Клэйр чи их хүчтэй өвдсөн гэж хэлсэн
Лиа тиймээ, хоёр талдаа хүчтэй өвдсөн.
Клэйр тэгээд нэг их удаагүй юу?
Лиа хэдхэн минут л болсон.
Клэйр тэрнээс хойш 24 цагийн дотор өвдөөгүй юу?
Лиа эх баригч эмч маань аарцагны холбоосын өвдөлт байж магадгүй гэсэн
Клэйр тиймээ, ерөнхийдөө өвдөлт өгнө. Умай чинь тэлж байгаа. Холбоос чинь ч гэсэн. Урагийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэвийн байна. Цусны даралт чинь тогтвортой. Бүх зүйл хэвийн бололтой.
Шон хүндрэл болон зулбалт бас хэвийн зүйл. Лиагийн эмч бүх боломжийг бодолцож үзээгүй
Лиа тийм учраас л бид энд байна. Шон жагсаалт хийсэн. Бүх боломжуудыг нь хасч дуустлаа унтахгүй гэдэгт нь итгэлтэй бйана
Шон Би Лиа болон хүүхдэд сөргөөр нөлөөлж болох бүх эмнэлгийн хүндрэлийг ангилж, Аминд халтай Эрсдлийн үнэлгээгээр ялгасан.
Клэйр би шинжилгээ авч эхэллээ
Ашир амьсгал нь давчидсан, пульсийн хүчилтөрөгч, амьсгалын түвшин буурч байгаа. Түүнд хүчилтөрөгч хэрэгтэй. Максин Стэнли, 87 настай. Арт Дико нийгэмд зориулсан кокэйльтэй мөнгө босгох ажиллагааны бүжгийн талбайд ухаан алдаж унасан.
Эм Арт, Арт Нүво.
Алекс зүрхний хэм алдагдаж байна.
Ашир би түргэн тусламжийн тэрэг авчиры
Алекс үгүй ээ бугуйвчийг нь хар.
Ашир Винтэйж Лалик уу? Гоё харагдаж байна.
Алекс нөгөө бугуйвч нь. Эмнэлгийн бугуйвч. Тэр тусламж авахгүй гэж гарын үсэг зурсан
Ашир юу ч хийхгүй бол, зүрх нь зогсоно
Алекс мэдэж байнаа.
Ашир гэхдээ бид зүгээр..
Алекс болохгүй ээ.
Ашир эпинфрин? Эпинфрин амь аврах арга хэмжээнд тийм их нэмэр болохгүй
Алекс тэр шалтгаантай болоод л гарын үсэг зурсан. Нас барсан цаг, 2...
Ашир зүрх нь цохилохгүй байна, гэхдээ даралт нь өсөөд байна. Машин эвдэрчихсэн юм байхдаа?
Алекс бүгдээрээ юу?
Ашир хүчилтөрөгчийн түвшин нь 90 болтлоо өсчихлөө
Алекс цусны урсгал сонсогдож байна.
Эм би амьд байгаамуу? Та хоёр тэнэгийн аль нь намайг амьдруулчихваа?
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 16 дугаар анги
Арон Дэбби энийг хүүхдэд чинь аваачиж өг гэсэн
Шон Чихмэл тоглоом 12 -оос доош сартай хүүхдэд аюултай. Амьсгалыг нь боох эрсдлийг нэмэгдүүлнэ
Арон би түүнд баярлалаа гэж дамжуулнаа.
Шон та ажил дээрээ байх ёстой
Арон тиймээ
Шон гэхдээ байхгүй байна. Энд ямар нэг шалтгаанаар ирсэн байх. Клэйр тантай ярьсан. Тэр Лиад санаа зовж байгаа.
Арон заримыг нь зөв таалаа. Гэхдээ Лиа зүгээр байгаа. Харин чи үгүй. Шон, чи тайвшрах хэрэгтэй
Шон хүүхдээ хүлээж байгаа хэн ч тайвширч чадахгүй. Буруугаар эргэж болох маш олон зүйл байгаа
Арон заза, тэгвэл хүүхдээ төрсөний дараа чи тайвширч чадах уу?
Шон үгүй ээ. Хүүхэд сул дорой, бүх зүйлд нь бид хэрэгтэй.
Арон тэгвэл хүүхэд чинь өөрийгөө хооллож, хувцаслаад сурчихвал, чи амрах юмуу?
Шон үгүй ээ.
Арон миний хэлэх гэсэн зүйл илт биш байна уу?
Шон би дахиад хэзээ ч амрахгүй гэжүү?
Арон тиймээ, наадах чинь. Шон, энэ амьдралын чинь хамгийн гайхалтай мөч байх ёстой. Эцэг эх хүн бүр ижилхэн зүйл хэлнэ. Нүдээ цавчаад л энэ мөчийг алдана, чи нүдээ цавчаад байна. Чи чи чи баяртай байхын оронд сандарч, айж байна.
