Шинэ дүрүүд
Ашир- эр
Рики- эр
Жордан- эм
Шон сайн байна уу? Фрэди Хаймор байна. Дараах анги нь бидний ирээдүй дэх найдвар буюу хэн ч маск зүүхгүй, Ковидоос өөрсдийгөө аюулгүй хамгаалах бусад арга хэмжээг авах ирээдүйг дүрсэлсэн болно. Тэр болтол өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.
Жор намайг Жордан Аллэн гэдэг. Би анагаахын сургуулийн эхний жилдээ утасны аппаар дамжуулан хөдөлгөөний хязгаарлалтын цар хүрээг хэмждэг шагайн аппарат зохион бүтээсэн. Үүнийхээ патентийг Байовэнтусд өгөөд, оюутны зээлийнхээ бараг талыг төлсөн.
Эр Жон Ландбэрг. Би 16-тайгаасаа хойш зун болгон өөрийнхөө өссөн Дэ Муанд байдаг хорт хавдартай хүүхдүүдийн зуны хөтөлбөр Итгэл найдварын Хөртланд зусланд ажилладаг байсан.
Ашир Ашир Волк. Би 18-тай байхдаа намайг өсгөсөн Хасидын нийгэмлэгээсээ явсан. Би үнэхээр бурхан гэж байдаг бол, миний хүндлэлийг хүлээхээргүй хэрцгий оршихуй байгаа гэдгийг ойлгож авсан. Тэгээд л анагаахын сургуульд орохоор шийдсэн, бас эрчүүдтэй болзож эхэлсэн.
Эм намайг Оливиа Жэксон гэдэг. 25 настай. Чикагогоос ирсэн. Би байрандаа ганцаараа рэгтайм төгөлдөр хуур тоглодог. Энэ сонирхолтой байна уу?
Эр Уилл Хүүпэр. Зарчмын хувьд би мэргэжлийн тамирчин. Гэхдээ спортонд хэн ч үүнд анхаарал тавьдаггүй, цалин маань бэлтгэлийн зардлыг бараг нөхдөггүй, гэхдээ л би Америкийн үндэсний сэлүүрт завьны багт байдаг. Эрчүүдийн сэлүүрт завь.
Рики сайн уу намайг Энрикю гэдэг. Өнгөрсөн зуныг Коста Рикад өнгөрүүлсэн, тэнд сөрфөөр гулгаж сурсан, одоо бүр донтчихоод байгаа. Би бүр далайн усны матартай маш сонирхолтой байдлаар таарсан. Түүнийг маш том байх байх гэж..
Шон чи яагаад усны хувцас өмсчихсийн?
Рики энэ сөрфөрчдийн шоорт байгаамаа. Би шургуу ажиллах дуртай, тухтай хувцас өмсөөд ажиллавал илүү амар. Дээрээс нь энгийн хувцаслалт өвчтөнүүдийг тайвшруулна. Лим эмч шоорт өмсөж болно гэж хэлсэн
Шон эмнэлгийн дотоод журамд бүх рэзидэнтүүдийг..
Лим тэр рэзидэнт бишээ. Рэзидэнт болохоор өргөдөл өгсөн хүн. Дөрвөн орон тоонд зургаан хүн тунаж үлдсэн. Тэд хоёр өдрийн турш та нарыг дагалдаж явна. Тэднийг эмнэлэгтэй танилцуулаад, зааж сурга, бага зэрэг шахаж, шаардлага тавьж болно. Ажлын ачаалал хэр даахыг нь хары. Та нар тэднийг хянах хариуцлага үүрнэ, би эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө та нарын шударга үнэлгээг сонсмоор байна.
Клэйр тэр шоорт..
Лим страйк нэг гээд бодчихы. Нээрээ тийн, Олимп гэснээс Уилл Хүүпэр Родосоос ирсэн, Стэнфордыг төгсөхдөө ангиасаа шилдэг нь байсан.
Шон тэр үнэхээр царайлаг
Алекс дэндүү бардам залуу байсан
Лим тэр бүх шилдэг хөтөлбөрийн нэгд жагсаж байсан, тиймээс түүнийг эмнэлэгтээ элсүүлж авахын тулд чадах бүхнээ хий.
Клэйр би тэр шоорттой залуу дээр аль хэдийн өөрийн..
Лим хүнийг сөрфөрийн шоортоор нь дүгнэж болохгүй.
Мор намайг дуудаа юу?
Арон өглөөний мэнд
Мор уучлаарай, өглөөний мэнд. Би ямар буруу зүйл хийгээв?
Арон зүгээр л байдлыг шалгах гэсийн. Шинэ үүргээ хэрхэн биелүүлж байгааг чинь харах гээд.
Мор нээрээ юу?
Арон чи манай шинэ хариуцагч эмч, рэзидэнт хоёрын харилцааг хууралтаар эхлүүлж болно. Тэгвэл үргэлж зугаатай байна.
Мор дотрын тасаг үнэхээр, уйтгартай. Тамхичид, чихрийн шижинтэй хүмүүс гээд би хүмүүсийг өөрсдөөс нь хамгаалах ажил л хийж байна.
Арон мэс заслын рэзидэнтийн хувьд, согтуу жолооч нарыг эмчилж байгаагүй гэжүү? Эсвэл хүмүүсээс хачин сонин эд зүйл гаргаж..
Мор ойлгож байнаа, хүмүүс бол тэнэг.
Арон тэгэж хэлэх гээгүй гэхдээ үнээн. Адрэналин ялгаруулахаар зугаатай биш ч гэлээ дотрын тасаг урамтай газар. Тэвчээртэй байж чадвал хэрэг нь гарна.
Мор баярлалаа. Би энэ уулзалтыг ингэж дуусна гэж бодсонгүй шүү. Нэг сувилагч нь миний талаар гомдол хэлсэн гэж бодсон.
Арон нэг хүн бишээ. Дахиад ийм зүйл болвол, энэ уулзалт яг чиний бодсоноор болно шүү.
Эр би зүгээр л уулзалтаа цуцлах ёстой байж. Чиний зөв байсан. Өдөржин кофе, рэд булл уухаа больсон чинь толгой эргэхээ больчихсон.
Мор санаа зоволтгүй. Нуруун дээрээ дээшээ хараад хэвтэж чадах уу?
Эр чаднаа.
Мор галнаас болж ийм сорвитой болоо юу?
Эр бараг л. 12-той байхдаа гэртээ хийсэн ром лаанаас болж. Чи манай гал командад хүүхэд байхдаа гал тавих дуртай хэдэн хүн байгааг сонсвол гайхна даа
Мор би 6 дугаар ангийн шинжлэх ухааны үзэсгэлэн дээрээ төмсөн пуужин хийж байсан. Бараг л сургуулиасаа хөөгдөх шахсан.
Эр хааяа бидэн дээр ирж байл даа. Чи манайд яг тохирохын байна. Юм харагдаж байна уу?
Мор битгий ярь, зүгээр л хэвийн амьсгал. Зүрхний чинь хананд том хавдар байна
Эр хортой юу?
