Үргэлжлэл: 00:45:34
Ма Яо хаан
Ма Цзылун ууган хүү
Цзитан хааны 3-р хүү
Ма Су ерөнхий сайдын хүү
Ван Линь ерөнхий сайд
Сяо Ци армийн генерал
Сун Хуайен Ван Сюаны хамгаалагч
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Хатан хаан
Хуан Ми Су-ийн эхнэр
Цзинминь Авугийн ээж
Цзиньэр
----------------------------------------------------------------------------------------------------------
29 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чамайг түүнтэй уулзахыг хүсэхгүй байна гэж хэлбэл юу гэмээр байна?
Аву: Цзитан намайг аврах гэж амь насаа аюулд оруулсан. Одоо аюулгүй байгаа ч гэсэн, ямар ч тохиолдолд би түүнийг өөрөө эргэх ёстой.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Ючжан гүн Авуд чин сэтгэлээсээ хандаж байгааг хараад сэтгэл минь уужирсан. Гэвч би хүүдээ санаа зовсоор байх юм. Бид тэргүүн сайдын өргөнд хэд хоног байхдаа түүнийг хэдэг өдөр дарааллан харсангүй. Охин, хүү хоёулаа миний цусан төрлүүд. Миний Су тийм зовлон амсаж байдаг. Бас тэр их эмзэг сэтгэлтэй. Би яаж сэтгэлээ тайвшруулах ёстой вэ?
Сюй: Би маргааш дахиад нэг очоод ирэх үү? Тэгээд ч хэдэн өдрийн дараа гүнжийн төрсөн өдөр нь болно. Су заавал ирнэ.
Цзин: Тийм байх. Хайр сэтгэл шархлуулдаг, бүр би ч үүнийг ойлгодоггүй. Би хүүдээ юу гэж хэлэх ёстой вэ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Амгаланг айлтгая, гүнж ээ.
Цзинь: Эрхэм гүнж 3-р ханхүүтэй уулзахаар зорьж ирлээ.
Эр: Гүнж ээ, та буцна уу. Угсаа залгамжлах гүнж өргөөнд байгаа. Тэр хэнийг ч оруулахгүй байгаа.
Аву: Гүнжид очоод хэлээд ир. Би энд хүлээж байя.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эрхэм дээдэс ээ, Ючжан гүнж 3-р ханхүүтэй уулзъя гэж байна.
Эм: Су Цзиньэр яаж ийм ичихгүй байдаг байна? 3-р ханхүү түүнийг хөөсөн байхад тэр дахиад шивэгчин болчихсон, ичихгүй наашаа ахин дахин ирсээр байх юм.
Эм1: Харин гүнж Ючжан...
Эм: Харин тийм, гүнж түүнд нүд унагаад байдаг.
Эм1: Чи галзуурсан юм уу? Ханхүү гүнжийн талаар хэн ч гомдоллохыг зөвшөөрдөггүй юм. Энэ тухай бодоод үз. Ючжан гүнж ханхүү, Су Цзиньэр хоёрын явдлыг мэддэг болов уу?
Эм: Надад мэдэх юм алга.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Гүнж ээ, намайг өршөөгөөрэй. Таныг дотогш нь оруулахгүй гэсэн хүн нь би биш. Угсаа залгамжлах гүнж хэлэхдээ, 3-р ханхүүтэй хэн ч уулзаж болно, танаас... танаас бусад нь гэсэн.
Цзинь: Тэгвэл, би зөвхөн тан оруулж өгье. Би болох уу?
Эр: Цзиньэр авхай, угсаа залгамжлах гүнж бид эм тангаар дутахгүй, ялангуяа.... ялангуяа Ючжан гүнжийнх гэсэн.
Аву: Дахиж бүү ярь. Цзитан намайг аварч байж ноцтой шархадсан. Ванру надад уурлах нь зүйн хэрэг. Буцаад явцгаая.
Се: Ючжан гүнж ээ.
Аву: За. Ванру.
Се: Чи одоо Ючжан гүнж. Чи энд яах гэж ирсэн билээ?
Аву: Цзитан амь насаа аюулд оруулан намайг аварсан. Би ирж түүнд талархаж болохгүй гэж үү?
Се: Цзитан ноцтой шархадсан байгаа. Энэ чамаас болоогүй гэж үү? Өөрийнхөө цагийг хэмнэ, дүр үзүүлэх хэрэггүй.
