Лиа би унтаж чадахгүй байна.
Шон одооноос өдөр бүр цусны даралтыг чинь үзэж байх хэрэгтэй
Лиа энэ чинь үнэхээр эелдэг, хариуцлагатай зүйл байна.
Шон тиймээ, би одоо илүү хариуцлагатай байх гэж хичээх болноо
Лиа тиймээ. Хоёулаа, хоёулаа яах, яах талаараа ярилцах хэрэгтэй.
Шон би чамд хайртай. Хүүхэдтэй болмоор байна. Би энэ хүүхдийг хүсч байна.
Лиа би ч гэсэн чамд хайртай. Би хүүхэдтэй болохыг хүсдэг гэхдээ энэ төвөгтэй хэрэг. Энэ карьерийн минь хувьд зөв үе мөн үү? Бас бидний харилцаа? Би хэтэрхий залуудах уу? Бидний мөнгө хүрэх үү? Би энэ хариуцлагыг заавал одоо үүрэх ёстой юу?
Шон хоёулаа дундын данс руу мөнгө шилжүүлээд зардлаа шийдчихье, би Глассмэн эмчтэй яриад чамд туслах хөлслөөд ажлын ачааллыг чинь багасгаж болно
Лиа Шон, тайвшир. Чи энэ асуултуудад одоо хариулах шаардлагагүй. Би зүгээр л бодмоор байна. Цаашдаа яах тухайгаа. Чи ч гэсэн бодох хэрэгтэй.
Марк Чэмбэрс эмчээ, таныг хэдэн рэзидэнтүүдтэй танилцуулы. Энэ бол..
Эр би хөгширсөн гэдгээ мэднэ гэхдээ нэрийн тэмдэг уншиж чадахтайгаа байна
Клэйр Чэмбэрс эмчээ, та сарын өмнөөс баруун гарандаа өвдөлт мэдэрч эхэлсэн гэлүү?
Эр дараа нь чичирч, хүчгүй болж, таталт өгсөн. Өнгөрсөн баасан гарагт хэвлий тайрах мэс заслын дундуур гарч ирсэн. Би хагалгааны бичлэгийг явуулсан биздээ.
Клэйр шинж тэмдгээс чинь харахад, бугуйны хоолой юм шиг..
Эр юм шиг ээ, заза тэгвэл асуудал шийдэгдлээ. Би ингээд явы даа.
Рики эрхэмээ, таны Гайтид хийсэн ажлын чинь баримтат кино минйи амьдралыг өөрчилсөн гэж хэлмээр байна. Би үүнээс болоод л анагаахын..
Эр долгиномоор байгаа бол намайг эрхэмээ биш эмч гэж дууд. Энэ чинь эмнэлэг, Кочэлла биш. Зохих ёсны хувцасыг нь өмсөж чадахүй бол, ядаж өөртөө таарсан юм олж өмс. Аутоиммуны эмгэг, бамбай булчирхайн идэвхгүй байдал, чихрийн шижин, амидойлоз, эвэршил, цагаан эсийн хавдрыг хас. Тэгээд буцаад бугуйн хоолой руугаа орцгооё
Марк заза. Танд өөр асуулт, санаа зовсон зүйл байгаа бол, эргэлзэлгүй бидэнд..
Эр 12 байна. Нэгд, би зүлгүүрээр хийгдээгүй хөнжил авмаар байна. Хоёрт, энэ хараал идсэн гэрэлнүүдээ бүдгэрүүл. Энэ Сан Фэрнандо Валигийн порноны зураг авалт биш. Гуравд...
Шон жагсаалт гаргасан юм бол, бидэнд хэлэх шаардлагагүй ээ.
Мор тэр ингэж өвдөөд 9 сар болж байгаа
Ашир хоёр талдаа өвдөж байгаа юу?
Эм заримдаа дух нь, заримдаа хацар, хамар нь өвддөг
Алекс хайдрокодоныг маш өндөр тунгаар хэрэглэж байгаан байна
Эр тиймээ, харваас энэ эм үйлчлэхгүй байгаа. Би тэгээд л ирсэн
Эм Оскар. Энэ зүгээр л асуулт
Эр уучлаарай. Би одоо 6 эмчид үзүүлээд байна. Ажлаа хийж чадахгүй байна. Эхнэрээ ч, эхнэрээ ч үнсэж чадахгүй байна. Инээж ч чадахгүй нь.
Алекс би одоо хацранд чинь хөнгөхөн хүрнэ шүү
Эр заза. Гуйж байна, надад туслаач.
Арон би каблын компанитай бараг 1 цагийн турш ярьж байна..
Шон Лиа жирэмсэн.
Арон чи тэгээд түүнийг..
Шон тиймээ.
Арон хөөх. Чамайг баяртай байгаад баяртай байна. Санаа зовох зүйл байгаамуу?
Шон тиймээ. Нойр дутуу байгаа. Гэхдээ би боломжийн шөнийн сувилагч хайгаад эхэлчихсэн
Арон түүнээс илүү том асуудал байна. Энэ бол.. энэ бол ямар ч хүний хувьд маш том мөч, ялангуяа, ялангуяа чиний хувьд.
Шон миний аутизмаас болоод уу?