Мор мэдэхгүй ээ. Гэхдээ гарцаагүй хагалгаа хийх хэрэгтэй. Аль болох хурдан
Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 3 дугаар анги
Марк таныг өөрийнхөө хэргийг манай ажилчидтай хуваалцаж байгаад баяртай байна.
Эм зүгээр дээ. Би үүнийг 100 удаа хийснийхээ дараа ичихээ больчихсон
Марк би өөрийнхөө сайжруулсан Лэжурын техникийн нэг хувилбарыг ашиглах болно. Бид хөхийг гурван хэсэгт хувааж, дараа нь эдийг дахин хуваарилаж, бэрсүүт хөхний гажигийг засахын тулд натри хлоридтой суулгац хийх болно.
Жор та яагаад хөхний суулгац хийлгэхийг хүсээд байгаан? Ийм үзэсгэлэнтэй байна. Бас хөх чинь энэ чигээрээ зүгээр харагдаж байна.
Шон үгүй ээ, үгүй ээ тийм биш. Хөхний суурь шахагдсан, хэвтээ байдлын хөгжил дутуу, бас хөхний нөсөө нь бүхэлдээ..
Марк Мурфи
Эм зүгээр дээ, түүний зөв. Би үүнээс л болж ирсэн. Баярлалаа. Таныг эелдэг байх гэж хичээж байгааг мэднэ. Манай найзууд, гэр бүлийнхэн надад үргэлж тэгэж хэлдэг, “чи одоо байгаагаараа л үзэсгэлэнтэй” гэж. Гэхдээ надад тэгэж санагдахгүй байна.
Жор чи 17-той. Энэ насны бүх охинд л тэгэж санагддаг.
Шон яг ч тийм бишээ. Бэрсүүт хөхний гажиг маш ховор тохиолддог.
Марк өвчтөний аль хэдийн гаргасан хувийн шийдвэр дээр мэтгэлцээн хийх хэрэггүй.
Эм би 13-тайгаасаа хойш л энэ талаар бодож байсан. Толинд өөрийгөө харах бүртээ. Одоо удахгүй коллежид орно, үүнийгээ засуулахаас нааш шинэ хуудсаа ийм зүйлээр эхлүүлнэ гэж бодохгүй байна.
Марк гайхалтай.
Мор өвчүүгээр зүсэлт хийх үү эсвэл баруун цээжээр зүсэх үү?
Клэйр эхлээд зургийг нь сайн харах хэрэгтэй гэж бодож байна
Мор заза, яарах хэрэггүй. Үнэндээ бараг зэрэг яарч байна. Гэхдээ чи миний хэлсэнийг ойлгож байгаа. Тэгээд шинэковуудаа, юу байна? Хаанаас ирцгээсийн?
Эм төрсөн газар уу эсвэл..
Мор анагаахын сургууль. Надад хаана өссөн чинь ямар хамаатайн?
Эр Стэнфорд
Ашир Эн Вай Юу
Эм Харвард
Мор ажилламаар байгаа тасаг
Эр гэмтэл согог, үргэлж
Ашир мэдрэл
Эм нярайн болон хүүхдийн хорт хавдар судлалд хоёуланд нь ормоор байна.
Мор гайхалтай юм, бас боломжгүй
Эм мэднээ, их ажиллана гэхдээ би олон ажил зэрэг хийхдээ сайн. Анагаахын сургуульдаа эрдэмтэн докторын зэрэг..
Мор ээж чинь юу хийдэг үү?
Эр манай ээж үү?
Мор бодох хэрэггүй, зүгээр л хариул
Эр тэр ахлах сургуулийн франц хэлний багш
Ашир гэрийн эзэгтэй
Эм мэс засалч
Мор хөөх, аав чинь?
Эм бас мэс засалч
Мор хоёр дахин хөөх. Харин чинийх?
Ашир Хасидын рабби
Мор чи үүрнээсээ нисчихээ юу
Ашир үнэнийг хэлэхэд, бүр ой модноосоо.
Мор Танай аав харваас Уолл Стритэд ажилладаг байх. Гэхдээ худалдаачин биш. Би таая, худалдан авалтын өмгөөлөгч үү?
Эр та яаж мэдсийн?
Клэйр тэр чиний намтарыг уншиж, нйигмийн сүлжээг чинь судалсан. Зээлийн картыг чинь хүртэл шалгасан байх
Мор бас чи 50 хүрээгүй, гэхдээ Брүүксын ах дүүсийн цамц өмссөн байна. Дуусаагүй л байна уу?
Клэйр зүүн цээжээр зүсэлт хийж зүрхний баруун тосгуур болон тосгуур хоорондын хананцараар зүсэлт хийх шаардлагатай.
Мор Сондэргаардын ховилоор зүүн тосгуур луу нэвтэрвэл илүү тохиромжтой
Клэйр би тэгэж бодохгүй байна.
Мор тэр минйи өвчтөн.
Клэйр гэхдээ чи мэс засалч биш. Тийм учраас чамд тэднийг байцааж, эсвэл арга барилыг голох ямар ч шалтгаан байхгүй.
Мор газар нутгаа хамгаалах гэж санаа зовохоо боль.
Клэйр чи дайрч орж ирэхээ боль.
Мор чи миний өвчтөндөө хийсэн шинжилгээг харж байна. Би яаж чиний газар нутагт дайрч орсон гэж?
Эр Браун эмчийн хэлэх гэсэн зүйл бол, төгс арга барил гэж байхгүй, мэс заслын тасгийн саналыг хойшлуулах нь дээр байх гэж хэллээ.
Мор тэр сая надад тайлбарлаж өгсөн үү?
Эр огтхон ч үгүй, би зүгээр л..
Клэйр тэгээд дахиад л тайлбарлаж өгөх гэж байна уу?
Эр үгүй ээ би зүгээр л..
Хоёр амаа тат.
Клэйр зүүн талын цээжээр хагалгаа хийх болно.
Мор миний дуртай арга биш, гэхдээ тэгэж болноо
Марк чи юугаа бодож байсын? Миний шйидвэр дэх өвчтөний өөртөө итгэл итгэлийг бууруулбал намайг биширнэ гэж бодоо юу?
Жор уучлаарай, би тэгэх гээгүй шүү
Марк чи одоо удирдан чиглүүлэгч байх ёстой, мэргэжлийн зан авираараа үлгэрлэх ёстой, дордуулах ёсгүй Мурфи.
Шон тэр таны мэс заслын төлөвлөгөөг шүүсэн. Харин би өмөөрсөн. Энэ хоёр яагаад хоёулаа буруу гэж?
Марк чи намайг өмөөрөх шаардлагагүй. Би өвчтөний өмнө мэс заслын маргаан гаргахыг хэзээ ч хүсэхгүй.
