Шон чи цалингаа нэмүүлэх хэрэгтэй
Лиа ямар нэг сайн зүйл хийх бүртээ цалингаа нэмүүлээд байж болохгүй.
Шон чи сайн зүйл хийсэн бас 1,75 сая долларыг аварч чадсан. Би энэ талаар Глассмэн эмчтэй ярьнаа.
Лиа үгүй ээ тэгэх хэрэггүй. Хэн нэгэнтэй ярьж, эсвэл ямар нэг зүйл хийх ёстой гэвэл, би өөрөө бүгдийг зохицуулж.. хөөе, үгүй ээ үгүй үгүй үгүй, хөөе хөөе, наадах чинь миний машин.
Эр машинаа Трикигийн ачилтын газраас очиж аваарай
Лиа энэ минйи машин учраас би яг одоо машинаа авмаар байна. Би машинаа энд тавьж болно, та хууль зөрчиж байна
Эр 1-ээс хойш л тавьж болно
Лиа Шон түүнд хэл
Шон энэ чиний зогсоол биш
Эр хэн нэг нь худлаа хэлсэн бололтой
Лиа би өнгөрсөн долоо хоногт л зогсоол авсан, энэ хүн бүрт шинэ зүйл. Тиймээ, энэ миний зогсоол биш гэхдээ би буруу газар зогссон гэсэн үг биш.
Эр 250 доллар болно, бэлнээр эсвэл картаар.
Лиа би 250-ыг төлөхгүй, надад чамд өгөх 250 доллар..
Шон чи цалингаа нэмүүлчихвэл..
Лиа Шон. Чи түр хүлээж болохгүй байна уу?
Эр би ажлаа эхэлсэн учраас чадахгүй
Лиа хуульд ингэж заагаагүй. Энэ зүгээр л та нар шиг новшнуудын зохиосон зүйл, тэгээд л ингэж байна
Эр 350 доллар. Ажиллах орчинд саад болсоны төлбөр.
Арон Жэфри Уиллямс, 21 настай. 5 настай байхдаа бэйсболд дурлаж, Тайгэруудтай тоглож байна гэж мөрөөддөг байсан. 8 нас хүрмэгцээ Багачуудын лигийн хамгийн сайн цохигч болсон. Тийм үү Жэф? 9 настайдаа, тэр багаа Дивишиналс руу хөтөлсөн.
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 11 дүгээр анги
Эр баяртай Дэнни.
Шон хөдлөж байна
Эр юу?
Шон эрхий хуруу нь хөдөллөө
Эр юу гэсэн үгүү?
Мор юу ч бишээ. Энэ бол ажиллагаагүй болж байгаа булчингийн хэвийн хариу үйлдэл.
Шон эсвэл хүчилтөрөгчийн дутагдал, электролитийн тэнцвэргүй байдлын шинж байж магадгүй. Эсвэл тархины үйл ажиллагаа сэргэх
Мор тархины бичлэгээр тархины үйл ажиллагаа байхгүй гэж гарсан
Эр аппаратаа буцаагаад залга
Мор Элайс, энэ 10 жилийн хугацаанд Дэннид олон мянган шинжилгээ хийсэн. Ийм боломж байсан бол...
Эр Рэзник эмчээ, гуйж байна, хурдлаач
Арон сээр нурууны архаг үрэвсэл. Өөдгүй бяцхан өвчин. Жэффийг 10-тай байхад, үрэвсэл нь хүндэрч, нуруун дах бүх яснууд нь бүгд нэгдэж эхлээд нэг том, овоорсон яс болсон. Нуруугаа сунгаж чадахгүй бол хөлөө ашиглаж чадахгүй болно. Нурууныхаа чилээг гаргаж чадахгүй бол, гараа ашиглаж чадахгүй болно. Ямар ч хэрэггүй хөл гартай үлдэнэ. Стандарт тэргэнцэр дээр ч багтахгүй
Эр би 10-тайгаасаа хойш орондоо өглөөний цайгаа ууж байгаа. Бас өдрийн хоол, оройн хоолоо
Клэйр бие чинь өвдөж байгаа юу?
Эр өмнө нь өвдөж байснаасаа дээрдсэн. Балтиморын Нурууны клиник дэх үе мөчний өвчин судлаачтай 7 жилийн өмнө уулзсан ч болоосой гэж боддог.
Алекс чамд хагалгаа санал болгоогүй юу?
Эр би 9 мэдрэлийн мэс засалч дээр очиж байсан, бүгдээрээ намайг эмчилж чадахгүй гэсэн, тэхээр.. гэхдээ Глассмэн эмчийн ачаар, мушгирсаны дараах ирээдүй маань тод гэрэлтэж байна. Би урт хугацааны асаргаанаасаа гарч, инженерчлэлээр сурч, Европ руу явж, бэйсболын талбай орж, тэмцээн үзмээр байна, магадгүй нэг охинтой хамт. Зүгээр л дахиад хэн нэгнийг тэвэрч үзэхийг хүсч байна.
