Лиа цагаа олж дээ. Надад яагаад ингэж хандана вэ?
Мор бидний найдаж байсан хариу гарсангүй. Таны шинжилгээ бидний хэт авиагаар харсан зүйлийг баталлаа. Таны элэгний өвчин эцсийн шатандаа орсон байна.
Эм гэхдээ би үргэлж эмээ ууж байсан
Мор мэднээ. Та миний хамгийн дуулгавартай өвчтөн. Гэхдээ аутоиммун шар өвчинд эмчилгээ хийсэн ч явц нь нэмэгдсээр байдаг. Танд элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй. Бид энэ талаар өмнө нь ярилцсан, санаж байна уу? Гэхдээ таныг эмчлэхийн тулд гайхалтай мэс засалчдын баг өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Бид таныг эмнэлэгтээ хэвтүүлнэ. Танд асуулт байна уу?
Эм өөр хүн үхэж байж, би амьдарна гэжүү? Би залбирмаар байна гэхдээ хэн нэгэн хүнийг үхээсэй гэж залбирч чадахгүй
Лиа цахилгаан шатаа барьж байгаарай. Баярлалаа. Би аль хэдийн хоцорчихлоо.
Арон чамд юу тохиолдоов?
Лиа сүртэй зүйл бишээ. Сэрүүлгээ сонсолгүй унтчихсан, хөлийн хуруугаа цохисон, дараа нь зогсоолын тасалбар авч, дугуй маань хагарсан.
Арон чи 50 настай шарилтай байж Трипл Эй ашигладаггүй юмуу?
Лиа би 44 жил болсон машин барьдаг, өөрөө дугуйг нь солихоос илүү тусламж хүлээвэл удах болно.
Арон чамайг яаж ашиглахыг нь мэдэж байгаад гайхаж байна
Лиа эмэгтэй хүн болохоор уу?
Арон 20 дугаар зууных болохоор чинь.
Лиа би бас машины компанид ажиллаж байсан инженер хүн шүү
Арон компьютерийн компани гээч, чи програм хангамж бүтээдэг.
Лиа жолоочгүй машинд зориулсан.
Арон тэхээр Сони машины стерео бүтээдэг болохоор машины компани гэж..
Лиа би зүгээр л өөрийгөө чирэгч машины жолоочоос эсвэл таниас хурдан дугуй сольж чадна гэж хэлж байна.
Арон заза. Ингэж уурлах хэрэггүй ээ. Би зүгээр л чамтай ярилцах гэсийн
Лиа өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Клэйр ямар өвчтөн вэ?
Эр тэр гурван төрөлтөд оролцож байгаад живэх шахсан. Зүрхний цохилт сэргэсэн гэхдээ ухаан алдсан, хүнд амьсгалж байгаа
Шон тэр гурван төрөлтөд оролцож байсан юмуу?
Клэйр нэмэлт булчингийн оролцоотой, амьсгал тасалдалт. Хүчилтөрөгч нь унаж байна.
Эр тэр бол Корт Грахам
Клэйр 8 литр хүчилтөрөгч. Бид хэн гэдгийг нь мэдэх ёстой юмуу?
Эм хорт хавдраас амьд үлдсэн, тэсвэр тэвчээртэй тамирчин. Бас хорт хавдрын том хандив явуулдаг.
Шон зүүн уушгид фокустай хатуурал бас шингэний хуралт байна. Надад цээжний гуурс хэрэгтэй
Эм ойлголоо
Клэйр тэр туршлагатай сэлэгч юм бол, ямар нэг зүйлээс болж ухаан алдсан байх
Шон зүрхний шигдээс байж магадгүй. Харвалт
Клэйр толгойн гэмтэл юмуу?
Шон усанд сэлж байхад уу?
Клэйр би нэг удаа богино зайны гурван төрөлтөнд оролцсон. Сэлэлт нь усан дотор тэшүүрээр гулгахтай адил.
Эм хараал идэг. Шүүгээ онгойхгүй байна. Би өөрийнхөө кодыг хийсэн боловч ерөөсөө болохгүй байна
Клэйр яаж ийгээд ол, бидэнд цээжний гуурс хэрэгтэй
Шон би 10 номерийн мэсээр хийлээ
Клэйр тэглээ гээд хангалттай шингэн гарахгүй
Шон мэднээ
Эм аливээ.
Клэйр тэр хөхрөөд эхэллээ
Эм аливээ, онгойл доо
Клэйр замаас холдоорой. Битгий зогсоод байгаач. Гуурсаа ав
Эм уучлаарай, уучлаарай.
Клэйр юу болоод байгаан? яагаад онгойхгүй байгаан?
Эм мэдэхгүй ээ. Цахилгаан байгаа ч, манай компьютерууд ажиллахгүй байгаа.
Клэйр бүгдээрээ юу? Эмнэлэг тэр чигтээ юу?
Эм тийм л бололтой
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 10 дугаар анги
Марк бид клиник, яаралтай тусламжаа түр хугацаагаар хаагаад, шинэ өвчтөнүүдээ шилжүүлэх хэрэгтэй. Сайн мэдээ нь хагалгааны өрөөнүүд сүлжээнээс хол байдаг, тиймээс зургуудаа гаднах дэлгэцтэй холбох шаардлагагүй, гэхдээ MRI болон туяа эмчилгээний машинууд ажиллаж байгаа.
Арон гайхалтай. Бүх чухал биш хагалгаануудыг хойшлуулж, хамгийн яаралтай хэргүүдийг л авч үлдэе.
Марк ойлголоо. Цагдаа дуудсан уу?
Арон Сан Хосэгийн цагдаа, холбооны мөрдөх товчоо, Кибэр гэмт хэргийн даатгалын компанитай ярьсан.
Марк барьцааны мөнгө нь?
Арон 2 сая. Бид датагаа хуулаад авчихсан байгаа. Бүх зүйл хэвийн
Лиа асуудал гарлаа.
Арон ганцхан асуудал бол би хязгааргүй их баярлах болно шүү
Лиа үгүй ээ ганц биш. Тэд манай сүлжээг гурван сарын өмнөөс эхэлж хакердсан байна. Манай серверүүдийг шифрлээд зогсохгүй манай энд байдаг, клауд сууртай нөөцүүдийг хангалттай авсан.
