Paw patrol S2-13

Гөлөгнүүд лусын гөлөгийг аварсан нь

Райдер:   За ингээд найзуудаа. Шинэхэн, шарсан зайдас!

Зума: Гайхалтай!

Роки: Баярлалаа!

Раббл:     Ммм!

Чэйс: Өө!

Раббл:     Райдер, чи элэгний хиам идмээргүй байна уу? Үнэхээр амттай шүү!

Райдер:   Баярлалаа, Раббл, гэхдээ би элэггүй зайдсанд дуртай!

Турбот:    Өө, би нэг зууш идчихвэл татгалзахгүй биз?

Райдер:   Өөртөө үйлчлээрэй, ахмад Турбот! Аан, гэхдээ наадах чинь гөлөгний зайдас байх.

Турбот:    Ммм, Райдер, энэ элэгний сайхан зууш  чинь гайхалтай юм!

Райдер:   Танд таалагдсанд баяртай байна. Хүссэнээрээ аваарай!

Зума: Хэт их идэж болохгүй шүү, тэгвэл та гөлөг болж хувирна.

Турбот:    За, ид шидийн Лусын-Сарны дор юу ч болох боломжтой гэж бодож байна!

Зума: Тиймээ! Тэр гөлөгнүүдийн тухай гайхалтай домогт гардаг шиг!

Раббл:     Лусын гөлөг? Лусын гөлөг гэж юу вэ?

Зума: Найзаа! Лусын гөлөг нь гөлөгний биетэй, загасны сүүлтэй!

Скай: Бүтэн сар яг нар жаргах үед манддаг тухай домогт өгүүлдэг.

Зума: Өнөө оройных шиг!

Скай: Энэ бол ид шидийн Лусын-Сарны нөлөө бөгөөд лусын гөлөг хүрээд л чамайг хувиргаж чадна!

Зума: Зөвхөн тэр шөнөдаа, нар мандах хүртэл.

Турбот:    Энэ бол бодит юм шиг үнэн, үлгэр бөгөөд гайхалтай, магадгүй бүр ид шидтэй, лусын гөлөгний сар юм шүү!

Чэйс: Шидэт Лусын сар... боль доо. Та үнэхээр Лусын гөлөг харсан уу, Ахмад Турбот?

Турбот:    Би харсан гэж бодож байна, залуу минь! Олон сарын өмнө би ид шидийн нууцлаг, өвөрмөц гайхамшигтай, гөлөгнүүдийн уулзалтанд очсон!

ЗумаРоки:     Өө!

Скай: Үнэхээр үү?

Турбот:    Ид шидийн Лусын сар тэнгэрийг дүүргэж... гэрэлт цамхаг мэт гэрэлтэн байлаа. Гэнэт би ямар нэгэн зүйл ус цацруулж байхыг харлаа! Далайн халиу юу? Эсвэл мэдээж далайн хав! Гэхдээ би ойртож явахдаа загасны сүүлтэй, гөлөгний царайтай зүйл харсан! Тэр далайн ёроолд сэлж байсан ч түүний эгдүүтэй, сайхан дуу надад одоо ч сонсогддог. Домогт Лусын гөлөг! Надад үүнийг үнэн гэдгийг батлах нотолгоо л хэрэгтэй байсан! Аа! Буцаад ир, лусын гөлөг минь! Харж байна уу? Сүүл нь үлгэр биш гэдгийг нотолно!

Чэйс: Цсс, надад эрхий хуруу л харагдаж байна!

Скай: Би үргэлж Лусын гөлөг болохыг мөрөөддөг байсан!

Роки: Лусын гөлөг болвол үнэхээр сайхан байх даа. Норно гэдгийг эс тооцвол.

Чэйс: Мэдэхгүй юм даа. Та сүүл нь далайн морьных биш гэдэгт итгэлтэй байна уу?

Райдер:   За, хэн ч лусын гөлөгнүүдийн зургийг авч сайн байгаагүй. Өөр зүйл амьтан болох л юм.

