Good doctor S4 13

Шон                Хоёулаа хүүхэдтэй болно

Лиа         өглөөний мэнд Шон. Чи миний унтаж байгааг харж байсан юмуу?

Шон                тиймээ. Хоёулаа хүүхэдтэй болно.

Лиа         тэр хүүхэд чинь намайг гурван сартай сүши идчихсэн юм шиг болгоод байна. Өглөөний мэнд жимсхэн минь. Чи яагаад ээжийгээ ийм болгоод байгаан бэ?

Шон       хүүхдээ Жимсхэн гэж нэрлэх юмуу?

Лиа         одоохондоо л, тэр нэрсний хэмжээтэй байгаа. Би сая жижигхэн нэрсний хэмжээтэй хүүхэд дээр чиний царайг төсөөлж үзлээ.

Шон       долоон долоо хоног дээрээ ураг салслаг гар хөлтэй болсон байна, чи дотроо салс үүсгэж эхэлнэ.

Лиа         ам чинь аймаар үнэртэй байна Шон.

Шон       би секс хийж магадгүй гэж бодоод шүдээ хоёр удаа угаасан

Лиа         шүдний ооны чинь үнэр, наадах чинь..

Мор        намайг нүцгэнээр төсөөлж байгаа юм шиг инээх хэрэггүй

Алекс    төсөөлөх шаардлагагүй ээ. Би аль хэдийн харчихсан. Чи бага зэрэг хоцорч байна. Би чамайг өчигдөр хэтэрхий орой унтуулчихсан уу?

Мор        өөрийгөө магтах хэрэггүй. Би хоцроогүй, тэгээд ч тэгэж их орой унтаагүй. Чи юу хийгээд байгаан?

Алекс    борооноос өөрсдийгөө хамгаалж байна

Мор        энэ ямар “Тэмдэглэлийн дэвтэр” кино юу?

Алекс    бороо орж байна, би шүхрээ л хуваалцсан.

Мор        секс хийлээ гээд бид хоёр үерхэхгүй. Хоёулаа хязгаараа тодорхой болгох хэрэгтэй. Чи надад романтик хандах шаардлагагүй.

Алекс    би шүхрээ л хуваалцсан. Гэрлэх санал тавиагүй. Гэхдээ чинйи хэлэх гэсэн зүйлийг сайн ойлгосон. Чи намайг, би чамайг үзэн яддаг. Орой уулзах уу?

Клэйр    танд юугаар туслах уу?

Эр            сайн уу Клэйр? Намайг Майлс Браун гэдэг. Би чиний аав байна.

Клэйр    та энд юу хийж байгаан?

Эр            би чамд удаан хугацааны туршид олон хариулт өгөөгүй явсан..

Клэйр    гэртээ харь

Эр            би зүгээр л, нөгөө, нөгөө, чамд, илүү дээр, би чамайг гомдоохыг..

Клэйр    гараа өргөж чадах уу? Өргөөрэй. Одоо намайг давтаад хэлээрэй. Аль хэдийн өнгөрсөн зүйлд харамсах хэрэггүй.

Эр            аль хэдийн.. өнгөр..

Клэйр    эмнэлэг явах хэрэгтэй. Та цус харваж байх шиг байна

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 13 дугаар анги

Эм           Квикстэп минйи мөнхийн өрсөлдөгч. Би хөл алдаад, 90 настай шүүгчийг маш хурц тохойгоороо цохичихсон. Тэр намайг зүгээр гэж хэлсэн ч ирье гээд байсан. Бага зэрэг л өвдөж байна.

Эр            тиймээ гэхдээ Маяагийн бага зэрэг өвдөлт, энгийн хүнд там л гэсэн үг. Магтаал шүү хонгор минь. Чи чичирч байна

Ашир     хэвлий нь хатуу, цүдийсэн байна. Даралт нь бага байна.

Шон       хүнд хэлбэрийн хэвлийн гэмтлийг шалгахын тулд хэт авиагаар харах хэрэгтэй

Эм           би зүгээр ээ.

Шон       таны толгой хэзээнээс эргэж эхэлсэн бэ?

Эм           цагийн өмнөөс

Ашир     хэвлийн хөндийд их хэмжээний даралт байна.

Эр            юу гэсэн үгүү?

Шон       тэр хэвлийн хананаасаа цус алдаж байна. Таныг яг одоо хагалгаанд оруулах хэрэгтэй.

Жор       сайн уу ноён Браун. Би Аллэн эмч байна. Энэ бол Парк эмч. Таны бие яаж байна?

Эр            хамаагүй дээрдлээ

Жор       Клэйр таныг дуурайгаад ийм царайлаг юм байна. Даралт дажгүй байна. 124/83. Өмнө нь ийм шинж тэмдэг илэрч байсан уу?

