Шон Бид хоёр зэрэг шүршүүрт орж болохгүй, Лиа. Нэг нь нөгөөгийнхөө усны урсгалыг хаах болно.
Лиа Шон, үүний зорилго цэвэрч байхтай ямар ч холбоогүй. Гол зорилго нь чамтай секс хийх.
Шон үгүй ээ болохгүй. Тухгүй байх болно, аюултай ч байж магадгүй. Саван хүрч чадахгүй газарт оччихно. Шүршүүрийн бариултай наалдчихвал, өөрсдийгөө түлж магадгүй. Энэ савнууд замбараагаа алдчихна
Лиа би зүгээр л саналаа хэлж үзсийн
Шон онцгүй санал байна. Гайхаж байна шүү, чи уг нь их ухаантай даа.
Лиа би, сэрүүлгийг чинь дахиад тавьчихы.
Лим гурван өдөр үргэлжлэх амралтын өдөр, бас тэргэл сар гарах үе. Хүмүүс тэнэг зүйлс хийх болно. Бүгдээрээ түргэний тасагт нэмэлт гэмтлийн дуудлага хүлээж аваарай. Шаардлагатай үед завтай байх ёстой шүү. Асуулт байна уу?
Клэйр толгойгоо яачихсын?
Лим тэргэл сартай өдрийн анхны хохирогч. Кофены аягаа авах гэж байгаад шүүгээнийхээ хаалганд толгойгоо цохичихсон. Өөр асуулт байна уу?
Шон таны зогсоол дээр яагаад Субару байгаан?
Лим миний машин болохоор л
Алекс та машинтай юмуу?
Лим одооноос их харах байхаа. Би Дукатигаа зарчихсан
Алекс юу? Үгүй ээ
Лим тэр хэрэглээнд тохиромжгүй байсан.
Алекс аль хэдийн зарчихсан юмуу? Учир нь...
Лим Крэйгслистийн нэг залуу булаацалдаал авсан. Өөр асуулт, мотоциклны талаар ярихгүй шүү.
Эм эхэндээ ингэж шарх болтлоо гэмтээгүй байсан. Цанын бааз дээрх эмч намайг цус хуралттай болж магадгүй гэсэн.
Клэйр тийм ч ховор тохиолддоггүй, гэхдээ соруулж авах хэрэгтэй. Та 6 жилийн өмнө меланомагаа эмчлүүлж байсан байна, бас саяхан хөхний хорт хавдраа.
Эм тэгээд л цанын аялалаар явсан. Баяраа тэмдэглээд. Хавдаргүй болоод нэг жил, бас таван жил болж байгаа. Үүнд урт зүү шаардлагагүй гэж бодсон юмсан
Жор таны цус хуралт их гүнд байна, тиймээс урт зүү ашиглах хэрэгтэй. Гэхдээ хурдан дууснаа.
Эр уучлаарай, би энэ хэлэлцээрийг цуцлагдахаас нь өмнө оролцох хэрэгтэй байна. Түр гарчихаад ирий
Клэйр бид нөхрийг чинь эргэж иртэл хүлээж байх уу?
Эм үгүй ээ. Эхэлцгээе.
Мор Сан Хосэд яаж байгаад хөлөө хөлдөөсийн?
Эр хөлдөөх эмчилгээний осол. Би бүхээг дотроо арай жаахан удчихсан
Эм би бүтэн гурван минутын турш гадаа нь хүлээх гэж байсан гэтэл тэр..
Эр би тэгэх хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд утсан дээрээ цаг тавьсан боловч тэр талаараа мартчихсан байсан..
Эм би эргэж ирээд түүнийг карбонитэнд хөлдсөн байхыг олсон.
Эр би халуундаа илүү их санаа зовж байна.
Мор хөлдөөх эмчилгээ чинь юм эмчлэх зорилготой байсан юмуу?
Эр үгүй ээ. Өөрийгөө тордох дэглэм гэхүү дээ. Бид нас уртасгахыг эрүүл мэндийн дэглэмийнхээ нэг хэсэг болгосон, нэмэлт бүтээгдэхүүн, бясалгал, дасгал гээд л. Миний гурван тоглоомын апп алдартай болсон. Ерөнхийдөө би хүссэн бүх зүйлээ авч чадахаар азтай хүн, тэгээд мөнгөө эрүүл мэнддээ зарцуулдаг. Үгүй ээ, би халууныг халдвар байж магадгүй гэж бодож байна. Хөлдөлт биеийг сулруулдаг гэдгийг мэднэ. Зүгээр л, зүгээр л хангалттай ноцтой гэж.. Уучлаарай, миний дотор муухайраад байна.
Эм Вайт.
Мор надад яг одоо эмнэлгийн шилжүүлгийн баг хэрэгтэй байна. Гэдэсний цоорол. Түүнд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй.
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 7 дугаар анги
Эр үгүй ээ үгүй, хүмүүс яагаад салхин фермийг үзэн яддаг гээч? Хүн бүр л үүнийг чимээтэй гэж боддог. Энэ хөдөлгүүрийн чимээг номын санд хуудас эргүүлж байгаа юм шиг л чимээгүй болгож өгнө. Бидний хөрөнгө оруулалт ашигтай байгаа биш гэжүү? Чи ер нь.. байзаарай. Минйи мэдэх хэрэгтэй зүйл байна уу?
Жор хурсан цусыг нь соруулчихсан. Эмгэг судлал руу дээж явуулсан, тэгэх ёстой. Маргааш гэхэд хариу нь гарчих байх
Эр баярлалаа.
Жор би таны яриаг бага зэрэг сонссон. Та венчур капиталист юмуу?
Эр надаас ВК юмуу гэж асуусан цорын ганц хүмүүс бизнестээ хөрөнгө оруулалт хайсан ВК болохыг хүсдэг хүмүүс байдаг.
Жор Магадгүй эхнэрийг чинь дахиад эрүүл болсоны дараа, ярилцаж болох уу?
Эр бэлэн болохоороо над руу яриарай. Би насаараа л хүмүүсийн санааг сонсож байна. Дажгүй санаа байвал би хоёр хамтрагчдаа харуулна. Үнэхээр сайн байвал, бид танай компаний 30 хувьтай тэнцэх байр суурийг авна. Байна. Тиймээ, чи биднийг..
Клэйр намайг болзоонд урьсан юм шиг байна
Мор гоё юмаа.
