Good doctor S4 15

Бүгд               2-6-6. 2-6-6.

Эм           нэг цаг л болно

Эр            нэг цаг хагас гэсэн үг, биднийг Жэсоны гэрт очих үед үдэшлэг аль хэдийн дууссан байна.

Эм           энэ чинь үдэшлэг биш. Зүгээр л “үүргийн дайн” тоглоомыг хэн нь тоглохоо маргалдах дөрвөн хүү л байгаа. Тэр хооронд чи Салшгүй эрхэндээ яаж бэлдэх талаар суралцах болно.

Эр            машин луу самбар даллаж уу? Бас нэр нь “Үүрэг” тодорхойлох цэг, “орчин үеийн дайн.”

Эм           биднйи самбарыг харсан хүн бүр ганцаараа биш гэдгээ ойлгоно, бид олуулаа байх тусам дуу хоолойгоо хүргэнэ. Биднийг сонсоно.

Эр            ядаж л нэг хүнийг нь сонсоно

Эм           энэ бол ардчилал Итан, ингэж өөрчлөлт гаргана. Өөрчлөлт ингэж л явагддаг.

Эр            тиймээ, өөрчлөлт муухай зүйл.

Эм           10:30 болж байна. Чамайг Жэсоныд 11:45-д хүргэж өгий за юу? Тэнд нэг зогсоол байна.

Эм1        Нээрээ гэжүү?

Эр            та яагаад түүнийг оруулчихваа?

Эм1        тэр тэнэг манай машиныг мөргөж болохоор байлаа. Оронд нь явж шэйк ууцгаах уу?

Эр            гэхдээ би самбар хийх гэж гурван цаг болсон. Тэнд, нэг зогсоол байна. Ашгүй дээ.

Эм           ямар нэг асуудал гарвал шууд явна шүү, ойлгосон уу?

Эр            урам өгөх илтгэл байна ээжээ. Винс Ломбардирхуу. Би түүний холограмыг харсан. Энэ таны бугуйвч байна. Нийтийн эрх ашиг. Тиймээ.

Лиа         тиймээ, тэд аль хэдийн хурууг минь хатгаад надад зунгааралдсан юм өгсөн.

Шон       энэ бол 50 гр глюкозны уусмал.

Лиа         зунгааралдсан байсан, бас муухай амттай

Шон       энэ бидэнд чамайг цусны даралт ихсэлт, хордлого, дутуу төрөлттэй холбоотой жирэмсний чихрийн шижин, хүүхдийн хувьд амьсгалын замын асуудал, жингийн илүүдэлтэй байгааг хэлж өгөхгүй.

Лиа         том хүүхдийн хувцас авахаасаа өмнө шинжилгээний хариугаа хары, за юу?

Шон       заза, тэгвэл чи дуусахаараа над руу...

Лиа         энэ юу вэ?

Эм           бидний мэдэж байгаагаар дор хаяж хоёр хүн буудуулсан, гэхдээ биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй. Бидэнд мэдээлсэнээр энэ цуглаан...

Шон       энэ эндээс нэг миль ч хүрэхгүй газар байна.

Эм           эсэргүүцэгчид эхлээд тайван жагсаал хийж байсан. Гэхдээ 20 минутын өмнө, гэрчүүдийн хэлж байгаагаар..

Шон       би яаралтай тусламж руу явах болчихлоо, хурдан

Эм           нэг явган зорчигч гал нээсэн.

Эм           цээж болон хэвлийндээ хэд хэдэн сумны шархтай 9 настай хүү. Гурван удаа эпи хийсэн, пульс орж ирэхгүй л байна.

Марк      гэмтлийн 6 дугаар ор, амьсгалын замыг нь шалга. Ашир, цээжний даралтыг үргэлжлүүл. Клэйр, шархыг үнэл.

Клэйр    Та ээж нь үү? Нэр нь хэн бэ?

Эм           Мэсон

Клэйр    Мэсон ойлголоо. Цээжний зүүн талаар нэвтэрсэн байна.

Марк      зүрхийг дайрсан байна

Ашир     цээжинд яаралтай зүсэлт хийх үү?

Клэйр    20 номерийн мэс. Бид Мэсонд санаа тавьнаа, гэхдээ одоо та холдох хэрэгтэй.

Эм           чадахгүй ээ

Клэйр    хурдал

Марк      хавирга тэлэгч. Цус олгойдож байна.

Клэйр    би юу ч харахгүй байна, соруул. Баруун  ховдолд нүх байна. Би хуруугаараа дарчихлаа

Марк      энэ цус алдалтыг зогсооно гэхдээ зүрхийг дахиад хэвийн шахдаг болгох хэрэгтэй

Клэйр    шээсний катэтэр. Нүх рүү оруулаад, ховдлын дотор бөмбөлөгийг нь хийлээд, нүхийг таглана.

