Үргэлжлэл: 00:45:34
Ма Яо хаан
Ма Цзилун ууган хүү
Ма Цзы Лю хааны 2-р хүү
Цзитан хааны 3-р хүү
Ма Су ерөнхий сайдын хүү
Ван Линь ерөнхий сайд
Сяо Ци армийн генерал
Сун Хуайен Ван Сюаны хамгаалагч
Вэй генерал
Лу генерал
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Хатан хаан
Хуан Ми Су-ийн эхнэр
Цзинминь Авугийн ээж
Цзиньэр
----------------------------------------------------------------------------------------------------------
28 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: 2-р ханхүү Хуань гүнгийн охин Хуань Митэй гэрлэх юм гэсэн.
Эр: Ямар шившиг вэ!
Эр: Ючжан гүнж ирлээ.
Эр: 2-р ханхүү Хуань гүнгийн охин, Ван Су-ийн эхнэртэй гэрлэнэ гэж би сонссон.
Эр: Тэр хүүхэн хоёр ч удаа гэрлэсэн, бүр нөхрөөсөө хүртэл салсан. Ямах их шившиг вэ? Ван овогтны гэр бүлд ямар шившигтэй хэрэг вэ?
Эр: Энэ сарын азтай өдөр. Бүх бэлтгэл хангагдсан. Хүндэт зочид бүгд энд цугласан байна. Бүх сайдууд, зөвлөхүүд иржээ. Өнөөдөр 2-р ханхүү Хуань гүнгийн охинтой гэрлэнэ. Эзэн хааны ёс зүй, нийтээр мөрдөх журам, мөрдөгдөх бусад ёс заншлын дагуу сүйт бүсгүйг оруулна уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Чи, ичгүүргүй хүүхэн! Би чамайг ална! Би чамайг ална! Би чамайг ална!
Аву: Ах аа!
Цзы Лю: Ми... Ми, сандрах хэрэггүй. Бид удахгүй эхнэр нөхөр бололцоно. Одоо биднийг хэн ч салгахгүй. Ми, намайг хүлээж байгаарай. Өнөөдөр би гэрлэх гэж байна. Мөн миний аав ч гэсэн надад том бэлэг бэлдсэн. Эзэн хааны амрыг эрье.
Цзылун: Аав уу?
Цзы Лю: Баярлалаа, ааваа.
Хаан: Эгэл хорвоод ард иргэдэд хүчин зүтгүүлэх гэж мэргэдийг сонгодог. Тиймээс, эзэн хаан өөрийнхөө улс орон, иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Миний 2-р хүү мэргэн ухаантай төрсөн. Тэр хүнд үеийг туулахад тусалж, манай үндэстнийг аюулаас, бас миний амийг аварсан. Би хүнд өвчтэй, бас улс орноо удирдаж чадахгүй боллоо, гэхдээ өвөг дээдсийнхээ сургаалийг огоорч зүрхлэхгүй. Би сайн дураар хаан ширээнээс огцорч, түүнийг...
Аву: Чи юу хүлээсэн юм? Одоо хөдлөөч!
Цзы Лю: Ми!
Эр: Ханхүү!
Цзы Лю: Түүнийг алж болохгүй!
Су: Ми!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Дахиад л чи юу? Ван Сюань! Би чамайг дутуу үнэлжээ. Чамайг өчнөөн хүмүүс харгалзаж байсан, гэсэн ч миний хамар дор хорон санаагаа гүйцэдүүлсээр байж. Чи гайхалтай юм. Надад хэлээдэх. Ми хаана байна?
Аву: Чи олон нийтийн дургүйцлийг төрүүлж, алдаатай алхам хийсэн. Чамайг юу сонгох байсныг би мэдмээр байна, булааж авсан хаан ширээг үү, эсвэл миний бэр асаныг уу?
