Лиа Би чамд аав ээж хоёрыгоо хэлэлгүй шууд ирдэг гэж хэлж байсан даа? Сая надад зурвас ирлээ. Тэр хоёр маргааш энд ирнэ.
Шон заза
Лиа энэ зүгээр хэрэг биш Шон, энэ бол отолт. Эцэг эх маань зүгээр нэг айлчлахаар ирдэггүй, намайг шүүх гэж ирдэг. Тэдэнд миний болзсон бүх хүмүүс таалагдаагүй, чамаас маш олон эвгүй асуулт асуух болно.
Шон их тухгүй байх юм байна
Лиа маш их.
Шон заза.
Лиа чи гэнэтийн бэлгийг үзэн яддаг. Яагаад үүнд дургүйцэхгүй байгаан?
Шон энэ гэнэтийн явдал биш. Тэд яг чиний хэлсэнээр л аашилж байна.
Лиа тэхээр урьдаас таамаглаж болох гамшигийг гамшиг гэж үзэхгүй гэжүү?
Шон гамшиг үр дагавартай байдаг. Бид насанд хүрсэн хүмүүс. Яагаад эцэг эхийн чинь бодол хамаатай гэж?
Лиа мэдэхгүй ээ, тэд эцэг эх минь учраас. Чиний ааштай хоёрдох аав Глассмэн надад дургүй байдаг нь чамд төвөгтэй биш байдаг уу?
Шон Глассмэн эмч чамд сайн
Лиа үгүй ээ тийм биш.
Шон би явлаа
Лиа заза. Би чам руу хэдэн ярианы сэдвүүд явуулы. Ихэнхдээ зайлсхийх сэдэв. Маш урт жагсаалт болох болно шүү.
Клэйр энэ шархыг аваад хэр удсан бэ?
Эр 2 сарын өмнө харайж байхдаа уначихсан.
Шон эдгэрэлт удаантай, амны гэмтлийн шинж тэмдэг байна. Чи хатуу хоолны дэглэм барьдаг уу?
Эм дасгалжуулагч намайг үзүүлбэрийн дэглэм барь гэсэн. Уураг ихтэй, ширхэглэг хүнс
Эр түүний бэлтгэлийн хуваарийг харуулж болно шүү. Энэ маш стандарт зүйл. Гэхдээ тэр гоймонд дуртай, энэ ч бас гэдсэнд нь тоо нэмдэг.
Клэйр ямар гоймон?
Эм Конжак. Манай багийн охид бүгдээрээ л үүнээс иддэг.
Клэйр Конжак гоймонг хэдэн жилийн өмнөөс Австралид хорьсон. Энэ их аюултай, ерөнхийдөө шингэдэггүй гэсэн үг. Бид өөр эмч дуудаж, шинж тэмдгүүдийг чинь судлаад, бүрэн үзлэг хийнэ. Гэхдээ одоо Дарягаас шууд рентген зураг авах хэрэгтэй.
Марк би хуваариа шалгаж үзсэн, сүүлийн ажлаасаа эхлээд ухарч ажилладаг. Энэ бол маш үр дүнтэй арга. Чи үүнийг бичиж авах хэрэгтэй байх
Эм Маркус ахаа, хоёулаа тохирсон. Намайг харж үзэх хэрэггүй.
Марк тэр тохиролцоо хүчингүй ээ. Ливи, чамд хэцүү байгаа, би одоо зүгээр хараад сууж чадахгүй нь
Эм гэхдээ нагац ах минь намайг харж үзээд байвал, байдал улам дордоно.
Марк би чамд өртэй, бас энэ эмнэлэгт өртэй. Би чамд өвөрмөц авъяас байгааг мэднэ.
Эм та надад авъяас байгааг, бас ажлаа хийж чадахгүй байгааг хоёуланг нь анзаарсан байхнээ?
Марк би чамайг авъяастайг энд ирэхээс чинь өмнө анзаарсан. Тилли эгчийн чинь жил бүрийн барбекю. Чи үүнийг надад 5 настай байхдаа өгч байсан. Тэр мөчид л, би чамайг онцгой гэдгийг мэдсэн.
Клэйр гэдэс рүү хүрэх хоолойг нь аварга том мяндас хаачихсан байна.
Шон цусны шинжилгээгээр кальцийн дутагдал бас бусад шим тэжээлийн дутагдалтай гэж гарсан. Нөхөн сэргээсэн 3Ди зургийг нь харж болох уу?
Клэйр өөрөө дамжин өнгөрнө гэж бодохгүй байна. Дотор эрхтний дурангаар бутлаад гаргаж авах хэрэгтэй.
Шон тэр бас гимнастикаар хичээллэхээ болих хэрэгтэй. Бараг бүх нурууны нугалам дээрээ дарагдсан цууралттай архаг ясны сийрэгжилттэй юм байна. Сонирхолтой юмаа. Тэр 80 настай эмэгтэйн ясны нягтаршилттай 14 настай охин.
Сайн эмч- 4 дүгээр ангийн 8 дугаар анги
Шон чи хэт их бэлтгэл, шим тэжээлгүй хоолны дэглэмээс болсон сээр нурууны гажилттай. Бид сээр нурууг гэмтэх, саажихаас сэргийлж, согогтой хэсгийг хагалгаагаар тогтворжуулах хэрэгтэй.
Эр нурууны хагалгаа гэхээр, тэр тэмцээнд орохгүй гэсэн үг биздээ?
Шон тиймээ.
Эр Олимп, нэг жил хүрэхгүй хугацааны дараа болно. Хүлээж байгаад тэмцээний дараа хагалгаа хийж болох уу?
Шон үүнийг эмчлэхгүй орхивол, цаашид нэмэгдэх магадлал 20% болж, амьсгалын замын дутагдал, мөн үхэлд ч хүрч болзошгүй.
Эр чи өөрөө шийд.