Аву: Би чин сэтгэлээс.
Се: Танай гэр бүлийн хүмүүст яаж чин сэтгэл байх юм?
Аву: Миний зүрхэнд чи үргэлж дотно найз хэвээрээ.
Цзинь: Эрхэм гүнж ээ. Манай гүнж энэ өвсийг 3-р ханхүүд зориулж тусгайлан бэлдүүлсэн юм.
Аву: Баяртай, Ванру.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Гүнтэн, та өнөөдөр яагаад ийм эрт буцаад ирэв?
Сяо: Ван Сюань хаана байна?
Эр: Гүнж нуурын эрэг дээр байгаа, их л уйтгартай байна лээ.
Сяо: Яагаад?
Эр: Өнөө өглөө гүнж, Цзиньэр хоёр 3-р ханхүүтэй уулзахаар бэлэг авч очсон боловч тэднийг оруулсангүй гэнэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сюй: Ахайтан, та эртхэн унтаж амар.
Цзин. Сюй, энэ өдрүүдэд миний зүрх маш хүчтэй өвдөж, би тайвширч чадахгүй байна. Нэг юм болж магадгүй санагдаад байна.
Сюй: Та хэтэрхий санаа зовсон байх, учир нь сүүлийн үед маш их юм болж өнгөрлөө. Хэрэв та хорвоогоос өөрийгөө тусгаарлахад бэлэн бол энэ бүх сэтгэлийн зовнилоо хаях хэрэгтэй. Улс орны асуудлуудын тухайд танд тодорхой мэдэх юм байхгүй. Та тэдгээрийг зүгээр л орхих хэрэгтэй.
Цзин: Би улс орны хэргийг хажуу тийш нь тавьж чадна. Гэвч, жишээ нь Су байна. Тэр ямар их доромжлуулсныг бодохоор зүрхэнд цус хурах юм. Би түүний өргөөнд нь очиход тэр надтай уулзах гэж гарч ирээгүй.
Сюй: Урд нь гүнжийн төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө та нар энд ирж залбирцгаадаг байсан. Энэ удаа ханхүү Су заавал ирнэ. Гэхдээ ханхүү...
Цзин: Түүний эхнэр Хуань Ми үхсэн. Түүний зүрхний шарх хэзээ ч эдгэхгүй гэхээс би эмээх юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Таны сонорт, эрхэм дээдэс ээ, энэ бүх шивэгчингүүд, тайгнууд, хамгаалагч нарын бүртгэл.
Цзылун: Энд тавьчих.
Цэрэг: Мэдлээ.
Цзылун Сайн байна. Ючжан гүнтэн. Би үүнийг танд даалгаж байна. Тэднийг нэг бүрчлэн шалгаарай.
Линь: Яах гэж?
Сяо: Энэ хуйвалдаанд дэндүү олон хүмүүс оролцсон. Зарим тайгнууд 2-р ханхүүд үнэнч хэвээрээ гэхээс эмээж байна. Цаашдын таагүй явдлаас зайлсхийхийн тулд би эзэн хааны армиас шивэгчингүүд хүртэл бүгдийг нь шалгах зөвшөөрлийг угсаа залгамжлах ханхүүгээс хүссэн юм.
Линь: Энэ тийм шаардлагтай юу? Эзэн хааны хамгаалагч цэргүүдийг сайтар шилж авсан. Ганц хоёр оргодол хүмүүс тийм ч их асуудал үүсгэхгүй.
Сяо: Ордны аюулгүй байдал улс орны аюулгүй байдалтай холбоотой. Бид аливаа нэг аюул заналхийлэлийг гаргуулах ёсгүй.
Линь: Чиний зөв. Гэхдээ, энэ ордны асуудал учраас бид үүнийг шийдүүлэхээр хатан хаанд үлдээсэн нь дээр.