Клэйр үгүй ээ, би түүнтэй хамт ажилладаг.
Мор өмнө нь урьж байгаагүй юмуу
Клэйр би түүнийг сургаж байгаа.
Мор хуваарийг нь өөрчилж болно
Клэйр тэр олон эхнэртэй
Мор Чам руу зурвасаар бөгж явуулаагүй л бол, энэ зүгээр л нэг болзоо. Чи гэрээсээ гарч байх хэрэгтэй. Би ч гэсэн.
Марк чи цөсний холбоосыг авах гэж байгаа. Доод чацархайны артерийг битгий хатгачихаарай.
Ашир би хурууныхаа доор чацархайн артерийг мэдэрч байна. Үдэгчээ байрлуулаад, тэгээд авна.
Эм би дэмжиж байна
Эм дэмжихгүй ээ.
Ашир би саналаа хэлэхгүй
Марк санал асуулга юмуу?
Шон тиймээ, шүршүүрийн сексийн судалгаа. Ажил дээрээ шүршүүрийн сексийн талаар ярих буруу гэдгийг мэднэ тэгээд би оронд нь санал асуулга авсан
Алекс арай дээр
Марк Мурфи эмчээ, чи үнэхээр хүмүүс хувийн амьдралыг чинь мэдээсэй гэж хүсч байгаа юмуу?
Шон тэд үүнийг хийсвэр асуулт гэж бодсон гэж бодохгүй байна уу?
Эм үгүй ээ, бид бүгдээрээ Лиа та хоёрын дунд болсон зүйл гэж бодож байгаа
Эм бас та хоёр маргалдсан.
Алекс өнөөдөр өглөөний 8 цагаас өмнө буюу яг санал асуулга явуулах үед.
Шон та үнэхээр гярхай юмаа
Ашир би энд бүдүүн гэдэсний титэм судасны бөглөрөл харж байна. Энэ хэвийн зүйл үү?
Марк хатуужсан шархлаа байна. Хана нь ч бас нимгэн байна
Шон Хөршспранг.
Ашир би Хөршспрангийг зөвхөн нярай, бага насны хүүхдүүд тусдаг өвчин гэж бодсон.
Марк тиймээ. Гэхдээ түүнд байна.
Шон Бид Хөршспрангийг таны бүдүүн гэдэсний тэлсэн хэсгийг авч хаяж эмчилнэ. Энэ таны амьдралд нөлөөлөхгүй, гэхдээ бидэнд тайлбар хэрэгтэй байна.
Алекс Мурфи эмч таныг онош зүйч байх ёстой гэж хэлээгүй шүү. Зүгээр л, энэ их хачин тохиолдол байна. Таны бодлоор, танай гэр бүл дотор гэнэт ийм шинж тэмдэгтэй болсон хүн байгаа юу?
Эр би 6 сарын өмнө өөртөө тэр хачин зүйлийг чинь хийсэн. Би өөрийнхөө генетикийн кодыг өөрчилсөн. Өөрийнхөө бүтээлээр Хятадад таньдаг болсон судлаачдын зааварчилгаан дор КРИСПР ажиллагааг туршсан. Тэд коктэйлийн цуврал гаргаад, над руу ФэдЭксээр явуулж, Софи надад чөмөг рүүгээ тарихад маань тусалсан.
Алекс яагаад? та КРИСПР-ийн талаар мэдэж байгаан бол геномоороо оролдох нь ямар эрсдэлтэй болохыг мэдэж байгаа. Та ямар асуудал үүсгэж байгаагаа төсөөлөхгүй байна.
Эр би теломэрэйсийнхээ үйл ажиллагааг нэмэх ёстой байсан. Энэ бол ялангуяа хөгшрөлтийг үүсгэдэг эсийн хуваагдлын алдааг залруулахад оролцдог энзим.
Шон та теломэйрэйсийнхээ үйл ажиллагааг өөрчлөөд хөгшрөлтийг зогсоож чадахгүй. Амьдралаа бага зэрэг уртасгаж магадгүй гэхдээ дасгал ч гэсэн, ялгаагүй үйлчилдэг. Арай эрсдэл багатай. Таны шийдвэр ямар ч утгагүй байна.
Эр амьдралаа хэдхэн жилээр уртасгах нь миний богино хугацааны зорилго. Та нар анагаах ухаан ямар хурдацтай хөгжиж байгааг мэднэ. Эсийн үржил гэрлийн шил солихтой адил хялбараар шилжүүлэн суулгалт хийх өдөр ойрхон байна. Хиймэл оюун ухаан бидний төсөөлж, ойлгож ч чадахгүй нээлтийг хийж эхэлнэ. Анагаах ухааны мэдлэг огцом өсөх болно.
Эм одоо үүнийг харж чадах хүүхдүүд мэндэлж байгаа, тэд 1000 жил ч амьдарч чадна. Магадгүй түүнээс илүү, үүрд амьдарна. Ядаж л хүссэн хугацаагаараа амьдарна.
Эр бидний төлөвлөгөө бол, миний КРИСПР-т нэг жил өгөөд, теломэрэйсийн өөрчлөлтийн ажлыг бүтэх эсэхийг харна, дараа нь түүн дээр турших болно.
Шон бид таны чөмөгнөөс дээж авах болно.
Алекс таны юу хийснийг олж мэдэж чадахнуу харцгаая.
Клэйр сайн уу? Би кофег сайхан санаа гэж бодохгүй байна.
Рики соёл иргэншил бүхэлдээ үүнд найддаг. Гэхдээ чамайг уух юмыг нь хэлсэн гэж бодохгүй байна.
Клэйр би эхний жилийн рэзидэнт дөрөвдөх жилийнхтэй болзох нь сайхан санаа гэж бодохгүй байна. Би ирээдүйд чамайг бэлтгэх үүрэг хүлээнэ, өдрийн хуваариа өөрчлөх нь төвөгтэй болно, тэгээд ч ажлын хүнтэйгээ уулзаад жаргалтай төгсөх нь ховор. Чамайг намайг тэгэж бодож байгаад баярлалаа гэхдээ..
Рики чи болзоо гэж бодсон байхнээ. Би шинээр ирсэн, нэг нэгэнтэйгээ танилцвал сайхан боломж гэж бодсын. Нөгөө хүнээсээ хамгийн бага хариуцлага нэхэхэд кофе яг тохирно. Энэ өдрийн хоол ч биш. Хэрвээ үгүй гэж байгаа бол, тэгэж болноо, гэхдээ чамд дахиад бодож үзэх хугацаа өгий.
