Good doctor S4 2

Сайн эмчийн өмнөх ангид

Эм           чи надтай хамт юу ч хийхийг хүсэхгүй байгаа.

Арон              би өдөр бүрийн минут бүрт чамтай хамт байна.

Эм           Чи бидний хамтдаа байх хугацааг тааламжтай биш тэсч өнгөрүүлэх зүйл гэж бодсон учраас, би үүнийг чамд илүү хялбар байна гэж бодсын

Алекс    чинйи охин чинь үнэхээр үзэсгэлэнтэй. Чи хурдан сайжрах хэрэгтэй, тэгээд охиноо тэврээрэй. Би Чилийн судалгааны талаар уншсан. Тэр сайн нэр дэвшигч болно. Би түүнийг бүрэн хариуцах болно.

Эм           түүнд зүгээр болно гээд хэлээд өгөөч

Шон       чадахгүй ээ. Аппаратанд орсон ковидийн өвчтөнүүдийн дйилэнх нь эдгэрч чадахгүй.

Мор        маскаа зүү, яг одоо. Энэ ковид байна, бид хоёр хоёулаа хавьтал болсон.

Эм           ээжид минь нэг зүүлт байсан.

Клэйр    би чамд олж өгөхийг боды.

Мэл        бүх зүйл сайхан болноо

Шон       өглөөний мэнд.

Лиа         өглөөний мэнд Шон.

Шон       чамайг энд байсан ч болоосой гэж хүсч байна

Лиа         би ч гэсэн.

Онцгой байдал зарласнаас хойш 8 дах долоо хоног

Эм           өглөөний мэнд Далисэй. 104 хэмийн халуунтай сэрсэн. Надад хамрын хөндийгөөр хийх халуун чийглэг хүчилтөрөгч хэрэгтэй.

Эр            ээжээ, тайвшир. Тэр таныг үзэг л дээ

Эм           яах гэж, тэр миний сая хэлсэн зүйлийг олж авчрах гэжүү? Рэзник, чи эргээд ирж.

Мор        тусаад, эдгэрээд, хоёр удаа шинжилгээ өгсөн

Эм           үргэлж л хичээнгүй байх юмаа

Эм           Рэзник эмчээ, пульс хүчилтөрөгч нь 90 байна.

Мор        таныг хэвтүүлэх хэрэгтэй

Эр            ээж маань зүгээр болох уу?

Эм           санаа зоволтгүй, би зүгээр ээ. Минйи улаан лоольнуудыг услаарай, Дарсиг миний өмнөөс тэврээд, асрагч нь маш их хайртай шүү, тун удахгүй дахиад хамт тоглоно гэж хэлээрэй.

Эр            заза ээжээ.

Эм           сайхан эргэлзлээ шүү. Түүнд миний байшинг зарж бай гэж санал болгохгүй яасын?

Клэйр    уучлаарай, олоход их хугацаа орлоо.

Эм           баярлалаа. Үүнийг бариад, өөртөө байлгаж байвал, бид хоёр холбогдоно. Тэр надтай хамт байгаа юм шиг санагдана. Баяртай.

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 2 дугаар анги

Мэл        наадах чинь эд зүйл Клэйр. Одоо ямар ч утга учиргүй

Клэйр    эд нар биелэгдээгүй түүх өгүүлж байгаа, хэзээ ч сонсохгүй дуут шуудан, хэзээ ч хийхгүй гэртээ хийсэн хоолны материалын жагсаалт.

Мэл        гоё юмаа. Үхсэн залуугийн гэр бүлд шпагетти карбонара хийж өгөөд л гашуудал нь алга болно.

Клэйр    чи намайг шоолох гэж ирсэн юмуу, надад туслах юмуу?

Мэл        чи яагаад энд байгаан?

Клэйр    Доналд Солкин.

Марк      бид уушги руу нь орж байгаа агаарын даралтыг багасгаж, хүчилтөрөгчийн түвшинг нь ажиглаж байна. Одоогийн байдлаар зүгээр байна. Хүчилтөрөгч хэвийн

Эм           заза

Шон       тиймээ. Гэхдээ амьсгалын төгсгөл дэх нүүрстөрөгч унаж байна

Эм           юу, юу гэсэн үг вэ?