Клэйр дутуу төрөх шинж тэмдэг алга, элэгний чинь шинжилгээгээр цөсний цорго зүгээр байгаа гэж гарсан, бас нэг ихэсийн ихрүүд биш байна, чи албан ёсоор ихэр хүүхэдтэй болоогүй.
Лиа анагаахын суут ухаантнаас хүүхэд олох сул талтай бололтой. Гэхдээ асуудал байгаа бол би өөр хаана ч биш энд баймаар байна. Энэ жижигхэн охинд санаа тавих ёстой
Клэйр шилжүүлэгч аюулгүй байгаа юу?
Жор би сая шалгасан, яасан?
Клэйр хүүхдийн зүрхний цохилт үл ялиг удаан байна. Зүрхний цохилт хөдөлгөөн хийхэд өөрчлөгддөг, чи хэвтээд хэсэг хугацаа өнгөрсөн. Шон энд байсан бол, үтрээний хэт авиагаар харах байсан. Хэт авиагаар харцгаая.
Алекс сайхан мэдээ. Зүрхний хэм алдагдал тийм их гэмтэл...
Эм минйи тэвчиж чаддаггүй гурван зүйл бол, сүүний сахар, олон халаастай өмд, бас минйи хүслийг үл тоох.
Алекс хатагтай Стэнли, бид таны хүслийг үл тоогоогүй гэдгийг амлаж байна
Эм тэгвэл хэн тэгсийн?
Ашир энэ хүн байгаагүй ээ. Та саяхан уушгиний хавдраа эмчлүүлсэн үү?
Эм бүтээгүй ээ. Хими эмчилгээ минйи идсэн амттай хоол болгоныг бөөлжүүлж гаргаад байсан.
Алекс та бас хавдраа авахуулахын тулд уушгиа тайруулсан. Тэд зүрхний төхөөрөмж суулгасан.
Эм зүрхний хэм тохируулагч. Тэгээд л би хагалгааны ширээн дээр үхээгүй.
Алекс энэ хэм тохируулагч бишээ. Зүрхэн дотор чинь жижигхэн шахуурга байгаа гэсэн үг, зүрх чинь зогсвол энэ ажиллана.
Эм унтрааж болох уу? Тэгвэл гаргаад авчих.
Лиа надад таалагдаж бйана
Шон нялх хүүхэд залгихад хэтэрхий том, тийм учраас дунд зэрэг л аюултай гэсэн үг.
Лиа амьдрал дах ихэнх сайн зүйлс тийм байдаг. Хэзээ нэг өдөр хоёулаа охиндоо Тэд эмч, Аав эмч хоёр нь өөрйиг нь яаж аюулгүй байлгасан талаар ярьж өгнө.
Клэйр бид нэг зүйл оллоо. Чамд 2 дугаар төрлийн васа прэвиа байна. Урагийн судас умайн хүзүүтэй мөргөлдөх үед судсыг маш эмзэг болгодог. Судас чинь ямар ч үед задарч болно, ус чинь гарахад задрах нь гарцаагүй, бас стресстэй үед урагдаж болно.
Лиа тийм зүйл болбол, хэр муу гэсэн үгүү?
Шон бид, хүүхдээ алдана.
Лим жижигхэн, туслах ихэсийн хэсэг, болон хэд хэдэн судас гэмтэхээр байна. Урагийн хөгжлийн нас?
Клэйр 22 долоо хоног. Аюулгүй болоход 2 долоо хоног дутуу. Хийсвэр хйиж болохгүй.
Шон би судаснуудыг тогтворжуулж, урагийн цус алдалтаас зайлсхийхийн тулд, фетоскопын лазер хагалгааг санал болгож байна. Энэ маш эрсдэлтэй гэхдээ шаардлагагүй дутуу төрөлтөөс зайлсхийх өндөр магадлалтай. Би урьдчилсан мэс заслын төлөвлөгөө гаргасан. Энэ талаар ярилцах уу?
Лим би энэ мэс заслыг хийж байсан
Шон сайн байна. Та мэс заслын ахлах учраас энэ хагалгааг удирдаж болно. Би туслая. Клэйр хэт авиа захиалж, маш сайн шйидвэр гаргасан учраас түүнийг багтаа авмаар байна. Бас Жорданд өвчтөнөө тайвшруулах арга барил байдаг. Бид сайн баг болно.
Лим санал нэг байнаа. Гэхдээ чи энэ хагалгаад орж болохгүй
Шон тиймээ болно. Би дүрмүүдийг шалгаж үзсэн. Эмч нар гэр бүлийнхээ гишүүнд хагалгаа хийх нь сонирхлын зөрчил үүсгэдэг. Лиа бид хоёр гэрлээгүй, тэхээр зөрчил гарахгүй
Клэйр Шон, Лиа хүүхдийг чинь тээж байгаа
Шон бид хүүхдэд хагалгаа хийхгүй.
Лим чи техник талаас нь хараад байна
Шон би дүрмийг л тайлбарлаж байна.