Цзы Лю: Ван Сюань, чи Миг нууснаар намайг сүрдүүлж чадна гэж үнэхээр бодсон уу? Бүү мартаарай. Би солиотой хүн. Би Миг, бас хаан ширээг хүсч байна. Түүнээс гадна, танай гэр бүлийг бүгдийг нь алахыг хүсдэг. Чамайг алсан ч гэсэн ордон даяар Миг хайж байгаад ямар нэг аргаар олж авна.
Цзитан: Аву!
Аву: Цзы Лю!
Хаан: Муу мунхаг! Чи яаж зүрхлэв?
Цзы Лю: Би яагаад зүрхлэхгүй гэж? Одоо ч гэсэн бидний ахан дүүсийн барилдлагад санаа тавина гэж чи бодсон уу? Эзэн хааныг сайн харж бай!
Цзитан: Аву.
Цзы Лю: Цзитан, чи нээрэн дурласан тэнэг юмаа. За яахав. Би эхлээд Ван Сюанийг алж, чамайг түүний араас дагалдуулна, энэ бидний ахан дүүсийн төгсгөл болог.
Цзилун: Аву.
Су: Цзы Лю.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Одоо бид яах ёстой вэ, хаантан? Шицянь ордон руу ухраад!
Цэрэг: Мэдлээ. Яваад.
Сяо: Эзэн хааны зарлигийн дагуу урвагчдыг цаазал! Хэрэв эсэргүүцсэн хүн байвал түүнийг цаазал!
Аву: Сяо Ци, яваад эзэн хааныг авар! Цзитан, Цзитан.
Се: Цзитан.
Цзылун: Аав аа. Аав аа. Аав аа.
Се: Цзылун. Цзылун.
Се: Цзитан.
Цзылун: Аав аа.
Цзитан: Чиний... чиний баатар хүрээд ирлээ.
Аву: Өвдөж байна уу?
Цзитан: Үгүй ээ, би зүгээр.
Аву: Цзитан.
Цзитан: Би зүгээрээ.
Аву: Эзэн хааны оточ. Эзэн хааны отчийг дууд.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Түргэлцгээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Эзэн хаанаас гараа тат
Цзы Лю: Түүнээс гараа татах аа? Би чамайг ямар сүрхий харваач болохыг өөрийн биеэр мэдэрсэн. Надад ааваас минь өөр ямар сайн бамбай, эсвэл хуяг байх юм?
Сяо: Ханхүү, та эзэн хааныг барьцаалснаар ялагдлаа ялалт болгож чадна гэж үнэхээр бодоод байна уу?
Цзы Лю: Чиний Ниншоугийн арми одоо Гуйу хөндийд миний аавд бүслэгдсэн, одоо хэдийн бут цохиулсан байх ёстой. Харин чи нийслэлд сэмхэн буцаж ирсэн хойно, тун удахгүй миний төрсөн эцэг армитайгаа хүрч ирээд та нарыг хэдэн хэсэг тасар татах болно.
Сяо: Ханхүү, та Цзяньнин ханхүү хаана байгааг мэдэх үү?
Цзы Лю: Тэр хаана байна?
Сяо: Би таныг гонсойлгоно гэхээс эмээж байна. Цзяньнин ханхүү олон жил тулалдаж байсныг нь бодоод хүмүүстээ цогцосыг нь авчрахыг тушаасан. Тун удахгүй түүний цогцостой авс миний армитай хамт нийслэлд ирнэ.
Цзы Лю: Худлаа! Сяо Ци, намайг юу ч мэдэхгүй гэж бүү бод. Чи нийслэлд ердөө цөөхөн тооны цэргүүдтэй ирсэн. Наашаа нууцаар буцаж ирэхдээ ихэнх цэргээ тулалдуулахаар үлдээсэн байх ёстой.
Сяо: Харин таны хувьд? Одоо та цор ганцаараа.
Цзы Лю: Тийм бол намайг хаан ширээнд суухад саад болно гэж бодох ч хэрэггүй.
Сяо: Эрхэм дээдэс ээ, намайг сонс. Буугаад өгчих.
