Мор гэр бүлийн эмчийн чинь хэлсэн зөв байна. Масс хэтэрхий жижигхэн хэмжээтэй байна. Шинэ зураг авч байгаад баталгаатай болгоё гэхдээ эмээр эмчилж болохын байна. Хагалаа хийлгэх шаардлагагүй.
Эр сүйт залуугийн маань санаа амрах нь дээ. Тэр намайг бүх зурган дээрээ Фрэнкинштэйн шиг харагдана гэж санаа зовоод байгаа. Бас намайг үхэж магадгүй гээд.
Жор хуримын өдөр чинь хэзээн?
Эр 6 сард
Жор та өнчин тархины хавдарынхаа хажуугаар хуримын төлөвлөгөө гаргаж байгаа гэжүү? Танд одон өгөх хэрэгтэй
Мор гэхдээ манай эмнэлгийн бүртгэлийн систем дээр таныг эмэгтэй гэж бүртгэсэн байна
Эр умайн хүзүүний арчдасаас болсон байх.
Жор манайх програм хангамждаа шинэчлэлт хийх хэрэгтэйн байна. Гүнзгий амьсгал
Мор би засчихы, тэгвэл бүх зүйл зөв болно. Хүйс болон төлөөний үгээ хэлээрэй
Эр эрэгтэй, тэр эрэгтэй, түүний, асуусанд баярлалаа.
Мор бид л програм дээрээ алдаа гаргасан байх. Таны өнөө өглөөний зураг сая хүрээд ирлээ. 2 долоо хүрэхгүй хугацаанд таны хавдар хоёр дахин томорсон байна.
Эм 34 настай эмэгтэй, Зара Нортон. Зүрхний цохилт хэт хурдан, дэмийрч байгаа
Клэйр Гэрин эмчээ, амин үзүүлэлтийг шалга. Волк эмчээ, цусны дэлгэрэнгүй, электролитийн шинжилгээ ав. Хүүхэн хараа томорсон, гэхдээ хариу үзүүлж байна. Хатагтай Нортон, та марихуан татсан юм шиг үнэртэж байна.
Эм би сая эмийн сан дээр тээвэрлэлтийн ачаа буулгасан.
Клэйр Ти Эйч Си, хорны дэлгэрэнгүй шинжилгээ ав.
Эм би хэрэглэгч биш, наймаалдаг хүн нь.
Клэйр хурдал.
Рики даралт нь их байна, 180/115. Үүнээс болоод дэмийрч байгаа.
Эм их сонсогдож байна шүү, би эмээ уух ёстой. Би хэзээ ч, үгүй ээ. Үгүй ээ биш байна.
Ашир даралт нэмэгдэж байна, 210/120.
Клэйр Эналапрайлат, судсаар 1,25 мг.
Рики хатагтай Нортон, та эмнийхээ нэрийг санаж байна уу?
Эм намайг Зара гэж дууд. Харж байна уу? Яг энд биччихсэн..
Клэйр эмнийх нь талаар март. Тэр эм уудаггүй. Энэ бол эмчлээгүй удсан архаг даралт ихсэлт.
Рики чиний буруу бол яахын? Тэр даралтандаа шээс хөөдөг эм хэрэглэдэг бол яахын? Энэ бөөрний ачааллыг нэмнэ
Ашир даралт нь аюултай түвшинд хүрлээ.
Рики анжиотэнсин хүлээн авагчийн хаагч хэрэглэж үзвэл яасын? Эмийн нөлөө байхгүй
Клэйр анжиотэнсин хүлээн авагчийн хаагч дэндүү удаан үйлчилдэг. Би түүнд Эй Си И удаашруулагч өгч байна.
Ашир даралт бууж байна. Сайн байлаа
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 9 дүгээр анги
Арон сүүлийн төсвийн тайлан
Лим тиймээ, PDF нь минйи инбокс дотор байгаа. Үл тоох гэж хичээж л байна.
Арон тэгээд цааш нь
Лим сууж ярилцах юмуу?
Арон зүгээр л чамайг ямархуу байгааг шалгах гэсийн
Лим заза, харин чи?
Арон би юу? Бусад хүмүүс шиг тэр жилээс хойш сайжирсаар л байгаа. Цар тахал, цахилгааны хомсдол. Чи өдөр бүрийн минут бүрт энд байсан. Энэ чамд хүндээр нөлөөлж байгаа.
Лим энэ ажилтай хамт дагалдаж ирэх зүйл
Арон стресстэж, эсвэл сатаарахгүй байна гэжүү?
Лим би, ядарч байгаа
Арон заза, тэгвэл хэсэг хугацаанд амрах хэрэгтэй байх
Лим үгүй ээ. Гэхдээ баярлалаа. Би зүгээр.
Арон чи зүгээр харагдахгүй байна.
Лим миний ажлын үзүүлэлтэнд асуудал гараа юу?
Арон үгүй ээ, чи сайн ажиллаж байгаа
Лим тэгвэл яагаад ийм зүйл яриад байгааг чинь ойлгохгүй байна
Арон би чамд санаа зовж байна. Бусад хүмүүс ч чамд санаа зовж байгаа. Бага зэрэг учраа олохгүй байхад буруу зүйл байхгүй. Харин ч огт тэгэхгүй байвал хачин байна биздээ. Сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй бол, эмнэлгээс төлбөрийг нь даая.
Лим гайхалтай. Та минйи төлбөрийг дааж байна. Миний нэр хүндэд учирсан хохирлыг хэн хариуцах болж байна?
Арон сэтгэл зүйчтэй уулзлаа гээд чиний карьерт нөлөөлнө гэж бодохгүй байна.
Лим цагаан залуугийн хэлж байгаа үг.
Арон заза. Хувь хүний хамгаалалт шалтгаантай учраас байдаг. Хэн ч мэдэх шаардлагагүй
Лим надад санаа зовсонд баярлалаа.
