Лим Сайн эмчийн өмнөх ангид
Шон судасны бөглөрлөөс болж нуруу нь өвдөж байгаа. Волк эмчийг үүнийг анзаараагүй.
Ашир би алдаа гаргасан.
Лим иллэг хийгээрэй.
Шон Волк эмчээ. Тэр нас барчихлаа
Лим хүссэн хугацаагаараа байж болноо. Вирус ээжийн чинь уушгийг гэмтээсэн. Бид түүнд туслаж чадах бүх зүйлээ хийж байгаа. 120 жоуль. Надад хайдрокси-хлорокин, рибавирин байгаа. Манайх Эс Жэй нэгдсэн эмнэлгээс хоёр дахин том. Хоёр дахин их шинжилгээ авах ёстой
...
Лим би эмч, юу болсон бэ?
Эр мэдэхгүй ээ, тэр гүйж байсан, би чигналдсан. Тэгээд гэнэт л миний машины өмнө уначихсан.
Лим машинд мөргүүлсэн явган зорчигч, Гласгөүвийн түвшин 5 байсан. Хэвлий хатуурсан, цус алдаж байгаа. Уушгины үрэвсэл болж цээж гэмтсэн. Түүнд яг одоо хэвлийн хагалгаа хэрэгтэй. Хэвлийн хөндийгөөс их цус алдсан байна. Хоёр том соруул, бүх дөрвөн хэсгийн давхар марль хэрэгтэй байна. Баруун хажуугийн хэсэгт гуравдугаар түвшний элэгний урагдал байна.
Клэйр элэгийг оёы, нэг номерийн хромтой мохоо зүү, зузаан марль. Та тийм цагаар мотоциклтойгоо юу хийж явсын?
Лим ажил руугаа ирж байсан. Глассмэнтэй хийх төсвийн уулзалтандаа бэлдэх гээд. Элгийг хөдөлгөж, ямар нэг төстэй өрцний гэмтэл байна уу шалга.
Клэйр хотын нөгөө захад уу
Лим би зүгээр л зугаалж байсан.
Ашир даралт унаж байна
Лим дахиад цус алдаж байна. Дахиад давхарласан марль өг, гэдэс доторхыг шалга. Шулуун гэдэсний төгсгөлийн ойролцоо цоорсон байна.
Клэйр ямар нэг зүйл нарийн гэдэсний ханыг урсан байна.
Лим бөмбөгний хэлтэрхий байна
Ашир ослоос болсон юм байхдаа?
Лим бүрхүүл нь элэгдсэн байна. Биед нь ороод удсан бололтой. Ослын үеэр байрнаасаа шилжсэн байх.
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 6 дугаар анги
Клэйр Ашир танд ямар санагдаж байна?
Лим зүгээр юм шиг л байна
Клэйр дөнгөж саяхан анхны өвчтөнөө алдсан хүн гэхэд зүв зүгээр байна.
Лим надад зүв зүгээр байгаа хүмүүсд санаа зовох цаг алга
Клэйр тэр дүр эсгээд байна
Лим сайн байна. Тархи инээх үед серотонин ялгаруулдаг, өрөвдөлтэй харагдсан ч гэсэн. Хардаа, надад үнэхээр сайхан байна.
Клэйр үгүйсгэл сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сайн стратеги биш.
Лим өөрчилж чадахгүй зүйлдээ анхаарах нь ч тус болохгүй.
Мор 24 настай эмэгтэй хэвлий болон толгой нь өвдөж байна гээд яаралтай тусламжаар ирсэн, гэнэтийн бэлэг, тэр жирэмсэн. Гэхдээ баяртай гэнэтийн бэлэг биш. Тэр үр хөндүүлье гэсэн.
Лим тэр яачихаад байгаан? Чи сүүлийн үед хуваалцахын үнэ цэнийн талаар ойлгохгүй байгаа бололтой, энэ хэргийг мэс заслын тасагт шилжүүлж байгаад өөр нэг шалтгаан байгаа байх.
Мор тэр төрөлхийн эсрэг биеийн дутагдалтай, өмнө нь хүнд хэлбэрийн халдвар тусч байсан. Түүнд дуслаар антибиотик хийж, хагалгааны дараа ойрын ажиглалт хийх хэрэгтэй. Танай шинэковуудын нэг ч бас ямар нэг зүйл сурч магадгүй.
Шон Лиагийн төрсөн өдөр маргааш болно. Олон эгдүүтэй мэлхий, олон романтик дуу байгаа болохоор би сонгож чадахгүй байна. Энэ миний найз залуу нь болсоноос хойших анхны бэлэг, гайхалтай байх хэрэгтэй.
Лим тэгвэл, дуулдаг мэлхий эгдүүтэй ч гэлээ алдаа байж магадгүй. Илүү хувийн эсвэл романтик зүйл хийх гээд үз. Бас савны шавхарга соруулж үзээгүй рэзидэнт олоод, тэдэнд заа.