Арон надад хагалгаанд хамт орж туслах хоёр рэзидэнт, хэрэгтэй байна.
Мор чи 10 жилийн өмнө юу хийх байсан бэ? Энэ бол түүний тархин дах аневризм нь хагарсанаас хойших Элайсын эмнэлэгт ирж, түүнд гаатай бялуу авчирч, онцгой нэгэн өдөр түүнийг нүдээ нээгээд “сайн уу хонгор минь, би унтчихсан уу” гэж хэлнэ гэж найдсан хугацаа. Би арай гэж түүнийг энэ найдвараас нь салгаж чадсан.
Шон найдвараас нь салгах аа?
Мор тэр энэ амьдралыг нь саажуулсан боломжгүй төсөөллөөс салах ёстой. Түүнд карьер, зорилго, эхнэр байсан, бид түүнийг чөлөөлвөл тэр дахиад эдгээр зүйлсээ олж авч чадна. Бид гэж чи бид хоёр. Тэхээр чи түүнд тэр хөдөлгөөн юу ч биш байсан гэж хэлнэ
Шон гэхдээ түүний допаминий түвшин нэмэгдсэн
Мор энэ стрессийн гормон учраас түр зуур идэвхгүй байхдаа бөөрний булчирхайнаас болж үүссэн байх боломжтой.
Шон гэхдээ энэ бас тархин дах мэдрэл дамжуулагч, сэргэсэн тархины үйл ажиллагаатай холбоотой байж болно. Допамины эх сурвалжийг олохын тулд цацраг идэвхит бодистой тархины болон бүтэн биеийн СПЭКТ томограф хийх хэрэгтэй.
Мор чи Элайсын талаар мэднэ биздээ? Амьдралаа үргэлжлүүлж чадахгүй байгаа өвчтөний нөхөр, энэ бүх зүйлийг улам дордуулна. Адил зүйлийг нь харж байна уу?
Шон үгүй ээ
Мор дахиад шинжилгээ хийхгүй, Шон.
Шон би Лим эмчээс асууна.
Мор чамайг бурж байгааг мэдэж байна
Шон би яаж бурахыг мэдэхгүй
Арон үений зүсэлтүүд бараг л төгс болж. Бараг л түүнийг хөлөндөө ямар ч мэдээгүй үлдээхээр төгс болж.
Рики би сээр нурууны их биеийг үйрүүлсэн. Гэхдээ үлдсэн хэсгүүдийг нь зөв хийсэн
Арон төгс болсон байна. Миний багт тавтай морил. Сурах бичгийн дагуу. Чи үзүүлэнгийн бичлэгийг яг дуурайж хийсэн байна. Харин чи тэгээгүй. Гуравдах ясанд асуудал байгаа, чи эхний ясыг нь оролдож үзсэн байна. Яагаад?
Ашир минйи модель үзүүлэнгийнхээс бага зэрэг илүү гэмтэлтэй байсан, тэгээд би гурван баганыг нөхөн сэргээх нь дээр гэж бодсын.
Арон сайн байна, сайн дэвшил байна. Чамайг багтаа авлаа. Би эрэгний хуваарлилт, ясны хагалгааны зүсэлт, савхан дүрслэлт бүрийг гаргачихлаа.
Марк би чамайг яагаад үүнийг хийж байгааг мэдэх гэж хичээж байлаа
Арон мэдэхгүй ээ. Нэг жаалын амьдралыг өөрчлөе гэж л бодсон байх
Марк би чамайг айж байгаа гэж бодож байна
Арон юу?
Марк больдоо. Чи хорт хавдраа эмчилсэнээс хойш яаруу болчихоод байгаа. Клиник ажиллуулах гээд хагалгаа хийхээ больж, хэдхэн болзооны дараа минйи дуртай баристатай гэрлэсэн, эдний аль нь ч чамайг жаргалтай болгохгүй байгаа.
Арон намайг уучлаарай. Хоёулаа зөвлөлийн хурлуудыг эс тооцвол нэг нэгэнтэйгээ бараг ярьдаггүй, чи одоо гэнэт минйи доторхыг хараад байгаамуу? Би эхнэртээ хайртай, ажилдаа хайртай
Марк гайхалтай. Гэсэн ч хоосон санагдаж байгаа биздээ? Би чамайг амьдралаасаа ямар нэг зүйлээ алдана гэж айгаад байнга хичээж байгаа гэж бодож байна. Чи ямар ч мэс засалчийн хүрэхгүй хэргийг авсан.
Арон энэ гайхалтай хэрэг, Жэффрид биднийг яагаад энэ хагалгааг хийж байгаа нь хамаатай гэж бодохгүй байна.