Жор бид нар одоо өвчтөний өмнө биш байна. Тэр өвчтөний хөх жижигхэн бас бага зэрэг тэнцвэрээ алдсан байсан, гэхдээ ямар ч эмэгтэй хүний хөх төгс хэлбэртэй байдаггүй
Марк Чи прадагийн гутал, Долчи Габбанагийн цамцтай байна, ихэнх анагаахын оюутнуудын түрээсээс хамаагүй илүү үнэтэй гэсэн үг, тэхээр гадаад байдал чинь хүмүүс чамтай яаж харьцахад асар их нөлөөтэй гэдгийг сайн ойлгож байгаа.
Жор сайхан хувцас, томоохон хагалгаа хоёрын дунд ялгаа бий. Бас би гоо сайхны мэс заслын салбарт хүйсээр ялгаварлах дуртай эрэгтэй эмч нар ноёлдог гэдгийг ч ойлгож байна.
Марк би чамд суралцах боломж олгож, ажиглалт хий гэж урьсан. Тиймээс бага лекц тавьж, илүү их сонсоосой гэж хүсч байна.
Клэйр бид хавдар луу хүрэхийн тулд хавиргануудын хоорондох цээжний хананд зүсэлт хийх болно.
Мор өвчүүг чинь нээхтэй харьцуулахад эдгэрэлт нь илүү хялбар байна.
Клэйр таныг унтуулахаас өмнө гэр бүлтэйгээ ярихгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Эр яах гэж? Тэднийг айлгаж, санааг нь зовоох гэж үү? Зүгээр л дуусахаар нь сайн мэдээ дуулгамаар байна. Энэ сайхан мэдээ байна биздээ?
Мор бага зэрэг зүрхний сэргээн засах эмчилгээ, эерэг хандлагатай байхад, чамайг тийм гэдгийг мэднэ, чи тун удахгүй гулсдаг баганаараа гулганаа.
Эр манай гал команд шаттай
Мор тоогүй юмаа.
Лиа энэ бол бүх хүн нь шоргоолж шиг дүр эсгэдэг нийгмийн сүлжээний групп.
Шон яагаад?
Лиа шоргоолжнууд улс төр, спортын баг, эсвэл хүмүүсийн тэгэж улайраад байдаг зүйлсийг огт тоодоггүй.
Шон эрэгчин шоргоолжнууд үр тогтоогүй өндөгнөөс үүсдэг, тэхээр тэдэнд аав эсвэл хүү гэж байдаггүй. Гэхдээ өвөө, ач хүү гэж байдаг.
Лиа сонирхолтой юмаа. Бас эргэлзээтэй. Надад тэгэж санагдаад байна уу, тэр эмч нар биднийг хараад байна уу?
Шон шинэ рэзидэнт өргөдөл гаргагч нар байгаамаа. Парк, Клэйр бид гурав тэднийг ажиглаад Лим эмчид хэлэх ёстой.
Лиа тэгээд яагаад тэнд зогсоод байгаан?
Шон Парк Кэллантай дүрсээ харж ярьж байгаа, би чамтай хамт жинхэнэ өдрийн хоол идэж байна
Лиа Шон, чи хоол идэж байхдаа тэднийг тэнд зогсоож болохгүй. Сайн дарга байхын нэг хэсэг нь сайн хөтлөгч байх. Чи тэднийг хүмүүстэй танилцуулах хэрэгтэй. Жишээ нь надтай, яг одоо.
Шон наашаа хүрээд ир. Аллэн эмчээ, Ландбэрг эмчээ, Гэрин эмчээ, энэ миний найз бүсгүй Лиа. Тэр одоо АйТигийн хэлтэс удирдаж байгаа. Заза
Лиа танилцахад таатай байна. Бидэнтэй хамт суугаач. Шон надад та нарын талаар ярьсан.
Шон үгүй ээ, би яриагүй.
Лиа Шон та нарт хатуу хандаагүй гэж найдаж байна.
Рики үгүй ээ тэр сайн хандаж байгаа. Бидний одоо ажиглаж байгаа хэрэг үнэхээр сонирхолтой
Шон бид 17 настай охины бэрсүүтэй хөхийг натри хлоридтой суулгацаар засч байгаа. Аллэн эмч Эндрюс эмчид үүнийг ёс зүйгүй гэж хэлсэн. Тэр уурласан.
Жор би ёс зүйгүй гэж хэлээгүй. Би зүгээр л, саад болох ёсгүй байсан.
Лиа би бэрсүүтэй хөх гэж юу болохыг мэдэхгүй гэхдээ суулгацыг арай хэтрүүлэгтэй гэж боддог
Шон чиний хөх гайхалтай учраас л тэр
Лиа баярлалаа. Яг тэгэж хэлэх гэсийн. Миний хөх том биш гэхдээ ойроос болон ганцаарчилан харсан залуу бүр сэтгэл хангалуун үлддэг.
Шон би гарцаагүй сэтгэл хангалуун байсан. Би чиний биеийн бүх хэсэгт сэтгэл хангалуун байдаг.
Лиа уучлаарай миний буруу, арай их зүйл ярьчихлаа.
Шон би чиний гуншаа хоолойг ч нэг их тоодоггүй. Утсаараа ээжтэйгээ ярихыг чинь эс тооцвол. Гэхдээ би чихэвч зүүчихдэг л дээ.
Лиа ядаж л та нар түүнийг үнэхээр шударга дарга гэдгийг мэдлээ
Мор тосгуур луу хүрэхийн тулд дээш дахин зүсэж, дараа нь тосгуур хоорондын хананцарыг нээсэн.
Лим тэлэгч.
Мор Карпэнтирийн тэлэгчийг шашир хавхлагийг сайн харахын тулд хэрэглэдэг. Тэгвэл хавдрыг маш сайн тод харна.
Лим сувгаа сольж болох уу? Өнгөтөөр тайлбарлах нь бага зэрэг уур хүргээд байна.
Мор нээлттэй баруун тосгуураар..
Лим Брауны баг ямархуу байна? Гойд хүн байна уу?
Клэйр Жэксон бага зэрэг бүрэг гэхдээ ухаантай. Волк үнэхээр урам зоригтой. Бас таны од нэр дэвшигч, үнэхээр онгироо.
Лим би мэс засалчид хайж байгаа, түүний намтараас харахад, тэр мэргэжлийн хүн шиг л зүсэлт хийж, оёдол тавьдаг.
Клэйр бидний санал бодлыг хайж байгаа гэсэн биздээ.
Лим тэр бүх шилдэг хөтөлбөрүүдэд нэгд жагссан. Чи үнэхээр тэдний буруу, чиний зөв гэж бодож байна уу?
Мор та нар яагаад энэ салбарт хөл тавьсын?
Эр би ахлах сургуульдаа өвдөгний холбоосоо, коллежид байхдаа хоёр эргэлдэгч булчингаа солиулж байсан. Би хүмүүсийг эмчилж өгч, тэдэнд хамгийн эрүүл чийрэг байхад нь туслах дуртай.