Ашир     зүрхний цохилт хэвийн болж ирлээ.

Марк      улаан эс, платэлэт сэлбэ. Түүнийг хагалгааны өрөөнд оруулы. Сайн байлаа Браун эмчээ.

Эр            толгойдоо нэг сумны шархтай хүү, ирж байхдаа хариу өгөхгүй болсон. Гуурс хийсэн. Зүрхний хэм удаан байгаа.

Алекс    хүүхэн хараа томорсон байна.

Шон       цээжний үрэлтэнд хариу өгөхгүй байна

Жор       энэ жаалын тархи задарсан байна.

Шон       Гласговын комны үнэлгээ, 3Ти.

Лим        кг тутамд 1 гр Маннитол, кг тутамд 50 мг Кэппра.

Алекс    толгойг 30 хэмээр өндөрлөж, нүүрстөрөгчийг нь бууруул.

Лим        түүнийг хоёр дугаарын хагалгааны өрөө рүү оруулы.

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 15 дугаар анги

Лиа         бид сая буудуулсан хохирогчид жаахан хөвгүүд байсныг тогтоолоо, гэрчүүдийн дүрсэлж байгаагаар хоёулаа 10 нас хүрээгүй хүүхдүүд. Бидэнд мэдээлсэнээр нэг нь цээж болон хэвлийдээ хэд хэд буудуулж, нөгөөх нь толгойдоо нэг удаа буудуулсан байна. Буудуулсан хохирогчид нь хүүхдүүд байсан нь олныг цочирдуулаад байна. Бид дахин нэг өдрийг хүчирхийлэлд идэгдсэн энх тайван бус нийгэмдээ ингэж өнгөрүүллээ, ийм төрлийн харгислал дэндүү хэвийн үзэгдэл болсон нь харамсалтай. Энэ нь уг дайралтыг улам эмгэнэлтэй, утга учиргүй болгож байна. Бид шинэ мэдээ хүлээж байна, ирэнгүүт нь та бүхэндээ шуурхай..

Клэйр    элэгний урагдалтыг засчихлаа. Одоо дэлүү рүү шилжье

Марк      баруун ховдлыг оёж байна. Дараа нь зүүн ховдолд катэтэр тавина.

Ашир     үлдсэн бүх гэмтэл нь мөгөөрсөн хоолойн гэмтэл, өрцний урагдалт, зүрхний цооролт, бас хэвлийн хөндийн гэдэсний гэмтэл.

Марк      даралт хурдацтай унаж байна. О бүлгийн сөрөг, өөр хийж болох бүх цусны нэгжүүдийг авчир

Эм           танд хагалгаанд орсон хүн байгаа юмуу?

Лиа         үгүй ээ. Би шинжилгээ өгөхөөр л ирсэн

Эм           хатагтай Уилки?

Эм1        яасан бэ?

Эм           бас хатагтай Бардо?

Эм2        юу болсон?

Эм           юу ч болоогүй ээ. Та хоёр энэ маягтыг бөглөх хэрэгтэй

Эм2        маягт аа?

Эм           шаардлагатай зүйл байгаамаа. Та нарт даатгалын картны чинь хуулбар бйана уу?

Эм1        үгүй ээ, би өөрийнхийгөө орхичихсон

Лиа         би эндэхийн IT-д ажилладаг. Тэдэнд маягт бөглөхөд нь туслая

Эм           баярлалаа

Лим        тархи нь сайнгүй харагдаж байна. Чадахаараа цэвэрлэх хэрэгтэй. Хуйх, үс, гавлын хэсгүүд гээд. Бас сумны хэлтэрхийг мартаж болохгүй. Хэт авиа. Би илүү гүнд байгаа сумны хэлтэрхий хайж байна

Алекс    тархи хөөж байна.

Шон       нүүрстөрөгч нь хэвийн байна. Тархи үхжиж байна уу?

Лим        зүрхний цохилт дэндүү бага байна.

Шон       баруун талын гавлыг нь тэр чигт нь гаргах хэрэгтэй

Лим        Би1-ээр өрөмд.

Лиа         энд томоор бич. Энд гарын үсгээ зур.

Эм2        баярлалаа..

Лиа         Лиа

Эм2        Лиа.

Лиа         тэр нөгөө хүүгийн ээж бололтой.

Эм2        намайг Карина гэдэг. Та цуглаан дээр байсан уу?

Эм1        тиймээ. Намайг Тарин гэдэг.

Эм2        Мэсон 9 настай

Эм1        Итан 8 нас 6 сартай

Эм2        тэд зүгээр болноо. Би мэдэж байна.

Эм1        Чи тэдний нэг байна.

Эм2        тэд ээ?

Эм1        надаас холд.

Клэйр    хүмүүс үзэл бодлоо тайвнаар илэрхийлж чаддаггүй нь гунигтай. Барууныхан улс төрийн ялгааг тэвчиж чаддаггүй, энэ ямар ч ялгаагүй.