Рики та яаж байна даа?
Эм дажгүй ээ. Юунаас болоод энд ирсэнээ ойлгочихвол бүр дээрдэх гээд байна
Клэйр таны цусны даралт аюултай түвшинд хүрсэн
Эм би даралт өндөртэй гэдгээ мэднээ. Аль хэдийн эм уугаад эхэлсэн. Та нар хармаар байгаа биздээ
Ашир та ямар ч эм уугаагүй.
Клэйр бид экокардиограмм хийж, саяны үйл явцад зүрх чинь гэмтээгүй эсэхийг шалгамаар бйана
Эм би зүгээр ээ. Зи Энд Би Натуралсаас 50 болон түүнээс дээш долларын худалдан авалт хийсэн тохиолдолд 10 хувь хөнгөлнө. Зи нь би. Би нь миний хамтрагч Билл.
Рики та өдөр бүр байнга хар тамхин дунд ажилладаг байж, ерөөсөө хүрч байгаагүй гэжүү?
Эм яаж? Яагаад? Энэ зүгээр л миний сонирхдог зүйл биш. Би нэрийг нь үргэлж мартдаг
Клэйр Хлорталидон.
Рики даралт ихсэхэд уудаг
Клэйр тиймээ, сав нь дүүрэн байна. Та үүнийг хэр удаан ууж байгаан?
Эм 6 сар орчим. Саяхан дахиж авсан. Өдөр бүр уудаг
Мор инээж байна. Толгойгоо гилжийлгэж байна. Одоо Шон инээж байна. Гэнэт инээд алдлаа.
Эм заза
Мор Рио Гутиррэз 29 настай, эмээр эмчилж болох байсан өнчин тархины хавдар нь хагалгаа хийх болтлоо томорсон.
Алекс за тэгээд, шинэ туяа эмчилгээний рэзидэнттэй ярих ямар байна?
Шон Би сонирхолтой хэдэн рентген зураг дээр Д’Сүза эмчийн саналыг сонсмоор байсын. Тэр их авъяастай.
Жор Чи түүнийг шохоорхоод байна
Шон үгүй ээ, үгүй. Тэгээгүй. Би Лиад хайртай
Алекс энэ хоёр зүйл чинь хоорондоо холбоогүй
Шон Ноён Гутиррэзийн цусан дах пролактиний түвшин өндөр байна.
Мор Пролактин өнчин тархины булчирхайд ялгардаг. Хавдар үүнийг нууж байж магадгүй
Алекс эсвэл хавдар биеийнх нь хаа нэгтээ ялгарч байгаа их хэмжээний дааварт хариу үзүүлж байж магадгүй
Жор өвчтөн маань трансжэндэр эрэгтэй.
Алекс хэт авиагаар хар
Клэйр хаймсуураа зүрхний тасалгаа харагдах хүртэл явуул.
Рики Магадгүй Зара бөөрний судасны өвчнөөс үүдэлтэй хоёрдогч даралт ихсэх өвчинтэй байх.
Клэйр үгүй ээ. Креатинин нь 1,2. Бөөрний шүүх чадвар хэвийн хэмжээнд байгаа.
Рики эргэлзээтэй байж болох ч, бүр боломжгүй биш. Үүнээс болоод даралт буулгах эм нь үйлчлэхгүй байгаа байх, бас чамайг Эй Си И удаашруулагч өгөхөд даралт нь буурсан.
Клэйр илүү энгийн тайлбар, тэр эмээ уухгүй байгаа. Хавхлаг зүгээр харагдаж байна
Ашир би хоёр тасалгаат хэсэг рүү шилжих үү?
Клэйр тэг тэг
Рики түүнийг худлаа ярьж байна гэж бодох шалтгаан байхгүй.
Ашир тэр хар тамхины хэрэглээгээ үнэн хэлж байх шиг байсан. Цус болон шээсэнд нь Ти Эйч Си байгаагүй.
Клэйр тэр өөр зүйлийн талаар худлаа яриагүй байх. Зүүн талын ховдол зузаарсан, эмчлээгүй удсан даралт ихсэлт мөн.
Ашир зүрхний цохилт нэмэгдэж байна. Зүрхний хүчин чадал буурч байна. Ховдлоос шахах цус ч гэсэн.
Клэйр тэр зүрхний холбогдолтой шоконд орж байна.
Жор би таны хэвлийг хэт авиагаар харж болох уу?
Эр тархины хавдарт уу?
Эр1 энэ миний сүйт залуу, Илай Симпсон.
Эр би шинэ зурагны талаар сонсоод, хар хурдаараа ирсэн шүү.
Эр1 миний баатар
Жор таны пролактиний түвшин их өндөр байгаа, хавдраас үүссэн байж магадгүй, эсвэл өөр зүйл пролактинийг чинь нэмэгдүүлж, хавдрын өсөлтийг дэмжиж байж магадгүй
Эр пролактин нь юунаас болж өснө гэж?
Эр1 намайг жирэмсэн байж магадгүй гэж бодоо юу?
Эр үгүй байлгүй дээ. Тэр тестостэрон хэрэглэж байгаа.
Эр1 өнгөрсөн сарын хэдэн долоо хоногийг эс тооцвол. Аялалд явахаасаа өмнө тариагаа хийлгэхээ мартчихсан. Гэхдээ тийм байх ямар ч..
Жор та жирэмсэн байна.
Марк Таны зүрх хангалттай цус шахахгүй байсан учраас та зүрхний холбогдолтой шоконд орсон. Бид жижигхэн мэс ажилбар хийж, Импэлла шахуурга суулгасан, гэхдээ энэ түр зуурын л шийдэл.
Эм миний амьсгал бага зэрэг давхцаад байна. Гэхдээ энэ таниас болж байж магадгүй, Эндрюс эмчээ.