Эр            толгой өвдөх үед заримдаа илэрдэг. Стресстэй байх үед толгой маань өвддөг. Аль хэдийн өнгөрсөн зүйлд харамсах хэрэггүй. Би чинйи цагнаас хороохыг хүсэхгүй байна, гэхдээ чимээгүй газар очиж ярилцах боломжтой юу? Кофе ууж эсвэл амттан идэж болохын. Чи шоколадтай зайрмаганд дуртай байсан. Одоо ч гэсэн дуртай хэвээрээ юу?

Клэйр    та сая томоохон мэдрэлийн системийн хямралд өртсөн. Шалтгааныг нь олохын тулд томографын зураг авах хэрэгтэй

Марк      цус алдалтыг олчихлоо, хавчаар. Хэвлийн хананы ард зай гаргаж, цусыг тогтоох хэрэгтэй.

Ашир     даралт унаад л байна

Марк      цус нь бүлэгнэхгүй байна. Тэр гемофилийн эсвэл цус алдалтын эмгэгтэй юу?

Шон       үгүй ээ

Марк      Эф Эф Пи, Ти Икс Эй, файбриноген хий. Дахиад давхарласан марль хийж, цус хуралтыг чөлөөл.

Ашир     даралт нэмэгдэж байна.

Марк      энэ залуу хатагтай тохойгоороо мөргөснөөс болж үхэх шахлаа. Ямар нэг зүйл болоод байна. Юу гэдгийг нь ол.

Жор       бид эхлээд таны хэвлийг шалгах болно. Би орон дээр гарахад чинь туслая

Эр            чинйи зөв байсан. Энэ толгойны өвчин байгаагүй. Би эцсийн шатандаа орсон хавдартай

Жор       хавдар судлаач нь хими эмчилгээнд явуулсан. Хавдрын хэмжээ буурсан гэхдээ Майлс эмчилгээгээ дуусгаагүй.

Алекс    тэгсэн ч хавдрын тархалтын ийм байрлалд хагалгаа хийх боломжгүй

Жор       мэдэхгүй юм. Катэтэрээр дамжсан элэгний артерийн хавдарын хими эмчилгээ хийвэл, хавдар луу дайрч, элгийг чөлөөлж чадаж магадгүй.

Лим        Клэйр? Чи юу гэж бодож байна?

Клэйр    энэ өвчтөний шийдвэр. Та нар түүнтэй ярилцах хэрэгтэй. Өөрөөр нь сонгуул

Шон       танд хэвийн бус хэмжээтэй том платэлэт байгаа. Энэ бол Бэрнард-Сүлиэрийн синдром гэдэг ховор өвчин, цус чинь бүлэгнэхэд маш хэцүү гэсэн үг. Тийм учраас та хагалгааны үеэр цус алдаж үхэх шахсан.

Эр            эмчилж болох уу? Тэр зүгээр болох уу?

Ашир     эмчилгээ байхгүй гэхдээ хянах боломжтой. Зүгээр болохгүй байгаа өвдөлт эсвэл хөхрөлт, өөр бусад шинж тэмдэгээ хянаж байх ёстой. Энэ илүү том асуудлын шинж тэмдэг байж болно

Эм           энэ зүгээр л булчингийн суналт

Эр            чи мэдэхгүй ш дээ

Эм           минйи зүүн хөл хэдэн долоо хоногийн турш өвдөж байгаа

Эр            хэдэн сар. Би хэтрүүлээгүй шүү.

Шон       үений үрэвсэл эсвэл нуугдмал хугарал байгаа эсэхийг ташаа болон гуяны ясны томографаар харах хэрэгтэй. Ямар санагдаж байна?

Лиа         хачин байна

Шон       дээрдэж байна уу?

Лиа         тиймээ. Энэ яагаад надад хэрэгтэйн?

Шон       нурууны өвдөлт жирэмсний түгээмэл шинж тэмдэг. Урьдчилан сэргийлж байгаан. Үүнийг өдөрт хоёр удаа хоол эсвэл сүүтэй хамт уугаарай, хоол байвал сайн

Лиа         би аль хэдийн төрөлтийн өмнөх витаминаа авчихсан.

Шон       чамд зажилдаг төрлийнх нь байгаа. Шахмал нь урагт сайн.

Лиа         ураг гэж дуудахаа болихгүй юмуу?

Шон       ураг мөн ш дээ

Лиа         энэ биднйи хүүхэд. Чи ийм зүйл хийх шаардлагагүй ээ Шон

Шон       тэгээд би юу хийх ёстойн?

Лиа         зүгээр л эмч биш, эцэг хүн бай.

Мор        чи намайг ууна гэж бодоо юу? дотор нь юу байгаан? Шээс? Шүлс? Халуун орны загас уу?

Алекс    кофе.

