гэнээ? Тиймээ бид хийнэ. Чи биднийг үүнд хүчилсэн

Шон       сайн байна.

Эр1         би түүнийг халах байсан.

Эм           хонгор минь, Фрэяа чамд үхсэн харх өгөхдөө, бэлэг санал болгож байсан

Эр            мэднээ. Би түүнийг явтал нь хүлээсэн, тэгвэл намайг бэлгийг нь хаяж байгааг харахгүй. Чи энд байсан ч болоосой. Чи урам зориг, зориг мохох хоёрын хоорондох зөв тэнцвэрийг олж чадна

Эм           хонгор минь би явлаа. Эмч нар маань ирчихлээ.

Эр            бүх зүйл зүгээр гэдэгт итгэлтэй байна уу?

Эм           тэгэлгүй яахав. Тарианууд нь сахиус шиг л үйлчилж байна. Хайртай шүү

Эр            хайртай шүү.

Эм           тарианууд үйлчлэхгүй байна. Өөр юу туршиж үзэх үү? Дахиад нэг удаа татсан. Богино хугацаанд гэхдээ л арилаагүй байна.  

Клэйр    MRI -гаар үндсэн артерийн салбар артери нүүрний мэдрэлийг дарж байгаа гэж гарсан. Харамсалтай нь, танд “мушгиа” артери байна. Шулуун байх ёстой артери чинь тахийж мушгирсан гэсэн үг.

Мор        муу мэдээ нь үүнийг мэс заслын аргаар засахад хар дарсан зүүд болно. Сайн мэдээ нь...

Эм           татвалзахыг эс тооцвол, бас үүнийг ботоксоор багасгаж болно, ямар нэг асуудал байхгүйн байна.

Мор        яг тийм

Эм           минйи амьдралдаа хүсч байсан бүх зүйлийг бүрэн сүйрүүлэхийг нь эс тооцвол. Сүртэй байна уу, гэхдээ үнэн. Энэ таталтууд үргэлжилбэл, хэзээ нэгэн цагт бичлэгэн дээр харагдах болно. 10 минутын дараа, нийгмийн сүлжээгээр тархана. Минйи өрсөлдөгчид намайг бүдүүлгээр шоолно.

Клэйр    би олон хүмүүс таныг өрөвдөнө гэж бодож байна

Эм           бид хүмүүсийг өрөвдөж байгаа учраас санал өгдөггүй. Бид хүчтэй удирдагчдыг хүсдэг. Бид бодит байдлаас илүү бэлгэ тэмдгийг хүсдэг. Гуйя, надад туслаач

Мор        харамсалтай нь, бидний хийж чадах зүйл байхгүй ээ

Клэйр    бид ямар нэг арга бодож олохыг боды

...

Алекс    Шон уу? Чи энд байж болохгүй. Эндрюс чам руу уурладаг нь зөв шалтгаантай байсан. Түүнийг улам уурлуулах шаардлага байхгүй

Шон       тийм учраас би нуугдаж байна. Лонжид суугаад хүлээж болохгүй, хана нь шил болохоор хүмүүс намайг харчихна

Алекс    хүлээх ээ? Чи юу хүлээж бйагаан?

Шон       тэд минйи зөв байсныг хараад, намайг эргүүлж дуудна. Би бэлтгэлтэй баймаар байна. Тэгээд артерийн урагдалт дах сонголтуудын талаар уншиж байна

Алекс    Шон үгүй ээ

Шон       тиймээ. Тэд рентген хийгээд нотлох баримтыг харах болно. Тэгээд Эндрюс эмч уурлахаа болино

Алекс    тэд рентгенээр харсан.

Шон       үгүй ээ үгүй, тэд чадаагүй.

Алекс    тэд хийсэн. Би тэнд байсан, чиний буруу байсан.

Шон       гэхдээ, хүйтэн хөл..

Алекс    фокустай рентген байсан. Би артерийн үзүүр хэсгийг бас үндсийг нь харсан. Урагдалтын шинж тэмдэг байгаагүй. Тэд хавхлаг солих хагалгаанаас өмнө өвчтөнд амрах боломж олгож байгаа. Бид бүгдээрээ л алддаг. Гэхдээ чамайг уучилж байгаа дээр эмнэлгээс явах хэрэгтэй гэж бодож бйана.