Арон тиймээ, чиний аутизм. Бас гэр бүл чинь. Чинйи ажил. Өөр, олон мянган зүйл байгаа. Би чамд юу хийхийг чинь хэлмээргүй байна. Би өөрөө ч юу хийхээ мэдэхгүй. Хүүхэдтэй болно гэдэг, бүх зүйлийг өөрчилнө.
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 12 дугаар анги
Ашир хамрын хөндий цэвэр байна. Ямар ч буглаа, нүүрэн дэх хавдар, хөндийн үрэвсэл алга
Мор сонсголын эрхтний хавдар байж магадгүй.
Алекс сонсголоо алдахгүйгээр үү?
Мор MRI хийгээд шалгаад үзий.
Алекс аль хэдийн 8 сөрөг гарсан шинжилгээ авсан. 9 дэх нь хэрэггүй
Мор юунаас болоод байгааг нь мэдэх хүртлээ шинжилгээ авна.
Алекс энэ бол булчингийн эмгэг
Мор түүний өвдөлтөнд өгч байгаа чиний онош бол, “хэний ч тайлбарлаж чадахгүй өвдөлт” гэжүү? Сайн байна
Алекс зарим өвдөлтөөс зайлсхийж болдоггүй. Намайг Тэквондогоор хичээллэж байхад, бидэнд энэ холбоондоо дасан зохицож, тэвчиж сур гэж заадаг байсан. Тэгвэл чи илүү хүчирхэг болно
Мор хөөх, наад үгэнд чинь хэрцгийлэл, даруухнаар онгирох бас эр зоригийн үнэмлэхүй бодит харьцаа байна. Браво
Алекс нээрээ юу? Чамд ийм зүйл таалагддаг юмуу? Эр зориг гэж испаниар, браво гэдэг чинь италиар. Даруухнаар онгирох гэж 2011 оных. Бид үүнээс илүүг чадна, тийм биздээ?
Ашир магадгүй сэтгэл зүйтэй холбоотой учраас юу ч олохгүй байгаан болуу? Мэдрэлийн эсийн эмгэг ч юмуу?
Алекс чи MRI хийгээрэй. Би эхнэртэй нь ярилцы
Клэйр дотоод шүүрлийн булчирхайн асуудал байхгүй
Жор тэр нойрны артерийн нарийсалтын түүхтэй юм байна. Хангалттай их хөгц хуралдаад, тархийг хүчилтөрөгчөөр хангаагүйгээс болоод гарны асуудал үүссэн байж магадгүй
Клэйр тийм муу байсан бол аль хэдийн харвалтын шинж тэмдэг илрэх байсан
Рики бид бугуйны хоолойноос болсон гэдгийг батлах гэж ийм олон эх сурвалжийг дэмий үрж байгаад уур чинь хүрэхгүй байна уу?
Жор тэр хөгийн амьтан байж болох ч гайхалтай эмч. Сайлас Чэмбэрсд мэргэжлийн санал байгаа бол, түүнийг нь шалгах хэрэгтэй.
Шон би түүнийг хөгийн амьтан гэж бодохгүй байна. Эндрюс эмч, Лим эмч хоёр ч бас биднийг шүүмжилж, шаардлага тавьдаг
Клэйр тиймээ, тэд биднийг сайжраасай гэж хүсдэг.
Шон Чэмбэрс эмч тэгээгүй гэдгийг яаж мэдэхийн?
Жор тэр Энрикэг сайжруулсан. Тоглоогүй шүү. Чи дэгжин харагдаж байна
Шон би Чэмбэрс эмчийг яасныг олчихлоо
Алекс бид танай нөхрийн өвдөлтийн бие махбодийн шалтгааныг олж чадахгүй байна. Та түрүүн өвчин намдаагчийн талаар асуухад намайг өмгөөлсөн.
Эм Хэдэн жилийн өмнө, Оскар барилгын ажилд орсон. Олон цагаар ажиллаад, их ядардаг байсан. Өөрийгөө хадаастай буугаар буудчихсан. Яг алга руугаа. Бидэнд даатгал байгаагүй, тэгээд нэг клиник рүү очсон чинь..
Алекс опиат уу?
Эм үнэхээр муу байгаа. Үүнээсээ гарах гэж нэг жил болсон. Одоо, өмнө нь байгаагүйгээрээ их эм ууж байгаа. Намайг тусламж авы гэж хэлэх бүрт, тэр зүгээр л уурладаг. Би, би өнгөрсөн долоо хоногт нүүсэн. Түүнийг гуйсан болохоор л энд ирсэн юм. Би түүнийг жүжиглэж байгаа гэж бодож байна.
Шон та хагалгааныхаа сүүлийн өдөр 113 оёдол тавьсан. Талд дунд нь хүрч байхад, би үл ялиг чичирхийлэлт харсан.
Эр миний ярьж байсан шинж тэмдгийг олж харсанд баяр хүргэе
Шон энэ бугуй чинь нугарсан байх үед биш эгц байх үед, оёдол тавьж байхад чинь болсон. Энэ бугуйн хоолой биш. Хөгжимчний булчингийн эмгэг.
Эр миний бугуй оёдол бүр дээр нугардаг. Чи милисекундын зөрүүний талаар яриад байна.
Клэйр тиймээ тэгэж байна.