Лим тэгвэл яах гэж дүрэм байдагийн? Сэтгэл зүйн зөрчилтэй хүмүүс нөхцөл байдлыг ...
Шон тэгвэл дүрэмд тэгэж заах ёстой. Заагаагүй байсан. Зүгээр л..
Лим Шон. Би Лиа та хоёрт чамайг хэрэгтэй хүн болгох гэж хүүхдийн чинь амийг эрсдэлд оруулахаар тийм их хайртай.
Шон та энэ эмнэлгийн захирал. Лим эмчийг болиулж болно
Арон би Лимтэй санал нэг байна
Шон бүх хүмүүс, та хүртэл үргэлж намайг хангалттай сэтгэл хөдлөлгүй гэж хэлдэг, одоо болохоор хэтэрхий сэтгэл хөдлөлтэй гэж байгаамуу?
Арон чи яг одоо ууртай бйана уу Шон? Айж байна уу? Чи бүх хүнтэй л адилхан сэтгэл хөдлөлтэй. Магадгүй үүндээ хөтлөгдөх шаардлагагүй байх, чи ойлгохгүй, хэн ч үүнийг ойлгохгүй. Энэ зүгээр л, энэ зүгээр л гол асуудал биш.
Шон би айгаагүй байсан бол, бид энд байхгүй байсан. Би шинжилгээ авахгүй байсан, Лиа хүүхдээ алдах байсан. Минйи сэтгэл хөдлөл хэрэг болсон.
Арон Лим эмч зөв шийдвэр гаргасан.
Марк Максины насыг бодолцож үзвэл, зүрхийг нь зогсоож, байпассд шилжүүлнэ гэдэг дэндүү эрсдэлтэй.
Алекс роботын тусламжтай хагалгаа ямар вэ? Зүрхийг нь цохилж байх үед төхөөрөмжийг авахын тулд зүрхний хавдарт ашигласан арга барилыг тааруулна.
Ашир уучлаарай гэхдээ бид нар үнэхээр энэ эмэгтэйд хагалгаа хийх ёстой гэжүү? Тусламж авахгүй гэдэг нь нэг хэрэг, гэхдээ бид одоо өвчтөний үхэлд нь туслах гэсэн ганц л зорилгоор туршилтын, шаардлагагүй хагалгааны тухай яриад зогсож байна.
Алекс өвчтөн үхлээ уртасгах гэж биш амиа аврах гэж төхөөрөмж хийлгэхийг зөвшөөрсөн.
Ашир бид эдгэршгүй өвчтэй өвчтөнтэйгөө ингэж харьцах ёстой гэжүү? Тэр алдаа гаргаж байна.
Марк тэр сонголт хийж байна. Тэр өөрөө сонголтоо хийнэ
Ашир гэхдээ үүнд нь ямар ч утга алга. Тэр миний энэ сард үзсэн аль ч өвчтөнөөс илүү эрч хүчээр дүүрэн байна
Марк тэгвэл түүнтэй ярилц. Түүний бодлыг өөрчил. Тэр чиний бодлыг өөрчилж ч магадгүй.
...
Лиа би ч гэсэн чамд хайртай.
Ашир Пон. Би наад Улаан лууг чинь хүлээж байсан. Таны зургийг ойроос авахад бэлэн боллоо, хатагтай Стэнли
Эм “Сансэт өргөн чөлөө” киноны үг байна. Чи хэдэн онд төрсийн, 10 жилийн өмнө үү?
Ашир би үзэж байгаагүй л дээ, манай Бабби, эмээ маань байнга ингэж хэлдэг байсан. Тэр надад Ма Жон зааж өгсөн
Эм тэр бас чам шиг ийм гэнэн байсан юмуу? Чамд илүү дээр хийх зүйлс байгаа, хүү минь. Амьдралын минь энэ үе дээр надад шинэ найз хэрэггүй
Ашир та үхэхийг хүсээд байгаамуу?
Эм зөвхөн залуучуудын л асуух зүйл байна. Тэд сонголт үлдсэн гэж боддог
Ашир заримдаа танд аз таарвал, хэзээ гэдгээ сонгож болно
Эм бас заримдаа үнэхээр их аз таарвал, яаж үхэхээ сонгож болно. Би гартаа уух юм бариад, зүрхэндээ дуртай дуугаа сонсоод бүжгийн талбай дээр үхэхийг хүссэн. Чи намайг хэдэн сарын дараа, хэн эсвэл хаана байгаа гэдгээ мэдэхгүйгээр зовж үхүүлэхийг хүсч байна. Ийм боломж олгосонд баярлалаа гэж хэлж чадахгүйд уучлаарай. Ма Жон.
Мор хачин байгаа биздээ? Чиний ажлыг бусад хүмүүс хийхийг харах Брөүдвэй шоуны орлон тоглогч байхтай л адилхан. Эсвэл хэдэн коллежийн мюзикал шиг. Бараг л адилхан даа
Шон би мэс заслын багт байх ёстой. Би энэ хагалгааны бүх чиглэлийг маш өргөн судалсан.