Шон үгүй ээ, үгүй ээ. Би өөрөө хийе. Би дахиж тэдэнд заахгүй. Би бол сайн мэс засалч. Хагалгаагаа өөрөө хийнэ.
Лим Мурфи эмчээ, мэс засалчийн ажлын чинь нэг хэсэг бусдад заах. Заахад хэцүү гээд шууд больж болохгүй
Шон би бусдад заахдаа муу учраас больж байна
Лим чи ямар ч шалтгаанаар оролцохгүй байж болохгүй. Гэхдээ, би чамд арай эрт ахадсан хариуцлага өгсөн байж магадгүй, тиймээс чамайг хийж сурах хүртэл чинь би чиний удирдлагыг хянаж байх болно. Нэг хүн сонгоорой. Та хоёр юмаа гээчихээ юу?
Эм өвчтөнөө. Рөүз Бабкок. Шууны ясны хугарлаа эмчлүүлээд хагалгаанаас гарсан.
Рики 60-аад настай. Цагаан үстэй. Өөдөөс сүнсийг чинь харж бйагаа юм шиг л ширтдэг.
Лим доголж явдаг уу?
Хоёр үгүй ээ
Лим тэгвэл одоо доголоод байна.
Эм хатагтай Бабкок та дахиад уначихаа юу?
Эм1 үгүй ээ, би зүгээр. Гэхдээ, 318 дугаар өрөөний хөөрхий залуу их өвдөж байгаа бололтой.
Лим таныг буцаагаад оронд чинь хэвтүүлий. Тийм байна. Антибиотиктой тос биш шинэ тунгалаг боолт тавь.
Алекс агаар орноо. Биднийг битгий ортой чинь гавлахад хүргээрэй Рөүз. Таниас нэмэлт төлбөр авна шүү.
Лим арьсыг нь сайн хатаа тэгвэл сайн наалдана
Эм чи сайн хийж байнаа хонгор минь.
Алекс зүрхний цохилт 130-аас давчихлаа. Даралт нь 162/95
Лим таны цээжинд ямар нэг даралт мэдрэгдэж байна уу?
Эм үгүй ээ, энэ зүгээр л түгшил. Минийх бишээ, та гурвын нэгнийх нь.
Лим таны цээжин дотор болж байгаа учраас таных гэж бодож байна. Дуслаар 20 мг лабэталол.
Эм би зүгээр ээ. Би бусдыг мэдэрдэг. Бусад хүмүүсийн юу мэдэрч байгааг мэдэрч чаддаг, та гурвын нэг чинь их стресстэж байна.
Лим Оливиа, байгаа газраа үлд. Бас 1 мг Ативан.
Эр надаас хол бай. Үгүй ээ, битгий ойрт.
Лим эрхэмээ, та осолд орсон. Бид танд санаа тавьж байна.
Эр боль, яг одоо боль. Надад битгий ойрт
Лим Чамайг түүнийг барьж авангуут би түүнд Халдол тарина шүү. Эрхэмээ гуйж байна..
Эр сануулсан шүү. Энэ өрөөг хурдан чөлөөл.
Эм хэн ч чамайг гэмтээхгүй ээ. Бэн. Чиний дурсамжаа санаад байна. Чи Афганистанд байхгүй байна. Чи эмнэлэгт байна. Эргэн тойрноо хар. Юу харж байна?
Эр Зой уу?
Эм тиймээ, тиймээ хонгор минь би байна
Эр Зой, би унтаж чадахгүй байна. Би гүйгээд явж байсан, гэтэл, дэлбэрэх чимээ сонссон. Тэрний дараа, тэрний дараа юу болсоныг мэдэхгүй байна.
Лим та машинд мөргүүлсэн. Бид танд хагалгаа хийсэн гэхдээ та зүгээр болноо.
Эр зүгээр дээ
Лим түүнийг өрөөнд нь хүргэж өг, шарх нь сэдрээгүй эсэхийг шалгаарай.
Эр намайг уучлаарай.
Лим Мурфи эмчээ? Рөүз чиний өвчтөн биш.
Шон тэр надад өөрийнхөө чадварыг зааж өгч байсын. Бас бусдыг ойлгохын үндэс нь сониуч зан гэсэн, надад үнэхээр сонирхолтой байна
Лим надад чиний хийх ёстой ажил л сонирхолтой санагдаж байна. Савны шавхаргыг хэн соруулахын?
Шон хэн нь ч биш. Үүнийг хийж байгаагүй ганц хүн нь хийхийг хүсэхгүй байгаа, тиймээс би өөрөө хийнэ
Лим аль рэзидэнт нь вэ? Хүсэх эсэх нь хамаагүй. Энэ тэдний ажил
Шон Хүсэх эсэх чинь хамаагүй. Энэ чиний ажил
Жор би христийн шашинтай. Үр хөндөлт хийнэ гэдэг миний итгэл үнэмшилтэй харш.
