Good doctor S4 5

Эм           энэ зүгээр л нэг толгойны өвчин

Эр            хонгор минь, баттай мэдэх хэрэгтэй.

Рики              гэнэт чанга өвдөж байна уу эсвэл лугшиж байна уу?

Алекс             сайн асуулт байна

Эм           лугшиж байна, бага зэрэг зовиуртай, дотор муухайрч байна. Үргэлж л ингэж өвддөг.

Эр            гэхдээ чи өөр зүйл хэлсэн, нөгөө юу билээ?

Эм           аура юу? Тиймээ гэхдээ..

Эр            танд ийм шинж тэмдэгүүд хэр удаан илэрч байгаа вэ? Найз залуу чинь сайн мэдэхгүй байгаа учраас ингэж асууж байгаан

Эм           Зэйн бид хоёр нэг нэгнээ таньдаг болоод 8 өдөр л болж байна.

Эр            үнэхээр хурдан өнгөрсөн.

Клэйр    Элли, чи хөлөө татвалзахыг мэдэрсэн үү?

Эм           үгүй ээ

Рики      Бабински юу

Эр            юу гэсэн үгүү?

Алекс    энэ толгойны өвчин бишээ.

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 5 дугаар анги

Мор        энэ үү. Би хэрцгий гаж донтон байж магадгүй шинэ өрөөний найздаа анхаарал хандуулж байсын, гэтэл шүүгээнээс нь юу олсоныг хардаа.

Алекс    эгдүүтэй ш дээ

Мор        чи хоёр чемодантай нүүж ирсэн. Чамд ердөө дөрвөн л дотуур хувцас байгаа. Тийм байж яахаараа тоть авчирдагийн?

Алекс    би бол Тотин толгойт. Жимми Баффэттийн шүтэн бишрэгч

Мор        Маргаритавиллийн залуу юу?

Алекс    түүнд өөр илүү сайхан дуунууд байгаа, гэхдээ тиймээ Маргаритавиллийн залуу. Энэ надад аз авчирдаг

Мор        чиний амьдрал үүнгүйгээр ямар байхыг бодохоос ч аймаар байна.

Алекс    буцааж авч болох уу?

Мор        чиний талаар мэдэх зугаатай байна шүү. Золиос гаргасаны хэрэг гарч байна.

Эр            би өнөө өглөө бамбаран өргөлт үзүүлж байгаад уначихсан.

Ашир     балетийн мастер. Та бүжигчин юмуу?

Эр            бурхан минь үгүй ээ. Би гүйцэтгэх захирал. Минйи насан дээр би бүжигчдийн Бэтти Вайт байх байсан.

Ашир     тэр бүжигчин юмуу? Уучлаарай, би соёлын талаар сайн мэддэггүй л дээ.

Эр            би ямар нэг зүйлээ булгалсан биздээ?

Ашир     эхлээд мэдрэлийн болон хэвлийн үзлэг хийж, хугарал байна уу зураг авна, халдварын цусны шинжилгээ, нурууны буглааг гаргаж авахын тулд..

Эр            чи шинэ хүн биздээ?

Ашир     ажлын маань хоёрдох долоо хоног. Үнэндээ өвчтөн үзэж эхэлж байгаа анхны өдөр.

Эр            би эхний хүн чинь үү?

Ашир     тиймээ. Уучлаарай гэхдээ тиймээ.

Эр            заза, гайхалтай юмаа. Чамайг хянаж байгаа хүн, чамд их итгэдэг бололтой

Ашир     үүнд чинь эргэлзэж байна.

Эм           намайг даралт ихтэй гээд тэнэг зааландаа авахыг зөвшөөрөхгүй байгаа. Дасгал хийхгүй юм бол, яаж даралтаа буулгах болж байнаа?

Эм1        200/105. Үнэхээр өндөр юмаа.

Эм           би сая чамд өндөр гэж хэлсэн биздээ?

Эм1        та тамхи татдаг уу?

Эм           тиймээ, өдөрт нэг хоёр хайрцаг. Хөгийн санагдвал бүр их татна

Эм1        бас, та чихрийн шижинтэй юу?

Эм           чи наад асуултуудаа номноос хараад бйагаамуу?

Эм1        тиймээ

Эм           чи өмнө нь үүнийг хийж байсан юмуу?

Лим        хэлээ биздээ, чи тэдэнд итгэх ёстой

Шон       би итгэхгүй байна.

Лим        тэгвэл итгэж байгаа юм шиг аашил. Яваач

Жор       анхны болзоогоо түргэний өрөөнд өнгөрүүлэхээс романтик зүйл гэж байхгүй.

Рики      стресстэй үйл явдал окситоцин ялгаруулдаг. Энэ даавар сэтгэл санааны холбоо үүсгэдэг. Тэхээр тэдний харилцаа улам бэхжиж магадгүй

Жор       гиппокампусын хажууд.