Мор аан гээч, би чамайг хэзээ ч мэс засалч гэдгээр чинь хүлээн зөвшөөрч байгаагүй. Хоёрдох жилийн артерит зүсэлт хийх хагалгаа хүртэл өрсөлдөгч ч гэж хардаггүй байсан.
Шон хуурамч хөндийд гэнэтийн бөглөрөл үүссэн
Мор чи тэрийг өөгүй гүйцэтгэсэн. Тэр үед л би чамайг дутуу үнэлсэн гэдгээ ойлгосон
Шон Яг Лим эмч одоо намайг дутуу үнэлж байгаатай адилхан
Мор үгүй ээ Шон. Чи Мэлэндэзтэй хийсэн тэр хагалгаанаас болоод илүү дээр эмч болсон юм биш. Харин би тэнэг байхаа больж, энд байгаа гайхалтай сайн ажиллах чадвартай ганц хүн биш гэдгээ ойлгосон. Тэд Лиад санаа тавьнаа. Чиний гар оролцоогүй байсан ч гэсэн.
..
Шон хүүхэд зүгээр байгаа. Лим эмч маш сайн ажилласан. Бас Клэйр, Аллэн эмч хоёр ч гэсэн. Судас төлжиж байгаа гэхдээ эмзэг хэвээрээ байгаа. Бас хүүхдийн уушгины хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд стеройд хэрэгтэй. Бид 24 бас 48 цагийн дараа хэт авиагаар дахиж шалгана. Тэр болтол, зүгээр л ажиглаад хүлээх болох нь
Лиа ашгүй би эндэхийн сайн Вай-Файны нууц үгийг мэднэ. Чи зүгээр үү?
Шон чи аль стеройд илүү үр дүнтэйг хайж байгаа бол...
Лиа тэгээгүй ээ. Би хүүхэд, буруугаар эргэж болох зүйлс, бас яаж ч чадахгүй өөр бусад бүх зүйлсээс холдох гэж хичээж байна, тэгээд сайн хийж чаддаг зүйлдээ буюу ажилдаа анхаарлаа хандууллаа.
Шон тус болж байна уу?
Лиа магадгүй ээ. Чи явж ажлаа хий
Марк Роботын тусламжтай зүүн урд талд байгаа зүрхний төхөөрөмжийг цээжний дурангаар авна. Хэн надтай хамт ажиллуулж үзмээр байна? Ажиллаж байгаа бололтой. Шон. Чамайг ирнэ гэж мэдсэнгүй шүү
Шон энэ хагалаа сонирхолтой бас их төвөгтэй, би өвчтөний талаар огт бодохгүй байна. Бас энэ надад сайн сатаарал болно
Марк өөр хүний ажиглалт үргэлж хэрэг болдог
Ашир Лиагийн тухайд харамсалтай байна. Миний хийж чадах зүйл байвал...
Шон үгүй ээ байхгүй. Чиний рэзидэнтийн эхний жил болохоор чи энд байгаа хамгийн мэргэшээгүй эмч нарын нэг болно. Төхөөрөмжийн эргэн тойронд зурган дээр харагдаж байснаас илүү их сорвижилт байна.
АЛекс авахаасаа өмнө чөлөөлж өгөх хэрэгтэйн байна
Марк хавчаар бэлэн. Урсгалын хөндий зүүнээс эхэлцгээе. Манай өвчтөн үүнийг тэсвэрлэж чадах эсэхийг хары.
Ашир амин үзүүлэлт тогтвортой, зүрхний бичлэг сайн байна
Шон зүрхний бичлэг сайн. Үнэхээр сайн хэрэг. Би бүрэн төвлөрсөн учраас Лиа, бид хүүхдээ яаж алдах талаар бодохгүй байна.
Клэйр урагийн зүрхний цохилт 125. Эхийн цусны даралт 110/60. Амин үзүүлэлтүүд хэвийн. Шингэний алдагдал байсан учраас Аллэн эмч мембраны урагдлыг нь шалгасан.
Жор сөрөг гарсан, базлалт байхгүй.
Лим амнионы шингэн эсэхийг тогтооё, дараа нь Эл Эс-ийн хэмжээг шалгаж, уушгинууд стеройдод яаж хариу үзүүлж байгааг харцгаая. Чиний бие ямар байна?
Лиа би эмч биш болохоор мэдэхгүй, гэхдээ машин байсан бол шингэн гоожвол асуудалтай байдаг
Лим хагалгааны дараа амнионы шингэн бага зэрэг гадагшилдаг. Энэ зүгээр л ажиглах ёстой зүйл гэсэн үг.
Лиа заза. Хүлээгээд ажиглацгаая. Тэд эмч хаана байна?
Жор хэн гэнээ?