Марк      би хоёр тал хоёулаа тэвчээргүй байсан гэж бодож байна.

Клэйр    хоёр талын хүмүүс хоёулаа сайн хүмүүс гэжүү?

Марк      би Үндэсний Винтовны холбоонд байсан гэж хэлбэл ямар байна?

Клэйр    гол зүйлээ хэлэхийн тулд л хэлж байна гэж бодно

Марк      5 жилийн өмнө, эхнэр бид хоёр хотын маш аюултай хэсэгт маш алдартай зоогийн газарт очсон, машин луугаа буцаж явахад бидэн лүү буу тулгаж дээрэмдсэн. МАргааш нь би өөрсдөдөө буу худалдаж авсан. Надад буу авах эрх байгаа

Ашир     би Трампад санал өгсөн

Клэйр    дэндүү эрт байна.

Ашир     тоглоогүй шүү. Түүний Израйл дах байр суурь таалагдсан. Гэхдээ муулуулна гэдгээ мэдсэн учраас хэнд ч хэлж байгаагүй

Клэйр    мэдээж тэгнэ, ялангуяа чи.

Марк      анхаарлаа төвлөрүүл. Даралт унаж байна. Лактэйт нь нэмэгдэж байна.

Ашир     амин үзүүлэлт 17 руу уначихлаа

Клэйр    биеийн халууныг нь бууруулж болохын

Марк      үгүй ээ, дулааныг нь бууруулбал бөглөрлийг нь улам дордуулна. Түүнд дахиад цус хэрэгтэй

Ашир     бид цусны банкны ихэнх О сөрөг, А сөрөг-өөс нь хэрэглэсэн.

Марк      хурдан бусад эмнэлгүүд рүү ярь

Клэйр    чи үнэхээр Трампад санал өгсөн гэжүү?

Ашир     нэг л удаа.

Клэйр    тэгээд яасан? Дараа нь, гэнэт түүнийг яг хэлсэн шигээ хүн байна гэдгийг ойлгоо юу?

Ашир     чамайг хариулт хүсч байгаа гэж бодохгүй байна. Уучлалт хүсч байгаа юм шиг санагдаж байна.

Клэйр    энэ чинйи талаарх миний бодлыг өөрчилнө

Ашир     юу гэсэн үгүү? Чи намайг хүндлэхгүй гэж байгаамуу? Нэг саналаас болоод надтай найзууд болохгүй гэжүү?

Клэйр    энэ зүгээр нэг санал биш

Ашир     тиймээ. Энэ бол миний эдлэх ёстой үндсэн эрх. Харин ч чиний талаарх миний бодлыг өөрчилж байна. Надад бид бүгдийн амьдралыг сайжруулах хамгийн шилдэг аргын талаарх улс төрийн үзэл бодол байхгүй бол...

Клэйр    чи хүмүүсийн амьдрал сайжирсан гэж бодож байгаамуу?

Марк      одоо хангалттай.

Клэйр    та зүгээр үү?

Ашир     нөхөн сэргээлтүүд бараг л дуусч байна. Энэ эрчээрээ хоёр юмуу гурван цагийн дараа дуусна. Бидэнд хангалттай цус байгаа

Марк      бид өөрсдөө хүсч байгаа бол л

Ашир     хатагтай Бардо?

Эм2        юу болсон?

Ашир     бид хүүгийн чинь ховдолд үүссэн хоёр нүхийг эмчилсэн. Дэлүүг нь авч, элгийг нь эмчилсэн, гэхдээ хагалгаанаас гараагүй байгаа. Хүү чинь маш их цус алдсан. Бид түүнд цус сэлбэж байгаа гэхдээ цус алдсанаас болоод тархины гэмтэл үүсч магадгүй. Тархи нь зүгээр бол, бид цааш үргэлжлүүлж болно гэхдээ тархи нь зүгээр биш үед, хагалгаагаа үргэлжлүүлбэл тэр үхэж магадгүй. Харамсалтай нь, хагалгааны өрөөнд тархины үйл ажиллагааг нарийн үнэлж чадахгүй, тиймээс түүнийг сэрээж үзээд, уламжлалт мэдрэлийн үзлэг хийх болно.

Лиа         заавал өөрөөр нь шийдүүлэх гэжүү? Яагаад ингэж байгаан? Та нар эмч нар...

Эм2        түүнийг сэрээ. Түүнийг сэрээвэл би дэргэд нь байж болно биздээ?

Клэйр    болноо. Гэхдээ тэр будлиж, стресст орж магадгүй. Гэдэс нь нээлттэй байх шаардлагатай..

Эм2        нөхөр маань 2 жилийн өмнө машины ослоор нас барсан. Би салах ёс хийж чадаагүй

Клэйр    энэ салах ёс бишээ. Ийм шийдвэрийг үүн дээр үндэслэж..