Турбот:    Магадгүй энэ зураг төгс нотолгоо биш байх, гэхдээ би эрт дээр үед ид шидийн Лусын сарны шөнө лусын гөлөг харсан гэдгээ мэдэж байна. Тэр домог өнөө орой дахин биеллээ олж магадгүй!

Зума: Би дуртайяа Лусын гөлөг харахсан!

Скай: Би дуртайа Лусын гөлөг болно!

Раббл:     Би дуртайяа...

Райдер:   Миний бодлоор гөлөгнүүдийг зүүдлэх цаг болсон байна!

Раббл:     Айн?

Райдер:   Сайхан амраарай, найзуудаа!

Гөлөг:      Сайхан амраарай, Райдер.

Бүгд: Сайхан амраарай, ахмад Турбот.

Турбот:    Бүгдээрээ сайхан амраарай!

Зума: Хөөе, чи сэрүүн байна уу, Скай?

Скай: Тиймээ! Би гөлөгний тухай бодохоо больж чадахгүй нь!

Зума: Би ч гэсэн. Бид бүрэн сэрүүн байж, хайх хэрэгтэй.

Скай: Тэгье!

Зума: Скай! Сэрээрэй!

Скай: Юу?

Зума: Би лусын гөлөгийг сонссон! Ядаж л сонссон гэж бодож байна!

ЗумаСкай:     Аан?!

Зума: Энэ миний сонссон чимээ! Хөөх! Домог үнэн байна!

Скай: Гэхдээ ахмад Турбот гөлөгнүүдийн дуу сайхан сонсогдсон гэж хэлсэн! Энэ харин гунигтай байна.

Зума: Тийм ээ, түүнд хэрэгтэй юм шиг ...

ЗумаСкай:     Тусламж!

Турбот:    Өө!

Скай: Райдер, найзуудаа! Турбот ахмадаа! Сэрээрэй!

Райдер:   Скай, Зума, та нар зүгээр үү?

Зума: Бид гайхалтай байна!

Скай: Бид лусын гөлөг харлаа!

Роки: Лусын гөлөг?!

Турбот:    Санаа зоволтгүй, гөлөгнүүдээ. Би зүгээр ээ!

Чэйс: Лусын гөлөг?

Раббл:     Юу хаана? Хэн нэгэн гэрлээ асаагаад өгөөч! Баярлалаа, Райдер. Хаана?

Скай: Усанд! Түүнд тусламж хэрэгтэй гэж бодож байна!

Райдер:   За, алив, гөлөгнүүдээ! Явцгаая!

Чэйс: Би юу ч харахгүй байна.

Зума: Тэр тэнд байна!

Чэйс: Үгүй ээ, зүгээр л далайн гахай байна. Харж байна уу?

Зума: Гэхдээ би бүрэн итгэлтэй байна.

Скай: Тиймээ! Бид харсан... Харсан л гэж бодсон.

Райдер:   Хуурамч дохио байсан бололтой. За, бүгдээрээ орондоо орцгоо!

Турбот:    Тэр лусын сар гайхалтай ид шид шүү!

Роки: Та нар үнэхээр харсан юмуу?

Скай: Роки, чи лусын гөлөгт итгэдэг үү?

Роки: Би Лусын гөлөгтэй уулзаж зүүдэлж байсан! Бүр нэг удаа усанд хамт сэлж зүүдэлсэн.

Скай: Чи сарвуугаа угаах ч дургүй шд!

Роки: Тийм ээ.

Зума: Найзаа, чи Скай бид хоёртой хамт лусын гөлөг хаймаар байна уу?

Роки: Өө, тиймээ!

Зума: Үнэхээр үү?

Скай: Гайхалтай!

Скай: Энэ ч урт шөнө болох нь дээ.

Зума: За, ядаж бидний заримд нь.