Марк      хүчилтөрөгч нь унаж байгаа шиг муу зүйл биш гэхдээ л сайн зүйл биш. Даралтат аппаратыг нь буцааж залгая.

Шон       амьсгалын төгсгөл дэх нүүрстөрөгч маш бага байна, сайжрахгүй байна.

Эм           юу болоод байнаа?

Шон       уушгинд нь цусны бөөгнөрөл үүсээд хийн солилцоонд саад болоод байх шиг байна.

Марк      нэг болус гепарин хий, бас дусал залга. Түүнийг Кат лаб руу авч явцгаая. Алив

Эм           юу болоод байнаа? Түүнийг хаашаа авч явж байгаан? Эндрюс эмчээ? Мурфи эмчээ? Мартин.

Алекс    энэ бол изотоны уусмал, давстай ус гэсэн үг. Цельсийн 4 хэм. Би үүнийг биеийн температур чинь цельсийн 34 хэм болж унах хүртэл цусны урсгалаар чинь гүйлгэнэ. Миний өгсөн тайвшруулах эм чичрүүдэсийг чинь болиулж, хүйтэн нь зүрх, тархи, бүх бодисын солилцооны чинь үйл ажиллагааг удаашруулна. Тэнд хуримтлагдсан бүх энерги уушгийг чинь эмчлэх болно. Хүүхэд чинь чамайг хүлээж байгаа.

Арон      Пит араас нь яв. Пит, араас нь явал даа, түүнд сүх байна.

Эр            би буудуулчихсан

Арон      тэгвэл нуугд, сумаа цэнэглээд, сүм рүү яв. Сэлгүүцэхээ боль.

Эр            Эй Жи 24-ээ чи яачихаа вэ? Зүгээр үү?

Арон      тиймээ зүгээр, би өглөөний 3 цагт домогт Ганэшийн Соёог агнах гэж байна, бүх зүйл зүгээр л супер байна. Би гарч болохгүй, унтаж чадахгүй, ажилдаа явж чадахгүй байна.

Эр            Ковидод тавтай морил. Бүх зүйл муухай байна

Арон      гайхалтай, сайхан, сайхан ярилцлаа. Та нар бүгдээрээ ганцаараа унтаж байгаа юу?

Бүгд       тиймээ.

Арон      би гөлөг алчих шиг боллоо. Хөөе Пит, Пит болгоомжтой. Цайз нуугдахад яг тохирох.. заза Пит үхчихлээ.

Эр            чи уучлалт гуйх ёстой

Арон      зүгээр л тоглоомоо тогло

Эр            заавал сэтгэлээсээ хэлэх албагүй. Зүгээр л уучлалт гуйх хэрэгтэй

Арон      заза, гайхалтай. Хоёр нүүр гарга гэжүү. Чи гэрлэсэн үү?

Эр            би 15-тай.

Арон      тэгвэл амьдралын туршлагаасаа хуваалцсанд баярлалаа

Эр            найз охин маань миний хийгээгүй зүйлээс болоод надад уурласан, тэгээд би уучлалт гуйсан, одоо бид хоёр буцаад нийлчихсэн. Магадгүй би хоёр нүүртэй байх, гэхдээ ядаж л би найз бүсгүйтэй хоёр нүүртэн.

Лим        босоод ажлаа хийгээрэй. Үд гэхэд хотын төвд очих ёстой

Эм           тиймээ, эсэргүүцлээс хоцрох нь. Энэ мужийг ил болгох хэрэгтэй

Лим        пульс хүчилтөрөгч 82. Бусад бүх зүйл чинь зүгээр байна.

Эм           тиймээ, миний байнга буурч байгаа хүчилтөрөгчийн түвшнийг эс тооцвол, би эв эрүүл байна. Дохиогоор ярьж эхлэх үү? Жишээ нь, “Миний чамайг алах эрхийг битгий уландаа гишгэ.”

Лим        тэгвэл би, “надад эрх чөлөө бас үхлийг өгөөч”. Би явах болчихлоо.

