Good doctor S4 1

Дүрүүд

Шон -эр

Клэйр- эм

Морган- эм

Алекс-эр

Лим- эм

Лиа- эм

Маркус- эр

Арон-эр

 

Сайн эмч- 4 дүгээр бүлгийн 1 дүгээр анги

2020 оны 2 сарын 26

Калифорнид онцгой байдал зарлахаас 7 хоногийн өмнө

Эм1                 за, 3 доллар 40 цент болноо. Одоохон.

Эм           үнэхээр уучлаарай.

Эм1                 зүгээр дээ.

Эм           Энэ байна.

Эм1                 хариулт чинь.

Эм           Баярлалаа

Эм1                 Зүгээр дээ. Маш их баярлалаа.

Эм           өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Эм1                 та ч бас.

Лиа         миний үнэмлэхийг харсан уу?

Шон                үгүй ээ.

Лиа         өчигдөр байсан л юмдаа, пиццаны мөнгө төлөх үед цүнхнээс уначихсан юм болуу.

Шон       хоноод явсан бол ийм зүйл болохгүй байсын

Лиа         намайг энд амьдарч байсан үеийг санаж байгаа бол, миний эд зүйлээ хаях чадвар угийн л гайхалтай байсан

Шон       чи энд хоносон бол, хаа байсан энэ хүртэл ирж байж юмаа хаясан гэдгээ..

Лиа         үглэхэд дэндүү эрт байна Шон.

Шон       яагаад?

Лиа         би энд хоносон бол, бид хоёр хоёулаа нойр муутай хонох байсан.

Шон       яагаад дэндүү эрт гэж?

Лиа         хоёулаа хэдхэн долоо хоног л хамт байсан.

Шон       чи энд хонодог болоход хоёулаа хэдэн долоо хоногийн турш хамт байх ёстой юм? 

Лиа         олчихлоо. Бямба гарагт. Би бямба гарагт хоноё.

Лим        энд ирсэн чинь үнэхээр сайхан байна.  

Клэйр    би цаашид ч гэсэн ирж баймаар байна

Лим        яагаад ирэхгүй гэж?

Клэйр    угаасаа л тийм байдаг биздээ. Гашуудаад, уйлна, дараа нь харин мартана.

Лим        мартахгүй ээ. Харин ч цааш үргэлжлүүлж амьдарна.

Клэйр    би цаашид ч гэсэн ирнээ.

Мор        таны халуун бараг 101 байна. Өөр шинж тэмдэг байна уу?

Эм           эхлээд хоолой өвдөж байсан, дараа нь бие маань өвдөж эхэлсэн. Тэгээд ингэж ханиалгаад байгаа. Би томуугийнхаа вакциныг хийлгэчихсэн

Мор        харамсалтай нь томуу байнга мутацид орж байдаг. Вакцины үйлчлэл үргэлж хожуу илэрдэг. Азаар, вакцин хийлгэсэн учраас илүү хурдан эдгэрнэ.

Эм           охин маань намайг Хятадаас гарсан вирус авсан байж магадгүй гэж санаа зовоод байгаа. Нэр нь юу билээ?

Мор        та ойрын хугацаанд Хятад руу явж, эсвэл Хятадад байсан хүнтэй уулзсан уу? Аялалаар явсан уу? Коронавирусээс болж хоолой өвдөхгүй. Таных зүгээр л томуугийн хүнд хэлбэр. Гэртээ хариад, сайн амарч, хангалттай шингэн уугаарай. Нэг юмуу хоёр долоо хоногоос зүгээр болноо.

2 долоо хоногийн дараа

Лим        вирус ээжийн чинь уушгийг гэмтээсэн байна. Бие нь амьсгалахын тулд улам илүү хүчилж ажиллаж байгаа, гэхдээ цусан дах хүчилтөрөгчийн түвшин буурсаар л байна.

Эм           тэр корона авсан гэсэн үгүү?

Лим        бид түүнд туслахын тулд чадах бүхнээ хийж байгаа.

Бичиг    Сайн эмчийн энэ анги одоо ч үргэлжилж байгаа жинхэнэ тулааны талаарх зохиомол түүх юм. Өөрсдйинхөө амийг үл хайхран зүтгэсэн эмч, сувилагч, бусад ажилчдын дурсгалыг хүндэтгэе. Үүргээ биелүүл, маскаа зүү.

Шон       Та Ковид 19 туссан байна

Эр            гэхдээ надаас шинжилгээ аваагүй ш дээ

Шон       таны цээжний рентген зураган дээр бүдэг сүүдэр байгаа. Энэ бол Ковид. Шинжилгээ хийх шаардлагагүй, бид халдвар аваагүй учраас энэ сайн зүйл.

Эр            би үнэрлэж чадахгүй байгаа. Энэ талаар судлаж үзсэн, энэ шинж тэмдэг биш.

Шон       одоо тэгвэл мөн бололтой. Та ковид авсан.

Эр            заза, тэхээр яана гэсэн үгүү?

Шон       гэртээ харьж болно

Эр            тэгээл болоо юу?

Шон       тэгээл болоо. Ямар ч эмчилгээ хийхгүй. Хүмүүсээс хол байгаарай. Амьсгалахад хүндрэлтэй болвол эргэж ирээрэй. Баяртай

Лим        25 шинжилгээ гэнээ? Нэг өдөрт үү? Үгүй ээ, надад маргаашийнхаас өгөөрэй. Байна уу? Дүүргийн эрүүл мэндийн газар. Надад зав байхгүй байхад, тэдэнд надад зарцуулах цаг байхгүй бололтой.

Клэйр    өвчтөн.