Скай: Хэрэв лусын гөлөгнүүдийг дахиж харвал түүнийг сэрээе.

Зума: Айн? Бид Лусын гөлөг харсан гэдгээ мэднэ. Ойртож очоод баталцгаая!

Скай: Тиймээ! Бид сэлүүрт самбар ашиглаж болно!

Зума: Чи Лусын гөлөг харж байна уу?

Скай: Үгүй. Гэхдээ сонсогдож байна! Сонсооч!

ЗумаСкай:     Энэ чинь... энэ чинь... Лусын гөлөг байна!

Зума: Өө!

Скай: Сайн уу, би Скай байна!

Зума: Харин би Зума! Өө, яасан бэ?

Скай: Та биднийг хаашаа авч яваа юм бэ? Ямар нэг зүйл буруу байна уу, гөлөг минь?

Зума: Танд тусламж хэрэгтэй юу? Өө!

Скай: Хөөе! Бид сүүлтэй болчихлоо!

Зума: Бид гөлөг шүү, Скай! Үргэлж сүүлтэй байсан.

Скай: Үгүй ээ, Зума. Бидэнд загасны сүүл байна!

Зума: Бид лусын гөлөгнүүд!

Скай: Яг л домог шиг!

Зума: Би бол Лусын гөлөг! Гайхалтай!

Скай: Үнэхээр гайхалтай!

Зума: Хөөе, лусын гөлөг хаашаа явчихав аа?

Скай: Зума, магадгүй усан дор бидний тусламж хэрэгтэй байгаа учраас тэр биднийг гөлөг болгосон байх.

Зума: Бид Райдер руу залгах ёстой!

Райдер:   Юу? Айн?

Зума: Алив ээ, Райдер!

Райдер:   Зума! Юу болсон бэ?

Зума: Лусын гөлөгт яаралтай тусламж хэрэгтэй байна!

Райдер:   Лусын гөлөг?

Зума: Тийм ээ, бид түүнийг олсон. Тэр үнэхээр жинхэнэ шүү.

Райдер:   Зума... Чи итгэлтэй байна уу?

Зума: Бүрэн, дүүрэн итгэлтэй байна. Учир нь Скай бид хоёр... за... хар даа!

Райдер:   Чи загасны сүүлтэй болчихож!

Скай: Би ч гэсэн, Райдер! Яг л домог шиг. Тэр биднийг бас далайн гөлөг болгосон!

Райдер:   Энэ юу байсан бэ?

Зума: Ийм учраас л залгасан юм. Лусын гөлөгт бидний тусламж хэрэгтэй юм шиг байна.

Турбот:    Аа, өө! Ёолж буй лусын гөлөгний Лусын-дуу! Энэ аялгууны өнгө надад Лусын-хотод асуудал гарсныг илтгэж байна!

Зума: Яг тийм ахмад Турбот. Скай бид хоёр асуудлыг шалгахаар шумбах гэж байна.

Райдер:   Та нарын зүүлтэн дэх байршил илрүүлэгч асаалттай байна. Эндээс далайн гүнийг хянаж чадна. Би бусад гөлөгнүүдийг сэрээгээд яваад очъё.

Зума: Баярлалаа, Райдер! Далай доор уулзацгаая.

Скай: Далай руу явцгаая!

Зума: Шумбацгаая!

Райдер:   Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй! Зоригт эргүүлүүд, далайн эрэг рүү!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл:     Хмм, энэ овоо ердийнхөөс бага санагдаж байна.

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!

Турбот:    Мөн ахмад Турбот!

Райдер:   Зума, Скай нар лусын гөлөг олжээ! Тэгээд тэр Скай, Зума хоёрыг ид шидээр хувиргасан бололтой!

Зэрэг:      Хөөх! Яанзтай!

Чэйс: Мөн тэгсэн байх даа.

Райдер:   Яг домогт гардаг шиг!

Турбот:    Би ид шидийн Лусын сар домог биш гэдгийг мэдэж байсан!