Марк      Парк эмчээ, чамтай графт шилжүүлэн суулгах өвчтөний талаар ярилцмаар байна. Нэмэлт хуваагдмал зузаантай арьсны графт хийцгээе.

Мор        энэ маш урт, төвөгтэй мэс ажилбар. Чи энэ хагалгаанд орвол, чамд надаас илүү их кофэйн хэрэгтэй. Чамайг их орой унтаж байгаа гэж дуулсан шүү.

Марк      хагалгааны өмнөх хэт их кофэйн гарны хөдөлгөөнд нөлөөлнө

Алекс    амлаж байна, би сайн амарсан. Надад кофе хэрэггүй.

Жор       аав чинь хагалгаанаас татгалзсан. Гацаж ярьсан нь хими эмчилгээний гаж нөлөө байсан. Эмчилгээ түүнийг алах шахсан. Тэр дахиад оролдож үзэхийг хүсэхгүй байгаа.

Клэйр    надад хэлсэнд баярлалаа.

Жор       би эцэггүй өссөн маш олон охидыг мэднэ, гэхдээ аав чинь тэдний хийгээгүй зүйлийг хийсэн. Тэр эргэж ирсэн

Клэйр    өөрийнхөө гэм буруунаас чөлөөлөгдөх гэж эргэж ирсэн. Энэ бол миний түүнд өгч чадахгүй бэлэг. Өөрийнх нь үүрэх ёстой ачаа.

Жор       өршөөл чиний уучилж байгаа хүний төлөө байдаггүй. Чиний төлөө байдаг. Майлс байна. Элэгнээс нь цус алдаж байна

Клэйр    яв даа

Шон       тэд их сайхан хос шиг харагдаж байна. Хоорондоо, холбогдсон. Би тийм байхыг мэддэг байсан ч болоосой

Ашир     тэр хоёр хос бишээ. Лио гей

Шон       гей хүмүүс үнэхээр бусад гей хүмүүсээ мэддэг юмуу?

Ашир     инстаграмыг нь харвал мэдэж чаднаа. Мурфи эмчээ, би түүнийг үений өвчтэй гэж бодохгүй байна гэхдээ бас энэ юу болохыг мэдэхгүй.

Шон       түүний эмгэг хөлөнд нь цусаар дүүрсэн хуурамч хавдар үүсгэсэн. Энэ цус түүний ясыг идсэн байна

Жор       таны хавдар цусан хангамжаа хэтрүүлсэн учраас элэгнээс чинь цус алдсан. Энэ таныг маш ноцтой хүндрэлд хүргэж байна, та үхэж ч магадгүй. Гуйя, хагалгаагаа дахин бодож үзээч.

Эр            би үхэхээс айхгүй байна. Минйи охин хаана байгаан? Яагаад надад энийг хэлэхээр ирээгүйн? Одоо миний харих цаг болсон бололтой

Ашир     3Ди-гээр хэвлэсэн араг яс ямар бйана? Ясны хэлбэрийг дахин бүтээж, шинэ үүдэл эснүүдийг графтаар хийж, шинэ өсөлт үүсгэхийн тулд аллографт ашиглана.

Шон       түүний суурь эмгэг шинэ ясыг ч гэсэн иднэ.  Минйи хийж байгаа бүх зүйл Лиаг гомдоож, тэр над руу уурлаад байгаа

Арон      би тэгээд л энд байгаа бололтой, тийм үү?

Шон       тиймээ. Надад хоёр асуулт байгаа учраас та хоёр энд байгаа. Би өвчтөндөө дунд чөмөгний яс нь бутарч байгаа гэж хэлэхэд, тэр надаас хөлийг нь аварч чадах уу гэж асууна, надад хэлэх хариулт байхгүй байна. Лиа бид хоёр нэг нэгэндээ хайртай, хүүхэдтэй болох гэж байгаа. Бид хоёр яг одоо маш жаргалтай байх ёстой гэхдээ надад намайг битгий амьсгалаасай гэж хүсч байгаа танихгүй хүнтэй амьдарч байгаа юм шиг байна.

Ашир     сунгаж болдог, суулгацтай наалдсан мөч солих хагалгаа хийж болно

Шон       хэтэрхий эрсдэлтэй

Арон      хэтэрхий олон хагалгаа, тиймээ. Чи хүүхэдтэй болох гэж байна Шон. Бүх зүйлийг хэвэндээ байна гэж найдах хэрэггүй. Лиа маш олон өөрчлөлтөнд орж байгаа

Ашир     та хоёр хоёулаа.

Шон       үгүй ээ, би хэвэндээ байгаа.

Арон      магадгүй энэ л асуудал байх Шон. Чи одоо гурван хүний харилцаанд байна. Зарим нэг зохицуулалтыг хийх ёстой.

Ашир     та хоёр хоёулаа.

