Үргэлжлэл: 00:45:34
Ма Цзылун эзэн хаан
Цзитан хааны 3-р хүү
Ма Су ерөнхий сайдын хүү
Ван Линь ерөнхий сайд
Сяо Ци армийн генерал
Сун Хуайен Ван Сюаны хамгаалагч
Панг
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Хатан хаан
Цзинминь Авугийн ээж
Цзиньэр шивэгчин
Се Ванру хатан хаан
----------------------------------------------------------------------------------------------------------
31 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Ээжээ.
Цзин: Чи хэзээ нэг буулт хийх хүн бэ?
Линь: Цзинминь. Сиань сүмдээ буцаж оч.
Цзин: Тэр өдөр чиний надад хэлсэн зүйл... Үнэхээр үнэн үү, эсвэл үгүй юу?
Линь: Миний хэлсэн үг бүр чин сэтгэлийнх.
Цзин: Хэрэв тийм бол сайн байна. Бид хоёр гэрлээд олон жил болсон, би ч чамд өрөө төлсөн. Энэ мөчөөс эхлэн би Ма Цзинминь, Цзинминь аймгийн гүнж. Бид одоо эхнэр нөхөр биш. Би ахынхаа үгэнд орж, би чамайг тавьж явуулах ёсгүй байж. Одоо чи миний гэр бүлийн эзэнт гүрнийг устгаж байгаа болохоор би ахынхаа төлөө үхнэ. Өөрийнхөө хайртай гэр бүлийг алдах ямар зовлонтойг чамд мэдрүүлмээр байна.
Линь: Цзинминь!
Аву: Ээжээ!
Сяо: Аву! Аву!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылу: Аав аа, ашгүй та миний чадварыг үнэлжээ.
Сяо: Аву!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: За энэ халуун ус. Ирээд аваарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Хаантан... Одоо чи миний хүслийг биелүүлсэн, урд нь яагаад надад хэлээгүй юм? Чи энийг яагаад надад өгөөгүй юм бэ? Чи хэргээр ингэсэн байжээ. Намайг занганд оруулахыг хүсэж. Одоо бүх зүйл хяналтаас гарч, би гэмшиж ч чадахгүй байна. Чи миний нүглийг нэмж, харлуулахыг хүсчээ. Чи яах гэж ингэсэн юм бэ? Ердөө л би Ван овогтын охин болохоор нь уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хуанлийн 2-р оны 9 сард эзэн хаан Чэнцзун нас нөгцлөө. Бүх улс даяар эмгэнэн гашуудаж байлаа. Ордны бүх түшмэдүүд эхнэрүүдийн хамт Тяньцзины үүдэнд цугларч, өглөө, орой болгон түүний үхэлд эмгэнэн гашуудсан юм.
Хаан: Ердөө миний бунхан арай том байх биз. Магадгүй, хүмүүс надад нас барсан жирийн тариачинд нулимс унагадагаас ч бага гашуудах байх.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: 10-р сарын тавдахь өдөр билэгт сайн өдөр. Тайцзи ордонд шинэ эзэн хааныг ширээнд нь залах ёслол боллоо. Угсаа залгамжлах ханхүү Цзылун хаан ширээг залгамжилсан. Ючжан Сяо Ци гүн төрийн ажилд туслахаар томилогдлоо. Туслах Вэнь Чжуншэнь анхны албан тушаалдаа буцаж орсон. Цзылун эзэн хааны өмсгөлтэйгээр Зүүн ордныг орхих үед ордны бүх хүмүүс түүнд мэндчилэн өвдөг сөхөрч байлаа. Гашуудлын үеэр хөгжим хориглосон, тиймээс гурван удаагийн хонхны дуун дор улаан гишгүүрийн дор түшмэдүүд толгой бөхийлгөсөн юм. Шинэ эзэн хаан ширээндээ заларсны дараа хатан хааныг бэлбэсэн хатан хаан, угсаа залгамжлах гүнжийг хатан хаан болгосон. Мянган жилийн дараа түүхэнд ердөө энэ богинохон мөр үлдэнэ.
