Good doctor S4 4

Эм           Бужангасанагаасаа Адхо Мука Сванасана руу шилжинэ. Энэ байрлалаа барина.

Лиа         чамд таалагдаж байна уу?

Шон       сайн мэдэхгүй байнаа. Чамд таалагдаж байгаа учраас л таалагдаж байна. Ажилдаа явах цаг боллоо.

Лиа         дараагийн удаа намайг ирэхээр Виняса урсгалыг дуусгана шүү.  

Шон       чи дахиж ирэх шаардлагагүй ээ. Зүгээр нүүгээд ир.

Лиа         одоо байдал өөр болсон

Шон       чи өмнө нь энд амьдарч байсан, юу нь өөр гэж?

Лиа         бүх зүйл өөр болсон. Тэр үед бид хоёр өрөөний найзууд, найз нөхөд байсан, одоо жинхнээсээ үерхэж байна. Мэдээж илүү сайхан зүйл гэхдээ бас илүү төвөгтэй.

Шон       бид хоёр өмнө хийж байсан зүйлээ л хийж байгаа тэр хүмүүс хэвээрээ

Лиа         одоо түүнээс илүү том болсон, Шон. Тэгэж л найдаж байна. Би, хамт  амьдрахыг илүү хариуцлагатай, итгэлцэл шаардсан зүйл гэж бодож байна. Бид хоёр арай л тийм болоогүй байгаа.

Шон       чи надад итгэдэггүй юмуу?

Лиа         үгүй ээ итгэдэг, зүгээр л, надад дахиад жаахан хэрэгтэй байна.

Шон       Копэрникус1543. Энэ миний банкны нууц үг.

Лим        тиймээ, би чамайг ялчихлаа

Клэйр    үгүй ээ.

Лим        хатандаа мэхий

Клэйр    үгүй ээ өлөгчин минь

Лим        тиймээ

Клэйр    үгүй ээ. Үүнд зориулах 10000 цагийг хаанаас олдог байнаа?

Лим        би оройн цагаа утгагүй амар амгалангаар дүүргэх дуртай.

Клэйр    Морган намайг хурдан хүрээд ир гэнээ

Лим        тэр чамайг дуудах ёсгүй гэж бодож байна уу? Тэр өөрөө зохицуулж чадна, тэр мэс заслын рэзидэнт байсан биздээ? Илүү агуу хүн бай.

Клэйр    энэ дотогшоо ургасан үстэй адил. Гарцаагүй дотогшоо ургасан үс байна.

Мор        харамсалтай нь дотогш ургасан үс мэс заслаар авах ёстой буглаа үүсгэдэг. Мэс засалч хүнээр. Энэ залууд VIP эмчилгээ хийж өгөөрэй. Надад үзэх ёстой өөр өвчтөн байгаа, гэхдээ санаа зоволтгүй. Би эргэж тойрч байнаа.

Эр            үнэхээр эелдэг хатагтай юмаа.

Клэйр    за, ямар арга хэмжээ авах уу?

Рики      би буглааг нь соруулж аваад, шархыг боох байсан.

Клэйр    тэгвэл бэлд.

Ашир     эдийн шинжилгээ хийх үү? Арьсанд шигдсэн үрэвсэл эсвэл гүн хөндий үүсгэсэн суваг, эсвэл шимэгчтэй өвчнөөс үүссэн мөлхөө тууралт байж магадгүй.

Клэйр    түүнд VIP эмчилгээ хийж өг.

Мор        жирэмсэн байх үеийн хэвлийн өвдөлт аймшигтай санагддаг. Гэхдээ санаа зоволтгүй. Танд хоёр цовоо сэргэлэн хүү байна.

Эм           мэднээ, торон дотрох тулаан шиг л байна.

Мор        Шон, чиний шинэ рэзидэнт хаана байгаан?

Шон       надад хоёр шинэ рэзидэнт байгаа, гэхдээ би тэдэнд заамааргүй байна. Тэд анхаарал сарниулаад байна. Чиний жирэмсэн өвчтөний хоёр ихэр хоёр өндгөн эснийх байна.

Мор        таны ихрүүд салангид өндгөн эснийх, тусдаа амнионы хүүдийд байгаа гэсэн үг. Шинэ рэзидэнтүүд анхаарал сарниулахгүй. Тэд бурханы бэлэг.

Шон       тэр хавантай байна

Мор        26 долоо хоногтой жирэмсэн хүний хувьд байдаг л зүйл. Тэд чиний хүссэн болгоныг хийнэ. Гарын үзүүрийн ажил, өвчтөнг ажиглах, кофенд явах гээд л

Шон       би кофенд дургүй

Мор        хими цэвэрлэгээ, алиманд чинь явна. Би аль хэдийн үзчихсэн.

Шон       даралт нь хэд байсан?

Мор        хэвийн

Шон       даралт нь хэвийн биш бйана. Тэр даралт ихтэй.

Эм           юу гэсэн үгүү Муррэй эмчээ?

Мор        таны хараа бүрэлзэж байна уу?

Эм           бага зэрэг л, би ядарч байгаа.

Мор        жирэмсний үеийн даралт ихсэлт бололтой

Шон       таны даралтыг хурдан буулгахгүй бол, та хүүхдүүдээ алдаж магадгүй.

