543
Нэнэ чангийн хамгийн чухал зүйл шүү.
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин чан ээж)
3. Каза Казама Тоорү
4. Маса Сато Масаү
5. Нэнэ Сакүрада Нэнэ
6. Боо Боо чан
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Сайн уу Химавари бүлгийн дайчдаа. Өглөөний мэнд нөхөр дайчид минь. Мм? Яагаа вэ?
Маса: Чшшш. Нэг л биш байна.
Шин: Юу? Масаүгийн толгойны хэлбэр үү?
Маса: Бишээ. Хар л даа.
Шин: Мм? Нэнэ чан?
Каза: Өглөөнөөс хойш хэнд ч нүүрээ харуулахгүй байгаа юм.
Боо: Биднээс зугатаад байгаа.
Маса: Яасан юм болоо?
Шин: Масаү ахиад Нэнэ чанг уурлах юм хийсэн юм бишүү?
Маса: Айн? Би юу хийсэн юм болоо?
Шин: Хурдхан уучлал гуйсан нь дээр байх.
Маса: Мм?
Каза: Тиймээ. Хамтдаа айл гэрдэе гээд хэлэх юм бол уур нь гарах байх.
Маса: Аа тэгмээргүй байнаа.
Шин: Масаү ганцаараа тэгж хэлээд л болчих юм бол харин ч амар юм бишүү.
Боо: Бид бүгдийн төлөө.
Каза: Масаү, чиний хийсэн зүйлийг мартахгүй ээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: Нөгөө... уучлаарай. Сайн ойлгохгүй байгаа ч уурлахаа больчихоо. Айл гэрдэж тоглоё. Айн? Нэнэ чан? Миний буруу. Би уучлал гуйя. Ий уучлаарай.
Шин: Мм сая харсан уу?
Каза: Нэнэ чан уйлчихсан байна. Яасан юм болоо?
Боо: Их гунигтай юм тохиолдсон юм болов уу?
Шин: Дараа нь иднэ гэж бодож байсан загасны хайрсыг нь өөр хүн идчихсэн.
Каза: Наадах чинь юу гэсэн үг вэ.
Маса: Арай бүтэлгүй хайр юм биш биз?
Каза: Хэнд хайртай болсон гэж?
Шин: Эсвэл хаягдсан.
Каза: Хэнд?
Боо: Илүү чухал асуудал байж магадгүй.
Каза: Хэнд?
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нэнэ: Аа: Яаа аа.
Шин: Нохой гаслам эмэгтэйн орилоон.
Каза: Модод цэцэглэж буй мэт гээч:
Каза: Нэнэ чан?
Маса: Яагаа вэ?
Нэнэ: Ёоо ёоо.
Шин: Өө өө.
Нэнэ: Ёоёо.
Шин: Өө Нэнэ чан сайхан хариу үйлдэл үзүүлж байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бүгд: Шүд чинь өвдөөд байгаа юмуу?
Нэнэ: Араа өвдөж байна. Дээрээс хойш өвдөөд л байсан л даа. Гэхдээ өнөө өглөө боссон чинь бүр аймар өвдөөд. Нусны алчуураа орхичихож.
Шин: Май.
Нэнэ: Баярлалаа. Мм?
Шин: Андуурчихаж.
Нэнэ: Уур хүрсэн чинь өвчин 2 дахин нэмэгдчихлээ.
Боо: Хббрхийдөө.
Каза: Хорхойтчихжээ.
Нэнэ: Яах аргагүй тэгсэн гэж үү?
Шин: Шүдээ сайн угаахгүй болохоор тэгж байгаа юм.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Каза: Ингэж хэлж байгаа Шинносүкэ өөрөө сайн угаадаг юм уу?
Шин: Ойлгомжтой шд. Угаачихаад чокоби иддэг.
Бүгд: Болохгүй шдээ.
Каза: Би бол автомат шүдний сойзоор орой бүр сайн угаадаг.
Боо: Автомат аа?