Цзы Лю: Бууж өгөх өө? Би энэ замыг сонгосон цагаас эхлэн буцах газаргүй болсон, надад ялалт, эсвэл үхэл хэрэгтэй. Хэрэв намайг хаан ширээнд суухад хэн нэгэн саад болж зүрхлэвэл би эзэн хааныг надтай хамт үхүүлэхийн тулд түүнийг ална.
Аву: Чи тэгж чадахгүй.
Цзы Лю: Ми?
Аву: Чи үхэхээс айдаггүй юм байж, харин чамд Ми огт хамаагүй гэж үү?
Цзы Лю: Ми! Ван Сюань, чи өөдгүй муу эм! Би чамайг урд нь алаагүй нь миний хамгийн том алдаа болж. Ючжан, гүнтэн, чи өөрийгөө баатар гэдэг, сул дорой эмэгтэй хүнийг яагаад ингэж байгаа юм?
Аву: Хуань Мигийн амь нас чамаас шалтгаалахаас биш Ючжан гүнгээс биш.
Цзы Лю: Ван Сюань! Түүнийг сулла! Тэр чиний бэр ш дээ!
Сяо: Эзэн хааныг явуул, тэгвэл Хуань Ми амьд үлдэнэ. Үгүй бол...
Цзы Лю: Түүнд бүү хүр! Ван Сюань, түүнийг тавьж явуул л даа. Тэр энд ямар ч хамаагүй хүн! Энэ бүх хугацаанд би түүнийг хүчилж байсан юм. Би чиний бүх гэр бүлийн амь насыг ашиглан түүнийг надтай хамт байлгах гэж сүрдүүлж байсан юм. Түүнийг тавьж явуул!
Аву: Шал худлаа! Чи түүнийг хүчилсэн болоод та хоёр нууцаар уулздаг байсан уу?
Цзы Лю: Амаа тат! Муу зэвүүн хүүхэн! Хэрэв та нар эзэн хааныг аврахыг хүсч байвал Миг тавьж явуул!
Аву: Наад сэлмээ буулга!
Цзы Лю: Миг тавьж явуул!
Аву: Наад сэлмээ буулга!
Цзы Лю: Миг тавьж явуул, эсвэл би түүнийг ална! Миг сулла!
Аву: Чи сэлмээ буулга!
Су: Би чамайг хорооно!
Аву: Ах аа, хэрэггүй.
Су: Аву, миний замаас холд! Цзы Лю, чи миний гэр бүлийг доромжилсон! Хорвоогоор дүүрэн эмэгтэйчүүд байхад харин чи миний эхнэрийг сонгосон. Яах гэж?
Ми: Цзы Лю намайг хүчлээгүй юм.
Цзы Лю: Ми
Ми: Би бүгдийг өөрийнхөө хүслээр хийсэн.
Су: Чи надаар өөрийгөө алуулмаар байна уу?
Ми: Хэрэв чиний эцэг оролцоогүй бол би аль хэдийн Цзы Люгийн эхнэр байх байлаа.
Цзы Лю: Ван Су, өөдгүй амьтан. Энэ бүх хугацаанд чи миний эмэгтэйг булааж авсан.
Су: Би чамайг алах ёстой!
Аву: Ах аа!
Цзы Лю: Хэрэв чи хөдөлвөл би чамайг ална.
Су: Би чамайг ална!
Цзы Лю: Ми!
Аву: Авга ах аа. Авга ах аа. Авга ах аа! Түүнийг босголцоод өг.
Ми: Цзы Лю!
Цзы Лю: Ми! Ми!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Гүнж ээ.
Аву: 3-р ханхүү яаж байна?
Шэн: Та санаа зовох хэрэггүй, гүнж ээ. Ханхүүгийн амин эрхтэн сэлмэнд өртөөгүй байна. Би түүний шархыг цэвэрлэсэн. Одоо өдөр болгон цагтаа эмээ ууж байхад болно.