Шон Таны өвдөлт давтамжтай арга барилаас чинь болж үүссэн байж магадгүй. Эндрюс эмч хүртэл оёдлоо олон өөр аргаар тавьдаг. Та тэгдэггүй. Ийм төрлийн донтох зан авир аутизмтай хүмүүст түгээмэл тохиолддог. Тиймээс минйи бодлоор..
Эр чи сая юу гэсэн бэ? Би аутизмтай биш.
Марк Мурфи эмч таныг гомдоох гээгүй шүү. Тэр өөрөө аутизмтай юмал даа
Эр тийм үү? Би түүний робот шиг хоолой, гарын атгалтыг дур булаам дүр эсгэлт л гэж бодсон. Та үнэхээр намайг түүнтэй адилхан гэж бодож байгаамуу?
Марк би таныг тэгэж..
Шон тиймээ. Та туйлын эмх цэгц сайтай. Бараг хүний нүд рүү хардаггүй. Хоол, хөнжил, гэрэлтүүлгийн асуудлууд, дээр нь хагалгаанд чихэвч зүүдэг гэдгээс чинь харахад та гарцаагүй мэдрэмтгий байдлын асуудалтай
Эр би эмх цэгцтэй хүн. Намайг хагалгааны өрөөнд очоод бэлтгэл хийхгүй байгаасай гэж хүсээ юу? Миний хоол болон хөгжмийн мэдрэмж өндөр. Энэ тэгээд сэтгэцийн эмгэг гэжүү? Нүд рүү харж чадахгүй гэлүү
Шон заза.
Эр би энд сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж ирээгүй
Марк энэ зүгээр л гарын чинь шинж тэмдгийг тодруулах аргын боломжит шалтгааныг хайсан ажиглалт байсан, бид энэ талаар ярилцах хэрэгтэй. Физик эмчилгээ булчингийн эмгэгт байх ёстой курс.
Эр би ямар ч үйлчилгээ өгөхгүй эмчилгээнд олон сар зарцуулахгүй. Би таламусын Ви Өү цөмийг авах MRI чиглүүлэгчтэй хэт авианы хагалгаа хүсч байна.
Марк та тархины хагалгаа хийлгэмээр байгаамуу?
Эр миний карьерийг эргүүлж авчирна гэвэл би хөлийн хуруугаа тайруулах хагалгаанд ч орох байсан.
Марк чи юугаа бодож байсын?
Шон та сая намайг дэмжсэн
Марк тиймээ, миний ажлын нэг хэсэг бол өвчтөнүүдийнхээ өмнө рэзидэнтүүд рүүгээ орилохгүй байх. Чиний хийсэн зүйл бол, бүдэг MRI зургийг хараад, өвчтөнд хорт хавдартайг нь хэлэхтэй адилхан байсан.
Шон хавдар хүнийг алж чадна.
Марк өвчтөний сонсохыг хүсч байсан онош ч ялгаагүй. Түүнийг цөм авах хагалгаанд бэлд. Бас дахиад түүнтэй аутизмын талаар ярьж болохгүй.
Алекс тэр өнгөрсөн сард 6 эмчид үзүүлсэн, гурван опиатын жор авсан, өмнө нь бас опиатын асуудалтай байсан. Энэ бол хар тамхи хайх гарын авлага
Мор бас “хэдэн солиотой хүмүүс тавдах мэдрэлийн өвдөлтийн оношийг мэдээгүй” тухай гарын авлага.
Алекс эхнэр нь надтай санал нэг байгаа. Тэр түүнийг мэдэж байгаа
Мор эхнэр чинь тэгээд л чамайг хаясан
Алекс больж үз. Манай эхнэр намайг хаяагүй, энэ чинь сайн санал ч, ухаалаг санал ч биш байна. ФИЭСТА зураг авахад олон цаг орно, өвчтөнөөс их мөнгө шаарддаг, гэсэн ч сөрөг гарна. Учир нь, энэ хар тамхи хайсан гарын авлага. Бид өөр өвчтөнүүддээ хэрэгтэй. Би түүнийг эмнэлгээс гаргах бичиг явуулы
Клэйр сайн уу?
Лиа би баасыг үзэн яддаг. Живхийг нь сольж чадахгүй бол яахын?
Клэйр арай илүү том асуудлаас эхлэх хэрэгтэй байх, тэгээд нэг нэгээр нь шийдий.
Лиа энэ минйи жагсаалтын дээр байхгүй л дээ гэхдээ чи эмч хүн, Шон аутизмтай, тэхээр..
Клэйр удамших уу гэжүү? Магадгүй ээ. Гэхдээ хэр их гэдэг нь тодорхойгүй
Лиа тэгсэн ч гэсэн. Би үүнийг яах ёстой болж байна?
Клэйр өөрөөр бодоод үз. Чамд өөдөсхөн эгдүүтэй Шон байгаа гэж бод.
Лиа жижигхэн, шударга, надад хайртай гайхалтай, мини хуучинсаг залуу, жижигхэн цэнхэр нүдтэй, бас би? Ээж гэжүү? Би амьдралаа үүнээс дор байна гэж хэлэхгүй, гэхдээ энэ миний төлөвлөж байсан амьдралаас шал өөр байна. Би яг ч төлөвлөөгүй л дээ, гэхдээ зүгээр л амьдралынхаа амтыг мэдэрч байна.