Марк түүнд хамаатай. Чинйи зорилго энэ хагалгаа эрсдэлийг даах уу үгүй юу гэдгийг бодитоор үнэлэх чадварт чинь нөлөөлнө.
Арон зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Шон чи цайны цагаар надтай 12:15-д уулзах ёстой байсан. Одоо 12:23 болж байна.
Лиа Би Трикигийн муухай харьцсан анхны хүн биш бололтой. Тэр ийм нэртэй байх нь аргагүй. Би чадахаараа л олон гомдол цуглууллаа, чи намайг дэмжсэн бол ийм зүйл болохгүй байсан. Тийм болохоор хоол идэхгүй
Шон чи надад уурлаад байгаамуу? Уурлахаараа над руу хардаггүй ш дээ. Гэхдээ одоо харж байна, тэхээр магадгүй уурлаагүй байх.
Лиа би найз залуугаасаа дэмжлэг хүссэн чинь тэр намайг эвгүй байдалд оруулсан, тиймээс минйи урам хугарсан гэж хэлж болно
Шон би үнэнийг хэлсэн
Лиа чи шударгаар хэлэх биш намайг дэмжих ёстой байсан. Бид одоо нэг баг Шон, нэг ижил зорилгын төлөө хамт ажиллах ёстой. Яг одоо бидний зорилго бол миний машиныг буцааж авах.
Шон тэгвэл чи 350 доллар төлөх ёстой
Лиа би юу ч төлөхгүй. Тэр бол далайн дээрэмчин, би түүнийг дэлхий дахинд илчилнэ.
Жор допаминий хэмжээ тусгайлан нэмэгдсэн зүйл алга. Тархинаас ялгараагүй бололтой.
Мор биднийг хүчилтөрөгчийн нөөцийг нь хаах үед бөөрний булчирхайнаас ялгарсан гэсэн үг.
Шон бөөрний булчирхайг нь хары
Жор Эхнэрийнхээ төлөө 10 жил гашуудна гэдэг гайхалтай юмаа.
Мор тэр гашуудаагүй ээ. Түүнийг амьд байгаа цагт тэр гашуудаж чадахгүй. Дэнни тодорхойгүй нөхцөл байдалд байгаа, амьдрал үхлийн хооронд хаа нэгтээ. Тэр ч гэсэн.
Шон сайн хамтрагч байхын тулд цагийн хязгаар байгаан бол, ёс зүйн хязгаар ч гэж байгаа юу? Тэднийг буруу зүйл хийсэн байсан ч дэмжих ёстой юу?
Мор чи комонд орсон өвчтөн банк дээрэмдэнэ гэж бодоод байгаамуу? Сайхан шалтаг байна
Жор Лиа юу хийчихсийн?
Мор тэр хамаагүй ээ. Түүнийг дэмж. Түүнтэй санал нэг байсан байгаагүй, сайн хамтрагчийн хийх ажил бол дэмжлэг үзүүлэх. Эсрэгээрээ Мэс заслын ахлахаас тусламж гуйж маргаанаа шийдвэрлэж болно.
Жор бөөрний булчирхай ч биш байна.
Мор гараад ирлээ, гэхдээ эрхтэнээс болоогүйн байна. Хавдраас болсон байна.
Шон Дэнни хорт хавдартайн байна.
Арон бид нарыг Хампти Дампти шиг зүйл хийнэ гээд л ойлгочих, гэхдээ энэ удаа, бид чамайг жинхнээсээ эргээд хэвэнд чинь оруулна. Тэглээ гээд хэт хөөрөх хэрэггүй. Эндрюс эмч бидэнд бодит байдлыг тайлбарлаж өгнө.
Марк бүх зүйл амжилттай болвол, чи хязгаарлагдмал хүрээнд хөдлөж, тэргэнцэр дээр ганцаараа явж чаддаг болно. Харин амжилтгүй болвол, саажих эрсдэл байгаа, бас их хэмжээний цус алдах магадлалтай учраас хагалгаанаас амьд үлдэх боломж өчүүхэн бага гэсэн үг. Гэхдээ чамд гайхалтай баг, дэлхий дээрх хамгийн шилдэг мэс засалчдын нэг байна.
Арон тэгээд юу гэмээр байна?
Эр энэ үнэхээр болж байна шүү
Арон тиймээ эрхэмээ. Маргааш өглөө, хамгийн түрүүнд
Эр уучлаарай Глассмэн эмчээ. Би, би хийж чадахгүй нээ.
Шон түүний нурууны ойролцоо параганглиома байна. Хуруу хөдөлсөн нь тархины үйл ажиллагаа сэргэсний дохио байгаагүй. Зүгээр л хавдар мэдрэлүүдийг нь үрэвсүүлсэнээс үүссэн хариу урвал. Түүний амьсгалын аппаратыг салгаж болно
Эр энэ ямар хавдар юм? Эмчилж болдог юмуу?