Цзитан: Аву.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Энэ маш аюултай байлаа. Хэрэв Сяо Цин цагаа олж ирээгүй бол Цзы Лю бид хоёрыг алах байсан. Бид хийсэн бүхнээ бодохоор, яагаад Цзы Люг бодолцоогүй юм бол?
Линь: Сяо Ци тус болсон, бас бидний төлөвлөгөөг нураасан. Цзы Лю эзэн хааныг бараг алах дөхсөн. Аз болоход, хаан бүр сандраад хэсэг хугацаанд ярьж чадахгүй болсон. Үгүй бол тэр биднийг яах гэж суллах юм?
Хатан: Энэ бол хувь тавилан. Хувь тавилан. Сяо Ци эзэн хааныг аварч том гавъяа байгууллаа. Зөвлөхүүд түүнийг шагнах санал дэвшүүлсэн. Таны бодол юу вэ, ах аа?
Линь: Харин таны бодол, хатантан?
Хатан: Командлагч генерал нас барсан. Цзитан тун удахгүй хаан ширээнд сууна. Түүнд туслах хүмүүс хэрэгтэй болно. Миний бодлоор, Сяо Ци хэдийгээр бодлоггүй ч гэсэн зоригтой, бас үнэнч.
Линь: Та түүнийг ашиглахыг хүсдэг ч чадахгүй л болов уу гэхээс эмээж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзилун: Яг одоо би үнэхээр харамсаж, бас айж байна. Чиний үгийг сонсоогүйдээ харамсаж байна. Чи надад Цзитан, Цзы Лю хоёроос болгоомжил гэж хэлдэг байсан. Гэтэл би дэндүү хайхрамжгүй байж.
Се: Хайрт минь, өөрийгөө тэгж их зэмлэх хэрэггүй. Ордонд бүгд түүний занганд орсон, тэр ямар зальжин байсныг чи ойлгосон байх.
Цзилун: Тиймээ. Урд нь бид сайн ах дүүс байсан. Намайг бүр жаахан байхад тэр үргэлж миний дэргэд байдаг байсан, гэвч би огт юу ч мэдэрдэггүй байж. Тэр маш их тэвчээртэй, Цзитан бид түүнтэй эн зэрэгцэхгүй.
Хатан: Чи дайснаа магтаж, биднийг доош хийх ямар хэрэг байна?
Се: Амгаланг айлтгая, ээжээ.
Цзинлун: Амгаланг айлтгая, ээжээ.
Хатан: Тэр тэвчээртэй байлаа гээд юу болов? Эцэст нь амьдралаа, нэр төрөө алдаад дууслаа. Эрт дээр үеэс хаан ширээг булаах гэсэн хэн ч бай яг түүн шиг дуусдаг жамтай байсан. Цзилун... чи угсаа залгамжлах хаан хүү, чи л хаан ширээнд суух ёстой. Чиний юу ярьж, юу хийх нь хамаагүй, чи үүнийг бүх биеэрээ мэдрэх ёстой. Хэн нэгнийг үгээр явах хэрэггүй.
Цзилун: Би үүнийг санаж явъя.
Се: Ээж ээ, ханхүүгийн сэтгэл нь хөдөлсөн байна, тэр өөр санаа бодолгүй байгаа.
Хатан: Юу? Миний хүү итгэл найдварыг даасангүй. Би түүний эхийн хувьд үг хэлж болохгүй гэж үү?
Се: Би тэгж хэлээгүй. Та нар саяхан аюулаас мултарсан гэж хэлэх гэсэн юм. Одоо хамгийн түрүүнд үлдсэн босогчдийг дарах хэрэгтэй.
Хатан: надад зааж яаж зүрхлэв?
Се: Би тэгж зүрхлээгүй.