Клэйр тэгээд хүлээлээ гээд яана гэж?
Лиа би зүгээр л зөв шийдвэр гаргаж байгаа гэдгээ мэдмээр байна.
Клэйр үүнийг хэзээ ч мэдэж чадахгүй байх. Би ээжийнхээ өмнөөс олон хэцүү сонголт гаргах ёстой болж байсан. Одоо хүртэл сэрээд аль нь буруу байсныг ойлгодоггүй. Гэхдээ л, чи сонголтоо хийх ёстой.
Ашир тавдах мэдрэлд хэвийн бус шинж тэмдэг алга. Тэгээд, Парк эмч та хоёр гэртээ ч бас ийм байдаг уу?
Мор би хоол идэхдээ түүнийг торноосоо гарахыг зөвшөөрдөг, тиймээ.
Ашир хөөе бид хоёр бараг л.. аливээ.
Мор миний “би явуулаагүй шүү” гэсэн зурвасыг аваагүй юмуу?
Алекс ингэх гэсийн бол зөвлөгөө авах гэсний хэрэггүй
Мор байзаарай. Баруун дээд тархины артери дээр байгаа зүйл юу вэ?
Алекс хэвийн бус мэдрэлийн зангилаанаас болж даралт үүссэн
Мор тэр тавдах мэдрэлийн эсийн өвдөлттэй. Өвдөлт нь жинхэнэ.
Клэйр зорилтот хэсгийн зураглалыг сайн харж байна
Марк хэт авиагаа стереотактикын их биетэй холбоорой.
Шон цөмийг аваад нэмэргүй.
Рики чи бодлоо өөрчилж байгаамуу? Тэр булчингийн эмгэгтэй биш гэжүү?
Шон тиймээ гэхдээ энэ шинж тэмдэг. Түүний нурууны артери хэвийн бус чиглэлтэй болчихсон байна. Энэ нугасыг нь дарж бйагаа. Түүнд судасны хагалгаа хэрэгтэй, үгүй бол тэр үхнэ.
Алекс энэ бол мэдрэмжийг нүүрнээс тархи руу зөөдөг мэдрэлийн эмгэг. Бас энэ байж болох хамгийн өвдөлт ихтэй өвчнүүдийн нэг.
Мор бас оношлоход маш хэцүү. Парк эмч энэ бүх шинжилгээг хийсэн нь аз.
Эм чи, чи өвдөж байсан байна. Би, би түүнд чамайг худлаа хэлж байгаа гэж бодсоноо хэлсэн
Эр чи намайг худлаа хэлж байна гэж бодсон юмуу? Намайг зүгээр л донтсон гэж бодсон байна. Гэхдээ л чи надтай хамт энд ирсэн. Миний дэргэд байна.
Алекс бид хялгасан судасны даралт багасгах хагалгаа хиймээр байна. Таны тархины ар талын хэсгээр нэвтэрч, өвчилсөн мэдрэлийг ивж Тэфлоны нөхөөс хийх болно.
Эм та нар, тархийг нь зүсэх гэж байгаамуу?
Мор энэ харьцангуй аюулгүй арга. Өөр аргаар өвдөлтийг намдаах бараг боломжгүй
Эр би хийлгэнээ. Маш их баярлалаа.
Клэйр бид нурууны артерийн Би Ти Өү хийж үзмээр байна. Та үүнийг тэсч чадвал, бид бөглөрөлтэй судсыг..
Эр ониксын бөглөрөлтэй судсыг золиослоно.
Марк бид танд энэ санал таалагдахгүй байж магадгүй гэж бодсон
Эр миний карьер сүйрсэн, гарын маань хүч сул хэвээрээ үлдэх санал уу? Та нар гажсан артерийг тэр чигээр нь авч, нуруунаас нурууны артерийн байпассын аргыг бодож үзсэн үү?
Шон энэ цус харвах эсвэл цус алдах маш өндөр эрсдэлтэй
Эр энэ булчингийн эмгэгийг эмчилж, би буцаад ажилдаа орно
Марк та нойрны артерийн нарийсалттай байсан учраас амьд үлдэх эсэх чинь зоос шидэхтэй л адил болно.
Эр би наад тоотой чинь амьдарч чаднаа. Эсвэл хамт үхэж ч чадна
Лим тавдах мэдрэлийн эхлэлд хүрэх хоолой нээлттэй.
Алекс би гэмтсэн судсыг чөлөөлчихлөө. Тэфлон спонж
Мор спонж хэтэрхий том байна. Энэ тархины судлыг нь дарна
Алекс надад дор хаяж 4 мм-ын зай байна
Мор тэрийгээ таллах хэрэгтэй
Алекс тиймээ, чи 50 фитийн цаанаас харах хэрэгтэй
Лим тэд хэр удаан ингэж байхын?
Ашир уднаа. Улам л дордоод байна.
Мор уучлаарай Парк, чиний зөв. Яг энэ өвчтэй залууг эмнэлгээс гаргахаар шийдэж байсан шиг чинь.