Марк хатагтай Нортон, би гэрлэсэн хүн, бас таны эмч. Таны нөхцөл байдал их ховор. Зүрхний булчингийн тодорхой хэсгүүд хэвийн хэмжээнээс зузаан байна. Тасалгаануудын дунд байгаа энэ ханыг хананцар гэдэг. Энэ хэвийн хананцрын зураг. Харин таных ингэж харагдаж байгаа.
Эм хөөх.
Марк хагалгаа хийх шаардлагатай. Хамгийн сайн аргыг олохын тулд дахиад хэдэн шинжилгээ хийх ёстой
Эм байзаарай, та миний хагалгааг хйих үү Эндрюс эмчээ?
Марк мэдээж тэгнэ
Эм та нар түүнтэй хамт орох уу?
Клэйр тиймээ.
Эм миний азтай өдөр байна. Гурван өнгөт арьстай эмч надад санаа тавьж байна. Намайг үл тоож харьцах эмч нар биш. Би үүнд дасахгүй байна. Намайг ойлгож байгаа биздээ
Марк ээж минь намайг хүүхдийн эмч дээр авч очихдоо хослол өмсүүлж, зангиа зүүлгэдэг байсан.
Эм жин дээр гарч зогсоод, өлмийдөө хүрэхийн төлөө Ням гарагийн хамгийн сайхан хувцасыг өмсүүлнэ
Марк тиймээ. Би эмч болсондоо өөртөө үнэхээр уур хүрдэг шүү.
Лим бүрэн шинжилгээгээр, таны хавдар даавар үйлдвэрлэдэг пролактинома болох нь нотлогдсон. Жирэмслээд 6 долоо хоног болсон байна
Шон та өөрийгөө гей гэж боддог уу?
Жор наадах чинь жаахан..
Эр тиймээ. Учир нь би гей
Шон гэхдээ та сүйт залуутайгаа үтрээгээр бэлгийн хавьталд орсон. Тэр үүнээс болоод жирэмсэн..
Лим Мурфи эмчээ, боль.
Шон би зүгээр л..
Лим эндээс хурдан гар. Уучлаарай. Энэ туйлын зохисгүй үйлдэл байлаа. Таны хавдрыг эмчлэх бидний эмчилгээний төлөвлөгөө жирэмсний төлөвлөгөөнөөс чинь хамаарна. Тэхээр..
Эр хоёулаа хүүхдийн талаар ярилцсан, гэхдээ би үргэлж үүнийг ирээдүйд гэж төлөвлөж байсан.
Эр1 бас ийм байдлаар биш. Би үргэлж үрчилж авна гэж бодож байсан. Би хавдрын эмчилгээгээ үргэлжлүүлэх байсан
Эр Рио жирэмслэлтээ үргэлжлүүлэхгүй гэвэл, юу болох вэ?
Лим таны дааврын түвшин хурдацтай буурч, хавдар багасах болно. Тэрний дараа, эмэн эмчилгээ хийж, жижиг хагалгаа ч хийж магадгүй.
Эр1 би жирэмслэлтээ дуусгамаар байна.
Рики Би Зарагийн бүх шинжилгээг харсан. Бүх шинж тэмдгүүд нь түүнийг даралтны эмээ тогтмол уудаг гэдгийг харуулж байсан. MRI нь боломжийн ховдлын хананцарын зузаантай, шингэний муу сөрөг урсгалтай гэж гарсан.
Клэйр зүрхний булчингийн хаван ч байгаа. Эй Си И удаашруулагч муу шийдвэр байж
Рики түүнээс болж манай өвчтөн зүрхний холбогдолтой шоконд орсон. Чи яагаад түүний хэлж байсан зүйлийг үл тоосын?
Клэйр би анагаахын сургуульд зааж өгсөн жишээ үйл явцад суурилж эмнэлгийн онош тавьсан, арьс өнгө, боловсрол, мэргэжил, биеийн жинг нь харгалзаж үзсэн.
Рики надад бол үргэлж байцаалт шиг сонсогдсон
Эр тиймээ бороо орно, гэхдээ гайхмаар нь салхитай байна. Бороо хажуу тийш чиглэсэн байдалтай орно. Өнөөдрийн байдлаар салхины эрч өдрийн турш яаж нэмэгдэж байгааг харцгаая. Өөрөөр хэлбэл, бид цагт 50 милийн хурдтай ширүүн салхины тухай ярьж байна.
Эм саад болсонд уучлаарай. Туяа эмчилгээний тасагт зурагт байхгүй
Шон чи цаг агаарын сувагт дуртай юмуу?
Эм намайг тайвшруулдаг. Чи надтай хамт үзмээр байна уу?
Эр тун удахгүй илүү хүчтэй аадар бороо орно, үүнээс болж үер болох магадлал өндөр байгаа. Бид бүгдээрээ үүнд бэлтгэлтэй байгаа. Уулыг харж байна уу
Эм дууг нь дөрвөн түвшнээр бууруулбал дургүйцэхгүй биздээ?
Шон тэгвэл яг болж байна.
Эр Хойд Калифорны бүх хэсгүүдэд ийм байна, Модэсто, Стоктон, Сакрамэнто. Сан Францискогийн хойд хэсгээр..
Эм би дэлгэц дээр гэрэл тусахыг анхаарал сарниулдаг гэж боддог
Шон би ч гэсэн.
Эм би ингэж болох уу?
...
Жор сувилагч намайг дуудлаа. Ямар нэг зүйл болоо юу?
Эр1 би бодлоо өөрчиллөө. Хүүхдээ үлдээмээр байна
Лим жирэмслэлтээ үргэлжлүүлнэ гэж байгаа болохоор, бид пролактиномаг мэс заслын аргаар авах хэрэгтэй.