Сайн эмч – 4 дүгээр бүлгийн 4 дүгээр анги

Шон       бид танд даралт буулгах эм өгч эхлэх хэрэгтэй, гэхдээ хавангаас болж уян зүү тавихад хэцүү байгаа учраас төвийн венийн гуурс тавих хэрэгтэй. Жэксон эмчээ?

Жор       би туслаж болох уу Мурфи эмчээ? Танд дуудах хэрэгтэй хүн байгаа юу?

Эм           минйи найз залуу үр хөндүүлэх мөнгө өгий гэж санал болгоод үүргээ дуусгахаар шийдсэн.

Жор       хатуу ертөнц дэх зөөлөн хүн.

Эм           Ургийн зүрхний цохилт унаж байна. Гэхдээ зөвхөн нэгнийх нь

Шон       та өмнө нь төрж байсан уу?

Эм           үгүй ээ

Шон       жирэмслэж байсан уу? Зулбаж, үр хөндүүлж, амьгүй ураг төрүүлж байсан уу?

Эм           Би 15-тай байхдаа үр хөндүүлж байсан.

Шон       цусны даралт ихсэлт биш байна. Нэг ураг нь резус эерэг, харин ээжийнх нь резус сөрөг байна, түүний бие ургийг аюул гэж ойлгоод, түүн рүү эсрэг биеэр дайрч байна. Зөвхөн өмнө нь жирэмслэж байсан бол л ийм эсрэг бие үүсдэг. 

Эм           миний бие нэг хүүхдийг минь алах гэж байгаа гэсэн үгүү?

Шон       тиймээ.

Рики      Биллигийн эдийн шинжилгээний хариуг хүлээж байна уу? Дотогш ургасан үс гэдгийг батлах гэж? Чи хасид гэр бүлд төрсөн гэлүү? Чамайг эмч болохыг яаж хүлээж авч байгаа вэ?

Ашир     би нэг эгчээсээ бусад хүнтэй дөрвөн жил яриагүй байгаа. Би тэдний дүрмээр амьдрахгүй байхыг сонгосон. Үр дагаврыг нь ч мэдэж байсан

Рики      аав маань үл хөдлөх зуучлагч байсан, хоорондоо ямар ч холбоогүй хоёр зүйлд донтсон байсан, шүд болон татвар. Би үлдсэн амьдралынхаа турш байр зарж өнгөрөөх нь гэж бодсон. Одоо сөрфөөр гулгадаг мэс засалч, гэхдээ өдөрт гурван удаа шүдээ цэвэрлэж, жилд дөрвөн удаа зээлээ төлдөг.

Ашир     миний шүдний утас юу вэ?

Рики      гал болон хүхэр.

Ашир     үнэнийг хэлэхэд, үүнийг Шинэ гэрээнээс иш татсан.

Рики      би хүхэр гэж юу болохыг ч мэдэхгүй. Чамайг гамшигаас айдаг гэж л хэлсийн. Танай хүмүүсийн түүх үүгээр дүүрэн байдаг биздээ

Ашир     Билли хорт хавдартай юм байна

Марк      чиний рэзидэнтүүд ямар байна?

Шон       Жордан хэт их ярьдаг, харин Оливиа бараг ярьдаггүй. Бас Оливиа гүрээний вени хаана байдгийг мэддэггүй.

Марк      чи намтарыг нь харсан уу?

Шон       түүний дүн, анагаахын шалгалт нь бараг л төгс байсан.

Марк      мэдлэг дутуу байгаа нь асуудал биш юм, юунаас болсон гэж бодож байна? Би Оливиаг сайн дэмжээд өгвөл үлгэр жишээ эмч болох чадалтай гэж бодож байгаа, түүнд ахиад жаахан анхаарал хандуул. 

Шон       Тэгвэл Жорданд шударга бус байхгүй гэжүү?

Марк      Глассмэн эмч чамд илүү анхаарал хэрэгтэй гэж бодсоноос болоод чиний оронд орж чадаагүй өргөдөл гаргагчид шударга бус биш байсан гэжүү? Оливиа зүгээр л анхаарлын төвд байх дургүй, тэгээл болоо.

Шон       Оливиагийн намтар дээр анхаарлын төвд байх дургүй гэж байгаагүй.

Марк      яг тийм. Намтарт итгэх хэрэггүй.

Шон       гүрээний венийн судсыг ол. Зүүгээ оруулаад, цус орж ирэхийг хүлээ. Зүүг үлдээгээд тариураа ав, дараа нь төмөр утсаа..

Эм           утсаа зүүндээ сүвлэнэ. Зүүгээ авлаа. Арьсанд мэс хүргэж, төрөлхийн зүрхний өвчтэй хүмүүсийн 4 хувьд нь байдаг, байнгын зүүн талын дээд вена каваны байршлийг анзаарна. Төмөр утсаа авлаа. Тэгээд арьсанд оёдол тавина. Дууслаа.

Шон       чи түрүүн сандарсан бололтой.

Эм           чи анх удаа хийхдээ сандарч байгаагүй гэжүү?

Шон       үгүй ээ. Өвчтэй ихэр нь хүчтэй стресстд орж байна

Клэйр    та амеланотик меланоматай. Арьсны хорт хавдар.

Мор        гэхдээ сайн мэдээ байгаа. Бид бүгдийг нь авч чадна.

Клэйр    өнөөдөр ч хийж чадна

Алекс    уучлаарай, машин маань эвдрээд.