Мор ганц эмчилгээ нь хагалгаа, бас хавдар маш хэцүү байрлалд байгаа
Эр хавдрыг нь авахгүй бол юу болох уу?
Шон энэ хортой хавдар. Дэнни хэдэн сарын дотор нас барна
Эр тэгвэл хагалгаа хийх хэрэгтэй
Мор тэр таныг гарнаас нь барьж байхад биш, хагалгааны өрөөнд үхэж магадгүй. Бид тархины бичлэгийг нь шалгасан, өөрчлөлт байхгүй байгаа
Эр өөрчлөлт гарсан. Эрхий хурууны хөдөлгөөн нь өөрчлөлт байсан. Бас хорт хавдар, допамин гээд энэ бүгд чинь өөрчлөлт. Өөр зүйл өөрчлөгдөж магадгүй, энэ түүнийг сэрээх өөрчлөлт ч байж магадгүй
Мор Элайс, түүний бие үхэж байна
Эр биднийг зөвшөөрөх хүртэл л. Би түүнийг нэг удаа орхисон, дахиж тэгэхгүй ээ.
Арон би чиний эмнэлгээс гарах бичгийг аваад ирлээ.
Эр цагийг чинь үрсэнд уучлаарай. Би үүнд өөрийгөө бэлэн гэж бодсон, аюултай гэдгийг нь ч мэдэж байсан. Миний амьдрал төгс биш гэхдээ байгаа бүхнээрээ дэнчин тавихаар тийм муу биш.
Арон чи Гэйтс Браун гэж сонсож байсан уу?
Эр 68 оны Тайгерсийн зүүн талбайн тоглогч уу?
Арон тиймээ
Эр аавд түүний бэйсболын карт байдаг
Арон аав чинь түүний түүхийг ярьж өгч байсан уу? Түүний авъяасыг олж харсан анхны хүн бол шоронгийн харгалзагч байсан. Тэр түүнд шоронгоос 1 жилийн өмнө тэнсэнгээр суллагдахад нь туслаж, тэгээд тэр мэргэжлийн бэйсбол тоглосон. Би Гэйтс Брауны талаар их боддог. Хэцүү, үнэхээр хэцүү шийдвэр, гаргах ёстой болсон үе бүртээ би, түүнийг ямар их айж байсан бол гэж боддог.
Эр юу, Тайгэрсд тоглох уу? Энэ бол жинхэнэ мөрөөдөл. Үнэхээр аймшигтай.
Арон шоронгоосоо эрт гарч, хэсэгтээ байгаагүй ертөнцтэйгөө нүүр тулах хэцүү. Тэр хүлээлтэнд нь хүрээгүй бол яах байсан? Дээд лигд хангалттай сайн биш байсан бол яах байсан? Гэхдээ тэр тэмцсээр байсан. Өөрийгөө дайчилсан. Чи энэ хагалгааг хүсч байсан, тэмцсээр, өөрийгөө дайчилсаар байсан, эмч нар ар араасаа үгүй гэж хэлсээр байсан ч, одоо л нэг юм тийм гэж хэлэх эмч олонгуутаа, зогсох гэжүү? Би үүнийг чинь ойлгохгүй байна. Чамайг хагалгаа бүтэлгүйтнэ гэдгээс айж байгаа гэж бодохгүй байна. Чи үүнийг амжилттай болно гэдгээс айж байна. Сүүлийн хэдэн жилийн турш, чи онлайнаар суралцаж, зэрэг авахаар хичээж болох байсан. Аялалаар явж болох байсан.
Эр намайг оролдож үзээгүй гэж бодоо юу?
Арон чи оролдож үзсэн заза, тэгээд бүтэлгүйтсэн, гэхдээ чамд сайн шалтаг олдсон. Одоо чи хагалгаагаа оллоо, энэ амжилттай болвол чи бүтэлгүйтсэн хэвээрээ байна гэжүү? Энэ чинь л аймшигтай. Одоо чи өөрийгөө толинд хараад, өөрөөсөө асуух ёстой, “минйи өвчнөөс болсон уу, надаас болсон уу” гэж.
Эр намайг 10 насны төрсөн өдрөө хаана тэмдэглэснийг мэдэх үү? Хүүхдийн эмнэлэгт, нуруу руугаа 13 стеройд тариа хийлгэж байсан. 11 нас хүрэх үед, миний нийгмийн сүлжээ эмч сувилагчдаар дүүрсэн байсан. Би хэзээ ч ажил хийж байгаагүй. Хэзээ ч охинтой бүжиглэж байгаагүй. Хэзээ ч сайн найзтай байж үзээгүй. Би яаж энгийн хүн шиг амьдрахыг мэдэхгүй
Арон тэгээд юу гэж? Чи бүх зүйлдээ муу байна. Ийм амьдралд тавтай морил. Үүнийгээ зөв шийдвэр гэж бодож байвал хагалгаа хийлгэхгүй байж болно. Гэхдээ өөртөө нэг тус хүргээрэй. Ийм амьдралаар амьдрахаас айсандаа үгүй гэж битгий хэлээрэй.