Эм2        гуйж байна. Түүнийг сэрээ.

Клэйр    заза. Бидэнтэй хамт яв.

Эм1        надад яагаад юу ч хэлэхгүй байгаан бол?

Шон       тархи одоо илүү амарсан харагдаж байна.

Лим        олон бөглөрөл үүссэн байна. Кэллан хөлбөмбөг тоглодог уу?

Алекс    би зүгээр ээ

Лим        хоёр хүүхэд буудуулсан, бид бүгдээрээ зүгээр. Чи наанаа байж болохгүй

Лиа         мэднээ. Намайг үнэхээр уучлаарай.

Шон       хүүхэд зүгээр үү? Чи шинжилгээний хариугаа авсан уу?

Лиа         үгүй ээ гэхдээ би зүгээр, хүүхэд ч зүгээр. Хүү ямар байна?

Шон       чи энд байж болохгүй, бид чамд хэлж чадахгүй.

Лиа         би хүлээлгийн өрөөнд айсан ээжтэй нь хамт сууж байна. Хэн нэг нь түүнд хүүг нь эмчилж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй

Шон       хатагтай Уилки? Би Шон Мурфи эмч...

Эм1        минйи хүү зүгээр үү?

Шон       бид тархиний даралтыг багасгахын тулд хүүгийн чинь гавлын талыг амжилттай гаргаж авсан. ЦУсны бөглөрөл, ясны хэсгүүд, сумны хэлтэрхийнүүдийг ч авсан. Гэхдээ тархинд нь байгаа хүрч чадахгүй байгаа, илүү гүн дэх сумны хэлтэрхийг хайх гэж хичээж байна.

Эм1        би хүүгээ харж болох уу?

Шон       мэдээж болохгүй. Тэр хагалгаанд орж байгаа. Бид зүгээр л танд нөхцөл байдлыг хэлэхээр ирсийн

Алекс    намайг уучлаарай

Клэйр    хөөе Мэсон. Миний хурууг дагуулаад хараарай за юу? Одоо эмчдээ хөлөө хөдөлгөж үзүүл дээ. Жижигхэн хуруунуудаа хөдөлгөөрэй. Чи энэ сорилыг маш амжилттай давлаа Мэсон. Одоо минйи хурууг атгаад үздээ. Зүгээр л нударга зангидахад болно. Чанга байх албагүй, зүгээр л зөөлөн атга. Заза зүгээр дээ. Хөөе Мэсон, над руу хар.

Эм2        Чи зүгээр болноо, хулуухан минь. Бүх зүйл зүгээр болно. Хөөе

Шон       баруун талын Эм3 хэсгийн салбарласан артерид хонхорхой байна. Тэхээр хэлтэрхий түүний гүнд байгаа гэсэн үг.

Алекс    сайн байна

Лим        тиймээ гэхдээ тэрийг яаж гаргаж авахыг мэдэхгүй байна.

Лиа         Итаны төрсөн өдөр хэзээн?

Эм1        10 сард. Бид гурвуулахнаа амьдардаг. Бид хоёр Дэрбэр гэдэг анч нохойтой. Итан хэдэн найзаа урьмаар байна гэж хэлсэн, гэхдээ би үгүй ээ, үүнийг аюултай гэж хэлсэн. Тэр хоёр найзыгаа л урихыг хүссэн. Тэр бараг 100 гаруй найзтай, би 2-хон найзыг нь уриагүй. Итан бид хоёрын үргэлж хийдэг зүйл хэрэлдэх.

Лиа         хүүхдүүдийн хувьд эцэг эх нь найз болох хэрэггүй. Тэдэнд хязгаар, зохион байгуулалт хэрэгтэй

Эм1        чи хүүхэдгүй байх тийм үү? Тэр намайг үзэн ядсаар үхэх нь.

Лиа         Тэрин, тэгэж бодож болохгүй ээ

Шон       бид сумны сүүлчийн хэсгийг олчихсон. Гүнд байгаа гэхдээ аюулгүй, цаашдаа тархины гэмтэл, цус алдалт эсвэл таталт үүсгэх бараг боломжгүй. Бид байгаа газар нь үлдээхээр шийдлээ

Эм1        хүүгийн минь тархинд сум үлдээхийг хүсч бйагаамуу?

Алекс    сумыг авах нь тархины гол судсуудыг гэмтээх өндөр эрсдэлтэй

Лиа         та тэдэнд итгэж болноо. Тэд минйи мэдэх хамгийн сайн эмч нар

Эм1        заза. Үлдээчих

Лиа         та Мэсонтой уулзаад ирэв үү?

Эм2        дахиад шинжилгээ хийнэ гэнээ. Гэхдээ түүнийг зүгээр гэдгийг мэдэж байна

Лиа         тэр зүгээр болноо. Мэсон спортоор хичээллэдэг үү?