Каза: Сойзны үс нь 1 минутад хэдэн арван мянган удаа эргэдэг юм.
Шин: Өө өө.
Каза: Юу хийгээд байгаа юм?
Шин: Би 1 минутад хэдэн удаа өгзгөө эргүүлэхээ туршиж үзэж байна.
Каза: Балай юмаар автомат сойзтой өрсөлдөхөө боль.
Нэнэ: Дураараа юм ярьцгаагаад л. Эд нар хүний шүдийг хараад дэмий ярьж зогсох нь ямар учиртай вэ? Автомат сойз энэ тэр юу ч байсан хамаа алга. Энэ өвчинг л намдаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Алган дээрээ шүд гэж бичээд залгина.
Каза: Тийм юм гэж байхгүй ээ.
Маса: Нөгөө... агаар сорвол жаахан ч гэсэн өвдөлт нь намддаг гэж сонссон юм байна.
Нэнэ: Тиймүү? Нээх өөрчлөгдөхгүй байна.
Шин: Агаараа сороод л байвал?
Каза: Гэхдээ хорхойтой шүдийг тэр чигээр нь орхиод эдгэрнэ гэж байхгүй шд. Бүр ч өвчтэй болоод шүдгүй болно шүү.
Нэнэ: Аа аа .
Боо: Шүдний эмчид үзүүлсэн нь дээр.
Нэнэ: Ай? Шүдний эмч үү?
Маса: Аан Нэнэ чан айгаад байгаа юм байна.
Нэнэ: Айсан юм байхгүй ээ.
Шин: Үнэн үү?
Нэнэ: Зүгээр ээ.
Шин. За тэгвэл явбал яаж байна? Би хамт явж өгөх үү?
Нэнэ: Айн?
Шин: санал болгох гэвэл 4-р гудамны шүдний эмнэлэг.
Каза: Хөөх тэндхийн эмч сайн юм уу?
Шин: Царайлаг олон асрагч, сувилагч эгч нар байдаг юм.
Каза: Тэр чинь юу гэсэн үг юм.
Нэнэ: Тэр чинь шал хамаагүй шд..
Каза: Ямар ч байсан хурдан явсан нь дээр шүү. Эрт бол эмчилгээ ч хялбар. Өвдөлт нь бас бага байна.
Нэнэ: Гэхдээ ..
Каза: Бид нар бүгдээрээ хамт явж өгье. Тэгэх үү хүүхдүүд ээ?
Бүгд: Ммхн.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бүгд: Нэнэ чан хичээгээрэй. Нэнэ чан хичээгээрэй. Нэнэ чан хичээгээрэй.
Эм: Энэ одоо яг ямар нөхцөл байдал вэ?
Бүгд: Нэнэ чан хичээгээрэй. Нэнэ чан хичээгээрэй. Нэнэ чан хичээгээрэй.
Эм: Хүүхдүүдээ баярлалаа. Одоо зүгээрээ.
Шин: Зүгээр зүгээр. Биднийг тоох хэрэггүй. Бид шүдээ үзүүлж дуустал нь хамт байна.
Каза: Нэнэ чан дэмжиж байгаа шүү.
Маса: Хичээгээрэй.
Боо: Хичээгээрэй.
Шин: Эмчилгээ дуусахаар гэр бүлийн хоолны газарт баяраа тэмдэглэе за.
Эм: Дураараа шийдээд зүгээр.
Нэнэгийн шүд хорхойтсон болохоор өнөөдөр өөр газраар орохгүй ээ. Ёстой нэг.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Цаг авсан Сакүрада байна.
Эм1: Аан за тэнд суугаад хүлээж байгаарай.
Шин: Тээр хэлээгүй юу. Царайлаг эгч байгаа биздээ?
Маса: Тийм байна.
Эм1: Та нар ямар хэргээр яваа билээ?
Шин: НоХара Шинносүкэ. 5настай. Фүтаба цэцэрлэг, Химавари бүлгийн хүүхэд. Эд нар манай сонин найзууд.