Шон       заза. Алслагдсан дунд чөмөгний хэсгийг шөрмөстэй нь холбохын тулд  өндөр нягтаршилтай полиэтилэн ашиглаж болохын. Би дасан зохицох дургүй.

Клэйр    намайг дуудаа юу?

Лим        бид түүнийг эмнэлгээс гаргавал тэр үхнэ. Би чамайг Майлсыг үл тоохоос өөр юу ч мэдрээсэй гэж хүсэхгүй байна. Тэр чамд санаа тавих ёстой байсан ч тэгээгүй. Харин одоо би чамаас түүний хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийж өг гэж гуйж байна.

Клэйр    үгүй ээ тэр надад санаа тавьж байсан. Зүгээр л бууж өгсөн. Тэр намайг өдөр бүр хичээл тарсаны дараа авдаг байсан. Гэтэл нэг л өдөр, гэнэт ирэхээ больчихсон. Тэрнээс хойших жилүүдэд ч, би гэртээ хариад, хөшигнүүдээ нээж, түүний ирэхийг хүлээдэг байсан. Гэрийн гадаа ямар нэг машин ирэхэд, би түүнийг гарч ирээд намайг тэврээд аварч байна гэж төсөөлдөг байсан, би ингэж хангалттай их хүсвэл түүнийг эргэж ирнэ гэж бодсон. Тэгээд зүгээр л, бүр илүү их хүсэх ёстой болсон. Тэрний дараа би бууж өгсөн. Цонх руу харахаа больсон. Би олон жилийн өмнө гашуудаж, аавыгаа оршуулсан, зүгээр л, одоо түүний төлөө дахиж гашуудахын тулд түүний талаар мэдэхийг хүсэхгүй байна.

Лим        гэхдээ л тэр чиний аав хэвээрээ, чи чи хэвээрээ байгаа. Түүнээс нүүр буруулбал чи хэзээ нэг өдөр өөрийгөө үзэн ядах болно.

Шон       Бид таныг тэнцвэртэй байлгаж, дэмжлэг үзүүлэх цементэн өсөлт ашиглан ташааны хонхор болон шилбэнд титан хиймэл эрхтэн бэхлэнэ. Уян хатан байдал, хөдөлгөөний өргөн цар хүрээтэй байна, физик эмчилгээ хийлгээд дахиад бүжиглэж чаддаг болно. Хэрвээ хагалгаанаас амьд үлдэж чадвал.

Эм           би үхэж магадгүй гэжүү?

Шон       тиймээ. Ойролцоогоор 10-15%-ийн магадлалтай

Марк      дунд чөмөг шилжүүлэн суулгах нь их хүндрэлтэй хагалгаа, таны суурь өвчнөөс болоод бүр ч эрсдэлтэй болж байгаа. Хамгийн аюулгүй зам бол хөлийг чинь тайрах. Хагалгааны үеэр томоохон хүндрэл гарах эрсдэл маш бага, бас хиймэл эрхтэн хийхэд тун ахицтай байх болно.

Эм           тэгвэл миний бүжгийн карьер дуусна

Марк      бараг л, гэхдээ та амьдралаа авч үлдэнэ.

Эм           миний амьдрал бол бүжиг. Би, хөлийг минь аврах юу ч байсан хийл дээ

Эр            Май. Энэ дэндүү эрсдэлтэй

Эм           чи үүнийг надад ямар чухал болохыг мэднэ. Гэхдээ, би маргааш үхэж магадгүй юм бол, надад эхлээд хийх ёстой зүйл байна.

...

Шон       энэ хоёрыг секс хийдэггүй гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү байна.

...

Мор        чи өнөө орой ирэх хэрэгтэй. Франкэн-пэнис хагалгаандаа амрах шаардлага гарахгүй бол шүү дээ

Алекс    чи намайг даргын минь өмнө ичээсэн.

Мор        чи халагдчихсан юмуу? Хагалгаандаа орж чадахгүй болоо юу? Би зүгээр л чамайг надад гашилсан кофе өгсөн учраас хариугаа авч байсын.

Алекс    энэ зүгээр л кофе байсан. Нэг халбага крем, нэг сахартай энгийн кофе, миний сүүлийн гурван жилийн турш өдөр бүр ууж байхыг чинь харсан яг тэр кофе. Би чамд эелдэг хандсан. Чиний аварга толгой дээгүүр шүхэр барьсан яг тэр шалтгаанаар. Би сайн хүн шиг аашилж байсан.

Мор        бид хэзээнээс тэгдэг болчихсын? Чамайг минйи кофег хордуулаагүй гэдгийг би яаж мэдэхийн?