Клэйр болзоо биш гэж байна
Мор мэдээж болзоо мөн. Тэр эвгүй байдалд орохгүйн тулд л болзоо биш гэж хэлж байгаа
Клэйр эсвэл би тэгэж таамагласан байх. Би яагаад таамагласын бол? Би өөрийгөө над руу ойртохыг хүссэн залуу болгоноо боддог нарциссист гэж бодохгүй байна.
Мор эсвэл энэ болзоо учраас бид хоёр хоёулаа болзоо гэж таамагласан. Зугаатай юмаа. Чиний сайн найз байх таалагдаж байна. Нэгнийдээ хонох уу?
Шон би шүршүүрийн секс хэр алдартайг шалгах гэж санал асуулга явуулсан
Лиа сонссоон. Би зарим асуултанд нь хариулсан шүү.
Шон дийлэнх нь дэмжсэн гэхдээ хэт баярлах хэрэггүй Лиа. 58-аас 38 нь л хэлсэн, хэд хэдэн хариулт хэлээгүй хүмүүс байсан, миний хандлага ухаалаг байсан. Бидэнд цанын дасгал хийх өрөө байхгүй биздээ.
Лиа би зүгээр л зургийг нь аваад онлайнаар зарах гэж угсарсан юмаа
Шон хүсэхгүй байсан юм бол яагаад авсын?
Лиа үүнийг миний экс явуулсан.
Шон экс ээ?
Лиа нөхөр. Би үүнийг хаа нэгтээ хангалттай зайтай газар олох хүртлээ дээврийн хөндийд байлгаж байсан юм. Бараг 10 жилийн өмнө байсан гэхдээ энэ түүний хүссэн шиг зүйл байгаагүй. Бид хоёр ахлах сургуулиа төгсөнгүүтээ гэрлэсэн ч нэг их удаагүй. Зүгээр л хажуу айлын хүү байсан. Бид хамт өссөн, хүмүүс үүнийг хүсдэг байсан. Энэ маш том алдаа байсан. Бид хоёр хоёулаа үүнийг их хурдан ойлгосон.
Рики та яагаад үүрд амьдрахыг хүсээд байгаан? Үхтлээ уйдах байлгүй дээ.
Эр одоогийн энэ би, 14 настай байсан тэр хүнээс хол ялгаатай байгаа. Жил бүр л улам холдож байна. Чи ойлгож сурна, үзэн яддаг байсан номондоо дурлаж, заримдаа үзэн яддаг хүмүүсээ хайрлана. Учрыг нь ойлгодоггүй байсан хөгжим ид шидийн мэт болно. Мянган шинэ хаалга нээгдэнэ, би тэр адал явдлыг туулмаар байна.
Ашир уучлаарай. Адал явдал үргэлж тийм хөгжилтэй байхгүй.
Эр эцэг эхийнхээ хийсэн зүйлсийг давахын тулд л бараг 40 50 жил зарцуулах байх. Бид хангалттай урт удаан амьдарвал, хүн төрөлхтөнд жинхэнээсээ том болох боломж нээгдэж магадгүй.
Жор чи хэдэн размерийн гутал өмсдөг вэ?
Эм 7,5
Жор “Аллэн эмчийн Үүлэн дээр алхуулдаг улавч.” Нэрэндээ эмч гэж оруулах нь үргэлж сайн маркетингийн стратеги болдог. Үүнийг улны үрэвсэл, сайр, үений өвчин зэргийг үүсгэдэг үрэвсэлүүдийг намдаах зорилгоор үйлдвэрлэсэн, бас үнэхээр сайхан мэдрэмж төрүүлнэ.
Эм наадах чинь манай өвчтөний венчур капиталист нөхөртэй нь холбоотой биздээ?
Жор надад сэтгэгдэл хэрэгтэй байнаа
Эм Ханна Палмерийн эмгэг судлал, лабын хариу. Бид бүгдээрээ мэс засалч болох гээд завгүй байх ёстой биздээ? Чи үнэхээр ийм жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулмаар байгаамуу?
Жор мөнгө олохыг хүсч байгаа нь анагаах ухааны ариун байдлыг гутаана гэжүү? Би таван ахтай. Бүх насаараа хүмүүст санаа тавьж байна. Хэн нэг нь гэмтвэл, надаар эмчлүүлэх гэж ирдэг. Би цалин авахын тулд эмч болсон гэхдээ бас хүмүүст санаа тавихдаа сайн учраас эмч болсон. Аливаа зүйлийг нэг биш олон шалтгаанаар хийх боломжтой. Муу мэдээ байхнээ.
Шон Хемато-пойтик үүсгэгчтэй асар олон эрүүл үүдэл эсийн тоо толгой байна.
Алекс тэр чадсан гэжүү?
Шон Үнэхээр гайхалтай. Тэр өөрийнхөө төрөлхийн насжилт дээр 10 жилийг нэмэхийн тулд теломэрэйсийн үйл ажиллагааг амжилттай нэмж чадсан байна.
Марк 50 насыг нь хороогоогүй л гэж найдаж байна. Аль хэдийн Хөршспрангийг дуурайдаг аутоиммуны хариу урвал байгаа. Түүнийг өөр юу хийснийг хэн мэдлээ?
Алекс энэ аутоиммун өвчний эсрэг зүйл байвал яахуу? Тэр халдварын эсэргүүцлээ бууруулах ямар нэг зүйл хийсэн бол яахуу?
Шон тэгвэл бид уушги болон арьсны илүү олон халдварыг олж харах болно. Та нар дахиад 1000 жил амьдарсан бол, өмнө нь байсан тэр л чигээрээ баймаар байна уу?
Алекс үгүй ээ
Ашир үгүй ээ
Рики моногамиг хэлж байгаа бол үгүй ээ. Энэ харилцаанд дэндүү их дарамт болно. 1000 жил нэг хүн нь байнга нөгөө хүнийхээ бүх зүйл нь болох ёстой гэжүү?
Ашир Есүс үүнийг хүлээн зөвшөөрсөн. Моногамиг. Тэр, “Диваажинд гэрлэлт байхгүй байна” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн харилцаагаа тийм удаан хадгалж чадахгүй бололтой.
Рики Чи Шинэ гэрээг бас уншсан уу?
