Paw patrol S2-14

Гөлөгнүүд зааны гэр бүлийг аварсан нь

Райдер:   Маш сайн жолоодож байна, Робо-нохой. Бид Ахмад Турбот, Франсуа нартай цаг алдалгүй уулзах болно.

Маршалл:     Хараач! Гөрөөс!

Райдер:   Тэдний судал нь өндөр өвсөн дунд нуугдах боломжийг олгодог.

Зэрэг:      Гайхалтай!

Турбот:    Тэд ирлээ!

Франсуа: Сайн уу! Зоригт эргүүлүүд ч бас!

Скай: Сайн уу, ахмад Турбот.

Турбот:    Ямар хөөрхөн гөлөгнүүд вэ!

Франсуа: Гөлөгнүүдээ, түрхэн ч гэсэн хөдөлгөөнгүй байгаарай... Өө! Би ч бас чамайг харсандаа баяртай байна, Маршал. Хэлнээс өөр юм харагдахгүй байсан ч гэсэн, тийм үү?

Райдер:   Тэгэхээр зэрлэг ан амьтдын төгс зургийг авах төлөвлөгөө юу билээ?

Турбот:    Франсуа бид хоёр эдгээр мөчрин дээр хоноглох юм. Ингэснээр байгалийн сайхан зургуудыг авах боломжтой.

Райдер:   Гайхалтай! Өглөө уулзъя.

Маршалл:     Айн?

Скай: Хөөе, чи тэр чимээг сонссон уу?

Маршалл:     Тийм ээ, гэхдээ юу ч биш байлгүй дээ.

Скай: Чиний зөв. Өглөө уулзъя.

Маршалл:     Тийм ээ, за. Сайхан амраарай.

Турбот:    Аа, ая тухтай байдлын өхөөрдөм үүр. Нойрмоглох цаг болжээ.

Франсуа: Байгалийн төгс зургийг авах хүртэл үгүй шүү.

Турбот:    Аа!

Франсуа: Хэ хэ! Өө! Заан явж байна!

Турбот:    З-заан уу? Заан гэв үү? Хөөе, тэр чинь Гилда - зааны тугал. Ганцаараа байна уу даа? Хачин юмаа.

Франсуа: Тиймээ. Яагаад ээжтэйгээ хамт байхгүй байна? Бид гэр бүлийн зураг авах ёстой.

Турбот:    Тэр шатыг эвдсэнийг эс тооцвол.

Франсуа: Одоо юу хийх вэ?

Турбот:    Модны оройд асуудал гарахад зүгээр л тусламж дууд.

Райдер:   Райдер байна.

Турбот:    Райдер! Яаралтай тусламж! Хөгжилтэй зузаан арьстан бидний шатыг мөргөчихлөө.

Франсуа: Тэгээд миний гадилыг хулгайлсан.

Турбот:    Байдал тун базаахгүй байна. Хараач! Та биднийг энэ ширэнгэн ой модноос буулгаж чадах уу?

Райдер:   Бяцхан биетэй ч бидэнд ямар ч заан томдохгүй... Зоригт эргүүлүүд, Аяллын машин руу.

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Раббл:     Би очлоо! Бараг л!

РаббМарш:   Өө!

Зэрэг:      Өө үгүй ​​ээ!

Раббл:     Нэг л биш санагдаад байна даа.

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.

Райдер:   Шөнө дунд боссонд баярлалаа, залуусаа. Франсуа, Ахмад Турбот хоёр өчигдөр орой буудалласан модон дээрээ гацсан байна. Тэдний шатыг тугал мөргөчихжээ.

Маршалл:     Бяцхан тугал! Майхны гаднаас сонссон зүйл тэр байж.

Скай: Зууны тугал уу?

Зэрэг:      Ааааа!

Раббл:     Гайхалтай! Заан тугал аа?

Райдер:   Маршал, чи галын машинаараа Франсуа, Ахмад Турбот хоёрыг буулгаарай.

Маршалл:     Би галлахад бэлэн!