Райдер:   Скай, Зума хоёр түүнтэй хамт доош явсан. Бид тэдэнд туслах хэрэгтэй. Турбот ахмад, та шумбагч онгоцоор усан доогуур явах хэрэгтэй!

Турбот:    Турбот хулд загастай тэмцэнэ! Турбот хулд загастай тэмцэнэ -- миний дуудлага! Янзтай байна уу, Айн?

Роки: Тийм байна, ахмад Турбот.

Раббл:     Их инээдтэй юм!

Райдер:   Маршалл, Чэйс та хоёр ахмад Турбот-той хамт явах хэрэгтэй.

Маршалл:     Би галлахад бэлэн!

Чэйс: Чэйс ажилдаа бэлэн! Далайн гөлөг гээд байгаа ердөө л эртний домог гэдгийг батлана.

Райдер:   Би Зумагийн усан онгоцыг шумбагч болгон хувиргана. Раббл надтай хамт яваарай, Скай, Зума хоёрт бидний тусламж хэрэг болж магадгүй.

Раббл:     Раббл бүх хурдаараа!

Роки: Би яах вэ, Райдер?

Райдер:   Санаа зоволтгүй, Роки! Чи усан доор явах шаардлагагүй.

Роки: Баярлалаа, Райдер.

Райдер:   Чи энд миний утсан холбоог хариуцаж, Зума, Скай хоёрын чиглэл өөрчлөгдөх эсэхийг мэдэгдээрэй. Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Райдер:   Алив ээ, Раббл. Явцгаая!

Раббл:     Тиймээ! Явцгаая, Зоригт эргүүлүүд!

Турбот:    Шумбах хонх руу, Зоригт эргүүлийн найзуудаа!

ЧэйсМаршалл:    Өө!

Райдер:   Зумагийн сэлүүрт тавцан байна. Энэ тэдний лусын гөлгийг дагахаар доош орсон газар байх. Усруу шумбацгаая!

Роки: Хөөе! Утан холбоон дээр Скай, Зума 2 байна. Гурав дахь нь лусын гөлөг байх.

Зума: Хөөөөх! Энэ үнэхээр гайхалтай.

Скай: Бас үзэсгэлэнтэй!

Зума: Лусын гөлөг хэр гүн шумбаж чадах вэ?

Скай: Үүнийг олж мэдье.

Зума: Вүүхүү! Хөөх! Живсэн эрдэнэсийн хөлөг онгоц!

Скай: Энэ юу вэ, лусын гөлөг өө? Юу нь болоо вэ?

Скай: Чи лусын ээж байна! Тэгээд бяцхан гөлөг нь гацчихсан юм байна!

Зума: Алив, Скай! Дамнуурыг холдуулах хэрэгтэй! Энэ хэтэрхий хүнд байна. Хөдлахгүй байна... Санаа зоволтгүй, лусын ээж ээ! Бидэнд туслахаар найзууд маань ирж байгаа!

Скай: Би Райдерыг хайж олъё!

Раббл:     Скай байна! Лусын гөлөг болчихсон байна!

Райдер:   Гайхалтай!

Маршалл:     Скай, Зума хоёр лусын гөлөг болсон гэнээ? Хоцормооргүй л байна шүү!

Турбот:    Би ч гэсэн.

Маршалл:     Юу?!

Чэйс: Бид нар юунаас ч хоцроогүй дээ.

Маршалл:     Одоо Лусын гөлөг байхгүй гэж хэлэх аргагүй боллоо.

Чэйс: Айн? Гөлөг? Загасны сүүл? Скай?! Лусын гөлөг?! Өө!

Турбот:    Би л шумбагч хонхныхоо янзтай ашигтай чанга яригчийг асаая, тэгвэл бид Скай-г сонсох болно!

Скай: Намайг дагаарай!

Зума: Залуус аа! Та нарыг харсандаа баяртай байна шүү.

Райдер:   Ямар асуудал байна, Зума?