Ашир бас Коран судрыг, бусдыг нь ч бас
Рики чи мөшгигч шиг юмаа. Бурхан та хоёр гашуун салалттай байсан юм шиг л байна. Тэр мэдрэлийн эд дээрх фибромтой бол яахуу? Мэдрэлийн бүрхүүл дээр үүссэн нүдэнд үл үзэгдэх хавдар?
Марк магадгүй ээ гэхдээ бүдүүн гэдэснийх нь эргэн тойронд Шваны эсийн тархалтын шинж тэмдэг байгаа.
Шон та эхнэрээ 1000 жилийн дараа ч хайрласаар байх уу?
Марк чамд гурван хариулт байна, энэ хангалттай биздээ
Шон Паркын гэрлэлт нэг их удалгүй бүтэлгүйтсэн, Энрикэ оролдож үзээгүй ч үгүй. Харин Аширын талаар бид сайн мэдэхгүй. Та тангараг өргөсөн. Амлалт өгсөн хүн биздээ.
Марк би хүлээн зөвшөөрөгдсөн хүн төрөлхтний наслалт дээр суурилж амлалт өгсөн Мурфи. Хамгийн байж болох онош бол аутоиммуны олон талт мэдрэлийн өвчин. Энэ гэдэсний мэдрэлийн эсийг гэмтээж, цооролт үүсгэсэн. Түүнд биохими болон дархлал устгагч хийж эхэл.
Шон Эндрюс эмчээ. Та үүрд хамт байна гэж бодсон бол гэрлэхгүй байсан гэжүү. Та бүх харилцааг энэ хугацаанд тэсч үлдэхгүй гэж байна. Зүгээр л хэр хугацаанд гэсэн асуулт.
Марк би түүнд одоо хайртай. Амьд байх хугацаандаа түүнийг хайрлах болно. Гэхдээ эцсийн эцэст бүх зүйл төгсдөг.
Эм би эмнэлэгт байхдаа үргэлж ном унших дуртай болчихдог. Бидний хайртай хүмүүст ямар ч муу зүйл тохиолдохгүй жижигхэн англи тосгон дох дотно нууцууд гээд л.
Клэйр таны шинжилгээний хариу гарсан. Танай нөхөр хэзээ эргэж..
Эм хорт хавдар уу?
Клэйр тиймээ. Бамбай булчирхайн хорт хавдар. Бид ямар түвшинд явааг тогтоохын тулд бүрэн хэмжээний цуврал зураг..
Эм эмчилгээ нь?
Клэйр заримыг нь эсвэл ихэнх тохиолдолд хамгийн чухал арга буюу бамбай булчирхайг бүхэлд нь хагалгаагаар авна. Заримдаа хүлээж болдог гэхдээ хавдар ойролцоох судасны системүүдэд тархсан учраас цус хуралт үүссэн байж магадгүй, хэдэн өдрийн дотор хагалгаа хийх хэрэгтэй. Дараа нь, цацраг идэвхит иодын эмчилгээ хийнэ..
Эм гэнэтийн цочрол уу?
Клэйр мөгөөрсөн хоолой нь баруун тийшээ хазайчихаж. Хавдар нь дараад байна. Хагалгаагаа яг одоо хийе.
Эр юу болсын бэ? Сувилагч хагалгаа хийсэн гэсэн. Цус хуралт байгаагүй юмуу?
Клэйр Тэрнээс илүү ноцтой зүйл.
Эр дахиад хавдар биш биздээ
Клэйр бамбай булчирхайн хорт хавдар. Бид бамбай булчирхайг нь авсан. Тэр одоо сайн байгаа. Бид боломжит шалтгаануудыг нь хайж байгаа, генетик, орчны гээд. Бидний олоод эмчилж болох илүү гүн асуудал ч байж магадгүй.
Эр би ингэж байж чадахгүй нь
Клэйр та өмнө нь ч гэсэн тэссэн. Энэ удаа ч гэсэн дахиад чадна.
Эр та өглөө бүр сэрээд эхнэрээ дараа жил хамт байхгүй байж магадгүй гэж бодох ямар байдгийг мэдэх үү? Энэ бүх эмчилгээ, бүгдээрээ, дээрээ “тэр үхэж магадгүй” гэж бичсэн бяцхан шошготой байдаг. Бас эмч нар хими эмчилгээ хийхээсээ өмнө бээлий өмсдөг. Яагаад тэгдгийг нь та мэднэ. Энэ бол хор гэсэн үг. Би тэнд суугаад, хайртай хүн рүү минь хор орж байгааг харна. Яагаад гээч? Тэр үхэж магадгүй учраас. Тэр үхэж магадгүй учраас бид түүнийг алж байна.
Клэйр гүйж дасгал хий. Хана руу цохь. Та эндорфинээ ялгаруулах хэрэгтэй
Эр би ажлаа хийж байж тайвширдаг. Тийм учраас л ажилдаа дуртай. Миний ажил анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг. Ажлаа хийж байгаа минут бүр маань, эхнэрээ алдаж байна гэж бодолгүй өнгөрдөг ганц минут. Би явах болчихлоо.
Ашир таны өвдөлт болон бие сульдаж байгаа чинь биохими, дархлал устгагчаар эмчилж болох олон талт мэдрэлийн өвчнөөс болж байгаа.
Шон хэрвээ та 1000 жил амьдрах байсан бол Софиг хайрласаар байх байсан уу?
Эр тиймээ.
Шон яагаад ийм итгэлтэй байгаан? Хүмүүс өөрчлөгддөг. Та өөрчлөгдөж болно.
Эр Софи бид хоёр хамтдаа өөрчлөгдөнө. Бид хоёр ижилхэн адал явдлыг туулж, ижилхэн сургамж авна.
Шон тэгвэл ижилхэн адал явдлыг туулсан ч гэсэн өөр өөр сургамж авбал яахуу?
Эр тэгсэн байлаа гэхэд, хэн нь ч байсан, бид хоёр ямар ч болсон, Софи үргэлж үзэсгэлэнтэй байна. Тэр машин эсвэл, пиксэлүүдийн бүрдэл, эсвэл аварга том ягаан цэцэг болж хувирсан ч үзэсгэлэнтэй хэвээрээ байх болно, энэ бол түүний чухал шинж чанарынх нь нэг хэсэг.