Лиа Шоны хүүхдэдээ авчирсан тоглоом. Энд байсан даа. Ямар эх хүн хүүхдийнхээ анхны тэдди баавгайг алддаг байнаа?
Клэйр Лиа зүгээр дээ, сувилагчдын нэг нь..
Лиа үгүй ээ зүгээр биш.
Клэйр зүгээр дээ
Жор тэр энд байна.
Лиа баярлалаа.
Лим хүүхдээ хамгаалах гэж хичээн эмнэлэгт байгаа чинь аймшигтай, муухай, ганцаардмал мэдрэмж, эмч хүний хувьд би сэтгэлийг чинь засах зүйл хэлж чадахгүй. Гэхдээ найзын чинь хувьд, чамайг ганцаараа биш гэдгийг хэлмээр байна.
Марк Изабэл бид хоёр гэр бүлтэй болох гэж олон жил хичээж байна. Би хэдэн үр тогтох мөчлөгүүдийг хянаж байснаа бараг мартаж байна. Хүмүүс ирээд л юу болж байна гэж асууна. Бид хоёр, дөхөж байгаа гэдэг, ямар утгатайг нь ч мэдэхгүй. Ихэнхдээ, зүгээр л хүмүүсийн асуулт асуухыг болиулах бэлдсэн хариулт байдаг.
Клэйр би хүүхэд байхаасаа л их аймхай байсан. Хэрвээ би илүү байсан бол, илүү, илүү сайн охин, илүү сайн сурагч, илүү сайн эмч байсан бол, надад муу зүйл тохиолдохгүй байсан. Гэхдээ Мэлэдэзийг нас барсаны дараа л би амьдрал хянах ёстой зүйл биш гэдгийг ухаарсан. Энэ бол хуваалцах ёстой тийм зүйл.
Алекс Миаг 8 сартай жирэмсэн байхад бид хоёр бүхнийг төлөвлөсөн байсан. Цүнхээ бэлдсэн, эмнэлэг явах нөөц замаа тооцсон. Миагийн ус худалдааны төв дотор гарчихсан. Юу ч төлөвлөсний дагуу болоогүй. Гэхдээ энэ миний амьдралын хамгийн сайхан өдөр байсан.
Жор Би өөрийгөө бэлэн гэж бодсон гэхдээ Жүнёрыг алдсаны дараа, өөрийгөө буруутгахаа болиход надад их хугацаа орсон. Жилийн дараа, би муур авсан. Их дэм болсон
Клэйр чи, чи хүүхдээ алдчихаад муур авч байгаамуу?
Жор Жүнёр миний яст мэлхий байгаамаа. Минйи авсан анхны тэжээвэр амьтан.
Лим наадахаа ярианыхаа эхэнд хэлэх хэрэгтэй ш дээ, Аллэн эмчээ.
Жор гэхдээ би хаалгаа онгорхой үлдээгээгүй
Лиа яст мэлхий чинь зугтчихсан юмуу?
Шон чиний амнионы шингэний түвшин хэвийн байна. Энэ сайн хэрэг. Ус чинь худалдааны төвд гарч магадгүй учраас бидэнд төлөвлөгөө хэрэгтэй.
Лиа чи ийм болсон явдлыг хэнээс сонссон болоод ингэж..
Шон Парк эмч хэлэхдээ эхнэр нь ..
Лиа хүмүүсийн тухай ярихаа боль.
Шон ззаа. Одоо надад анхаарлыг минь сарниулахад ашиглаж болох гурван хагалгаа байгаа. Нэг нь цөсний хүүдий авах хагалгаа, энэ маш уйтгартай гэхдээ..
Лиа Шон. Юу, юу..
Шон биеийн доод хэсгийн хаван, амьсгал давчдах уушгины судас бөглөрсөний шинж тэмдэг. Браун эмчийг дууд
Алекс баяр хүргэе хатагтай Стэнли. Хагалгаа амжилттай болсон
Эм энэ амжилт чинь ачааны тэрэгт дайруулсан юм шиг л санагдаж байна
Алекс хагалгаанд сул тал бйи. Танд хагалгааны дараах асаргааны бүрэн заавар өгий. Эрүүл хоол сонгож, идэвхтэй хөдөлгөөн хийлгүй.. би таны өмнөөс энэ заавруудыг хогийн саванд хийж болохын, эсвэл та өөрөө хий.
Ашир бид танд өвчин намдаагч, бас мэс засал хийсэн газрын ойролцоох жижигхэн халдварт антибиотик өгнө.
Алекс тэгээд та даралт чинь бууж, тогтворгүй зүрхний хэмнэлээ дарсаныхаа дараа бүжгийн талбайд гарч болно
Ашир би болох уу.
Эм Би Руж Диороо ямар ч хамаагүй хүнд өгдөггүй шүү
Ашир надад итгэж өгч байгаад баярлалаа
Эм сайн байна.
Ашир баярлалаа эмээ
Эм тэгээд Волк эмчээ, энэ удаа чиний хуваарьт юу байгаан?