Бүгд: Шинэ эзэн хаан түм наслаг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Харин би... тэр өдрийн аймшигт явдлыг хэзээ ч мартахгүй, тэр өдөр ээжийгээ, өөрийнхөө үрийг алдсанаа мартаж чадахгүй. Тэр өдөр миний нулимс дууссан юм шиг санагдсан. Өөрийнхөө амь насаар намайг хамгаалсан ээж минь инээмсэглэн Аву гэж дахиж хэзээ ч дуудахгүй.
Цзин: Миний бяцхан Аву, чи ингээд том боллоо.
Аву: Ээжээ.
Сюй: Ахайтан, та тайван нойрс доо. Өнөөдрөөс эхлээд би таны нэрийн өмнөөс таны хүүхдүүдэд санаа тавина. Одоо та тэнгэртээ очсон, хүүхдүүдээ адислаж хайрла.
Сяо: Чи одоо хараахан тэнхрээгүй байгаа. Чи энд, гадаа удаан байж болохгүй. Гэртээ харьцгаая.
Сюй: Гүнж ээ, ээжийгээ таны төлөө санаа зовниход битгий хүргээч. Одоо буцаад явцгаая.
Сяо: Ээжээ, таныг хамгаалж чадаагүй миний буруу байсан. Та тайван нойрсоорой. Би бүх насаараа Авуд санаа тавьж, түүнийг амь нас шигээ бодож явах болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би ээжийг чинь сайтар хамгаалж чадсангүй.
Аву: Ордонд байдал юу болж байна?
Сяо: Эзэн хааны нууц зарлигаар Шицянь ордны бүх оточ нар, шивэгчингүүд цаазлуулна, талийгаач эзэн хааны үхлийн төлөө тэд тийм шийтгэл амсах ёстой.
Аву: Харин аавын тухайд? Түүнийг өдүүлсэн хэргийнх нь төлөө яаж шийтгэх вэ?
Сяо: Тэд нэг гэр бүлээс гаралтайг бодож эзэн хаан, бэлбэсэн хатан хаан хоёр түүнийг улсаар урвасных нь төлөө шийтгэхгүй. Оронд нь шоронд хийсэн, хувийн эрх ашгийг бодож төрийн эргэлт хийсний төлөө. Ингэснээр Ваны гэр бүл хоморгонд нь өртөхгүй.
Аву: Тэд аавыг өршөөх үү?
Сяо: Гурав хоногийн дараа хотын гадна толгойг нь авна. Явж аавтайгаа уулз. Эцсийн эцэст тэр чиний аав.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юйсю: Эзэнтээн.
Сяо: Эхнэр өнөөдөр ямар байсан?
Юйсю: Өдөржин унтаж байна. Сюй авхай тайвшруулж, тогтворжуулах ханд уулгасан. Гүнж өрөөндөө бүтэн өдөржин байсан.
Сяо: Хааны оточид өдөр болгон судсыг нь барьж бай гэж хэлээрэй.
Юйсю: Мэдлээ, эзэнтэн.
Сяо: Чи явж болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Би ээжийгээ алдаж, бас өөрийнхөө хүүхдийг ч алдлаа. Би түүнийг бий болсныг саяхан мэдсэн ч Сяо Цид хэлэх боломж надад байсангүй. Энэ хүүхэд надтай хамт Цзы Люгийн эсрэг тэмцэж, тулалдаанд аавыгаа дагаж явж байсан. Бүх зовлонг туулсны эцэст хүү минь...
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Ээжээ. Биднийг орхи. Ээжээ, та яагаад надад мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй байна?
Хатан: Цзылун, Ваны гэр бүл язгууртан ангийг удирдаж бараг 200 жил болсон. Энэ зөвхөн бидний удамын төдийгүй, эзэнт гүрний язгууртан ангийн төлөөлөл.