Цзылун: Авга ах аа, бид хатан хааны өмнө тайлагнах ёстой юу? Тэгэх шаардлага байхгүй. Энэ удаа миний аав, миний ээж, та гээд бүгд маш их зүдэрлээ. Угсаа залгамжлах ханхүү намайг хүртэл шоронд хийсэн. Энэ удаа Ючжан гүн, Аву хоёрын тусламжгүйгээр би алагдаж мэдэх байсан. Одоо зөвхөн Ючжан гүнд л итгэнэ. Би түүний чадварт итгэж байна. Өөр ямар ч албатад итгэхгүй. Би Ючжан гүнг энэ хэрэгт бүгдийг нь нэгд нэгэнгүй шалгахыг хүссэн. Эзэн хааны арми... Хэрэв тэд хангалттай чадвартай байсан бол Цзи Лю хуйвалдааныг толгойлж чадахгүй байх байсан. Авга ах аа, урд нь би танд итгэдэг байсан, гэтэл та ч гэсэн Цзи Люгийн хуйвалдаанд оролцож, тэндээсээ гарч чадаагүй. Би яаж итгэж чадах...? дахиж хэнд ч хэзээ ч итгэхгүй.
Линь: Эрхэм дээдэс ээ, миний буруу. Таны зөв өө. Ордонд аюул үнэхээр өндөр байгаа. Зөвхөн би өөртөө гай дуудаад зогсохгүй, бас таны жанжин хоёр дугаар авга ахыг алагдахад хүргэсэн. Би өөрөөсөө ичиж байна. Би бие болоод ёс суртахууны доройтолд орж, надад даалгасан үүргийг биелүүлэх чадваргүй болжээ. Чөлөөндөө гарч, төрөлх хотдоо очоод өөрийнхөө алдааг эргэцүүлэхийг зөвшөөрнө үү. Нийслэлээс явахдаа өөрийнхөө газар, байшинг хүргэн Ючжан Сяо Ци гүнд өгөхийг хүсч байна. Намайг ердөө Ван Ань болон хэдэн боол дагалдаж явахад л болно. Эрхэм дээдэс ээ, миний хүсэлтийг ёсоор болгож өгнө үү.
Цзылун: Авга ах аа, би тийм утгаар хэлээгүй. Авга аа, би ердөө л...
Линь: Би ойлгож байна.
Цзылун: Амгаланг айлтгая, хатантан.
Цзылун: Ээж ээ!
Хатан: Цзылун, чи Их зөвлөхийг яаж өвдөг сөгдүүлж чадаж байна?
Цзылун: Би тэгээгүй.
Хатан: Ах аа, та босооч. Ах аа, босооч.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ, намайг алаагүйд би танд талархаж байна. Би нийслэлээс явахдаа өөрийнхөө газар, байшинг хүргэн Ючжан Сяо Ци гүнд өгөхийг хүсч байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чиний шарх яаж байна?
Сун: Эзэнтээн, асуусанд баярлалаа. Энэ ноцтой юм биш.
Сяо: Бидний хайж байгаа хүний талаар ямар нэг сураг байна уу?
Сун: Одоогоор байхгүй. Бид түүнийг олон жил хайж байна. Магадгүй, нэг бол...?
Сяо: Тэгвэл үргэлжлүүлэн хай.
Сун: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эзэнтээн, орой болсон байна.
Линь: Юм унших нь хүмүүсийг ажиглахтай адилхан. Хэрэв та чи уншаад байвал эрт орой нэг юм олох л болно.
Эр: Гэхдээ, эзэнтэн, энэ мэдээнүүдийг 2-р ханхүүгийн талын хүмүүс бичсэн.
Линь: Тэгээд юу гэж? Гу Юн, Се Юань, Хуань гүнтэн нар үхсэн эсвэл шархадсан. Хугацаа бага байна. Хэрэв манай гэр бүл ямар нэг юм хийе гэвэл, би улс даяар язгууртнуудыг цуглуулж, тэдний хүчийг бүрэн ашиглахаас араггүй. Харамсалтай нь, Цзы Лю зөвхөн дундын хүмүүсийг хөлсөлж байсан. Тэднээс зөвхөн хоёр нь тустай. Маргааш миний тушаалыг авч яв, тэднийг миний өргөөнд хүлээж бай гэж хэл.
Эр: Мэдлээ. Харин үлдсэнийг нь яахав?
Линь: Тэднийг хороо.
Эр: Болгоомжтой, эрхэм дээдэс ээ.
Эм: Битгий унаарай, эрхэм дээдэс ээ.
Линь: Гадаа хэн хашхираад байна?
Эр: Би яваад үзээд ирье.
Эр: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ.
Эм: Эрхэм дээдэс ээ.