Арон бид мэдээллээ хуулж авсан биздээ?
Лиа бидэнд бүр гурав байгаа, 30 өдөр болоод л шинэчлэгдэж байдаг, бидэнд байгаа хамгийн хуучин нөөц нь энэ новшнуудыг нэвтэрсэнээс дөрвөн өдрийн дараа шинэчлэгдсэн.
Арон бидэнд нөөц байхгүй юмуу?
Лиа зарчмын хувьд бидэнд нөөц мэдээлэл байгаа. Зүгээр л нууц үг нь байхгүй бол нэвтэрч чадахгүй.
Арон заза.
Лиа барьцааны мөнгийг нь өгч болохгүй. Та террористуудтай тохиролцож болохгүй
Арон миний хийж болохгүй зүйл бол дааж давшгүй их мөнгийг даатгалын компанид төлчихөөд, дараа нь тэрийгээ ашиглахгүй байх.
Лиа тэд Биткойн авахын тулд бидэнд 24 цаг өгсөн. Би тэдний шифрлэсэн програм хангамж дах алдааг олж чадвал, мэдээллээ буцааж сэргээж чадаж магадгүй. Мэдээж, тэдний нэвтэрсэн яг тэр хаалгыг олохын тулд дайралтын хуваарийг нь мөшгих хэрэгтэй болно. Үгүй бол, бид байгаа бүх компьютероо хогийн сав руу шидэж магадгүй.
Арон чи намайг барьцааны мөнгийг битгий өг гэж ятгах гэж байгаа бол, сүүлийн өгүүлбэрээ хэлэх хэрэггүй байсан байх
Лиа би хэлж байхдаа л яг тэгэж бодлоо.
Арон чамд 24 цаг байгаа шүү.
Лим хагалгаа асуудал болохгүй харин элэг олох л асуудалтай
Мор МЭЛД-ийн оноогоороо тэр нэгд яваа
Лим гэсэн ч манай жагсаалтаар бол, тэр энэ мужид байгаа бүх өвчтөнтэй өрсөлдөж байгаа. Ямар ч худалдан авалтын координатор Дауны синдромтой өвчтөний эсрэг ялгаварлаж харьцахгүй, гэхдээ тэд өвчтөнд богино амьдрах хугацаа, бага давуу эрх өгнө. Бас тэр ганцаараа амьдардаг, эдгэхэд нь туслах гэр бүлийн хүмүүс байхгүй.
Мор тэр биеэ даах гэж үнэхээр их хөдөлмөрлөсөн, одоо энэ нь өөрийнх нь эсрэг болно гэжүү?
Лим онцгүй гэхдээ л шударга бус зүйл биш.
Мор би бууж өгөхгүй ээ
Лим чи амьд донор олж чадвал жагсаалтанд санаа зовох хэрэггүй ээ. Аль хэдийн сайн дураараа бөөрөө өгөх гэж байгаа хүнийг олоорой. Тусламж гуй. Сүлжээ байхгүй учраас, бүх зүйлд хугацаа орох болно, харин түүнд их хугацаа үлдээгүй.
Эр би арай хөөгдөөгүй байлгүй дээ. Хүмүүс рүү ойртоогүй ч үгүй байсан
Эм би сэлэхийг таны хамгийн хүчтэй давуу тал гэж бодсон
Эр ихэнхдээ, гэхдээ би хамгийн сайнаараа байхын тулд эгогоо хаях хэрэгтэй. Би дэндүү хурдан эхэлчихсэн, тэгээд эхний эргэлт дээр хаягдсан.
Эм таныг оролцож байгаад л биширч байна. Би 5000-ыг ч явж чадахгүй
Эр би ч гэсэн тэгэж боддог байсан. Хорт хавдар намайг илүү сайн гүйдэг болгосон
Шон тэр бол худлаа. Хими эмчилгээ уушгины багтаамжийг бууруулдаг, бас хөлөө алдчихсан учраас та яаж хурдан гүйж чадахын?
Эр нэг миль л гүйчихвэл, хурд хамаагүй болно. Харин өвдөлтөө тэсч, өөрийгөө хэрхэн шахаж гүйх үү гэдэг нь чухал. Миний хязгаар хими, нөхөн сэргээх эмчилгээний дараа гарцаагүй нэмэгдсэн. Бас барианы шугамыг давах болгондоо амьд үлдэгсдэд найдвар төрүүлж байгаагаа харахаар, огтхон ч өвддөггүй.
Шон түүний хорт хавдар эргээд ирж магадгүй. Саркомагийн давтамжийн магадлал их өндөр байна.
Клэйр олон зүйлээс шалтгаалж болно. Вирус эсвэл бактер байж магадгүй
Шон магадгүй хорт хавдар
Клэйр хэт их бэлтгэл дархлааны системийг сулруулж ч болно
Эр би урам зориг өгдөг илтгэгч, тэхээр мэргэжлийн оптимист гэсэн үг. Би үнэнийг хүлээж авч чадна
Клэйр Мурфи эмчийн зөв байж магадгүй, гэхдээ баталгаатай болгохын тулд цээжний зураг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ авы.
Эр сайн мэдээ нь энэ гарцаагүй санхүүжилтгүй гарааны бизнес байна. Тэдний вэбсайт бол хог, барьцааны мөнгө нь танай кибэр даатгалын гэрээний хязгаарын талд л хүрч байгаа.
Арон санхүүжилтгүй? Гарааны бизнес? Вэбсайт? Хаанаас нь эхлэх ёстойн?
Эр зурагтаар хардагаас ялгаатай нь, ийм дайралтууд ганцаардсан чоноос ирдэггүй. Энэ бол дэлхийн бизнес. Вэбсайт бас хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй байдаг.
Арон манай ахлах IT датагаа сэргээж авч магадгүй гэж бодож байгаа.
Эр тэгэж чадсан байсан ч, энэ бараг боломжгүй, дээрээс нь бүхэл бүтэн дайралтын хуваарийг мөшгиж чадахгүй л бол ингээд ямар ч нэмэргүй.