Цзылун: Гэхдээ...
Хатан: Ямар ч гэхдээ байхгүй!
Цзылун: Ээжээ, гэвч би эзэн хаан! Надад сайн эзэн хаан байх цэцэн ухаан, чадвар байхгүй гэж та боддог уу? яг жаахан хүүхэд шиг бүх юман дээр таны үгээр явах ёстой юу? Би энэ улсын эзэн хаан нь! Хэрэв би юунд ч үг хэлэх эрхгүй бол... та намайг хаан ширээнээс огцруулж яагаад болохгүй гэж?
Хатан: Чи!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Баяр хүргэе. Хатантан, та хүүхэдтэй болох нь.
Эмс: Баяр хүргэе, хатантан.
Ванру: Шэн оточ оо, та итгэлтэй байна уу?
Шэн: Итгэлтэй байна. Би худлаа хэлж зүрхлэхгүй байсан.
Ванру: Сайн байна, баярлалаа, Шэн оточ оо. Би таныг өгөөмөр шагнах болно.
Шэн: Танд талархая, хатантан. Тэгвэл би ингээд явъя даа.
Эм: Хатан хаан, танд баяр хүргэе. Энэ сайхан мэдээ байна. Таны мөрөөдөл биелэх болно, хатантан. Энэ цаг хугацааны асуудал.
Ванру: Энэ хүүхэд яг цагаа олж ирсэн байна. Энэ надад, мөн Се овогтод итгэл найдвар авчирна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Цзылун, чи миний зүрхийг эмтэллээ. Бүр эзэн хаан болсон ч гэлээ санаж явах ёстой. Чи хэнд ч итгэхгүй байж болно, гэхдээ чи ээждээ итгэхгүй байж болохгүй.
Цзылун: Гэхдээ ээжээ... энэ ноцтой хэрэг. Авга ах... Үгүй ээ. Би ордны албат байсан Ван Линийг хэлж байна. Тэр олон жил тэргүүн сайд байсан. Бас хүчтэй, эрх мэдэлтэй. Хэрэв энэ байдлыг ашиглаж, өөдгүй хулгай нарыг бүгдийг нь дарахгүй бол би унтаж чадахгүй. Би унтаж амарч чадахгүй. Ээжээ, дарааллаад хоёр ч төрийн эргэлт. Хоёр төрийн эргэлт шүү! Хэрэв Сяо Ци намайг хоёр ч удаа авраагүй бол...
Хатан: Цзылун, Сяо Цигийн хувьд өөрийгөө хуурах хэрэггүй.
Цзылун: Сяо Ци намайг аварсан. Би талархах ёсгүй юу?
Хатан: Чи эзэн хаан. Ордны албатууд чамайг хамгаалах нь мэдээжийн хэрэг. Талархана гэж юм байдаггүй юм.
Цзылун: Ючжан гүн энэ удаа маш том хувь нэмэр оруулсан. Би хэрхэн шагнах тухай бодож байна.
Хатан: Түүнд өршөөлийн тэмдэг гардуул.
Цзылун: Юу? Өршөөлийн тэмдэг ээ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Танд аз таарчээ, хатантан. Бусад юмнуудыг бодвол. Миний сонссоноор гүнж Ючжан...
Ванру: Чи Ван Сюань үр зулбасан гэж хэлэх гэсэн үү?
Эм: Тиймээ.
Ванру: Энэ чухал биш. Хүүхэд нь заяа муутай байж. Түүнийг миний хүүхэдтэй яаж харьцуулж болох юм?
Эм: Таны түмэн зөв, хатантан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Эрхэм дээдэс ээ, хатан хаан тантай уулзахаар ирлээ.
Хатан: Оруулчих.
Ванру: Амгаланг айлтгая хаантан, бэлбэсэн хатан хаан.