Каза: Хэн сонин гэж? Уучлаарай Нэнэ чанг үзүүлэхээр ирсэн юм.
Эм1: Хөөх ийм олон найзууд нь хамт ирээд Нэнэ чан ч алдартай юмаа.
Бүгд: Үгүй ээ үгүй. Ерөөсөө тийм юм байхгүй.
Эм2: Сакүрада Нэнэ дотогшоо ороорой.
Бүгд: Өө өө.
Эм2: Та нар хүлээж байгаарай за.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Аан энд байна.
Нэнэ: Яаа аа аа.
Шин: Ахиад л нохой гаслам эмэгтэйн орилоон.
Каза: Модод цэцэглэж буй мэт гээд байхад чинь.
Маса:
Боо:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Каза: Тэр сувилагчийн Ёоко гэдэг гэсэн.
Маса: Миний шүд хорхойтвол заавал энэ эмнэлэгт ирнээ.
Шин: Би өнөөдрөөс эхлээд өдөр бүр чихэртэй юм идээд шүдээ хорхойтуулдаг юм билүү?
Каза: Өдөр болгон л иддэг биздээ.
Бүгд: Хэхэхэ.
Нэнэ: Та нар !
Каза: Өө Нэнэ чан?
Маса: Ашгүй дээ. Өвдөлтгүй болоод...
Нэнэ: Нэнэ шүдээ эмчлүүлж байхдаа айл гэрдэх гоё санаа бодож олсон.
Бүгд: Гоё санаа?
Нэнэ: Нэнэ шүд нь өвдөж байгаа эмгэнэлт зохиолын гол дүрийн гэрийн эзэгтэй. Масаү компанид ажилладаг нөхөр нь. Тэгээд Нэнэ шүдний эмнэлэгт очоод багийн найз Казаматай таарна. Тэгсэн тэр шүдний эмч болчихсон байна.
Каза: Нэнэ чан шүд нь зүгээр болоод урьдынх шигээ болчихож.
Маса: Шүд нь өвдөж байсандаа зүгээр байсан байж магадгүй л юм.
Нэнэ: Сонирхолтой байгаа биздээ?
Бүгд: Ммхн.
Нэнэ: За маргааш цэцэрлэг дээрээ тоглоё.
Бүгд: Хмм.
Шин: За Нэнэ чангын буцаад урдны байдалдаа орсныг тэмдэглээд гэр бүлийн хоолны газарт Харамслын үдэшлэг хийх үү дээ.
Бүгд: Тийм шүү Тэ?
Эм: Хийхгүй за.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Хоббигоороо хөгжилдөнө шүү.
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2.Маса Сато Масаү
3.Агэо Агэо
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: Болчихлоо хэхэ. Энэ чинь юу вэ?
Шин: Юу хийж байгаа юм бэ Масаү?
Маса: Наадах чинь миний л хэлэх үг байна. Шин чан юу хийж байгаа юм?
Шин: Өвсөнд нуугдаад ваад ваачин хийж байж байсан чинь нойр хүрээд
Маса: Ваад очин? Арай bird watching юм биш биз?
Шин: Ммхн Ваад очин. Энийг аав гольф тоглохдоо хэрэглэнэ гээд аваад тэхдээ хэрэггүй гээд надаа өгсөн юм. Ваад очин ч болтугай хар гээд. Тийм болохоор би өнөөдрөөс Ваад очин-г хоббигоо болгоно.
Маса: Аа Шин чан бас өнөөдрөөс юм уу? Би бас өнөөдрөөс эрвээхэй цуглуулахыг хоббигоо болгож байгаа юм.
Шин: Өө за.
Маса: Гэртээ тэжээгээд өндөглүүлнэ. Гэхдээ яагаад өмдөө тайлчихсан байсан юм?
Шин: Ойлгохгүй байна уу Масаү. Ваад очин
Маса: bird watching шдээ. Шин чан үнэхээр андуураад байна. Хэтэрхий андуурсан байна.