Рики      энэ шүд үү дээ?

Жор       арьсны уйланхай. Догь юмаа.

Рики      тэр татаж байна.

Жор       агаарын замыг нь чөлөөл. 2 мг ативан хий.

Эм           бидэнд итгэсэнд үнэхээр баярлалаа

Шон       илтгээрэй

Ашир     58 настай эрэгтэй, нурууны өвдөлттэй бүжигчин. Би чөмөгний үрэвсэл, бөөрний халдвар гэх мэт аюулуудыг нь хасчихсан, гэхдээ мэдрэлийн суваг дээр мөргөлдөөн үүссэн, дунд зэргийн шаантагтай хөнгөн хэлбэрийн Эл2-ыг дарсан хугарал байгаа гэсэн нотолгоо олсон.

Шон       бета хаагч хийж эхэлмээр байна уу?

Эм           би юу? Тиймээ. Минйи өвчтөнд цус харвах эрсдэл байна. Цусны даралт нь 200/105.

Шон       түрүүн зааланд байсантайгаа ижилхэн байсан уу? Та гараа өргөж чадах уу? Заза. Одоо миний гарыг атгаарай.

Эм           би дөнгөж сая түүнд үзүүлчихсэн ш дээ. Надад миний цусны даралтыг буулгах ямар нэг зүйл өгөхгүй юмуу.

Шон       тэгвэл та үхнэ. Одоо минйи гарыг түлхээрэй.

Эм           түүнд харвалт өгөх аюул байгаа

Шон       үгүй ээ. Тэр аль хэдийн харвачихсан байна. Тамхи татаж эстрогенийг нэмэх нь түүнийг өндөр эрсдэлд оруулж байна. Хоногийн цусны даралтын өөрчлөлтийн алдагдал үүнийг батлаж байна. Хэлээ гарга.

Эм           томографийн зураг авах хэрэгтэй.

Шон       үгүй ээ, судсаар эдийн плазминоген идэвхжүүлэгч өгнө.

Ашир     эхлээд бөглөрлийг олох хэрэгтэйн бишүү?

Шон       сая олчихлоо. Баруун тийш хазайх нь баруун сээр нурууны артерийн бөглөрөл гэсэн үг. Одоо амаа хааж болноо.

Клэйр    түүний таталт болон ком нь арьсны уйланхайгаас болж үүссэн. Энэ бол шүд, үс, өөхний жижиг хэсгүүдтэй эдийн хүүдий. Тэр төрөхөөсөө ч өмнө авсан байх магадлалтай.

Эр            та нар юу хийж чадах уу?

Алекс    түрэмгий биш сонголт нь даралтыг чөлөөлөхийн тулд шингэнийг соруулж, таталтын эсрэг эм, стеройд өгнө, дараа нь ерөнхийдөө хаванг нь буух эсэхийг ажиглана гэсэн үг.

Эр            илүү түрэмгий арга нь?

Клэйр    мэс заслаар авч болно. Гэхдээ уйланхай маш гүнд байрласан, томоохон артериудаар хүрээлэгдсэн байгаа, тиймээс асуудлыг засах магадлалтай гэхдээ цус харвах, эсвэл саажих эрсдэл байгаа. Хурдан шийдвэрээ гаргах хэрэгтэй. Эллигийн эгчийн мэдээлэл байна гэхдээ түүнтэй холбогдож чадахгүй байна. Та эцэг эхийг нь эсвэл хамаатан садан нь хаана амьдардагийг мэдэх үү?

Эр            ажлын томилолтоор явж байгаа байх гэхдээ, нөхөртэй нь яриад үз дээ.

Клэйр    хаванг нь буулгаж чадахгүй бол, тэр үүрд тархины гэмтэлтэй үлдэх болно.

Эр            тэр залуу юу?

Клэйр    Брэндан, чи шийдвэрээ гаргах хэрэгтэй байна.

Эр            тиймээ тийм, би шийдвэр гаргах эсэхээ мэдэхгүй байна, яг одоо би, түүнийг үзэн ядаж байна.

Алекс    үгүй ээ. Чи ууртай байна. Шархалсан байгаа. Чи түүнд хайртай.

Шон       58 настай эрэгтэй, нурууны өвдөлттэй бүжигчин. Мэдрэлийн суваг дээр мөргөлдөөн үүссэн, дунд зэргийн шаантагтай хөнгөн хэлбэрийн..

Ашир     тиймээ, би Эл2-ийг дарсан хугарал гэж бодож байгаа.

Шон       үрэвслийн эсрэг эм бичээд, сойлт хийж, бөглөрлийн шинжилгээ ав, тэгээд явуулж болно.

Ашир     би өөр зүйлсийг нь дахиж шалгах уу?