Райдер:   Гэхдээ бидэнд өөр асуудал тулгарч магадгүй.

Маршалл:     Тэр чинь юу вэ, Райдер?

Райдер:   Заан тугал ямар нэг зүйл болоогүй л бол гэр бүлээсээ хэзээ ч холддоггүй. Гилда сүргээ хайж байгаа байх. Скай, чи нисдэг тэргээрээ зааны ээж, аавыг олох хэрэгтэй.

Скай: Энэ гөлөг нисэх ёстой! Тэгээд зааныг олно.

Райдер:   Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Маршалл! Зоригт эргүүлүүд! Скай! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Райдер:   Хэрэв тэднийг олж харвал бидэн рүү залгаарай, Скай.

Скай: Гүйцэтгэе, Райдер.

Райдер:   Санаа зоволтгүй, бид та нарыг буулгах болно. Маршалл.

Маршалл:     Мэдлээ, Райдер! Шатаа өргөөд! За, буугаарай.

Франсуа: Өө, өө, өө. Өө!

Турбот:    Өө тэнгэр минь.

Райдер:   Райдер байна.

Роки: Райдер, бид зааны тугалыг оллоо.

Райдер:   Гайхалтай! Та нар түүнийг хаанаас олсон бэ?

Зума: Маршаллын майхнаас.

Маршалл:     Миний майхан уу?

Роки: Тэр өлссөн бололтой.

Маршалл:     Өө үгүй ​​ээ! Тэр миний шөнө дундын гадил жимсний зуушийг идээгүй биз дээ?

Роки: Тийм ээ, тэр идчихлээ. Хөөе! Болгоомжтой!

Зума: Хөөх, тэр бас нилээд цангажээ.

Турбот:    Заануудад их хэмжээний өдрийн хоол, их хэмжээний шингэн хэрэгтэй.

Райдер:   Түүний гэр бүл усны нүхэнд байж магадгүй юм. Магадгүй бид Гилдаг тийш нь дагуулаад явж болох юм. Роки?

Роки: Сонсож байна, Райдер.

Райдер:   Ачааны машинд чинь гадил ачиж, Гилдаг дагуулах хэрэгтэй.

Роки: Би одоохон хийе.

Турбот:    Зоригт эргүүлүүдийн найзууд маань дахин нэг төгс төлөвлөгөө бэлдлээ. Ха-ха.

Райдер:   Роки, бидэнтэй гадил жимсний модны дэргэд уулзаарай. Зума, Гилдаг харж байгаарай.

Зума: Эсвэл сонсож байя?

Райдер:   За боллоо! Гадилнуудаа аччихлаа.

Турбот:    Рокигийн гадил шидэгч ажиллаж байна!

Франсуа: Гоёмсог!... Тэр яагаад орохгүй байгаа юм бэ? Халууцаж бас цангаж байж.

Райдер:   Тэр гэр бүлээ санаж байна. Маршалл, гэр бүлийг нь олох хүртэл түүнийг завгүй байлгаарай.

Маршалл:     Асуудалгүй! Усан буу!

Турбот:    Түүнийг хараач!

Франсуа: Бяслаг' гэж хэлээрэй!.. Өө! Энэ миний хүсэн хүлээж байсан зэрлэг ан амьтдын зураг биш ч үнэхээр сайхан харагдаж байна.

Турбот:    Ха-ха. Маш инээдтэй.

Райдер:   Райдер байна.

Скай: Райдер! Би Гилдагийн ахыг оллоо! Бас ээжийг нь! Тэр эгц жалга руу унасан бололтой. Тэгээд гарч чадахгүй байна!

Райдер:   Үгүй ээ, энэ ч асуудал шүү. Том асуудал.

Турбот:    Ийм эгц перпендикуляр хавцал руу унасан хөөрхий хатуу арьстыг яаж татах вэ.

Франсуа: Айн, юу?

Турбот:    Бид том ээж зааныг толгод дээр гаргахад туслах ёстой.

Райдер:   Раббл тусалж чадна.

Раббл:     Сайн уу, Райдер, яасан бэ?