Ашир мэс засалчид өөрсдийгөө бурхан шиг боддог биздээ? Би ч гэсэн тэгэж боддог. Би бүх насаа идиш хэлээр ярьж, Талмуд судлаж, санчигны үсээ хусахгүйгээр өнгөрүүлсэн, дээр байгаа хэн нэгэнд хамаатай гэж бодсон учраас. Гэхдээ дараа нь, дээр хэн ч байхгүй гэдгийг ойлгосон. Хэнд ч хамаагүй. Ямар ч сайхан сэтгэлтэй дээд хүч биднийг аврахгүй, тийм учраас, бид нэг нэгнээ аврах ёстой.
Мор түүнээс илүү гарч чадах уу?
Эм хэзээ ч үгүй
Мор оролдоод үз. Чи харваас ухаантай харагддаг. Бүр Харвардын хоёр ч зэрэгтэй.
Эм эцэг эх маань Харвард төгссөн, энэ намайг тэнд сурахад тусалсан байх.
Мор чи өөрийнхөө мэдлэгийг дарлаа гээд энд ажилд.. нэг л биш байна даа.
Эм уушгины артерийг хатгачихсан бололтой
Мор үгүй ээ, тэгсэн бол Лим өөрийнхөө гараар хийхийн оронд Браунаар цусыг соруулуулах байсан.
Эм одоо юу хийгээд байнаа?
Мор юу ч бишээ
Лим зүрхний цусны урсгалын замыг бүхэлд нь хаахгүйгээр хавдарт хүрч чадахгүй нь
Мор миний санал болгосон аргаар хийвэл ямар вэ? Өвчүүгээр зүсэлт хийх
Лим хавдар дэндүү хол байна. Хагалгаагаа дуусгах хэрэгтэй.
Клэйр протон туяаны эмчилгээ зүрхэнд хэтэрхий хортой
Лим дархлааны эмчилгээ ч ялгаагүй. Хавдар луу мэс заслын аргаар хүрч чадахгүй, бас зүрхийг нь гэмтээхгүйгээр хавдрыг устгаж чадахгүй.
Клэйр хүрч чадах хэсгүүдийг нь тайрч аваад, үлдсэнийг нь хими эмчилгээнд даатгаж болох болуу?
Лим дуслаар доксорүбисин, айфосфамид хийвэл өсөлтийг нь удаашруулж, дахиад хэдэн сар амьдрах байх
Мор үгүй ээ, би өвчтөнөө дахиад хэдхэн сар үлдсэн гээд гэрт нь хариулж чадахгүй.
Клэйр оргүй хоосоноос л дээр
Эм шилжүүлэн суулгалт хийж болох уу?
Лим болохгүй ээ. Зүрхний хорт хавдар эсрэг заалттай.
Мор өөрийнх нь зүрхийг шилжүүлэн суулгавал яахуу? Зүрхийг нь цээжнээс бүрэн гаргавал, зүрхний ар талд хүрч чадна. Хавдрыг тайрч аваад, ард нь үлдсэн согогийг засч, дараа нь зүрхээ буцаагаад хийнэ
Ашир догь юмаа
Клэйр догь бишээ. Энгийн зүрх шилжүүлэн суулгахад, эрүүл зүрх суулгаж болно. Түүний хэлж байгаагаар зүрхийг гаргах эрсдэл дээр нэмээд хавдрыг салгаж авсан учраас ноцтой гэмтэлд орсон зүрхийг буцааж хийх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.
Мор тэр залуу хүн, хавдраар өвчлөөгүй байгаа зүрхний хэсэг нь хүчтэй байгаа.
Лим зүрхний MRA хийгээд, хавдар титэм судасны артерид хүрсэн эсэхийг харцгаая. Хүрээгүй байвал Морганы санаа бүтэж магадгүй.
Мор би хуваарийг нь авчихы
Марк Мурфи эмч паренхимотозын эдийг гурван хэсэгт хувааж байна. Энэ техникийг хаанаас үүссэнийг мэдэх хүн байна уу?
Жор хөх багасгах хагалгаанаас
Марк тиймээ. Тэгвэл өвчтөний хөхийг томруулахын тулд яагаад хөх багасгах техникийг ашиглаж байгаа вэ?
Рики энэ техник эдийг чөлөөлж өгнө. Хөхийг жижигрүүлэхийн тулд хэсгүүдийг нэгтгэж өгнө эсрэгээрээ том болгохын тулд суулгацын дээгүүр тарааж өгнө.
Марк маш сайн байна. Одоо би эндэхийн дууг хаах болно. Санаа зоволтгүй, юу ч болоогүй. Түр зуур та нарын талаар ярихыг хүсч байна. Тэгээд, анхны сэтгэгдэл. Мурфи?
Шон надад Жон Ландбэрг эмч таалагдаж байна
Марк би одоо болтол түүний ярихыг сонсоогүй
Шон тэр мэргэжлийн шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан.
Марк энэ чамд тийм чухал юмуу?
Шон тиймээ. Тэр анагаахын өргөн мэдлэгтэй гэсэн үг. Танд юу чухал юм?
Марк би тэднийг мэдлэгээрээ юу хийж чадахыг нь илүү сонирхож байна, миний хувьд одоогийн байдлаар Жордан Аллэн гайхашруулаад байгаа.
Шон үгүй ээ. Үгүй ээ, та түүнийг таныг үл хүндэлсэн гэсэн.
Марк тэгэхэд зориг шаардана бас түрэмгий байдал түүнийг илүү хурцална.
Шон тэгвэл яагаад түүнийг лекц уншихаа боль гэж хэлсийн?
Марк өөрийгөө батлах идэвхгүй байгаа рэзидэнтээс түрэмгий рэзидэнтэд өөрийгөө хянахыг заавал илүү хялбар. Харин чамд Парк? Чамд юу чухал вэ?
Алекс долоо хоногийн 80 цаг надтай хамт байж чадахаар хүнийг нь мэдмээр байна. Миний цагдаа байхдаа сурсан ганц зүйл, чи хэдэн хундага хамт уух хүртлээ ямар ч хүнийг танихгүй.
Мор зүүн ховдол болон баруун тосгуурын артери зүгээр.
Клэйр баруун талын титэм судас яачихаа вэ? Эхлэл хэсэгтээ нарийсчихсан байна.
Мор бага зэрэг л нарийн байна гэхдээ энгийн хэлбэртэй харагдаж байна.
Клэйр тиймээ гэхдээ бүдэгхэн байна, хавдрын тархалт байж магадгүй юм. Та нар юу гэж бодож байна?
Эм бид үү?
Мор тиймээ, наашаа ирээд хардаа.
Эм миний бодлоор..
Эр зүүн талд цусны бөглөрөл..
Мор боль. Хамт ажилладаг эмэгтэйдээ саад болох нь тайлбарлаж өгөхтэй адил уур хүрмээр зүйл. Энэ сэлүүрт завьны уралдаан биш. Чи үргэлж эхэлж ярих шаардлагагүй
Клэйр би, яриа таслахад дургүй. Гэхдээ, идэвхтэй байгаа чинь таалагдаж байна. Чи юу гэж хэлэх гэж байсын?
Эр юуны өмнө, би хүйсээр ялгаварлагч биш
Клэйр мэдээж биш.