Шон       үгүй ээ.

Марк      хоолоо идсэнийхээ дараа тархиа цэвэрлэхээ санаарай, хүмүүсээ

Эм           соруулж байна

Жор       бид үүнийг хийх хэрэгтэй гэжүү? Хуулийн дагуу зөв гэдгийг нь мэднэ гэхдээ магадгүй нөхөр нь түүний талаар, юу хүсдэгийг нь сайн мэддэггүй байх.

Алекс    өнгөрсөн амралтын өдөр танилцсан залуугаас л дээр. Арахнойдын хутга

Клэйр    тэр тэр залууд дурлачихсан байсан. Эргэлзээгүй

Рики      магадгүй тэр хоёуланд нь хайртай байх

Марк      чи романтик юмаа. Өрөмнөөс болгоомжтой байгаарай

Рики      би олон жил хоёр эхнэртэй байсан. Ганц эхнэртэй байхдаа би хартай, өмчирхүү, хувиа хичээсэн байсан. Манай өвчтөн шударга байгаагүй. ЭНэ чинь догь биш. Гэхдээ тэрийг эс тооцвол..

Марк      бүх захууд нь цэвэрхэн боллоо. Энэ хэсгээ хатаагаад, хагалгаагаа дуусгая.

Эр            би чиний анхны өвчтөн гэдгээ огт гадарлахгүй байсан. Дөрөвдөх шиг нь л байлаа. Мартаснаас чи аялгатай ярьдаг юмуу?

Ашир     үгүй ээ. Надад байсан л даа гэхдээ би үүнийгээ засах гэж их хичээсэн. Одоо хэн ч анзаарахаа больсон

Эр            зүүн европ уу?

Ашир     Брүүклин. Уиллямсбург. Би еврэй хэлээр ярьдаг хасид хүн байсан. Аль дээр үед түүнийгээ орхисон

Эр            чи шашнаа орхисон гэжүү?

Ашир     шашин, соёл, гэр бүлээ.

Эр            тэгэж өсөх амаргүй байсан байхдаа, өөрийгөө эмч хүн гэдгийг мэдэх

Ашир     өршөөгөөрэй?

Эр            миний үед байсан бол, чи зодуулах байсан. Шоронд хоригдож ч магадгүй. Бид нэг нэгнийгээ уншихын тулд код сурах ёстой болсон. Чи амьдралаа өөрийнхөө хүссэнээр залж чадах, азын тэнгэртэй байсандаа талархах хэрэгтэй.

Ашир     би таны юу даван туулсаныг мэдэхгүй. Гэхдээ минйи туулсан зүйлийг мэддэг дүр эсгэх хэрэггүй. Эрхэмээ?

Эр            Минйи ходоод..

Ашир     цэнхэр түгшүүр

Клэйр    хагалгаа амжилттай болсон юм шиг байна, гэхдээ дараагийн 24 цагийн турш таталтыг чинь ажиглах ёстой.

Рики      ийм байхад болж байна уу?

Клэйр    бага зэрэг зүүн тийшээ. Үгүй ээ. Баруун, тиймээ.

Эр            чи ямар нэг зүйл буруу байна гэж хэлж байгаагүй.

Эм           биднийг түр орхиж болох уу?

Клэйр    уучлаарай, бид таныг ажиглах ёстой

Эр            чи тэдний өмнө ярихаасаа санаа зовж байгаамуу? Намайг ичээхээсээ?

Эм           би ямар нэг зүйл буруу байна гэж бодоогүй. Зэйнтэй хамт байхдаа би, нэг зүйл дутуу байгааг ухаарсан. Ядаж л би өөрийгөө тэгэж бодож байна гэж бодсон.

Рики      эрүүгээ жаахан өргөж болох уу?

Эм           уучлаарай.

Эр            яагаад зүгээр л надтай яриагүй юм? Яагаад надаас яваагүйн?

Эм           мэдэхгүй ээ.

Эр            чи жаргалтай байсан уу? Түүнтэй байхдаа? Би явах хэрэгтэй юм шиг байна.

Эм           Брэндан? Энэ юун хүмүүс вэ?

Клэйр    Элли, чи хаана байгаагаа мэдэж байна уу?

Эм           би яагаад эмнэлэгт байгаан?

Шон       бөөрний дээд талын артерийн судасны бөглөрөл. Түүнийг гарах гэж байхад нь урагдсан. Одоо артерийг хавчиж байна.

Лим        хэр их цус алдсан байна?

Эм           хоёр литрийг нь соруулсан, түргэвчилсэн шахагчаар 6 нэгж цус хийсэн.

Шон       судасны бөглөрлөөс болж нуруу нь өвдсөн. Волк эмч үүнийг анзаараагүй

Ашир     би хэвлийн үзлэг хийсэн

Лим        ийм судасны бөглөрлийг олоход маш хэцүү. Туршлагатай эмч нар хүртэл үргэлж л алддаг. Потссын хайч.