Эм2        сагсан бөмбөг. Багийн ахлагч. Тэр хүн удирдах дуртай. Насандаа багтамгүй их хэрсүү. Нөхөр минь нас барахад, Мэсон л намайг амьд байлгаж байсан. Өглөө бүр надад кофе авчирч өгч, хөшгийг минь нээж, орноосоо босоход минь тусалдаг байсан.

Эм1        би ч гэсэн ганц бие ээж. Үнэхээр муухай өдөр байлаа, тийм үү?

Эм2        чи нөхрөө хэзээ алдсын?

Эм1        бид 2 жилийн өмнө салсан. Гэхдээ нөхөрсөгөөр биш.

Эм2        салсан гэнээ.

Эм1        ижилхэн биш гэдгийг мэднэ гэхдээ..

Эм2        би нөхрөө булшилсан.

Эм1        та нөхрөө байж болох хамгийн муухай аргаар алдсан, тиймээ. Гэхдээ таныг найзуудынхаа талыг, өөрийгөө хүндлэх хүндлэл, хүүгийнхээ хайрыг алдсан гэдэгт эргэлзэж байна.

Эм2        чамайг хүүдээ аав нь дахиад хэзээ ч гэртээ ирэхгүй гэж хэлж байсан гэдэгт эргэлзэж байна

Эм1        сонс би таныг ...

Эм2        чи намайг мэднэ гэж бодож байна. Тэр шаналалыг туулж байж, чи хүн бүрийн мэдэрсэн тэр бүх шаналалыг ойлгоно.

Эм1        би тэр шаналалыг..

Эм2        амаа тат

Эм1        заза. Чамтай санал нийлэхгүй хүн гарвал чи зүгээр л дуугүй болгодог. Биднийг бяцхан самбараа тайвнаар өргөхийг зөвшөөрч чадахгүй нуу? Бидэн лүү орилоод, тэр нь бүтэхгүй бол шууд буудаж байгаа юмуу?

..

Эм1        тэгээд?

Эм2        тэгээд?

Шон       чи эхлээд хэл

Эм1        яагаад?

Шон       би эелдэг зан гаргаж байна. Хэн нь ч эхлээд сонссон ямар ч ялгаагүй ээ

Клэйр    бид ямар нэг тархиний гэмтэл байхгүй гэж бодож байгаа. Түүнийг хагалгаанд нь буцааж оруулаад, үлдсэн хэсгийг нь дуусгах ёстой

Эм2        гайхалтай. Маш их баярлалаа

Клэйр    тэгэлгүй яахав.

Шон       Бид Итаны тархины хавдрыг буух хүртэл гавлыг нь авах ёстой, энэ хэдэн өдөр болж магадгүй. Эсвэл хэдэн сар. Түүнийг эрчимт эмчилгээ рүү шилжүүлсэн. Та одоо харж болноо.

Эм1        түүнийг жаахан байхад би унтаж байхыг нь харах дуртай байсан. Энэ түүний гүйж харайдаггүй ганцхан үе байсан. Зүгээр л түүнийг ажигладаг ганцхан мөч. Арай том болсоных нь дараа, ингэж харж байгааг минь мэдчихвэл намайг хачин гэж хэлдэг байсан, бас, би сая түүнд ямар хөөрхөн болохыг нь хэлсэн. Гэхдээ энэ намайг улам хачин болгож байна. Гэхдээ л тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Нүд нь хөдөллөө. Сая хөдөлсөн. Тэр над руу харж байна. Энэ сайн зүйл биздээ?

Шон       тиймээ. Үгүй ээ, тэр тань руу хараагүй. Нүд нь баруун тийшээ хазайж байна.

Эм1        юу гэсэн.. тэр миний гарыг атгаж байна. Итан хонгор минь, ээж нь энд байна.

Шон       хэр чанга? Улам чанга болж байна уу?

Эм1        тиймээ

Шон       Ативан өгөөрэй. Пропофолыг нэм, бид томограф, тархины бичлэг авах хэрэгтэй. Тэр фокустай таталт өгч байна, энэ тархины зүүн талаас үүсдэг, гэхдээ гэмтсэн тал нь биш байгаа учраас тун хачирхалтай байна. Сумны хэлтэрхий шилжсэн бололтой. Дотор нь үлдээсэн нь алдаа байж

Эм1        тэр таталт өгч байгаа. Тэр сумыг тэнд нь үлдээвэл ийм зүйл болохгүй гэж баттай хэлсэн. Яг ингэж хэлсэн.

Лиа         тэднийг юу хийхээ мэднэ гэдэгт итгэлтэй байна...хэнд мэдээ дуулгах гэж байна?

Эм           хатагтай Дилалло юу?

Эм2        сайхан мэдээ юу?

Лиа         сүртэй зүйл бишээ.