Клэйр    алгаа. Манайд 10 жилийн хугацаанд Солкин гэдэг нэртэй өвчтөн байгаагүй.

Мэл        хайртай хүн чинь дурсгалын зүйлээ эргүүлж авлаа гээд нас барсан гэдэг нь өөрчлөгдөхгүй. Нас барсан хүмүүсийг хайх нь амьдрал биш.

Шон       нэн шаардлагатай ажилчид биш байж яахаараа яг одоо утсаа авдаггүй байнаа?

Клэйр    чи ямар нэн шаардлагагүй ажилтантай ярих гээд байгаан?

Шон       Лиа

Клэйр    хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа, гэхдээ л угаалгын өрөө орж болно.

Шон       тэр нэг цагийн дотор хоёрдох удаагаа утсаа авсангүй, Клэйр. Бид энэ өвчний талаар улам илүү судласаар л байна. Нөгөө, нөгөө, мэдэхгүй ээ, нэг л буруу байна.

Эм           бид танд хайртай шүү эмээ

Эм           ээжээ намайг үнэхээр уучлаарай. Би танд хайртай шүү. Бид зүгээр байх болно гэдгийг хэлмээр байна. Бид танд хайртай.

Мор        тэр нас барчихлаа.

Лим        тэр нас барчихлаа. Тэд нас барчихлаа.

Онцгой байдал зарласнаас хойш 9 дэх долоо хоног

Шон       үргэлж тийм зугаатай байгаагүй

Алекс    юуг хэлж байгааг чинь мэдэхгүй ч үгүй ээ, зугаатай байгаагүй. Чи юун тухай ярьж байгаан?

Шон       чи Миад хайртай юу?

Алекс    мэдээж хайртай

Шон       түүний юунд нь хайртай вэ?

Алекс    хүүгээ хайрлаж байгаад нь хайртай. Түүнтэй яаж ярьж байгаа, түүний юу бодож байгааг, юу хэрэгтэйг нь яаж мэдэж байгаад нь хайртай.

Шон       би ч тэгэж бодсон

Алекс    юуг бодсон гэж?

Шон       чи Кэлланд хайртай. Байна уу? Чи зүгээр үү?

Лиа         чамайг залгах үед утсаа аваагүйд уучлаарай. Санааг чинь зовоохыг хүсээгүй юмаа

Шон       тэр чинь бүтсэнгүй

Лиа         миний хоолой өвдсөн, тэгээд би ковидийн шинжилгээ өгсөн, гэхдээ сөрөг гарсан

Шон       ковидийн тест хуурамчаар сөрөг гэж гарах өндөр магадлалтай.

Лиа         Шон би одоо зүгээр байна

Шон       тэглээ гээд ковидгүй гэсэн үг биш. Би ажилдаа явах ёстой.

Эм           шинэ ажилдаа хэр дасч байна даа?

Мор        дажгүй байгаа, дотрын эмч байх сайхан байна

Эм           итгэх дөхлөө шүү. Эрүүл ухаантай хүмүүстэй харьцах чиний хийдэг зүйл биш.

Мор        би зүгээр ээ

Эм           чи бол бүдүүлэг, ширүүн хүн одоо хүмүүсийн гарыг бариад эелдэг харьцах ёстой болчихлоо.

Мор        энэ маш том өөрчлөлт, намайг үнэхээр их ядрааж байгаа. Одоо баяртай байна уу?

Эм           эелдэг байх маш олон төрлийн арга байдаг. Үгүй бол, би 40 жил сувилагчийн ажил хийхгүй байсан. Чи өөрийнхөө арга барилыг олноо. Эсвэл үгүй ч байж магадгүй.

Алекс    ерөнхийдөө бүх зүйл сайжирч байна. Илүү цөөн өвчтөнүүд ирж байгаа. Тэгэж байгаа болохоор бид ч өөрсдөө.. сайн уу залуу минь? Утсыг чинь аваагүйд уучлаарай. Надад нэг өвчтөн байгаамаа. Миний ярьж байсан нөгөө хүүхдийн ээжийг санаж байна уу? Би түүнийг түр зуур унтуулж үзсэн, гэхдээ тус болохгүй л байх шиг байна.