Хатан: намайг юу ч мэдэхгүй гэж бодсон уу, чи Хуагуан ордонд болсон зүйлийг мартаагүй байгаа. Тиймээс чи энэ боломжийг ашиглан гомдоллохыг хүсчээ. Се Ванру, чиний энэ доромжлолын хариуд чамайг угсаа залгамжлах гүнж хэргэмгүй болгож, Хаягдасан ордон руу цөлж чадна. Чиний гэр бүл сэхэхгүй.
Цзинлун: Ванру, чи ээжид маш их айж сандарсанаас болж ийм үг хэллээ гэдгээ хэлээч.
Се: Би айхгүй байна. Би үнэнийг хэлсэн.
Хатан: Чи яаж үгүйсгэж зүрхэлж байна! Хүн байна уу! Түүнийг барьж бай!
Се: Ээж ээ! Ээж ээ!
Хатан: Хэрэв би өнөөдөр чамайг сургахгүй бол...
Се: Ээж ээ!
Хатан: ...ордонд хэн ч журам сахиулдаггүй гэж хүмүүс бодно.
Се: Ээж ээ! Ээж ээ!
Цзилун: Ээж ээ!
Се: Ээж ээ! Ээж ээ!
Цзилун. Битгий хилэгнээч, ээжээ! Ээж ээ! Ээж ээ! Та энэ өдрүүдэд нилээн ядарсан, ээжээ. Та уурлах хэрэггүй, ээжээ.
Се: Ээж ээ!
Хатан: Чи хаа ч явсан санаж байхын тулд би өнөөдөр чамайг хөнгөхөн шийтгэлээ. Би ордныг захирдаг юм!
Цзилун: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, ээжээ.
Се: Би одоо л мэдлээ.
Цзилун: Чи дахиад бас юу мэдсэн юм? Хуань Мигийн аврагдах найдлага нь Цзы Лю байсан. Харин ордонд би хэнд найдаж болох вэ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эзэн хаан морилж байна!
Бүгд: Амгаланг айлтгая, хаантан!
Эр: Сайд нар аа, босогчдийг дарахад та нарын оруулсан хувь нэмэр их билээ. Шагналыг танилцуулж байна. Тэргүүн сайд Ван Линьд Агуу зөвлөх цол, гүн Ючжан Сяо Цид нийслэлийн гол хамгаалагч цол, Вэй Хань, Сун Хуайен, Мю Лянь, Тан Цзин, Ху Гуанле, Ху Яо зэрэг бусад генералуудыг 3 дэвээр ахиулж, тус бүрийг нь 1000 алтан зоосоор шагнасугай. 2-р ханхүү, Цзы Лю, ханхүү Цзяньнин Ма Суй, гүн Цзинъюань Хуань Чандэ болон бусад босогчдийг ялт хэргийнх нь төлөө цаазалсан болно.
Бүгд: Жа, эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: сэрчихсэн үү? Хэр унтаж амрав?
Аву: Би хэр удаан унтсан бэ?
Сяо: Энэ өдрүүдэд чи минь их зүдэрлээ. Би дайнд яваад даан ч зав зай хомс байлаа. Ордонд ийм аюултай байсныг ер бодсонгүй. Аз болоход чи тусаллаа. Цзы Люгийн үйлдэл улс орныг устгаж мэдэх байсан.
Аву: 3-р ханхүү...
Сяо: Би 3-р ханхүүг очиж харуулахаар хүмүүсээ явуулсан. Тэр ухаан орсо. Одоо тэр алзахгүй. Би баярлахгүй байна, гэхдээ түүнд маш их талархаж байна. Учир нь тэр миний эхнэрийг аварсан. Аву, би үнэхээр айж байна.
Аву: Юунаас?
Сяо: Би чамайг дахин харах үед хэн нэгэн чам руу сэлэм далайж байсан. Би их айсан, тэгээд...
Аву: Чи цагаа олж амжиж ирсэн биз дээ?
Сяо: Гэхдээ өөр нэг эр чиний урдуур орж сэлмийг хаасан.
Аву: Хайрт минь.