Шон       энэ бөглөрөл 6,5 см хэмжээтэй. Волк эмч мэдэрсэн л байх ёстой.

Ашир     энэ энгийн л булчин шиг мэдрэгдсэн. Намайг үнэхээр уучлаарай

Лим        бид чамд ямар байсныг хэзээ ч мэдэхгүй. Ийм тохиолдолд чи эсвэл ямар ч эмч хүн үүнийг илрүүлэх байсан гэдгийг мэдэх аргагүй

Шон       би илрүүлэх байсан. Тэр надаас тэр өвчтөнийг дахиж үзэх үү гэж асуусан. Би үзсэн бол, бөглөрсөн судсыг урагдахаас нь өмнө илрүүлж чадах байсан

Лим        одоо боль.

Шон       тэр алдаа гаргасан.

Лим        магадгүй ээ. Гэхдээ чи ч гэсэн алдсан

Шон       үгүй ээ, та намайг битгий оролц гэсэн.

Лим        би чамайг хариуцлагаас татгалз гэж хэлээгүй. Шинэ рэзидэнтүүд чамаас үзлэгийг нь дахиж шалгах уу гэж асуувал, хариулт нь үргэлж тийм байх ёстой. Тэд асууж байна гэдэг чинь анхааруулах дохио.

Шон       би үүнийг мэдээгүй.

Рики      үүнийг давтамжит ой санамжаа алдах гэдэг. Азаар, түр зууртаа л ингэх байх. Тэр дахиад зүгээр болноо.

Клэйр    үүнийг ямар учраас үүссэнийг олохын тулд MRI, лаб-ын шинжилгээ авах болно

Эр            надад хэлж байгаад баярлалаа. Би түүний хувьд зүгээр л..

Жор       танд ч гэсэн хамаатай

Эр1         Элли бид хоёрын харилцаа үргэлж төгс биш байгаагүй байх, гэхдээ..

Эр            Түүнтэй хамт байхад, үнэхээр сэтгэл хөдлөмөөр байсан. Би өмнө нь хэзээ ч ингэж мэдэрч байгаагүй.

Эр1         би түүнийг өвчтэй үед нь асардаг байсан. Хэзээ ч хаяж байгаагүй.

Эр            бидний хамт хийсэн зүйл чухал байгаагүй. Зүгээр л, түүнтэй хамт байх нь чухал.

Эр1         тэр надад хэрэгтэй үед миний дэргэд байсан. Өнгөрсөн жил, би, би дэндүү их архи уудаг байсан. Түүнгүйгээр амьдарна гэдгийг төсөөлөхөд ч бэрх байна.

Эр            түүнгүйгээр амьдарна гэдгийг төсөөлж ч чадахгүй байна.

Алекс    тэр тогтвортой болсон. Цаг тутамд мэдрэлийн үзлэг хийж, тархины даралт ихэссэн шинж тэмдэг байна уу ажигла.

Эм           танд дуудлага ирж байна Парк эмчээ

Мор        чи бол Тотин толгойт. Бахархалтайгаар хэл.

Алекс    тодорхой хязгаартай байж болохгүй юу? Надад байгаа бүхэн шударга тоглоом биш байж магадгүй

Мор        үгүй ээ.

Алекс    заза.

Мор        надад итгэ, золиос гаргах бүрт үнэ цэнэ дагаж ирдэг. Би үүнийг хоёрдохоо хэлж байна.

Алекс    чи олон зүйлийг хоёр удаа хэлдэг. Чиний бүтээлч байдал хязгаарлагдмал.

Мор        үнэнийг хэлэхэд энэ бүтээлч зүйл биш. Жимми Баффэттийн Диваажин дах Чизбургер дээр гардаг, 8 том бүтээлийнх нь нэг. Би хүртэл мэдэхээр тийм алдартай. Чи, эрхэмээ, Тотин толгойт биш.

Алекс    Миа давхар ажлаараа модон эдлэл хийж байгаа. Бидний анхны Хавай явсан аялалд надад хийж өгч байсан

Мор        гоё юмаа. Үгүй ээ, нэг л буруу байна. Өрөвдөлтэй юмуу?

Алекс    чи өмнөх найзууд болон ажлуудынхаа дурсамжийг зүгээр мартдаг юмуу?

Мор        ажил надаас урвабал, би түүнийг ч бас мартах байсан. Чи хэзээ хамгийн сүүлд хүнтэй болзсон?

Алекс    чи хэзээ хамгийн сүүлд хүн шиг аашилсан бэ?