Ашир энэ удаа, та зүгээр л надад таалагдаж байна. Та яах гэж байна даа? Арт Нүвогийн үдэшлэгт явсаар байх уу?
Эм чи үүнийг муу зүйл шиг яриад байна
Ашир муу зүйл биш л дээ. Зүгээр л утга учиртай зүйл биш. Эмээ маань намайг анагаахын сургуульд байхад нас барсан. Түүнтэй хамт дахиад жаахан байхын тулд би юугаа ч өгөхөөс буцахгүй байсан.
Эм магадгүй түүний дурсамж аз жаргал байх. Гэр бүл их чухал. Надад хайртай зээ дүү байдаг. Түүнтэй дахиад жаахан хамт байсан бол сайхан байхгүй юу. Бас бусадтай нь ч.
Клэйр энд байна. Бөглөрөл баруун доод уушгины артерид байна.
Жор жижигхэн юм байна. Тараахын тулд Ти Пи Эй ашиглах уу?
Лим цус бүлэгнэлтийг зогсоох нь жирэмсний үед дэндүү эрсдэлтэй.
Жор магадгүй зүгээр бөглөрлийг нь ажиглаад, өөрөө хагарахыг нь хүлээх хэрэгтэй байх.
Клэйр хэвтрийн дэглэм бөглөрөл үүсэх магадлалыг улам нэмэгдүүлнэ. Би вена кавагийн шүүлтүүр оруулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ цаашид үүсэх бөглөрлийг уушгинд очихоос нь өмнө хаана.
Лим дахиад нэг хагалгаа ямар стресс үзүүлэхийг мэдэхэд хэцүү, гэхдээ эрсдэл гаргах хэрэгтэй гэж бодож байна.
Клэйр Шон, чи юу гэж бодож байна?
Шон би, та нарын шийдвэрт итгэж байна
Ашир хөөе. Эндрюс эмчийг харсан уу? Би түүгээр манай хавдар судлалын групп хатагтай Стэнлиг клиникийн туршилтанд элсүүлж авах эсэхийг асуулгах гэсийн.
Алекс үхэн үхтлээ бүжиглэж, юм ууна гэсэн хүсэл нь яасын?
Ашир би түүнд дахиад жаахан амьдралын төлөө бага зэрэг өвдөлт санал болгосон
Алекс гайхалтай л юм.
Мор та хоёрын аль өвчтөн чинь клиникийн орох хаалгыг таглачихсан таконы ачааны тэрэг түрээслэсийн? Тэд карнитас зарж байгаа би авна шүү.
Эм эмч нараа, миний үдэлтийн үдэшд тавтай морил. Шүр авмаар байгаа бол, өөрсдйин авъяасаа бага зэрэг үзүүлэх..
Алекс тийм зүйл болохгүй ээ Максин. Таныг буцаад үдэшлэг рүү явмаар байгаа хүслийг бид ойлгож байгаа, гэхдээ манай эмнэлгийн журманд..
Эм намайг шүүхэд өгөл дөө. Илүү тодруулбал, миний хөрөнгийн эсрэг. Эмээгийн чинь тухайд харамсалтай байна Ашир, гэхдээ чиний санасан зүйл илүү цаг хугацаа биш. Энэ салах ёс хийх боломж байсан. Надад тэр боломжийг олгосонд баярлалаа. Би антибиотик уухаас татгалзахаар шийдсэн.
Алекс антибиотикгүйгээр, та халдвар авч, 24 ч хүрэхгүй цагийн дотор зүрхний шоконд орно.
Ашир би ойлгохгүй байна. Та яагаад ингээд байгаан?
Эм энэ миний амьдрал учраас л. Энэ бүх зүйл бүгд, төгсгөл нь ч хүртэл.
Шон вена кавагийн шүүлтүүр тавих нь хүндрэл гарах магадлал багатай аюулгүй мэс ажилбар, бас Клэйр маш сайн эмч.
Лиа Шон. Айх нь хэвийн зүйл
Шон гэхдээ ингээд тус болохгүй. Би бүх зүйлийг илүү дээр болгомоор байна. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна.
Лиа Хардаа. Бид тэдэн шиг байх болно. Чи юу ч засах шаардлагагүй Шон. Зүгээр л надтай хамт бид үүнийг даваад гарна, гурвуулаа хамт гэртээ харина гэдэгт итгэ.
Арон хэн нэг нь чинйи хүчилтөрөгчийг шалгах хэрэгтэй, залуу хатагтай минь, чи ямар ч утгагүй зүйл хийж байна
Ашир хэлээ биздээ.
Эм би солиороогүй ээ Глассмэн эмчээ. Би зүгээр л өөрийн үзэл бодолтой хүн.
Арон энэ үзэл бодлын тухай асуудал биш. Маргашгүй баримтын тухай асуудал. Тэд Уиллямс бүх цаг үеийн хамгийн агуу бэйсболын тоглогч байсан. Яриа ингээд дууслаа, төгссөн.