Хүү         та Финиксд хэзээ ирэхийн?

Алекс    мэдэхгүй л байна.

Хүү         гэхдээ минйи төгсөлтийн үдэшлэг дээр ирнэ биздээ?

Алекс    очихгүй юм шиг байнаа. Энэ өвчтөнд..

Хүү         та юу? Таниас өөр хүн байхгүй юмуу?

Алекс    би түүнийг өөрөө хариуцана гээд хэлчихсэн

Хүү         та тийм амлалт өгчихсөн юм бол, тэгвэл..

Марк      нөхрийн чинь хамрын гуурсанд цус байна. Гепаринаас болоод цусан дах ялтасны тоо буурч байна. Гепаринаа зогсоох хэрэгтэй.

Эм           гэхдээ тэгвэл дахиад цус нь бөглөрнө гэсэн үг биздээ?

Шон       тиймээ, гепарин хийхгүй бол, тэр харваж магадгүй, харин хийгээд байвал, дотуур цус алдалтаас болж үхнэ, халдвар авчихсан байгаа учраас антибиотикоо зогсоож болохгүй, зогсоовол цусанд халдвар орж тэр үхнэ.

Эм           Чи надад нөхрийн минь үхэж болох өөр өөр аргуудыг хэлж байна. Чамтай ярих бүрт өөр шинэ арга гарч ирдэг. Чи юу хийж байгаагаа мэдэж байгаа юмуу? Чи ер нь ямар хэрэгтэйн? Огтхон ч тус болохгүй байна.

Марк      таны уурлаж байгааг ойлгож байна. Ковид олон эрхтэнүүдийг онилдог

Шон       зарчмын хувьд энэ таны буруу

Марк      Шон.

Шон       Мартин гэрээсээ гараагүй, гэхдээ ковид авчихсан. Та түүнд халдаасан байж таараа. Эсрэгээрээ бид нар чадах бүхнээ хийж байна

Марк      болноо. Одоо болно. Бидэнд бүгдэнд маань хэцүү байна, тэр эмэгтэйгийн нөхөр үхэж ч магадгүй. Түүнд уурлах эрх байгаа. Чамд байхгүй.

Арон      сайн уу? Намайг уучлаарай

Эм           яагаад?

Арон      юу?

Эм           яагаад уучлалт гуйгаад байгаан?

Арон      бүх зүйлд. Хоёулаа хэрэлдсэн, бас чи нөгөө өрөөнд унтаад намайг үл тоож байгаа

Эм           тэхээр чи миний гаргасан зангаас болоод уучлалт гуйгаад байгаамуу.

Арон      би уучлалт гуйж байна.

Эм           би үүнд чинь итгэхгүй байна

Арон      би ойлгохгүй байна. Чи ялсан. Би чиний юу хүсээд байгааг мэдэхгүй байна. Хоёулаа өөр өөр бодолтой байж болохгүй юмуу?

Эм           үгүй ээ, чамайг надад муухай хандсан уу үгүй юу гэдэг дээр санал нийлэхгүй байх үед биш.

Арон      чи надтай муухай харьцсан.

Клэйр    гурван удаа алба хаасан. Нисдэг тэрэгний нисгэгч. Энэ дээр медальтай зураг байна. Хөөе хардаа, дахиад л нөгөө залуу чинь

Мэл        инээдтэй юмаа. Бараг л тэд нэг багт байсан юм бишүү

Клэйр    Грэг Лавин. Энд ковидоор нас барсан. Нэг сарын өмнө. Байна уу? Энид Лавин уу? Сайн уу? Сан Хосэгийн Сэйнт Бонавэнтурын Клэйр Браун эмч байнаа. Танд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би танд аавын чинь эд зүйлийг олсон гэж хэлэх гэсэн юмаа. Алба хаасан үеийнх нь дурсгал. Нэрний пайз. Үгүй ээ өөрийнх нь биш. Доналд Солкин гэдэг хүнийх. Доналд Солкин. Баярлалаа.

Мэл        Хачин юмаа.