Эм би өдөр бүр л эрсдэл гаргадаг. Мөрөөдөлдөө бууж өгөхгүй ээ
Клэйр чи 14 настай. Өөрөө шийдэж болохгүй.
Эр ээж нь нялх байхад нь өнгөрчихсөн юмаа.
Эм бас аав маань сая намайг өөрөө шийд гэж хэллээ. Дасгалжуулагч бол миний аав.
Эр бөглөрлийг гаргахад хэрэгтэй бүх зүйлээ хий гэхдээ, нурууг нь зүгээр орхичих.
Клэйр тэр цомын төлөө амиа эрсдэлд оруулж байна, харин аав нь үүнийг зөвшөөрсөн. Энэ бол нэг төрлийн хүчирхийллийн хэлбэр
Лим манай эмнэлэг охиныхоо мөрөөдлийг дэмжиж байгаа халамжтай аавын эсрэг шүүхэд гомдол гаргаад ялахгүй. Чи аавтай нь ярилцаад, хариуцлагатай бай гэж ятгахаас өөр зүйл хийж чадахгүй.
Клэйр тиймээ. Хариуцлагатай бай гэж хүмүүсийг ятгах нь сүүлийн үед миний чаддаг зүйл биш болоод байгаа.
Лим хоёулаа дасгалжуулагч аавын талаар ярихаа больчихсон уу?
Клэйр та надаас зайлсхийгээд байна
Лим би завгүй байгаа.
Клэйр худлаа хэлсэн мотоциклын ослоосоо эдгэрээд үү?
Лим надад хэлэх зүйл байхгүй. Би нойтон замын нөхөөс дээр хальтирчихсан.
Клэйр Одри, чи Гэмтлийн дараах эмгэгтэй.
Лим би зохицоод амьдарч байгаа
Клэйр тэгэж байгаа гэж бодохгүй байна
Лим надад өөр хийх ёстой тэвш дүүрэн ажил байна, дөнгөж сая Глассмэний өгсөн жил бүрийн мэс заслын мөнгө босгох үйл ажиллагаа гээд л.
Клэйр тиймээ үдэшлэг, мэдээж чухал л даа.
Лим би зүгээр байгаа.
Алекс хэзээнээс ингэж цээж чинь хорсож байгаа вэ?
Эр 6 сар магадгүй 1 жил байх
Жор даралт чинь 142/90 байна. Бага зэрэг өндөр байна.
Эр тиймээ, Даря бид хоёр тэмцээнээс болж их аялдаг. Би өөртөө анхаарал тавьдаггүй.
Жор ажлаа эрүүл мэндээсээ дээгүүр тавина гэдэг онцгүй санаа. Танд ч, охинд чинь ч
Эр баярлалаа. Гэхдээ та нарт сануулж болох уу, эмч нар хэр удаан хэдэн ээлжээр ажилладаг билээ? Маш их стресстэй, нойргүй явдаг. Чухал зүйлийнхээ төлөө та нар байгаа бүх зүйлээ зориулна
Алекс тиймээ, гэхдээ бид насанд хүрсэн хүмүүс, Даря тийм биш
Эр тиймээ гэхдээ тэр өөрийнхөө насны бусад охидоос маш өөр. Даря, тэр маш их хөдөлмөрлөдөг. Тэр миний хүндлэлийг, хүр, хүртсэн.
Жор та зүгээр үү?
Эр миний цээж өвдөөд байна.
Алекс хүчилтөрөгчийн хэмжээ, бас даралт нь унаж байна. Шигдээс байж магадгүй, уушгины асуудал, эсвэл гол судасны бөглөрөл. Агаарын замыг нь чөлөөл.
Жор цусны эргэлт муу, тэр халдвар авсан бололтой
Алекс амин үзүүлэлт сайжрахгүй байна. Цээжний хөндийд шалтгаангүйгээр агаар ороод, тэндээ гацсан байж магадгүй.
Жор үгүй ээ, цээж бөмбөр шиг сонсогдох ёстой. Дотор нь шингэн байна
Алекс надад мэс, муруй хавчаар, цээжний гуурс өгөөрэй.
Марк Боархаавын синдромыг буруу оношлоход амархан. Цохиур хөгжмийн аргаар сайн оношилсон байна. Чи энэ хүний амийг аварсан байж магадгүй. Дахиад сайн тэлээд өгөөрэй. Энэ эдийн гадаргуу аймшигтай юмаа.
Алекс цээжний дээд хөндийг авах ёстой болох нь
Марк улаан хоолойг хүнд хэлбэрийн цоорол үүсгэхгүйгээр эмчлэхэд дэндүү их гэмтэл үүссэн байна. Цээжин дотор байгаа шингэнээс харахад тэр халдвараас болж үхэх нь цаг хугацааны л асуудал гэсэн үг.
Эм хамгийн аюулгүй арга бол улаан хоолойны чиглэлийг тэр чигт нь өөрчлөх
Алекс тэр үлдсэн амьдралынхаа турш гуурсаар хооллох болох нь. Гэхдээ би өөр илүү дээр сонголт харахгүй байна.
Марк 24 цагийн дараа, өргөн хүрээтэй антибиотик хэрэглэж, шингэнийг соруулсанаар, халдварыг цэвэрлэж, бидэнд дахиад олон сонголт гарч ирэх байх. Энэ хүн бүрт өөр гайхалтай ялалт олох хугацаа олгоно.
Ашир тэр үнэхээр аавыгаа дасгалжуулагч гэж дууддаг юмуу?
Шон тэр дасгалжуулагч нь мөн. Чи аавыгаа юу гэж дууддагийн?
Ашир Абба
Клэйр хэлэхгүй ээ
Рики Фрэнк. Энэ түүний нэр.
Ашир чи ямар нэг уламжлалыг хүндэлдэг үү?
Рики тохиолдлын уламжлалыг үгүй ээ. Аль хэдийн нэртэй зүйлсэд яагаад нэр цол өгөх ёстойн?
