Paw patrol S2-12

Гөлөгнүүд тоть аварсан нь

Раббл:     Би арвас хошуут харлаа!

Скай: Би бүргэд харлаа!

Райдер:   Энэ Харпи бүргэд байна.

Скай: Карлосын тэжээвэр тоть түүнээс хол байхаа мэднэ л гэж найдъя.

Карлос:   Зоригт эргүүлүүд! Сайн уу, найзуудаа!

Бүгд  Карлос!

Раббл:     Сайн байна уу?

Карлос:   Сайн уу, Райдер.

Райдер:   Сайн уу, Карлос. Үгүй шүү, Мэнди. Энэ утсан холбоо чамд зориулагдаагүй.

Раббл:     Өө! Ха-ха! Би ч бас чамтай дахин уулзсандаа баяртай байна, Мэнди.

Карлос:   Ирсэнд баярлалаа.

Райдер:   Тэгэхээр, чиний тоть гэртээ ирээгүй юу?

Карлос:   Үгүй ээ, би Матеог огт хараагүй. Санаа зовж байна. Тэр жижигхэн бас ширэнгэн ойд ганцаараа байж дасаагүй

Райдер:   Хмм, бид ирж байхдаа том Харпи бүргэд харсан.

Карлос:   Яанаа. Матео тийм том шувууг дийлэхгүй шүү дээ.

Райдер:   Санаа зоволтгүй, Зоригт эргүүлүүд Матеог олох болно. Бяцхан биетэй ч бидэнд эрж чадахгүй тоть гэж үгүй. Зоригт эргүүлүүд, эргүүлийн машинлуу.

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Скай: Өө!

Маршалл:     Өө! Өөө-өө-өө! Болгоомжтой!

Роки: Маршалл хаана байна?

Маршалл: Би очлоо!

Роки: Асуухын ч хэрэг алга.

Маршалл: Өө!

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.

Райдер:   Ширэнгэн ойн зугаагаа богиносгож байгаад уучлаарай, залуусаа, гэхдээ бидэнд яаралтай ажил гараад байна. Карлосын бяцхан тоть Матео ширэнгэн ойд төөрсөн хэвээр байна.

Маршалл: Өө!

Чэйс: Ганцаараа юу?

Раббл:     Хөөрхий бяцхан тоть.

Райдер:   Матео ширэнгэн ойд огтхон ч дасан зохицоогүй байгаа. Түүнийг цэнхэр, улаан өнгөөр нь хайж олоорой. Өө, Карлос түүнийг ярихад сургасан.

Карлос:   Тийм ээ, тусламжийн дуудахдаа "Гуага!" гэж хэлэхийг заасан.. Гуага!

Райдер:   Скай, чи нисдэг тэргээрээ Матеог агаараас хайх хэрэгтэй байна.

Скай: Энэ гөлөг нисэх ёстой!

Райдер:   Чэйс, тагнуулын дроноо ашиглан моддын оройд хайх хэрэгтэй шүү.

Чэйс: Чэйс албандаа бэлэн!

Райдер:   Гайхалтай. Маршалл, чи шатаа ашиглан Матеог зузаан навчнуудаас хайх хэрэгтэй байна.

Маршалл: Би галлахад бэлэн!

Райдер:   Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Чэйс! Зоригт эргүүлүүд! Скай! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Райдер:   За, залуусаа, тарцгаая.

Чэйс: Явцгаая!

Маршалл: Гайхалтай! Өө, чи уралдмаар байна уу? Бэлэн биз дээ!

Чэйс: Тагнуулын дрон!

Маршалл: Хөөе, тэнд улаан юм байна!.. Ширэнгэн ойн хамгийн өндөр мод бол тоть нуугдахад сайхан газар. Шат! Би улаан юм харах шиг болсон доо. Өө зүгээр л улаан цэцэг байж. Өө! Мэнди? Буцаад ир!

Чэйс: Улаан юм, улаан юм. Айн? Энэ тоть биш, хөөрхөн бяцхан бах байна.. Улаан юм байна. Маршалл, чи малгайгаа алдчихаа юу?

Маршалл: Мэнди авчихсан! Буцааж авах гэж оролдох болгонд аманд гадил хийгээд байна! Харж байна уу?

Скай: Райдер, би улаан шувуу харж байна! Өө, буруу тоть. Өө! Бүргэд! Өө! Бултах хөдөлгөөнүүд!

Райдер:   Скай, чи зүгээр үү?

Скай: Тийм ээ, гэхдээ их ойрхон байлаа! Байзаарай. Матео улаан, цэнхэр тоть, тийм ээ? Би түүнийг олчих шиг боллоо! Тэр балгас руу явж байна.