Эр Хавдрыг цусаар хангахын тулд давамгайлагч цусны эргэлт баруунаас зүүн тийш шилжиж байна. Цусны бөглөрөл
Мор эргэлзэж байна. Мэс заслаар ч аль хэдийн хавдар баруун тийш шилжиж байгаа нь харагдсан. Чи юу гэж хэлэх гэж байсын?
Эм уушгины артери тэр судасны яг ард байна. Тэгээд энэ хэсэгт рентген зурагны сарниа үүсгэсэн. Энэ сарнисан зүйл зүгээр машинаас болсон. Артериуд нь цэвэрхэн байгаа.
Мор түүний зөв юм шиг байна.
Клэйр чиний санаа бүтэж магадгүй.
Марк оёдлоо доош харуулж оёод, арьсны доогуур хийвэл, сорви нь харагдахгүй үлдэнэ. Биднийг энд байсныг хэн ч мэдэхгүй. Хоёулаа сайн ажиллалаа.
Алекс даралт нь унаж байна.
Марк шингэн залга, даралт нэмэх дусал хий. Цус алдалтыг шалга. Зүрхний хэм алдагдаж байна. Яаралтай тусламжийн тэрэг.
Алекс цус алдаагүй, цус хуралт байхгүй.
Шон цэнэглэлээ. Холдоорой.
Алекс зүрх цохилж эхэллээ. Даралт нь тогтворжлоо
Марк эрчимт эмчилгээ рүү шилжүүл. Хагалгааны дараах шинжилгээ, цээжний томограф, бүтэн 24 цагийн зүрхний бичлэг хий. Сая юу болсоныг олох хэрэгтэй. Тогтвортой байна гэхдээ тархалтын дельта давтамж удаан байна. Тархины үйл ажиллагаа багассан.
Шон оношлогдоогүй бодисын солилцооны эмгэг мэдээ алдуулалтанд сөрөг хариу урвал үзүүлсэн байх.
Алекс гэхдээ хагалгааны дараах шинжилгээ бүгд хэвийн байсан. Ямар нэг нуугдмал зүрхний согог байгаа бололтой.
Марк чи санаагаа хэлэх дуртай. Ямар санаа байна? Чи дараа нь юу хийх байсан?
Жор би булчингийн мэдрэлийг шалгаад, неостигминээр саажсан хэсгүүдийг сэргээх байсан. Мурфи эмчийн зөв бол, тэр сэрнэ.
Марк ухаантай байна гэхдээ эрсдэлтэй. Эм зүрхэнд нь ачаалал өгнө. Паркын зөв бол, дахиад зүрхний хэм алдагдаж магадгүй.
Рики Би өнгөрсөн жил нэг төстэй хэрэг харж байсан. Борнеод
Марк чи Борнеогийн эмнэлэгт дадлагажигч байсан юмуу?
Рики үгүй ээ. Би орангутан аврах санд сайн дураараа ажилласын. Манай хөтөч, тэндэхийн оршин суугч, модноос уначихсан. Тэр бараг 80 фит байсан байхаа.
Шон модноос унасан хүн яахаараа хөхний сэргээн засах хагалгааны үеэр зүрх нь зогссон өвчтөнтэй адилхан байдагийн?
Рики тэр нуруугаа хугалчихсан, гэхдээ түүнийг эмнэлэгт хүргэж өгөхдөө, хэрх өвчний халуун, иодын дутагдлаас болсон бодисын солилцооны алдагдлаас болж зүрх нь гэмтсэнийг мэдэж авсан. Энд их ховор ч тэнд их түгээмэл. Биеийн бүх хэсэгт нь цөмийн перфузийн скан хийж байж л энэ талаар ойлгосон.
Марк гярхай юмаа.
Алекс гэхдээ ийм өргөн хүрээний сканд хэд хэдэн цацраг идэвхит мөрч шаардлагатай. Түүний зүрх энэ ачааллыг даах болуу?
Марк өнөө орой бишээ. Ээжээс нь зөвшөөрөл авы. Маргааш өглөө хамгийн түрүүнд хийцгээе
Клэйр тосгуурыг хаасныхаа дараа, зүрхийг буцааж хийнэ. Лим эмч гол судсыг болон дээд талын венийн холбоосуудыг дахиж холбоод, харин би доод талыг нь холбоно.
Эр би дадлагажигч хийж байхдаа, хэд хэдэн зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд тусалсан. Нэг нь бүр оёдолтой тосгуурын боолттой байсан.
Эм би нэг удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд туслаж байсан. Тэр өвчтөн нас барчихсан
Мор чи юу сурсан?
Эм цөсний цоргоны цус алдалтыг олоход энгийн цус алдалтаас илүү хэцүү байдаг.
Мор сайн байна. Дараагийн удаа, би өвчтөнийг үхэхээс өмнө чамд зааж өгнөө.
Шон та нар дууссан уу?
Мор яасан?
Шон Парк эмч бүгдийг нь амралтын өрөөнд дуудаж байна.
Алекс намайг Алекс Парк гэдэг. Би нэг удаа аавынхаа заалаар ороод гарахдаа мэргэжлийн боксчинтой бэлтгэл хийвэл зугаатай байна даа гэж бодож байсан тулааны урлагийн сонирхогч тамирчин байсан. Тэр залуу бол Майк Тайсон байсан
Эм Майк Тайсон гэж хэнийн?
Рики Шарталт кинон дээр гардаг залуу. Бар тэжээдэг бас нүүрэн дээрээ шивээстэй.
Мор догь юмаа. Чи өөрийгөө галзуу бас хөгшин гэдгээ мэдэгдчихлээ. Би Викэд мьюзикалыг 50 гаруй удаа үзсэн. Сан Франциско, Брөүдвэй, Чикагогийн шалгаруулалтанд орсон. Бүр найзынхаа найз залуугийн үеэлийг Стэйждоор зуны зусланд Глиндад тоглохыг харж байсан
Алекс хэнхэг. Дараагийнх нь.
Клэйр намайг Клэйр Браун гэдэг. Би хөгжимд хайртай, гэхдээ мьюзикалыг үзэн яддаг, бас би, би өөрийнхөө тухай ярих дургүй, тиймээс одоо Шон ярь.
Шон би Шон Мурфи эмч байна. Надад хөгжим таалагддаггүй байсан гэхдээ миний найз охин Лиа бодлыг минь өөрчилсөн. Бас би зурагтаар цаг агаарын нэвтрүүлэг үзэх дуртай. Бас, би дарсан өргөст хэмхийг заваан гэж боддог.
Марк Копс хүмүүстэй яаж харьцахаа мэддэг. Багаа удирдах нь өөр хэрэг.
Лим тэр хэрсүү, хянуур, өөрийгөө шүтээд байдаггүй.
Марк Мурфи ч гэсэн, гэхдээ түүнийг шинээр ирэгсдийг удирдаж чадна гэж бодож байна уу?
Лим Мурфи ухаантай, аймшигтай шударга, түүнд нийгмийн дэг журам огт хамаагүй. Билл Бэличик хийж чадах байх.
Марк Патриотууд Үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэн дэх хамгийн ялзарсан, шударга бус холбоо.