Алекс    би сэтгэл хөдлөлдөө автдаг тийм мунхаг хүн биш. Чи тийм. Дотно харилцаатай төстэй бүх зүйл чамайг айлгадаг, чи үүний эсрэг тэмцдэг, бүр муугаар. Ганц шөнийн явдлаас болж иймэрхүү хязгаарыг давдаг юм бол, хуучин байсан байр луугаа буцаад очицгооё. Секс хийдэггүй, найзууд биш харилцаа руугаа.

Ашир     чи түүнд хайртай, тийм биздээ? Тэгээд л энэ хагалгааг хийлгэж байгаа биздээ? Чи бүжгээ алдвал түүнийг алдана гэж айж байгаа биздээ? Чи бодит биш зүйлийг аврахын тулд амиараа дэнчин тавьж байна.

Эм           Лио бид хоёр амьдралаа хамт өнгөрүүлж байна. Бид хоёр бүх утгаараа хамтрагчид байгаа, нэгийг л эс тооцвол.

Ашир     миний бага насны сайн найз Рэчэл гэдэг охин байсан. Бид хоёр маш шүтлэгтэй нийгэмд амьдардаг байсан, тэгээд биднийг бараг гэрлэсэн гэж боддог байсан. Надад бол зүгээр санагддаг байсан, учир нь Рэчэл үзэсгэлэнтэй, ухаалаг, бас хөгжилтэй охин. Би түүнд хайртай байсан. Гэтэл дараа нь би гудамжны доор байдаг нэг хүүд дурлачихсан. Тэр мэдээгүй л дээ. Бидний хооронд юу ч болоогүй. Гэхдээ гэв гэнэт л, дэлхий ертөнц, гэрэлтээд эхэлсэн. Тэгээд би Рэчэл бид хоёр хангалтгүй байж гэж бодсон. Би өөртөө, бас түүнд худлаа хэлж байсан. Тэр хайрлагдаж бас ямар нэг талаараа хэн нэгний ертөнцийг гэрэлтүүлэх эрхтэй байсан. Гэтэл олон жил өөрт нь хэзээ ч хайрыг өгч чадахгүй хүнийг хайрласан. Чи Лиод сэтгэлээ илчлэх хэрэгтэй.

Эм           бид хоёр нууцаа бас зовлонгоо ярилцдаг. Надад онцгүй өдөр тохиолдсон бол тэр намайг сонсдог. Намайг айвал тэр тэвэрдэг. Би өөрсдйинхөө энэ харилцааг өөрчлөхийг хүсэхгүй байна.

Шон       би чамайг эргүүлэх үү?

Лиа         заза. Тэгий. Ингэж ганхахаар яг одоо бөөлжмөөр санагдаад байна. Хоёулаа үүнийг дараа хийж болох уу?

Шон       би чамтай, бас хүүхэдтэйгээ холбогдохгүй байгаа юм шиг санагдаж байна, тиймээ чи аль хэдийн холбогдсон байгаа, гэхдээ би юу ч мэдрэхгүй байна. Учир нь энэ хараахан хүүхэд болоогүй байгаа. Одоо бол ураг, үүнээс болоод найз бүсгүй минь өвдөж, над руу уурлаад байна. Бас би их, ганцаардаж байна.

Лиа         чи үнэхээр, хувиа хичээж байна. Би хүүхдийг чинь тээж байна Шон. Бас ном уншиж, цаг авч, нүүр шигээ хэмжээтэй витамин ууж бас бүтэн цагаар ажиллаж байна. Дээрээс нь чи сая надад хүүхдээ мэдрэхгүй байна гэж хэлээд, намайг чамтай холбогдож, чамд хайр халамж өгөх ёстой гэж хэллээ, үгүй ээ...

Клэйр    Лим эмч намайг тантай ярилц гэсэн.

Эр            чамайг надаас сайн хүнтэй учрах ёстой байсныг мэднэ. Чамд аав хэрэгтэй байсан, би урмыг чинь хугалсан, үүнийгээ залруулж чадахгүй. Бриз бид хоёр ахлах сургуулийн хосууд байсан. Хамтдаа дэлхийг ч эзлэж чадна гэж боддог байсан. Бид хоёр залуу, гэнэн бас тэнэг байсан. Төгссөнийхөө дараа л хүүхэдтэй болчихсон. Би Ховардын тэтгэлэг авсан гэхдээ гэр бүлээрээ амьдрах байр байгаагүй. Тэгээд би бууж өгсөн, би тэдэнтэйгээ байхыг хүссэн.

Клэйр    тэгээд юуны төлөө гэр бүлээ орхисын. Та тэр тэтгэлгийг авах ёстой байсан

Эр            бид гэрлэсэн, тэгээд хэсэгтээ хамт амьдарсан. Гэхдээ би Бризийн сэтгэцийн өвчнийг тэсвэрлэж чадаагүй. Биднийг салах үед тэр намайг чамтай уулзуулахгүй байсан.