Клэйр    сайн уу Парк эмчээ, бид Биллид хавдрынх нь талаар хэлж байлаа.

Эр            би нэг маш сайн механикч танина. Билли намайг явууллаа гэж хэлэх юм, тэр чамайг найз гэр бүл шигээ угтаж авна

Алекс    заза, маш  их баярлалаа.

Ашир     та гайхалтай харьцаатай юмаа

Эр            эхнэр маань намайг тэгэж шоолдог байсан. Тэр гурван жилийн өмнө нас барсан.

Алекс    харамсалтай байна

Эр            бидний хоёрдох болзоон дээр миний дугуй хагарчихсан. Тэр намайг хараал хэлнэ гэж бодсон чинь, би зүгээр л, “ашгүй дээ, Косткогийн дугуй хямдарсан байсан” гэж хэлсэн. Аддигийн засварын газар, Лос Гатос, Гэйтвэй

Шон       савны ханыг шалгаж байна

Марк      Жэксон эмчээ, дараагийн алхам юу вэ?

Эм           хэт авиагаар холын зайны сагсны нээлхийг батлах хүртэл үзүүрээс нь цааш 15 мм зайд трокар ашиглана.  

Марк      яг зөв. Тэгэхийн тулд намайг яагаасай гэж хүсч байна, Жэксон эмчээ?

Эм           тиймээ. Энэ. Мэдээж танд энэ биш давхар сагстай пуужин катэтэр хэрэг болно. Уучлаарай

Марк      чиний буруу бишээ. Хариуцсан рэзидэнт нь бэлтгэл муутай байгаа нь ахлах рэзидэнтийн буруу

Шон       шинэ рэзидэнт алдаа гаргахад миний буруу болж байгаа нь шударга гэжүү, бас би нөгөө хүнд нь шударга бус хандчихаад яаж  тэр хүнд туслах болж байна? Бас таныг намайг тусгайлан харж үзсэн чинь шударга зүйл байсан уу? Бас энэ таныг надад тусалсанаас болоод энд орж чадаагүй нөгөө шинэ рэзидэнтэд шударга зүйл мөн үү? Бас нөгөө..

Арон      байз байз байз. Наад жагсаалтаа тавьчих. Нэг удаа зөвхөн дөрвөн асуулт л асуу. Энэ миний хязгаар. Ямар алдааг яриад байгаан?

Шон       би Оливиад мэс ажилбарын талаар тайлбарлсан ч, тэр Эндрюс эмчид пуужин катэтэр хэрэгтэй байх үед нь түлхэгч саваа өгсөн, тэр үүнийг миний буруу гэсэн.

Арон      энэ чиний буруу мөн. Түүнд дахиад жаахан туслах хэрэгтэй

Шон       ингэх нь Жорданд шударга бус.

Арон      шударга ёс үүнтэй ямар хамаатайн? Энэ тэгш эрхийн тухай асуудал биш. Хүн тус бүрт юу хэрэгтэй байгаа нь л чухал, дараа нь тэдэнд үүнийгээ олохыг нь заана.

Шон       тэдэнд юу хэрэгтэйг би яаж мэдэхийн?

Арон      чи тэдэнд анагаах ухаан заасан биздээ? Магадгүй өөр зүйл хэрэгтэй байх. Сэтгэл хөдлөлийн асуудал ч юмуу

Шон       тэгвэл би гарцаагүй тэдэнд хүссэн зүйлийг нь өгч чадахгүй

Арон      тэднээс асуугаад үз

Шон       сэтгэл хөдлөлийг нь үү?

Арон      тиймээ, тэдэнд ямар байгааг асуу

Шон       надад тэдний сэтгэл санаа хамаагүй

Арон      энэ чинь л үүний сайхан чанар. Чамд хамаатай байх албагүй. Зүгээр л тэдэнд ямар байгааг асуугаад үз. Тэгвэл тэд ярьж эхэлнэ. Зарим хүмүүс ярих дуртай байдаг.

Клэйр    чи дасгал хийж байгаамуу?

Алекс    би тодосгогч л олж чадлаа.

Мор        намайг хэдэн том ариутгалын багц нуух ёстой болсоныг мэдэх үү? 31.

Алекс    бодисыг тарьлаа.

Клэйр    даралт унаж байна. Арьсны улайлтыг тараа. Түүнд харшлын хариу урвал илэрч байна.

Алекс    тэр тодосгогчоос харшилтайн байна.

Клэйр    10 сиси эпинэфрин хий

Алекс    даралтыг хэмжиж болохгүй нь. Гуурс тавих хэрэгтэй. Хиймэл амьсгаа хий

Мор        даралт, эзэлхүүн өгөхийн тулд дунд чөмөгний венийг нь хөндийлөх хэрэгтэй

Клэйр    гуурс тавиад, хөндийлөх хэрэгтэй.

Ашир     гүрээний судас нь хавдсан. Үнхэлцэгний урсгалаас болоод зүрхний компресс үүссэн байж магадгүй. Түүнд нээлттэй зүрхний хагалгаа хэрэгтэй байх

Рики      анхны удаа чамд байж болох хамгийн муу дүр зураг тохиолдсон. Цахилгаан үнэхээр нэг газраа хоёр ниргэнэ гэжүү?

Ашир     магадгүй үгүй байх гэхдээ би дуу цахилгаантай бороонд толгод дээр зогсохгүй байсан.