Арон тэр үүнийг тайлбарласан. Бас үүнийг хоёуланг нь хийж чадаж магадгүй гэж хэлсэн
Эр танай ахлах IT сайн гэдэгт итгэлтэй байна. Бас үүнийг түүний мэдлэгийн хүрээнээс хальсан зүйл гэдэгт итгэлтэй байна. Танай датаг буцааж авах ганц арга бол төлбөрийг нь төлөх. Би хэдэн зуун мянга болтол нь тохиролцож чадна гэдэгтээ итгэлтэй байна
Арон 2 саяас уу?
Эр тэд бол сонирхогчид. Харин би тийм биш.
Жор төгс тохирох хүн олсон гэж бодсон ч тэр ажлаар Шанхай руу явчихсан.
Мор эндээс хэдэн цаг нисч байж...
Жор 11 цаг гэхдээ би энэ талаар ярилцаж чадахгүй. Тэр амьдралынхаа хамгийн чухал гэрээг байгуулах гэж байгаа.
Мор хэн Жон Рапонитой ярьсан бэ? Тэтгэвэртээ гарсан гал сөнөөгч, бие махбодь нь дээд цэгтээ хүрсэн.
Алекс би ярьсан. Тэр өдрийн 3 цагт бааранд байж байсан. Элэг нь эв эрүүл байгаа гэдэгт би лав найдлага тавиагүй
Мор төгс таарахгүй гэхдээ бас хасагдахгүй
Ашир Рэчэл Трэйнор илүү дээр тохирно. Тэр эндэхийнх, цэцэрлэгийн багш, туйлын сүсэг бишрэлтэй, Христийн шашинтай
Жор яагаад итгэл үнэмшил нь бидэнд тусална гэж бодсын? Би ч гэсэн христийн шашинтай, би танихгүй хүнд биш гэр бүлийнхээ гишүүнд амьд элэгний донор болох байсан гэдэгтээ итгэлтэй байна.
Ашир чи сүсэг бишрэлтэй байж болно гэхдээ бас хувиа хичээгч. Тэгэж ярьвал бид бүгдээрээ тийм
Мор тэгвэл яагаад Рэчэлийг тийм биш гэж бодож байгаан?
Ашир инстаграм нь. Ямар хүмүүс “Лайк” дардагаас хэр их зүйл сурч болохыг мэдээд та нар гайхна даа, Рэчэл харсан бүх зүйлдээ дардаг. Шууд утгаараа бүх зүйл дээр.
Эм бид чадахаараа л хими эмчилгээгээ дахиж хуваарилсан гэхдээ өнөөдөр эмчилгээгээ хийлгэх ёстой гурван өвчтөн байгаа. Бид дэглэмээ өөрчлөх гэж хамаг байдгаараа хичээж байна.
Арон заза. Бусад хавдар судлаачдаас дахиж санал авсан эсэхийг нь шалга. Тийм бол, тэр бүртгэлүүдийг нь ашиглаж болохын
Эм заза
Арон надад мэдээлж байгаарай
Эм ойлголоо
Лиа ямар чөтгөр нь вэ? Та надад 24 цаг байгаа гэсэн
Арон бурхан минь, чи намайг зүрхний шигдээсээр алах нь. Би тохиролцоо хийхийг зөвшөөрсөн. Төлбөрийг л зөвшөөрөөгүй.
Лиа надад итгэхгүй байгаамуу?
Арон энэ итгэлцлийн асуудал биш. Саатлын өртөгийг тооцоолж үзэх хэрэгтэй байна
Лиа тэгвэл таны төлбөр дахиад нэмэгдсэн гэдгийг мэдэж ав. Тэд сая бидэнд Анхааруулах зурвас явуулсан
Арон Бот ворм гэж юуын?
Лиа өөрийнхөө ахлах IT-г сонсохын оронд даатгалын төлөөлөгчийг сонсохоор ийм зүйл болдог. Тэд таныг энэ саналаараа доромжилсон гэж үзээд, барьцааны мөнгөө хоёр дахин нэмж, вирус идэвхжүүлсэн. Мөнгийг нь өгөхгүй бол, манай мэдээллийн санг устгаж, бүх MRI, томограф, рентген зурагны машинуудыг маань эвдэх болно.
Эр тэд даатгалын гэрээний хязгаар гэж юу болохыг сая л олж мэдсэн нь тодорхой, тэд судалгаа хийдэггүй, одоо л хөдлөж эхэлсэн гэсэн үг. Тэд биднийг гүйцэхийг хичээж байна
Арон тэдэнтэй хэдхэн мянгаар тохиролцож чадах хэвээрээ юу?
Эр үгүй ээ. Тэднийг гэрээний мэдээллийг авахаас өмнө тийм байсан. Одоо бид тэдний эхний бөгөөд одоогийн шаардлагын дунд хаа нэгтээ байгаа.
Лиа энэ чинйи хувьд зүгээр л нэг чек, хуудас цаас биздээ?
Эр уучлаарай, чи даатгалын төлөөлөгч чинь яг одоо нэхэмжлэхээ төлөхийг хүссэн учраас ууртай байна.
Лиа даатгалын компаниуд үүнийг хийхэд дэндүү амархан болгож өгч байгаа учраас ийм дайралтуудын давтамж нэмэгдэж байгаа.
Эр би энэ дүгнэлттэй чинь маргах байсан гэхдээ магтаалыг чинь хүлээж авлаа
Лиа энэ новшнууд хүн алах эсэх нь зүгээр л цаг хугацааны асуудал.
Эр санал нэг байна гэхдээ чамд шийдэл байхгүй зүгээр л лекц байгаамуу?
Лиа надад датаны нууц үгийг тайлж, сүлжээг сэргээхэд зарцуулах хугацаа өгчих.
Эр чи тэрийг сэргээж чадахгүй
Лиа чи яаж мэдэж байгаан?
Эр би бүтэхийг нь хэзээ ч харж байгаагүй.