...

16:43

Эм           Лиа

Лиа         за

Эм           чи зүгээр үү?

Лиа         би сайн байгаа

Эм           надад ч гэсэн тохиолдож байсан. Хоёр удаа.

Клэйр    үндсэн артерийг байпассаар хийж болно

Мор        нас барах эрсдэл 25%-тай, болноо

Жор       стереотактик туяа хагалгаа ямар уу?

Клэйр    үгүй ээ түүнд таалагдахгүй. Сайжрах хүртлээ олон сар болно.

Мор        сонирхолтой юмаа. Тэр хүн чамд таалагдаж байгаа болохоор чи түүнийг алж ч болох үнэхээр тэнэг шийдвэрүүд гаргах гэж байна.

Жор       голд нь уулзаж болно. Мушгиа байна уу үгүй юу гол артери спазм үүсгээгүй. Тэхээр түүнийг зүгээр орхиод, даралт өгөөд байгаа артерийн салбарыг сойё

Клэйр    болж байна

Мор        надад хоёр таамаглал байна. Нэгд, тэр нөхөртөө энэ хагалгааны талаар хэлэхгүй байх ямар нэг зөвтгөл олно, хоёрд, чи үүнийх нь төлөө түүнийг уучлах ямар нэг зөвтгөл олно.

Марк      та түүнийг халахгүй байсан. Түүнд хувийн асуудал байгаа, бас би таныг намайг алдаа гаргах үед өршөөж байсан тухай санаж байна

Эр1         чи хүч сорьсон хагалгаанд орох гэж байсан, гэтэл надад хэзээ ч таалагдаж байгаагүй найз охин чинь чамайг хаясан, тэгээд л...

Марк      та тэр талаар мэдэж байсан юмуу?

Эр1         тиймээ, би яагаад гэдгийг нь л ойлгоогүй

Марк      тэр амлалт хүссэн. Намайг түүнийг хангалттай хайрлахгүй байна гэсэн. Би түүнд хайртай гэж хэлсэн гэхдээ үүнийгээ харуулах цаг байгаагүй, надад нөхөн сөргөөх ёстой улаан хоолой байсан. Та яагаад надад тусалсын? Пэнзэр биш яагаад би гэж? тэр үргэлж ангидаа нэгд явдаг байсан. Би үргэлж хоёрт

Эр1         Пэнзэр одоо хаана байгаан?

Марк      та намайг тэр залуугийн карьерийг өнгөрсөн 20 жилийн турш мөшгиж явсан гэж бодоо юу? Тэр Үндэсний эрүүл мэндийн институтад бодлого гаргаж байгаа.

Эр1         тэр чинь л Пэнзэр. Гайхалтай оюун ухаан, гайхалтай гар, гэхдээ би түүнийг хэзээ ч мэс засалч болохгүй гэдгийг мэдсэн. Тэр үүндээ хангалттай дурлаагүй байсан.

Жор       би хүлээж болно шүү

Лиа         энэ ч гэсэн. Утсаа 10% хүртэл цэнэглэхэд л, сайн сайхныг хүсэгчид дайрч орж ирээд гараад явчихдаг

Жор       тиймээ, би тэдний нэг. Эмээ маань нас барахад, сүмийн хөгшчүүлийн бүхэл бүтэн цуваа манай гэр лүү хоол зөөж байсан. Тэд бүгдээрээ манай эмээд хайртай байсан. Настай хатагтай нар буяны ажилд нь хамгийн сайхан малгай бээлийгээ өмсөж ирсэн. Пастор оршуулгын газар дээр тусгай залбирал үйлдсэн. Бид бүгдээрээ түүний талаарх түүхүүдийг ярьсан. Энэ зан үйл байсан. Бид өнгөрсөнтэйгээ салах ёс хийсэн. Чи ирээдүйтэйгээ салах ёс хийж байна. Хүүхдээ алдсанд чинь эмгэнэл илэрхийлье

Эм           би эндээс хэр хурдан гарч болох уу?

Клэйр    хэрвээ амжилттай болвол нэг өдөр, магадгүй хоёр өдрийн дараа

Эм           сонсов уу Кал?