Эм1        баяртай мэдээ бол баярлаж болноо

Лиа         би жирэмсэн. Бүх зүйл хэвийн байна

Эм2        би зул сарын өмнөх өдөр төрсөн. Бүх сувилагчид нь магтаал дуулж байсан. Кэнни ганц дутаж байгаа зүйл нь гурван ухаалаг эрчүүд гэж тоглоом хйиж байсан. Энэ нь хуурмаг, бас инээдтэй байсан. Гэхдээ ид шидийн байсан.

Эм1        Итан гурван долоо хоногийн өмнө төрчихсөн. Бид хоёр хоёулахнаа сүүлчийн зугаатай амралтын өдрөө өнгөрөөж байсан, Итанд энэ санаа таалагдаагүй бололтой, тэгээд би эмнэлгээс 300 милийн зайд нэг дэн буудалд төрсөн. Цэвэрлэгээнд нь маш их цайны мөнгө үлдээсэн

Шон       үнэхээр хачин байна. Миний буруу байж. Энэ, үнэхээр, үнэхээр хачин байна.

Алекс    үгүй ээ чи алдаагүй, хэлтэрхий одоо ч гэсэн хөдөлгөөнгүй байна, дунд тархины артерийг дараагүй, шинэ цус алдалт алга.

Шон       тэгвэл бид өөр ямар нэг зүйлийг анзаараагүй гэсэн үг. Тэнд. Зүүн таламусын гүнд. Миний зөв байсан. Миний зөв байсан. Чи алдсан. Чи үүнийг анзаараагүй

Жор       үгүй ээ, үгүй ээ би алдаагүй. Өөр хэлтэрхий байсан бол би анзаарах байсан. Энийг хар. 8 цагийн өмнө энд юу ч байгаагүй.

Шон       заза. Тэгвэл, энэ байрлал шинэ байгаа учраас, хэлтэрхий шилжсэн гэсэн үг.

Алекс    чиглэлээс нь харахад, бүр илүү их гэмтэл учруулах нь дээ

Шон       нөгөөгөөсөө илүү гүнд байна. Тэхээр түүнд хүрч чадахгүй гэсэн үг. Бид хүүгийн тархины ус зайлуулах системээр нэвтэрч болохгүй, тэгвэл таламус дах ховдлын ханыг цоолох ёстой болно бас MRI хөтөч ашиглан гэмтлийн замыг дагаж явж чадахгүй, тэгвэл сумны металь MRI -г үгүйсгэнэ. Бас бид..

Арон      Шон Шон тайвшир...

Шон       та мэдрэлийн мэс засалч биздээ? Намайг юуг орхисныг мэднэ

Арон      чи юуг ч орхиогүй гэж бодож байгаамуу?

Шон       тиймээ.

Арон      тэгвэл тэгээгүй гэсэн үг.

Шон       заза, тэгвэл, Итан үхэж магадгүй. Заза.

Арон      энэ их өөр хэрэг тийм үү?

Шон       тэр хүүхэд болохоор уу?

Арон      тиймээ тийм, тэр хүүхэд болохоор.

Шон       үгүй ээ. Би өмнө нь олон хүүхэд алдаж байсан

Арон      Шон, эцэг эх бүрт нэг л ажил бий, хүүхдүүдээ амьд байлгах, тэднийг дэлхийн бүх муу муухайгаас хамгаалах. Магадгүй, чи Итаныг хамгаалж чадахгүй бол, өөрийнхөө...

Шон       энэ логиктой зүйл биш

Арон      үгүй ээ, энэ логиктой зүйл биш, эцэг эхийн үнэ цэнэ. Гэхдээ аан гээч? Энэ үнэ цэнэтэй

Шон       энэ намайг гомдоож, эрүүл ухаангүй болгож байгаа бол, үнэ цэнэтэй сонсогдохгүй байна.

Арон      чи үүнийг жинхнээсээ хэлээгүй.

Шон       би энд Итаны талаарх мэс заслын зөвлөгөө авах гэж ирсэн, гэтэл та надад миний талаарх сэтгэл зүйн зөвлөгөө өглөө

Арон      тиймээ. Надад үүнээс өөр хэлэх зүйл алга.

Алекс    Кэллан 7 настай байхдаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Тэр өмсгөлдөө үнэхээр их хайртай байсан. Шөнө бүр орондоо өмсөж унтдаг байсан. Биднээр угаалгадаггүй байсан. Тэгээд нэг удаа дээр нь усан үзэмний жүүс асгачихсан. Том нил ягаан толбо тогтсон. Би түүнд уурласан. Би үргэлж хүүхдүүдтэй ингэж харьцдаг. Миний бодлоор Шон Лим хоёр надгүйгээр үүнийг хйиж чадах юм шиг байна

Мор        Кэллан эрчимт эмчилгээнд байсан бол, эмч нь 10 жилийн өмнө хүүгийнхээ асгасан усан үзмийн жүүсээс болоод өөрийг нь орхисон гэвэл чамд ямар санагдах байсан? Тиймээ, чамд хэрцгий санагдана. Тэдний мэдэрч байгаагаас 100 дахин их хэрцгий.