Шин: Өө за би яавал дээр вэ?
Маса: Юун төлөө дуран авч яваа юм.
Шин: Яагаад юм болоо?
Маса: Чи нээрээ ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: bird watching гэдэг нь шувууг дурандаж хараад хөгжилдөх гэсэн үг байхгүй юу. Хардаа тийшээ.
Шин: Аль аль? Өө. Нисчихлээ. Мм? Энэ өөртөө итгэлгүй дүр төрх чинь арай?
Агэо: Тэгэхээр тэгэхээр...
Шин: Агэо багшаа?
Маса: Агэо багшаа?
Агэо: Өө өө.
Шин: Хад болсон ч мэдэгдээд байнөө Агэо багшаа.
Агэо: Нөгөө .. юу .. сайн уу.
Маса: Сайн байна уу?
Шин: Зураг зурсан юм уу?
Агэо: Аа битгий хар. Ичмээр юмаа.
Шин: Алив алив. Юу ч зураагүй байна шдээ.
Агэо: Харин өнөөдрөөс эхэлж байгаа хобби болохоор одоо ингээд зурах гэж байсан юм.
Шин: Өө за. Агэо багш бас өнөөдрөөс эхэлж байгаа юм уу.
Агэо: Айн?
Маса: Бид нар бас шинэ хоббитой болж байгаа юм.
Шин: Би ваад очин.
Агэо: Очин?
Маса: bird watching. Би эрвээхэй барих.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: Хөөх яг л жинхэнэ зураач шиг юмаа.
Агэо: Би хэлбэрээс нь эхэлж бүрдүүлдэг юм.
Шин: Хөөх энэ ч сайн эд байна.
Маса: Шин чан мэддэг юм уу?
Шин: Үс нь өөр юм.
Агэо: Энэ үнэтэй байсан болохоор битгий тоглоорой.
Шин: Үнэтэй бол илүү гоё зурах уу?
Агэо: Болмоор юм шиг санагдаж байна.
Шин: Ээж үнэтэй гоо сайханы юм аваад царайлаг болж магадгүй тэ адил юм тэ.
Агэо: Ямар нэг тайлбар хийхээс татгалзаж байна.
Маса: За би эрвээхэй барихаа үргэлжлүүллээ.
Агэо: За хичээгээрэй.
Шин: За хичээгээрэй.
Агэо: Би ч гэсэн зурлаа.
Шин: Би ч гэсэн харлаа. Ихи.
Агэо: Айлын гэр харж болохгүй. Bird watching биздээ? Шувуу хар.
Шин: За. Шувуу шувуу шувуу. Дуу нь сонсогдоод байгаа ч хаана байгаа нь мэдэгдэхгүй юм. Өө
Илүү ойртож ирэхгүй юм байхдаа. Өө нээрээ хэрээ гялалздаг юманд дуртай гэж Ёшинага багш хэлж байсан. Ирээрэй ирээрэй.
Маса: Юу хийж байгаа юм бэ Шин чан?
Шин: Чшшш. Чимээгүй.
Маса: Юу вэ?
Шин: Масаү энэ чигээрээ энэ чигээрээ. Илүү ойрхон. Илүү ойрхон.
Маса: Юу хийгээд байгаа юм бэ Шин чан.
Шин: Хэрээтэй танилцаж байна. Энэ чигээрээ байж байгаарай Масаү.
Маса: Байж байна гэж юу гэж байгаа юм.
Шин: Болж байна болж байна.
Маса: Болохгүй байна за.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: Яахаараа би ингэж хэрээний сангасанд будагдаж байдаг юм?
Шин: Хэрээ өөрийн мэдэлгүй л сангасаа гаргамаар толгой байсан юм байлгүй.
Маса: Юу гэсэн үг юм? Ёстой нэг. Хэрээг бол хот дотор ч харж болно. Илүү ховор шувуу хай.