Эр тархийг нь зүснэ гэсэн үгүү?
Лим бидний хамгийн аюулгүй сонголт бол хамрын хөндийгөөр орох, өөрөөр сфенойдын хөндийгөөр дамжих хагалгаа гэдэг, товчоор Ти Эс Эс. Энэ бидний нөгөө сонголтоос арай зөөлөн арга.
Эр их аюултай сонсогдож байна
Эр1 би аль хэдийн шийдвэрээ гаргачихсан.
Эр би юм хэлээд нэмэр байгаамуу? Би ч гэсэн гэр бүлтэй болмоор байна гэхдээ арай бэлэн биш..
Эр1 хэн ч хүүхэдтэй болоход бэлэн биш байдаг.
Эр өчигдөр, чи жирэмсэн болох талаар бодож үзэж байгаагүй гэсэн, харин одоо үүний төлөө амиараа дэнчин тавьж байна
Эр1 би 7 настай байхдаа нэг жижигхэн хоргодох байртай байсан. Хоёр сандалны хооронд бүтээлэг тавиад, хоёр найзтайгаа нуугддаг байсан, Фокси үнэг, Фазз арслан, тэгээд өөрийгөө аав нь гэж төсөөлдөг байсан. Тэд миний ихэр бяцхан залуус байсан, мэдээж хоёр өндгөн эснийх. Бид нэг гэр бүл байсан. Тэгээд хүйсээ солиулахдаа тэр мөрөөдлөө хойш тавьсан. Ядаж л өөрөөсөө аль болох холдуулсан. Гэхдээ одоо, үүнийг төлөвлөсөн ч бай, үгүй ч бай, энэ бол бидний хүүхэд. Хагалгааг хэр хурдан хийж болох уу?
Лим би хагалгааг эхлүүлэхийн тулд чиглүүлэгчтэй MRI захиалы.
Клэйр зүрхний MRI, катэтэрийн байршлаас харахад танд хоёр эмчилгээний сонголт байна. Майктоми, ерөнхийдөө нээлттэй зүрхний хагалгаа, бас архиар хананцарыг авч хаях буюу зүрхний булчингийн тодорхой хэсгүүдийг архи ашиглан устгана гэсэн үг.
Эм чи алийг нь санал болгож байгаан?
Клэйр хагалгаа илүү түрэмгий, эдгэрэлт удаантай гэхдээ урт хугацаандаа үр дүн сайтай. Тайралт нь аюул багатай, гэхдээ танд цаашдаа эмнэлгийн ажиглалт хэрэг болно гэсэн үг.
Эм чи үүнийгээ зөвлөгөө гэж байгаамуу?
Клэйр хоёуланд нь давуу ба сул тал байгаа. Та сайн бодох хэрэгтэй. Би танд бодох хугацаа өгий.
Эм та үргэлж хүмүүст санаа тавихыг хүсдэг үү Браун эмчээ?
Клэйр ихэнхдээ тиймээ
Эм би ч гэсэн.
Клэйр гэхдээ та марихуаны эмийн сан ажиллуулдаг
Эм үргэлж хүмүүсийг мансууруулаад явна гэсэн үг биш
Клэйр магадгүй үгүй байх гэхдээ таны үйлчлүүлэгчдийн ихэнх нь..
Эм миний ээжийн авга эгч Люси нойр булчирхайн хорт хавдартай байсан. Тэр нэг жил тэссэн. Шаналал дунд. Марихаун түүнд идэж унтахад нь тусалдаг ганц зүйл байсан
Клэйр эмч нар өвчнийг нь намдаах зүйл өгөөгүй гэжүү?
Эм тэд ибупрофен санал болгосон. Чи эмч нарыг ижил шинж тэмдэгтэй цагаан өвчтөнүүдээс илүү хар өвчтөнүүдэд өвчин намдаах эм өгөх нь 22 хувиар бага байдгийг мэдэх байх. Гол нь чи бид хоёр дэндүү адилхан. Бид хоёр хоёулаа хүчтэй, дэлхий дээр зам мөрөө үлдээж байгаа хар эмэгтэйчүүд гэхдээ бидний нэг нь анагаахын талаар нөгөөгөөсөө илүү мэддэг. Тэхээр, чамайг миний оронд байсан бол ямар сонголт хийх байсныг чинь мэдмээр байна.
Клэйр нээлттэй майктоми эрсдэл өндөртэй ч илүү урт хугацааны үр дүнтэй
Эм би шйидвэрээ гаргачихлаа. Чамтай санал нэг байна, Браун эмчээ. Майктоми хийлгэе.
Эм Та нарын Ти Эс Эс хагалгааны Рио Гутиррэзийн зургийг аваад ирлээ.
Шон наадахаа ширээн дээр тавьчих.
Эм Би, би хавдрыг супрасэлларын тэлэлттэй, эргэн тойрондоо хавантай, Уиллисийн тойргоор хазайсан байхыг харсан.
Шон их хэрэгтэй мэдээлэл байна.
Эм баяртай Мурфи эмчээ
Алекс чи аюулгүй ээ Шон, тэр явчихлаа
Шон тийм бишээ. Д”Сүза эмч минйи тархинд байна. Энэ надад таалагдахгүй байна. Бид үнсэлцсэн
Алекс хэзээ?
Жор юу?
Шон би түүний талаар их бодоод байгаа, бас надад Риогоос асуух маш олон асуулт байна. Тэр илүү их таашаалыг..
Алекс чи түүнээс иймэрхүү асуулт асууж болохгүй. Үнсэлт Шон. Та хоёр хэзээ үнсэлцсийн?
Шон өчигдөр орой, миний зүүдэнд. Би асуулт асууж болохгүй юм бол, яаж ойлгох болж байна? Миний, миний тархи, миний, миний тархи миний хүссэнээр ажиллахгүй байна. Үүнийг яаж болиулах вэ?