Клэйр    тиймээ. Аав нь 50 жилийн турш өөр хүний нэрний пайзыг авч явсан байхад яагаад тэр хүнийх нь талаар сонсоогүй байдаг билээ?

Лим        бие чинь яаж байна даа?

Эм           миний хүү, Монтана руу нүүх гэж байгаа. Ач охин маань надаас 1000 милийн цаана очино. Сургуулиуд нь илүү сайн, агаар нь ч цэвэрхэн. Харин эсрэгээрээ, би Монтана руу нүүх шаардлагагүй.

Лим        тэгээд л танд амьсгалын аппарат хэрэг болвол биднээр тавиулахгүй гэсэн юмуу?

Эм           би амьсгалын аппарат хүмүүсийг яадгийг мэднэ.

Лим        та Питкэйрн эмчийг санаж байна уу?

Эм           Питстэйн

Лим        тиймээ. Миний рэзидэнт болсон анхны жилийг санаж байна уу? Хоёр эмэгтэй л байсан, нэг нь өнгөт арьстан. Тэр миний амьдралыг там болгоно гэж сануулсан. Мэдээж тэгсэн, хоёрдох долоо хоногоос, Питстэйн минйи оёдлыг жигд биш байна гэж өөлөөд намайг загнаж эхэлсэн, би бүх хүний өмнө салж унахын даваан дээр байсан, гэтэл та ороод ирсэн. Түүнийг өвчтөний түүх дээр алдаа гаргасан байна гэсэн. Маш өчүүхэн жижиг алдаа.

Эм           тэр “Яаралтай” гэдгийг томоор бичдэггүй. Гол нь томоор бичих ёстой.

Лим        та түүнийг бүх хүний өмнө сандаргаж чадсан. Надад буцаад биеэ барих хугацаа өгсөн. Тэр намайг уйлж байхыг хэзээ ч хараагүй. Гуйж байна, цаг нь ирэхээр, дахиад надад жаахан хугацаа өгөөч. Танд туслах.

Арон      болохгүй ээ, болохгүй, болохгүй.

Шон       би яахаа мэдэхгүй байна. Би Лиад хайртай, түүнийг хайрламаар байна

Арон      заза одоохон, би, би доошоо буулаа. Ойлгосон уу?

Шон       би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Би Лиад хайртай, намайг эргүүлээд хайрлаасай гэж хүсч байсан, одоо тэр надад хайртай гэхдээ бид хоёр тусдаа байна. Эргүүлээд чамайг хайрлах хүнийг хайрлах нь яахаараа бүр илүү дор байгаан?

Арон      наадах чинь, их сайхан асуулт байна. Юу байдлыг чинь дордуулаад байгаа талаар ярилцы

Шон       миний бодлоор, би муухай аашлаад байх шиг байна. Би өмнө нь муухай аашлаж байгаагүй. Надад таалагдахгүй байна. Би Лиаг санаад байна. Түүнийг ковид авчихвий гэж санаа зовоод байна.

Арон      чи түүнтэй уулзаж чадахгүй болохоороо галзуурах гээд байгаамуу

Шон       би яах ёстой вэ? Цар тахлыг дуустал Лиатай ярихгүй байх хэрэгтэй юу?

Арон      байж болох л юм. Чи үүнийг хүсч байгаамуу?

Шон       үгүй ээ, үгүй, би тэрийг огтхон ч хүсэхгүй байна. Гэхдээ ийм байдалтай байхыг ч хүсэхгүй байна. Би үүнийг дуусаасай гэж хүсч байна.

Арон      бид бүгдээрээ л үүнийг дуусаасай гэж хүсч байгаа Шон. Бид өөрсдөөсөө, нэг нэгнээсээ уйдаж байна, эсвэл хамт байж чадахгүй хүмүүсээ санаж байна. Бид эргэлзсэн, тухгүй мэдрэмжтэй байна. Юу юунаас илүүтэй, дэлхий дахиад өмнөх шигээ байхгүй гэдгээс айж байгаа. Би мэдэхгүй байна Шон. Надад үүнд зориулсан газрын зураг алга. Миний хэлж чадах зүйл бол, эелдэг бай. Өөртөө эелдэг ханд. Бүх хүнтэй эелдэг харьц. Үүнээс өөр зүйл байгаа гэжүү?