Шон гэхдээ та яаж өөрчлөгдөхөө мэдэхгүй юм бол, яаж өөрчлөгдөхөө мэдэхгүй
Алекс Шон. Таныг ингээд амраая даа. Биохими өвдөлтийг чинь илүү намдаах болно.
Шон чи яагаад экс нөхрийнхөө талаар ярьж байгаагүйн?
Лиа Шон, би энэ олон жилийн турш түүнийг бараг бодоогүй. Чухал хүн биш учраас л чамд хэлээгүй юм.
Шон мэднээ. Тэр чинь л асуудал. Нэгэн цагт чи түүнийг амьдралдаа гэрлэх хэмжээний чухал хүн гэж бодож байсан, одоо болохоор бараг санахгүй байна. Чи урт хугацааны төлөвлөгөө гаргаж, хүлээлт үүсгэчихээд дараа нь чамд ямар нэг зүйл тохиолдвол, гэнэт өөр хүн болчихдог.
Лиа чамайг өөрчлөгдөх дургүй гэдгийг мэднэ гэхдээ энэ тийм муу зүйл биш. Эцсийн эцэст чи үргэлж өөрийгөө өөрчлөх гэж ажилладаг биздээ.
Шон би илүү сайн мэс засалч, илүү сайн найз залуу, сонгосон зүйлдээ илүү дээр байх гэж ажиллаж байгаа гэхдээ энэ, бусад өөрчлөлтийг, таах аргагүй байна. Үүнийг сонгож болохгүй. Шууд л гэнэт гараад ирнэ. Энэ яг л 1873 оноос өмнөх хар салхи буюу Армийн Холбооны анги хүмүүст шуурга ирж байна гэж сануулаад анх дарцаг байршуулж байсантай адил. Тэрнээс өмнө, байшин барилга нурж, хүмүүс гамшигт өртсөн, хар салхи чам руу ирж байгааг харах аргагүй
Лиа Шон, бидний харилцаа байгалийн гамшигт сүйдээгүй байгаа.
Шон эхний удаа тэгэж байсан. Би явж өвчтөнөө шалгалаа
Лиа заза.
Клэйр цус болон шүлс генетикийн шалтгаан байгаа эсэхийг хэлж өгнө, гэрээс чинь авсан дээжүүд орчны ямар нэг нөлөө байгаа эсэхийг хэлж өгнө.
Эм тэнэг гэдгийг нь мэднэ л дээ. Надад хавдар туссан нь буруутай юм шиг санагдаад байна, яг л өөрийнхөө хүссэнээр өвчтэй, дарамт болохоор шийдсэн юм шиг.
Клэйр таны ойр дотны хүмүүс тантай дарамт шиг харьцаж байсан юмуу?
Эм Аланыг хэлж байна уу. Тэр айж байгаа. Гарах ёстой гарцаар гараад, ажилдаа төвлөрч байгаа.
Клэйр энэ нь танд зүгээр гэжүү?
Эм би энэ зөвшилцлийг хүлээж авч байгаа. Энэ хэцүү хэсэг нь биш. Хэцүү хэсэг нь, мэдэхгүй байх. Шинэ зүйл болох бүрт, миний санаа зовдог, “ингээд дуусах уу? Би одоо түүнийг алдах уу? Тэр одоо шантрах уу?” гээд л.
Клэйр энэ чинь чанасан кофе байхнээ
Рики зарим хүмүүс үүнийг “Турк кофе, грек кофе, египт кофе гэж нэрлэдэг, бид өмчлөх эрхийг нь аваад, ангилал гаргах хэрэгтэй.
Клэйр тиймээ. Чи тэгээд эмнэлгийн зогсоолын гараж дээр энэ дотор амьдардаг юмуу?
Рики яагаад болохгүй гэж? Ажлаа хийхэд тухтай. Хаа нэгтээ хол хэдэн өдөр явахыг хүслээ гэж бодоход ч энд тухтай байна.
Клэйр би үүнийг гурав л балгахын байна.
Рики гэхдээ маш амттай гурван балга. Би ингэж л амьдрахыг хичээж байгаа, талархаж, амтлаж, анзааралгүй өнгөрөөхгүйг хичээж.
Клэйр олон хүнтэй гэрлэх нь ийм байдаг юмуу? Үнэхээр ийм байж чаддаг уу эсвэл энэ хүмүүсийн дараа нь харамсана гэдэг амьдралын талаарх онолын нэг юмуу?
Рики одоогийн байдлаар харамсал байхгүй
Клэйр үгүй ээ, тэгэж бодохгүй байна. Чи залуухан, хөгжилтэй байгаа үедээ харамсахгүй.
Рики хөгжилтэй байгаа, гэхдээ чинйи бодож байгаа шалтгаанаар биш. Секс тийм ч чухал биш. Амлалт нь чухал, сэтгэл зүйн холбоо. Чинйи харилцаанаас авдаг тэр баяр хөөрийг, би дахиад жаахан илүү л авдаг. Бас буцаагаад жаахан ихийг өгнө. Гэхдээ бас энэ нь утга учиртай. Хоёулаа нэгэнт хувийн зүйл ярьж байгаа учраас чамаас юм асууж болох уу?
Клэйр болноо.
Рики чиний буруу сонсож байсан дуртай дууны үг чинь юу вэ?
Клэйр үнэхээр сайхан байна. Болзоо биш байсанд баяртай байна
Рики би ч гэсэн. Би тийм ангилалд итгэдэггүй.
Ашир тэр хоёр талаасаа хүчтэй өвдөлт мэдэрч дараа нь ухаан алдсан гэсэн. Судсаар үзэхэд даралт 80 болж унасан байсан.
Рики би даралтны эм захиалы
Ашир аль хэдийн захиалсан.
Шон сайн байна. Зүрхний бичлэг, цусны шинжилгээ, цээжний зураг ав, бас шинэ онош тавих хэрэгтэй. Тэр КРИСПР-ээр юу ч хийсэн байлаа гэсэн энэ зүгээр нэг мэдрэлийн хавдар биш. Түүнийг өөр зүйл алж байна.
Ашир тэр хорт хавдрын бие даасан мэдрэлийн өвчинг дуурайдаг ямар нэг зүйлийг өдөөсөн юм болуу? Түүнээс нь болж даралт унаж, гэдсэнд асуудал гарсан.
Алекс гэхдээ хөлдөлт үүсгэсэн мэдрэхүйн асуудал ойлгомжгүй байна.
Рики холбогч эдийн эмгэг юм болуу?