Клэйр Даря аавыгаа хэн гэж дуудах нь хамаагүй, нэг нэгэнтэйгээ яаж харьцдагийг нь хар. Яг л хамт ажилладаг хүмүүс шиг
Шон муугүй сонсогдож байна. Би маргааш Лиагийн хамт ажилладаг хүмүүстэй уулзвал, тэр арай бага түгшинэ
Клэйр гэр бүл чинь чамайг түгшээж байх ёстой. Шинэ найз залуугаа эцэг эхдээ танилцуулна гэдэг том зүйл. Амьдралын том өөрчлөлт. Олон хэлбэрт ховдлын хэм алдагдал
Шон Торсад Дө Пуант. Дуслаар 2 гр магнийн сульфат өгөөрэй.
Ашир зүрхний цохилт 170, тэр хариу өгөхгүй байна.
Шон дэфибриллятор авчраарай.
Рики 100 жоулиар цэнэглэлээ
Шон холдоорой.
Ашир бид буруу зүйл хийчихээ юу?
Шон үгүй ээ. Тийм учраас хачин байна. Эхний жилийн рэзиндэнтүүд алдаа гаргаж болно, гэхдээ 14 настай охины зүрхний хэм алдана гэдэг гарцаагүй гэнэтийн зүйл байна.
Эм таныг хамт явахуу гэж асуух гэсийн гэхдээ илүү цагаар ажиллана гэвэл..
Марк үүний учрыг олоход 20 цаг үлдсэн. Гэртээ харьчихаад эргэж ирэхийн төлөө энэ цагнаасаа үрмээр байгаа юмуу?
Эм жолоо барьж байхдаа тэгэх байхаа.
Марк Аль нь ч сайн биш. Машиндаа ч, гэртээ ч. Хэтэрхий тухтай, дэндүү олон зүйлд сатаарна. Энд байсан нь илүү дээр, бонус нь хамт ажилладаг хүмүүс чинь чамайг харна.
Эм би эмч хүн яаж харагдахаас илүүтэй үр дүн нь чухал гэж бодож байсан шүү
Марк Жордан ч бас чамаас дутуугүй хичээж байгаа. Хүмүүст өөрийгөө сонсгож чадахгүй бол, үр дүн ямар ч хамаагүй.
Эм тэгээд л улаан хоолойн чиглэлийг өөрчлөх хагалгааг хийхийг хүсээгүй юмуу? Намайг сонсоогүй царайлж?
Марк би өвчтөний сайн сайхны төлөө л шийдвэр гаргасан. Харин одоо, чи өөрийнхөө зөв гэдгийг батлах ёстой
Клэйр түүний зүрхний үйл ажиллагаа хэвийн бус, үе үе нэмэлт цохилттой байна. Шинэковуудаар бөөрний үйл ажиллагааг нь дахиж шалгуулаад, дотоод шүүрэл болон генетикийн шинжилгээний цаг авы.
Шон би аль хэдийн авчихсан. Бас хор болон мансууруулах бодисны шинжилгээ
Клэйр чи зүгээр үү? Лиа айж байгаа.
Шон тэгвэл би өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Надад түүний эцэг эхэд таалагдахгүй зүйлс гарцаагүй байх ёстой
Клэйр үгүй ээ Шон, чи байгаагаараа л бай. Чи бол гайхалтай хүн. Чи үүнд бүх насаараа бэлтгэлтэй байсан
Шон чамд анх удаагаа хийх чухал зүйл жишээ нь хагалгаа байгаа бол, чи бэлтгэл хийдэг. Би Лиагийн эцэг эхтэй уулзахдаа бэлдэх ёстой
Клэйр яаж? Тухгүй нийгмийн харилцааг чиглүүлж өгөхөд туслах загварчилсан төхөөрөмж байхгүй биздээ?
Шон байгаа. Гэхдээ надад пицца хэрэгтэй байна
Лиа Шон, би чамайг эцэг эхтэйгээ танилцуулмаар байна, Пам, Майк
Шон сайн уу Пам. Сайн уу Майк?
Мор Лиа чамайг эмч гэж хэлсэн. Юуны эмч юм?
Шон би мэс засалч
Мор тоогүй юмаа, би мэс засалчдыг онгироо, бардам гэж сонссон.
Арон заза. Морган намайг уучлаарай гэхдээ, чи бидэнд түр ярилцах хугацаа өгөхгүй юу?
Мор би дүрдээ орчихсон байна, намайг Пам гэж дуудаарай
Арон би саяхан хүмүүс унтаж байхдаа, жил бүр санаандгүй 8 аалз иддэг гэж уншсан.
Шон тиймээ. Миний уншсанаар заримдаа тэд гэдсэн дотор өндөглөдөг гэсэн, тэхээр таны гэдсэнд олон мянган аалз..
Лиа Шон.
Шон чи түүнийг буруу, утгагүй зүйл хэлбэл санал нийлэхгүй бай гэж хэлээгүй
Лиа санал нийл ч гэж хэлээгүй, тэгвэл энэ түүнийг улам буруу, утгагүй зүйл хэлэхэд хүргэнэ.
Шон сайн байна. Их тус боллоо. Үргэлжлүүлье
Мор чи Аризонад Зуны цагуудын хуваарь байдаггүйг мэдэх үү?
Шон цагийн. Цагуудын биш цагийн, энэ бол дүрмийн.. би аль зүйл нь утгагүй гэдгийг яаж мэдэхийн? Баримт бол баримт
Арон заза больцгооё, ингээд бүтэхгүй нь. Бид нар өнөө оройг Шонд аар саар зүйлийг ойлгохын тулд яаж эелдэг бөгөөд ач холбогдолгүй байх вэ гэдгийг зааж өнгөрүүлж магадгүй. Гэхдээ жинхэнэ асуудал бол ийм жижиг сажиг яриа, гэр бүлийн хэрүүл маргаан байхгүй. Жинхэнэ асуудал бол Лиагийн эцэг эх охиндоо жинхнээсээ санаа зовж байгаагаа илэрхийлвэл яах вэ гэдэг.