Шон заза
Лим чи хэзээ нэг өдөр ийм нөхцөл байдалтай таарна, ийм мэс ажилбар нэг эмэгтэйн амийг ч аварч болно.
Жор тэгвэл би өөр хэн нэгнийг..
Лим бас чамайг бүх мэс заслыг хийдэг болгох нь миний ажил, үр хөндөлт ч ялгаагүй. Тэгээд ямар хариу хэлмээр байна?
Эм би энэ хагалгааг хийе. Би ганц л удаа хийж байсан. Үүнээс сурах зүйл их байгаа гэдэгт итгэлтэй байна.
Лим Мурфи эмчээ, та шинэ сурагчтай боллоо. Түүнийг хагалгааны өмнөх үнэлгээ хийлгэхээр авч яв. Баярлалаа Оливиа. Би ийм л идэвхи санаачлагыг харахыг хүсээд байсын
Эм тэр гурван удаа цэргийн алба хаасан. Ямар нэг дэлбэрэлтэнд өртөж, гэмтсэнийхээ дараа гэртээ ирсэн. Би яг юу болсоныг нь мэдэхгүй. Нэг тийм.. тэр надад хэд хэдэн удаа хэлэх гэж оролдсон гэхдээ зүгээр л, хямралд орчихдог байсан.
Клэйр хэзээ “Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй” гэж оношлогдсон?
Эм 2 жилийн өмнө. Гэхдээ ирсэнээсээ хойш нэг хэвийн байхаа больсон. Эхэндээ уур уцаартай, ааштай байсан. Өчүүхэн жижиг зүйлд уурладаг байсан. Дараа нь нойргүйдэж эхэлсэн. Оюун ухаан нь зүгээр л, хэзээ ч амрахаа больсон. Шөнө, бүр илүү аймшигтай. Тэр, тэр аймшигтай хар дарж зүүдэлдэг. Дурсамж нь сэдэрдэг. Бид хоёр нэг өрөөнд унтаж чадахаа больсон.
Лим түүнийг сайн хэвтүүлж амраагаарай
Клэйр түүнд сэтгэл зүйчийн цаг авч өгөх үү?
Эм бид тэр аргыг хэрэглэж үзсээн. Ярилцдаг эмчилгээ, групп эмчилгээ, өдөөгчтэй эмчилгээ, тоо томшгүй эм уугаад л.
Лим бодлоо өөрчилбөл бидэнд хэлээрэй.
...
Лим Жулиан, надад төсвийн хурлаар ярилцах сонгон хагалгаануудын статистик хэрэгтэй байна. Бас кофе. Жулиан?
Шон тэр байхгүй байна. Надад үүнийг батлаад өгөөч. Бас энэ. Намайг түүнд мэлхий өгч болохгүй гэсэн биздээ
Лим тэглээ гээд энийг ч бас өгч болохгүй.
Шон та юу гэдгийг нь мэдэхгүй ш дээ
Лим үүнийг авахаар эмнэлгээсээ гарах шаардлагатай болсон бол илүү утга учиртай гэдгийг нь мэдэж байна.
Жор би савны шавхарга соруулах хагалгааг хиймээр байна.
Лим чиний шашны итгэл үнэмшил сүүлийн хэдэн цагт өөрчлөгдөөгүй гэж бодож байна
Жор тиймээ. Гэхдээ намайг энэ хөтөлбөрт шалтгаантай болоод л сонгосон. Тиймээс, та надад үр хөндөлт яаж хийхийг сурах нь чухал гэж бодож байгаа бол, би сурах хэрэгтэй.
Лим Жорданг сургалтын лаб руу авч яваад, хагалгааны алхамуудыг зааж өг. Та хоёр өөрсдөө энэ хагалгааг хийнэ шүү
Шон тантай хамт. Та тэнд байхгүй юм бол миний хүн удирдаж байгааг яаж хянах болж байна?
Лим би бэлтгэл ажил болон дараах асуулганд чинь тусална. Гэхдээ энэ өвчтөнд хамгийн хувийн үйл явдлыг нь ширтээд, тойроод зогсчихсон өрөө дүүрэн танихгүй хүмүүс хэрэггүй.
Ашир саад болсонд уучлаарай. Бэн бие нь өвдөөд сэрчихлээ
Лим оёдлыг нь шалгасан уу?
Ашир гар нь өвдөөд байна гэсэн.
Лим одоо мөрний гаднах эргэлтийг шалга.
Ашир бараг дууслаа
Клэйр та өвдөлтөө дүрсэлж хэлж чадах уу? 10 гэж дүгнэж байна.
Эр олон жил өвдөж байсан л даа гэхдээ энэ, энэ арай өөр өвдөлт байна.
Ашир та өмнө нь мөрөө яаж гэмтээж байсын?
Эр би нэг, би Кандахарт нэг цуваанд явж байсан, тэнд нэг, би мөрөө мултлаад..
Лим тэр талаараа бидэнд хэлэх шаардлагагүй ээ. Юу олж илрүүлсэн?