Алекс тэгвэл рентген зурган дээр гарах ёстой байсан. Цээж нь зүгээр харагдаж байна.
Рики магадгүй хариулт байхгүй учраас бид хариуг нь олж чадахгүй байгаа байх. Бид үүнийг мэддэг бүх ангилал, мэддэг бүх өвчин лүүгээ чихэх гэж хичээгээд байна. Гэхдээ энэ өмнө нь байгаагүй зүйл. Тэр генетикийн кодын шинэ нэгдлийг бүтээсэн. Тэхээр шинж тэмдгийн шинэ зохицол гэсэн үг.
Марк бид энэ зурагт таарах зүйлийг биш, энэ зурагтай хамгийн ойр байгаа зүйлийг харах ёстой, тэгвэл ядаж эмчилгээ олж чадна.
Шон хамгийн ойрхон зүйл гэвэл амидойлоз. Энэ аутоиммуны мэдрэлийн хавдар биш, тэхээр мэдрэлүүд рүү өөр зүйл дайрч байгаа гэсэн үг. Бидний харж байгаа шинж тэмдгийг үүсгэх, мэдрэлүүдэд тунадас үүсгэж байгаа амилойдын өвчин ч юмуу.
Ашир энэ тунадасуудыг хаанаас хайх ёстой вэ?
Алекс дэлүүнээс.
Мор 8 унцийг уух ёстой шүү
Клэйр бид хоёр ярилцаж, бас инээлдсэн
Мор надад бол болзоо шиг л сонсогдож байна.
Клэйр би Энрикэг хүүхэмсэг гэж бодохгүй байна. Үгүй ээ, тэр хүүхэмсэг гэдгийн эсрэг төрлийн хүн. Түүнтэй хамт байхад сэтгэл зүйн холбоо үүсэх нь чухал. Тэр бүх хүн нь эелдэг, хэн ч атаархдаггүй тийм бодит төсөөлөлд амьдрах гэж хичээж байгаа. Би түүнээс нь зугтаж байгаа.
Мор тэгэлгүй дээ. Би сэтгэл зүйн холбоо гэхийг сонсоод л тоглоом дууссаныг ойлгосон.
Клэйр наадах чинь юу гэсэн үгүү? Би сэтгэл хөдлөлийг эсэргүүцдэг гэжүү? Би нийгмийн сүлжээний хаштаг дээрээ “цэвдэг өлөгчин” гэж бичээгүй. Тэр маш сайн эмч.
Мор чи хэн нэгнийг хайрлах бүрт, урам хугаралт эсвэл үхлээр төгсдөг, заримдаа хоёулаа. Одоо бараг рефлекс болсон байх. Чи бүх зүйлийг муугаар төгсөнө гэж бодож байгаан бол яах гэж эхэлдэгийн?
Клэйр шинэков рэзидэнттэй болзоогүй олон бодиттой шалтгаануудыг эс тооцвол, би ийм хүн гэжүү? Алмаазан бөгж үү? Гоё юмаа.
Мор манай өвчтөн сүйт залуугаа араар тавьж байхад нь барьсан. Том хэрүүл болж, тэр бөгжөө буцааж авы гэхэд нь, тэр залгичихсан.
Эм тиймээ.
Мор чи үүнийг болзоо эсэхийг ч мэдэхгүй байгаа, энэ чинь л чухал. Энрикэ юу санал болгож байгаа нь хамаагүй. Нөхөрлөл байна уу, хайр дурлал байна уу, чи хөрөнгө оруулахгүй. Энэ их их эрсдэл багатай. Чиний хавтаст хэрэг яг одоо үнэт цаасны сан, мөнгөний зах зээлд байна.
Клэйр наадахыг чинь юу болохыг мэдэхгүй бйана.
Мор харамсалтай л юм, чамайг инээлгэж чадаж байгаа залуу яг одоо чамд хэрэгтэй зүйл байж магадгүй. Бүдүүн гэдэс рүү чинь доошилж байна. Энэ уутыг ав. Нойлын суултуур дээр тавиарай. Танд өөрийнхөө өмчийг буцааж авах бүрэн эрх байгаа шүү.
Эм хайрлах боломжоос битгий зугт
Клэйр зүгээр л нэг болзоо, магадгүй ээ, мэдэхгүй юм.
Эм байшин нь Цахиурын хөндийгийн эрт үеийн чип үйлдвэрлэгчдийн гаж нөлөө, Ти Си И-гээр дүүрсэн.
Клэйр хортой гэрээсээ холдож нүүвэл байдал арай илүү дээрдэнэ гэж найдаж байна.
Жор бараг үгүй байхаа. Тэр бас генетикийн эмзэгшилтэй.
Клэйр хоёулаа юмуу?
Жор тэр аадар бороотой үед гараа гарч болохгүй.
Эм түүнд гуравдах хорт хавдар нь түүний сүүлчийн хавдар биш байж магадгүй гэж яаж хэлэх үү?
Клэйр харамсалтай нь, энэ мөчийг заах ёстой
Марк Аллэн эмчээ, 12 цаг ажилласны дараа, таны улавч амжилттай тэссэн гэдгийг хэлмээр байна. Мэйлээ шалгаарай. Минйи тодорхойлолт байгаа шүү. Клэйр, Оливиа.
Эр та нарын зөв бол, юу хийх гэж байна?
Алекс бид шинж тэмдэгүүдийг зорилтот эмийн эмчилгээгээр эмчилнэ. Бидэнд яг өвчин гээд хэлчихээр зүйл одоогоор алга байна. Өвдөлт чинь шилжчихээ юу?
Эр тиймээ.
Алекс хэт авиа хийхээ болъё. Эрхтнийг нь авсаны дараа тунадасыг шалгавал илүү хялбар болно
Ашир дараа нь аа..
Алекс тиймээ, дэлүү нь задрах гэж байна. Шилжүүлгийн багийг дууд.
Эм үүнийг Ли-Фромини Синдром гэдэг, ЛФС. Өргөн хүрээний хорт хавдарууд үүсгэдэг удамшсан эмзэгшил. Тиймээ, үүнд танай гэрийн орчны хор нөлөө үзүүлж байгаа гэхдээ ирээдүйд бусад төрлийн өдөөгчид ч байх болно. Таны бие маш эмзэг учраас үлдсэн амьдралынхаа турш хорт хавдруудад хариу үзүүлнэ гэсэн үг.