Клэйр    Лимийг дуудаарай. Өвчтөнг үнхэлцэгний хагалгаанд бэлд. Хоёулаа зөв.

Шон       чи ажил дээр иог хийж болохгүй

Лиа         гэртээ хийдэг. Ямар ялгаатайн?

Шон       ажил дээрх зан байдал гэрт байдгаас өөр.

Лиа         тэхээр чи хам сэдэв чухал гэж байгаамуу

Шон       тэгэлгүй яахав.

Лиа         хоёр өрөөний найзууд хамт амьдрах нь хосууд хамтдаа амьдрахаас өөр. Ижил хүмүүс, ижилхэн газар, өөр хам сэдэв. Бидний мэдрэмж өөрчлөгдөх үед, бүх зүйл өөрчлөгддөг.

Шон       би чамтай хамт байхдаа нэг л зүйлийг мэдэрдэг. Аз жаргал.

Эм           Кэнзигийн даралт, хаван нь өмнөхөөсөө дээрдсэн. Ургийн эхогоор зүрхний үйл ажиллагаа нь ч сайжирсан гэж гарсан. Катэтэр үйлчилж байна.

Шон       чамд ямар санагдаж байна?

Эм           дажгүй ээ

Шон       жинхнээсээ чамд ямар санагдаж байна?

Эм           үнэхээр дажгүй. Намайг яагаад үргэлж сандарч байдгийг мэдмээр байна уу? Би өөрөө ч мэдэхгүй. Би үргэлж анхны гэсэн зүйлээс айгаад байдаг. Хичээлийн эхний өдөр, анхны зуслан, сүм, бүх шинэ хүмүүс намайг хараад, бүтэлгүйтэхийг минь хүлээж байдаг. 5 дугаар ангид орсон эхний өдөр, хатагтай Дэлойт надаас 6х9-ийн хэд вэ гэж асуухад би анги даяар 45 гэж хэлсэн. Тиймээ, би одоо ч тэдний шоолж байгааг сонсдог. Хоёр өдрийн өмнө, би хатагтай Дэлойтын хичээлд дахиад сууж байна гэж зүүдэлсэн. Хурдан сэрмээр байсан. Гэхдээ сэрээд, би өнөөдөр буруу хариулбал хэн ч намайг шоолохгүй харин хэн нэг нь үхэж магадгүй гэдгийг ойлгосон.

Шон       Хүүхдүүд намайг ч гэсэн шоолдог байсан. 6х9-ийн 54 гэж хэлсэн ч гэсэн.

Жор       амнионы хүүдийний нэг нь урагдчихлаа. Хүчтэй ихрийнх нь

Лим        элэг рүү нь тархсан байна. Тэгээд одоо юу хийх үү?

Рики      хэвлийн дурангийн радио давтамжтай тайралт

Алекс    эдгэрэлтийн хугацаа богино, гэхдээ хорт хавдар нь дахих магадлал өндөртэй. Няцаамаар байна уу?

Ашир     би элэгний хэсгээс тайрч, бас тунгалагийн зангилааг авч хаях хэрэгтэй гэж бодож байна. Элэгний хавдартай хэсгийг, эргэн тойрны бүх эдүүдийг, олж чадах бүх хавдсан зангилаануудыг авна.

Алекс    наадах чинь их түрэмгий арга байна. Эдгэрэх хугацаа их, хүндрэл гарах өндөр эрсдэлтэй, гэхдээ эргэлзээгүй хорт хавдрыг ялах шилдэг арга

Мор        хүндрэл гэж чи бараг үйл ажиллагаагүй болсон элэг, байнгын үхлийн аюултай цус алдалт, тэсэхийн аргагүй өвдөлтийг хэлж байна. Мэс засалчдын хувьд, эрхтнийг нь тайрч болно, гэхдээ хариуцсан эмчийнх нь хувьд би удаан амьдрах, амьдралын чанарынх нь хоорондох тэнцвэрийг олох ёстой.

Клэйр    өнгөрсөн долоо хоногт, чи үзүүлэнгийн өрөөнөөс хагалгаа хийх гэж оролдсон, одоо мэс засалчдыг үзэн ядаж байна. Аль нэгийг нь сонго

Ашир     Удаан явцтай арга Биллид тохирохгүй. Асуудлыг шийдэх гэж оролдох бүрт өөр нэг асуудал гарч ирж байна.

Рики      чи шашнаа Брүүклинд үлдээсэн байх, гэхдээ тохиолдлын үйл явдлуудаас утга хайсаар л байна. Шоонд ямар ч ой санамж байхгүй

Ашир     би утга хайгаагүй ээ. Тодорхой загвар хайж байна. Магадгүй түүнд суурь өвчин байсан байх.

Алекс    би Аширтай санал нэг байна. Шоонд ой санамж байхгүй гэхдээ үр дүн нь байнга өөрчлөгддөг.

Клэйр    тэгвэл, аюулгүй нухацтайгаар бууж өгөх үү эсвэл түрэмгий байж үхэлтэй нүүр тулах уу?

Лим        чиний хэрэг Браун эмчээ. Чи шийд.

Алекс    чамд ямар санагдаж байна? Чи олон зүйлээ золиослосон. Гараа, карьер аа. Тэгээд надад, Клэйрт, бүхэл бүтэн мэс заслын мэргэжилд уураа гаргаж байна. Ойлгож байна. Чамд хэцүү байгаа.