Ашир хавдсан, хүрэхэд эмзэглэж байгаа, өнгө өөрчлөгдсөн. ХӨХШ байж магадгүй
Эр тэр чинь юуын?
Лим машины осол таны өмнөх гэмтлийг сэдрээсэн бололтой. Танд Хэсгийн Өвдөлтийн Хам Шинж байна. Бид танд Габапэнтин болон Дилодид өгөх болно.
Эр Опиоид намайг галзууруулах гээд байдагийн
Клэйр бид танд од хэлбэрийн мэдрэлийн эсийн хаалт хийж өгч болно. Энэ бол өвдөлтийн дохионуудыг хаадаг сээр нуруутай ойрхон мэдээгүйжүүлэх тарилга, бас таны Гэмтлийн дараах эмгэгт тус болно.
Эр би үүнийгээ олон жил эмчлүүлж байгаа. Яагаад энэ талаар сонсоогүй байдаг билээ?
Клэйр туршигдаж яваа арга гэхдээ их ирээдүйтэй
Лим энэ мэс ажилбарт эрсдэл ч бий: судасны гэмтэл, халдвар, томоохон цус хуралт.
Эр Лим эмчээ, би унтах бүртээ эрсдэл үүрч байгаа. Би үүнийг хийлгэмээр байна
Клэйр Мэдрэлийн эсийн хаалт өвдөлтийн эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэс ажилбар.
Лим чи үүнийг өвчтөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалгүй байсан ч санал болгох ёсгүй.
Мор Би Жорданыг өөрөө дургүй байсан ч гэсэн савны шавхарга соруулахаар болсон гэж дуулсан.
Клэйр дэгдээхэй дуугараад байгаамуу?
Мор таныг шударга бус байна гэж бодож байна
Клэйр хэн нэг нь шударга бус байгаа бол, тэр чинь би. Би Жорданд хий гэж хэлсэн. Би түүнд хэлсэн. Бид үргэлж л тэсч амьдрахад хэцүү шийдвэрүүд гаргадаг. Угаасаа л тийм шйидвэр гаргадаг. Бас би түүнд ахлахыгаа уурлуулбал рэзидэнтээ эхлүүлэхэд муугаар нөлөөлнө гэж хэлсэн.
Мор чамайг мэс заслын тасгийн зуслангийн зөвлөхөөр давхар ажиллаж байгаад баяртай байна, гэхдээ би чамайг Жорданд шударга бус хандсан гэж гэж хэлээгүй. Та өвчтөндөө шударга бус хандсан. Тэр маш их сэтгэлийн түгшүүртэй мэс ажилбар хийлгэх гэж байна. Эмч нарынх нь дэмжлэг хэрэгтэй байгаа. Гэтэл түүнд байгаа хүн нь өөрийгөө хүн ална гэж бодож байгаа шинэков. Бас Шон. Би зөв зүйл хэлсэн.
Лим би Жорданг савны шавхарга соруулах үед нь өөрөө чиглүүлье. Чи баяртай үлдэнэ. Мурфи эмч ч баярлана. Надад хийх ажил их байна. Одоо наад хайрцагтай зүйлээ манай тасгаас аваад яв.
Алекс жирэмсний хордлого. Сувилагч Эллагийнх. Рөүз түүний жирэмслэлтийг мэдэрч байна гэсэн. Тэр 318 дугаар өрөөний залуугийн талаар үнэн хэлсэн. Түүний шагайнд бөглөрөл үүссэн байсан.
Лим түүнийг зүгээр л гярхай байсан гэдэгт итгэлтэй байна, тэр залуу ёолоод, шагайгаа барьж авсан биз. Унасанаас болсон хэвлийн гэмтлийг нь шалгаж, рентген зураг ав. Бид таны хүзүүнд нарийхан зүү оруулж, дараа нь мэдээ алдуулагчийг тарина. Бага зэрэг л хатгах байх. Зүүгээ Си6 товруу болон нойрны артерийн хооронд байрлуулахын тулд параллелль хэлбэрийг ашигла.
Клэйр одоо танд тухгүй санагдаж магадгүй шүү.
..
Лим юу болсон бэ?
Эр Зой гэмтчихлээ
Эм би зүгээр ээ
Лим мөс аваад ир. Алив би хары. Юу болсын бэ?
Эр би түүнийг цохичихсон
Эм би хажууд нь хэвтэж байсын. Болохгүй гэдгийг нь мэднэ гэхдээ саяны тариагаар өвдөлт нь хамаагүй багассан байсан. Би бодохдоо..
Эр Зөү. Чи буруу зүйл хийгээгүй ээ. Хонгилд чимээ гараад байсын. Тэгээд л би ухасхийсэн
Эм мэднээ.
Эр чамайг цохы гэж цохиогүй. Намайг уучлаарай.
Лим хугарсан зүйл алга. Би хаванг чинь бууруулах зүйл өгий
Эм үгүй дээ би зүгээр. Гэртээ очоод өөрөө цэвэрлэчихье. Надад зүгээр л хугацаа хэрэгтэй. Би чамд хайртай.