Алекс чи Д”Сүза эмчид татагдаж байна. Энэ яагаад чамд асуудал болоод байгаан?
Шон би Карлитай хамт байхдаа Лиад сэтгэлтэй болсон, тэгээд Лиатай хамт байх ёстой юм шиг санагдсан. Одоо Д”Сүза эмчтэй хамт байх ёстой бол яах болж байна?
Алекс үгүй ээ, чи Лиад олон жил хайртай байгаа. Энэ зүгээр л нэг, шохоорхол.
Шон гэхдээ Лиаг хайрлаж байгаа нь үүнийг алга болгохгүй гэжүү?
Жор харилцаа тийм байдаг байсан бол хамаагүй илүү хялбар байх байсан. Чамд буруутай санагдаж байгаа. Чи Лиаг сайхан оройн хоолонд урих хэрэгтэй, онцгой зүйл хий.
Шон бас түүнд өөр хүнд дурласан гэж хэлнэ. Би Лиад хэлэх хэрэгтэй
Жор үгүй ээ тэгэж болохгүй
Алекс мэдээж тэгэж хэлж болохгүй
Лим би энэ Ти Эс Эс хагалгааны хавдрын супрасэлларын тэлэлтэн дээр чиний бодлыг сонсмоор байна.
Марк Чи Сара Пэппэрийг санаж байна уу? Эс Эф Рэжинолын бөөрний тасгийг хариуцдаг?
Лим байнга алчуур зүүдэг үү?
Марк өнгөрсөн долоо хоногийн ажилчдын хурлын үеэр, тэр ухаанаа алдчихсан. Хашгирч орилоод, тасгийн бүх хүмүүсийн өмнө уйлаад л жинхэнэ галзуу байсан.
Лим хэцүү өдөр байсан юм байлгүй. Чи үүнийг ямар аргаар, яаж тархи нугасны шингэн алдагдалгүйгээр авах байсан.
Марк тиймээ. Бэлхүүсэнд суваг тавьж, дараа нь натри хлорид явуулаад, Валсалва аргыг хэрэглэнэ
Лим заза
Марк Сүүлдээ Пэппэрийн уур хилэн хэрээс хэтрээд, эмнэлэг түүнийг хүчээр чөлөөлсөн.
Лим хэр удаан?
Марк тодорхойгүй хугацаагаар. Тэр угаасаа бага зэрэг солиотой байдаг
Лим миний мэдэхийн хүнийг хачин бас сэтгэл санааны байдлаар нь солиотой гэж хэлж болохгүй. Зөвлөгөө өгсөнд баярлалаа
Шон би сисжэндэр хүмүүс ихэнхдээ нөхөн үржихүйн эрхтэнээрээ трансжэндэр хүмүүсийг дорд үздэг гэж уншсан, бас энэ ярихад бүдүүлэг зүйл. Би Рио та хоёрт тэгэж хандсан уу?
Эр тиймээ
Шон намайг уучлаарай. Рио удахгүй хагалгаанд орох гэж байгаа. Тэр таныг асуугаад байна. Та утсаа авахгүй байгаа
Эр надад хэлсэнд баярлалаа
Шон би ч бас түүнийг ойлгохгүй байна. Рио маш их хичээсэн, тэр хоёр талын арьсан доорх хөхний булчирхайгаа авахуулж, даавар орлуулах эмчилгээнд явсан, гэхдээ одоо эмэгтэй байхыг сонгож байна
Эр Рио үүнийг эмэгтэй байхын тулд хийгээгүй
Шон тиймээ. Тэр өөрчлөгдөх хугацаандаа маш олон шударга бус зүйлтэй учирсан байх. Би ч гэсэн тэгэж байсан. Миний дүү надад тусалсан. Тэр дүүтэй юу?
Эр гэр бүл нь түүнтэй ярьдаггүй
Шон одоо Рио тархины хагалгаанд орох гэж байна. Тэр их зоригтой. Та эндээ үлдэж болноо.
Клэйр надад Зара Нортон гэдэг өвчтөн байгаа. Бид, бид түүнийг Зүрхний хэт том булчинтай гэж оношилсон.
Лим би түүхийг нь харсан.
Клэйр Гэрин эмч миний яаралтай тусламжинд үзүүлсэн эхний арга хэмжээнд санаа зовж байгаагаа хэлсэн. Тэр намайг түүний арьс өнгөнөөс бол дүгнэлт хийсэн гэж бодож байгаа.
Лим чи өөрөө тэгэж бодож байна уу?
Клэйр зүрх нь зогсох гээд байсан. Би шийдвэр гаргах болсон. Надад олон сонголт байгаагүй
Лим Глассмэн өнөө өглөө надтай уулзахаар ирсэн. Хэн нэг нь намайг тогтворгүй байгаа, тусламж хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэр хаанаас сонссын бол?
Клэйр би тусламж гуйсан, та ч тэгэж болно
Лим чи бол рэзидэнт, хэн ч чамд туслая гэж бодохгүй. Би энэ ажлыг хийж чадна, учир нь миний гол өрсөлдөгч, нэг эр хүн, намайг дэмжиж байсан. Өөр хэн ч намайг үүнийг хийж чадахгүй гэж бодвол..
Клэйр хэн ч тэгэж бодоогүй
Лим чи хүмүүст намайг чадахгүй гэж хэлээд байвал тэд тэгэж бодно.
Клэйр чи Гэмтлийн дараах эмгэгтэй. Үүнээсээ ичих хэрэггүй.
Лим дөнгөж сая нэг хар эмэгтэй өвчтөнг дүгнэсэн хүний үг үү. Чи түүнийг шүүсэн, яг л намайг шүүж, үргэлж бага зэрэг тогтворгүй байна гэж шивнэх хүмүүс шиг, намайг огцор гэж хэлсэнд гайхах зүйл алга.