Мор        чи өрөвдөлтэй юмаа. Намайг мэс засалч болж чадаагүйд санаа зовоод байгаамуу? Инээд хүрчихлээ. Намайг Клэйр та хоёроор тоглож бахаа хангадаг гээд санаа зовоо юу? Би тийм л хүн. Гол нь, чи хэн юм? Чи олиггүй шалтаг хэлж, орой болтол ажилладаггүй, чам руу хүн дайрвал буцаагаад дайрдаг, тэхээр, чамд ямар санагдаж байна?

Алекс    асуусанд уучлаарай.

Марк      тэр ихэнх амнионы шингэнээ алдчихлаа. Умайд удаан тогтохгүй байх.

Мор        сул дорой хүүхдэд нь тусалбал хүчтэйг нь гэмтээнэ. Хийсвэр хийх үү?

Шон       хүчтэй хүүхдийг нь аврахын тулд хийсвэр хагалгаа хийвэл сул дорой хүүхэд нь үхэх магадлал 90 хувьтай. Харин сул дорой хүүхдийг аврах гэж амнионы шингэнг нэмбэл, хүчтэй хүүхэд үхэх магадлал 85%. Энэ нь илүү дээр сонголт.

Марк      аль хүүхдийг аврахыг шийдэхэд 5% гэжүү?

Мор        Кэнзигийн бие аль хэдийн тэр сонголтыг хийсэн. Хүчтэй хүүхэд сул дорой хүүхэд хоёр бйагаа бол, алийг нь аврах вэ гэдэг нь тодорхой.

Эм           хамгийн хүчтэй нь амьд үлдэнэ. Уучлаарай. Зүгээр л, бид яг энэ талаар яриагүй биздээ, иргэншлийн талаар? Ёс зүйн хувьд хүчтэй нь сул доройдоо туслах үүрэгтэй биздээ? Тэгэхгүй бол эцэстээ бүгдээрээ л улам дордоно

Шон       аль ч хүүхэд үхэхгүй. Хожуу, дундаа зайтай төрөлт. Төрөлтийг хурдасгаж, хүчтэй ихрийг нь гаргаад, дараа нь төрөлтийг зогсоож сул дорой хүүхдийг уушги нь гүйцэт хөгжих хүртэл умайд үлдээнэ.

Марк      төрөлтийг зогсоох боломж тун бага

Шон       тиймээ. Хоёр хүүхэд хоёулаа нас барах 70 хувийн магадлалтай.

Мор        энэ бол хамгийн байж боломгүй сонголт

Шон       Кэнзигээс асууж үзэх хэрэгтэй

Мор        үгүй ээ, асуухгүй. Тэр хоёр хүүхдийг хоёуланг нь аврах өчүүхэн боломж байгаа гэдгийг сонсвол, өөр ямар ч сонголтуудыг сонсохгүй

Марк      статистикийн хувьд, энэ бол аймшигтай сонголт. Гэхдээ л сонголт мөн.

Эм           үгүй ээ. Үгүй ээ, та нар надаас ингэж асууж болохгүй

Мор        би үүнийг ямар ч эх хүний шийдэх ёстой зүйл биш гэдгийг мэднэ. Одоо ямар ч сайн сонголт үлдээгүй, гэхдээ таныг эв эрүүл хүүгийн ээж болгох ганц сонголт байна.

Эм           заза.

Мор        амнионы шингэнг нэмэхэд..

Жор       та тэдэнд нэр өгсөн үү?

Мор        Аллэн эмчээ.

Эм           Брэйдон, бас Лэндон. Үгүй ээ, үгүй ээ би үүнийг хийж чадахгүй нь. Та нар хоёуланг нь аврах ёстой

Клэйр    хавдарт хүрлээ. Нэг туйлтай тайрах хаймсуур?

Рики      бид Биллигийн үсэрхийлсэн меланомаг мягмар гарагт оношлоод, түүнийг пүрэв гарагт гэрт нь хариулна гэж бодохоор догь байна.

Клэйр    баасан гарагт өөрсдөдөө баяр хүргэх хүртлээ хүлээцгээе. Гүйдлээ 480 герц болгоорой.

Алекс    байзаарай. Цус алдаж байна. Цөсний цорго.

Клэйр    соруул, оёдол, нарийн үдэгч өгөөрэй.

Жор       би түүнийг зөв сонголт хийсэн гэж бодож байна

Мор        тэр сонголт санаанд багтамгүй байсан учраас тэр ямар ч эх хүний хийх сонголтыг хийсэн

Жор       тийм учраас үүнийг зөв сонголт болгож байгаа биздээ? Тэр үүнтэй хамт амьдрах хэрэгтэй. Аюулгүй сонголт үргэлж хамгийн сайн сонголт байдаггүй. Тийм байсан бол, би Германд цэргийн баазад, нэгдүгээр дэслэгч Двэйн Бакмэнтэй гэрлэсэн байх байсан.

Эм           Эндрюс эмчээ, та намайг дуудуулаа юу?

Марк      тиймээ Жэксон эмчээ, орол доо. “Жэксон эмч”. Би энэ хоёр үгийг инээхгүйгээр хэлж чадахгүй нь

Эм           мэдэж байнаа. Тэгээд?

Марк      зүгээр л чамтай ярилцах гэсийн, Ливи.