Лиа Та нарыг хүлээвэл их хугацаа орно
Эр би зүгээр нэг хувийн мэдээллийн дайралттай ажилладаггүй
Лиа бүх боломжит үр дагаврыг нь бодолцох үзэх ёстой
Арон больцгоо, больцгоо, больцгоо. Хангалттай. Та нарын шийдэл хоорондоо таарахгүй байна. Чи тохиролцоогоо хийгээд, харин чи сүлжээг буцааж онлайн болгохын тулд хийдэг зүйлээ хий.
Клэйр бидэнд сайхан мэдээ байна. Хорт хавдар биш бйана. Та мөөгөнцрийн халдвар авсан учраас зүүн уушгинд чинь цус алдалт үүссэн байж.
Эр гайхалтай
Шон үгүй ээ тийм биш. Хамгийн сайн эмчилгээ бол халдварласан хэсгийг мэс заслаар авах, гэхдээ хими эмчилгээний үеэр таны хэрэглэж байсан Блиомайсиноосс үүссэн сорвижилтоос болоод энэ хагалгааг хийж болохгүй.
Эр тэд үргэлж ингэж сайн муу цагдаа болох юмуу?
Клэйр уучлаарай. Мурфи эмч сая тантай дэндүү шударга харьцчихлаа
Эр сайн хэрэг. Би шударга зүйлд дуртай. Саад бэрхшээлтэй халз нүүр тулахгүй л бол түүнийг давж чадахгүй
Клэйр бид танд мөөгөнцрийн эсрэг эм уулгаж эхлэх болно
Эр хагалгаа хамгийн шилдэг арга юм бол, би хийлгэмээр байна. Хими эмчилгээ 10 жилийн өмнө байсан
Шон Блиомайсин уушгийг сулруулсаар л байдаг
Эр ихэнх хүмүүсийн хувьд л. Би энэ уушгитайгаа Долоон оргилын 5-д нь авирчихсан. Энэ миний шийдвэр. Би хагалгаа хийлгэмээр байна
Клэйр уучлаарай гэхдээ заримдаа, эерэг байлаа гээд хангалттай байдаггүй. Ахиц байгаа эсэхийг харахын тулд бид танд хэд хэдэн өөр эм өгч үзэх хэрэгтэй, тиймээс та тэвчээртэй байх ёстой.
Эр энэ минйи давуу тал биш
Клэйр миний ч бас. Гэхдээ бид үүнийг хамтдаа даван туулнаа.
Шон цацагт хяруулын мах, авокадо, майонез бяслагтай бүхэл үрийн талх. Чиний дуртай сэндвич
Лиа надад цаг алга.
Шон цусан дах сахарын дутагдал төвлөрөх чадварыг чинь бууруулна.
Лиа би таван энергийн ундаа ууж, гурван овъёостой амттан идсэн
Шон заза. Надад сонирхолтой өвчтөн байгаа. Тэр хорт хавдар нь өөрийг нь хүчтэй болгодог гэсэн гэхдээ мэдээж энэ худлаа
Лиа Шон. Чи Глассмэнийг тархины хагалгаа хийж байхад нь явж ороод, хачиртай талх санал болгож, өөрийнхөө өдрийг ярьж өгөх байсан уу?
Шон тэр чинь өөр хэрэг
Лиа тэгэлгүй яахав. Түүний ажил чухал минийх чухал биш гэжүү. Миний хийдэг зүйлийг дорд үзэж байгааг чинь сонсох ямар муухай байгааг мэдэж байна уу, яг л миний бүх карьерийнхаа туршид дээр доор нь ажиллаж байсан эрчүүд шиг. Чи, чи намайг хүндлэхгүй байна.
Шон хагалгааны өрөөнд хачиртай талх авчирч болохгүй
Лиа би явлаа
Эм намайг ялаарай
Жор бидэнд асуудал гарлаа.
Эм би шилжүүлэн суулгах хагалгааг дийлэхгүй юу?
Жор үгүй ээ. Харин та тохирохгүй нь. Таны цусны шинжилгээгээр спиртгүй өөхөлсөн элэгний өвчтэй гэж гарсан. Энэ бол хоолны дэглэмээр зохицуулж болдог жижиг асуудал гэхдээ та элэгний донор болж чадахгүй.
Эм өөхөлсөн элэг юу ч үгүй байхаас илүү дээр биш гэжүү?
Мор энэ та хоёрт хоёуланд чинь аюултай
Эм өөр арга байх л ёстой. Бид бууж өгч болохгүй.
Мор бид бууж өгөхгүй ээ гэхдээ..
Эм надад туслах гэж хичээж байгаад баярлалаа. Чамайг ч гэсэн өвдсөн байгаад харамсаж байна
Мор бөөр чинь зүгээр байгаа. Чи бөөрөө хандивламаар байна уу?
Эм тэгэлгүй яахав. Гэхдээ энэ Жэмид яаж туслахын?
Мор та нэг бөөрөөр хоёр хүний амь аварч чадаж магадгүй
Клэйр юу болоод байнаа?
Эм цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ буурч байна. Хүчилтөрөгчийн дутагдал
Клэйр мөөгөнцрийн эсрэг дэглэм үйлчлэхгүй байна гэхдээ санаа зоволтгүй. Туршиж үзэх өөр эмнүүд байгаа
Эр би хагалгаа хийлгэмээр байна. Гуйя. Ямар ч эрсдэлтэй байсан би хүлээж авна
Клэйр энэ эрсдэл биш баталгаа. Вориконазолыг 320 мг-аар, Амфотэрицинийг 24 мг-аар нэм. Танд гуурс тавих хэрэгтэй
Эр боль, болиоч. Би хагалгаанаас амьд үлдэнэ
Клэйр үгүй ээ та..
Эр тиймээ, би амьд үлдэнэ. Би хэзээ ч эм ууж байгаагүй. Хэзээ ч хорт хавдар тусч байгаагүй.
Лим тэгээд яаж хөлгүй болсын?
Клэйр 22-тойдоо согтуугаар мотоцикл унаж байгаад осолд орсон.