Зума: Хараач! Лусын-Ээжийн бяцхан гөлөг энэ дамнуурын цаадах бүхээгт түгжигдсэн байна! Бид холдуулах гэж оролдсон ч дийлсэнгүй. Түүнийг гаргах хэрэгтэй.

Райдер:   Бид хаалганаас дамнуурыг холдуулахын тулд дэд гарыг ашиглаж болно!

Раббл:     Гайхалтай санаа, Райдер!

Райдер:   Зума, Скай! Одоо хаалгыг нь үзээрэй!

Зума: Энэ гацсан байна, Райдер!

Райдер:   Дамнуур унахдаа хаалгыг гацаасан байх!

Роки: Өө-өөүү! Усан онгоц унах нь ээ! Би тэр гөлөгнүүдийг гаргахад тусалсан ч болоосой.

Райдер:   Ахмад Турбот, та шумбах хонхоо ашиглан хаалгыг онгойлгох хэрэгтэй байна.

​​Турбот:    Мэдлээ, Райдер!

Райдер:   Скай, Зума хоёр, тэр хаалгыг онгоймогц сэлж ороод бяцхан зулзагыг авахад бэлэн байгаарай!

Зума: Сайхан санаа байна!

Скай: Замаас нь холдъё.

Райдер:   Яваарай, ахмад Турбот!

Турбот:    Малгайгаа бариарай!

ЧэйсМаршалл:    Өө!

Райдер:   Скай, Зума, яваарай!

Скай: Хүлээгээрэй, тэр хаана байна? Бяцхан Лусын гөлөг өө?

Зума: Бяцхан Лусын гөлөг өө? Чи хаана байна?

Скай: Зума, хараач! Манай найз айсан бололтой.

Зума: Бид чамд туслахаар ирлээ.

Скай: Бид чамайг лусын-ээжид чинь хүргэж өгөхөөр ирлээ!

Скай: Сонсооч!

Райдер:   Найзуудаа, яараарай!

Турбот:    Өө! Скай болон бяцхан гөлөг байна!

Чэйс: Тэд гарчихлаа!

Скай: Өө, бид үүнийг хийчихлээ!

Роки: Тиймээ! Вүүхүү!

Зума: Өө, тэнгэр минь!

Райдер:   Зума!

Зума: Өө... өө! Миний сүүл хавчуулагдчихлаа!

Роки: Өө, залуус аа, маш том зүйлс та нарыг чиглээд явж байна.

ЧэйсМаршалл:    Өө-өөүү!

Раббл:     Гайхалтай!

Зума: Өөөөө!

Роки: Өө! Тэнд юу болоод байна аа?

Турбот:    Өө, энэ ч муу шүү.

Райдер:   Зума тэр бяцхан лусын гөлөгнөөс ч дор гацлаа.

Турбот:    Хэрвээ бид түүнийг тэргэл сар жаргахаас өмнө амжиж сүйрсэн хөлгөөс гаргаж чадахгүй бол тэр ердийн хэвэндээ буцаж ороод энгийн гөлөг болно.

Райдер:   Түүнийг буцаж хэвэндээ орохоос өмнө амжиж аврах ёстой.

Раббл:     Яаж, Райдер?

Райдер:   Энэ их биеийг задлахад бидэнд тусламж хэрэгтэй. Роки тусалж магадгүй!

Роки: Айн? Скай? Өө! Нойтон, нойтон, нойтон! Өө, сайнуу, бяцхан лусын гөлөг өө! Вүүхүү! Би бол Лусын гөлөг! Вүүхүү! Өө.

Раббл:     Райдер, хараач!

Райдер:   Өө Хөөх! Энэ... Роки юу? Загасны сүүлтэй юу?

Раббл:     Би тэрнийг хөөстэй ванны дэргэд ч авчирч чаддаггүй!

Райдер:   Өө, энэ нь хөдлөхгүй байна! Роки, багажны гараараа боолтыг нь тайл.