Лим        хөхний булчирхайг нь авах хэрэгтэй

Клэйр    тиймээ, хэрэгтэй, гэхдээ одоо биш

Лим        хагалгаа нь цуцлагдаа юу?

Клэйр    тэд үүнийг шаардлагагүй гэсэн.

Лим        шаардлагагүй нь үнэн

Клэйр    гэхдээ та сая “хэрэгтэй” гэсэн

Лим        би хэзээ гэдгийг нь хэлээгүй. Энэ цар тахлыг дуустал хүлээж болно. Тиймээ, манайх Эс Жэй Нэгдсэн эмнэлгээс хоёр дахин том. Хоёр дахин их шинжилгээ хийх ёстой. Тэгээд би хэнтэй ярьж байгаан?

Мор        амьсгал чинь давчдаж байна уу?

Эм           бага зэрэг. Би өвдвөл хүүхэд маань ч гэсэн өвдөх үү?

Алекс    энэ өвчин хүүхэд болон нярайд насанд хүрэгчдийнх шиг халдварладаггүй. Түүнийг хэвтүүлэх үү?

Мор        тэр гэртээ илүү аюулгүй байж магадгүй

Алекс    гэртээ байвал ямрав? Чамд туслах хүн байгаа юу? Чамайг бүр муудвал эмнэлэгт авчрах хүн ч юмуу?

Эм           би ганцаараа, бас миний хүүхэд л байгаа.

Алекс    түүнийг хэвтүүл. Хамрын хөндийгөөр нь хүчилтөрөгч залга, тэгээд ванкомайсин, сэфэпим өг. Сайн уу Миа? Би өнөөдөр эсвэл энэ долоо хоногтоо очиж чадахгүй нь. Энд түр зуур байх газар олсон.

Эм           Финиксд ч гэсэн эмнэлэгүүд байгаа

Алекс    намайг хариад та нартай хамт байгаасай гэж хүсч байгаамуу?

Эм           мэдээж, тэгэх л хэрэгтэй.

Алекс    Ковидын өвчтөнүүдтэй 12 цаг байсныхаа дараа, орой бүр Кэллан та хоёр бас түүний багтраатай байх гэжүү.

Эм           тэр ч үнэхээр гомдоно доо. Төгсөлтийн баяр нь..

Алекс    6 сард болно. Энэ өвчин тэрнээс өмнө дуусчихнаа.

Лим        хэн нэгэнд нь танил тал байх ёстой

Эм           дүүрэг дээр үү? Ван Кликт байгаа, Вүүд байгаа, Нюэний нөхөр тэндэхийн..

Лим        гайхалтай, тэдэнтэй яриад үз.

Эм           асуудал нь бүх эмнэлгийн зөвлөлийхөн танил талтай. Бүгдээрээ эрүүл мэндийн газар луу ярьж байгаа. Тэглээ гээд ямар ч нэмэргүй.

Лим        тэгээд юу ч хийхгүй гэжүү?

Арон      үгүй ээ, бид чадах бүхнээ хийж байгаа. Бидэнтэй хамтарч ажилладаг албан ёсны сувгууд болон бүх үйлдвэрлэгч нарын төлөөлөгчдийг ятгаж, ямар компаниуд саадгүй тарааж байгааг..

Эм           самартай юу самаргүй юу?

Арон      уучлаарай, би, би яг одоо зөвлөлийн хуралтай байна.

Эм           Бүгдээрээ сайн уу? Би зүгээр л гадилтай талх хийж байсын.

Арон      аан гээч? Түр, би түр завсарлага авмаар байна. Надад тэр хэсгийн хөдөлмөр хамгаалалтын хэрэгслийн жагсаалтыг авчраад өгөөрэй, баярлалаа. Би удахгүй ээ. Би гадилтай талх идмээргүй байна. Буцаад эмнэлэг дээрээ очмоор байна. Би тэндэхийн захирал, гэтэл гэртээ ажиглаад сууж байна.

Эм           чи ажлаа хийж байна. Юу ч хийх ёстой байсан, ямар ч шийдвэр гаргах ёстой байсан, зүгээр л эндээсээ хийж болно.

Арон      би, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадна. Саяын хурлаар хөдөлмөр хамгаалалтын хэрэгслийн талаар ярьж байсан.

Эм           Арон, чи 65 настай, хавдар тусч байсан. Тэр вирусыг авчихвал, яах болж байна?

Арон      би юу хийж байгаагаа мэдэхгүй байна

Эм           чи ухаантай царайлж байна. Чи, болгоомжлоод байна. Тэглээ гээд яасан гэж? Хэсэгтээ гэртээ хамт байхад юу нь буруу гэж?

Арон      буруу зүйл байхгүй бололтой.

Эм           бидэнд сонголт байхгүй. Зүгээр л мэдэр. Самартай юу самаргүй юу?

Арон      самартай.

Эм           заза.

Эм           юу болоод байнаа?

Лим        ээжийн чинь хүчилтөрөгчийн түвшин огцом буурсан. Амьсгалын аппаратанд оруулах хэрэгтэй байна.

Эм           энэ түүнийг илүү дээрдүүлэх болов уу?

Лим        бие нь энэ вирустэй өөрөө тэмцэх хэмжээнд хүртэл түүнийг амьд байлгана л гэж найдаж байна.

Эм           энэ аюултай вирус уу?

Лим        бидэнд л илүү аюултай

Клэйр    унтчихлаа. Хоолой нь их хавдсан байна.

Лим        удаан хий, аль болох хурдан дуусгамаар байгаа ч түүнийг ханиагаасай гэж хүсэхгүй байгаа биздээ.