Мор        олон жил байхнээ. Тиймээ, би гарцаагүй зөв үгээ олчихлоо. Гэртээ уулзы

Лиа         унтаж чадахгүй байгаамуу? Бүлээн сүү уумаар байна уу? Ээжид маань 18 янзын жор байгаа шүү. Зарим нь жинхэнэ эмчийн жор.

Шон       би унтмаар л байна гэхдээ яаж илүү сайн хүн удирдахыг олох хэрэгтэй байна.

Лиа         өнөө орой хэдэн номыг нь унших төлөвлөгөөтэй байгаан?

Шон       тус бүрээс нь холбоотой хэсгийг л  уншина

Лиа         технологийн залуус удирдлагийн талаар ТЭД ТОКС-оос үздэг. Тэр арга энэ номнуудаас илүү хурдан байх. Маргааш орой болзоонд явбал ямар байна?

Шон       хоёулаа үерхдэг бас хамт амьдардаг байж яагаад болзоонд явах ёстойн?

Лиа         хөгжилтэй болохоор л.

Шон       тэгвэл би хуваарьтаа маргааш оройны болзоог оруулчихы.

Лиа         гайхалтай. Хийж болох зүйл бодож олоорой. Ээжийн надад хэлээгүй ихэнх хүмүүст сайхан амрахад нь тусалдаг өөр нэг зүйл байгаа.

Эр            яавал сайн менежер болох вэ? Зарим хүмүүс төлөвлөх ёстой гэж хэлдэг. Зарим нь удирдагч хүний чадвар гэдэг. Гуравдагч хүмүүс нь..

Клэйр    таны түр зуурын ой санамжийн алдалт уйланхайгаас чинь гарч байгаа өөхнөөс болсон. Тархины мэс заслаар үүнийг авч болно гэхдээ бүр илүү ой санамжаа алдах өндөр эрсдэлтэй. Үүрд ч байж магадгүй

Эм           би ямар ой санамжаа алдахын?

Алекс    хагалгааны өмнөх зүйлсээ. Өдөр, долоо хоног, магадгүй сарын явдал. Гэхдээ хурдан хагалгаа хийхгүй бол, тархи гэмтэх эрсдэл улам нэмэгдэнэ.

Эм           би тэгэж чадахгүй ээ. Би яг одоо юу хүсч байгаагаа мэдэхгүй байна, гэхдээ гэрлэлттэй холбоотой шийдвэрээ хагалгаанаас болж гаргахыг хүсэхгүй байгаагаа мэдэж байна. Гуйж байна, өөр хариулт олоод өгөөч.

Шон       та нар ажлаа хийхдээ тийм сайн биш, харин би та нарт заахдаа тийм сайн биш, тэхээр хэдүүлээ нэг удаадаа нэг л зүйлд анхаарах болно. Та хоёр нэг ур чадварыг тус тусдаа мэргэшинэ. Би 400 ур чадварын жагсаалт гаргасан. Өчигдөр орой бүрэн дуусгах зав байгаагүй учир нь..  Волк эмчээ, чи бие махбодийн үзлэгт анхаарна. Карлд хийгдэх хагалгааны дараах 7 шинжилгээний жагсаалтыг олоорой. Жэксон эмчээ, чи ажлын байран дээрх хүч их шаарддаг ажилтай холбоотой семинаруудыг олоорой. Болзооны үеэр хийж болох ямар зугаатай зүйл байна?

Эм           тэр юунд дуртайн?

Шон       машин, код бичих, Сэвэлзүүр салхи тоглоом, Цагаан Совинион, Скиттлэс, РуПолын Драг уралдаан кино, майхантай аялал.

Эм           Би Биг Сурд үнэхээр романтик майхантай аялал хийж байсан.

Шон       өнөө орой юмаа.

Ашир     би тийм ч олон болзоонд явж байгаагүй. Гэхдээ хүн бүр л кинонд дуртай. Сайхан эдгэж байна. Улайлт, ямар нэг хаван алга. Би одоо дээр нь дарж үзлээ шүү.

Эр            би чамаас уучлалт гуйх ёстой. Тэр өдөр чиний хувийн амьдралын талаар асуух ёсгүй байж

Ашир     үгүй ээ. Та надаас уучлалт гуйх шаардлагагүй.

Эр            жагсаалтан дээрх дараагийн зүйл чинь юув?

Ашир     хэвлий дотор халдварын шинж тэмдэг байна уу шалгана. Нүдээ том болгоорой. Танд шарлалтын шинж тэмдэг байна. Таны элэг муудаж байх шиг байна.

Шон       элэг шинэ судасны бөглөрлөөс болж гэмтсэн байна

Ашир     яаж? Генетикийн хувьд уу эсвэл..

Шон       Магадгүй эхний бөглөрлийг авч байхдаа бид даралтын урсгалын сөрөлтийг нэмэгдүүлсэн байх

Ашир     хэвлийн хөндийд гуурс тавих уу?