Эр: Таны сонорт. Эзэнтээн, таны хүү дахиад л согтсон байна. Тэр арын хашаанд зодоон хийгээд байна.
Су: Намайг битгий дагаад бай!
Эм: Эрхэм дээдэс ээ.
Су: Эмэгтэйчүүд бол хэрүүлийн алим!
Эм: Эрхэм дээдэс ээ.
Эм1: Одоо болиоч, эзэнтээн!
Су: Эндээс зайлцгаа!
Эр: Эрхэм дээдэс ээ.
Эм: Эрхэм дээдэс ээ, эрхэм дээдэс ээ!
Эр: Эрхэм дээдэс ээ.
Эм: Эрхэм дээдэс ээ, хөл дорхоо хараач!
Су: Зайлцгаа!
Эм: Эрхэм дээдэс ээ, эрхэм дээдэс ээ!
Эр: Эрхэм дээдэс ээ!
Су: Зайлаад өгөөч!
Чжу: Би Чжу Янь, Хуань Ми биш. Би таныг гомдоогоогүй.
Су: Чи юу хэлсэн бэ?
Чжу: Эрхэм дээдэс ээ. Хэрэв чи дахиад түүнийг дурсвал би чамайг хорооно шүү!
Линь: Намайг ч гэсэн алчих!
Су: Аав аа.
Эм: Эрхэм дээдэс ээ.
Эр: Эзэнтээн. Эзэнтээн!
Линь: Босоод ир!
Эм: Эзэнтээн, эзэнтээн, эзэнтээн!
Эр: Эзэнтээн!
Эм: Эрхэм дээдэс ээ.
Эр: Эрхэм дээдэс ээ!
Эм: Эзэнтээн!
Эр: Эзэнтээн!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Эзэнтээн. Эзэнтээн. Эзэнтэн. Гүнж дахиад л согтуу байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юйсю: Гүнж ээ, сэрээч дээ. Энд унтаж болохгүй. Эзэнтээн. Ашгүй та наашаа ирлээ. Гүнж сэтгэл тавгүй байна гээд намайг хамт уугаач гэсэн юм. Би шархнаасаа болоод ууж чадаагүй. Тэгсэн гүнж бүтэн ваартайг ганцаараа уучихсан. Болгоомжтой. Эзэнтээн.
Эм: Юйсю, хэл дээ, эзэнтэн маш их уурласан уу?
Юйсю: Тэр тэгж чадахгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эзэнтэн.
Линь: Буцаад явцгаа! Бүгдээрээ явцгаа!
Эр: Явцгаа, эндээс явцгаа!
Су: Туслаарай!
Линь: Буцаад ор! Хэрэв уумаар байвал наад усаа хүссэн хэмжээгээр уу.
Су: Та намайг үхсэн байхыг харвал баярлах уу?
Линь: Чиний одоогийн байдал, үхэл хоёр юугаараа ялгаатай юм? Хэрэв энэ маягаар үргэлжлүүлбэл чи байхгүй байсан нь надад дээр.
Су: Та надаас ичиж байгааг би мэднэ. Гэхдээ энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Та үнэхээр сайн эцэг билүү? Миний ээж явчихсан. Аву ч гэсэн явсан. Энэ өргөө чинь гэр шиг харагдахгүй байна. Би Хуань Митэй гэрлэхэд миний тусын тулд надад тусалсан уу? Үгүй. Та үүнийг өөрийнхөө төлөө хийсэн. Битгий мартаарай. Гэр бүл цуцлуулах захидлаас бол би салсан. Цзы Лю бүх сайдуудын нүдэн дээр миний эхнэртэй гэрлэсэн. Ямар их доромжлол вэ! Ямар их доромжлол вэ! Би мартах шахлаа. Аав аа, та маш шударга хүн. Та өөрийнхөө эрх мэдлийн төлөө хүүхдүүдийнхээ гэрлэлтийг золиосолсон. Та мөн амьдралдаа хэзээ ч хайртай байгаагүй эмэгтэйтэй гэрлэж өөрийгөө золиосолсон. Таньд өөр бас юу чухал вэ?
Линь: Би эхэд чинь хайргүй гэдгийг чи яаж мэддэг юм?