Онцгой байдал зарласнаас хойш 3 дах долоо хоног

Алекс    байна уу?

Хүү         уучлаарай таныг сэрээчихсэн үү? Таныг боссон байх гэж бодсон

Алекс    босчихлоо. Би сэрүүлгээ хоёр удаа хойшлуулсан

Хүү         мэдээ уншлаа. Өчигдөр Санта Клара дүүрэгт 7 хүн нас барсан байна. Сэйнт Бонавэнтурт байхгүй юу?

Алекс    Сэйнт Бонавэнтурт өдөр бүр л хүмүүс үхэж байдаг, Кэллан.

Лиа         би чамайг санаад байна

Шон       мэднээ, чи аль хэдийн хэлчихсэн

Лиа         зүгээр л хэлэх гэснээ баталгаажуулах гэсийн

Шон       чи намайг маш их санаж байна гэж хэлсэн. Бас одоо хоёулаа үерхэж байгаа.

Лиа         энэ жинхнээсээ үерхэхгүй байхаас өөр зүйл

Шон       секс хийж чадахгүй байгаа учраас тэгэж байна уу?

Алекс    үгүй ээ, шаардлагагүй учраас шинжилгээ өгөөгүй байгаа. Би зүгээр ээ, надад шинж тэмдэг илрээгүй

Хүү         шинж тэмдэг илрээгүй байсан ч тусч болно.

Алекс    мэднээ. Чи дасгалаа хийгээд л байгаа юу? Амрах үедээ гарынхаа хүчийг алдмааргүй байгаа биздээ?

Лиа         би салат хийж байна. Түүнийгээ авч очоод хоёулаа масктайгаа, холоос идэж болохын.

Шон       масктай юм идэж болохгүй

Лиа         заза, тэгвэл юм идэхдээ маскаа аваад, өөр тийшээ хараад идье

Шон       энгийн маскыг тэгэж хэрэглэж болохгүй

Лиа         тэгвэл чи ажлаасаа надад маск аваад ир

Шон       үгүй ээ

Хүү         та нарт ХХХ байгаа биздээ?

Алекс    ХХХ?

Хүү         Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ааваа

Алекс    хэн нэг нь судалгаа хийж байгаа. Тиймээ манайд хангалттай байгаа. Тиймээ, аав нь болгоомжтой байна. Ээж чинь номын клубд элссэн гэлүү.

Хүү         Шон болгоомжтой байгаа юу?

Шон       тиймээ, би, маш их.

Лиа         би ч гэсэн, тэгвэл би чам дээр очвол аюулгүй юм байна

Шон       бид хоёр болгоомжтой байх ёстой учраас, чи ирж болохгүй

Лиа         алим яахын? Чамд хангалттай алим байгаа юу? Би дэлгүүр ороод..

Алекс    алим байгаа.

Шон       харав уу? Бүх зүйл хяналтанд байна

Алекс    бүх зүйл хяналтанд байгаа.

Шон       Амьсгалж чадахгүй болох хүртлээ битгий ирээрэй гэж хэлсэн биздээ

Эм           шөнөжин халуурч, ханиалгаад байгаа учраас тэр бараг унтаагүй

Шон       хэн хэлсэн бэ?

Эр            эхнэр маань надтай хамт ирэхийг хүссэн гэхдээ ажилтай байгаа. Нэн шаардлагатай боловсон хүчин.

Эм           тэр 10 паунд хассан.

Шон       амьсгалаарай.

Эм           тэр 7 хоногийн өмнө очих ёстой байсан

Шон       намайг сонсож байхад битгий яриарай. Амьсгал

Эм           бас тэр маш их ханиалгаад байгаа. Чамд хэлээгүй байх, гэхдээ их ханиаж байгаа.

Эр            уучлаарай

Эм           чи миний өмнөөс уучлалт гуйсан уу? Намайг чамд санаа зовсоны төлөө юу? Үнэхээр уучлаарай. Би зүгээр л нэг нөхөртөө санаа зовж байгаа эхнэр. Намайг өршөөгөөрэй, би муу хүн.

Шон       таны ингэж уурлаж байгаа чинь зөв хэрэг

Эм           юу?

Шон       нөхрийн чинь цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ аюултай түвшинд хүрсэн байна.

Эр            тийм, тийм байх учиргүй дээ. Надад, надад тийм ч муу санагдахгүй байна. Сайн биш гэхдээ миний амьсгал..

Шон       сонирхолтой л юм. Муу санагдахгүй байгаа ч таны бие муу байна. Түүнийг Ковидын давхар луу шилжүүл. Хамрын хөндийгөөр 8 ЭлПиЭм-ээр халуун чийглэг амьсгалын гуурс залга.

Клэйр    түүний Ц реактив уураг, улаан эсийн тунах хурд, ферритин, Ди-даймер, трансаминайзэс, Ай Эл-6 гээд бүгд нэмэгдсэн байна. Дэксамэтэзон хэрэглээд үзий. Би онлайн эмч нарын групп дээрээс үүнийг англи улсад үйлчилж байгаа гэж уншсан.

Эм           баярлалаа.

Алекс    уучлаарай юу гэсэн бэ? Өмсгөлөөс болоод сонсож чадсангүй.

Эм           баярлалаа. Таныг өнөөдөр ирж чадаагүй эмчийн оронд ирсэн гэж дуулсан

Алекс    манай хүү багтраатай. Би ийм зүйлийг олон жил хийж байгаа

Эм           би шүүгээгээ авчихсан. Бас хүүхдийнхээ орыг. Хоёуланг нь хана руугаа шахчихсан байгаа. Одоо түүнээс л шалтгаална. Би бүх зүйлийг зөв хиймээр байна.