Алекс хөөх, чи ёжлол зохиочихлоо. Үнэхээр гайхалтай. Хөөе намайг хардаа, би ч гэсэн үүнийг чинь ашиглаж байна
Лим Парк, чи өвчтөнөө буруу оношилсон. Рэзник, чи протоколыг үл тоосон. Одоо хоёулаа даруухан загнаад, амаа татвал яасын?
Алекс уучлаарай. Тэфлоныг байрлуулчихлаа
Жор байпассдаа хөлний венийн судсыг ашиглавал яахуу?
Марк хангалттай цус эргэлдэхгүй. Тэр цус харвана
Жор тэгвэл нойрны артериас нуруу луу?
Клэйр нарийсалт нь хүнд хэлбэрийнх
Рики тэр баян биздээ. Тэтгэвэрт гарах насан дээрээ яваа. Өдөржин хичээл зааж, аялж, сэлгүүцэх боломжтой. Яагаад биднийг ийм зүйл хий гэж шаардаад байгаан?
Марк чи амьдралаа чамд утга учир авчрах зүйлд зориулбал, тэр зүйл чинь чамайг тодорхойлж эхэлдэг. Түүний шийдвэр ухаангүй мэт санагдаж байгаа ч би ойлгож байна
Шон би үүнийг ухаангүй гэж бодохгүй байна. Чэмбэрс эмч найз нөхөдгүй, хүүхэдгүй, гэр бүлгүй, өөр ямар ч сонирхолгүй. Тэр мэс засалч болж чадахгүй бол түүнд юу ч байхгүй.
Клэйр хамгийн оновчтой сонголт нь цацрагт графт бололтой. Минйихээр цусны урсгалыг хамгийн сайн дэмжинэ.
Марк өөр санаа байна уу? заза, цацрагт графт дээр тогтлоо.
Мор гайхаж байна шүү. Би өмнө нь хийдэг байсан зүйлээ хийж чадахгүй боллоо гэж бодож байсан. Гэхдээ өдөр маань муухай өнгөрсөн, тэгээд гэнэт л үүнийг доромжлол байсныг мэдсэн. Магадгүй +А биш байх, гэхдээ -А, багадаа +В. Тэхээр, чиний төлөвлөгөө намайг тоглоомоос гаргаж, өөртөө итгэх итгэлийг минь алдагдуулах..
Алекс би чамд татагдаад байна. Би энэ тэнэг мэдрэмжтэй тэмцээд, мэдрэхгүй байх шалтгаануудыг хайсаар л байна.
Мор чи надаар тоглоод байгаамуу?
Алекс тиймээ, чиний наргианууд муу байсан. Ингэж л хүнээр тоглоом хийдэг
Мор үгүй ээ. Чи худлаа хэлэхдээ тийм сайн биш. Би надад татагддаг өрөөний найзтай амьдарч чадахгүй
Алекс чи хэзээнээс тоглоом даахаа больчихсын?
Мор өрөөний найз маань надад хандарч эхэлсэн үеэс. Чи нүүх хэрэгтэй. Аль болох хурдан.
Рики бид таны цацрагт артерийг графт болгож ашиглахаар шийдсэн. Маргааш өглөөний хагалгааны өрөө захиалсан
Эр сайн байна.
Шон би санал нэг байна. Та энэ хагалгааны төлөө амиа золиослох хэрэгтэй
Эр чи тоглоом хийгээд байгаамуу?
Шон үгүй ээ.
Эр үнэхээр ухаан санаанд багтамгүй юм. Чи хүмүүсийн хэлж байгааг ойлгож чадахгүй. Өөрийгөө насанд хүрсэн хүн шиг илэрхийлж чадахгүй. Чи бол хувцас өмсгөж тоглож байгаа хүүхэд. Энд байгаа бүх хүмүүс чамтай хамт тоглож байгаа.
Рики явцгаая Шон.
Шон та түгшиж байна
Эр би зүгээр ээ
Шон та аягаа үрээд байна. Аутизмтай хүмүүст ихэнхдээ түгшсэн үед нь тайвшруулдаг эд зүйл байдаг. Би танд пропранолол захиалж өгч чадна.
Эр надад Русэкас-Фридмэн, аутизм оношлох асуулга аваад ир, чи тэгвэл хараал идсэн амаа хамхих байх.
Шон заза, Рафад-Кю бол зүгээр л хэрэгсэл. Албан ёсны оношийг сэтгэцийн эмчээс авах хэрэгтэй.
Эр би маргааш үхэж магадгүй учраас энэ чамд байгаа хамгийн сайн сонголт.
Шон би тестийг нь аваад ирий
Рики та яагаад хүмүүстэй хүндлэлтэй харьцаж чаддаггүй юм бэ?
Эр хүндлэлийг хүн олж авах ёстой, үүнийг чихэр шиг тараадаггүй
Рики үгүй ээ, энэ зүгээр л тань шиг хогийн зантай хүмүүсийн өөрийгөө зөвтгөхөд ашигладаг шалтаг.
Эр энэ зүгээр л чам шиг бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийдэг хүмүүсийн ашигладаг шалтаг. Намайг рэзидэнт байхад хэн ч хүндэлдэггүй байсан. Тэд үл хүндэлсэн, хэрцгий байсан. Гэхдээ энэ намайг зоригжуулж, өнөөдрийн намайг бүтээсэн. Чинйи өрөөнд нь орж ирээд шүтдэг тэр хүнийг.