Эм           чи шинэ рэзидэнтүүдтэйгээ үргэлж ярилцдаг уу?

Марк      чи намайг битгий оролц гэсэн. Чи ч оролцохгүй байгаа. Гэхдээ би зээ дүүтэйгээ мэндлэж болно. Чи үнэхээр сайн дасан зохицсон юм шиг харагдаж байна. Үгүй ээ, чи өчигдөр өөрийгөө өмөөрч чадсан, тэр хэцүү хэрэг, хатуу хүмүүс байсан, гэхдээ чи өөрийнхөө төлөө зогссон.

Эм           би хичээж л байгаа. Мурфи эмч их туслаж байгаа

Марк      Мурфи юу? Тиймээ, үүнийг чинь сонсоход баяртай байна. Тэр чиний чадварыг харсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ ямар нэг зүйл хэрэгтэй бол, заавал, надаас биш хэнээс ч асууж болно. Би оролцохгүй ээ.

Лиа         Шон, энэ хэрүүл биш шүү, би найз залуутай болвол хамт амьдрах эсэх нь тийм чухал гэж бодож байгаагүй. Энэ мэдээж чухал. Бас энэ бүх зүйлийг өөрчилдөг нь эргэлзээгүй. Гэхдээ, минйи энэ харилцаанд байгаа шалтгаануудын нэг бол, үүнээс болсон. Чи бол өөр. Өөрсдийнхөө талаар бодохоор, жишээ нь одооноос нэг жилийн дараа, би хамтдаа амьдрахгүй байгаагаар төсөөлж чадахгүй нь. Зайлшгүй чухал гэж байгаа бол, Шон, би чамтай хамт амьдарна.

Шон       тэхээр бидэнд хангалттай үүрэг хариуцлага, итгэлцэл байгаа гэсэн үгүү?

Лиа         үнэнийг хэлэхэд, сайн мэдэхгүй байна.

Шон       тэгвэл чи үүнийг зайлшгүй чухал учраас л хиймээр байгаа юмуу?

Лиа         тэгэж хэлбэл муухай сонсогдож байна. Гэхдээ, надад тэгэж санагдаж байна гэвэл, тиймээ.

Шон       чи буцаад нүүж ирэх нь. Миний найз охин надтай хамт амьдрана.

Мор        Окситоцинийг эхлүүлэхэд нэмэлт венийн оролт хэрэгтэй байна.

Жор       би 16 номерийн зүү оруулы

Шон       чамд ямар санагдаж бйана?

Эм           дажгүй ээ

Шон       16 номерийн зүүг оруул

Эм           за. Чимхэх мэдрэмж төрнө шүү.

Шон       маш сайн байна.

Мор        энэ дуслыг эхлүүлбэл, ядаж нэг хүүхэд чинь төрөх болно

Эм           ойлгож байнаа.

Мор        заза.

Шон       чи хаашаа явж байгаан?

Мор        Кэнзигийн савны амсар хоёр хуруу л нээгдсэн, би мэс засалч биш ч гэлээ, өөр хийх ёстой чухал ажил байна.

Шон       чиний буруу байсан. Шинэ рэзидэнтүүд бурханы бэлэг биш. Тэдэнд их ажил шаардлагатай. Гэхдээ би Оливиаг зассан.

Мор        гайхалтай. Одоо Жорданг зас. Тэр л хамгийн асуудалтай хүн нь

Шон       үгүй ээ, асуудал байхгүй.

Мор        зарчмын хувьд тэр чамтай бас эрх мэдэлтэй хүмүүстэй асуудалтай. Чи түүнийг номхотгох хэрэгтэй.

Шон       заза, яаж тэгэхийн?

Мор        Оливиаг яаж зассын? Шинээр будуулаагүй, шинэ эд анги аваагүй. Засварын газарт үзүүлсэн байх учиргүй. Тэхээр чамд нэг асуудал байна. Хувийн зүйл үү

Алекс    чинйи оролцох хэрэг бишээ

Мор        хэлэхгүй байсан ч ойлгомжтой. Гэхдээ миний санаанаас гарахгүй байна. Би зүгээр л муурын зулзагыг цохиж байгаа юм шиг мэдрэхгүйгээр чамайг доромжлохыг хүссэн.

Алекс    би салалтаа эцэслэж байгаа.

Мор        би чамайг аль хэдийн ..

Алекс    өчигдөр л дуусгасан. Кэлланы албан ёсны асран хамгаалах хэлэлцээрийг хийхийг хүсээгүй, гэхдээ тэр одоо 18 нас хүрсэн, албан ёсных болсон. Олон жил болсоныг мэднэ гэхдээ яг ингээд дуусгасан чинь, хүнд байна. Шаналлаа гэж өөртөө уурлаж байна, бас миний мэдэх хамгийн цэвдэг хүнд тэгэж хандсанаа хүлээн зөвшөөрсөндөө уур хүрч байна.

Мор        манай байр угаалгын өрөөтэй хоёр унтлагын өрөөтэй, бас түрээсийн хязгаартай, гэхдээ л чиний дэн буудлаас арай хямдхан байх. Гэвч надтай хамт байна гэдэг их өртөгтэй. Муурын зулзага эргүүлээд цохих хэрэгтэй

Алекс    баярлалаа. Гэхдээ би зүгээр ээ.