Алекс    та эх хүн болох нь. Бүх зүйлийг зөв хийнэ гэж байхгүй.

Лим        солилцоо хийе, Ковидын тестийн иж бүрдэл дээр чинь нэмээд 200 бортого. Өөр юу хэрэгтэйн? Надад хайдрокси-клорокин, рибавирин байгаа. Цахилгаан бичлэгийн дамжуулагч аа? Үгүй ээ үгүй, би үгүй гэж хэлээгүй. 2 цагийн дараа очиж авы.

Клэйр    бидэнд илүү цахилгаан бичлэгийн дамжуулагч байгаамуу?

Лим        үгүй ээ, хомсдолтой байгаа. Гэхдээ энэ хүлээж болох асуудал.

Клэйр    Милдрэдийн артерийн хүчилтөрөгч 50-аас доогуур байна. Зүрхний гаралтай шокны шинж тэмдэг илэрсэн.

Лим        стеройд хийгээд үз

Клэйр    аль хэдийн хийчихсэн. Улам муудаад байвал би уушги зүрхний ачаалалыг нь багасгаж Экмо хиймээр байна.

Лим        сайхан санаа байна. Надад цахилгаан бичлэгийн дамжуулагч хэрэгтэй, чамд юу хэрэгтэй байна?

Шон       гуурс тавих уу?

Марк      болоогүй ээ, шаардлагатай үед л тавина.

Шон       хүчилтөрөгчийн хэмжээ давтамжтайгаар унаж байна.

Мор        одоо 74 болчихсон.

Шон       энэ байдлаараа..

Марк      доош нь харуулж хэвтүүлнэ. Нью Йорк дах найз маань үүнийг бүтнэ гэсэн. Заримдаа л.

Шон       Клэйрт одоо ямар байгаа вэ?

Алекс    тэр ядарсан байгаа байх

Шон       наадах чинь мэдрэмж биш. Түүнд одоо ямар байгаа вэ?

Мор        хэлэхэд хэцүү байна Шон, тэр маск зүүчихсэн байна

Шон       яг тийм. Түүнийг баяртай байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Гунигтай байгааг нь ч хэлж мэдэхгүй. Намайг гунигтай эсвэл баяртай байгааг ч хэлж чадахгүй

Клэйр    чи үнэхээр баяртай харагдаж байна Шон

Шон       үнэхээр сайхан юмаа. Би хүмүүсийг уншиж чаддаггүй. Одоо хэн ч хүмүүсийг уншиж чадахгүй. Хүмүүсийн хэлж байгаагаар, бид бүгдээрээ илүү найдвартай дохионд найдахаас өөр аргагүй болсон.

Клэйр    минйи царайг хараад мэдэхгүй байгаа бол би амаараа хэлье. Надад аймшигтай бйана. Бүгдэнд маань аймшигтай байна, бид өнгөрсөн 18 цагийн турш хүмүүсийг улам илүү өвчилж байгааг харлаа. Бид хэнд ч туслаж чадаагүй. Зүгээр л үхлийг хэсэгхэн зуур торгоож байна, ийм нөхцөл байдалд чамайг баярлаж байгаад үнэхээр ой гутаж байна.

Мор        түүнийг тайван орхи

Клэйр    чи ч гэсэн үүнд баярлаж байгаа. Бүх шаардлагагүй мэс заслууд цуцлагдсан, тэхээр чи ганцаараа биш бүх мэс засалч хэрэггүй болсон.

Алекс    Клэйр. Бид бүгдээрээ л ядарсан байна, маргааш ч гэсэн ялгаагүй байна. Гэхдээ тэр үе ирэхэд нэг нэгнээ үзэн ядахгүй байвал илүү тус болно.

...

Бичиг    Чамайг санаж байна, өнөөдөр дажгүй байсан гэж найдаж байна. Хайртай шүү.

...

Онцгой байдал зарласнаас хойш 4 дэх долоо хоног

Эм           та эмнэлэгт ажилладаг уу?

Лим        тиймээ

Эм           дараагийн цахилгаан шатаар явж болох уу? Үнэхээр их баярлалаа.

Шон       үгүй ээ

Алекс    яасан бэ?

Шон       үгүй ээ үгүй.

Алекс    гэхдээ би нойлын цаас аваад ирлээ, 12 ширхэг, хоёр давхар.

Шон       үгүй ээ болохгүй. Энэ бол Лиагийн шүүгээ.

Алекс    одоо ашиглахгүй байгаа

Шон       сул байлгах ёстой. Тэр эргээд ирж магадгүй. Энэ бол минйи байр. Чи миний зөвшөөрөлгүй аль нэг газарт юмаа тавьж болохгүй.

Алекс    би ч гэсэн Кэллан Миа хоёрыг санаж байна

Шон       энэ Лиагийн шүүгээтэй ямар холбоотойн?

Алекс    чи түүнийг санаж байгаа Шон

Шон       үгүй ээ санахгүй байна. Би Лиатай уулзвал, тэр Ковид авах эрсдэлтэй болно, тэгээд өвдөж магадгүй. Би тэрийг хүсэхгүй байна

Алекс    тиймээ тэгэж байна, чи түүнийг санаж байгаа.

Шон       би яагаад хүсэхгүй байгаа зүйлээ хүснэ гэж?

Алекс    хүмүүс зайрмаг идмээр байгаа ч яагаад дэглэм барьдаг билээ?

Эм           би Экмог түүний зүрхэнд тусална гэж бодсон

Клэйр    зүрхний ачааллыг нь бууруулж чадсан гэхдээ өөрийнх нь дархлааны систем эрхтэнүүд рүүгээ дайрсаар байгаа.