Райдер:   Чиний өргөгч хэрэгтэй байна. Жалган дээр бидэнтэй уулзаарай.

Раббл:     Раббл бүх хурдаараа очлоо!

Райдер:   Чэйс! Тор!

Чэйс: Тор!

Райдер:   За, Раббл. Дэгээгээ доошлуул.

Раббл:     Мэдлээ! За эхэллээ шүү!

Скай: Аааа!

Райдер:   Одоо бид энэ хоёр зааныг Гилда руу буцаагаад хүргэж чадна. Бэлэн үү, Роки?

Роки: Бэлэн!

Франсуа: Хөөх! Эцэст нь төгс зураг авалт!

Маршалл:     Баярлалаа, Гилда.

ЗумаМарш:   Зааны газар хөдлөлт! Болгоомжтой!

Зэрэг:      Ааааа!

Франсуа: Гэр бүл эргээд нийллээ.

Раббл:     Гилда бол үнэхээр хөөрхөн бяцхан тугал.

Райдер:   Харин та нар маш сайн гөлөгнүүд. Та нар бүгдээрээ энэ зааны гэр бүлд тусалж их ажил хийлээ.

Бүгд: Аааа!

Турбот:    Зааны хөгжилтэй гэр бүлийн зураг авахуулах уу?

Франсуа: Мэдээжийн хэрэг шүү дээ! Гайхалтай санаа! Би жаахан ойртох ёстой бололтой. Аа! Зургийн аппарат!.. Миний аппаратыг аварсанд баярлалаа, Гилда. Бүгдээрээ Хар даа! Төгс зураг! Бяцхан тугалын өөрөг! Ха ха!

 

 

 

Гөлөгнүүд ба сахилгагүй муужгайнууд

Гүүдвей:  Араас нь! Барьчихлаа! Ха! Хотын дарга хогонд хэн нь дарга вэ гэдгийг ингэж харуулдаг юм.

Хамдингер:   Хотын дарга хэзээнээс гудамж цэвэрлэгч болоо вэ? Хмм?

Гүүдвей:  Адал явдлын тохой Цэмцгэр хотын уралдааны финалд шалгарсанаас хойш.

Хамдингер:   Ха! Манантай ёроол үргэлж Цэмцгэр хотын тэмцээнд түрүүлдэг. Энэ жил ч мөн түрүүлэх болно!

Гүүдвей:  Энэ жил, хотын дарга Хамдингер ээ, тэр цом биднийх болно. Нэг ч ширхэг хог биднийг зогсоохгүй!

Хамдингер:   Хог зогсоохгүй байж болох ч нууц зэвсэг минь саад болно оо! Та бүхэнд... Сүйрүүлэгч муурын зулзагын багийг танилцуулъя! Ха-ха! Муу байхдаа маш сайн шүү.

Гүүдвей:  Миний хотод хог үлдэхгүй шүү.

Хамдингер:   Хурдал, муурнуудаа, зөөвөрлөгч машин руу!

Гүүдвей:  Өө! Энэ бол бүрэн сүйрэл! Одоо яах вэ? Мэдээжийн хэрэг Зоригт эргүүлүүд! Би яагаад энийг бодсонгүй вэ?

СкайРаббл:   ♪ Хоёр бяцхан гөлөг зэрэг үсэрч байна ♪

Скай: ♪ Нэг нь Скай ♪ нэртэй

Раббл:     ♪ Нөгөөх нь Раббл ♪ гэдэг

Маршалл:     Би оролдож болох уу? Болох уу?

Скай: ♪ Ганцаараа хөгжилтэй ♪

Раббл:     ♪ Хоёулаа бас хөгжилтэй ♪

Маршалл:     ♪ Одоо гурвуулаа юу хийхийг харцгаая ♪ Уучлаарай, би өөрийгөө зогсоож чадсангүй.

Раббл:     Чи маш сайн байна, найзаа.

Маршалл:     Вүүхүү!

Роки: Чи гайхалтай хийж байсан.

Маршалл:     Өө.