Жор       10 хуруу нээгдсэн байна

Шон       цус сэлбэж магадгүй учраас савласан цусны улаан эс бэлд. Хямсаа, хавчаар, хайч бэлд. Чамд ямар санагдаж байна? Жинхэнэ мэдрэмж чинь?

Жор       би зүгээр байна

Шон       чамд яагаад эрх мэдлийн асуудал байдагийн?

Жор       тоглоогүй биздээ? Таны эрх мэдэлтэй юм шиг аашлахгүй байгаа чинь асуудал болж байна. Та доод ажилтны удирдагчаасаа авах ёстой нэг ч зүйлийг хийхгүй байна. Би одоо алдаа гаргавал, одоо бишээ, би одоо алдаа гаргахгүй. Таныг ядаж харж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Миний арыг даана гэдгийг чинь мэдмээр байна.

Клэйр    цөсний цоргон дах цус алдалт чинь хэвлийн гялтангийн үрэвсэлд хүргэх халдвар үүсгэсэн. Бид танд хэд хэдэн эрчимтэй антибиотик хийсэн, гэхдээ энэ халдвар маш хурдан хөдөлдөг, заримдаа хэдэн цагаар ч солигдоно.

Эр            надад зүгээр байна. Нойрмог байна гэхдээ зүгээр.

Клэйр    Билли. Чи сая миний хэлсэн зүйлийг ойлгосон уу?

Эр            би өнөө орой үхэж ч магадгүй. Ойлгож байнаа.

Клэйр    юу, чи яаж ийм байдаг байнаа?

Эр            надад, үүнээс онцгүй өдрүүд байсан. Линдаг нас барсаны маргааш, би буу авахаар явсан. Өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй, гэхдээ “буугаа амандаа хийгээд гохыг нь дарахад хэр хэцүү байна гэж” гэж бодсон. Дэлгүүр лүү явж байхдаа, замын нөгөө талд дугуй нь хагарсан нэг машин байхыг харсан. Хэдэн хүүхдүүд, тэд нар юу хийж байгаагаа ч ойлгоогүй байх. Ямар нэг шалтгаанаар, би машинаа зогсоогоод, дугуйг нь сольж өгсөн. Тэгээд явахдаа, тэдэнд, “ашгүй дээ, Костко дээр дугуй хямдарч байсан” гэж хэлсэн. Тэр үед би Линдагийн инээхийг сонссон. “Хөөе тэнэгээ. Чи өөрийгөө алчихбал, дараагийн дугуйг хэн солихын?” Тэр л миний амийг аварсан. Би зүгээр л хүмүүст туслахыг хүсдэг. Амьдралаа үнэ цэнэтэй болгомоор байна.

Эм           Брэди.

Шон       уушгинууд нь бас дутуу хөгжсөн байгаа. Түүнд амьсгалын аппарат залгах хэрэгтэй.

Мор        нярайн тасаг руу аваад яв.

Шон       магнийн сульфат хийгээрэй. Энэ таны төрөлтийг зогсоох болно. Бас таны хүйнд боолт хийж умай руу чинь буцааж хийх ёстой. Тэхээр би өвчтөнд анхаарах ёстой, бас Жорданг анхаарах ёстой, дээрээс нь чамд анхаарах ёстой. Би үүнийг яаж хийхийг мэдэхгүй бйана. Хавчаар.

Эм           надад санаа зоволтгүй ээ. Надад тусламж хэрэгтэйг анзаарсанд баярлалаа гэхдээ би зүгээр ээ.

Шон       би бишээ

Эм           Эндрюс эмч үү?

Шон       чиний нагац ах. Уусдаг оёдол.

Эм           тэр танд хэлээ юу?

Шон       энийг бол үгүй ээ. Би гүүглээр хайж үзсэн. Чиний намтарт итгэж чадаагүй. Одоо чамд ямар санагдаж байна?

Эм           миний нагац ах намайг үүнийг хийж чадна гэж бодоогүй бололтой. Надад тухгүй байна.

Шон       дахиад базалт өгч байна.

Эм           тэрбюталин бас цусны даралт бууруулах эм хийлээ.

Эм           би Лэндиг алдах юмуу? Тэднийг хоёуланг нь алдах гэжүү?

Шон       мэдэхгүй ээ

Мор        тэр өвдөөд л байгаамуу?

Эм           цусны даралт 95/60.

Шон       Кэнзи, бид хийсвэр хагалгаа хийх хэрэгтэй

Эм           үгүй ээ, үгүй. Түүнийг гаргачихвал үхэх болно.

Шон       гаргаж авахгүй бол, та хоёр хоёулаа үхнэ

Эм           үгүй ээ

Эм           69/40.

Шон       хийсвэр хагалгаа хийе

Эм           үгүй ээ

Шон       түүнийг бэлдээд, бүтээ.

Эм           үгүй ээ, би чадахгүй. Би Лэндиг алдаж чадахгүй. Үгүй ээ.

Шон       түүнийг хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй

Жор       Лэнди зүгээр байх болноо. Лэнди үхэхгүй. Кэнзи, зөвхөн миний хоолойг л сонс. Зүгээр л төвлөр. Чиний дуртай хөлөгт тоглоом юу вэ?

Шон       үгүй ээ үгүй ээ. Түүнийг хөдөлгөөнгүй болго

Жор       над руу хар. Тэдэн лүү харах хэрэггүй. Хөлөгт тоглоом.