Эм           стеройдууд үүнийг нь зогсоох ёстой биздээ

Клэйр    бид илүү хүчтэй эмээр сольсон байгаа, үүнийг тусална гэж найдаж байна 

Эм           энэ түүний орны хажуугийнх нь шүүгээн дээр байдаг юм. Би 13-тайдаа ээжүүдийн баярын өдрөөр өгч байсан.

Клэйр    би түүнд дамжуулаад..

Эм           гуйж байна. Би өөрөө өгч болох уу?

Клэйр    ууч, уучлаарай Лашэл тэгэж чадахгүй ээ. Дэндүү эрсдэлтэй.

Эм           надад юу тохиолдох нь хамаагүй ээ. Ээж минь тэнд ганцаараа, машинд залгаатай хэвтэж байна. Би зүгээр л түүнийг хармаар байна, бас түүнд, хайртай гэж хэлмээр байна.

Клэйр    чадахгүй ээ.

Шон       уушги чинь шингэн, шүүрлээр дүүрсэн байна. Соруулах катэтэр өгөөрэй.

Эм           ковидоос болсон уу?

Шон       тийм л бололтой, мэдэхгүй ээ, байнга өөрчлөгдөөд байна. Магадгүй өөрийнх нь бактерийн уушгины үрэвсэлтэй хавсарсан байх.

Эм           би л гэртээ хариад түүнд өвчин халдаачихлаа, дараа нь түүнийг үзүүлсэн эмнэлэг рүү нь явуулсан..

Эр            хонгор минь, өөрийгөө буруутгах хэрэггүй. Би зүгээр болноо

Шон       таны уушгины шингэнг соруулах хэрэгтэй. Би энэ гуурсыг хамраар чинь оруулаад, амьсгалын замаар чинь явуулна. Нилээн тухгүй байх болно шүү. Минйи гарнаас битгий барьж аваарай.

Мор        гүнзгий амьсгал ав.

Алекс    түүнийг доош нь харуулах хэрэгтэй.

Мор        болохгүй ээ, тэр жирэмсэн

Алекс    тийм учраас физик эмчилгээний Мишээлээс энийг авлаа. Тэр жирэмсний иллэг хийдэг.

Арон      уучлаарай, ууч уучлаарай. Би дахиад хүнтэй ярьж байна. Түр хүлээж болох уу?

Эм           болноо, хаалгаа сайн хаачих.

Арон      заза

Эм           Би “Далайн худалдаачны орой”-д зориулж чопино хийж байна.

Арон      хясаа хаанаас авсын?

Эм           Брүногийнх руу гүйгээд ирсэн.

Арон      Чи хясаа авах гэж гарсан юмуу?

Эм           тиймээ, би маск, маскаа зүүсэн, тэд нар хүн хоорондын зайгаа сайн барьж байсан.

Арон      уучлаарай, би би хүмүүсийн амийг аварч болох эмнэлэг рүүгээ явж болохгүй, харин чи Далайн худалдаачны оройд зориулж хясаа авахаар Брүногийнх руу явж болж байгаа юмуу?

Эм           би чамаас залуухан, надад ямар нэг эрүүл мэндийн асуудал байхгүй, тэгээд ч эмнэлгээс ялгаатай нь, Брүногийнх Ковидийн туршилтын шил биш. Би бүх хоолоо төлөвлөчихсөн байгаа. Тэгээд би дүрэмт хувцасаа өмсөөд харин чи..

Арон      хоёулаа аялалын онгоцонд биш, хөл хорионд байна.

Эм           мэднээ, гэхдээ нэгэнт гэртээ гацсаных хөгжилтэй байж болно ш дээ.

Арон      энэ үдэшлэг биш, цар тахал. Надад сэдэвчилсэн оройн хоол, цэс боловсруулах, исгэгчтэй зуушинд зориулах цаг байхгүй

Эм           заза. Ядаж, оройн хоолондоо сайхан хувцаслаж болно биздээ?

Арон      тиймээ.

Эм           уушгиных нь шингэнг авчихсан уу?

Шон       тиймээ. Та яагаад энд байгаан?

Эм           намайг ойрхон байгаа гэдгийг мэдэх нь Мартинийг тайвшруулдаг.

Шон       Мартин таныг бага санах нь тус болно гэж бодож байна уу?

Эм           тиймээ, тийм.

Шон       Мартины зүрх шуугиж байна.

Эм           юу?

Шон       Мартин, Мартин. Сайн уу? Таныг сэрсэнд баяртай байна. Зүрхний хавхлаганд чинь бактерийн буглаа үүссэн бололтой

Эр            үнэхээр муу зүйл шиг сонсогдож байна

Шон       тиймээ. Ковидийн хүндрэлүүд ийм тогтвортой биш. Улам уур хүргэмээр болж байна. Би хагалгаанд орохоор явахдаа сайн тайлбарлаж өгий.

Клэйр    Экмо түүнд үйлчлэхгүй бйана

Лим        пульсгүй хэм алдалт. Эпи, түргэн тусламжийн тэрэг.

Клэйр    эпи хийлээ.

Лим        120 жоуль, холдоорой

Клэйр    одоо жигд бус цохилттой болчихлоо. 300 мг амиодарон хийлээ.

Лим        200 жоуль. Холдоорой.

...

Алекс    манай дүүрэгт өчигдөр 17 хүн нас барсан, уржигдарынхаас 2-оор илүү.

Хүү         ямар нэг дүгнэлт хийхэд дэндүү бага тоо байна. Шинэ тохиолдлын тоо хэд гэлээ?