Хатан: Дээшээ бос. Чи хатан хаан болоод бүр эрхэлж гүйцжээ.
Цзылу: Ванру, чиний бие сайнгүй байна уу?
Ванру: Би жаахан эвгүйрхээд байгаа. Гэхдээ... санаа зоволтгүй, энэ сайхан мэдээ. Би энэ тухай дуулаад бэлбэсэн хатан хаан, эзэн хаан хоёрт дуулгах гэж шууд наашаа ирлээ.
Цзылун: Сайхан мэдээ? Ямар сайхан мэдээ билээ? Чи чинь...Чи бие давхар уу? Тэгвэл энэ... би хааны цустай хүүтэй болох нь. Хааны цустай хүүтэй болно, тийм биз дээ?
Эм: Хаантан. Хаантан. Хаантан, болгоомжтой. Хаантан, болгоомжтой.
Цзылун: Ээжээ. Энэ миний хааны цустай нуган хүү. Би дөнгөж саяхан эзэн хаан болсон. Миний хатан хаан, чи надад том бэлэг барилаа. Би чамайг өгөөмөр шагнах болно.
Ванру: Баярлалаа, хаантан.
Хатан: Мэдээж энэ маш том баяр. Би ч гэсэн чамайг харамгүй шагнана. Одоо чи бие давхар болсон учраас хэтэрхий их ядарч болохгүй. Би чиний нэрийн өмнөөс ордны шивэгчингүүдийг захирч байх болно.
Ванру: Гэхдээ, эрхэм дээдэс ээ.
Цзылун: Ванру, ээжийн үгэнд орж, хэлснээр нь хий. Энэ өдрүүдэд бид их зүдэрлээ. Чи ч гэсэн нилээн цочролд орсон. Харин одоо хүүхдээ сайтар бөөцийл. Ордны шивэгчингүүдийн хувьд, ээж та тэр талаар санаа тавьж байгаарай. Чи миний хүүг төрүүлсэний дараа өөрийнхөө үүрэгт ажлыг хийж болно.
Ванру: Санаа тавьсанд баярлалаа, эрхэм дээдэс ээ.
Хатан: Надад талархах хэрэггүй. Удахгүй би чамд үйлчлэх эх барих туршлагтай хоёр шивэгчин томилно.
Цзырун: Тийм шүү, тийм.
Ванру: Санаа зоволтгүй, эрхэм дээдэс ээ. Би хоёр асрагч авсан байгаа. Тэд өмнө нь Цзытаныг өсгөж байсан юм. Тэд миний сонирхол, зуршил, шаардлагыг сайн мэднэ. Эд нартай сайхан байдаг.
Эм: Итгэлтэй байж болно, хаантан, эрхэм дээдэс ээ.
Хатан: Тэгвэл боллоо.
Цзылун: Миний хатан хаан, энэ надад гэнэтийн зүйл байлаа. Ээжээ, би хатан хааныг амрах өргөөнд нь хүргэж өгье. Та ч гэсэн сайн амарч ав, ээжээ.
Ванру: Баяртай, эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ялтан, ордны албат Ван Линь, зарлигийг сонс. Ордны албат Ван Линь чи, төрийн эргэлт хийхийг оролдож, Зүүн ордныг бүслэн хаасан. Чиний санаархал маш тодорхой, ялт хэргийг чинь уучлах араггүй. Танай гэр бүл цаазлуулах ёстой. Гэвч, Ван овогтын гэр бүлийн улс орны өмнө байгуулсан гавъяаг, хойч үе нь мөн л хичээнгүйлэн зүтгэж байгааг харгалзан үзэж Ван овогтын гэр бүл өршөөгдөх болно. Гэвч Ван Линь, чиний ялт хэргийг өршөөх араггүй. Чи хоёр хоногийн дараа цаазлуулах болно. Бэлбэсэн хатан хаан чамайг Юнъань ордонд эцсийн оройн хоолонд урьж байна. Харуул.