Эм           Скраббл

Жор       сонгодог. Гоё юмаа. 8 жилийн дараа, Лэнди амьсгал гэсэн үгээр гурвалсан үгийн оноо авах болно. Оролдоод үз, амьсгал. Сайн байна. Брэди юу хийж байна?

Эм           тэр, дүүгээ өөрт нь хичээл заалаа гэж уурлаж байна.

Жор       мэдээж тэгэж байгаа.

Эм           100/65

Мор        базлалт зогсож байна.

Жор       Икс Зи хоёр орсон үг. Энэ тэднийг ялах ганцхан арга.

Эм           би мэдлэгээ тэлэх хэрэгтэй

Арон      Хожуу, дундаа зайтай төрөлт өө? Гайхалтай юмаа

Шон       би зааж чадахгүй ээ.

Арон      тэд нараас ямар байгааг нь асуусан уу?

Шон       тиймээ. Аз жаргалгүй

Арон      заза сайн байна. Тэдний аз жаргалгүй байгаад биш, чи тэднээс асуулт асууж, тэд чамд итгэсэн, чи юм сурсан байна.

Шон       Би Оливиад тусламж хэрэгтэй гэж бодоод түүнд тусалсан, одоо намайг тусалсан болохоор түүнд тухгүй байгаа. Морган Жорданд тусламж хэрэгтэй гэсэн, гэхдээ Жордан өөрт нь тусламж хэрэггүй гэсэн, гэхдээ өөрт нь туслаагүй гээд надад уурласан.

Арон      их төвөгтэй сонсогдож байна.

Шон       тэр чинь л чухал

Арон      аан гээч? Чи өөрөө учрыг нь олно. Энэ удаа олохгүй байсан ч, зүгээр ээ. Чи ямар нэг зүйл сурна. Аан гээч? Чи бол гайхалтай багш. Би чамтай танилцсан анхны өдрөөсөө хойш л чамаас сурч байгаа.

Алекс    тэр ямархуу байна даа?

Клэйр    удахгүй сэрнэ эсвэл комонд ороод бага багаар замхарч байгаа байх. Сайхан өдөр байна шүү.

Эр            чи машинаа асууж Адди руу ярьсан уу?

Алекс    амжаагүй л байна. Жаахан завгүй байлаа.

Эр            бусдад тусладаг хүмүүс тусламж гуйхдаа муу байдаг. Гэхдээ би тусламж гуйсандаа баяртай байна.

Клэйр    баяр хүргэе. Та хоёр өнөөдөр хүний амь аврахад тусаллаа. Гэхдээ муудалцаж болохгүй. Үзэл бодлыг няцаах нь гайхалтай гэхдээ нөгөө хүнийхээ үзэл бодлыг ч сонсох хэрэгтэй. Та нар шийдвэрт чинь нөлөөлөх ачаа тээж яваа. Чи хүмүүсийг уншихдаа сайн болохоор үүнийг харсан. Бусад хүмүүсийг. Ямар ачаа тээж яваагаа ол.

...

Шон       энэ чиний энэ хэрэг дээр зөв хийсэн бүх зүйлсийн жагсаалт. Чи үүнийг хийж чадна. Энэ чиний энэ хэрэг дээр буруу хийсэн бүх зүйлсийн жагсаалт. Би арыг чинь дааж байна.

Эр            гэхдээ дахиад хамраасаа цус гаргамааргүй байвал битгий хоцроорой.

Эр1         надад туслаж чадах уу Харри?

Эр            яаж?

Эр1         үхсэн юм шиг царайл.

Алекс    чамайг өөрийн хувцасны брэнд эхлүүлсэнийг харах сайхан байна, энэ бууж өгсөн хүмүүсийн албан ёсны хэрэгсэл болно.

Мор        угаалгын өрөө гэж би шүүгээнд чинь хогийн сав байгааг хэлсэн шүү

Марк      сайн уу? Хүргүүлэх үү? Мурфи хэлчихээ юу. Чи ээжийнхээ авга эгч Винийг мэдэхгүй. Тэр намайг 8-тай байхад манайд нүүж ирсэн. Өвөө эмээ хоёр чинь таардаггүй байсан, үргэлж хэрэлддэг. Гэхдээ байдал муудах үед, Вин авга эгч танай ээж бид хоёрыг гал тогоо руу авч ороод, аяган бялуу хийж, цаасан зуурмагаар юм хийж, эсвэл бидэнд хөлөгт тоглоом заадаг байсан. Би чиний хувьд үргэлж тийм хүн болохыг хүсдэг байсан.

Эм           та тийм хүн ш дээ. Гэхдээ одоо намайг үүнийг хийж чадна гэж бодох эсэхийг чинь мэдмээр байна. Таны тусламжийг авна гэдэг, намайг хог шиг болгож байна.

Марк      Ливи намайг уучлаарай, би..

Эм           мэднээ. Би ч гэсэн танд хайртай. Гэхдээ би үүнийг өөрөө хийх ёстой.

Лиа         гэр шиг санагдаж байна. Дахиад

Шон       надад ч гэсэн дахиад гэр шиг санагдаж байна.

Лиа         магадгүй чиний зөв байх. Бүх зүйл хэвэндээ байгаа байх.

Шон       үгүй ээ. Чиний зөв байсан. Бүх зүйл өөрчлөгдсөн. Арай дээрдсэн.

Back to episodes Go home