Алекс    бас л нэмэгдсэн, 112-оор.

Лиа         хөөе Шон чамд зүгээр харагдаж байна уу?

Шон       би зүгээр ээ

Алекс    тэр зүгээр л харагдаж байна.

Лиа         би чамаас асуугаагүй, чи угаасаа худлаа хэлнэ. Кэллан, Шон ямар харагдаж байна?

Шон       би зүгээр ээ

Лиа         тэр ядарсан харагдаж байгаа биздээ?

Шон       би ядарч байгаа, гэхдээ бас зүгээр.

Алекс    Лиа, Шон зүгээр ээ, тэр зүгээр л чамайг санаж байгаа

Шон       үгүй ээ үгүй санаагүй, чамтай секс хийж байснаа л санаж байна.

Алекс    хөөе болгоомжтой, өсвөр настан байгаа шүү.

Шон       Кэллан секс гэж мэдэхгүй юмуу? Тэр 14 хоногийн дараа ахлах сургуулиа төгсөнө. Баяр хүргэе Кэллан

Хүү         баярлалаа Шон

Алекс    тэр мэдэж байгаа. Зүгээр л чиний сексийн талаар сонсохыг хүсэхгүй. Би ч гэсэн.

Шон       Тэр Лиа бид хоёрыг секс хийдэггүй гэж боддог уу? Бид хоёр их хийдэг. Эсвэл хийдэг байсан.

Алекс    мэдээж л дээ. Бүгдээрээ тэрэнд чинь итгэж байгаа. Тэр талаар чинь ярих шаардлагагүй.

Шон       дотно харилцаа бол гайхалтай зүйл.

Алекс    би өглөөний цайгаа уухгүй ээ

Лиа         чи намайг санаж байна

Шон       үгүй ээ. Үгүй ээ, хоёулаа өдөрт хоёр удаа ярьдаг. Ганц ялгаа нь бие махбодийн харилцаа л багассан, энэ халдварын эрсдлийг бууруулна. Гэхдээ би сексээ санаж байгаа. Харин чи?

Лиа         тиймээ.

Шон       утсаар хийж болохгүй нь тоогүй

Лиа         яг ч болохгүй бишээ.

Шон       цааш нь

Лиа         ажлаа тараад, ганцаараа байхдаа залгаарай.

Эм           чи, дууг нь хаачихсан байна уу?

Арон      тиймээ

Эм           саад болсонд уучлаарай. Хэзээ, хэзээ завсарлага авахын?

Арон      нэг цагийн дараа ирж болох уу?

Эм           чи үнэхээр завсарлага авах хэрэгтэй. Зүгээр л түр зуур гэрээсээ гараад үз. Энэ чамд илүү сайн ажиллахад тусална. Чи хөлнийхөө чилээг гаргаж, тархиа амраах хэрэгтэй

Арон      чи жаахан байж байгаад, өө золиг гэж.

Эм           чи ажлаа хийж байгаамуу? Сайхан газрын фэн 739 гэж хэнийн?

Арон      мэдэхгүй ээ гэхдээ хэн ч байлаа гэсэн, тэр 5 минутын өмнөхөөсөө илүү баян болчихлоо. Би салхилмаар байна. Эхлээд үүнийгээ дуусгаж болох уу?

Эм           үгүй ээ шаардлагагүй. Найзуудтайгаа хүссэнээрээ тоглож болно

Шон       буглаанаас үүссэн өсөлтүүд шашир хэлбэрийн хавхлаганд шилжсэн. Үндсэн эмчилгээг хийхийн тулд навчин хэлбэрийн захын нарийхан хурц зүсэлт хийх хэрэгтэй

Марк      зүрхийг чинь удахгүй бүрэн эдгэнэ гэж найдаж байна.

Эр            зүрх ээ? Үлдсэн эрхтэнүүд нь яахын?

Марк      харамсалтай нь, таны уушги хэвэндээ..

Эм           юу, юу байсан бэ?

Эр            хэн нэг нь харьж байгаа бололтой

Марк      таны уушги маш их үрэвсэл, хавантай байгаа, танд хүчилтөрөгчийн маск зүүх хэрэгтэй, энэ таны хүчилтөрөгчийн түвшинг нэмнэ гэж найдаж байна.

Эм           тийм ч үр дүнтэй сонсогдохгүй байна. Та нар өөр зүйл хйиж чадах уу?

Шон       үгүй ээ.

Алекс    чамд амьсгалын аппарат залгах ёстой, одоо би чамайг унтуулах болно

Эм           хэр удаан?

Алекс    хэдэн өдөр гэж найдаж байна. Гэхдээ түүнээс удахгүй ээ

Эм           миний хүүхэд 14 хоногийн дараа төрнө

Алекс    энэ та хоёрт хоёуланд нь хэрэгтэй.

Эм           би сэрэхгүй бол..

Алекс    сэрнээ. Хүүхэд чинь аюулгүй, чи залуу хүн, хүчтэй байгаа.

Лиа         Секс зүгээр л хүрэлцэх тухай биш. Төсөөлөл, сэтгэл хөдлөл, холбогдох зэргээр хийж болно

Шон       гэхдээ хүрэлцэх нь маш, маш чухал.

Лиа         яахав, хүрэлцэж болноо. Гэхдээ би чамд хүрэхгүй, чи надад хүрэхгүй. Чих чинь зүгээр үү?

Шон       өвдөж байна. Ковидоос болоод хоёр маск зүүх ёстой болсон, резин нь чихний ар талын арьсыг зүсчихсэн. Чи намайг гар хангалга хийж байхад бас хийх юмуу?