Клэйр хэн ч мэдэх шаардлагагүй
Лим яг тийм. Чи надад үүнийг хэнд ч хамаагүй гэж байна. Бүх хүмүүс ойлгох болно гэж байна, дараа нь надад үүнийгээ өөртөө үлдээ гэж хэлж байна. Би ичих ёстой, эсвэл үгүй юу?
Ашир за хатагтай Нортон, хагалгаанд бэлдэх цаг боллоо
Эм наана чинь юу байгаан царайлаг аа? Би миний биед юу орж байгааг мэдмээр байна
Рики сефазолин. Энэ бол хагалгаанаас өмнө танд хийх ёстой урьдчилан сэргийлэх антибиотик.
Эм ойлгомжтой. Нээрээ, намайг түргэн тусламжаар анх ирэхэд хийж байсан эм юу билээ?
Ашир Эналапрайлат, энэ бол Эй Си И удаашруулагч.
Эм даралт их үед хэрэглэдэг биздээ? Гэхдээ би та нарт аль хэдийн даралтны эмээ уусан гэж хэлсэн ш дээ
Рики тиймээ.
Эм надад дахиад хэрэгтэй гэж бодсон юмуу? Эсвэл надад итгээгүй юмуу?
Эр намайг уучлаарай. Чи айсан биздээ. Ганцаараа байна гэж айх хэрэггүй шүү. Би чамд хайртай
Эр1 би ч гэсэн чамд хайртай. Илай. Би чамайг харахгүй байна
Эр би энд байна хонгор минь
Шон үүнийг нүдээрээ гүйлгээд харж чадах уу?
Эр1 алга болоод байна
Шон Та захын хараагаа алдаж байна. Хавдар харааны эдэнд муугаар нөлөөлж байна. Танд Ти Эс Эс хагалгаа хийж болохгүй.
Лим хавдар томорсоор байгаа учраас үлдсэн ганц сонголт нь нээлттэй дух шанааны гавлын хагалгаа. Гэхдээ энэ их эрсдэл ихтэй, илүү удаан эдгэрэлттэй хагалгаа. Жирэмслэлтийн үеэр хүйсийн зөрүүнээс үүссэн түгшүүр үүсэх магадлалтай. Энэ санааг чинь зовоож байна уу?
Эр1 Ти-г ууж эхэлсэн тэр үеийг бодохоор, үнэхээр аймшигтай санагдаж байна. Тэр мэдрэжийг дахиад мэдэрнэ гэдэг..
Лим бүр анхны төлөвлөгөө рүүгээ буцаад очиж болно.
Эр1 жирэмслэлтээ дуусгая гэжүү?
Лим тэгвэл хавдар өөрөө багасах болно. Таны амьдралдаа энэ хүртэл хийж ирсэн бүх зүйлийн дараа, өөрийгөө эрсдэлд оруулахаар ямар нэг зүйл хийж байсан гэж бодох нь аймшигтай.
Эр1 энэ миний дараагийн алхам. Би айж байсан ч, энэ алхмыг хийхэд бэлэн байна. Заримдаа эрсдэл гаргах хэрэгтэй Лим эмчээ.
Клэйр баярлалаа. Чи Зараг хагалгаанд бэлдэх ёстой биздээ?
Рики цуцлагдчихлаа. Тэр өөр эмнэлэг рүү шилжихийг хүсч байгаа. Арьс өнгөөр ялгаварлаж, зүрхийг нь буруу эмчилсэн эмнэлэгт байхгүй гэсэн.
Лиа Шон чи зүгээр үү?
Шон надад бодохыг хүсэхгүй байгаа бодлууд орж ирээд байна. Парк Жордан хоёр хоёулаа чамд хэлж болохгүй гэсэн
Лиа гэхдээ чи хэлнэ, тийм биздээ?
Шон тиймээ, хэлнэ. Би ажлынхаа хүнд дурласан. Бас минйи өвчтөн жирэмсэн хүйсээ солиулсан..
Лиа байзаарай, нэг нэгээр нь Шон. Дурласан гэж хэлсэн үү?
Шон нэрийг нь Синтиа Д”Сүза эмч гэдэг. Туяа эмчилгээгээр хоёрдох жилдээ рэзидэнт хийж байгаа. Өнгөрсөн шөнө, би түүнтэй Рэзидэнтийн амрах өрөөнд Цаг агаарын суваг үзэж байгаад дараа нь үнсэлцэж эхэлж байна гэж..
Лиа заза ойлголоо
Шон чи уурлаж байна уу? Парк Жордан хоёрын зөв байж, чамд хэлэх ёсгүй байж
Лиа үгүй ээ, би уурлаагүй. Бага зэрэг гайхаж байна, гэхдээ зүгээр ээ. Би ч гэсэн заримдаа бусад залуусд татагддаг
Шон үгүй ээ. Үгүй ээ. Юу? Хэн?
Лиа хамаагүй ээ.
Шон хэн юм?
Лиа нөгөө, заза нэг физик эмчилгээний залуу байгаамаа
Шон үгүй ээ. Хэрэггүй.
Лиа хэрэггүй.
Шон бидний харилцаанд асуудал байгаа учраас бид өөр хүмүүст татагдаж байгаа бол яахуу?
Лиа чи Д”Сүза эмчтэй бодит амьдрал дээр үнсэлцэх гээгүй биздээ?
Шон үгүй ээ
Лиа эсвэл, түүнтэй хамт орой болтол ажиллаад, хоёулахнаа рентген зураг авч, нэг гэрэлтүүлэг рүү хамтдаа тонгойх гээгүй биздээ?
Шон бид нар гэрэлтүүлэг ашиглахаа больсон. Бас би түүнтэй хамт оройтож ажиллах гээгүй.