Шон яагаад санаа зовно гэж?
Арон Ямар ч эцэг эх санаа зовох байсан. Та хоёр бараг нэг нэгнээ танихгүй, тийм ч удаан болзоогүй, одоо хамтдаа амьдарч байна. Энэ харилцаа дэндүү хурдан өрнөж байна
Лиа та буруу бодож байна
Шон аавтай чинь маргалдаж болохгүй гэсэн биздээ
Лиа аав маань ингэж хэлээгүй ээ, 100% Гласси өөрөө хэлж байна
Арон ийм оройг яаж буруу эргэхийг урьдаас таамаглах боломжгүй. Гэр бүл гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг
Шон яг таны Лиад дургүй байдаг шиг
Арон би тэгэж хэлж байгаагүй.
Мор хөөх, эхний жилдээ л шөнөжин сууж байна. Дурсамж сэргэж байна шүү. Мэдээж миний дурсамж биш, харин компьютер дээрээ шүлсээ гоожуулж шөнөжингөө суувал өөрсдийгөө илүү сайн эмч болж харагдана гэж бодсон азгүй амьтдын. Тэгээд хавдрыг эмчлэх арга олсон уу?
Эм би урагдсан улаан хоолойг эмчлэх шинэ арга олох гэж хичээж байна
Мор хавирга хоорондын булчингйин хэсгээр эрхтнийг дэмжих. Их орчин үеийн зүйл байна. Гэхдээ яагаад чиглэлийг нь өөрчлөхгүй гэж? Тэгэх нь илүү аюулгүй
Эм аюулгүй гэдэг энгийн бас уйтгартай. Яг над шиг. Нагац ах маань намайг ялах ёстой гэж бодож байгаа. Тэгэх цорын ганц арга бол бусдыг гайхашруулах, яг Жордан шиг
Мор ойлгож байнаа
Эм санал нэг байгаамуу?
Мор Аллэн эмч бусдыг гайхашруулдаг гэжүү? Тиймээ. Хүн бүр үүнийг мэддэг, учир нь Аллэн эмч үүнийгээ бүх хүнд мэдрүүлдэг. Тэр, танай нагац ах хоёр нэг алдартай шинэ загварын даавуунаас авсан эсгэлт.
Эм тэгвэл би сайн эмч байгаад зогсохгүй шал өөр хүн болох ёстойн байна
Мор хөөх. Чи эхлээд өөрийгөө арай бага өрөвддөг хүн болох хэрэгтэйн байна даа. Өөрийнхөө хамгийн сайн чанарт уур хүрмээр гэмшиж харьцдаг, эв хавгүй, туйлбаргүй ганцаардмал хүн эсвэл өөрийнх нь аз туршилтыг бусад хүмүүс үл тоохыг зөвшөөрдөг чимээгүй, чадварлаг мэс засалч. Чи эхнийх нь бол, яг одоо болиод, нөөцөө бололцоогоо үрэхээ боль. Харин хоёрдох нь бол, тэр хэвээрээ бай. Арай жаахан чанга байж болохын.
Клэйр хаанаас эхлэх үү? Гол үзмэр, зууш, өнгөний схем?
Лим гуйя, чи араар тавьж бйагаа учраас өдрийн цагаар буудалд явж байна гэж хэлээч
Клэйр ямар ч хагалгааны хуваарь байгаагүй, тэгээд би сайн дураараа туслахаар ирлээ
Лим ямар их тус вэ
Клэйр хоёулаа ажлаа байгаа цагийнхаа талд дуусгасан ч ярилцах цагтай үлдэнэ. Эсвэл зүгээр л ярилцаж болно
Лим би араараа эргэх эргэлт нь өөрийг нь алж болох 14 настай охин биш Клэйр. Намайг аврах шаардлагагүй.
Клэйр анивчдаг гэрлийг юу гэж бодож байна? Үдэшлэг шиг байхуу?
Рики шинжилгээнээс харахад чиний зүрхний асуудал эстрогений түвшин нэмэгдсэнээс болсон байсан.
Ашир бид үүнийг яаж чиний системд орсоныг мэдмээр байна.
Рики эм ч юмуу? Нэмэлт бүтээгдэхүүн?
Эм дасгалжуулагч миний бэлтгэлийн хуваарийг өгсөн биздээ. Та нар бүгдийг мэднэ
Рики бид чамайг маш өрсөлдөөнтэй спортоор хичээллэдгийг мэднэ, тэхээр чи бэлтгэлийн хуваарь дээр байхгүй зүйл хэрэглэж байж магадгүй. Тэгэж байгаа бол, үүнийг чинь хэнд ч хэлэхгүй.
Эм намайг сэргээш хэрэглэсэн гэж бодоо юу? Үгүй ээ
Ашир дасгалжуулагч чинь чамайг шахдаг бол..
Эм тэгдэггүй ээ. Би үүнийг ганц удаагийн зүйл гэж бодож байна. Дахиад ажиглая, би зүгээр болноо.
Ашир Даря, чи ийм зөрүүд, өөрийнхөөрөө, хүссэн бүгдээ хийж, мөрөөдлөө биелүүллээ гэж боды, гэхдээ зүрх чинь ингэж ажилладаггүй, эсвэл нуруу чинь
Рики тэр зөрүүдлээгүй ээ. Одоо зүгээр болно биздээ? Чи ямар нэг зүйл уусан. Одоо үүнийгээ зогсоомоор байгаа. Гүйцэтгэл сайжруулах зүйл байгаагүй гэсэн үг. Ямар төрлийн юм хэрэглэсийн?
Эр чи хөхөндөө эм уусан юмуу?