Шон энэ бол сайн мэдээ. Бид түүнд хэрэгтэй хагалгааг нь өгч чадна
Клэйр үгүй ээ. Тэр шинэ эмч олох хэрэгтэй, харин бид хандивийн ажилд нь анхааруулах арга олох хэрэгтэй. Тэр хорт хавдартай дүр эсгэж, мөнгө хулгайлж, моделиудтай болзож, царайгаа Витисийн хайрцаг дээр гаргахыг хүссэн.
Шон тэр мөнгө хулгайлаагүй. Бүгдийг нь хандивласан.
Клэйр түүнийг мөнгийг нь авах гэж олон мянган хүмүүст худлаа хэлж, хуурсаныхаа дараа юу хийсэн нь хамаагүй. Тэр манай хагалгааны өрөөнд биш шоронд байх ёстой
Эм бид тэгэж болох юмуу? Эмчлэхээс татгалзаж болох уу?
Клэйр бид дуулгаваргүй өвчтөнүүдийг үргэлж л эмчлэхээс татгалздаг.
Лим юу болоод байгаан? Тэр мэдээж чамд худлаа хэлсэн анхны өвчтөн чинь биш байлтай.
Клэйр тэр зүгээр нэг хэр их тамхи татаж, архи уудгаа нуугаагүй. Хүмүүсийн өрөвч занг зэвсэг болгож ашиглаад, үндэсний баатар болох хүртлээ худал үгсээ ярьсаар л байсан. Энэ яагаад уурыг чинь хүргэхгүй байгаан?
Лим хүргэж байнаа. Гэхдээ би уурлахын хажуугаар мэргэжлийн байх ёстой. Түүнийг хагалгаанд бэлд.
Мор хэд хэдэн эрхтний хэлхээ. Бид хайртай хүндээ бөөрөө өгөхийг хүсч байгаа хүнийг олох хэрэгтэй гэхдээ тэр нь таарахгүй байсан ч Жэмид таарч байх ёстой.
Ашир бас тэр хайртай хүн нь Рэчэлтэй таарах ёстой. Бид цус, эдийн төрөл болон эрхтний хэмжээнүүдийг тохируулах ёстой, гэхдээ бөөр элэг хоёрын шинжилгээнд тавигдах шаардлагууд өөр.
Жор бас аль хэдийн бэлдсэн байгаа энэ хагалгаанаас илүү аюултай, илүү хүнд хагалгаа хийлгэхийг хүсэх өөр донор олох хэрэгтэй.
Мор сорилтоо хоёр дахин нэмнэ
Алекс хоёр дахин олон хүний амийг аварна.
Мор Парк бид хоёр эмнэлэгүүд рүү яръя. Ашир, нийгмийн сүлжээгээр хайгуул хий. Жордан, орон нутгийн мэдээний тайлан бас хайж болох интернэтийн бусад бүх буланг шалга.
Лиа битгий ор, миний цэвэрхэн өрөөг бохирдуулах гээд байна. Би алдаа олсон. Тэднийх биш, манай алдаа. Сервер дээрх цувралын дугаар хоорондоо таарахгүй байсан. Манай залуусын нэг нь сервер дээр кофе асгачихаад надад хэлэхийг хүсээгүй бололтой, тэгээд түүнийгээ хак болохоос гурван өдрийн өмнө сольчихсон байж. Түүний алдаа биднйи өгзгийг аварч магадгүй
Арон тэхээр нууц кодгүй гэсэн үгүү?
Лиа үгүй ээ гэхдээ кофе, тоос шорооноос болоод гэмтчихсэн байгаа. Би үүнийг хогийн савны овоолсон их хогон доороос олсон. Гэхдээ манай өвчтөн тэсч чадвал, би хакерчдад сохор зоос ч өгөхгүйгээр сүлжээгээ сэргээж чадна.
Арон хөөх. Гайхалтай хэрэг байна.
Лиа даатгалын залуу хакерчидтай тохиролцож чадсан, тийм үү?
Арон тэр анхны барьцааны мөнгөний хэмжээнээс бага мөнгө өгөхөөр тохиролцож чадсан. Гэхдээ би зөвшөөрөл өгөөгүй байгаа. Чамд биднийг онлайн болгоход өглөөний 9 цаг хүртэл хугацаа байна.
Лиа заза.
Клэйр бид дахиад нэг цээжний томограф аваад, дараа нь таны хагалгааны бэлтгэлийг дуусгахын тулд төвийн венийн гуурс, артерийн гуурс тавих болно.
Эр чи намайг нийгмийн эсрэг хүн гэж бодож байна гэхдээ..
Клэйр тайлбарлах хэрэггүй дээ
Эр би энэ бүхнийг төлөвлөсөн гэсэн үг огт биш. Зүгээр л ийм зүйл болчихсон.
Клэйр та зүгээр л бэлэн мөнгө цуглуулж, алдартай найзуудтай болж байхдаа мотоцикл унасан согтуу жолооч байснаа мартчихаа юу?
Эр би сургуульдаа буцаж очоод, ашгийн бус санхүүгээр магистрийн зэргээ авсан. Төгссөний дараах анхны ярилцлага маань жижигхэн хорт хавдрын хандивын ажиллагаа байсан. Ямар нэг шалтгаанаар, тэр эмэгтэй намайг хөлөө хавдраар алдсан гэж бодсон. Би түүнийг нь залруулж хэлээгүй. Энэ сул дорой, тэнэг мөч байсан
Эм энэ зүгээр нэг мөч байгаагүй. Олон жил байсан.
Эр миний мөнгө олж, олон мянган хавдраас амьд үлдсэн хүмүүст тусалсан газарт л. Бас би үнэн ил болбол, энэ бүхэн дуусна гэдгийг мэдэж байсан. Би энэ 10 жилийн хугацаанд гомдоосоноосоо илүү олон хүмүүст тусалсан.
Клэйр таны хагалгааг маргааш өглөө хамгийн түрүүнд хийнэ
Марк сайн уу, юу болсон бэ?
Эм сайн уу?
Марк чи цээжний хагалгаанд бэлдэх ёстой биздээ?