Лиа тэгвэл бид хоёр хоёулаа юунд ч санаа зовохгүй байж болно.
Шон би тархи нугасны гавлын нээлттэй хагалгаанд бэлдэхээр явлаа.
Арон би Глассмэн эмч байна, энэ эмнэлгийн захирал.
Эм намайг Эс Эф Рэжонал руу шилжүүлэхээр ирээгүй бол, яг одоо буцаад гарч болно.
Арон Танд тусламж үзүүлж байхдаа зүй бусаар харьцсанд уучлалт гуймаар байна.
Эм та үнэхээр сайхан цагаан сэтгэлтэй юмаа
Арон би таныг энэ хэргээс болж Эс Эф Рэжинол руу эсвэл өөр ямар ч эмнэлэг рүү яваасай гэж хүсэхгүй байна.
Эм тэднийд танай энд байдагтай адилхан чамин төхөөрөмж, гялалзсан дипломууд байдаг ч арай бага ялгаварлагч эмч нар байдаг гэдэгт итгэлтэй байна.
Арон гэхдээ яг ч тийм байна гэж бодохгүй байна. Би 100 миль дотрох эмнэлгүүдийг мэс заслын үр дүн, арьс өнгөөр нь ялгаварласан өвчтөний сэтгэл ханамжаар нь харьцуулсан тоо баримт олсон. Үүнээс харахад бид ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна.
Эм Таны хэлж байгаагаар танай эмнэлэг арьс өнгөөр ялгаварладаг гэхдээ энэ бусад эмнэлгүүдээс арай бага ялгаварладаг гэж байгаа юмуу?
Арон тэгэж ойлгож болноо. Сэйнт Бонавэнчурт үлдвэл, эмнэлгийн захирал нь таныг алхам бүрт чинь халамжлах болно. Ямар ч үр дүн гарсан, танд үүнээс өөр сонголт байхгүй гэж бодож байна. Тэр нэг болзолтойгоор үлдэнэ гэнээ. Чамайг хагалгааны багаас хас гэсэн.
Лим Парк эмчээ, Силвиан нугалаасыг нээгээрэй
Алекс Аракнойд мэс, Ротон зүсэгч.
Шон хавдар харагдаж байна. Эр хүн ямар байх ёстой вэ? Би зүгээр л хромосомноос хамаардаг гэж бодсон гэхдээ үүнээс болдоггүй бололтой, байдал улам ойлгомжгүй, хэцүү болж байна, би Риог тухгүй байгааг мэдэж бйана..
Лим амьдрал угаасаа амаргүй. Амьдрал чамайг хэцүү нөхцөл байдлаар нүдэхэд, чи үүнийг давах ёстой болно. Тойрог хөндийд үл ялиг цус алдалт олж харлаа. Флосилээр дар. Надад юу болоод байгааг хэлээрэй
Алекс амьсгалын төгсгөл дэх нүүрс төрөгч болон хүчилтөрөгч унаж байна.
Лим агаарт ил гарсан эс харагдаж байна уу?
Шон үгүй ээ. Гэхдээ ясны ирмэгийг аюулгүй болгож ваксдлаа. Хавдар сэллар болон сфенойдын ханыг нимгэрүүлсэн байна.
Лим хүчилтөрөгчийг нэвтрүүлсэн гэсэн үг. Агаарын бөглөрөл байна.
Жор даралт унаж байна.
Шон Лим эмчээ, одоо яах вэ?
Лим ариутгасан марль, сөрөг агаарын даралтын налууг арилгахын тулд ширээгээ хазайлгаж, төвийн венийн гуурс тавь. Энэ агаар алдалтыг зогсоож, бид агаарын бөмбөлөгт хүрч чадна.
Алекс Бунижин агаар соруулах катэтэрийг орууллаа.
Шон дээд талын вена кавагаас 2 см-ийн зайд байна.
Лим баруун тосгуурыг ямар ч агаарын бөмбөлөг гарч ирэхгүй болтол нь соруул.
Алекс сайн байлаа Лим эмчээ
Лим одоо хавдрыг нь гаргаж авы
Марк хөндлөн гол судасаа Поттс хайчаар хайчлаарай, Волк эмчээ
Ашир булчингийн зүсэлтээ ховдлын дунд хүртэл хийлээ.
Марк Майктомигийн хэсэгт хүрлээ. Энд замаасаа гажсан булчингийн зангилаа байна. Байпассаа салгаад, ямар байгааг нь хары. Зүрхний хүчин чадал ямар байна?
Рики багассан бас хангалтгүй
Марк хүчин чадал бага байна гэдэг хананцарыг бүр багасгана гэсэн үг.
Рики бид хэтэрхий их авчихсан байж ч магадгүй. Зүрхний цохилтыг хянадаг зүрхний цахилгаан дамжуулагчдыг гэмтээсэн байх
Ашир гуравдугаар зэргийн зүрхний бөглөрөл үүсч байна. Энрикэгийн зөв байна. Бид хэтэрхий их булчин авчихаж.
Марк байпассаа буцаагаад ажиллуул
Ашир ханыг нь үхрийн үнхэлцгээр нөхөж болно
Марк тэгсэн ч цахилгааны системийг нь тусгаарлаж чадахгүй. Бүтэн зүрхний бөглөрөл үүсэх магадлалтай, бас зүрх зогсож ч магадгүй.
Клэйр тасалгааны хос хэмнэл тохируулагч ашиглаж болно. Зүрхнийх нь цохилтыг хянахын тулд зүрхний хананд дамжуулалтын систем шаардлагагүй.
Марк эхэлцгээе.
Лиа тархины хагалгаа чинь ямар болсон?
Шон амжилттай болсон. Өвчтнийг тасагт нь шилжүүлсэн. Чи сайхан мэдээ байгаа гэж бичсэн байсан.