Лим        Анатоми нь дэндүү төвөгтэй

Ашир     Гол судаснаас хэвлий рүү байпасс тавих уу?

Шон       урсгалын сөрөлтөнд шинэ судасны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй

Лим        магадгүй ээ гэхдээ бидний өмнө байгаа асуудлыг шийдвэрлэнэ. Тэр биднийг оролцоогүй байсан ч үхнэ

Шон       аль нь ч байсан тэр үхэж магадгүй.

Лим        өөр орлуулж болох судалгааны шийдэл хайх гээд үзэцгээе. 24 цагийн дотор ямар нэг илүү дээр санаа олж чадахгүй бол, байпасс тавих болно.

Жор       тэр сэтгэл санааны шалтгаантай учраас татгалзсан. Анагаахын хариулт байхгүй. Сэтгэл санаатай нь холбоотой.

Клэйр    бид Зэйнийг Эллитэй ярилцах хэрэгтэй гэж бодож байна

Эр            үгүй ээ. Би түүнийг түүнд ойртуулмааргүй байна

Клэйр    түүнийг тархины хагалгаа хийлгэ гэж ятгахын тулд. Таныг хэлбэл тэр сонсохгүй. Харин Зэйн..

Эр1         байзаарай, тэр өөрөө хүсэхгүй байвал..

Жор       та түүнгүй амьдралыг төсөөлж чадахгүй гэсэн. Жинхнээсээ хэлсэн бол, түүнийг амьдруулахын тулд та юугаа ч зориулна. Тантай холбоотой дурсамжийг хүртэл.

Лиа         сайн байна Шони. Энэ надад үнэхээр их хэрэгтэй байсан. Өчигдрийн системийн шинэчлэлт? Гамшиг байсан. Хүмүүс намайг гомдлоор бөмбөгдсөн шүү. Жинхэнэ хар дарсан зүүд. Ажил чинь сайн уу? Бичлэг тусалсан уу?

Шон       тиймээ

Лиа         надад яриад өгөөч

Шон       миний нэг өвчтөнд хоёрдох удаагаа судасны бөглөрөл үүссэн. Би маргааш гэхэд түүнийг эмчлэх мэс заслын арга олох ёстой. Үгүй бол тэр үхэж магадгүй. Би Скиттлэс авсан.

Лиа         чи эмнэлэг дээрээ байх ёстойн бишүү?

Шон       тиймээ. Чамайг унтсаны дараа, би ажил руугаа буцаж очоод, судалгаа хийнэ.

Лиа         Шони, эмнэлэг рүү явцгаая

Шон       үгүй ээ, би үүнийг хийнэ гэж амалсан.

Лиа         чи өөр хүнд хэрэгтэй байгаа. Надад хэрэгтэй байгаагаас илүү.

Шон       эмнэлэг угаасаа л тийм байдаг. Өвдсөн хүмүүсээр дүүрэн байдаг.

Лиа         гэхдээ маргааш, чи хэн нэгний амийг аврах арга олсон байх ёстой биздээ?

Шон       магадгүй ээ. Магадгүй маргааш биш байх. Заза.

Лиа         би энэ болзоог цуцлаж байна

Шон       бүдүүлэг юмаа

Лиа         заза.

Шон       тэгвэл, би эмнэлэг явах хэрэгтэйн байна.

Рики      Тэд Эллиг хагалгаанд бэлдэж байгаа. Танд асуух зүйл байна уу?

Эр            би яах ёстой вэ?

Рики      түүнийг уучил. Тодорхой нөхцөл байдал болоход, хүн бүр л зугтдаг. Биднийг заавал нэг эхнэртэй бай гээгүй.

Эр            чи гэрлээгүй бололтой

Рики      би уурлах нь буруу зүйл гэж хэлээгүй. Тэр танд худлаа хэлсэн. Түүнийг уучлахыг сонгосноор та хайртай хүнээ алдана.

Эр            дараа нь яахуу? Тэр түүнийг мартлаа гээд над дээр эргэж ирсэн ч, минйи гэрлэлт үнэнч шударга байхаа болино.

Рики      надад нэг санаа байна

Ашир     дахиж ойролцоох гол судсуудаас нь аваад, графтаа уртасгаж болно

Шон       хэвлийн хөндийг юугаар нөхөн сэргээхийн?

Ашир     дакроноор?

Эм           жижиг судсууд нь дэндүү төвөгтэй. Энэ полимер материалын тухай Лансэтийн нийтлэл, ерөөсөө туслахгүй байна. Гэхдээ нимгэн хальст нитинол ямар байна?

Ашир     хоёулаа түүнийг эвдчихсэн үү?

Шон       бидэнд материал байгаан байна. Түүний судас.