Эр            пүрэв гарагт дахин захиалга өгий

Мор        гэхдээ хэрвээ гэсэн

Эм           хачин юмаа, би амжилттай болоход гэж сонссон. Би хагалгаанд орохдоо эрүүл мэндийн асран хамгаалагчаараа Калыг томилох болно

Клэйр    ихэнх хүмүүс нөхрөө зааж өгдөг.

Мор        эсвэл нөхөртөө хэлдэг

Эм           тэр зүгээр л намайг энэ бүхнийг дуусгаасай гэж хүсч байгаа. Тэр  надад хайртай. Харин Кал албан тушаалаа ахиулахын тулд намайг ашиглаж бйагаа гэхдээ миний хүсч байгаа зүйлийг мэднэ. Тэгвэл, миний гэмтсэн тархийг эмчилцгээе.

Арон      би зурвасыг чинь авлаа

Шон       Би онош тавихдаа сайн

Арон      мэдээж чи сайн. Суул даа, суумаар бйана уу?

Шон       үгүй ээ. Би шинж тэмдэг бүрийг тооцож үзсэн. Өвчтөний түүхийг сонссон.

Арон      нэг хүний хөл хүйтэн байсан. Энэ зүгээр л, заримдаа энэ чухал байдаг. Заримдаа үгүй. Энэ удаа тийм биш байсан. Тэгээд юу гэж? Чи энд юу хийгээд байгаан бэ Шон? Гэртээ харьмааргүй байгаамуу? Чи харих ёстой. Чи хүүхдээ алдсан. Чи, чи хүлээн зөвшөөрөх ёстой, нүүр тулах ёстой.

Шон       би яагаад нүүр тулах ёстойн? Энэ юу гэсэн үгийн? Ийм зүйл болсон

Арон      тиймээ, ийм зүйл болсон. Ийм зүйл болсон, ойлгосон уу? Гэртээ хариад, Лиатай хамт бай.

Эм           Клэйр, чамайг харсандаа баяртай байна. Сэтгүүлчид намайг энд байгааг мэдчихсэн, хөөрхий Кал үнэмшилтэй тайлбар бодож олохоор явчихлаа. Намайг дийлдэшгүй хүчирхэг гэж ойлгуулахаар, ямар зүйлээс болж эмнэлэгт хэвтсэн гэж хэлж болох уу?

Клэйр    та намайг худлаа хэлээд өг гэж байгаамуу?

Эм           тиймээ.

Клэйр    гэхдээ та айж байгаа.

Эм           үхтлээ айж байна

Клэйр    би айхаараа, Иви Синклэйрийн талаар боддог. Та манай ахлах сургуулийн төгсөлтийг нээж үг хэлж байсан. Би тэр үед холион бантан байсан. Амьдралдаа юу хийхээ эсвэл амьдралдаа юу хийж чадахаа ч мэдэхгүй байсан. Тэгээд та бидэнд Иви Синклэйрийн талаар ярьж өгсөн, Турнэрийн синдромтой төрсөн, жижигхэн нуруутай, нүүрний гажигтай, ярианы бэрхшээлтэй. Гэхдээ түүнд суралцах цөхрөлтгүй хэрэгцээ байсан. Бас эцэг эхийнхээ хүслийг эсэргүүцэж, тэр ахлах сургуульд сурсан. Тэгээд, би ингэж бодсон, Иви тэр хаалгаар ороод, тэр хонгилоор алхаж чадаж байгаа бол.. тэр өдөр гэртээ хариад, 11 коллежид өргөдөл гаргасан. Тиймээс би таниас болж эмч болсон, бас Ивигээс.

Эм           тэр гайхалтай түүх байсан. Рики Дэмарэст. Тэр Калаас өмнө минйи компанит ажлын менежер байсан. Тэр үнэхээр сайхан зүйл зохиож бичсэн.

Лиа         чи эрт ирж байна шүү

Шон       Эндрюс эмч намайг гэртээ харь гэсэн, Глассмэн эмч биднийг ярилц гэсэн.

Лиа         Глассмэн эмч зөвлөх биш. Тэр мэдрэлийн мэс засалч. Бас заримдаа уур хүрмээр байдаг. Би цай хийлээ

Шон       ээж чинь байна. Байна уу?

Лиа         үгүй ээ үгүй битгий ав.

Эм           сайн уу Шон, сайн сууж байна уу?