Клэйр    та хийгээгүй зүйлийнхээ төлөө түүнийг буруутгаж болохгүй

Эр            би түүнийг буруутгаагүй ээ. Би томоожоогүй байсан.

Клэйр    гэхдээ л тэр тэнд үлдсэн. Согтуу, өвчтэй, галзуурсан ч гэсэн. Би таныг хүлээсэн, танд хайртай байсан, гэхдээ та явсан

Эр            Клэйр, би үргэлж чамд хайртай байсан. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй. Би өдөр бүр чамайг боддог байсан.

Клэйр    надад хамаагүй ээ. Минйи талаар бодох чинь хангалтгүй байсан. Энэ чинь надад юу ч хийж өгөхгүй. Та, миний төлөө тэмцэх ёстой байсан. Өмнө нь эргээд ирж болох байсан.

Эр            би зугтсан. Би хулчгар байсан. Би өөрийнхөө гэм буруунаас зугтаж байсан учраас чам дээр очоогүй.

Клэйр    би таны амьдралд байсан байгаагүй, та хагалгаа хийлгэх ёстой. Хийлгэхгүй гэвэл, та хулчгар хэвээрээ байгаа гэсэн үг.

Лиа         би ч гэсэн айж байна

Шон       юунаас айж байгаа гэж?

Лиа         бүх зүйлээс. Би үүнийг ганцаараа туулмааргүй байна. Чамайг энэ хүүхдийг юу ч мэдрэхгүй байгаа эмнэлгийн нөхцөл байдал гэж харж байгаа гэдгийг мэдсээр байж 9 сарыг туулмааргүй байна. Би чамайг гомдооно. Би юу юунаас илүү үүнээс л хамгийн их айж байна. Тэгээд чамд холбогдоход чинь туслахаар шийдсэн. Үгүй ээ, уучлаарай, хоёулаа одоо секс хийхгүй. Би буруу ойлгуулсан бололтой. Чамайг минйи гэдсэн дээр толгойгоо тавиад, Жимсхэнтэй ярь гэж хэлэх гэсийн.

Шон       юуны талаар?

Лиа         юу ч болно.

Шон       сайн уу? Жимсхээн. Минйи өвчтөн Бэрнард Сүлиэрийн синдромтой 26 настай, цэнгээнт бүжгийн бүжигчин. Хэвлийн хананаас нь цус алдаж байсан гэхдээ одоо дунд чөмгийг нь солих ёстой болчихсон. Энэ маш эрсдэлтэй хагалгаа. Би чиний аав, бас мэс засалч.

Лиа         одоо түүнтэй ярилцахад арай дээр болсон юм шиг байна уу?

Шон       үгүй ээ. Ураг 18 долоо хоног хүртлээ чимээ сонсож чадахгүй, бас одоохондоо хүйсийг нь мэдэхгүй, яагаад гэвэл нөхөн үржихүйн эрхтэн нь бүрэн хөгжөөгүй байгаа. Би тэгэж байгаад чамтай хамт эмнэлэг явы

Лиа         чи яваад хэрэггүй байхаа. Зүрхний цохилтыг нь сонсоход хэтэрхий эрт байх магадлалтай, тэгвэл би гуниглаж бас айх болно. Харин сонсогдвол, би баярлах болно. Аль нь ч байсан, чи магадгүй юу ч мэдрэхгүй байх. Тэгвэл энэ аль хэдийн ганцаардаж байгаа намайг бүр илүү ганцаардуулна, тиймээс чи хамт яваад хэрэггүй

Шон       заза

...

Шон       Лио Маяаг өөрийг нь хайрлаж байгаа шиг хайрлах боломжтой биш гэжүү? Тэр түүнтэй секс хийхийг хүсэхгүй байгаа нь тийм чухал юмуу?

Марк      секс чинь зүгээр нэг секс биш. Дотно харилцаа, хүсэл тачаал, хоёр хүний бие махбодийн гүн холбоо гэсэн үг.

Ашир     би түүнийг үүнийг мэдэрдэг гэж бодож байна.

Марк      энэ дунд чөмөгний хамгийн сүүлийн хэсэг байлаа. Одоо төгсгөлийн хэсгийг нь авцгаая.

Шон       Магадгүй Маяа Лио хоёрын харилцаа сэтгэл зүйн холбоон дээр суурилсан учраас тийм хүчтэй байдаг байх.

Ашир     даралт унаж байна

Шон       амьсгалын гуурсынх нь эргэн тойронд шүүрэл байна, хүчилтөрөгчийнх нь түвшин буурч байна. Тэр платэлэтийг хүлээж авахгүй байна

Марк      цус сэлбэхээ зогсоо. Хүчилтөрөгч болон амьсгалын аппаратых нь түвшинг нэм. Допамин, эпинфрин хийгээрэй.