Мор        хөөе

Алекс    уучлаарай. Хоёулаа хувийн орон зайгаа дахиж тогтоосон билүү? Өнөө өглөөний үзэсгэлэн бол, хэн бүхнийг шинээр эхлээгүй вэ? Нэгдэх үзмэр. Толгодын орой дээр маш романтикаар тэврэлдсэн..

Мор        хамгийн сайн гей найзтайгаа. Одоо гарч болох уу?

Алекс    Хоёрдох үзмэр. XXL хэмжээтэй Роб Гронковскигийн цамц. Патриотуудыг үзэн яддаг эмэгтэй гэхэд хамгийн сүүлийн үеийн стиль байна. Эсвэл экс найз залуугийнх нь

Мор        эксийнх бишээ. Би Гронктой нэг шөнийг өнгөрүүлсэн. Хадгалж үлдмээр санагдаад

Алекс    Робтой юу? Эсвэл ах нартай нь уу? Зүгээр л үзүүлэн бололтой. Сүүлийн үзмэр. Тайтгарлын квантын хоёр урсан тасалбар. Чи нэг удаа Даниэл Крэйгийг Жэймс Блонд гэж дуудаж байсан, гэтэл 11 жилийн дараа энэ шургуулган дотор чинь 2019 оны гар утасны гарын авлаганы заавар дээр байна, тэхээр чи өнгөрсөн жил үүнийг ухаж үзсэн гэсэн үг. Яагаад уу? Чи сая дахиад л Жэймс Блондын шүтэн бишрэгчтэй ганц шөнийг өнгөрүүлсэн гэсэн үг.

Мор        яаж бодохоороо ингэж дүгнэдэг..

Алекс    би бас мэйлүүдийг чинь уншсан. Чи ямар ч үүрэг хариуцлага ярихгүйгээр экстэйгээ унтаж байгаа

Мор        зүгээр л секс ш дээ, тэглээ гээд намайг юу ч хорихгүй.

Алекс    аль нь чамд бүхнийг эхлүүлэхэд чинь саад болох уу? Шургуулан дотрох тоть уу, орон дотрох экс чинь үү?

Мор        би ядаж л нөхцөл байдлаас ашигтай талыг нь хардаг. Харин чи бүтэлгүйтэл дундаа живж байна. Тэхээр цүнх чинь хоосорсон бол, би нүцгэн байна, угаалгын өрөө явмаар байна.

Ашир     үүнийг Вай хэлбэрийн судасны графт гэдэг. Таны гол судас судасны бөглөрлөөс болж гэмтээд, жижиг судсууд нь тасарсан байгаа. Бид таны хөлнөөс хэмжээгээрээ төстэй судас олоод, тайрч аваад, гэмтсэн гол судсыг орлуулахад ашиглана

Эр            хэр муу байгаан?

Ашир     энэ бол боломжийн шийдэл

Эр            хэрвээ бүтвэл. Бүтэхгүй гэсэн магадлал өндөр байвал би үхнэ биздээ?

Ашир     би тоо хэлмээргүй байна. Тэгэж чадахгүй. Шууд утгаараа чадахгүй. Дэндүү олон хүчин зүйлс байгаа. Би Мурфи эмчийг дуудаад..

Эр            би тоо сонсмооргүй байна. Энэ хэр муу зүйл вэ?

Ашир     муу.

Эр            баярлалаа. Юу ч болсон, чи гайхалтай эмч болно. Би чиний анхны өвчтөн болсон нь нэр төрийн хэрэг.

Ашир     би алдаа гаргасан. Таны эхний үзлэгээр, би нэг зүйл мэдэрсэн. Би судас бөглөрсөн байсныг мэдэх ёстой байсан. Бид таныг муудахаас өмнө аварч чадах байсан.

Эр            яагаад..

Ашир     та миний анхны өвчтөн

Эр            чи надад нэг тус хүргэх хэрэгтэй байна. Чи залбирах хэрэгтэй байна. Чи өвдсөн хүмүүсийн төлөө залбирч мэднэ.

Ашир     гэхдээ би итгэгч байхаа больсон

Эр            би ч гэсэн. Гэхдээ л...

...

Алекс    Элли, чи энэ хүмүүсийг таних уу?

Эм           тэгэлгүй яахав. Брэндан. Бас, бас чи Брэнданы найз уу?

Эр            нэг тиймэрхүү

Эр1         өнгөрсөн долоо хоногт олон зүйл болсон. Тиймээс чамайг хагалгаанд орохоос өмнө, эмч нар бичлэг хийсэн. Хуучин Эллигээс шинэ Эллид илгээж байгаа зурвас гэж ойлгож байна. Би зүгээр л намайг чамд хайртай гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.

Алекс    танилцсан өдрийнхөө тухай ярьж өгөөч

Эм           би Сомад нэг урлагийн үзэсгэлэн үзээд явж байсан, тэгээд нэг залууг олж харсан, тэр минйи үзсэн бүх уран зургуудыг үзээд явж байсан.