Су: Би үүнийг чинь санахааргүй жаахан байсан гэж бодох хэрэггүй. Та миний ээжид хэцүү байсан ч хамаагүй, ямар ч эргэлзээгүй хааны гэр бүлтэй тэмцэхээр сэтгэл шулуудсан байсан. Талийгаач бэлбэсэн хатан хааныг алсан тэр эмэгтэйн төлөө, тийм биз дээ? Би бүх үнэнийг мэднэ.
Линь: чамайг үл тоомсролдог гэж чи үргэлж хэлдэг ч яагаад гэдгийг нь бодож үзээгүй. Би бүх амьдралаа гэр бүлдээ, улс орондоо зориулсан.Намайг хайрыг үзэн ядахын төлөө бүхнийг хийж байсан гэж ээж чинь бодох нь хэвийн зүйл. Бүр чи хүртэл тэгж бодож байна. Гэвч үнэн нь юу вэ? Чи миний хүү, гэр бүлийнхээ тэргүүн нь болно, өөртөө хариуцлага үүрч, язгууртны давхаргыг толгойлно. Тэр болтол чи миний ухаанд юу байгааг ойлгохыг бодно биз.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Би урд шөнө зөндөө их уусан уу?
Сяо: Юйсюгийн хэлснээр, чи бүтэн ваар дарс уусан.
Аву: Би ээжийг бодсон юм. Амьдралынхаа талд нь хааны гэр бүл, миний гэр бүлийн дунд гацсан ээж минь олон гомдол цөхөрлийг туулсан. Заримдаа би боддог юм, хэрэв аав эрх мэдлийн төлөө тэмцдэггүй байсан бол ээжийг маш их хайрлах байсан байх. Сяо Ци, чамд урд нь чиний амьдарч байсан гэр орон чинь бутарч сарнисан юм шиг тийм мэдрэмж гэнэт төрж байсан уу? Урд нь ямар байсан, түүн шигээ байх араггүй болсныг.
Сяо: Би чамд өөрийнхөө өнгөрсөн амьдралыг огт ярьж байгаагүй, тийм үү? Хөршүүд намайг өсгөсөн юм, би хүүхэд байхаас л өөрийнхөө эцэг эхийг хараагүй. Хоёр овог аймаг зэрэгцэн амьдардаг жижигхэн тосгонд амьдардаг байсан. Дайнаас өмнө тэнд хоёр овог аймаг хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, тайван, харилцан зохицож амьдардаг байлаа. Бүх хүмүүс надад сайн ханддаг. Тэд бүгдээрээ миний гэр бүл байсан. Би одоо ч мэддэггүй юм, эхэндээ эв найртай байсан тэр хоёр овог аймаг гэнэт л бие биедээ заналт дайснууд болцгоосон. Нэг удаа би даваан дээр хонио хариулж яваад тосгон галд автсан байхыг харсан юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо /хүү/: Ээж ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Урд нь надад гэр бүл шиг ханддаг байсан хөршүүд нэг нэгнийгээ алсан байлаа. Тэндхийн хүмүүс өмнө нь ойр дотно хөршүүдийнхээ гарт амь үрэгдэцгээсэн юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ээж ээ. Ээж ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Надад хэл дээ. Би тарж бутрана гэж юу болохыг мэддэг байсан уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эрхэм дээдэс ээ, та сэрчихсэн үү?
Су: Надад ус бэлд. Би усанд орно.
Эр: Жа. Жа. Эзэнтэн хэдийн таныг усанд орох ус бэлдэхийг тушаасан. Бид усыг халуун байлгаж байгаа. Одоохон танд ус аваад ирье. Бас эзэнтэн усны онгоцонд анхилуун өвс ихээр хийж, таны архины үнэрийг гаргаарай гэж бидэнд тушаасан. Жа. Ханхүү усанд орохыг хүсч байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Ах аа. Та яагаад энд ирсэн юм бэ?
Су: Бид жилийн энэ өдөр Сиань сүмд очиж хүж асааж залбирна гэж тохиролцсон биз дээ? Чи яаж мартдаг байна?
Аву: Би таныг явахгүй байх гэж бодсон.
Су: Санаа зоволтгүй. Бүх зүйл ард хоцорсон.
Аву: Тэгвэл явцгаая. Бүх зүйл ард үлдсэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Та аавд уурласан хэвээрээ л байна уу?
Су: Би уурлаагүй.
Аву: Та ээжтэй уулзах гэж байгаадаа баярлаж байгаа даа.