Шон       би сайн байгаа. Лиа, яг одоо ярьж чадахгүй

Эм           та хоёр гэртээ байгаамуу. Би тэрэгнйи талаар асуух гэсиймаа. Лиад таалагдаж байгаа тэрэгний сэтгэгдэл дээр урд талын дугуй нь салж унадаг гэж байна. Түүнийг сонсохгүй гэдэгт итгэлтэй байна, би зүгээр л линкыг нь явуулы. Чи ч гэсэн унших хэрэгтэй

Шон       за, баярлалаа

Эм           чи бяцхан охиноо явган хүний зам дээр толгойгоороо унаасай гэж хүсэхгүй биздээ

Шон       үгүй ээ, үгүй хүсэхгүй

Лиа         зүгээр л тасал, гуйя..

Шон       заза би тасаллаа.

Эм           одоо бид хоёр охин гэдгийг нь мэдсэн, гэхдээ би аль хэдийн дээрээ жижигхэн үлэг гүрвэлтэй боди авчихсан. Итгэмээргүй эгдүүтэй.

Шон       эгдүүтэй тиймээ, сайхан сонсогдож байна. Би эмнэлэг рүү явах болчихлоо

Эм           хурдан нэг зүйл асуучихы. Хүү биш болохоор үлэг гүрвэлтэй хувцас өгч болохгүй.

Шон       би..

Эм           охин хүүхдэд юу зүгээр вэ?

Шон       би, би мэдэхгүй ээ.

Эм           балетийн гуталтай боди байна.

Шон       тэнэг юмаа. Яагаад наадахаа солиулах гээд байгаан? Охид хөвгүүдтэй л адил үлэг гүрвэлэнд дуртай байж болно. Үлэг гүрвэлүүд гайхалтай. Та амаа хамхих хэрэгтэй.

Эм           Шон?

Эр            та нарын мэдэж байгаачлан сенатч Кларк маш өрсөлдөх дуртай хүн. Тэр хариу цохилт өгөхөөр тор луу ухасхийж байгаад өвдөгний зөөлөн эдээ урчихсан. Нэмж хэлэхэд энэ шийдвэрлэх оноо байсан, тэр ялсан.

Лим        тэр хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан болуу.

Эр            бас Сэйнт Бонавэнчурын гайхалтай эмч нарын ачаар, тэр та нарыг мэдэхээс ч өмнө буцаад өрсөлдөөндөө гарна. Сенатч Кларк та бүхэнд баярлаж...

Лим        чи сонсов уу? Бид гайхалтай эмч нар

Мор        та л гайхалтай, та түүний зөөлөн эдийг толгойгоор нь дамжуулж эмчилсэн.

Клэйр    түүний яагаад энд ирсэн нь хэнд ч хамаагүй.

Мор        энэ минйи хүлээж байсан зөвтгөл мөн байна. Тэр чиний дургүй хүн байсан бол, ийм зан чанарын дутагдал чиний үүрдийн шийдвэрийн үнэ цэнийн гүн асуудлыг илчлэх байсан гэхдээ..

Клэйр    та мэс заслын тасгийн дарга. Танд заримдаа байдлыг эргүүлэх зүйл гарч байсан байх

Лим        эргүүлэх ээ? Тиймээ. Худлаа ярих бол, үгүй ээ. Энэ бол хоёулангийнх нь жишээ.

Мор        Мариан сэрэхгүй байна гэнэ.

Эр            төгсгөлд нь хэлэхэд, тэр аль хэдийн мэйл бичиж, хүмүүстэй ярьж байгаа. Бас зурвас. Тэр сая намайг дуусга гэж хэллээ.

Шон       би ээж рүү чинь орилсон

Лиа         тиймээ.

Шон       би өвчтөнөө буруу оношилсон. Тэд тэгээд л намайг харь гэсэн. Би хэвийн хүн шиг байхгүй байна

Лиа         би ч гэсэн. Гэхдээ магадгүй бидний одоо байгаа нөхцөлд энэ хэвийн зүйл байх.

Шон       Глассмэн эмч намайг гашуудалтайгаа нүүр тул гэсэн, би үүнийг юу болохыг мэдэхгүй, бас бид үүнтэйгээ нүүр тулсан ч, өөрсдийгөө ямар ч шалтгаангүйгээр зовоохгүй гэжүү?

