Үргэлжлэл: 00:45:34
Ма Яо хаан
Ма Цзы Лю хааны 2-р хүү
Цзитан хааны 3-р хүү
Ма Су ерөнхий сайдын хүү
Ван Линь ерөнхий сайд
Хуань гүн
Ху Гуанле армийн дэслэгч
Тан Цзин армийн дэслэгч
Сяо Ци армийн генерал
Сун Хуайен Ван Сюаны хамгаалагч
Цзяньнин ханхүү
Вэй генерал
Лу генерал
Ван Сюань /Аву/ ерөнхий сайдын охин
Яо армийн дэслэгч
Хуан Ми Су-ийн эхнэр
+Хатагтай Сюй
+Вэй генерал Вэй ээж
+Цзинминь Авугийн ээж
----------------------------------------------------------------------------------------------------------
27 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Лу: Чи хэлэхгүй байсан ч би мэдэж байгаа. Чи Ючжан гүнд хүчин зүтгэдэг. Ючжан гүн босогчдийг дарж байх зуур гүнж Ючжан энд, нийслэлд байгаа. Чи мэдэх учиртай, энэ он жилүүдэд тэргүүн сайд ордныг захирч байсан. Тэр засгийн эрхийг булаах бодолтой байсныг бүгд мэддэг. Аз болоход, 2-р ханхүү нөхцөл байдлыг эргүүлэхэд нь эзэн хаанд тусалсан. Ючжан гүнж тэргүүн сайдын охин. Гүнжид одоо хэцүү байгаа байх. Тэгээд л тэр чамаас цэргүүдийг ятга гэж гуйсан байх.
Сун: 2-р ханхүү.
Лу: Чи юу гэсэн бэ?
Сун: 2-р ханхүү. Тэр өөдгүй засгийн эрх булаагч.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Хаантан, таныг тэнхрүүлж, эрүүл мэндийг чинь дэмжихийн тулд би жаахан зутан бэлдүүллээ. Хаантан, би таныг хордуулна гэхээс айхгүй байна уу?
Хаан: Чи эзэн хааны зарлиг авахаас нааш намайг алахгүй.
Цзы Лю: Хэрэв та үүнийг мэддэг бол надад эртхэн зарлигаа гардуулаад зовлонгоосоо салах байсан, тийм биш үү?
Хаан: Өчигдөр шөнө би ер унтаж чадсангүй. Нааш цааш холбирч байсан ч нэг л асуултанд хариу олж чадсангүй.
Цзы Лю: Тэр чинь юу юм?
Хаан: Чи өөрөө бод. Миний гурван хөвгүүдээс чиний зан байдал, араншин миний залуу байсан үетэй яг адилхан.
Цзы Лю: Хаантан, та эцэг хүүгийг хайр гэдэг иймэрхүү хуучны аргаар миний сэтгэлийн хөдөлгөж, өрөвдүүлэх гэсэн үү?
Хаан: Чиний жинхэнэ эцэг би биш, харин эндээс алсад байгаа ханхүү Цзяньнин гэдэгт чи яагаад хатуу итгээд байгаа юм?
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнж ээ, та сэрсэн үү?
Аву: Би хэр удаан унтсан бэ?
Эм: Одоо 4 цаг болж байна. Та бараг 10 цаг унтсан.
Эм1: Гүнж ээ.
Аву: Эзэн хаанаас хүн ирсэн үү?
Эм1: Одоохондоо үгүй. Гэхдээ...
Аву: Юу гэхдээ?
Эм1: Гэхдээ дөнгөж сая 3-р ханхүү эзэн хаантай уулзмаар байна гэсэн. Харуулууд энэ тухай мэдээлж, харин 2-р ханхүү зөвшөөрсөн.
Аву: Цзитан Шицянь ордон руу явсан юм уу? Тэгээд хэр удаж байна?
Эм1: Нэг их удаагүй байна. 3-р ханхүү танд мэдэгдэхийг бидэнд хориглосон юм. Тиймээс бид танд ирж хэлээгүй.
Эм: Гүнж ээ, Фэнчи ордонг битүүмжилсэн. Тиймээс зөвхөн гадна харуулууд бидэнд нүүр гар угаах ус авчирна. Бид гадагшаа гарах боломжгүй. Би таны үсийг самнаж өгье. Удахгүй ус авчирна.
Аву: Хэрэггүй. Хотоос ямар нэг сураг байна уу?
Эм: Бидэнд хоол хүнс зөөдөг харуул 3 хоногийн дараа болох хуримын бэлтгэл хийгдэж байгаа гэсэн.
Аву: Хэний хурим?
Эм: 2-р ханхүү гэрлэх гэж байгаа бололтой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Хүлээ. Чи яагаад надад талархахгүй байна?
Цзитан: Талархах аа? Аавыг, бас биднийг барьж хорьсонд уу? Эсвэл чамайг ордонд замбараагүй байдал үүсгэнсэнд талархах уу?