Рики одоо тийм бишээ
Эр миний амьдрал сүйрсэн. Мэс засалчид хүүхдийн төсөөлөлтэй биш хүмүүсийн амьтай харьцдаг. Амжилтанд хүрмээр байгаа бол, чи илүү над шиг хүн болох ёстой.
Ашир бүх зүйл зүгээр үү?
Алекс тиймээ
Мор хагалгаа маш амжилттай болсон.
Эр яг одоо бол өвдөлт алга.
Алекс тэгвэл шалгаж үзмээр байна уу?
Эр бүр илүү өвдөж байна.
Клэйр параллель цусны эргэлт сайнгүй байна. Артерийн судсыг яаж авах болж байна? Яасан бэ?
Рики би мэс засалч болохын тулд өөрийгөө хэр их өөрчлөх ёстой вэ?
Клэйр агуу болохын тулд, эсвэл юунд ч сайн байхын тулд, бид буулт хийх ёстой. Би ажилдаа, өвчтөнүүд, бүр хүн бүртэй сэтгэл санаагаараа хэтэрхий холбогдоод байдаг байсан. Тэгээд өөрийгөө тусгаарлаж сурсан.
Рики тиймээ, чи үнэхээр хатуу сэтгэлтэй, хүйтэн хөндий болсон.
Клэйр би өөрчлөгдсөн. Бид бүгдээрээ л өөрчлөгдөж байгаа. Чи зүгээр л үүнийг сайн өөрчлөлт болгохыг хичээх хэрэгтэй
Рики би өөрчлөгдмөөргүй байна. Өөрийнхөө эргэн тойрны зүйлийг л өөрчилмөөр байна. Удахгүй учрыг нь олноо
Клэйр тэгнэ гэдэгт итгэлтэй байна. Хөөе, чи бүхээгтэй тэрэгт амьдрахыг догь харагдуулдаг залуу шүү
Рики заза. Цусны эргэлт гэлүү, баруун тал нь илүү урт харагдаж байна.
Клэйр тиймээ, бас илүү дээр параллель
Мор үр дүн муу байсан учраас, бид яг одоо өөр хагалгаа санал болгож чадахгүй нь. Харин 6 сарын өвчин намдаах эм, мэдрэлийн эмчид үзүүлж, өвдөлт намдаах мэргэлжилтэнтэй холбоо барихыг санал болгож байна.
Эр ямар хагалгаа санал болгохгүй гэж?
Алекс ДРЭЗ-ийн хагалгаа. Бид тавдах мэдрэлээс тархины чинь мэдрэхүйн хэсэгт очих дохиог таслана. Гэхдээ биеийн чинь нэг тал саажих магадлал өндөр байгаа
Эр би хагалгаа хийлгэмээр байна
Эм хонгор минь, би өвдөлтөө хянахад чинь туслая. Би буцаад нүүж очы. Би чамд санаа тавина
Эр чи намайг чамтай өмнө нь яаж харьцаж байсныг мэднэ. Би улам л дордох болно.
Эм би чамайг дахиад хэзээ ч орхихгүй
Эр би үүнээс л айж байна. Би чамайг дорд үзэж, хатуу хандаж эхэлнэ, харин чи зүгээр л үүнийг тэвчих болно. Би үүнийг зөвшөөрч чадахгүй.
Алекс бид хагалгаанд бэлдэе дээ.
Шон “би байнга бусад хүмүүсийн алдааг хэлдэг”
Эр тиймээ. Тэгдэг гэсэн үг.
Шон “хүмүүс намайг юмсыг хэтрүүлж боддог гэж хэлдэг.”
Эр юмсыг дутуу үнэлж боддог хүмүүс л. Гэхдээ яахав_ дахиад тийм.
Шон “Би заримдаа хэвийн бус хоолойны өнгөөр ярьдаг”
Эр хэн өөрийгөө хэвийн бус өнгөөр ярьдаг гэж бодохын? Үгүй гэж тэмдэглэ. Одоо хэдэн асуулт үлдсэн?
Шон дуусчихлаа. Таны хариултууд аутизмтай хүний шинжтэй бүрэн тохирч байна.
Эр үгүй ээ, чи буруу оруулсан байна.
Шон үгүй ээ хар, үгүй ээ үүнийг хар. Харал даа, би тэгээгүй.
Эр үгүй ээ, надад өгөөдөх.
Шон үгүй ээ би
Эр битгий. Муу тэнэг. Мулгуу, болгоомжгүй..
Шон би хойшоо ухарсан..
Эр миний өрөөнөөс гар. Гараач
Шон заза
Лим хэвийн нурууны нугасны замд нөлөөлөхгүй байхад анхаараарай. Мэдрэхүйн чадвар суурь түвшинд байгаа
Алекс цусны даралт тогтвортой
Ашир хөл гарын Эс Эс И Пи-гийн хэмжээ 50%-иар буурлаа.
Лим цус хуралтын дээд доодох нугасыг, эсвэл ясны даралтыг шалга
Клэйр нугас зүгээр байна.
Лим судсаар шингэн хийж, даралтыг нь нэм
Ашир тэгээд юунаас болсын бол?