Эм           сайн уу?

Шон       сайхан дуу байна шүү.

Эм           би энэ дуунд дургүй

Шон       сайн байна. Би зүгээр л эелдэг зан гаргасын.

Эм           Мартин ч гэсэн дургүй. Энэ, энэ бидний анхны яриа байсан, бид хоёр энэ дууг ямар хачин болохыг ярилцсан. Брайт Айс гэж хэнийн, бүгдийг өөрчилсөн нь яагаад чухал гэж гээд л.  Одоо зүгээр л түүнийг санагдуулж байна. Чиний зөв байж магадгүй. Тэр надаас ковид авсан байх.

Шон       хайртай хүн чинь, чамтай хамт байж чадахгүй гэж бодохоор их хэцүү. Түүнд арын шилбэний артерийн тромбоз үүссэн бололтой

Эм           наадах чинь, муу зүйл шиг сонсогдож байна

Шон       тиймээ. Артерийн судсан дах бөглөрөл, доод хэсгийн захын мэдрэлийн эдүүдэд цус багадалт үүсч байгаа, би эелдэг зан гаргаад тайлбарламаар л байна, гэхдээ их урт тайлбар болно, надад таныг уурлуулж, гомдоох цаг байхгүй

Эм           зүгээр л нөхөрт минь туслаач.

Шон       заза

Мор        хүчилтөрөгч буурсаар л байна.

Эм           мэднээ

Мор        танд амьсгалын аппарат хэрэгтэй.

Эм           мэднээ. Миний цүнхэнд нэг халаас байгаа. Доторхыг нь үздээ

Мор        2003 оны 7 дох удаагийн Америкийн Лигийн аваргын тэмцээн.

Эм           Грэди Пэдрог нэг тойргоор дэндүү удаан явуулсан. Сокс ялалтаа хараал идсэн Янкинуудад өгсөн. Хүү бид хоёр нэг нэгнийгээ тэврээд уйлсан. Тэрнээс хойш үүнийг авч явдаг болсон. Жимми үргэлж надтай хамт байгаа юм шиг санагддаг.

Мор        та ганцаараа бишээ. Бид нар тантай хамт байх болно.

...

Арон      чихний бөглөөсөө авч болох уу? Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна, гэхдээ эндүүрсэн ч байж магадгүй. Эндүүрсэн л юм шиг байна. Би сүүлийн үед орон гаран болчихоод байгаа. Эмнэлэг тэр олон зүйл болж байгаа, хүмүүс үхэж байна, гэтэл би энд байна. Энэ намайг сул дорой болгож байна. Дараа нь би айж эхэлсэн, энэ намайг улам илүү сул дорой болгосон. Дараа нь энд байгаадаа санаа амарч, аюулгүй гэдгээ мэдэрсэн, энэ намайг хулчгар болгож байна.

Эм           баярлалаа.

Арон      баярлалаа гэнээ?

Эм           надад чин сэтгэлийн мөч хэрэгтэй байсан. Би чамд жинхнээсээ хэрэгтэй гэдгийг мэдрүүлсэн тийм зүйл. Бас, намайг уучлаарай.

Арон      намайг ч бас уучлаарай.

Алекс    сайн уу залуу минь?

Хүү         сайн уу ааваа? Намайг уучлаарай. Би таныг Финиксд ирсэнгүй гэж уурлах ёсгүй байж. Энэ шударга бус байгаагүй.

Алекс    баярлалаа. Ээж чинь чамайг ингэ гэж хэлээ юу?

Хүү         түүний зөв байсан. Би угаасаа тэр үдэшлэгт ач холбогдол өгөхгүй байгаа.

Алекс    тэгвэл ямар асуудал байгаан?

Хүү         тэр талаар ярих шаардлагагүй дээ

Алекс    юу санааг чинь зовоогоод байгааг мэдмээр байна.

Хүү         таны, таны ажил чухал гэдгийг мэднэ, гэхдээ заримдаа таныг ажлаасаа илүү надад анхаарал хандуулдаг эсэхийг мэдмээр санагддаг.