Эм тиймээ, надад зүгээр л завсарлага хэрэгтэй байсын. Би зүгээр ээ
Марк “би зүгээр ээ” гэдэг зүгээр биш байгаа хүнийг илтгэх маш тодорхой үзүүлэлт.
Эм би энэ ажилдаа муу байна. Тэр чигээрээ хөшөөд, өвчтөнөө ч алж чадахаар байна. Би үргэлж хөшчихдөг. Лим үүнийг мэдэж байгаа. Би хуулбар юм шиг санагдаад байгаа, гэхдээ энэ үнэн.
Марк энэ угаасаа стресстэй ажил. Өвчтөн муухай аашилж байна уу? Чи удахгүй дасна. Мэс заслын ахлах чамайг магтахгүй байна уу? Түүний хүндлэлийг ол. Амжилттай мэс засалч болы гэж бодож байгаа бол, илүү ширэн нүүртэй болох ёстой
Эм миний арьс яагаад ч..
Марк хүлээн зөвшөөр, тэгээд ажлаа хий.
Лиа би чадлаа. Надад микрофон байсан бол би шууд хаях байсан. Би серверээ засчихлаа. Сүүлийн 96 өдрийн мэдээлэл байхгүй байгаа гэхдээ одоо огт вирусгүй болсон учраас сүлжээгээ нөхөн сэргээж чадна, яг гурван цагийн дараа.
Арон нөгөө зурган дээр байсан зүйл, бот ворм чинь яасын? Тэрнээс яаж салсын?
Лиа салаагүй ээ. Гэхдээ, тэгэх ч шаардлагагүй, би бүх кодоо нэгжиж үзсэн, ямар ч вормны шинж тэмдэг байгаагүй. Тэд харваас биднийг хуурсан бололтой
Арон харваас аа? Надад тэгэж санагдахгүй байна
Лиа үгүй ээ, кибэр даатгалын төлөөлөгчийн зөв байсан. Энэ залуус сонирхогчид, сүлжээнд холбогдоогүй машиныг өөрөөр нь устгахын тулд өөр түвшний чадвар шаардлагатай, тэд өөрсдөө хакерчдын Сиднэй Кросби байх ёстой, тэд бол хамгийн шилдэг шар айрагны лиг.
Арон чи итгэлтэй байна уу?
Лиа тиймээ. 95%.
Арон заза тэгвэл, 100% болоход чинь гурван цаг үлдлээ
Шон энэ бүтэхгүй нь. Би аль хэдийн туршиж үзсэн.
Клэйр заавал бичил долгионы зуух байх ёстой юмуу?
Шон энэ ухаалаг бичил долгионы зуух
Клэйр тийм биш бололтой.
Шон чи яагаад Кортын худлаа хэлсэнд ингэж уурлаад байгаан? Чи өмнө нь надад үнэн хэн нэгэнд туслаж чадахгүй бол, худлаа хэл гэж хэлж байсан.
Клэйр би жижигхэн, цагаан худал үгний талаар ярьж байсан. Корт том зүйлийг худлаа хэлсэн
Шон худлаа зүйл хэзээ цагаан байхаа больж, том болж эхлэх ёстойн? Кортын хийсэн сайн зүйл, түүний худлаа хэлсэн хэмжээтэй харьцуулахад тэнцүү.
Лим чи хүссэн зүйлээ авсан бололтой. Би сая нэг сэтгүүлчтэй ярьлаа. Тэр удахгүй Корт Грахамыг илчилсэн эхний нүүрэн дээр нь гарах нийтлэлдээ яриа авы гэсэн. Түүнд мэдээлсэн хүн бол манай тасгийн ажилтан.
Клэйр гэхдээ би хэнд ч..
Лим чамайг энэ хэргээс хаслаа. Чамайг ажлаас чинь халаагүйд, эсвэл би чамайг тэгсэн гэдгийг батлаж чадахгүй байгаад таларх.
Мор яасан? Новш гэж
Алекс зүгээр дээ. Би нэг хүн оллоо. Би Аризонагийн мужийн хориход клиник ажиллуулдаг хуучин найз руугаа ярьж үзсэн. Тэр намайг саяхан бөөрний дутагдлаар өршөөлөөр суллагдаж тэнсэнгээр гарсан хоригдол байсан нэг хүнтэй холбож өгсөн. Тэр Рэчэлд яг тохирч байгаа. Охиных нь Жэмид тохирч байгаа. Тэд нар наашаа цагдаа нартай хамт ирж яваа. 20 минутын дараа ирэх байх. Энэ хэлхээ хаагдсан. Бид хийж чадлаа.
Жор би баярыг чинь унтраах гээгүй шүү, гэхдээ, хоригдол байсан хүн үү? Тэр ямар хэрэг хийсийн?
Эм тэр хүн алсан гэжүү?
Алекс энэ 20 жилийн өмнөх их төвөгтэй хэрэг. Тэр ялаа..
Эм би үүнийг хийж чадахгүй ээ.
Мор чи үүнийг түүний төлөө хийгээгүй. Систем нь ажиллахгүй болсон гэм зэмгүй, үүнийг хүртэх ёстой эмэгтэй Жэмигийн төлөө хийж байгаа.
Эм ойлгож байнаа. Гэхдээ, та нар минйи бөөрийг алуурчны биед хийх гэж байна.
Алекс тэр бол зүгээр л аль дээр үед буруу зүйл хийсэн хүн.
Эм энэ зүгээр ч нэг буруу зүйл биш. Би өөр хүний амийг авсан хүнд туслахын тулд өөрийгөө эрсдэлд оруулахгүй ээ. Энэ дуслыг миний гарнаас ав. Яг одоо
Жор би ойлгож байна. Би ч гэсэн алуурчны амьдралыг аврахыг хүсэхгүй байсан. Гэхдээ та Парк эмчийн төвөгтэй гэж хэлсэн зүйлийг ойлгох хэрэгтэй. Крис хүүхэд байхдаа бэлгийн болон бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн. Та аймшигтай зүйлсийг нь мэдэхгүй ч хүсэхгүй. Тэр хангалттай хүчтэй болоод, энэ бүхнийг дуусгахыг хүссэн. Сумаар. Гэхдээ прокурор шүүгч хоёр тэр хүн биш болсон хүүхдийг хараагүй. Зүгээр л танхай этгээдийг харсан. Тэгээд түүнийг үүний эсрэг тэмцсэнийх нь төлөө насаар нь хорьсон. Дуусчихлаа. Та одоо явж болноо.