Эм Юүтүб дээрх охин үүнийг хөх томруулдаг гэж хэлсэн
Шон Эмийн ургамлын эмчилгээнд ашигласан пайтоэстроген хөхний эдэнд хаван үүсгэдэг, гэхдээ үүнд аюултай гаж нөлөө байдаг.
Эр чи юугаа бодож байсын бэ?
Эм би үүнээс болж өвчтэй болно гэж бодоогүй. Эрэгтэй багийн хөвгүүд галбиртай эмэгтэйчүүдийн тухай ярьж байхыг сонсохоос залхаад..
Эр мансууруулах бодисын шинжилгээнд гарч ирсэн бол яахын? Олимпид орох эрхийг чинь хассан бол яахын?
Эм энэ байгалийн гаралтай. Миний үзүүлбэрт нөлөөлөхгүй. Бусад охид..
Эр надад бусад охид ямар ч хамаагүй, чамд бусад охидын яах хамаатай байдаг гэж бодсонгүй. Чи..чамайг ийм хүүхэд шиг зүйлээс болж бүх зүйлээ эрсдэлд оруулсанд итгэж чадахгүй нь.
Эм энэ хүүхэд шиг зүйл биш. Би спортдоо маш их зүйл өгсөн. Зүгээр л өөртөө ямар нэг зүйл өгөхийг хүссэн.
Эр чи том хүн биш. Түүний зүрх, нуруу хоёрыг эмчил.
Эм юу? Та, та ингэж болохгүй. Намайг шийтгэж байгаамуу?
Эр би ажлаа хийж байна. Би чиний аав, бид нэг гэр бүл, чамайг тэгээгүй үед зөв шийдвэр гаргах нь миний ажил.
Эм хэзээнээс миний аав байх нь таны ажил байсын? Бид ээжийн тухай ч ярьдаггүй байж гимнастикаас өөр юу ч ярьдаггүй байсан. Түүнийг нас барсаны дараа надад аав хэрэгтэй байсан гэж бодоогүй байж, яагаад одоо гэж?
Эр Даря.
Эм би багийн өмгөөлөгтэй ярьж, таныг чөлөөлөх тухай хэлнэ. Намайг өөрийнхөө шийдвэрийг гаргаж чадахгүй гэж бодоо юу? Тэгвэл оролдоод үз. Та халагдсан, дасгалжуулагч аа
Алекс Ти гуурс ашиглаж болохын. Шингэнийг гаргах зам болгож бас хяналтанд байгаа цоорхойн тогтоцод ашиглана.
Марк сонирхолтой л юм. Гэхдээ өвчтөний эдгэрэх явц удаан, дахин халдварлах магадлалтай. Өөр юу байна?
Жор би дотор эрхтний дурангийн вакум эмчилгээний талаар сонирхолтой судалгаа олсон. Хоол боловсруулах эрхтний цоорлын менежментээр судлагдаж байгаа.
Марк гарцаагүй шинэлэг байна Аллэн эмчээ, гэхдээ бага зэрэг хэтрүүлэгтэй. Үүнийг клиникийн туршилтаар шалгаж үзээгүй байгаа, бид энэ хагалгааг өнөөдөр хийх ёстой. Жэксон эмчээ, та чимээгүй байх чинь.
Эм би эрхтэнг дэмжих талаар бодож үзсэн. Миний саналаар, үндсэн хаалтыг бэхжүүлэхийн тулд өвчтөний өөрийн сайн эдийг ашиглана. Энэ тохиолдолд, гэдсийг нь нөхөөс болгоно гэсэн үг. Яг гуравдугаар зэргийн түлэгдэлтэнд арьсны графт ашигладаг шиг.
Алекс түүнд өрцний ивэрхий үүсэх эрсдэл өндөр байгаа
Эм Улаан хоолойн доод хаагч булчинг гэдсээр ороож бэхэлбэл эрсдэлгүй ээ.
Эм Шон, Лиа бидэнд чамайг эмч гэж хэлсэн. Юуны эмч юм?
Шон би мэс засалч. Гэхдээ бид бүгдээрээ онгироо биш. Гэхдээ л ихэнх нь тийм. Би үүнийг муу эсвэл сайн гэдгийг мэдэхгүй байна
Эм хэцүү байдаг уу? Чиний хувьд? Мэдээж хэцүү ажил л даа
Лиа Шон ажлаа үнэхээр сайн хийдэг.
Эр чи вакцины талаар юу гэж боддог вэ?
Лиа бурхан минь
Эр миний санаа их зовдог.
Шон миний санаа зовдоггүй
Эм нээрээ юу? Бид хоёр олон зүйл уншиж байсан. Ялангуяа Лиаг чиний талаар хэлэх үед
Лиа аутизм вакцинаас болж үүсдэггүй, ээжээ. Одоо шашны талаар ярьмаар байна уу?
Шон үүнийг ярьж болохгүй зүйлсийн жагсаалтанд байсан гэж бодож байна
Эр Лиа чамд жагсаалт бичиж өгөө юу?
Лиа ааваа
Эм үнэнийг хэлэхэд Лиа, бид бүх зүйлийг ярьж болохгүй юм бол, яагаад энд байгаан?
Шон геморройн хагалгаа
Эм юу гэнээ?
Лиа дахиад дарс уух уу?
Шон би эцсийн шатандаа орсон хавдартай өвчтөнөөс геморройг нь авсан. Түүнд амьдрах хэдхэн сар үлдсэн байсан, үүнийг нь юу ч өөрчлөхгүй, гэхдээ хагалгаа нөхцөл байдлыг нь илүү тухтай болгож өгсөн. Бүгдээрээ өнөө оройг геморройн хагалгаа гэж бодох хэрэгтэй.
Эр сайхан, сайхан санаа байна. Чи түүнд жагсаалт бичиж өгөх хэрэггүй, түүнийг яриул. Надад энэ залуу таалагдаж байна.