Лим мэдэхгүй ээ. Моторын хүчин чадалд асуудал байна уу?
Ашир нэг талын хэмжээ 70% болсон байна.
Алекс мэдрэлийн систем тэр чигтээ хаагдах гэж байна
Мор жижиг салбарласан артерийн бөглөрөл байна
Лим бид нурууны судсыг шалгасан..
Мор гадна талын. Гэхдээ электрод тараагуур артерийг гэмтээсэн байж магадгүй. ДРЭЗ-ийн дотогшоо чиглэсэн замыг дагаад, жижиг бөглөрлийг хайх хэрэгтэй.
Лим электродтой сүүлийн тайралтын хэсгээс хайж эхлэе.
Мор тэрнээс гүнд байх ёстой
Алекс түүнийг энд авчирвал илүү хялбар болно.
Лим ороод ир Рэзник эмчээ.
Клэйр бид Сайласын хагалгаагаар мэдрэлийн системийг нь дэлгэцээр хянана.
Шон тэр надад уурлаж байгаа
Клэйр Сайлас уу? Тэр бүх хүмүүст л уурладаг
Шон Эндрюс эмч түүнтэй аутизмын талаар ярьж болохгүй гэж хэлсэн. Гэхдээ би тэр талаар яриад, түүнээс тест авсан, бас түүний аягыг хагалчихсан, би одоо юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Юу мэдрэх ёстойгоо мэдэхгүй байна. Бас Лиа..
Клэйр Лиа надад жирэмсэн гэдгээ хэлсэн.
Шон би нэгэн зэрэг хоёр зүйлтэй учирсан болохоор надад хэцүү байгаа юмуу?
Клэйр би энэ хоёрыг чинь холбоотой гэж бодож байна.
Шон минйи хүүхэд найзгүй болвол яах вэ? Дээрэлхүүлбэл яахын?
Клэйр энэ Вайомингийн жижиг тосгон биш. Дэлхий өөрчлөгдөж байгаа Шон
Шон би өөрчлөгдөөгүй. Би хүмүүсийн юу мэдэрч байгааг яаж мэдэхийн? Яаж тэднийг тайвшруулахын? Би яаж сайн эцэг болж чадахын?
Клэйр бидний анх уулзаж байсан үеийг санаж байна уу? Яг тэнд?
Шон чи надад уурлаж байсан
Клэйр тиймээ, гэхдээ чи өвчтөний талаар зөв хэлсэн. Бас зөрүүдлээд байсан. Үнэхээр ухаалаг байсан. Бас чиний энэ бүх зүйл хэвээрээ байгаа. Гэхдээ чи миний энэ хаалгаар гүйж гараад уулзсан тэр залуу хэвээрээ байсан бол, бид яг одоо ингээд сууж байхгүй байсан. Чи өөрчлөгдсөн. Дасан зохицож, илүү том хүн болсон. Үүнийг ямар хэцүү гэдгийг мэдэх үү? Ихэнх хүмүүс оролдож ч үздэггүй. Бас чи гайхалтай аав болох болно. Хэзээ ч болсон бай.
Мор бидний тайрч авсан электродын өнцөгөөр дээшээ удаан яв. Бөглөрөл харагдахгүй л байна.
Ашир моторын хүчин чадал 80% боллоо.
Мор магадгүй бөглөрөл биш байх. Тархин дотор, илүү дээр байгаа ямар нэг зүйл байж магадгүй.
Алекс үгүй ээ, чиний анх хэлдэг зүйл үнэн байсан. Энэ хэт авиагаар харагддаггүй хэсгийн ард нуугдаж байж магадгүй.
Мор шүдэрхэг холбоосыг тасал.
Алекс энэ хажуугийн зайг улам ихэсгэж өгнө
Лим холбоосын хэсгийг бүрэн чөлөөл
Мор одоо харагдаж байна.
Лим бөглөрлийг ав. Моторын хэмжээ эргээд хэвийн түвшинд хүрлээ.
Мор хэрэг гарвал надад хэлээрэй
Лим бид зүгээр ээ. Баярлалаа.
Алекс хөөе. Хоёулаа сайн байсан биздээ
Мор тиймээ. Гэхдээ л чи нүүх хэрэгтэй. Өнөө орой
Шон миний ажлын анхны өдөр Мэлэндэз эмч надаар цус соруулахаас өөр юу ч хийлгэхгүй гэж хэлсэн. Гэхдээ дараа нь, намайг анхны хагалгааны зүсэлтээ хийхийг зөвшөөрсөн. Тэр миний найз болсон. Би түүнийг санаж байна
Эр чи зөв өрөөндөө ирсэн юмуу? Хэн нэгэн чамайг надад ойлгомжгүй түүхээ ярьж өг гэж хэлээ юу?
Шон би эмч болвол өөрийгөө аз жаргалтай болно гэж боддог байсан. Энэ намайг жаргалтай болгосон. Гэхдээ би үүнээс илүүг хүсч байгаагаа ойлгосон. Илүүг авч чадна гэдгээ ойлгосон. Би өөрчлөгдсөн. Та ч гэсэн өөрчлөгдөж чадна. Гэхдээ энэ хагалгаагаар үхчихвэл тэгэж чадахгүй
Эр би шийдвэрээ гаргачихсан. Одоо гар.