Ашир тэр хүн дээрэм хийж байгаад хүн буудсан
Алекс худлаа яриад хүн аварна гэвэл надад зүгээр л санагдаж байна
Мор бүр хоёр хүний амь аварна гэвэл, бид үүнийг гарцаагүй зүгээр өнгөрөөж чадна.
Лиа би өөрийгөө том асуудлыг шийдсэн гэж бодсон гэтэл Глассмэн намайг 100% итгэлтэй бол гэсэн, би тэгэж чадахгүй. Надад чиний зөвлөгөө хэрэгтэй байна. Миний буруу байвал, бүхэл бүтэн эмнэлгийн бүх дүрс оношилгооны машинууд өөрөө өөрсдийгөө устгана. Олон арван сая долларын хохирол учирна. Гэхдээ миний зөв байвал, би эмнэлгийг тэр чигт нь аварч, бас үнэхээр муу хүмүүст бараг 2 сая доллар өгөх гэж байсныг болиулж чадна. Миний зөв гэдэгт би бараг л итгэлтэй байна.
Шон би хэзээ ч өвчтөнийг хагалгаагаар эмчилж чадна гэдэгт 100% итгэлтэй байдаггүй. Байдал буруугаар эргэх боломж үргэлж байдаг гэхдээ л би тэр хагалгааг хийдэг.
Лиа гэхдээ чи эхлээд өвчтөнөөс зөвшөөрөл авдаг. Минйи хувьд, Глассмэн өвчтөн болж байгаа, тэр надад зөвшөөрөл өгөөгүй. Бүр битгий хий гэж байсан.
Шон тэгвэл би хагалгааг хийхгүй байсан
Лиа гэхдээ энэ жинхэнэ хагалгаа биш
Шон чамайг надаар юу хэлүүлэх гээд байгааг би ойлгохгүй байна
Лиа зүгээр дээ, уучлаарай. Би зүгээр өөрөө учрыг нь олы
Шон Лиа. Би хагалгааны өрөөнд Глассмэн эмчид хачиртай талх аваачиж өгөхгүй, хагалгааны өрөөнд юм идэж болохгүй. Би хагалгааны талаар мэддэг учраас үүнийг мэдэж байсан. Би компьютерийн талаар мэдэхгүй. Глассмэн эмч ч гэсэн. Гэхдээ чи мэднэ. Чи үргэлж юмсыг яаж засахыг мэддэг. Би чамайг хүндэлдэг.
Клэйр би таныг намайг хэргээс хөөж, ажлаас хална гэж сүрдүүлэхээсээ өмнө ядаж надаас асуулт асууж, сонсох хэмжээний намайг хүндэлдэг гэж бодож байсан.
Лим би чамайг сонссон, чи тэнд суугаад, тэр өвчтөний мэдээллийг задруулахыг хүсч байна гэж хэлсэн, дараа нь яг тийм зүйл болсон. Би өөр юу гэж бодох ёстой байсын?
Клэйр чи надад итгэх ёстой байсан. Бид хоёр найзууд биш юмуу
Лим тэгээд л чи миний оношны талаар даргад минь хэлсэн юмуу?
Клэйр түүнээс болоод ингээд байгаамуу?
Лим үгүй ээ. Би хувийн сэтгэл хөдлөлөө, мэргэжлийн шийдвэрээсээ салгах чадвартай хүн
Эм өршөөгөөрэй
Лим юу болсон бэ?
Эм уучлаарай. Сая Кортын зүрх зогссон. Бид хиймэл амьсгаа, гараар зүрхний иллэг хийсэн. Мурфи эмч уушгиний хагалгаа хийхийг хүсэхгүй..
Лим би Мурфи эмчид туслая. Чи хамт явахгүй юмуу?
...
31:06
Лим хавиргуудыг Финочиэтто тэлэгчээр дахиад сайн тэлээрэй.
Шон та Браун эмчийг үнэхээр халах юмуу?
Лим түүнийг хийсэн гэсэн нотолгоо гарч ирвэл, халнаа. Хавирганы хэсгийг аваарай.
Шон гэхдээ Клэйр та хоёр найзууд.
Лим нөхөрлөлөөс илүү мэргэжлийн хариуцлага чухал.
Эм Браун эмч хэлээгүй ээ. Би хэлсийн. Би тэр сэтгүүлчтэй ярьсан.
Лим яагаад?
Эм хүмүүс жинхэнэ эмгэнэлт явдлаас болж шаналсан, тэр өөрөө баяжихийн тулд тэдний шаналалыг ашигласан.
Лим гэхдээ, чи яагаад үнэнээ хэлж байгаан?
Эм та бол миний болохыг хүсдэг тийм хүн. Браун эмч ч гэсэн. Та хоёр нэг нэгнийхээ итгэлийг алдвал, энэ тасагт маш их хохирол учрах болно, энэ манай тасгийг онцгой болгодог. Би үүнд хариуцлага хүлээхийг хүсээгүй юмаа.
Лим эндээс гар. Үдэгч. Мөгөөрсөн хоолойн салбангуудыг авч байна.
...
33:55
Лиа зогс зогс зогс зогс зогс зогс. Гуйя, надад мөнгөө шилжүүлээгүй гэж хэлээч.
Арон үгүй ээ гэхдээ би зөвшөөрөл өгч байна.
Лиа компьютероо асаагаад үз. Таны ажилтны ID түр зуурын нууц үг чинь.
Арон ажилтны ID дугаараа мэддэг хүн байгаамуу?
Лиа би зайнаас бүх зөвшөөрөлтэй хэрэглэгчийг дахин сэргээсэн. Бүгдийг нь. 100%. Амжилттайгаар. Машинууд бүрэн бүтэн. Ямар ч вирус, ворм, юу ч байхгүй. Тэр новшнууд яг минйи хэлж байсанчлан биднийг хуурч байсан.