Лиа         тиймээ. Тэгээд нэг нэгэнтэйгээ ярилцана

Шон       их сатаармаар сонсогдож байна

Лиа         Шон, хоёулаа сексийн талаар ярилцах болно. Надтай юу хийж байгаагаа хэлдээ.

Шон       компьютероороо чам руу харж байна

Лиа         надтай юу хамт хийхийг хүсч байна?

Шон       чамайг үнсмээр байна. Гэхдээ би ковидтой бол яахын? Тэгвэл чи..

Лиа         би тэлээг чинь тайлж байна.

Шон       үгүй ээ, үгүй чи тайлаагүй. Би тэлээ зүүгээгүй байна

Лиа         заза, тэлээ байхгүй. Шон, зүгээр л нүдээ аниад, тэгэж байна гэж төсөөл

Шон       би нүдээ аньчихвал, чамайг харж чадахгүй Лиа, угаасаа одоо ч чамайг бүрэн харж чадахгүй байна.

Лиа         чи санаж чаднаа

Шон       үгүй ээ үгүй, энэ чинь тэнэг юм байна. Би чамтай секс хийж байгаа дүр эсгэхийг хүсэхгүй байна. Би чамтай хамт баймаар байна

Лиа         би ч гэсэн чамайг санаж байна Шон.

Онцгой байдал зарласнаас хойш 5 дах долоо хоног

Алекс    ханиаж байгаа юу?

Мор        халуурсан уу?

Эр            үгүй ээ

Алекс    амьсгал давчдаж байгаа юу?

Мор        хоолой өвдөж, үнэрлэх мэдрэмжээ алдсан уу?

Эр            үгүй ээ үгүй, тэгээгүй. Зүгээр л хэвлийгээр өвдөөд, гүйлгээд байгаа. Миний ходоодны үрэвслээс болсон гэдэгт итгэлтэй байна. Өрөөний хүн маань цар тахлаар юм жигнэх дуртай болсон. Би ирэхээс зайлсхийж байсан. Ковид тусмааргүй байна.

Мор        ийшээ суучих. Ковидгүй давхар. Хоол өгөхгүй, хэвлийн зургаа хүлээж байх зуурт нь эйстаминофин өгөөрэй.

Эм           хоол өгөхгүй ээ? Ердийн үед хэвлийн өвдөлттэй өвчтөнийг шууд хоолны газар луу явуулдаг байсан.

Алекс    Эмбар байна, ургийн зүрхний цохилт багассан гэнэ, удахгүй хүүхэд төрөх нь

Мор        яв яв

Эм           баярлалаа. Чамайг завгүй гэдгийг мэднэ

Клэйр    танд юугаар туслах уу? Та зүгээр үү?

Эм           ээжид минь нэг зүүлт байсан, загалмай. Өдөр бүр зүүдэг байсан. Тэрийг нь буцааж авч болох уу

Клэйр    бүх өвчтөнүүдийн эд зүйлийг нэг газарт хадгалдаг юмаа. Бид нар цар тахлыг дууссаны дараа л өгөх ёстой. Надад үнэхээр харамсалтай бйана.

Эм           баярлалаа.

Клэйр    Заза. Би, би танд олж өгөхийг боды. Цэвэрлээд, танд авчраад өгий.

Эм           Чамд түр зууртаа энд чимээгүй байх болно гэж хэлэх гэсийн. Би Сүзитэй хамт далайн эргээр алхлаа. Бид 6 фитийн зайтай явнаа

Арон      6 фит гэдэг чинь хамгийн багадаа. Гэсэн ч эрсдэлтэй гэсэн үг.

Эм           тэхээр, чи надтай хамт юу ч хийхийг хүсэхгүй байгаа мөртлөө, одоо бусад хүмүүстэй юм хийлгэхийг хүсэхгүй байгаа юмуу?

Арон      чи намайг болгоомжтой байлгахыг хүссэн шиг, чамайг болгоомжтой бай л гэж хэлж байна

Эм           чи надаар юу ч хийлгэхгүй байгаа. Би дэлгүүр явж, салхилж ч чадахгүй байна, чи надтай хамт цагийг өнгөрүүлэхгүй байна

Арон      би жаахан завгүй бйана

Эм           чи покер тоглож байгаа

Арон      би ажиллаж байхдаа ганцхан цаг л покер тоглосон. Чамтай өдөр бүр минут бүрт хамт байна.

Эм           тэгвэл намайг салхилахаар явсанд үнэхээр их баярлах байх. Би их удаан алхана шүү.

Эм           чи дараагийн..

Лим        хараал идсэн маскаа зүү.

Эр            Родригэз үү, Житэр үү?

Эм           амархаан, Житэр. Би үзэн ядалтаар дүүрэн Эй Родыг үзэн яддаг, Житэр биднийг ялж чадна.

Эр            чиний хамгийн дургүй Янки хэн бэ?

Мор        би хэзээ ч Пол Рэвэрийг өмөөрч байгаагүй. Цусны шинжилгээнээс чинь харахад цагаан эс чинь нэмэгдээгүй, ходоодны үрэвслээс болсон гэх шинж алга. Зурагийг чинь харцгаая. Уолтэрыг Си Ти рүү хүргэж өгч чадах уу?

Эм           чаднаа. Тэднийг Даймондбакад 7 тэмцээнээр хожигдсоныг санаж байна уу?

Эр            би баярлаад бүр уйлсан шүү.

Алекс    ууц нь мэдэгдэж байна

Эм           тэндээ дарж байгаарай. Ичих хэрэггүй ээ, яг одоо хүүхдийг гаргах хэрэгтэй. Хүүхдийг гаргалаа. Ямар харагдаж байна Парк эмчээ?