Ашир     даралт 87/52. Тогтворжиж эхэлж байна

Шон       гэхдээ цус сэлбэхгүйгээр, цус алдах эрсдэл нь бүр нэмэгдэнэ

Ашир     цааш үргэлжлүүлэх үү эсвэл хөлийг нь тайрах уу?

Марк      хамтрагч нь асран хамгаалагч нь биздээ? Тэр шийдэх хэрэгтэйн байна.

Эр            бурхан минь. Тэр намайг хүслийг нь хамгаална гэдэгт итгэж байсан. Тэр бүжиглэхийг хүсч байгаа. Та нар хөлийг нь аврах хэрэгтэй.

Ашир     Маяа чамд хайртай. Тийм болохоор л энэ хагалгааг хийлгэж байгаа. Тэр бүжгээ алдвал та хоёрын харилцаа дуусна гэж бодож байгаа. Түүний зөв эсэхийг ганцхан чи л мэднэ. Түүний зөв бол, хөлөө алдах нь хамгийн хайртай хоёр зүйлээ алдана гэсэн үг бол, магадгүй чи түүний хүслийг хүндэтгэх хэрэгтэй байх. Гэхдээ түүний буруу бол, чи түүнд хайртай, юу ч болсон түүнтэй хамт байна гэвэл, түүний амийг аврах тэр зүйлийг л хийх хэрэгтэй.

Эр            мэдээж би түүнд хайртай. Би түүнд ямар ч эргэлзээгүй хайртай.

Ашир     тэгвэл ганц үлдсэн асуулт нь, хэр их ?

Лим        Майлс тогтворжсон. Гэхдээ бид томограф дээр нь илрээгүй том хэмжээний ургацаг байгааг олсон, тэгээд эдийн шинжилгээнд явуулсан. Түүний хавдар удамшлын аденомын олон полип ярнаас үүссэн.

Клэйр    удамшдаг гэсэн үг

Лим        эцэг эхийн чинь нэгд байсан бол, генээрээ дамжих 50%-ийн магадлалтай. Чи удамшлын тест өгөх хэрэгтэй. Чамд ген нь үлдсэн ч гэсэн, бид үүнийг энгийн гэдэсний дурангаар илрүүлж..

Клэйр    баярлалаа.

Алекс    энэ юуын?

Мор        эрэгтэй, 30 дөхөж яваа. Хоёр талын бугуйн хоолой чөлөөлөх хагалгаа хийлгэх ёстой, тэр Америкийн Шатрын Холбооны тэмцээнд тоглоно. Чи Кэллантай шатар тоглох дуртай. Чиний тоглоом онцгүй байсан. Чи сургамж авсан байлгүй дээ

Алекс    чи сайн хүн болох гэж хичээж байна.

Мор        заримдаа тийм ч муухай биш байдаг юм байна. Би өөр хүнд өгч чадна шүү

Алекс    баярлалаа.

Клэйр    чи аавыгаа үхэхээс өмнө уулзахаар очсондоо баярладаг уу?

Шон       үгүй ээ. Аав маань намайг өвтгөдөг байсан. Тэр муу зүйл хийдэг байсан муу хүн байсан. Би үүнийг аль хэдийн мэдэж байсан

Клэйр    аав маань ч гэсэн намайг орхисноороо, намайг өвтгөсөн. Тэр сайн аав болох гэж ч хичээгээгүй

Шон       тэгээгүй гэдэгт нь яагаад ийм итгэлтэй байгаан? Магадгүй хичээсэн ч гэсэн чадаагүй байж болно.

Клэйр    ямар нэг зүйл чамд чухал бол, чи заавал хичээнэ

Шон       гэхдээ болохгүй бол яахын? Хүүхэдтэйгээ холбоо тогтоох гэж хичээж байгаа ч, зүгээр л болохгүй байвал яахын? Хараахан мэдэхгүй байгаа зүйлээ хүний өмнөөс мэдэрнэ гэдэг хэцүү. Чи аавыгаа ямар хүн бэ гэдгийг мэдмээр байна уу?

Эм           надад яагаад ингэж хандаж байгаан? Би эрсдлийг нь дааж чадна гэж хэлсэн

Эр            би тэгэж чадаагүй. Би чамд хайртай. Чиний амийг эрсдэлд оруулж чадахгүй. Намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ би энд байна. Би хаашаа ч явахгүй. Чи намайг алдахгүй. Бид үүнийг хамт давна, Май. Бид зүгээр байх болноо.

Эр            би үргэлж унтаж байгаа ч ядарсан хэвээрээ байгаад байна

Шон       та хэзээ хамгийн сүүлд хүндэрсэн?

Эр            мэдэхгүй ээ, хэдэн өдрийн өмнө.

Арон      Шон, чи энд юу хийж байгаан?