Эр: Байна.
Эр: Түүнд дөнгө зүү.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Өнөө орой би бэлбэсэн хатан хаан биш, харин та ялт ордны албат биш. Та 20 жилийн турш надад санаа тавьсан ах минь.
Линь: Гайхалтай юм, би бүх насаараа төлөвлөж байсан. Эцэст нь ялсан хүн нь ганцхан чи боллоо.
Хатан: Та ялагдсан. Аз болоход, та огт танихгүй хүнд ялагдаагүй.
Линь: Би Ван овогтын эмэгтэйчүүдэд биш, харин хөндлөнгийн хүнд ялагдахыг илүүд үзэх байсан. Чи ялсан. Гэвч Ван овогтын гэр бүлээс урвасан.
Хатан: Би биш, харин та Ван овогтын гэр бүлээс урвасан. Би таныг үргэлж хүндэлж, бүхнээс илүү найдаж явсан. Мартах хэрэггүй. Миний хүү ч гэсэн Ма овогын үр удам. Ван, Ма овогтнууд эзэнт улсыг хуваан захирдаг. Бүх хатан хаад Ван овогтын эмэгтэйчүүд байх ёстой. Бид ордны талыг захираад олон жил болсон. Харин таны хувьд, ордныг хариуцан захирч байхдаа сэтгэл чинь ханаагүй. Эмэгтэй хүн хүүхдээ хамгаалахын тулд ямар хатуу болдогийг та дутуу үнэлсэн. Би энэ тухай мартаж. Хатуу гэснээс, та мянган дахин илүү өршөөлгүй харгис. Энэ он жилүүдэд би танд яг аав шигээ ханддаг байсан. Би их бага хэмжээгээр таны тушаалыг биелүүлдэг байсан. Та миний итгэл найдвараас урвасанд би итгэж чадахгүй байгаа. Та миний хүүгийн хаан ширээнд санаархаж яаж зүрхлэв?
Линь: Чиний хүү хэн ч биш учраас. Чи түүнд улс орныг захируулж болно гэж боддог уу? Тэр бидний алдсан газар нутгийг буцааж авна гэж боддог уу? Эсвэл тэр улс орноо хөгжүүлж чадна гэж боддог уу?
Хатан: Энэ чинь хамаатныхаа эсрэг босож тулалдах шалтгаан биш!
Линь: Сүр хүчинд тэмүүлсэн нэгэн гэр бүлээ боддоггүй юм.
Хатан: Гэр бүлээ? Та одоо ч гэр бүлтэй юу, ах аа? Аву, эгчмэд гүнж, бас би. Таны төрсөн дүү. Бид таны гэр бүл байсан. Харин одоо... бид бүгдээрээ таныг орхисон. Та өөрийнхөө тухай урд нь бодож байсан уу?
Линь: Сайн байна. Чиний хэлсэн үгэнд үнэн бий. Би үүнийг уухыг харж бай, би чамайг адислая. Хүүгээ сайн хамгаалж, гэр бүлтэйгээ аз жаргалтай харилцан эв найртай амьдрахыг чамд хүсье.
Хатан: Ах аа, санаа бүү зов. Намайг амьд байгаа цагт Ваны гэр бүл үргэлж энх тунх байх болно.
Линь: Хундга дүүргээд өг. Эцсийн удаа гурван хундага дарс тогтооё.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Миний тушаалыг дамжуул. Тэргүүн сайд асанд дахин гав дөнгө зүүх ёсгүй. Түүнийг шоронд байх хугацаанд нь хоол унд, өдөр тутмынх нь хэрэгтэй бүхнээр хангаж байг.
Эм: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ванру: За юу болсон? Хаантан хэзээ ирнэ гэж байна?
Эм: Хатан хаан... эзэн хаан... хаантан өнөө шөнө ирэхгүй гэсэн.
Ванру. Ирэхгүй ээ?