Алекс    дажгүй ээ. Ягаавтар өнгөтэй, идэвхтэй, сайн амьсгалж байна.

Эр            зүүн талын гуравдах гал хамгаалагчийг эргүүлээгүй байна эргүүлэх ёстой. Зүгээр л эргүүлээд, унтрааж байгаад дахиад асаа.

Эм           энэ хатаагчных гэжүү?

Эр            чамайг нэг алдаатай гал хамгаалагчаас болж засварчин дуудаасай гэж хүсэхгүй байна.

Эм           хатаагч зүгээр байгаа. Чи ч гэсэн зүгээр болно.

Эр            би чамд хайртай

Эм           тэгэж хэлэх хэрэггүй ээ

Эр            гэхдээ хэлмээр байна

Эм           хэлэх шаардлагагүй, ойлгосон уу? Энэ чухал мөч биш. Чи зүгээр болно.

Эр            Лили, аппаратанд, аппаратанд орсон ихэнх хүмүүс, эдгэрч чадахгүй.

Эм           утсаа эмчдээ өгчих. Түүнд зүгээр болно гээд хэлээд өгөөч.

Шон       чадахгүй ээ. Түүний зөв. Аппаратанд орсон ковидийн өвчтөнүүдийн дийлэнх нь эдгэрч чадахгүй.

Эм           утсаа нөгөө эмчдээ өг.

Марк      Мартины хэлж байгаа зүйл үнэн. Харамсалтай байна, танд сайн мэдээ дуулгамаар л байна.

...

Алекс    охин чинь үнэхээр үзэсгэлэнтэй. 2,9 кг, 48 см, ковидын халдвар аваагүй. Чиний хамрыг дуурайсан, үнэхээр сайн идэж байгаа. Тэр давхрын бүх хүмүүс өлсөж байгааг нь мэддэг. Чи л сайжрах хэрэгтэй, тэгээд охиноо тэврээрэй

Мор        одоогийн байдлаар сайн мэдээ. Ходоодны үрэвслийн шинж тэмдэг алга. Зүгээр л одоо..

Эр            яасан? Одоо юу гэж?

Эм           байна уу?

Мор        маскаа зүү

Эм           гэхдээ би..

Мор        маскаа зүү, яг одоо. Уолтэрийн хэвлийний зурагт уушгиных нь доод хэсэг орсон байна. Ходоодны үрэвсэл биш ковид байна. Бид хоёр хоёулаа хавьтал болсон, бас Уолтэрийг нэг цагийн турш тэнд сууж байхад тэрүүгээр өнгөрсөн бүх хүмүүс.

Алекс    Эмбарын асидоз улам дордож байна. Тэр хангалттай хүчилтөрөгч авахгүй байна.

Марк      амьсгалын аппарат нь яасан?

Алекс    дээд цэгтээ байгаа. Уушгийг нь задлах эрсдэлтэй учраас даралтыг нь нэмж болохгүй.

Марк      түүнд гэр бүл байгаа юу? Хамаатан саданд нь дуулгах цаг болсон

Алекс    би нэг жижиг клиникийн аврах туршилтын эмчилгээний талаар уншиж байсан, Чилийн судалгаа. Тэр сайн нэр дэвшигч болно, сайтокайны шуурга байхгүй, тропонин нь бага, элэгний эс, креатинин ч бага байгаа. Эрхтэнүүд нь сайн байгаа.

Марк      тэгвэл яагаад биен дэх бүх булчинг нь хөлдөөж, саармагжуулж болохгүй гэж?

Алекс    температурыг нь буулгах нь үрэвсэлт урвалуудыг багасгаж, түүнийг хүчилтөрөгчөөр хангана. Бас энэ хамаатан луу нь ярихаас илүү дээр арга.

Марк      түүнийг байнга ажиглах хэрэгтэй болно. Бид аль хэдийн хэт ачаалалтай ажиллаж байна

Алекс    би чаднаа. Би түүнийг бүрэн хариуцаж байна.

Шон       хэн бэ?

Лиа         Лиа байна

Шон       чи орж болохгүй

Лиа         би чамд нэг зүйл авчирсан.

Шон       тоогүй л юм. Наадахаа надад өгөхөөр орж ирж болохгүй нь

Лиа         би онлайнаар эмч нар маскаа ингэж зүүж байгааг харсан. Гаран дээр нь маскныхаа резинийг тааруулбал, чихийг чинь үрэхгүй.

Шон       тийм байна. Баярлалаа.

Лиа         би орж болохгүй гэдгээ мэднэ гэхдээ явмааргүй байна.

Шон       чи наанаа байж болноо.

Лиа         маргаашийн өглөөний цайнд юу идэх үү?

Шон       Парк шарвин хийнэ

Лиа         гоё юмаа.

Шон       тэр өмнө нь хийж байсан. Гэхдээ тийм амттай биш

Лиа         яагаад?

Шон       амттай биш байсан, мэдэхгүй ээ, гэхдээ би түүнд хэлсэн, би “Парк эмчээ, энэ шарвингууд чинь..

...

Арон      энэ миний шүүгээ юу?

Эм           юу? Чи бидний хамтдаа байх хугацааг тааламжтай биш тэсч өнгөрүүлэх зүйл гэж бодсон учраас, би үүнийг чамд илүү хялбар байна гэж бодсын. Яг одоо үүнээс илүү холдуулж чадахгүй нь, одоо хаалгаа хаагаад өрөө рүүгээ буцаад яв.

...

Мэл        бүх зүйл сайхан болноо.

Back to episodes Go home