Лим Сиховкууд үнэхээр муу
Эр тэгээд чамд энд байх ямар санагддаг уу?
Шон их сайхан байгаа.
Жор чи өөр хөтөлбөрүүдийг судлаж үзсэн үү эсвэл энэ эхний сонголт чинь байсан уу?
Шон энэ надад олдсон ганцхан боломж байсан. Чи яагаад бурханыг үзэн яддагийн?
Ашир үнэндээ, би бурхан байдаг гэдэгт итгэдэггүй.
Шон чи бурхан ижил хүйстнүүдийг үзэн яддаг гэдэгт итгэдэг учраас тэгэж боддог байх
Эр би ийм зүйлийн талаар ажил дээрээ ярих хэрэггүй гэж бодож байна.
Шон яагаад болохгүй гэж?
Эр хувийн зүйл болохоор л.
Шон чи найз залуутай юу?
Эр уучлаарай гэхдээ та ажил дээр ийм асуулт асууж болохгүй
Шон Парк эмч биднийг та нартай танилц гэж хэлсэн. Хувийн асуулт асуухгүйгээр яаж танилцах болж байна? Надад найз охин байгаа, тэр надад маш чухал хүн. Энэ миний амьдралд бүх талаараа нөлөөлдөг.
Жор наадахаа түүнд хоолой нь уурыг чинь хүргэдэг гэж хэлэхээсээ өмнө бодож үзэх байждээ
Шон би үүнийг надад саад болдог гэж хэлээгүй. Энэ, энэ магтаал байсан.
Жор минйи сонссоноор чи түүний хоолойг шүүмжилсэн, бас ээжийнх нь тухай ярьсан. Чи том хэрэгт орсон
Марк Браун ямар байна? Тэр Мурфитэй л адил хүн удирдахдаа асуудалтай, дээрээс нь түүн шиг авъяасгүй.
Лим түүнд өөрийн гэсэн чадвар бий.
Марк тиймээ, өвчтөнүүд болон гэр бүлтэй нь сайн харилцдаг. Гэхдээ хамт олонтойгоо харьцахдаа тогтворгүй байдаг. Түрэмгий байдал нь үргэлж надад асуултын тэмдэг үлдээдэг.
Лим тэдэнд бүгдэнд нь л сайжруулах хэрэгтэй хэсгүүд бий, гэхдээ би сүүлийн хэдэн сар Брауны талаар илүү сайн мэдэж авсан. Тэр харагддагаасаа илүү хүчтэй
Рики чи хэзээ хамгийн сүүлд хослол зангиатай хүн нүхээ ухаж байхыг харсан?
Клэйр мэс засалчид нүх ухдаггүй. Харин хүмүүсийн амьдралд нь тохиолдсон хамгийн хэцүү үед тусалдаг. Бас ямар нэг зүйлд сэтгэлээ бүрэн зориулаагүй бол хариуцлага хүлээх шаардлагагүй.
Рики чи карьерийнхаа шинэ үе шатанд орж байна, эрх мэдэлтэй байр суурь. Миний хувцас чамайг үл хүндэлсэн санагдуулж байж магадгүй
Клэйр үгүй ээ
Рики үнэндээ, би зүгээр л надад хослол шиг санагддаг хувцасыг өмсөх дургүй.
Мор гайхалтай мэдээ. Би маргааш Совинскиг мэдээгүйжүүлэгт оруулахаар болчихлоо
Клэйр яагаад? Фолид юу тохиолдсын?
Мор юу ч тохиолдоогүй, зүгээр л Совинскиг илүү дээр гэж бодлоо. Бидэнд эргэлзээгүй хамгийн шилдэг баг хэрэгтэй
Клэйр тиймээ санал нэг байна. Тийм учраас л би Фолигоос гуйсан.
Мор гэхдээ Фоли ачаалал дунд сайн ажиллаж чаддаггүй. Эртээдийн нөгөө..
Клэйр Морган. Чи оролцохоо болих ёстой. Чи мэс засалч биш. Энэ чиний ажил биш
Мор миний ажил бол өвчтөнийхөө эмчилгээний үйл явцад бүрэн туслах. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн сайн мэдээгүйжүүлэгч бол Совински. Би аль хэдийн Лимээс зөвшөөрөл авчихсан, тэхээр тэр хийнэ. Хүлээн зөвшөөр.
Шон чи надад уурлаж байна уу? Би чиний хоолойг надад саад болдоггүй гэж хэлсэн. Энэ магтаал байсан
Лиа үнэнийг хэлэхэд, чи миний хөхөнд маш их хайртай, бас миний ядаргаатай хоолойг сонсохгүйн тулд дуу чимээ тусгаарлагчтай чихэвч ашигладаг гэж хэлсэн.
Шон тиймээ
Лиа энэ магтаал биш.
Шон тэгвэл чи надад уурлаж байгаамуу?
Лиа би уурлаагүй ээ Шон. Зүгээр л завгүй байна, сүлжээнээсээ асар олон робот, хакерчдыг зайлуулах гэж хичээж байна. Үгүй юм байнаа. Би ажлаа хийхээ больлоо. Гэртээ харьлаа.
Шон тэгвэл тэкилла уумаар бйана уу? Бидэнд бас пицца үлдсэн байгаа
Лиа үгүй ээ, би тэкилла ууж эсвэл пицца идмээргүй байна
Шон тэхээр чи уурласан гэсэн үг.
Лиа би зүгээр л, гомдож байна. Бас эргэлзэж байна. Чамд ямар нэг хийж чадах зүйл байхгүй гэж бодож байна, тиймээс хичээхээ болиод, зүгээр л намайг тайван орхи.
Шон тэр надад уурлаагүй ээ
Жор гарцаагүй чамд уурласан байна
Шон тэр ихэнхдээ бодож байгаа зүйлээ нуудаггүй.
Рики тэр түүнд уурлаагүй ээ. Тэр түүнийг ямар хүн гэдгийг, яаж ярьдагийг мэднэ. Зүгээр л өөртөө уурлаж байгаа. Бас айж байгаа. Бидэнд бүгдэнд нь л айдаг зүйл байдаг. Тийм учраас хүнд хайртай болох эрсдэлтэй. Бид бүгдээрээ зүгээр л тайвширч, хайртай хүн маань бидний дутагдлыг битгий хараасай гэж найддаг.
Шон тэгээд би яах ёстойв?
Рики чи шударга байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйж болохгүй. Түүнийг дахиад харилцаандаа итгэдэг болгоход юу хэрэгтэйг олж мэдэх хэрэгтэй.
Жор над руу битгий хар, би ганц бие.
Эр би хүний хувийн амьдралд оролцох ёсгүй гэж бодож байна
Жор чамд санаа оноо байгаа биздээ, тэрийг чинь л сонсы
Эр за яахав. Гавлынх нь суурийг томруулж болох уу?
Алекс болноо, яах гэж? Бид түүний зүрх болон бодисын солилцооны согогт санаа зовж байгаа.