Сяо: Хэрэв чамд ямар нэг юм тохиолдвол... Би генералын хувьд олон жил дайтаж байна, би хэзээ ч юунаас ч байж байгаагүй. Харин энэ удаа би үнэхээр айсан. Би чамайг алдана гэхээс айдаг.
Аву: Битгий ай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: чамд нэг сайн сургамж өгье гэж бодож байлаа, би Хуэйчжоуд чамд өгсөн шиг. Гэвч энэ удаа чамайг зэмлэж чадахгүй нь.
Аву: Яагаад?
Сяо: Би чамайг хамгаалах ёстой гэж үргэлж хэлдэг. Гэвч цаг үргэлж чамайг зовлон дунд орхидог. Цзы Лю хачин хүн, хэрцгий. Тэр Тайцзи ордны хоёр зөвлөхийг алсан. Хэрэв тэр үнэхээр хаан ширээн суусан бол жирийн ард иргэд зовох байлаа. Аз болоход чи надад мэдээ явуулах арга олсон байсан. Үгүй бол би энэ тулаанд ялагдах байлаа.
Аву: Чи чинь дайны бурхан. Хорвоод хэн ч чамтай тулалдаж чадахгүй.
Сяо: Чи тэнэг гэдэг нь. Энэ хорвоод ялагдашгүй хүн гэж байдаггүй.
Аву: Мартсанаас, Цзы Лю чамайг ердөө 10,000 цэрэгтэй нийслэлд ирсэн гэж яагаад хэлсэн бэ?
Сяо: Яагаад гэхээр, томоохон арми урагшлахдаа удааширалтай байж мэднэ гэхээс би эмээсэн. Тиймээс би ердөө 10,000 цэрэг авч, амарлгүйгээр нийслэл рүү яарсан юм.
Аву: Нийслэлд 200,000 гаруй цэргүүд байрлаж байгаа. Хэрэв Цзы Лю бүх цэргүүдийг дайчилсан бол чи гарцаагүй үхэл рүүгээ ирэх байсан.
Сяо: Би азаа үзсэн тулааныг төлөвлөсөн байсан. Тэгээд миний эхнэр ийм гайхалтай гэж бодсонгүй. Бүр ордонд түгжигдсэн байсан ч цэрэг цуглуулж амжсан байсан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзилун: Ээж ээ, та яагаад наашаа ирсэн юм?
Хатан: Би байж сууж чаддаггүй. Би яаж аюулгүй гэдгээ мэдрэх юм?
Цзилун: Өчнөөн их юм болж өнгөрлөө. Би чадваргүй байсан болохоор л таныг айхад хүргэсэн байх.
Хатан: Чи Цзы Люгийн үлдсэн хамсаатнуудыг нь дарсан уу?
Цзилун: Санаа зоволтгүй, ээжээ. Авга ах өөрөө үүнийг учрыг олчихно. Тэгэх ч ёстой.
Хатан: Бүх зүйл дээр авга ахдаа найдах хэрэггүй. Чи эзэн хаан болсны дараа бас л авга ахынхаа үгээр явах уу?
Цзилун: Би тэр утгаар нь хэлээгүй. Гэхдээ ордонд би авга ахаас өөр хэнд итгэж болох юм?
Хатан: Цзилун, чи угсаа залгамжлах ханхүү, бас ирээдүйн эзэн хаан. Чи сайтар тогтоож ав. Надаас бусдад нь бүрэн дүүрэн итгэж болохгүй, авга ахдаа ч гэсэн.
Цзилун: одоо л ойлголоо. Би таны хэлснийг санаж явъя.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Юу болсон тухай Хуайен надад хэлсэн юм. Чи түүнд бартай пайз өгч, тусламж хүсч явуулсан байсан. Гэвч түүнийг босогчид барьсан байна лээ.
Аву: Аз болж, Вэй жанжин шиг үнэнч хүмүүс үлдсэн байсан.