Эр чи зөн совиндоо итгэж, бүхэл бүтэн оношилгооны тасгаараа аз туршаа юу? Үүнийгээ ямар бодлогогүй үйлдэл гэдгийг ойлгож байна уу?
Арон баярлалаа. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Чи ийм шийдвэр гаргах ёсгүй байсан. Минйи эрх мэдлийг дахиад нэг удаа булаавал, би тэр үед чинь чамайг халах болно
Лиа уучлаарай гэхдээ би дөнгөж сая...
Арон түр зуур ..
Лиа энэ эмнэлгийг аварсан
Арон түр зуур чимээгүй байж болох уу? Магтаал хэлэхийг минь хүлээ. Баярлалаа. Сайн ажиллалаа
Лиа зүгээр ээ.
Арон би дахиад нэг покерийн орой зарлахаараа, чамайг урьнаа.
Мор энэ гурван эмийг өглөө бүр бас унтахаасаа өмнө уух хэрэгтэй шүү. Ямар нэг зүйл хэрэгтэй бол над руу яриарай.
Эм надад бууж өгөөгүйд баярлалаа.
Клэйр чи ингээд явж болохгүй
Эм би өмнө нь халагдаж байгаагүй гэхдээ ингэх ёстой байдаг гэж бодож байна
Клэйр би Лимтэй ярилцы. Чамд дахиад боломж өгөөч гэж ятгая
Шон түүнийг тэгнэ гэж бодохгүй байна. Тэр чамайг халах гэж байсан, гэхдээ чамд түүнээс илүү сайн.
Клэйр Шон
Эм зүгээр дээ. Надад та хоёртой хамт ажиллах сайхан байсан шүү
Клэйр баярлалаа. Миний хийж чадах зүйл байвал, эргэлзэлгүй шууд яриарай
Шон би чамайг санах байх. Гэхдээ тэврэхийг хүсэхгүй байна.
Клэйр хагалгаа амжилттай болсон. Та хэдэн сарын дараа буцаад тэмцээндээ оролцож болно
Эр чи тэгсэн үү?
Клэйр би ийм сайн үйлд хариуцлага хүлээж чадахгүй ээ.
Эр үнэмшмээр үгүйсгэл биш байна шүү.
Клэйр таныг ятгах гэж байсан бол би илүү хичээх байсан
Эр би хэзээ нэгэн цагт энэ өдрийг ирнэ гэж мэдэж байсан. Өөрийгөө ил болж, хаацайлах боломжгүй болно гэдгийг мэдсэн. Угаасаа тэгэж байна. Гэхдээ ингэж дотор минь уужирна гэдгийг мэдээгүйн байна. Хиймэл эрхтэнгүйгээр анх удаа буцаад ус руу орж байгаа юм шиг санагдаж байна. Ус руу эв хавгүй үсрэхэд, хүмүүс над руу ширтээд л. Гэхдээ усанд орсоны дараа, би арай илүү хөнгөн болсон юм шиг санагдана.
Марк Ливи. Салах ёс хийхгүй юмуу?
Эм Марк ахаа, би чадахгүй нь. Одоо биш. Таны урмыг хугалсанд уучлаарай.
Марк чи минйи урмыг хугалаагүй. Зүгээр будлиулж байна. Би чамайг мэдээлэгч байгаагүйг мэднэ
Эм Браун эмч бишээ
Марк мэднээ. Би хэлсийн
Эм та юу? Яагаад?
Марк тэр залууг илчлэх нь зөв зүйл байсан. Өвчтөний нууцыг хадгалах нь чухал үүрэг гэхдээ энэ бидэнд байгаа ганц үүрэг биш. Би нотолгоо байхгүй гэдгийг мэдэж байсан учраас хэн ч халагдахгүй гэж бодсон. Лимийг Брауныг буруутгаасай ч гэж хүсээгүй. Гэхдээ чамайг үүнээс болж бүхэл бүтэн карьераа сүйтгээгүй гэдгийг мэднэ. Чамайг ингээд байхаар би чамд яаж туслах..
Эм надад таны тусламж хэрэггүй
Марк Ливи.
Эм би хэзээ ч эмч болохыг хүсч байгаагүй. Гэхдээ намайг эцэг эхдээ, багш нартаа, танд хэлэх гэж оролдох бүрт, та нар намайг буцаад үүнийг хийх хүртэл зоригжуулдаг байсан. Би өөрийгөө халуулах зүйл хийвэл, таныг надтай хүсэхгүй байгаа карьерийн минь талаар дахиж ярилцаж чадахгүй гэж бодсон. Би чухал эсвэл амжилттай байхыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрөөрөө баймаар байна. Гэхдээ тэр нь хэн гэдгийг мэдэхгүй. Үүнийг олж мэдэх ганц арга нь, өмнөх үе рүүгээ буцах боломжоо устгах.
Марк би чамайг хэн гэдгийг мэдэж байна. Чи бол хатуужилтай, гайхалтай залуу эмэгтэй. Бас би чамайг ямар хүн болохыг харах гэж тэсэн ядан хүлээх болно. Би чамайг үргэлж дэмжинэ.
Лим чамайг яг одоо намайг харахыг хүсэхгүй байгаа гэдгийг мэднэ тэгээд хахууль аваад ирлээ. Би чамайг буруутгах ёсгүй байсан, чамайг үүнийг хийгээгүй гэдэгт биш чамайг гайхалтай эмч болгодог тэр зүйлд чинь уур хүрсэн учраас тэгсэн. Чи надад чухал. Чи өвчтөнтэйгөө уулзахдаа, зүгээр нэг булчин, яс, эрхтэнүүдийг нь хардаггүй. Чи давуу тал, сул талтай жинхэнэ хүнийг олж хардаг. Энэ чинь энэ ажлыг хэцүү болгож байсан ч, үүнийгээ хэзээ ч битгий алдаарай. Бас хамгийн чухал нь, чи бол сайн найз.
Клэйр наад уутанд чинь давсалсан карамэль байгаа юу?
Лим бас их хэмжээний халуун ирис байгаа
Back to episodes Go home