Эм: Бэлбэсэн хатан хааны таалал гэсэн. Одоо та бие давхар учраас эзэн хаан танд санаа тавьж, таны төлөө биеэ барьж байх ёстой гэж хэлсэн.
Ванру: Тэр муу солиотой эм!
Эм: Намайг өршөө! Намайг өршөө!
Эм: Хатантан. Хатантан. Ингэж хилэгнэх хэрэггүй. Энэ хананууд чихтэй.
Ванру: Тийм байж. Хожимдож ялагдал хүлээснээс түрүүлж өрссөн нь дээр. Би үүнээс сургамж авлаа. Бэлбэсэн хатан биш харин эзэн хаан намайг өмнөхөөсөө ч илүү гуниглахад хүргэж байгааг та мэдэх үү? Өдөр тутмын амьдралд тэр үргэлж миний үгийг сонсдог, тэр надад маш их хайртай. Гэвч бэлбэсэн хатан юу гэж хэлнэ тэр түүнийг нь дагадаг. Тэр бүр зарц шивэгчингүүдийг өөртөө хариуцууллаа.
Эм: Хатантан, та эзэн хаанд уурлаж, түүнд бухимдлаа гаргах хэрэггүй байх. Эсрэгээр, та түүнд илүү эелдэг байх хэрэгтэй.
Ванру. Энэ удаа би буулт хийлээ. Гэхдээ дараагийн удаа би Ваны гэр бүлийн нэг ч эмэгтэйг миний дээр гарахыг зөвшөөрөхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эзэн хаан морилж байна!
Цзылун: Ээжээ. Амгаланг айлтая, ээжээ. Хатан хаан танд зориулан удаан гал дээр тусгайлан бэлтгэсэн хүн орхоодойтой шөл өгч явууллаа. Тэр одоо бие давхар учраас өөрөө ирж чадсангүй. Намайг танд хүргээд өгөөч гэсэн юм.
Хатан: Түүний сайхан сэтгэлд баярлалаа. Наадахаа доош нь аваачаад хуваагаад идэцгээ.
Цзылун: Биднийг орхи.
Эм: Жа.
Цзылун: Ээжээ, миний ойлгож чадахгүй байгаа нэг зүйл байх юм.
Хатан: Тэгвэл дотогшоо орж ярилцъя. Чи юу асуухыг хүссэн юм?
Цзылун: Ээж ээ, нэгэнт та авга ахыг цаазлахаар хатуу шийдсэн, гэвч та уржигдар орой Ючжан гүнг өршөөлийн тэмдэгээр шагна гэж яагаад надад хэлсэн юм?
Хатан: Миний ах ялагдсан. Ючжан гүнд түүний бүх эрх мэдэл очно. Харин Аву түүнд туслана. Тэр эмэгтэй ямар чадвартайг бусад хүмүүс мэдэхгүй байх. Харин би сайн мэднэ. Хэрэв тэр хоёр ямар нэг зүйлээс болж түнжин хагарвал би тайвнаар дараагийн алхмаа хийж чадна.
Цзылун: Юунаас ч юм муудалцуулах аа?
Хатан: Нааш ир, Цзылун. Суугаад ярилцъя.
Цзылун: Би ойлгох шиг боллоо. Хэрэв Ючжан гүнжид өршөөлийн тэмдэг байгааг Аву мэдвэл тэр авга ахыг аврахыг түүнээс гуйна. Харин Ючжан гүн, авга ах хоёр таарамжгүй, гэвч үнэндээ бол яг ч тийм биш. Ючжан гүн түүнийг аврахгүй. Аву нөхрөө үзэн ядна.
Хатан: Чиний зөв, гэхдээ хагас нь. Ючжан гүнтэн юу бодож байдагийг бусад хүмүүс тааварлахад хэцүү. Тэр бүр өршөөлийн тэмдэгийн тусламжтайгаар миний ахыг аварч мэднэ, учир нь тэр үүнийг хүсэж байгаа. Гэвч түүний дор байдаг генералууд, Ниншоугийн арми Авуд дургүйцэх болно.