Сяо: Генерал Вэй чамд их л ууртай байсан. Тэр чамайг их ухаалаг, тэгээд яг дээрэмчид шиг эхийг нь хулгайлсан гэж хэлсэн. Хэрэв та нар өөр хэн нэгнийг хулгайлсан бол энэ байх зүйл. Гэтэл та нар хөгшин эхийг нь хулгайлсан. Генерал Вэй ээжийнхээ ачлалт хүү нь. Тэр чамд гомдолтой үлдэнэ гэхээс би эмээж байна.
Аву: Хэн ингэж хэлсэн бэ? Би Вэйд жанжинд учраа хэлсэн. Би маш их яарч байсан болохоор надад өөр сонголт байгаагүй. Гэхдээ, Вэй авхай надад их хайртай болсон. Тэр намайг харангуутаа өөрийнхөө залуу насыг олж харсан гэсэн. Урд нь олноо нэртэй жанжин байсан юм гэсэн. Бид хоёр их төстэй. Түүнээс гадна, хэрэв би тохирох туслах хүнээ олоогүй бол бид ялагдах байсан байх. Битгий дооглоод бай. Би тайван ч хоол идэж чадалгүй их удсан байна.
Сяо: Чи үнэхээр турсан байна.
Юйсю: Гүнж ээ.
Аву: Юйсю? Чи яагаад хүрээд ирэв?
Юйсю: Би таныг сэрснийг сонсоод яаран ирлээ.
Аву: Чиний шарх яаж байна?
Юйсю: Би зүгээр. Гүнж ээ, чи шархдаагүй биз?
Аву: Үгүй ээ, би зүгээр. Санаа бүү зов.
Юйсю: Гүнж ээ, та бол журамт гүнж. Журамт хүн журамт амьдралтай байдаг.
Сяо: Тэр үнэхээр журамт эмэгтэй. Бүх хүмүүсийг аварсан журамт эмэгтэй.
Юйсю: Гүнтэн.
Сяо: Чи миний эхнэрийн амийг аварсан гэж би сонссон. Хэдэн өдрийн дараа би чамд томоохон бэлэг барина.
Юйсю: Үгүй ээ, хэрэггүй, гүнтэн. Би гүнжид үйлчилдэг. Гүнжийг хамгаалах нь миний үүрэг.
Сяо: Чи түүний амийг аварсан. Чи бэлэг авах эрхтэй. Хоёулаа хоол идвэл яасан юм?
Аву: Юйсю, цагтаа эмээ ууж байхаа бүү мартаарай. Түүнээс гадна, шаардлаггүй бол гэрээсээ байнга гарах хэрэггүй.
Юйсю: Би мэднэ ээ, гүнж ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнж ээ, эгчмэд гүнж ирлээ.
Аву: Ээж ирсэн юм уу? Юэ, яваад өглөөний унд бэлд.
Юэ: Жа.
Аву: Ээж өнөө өглөө эрт иржээ. Тэр өглөөний унд уугаагүй байгаа. Ээж чамтай анх удаа уулзах гэж байна. Ээж өнгөрсөн явдлыг гэнэт дурсаж, чамайг жаахан зэмлэж магадгүй. Чи ер нь...
Сяо: Би ойлгож байна. Санаа бүү зов.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Амгаланг айлтгая, гүнж ээ.
Цзин: Цзи Люгийн үйлдсэн хэрэг намайг өдөр болгон түгшээх юм. Чи хоёр хоног унтсаныг би мэднэ. Харин би урд шөнө хөрвөөсөөр өнгөрлөө. Үүр цайтал тэвчих амаргүй байлаа. Тэгээд л би хурдхан наашаа ирлээ.
Аву: Ээж ээ, таны санааг зовоосонд уучлаарай. Хэрэв хүргэн чинь эгзэгтэй мөчид ирж авраагүй бол бид дахиж хэзээ ч уулзахгүй байсан байх.
Цзин: Чи өөрийгөө хар. Чи нөхрийнхөө гавъяаг товойлгох гэж хичээгээд байх юм. Доог тохуу болохоос айхгүй байна уу? Миний хүргэн, энэ удаа чиний хүндхэн ажилд талархах ёстой.