Ашир     тэхээр чи бүх асуудал дээр Байдинтай санал нэг байдаг юмуу?

Клэйр    үгүй ээ мэдээж үгүй. Гэхдээ нэгээс олон зүйл дээр санал нэг байдаг.

Ашир     хэр олон? Хязгаар нь хаана байгаан? Санал бүр харилцан буулт хийлт. Бид чухал гэж бодож байгаа зүйлсээ дэмжиж, чухал биш гэснээ зөвтгөдөг. Харамсалтай нь, буулт хийнэ гэдэг бохир үг болчихсон, энэ ардчилалын мөн чанар болсоноос хойш ёжтой болсон, буулт бага хийсэн учраас л би гэрээсээ явсан. Зүүн талын хөл нь хүйтэн байна. Пульс алга.

Клэйр    энд пульс байна. Энэ хоёрын хооронд ямар нэг зүйл болоод байна. Байна

Ашир     алга

Клэйр    байна.

Ашир     алга.

Клэйр    алга. Өвдөгний доорх артери байна. Бөглөрөл нь шилжсэн бололтой. Одоо хурдан засахгүй бол тэр хөлөө алдах болно

Шон       Итаны таталт тархиных нь зүүн тал руу шилжсэн өөр хэлтэрхийнээс болсон байна. Бид нөгөө хэлтэрхийг нь үлдээсэн нь зөв шийдвэр байсан.

Эм1        тэхээр та нар анзаараагүй учраас өөр нэг хэлтэрхийг нь тэр чигт нь хараагүй гэсэн үгүү?

Шон       тиймээ. Гэхдээ энэ шинэ хэлтэрхий тогтвортой биш, цаашдаа гэмтэл учруулах магадлал нь бараг 100%.

Эм1        тэгвэл аль болох хурдан авах ёстой биздээ

Шон       авахад дэндүү гүнд байгаа.

Эм1        тэхээр одоо юу хийнэ гэсэн үгийн?

Алекс    түүнд таталтын эсрэг эмч өгч, байнгын ажиглалтанд байлгаж, сайжирахыг нь хүлээнэ

Эм1        ажиглах аа? 8 настай хүү үхэж байхад та нар зүгээр ажиглаад суух гэжүү? Энэ та нарын хүүхэд байсан бол, ингээд орхих байсан гэжүү?

Лиа         Тэрин, тэд чадах бүхнээ..

Эм1        та нар юу ч  хийгээгүй

Шон       Лиа

Лиа         зүгээр дээ. Зүгээр дээ Шон

Эм1        та хоёр хос юмуу? Би найз залуугийн чинь бодлыг сонсоод хүүгийнхээ амьдралын өмнөөс шийдвэр гаргасан юмуу?

Лиа         Тэрин, намайг үнэхээр уучлаарай

Марк      өвдөгний доорх артерийг тусгаарлалаа. Дараа нь?

Ашир     судсыг хөндлөн зүсч, Фогарти катэтэр ашиглан судасны бөглөрлийг гаргаж, урсгалыг нь анжиограмаар баталгаажуулна

Марк      цус нь ямар байна?

Клэйр    цусны бүлэгнэл, гемофилийн эсрэг эмний хэмжээгээ хэтрүүлсэн, эс хадгалагч соруулын сүүлчийн дусал бүрийг дахин боловсруулж байна. Сүүлийн 100 сиси бараг дуусч бйана.

Марк      бусад эмнэлгүүд яасан?

Клэйр    280 дугаар зам дээр олон машины мөргөлдөөн болсон. Хаана ч илүүчлэх цус үлдээгүй .

Марк      тэгвэл би илүү хурдан хөдлөх хэрэгтэй. Катэтэрийг авлаа

Клэйр    даралт унаж байна.

Марк      хараал идэг. Катэтэр артерийг урчихлаа. Хавчаар бас соруул.

Клэйр    хангалттай цус алга. Улаан эс нь тун бага байна. Тэр үхэж байна

Эм2        чи шинжилгээнийхээ хариуг олон цагийн өмнө авсан. Гэртээ харих хэрэгтэй

Лиа         чадахгүй ээ

Клэйр    Мэсон тэссээр л байна, гэхдээ бид байгаа бүх О сөрөг, А сөрөг цуснуудаа хэрэглэчихсэн. Эл Эйгээс нисдэг тэрэг ирж байгаа.

Эм2        тэр чинь хэр удахын?

Ашир     дахиад хэдэн цаг болно.

Эм2        та нар түүнийг тэснэ гэж бодохгүй байгаа

Клэйр    найдаж л байна.

...