Шин: Өө за. Ховор шувуу юмуу. Ховор шувуу ховор шувуу. Шувуу харахаас илүү хайх цаг нь удаан сонирхолгүй юмаа. Ховор шувуу.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Агэо: Аа ёстой нэг. Юу зураад байгаа юм болоо би?
Шин: ховор шувуу, ховор шувуу. Ховор шувуу
Агэо: Шин чан bird watching-гийн чинь үйл явц хэр байна?
Шин: Энэ ой ерөөсөө шувуугүй юмаа.
Агэо: Одоо ч гэсэн зөндөө дуугараал байна даа.
Шин: Багш зургаа зураад дуусчихсан уу?
Агэо: Тэр ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шин: Яагаад харандааны зураг зурсан юм.
Агэо: Яаж зурахаа мэдэхгүй гэнэт л.
Шин: Түр зурчихаж болох уу?
Агэо: Аанхан тэг тэг.
Шин: Ингээд ингээд ...
Агэо: Хурдан юмаа.
Шин: Ингээд ...
Агэо: Сайн зурж байна шүү.
Шин: Будаад будаад. Өө дажгүй болоод байна шүү. Цэнхэр өнгө цэнхэр өнгө.
Агэо: Хоббигоо алдчихлаа.
Маса: Хээе хээе. Энэ ч хурдан юмаа.
Агэо: Масаү?
Маса: За
Агэо: Түр өгч байгаач?
Маса: Айн? Багш бас шавьж барьж авдаг юм уу?
Агэо: Яахав жаахан байхдаа их хийдэг байсан.
Маса: Өө Агэо багш гайхалтай.
Агэо: Ээ хэхэ. Тийм байна уу?
Маса: Өө ахиад ирчихлээ.
Ээ нэг удаадаа бүр 2ыг.
Агэо: Масаү, шавьжныхаа хайрцгийг зээлчих.
Маса: Болно л доо.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: Хоббигоо алдчихлаа. Шин чан яасан юм бол?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Маса: Айн? Яагаад Шин чан зураг зурж байгаа юм?
Шин: Би анхаарлаа төвлөрүүлсэн байна: Битгий надтай яриарай.
Маса: Аан тиймүү. Түр дуранг чинь зээлж болох уу?
Шин: Тэг тэг.
Маса: Өө хөөрхөн шувуу:
Бүгд: Хөгжилтэй...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Аавд бэлэг шүү
Нэрсийн товчлол:
1. Шин Нохара Шинносүкэ (Шин чан)
2. Миса Нохара Мисаэ (Шин чан ээж)
3. Хиро Нохара Хироши (Шин чан аав)
4. Мүса Кояама Мүсаэ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: За.
Миса: Явчихаад ирдээ. Мм? Хонгор минь? Цүнхээ цүнхээ.
Хиро: Мм? Аа
Миса: Зүгээр байгаадаа?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр аавыгаа баярлуулъя. Яаж баярлуулахыг та 2 бас бодоорой.
Шин: Би.
Миса: За Нохара Шиннсүкэ хариуулаарай.
Шин: Аавд ямар нэгэн бэлэг өгөх нь зүгээр гэж бодож байна.
Миса: Өө сайхан сонсогдож байна. Юу өгвөл зүгээр вэ?
Шин: Залуу эхнэр.
Миса: Татгалзаж байна. Өөр?
Шин: Сайхан сэтгэлтэй эхнэр.
Миса: Арай
Шин: Том хөхтэй эхнэр.
Миса: Арай.р
Шин: Булбарай уруултай эхнэр.
Миса: Наада эхнэрийнхээ цувралыг зогсоо.
Шин: за ээж та юу өгвөл дээр гэж бодож байгаа юм?
Миса: Харин ээ? Жишээлбэл орой ирэхэд нь инээмсэглэж угтаад, хоол идэхийнх нь өмнө хийх юмыг нь хийж өгөөд ...
Шин: Тэр чинь эхнэр хүний байнга хийдэг юм биш үү тэ?