Эр одоо тэгвэл тэгэх хэрэггүй гэж бодож байна. Мурфи эмч та хоёрын буруу байж. Түүнд зүрхний эсвэл бодисын солилцооны асуудал байхгүй. Түүний танин мэдэхүйн чадварыг удирддаг тархины хэсгийг цусаар хангадаг артерийн цусан хангамж муу байна.
Алекс Пэршэроны артерит нь жижигхэн бөглөрөл үүссэн байна
Шон түүнийг нь хурдан авахгүй бол, тэр хэзээ ч сэрэхгүй.
Ашир үнэхээр гайхалтай
Мор үгүй ээ тийм биш
Ашир зүрхийг биеэс нь бүрэн гаргасан ч гэлээ цохилсоор байна. Өөрийн гэсэн оюун ухаантай юм шиг л байна.
Мор одоо зүрхийг буцааж хийж эхлэх ёстой. Бүх зүйл зүгээр үү Лим эмчээ?
Лим хавдарт баруун тосгуурын хана руу чиглэсэн цулбуур байна. Хүрээг нь цэвэрлэхийн тулд дэндүү их эд авчихсан, зүрхнийх нь урсгалын тасалгааг сэргээхэд хангалттай үлдсэнгүй.
Мор сайжруулсан ПиТиЭфИ графт ямар вэ?
Клэйр графт залгахад хангалттай тосгуурын үлдэц байхгүй
Мор тусгаарлагч ханыг ашиглаж болно
Лим тэндэх дамжуулалтын мяндасууд нь шигүү. Зүрхэнд аритми үүсгэж болно.
Мор өөр юм хэрэглэвэл..
Клэйр тэр артерийн даралт багатай
Лим гуурстай хэсгүүдэд цус алдаж байна.
Мор энэ бол сунгасан байпассаас болж үүсдэг цус алдах эмгэг. Зүрхийг нь хурдан буцааж хийх хэрэгтэй
Клэйр Морган, хоёр тасалгаа нь байхгүй байхад зүрхийг буцааж хийж болохгүй
Марк энэ маш ховор хүндрэл, гэхдээ цус бөглөрөх нь ямар ч хагалгаанд тохиолддог эрсдэл.
Алекс тэр хэсгээр нь хайж үзвэл, гарцаагүй мэдээ алдалтыг нь гэмтээж, түүнийг алах болно.
Марк бөглөрөл рүү уусдаг бодис тарьж болно.
Шон бүрэн уусахгүй байх 50 хувийн магадлал байгаа, тэгвэл тэр насан туршдаа сул дорой, танин мэдэхүйн бэрхшээлтэй үлдэнэ.
Жор огт сэрэхгүй гэж ойлголоо
Шон бид бөглөрлийг гуурсан соруулаар авах хэрэгтэй
Алекс ар талын тархины артерийг урчихвал, тэр хагалгааны ширээн дээр үхэх болно.
Марк Эсвэл бүрэн эдгэрнэ. Тэр ингэх гэж л энэ эмнэлэгт ирсэн. Эндээс эдгэрээд гарах болно. Түүнийг гуурсан соруулд бэлд.
Клэйр Би плателет, хөлдүү сийвэн өлгөж байна. Даралт нь бага хэвээрээ байна, гэхдээ цус алдалт нь удааширч байна. Тийм ч удахгүй байх.
Лим нарийн гэдэсний салстад тасалгааны хануудыг бүрдүүлэхэд тохирсон зохицол байна гэхдээ..
Мор тэр хэсгийг бүрхэхэд хангалтгүй. Хэтэрхий багыг ашиглавал, сарын дараа зүрхний ажиллагаа нь доголдоно
Лим мэдэж байнаа, тэгээд л “гэхдээ” гэсийн
Мор хамгийн зузаан эд нь ямар байна? 2 миллиметрээс их бол..
Лим Морган. Гар.
Мор уучлаарай, би, би чимээгүй байя.
Лим үгүй ээ чи тэгэхгүй, тэгэж чадахгүй. Тиймээс үзүүлэнгийн өрөөнөөс гар. Яг одоо. Бидэнд артерийн хөндий болон агшдаг даралтанд төгс зохицсон 2,6 мм-ийн зузаантай эд хэрэгтэй.
Клэйр зөвхөн хавхлаг байсан бол, хивэгч амьтны үнхэлцэгний графтыг ашиглаж болно. Гэхдээ үхрийн зүрхний эд тасалгааг бүхэлд нь бүрэхэд хангалттай удаан тэсэхгүй.
Лим гэхдээ гахайны давсагны эд яг тохирно. Би үүнийг давсагны нөхөн сэргээх хагалгаанд ашиглаж байснаас зүрхэнд ашиглаж байгаагүй.
Клэйр тэгвэл үүгээр тосгуурны ханыг бүхэлд нь дахиад бүрье.
Лим эд нийлүүлдэг лаборатори луу очоод, гахайны давсагны эдээс 200 см -ийг аваад ир.
АЛекс тархины бичлэгний дельта давтамж удааширч байна.
Марк харааны товгорыг нь ганцхан судас л тэжээж байна. Тийм учраас бөглөрөл энд очиж үүссэн байна.
Шон би Пэршэроны артерид ойртож байна. Бөглөрлөөс 1 мм-ийн зайд байна
Марк наанаа зогс. Энэ бөглөрлийг хуваачихвал, тархинд нь судасны бөглөрөл үүсгэх болно. Соруулыг байрлуулж байна.
Алекс зүрх зогсож байна.
Марк тайвшир, би бараг л, авчихлаа.
Шон цус артериар урсаж байна.
Алекс тархины үйл ажиллагаа арай дээр харагдаж бйана.
Лим шинэ тасалгаанууд оёгдох үед энэ дээд доод вена каваны хоорондох зайг дүүргэх ёстой. Графт хаана байнаа?
Клэйр надад марль хэрэгтэй байна. Цус алдалт улам дордож байна. Амин үзүүлэлт унаж байна
Лим эпи хийсэн үү?
Клэйр аль хэдийн хйичихсэн. Дээд цэгтээ хүрсэн. Даралтыг нь тогтворжуулах гэж байдаг аргаа хэрэглэлээ.
Ашир би аваад ирлээ. 205 см гахайны давсагны эд.
Лим баярлалаа. Халадаа өмсчихвөл эндээс харж болно шүү
Ашир тэгэлгүй яахав. Баярлалаа
Шон би түүнд хэр их хайртай гэдгээ бусад хүмүүсийн өмнө хэлбэл, түүнд сайхан санагдана гэж бодсон. Гэтэл Гэрин эмч намайг түүнийг айлгаж, өөртөө итгэлгүй болгосон гэж хэлсэн.
Арон эмэгтэйчүүд их эмзэг. Дутагдлыг нь хэлэхдээ, шууд үнэнийг хэлнэ гэдэг өндөр эрсдэлтэй хагалгаа.
Шон хүйсээр ялгаварласан сонсогдож байна. Эрчүүд ч гэсэн дутагдлаа сонсох дургүй байдаг биздээ?
Арон эрчүүд бүр ч долоон дор. Бас бид үнэхээр тэнэг.