Шон би чамайг дэмжнээ
Лиа баярлалаа. Би одоо чам руу харж байна. Харав уу?
Шон анзаарсаан
Лиа утсаа өгч бай.
Шон яах гэж?
Лиа Би Трикиг муулах олон зуун Елпийн бүртгэл үүсгэсэн чинь миний Ай Пи хаягны хэмжээ хэтэрчихлээ, надад дахиад нэг хэрэгтэй байна.
Шон чи тэгэж болохгүй ш дээ.
Лиа тэр хүмүүсийг сүрдүүлж болохгүй, би зүгээр л түүнд хариуг нь барьж байна. Намайг зэвсгээ агсаж, сүрдүүлбэл тэр миний машиныг буцаж өгнө. Бүр өөрийн биеэр ч авчирч өгч магадгүй. Би ямар нэг зүйл нийтлэхгүй ээ. Баярлалаа.
Лим хавдрын сүүлчийн хэсэг нурууны бүрхүүл эдэд гүн шигдсэн байна. Нарийн зүсэлтийн хайч.
Шон би луйврын хэрэгт оролцоод байх шиг байна. Гэхдээ бас хамтрагчаа дэмжмээр байна.
Жор хамтрагч чинь чамаар тухгүй зүйл хийлгээд байгаа бол, хурдан болиулах хэрэгтэй. Галзуурах боломж битгий өг
Шон Лиа галзуу биш
Жор бид бүгдээрээ л заримдаа галзуу болдог. Зүгээр л түлхэц өгөх зөв зүйлээ ол.
Лим тодорхой дундын бүс байх ёстой. Хамтрагчаа буруу зүйл хийж байгаа гэж бодож байвал, зөв зүйлийг харахад нь тусла. Хараал идэг. Хальс нь урагдчихлаа, бас бүрхүүлийг урчихлаа. Тархи нугасны шингэн асгарч байна. Графт хийж үзэх хэрэгтэй. Бүрхүүлийг бэхжүүлэхийн тулд холбогч эдүүдээс ав.
Жор Лим эмчээ?
Эм минйи төрсөн өдөр шиг амтагдаж байна
Мор шинжилгээгээр хавдар үсэрхийлээгүй гэж гарсан. Та одоо хавдаргүй болсон. Бас тархины үйл ажиллагаа ч зүгээр байгаа
Эр бүх утгаараа, үнэхээр сайхан өдөр байлаа
Эм 10 жил. Би сайхан зүйлээс хоцорсон уу?
Эр үгүй ээ.
Эм гэхдээ би яагаад сэрчихсийн?
Мор бид шинжилгээ хийж байгаа. Мэдээгүйжүүлэг идэвхгүй тархийг дахин ачааллах тохиолдол байдаг. Таных хөнгөн байсан гэхдээ л ийм байх...
Эр зүгээр л гайхамшиг гээд нэрлэчихье.
Арон сүүлийн ясны зүсэлт. За одоо түүнийг тэгшлээд үзье.
Марк чи энэ жаалыг амиараа дэнчин тавь гэж ятгаж чадсан бол, ямар ч хүнтэй айдсынх нь талаар ярьж чадаж магадгүй.
Арон би чамтай малгайны чинь талаар олон жил ярих гэж хичээж байгаа
Марк энэ малгай хүний амь авардаг. Үүнээс айх хэрэггүй.
Ашир би чизбургер идэхээс айдаг. Ээж маань өөрийнхөө хоол хийх чадвараар бахархдаг байсан. Тэр бидэнд кошёроо авч үлдэхийн тулд амтаа золиослох хэрэггүй гэж хэлдэг байсан. Ядаж л түүнийг гал тогоонд байхгүй үед. Миний түүний итгэл үнэмшлээс татгалзсан бүх аргуудыг бодож үзвэл үнэхээр солиотой, гэхдээ нэгийг л идчихвэл, ээжээсээ сүүлчийн холбоогоо таслаж байгаа юм шиг санагддаг.
Клэйр ээж минь надад гитар тоглохыг зааж өгсөн. Бидэнд асуудал байсан, бүр маш их, гэхдээ дуулах үед бүх зүйл зүгээр болсон юм шиг санагддаг байсан. Түүнийг нас барсанаас хойш, би гитарын хайрцгаа нээж үзэхээс айдаг болсон.
Алекс чиний ээлж дуусаагүй биздээ? Намайг санаа юу?