Миса: Ёстой нэг.
Мүса: Өглөөнөөс хойш яагаад орилоод байгаа юм.
Миса: Өглөө гэж аль хэдийн үд өнгөрчихөөд байна.
Мүса: Тэгээд юунаас болоод чанга дуугараад байгаа юм?
Шин: Ээж аавыг баярлуулмаар байна гэнээ.
Мүса: Аанхан эгч та ямар нэг өөр санаа агуулж байна уу?
Миса: Юу гэж байгаан?
Мүса: Ахаас нууцаар ямар нэгэн үнэтэй юм авсан биздээ?
Миса: Тийм юм хийгээгүй. Тэгэхээр байнаа...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Ийм юм болсон юм. Тэр хэлэхгүй байгаа ч ойрд ер нь тиймэрхүү байгаа.
Мүса: Мм. Эгч ч бас гайгүй боддог л юм байна шд.
Миса: Тэр тэгэлгүй яахав. Сонсож байна уу?
Мүса: Ммхм ммхм. Ойрд унжийгаад байгаа ахад бэлэг ч болтугай өгч сэргээе гэсэн үг биш үү?
Миса: Тийм тийм.
Мүса: Би ч толгой хоргодож байгаа хүн. Дээрээс нь хүнд бэлэг өгөхөөр хүн ч биш.
Миса: Мэдэж байнаа тийм болохоор чамаас хүлээх хүлээлт алга.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: За тэгэхээр аавда талархлаа илэрхийлээд юу бэлэглэх вэ?
Шин: Дахиад л тийшээгээ буцах юмуу? Гэхдээ аавын эхнэр болж өгөх залуухан эгч байхгүй гэж бодож байна ...
Миса: Чи ч гэсэн наадхаа ярихаа боль. Бэлэг гэхээр мөнгө зарахаас илүү сэтгэл шингэсэн байх хэрэгтэй байх тэ.
Шин: За сэтгэл шингэсэн намайг бэлэг болгоод ...
Миса: Тийм биш гараар хийсэн юманд илүү баярлана гэж бодож байна.
Шин: Өө хө. За би барималын шавраар аавын дуртай юмыг хийнээ. Харин ээж та?
Миса: Дархлаа дэмжих хоол хийж өгнөө.
Шин: Манай дархлаа дэмжих хоол гэхээр шарсан мах энэ тэр хялбар хийгддэг л хоолнууд байдаг биздээ. Таарчих шиг боллоо.
Миса: Бишээ гол нь сэтгэл. Хима ч гэсэн үү? Чинийхийг харин яах вэ? Энийг бэлэглэнэ гэж үү?
Энэ чинь ээжийнх нь бөгж.
Шин: Хима наадхаа зараад аавд бэлэг ав гэж хэлж байгаа юм.
Миса: Миний юм бол миний юм. Аавын бэлэгтэй хамаа байхгүй. Хима харин яах вэ? Мах идсэний дараа амттан идмээр санагддаг шд тэ.
Шин: Өөхтэй юм.
Миса: Бишээ. Хөнгөхөн юм. Аа бүгдээрээ пүддинг хийх үү? Тэрийг Хима аавдаа өгвөл аав нь баярлана даа.
Шин: Гэхдээ Хима чадах юмуу?
Миса: Харин тиймээ. Жаахан сургууль хийж үзсэн нь дээр байх.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Миса: Хима чан энийг пүддингийн хайрцаг гэж бодоод өгөөд үздээ. Май гээд хөөрхөн царай гаргаад. Хийгээд үздээ. Болохгүй болохгүй ийм аймар царай гаргаж. Сонсож байгаарай. Хамгийн хөөрхөнөөрөө ингээд.
Дотор сонин болчихлоо.
Шин: Хачин юм харчихсан юм чинь:
Миса: Хачин юм гэж юу вэ?
Шин: Өө.
Мүса: Бэлэг ээ гэж
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Би ирлээ. Ээ.