Клэйр бид Бэнд туслаж чадна гэж бодож байна. Гэмтлийн дараах эмгэгийг эмчлэхэд тархины мэдрэлийн өдөөлт ашиглаад найдвар төрүүлэхүйц үр дүн гарсан байгаа.
Лим түүний сорвижилтоос болоод мэдрэлийг нь гэмтээхгүйгээр олж ил гаргах бараг боломжгүй.
Клэйр бид тэр сорвинуудаас болоод л оролдож үзэх хэрэгтэй. Хамгийн муухай хар дарсан зүүдээ ахин дахин зүүдлэнэ гээд төсөөл.
Лим энд байгаа хүмүүс яагаад хий гэсэн ажлыг хийхийг хүсдэггүй байнаа? Бэнд хэрэгтэй зүйл бол сэтгэл зүйн тусламж. Би сэтгэл зүйчийн цаг авсан. Энэ ажлыг хийхээр бэлтгэгдсэн хүмүүст нь үлдээ.
Марк Рэзидэнтдээ дургүй байгаа мэс ажилбарыг нь хүчээр хийлгэвэл муу үлгэр дууриал болно.
Лим хөөх, энд байгаа хүмүүс хараал идсэн үр хөндөлтийг хэн хийх талаар өөрсдийн гэсэн бодолгүй юмуу? Жорданд сонголт байсан, миний бодлоор тэр зөв сонголт хийсэн
Марк дарга чинь чамд тулгаад байвал энэ жинхэнэ сонголт болохгүй
Лим би түүнийг ажлаа хий гэж л хэлсэн
Марк чи сурахыг хүсч байгаа рэзидэнтээс боломжийг нь булааж сурахыг хүсэхгүй байгаа рэзидэнтэд өгсөн.
Лим энэ Жордангоор хагалгаа хийлгэх тухай юмуу эсвэл зээ дүү чинь хагалгаа хийхгүй байгаа тухай юмуу?
Марк аль нь ч биш. Оливиа надаас болж Сэйнт Бонавэнтурт ирсэн гэсэн эндүүрэл байгаа. Тэр чиний нэр хүндээс болж энд ирсэн. Агуу Лим эмч, техник, мэргэжлийн чадвар, бусдыг ойлгох чадвартай мастер анги. Сүүлийн үед, тэр нэр хүнд чинь хэвээрээ байгаа гэж бодохгүй байна шүү.
Жор би танд халдвараас сэргийлсэн антибиотик өгөх болно. Вакум соруул 15 минут үргэлжилнэ, та хэсгийн мэдээ алдуулалтаар мэдээ алдана. Бас унтуулдаг тайвшруулах эмийн сонголт ч байгаа, гэхдээ дараа нь таныг гэрт чинь хүргэж өгөх хүн хэрэгтэй. Надаас асуух асуулт байна уу?
Эм би айгаад байна.
Жор та үр хөндүүлэхийг хүсч байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
Эм тиймээ
Жор тэгвэл айх шаардлагагүй ээ. Та өөрийнхөө төлөө зөв шийдвэр гаргаж байна.
Лим түүнд дахиад 400 микрограмм мисопростол өг. Би эхлэхээр нь буцаад ирье. Ингээд бүтэхгүй нь. Надад энэ тоонуудыг маягтын форматад шилжүүлээд өг. Баярлалаа.
Алекс өршөөгөөрэй
Лим Парк эмчээ
Алекс Рөүзийн рентген хэвийн байсан.
Лим дээд ходоодны гэдэсний барийн судалгааг аваад ир.
Эм таны хүссэн эхний улирлын хангамжийн зардалууд. Бас, танай нэг шинэ рэзидэнт гунигтай харагдаж байсан. Шатан дээр их л удаан сууж байна
Лим бүх зүйл зүгээр үү?
Ашир надад чимээгүй газар хэрэгтэй байсын.
Лим мэс засалчид хоёр шалтгаанаар шатан дээр ирдэг, гал түймрийн сургуулилт, эсвэл эмч хүний сэтгэлийн шарх. Чи сургуулилтаар ирсэн юмуу?
Ашир Бэнд илүү үр дүнтэй эмчилгээ байсан ч болоосой гэж бодож байна. Тархи нь тэгэж их гэмтсэн байхад, бид туслаж чадахгүй байна.
Лим би үүнийг Бэнтэй холбоотой гэж бодохгүй байна.
Ашир та аварч чадна гэдгээ мэдэж байсан өвчтөнөө алдаж байсан уу?
Лим Ковид хамгийн их тархсан байх үед, бид бүх яаралтай биш хагалгаануудаа цуцласан. Зүрхний асуудалтай нэг залуухан ээжид миний бодсоноос ч илүү тусламж хэрэгтэй байсан. Намайг өөрийг нь хуваарьт бичихийг хүлээсээр байгаад нас барсан.