Мор өнөөдөр өглөө онцгүй байлаа. Миний өвчтөн амь орчихлоо
Алекс гайхмаар юмаа. Чи ийм чадварлаг байгаад байвал, удахгүй үүндээ дасах байх.
Мор надад мөхөөлдсөн тариа хэрэгтэй байна
Алекс цайны газарт мөхөөлдөс байгаа.
Мор Чэри Гарсиа байхгүй. Чамайг шинэковд ялагдсан гэж дуулсан. Өнөөдрийн сонссон хамгийн сайхан мэдээ.
Алекс би бүх зүйлээ төгс хийсэн гэхдээ л тэгш хэмтэй болоогүй
Мор хамрын хагалгаа. Засах тусам улам өөрчлөгддөг. Байнга өөрчлөх ёстой болно. Эндрюс үргэлж төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний зүйл бол төлөвлөгөөгөө хаях гэж хэлдэг.
Алекс тийм учраас л би сэргээн засах хагалгаанд сонгогдоогүй
Мор эсвэл дүрмээ дагахгүй байхаас айдаг цэнхэр захт экс цагдаа болохоор. Эл3 дугаар үе нь төгс болж, тэхээр чи тийм ч авъяасгүй хүн биш. Гэхдээ засах ёстой яснуудыг нь хар. Зөн совин чинь энэ ажиллагааны юуг гарын авлага дээр байхгүй гэж хэлж байна?
Баяр хүргэе. Чи одоо шинэковын зэрэгт хүрэхээр боллоо.
Алекс би чиний зайрмагийг идсэндээ гэмших шахлаа шүү
Марк цусны даралт 82/50, нурууны шок уу?
Ашир SSEP, MEP давалгаа хэвийн байна.
Арон мурийлт байна уу шалга
Клэйр нугасны даралт байхгүй байна
Ашир даралт унасаар л байна
Арон сувагт нь нүх гаргачихын байхдаа? Энэ боолтуудыг нь аваад үзий
Марк нуруу нь биш байна, зүрх нь байна. Зүрх зогсож байна. Яаралтай тусламжийн тэрэг.
Клэйр мэс.
Шон би Дэнниг яагаад сэрсэнийг олчихлоо. Параганглиома допаминаар дүүрсэн байсан.
Мор тэгээд үүнийгээ бага хэмжээгээр шахсан, бид тэгэж л мэдсэн
Шон гэхдээ хальс урагдах үед, хавдар допаминийг маш их хэмжээгээр ялгаруулсан. Нурууны шингэн нь литр тутамд 1200 нанограмаар гарсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархийг нь допаминд живүүлж, идэвхжүүлээд, түүнийг сэрээсэн.
Мор энэ зүгээр л баярлуулах үйл ажиллагаа байсан. Түр зуурын баярлуулах үйл ажиллагаа. Допамин алга болох үед, тархи нь дахиад л ажиллагаагүй болно.
Шон тиймээ. Бас түүнийг сэрүүн байлгахад хэрэгтэй тун нь хортой байх болно
Мор энэ огцом хөөрлийг нь дахиж хийхгүй бол, тэр буцаад комонд орно. Хэрвээ тэгвэл тэр үхэх болно. Таны допамины түвшин хурдацтай унаж байгаа, эргээд хэвийн хэмжээндээ очиход, та буцаад комны байдалдаа орно.
Эм юу?
Эр үгүй ээ. Түүнийг харал даа, тэр гэрэлтэж байна. Тэр ярьж, инээж байна. Тэр зүгээр байгаа.
Мор надад харамсалтай байна
Эр ингээл болоо юу? Ямар ч эмчилгээ, хагалгаа, эмэн эмчилгээ байхгүй юу?
Мор Элайс бидэнд...
Эр үгүй ээ.
Эм надад хэр хугацаа байгаав?
Шон 24 цаг хүрэхгүй.
Эр гэхдээ тэр дахиад сэрж чадна биздээ? Та нар энэ удаа түүнийг сэрэхгүй гэж бодож байсан. Сэрэх ёсгүй гэж хэлсэн
Шон ийм зүйл болоход олон үйл явдал давхацсан тохиолдол бараг болж байгаагүй, гэхдээ дахиад ийм зүйл болохгүй гэж хэлмээр байна.
Эр би өөр эмчтэй уулзмаар байна
Эм Элайс
Эр өөр, өөр ямар нэг арга...
Эм Элайс. Хоёулаа үүнтэй нүүр тулах ёстой
Эр яагаад? Тэд тэгэж хэлсэн болохоор уу? Намайг сонс. Чи яг энд байна, минйи нүд рүү хараад, гарыг минь барьж байна. Чи хаашаа ч явахгүй, Дэнни. Амлаж байна.
Арон Тропонин хэвийн байна. Зүрхний шигдээс биш байна.