Алекс    ээжийг чинь жирэмсэн байхад, би үнэхээр их сандарч байсан. Гэнэт бүх зүйл бодит болж, гэнэт би үүрэг хариуцлага үүрэх болчихсон. Би бэлэн гэдэгтээ итгэлгүй байсан. Дараа нь чи төрсөн. Тэр мөчид, тэр мөчид л, бүх зүйл өөрчлөгдсөн. Би тэр дороо л чамд ухаангүй дурласан. Чи миний хамгийн сайн найз байсан. Би чамайг тэврэхэд, зүгээр л амнаас минь үг урсаж байсан. Би, “сайн уу залуу минь” гэсэн. Би амьдралдаа хэнийг ч залуу минь гэж дуудаж байгаагүй. Гэхдээ, чи миний залуу байсан. Би ахин дахин алдаа хийдэг байж магадгүй гэхдээ, чамайг амьдралынхаа хамгийн чухал зүйл биш гэж хэзээ ч бодож байгаагүй.

Хүү         Тэхээр, та надад химийн бодис шиг хайртай гэсэн үг байхнээ?

Алекс    тиймээ.

Шон       Залгасанд баярлалаа. Нөхөр чинь ухаангүй хэвээрээ байна. Баяртай

Эм           байзаарай, тэр ямар байна? Хагалгаа ямар болсон?

Шон       Эндрюс эмч тайлбарлаж өгнө, гэхдээ би өөр зүйл хэлээд хэрэггүй байх. Намайг өмнө нь хоёр удаа муу мэдээ дуулгахад, та над руу хашгирсан.

Эм           муу мэдээ? Ямар, ямар муу мэдээ гэж?

Шон       заза. Бид Мартины хөл болон шагайг тайрсан. Дахиад бөглөрлийн эсрэг арга хэмжээ авч байгаа, тэгвэл дахиж цус нь бөглөрөхгүй, гэхдээ дахиад цус алдах эрсдэл байгаа.

Эм           баярлалаа.

Шон       ойлгосон гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэр амьсгалын аппараттайгаа байгаа, бас нэг хөлөө алдсан. Та өчигдөр их уурласан.

Эм           өчигдөр би түүнийг үхэх гэж байна гэж бодсон. Гэхдээ өнөөдөр тэр амьд байна. Тэхээр баярлалаа

Шон       зүгээр ээ. Одоо тасалж болох уу?

Эм           тиймээ болно, баяр...

Алекс    чамайг зөвхөн миний хоолойг сонсоод уйдаж байгаа гэж бодоод, дундын найзаа аваад ирлээ. Эрсдэл бага байгаа, чамд ямар ч хугацаа үлдсэн бай, гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх хэрэгтэй.

..

Клэйр    тиймээ, би Доналд Солкин гэдэг хүнийг хайж байгаа юмаа.

Эр            үгүй ээ, энд тийм нэртэй хүн байхгүй

Клэйр    заза, саад болсонд уучлаарай

Мэл        Хойд Америкийн бүх Ди Солкин руу ярьж, нэрийн пайзыг нь эргүүлж өгөх нь чинйи төлөвлөгөө гэжүү?

Эм           та Диана Солкинтой холбогдлоо, дохио..

Мэл        чи энэ залууд жаргалтай төгсгөл хүсч байна. Бид хоёр тэгэж төгсч чадаагүй. Бид хоёр өөрсдийнхөө түүхийг хэрхэн төгсөхийг мэдээгүй.

Эм           байна уу?

Клэйр    Доналд Солкин гэж хүн байна уу?

Эм           уучлаарай

Мэл        энэ юуг ч өөрчлөхгүй. Энэ юуг ч өөрчилж чадахгүй

Клэйр    чи эндүүрч байна. Өөрчлөлт гарч байгаа. Энэ намайг гунигтай байхаас сатааруулж байна. Энэ надад хэрэгтэй байна. Би гунигтай баймааргүй байна. Бүх зүйл муухай байна. Бүх зүйл там шиг л өвтгөж байна. Хүмүүс ковидоор, хорт хавдраар, гашуудлаар өвчилж байгаа ч, бид тэдэнд туслаж чадахгүй. Хүмүүс үхэж байхад бид тэдэнд туслаж чадахгүй байна, бүр долоон дор нь чи энд байхгүй байна.