Жор цочирдмоор зүйл гэдгийг мэдэж байна, гэхдээ та мэдэх хэрэгтэй, ихэнх хорт хавдруудыг эхний шатанд нь мэдвэл эмчилж болдог. Бид ЛФС-тэй холбоотой түгээмэл тохиолдлыг мэднэ, ажиглалт явуулж чадна, юу ч болсон асуудал болохоос нь өмнө зогсоож чадна. Одоо тийм биш юм шиг санагдаж байгаа ч энэ бол сайн зүйл. Бид ямар зүйлтэй учирсанаа мэдэж байгаа. Бидэнд сануулж байсан, бид үүнд бэлэн.
Эр тэр үүнийг тэсч чадахгүй ээ.
Марк элэг, нойр булчирхай, бусад эрхтэнүүд зүгээр. Гэхдээ энэ мэдрэлүүдийг дагаад хатуурсан шархнууд байна. Тэр үлдсэн амьдралынхаа турш ийм өвдөлтийг мэдэрнэ
Шон үгүй ээ, хугацаа өнгөрөх тусам улам дордох магадлал өндөр. Надад муруй хэлбэртэй мохоо хайч өгөөрэй.
Рики КРИСПР-ийг буцаахын тулд КРИСПР-ийг ашиглавал яах вэ? Судлаачид КРИСПР-ийг дарангуйлдаг нэг бактерит уураг байгааг тогтоосон. Тэр уургийг үүсгэж байгаа ДНХ-г өвчтөнийхөө геномд суулгавал яах вэ? Тэгвэл КРИСПР-ийн генийг идэвхгүй болгоно.
Ашир КРИСПР түүнийг байнга өвчлүүлж байхад биднийг бүр илүү өвчлүүл гэж байгаа юмуу?
Марк мэдэхгүй ээ. Манай өвчтөн эрсдэл гаргах дуртай. Бидэнд дамжуулалтын механизм хэрэгтэй. Кодыг вирусаар дамжуулж хүргэх ёстой, ялангуяа мэдрэлүүдийг байгаа болгодог вирус.
Рики саа өвчин мэдрэлийг онилдог
Ашир энэ чинь хангалттай эрсдэлтэй биш
Рики Саа өвчний вирус маш аюултай, яагаад гэвэл энэ мэдрэлийн системд амархан нэвтэрдэг
Алекс Мурфи эмчээ?
Эр тэр үүрд ийм байдалтай байх уу
Клэйр түүнд сайн ч үе байна, муу ч үе байна. Гэхдээ тэр үргэлж болгоомжтой байх ёстой болно. Тэр үргэлж таны дэргэд ч бас болгоомжтой байх ёстой болох уу?
Эр юу гэсэн үгүү?
Клэйр Архаг хууч өвчин харилцаанд дарамт болдог. Статистикын хувьд, үүнийг тэсвэрлэж чадахгүй эрчүүдэд илүү нөлөөлдөг.
Эр бидний гэрлэлт таны оролцох хэрэг биш
Клэйр түүний эрүүл мэнд надад чухал. Таны зан авир түүнд стресс болж байгаа. Та түүн рүү хараад, нас барсан гэж төсөөлж байна, энэ чинь хэцүү. Би ойлгож байна. Тэр тань руу харахаараа ч ижил зүйл боддог
Эр би хэзээ ч түүнд гомдоллож байгаагүй.
Клэйр үүнийг хэний ч буруу биш гэдгийг мэднэ. Тэр таныг шаналж байгаа гэдгийг мэднэ гэж та бодохгүй байна уу? Шинэ зүйл тохиолдох бүрт тэр үүнийг гэрлэлтийг чинь сүйрүүлэх зүйл мөн үү гэж гайхдаг. Та түүнийг байнгын эргэлзээн дунд амьдруулж байна. Энэ бол бараг л стрессийн тодорхойлолт мөн.
Эр тэхээр энэ намайг ухаараад, зангаа зас гэсэн лекц байхнээ.
Клэйр үгүй ээ. Би, танд түүнээс салах хамгийн тохиромжтой үеэ бод гэж хэлж байна. Ханнад илүү олон шинэ асуудал үүсэх болно, та угаасаа ийм байдалтай явах гэж байгаа бол, одооноос эхэлж төлөвлөх хэрэгтэй
Эр би эхнэрээ орхихыг хүсэхгүй байна
Клэйр миний зөвлөгөө юу гээч? Дараагийн эмчилгээнд нь чадах чинээгээрээ түүнд тусла, дараа нь түүнийг орхи. Асаргаа ихтэй хүнтэй хамт амьдрах хэцүү. Би танд юу ч үлдээгүй, нугарч унахад бэлэн цэг байгаа гэдгийг мэдэрч байгааг мэднэ. Зүгээр л, та түүнд хамгийн их хэрэгтэй байгаа үед нь нугарч болохгүй. Тийм зүйл болохоос өмнө яв.
5 жилийн өмнөх нийтлэл уншиж байгаамуу?
Шон Глассмэн эмч нэг удаа Паркинсоны өвчнийг КРИСПР-ийн технологиор эмчлэх гэсэн туршилтанд оролцож байсан. Гэхдээ бүтэлгүйтсэн
Клэйр хуучирсан бас бүтээгүй байхнээ?
Шон Глассмэн эмч бүтэлгүйтлээ мэдээллийн зорилгоор ашиглах дуртай. Тийм учраас нийтлэл нь урт байдаг. Чи хайртай хүмүүсээ алдана гэж санаа зовдог уу? Бид өөрсдийгөө өөрчлөгдөхийг болиулж чадахгүй, тиймээс хэн нэгнийг хайрлахаа больж болно, эсвэл тэд биднийг хайрлахаа болино. Энэ бол маш муу зүйл
Клэйр тиймээ
Шон тиймээс хэнд ч аюулгүй мэдрэмж төрөхгүй. Хэзээ ч аюулгүй гэдгийг мэдсээр байж яаж цааш явахын?
Клэйр заримдаа, өөрчлөгдөхгүй байх нь ч аюултай байдаг.
Шон тэгвэл юуг хэзээ хийх ёстойг яаж мэдэхийн?
Клэйр наадахныхаа хариултыг олвол надад хэлээрэй
Шон би олчихсон
Клэйр тийм үү?