Лиа         мэдэхгүй ээ. Би гашуудлыг бодит шийдэл гэж бодохгүй байна

Шон       тийм байх ёстой. Би энэ чигээрээ байж болохгүй

Лиа         Клэйр надад нэг дэмжлэгийн группын тухай хэлсэн. Хоёулаа энэ бүхнийг өнгөрнө гэж өөрсдийгөө хүчлэх хэрэггүй байх.

Шон       хүйтэн хөл зүгээр нэг тохиолдол биш. Тэд хавхлаг солих хагалгаа хийвэл, өвчтөнийг ална. Өөр шалтгаанаар.

Эр1         чиглүүлэгч утсыг байрлууллаа. Би хавхлагийг дамжуулахаар бэлдэж байна.

Шон       та нар, та нар болих ёстой. Наад хавхлагийг чинь дамжуулбал..

Марк      эндээс гар Мурфи

Шон       үгүй ээ. Наад хавхлагийг чинь дамжуулбал, тэр үхнэ.

Марк      харуул дууд

Шон       би үүнийг артерийн урагдалт гэж бодсон гэхдээ эндүүрсэн байна. Нарийсалт байгаа учраас хөл нь хүйтэн, үгүй ээ. Үгүй ээ үгүй хэтэрхий ойрхон байна. Хэтэрхий ойртчихлоо, зогс. Зогс, зогс гуйж байна боль

Алекс    даралт ихэсчихлээ, 200/100. Зүрхний цохилт ч гэсэн. Тэр харвах нь

Марк      нитро, кардин хийгээрэй

Эр1         би буцаагаад гаргалаа

Алекс    даралт буурчихлаа

Эр1         тэр тогтворжиж эхэлж байна.

Шон       заза

Эр1         Мурфи эмчээ? Цааш нь ярь

Шон       Накано эмч байпасс хийхдээ алдаа гаргаагүй. Тэр бүх зүйлийг зөв хийсэн. Гэхдээ ноён Хилл хэвлийн артериндаа төрөлхийн нарийсалттай. Энэ нарийсалт олон жил байсан ч огт мэдэгдээгүй, түүний бие цусны эргэлт муу байгааг даралтаа ихэсгэж нөхдөг байсан, үүнээс болж зүрх муудаж байпасс шаардлагатай болсон. Илүү хүчтэй, эдгэрсэн зүрх хавхлагт ачаалал өгч, цусны даралт нь буурсан. Ямар ч нөхөх зүйлгүй болсон. Тэгээд л хөл нь даарсан.

Эр1         би чиглүүлэгч утсыг тийшээ оруулж болно гэхдээ хавхлаг дамжуулах систем судсыг гэмтээхгүйгээр тэр нарийсалтаар багтахад дэндүү томдоно.

Шон       тиймээ.

Эр1         түүнийг нээх болох нь

Шон       бас хавхлагийг мэс заслын аргаар шууд солих ёстой болно.

Эр1         таныг тэр хагалгаанд орно гэж найдаж байна

Мор        Кал үүнийг яаж эргүүлэх болж байна? Хамгийн сүүлийн теннисний тэмцээн нь нэмэлт сэттэй юмуу?

Жор       сойсон салбар зүгээр харагдаж байна, долоодох мэдрэлтэй мөргөлдөөгүй, ямар ч  цус алдалт, харвалт байхгүй

Клэйр    үндсэн артери өргөсчихөж

Мор        тэгээд тархины үүдэл эсийг дарж байна. Тэр амьсгалахгүй байна

Клэйр    гуурс оруулах хэрэгтэй, яаралтай тусламжийн тэрэг аваад ир

Эр            түүнийг хэвлэлийн бага хуралд орно гэж хэл. Дахиж асуугаад байвал сенатч хэн ч цаг уурын өөрлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлэн биш байгаа нь ямар ч хамааралгүй гэж бодож байгаа гэж хэл. Гэхдээ энэ өгүүлбэрийг сард нэгээс олон удаа ашиглуузай.

Мор        тэр явах болчихлоо. Сойлтын хагалгаа амжилттай болсон гэхдээ үндсэн артери бидний найдсан шиг хүчтэй биш байна. Бүр илүү өргөсчихсөн, тэгээд аажмаар мэдрэлийн дутагдал үүсгэж байгаа.