Мэл        өвдөх ёстой. Маш их. Хэсэг хугацаанд. Ээж чинь нас барахад чи юу ч мэдрэхгүй байхын тулд чадах бүхнээ хийж байсан. Чадах бүхнээ. Энэ удаа чи нүүр тулж байна. Гашуудаж байна. Тэнхэрч байна.

..

Онцгой байдал зарласнаас хойш 12 дох долоо хоног

Лим        цаг нь боллоо.

Мор        үгүй ээ, өнөөдөр биш

Лим        өнөөдөр.

Эр            бид танд хайртай шүү ээжээ.

Лим        надад харамсалтай байна.

Эр            зүгээр дээ. Ээжээ, би танд хайртай. Баяртай.

Гурван долоо хоногийн дараа

Алекс    тэр нэрээ сонсохын тулд тэвчээртэйгээр хүлээсэн шүү.

Эм           Ариа. Би түүнийг Ариа гэж нэрлэнээ.

..

Марк      хонгор минь.

Эр            ээж маань чиний тухай их ярьдаг байсан. Маш их. Чамайг газар хөдлөлтийн үеэр юу хийснийг хэлсэн, ямар золиос гаргасныг чинь. Тэр чамайг хатуу самар Рэзникийн дүртэйгээ байвал санаа амар байж чадна гэж хэлсэн.

Мор        Түүнийг яг ингэж хэлсэн гэж бодохгүй байна, тийм биздээ?

Эр            үгүй ээ, яг ингэж хэлээгүй.

Клэйр    Доналд Солкин уу?

Эр            танд юугаар туслах уу?

Клэйр    би Клэйр Браун эмч байнаа. Грэг Лавин өнгөрсөн сард манай эмнэлэгт нас барсан.

Эр            Грэг.

Клэйр    түүнийг нас барахад энэ биед нь байсын

Эр            Би үүнийг дайн дуусахад Грэгт өгсөн. Бид, найзууд байсан. Баярлалаа. Баярлалаа.

Мэл        үнэхээр сайн үйл байлаа. Тэр өрөө төгсгөлгүй түүхүүдээр дүүрсэн байсан. Яг биднийх шиг. Гэхдээ чамайг, чамайг гайхалтай түүх хүлээж байгаа. Би хурдан хармаар байна шүү.

Эм           чи гэртээ ирж чадах уу?

Алекс    очиж чаднаа. Гэхдээ..

Эм           гэхдээ юу гэж?

Алекс    чи надад хайртай юу?

Эм           мэдээж би чамд хайртай

Алекс    миний юунд хайртай юм?

Эм           чамайг хүүгээ хайрлаж байгаад чинь хайртай. Би та хоёрын ярьж байхыг харах дуртай. Кэлланыг чамтай байхдаа баяр хөөртэй байхыг нь харах дуртай.

Алекс    би ч гэсэн чамд хайртай. Яг энэ шалтгаанаар. Бид хоёр хоёулаа Кэлланы төлөө амьдрахыг хүсдэг. Одоо ч тэгэж байна. Гэхдээ, үүнийг хийхийн тулд хоёулаа заавал хамт байх шаардлагагүй.

Клэйр    танд зүгээр үү, магадгүй хоёулаа энд ирэхээ болих хэрэгтэй байх.

Лим        чи цааш явахад бэлэн юмуу?

Клэйр    үгүй ээ. Гэхдээ тэр бидэнтэй хамт байгаа биздээ? Биднийг хаана ч байсан. Тэр намайг өөрчилсөн. Энэ хаашаа ч алга болохгүй.

Лиа         надад энд хонох хэрэгтэй бүх зүйл маань байна, энэ хүртэл, ковидын сөрөг гарсан хариу. Сөрөг хариунд найдаж болохгүй гэдгийг мэднэ гэхдээ гурван хоногийн дотор гурван удаа өгсөн.

 

Back to episodes Go home