Ашир тиймээ, уушгины судасны бөглөрөл алга
Марк зүрхэнд ч бас бөглөрөл үүсээгүй байна. Хавхлаг хэвийн, хананы хөдөлгөөнд өөрчлөлт байхгүй. Гэхдээ баруун ховдлын урсгал дах Эс Ди долгионы нэгдэл байна. Зүрх нь зөв ажиллахгүй байна.
Ашир хөл нь хавдчихсан байна. Биеийн шингэн нь доод хэсгээсээ эргэлдэхгүй байна. Түүний анатоми мушгирсан нөхцөл байдалдаа дассан байсан. Анх эхлэх үед энэ нь асуудал байгаагүй. Одоо шинэ байрлалд шилжсэн учраас вена каваг нь дарсан байх. Тэгээд нуруу болон цээжний яс нь зүрхэнд очих цусны урсгалыг шахаж байгаа.
Марк вен нь дарагдчихаж.
Клэйр гуурсаар ивж нээж болох уу?
Марк цээжний хөндийн хязгаарлалт их байгаа. Жэффийн бие бидэнд тэгшлэхийг нь зөвшөөрөхгүй байна. Хагалгаагаа буцааж хийх хэрэгтэй.
Арон хааны хүч хүрэхгүй байх нь.
Мор Элайс угаалгын өрөө явсан биздээ. Тэр үргэлж таны талаар ярьж байдаг. Би таныг усан дээр болон уулын уруу цанаар гулгах дуртайг мэднэ, усны температур 48 хэм байсан ч та Таход нэг өдөр хоёуланг нь хийж байсан. Таны дуртай кино бол Тулааны талбар дах дэлхий. Сайн кино гэдэг нь тоогүй. Ойлгож байна. Бас таны дуртай чихэр, би үүнийг өөрөө олж мэдсэн шүү. Бас би гөлөгнүүдийн талаар сонссон, тэр гурван гөлөгнөөс сонгож чадахгүй байсан учраас..
Эм гурвууланг нь гэртээ аваад ирсэн.
Мор тиймээ
Эм чи намайг азтай эмэгтэй гэж хэлэх гээд байна уу? Зүгээр ээ, би азтай гэдгээ мэднэ. Би өөрийнхөө заяаны ханийг олсон. Хүмүүс одоо ч энэ үгийг ашигладаг уу?
Мор тэр бол хэцүү шийдвэр гаргаж чаддаггүй гайхалтай хүн, бас үлдсэн бүх амьдралаа таны дэргэд байж, таныг амьд байлгаж байгаа аппаратны чимээг сонсож өнгөрүүлэх болно. Та энэ бүгдийг зогсоож чадна.
Арон боолт гацчихлаа
Марк би ялтсан тэлэгчээр үзье
Клэйр энд ясны графт хийвэл, Ти3 нугаламыг өмнө нь байсан шиг нь нэгтгэж чадна.
Арон нуруу нь дахиад хэзээ ч өмнө нь байсан шигээ болохгүй. Бид түүний нурууг 15 өөр түвшнээр буталсан. Бүр илүү их муруйлт үүсч, бүр илүү их өвдөх болно.
Марк Ти- бариул
Арон цээжний хэнхэрцэгний хонхойлт. Хэнхэрцэгний хонхойлт. Өмнө нь сонсож байгаагүй бол гэмших хэрэггүй, энэ тун ховор зүйл. Цээжнийхээ голд том хонхорхойтой төрсөн хүмүүс байдаг. Заримдаа цээжний яс нь зүрхийг дарахаар муу байрлалтай байдаг, тиймээс өвчүүнд нэвтэрч ороод, хавиргуудыг нээж, үүнийг төмөр тороор ивж нээх хэрэгтэй. Жэффд үүнийг хийж чадвал, цээжинд нь хангалттай зай гаргаж өгч чадна. Нурууг нь хаагаад, дээш нь эргүүлцгээе.
Эм сэхээн амьдруулахгүй гэсэн зөвшөөрөл. Би дахиад амьсгалын аппаратанд ормооргүй байна. Энэ амьдрал биш.
Эр та нар түүнд өгөө юу?
Эм гэхдээ би гарын үсгээ зурсан. Бидний анх тэмдэглэж байсан валентиний баярыг санаж байна уу? Чи надад, хоёр жижигхэн зүрхтэй мөнгөн зүүлт өгсөн. Би чамд Бостон дох ажлын талаар бодож үзнэ гэж хэлсэн. Чи намайг явуулсан
Эр чамд минйи зөвшөөрөл хэрэггүй байсан
Эм мэднээ. Мэднэ. Гэхдээ чи үүнийг миний хийх ёстой зүйл гэдгийг мэдэж байсан. Бас намайг айж байсныг ч мэдэж байсан.