Сяо: Үгүй ээ. Хадам ээжээ, би баярлаж байна.
Аву: Та сууна уу, ээжээ.
Цзин: Урд нь манай гэр бүл өглөө эрт тэргүүн сайдын зоогийн өрөөнд хамт цайлдаг байлаа. Би жаргалтай байсан. Сайхан цаг байж дээ.
Аву: Тиймээ. Аав журам тогтоосон юм. Бид 6,15-д босож, 6,30-д залбирал үйлдэж, дараа нь манай гэр бүлийн өвөг дээдсийн дүрэм журмыг уншиж, 6,45-д цайгаа уух ёстой. Ах бид хоёр аавд зэмлүүлэхээс эмээж, унтаж хоцрохоос айдаг байлаа.
Цзин: Чи, эсвэл ах чинь оройтож босоход би та нарыг хамгаалдаг байсан.
Сяо: Хадам ээжээ, хооллож байхдаа ярилцвал яасан юм?
Цзин: Ючжан гүнтэн, чи мэдэх байх, чамайг миний охинтой гэрлэхийг би зөвшөөрөөгүй юм.
Аву: Ээжээ.
Сяо: Аву. Хадам ээжээ, та үргэлжлүүлнэ үү.
Цзин: Аву маш эрх гүнж. Чи цусанд шунасан дайчин. Хуримын анхны шөнөө баяртай ч гэж хэлэлгүйгээр явж, миний охиныг доромжилсон. Би эх нь учраас мэдээж их уурласан. Чи бол ухаалаг, зөв бодолтой хүн. Чамайг миний сэтгэлийг ойлгоно гэж бодож байна.
Сяо: Тэр үед энэ үнэхээр миний буруу байсан.
Цзин: Гэхдээ Аву чамайг өөрт нь сайхан сэтгэлээр хандаж, аюулаас олон удаа аварч байсныг надад хэлсэн. Миний сонссоноор, чи энэ удаа аюулыг үл тоон Авуг аврахын тулд 10,000 цэрэгтэй буцаж ирсэн гэсэн. Эх хүний хувьд чамд талархах ёстой. Би охиндоо үргэлж санаа тавьдаг учраас түүнд эелдэг хандаж байгаарай. Дарсны оронд цай ууя, тэгээд чамд баярлалаа.
Сяо: Хадам ээжээ, итгэлтэй байж болно. Би Авуд бүх насаараа сайхан сэтгэлээр хандана, мөн таны хэлснийг хэзээ ч мартахгүй.
Цзин: Сайн байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Се: Цзитан, чи сэрсэн үү? Чи намайг бүр айлгачихлаа. Цзитан. Цзитан.
Цзитан: Үеэл ээ.
Се: Надад хэлээч.
Цзитан: Хэрэв би хаан ширээний төлөө тэмцвэл чи, бас Се овогт надад туслах уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: ээж минь гэртээ буцаж харихын оронд Сиань сүмд үлдсэнийг нь бодохоор би аавыг үзэн ядахгүй байж чадахгүй юм. Тэд нэгэндээ тохирсон юм шиг. Гэвч тэд зарим нэг шалтгаанаар нууцханаар хоёр биенээсээ холдоцгоосон. Би одоохондоо мэдэхгүй. Цзиньэр?
Цзинь: Амгаланг айлтгая, гүнжээ, гүнтэн.
Аву: Чи юу хийж яваа юм? Хэлээч.
Цзинь: 3-р ханхүү таныг хамгаалж байгаад шархадсан гэж би сонссон. Би таныг эргэж очих байх гэж бодоод агуулахад жаахан тан бэлдсэн юм.
Аву: За.
Цзинь: Тэгвэл би явъя даа.
Сяо: Чамайг түүнтэй уулзахыг би хүсэхгүй гэж хэлбэл юу гэмээр байна?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home