Ашир та тэр үеэ яаж давсан бэ?
Лим энэ ажил угаасаа ийм учраас давах л ёстой. Чи үргэлж тэр зүйлээ санана. Тэгээд сүүлдээ дахиж санахаа болино.
Ашир яагаад ийм итгэлтэй байгаан?
Лим итгэлтэй байхгүй бол, чи мэс засалч болж чадахгүй. Би чамайг мэс засалч гэдэгт итгэлтэй байна.
Ашир би буцаад ажил руугаа явлаа
Лим толио оруулаарай. Одоо умайн хүзүүг тэл. Соруулж эхэл. Умай доторхыг зөөлөн соруулж эхлээрэй.
Эм ямар нэг зүйл болоо юу?
Лим та зүгээр ээ. Аллэн эмчээ, би эндээс үргэлжлүүлье. Санаа зоволтгүй. Бид бараг дуусч байна. Та зүв зүгээр болно. Чи тэр эмэгтэйг ямар зүйл туулж ирсэнийг мэдэхгүй, түүнийг нь улам дордуулчихлаа
Жор мэднээ, би..
Лим чамд тэр өрөөнөөс гарахаас өмнө болих боломж байсан, гэхдээ чи энэ мэс ажилбарыг хийхийг зөвшөөрсөн, чи тэр өвчтөний өмнө үүрэг хүлээсэн байсан ч түүний урмыг хугаллаа. Дахиад ийм зүйл хийвэл, би чамайг өөрийнхөө хөтөлбөрөөс хөөнө. Магадгүй чи хэсэг хугацаанд хөтөвч цэвэрлэх хэрэгтэй байх. Үүнийг хийхэд ёс зүйн эсэргүүцэл байхгүй гэж найдаж байна. Миний ширээн дээр яагаад секс тоглоом байгаан?
Шон би Ламагийн талаар олон сайн зүйлс сонссон, гэхдээ онлайн шүүмжүүд нь үргэлж үнэн зөв байдаггүй. Танд дуртай тоглоом байдаг уу? Энийг Лиад авсын. Чи алинд нь хамгийн дуртай вэ Клэйр?
Клэйр нотолгооноос харахад түүний гэмтэл тархины үйл ажиллагааг нь өөрчилж байгаа. Хэт идэвхтэй амигдала нь хэн нэгний сэтгэл зүйн өдөөлтийн буюу айдсын хариу урвалыг нэмэгдүүлдэг. Бид Бэний амигдалаг авах хэрэгтэй гэж бодож байна
Лим энэ чинь галзуу хэрэг. Бүхэлдээ бидний хэрээс хэтэрсэн зүйл. Бид бол.. мэс засалчид. Бид сэтгэцийн асуудлыг биш физологийн асуудлыг эмчилдэг.
Клэйр энэ чинь физологийн асуудал. Түүний тархи зөв ажиллахгүй байна. Хавдраас болж ийм хариу үйлдэл гарч байсан бол та эргэлзэхгүйгээр шууд авах байсан
Лим гэхдээ хавдар байхгүй. Чи түүний тархинд гэмтэл учруулах тухай ярьж байна. Тэр цус харваж эсвэл комонд орж эсвэл бүр сэрэхгүй ч байж магадгүй.
Шон Гавлыг нээж хагалгаа хийхийн оронд стереотактик лазерын аргыг ашиглавал, эрсдлийг маш сайн бууруулах болно
Лим энэ чинйи хэрэг биш. Чамд даалгаж өгсөн бусдад заах ажлыг хийхийг хүсэхгүй байлаа гээд үүнд оролцож болохгүй, энэ чинь Лиагийн төрсөн өдрийн бэлгийг миний асуудал юм шиг болгож байгаатай адил надад асуудал болж байна. Чи том болоод, хариуцлагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
..
Клэйр Би өнгөрсөн жил Гэмтлийн дараах эмгэгээр оношлогдсон. Голдуу өөрөө нууцлаж байсан. Мэлэндэз даван туулахад минь туслаж байсан. Найдаж болох найзтай байна гэдэг сайхан байсан. Тиймээс танд найз хэрэгтэй бол..
Лим би нэг л биш байгаа. Бусдаас тасарсан юм шиг. Амьсгаагаа дарж чадахгүй байгаа. Гэхдээ, энэ ажлаас шалтгаалж байгаа. Би үүнийгээ давах болноо. Бэн байна. Бэн, хэн ч чамайг гэмтээхгүй. Чиний дурсамж сэдэрч байгаа.
Эр би хаана байгаагаа мэдэж байна. Намайг гэртээ ирсэнээс хойш өдөр бүр, нэг мангас дагаад байгаа юм шиг санагдах болсон. Түүнээс зугтах гэж хичээдэг ч, би хамгийн хайртай хүнээ гэмтээчихээд байгаа. Би эргэн тойрныхоо бүх хүмүүст аюул болж байна.