Роки: Ойлголоо, Райдер! Халив! Зума?

Зума: Сайн уу, Роки! Баярлалаа найзаа.

Турбот:    Тийм ээ, сайн байна!

Райдер:   За, бүгдээрээ эндээс гарцгаая!

Скай: Энэ чинь л сайхан Лусын-дуу юмбайна

Зума: Учир нь тэр гөлөгтэйгөө хамт аюулгүй байгаа.

Турбот:    Зоригт эргүүлүүдээ, та нар гайхамшигт лусын гөлөгнүүдийг аварлаа!

Райдер:   Турбот ахмадаа, бид хамтдаа үүнийг хийсэн. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарвал тусламж дуудахаа битгий мартаарай.

Турбот:    Өө, сар! Би ид шидийн сар алга болохоос өмнө гайхалтай сэрвээтэй найзуудынхаа зургийг авах ёстой!

Маршалл:     Энэ чинь юу гэсэн үг вэ?

Чэйс: Тэр зураг авмаар байгаа бололтой.

Турбот:    Аа, сэрвээгээ битгий усанд хий! Би зураг авах хэрэгтэй байна! Өө!

Маршалл:     За, Чэйс, чи одоо лусын гөлөгнүүдийг юу гэж бодож байна?

Чэйс: Лусын гөлөг өө? Жинхэнэ гэдгийг хүн бүр л мэднэ.

Раббл:     Сайн байна, Чэйс.

Зума: Хөөе Скай, лусын гөлөгнүүдийг явахаас өмнө тэдэнтэй дахин нэг усанд сэлэх үү?

Скай: Үүнийг хийцгээе! Бидэнтэй нэгдмээр байна уу, Роки?

Роки: Өө тиймээ!

Дуу:  ♪ Шидэт дуутай ♪ Салхинд хөвж байна ♪ Маш сайхан, алс холд ♪ Нэг шидэт сүүлт надад хэлсэн ♪ Эсвэл энэ зүгээр л зүүд байсан уу? ♪ Дууг сонсоорой, лусын гөлөгний дууг ♪ Өө, өө, өө ♪ Чамайг далай руу дуудаж байна ♪  сонсоорой, лусын гөлөгний дууг ♪ Өө, өө, өө ♪ Хүссэн газарт чинь чамайг хүргэж өгнө ♪ Энэ ид шидэт шөнөөр ♪

Скай: Дараагийн ид шидтэй Лусын сараар уулзацгаая, найзуудаа!

Зума: Та нартай хамт сэлэх үнэхээр гайхалтай байлаа.

Роки: Тийм ээ, та нартай усанд сэлэх үнэхээр сайхан байсан! Яасан? Тийм л байсаншд! Загасны сүүлтэй бол норох тийм ч муухай биш юм. Өө...

Зума: Бидний сүүл алга болчихож!

Скай: Лусын гөлөг ч мөн адил.

Роки: Гэхдээ энэ чинь... түр хүлээгээрэй, би усанд байна! Нойтон, нойтон, нойтон!

Райдер:   Энэ үнэхээр урт шөнө байлаа. Найзудаа, унтах цаг болсон гэж бодож байна.

Турбот:    Тэднийг эргээд ирж магадгүй гэж бодоод би сэрүүн байна аа.

Роки: Гэхдээ ахмад Турбот, та лусын гөлөгнүүд зөвхөн ид шидийн Лусын сарны үеэр гарч ирдэг гэж хэлсэн.

Скай: Тийм ээ, мөддөө л энэ явдал давтагдахгүй.

Турбот:    Би мэднэ ээ, гэхдээ л юмыг яаж мэдэхэв гээд анхааралтай ажиглах болно.

Райдер:   Та нар бүгдээрээ маш сайн байсан.

Турбот:    Аа, хэн мэдлээ. Тэр лусын гөлөгнүүд... гэнэт л...

Back to episodes Go home