Эм Тэд Уиллямс сайн байсан. Яг ч олны анхаарал татаагүй гэхдээ Жон Пачиорэк Тэд Уиллямсыг бөмбөр шиг л ялсан. Дээд лигийн Бэйсболд мянган удаа цохисон цорын ганц тоглогч. Гэтэл чинйи хэлсэнээр..
Арон тиймээ
Эм Жон Пачиорэк ганцхан тэмцээнд л тоглосон
Арон ганцхан тэмцээнд л тоглосон, тиймээ
Эм бас миний хэлж байгаагаар, бэйсбол Уиллямсыг зодог тайлахаас нэг жилийн өмнө , 1959 он хүртэл бүрэн танигдаагүй байсан. Тоо бүх зүйлийг илэрхийлэхгүй Глассмэн эмчээ. Олон гэдэг илүү сайн гэсэн үг биш. Амьдралд ч, бэйсболд ч, магадгүй таконд ч.
Ашир та хоёр яагаад бэйсбол, таконы тухай яриад байгаан бэ?
Эм чи амсаж үзсэн үү?
Арон би дөрвийг идсэн, их амттай байна лээ. Бас та гайхалтай өмгөөлөгч болох байсан
Эм би Вүүдстокоос хойш ингэж их зүйл яриагүйн байна шүү
Арон бидний зарим нь таныг бага зэрэг галзуу гэж бодож байгаа
Ашир бага зэрэг л
Арон зарим хүмүүс галзуу, жаргалтай хоёрын ялгааг хэлж чаддаггүй. Аль нь ч байсан, та өөрийнхөө шийдвэрийг гаргах бүрэн чадвартай юм байна. Би энэ сайхан үдэшлэгээс чинь явлаа. Өршөөгөөрэй. Нэг тус болооч тэгэх үү? Дууг нь намсгаарай. Тантай танилцахад таатай байлаа
Эм тантай ч бас. Баярлалаа
Ашир Наадах чинь Максины хүчлийн шинжилгээний хариу юу?
Шон үгүй ээ
Ашир чи ярилцмаар байвал..
Шон чи яагаад хатагтай Стэнлиг эмчилгээнээс татгалзсанд уурлаад байгаан? Түүний хавдар эцсийн шатандаа орсон. Тэр үхэж байгаа. Эмч нар үүнийг засч чадахгүй.
Ашир гэр бүлийнхэн маань надад хайртай байсныг мэднэ гэхдээ тэд намайг хардаггүй байсан. Эмээг минь эс тооцвол. Тэр Шаббатын оройн хоолон дээр намайг хараад, инээдтэй царай гаргадаг байсан, намайг инээвэл би өрөө рүүгээ хөөгдөж, өрөөнөөсөө надад таалагддаг ч, хориотой ном эсвэл хөгжим зэрэг зүйл олно гэж боддог байсан. Тэр хэдэн жилийн өмнө нас барсан. Илүү цаг хугацаа гэдэг бүх зүйл. Цаг хугацаа бол найдвар.
Эм хатагтай Максин Стэнлигийн хүчлийн шинжилгээний хариу
...
28:27
Клэйр вена кавагийн шүүлтүүр оруулахаас өмнө, би хүүхэд энэ хагалгааг давж чадах эсэхийг шалгахаар стресс өгөхгүй тест авсан. Тэр үед би зүрхний цохилт нь аажмаар удааширч байгааг анзаарсан. Тэгээд биднийг шүүлтүүрийг суулгасны дараа, би Допплэрийн хэт авиа захиалсан. Хүйн артерийн мөр урвуу урсгалд дарагдсан байсан. Нэг бөглөрөл байгаагүй Шон, хоёр байсан. Нэг нь хүйн артерид шигдсэн байсан учраас бид олж харж чадаагүй. Магадгүй би алдаа гаргаж эсвэл анзаараагүй орхисон байх. Би үүнийг үнэхээр, үнэхээр алдсан байгаасай гэж хүсч бйана, Шон.
Шон чи алдаагүй ээ. Би амнионы шингэний шинжилгээний хариуг харсан. Уушгинууд стеройдод хариу үзүүлэхгүй байгаа. Хүүхэд амьд үлдэж чадахгүй.
Клэйр надад харамсалтай байна. Чи Лиатай ярьсан уу?
Шон үгүй ээ. Би Лиаг хамгаалж чадсангүй. Одоо миний түүнд өгч чадах зүйл бол, илүү их хугацаа өгөх, найдлага тавих.
Клэйр би чамайг үүнийг Лиагийн төлөө хийж байна гэж бодохгүй байна. Чи түүний шаналахыг харах шаналалаас өөрийгөө хамгаалж байна. Намайг тэнд байгаасай гэж хүсч байна уу?
Шон үгүй ээ, баярлалаа
...
Эм новш гэж.