Шин: Ааваа би ирлээ.
Хиро: Та ирэв үү гээч.
Миса: Гэртээ тавтай морил. Өнөөдөр ч бас сайн ажиллалаа шүү.
Хиро: Нөгөө... Мисаэ?
Миса: За?
Хиро: Би ямар нэг буруу юм хийсэн юм уу?
Миса: Үгүй ээ юу ярина вэ?
Хиро: Арай...
Бүгд: мм?
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Энд хийсэн мөнгө. Байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиро: Энэ ер нь ?
Энэ ер нь юу болоод байна? Би ингэхэд юу болох юм болоо? Нуусан мөнгө ч яах уу байна. Тэгвэл юу байж болох уу? Нууцаар авсан бүсгүйчүүдийн зургийн цомирлогыг олчихсон юм болов уу? Дээр орсон хоолны газрын эмэгтэй нэрийн хуудсыг хаяха мартаад
Миса: Хайрт минь. Үргэлж сайн ажилладаг шүү.
Шин: шүү.
Хима: шүү.
Мүса: Үргэлж сайн ажилладаг шүү.
Миса: Мүсаэ?
Мүса: Би ч гэсэн тусыг нь авдаг шдээ байнга.
Миса: Жаахан сайнаар бодлоо.
Хиро: Мм?
Мүса: Эгч ахыг уруу царайлаад байна гээд санаа зовсон шүү.
Хиро: Юу?
Мүса: Тийм болохоор бүгдээрээ сэргээе гээд.
Хиро: Аан тиймүү. Тийм байсан юмуу?
Гайхшралд орлоо шүү.
Миса: Алив Шин чан?
Шин: Энэ миний бэлэг.
Хиро: Энэ юу вэ?
Шин: Баримлын шавран дүпү.
Хиро: Өө за баярлалаа. Юутай юм?
Шин: Юу ч үгүй.
Хиро: За хадгалнаа.
Уучлаарай ойрд ажил дээр урагшилж өгөхгүй ажил гараад. Гэхдээ зүгээрээ өнөөдөр цэгцлээд ирсэн. Санааг чинь зовоосонд уучлаарай.
Миса: Аан тиймүү тийм байсан юмуу?
Мүса: Энэ би өгч байгаа юм.
Хиро: Юу? Мүсаэ чан хүртэл үү? Мөр барьж өгөх тасалбар.
Миса: Наадах чинь цэцэрлэгийн хүүхдийн түвшний бэлэг байна.
Мүса: Аа яахав дээ. Сэтгэл сэтгэл. Бусдыг нь бас хардаа.
Хиро: Нуруу угаах тасалбар.
Мүса: Наадахыг чинь сайн бодсон болохгүй юм байна. Шинносүкэ чи хийгээрэй.
Шин: Айн?
Хиро: Өглөө сэрээж өгөх тасалбар.
Миса: Чи өглөө босдоггүй биздээ.
Мүса: Хэхэхэ.
Хиро: Өглөө метроны буудал хүртэл цүнх барьж өгөх тасалбар.
Миса: Харин тэгээд Чи өглөө босдоггүй биздээ.
Хиро: Ахын шар айргыг хүртэл уухгүй байх тасалбар.
Миса: Яг юу вэ?
Мүса: Аа сэтгэл сэтгэл.
Миса: Ёстой нэг. Тэгээд би....
Хиро: Өө гайхалтай. Өнөө орой шарсан мах уу?
Миса: Их сайн мах байгаа шүү.
Хиро: Мах идэнгээ шар айраг. Сайхан байхнээ.
Мүса: Сайхан байна сайхан байна.
Миса: Тэгээд Хима-гаас дессэрт гараараа хийсэн пуддинг.
Хиро: Баярлалаа. Энэ юу вэ? Хоосон байна.
Миса: Өө идчихсэн байна.
Шин: Хмм ийм ч юм болох гэж.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
***********
Back to episodes Go home