Шон Глассмэн эмч дамжуулалтын механизмаар салхин цэцэгний үлдний вирус ашигласан учраас бүтэлгүйтсэн. Эхний сонголт нь херпес симплекс байсан, гэхдээ технологи нь үүнийг ДНХ -гийн багцанд хүлээж аваагүй. Энэ технологи одоо сайжирсан. Үүнийг хийж болно.
Алекс энгийн эмчилгээ ашиглаад бидний танд хийж өгөх зүйл байхгүй. Өвдөлт чинь байнга үргэлжилж, улам бүр дордох болно.
Эр би энгийн гэснээр хязгаарлагдах эмчилгээнд орж байгаагүй.
Алекс бид КРИСПР-ийг буцааж болно
Эр миний хийснийг буцаах гэжүү? Миний теломэрэйсийн өөрчлөлтийг үү?
Эм тэд чамайг өвдөлтгүй болгохыг хүсч байна
Эр Соф, энэ түр зуурынх. Тэгээд юу гэж, 40 жил үү? Энэ бол юу ч биш. Бидний жинхэнэ амьдрал бидний өмнө байна. Сонсооч, энэ зүйл намайг алахгүй л бол, байдал ямар ч муу байсан би зөв сонголт хийсэн.
Эм үгүй ээ. Би хэзээ ч ирэхгүй байж магадгүй тэр ирээдүйд хүрэхийн тулд олон цагаар дасгал хийж, мацаг барьж, элсэн чихэр архины хэрэглээгээ хасч, бидэнд хэрэгтэй бусад бүх зүйлсийг хийж байсан. Гэхдээ одоо чамайг үлдсэн амьдралынхаа туршид шаналахыг хараад суу гэж байгаамуу. Чи өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн хүн. Тиймээс, надтай хамт жаргалтай байж чадах тэр хүнийг өөрчил, яг одоо энд. Эмч нараа, та нар түр гадаа хүлээж болох уу?
Шон тэр яагаад биднийг гаргаж байгаан?
Алекс тэр эцсийн арга хэмжээгээ авч байгаа юм шиг байна. Та үнэхээр итгэлтэй байна уу?
Эр надад үргэлж бууж өгөх ёстой өөр зүйл байгаа юм шиг санагддаг байсан.
Алекс гэхдээ энэ элсэн чихэр, эсвэл тамхи биш шүү дээ. Та үүнээс хурдан тэнхэрч чадахгүй
Эр үгүй ээ. 1000 жилдээ ч чадахгүй.
Клэйр та зүгээр үү?
Эм би зүгээр ээ. Алан ажил дээрээ байгаа гэхдээ гадаа такси хүлээж байгаа. Би салах ёс хийхгүй ээ, Браун эмчээ. Тун удахгүй тантай дахиад уулзаж магадгүй
Эр би таксиг чинь явуулчихлаа. Эрт ирж чадаагүйд уучлаарай. Төслөө хамтрагч нартаа танилцуулах ёстой болоод. Би тэдэнд бизнесийнхээ хувьцааг зарж байгаа.
Эм чамд өөр хийхийг хүссэн зүйл байгаамуу?
Эр тиймээ. Би чиний нөхөр баймаар байна. Би чамайг ирээдүйд алдана гэж айж байгаагаа ухаарсан, гэхдээ одоо ч алдаж байж.
Эм уучлаарай. Чиний ВК түнш ажлаасаа гарахаар шийдсэнийг сонссон
Жор тэр зөв зүйл хийсэн.
Эм аан гээч, миний хөл өвдөөд байна.
Клэйр би бэлээн, найзууд болоход
Рики гайхалтай. Би ч гэсэн бэлэн, энэ харилцаа хаана ч хүрсэн бай.
Клэйр нөхөрлөлд хүрэх болно
Рики ойлголоо. Гэхдээ амьдрал өөрчлөлтөөр дүүрэн, тэхээр нэг л өдөр чи бодлоо өөрчилж магадгүй. Тийм зүйл болсон ч би бэлэн байна
Клэйр тийм зүйл болохгүй ээ
Рики заза.
Шон юуны өмнө ямар ч саван оролцуулахгүй шүү. Бас хоёулаа шүршүүрийн нэг төгсгөлд л байх ёстой, тэгвэл санаандгүйгээр температурын товчлуур дээр дарахгүй.
Лиа юу чиний бодлыг өөрчлөөв?
Шон би хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөлтийн талаар бодсон. Хүмүүстэй ярилцсан, бас бидэнд тохирох хэд хэдэн боломжуудыг графикаар гаргасан, цаг хугацааг хэвтээ тэнхлэгт ашиглаад, өөрчлөлтийг босоо тэнхлэгт ашиглана. Би асуудал нь өөрчлөлт биш гэдгийг ойлгож авсан. Хоёр хүн нэг зүгт өөрчлөгдөх эсэх нь л чухал. Бид хоёр үлдсэн амьдралынхаа туршид координатаа нэг нэгэнтэйгээ ойрхон байлгах хэрэгтэй.
Лиа мэдээж тэгэх болно. Гэхдээ хүмүүс заримдаа нэг нэгнээсээ салдаг
Шон тиймээ. Чи хамтрагчтайгаа ганхаад эхэлбэл та хоёрт сануулга хэрэгтэй, чиглэлээ хоёулаа бага зэрэг өөрчилж болно. Хэтэрхий оройтсон үед нь гэнэт ухаарч болохгүй. Гэнэтийн зүйлс муухай байдаг. Америкийн Армийн Холбооны баг хар салхийг анхааруулах гэж дарцаг ашигласан. Би өөрсдөдөө үүнийг авсан.
Лиа үхрийн хонх уу?
Шон бид хоёрыг өөр өөр зүгт яваад байгааг харвал, үүнийг дуугаргаарай.
Лиа Бидэнд үнэхээр хонх хэрэгтэй гэжүү? Зүгээр хэлчихэж болохгүй юмуу?
Шон дуугаргахаар чинь би анхаарал хандуулы. Би энэ чимээг үзэн ядаж байна.
Лиа зөвхөн яаралтай үед л.
Шон би аль хэдийн шампуний савыг холдуулчихсан
Лиа юу? Одоо юу?
Шон савнуудыг буцааж тавихад санаа зовох хэрэггүй. Би дараа хийчихий.
Лиа би чамд хайртай
Шон надад төвөг болохгүй ээ, би бүгдийг нь хаана тавихаа мэднэ
...
Back to episodes Go home