Шон заза.
Эм геморройн хагалгааны төлөө
Эр геморройн хагалгааны төлөө
Лим би очсон. Сэтгэцийн эмч дээр очсон.
Клэйр ингэж сонссон чинь санаа амарч байна
Лим гэхдээ ганц л удаа. Тэр эмч миний шинж тэмдгүүдэд эм уух хэрэгтэй гэсэн, тэгээд би тэрнээс хойш очоогүй
Клэйр яагаад? Эм хэрэгтэй юм бол..
Лим чи өөрийнхөө Гэмтлийн дараах эмгэгийг яагаад нуусын? Чи өөрийнхөө асуудлыг өөрөө зохицуулахаар шийдсэн, өөрийнхөө нөхцөлөөр. Би яагаад ижилхэн сонголт хийж болохгүй гэж?
Клэйр өөрийгөө сүйтгэж байгаа зүйл хийх нь сонголт биш, алдаа. Яг миний хийсэн тэр сонголт шиг.
Лим тэгвэл, би чиний хүлээн зөвшөөрсөн зүйлийг хийвэл болно. Харин хүлээн зөвшөөрөхгүй зүйлийг чинь хийвэл, өвчтэй болохнээ.
Клэйр үгүй ээ.
Лим ийм учраас л би чамтай ярихыг хүсдэггүй, энэ харилцан яриа биш, харин лекц
Клэйр Одри. Одри.
Лим гуйя Клэйр, намайг явуул.
Клэйр үгүй ээ
Лим би зүгээр л харьмаар байна. Би зүгээр ээ
Клэйр би чамайг хүргэж өгий. Чи ийм байдалтай жолоо барьж чадахгүй. Алив
Лим би зүгээр гэж байна
Клэйр үгүй ээ зүгээр биш.
Лим ингээд, одоо хэн ч жолоо барихгүй. Болсон уу?
Марк Боархаавын синдромын хоёр гол сорилт нь, нөхөн сэргээх чадвар болон цагаа олсон онош, энэ шинэлэг мэс заслын аргаар, бид хоёуланг нь хийж болох юм шиг байна.
Эм надад торгон утас, ЛигаШур өгөөрэй.
Алекс цээжний халдвар нь хэвлийн хөндийн сул зайгаар дамжин өрц рүү орсон байна.
Марк гэдэсний ард буглаа байна
Алекс энэ гэдэсний ар талыг тэр чигт нь хэврэг болгож байна.
Жор оронд нь улаан хоолойг хавирга хоорондын булчингийн хэсгээр нөхвөл яахуу?
Эм тэгвэл идээ татах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Жор өвчтөн аль хэдийн эрсдэл гаргасан. Ядаж оролдоод үзэх хэрэгтэй
Эм эрсдэлийн ийм түвшинд болохгүй ээ. Чиглэлийг өөрчлөх хагалгаа хийе
Жор чиний санаа шинэлэг байсан. Ийм хурдан бууж өгөх хэрэггүй
Эм чиглэлийг өөрчиллөө гээд бүтэлгүйтсэн гэсэн үг биш
Шон би “ ойрхон мах идэх” гэж хайж үзсэн, энэ алдаа байж, гэхдээ нэг хүнээс аавд чинь таалагдаж магадгүй нэг стэйкны газар сонслоо.
Лиа чи эцэг эхэд минь эелдэг хандах шаардлагагүй болсон Шон. Хоёулаа тэдэнтэй дахиад уулзахгүй
Шон яагаад?
Лиа “Шоны талаар ярилцах хэрэгтэй.” Тэд намайг хүч сорьсон харилцаанд хангалттай бэлэн гэж бодохгүй байна. Ээжийн минь хувьд тэр бид хоёрыг нэг л цохилтоор ялна. Чи үүнийг доромжлол гэдгийг ойлгож байгаа. Хоёулангийн минь хувьд. Тэд энэ дэлхий дээр намайг хамгийн их хайрлах ёстой хүмүүс шүү дээ.
Шон тийм бишээ. Хамгийн их биш. Одоо тийм биш. Лиа, надтай уулзсан хүмүүс, ихэнхдээ тухгүй байдаг. Бас ихэнх тохиолдолд, энэ нь өөрчлөгддөггүй.
Лиа чи үүнийг яаж давдагийн?
Шон би тэвчээртэй байхыг хичээдэг. Заримдаа энэ тус болдог.
Лиа магадгүй чи надаас илүү томоожсон хүн байх. Гэхдээ би үүнийг надад тохирох эсийг мэдэхгүй байна.
Рики өнөө өглөө Лим эмчийг харсан уу?
Клэйр үгүй ээ, яасан?
Рики Дарягийн өмгөөлөгч ярьсан
Жор надад Лим эмч хэрэгтэй байна
Клэйр Лим эмч байхгүй ээ. Өнөөдөр ирэх эсэхийг нь мэдэхгүй байна. Яаралтай хэрэг бол, магадгүй Глассмэн эмч..
Лим Глассмэн эмч өнөө өглөө хуралтай байгаа. Юу болоов?
Рики Дарягийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ манай эмнэлгээс гаргамаар байна гэж шаардаж байгаа.
Лим өмгөөлөгчид нь бид нарыг өвчтөнөө эрүүл болтол, бас шүүхийн тушаал иртэл гаргахгүй гэж хэл. Чиний асуудал юуын?
Жор Эндрюс эмчид хагалгааны хүндрэл гарсан. Тэр намайг танд мэс заслын төлөвлөгөөг өвчтөний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх хэрэгтэй гэдгийг дамжуул гэсэн.
Лим наадах чинь өөрийнх нь асуудал. Надад кофе хэрэгтэй, өөр зүйл мэдмээргүй байна. Би бодлоо өөрчилчихлөө, мэдмээр байна. Эндээ үлд. Хоолны гуурстай урт, өвдөлттэй эдгэрэлт, эсвэл нас барах эрсдэл. Түүний ойрын гэр бүл учраас чи шийд.