Эр Дэнни, энэ Бостон биш. Би чадахгүй ээ. Би чамайг явуулж чадахгүй
Эм мэднээ. Тийм учраас л би сэрсэн бололтой. Сайн уу?
Эр сайн уу?
Эм надад үргэлж харамсаж явдаг нэг зүйл байгаа. Коста Рика. Тэр чиний мөрөөдлийн аялал байсан
Эр ээж чинь өвдсөн байсан
Эм тийм ч их биш. Гэхдээ чи гомдоллоогүй. Бүх зүйлээ цуцласан. Чи тийшээ явсан уу?
Эр чамгүйгээр яаж явахын?
Эм чи явах ёстой. Өөрсдийнхөө төлөө. Би тэр талаар бодож үзсэн. Баяртай
Эр Дэнни? Баяртай.
...
Арон босч үзмээр бйана уу? Чи хийж чаднаа.
Эр үгүй ээ, үгүй. Би унах байх гэж айгаад байна
Арон тийм учраас л оролдоод үзэх хэрэгтэй.
Эр Глассмэн эмчээ.
...
Эр 6 цаг өнгөрчихсөн
Лиа танайх 24 цаг нээлттэй байдаг
Эр би хаалттай гэж хэлээгүй. Ердийн ажлын цаг өнгөрчихлөө гэж хэлж байна. Тийм учраас 50 доллар нэмж төлөөрэй
Лиа би чинйи болон энэ бохир үйл ажиллагааны чинь талаар 336 хамгийн зэвүүн шүүмжүүдийг бичсэн. Тэхээр миний машиныг эргүүлж өг, эсвэл би шүүмжээ нийтлэж, энэ газрыг чинь хаалгана
Эр би чамд итгэхгүй байна, бялуухан минь. Чи хуулиа дагадаг хүн, би шударга бус бизнесийн үйл ажиллагааны хураамж гэж 200 доллар нэмэх ёстой.
Лиа энэ товчин дээр дарвал, чи Трикигийн машин ачилтандаа баяртай гэж хэлэх болно.
Эр бэлнээр үү картаар уу?
Лиа энэ удаа би худлаа яриагүй шүү. Шон түүнд хэл
Шон бэлнээр
Эр ийшээ яваарай.
Лиа би сайн.. Шон.
Шон явж бай, явж бай
Эр буцаад ир.
Шон за одоо хурдан яваарай.
Лиа бурхан минь Шон.
Клэйр үзүүлээд өг. Тэгээд?
Ашир энэ, үнэхээр, үнэхээр амттай байна.
Эр ширүүн байлаа шүү. Бүгдээрээ Трэвэрсд алга ташаарай. Дараагийн хүн бол, Клэйр.
Ашир хөөе, чи хийж чаднаа.
Клэйр заза. Энэ бол, ээжийн, ээжийн минь надад зааж өгсөн дуу. Та нарт таалагдахгүй бол өөрсдөөсөө ичээрэй.
...
Марк Жэффийн хагалгааны дараах зургийг харлаа. Бүх зүйл нь сайн байна.
Арон тйимээ.
Марк чиний хийсэн зүйл ер бусын байсан. Чамд үнэхээр сайхан санагдаж байгаа биздээ
Арон үнэхээр сайхан байна.
Марк миний татгалзсан гурван өвчтөн. Энэ дэлхийд боломжгүй зүйлийг хийж чадна гэж бодож байгаа хангалттай бүдэрсэн илүү олон хүмүүс хэрэгтэй.
Алекс надад 7 доллар өгнө шүү
Мор энэ чинь 6 доллар
Алекс хүргэлтийн хөлс
Мор би сая түрээсийг чинь 20 доллароор нэмчихлээ.
Лиа царай нь аймшигтай харагдсан. Ихэнхдээ бага зэргийн солиоролтой хяналтгүй уур хилэн байсан. Чи яаж машин луугаа Төмөр хүн шиг үсэрч чадваа?
Шон би өвдгөө гэмтээчихсэн
Лиа чиний хийсэн зүйл бүр илүү гайхалтай байсан. Чамайг тэр залууг тэгэж хашраасанд итгэж чадахгүй нээ
Шон би тэгээгүй ээ. Би түүнд 250 доллар төлсөн, түүнийг хариу цохилт өгөх шалтгаангүйгээр орхисон учраас тэр үүнийг авах эрхтэй. Энэ нь шударга. Лиа, чи сүүлийн хоёр өдөр бага зэрэг галзуу байсан, би чамд юу зөв болохыг харахад туслах хэрэгтэй байсан.
Лиа би бага зэрэг галзуу байсан нь үнэн. Гэхдээ машинаас болж тэгээгүй ээ. Хоёр өдрийн өмнө би нэг зүйл мэдсэн, Шон, би жирэмсэн.
Back to episodes Go home