Шон заза. Би одоо тэгээд яах вэ? Би аль хэдийн тэнэг зүйлээ хэлчихсэн. Түүнийг надад гомдоосой гэж хүсэхгүй байна.
Арон надад нэг санаа байна
Клэйр ийм оёдол тавьсан байхад аннулус хүртэл тэснэ гэж бодож байна гэхдээ задарна гэж санаа зовж байна.
Лим цус алдалт үүсгэхгүйн тулд хоёрдох эгнээгээ бигнүүртэй оёдлоор хийе.
Ашир үнэхээр бодит бус юмаа.
Лим энэ бол урлагийн бүтээл. Одоо түүнийг байпассаар амьд байгаа дээр нь зүрхийг нь буцааж хийцгээе.
Клэйр зүрх лүү шингэн явуулж байна.
Лим цохилт ороод ирлээ
..
Марк сайн уу? Нөхөн сэргээх хагалгааны үеэр хүндрэл гарсан. Чамайг комонд оруулсан судасны бөглөрөл үүссэн. Тархинд чинь хоёрдох хагалгааг хийгээд амжилттай болсон. Чи зүгээр болноо
Эм гэхдээ миний хөх..
Шон бөглөрөл биднийг суулгацыг оруулж дууссаны дараа болсон.
Марк чамайг үр дүнд нь тун сэтгэл хангалуун байна гэж бодож байна
Эм баярлалаа
Марк зүгээр ээ
Шон би чамаас уучлалт гуйх ёстой. Гэрин эмч намайг найз охиндоо сөрөг сонсогдохоор юу ч хэлж болохгүй гэсэн. Харин Глассмэн эмч найз охиндоо шууд үнэнийг хэлнэ гэдэг өндөр эрсдэлтэй хагалгаа гэсэн. Хайраа тайлбарлах гэж оролдохоос илүү харуулах нь чухал. Гэхдээ би чамтай шударга баймаар бйана. Чиний бие сайхан учраас надад таалагддаггүй. Чиний бие учраас л таалагддаг. Бас би чиний ярихыг сонсох дуртай. Чинйи хоолойг сонсохоор, ялангуяа хэцүү зүйл тохиолдсон өдөр, намайг тайвшруулдаг. Одоо би чамайг тэвэрмээр бйана. Болох уу?
Лиа тэгвэл сайхан л байна.
Шон би чамд хайртай
Лиа баярлалаа. Шууд үнэнийг хэлсэнд.
Мор хагалгаа чинь амжилттай болсон. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд сарын дараа ажлаа хийж болно.
Эр баярлалаа
Мор надад талархах хэрэггүй ээ. Мэс засалчдаа таларх. Тэр бүх чухал ажлыг хийсэн.
Алекс Лимийн алтан жаал тэнцчихэж. Бидэнд хийж чадах зүйл байхгүй. Одоо гурван хүний орон тоо үлдлээ.
Клэйр дараагийн хоёр жил Уилл Хүүпэртэй ажиллана гэж бодсон чинь...
Шон Лим эмч түүнийг сайн рэзидэнт болно гэж бодож байгаа, түүнд сайн шалтгаан байгаа байх. Магадгүй мэс засалч болоход онгироо зан хэрэгтэй гэж бодсон байх.
Клэйр түүний бодлыг өөрчлөх гээд үзий
Алекс тэр биднийг өөрийг нь биш өргөдөл гаргагчдыг үнэлээд өг гэсэн.
Шон тэр биднийг чин шударгаар хэл гэсэн.
Алекс чин шударгаар гэдэг үг даргадаа буруу гэдгийг нь хэлэхэд хамаатай үг байна шүү. Заза Хүүпэр тэнцсэн, өөр хэн байна?
Шон Эндрюс эмчид Жордан Аллэн таалагдсан.
Клэйр надад ч гэсэн. Тэр өөртөө итгэлтэй, зоригтой
Алекс түүнийг тайвшруулаад байх шаардлагагүй, Эндрюс баяртай байвал бид ч баяртай байна. Одоо хоёр үлдлээ. Дараагийнх нь хэнбэ?
Шон Ашир Волк хэн гэдгээ маш нээлттэй илэрхийлсэн. Надад таалагдаж бйагаа
Клэйр тэр эргэлзээгүй хүсэл эрмэлзэлтэй. Тиймдээ ч суралцах чин хүсэлтэй байгаа.
Алекс санал нэг байна. Одоо ганц л үлдлээ.
Хоёр Жон Ландбэрг
Алекс ухаалаг, мэргэжлийн, томоожсон. Хурдан сэтгэдэг. Ландбэрг тэнцсэн
Лим Ландбэрг тэнцээгүй. Явахаасаа өмнө манай оффисоор ороод гарсан. Энд ажиллах сонирхолгүй болсон гэсэн. Тэр та нарыг бүгдийг чинь мэргэжлийн бус гэсэн. Ажил дээрээ уудаг, ёс бус асуулт асуудаг. Болзоогоо хэтрүүлж ярьдаг. Тэгээд хэнийг нь сонгох уу? Оливиа Жэксон уу, сөрфөрчдийн шоорт уу?
Алекс Оливиа мэдэх зүйлээ мэддэг гэхдээ бага зэрэг өөртөө итгэлгүй.
Шон түүний хариултууд асуулт шиг сонсогддог. Надад шоорттой залуу таалагдаж байна. Тэр эмзэг. Яг эмэгтэй хүн шиг
Клэйр би хоёуланд нь саналаа өгнө.
Лим тэгэж болохгүй. Бидэнд тийм төсөв байхгүй
Клэйр Хүүпэр хамгийн муу нь
Лим миний хамгийн сайн гэсэн хүн үү?
Клэйр тэр бардам онгироо бас ядаргаатай. Энд ажиллавал, бид түүнийг үзэн ядаж, ажилчид зовж, бид өвчтөнүүдээ ална эсвэл түүнийг алах болно. Бас та түүний тэр байдлыг хараагүй байх учиргүй, надад санагдсан зүйл бол.. та мэдэж байгаа. Энэ сорил байсан байна. Та зүгээр л биднийг үнэн хэлж байгаа эсэхийг шалгаж байсан.
Лим сайн байна. Хүүпэр гарцаагүй хамгийн муу нь. Би зүгээр л түүнийг зөвлөлийн гишүүн шиг аашлахыг зөвшөөрсөн. Онгироо ярилцлага өгсөнийх нь дараа хоёрдох боломж олгоё гэж шийдсэн. Бас бага зэрэг туршилт. Тэхээр, Жордан, Ашир, Оливиа, бас Энрикэ. Мэс заслын бэлтгэлийн чинь дараагийн үе шатны төлөө. Та нар тэднийг сонгоход тусалсан. Ахлах рэзидэнтүүдийн хувьд, тэднийг бэлтгэх нь та нарын үүрэг. Энэ хариуцлагыг амархан гэж битгий бодоорой, тэднийг сайн бэлтгэхгүй бол хүмүүс үхнэ.
Back to episodes Go home