Лим энэ байдлыг өөрчлөх зүйл хийж чадах өөр ямар ч хүн байхгүй. Бас энэ цаашдаа эрүүл хүүхэдтэй болох магадлалд нөлөөлнө гэсэн үг биш.
Лиа бид одоо яах ёстой вэ?
Лим анагаахын үүднээс чамд хоёр сонголт байгаа. Чамайг тайвшруулж, урагийг гаргаж авна. Эсвэл зарим хүмүүс хүүхдээ тэврэхийн тулд төрөлтийг түргэсгэхээр шийддэг.
Лиа биднийг түр орхиж болох уу?
Лим тэгэлгүй яахав.
Шон чи эрсдэл, давуу талуудыг нь ярилцмаар байна уу?
Лиа үгүй ээ. Надад дахиад мэдээлэл хэрэггүй. Бид түүнийг алдсан. Бид түүнийг алдсан, одоо анагаахын асуултууд ямар ч хамаагүй болсон. Би төрж бас эндээс хүүхэдтэйгээ гарч явж чадахгүй.
Алекс гайхалтай юмаа. Хаван нь буучихаж, тэлэлт нь сайжирч байна. Таны халдвар өөрөө өөрийгөө цэвэрлэж эхэлж байна. Эргэлзээгүй амьдрал таныг явуулах дургүй байна
Эм өчигдөр удаан хугацаанд байгаагүй, хамгийн сайхан өдрүүдийн минь нэг байсан. Үдэшлэгээс болсын биш. Дурсамжаас нь болоод. Коллежийн найзуудтайгаа шөнө дундын тако идээд л. Миний дүү дуртай дууны минь үгээр тоглоом хийгээд л. Хамгийн амттай маргарита хийдэг, нөхөртэйгээ маргалдаад л. Надад, надад гайхалтай амьдрал бас гайхалтай хүмүүс байсан.
Ашир Максин, чамд дахиад үүнийгээ хийж чадахгүй гэсэн шалтгаан байхгүй
Эм тэд одоо байхгүй. Одоо би, гэр лүүгээ ганцаараа явах ёстой.
Арон түүний насны эмэгтэй хорт хавдарт эзлүүлээд, нэг шөнийн дотор халдвартайгаа тэмцэнэ гэдэг үнэхээр гайхалтай юмаа. Би шүтлэгтэй хүн байсан бол, үүнийг “хөөх, энэ бол гайхамшиг” гэж хэлэх байсан. Тэгээд би сүм эсвэл дуган, эсвэл хийд рүү явах хэрэгтэй, эсвэл хэн нэгэн Максин Стэнлигийн дусалд антибиотик хийсэн, түүний тусгайлан өгч болохгүй гэж гуйсан антибиотик. Юу ч битгий хэл. Нэг ч үг. Нүглээ наминчлах мэтийн тэнэг зүйл хэл, тэгвэл би чамайг яг одоо ингээд халах ёстой. Гомдлын эсрэг өөрийгөө өмгөөлж, угаасаа тэгнэ, мэдээж тэгэх ёстой, ялагдахыг дурьдаад хэрэггүй. Хамгийн гол нь, үүний аль нь ч Максинд туслахгүй, тийм биздээ?
Ашир тэгээд одоо яахуу?
Арон мэдэхгүй ээ. Чамайг ямар ч шалтгаангүйгээр энэ эмчийг танина гэж боды. Тэр огтхон ч гэмшихгүй юу?
Ашир тиймээ.
Арон яагаад?
Ашир тэр сайн эмэгтэй бас, энэ түүний шийдвэр байсан.
Арон чи үүнийг түүний шийдвэр байсныг мэдэж байсан. Чамд түүний шийдвэр гэж ч хэлсэн. Чи сонсоогүй. Юунаас болоод дараагийн удаа өөр байна гэж бодож байгаан?
Ашир түүнтэй өнөө өглөө уулзахаар очиход, анх удаагаа л, би өвдөлтийг нь харсан.
Арон заза. Чи энэ алдаагаа залруулах ёстой.
...
Арон хөөе.
...
Ашир таны хүссэнээр болохгүй байгаад харамсалтай байна
Эм зүгээр дээ. Олон гайхалтай номнуудын сүүлийн бүлэг онцгүй байдаг
Ашир энэ эмнэлгийн тусламжтайгаар нас барах хүсэлт. Таныг бүх зүйлээ дуусгахыг хүсэх үед дуусгаж өгөх мэс ажилбарууд байгаа. Төвөгтэй байж магадгүй. Хэд хэдэн шаардлагатай алхмууд бий. Би танд туслая.
...
40:51
Алекс би чамд Кэлланы тэр өдрийн тухай хэлсэн бил...
Мор хэлсээн. Гэхдээ дахиад яриад өг.
Арон сайн уу Дэб, үгүй ээ, би оройтохгүй. Зүгээр л, зүгээр л чиний хоолойг сонсмоор байсын.
Back to episodes Go home