Райдер:   Бид очлоо, Скай.

Маршалл:     Эдгээр хуучин балгас аймшигтай юм. Ямар нэг зүйл биднийг ажиглаад байгаа юм шиг л. Өө! Хөөе!

Карлос:   Энэ чинь Маршаллын малгай, Мэнди.

Матео:     Тусламж дууд. Тусламж дууд.

Карлос:   Матео!

Маршалл: Энэ дээвэр дээрээс дугарч байна! Тийшээ гарч чадах гөлөг байсан бол ч. Өө, би юм байна, тийм үү? Эндээс Матео харагдахгүй байна. Би буулаа.

Райдер:   Тэр наана чинь хаа нэгтээ байх ёстой.

Маршалл: За за, би хайя даа. Матео!

Матео:     Тусламж дууд.

Маршалл: Алив, Матео, чи аврагдсан! Өө! Өө. Хүлээгээрэй! Матео!

Райдер:   Маршалл, аз таарч байна уу?

Маршалл: Би түүнийг оллоо, Райдер. Дөнгөж сая энэ булан тойроод явсан. А-ха! Өндөг үү?Аааа. Матео яагаад явахыг хүсэхгүй байгааг би мэдлээ. Хараач!

Матео:     Тусламж дууд.

Райдер:   Юу? Тэр эмэгтэй юмуу? Маршалл!

Маршалл: Өө!

Карлос:   Барьчихлаа!

Маршалл:     Сайхан барьж авлаа, Карлос.

Роки: Хэхэ. Чи зүгээр үү, Райдер?

Райдер:   Аа, би зүгээр, гэхдээ би тусламж авбал зүгээр л байна.

Чэйс: Чэйс очиж байна.

Райдер:   Харж байна уу? Юу ч биш.

Карлос:   Матео болон аа, түүний үүрийг Маршаллыг олсонд баярлалаа.

Чэйс: Тэгэхээр Матео эмэгтэй юмуу?

Карлос:   Бас ээж. Одоо би түүнийг "Матеа" гэж дуудах ёстой болж байна. Өндөг нь хагарах хүртэл тэр эндээс холдож чадахгүй. Би хамт дээвэр дээр үлдэж, аюулгүй байгаа эсэхийг шалгана.

Райдер:   Бид бүгд үлдэнэ. Тэр бүргэд одоо ч хаа нэгтээ байгаа.

Зума: Ширэнгэн ойд шөнөөр тас харанхуй болох юмаа.

Раббл:     Би ширэнгэн ойд буудаллахаасаа айхгүй. Ердөө л зефир байжээ.

Карлос:   Айн? Матеа? Райдер, өндөг хагарч байна!

Райдер:   Бид очлоо! Алив, манайхаан!

Гөлөг:      Өө!

Зума: Үнэхээр хөөрхөн юм!

Райдер:   Харпи бүргэд!

Карлос:   Бяцхан дэгдээхэй, үгүй ээ!

Райдер:   Бид бүргэдийг зохицуулах болно, дэгдээхэйгээ унаж магадгүй болохоор чи газар байж бай.

Карлос:   Ойлголоо!

ЧэйсРайд:     Өө, үгүй, тэгэхгүй шүү!

Райдер    Бид тэр бүргэдийг эндээс зайлуулах хэрэгтэй. Чэйс, чи юу хийхээ мэдэж байгаа!... Сайн байна, Чэйс.

Чэйс: Баярлалаа, Райдер. Чаддаг юм бол намайг барь!

Райдер:   Сайхан нислэг байна, Чэйс. Бүргэдийг ямар ч хохирол учруулахааргүй хол байлгах болно.

Карлос:   Би чамайг барьлаа!

Бүгд: Өө!

Чэйс: Ямар сайн бяцхан тоть вэ?

Райдер:   Тийм шүү. Өнөөдөр та нар бүгд сайн бяцхан гөлөгнүүд байсан.

Карлос:   Райдер та нарт бас баярлалаа, найзуудаа. Матеа, дэгдээхэй хоёр аюулгүй, эрүүл байна.

Райдер:   Чамд асуудал тулгарах бүрт тусламж дуудаарай!

Матеа:     Тусламж дууд!

Бяцхан Матеа: Тусламж дуудаарай!