Цзылун: Ээжээ, эцсийн эцэст та авга ахыг амийг хэлтрүүлэхийг хүсдэг.
Хатан: Буруу байна. Бүр Ючжан гүнтэн ахын амийг аварсан ч гэсэн ахыг алс хол цөллөгөнд явуулна. Түүний явах замд дээрэмчид бишгүй их бий. Тэр удаан амьд явахгүй гэхээс би эмээх юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сюйю: Ханхүү, та хүлээж байна уу. Гүнж хараахан дээшлээгүй байна. Би очоод түүнд мэдэгдэе.
Су: Тэгэх хэрэггүй. Явж болно. Яасан? Чи миний хэлснийг сонссонгүй юу?
Сюйю: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Ах аа.
Су: Би чамаас аавын минь амийг авраач гэж гуйхаар ирлээ. Чи түүнийг үзэн яддаг, эсвэл буруутгадаг ч бай, тэр бидний аав хэвээрээ. Ээж минь өөд болчихлоо. Хэрэв аав бас үхвэл манай гэр бүл байхгүй болно. Бид юу ч хийхгүй, аавыгаа үхэхийг хараад байж болохгүй.
Аву: Улсаас урвасан ялт хэргээс нь хэн түүнийг аварч чадах юм? Эсвэл та аав шиг төрийн эргэлт хийж, бас шоронд суумаар байна уу?
Су: Мэдээж бид түүнийг аварч чадахгүй. Гэхдээ өөр хүн чадна.
Аву: Сяо Ци ердөө ордны албат. Тэр яаж аавыг аварч чадах юм?
Су: Сяо Циг энэ удаа эзэн хааныг аварсан. Түүний гарт армийн эрх мэдэл төвлөрсөн. Хэрэв тэр аавыг аврахыг хүсэж байвал тэр үүнийг чадна. Аву, ямартай ч тэр аавын хүргэн нь. Сяо Ци анх нийслэлд ирэхэд нь аав түүнийг дэмжсэн. Үгүй бол тэр өнөөдөр яаж өдий зэрэгтэй болох юм? Аав бүр хайртай охиноо түүнд эхнэр болгож өгсөн. Гэтэл Сяо Цид ямар ч талархал алга. Хэрэв Ся Ци байгаагүй бол аав ийм байдлаар дуусахгүй байх байсан!
Аву: Худлаа!
Су: Би үнэнийг хэлж байна!
Аву: Та бид үүнийг мэдэхгүй гэж үү?
Су: Би чамтай маргамааргүй байна. Маргааш аавыг цаазаар аваачна! Нэг юм хийгээч, үгүй бол дэндүү оройтно.
Аву: Хэрэв Сяо Ци туслахгүй бол яахав?
Су: Тэр чамд санаа тавьдаг, үгэнд чинь ордог. Яаж чамд туслахгүй байх юм? Аву, би чамаас гуйж байна! Аав чамайг хайрладаг байсныг нь бодоод түүнийг амийг авраач. Чи аавыг тэгтлээ их үзэн яддагийг мэдсэнгүй. Би... Надад хэзээ ч томоохон ашиг сонирхол байгаагүй. Манай гэр бүл хамтдаа жаргалтай байхыг л би хүсдэг. Ээж өөд болсон. Хэрэв аав үхвэл манай гэр бүл байхгүй болно. Мартаж үз. Нэгэнт чи аврах хүсэлгүй байгаа бол чамайг хүчлэхгүй. Хэрэв... хэрэв чи ааваас татгалзаж байгаа бол би үгүй. Би яг одоо өөрөө түүнийг аврана. Хэрэв надад ямар нэг юм тохиолдвол бид хоёр энд сүүлчийн удаа уулзсан гэж бод.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home