Эм би шийдэх ёстой гэжүү?
Лим чи өөрийнхөө өмнөөс үхэл амьдралын сонголт хийсэн. Бүр тэгэхийг шаардсан.
Эм тэр чинь өөр. Эмч нар намайг үнэхээр их хүсч байгаа зүйлдээ бууж өг гэсэн.
Лим ганц ялгаа нь аав чинь чамайг том болохыг хүлээгээд хагалгааны ширээн дээр хэвтэж бйагаа
Эм ямар нэг муу зүйл болвол, би хариуцна
Лим тиймээ. Том болох ийм л байдаг.
Эм би юу хийхээ мэдэхгүй байна
Лим мэдээж чи мэдэхгүй. Энэ бол боломжгүй сонголт. Аль нь ч байсан аймшигтай зүйл тохиолдоно. Бас тиймээ, чи шийдэх ёстой
Эм би үүнийг хийж чадахгүй ээ. Зүгээр л чадахгүй.
Лим чи том хүн болоогүй, Даря. Азаар. Тиймээс том болсон бид нар чиний өмнөөс тэр боломжгүй шийдвэрийг гаргана. Эндрюс эмч чиглэл өөрчлөх хагалгааг хийнэ. Аавыг чинь хагалгаанаас гарахад чамайг уулзуулахаар аваачих болно
Клэйр саяных юу байсан бэ?
Лим би чамайг хийж чадаагүй байхад тэр охиныг аварлаа.
Клэйр өчигдөр чи надад түүний шийдвэрийг хүндэл гэсэн. Өнөөдөр түүний бодлыг өөрчлөх гэж тарчлаалаа.
Лим би бяцхан охиныг уйлуулчихсан уу?
Клэйр би ингэж чадахгүй нь. Чамд туслах гэж хичээхээс залхаж байна
Лим больж үз. Чи хэзээ ч залхаж байгаагүй.
Клэйр чи өчигдөр хэн шиг байснаа мэдэх үү? Миний ээж шиг. Согтуу, ууртай, өөртөө туслах гэж хуруугаа ч хөдөлгөхөөс татгалздаг, худлаа ярьдаг, шаналсан уураа надад гаргадаг. Чамайг тусламж авах хүртэл ийм зүйл болсоор байна. Эмээ уу, хэн нэгэнтэй ярилц, ямар нэг зүйл хий. Гуйж байна.
Лим би ээж чинь биш Клэйр. Чи намайг хариуцах ёсгүй. Би чиний дарга. Бас би чамд ямар ч өргүй.
Эм Шон? Чи энд юу хийж байгаан?
Шон та нар Лиа бид хоёрыг буруу ойлгоод байна
Эр битгий гомдоорой Шон, гэхдээ энэ гэр бүлийн асуудал
Шон Лиа миний найз бүсгүй, таны илгээсэн зурвас бидний тухай байсан.
Эм чи тэр зурвасыг харсан нь тоогүй хэрэг. Шон, чи үнэхээр эелдэг залуу, бидэнд чамтай уулзах таалагдсан. Зүгээр л.. Бид Лиаг чамаас илүү сайн мэднэ.
Эр тиймээ тэр, тэр их сайхан сэтгэлтэй, зүгээр л ирээдүйгээ боддоггүй.
Эм бас тэр биднийг уурлуулахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Чи түүнийг ямар хүмүүстэй болзож байсанд итгэхгүй дээ.
Шон би түүний болзож байсан бүх хүмүүсээс өөр. Энэ яагаад өөрчлөлт биш гэж?
Эм тийм шүү Шон. Би зүгээр л үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна.
Шон та нар түүнийг өмнө нь мэддэг байсан. Одоо ямар болсоныг нь мэдэхгүй. Та нар түүний алдаануудыг л мэднэ. Бас өөрсдийгөө сайн эцэг эх гэж боддоггүй учраас түүнд итгэдэггүй. Та нар бидний харилцааг олон сорилттой гэсэн. Тэр үнэн. Лиа бид хоёр хамтдаа тэр сорилтуудыг давдаг. Энэ бол биднийг хүчтэй болгодог зүйлсийн нэг. Лиа надаар олон шинэ зүйлс хийлгэдэг, надад таалагдахгүй зүйлс байсан ч гэсэн, учир нь энэ үргэлж зогсоод бодохоос илүү дээр зүйл байдаггүй. Би Лиаг тэвчээртэй болгодог, яагаад гэвэл би их уур хүрмээр зантай. Та хоёр ч ялгаагүй. Магадгүй энэ сорилт ч та нарын харилцааг илүү хүчтэй болгох байх.
Эм та үнэхээр намайг нурууны хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж бодож байгаа бол би танд итгэж байна.
Эр тиймээ. Намайг уучлаарай. Ээжийг чинь нас барсанаас хойш, би айдаг болсон. Би ганцаараа бяцхан охин өсгөх талаар юу мэднэ гэж? Чи, чи гарын алганд л багтахаар байсан. Хана дамжиж гүйгээд, тавилган дээрээс үсрээд л
Эм та намайг заал руу арай эрт аваачихгүй дээ
Эр чи тавцан дээр байхдаа, эсвэл агаар дээр үсрэхдээ, зүгээр нэг бяцхан охин байгаагүй. Чи бол гайхалтай тамирчин. Дасгалжуулагчийн чинь хувьд, чи намайг ч гэсэн гайхалтай болгодог. Энэ бүх хугацаанд, би чамд яг хэрэгтэй зүйлийг чинь өгсөн гэж бодсон. Гэхдээ буруу бодож байж. Чамд хэрэгтэй зүйл бол аавын хайр халамж байсан. Аавын чинь хувьд хэлэхэд, чи ямар ч харагдаж байсан, ямар ч амжилт гаргасан, үргэлж миний хувьд үзэсгэлэнтэй, хүчтэй супер од минь байх болно.