Клэйр    бидэнд тэр артерийг байпассаар хийхээс өөр сонголт үлдээгүй.

Мор        сүүлийн хагалгаа аюултай байсан. Энэ хагалгаа бүр илүү аюултай

Эр            би хаана гарын үсэг зурахын?

Мор        нөхөрт нь хэлэх хэрэгтэй

Клэйр    түүнд үхэх магадлал 25% байна

Эр            энэ талаар Питэд хэлбэл, тэр хагас цагийн дараа нисэх буудал дээр очино, тэгвэл хүмүүс Марианыг энэ эмнэлэгт ноцтой асуудлаар ирсэн гэдгийг мэдчихнэ

Клэйр    түүнд тархины аневризм байна. Энэ түүнийг сул дорой болгохгүй

Эр            бүр ч дор, энэ түүнийг үгүй хийнэ.

Клэйр    түүний нөхөр энд байх эрхтэй.

Эр            ёс зүйн хувьд тиймээ. Түүний карьерийг баллана. Би түүнийг үүнээс л хамгаалж байгаа.

Мор        энэ чиний хувьд зүгээр л тоглоом, тийм үү?

Эр            тиймээ. Чамайг бодит байдалтай эвлэрэхээс өмнө хүмүүсийн чамаар тоглуулсан тоглоом

Эр1         хавхлагийг байрлууллаа. Бүрхүүл нь хөдлөж байна

Шон       шинэ хавхлаг цагираган дээр төгс сууж өглөө. Хоёр титэм артерид ямар ч эсэргүүцэл байхгүй, тогтвортой байна.

Эр1         түүнийг хаах боллоо

Алекс    хавхлагийн эргэн тойрноос шүүрч байна. Буцаж очоод үүнийг засах хэрэгтэй

Эр1         халдваргүйжүүлээд, зургийг шалга. Шүүрээгүй байна. Механик хавхлагт цэвэрлэгээнээс бага зэрэг илүүдэл үүсдэг. Байдаг л зүйл

Шон       хөөх, та үнэхээр сайн юмаа

Марк      тэр үүнийгээ мэдэж байгаа

Эр1         тэгсэн ч сонсоход сайхан байна. Одоо түүнийг хаая. 2-0 номерийн викрил утас

Лим        шанааны хэсэг, бага тархи хоёрыг тэл, маш болгоомжтойгоор.

Клэйр    судасны анатоми бүрэн ил болсон учраас, мушгиа хэсгээс зайлсхийнэ

Жор       цацраг артерийн графтын урт төгс таарч байх шиг байна.

Лим        9-0 номерийн пролиноор холбож байна. Шанааны хэсэг хавдчихлаа. Даралт болон зүрхний цохилт унаж байна. Нүүрстөрөгчийг нь буулгаж, бүрэн пропофолтой тархины бичлэг хий. Гавлыг нь тэлцгээе

Клэйр    бага тархи гадагш эргэсэн байх үед үү? Тэгвэл, тэр дахиад хэзээ ч хэвийн алхаж чадахгүй. Тэр татвалзахыг хүсэхгүй байгаа бол..

Лим        өрөм.

Клэйр    торон хальсны гадаргууг нээж, тархи нугасны шингэний бөөгнөрлийг суллая. Даралтыг нь дотроос нь багасгая. Түүний хувьд, үзээд алдахад гэмгүй

Лим        торон хальс зүсэгч.

Алекс    таны үзэх хэрэгтэй нэг өвчтөн өнөө өглөө ирсэн

Марк      хатагтай Каванаг хэлж байна уу? Сайхан санаа байна Парк эмчээ. Түүнийг дахиад нэг зүрхний төхөөрөмж суулгахад тохирсон нэр дэвшигч мөн эсэхийг шалгаж үзэцгээе.

Эр1         хүсвэл тэр хэрэг дээр чинь би зөвлөгөө өгч болохын. Гэхдээ хагалгаанд чинь орохгүй ээ. Би мэс засал хийхээ больж байгаа.

Марк      ойлгохгүй байна. Та хэзээ ингэж шийдсийн..

Эр1         15 минутын өмнө. Би түүнийг сүүлийн антибиотиктой цэвэрлэгээг хийлгүйгээр хаах гэж байсан

Алекс    гэхдээ та тэгээгүй. Баркэр сувилагч танд тариур өгсөн.