 

 

Гөлөгнүүд хатан зөгийг аварсан нь

Турбот:    Хөөе, Уолли, би чиний төлөө юу хийх вэ? Уучлаарай, загаснууд дөнгөж сая дуусчихлаа, найз минь... Би удахгүй амттан авчиръя даа. Өө!... Уолли, хараач! Тэр гэрэлт цамхагийн гэрэл хачин харагдаж байна! Би анзаарсан нь сайн хэрэг, тэгээгүй бол асуудалд орж магадгүй байлаа... Ингээд асуудалтай хэвээрээ байвал хөлөг онгоцууд аюулд орж болзошгүй. Өө! Сайн уу. Энэ чимээ та нараас гарч байна уу? За ингээд яваарай! Зөгийнүүд гадаа үзэсгэлэнт хөх тэнгэрийн цаана байх учиртай. Хмм, дүнгэнэх чимээ сонсогдоод байна л байна даа. Айн? Энэ сайхан үнэртэй наалдамхай бодис юу вэ? Аа! Зөгийн бал байна! Тийм ч учраас тэр хайрцагт бөөн зөгий шуугиж байгаа байх нь. Учир нь энд бүхэл бүтэн зөгийн үүр байна шүү дээ. Гэрэл унтарсанд гайхах юм алга. Энэ үүрийг зөгийн бал гарахад илүү тохиромжтой амьдрах орчинд аваачихад тусламж хэрэгтэй.

Скай: Энэ цэцэг сайхан харагдахгүй байна уу?

Раббл:     Тиймээ. Бас гайхалтай үнэртэй!

Роки: Тэднийг тарьцгаая. Хавчуур! Өө яанаа. Алив дээшээ хонин нүдэн цэцэг минь.

Раббл:     Би хонин нүдэн цэцгийг босгоход тусалъя. Хүрз!

Райдер:   Гайхалтай харагдаж байна, найзуудаа.

Зэрэг:      Баярлалаа, Райдер.

Чэйс: Би ч гэсэн цэцэг тарихад тусалмаар л байна, гэхдээ...

Скай: Гэхдээ юу гэж, Чэйс?

Чэйс: А-чүү! Би жаахан харшилтай.

Маршалл: Би тусалж чадна! Би тусалж чадна! Би чадна... Өө... Туслаач. Яанаа.

Чэйс: Маршалл.

Райдер:   Баярлалаа, Чэйс... Райдер байна.

Турбот:    Райдер, ахмад Турбот байна. Миний гэрэлт цамхаг завгүй шуугилдах зөгийгөөр дүүрэн байна!

Райдер:   Асуудал шиг сонсогдож байна.

Турбот:    Амаргүй асуудал. Зоригт эргүүлүүд энэ зөгийн үүрийг Фермер Ал-ийн цэцэрлэгт хүргэж чадах уу?

Райдер:   Бид бэлэн байна, ахмад аа. Бяцхан биетэй ч бидэнд зохицуулахгүй зөгий гэж үгүй. Зоригт эргүүлүүд Цамхаг руу!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл: Өө! Өө! Үүүөө-өө-өө! Яахав нүүрэндээ нааснаас толгой дээр байсан нь дээр.

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ.

Райдер:   Яарсанд баярлалаа, залуусаа. Ахмад Турботод тусламж хэрэгтэй байна. Дотор нь зөгийн үүр байгаа учраас гэрэлт цамхагийн гэрэл хачин болчихсон байна. Бид үүрийг тэндээс гаргах ёстой, гэвч үүрийг хөдөлгөх нь зөгийнүүдийг бухимдуулж, тэд...

Чэйс: Хатгаж магадгүй юу?

Райдер:   Яг тийм. Тиймээс тэднийг тайвшруулах арга хэрэгтэй болно. Роки, чи агаар шахагчаа зөгийн утлагаа дүүргэх хэрэгтэй. Утаа нь зөгийг нойрмог болгодог учраас тэд нисч, биднийг хатгах магадлал багасна.

Роки: Ногоон гэрлээр урагшаа!

Райдер:   Маршалл, утагчийг хэт халахаас сэргийлэхийн тулд усан бууг чинь ашиглах хэрэгтэй.

Маршалл: Би аврах ажилд бэлэн байна!

Райдер:   Эцэст нь, Скай, чи нисдэг тэргээрээ үүрийг гэрэлт цамхагаас Фермер Ал-ийнхруу зөөх хэрэгтэй байна.

Скай: Энэ гөлөг...

Райдер:   Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Роки! Зоригт эргүүлүүд! Скай! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Райдер:   За, манайхаан, Турбот арал руу явах болохоор бүгдээрээ хөвөгч завинд суугаарай.

Роки: Усан дээгүүр явахгүйгээр арал руу хүрэх аргагүй бололтой.

Райдер:   За, Скай, дэгээгээ хая. Чи утагч, үүр хийх хайрцаг хоёрыг арал руу аваачиж өгөх хэрэгтэй.

Скай: Гүйцэтгэе, Райдер!

Турбот:    Шуурхайлан ирсэнд баярлалаа, Райдер. Та нарт ч бас гөлөгнүүд ээ.