Лим        гол судасны үлдэгдэлд дахиад нэг 6 номерийн утастай оёдол хэрэгтэй.

Шон       Графтыг бэхэлсэн.

Лим        Сатински хавчаарыг аваарай. Биеийн доод хэсэгт сайн тарж байна.

Эм           зүрхний цохилт нэмэгдэж байна

Шон       булчингийн инфаркт үүсээгүй байна.

Лим        даралт унаж байна. Графт бөглөрөл үүсгээд байгаамуу?

Шон       төвийн холбоос цохилж байна. Гэхдээ зүүн талын доод хагаст цус алдаж байна.

Лим        Тэр графтнаас бусад бүх хэсгээрээ цус алдаж байна. Тарсан судас дотрох бүлгэнэл байна. Хурдан цус алдалтыг хэмж, бүлэгнэлийн шинжилгээ..  иллэг хийгээрэй, эпинэфрин өг, дефибриллятор аваад ир.  

Шон       120-оор цэнэглэ

Эм           120. Холдоорой

Лим        иллэг хий

Шон       хариу алга. Түвшинг нь 360 болго

Эм           холдоорой

Ашир     яагаад дахиад цохиулахгүй байгаан бэ?

Шон       зүрх зогсчихлоо. Лим эмчээ? Волк эмчээ. Тэр үхчихлээ.

Лим        нас барсан цаг, оройны 7:23. Хүссэн хугацаагаараа байж болноо.

Эм           би түүнд хайртай байсан. Надад байсан тэр бүх мөчүүд, галлэрэйд танилцсан, биднйи яриа гээд би алийг нь ч санахгүй байна. Гэхдээ энэ жинхэнэ байсан. Би тэр мөчүүдийг мэдэрсэн. Надад удаан хугацаанд байгаагүй тэр бүх мэдрэмжүүдийг. Гэтэл би ганцхан чиний тухай л бодож байна, Брэндан. Зэйнтэй яаж танилцсанаа сонссон чинь, надад чамтай Чэлсигийн үдэшлэг дээр танилцсан минь санаанд орж байна, чи царай муутай бомбер хүрэмтэй байсан. Зэйн намайг эмнэлэгт авчирсан нь надад Аспинд дунд чөмгөө хугалаад чи намайг олон сар асарсаныг санагдуулж байна. Энэ бүх хугацаанд би чамайг ямар их гомдоож байснаа бодохгүй байж чадаагүй. Бас би, чамайг намайг уучилж чадах эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би чамд хайртай. Бас би, гэртээ харьмаар байна.

Эр            чи эндүүрч байна. Тэр бомбер хүрэм үнэхээр догь байсан.

...

Шон       тэр үхчихлээ. Би оролцохгүй байхыг хичээсэн. Санаа олох гэж хичээсэн. Гэхдээ тэр үхчихлээ. Би ямар хүмүүс нь бодож, эсвэл мэдэрдэгийг мэдэхгүй байна. Би хэрэгтэй зүйлтэйгээ харьцаж чадахгүй байна. Бас илүү олон өвчтөн үхнэ.

Арон      чиний аутизм өвчтөнүүдийн чинь үхэлтэй холбоотой гэж бодоогүй биздээ? Угаасаа ямар ч холбоогүй

Шон       Ашир хэвлийн үзлэгтээ итгэлгүй байсан. Би тэрийг нь мэдэх хэрэгтэй байсан.

Арон      Шон, чи ихэнх зүйлсийг ямар ч хүнээс илүү дээр хийдэг, чамд бусад хүмүүс шиг бүтэлгүйтэх өдрүүд ч байгаа. Өнөөдөр тэр өдрүүдийн чинь нэг байсан.

Шон       тэгвэл, та ийм үедээ яадаг вэ?

Арон      гэртээ харьж, хайртай хүмүүстэйгээ хамт бай. Үүнээс тайтгарлыг ол, дараа нь маргааш сэрээд, бүхнийг дахиад шинээр эхэл.

Шон       чи гэртээ харьж болноо.

Ашир     би зүгээр л, одоо ганцаараа баймааргүй байна.

...

Алекс    би өнөөдөр Бамбл аппын бүртгэл үүсгэсэн.

Мор        би өнөөдөр гурван удаа зүрх дарсан.

Алекс    Гронкын цамц ардаа шошго байгаагүй.

Мор        зүгээр л бэлгэдэл. Жинхэнэ нь нэг өдрийн хэдэн доллар гэдгийг мэдэж байна уу?

Алекс    за яахав.

...

Шон       чамайг надтай хамт байгаад баяртай байна

Лиа         би ч гэсэн

 

 

 

Back to episodes Go home