Клэйр үгүй ээ Бэн, чамд зүгээр л тусламж хэрэгтэй
Эр юу ч тус болохгүй ээ. Би инээмсэглэж, инээж чадахгүй байна. Өвдөлтөөс өөр зүйл мэдэрч чадахгүй байна. Би эргэн тойрныхоо бүх хүмүүсийг зовоож байна
Лим Бэн. Чамд туслаж магадгүй нэг хагалгаа байгаа.
Шон би энэ амигдалаг авах хагалгаанд чинь тусламаар байна. Рөүз таныг хэт их сэтгэл хөдлөлд автсан байгаа гэсэн
Лим би тэр эмэгтэйн хэлсэн ямар ч зүйлийг сонсмооргүй байна. Чиний ажил бол рэзидэнтүүдээ хянах. Тэрийгээ хийхийн оронд яагаад энд байгаан?
Шон та миний удирдах чадварыг хянана гэж хэлсэн, гэхдээ тэгээгүй. Минйи хэргийг авсан. Би юу сурах ёстойгоо эсвэл яаж сурахаа мэдэхгүй байна.
Лим ариутгалаа хий. Мурфи эмчээ, Аширт хаймсуураа байрлуулж, чиглүүлэгчээ амигдалад яаж хүргэхийг заагаарай. Би чиний яаж удирдаж байгааг хянах болно.
Шон за одоо, хаймсуураа тархины гадаргуу руу перпендикуляраар оруулаарай. Зогс, чи чиглэлээсээ гарчихлаа. Энэ чигээрээ явбал, харааны артерийн салаанд нэвтэрч, цус алдалт үүсгэх болно. Хаймсуураасаа холд.
Лим чиний ажил өмнөөс нь хийх биш зааварлах.
Шон хаймсуураа нэг мм-ээр доош болгож тохируул. Баруун талын шанааны салбангаас зайлсхий.
Ашир зурган чиглүүлэгч дээр харагдахгүй байна
Лим Аширт юу харж байгаагаа хэл.
Шон Вай тэнхлэг дээр 6 цагийн зүгт чам руу чиглэсэн байгаа. Чи үүнийг мэдрэх ёстой. Паренхимотезийн дагуух эдийн хавтгай нь гөлгөр. Гулгаж байгаа юм шиг мэдрэгдэх ёстой. Чи амигдалад хүрчихлээ.
Клэйр халуун лазераар авахад бэлдээрэй.
Алекс Рөүзийн дээд ходоод гэдэс, лабын хариу хэвийн байна. Дахиад нэг өдөр ажиглах уу?
Лим үгүй ээ. Тогтвортой болсон бол гэр лүү нь явуул.
Алекс заза би Оливиаг..
Лим амаа ангай даа.
Алекс юу гэнээ?
Лим амаа ангай.
Алекс би..
Лим хааж болно.
Алекс нэг харх байсан юмаа
Мор хулгана. Гаражинд жижигхэн үхсэн хулгана байсан, гэтэл том хүчтэй залуу гаргаж хаяхаас айгаад байсан.
Алекс айгаагүй ээ, заваан санагдсан.
Мор бид хоёр хоёулаа түүнийг гаргахыг хүсээгүй, тэгээд ганцхан хариуцлагатай аргыг сонгохоор болсон, мөрий
Алекс аз турших. Бүр ганц биш олон удаа
Мор эхлээд бүтэлгүйтсэн хүн нь..
Лим наад юмаа амнаасаа авч хая. Рөүзийг би өөрөө гаргая. Та хоёр гэртээ харь.
Мор бид хоёр зүгээр л..
Лим хүмүүс өвдөж, үхэж байхад ажил дээрээ тэнэгтэж байна. Гэртээ харь. Таны бүх шинжилгээ зүгээр байгаа. Тиймээс эмнэлгээс гарч болно. Тиймээ, та зөнч билүү
Эм би зөнч биш, бусдыг мэдэрдэг хүн.
Лим аль нь ч байсан, таныг тайван байгаасай гэж хүсч байна. Архи ууж, хүнд юм өргөж болохгүй
Эм чи сэтгэлээ онгойлгох хэрэгтэй, хонгор минь. Чи байсан байна. Миний зүрхний цохилтыг тэгэж нэмэгдүүлсэн хүн. Чи удахгүй дэлбэрэх гэж байна.
Лим Танд эсвэл надад ямар ч асуудал байхгүй. Цэнхэр түгшүүр.
...
Лим ор ор.
Жор Лим эмчээ, миний өчигдрийн зан авир уучилж боломгүй, мэргэжлийн бус байсан. Би таны бас өвчтөнийхөө урмыг хугалсан. Намайг үнэхээр уучлаарай. Дахиад тийм зүйл болохгүй гэж амлаж байна
Лим чи өөрийнхөө хувийн шийдвэрийг хийж байгаа ажилтайгаа хутгасан. Чиний зөв, үүнийг чинь уучилж болохгүй.