Лиа сайхан мэдээ гэж, Д”Сүза эмчийн хувьд бол муу мэдээ. Би дурлалыг чинь үгүй хийх олон гайхалтай зүйл олсон. Эхний ажиглалт бол, тэр шанцай шиг үнэртэй. Уур хүрмээр гэхээсээ илүү ойлгомжгүй байсан. Үнэнийг хэлэхэд сайхан. Мэдээж энэ тус болохгүй байна. Заза. Тэр үсээ чихнийхээ ардуур хийдэг, нэг тийм хачин цэвэрч байх үйлдэл хийгээд байсан. Дараа нь чихэндээ иллэг хийдэг.
Шон бас л нэмэргүй байна.
Лиа заза, уучлаарай, уучлаарай. Саладны хэсэгт очоод, тэр өргөст хэмхний хавчаараар өргөст хэмх авчихаад дараа нь улаан лооль авсан. Бас дараа нь олив. Бас дарсан ногоо.
...
Эр сайн уу?
Эр1 сайн уу? Би чамайг бүтнээр чинь харж байна. Би, би ямар бйагаа вэ?
Лим гайхалтай. Бид хавдрыг бүхэлд нь авсан, харааг чинь эмчилсэн. Та одоо бүрэн эдгэрнэ, бас дээрээс нь хүүхдээ эрүүл тээж чадна.
Эр хоёулаа аав болох нь. Чи бэлэн үү?
Эр1 би өмнө нь жирэмсэн эрэгтэй байж үзээгүй
Эр чи үргэлж миний мэддэг хамгийн гайхалтай эр хүн байх болно.
Клэйр чамайг ямар байгааг харах гэж ирсийн
Эм Эндрюс эмч намайг аврах аргыг чамайг хэлж өгсөн гэж хэлсэн. Гэхдээ энэ өмнө нь болсон явдлыг өөрчлөхгүй.
Клэйр намайг анагаахын сургуульд ороход, хүмүүс нэг удаа хараад л, ямар хүн байсныг минь мэднэ гэж бодож байсан. Санхүүгийн тусламж авсан хар охин. Ийм ухаалаг байх ёсгүй. Олон хүнээс салсан байхдаа. Биднээс илүү их хичээх хэрэгтэй гээд л. Тэгээд би ажилласан, тэдний бурууг батлахын тулд үнэхээр их хичээж ажилласан, би тэдний бодсон шиг хүн биш гэдгийг, тэнд байх эрхтэй гэдгээ, энд тохирох хүн гэдгээ батлах гэж. Таныг яаралтай тусламжаар ирэх үед, чанга дуутай, эмх цэгцгүй байгааг чинь харсан, өөрийнхөө болохгүй гэж хичээж байсан тэр бүх зүйлийг харсан. Бас энэ чинь намайг уурлуулсан. Би үүнээсээ ичиж байна. Бас намайг үнэхээр уучлаарай.
Эм би тийм байсан. Гэхдээ дараа нь цагаан хүмүүсийг тухтай байлгах гэж тэгэж их хичээхээс залхсан.
Эм та хоёр гэртээ харьж байгаамуу?
Лиа тиймээ.
Эм тархины хагалгаа чинь ямар болсон Шон? Та нар бүх пролактиномаг авч чадсан уу?
Шон тиймээ
Лиа наадах чинь цайны газрын салад уу? Дарсан өргөст хэмх байсан юмуу?
Эм идмээр байна уу?
Лиа зүгээр дээ, баярлалаа. Шон, чи..
Шон үгүй ээ баярлалаа. Түүний хариуцлагагүй саладны сонголт, дуртай хоолны дэглэмд нь төвлөрөх тус болж байна шүү
Лиа надад тухгүй харилцаа үүсгэх олон стратеги байгаа шүү
Шон надад ч бас.
Марк сайн уу?
Лим сайн уу?
Марк цуглуулгыг чинь нэмэнгээ, найрамдах санал тавьж байна.
Лим хоёулаа дайн зарласан байсан гэж мэдсэнгүй
Марк миний Пэппэрийн талаарх хов жив байгаа буруу оносон бололтой
Лим онцгүй өдөр байсан
Клэйр үдэшлэгийг чинь балласанд уучлаарай. Глассмэн эмч намайг та хоёрт үүнийг харуулчих гэсийн. Би Лиагаас арьс өнгөний өөр өөр үзүүлэлтээр мэдээлэл цуглуулж өгөхийг гуйсан, үр дүн нь таатай гараагүй, ялангуяа өвдөлтийн менежментийн асуудал дээр. Бид Африк-Америк, Латин гаралтай өвчтөнүүдэд их хэмжээний зөрүүтэйгээр хангалтгүй үйлчилдэг.
Марк би өөрийгөө найрамдлын бэлгээр шагнах хэрэгтэй юм шиг байна.
Лим өөрөө өөртөө үйлчил
Марк өөр хүн байна уу?
Клэйр үгүй ээ баярлалаа
Лим би ч гэсэн уухгүй. Би, сэртралин ууж байгаа. Гэмтлийн дараах эмгэгтээ.
Марк харамсалтай л юм. Тэгээд зүгээр байгаа юу?
Лим яг ч тийм бишээ. Гэхдээ би, би хичээж байгаа
Марк заза.
Лим Браун эмчээ, сайн ажиллалаа. Баярлалаа
...
Клэйр Би Зарагаас уучлалт гуйсан. Тэр намайг анагаахын сургуульд байхдаа цагаан хүмүүсийг тухтай байлгах гэж сурсан гэсэн. Түүний зөв. Энэ зүгээр нэг анагаахын сургууль байгаагүй.
Рики чамд хэцүү байсан уу?
Клэйр гэхдээ бид үүнийг хийх ёстой байсан биздээ? Энд байхын тулд?
Back to episodes Go home