Шон минйи дүү Стив, надад үхэхээсээ өмнө хуванцар мэс өгч байсан. Тэрийгээ хугалаад би их гунигласан.
Эр би чамайг гар гэж хэлсэн.
Шон Мэсээ засч авсаныхаа дараа сэтгэл минь арай дээрдсэн.
Эр аав маань намайг 9 настай байхад нас барсан. Би өглөө түүнтэй хамт халуун шоколад уух дуртай байсан. Тэр томилолтоор явж ирэх бүртээ надад аяга авчирдаг байсан. Тэр намайг ойлгодог байсан. Харин ээж минь үгүй. Өөр хэн ч ойлгоогүй. Би дасан зохицохыг хичээсэн гэхдээ, зүгээр л уур хүрээд байдаг. Тэгээд бууж өгсөн. Үерхэл, найзууд, бүх зүйлд гэхдээ өөрийнхөө сайн зүйлийг авч үлдсэн. Харин одоо Мурфи эмчээ, би дэндүү хөгширч. Дэндүү олон дайсантай болж, дэндүү олон алдаа хийсэн. Хүмүүс намайг хүнйи амь авардаг учраас л тэвчдэг. Үүнгүйгээр, тэд яагаад надад санаа тавина гэж?
Шон би санаа тавы.
...
Шон сайхан үнэртэж байна. Зөөлхөн
Лиа оливийн тостой паста. Бөөлжих нотолгоо. Чи бодож үзсэн үү, нөгөө..
Шон тиймээ. Би жагсаалт гаргасан.
Лиа би чамаас сурсан бололтой. Чиний эхний зүйл юу вэ?
Шон би сайн аав болно гэж бодож байгаа, гэхдээ баталгаатай сайн мэдэхгүй байна
Лиа чи гайхалтай аав болноо. Минйи жагсаалтанд тэгэж байгаа.
Шон чиний зөв байсан. Энэ их төвөгтэй зүйл байна. Гэхдээ би мэдэж байгаа. Би чамайг жаргалтай байлгамаар байна Лиа
Лиа надад үүнийг хийх олон шалтгаан байгаа. Бас олон эргэлзээ. Би зүгээр л айгаад байна Шон. Гэхдээ бид хоёр хоёулаа эргэлзэж байгаа бол, одоо цаг нь биш байж магадгүй
Шон заза.
...
Эр миний гемоглобин тогтвортой байгаа, бас цагаан эсийн хэмжээ зүгээр.
Рики тиймээ, бид таны эмнэлгээс гарах бичгийг бэлдчихлээ.
Шон энэ аутизмын мэргэжилтэнд үзүүлэх бичиг.
Эр би өөрөө хайгаад оччихы. Баярлалаа Мурфи эмчээ. Бас баярлалаа Гэрин эмчээ.
Мор эргэн тавтай морил.
Эр амжилттай болсон уу?
Алекс одоо мэдэцгээе.
Эр гар чинь хүйтэн байна.
Рики би шилжиж байгаа. Өнгөрсөн жил, Жонс Хопкинсийн хөтөлбөрт бүртгүүлсэн. Тэд дэлхийгээр аялж, хэрэгтэй газарт нь тусалдаг эмч нар бэлтгэж байгаа. Намайг орой элсүүлж авна гэсэн.
Клэйр чамд яг тохирох газар шиг сонсогдож байна
Рики үргэлж сайн дарга байсанд баярлалаа. Бас сайн найз
Клэйр ингэж нууцаар явах юм бол тийм сайхан санагдахгүй ш дээ
Рики үнэндээ, минйи санаж байгаагаар, салах ёс хийхэд их хэцүү байсан. Чи үргэлж бусад хүмүүсийн төлөө их зүйл хийдэг. Заримдаа өөртөө зориулж юм хийж байхаа битгий мартаарай даа.
Мор чи надаар тоглож байсан юмуу, үгүй юмуу?
Алекс тоглож байсан бол намайг үлдээх үү?
Мор тиймээ.
Алекс би чамаар тоглоогүй ээ.
Мор тэгвэл хоёулаа өрөөний найзууд биш болсон нь сайн хэрэг. Учир нь би ингэж чадахгүй байсан. Энэ ганц л удаагийн явдал. Намайг бодлоо өөрчлөх хүртэл. Тиймээс үүнийг урамшуулал гэж бод.
...
Эм Лиа Дилалло?
Шон тэр нэрийг чинь дуудсан.
Лиа би өдөржин үүнийг сайхан санаа гэж бодох бүх шалтгаануудыг нь өөртөө сануулсан. Гэхдээ одоо жинхнээсээ тулаад ирсэн чинь, огтхон ч дээрдсэн санагдахгүй байна. Зүгээр л минйи сэтгэл өвдөөд байна. Магадгүй энэ зөв цаг нь биш байх гэхдээ хэзээ зөв байна гэж?
Шон би ч гэсэн, тэгэж бодож байна.
Лиа хоёулаа үнэхээр үүнийг хийх гэжүү?
Шон хоёулаа хүүхэдтэй болно.
Лиа тиймээ.
Шон заза
Лиа заза
Back to episodes Go home