Су: Мэдээж тийм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Аав аа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Ээж ээ.
Цзин: Аву. Аву, Су. Та нар үнэхээр хүрээд ирлээ.
Су: Ээжээ.
Цзин: Аву. Су, миний хүү. Сайхан байна.
Линь: Цзинминь.
Цзин: Чи яах гэж наашаа ирсэн юм? Нэгэнт энд ирснийх, дээшээ гараад ир.
Аву: Түргэлээрэй!
Су: Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Сүүлийн үед бие чинь сайн уу?
Цзин: Би сайн байгаа. Суугаач.
Линь: За.
Су: Чи ээжид юу гэж хэлсэн бэ?
Аву: Ээж нэг удаа намайг төрсөн өдрөөрөө юу хүсч байна гэж асуусан. Би түүнд аав ээж хоёр минь тайван, эв найртай амьдрахыг хүсдэг гэдгээ хэлсэн. Ядаж л... ядаж ганц өдөр ч гэсэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Аву. Хар даа. Магадгүй, чиний төрсөн өдрийн хүсэл биелэх нь бололтой.
Аву: Хэрэв тэгвэл сайн байхсан.
Сюй: Ханхүү, та дахиад ууна уу. Сонсооч, ердөө хоёрхон хоног өнгөрсөн, гэтэл их турсан харагдаж байна. Гүнж ээ, юу болсон бэ? Энэ амтгүй байна уу?
Су: Чи өвдсөн юм уу? Сяо Ци ямар хайхрамжгүй нь хар даа. Чамайг өвчин туссаныг хүртэл мэдээгүй байдаг.
Аву: Ах аа, Сяо энд ямар ч хамаагүй. Хэдэн өдрийн өмнө маш их айсан, бас их ядарсан. Би жаахан амрах хэрэгтэй байна. Санаа зоволтгүй
Сюй: Ханхүү, би гүнжид хэдэн үг хэлэх гэсэн юм. Та биднийг түр орхиж болохсон болов уу?
Су: Би сонсож болохгүй юу?
Сюй: Энэ эмэгтэйчүүдийн хоорондын яриа.
Аву: Зүгээр л яв.
Су: За яахав, яарах хэрэггүй.
Сюй: Баярлалаа, ханхүү. Гүнж ээ, энэ хоёр сард таны сарын юм хэвийн ирж байсан уу?
Аву: 20 гаруй хоног саатсан санагдах юм. Гэхдээ би нөхөрт гарахаас өмнө яг л ийм байсан гэж бодож байна.
Сюй: Тэнэгхэн охин минь, нөхөрт гарсны дараа бүх юм өөр болдог юм ш дээ. Хэдийгээр та бие даасан ч гэлээ зарим асуудал дээр бүр хүүхдээрээ байна. Нааш нь, би судасны цохилтыг чинь үзье. Гүнж ээ, баяр хүргэе. Гүнж ээ, та удахгүй ээж болох юм байна.
Аву: Нээрэн үү?
Сюй: Тиймээ. Ээж чинь энэ тухай мэдвэл тэр маш их баярлаж, хандмаа болох хүсэлгүй болж мэднэ. Хэрэв ахайтан ачтай болбол тэр сүмд яаж ариун залбирал уншихыг хүсэх юм? Би явж ахайтан, эзэнтэн хоёрт мэдэгдэе.
Аву: Сюй авхай, одоохондоо тэдэнд хэлээд хэрэггүй. Энэ миний хувьд төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг. Би тэдэнд гэнэтийн бэлэг болгож дараа нь энэ тухай хэлнэ.
Сюй: Тийм шүү, гүнж ээ. Гүнж ээ, чи ахиухан идэх хэрэгтэй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чи яагаад энд сууж байгаа билээ?
Аву: Чамайг хүлээж байлаа.
Сяо: Ердөө өдрийн хагас бид уулзалдаагүй, гэтэл чи намайг хэдийн үгүйллээ гэж үү?
Аву: Өдрийн хагаст чи намайг үгүйлээгүй гэж үү?
Сяо: Би бүр чамайг ордонд аваачих гэж байлаа.
Аву: Ордны хүмүүсийн элэг доог болохоос чи эмээхгүй юу?
Сяо: Тэд атаархана гэхээс би эмээдэг. Чи Сиань сүм очиж ээжтэйгээ уулзсан уу, тэр ямаршуу байна?