Райдер:   Тусалсандаа баяртай байна, ахмадаа. Ийшээ буулгачих аа, Скай.

Скай: Би одоохон.

Райдер:   Үүрийг зөөхөд зориулж Роки хийсэн юм.

Роки: Тэгээд ч бид энд норохгүйгээр ирсэн.

Райдер:   Утагч хүртэл хийсэн! Энэ утагчийг ажиллах эсэхийг шалгацгаая.

Роки: Түлхүүр! Ингээд болох ёстой.

Турбот:    Ёстой гайхалтай. Зөгий чихэрлэг газар унтах дуртай учраас дотор талыг нь чихэртэй усаар шүршвэл хайрцагт үлдэх нь гарцаагүй.

Маршалл: Та "шүрших" гэж хэлсэн үү? Усан буу!

Турбот:    Миний ёотонгийн нөөцийг ашиглаж болно.

Роки: Би үүнийг ус цацдаггүй бүс гэж бодсон.

Райдер:   Сайн ажиллалаа, Маршалл. Зөгийнүүд шинэ сайхан гэртээ дуртай байх болно.

Турбот:    Зөгийн үүр тэнд байгаа.

Райдер:   Бид зөгийнүүдийг тайвшруулахын тулд Рокигийн утагчийг ашиглах болно.

Роки: Эхэллээ шүү.

Маршалл: Сэрүүцүүлэх хэрэг гарвал усан буу бэлэн байна.

Турбот:    Үүгээр зөгийнүүдийг хэсэгтээ тайван болгоно.

Райдер:   Хатан зөгий энд байна. Хатан энд байгаа цагт бусад зөгий түүнтэй хамт үлдэнэ. Одоо танд хэрэгтэй зүйл бол тав тухтай үүр нь. За алив.

Турбот:    Завгүй дүнгэнэгчдийн унтах цаг нь болоход хайрцгийг хөдөлгөе. Зөгий нойрмоглох үедээ хатгадаггүй юм.

Маршалл : ♪ Бяцхан зөгийнүүд унтаарай ♪ хатгуураа хураагаад унт, гуйя ♪

Райдер:   Ааа, хөөрхөн юмаа. Чимээгүйхэн, эхэлье. За, Скай, чиний ээлж.

Скай: Тэнгэрт гарцгаая!

Райдер:   Олсоо ийш нь буулга.

Скай: Очиж байна!

Райдер:   Гайхалтай! Ингээд боллоо! Аваад яваарай, Скай!

Турбо:     Зөгий цэцэг, цэцэгт байцааны талбайг тойрон шуугисан нь дээр.

Райдер:   Ядаж л брокколи дуртай юм байна.

Скай: Өө! Яанаа, том бүргэд байна! Тэр намайг харчихжээ! Би хурдан сэтгэх хэрэгтэй. Энэ зөгийнүүд надаас шалтгаална. Мэдлээ. Сайн бариарай, зөгийнүүдээ! Өгөөш хаясанд баярлалаа, Уолли. Тэр бүргэд найз нартаа ярих том загасны түүхтэй боллоо.

Райдер:   Скай, бусад үүрний хажууд буулгаарай.

Фермер Ал:   Зөөлөн. Сайн байна! Баярлалаа, Скай. Энд ферм зөгийнүүдэд таалагдах байхаа.

Скай: Зүгээр дээ!

Маршалл: Бид чадлаа!

Роки:       Бид үүрийг нүүлгэчихлээ!

Райдер:   Зөгийнүүдэд тусламж хэрэгтэй болвол дуудахад л болно шүү.

Маршалл: Чшш! Тэд унтаж байна.

Тариаланч Ал: Би тэднийг суулгаж өгье, тэгээд өглөө нь нээх болно.

Маршалл: Өглөөний мэнд, Фермер Ал. Манай зөгий найзууд яаж байна?

Фермер Ал: Хараач!

Раббл:     Өө!

Чэйс: Янзтай!

Скай: Тэр алимны модонд дуртай бололтой.

Фермер Ал: Тэр алимны модны цэцгийн балыг сорох гэж байна. Дараа нь тэр балаа үүрэндээ буцаан авчирч ...

Зэрэг:      Зөгийн бал!

Фермер Ал: Юу гэж бодож байна, Райдер? Тэдэнд амсуулж болох уу?

Райдер:   Тэд маш сайн байсан шүү!

Фермер Ал: Хэн шинэ зөгийн балтай жигнэмэг авахыг хүсч байна?

Маршалл: Өө.

Райдер: Санаа зоволтгүй, Маршалл учир нь маш олон жигнэмэг байна.

 

Back to episodes Go home