Эм баярлалаа ааваа
Эр зүгээр ээ.
Арон баярлалаа. Чи надад таалагддаг. Ойлгосон уу?
Лиа болиоч. Чи намайг уйлуулах нь
Арон чи их ичгүүргүй хүн, тэрийгээ мэдэх үү?
Лиа үнэнийг хэлэхэд би тийм биш. Гэхдээ чи магтаал хэлж чаддаггүй их үглээ хүн.
Арон чи хөгжилтэй, ухаалаг. Бас Шоныг жаргалтай болгодог. Би үүнийг сайн зүйл гэж боддог гэхдээ бас чи түүнийг маш, маш гунигтай болгож чадна гэсэн үг. Үнэнийг хэлэхэд энэ санааг минь зовоож байна
Лиа Би Шоныг шархлуулах гээгүй ээ.
Арон зориуд тийм байх нь ховор
Лиа Эцэг эх маань Шонтой асуудалтай байгаа. Зүгээр л Шоны эцэг ч бас бидэнтэй асуудалтай байгаасай гэж хүсэхгүй байна.
Арон тоогүй л юм. Шоны туулж өнгөрүүлсэн бүхэн, тэр бүх эсэргүүцэл, тэр их шаналал, ялалт гээд, бүгд түүнд хамаатай зүйл. Гэхдээ, би тэр бүх зүйлсийг нь мэдэрдэг. Намайг уучлаарай би, би түүнд хэрэггүй болсон байсан ч, түүнд санаа зовохоо болихгүй.
Лиа Шон таны зангиан дээр толбо байгааг харвал, тэр галзуурах болно
Марк сайн уу Лив? Чиний хагалгааг хийж чадаагүйд харамсалтай байна гэхдээ чамайг тэгэж оролцсонд үнэхээр бахархаж байна.
Эм тэр миний хагалгаа байгаагүй.
Марк мэдээж чинийх байсан, бас гайхалтай байсан
Эм тэр чулуу ч бас. Таны ярьж өгсөн миний авъяасыг олж харсан гэсэн түүх байнаа? Би тэр талаар санахгүй байна. Би тэр чулууг будаагүй, бас танд өгсөн байсан ч, би 5 настай байсан учраас ямар ч утга агуулаагүй байгаа. Та миний биш өөрийнхөө мөрөөдлийг илэрхийлсэн дурсамжийг 20 гаруй жил хадгалж явсан байна.
Марк наадах чинь бүхэлдээ үнэн биш. Чи анагаахын сургуульд сурсан
Эм яагаад гэвэл би гайхалтай эмч болохыг хүссэн. Би үнэхээр их хүссэн болохоор таныг намайг чамин хагалгааны талаар бодоосой гэж хүчлэхийг хүсч байсан, минйи зөн совин аль хэдийн надад миний бодсон зүйл зөв зүйл гэж хэлж байсан ч гэсэн, бас тэр нь ч зөв байсан.
Марк Ливи, би зүгээр л чамайг хамгийн сайн эмч..
Эм та намайг Жордан шиг болгохыг хүсч байгаа. Та хэн нэгнийг тэр дүр зурагт хэвлэхийг хүсч байгаа бол, тэр яг тохирно. Гэхдээ Маркус ахаа, би өөрөөрөө байх ёстой. Та намайг тийм байхад минь туслаж чадахгүй.
Марк хөөе. Гэхдээ би чамайг бахархалтай нагац ах шиг чинь магтана шүү. Тэрийг мэдэж бйагаа биздээ? Жэксон эмчээ.
Шон эцэг эх чинь байна
Лиа тиймээ Шон би харсан
Шон тэд ямар нэг зүйл хүсч магадгүй. Бэлдэх хэрэгтэй. Бидэн лүү орилж магадгүй, аль нь ч байсан, хаалгаа тайлж өгч болохгүй, эсвэл тэд биднийг оройн хоолонд урих байх, гэхдээ бид хоёр аль хэдийн идээд дуусч байна
Лиа биднийг оройн хоолонд урьж байна
Шон хаалгаа тайлах хэрэгтэй юу?
Лиа чи юу гэж бодож байна?
Шон би, тэднийг сайн эцэг эх гэж бодож байна. Бид тэдэнтэй хамт хооллох хэрэгтэй. Эргүүлж хариу бичмээр байна уу?
Клэйр өнгөрсөн жил, би ээжийгээ нас барсаны дараа, сэтгэл зүйн хувьд асуудалтай болсон байсан. Тэгээд Гэмтлийн дараах эмгэгтэй гэж оношлогдсон
Арон ойлголоо.
Клэйр Мэлэндэз мэдэж байсан. Морган Морган учраас олоод мэдчихсэн. Гэхдээ би өөр хүнд хэлээгүй. Хэнд ч хэлэхийг хүсээгүй.
Арон тэгээд яагаад одоо надад хэлж байгаан?
Клэйр яагаад гэвэл, Лим үүнтэй төстэй зүйл туулж байгаа, магадгүй бүр долоон дор байх. Тэр эмчилгээнд явахгүй байгаа, эм уухаас татгалзсан. Тэр..
Арон би чамайг үүнийг надад хэлэх ёсгүй гэж бодож байна. Лим чамд юу ч гэж хэлсэн, чамайг найзаа гэж итгээд хэлсэн байх
Клэйр гэхдээ тэр зүгээр нэг найз биш, миний дарга. Та түүний дарга. Надад өөр очих газар байхгүй учраас би үүнийг танд хэлж байна. Үүнийг миний ажил биш учраас тэр надаар туслуулахгүй байгаа, түүний зөв. Гэхдээ энэ эмнэлгийг хамгаалах нь таны ажил. Бас түүнийг. Тиймээс...
Back to episodes Go home