Шон       энэ өчүүхэн л алдаа байсан. Тэр хэсэгт ямар ч бохирдол байгаагүй. Олон мэс засалчид сүүлийн угаалгыг хийдэг ч үгүй

Эр1         би үргэлж өөртөө жижигхэн алдаа гаргаад эхлэх л юм бол, том алдаа хийхээсээ өмнө болино гэж хэлдэг.

Марк      Пол, бид өнөөдөр өвчтөнөө алдах шахсан. Чи чадвараа алдаагүй байсан

Эр1         баярлалаа Маркус. Гэхдээ би энэ төлөвлөгөөг олон жилийн өмнө гаргасан, би энэ мөчийг ирэхэд яагаад жижигхэн, үл ялиг, тооцохгүй буруу зүйл хйисийн бол гэсэн шалтгаанаа хайна гэдгийг мэдэж байсан. Тэр үедээ л энэ дүрмийг гаргасан. Бүх зүйлийг тооцно. Мурфи эмчээ, тантай хамт ажиллах сайхан байлаа.

...

Клэйр    та биднийг айлгасан шүү. Гэхдээ одоо бүх зүйл зүгээр.

Эм           чи надад уурлаж бйагаа. Бяцхан Ивигээс болоод

Клэйр    Иви намайг зоригжуулсан. Би түүнээс олон жилийн турш хүч авсан. Одоо энэ бүгд зохиомол  болсон.

Эм           зохиомол амьдрал жинхэнэ амьдралыг аварч болдог. 4 жилийн өмнө, би энэ түүхийг Сенатын индэр дээр байхдаа ашигласан. Би энэ төслөө нэг саналаар л авч чадсан. Энэ хуурамч түүх хөгжлийн бэрхшээлтэй олон сая хүнд тусалсан. Би энэ худал түүхээрээ бахархдаг.

Марк      би Накано эмчтэй юм уухаар явж байна.

Шон       та түүнийг мэс заслаа битгий орхи гэж ятгах гэж байна уу?

Марк      үгүй ээ. Хэн ч гашуудлаа ганцаараа үүрэх ёсгүй учраас би явж байна. Би өнөө орой түүнтэй хамт байх ёстой хүн

Шон       яагаад?

Марк      бид хоёр нэг ижил зүйлд хайртай. Бас тэр надаас өөр хэн ч түүний юугаа алдсаныг ойлгохгүй гэдгийг мэднэ.

Клэйр    би намайг оруулаад таны тусалсан тэр бүх хүмүүсийн тухай бодож үзсэн. Бас ямар аюулд орсоноо нөхөртөө хэлээгүй тухай чинь. Магадгүй та маш олон зүйлээ хэлээгүй байх. Бас ийм гэрлэлт их ганцаардмал байдаг байхдаа гэж бодсон. Та түүнд худлаа хэлж чадахаар их итгэхгүй байна. Тэгээд буу хөлсөлж аваад, дараа нь өөр хүнд очиж хоёр жил ажиллах Кал шиг хүмүүст сэтгэлээ хуваалцаж байна.

Эм           Пит бид хоёр ажлын талаар ярьдаггүй гээд биднйи гэрлэлт гайхалтай биш гэсэн үг биш

Клэйр    дахиад л худлаа үг үү?

Эм           бүгдээрээ сайн уу? Чөтгөрүүдээр юу байна даа? Гэхдээ өчигдөр оройны тэмцээний талаар ярихаасаа өмнө, удахгүй болох цаг уурын өөрчлөлтийн хурлын талаар ярилцы. Та нарт нэг түүх ярьж өгий, өмнөд Калифорнийн Аутэр Банксд амьдардаг нэг жаахан хүүгийн гэр үерт урсахын даваан дээр...

Лиа         би өөр аяга авч болно эсвэл энийгээ угаагаад ууж болно. Энэ хэцүү шийдвэр байна. Чамд хэлэх хэрэгтэй байх, би байрны эзэнтэй яриагүй. Бас 10 минутын өмнө, муу усны ойролцоо хэдэн жимсний ялаа харсан, тэгээд. Тиймээ. Одоо шавьж үүрлэчихвэл, энэ минйи буруу болно.

 

 

 

Back to episodes Go home