Жор та намайг өвчтөний юу туулсаныг мэдэхгүй гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд би мэднэ. Айсан, ганцаараа, хүн мэдчихвий гэсэн айдастай. Би эх байх эрх, итгэл үнэмшлийнхээ оронд энэ ажлыг сонгосон. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Бас би бурхан намайг энд байх ёстой, эмч болох мөрөөдлөөрөө амьдарч байгаа учраас өршөөнө гэдгийг мэддэг. Гэхдээ би зориуд энэ талаар бодохгүй байхыг хичээдэг.
Лим одоо хийж байгаа ажлаа дуусга
Жор би тэгэх гэж..
Лим явж болно.
Эр намайг Бэнжамин Алан Харрис гэдэг. Би Сан Хосэгийн Сэйнт Бонавэнтур эмнэлэгт байна.
Лим Хэл яриа болон ой санамж чинь зүгээр байгаа бололтой, хөдөлгөөний үйл ажиллагаа ч бас хэвийн
Эр гэхдээ энэ бүтсэн гэсэн үг биш биздээ?
Лим үгүй ээ. Одоо таны айдсыг өдөөх өдөөгчид яаж хариу үзүүлэхийг үйл ажиллагааны MRI-аар харах ёстой. Гэхдээ одоохондоо амарч болноо.
Эр би илүү сайжирсан гэдгээ мэдэх хүртлээ амрахгүй ээ. Чи намайг энэ сорвиудыг яаж авсаныг мэдэх хэрэгтэй
Эм үгүй ээ, одоо бишээ. Өөртөө хугацаа өг.
Эр би Кандахарт хамгаалалттай цуваанд явж байсан. Би урд нь том Хаски гээд машинд суусан байсан.
Эм Бэн, чи ингэх шаардлагагүй ээ
Эр Рони жолоодож явсан. Тэр надад нэг түүх ярьж өгч байсан, бааз дах ямааны талаар, эсвэл тахиа ч билүү. Ямартай ч, бид хоёр инээлдэж байсан. Дараа нь дэлхий шатаж эхэлсэн. Хаскигийн үүрэг бол гэр аргаар хийсэн бөмбөгийг илрүүлэх. Би илрүүлж чадаагүй. Би тэдний нүүрийг харж чадаагүй. Зүгээр л, хаа сайгүй цогцос байсан. Гэр бүлээсээ хол, ганцаараа үхэцгээсэн. Миний хийж чадах зүйл гарыг нь л барих байсан.
Клэйр чи зүгээр үү Бэн?
...
Бүгд төрсөн өдрийн мэнд хүргэе, төрсөн өдрийн мэнд хүргэе, төрсөн өдрийн мэнд хайрт Лиа, төрсөн өдрийн мэнд хүргэе
Эм сайхан өдөр байна шүү
Лим чамд юу хэрэгтэйн?
Эм бид оношийг нь олчихлоо.
Эм би энд хүн ирсэнийг мэдэрсэн. Чамд өнөөдөр хэцүү өдөр байлаа
Лим та Принзметалын ангинтай Рөүз. Зүрхний өвчин. Гэхдээ үүнийг эмчилж болдог. Таны шинж тэмдгүүдтэй тохирч байгаа, стрессээс болж бүр хүндэрдэг, тийм учраас танд зүрхний шигдээс болсон. Та бусад хүмүүсийн шаналалыг хайхаа болих хэрэгтэй. Энэ таныг алж байна.
Эм чи мэс заслын тасгийн ахлагч. Үүнийг хэлэхээр өөр хүн явуулж болох байсан
Лим тиймээ. Гэхдээ би бахаа хангах боломжоо алдчихна.
Эм чи шаналж байгаа учраас, өөр хаана очихоо мэдэхгүй байгаа учраас ирсэн.
Лим тэгэл дээ, ид шидээ ашигла. Минйи юу болохгүй байгааг хэлээд өгөөч. Би мэдэрч байгаа зүйлээ яаж болиулах уу?
Эм ингээд нэмэргүй ээ. Надад шидэт саваа байхгүй. Би зөвхөн толь л барьж өгч чадна, хурдыг чинь сааруулж, чиний үл тоохыг хичээж байгаа тэр хэсгүүдийг чинь харуулж чадна, чи хэтэрхий ойроос харчихвал хагарна гэж айгаад байна. Магадгүй тэгэх байх. Би мэдэхгүй байна. Магадгүй хагарах ч ёстой байх. Чи шаналалаасаа зугтаж чадахгүй Лим эмчээ. Хичээгээд л байвал энэ чамайг үгүй хийнэ.
...
41:07
Эр нас барсан цаг, 12:34
Эм нас барсан цаг 7:13. Нас барсан цаг 2:25. Нас барсан цаг 21:00. Нас барсан цаг..
Эр нас барсан цаг 4:26.
Эм нас барсан цаг, нас барсан цаг 7:13
Эм нас барсан цаг, 4:26, 8:55
Лим нас барсан цаг...
Back to episodes Go home