Шон       инээгээрэй

Эр            юу?

Шон       шүдэнд чинь юм наалдчихсан байна

Арон      Шон

Шон       та хар чихэр өвс их иддэг үү?

Эр            тиймээ

Шон       тэрийгээ болих хэрэгтэй. Хэтэрхий их чихэр өвс идвэл калиг бууруулдаг, үүнээс болж ядарч, өтгөн хатдаг. Тэрийгээ идэхээ боль

Эр            ингээл болоо юу?

Шон       тиймээ. Лиа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ надтай хамт явахгүй гэсэн. Хүлээлгийн өрөөнд маш сонирхолтой мэнгэтэй нэг эмэгтэй байгаа.

Арон      Маддиг төрдөг жил би өөр дээрээ хоёр дахин их хагалгаа авсан. Би, би эмнэлэг дээрээ нуугдсан. Би эхнэрээ уурлахаас айж байсан. Танил сонсогдож байна уу? Бас охиноо гомдоохоос.

Шон       танд аав байх нь таалагддаг гэж бодсон

Арон      тиймээ. Би, би зүгээр л үүндээ сайн гэж бодохгүй байна. Би төрөлхийн эцэг хүн шиг санагддаггүй, энэ тархины хагалгаанаас өөр. Би олон зүйлээс хоцорсон. Заримдаа би түүнийг өлгийдөхөд нь, живхийг нь солиход, бас анхны алхмыг нь харахаар байсан ч болоосой гэж боддог. Шон, өөртөө тус болоод, чадахаараа олон мөчүүдэд тэдэнтэйгээ хамт бай.

Алекс    тааваараа алхах гэж байгаамуу?

Мор        машины тоормос эвдэрчихсэн, Үбэр удах юм шиг байна.

Алекс    шатрын залуу гайхалтай юм байна лээ. Эдгэрэхээрээ надад Пэтровын хамгаалалтыг зааж өгнө гэсэн.

Мор        би Эндрюсийн өмнө чамайг байдалд оруулах гээгүй шүү. Би бага зэрэг хэтрүүлсэн бололтой. Хоёулаа нэг нэгэндээ сайхан хандвал зүгээр л юм, заримдаа.

Алекс    харьж байгаамуу?

Мор        чи өөрөө хүсвэл, надад хань болж болох л юм

Алекс    харав уу? Эелдэг байх зүгээр. Заримдаа л. Танай гэрт очоод уулзы

Ашир     Лио хаана байгаан?

Эм           мэдэхгүй ээ. Би түүнээс үүнийг хангалттай юу гэж асуусан. Хэрвээ би.. тэр надад хайртай. Би үүнийг мэдэж байсан. Гэхдээ хангалттай биш. Би үүнийг ч бас мэдэж байсан байх. Түүнийг энд байвал би өөр хүнд хэзээ ч зай гаргахгүй. Тэгээд түүнийг яв гэж хэлсэн.

Ашир     намайг уучлаарай.

Эм           зүгээр дээ. Намайг ганц хөлтэй, архаг хамрын цус алдалттай,  ажилгүй бүжигчин байсан гэдгээр минь хайрлах олон зуун гайхалтай залуус байгаа гэдэгт итгэлтэй байна.

...

Клэйр    би маш удаан хугацаанд танд уурласан. Би, өөр ямар ч сэтгэл хөдлөл мэдэрч чадахгүй байсан. Зүгээр л уур хилэн. Танд уурлаж байсан. Бүх насаараа таныг хаалган дээр минь ирнэ гэж нууцхан хүсч байсан өөртөө уурласан. Би үүнийгээ больсон гэж бодсон. Гэхдээ өнөөдөр таныг хагалгаанд ороход, надад уур хилэн мэдрэгдээгүй. Би, айдас мэдэрсэн.

...

Клэйр    сайн амраад ав. Тэгээд дээрдэхээрээ, надад, надад шоколадтай зайрмаг авч өгөөрэй. Энэ одоо ч миний дуртай амт

Эр            би чамд хайртай

Эм           бэлэн үү?

Лиа         чи хүрээд ирлээ.

Шон       сайн байна уу? Би Шон Мурфи эмч байна. Хүүхдийн аав

Эм           танилцахад таатай байна, Ааваа. Бид яг эхлэх гэж байлаа

Шон       та аль анагаахын сургуульд сурсан бэ?

Лиа         Шон

Шон       Диплом нь ханан дээр алга. Би мэдмээр байна

Лиа         зүгээр л аав хүн шиг бай. Наанаа суугаад чимээгүй байж бай, юу ч битгий хий. Энэ..

Эм           зүрхний цохилт нь. Энд байна.

Лиа         бид хоёр хүүхэдтэй болно

Шон       бид хоёр хүүхэдтэй болно

 

 

 

Back to episodes Go home