Райдер:   Тэнэгхэн гөлөгнүүд. Райдер байна.

Гүүдвей:  Райдер! Урьд өмнө байгаагүй эмгэнэлт явдал тохиолдлоо.

Райдер:   Юу болсон бэ Хотын дарга Гүүдвей?

Гүүдвей:  Адал явдлын тохой одоо хэзээ ч хамгийн цэмцгэр хот-д түрүүлэхгүй нь! Бүх зүйл огтхон ч цэмцгэр биш байна.

Райдер:   Санаа зоволтгүй. Бяцхан биетэй ч биднийг ямар ч эмх замбараагүй байдал зогсоохгүй.

Гүүдвей:  Хурдлаарай! Цэмцгэр хотын шүүгч хэдийд ч энд ирж мэднэ.

Райдер:   Бид одоохон очлоо. Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл:     Өө. Найзуудаа тусалж чадах уу? Баярлалаа! Өө! Өө! Өө! Өө! Би эхэнд ирчихлээ!

Зума: Та эхэнд ирж, өндөр оноог авлаа! Пинболын шидтэн байна ш дээ, найзаа.

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.

Райдер:   Хурдан ирсэнд баярлалаа, гөлөгнүүдээ. Хотын дарга Гүүдвей над руу залгасан юм. Адал явдлын тохой Цэмцгэр хот шагналын финалд шалгарсан. Гэвч Хотын талбай нууцлаг байдлаар бүрэн сүйдсэн байна.

Зэрэг:      Үгүй ээ!

Райдер:   Яг тийм! Тиймээс энэ даалгаварт Чэйс хэрэгтэй. Энэ бүхний цаана ямар учир байгааг олж мэдэхийн тулд тагнуулын хэрэгсэлээ ашиглаарай.

Чэйс: Тийм ээ! Супер тагнуул Чэйс албандаа бэлэн!

Райдер:   Гэхдээ бид эхлээд цэвэрлэх ёстой. Раббл, чи ухагч хүрзээрээ бүгдийг нь авах хэрэгтэй.

Раббл:     Раббл бүх хурдаараа!

Райдер:   Тэр хог хаягдлаар юу хийхийг дахин боловсруулагч Рокигоос илүү сайн мэдэх гөлөг байхгүй!

Роки: Хаяхын оронд, дахин ашигла!

Райдер:   За боллоо! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Зоригт эргүүлүүд!  Роки! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Гүүдвей:  Өө! Өө! Баярлалаа, Зоригт эргүүлүүдээ! Хийх зүйл маш их байгаа болохоор хаанаас эхлэхээ мэдэхгүй байна!

РокиРабб:     Бид мэднэ!

Раббл:     Хүрз!

Райдер:   Сайн ажиллалаа, манайхаан. Хотын дарга Гүүдвей, энэ бүх хог хаанаас гарч ирсэн бэ?

Гүүдвей:  Би мэдэхгүй ээ! Гэнэт л болсон байх!

Чэйс: Гэнэтийн гэхэд хэтэрхий сэжигтэй үнэртэй байна. Айн? Хмм.

Гүүдвей:  Хараач! Эдгээр хөөрхий цэцэгнүүд аль хэдийн хатаж байна.

Райдер:   Тэднийг буцааж байранд нь тавъя. Эднийг санамсаргүйгээр сугалаагүй бололтой.

Гүүдвей:  Утсан бөмбөгнүүд!

Чэйс: Тэндээс ирж байна!

Райдер:   Тэгээл, хэн утсан бөмбөгнүүдээр буудсан бэ? Чи зүгээр үү, Чэйс?

Чэйс: Зүгээр л муурын зулзага харшил байгаа юм.

ЧэйсРайд:     Муурын зулзага?!

Гүүдвей:  Өө, сүүлчийн цэцгийг байранд нь тавьлаа.

Раббл:     Райдер, би бүх хогийг түүчихлээ!

Роки: Харин би дахин боловсруулалтад ангилсан.

Райдер:   Маш сайн байлаа. Цэмцгэр хотын шүүгч хэзээ ч энд ирж магадгүй.