Аву: Ээж сайн байна лээ. Би ээжтэй хамт хооллож, бид миний хүүхэд насны сонирхолтой дурсамжуудаас ярилцсан.
Сяо: Миний Аву хүүхэд байхдаа бүр илүү үзэсгэлэнтэй байсан байх даа.
Аву: Чи яг ээж шиг ярих юм. Ээж хэлэхдээ...
Сяо: Юу гэж хэлсэн бэ?
Аву: Ээж өөрийнх нь ач надтай адилхан байх нь уу, тэр сонин байна гэсэн. Харин надад сонирхолтой нь, хэрэв бид хүүхэдтэй болбол яг чамтай адилхан байх болов уу.
Сяо: Бидний хүүхэд яг чамтай адилхан байхыг би хүсдэг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хэдэн өдрийн дараа төрсөн өдрөөрөө би түүнд нөхөр бид хоёрыг холбосон бяцхан амьдрал миний биед өсөж байгааг хэлнэ. Миний бодлоор, энэ миний хамгийн жаргалтай өдөр болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Хэдэн өдрийн дараа төрсөн өдөр чинь болно. Надад чиний төрсөн өдөрт зориулсан баярт оролцох сонирхол ч алга, тэнхээ ч алга. Чиний хүсэж байгаа зүйл бол ховорхон эрдэнэс. Ордонд чи бараг бүх юмыг үзэж харсан, би төрсөн өдрөөр чинь юу бэлэглэхээ мэдэхгүй байна. Тиймээс... тиймээс би чамд өөрийн биеэр зурж байна.
Аву: Авга ах аа. Авга ах аа, та яагаад цусаар ханиалгаад байна?
Хаан: Би саяхнаас эхлээд ингэж ханиалгах болсон. Энэ зөвхөн чамд өгөх миний бэлэг төдийгүй, намайг үхсэний дараа дурсгал болно.
Аву: Авга ах аа, та юу яриад байна аа?
Хаан: Гэхдээ, ямар өрөвдмөөр...
Аву: Үгүй ээ, арчих хэрэггүй.
Хаан: Чи ухаалаг байна. Чи ийм жаахан байхдаа... жижигхэн годгор гэзэгтэй, миний араас их хөөцөлдөнө. Миний эзэн хааны өргөө, Тайцзи ордон чиний тоглодог газрууд байлаа. Цаг яасан хурдан юм! Чи том болж, нөхөрт гарлаа. Харин би хөгширчээ. Миний эрүүл мэнд... Оточ нар дуугай л байгаа, намайг өөрийнхөө эрүү мэндийг мэдэхгүй гэж бодох хэрэггүй. Бүгд л өвддөг, үхдэг. Бүр би, эзэн хаан хүртэл, жирийн хүмүүс миний хооронд ямар ялгаа байгаа юм? Ердөө миний бунхан арай том байх биз.
Аву: Авга ах аа, таныг ингэж ярихыг би зөвшөөрөхгүй.
Хаан: Эсвэл, магадгүй, хүмүүс надад нас барсан жирийн тариачинд нулимс унагадагаас ч бага гашуудах байх.
Аву: Удахгүй миний төрсөн өдөр болно. Гэтэл та гунигтай юм яриад байх юм. За боллоо. Миний буруу. Би чамайг гонсойлголоо. Аву. Ээж чинь гэртээ одоо ч ирээгүй байгаа гэж би сонссон.
Аву: Тиймээ. Ээж миний аавыг хэзээ ч уучлахгүй гэж хэлсэн. Мөн ээж үргэлж хааны гэр бүлийн охин, эзэн хааны дүү нь байсан гэж хэлсэн.
Хаан: Харин чиний тухайд, Аву?
Аву: Би ээжийнхээ охин нь мөн Сяо Цигийн эхнэр.
Хаан: Чиний нөхөр үнэхээр сайн хүн. Би бүх амьдралынхаа туршид хийсэн хамгийн буруу зүйл нь түүнийг сэжиглэдэг байсан. Тэгээгүй бол би ийм хэцүү байдалд орохгүй байсан. Аву, чи надад нэг зүйлийг амлах хэрэгтэй. Чи тэгж чадах уу?
Аву: Би чадах бүхнээ хийх болно.
Хаан: Чи санаж яваарай, би гэрээслэлээ үлдээсэн байгаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home