Эм1        миний цус А сөрөг

Шон       заримдаа бид чаддаггүй. Бүх эцэг эхэд хүүхдүүдээ аймшигтай зүйлээс хамгаалах асар их хэрэгцээ байдаг. Энэ бол эцэг эх байхын үнэ цэнэ.

Клэйр    Тэрин энгийн хэмжээнээс хоёр дахин их цус хандивласан, Мэсонд дусал бүр нь хэрэгтэй. Урт шөнө болох нь дээ.

Шон       хаачих гэж байгаан?

Алекс    тиймээ чи надтай хамт яв

Шон       хаашаа?

Алекс    Хансэл Грэтэл хоёрыг уншиж байсан уу?

Шон       чи тэрийг уншиж байсан юмуу? Би чамайг судалгаа хийж байсан гэж бодсон.

Алекс    зурагнаас харахад, хэлтэрхий тархины томоохон эдийг урсан шинж тэмдэг байгаагүй, бас шилжсэн ч гэсэн их хэмжээний цус алдалт эсвэл бөглөрөл байгаагүй, тэхээр шинэ зам үүсгээгүй гэсэн үг. Тэнд аль хэдийн байсан замаар явсан байна.

Лим        заза, энэ яаж тус болно гэж?

Алекс    энэ тархины паренхимотозын хоорондох тархи нугасны зайгаар эсвэл тархины нугалаасаар сүлжиж явсан. Тэгсэн бол, тэр замаараа бидэнд талхны өөдөс...

Шон       Хим толбо үйлдвэрлэдэг

Алекс    үлдээсэн байгаа, бид хатуу 3 мм-ийн гэдэсний дуран ашиглаж болно, тэр замыг олоод, түүнийг дагаж яваад тархийг гэмтээлгүйгээр сумны байгаа газар очино.

Эм1        зүгээр дээ, кофэйнгүй. Чи баяртай байгаадаа гэмших хэрэггүй дээ

Лиа         надад түрүүн баяртай санагдаагүй ээ. Би айж байсан.

Эм1        бидний өмнөөс үү?

Лиа         бас өөрийнхөө өмнөөс. Та хоёр үнэхээр өөр хүмүүс, бас их ууртай. Гэхдээ та их хүчтэй, харин би..

Эм1        чи өөрийгөө хүчтэй гэж боддоггүй юмуу?

Лиа         үгүй ээ. Ийм зүйлд бол хангалттай хүчтэй биш

Эм1        ийм зүйл байнга болдоггүй. Ийм зүйл болох ёсгүй байсан. Бидний үүнтэй зохицож байгаа арга сайн эцэг эх байхтай маань ямар ч хамаагүй зүйл. Хүч чадал хамаагүй. Энэ бол өрөвч сэтгэл. Бас, бидэнтэй харьцаж байгаагаас чинь харахад, чи гайхалтай ээж болно.

Клэйр    Мэсон давж чадлаа. Тэриний ачаар.

Шон       Итан давж чадлаа. Паркын ачаар.

Алекс    хоёулаа эрчимт эмчилгээнд байгаа. Тэд ээж нартайгаа уулзахыг хүсч байгаа

...

39:49

Клэйр    чамд чизбургер авч өгөх үү?

Ашир     өглөөний 6 цаг болж байна

Клэйр    бид ярилцах хэрэгтэй гэж бодсын

Ашир     би дуртайяа ярилцана

Мор        Чи Итаны амийг аварсан. Сайн байна.

Алекс    би зугтахад бэлэн байсан, ихэнх хүмүүст надтай адил санагдаж, энэ шийдвэрийг минь дэмжсэн. Чи түүний амийг аварсан

Мор        тодорхой бус ч гэлээ ингэж эелдгээр бодож байгаад баярлалаа. Чамд зүгээр л дэмжлэг хэрэгтэй байсан. Чи манайд эргэж очоод дахиад жаахан удаан баймаар байна уу? Их урт өдөр байлаа. Сайхан амраарай

Алекс    хоёулаа уулзахаа болих хэрэгтэй юм шиг байна. Чи надад гоёдоно гэхдээ, зүгээр л чамтай унтах хангалтгүй. Би Хэдэртэй уулзаад үзий гэж бодсон

Мор        баяр хүргэе. Тэр маш уйтгартай хүн. Чамайг үнэхээр жаргалтай болгох байх

Лиа         надад одоо ямар байгааг мэдэх үү?

Шон       үгүй ээ. Би надад ямар байгааг ч мэдэхгүй байна.

Лиа         азтай

Шон       би ядарсан гэдгээ мэдэж байна. Бас азтай. Лиа? Лиа?

Лиа         Шон?

Шон       Лиа? Зүгээр ээ

Лиа         үгүй ээ.

Шон       зүгээр дээ. Туслаарай. Туслаарай, надад туслаарай. Гуйж байна туслаарай. Туслаарай. Зүгээр дээ.

 

Back to episodes Go home