Раббл:     Болгоомжтой!

Гүүдвей:  Үгүй! Өө! Өө!

Хамдингер:   Тэдний хожих цорын ганц шагнал бол хамгийн муухай хот!

Райдер:   Зүгээр ээ, Хотын дарга Гүүдвей. Гөлөгнүүд цэвэрлэх болно.

Гүүдвей:  Гэхдээ бид аль хэдийн цэвэрлэсэн!

Чэйс: Би тэдэнд дөхөж байх шиг байна. Зүгээр л илүү сайн харах хэрэгтэй.

Райдер:   Юу ч харагдаагүй юу, Чэйс?

Чэйс: Зүгээр л хотын дарга Хамдингер хэдэн зулзагатай тоглож байна. Үнэхээр дэггүй зулзаганууд. Тэд миний тагнуулын нүдний шил рүү шавраар буудлаа. Райдер, миний бодлоор хотын дарга Хамдингер хотыг завааруулж байна. Одоо тэд усан цамхаг руу явж байна.

Райдер:   Хмм. Маршалл, чи шатаа ашиглах хэрэгтэй байна.

Маршалл:     Би галлахад бэлэн!

Райдер:   Чамтай тэнд уулзая.

Чэйс: Татлага олс! Яг л миний сэжиглэж байсан шиг. Тэд хорон төлөвлөгөө боловсруулж байна.

Хамдингер:   Бид харгис аргыг илүүд үздэг!

Чэйс: Өө!

Райдер:   Чэйс?

Чэйс: Сайхан барьж авлаа.

Хамдингер:   Табби, усны цоргыг нээ!

Райдер:   Хамдингер усан цамхаг ашиглан хотыг нойтон замбараагүй болгох гэж байна. Роки, чи  зогсоож чадах уу?

Роки: Маршал, чи намайг дээш өргөмөгц.

Маршалл:     Дээшээ явлаа!

Роки: Муурын зулзагаа наанаасаа холд. Өө үгүй ээ! Наадхаа хаа, хаагаач!

Хамдингер:   Энэ чинь л эмх замбараагүй байдал! Өө! Аа! Туслаарай!

Райдер:   Өө үгүй ээ. Чэйс, Хотын дарга Хамдингерт туслах хэрэгтэй байна.

Чэйс: Ойлголоо! Татлага олс!

Хамдингер:   Туслаач!

Райдер:   Хотын дарга Хамдингер аа, Татлага олсноос бариад доошоо гулсаарай!

Хамдингер:   Гэхдээ би унавал яах вэ?

Райдер:   Тэгэхгүй ээ! Бид таныг барина.

Хамдингер:   Аа! Өө, би харахаас айж байна!

Райдер:   Хотын дарга Хамдингер, та одоо нүдээ нээж болно.

Хамдингер:   Өө, тийм ээ, мэдээжийн хэрэг. Би аюулгүйгээр бууж чадна гэдгээ мэдэж байсан. Асуудалгүй.

Роки: Маршалл!

Хамдингер:   Хөөх, Зоригт эргүүлүүд намайг аварлаа. Би талархлаа илэрхийлэх ёстой байх.

Чэйс: Та зулзагануудтай хотыг үнэхээр замбараагүй болгосон.

Хамдингер:   Бид ердөө л Цэмцгэр хот цомыг авахыг хүссэн. Биднийг уучлаарай.

Райдер:   Хэрэв та үнэхээр харамсаж байгаа бол бага зэрэг туслахаас дургүйцэхгүй биз дээ.

Гүүдвей:  Өө! Баярлалаа, шүүгч ээ. Мэдээжийн хэрэг, би чиний тусламжгүйгээр үүнийг хийж чадахгүй байсан, Райдер.

Райдер:   Бас энэ сайн гөлөгнүүдгүйгээр үүнийг хийж чадахгүй байсан. Та асуудал тулгарах бүртээ тусламж дуудаарай.

Маршалл:     Энд бүх зүйл тоостой байна. А-чүү!

 

 

 

Back to episodes Go home