Цзы Лю: Тийм дээ. Хэн ч талархалгүй байх юм. Цзитан, чи энэ тухай яагаад бодоогүй юм? Бүр хатан хаан, угсаа залгамжлах хаан хүү шоронд байна. Гэтэл чи яагаад одоо болтол аюулгүй, хайртай хүүхэнтэйгээ хамт байгаа юм? Чи аавтайгаа уулзахыг хүссэн. Хүүхэд насны харилцаагаа бодоод чамайг түүнтэй уулзаж, салах ёс хийхийг зөвшөөрье. Чи яагаад сэтгэл дундуур байсаар байгаа юм? Би одоо л ойлголоо. Хичнээн сайхан сэтгэлтэй байгаад чи үүнийг үнэлэхгүй. Тиймээс, 3-р ханхүүг буцааж хүргэж өгөхдөө Фэнчи ордонд аваачих хэрэггүй. Зүгээр л тэднийг хамтад нь байлгахын тулд шоронд хий.
Харуул: Мэдлээ.
Цзитан: Чи ийм байжээ.
Цзы Лю: Цзитан, би чамд сануулах ёстой. Эцэгтээ хэлэхийг хүссэн болгоноо хэлээрэй. Би чамд амлая. Чи түүнийг сүүлчийн удаа харж байгаа нь энэ. Чамд хоёрдахь боломж байхгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Амгаланг айлтгая, аав аа.
Хаан: Чи Авугийн төлөө өөрөө ордонд ирсэн гэж би сонссон.
Цзитан: Тиймээ.
Хаан: Надад чам шиг хүү хэрэггүй. Эндээс яв! Би чамайг дахиж хармааргүй байна!
Цзитан: Аву намайг буруутгасан. Та ч гэсэн намайг буруутгалаа. Гэхдээ ааваа, би ордны гадна цэрэг дагуулж ирээд ч юу ч бүтэхгүй байх байсан. Се овогт үгүй болсон. Ван овогтынхон хичнээн хүчтэй байгаад ч Цзы Люгийн эсрэг тэмцэж чадаагүй. Би өөр юу хийж чадах юм? Та үүнийг мэдэж байгаа, ааваа. Би хэзээ ч хаан ширээ бодож байгаагүй. Зөвхөн аав, Аву хоёр аюулд орсон үед хажууд нь байхыг хүссэн. Тэгвэл би бодох юмгүйгээр үхлээ хүлээж чадна.
Хаан: Бодох юмгүйгээр үхлээ хүлээх ээ? Аву чиний эхнэр болоогүй нь аз болж. Үхлээс айхгүй байна. Чи Авуг бодсон уу? Чи үхлээс айдаггүй, дээр нь хайртай эмэгтэйнхээ төлөө тулалдахыг ч хүсэхгүй байна. Би сохорсноос зайлахгүй. Бүр чамайг эзэн хаан болгож, хаан ширээнд залах гэж байсан юм. Энэ үнэхээр харамсмаар.
Цзитан: Аав аа, та бол би биш. Миний юу бодож байгааг та яаж мэдэх юм? Гэхдээ ордны энэ бүх хов жив, эрх мэдлийн төлөөх тэмцэл үнэхээр ой гутмаар зүйл. Би тэр бүхнээс холхон байж, үүнд хэзээ ч хутгалдахгүй байхыг хүсдэг.
Хаан: Гэхдээ чи... үзэн яддаг тэр эрх мэдлээ алдсан үеэс чи Авуг ч гэсэн алдсан. Чи амьдралынхаа эцэст хүртэл Авуг хэзээ ч буцааж авч чадахгүй.
Цзитан: Аав аа, надад хэлж өгөөч. Би юу хийх ёстой вэ? Юу... Би өөр юу хийж чадах вэ?
Хаан: Улсаа захир.
Харуул: Эрхэм дээдэс ээ. Та өршөөнө үү. Түүнийг шоронд аваач.
----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Ханхүү ирээгүй хэр удаж байгаа вэ?
Эм: Гүнж ээ, хэдийн 6 цаг болсон. Та санаа зоволтгүй. Эзэн хаан ханхүүш өөртөө хань татсан байж мэднэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Хэрэв би хаан ширээг буцаан авбал чи надад буцаж ирэх үү?
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Ми, чи хоёр хоногийн дараа ордныг захирах болно.
Ми: Цзы Лю. Би чамд зөвхөн дараа болно гэхээс эмээх юм.
Цзы Лю: Чамгүйгээр надад хаан ширээ хэрэггүй. Тэгвэл надад юу ч чухал биш.
Ми: Зүгээр л хамтдаа байцгаая. Чамд зөвхөн би хэрэгтэй, харин надад ганцхан чи хэрэгтэй. Энэ л хангалттай.
Эр: Эрхэм дээдэс ээ.
Цзы Лю: Юу болсон юм?
Эр: Эрхэм дээдэс ээ, бид Цзяньнин гүнгээс захиа авлаа, Ючжан гүн Гуйу хөндийд занганд орсон гэнэ. Хуань гүн түүнтэй хавсарч, 3 хоногийн дараа давшина гэсэн. Бодоод байхад, наашаа захиа илгээхэд 2-3 өдөр болдог. Тэд өчигдөр, эсвэл өнөөдөр довтолсон байх ёстой.
Цзы Лю: Сайн байна. Маш сайн. Биднийг орхи.
Эр: Жа. Хүлээ. Тэдэнд бэлтгэх боломж өг. Хоёр хоногийн дараа би сүрлэг хуримын ёслолын ажиллагаа хийнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: 2-р ханхүү гэрлэлт цуцлуулах баримт аваачиж өг гэж надад хэллээ. Энэ таны эхнэр Хуанаас. Үүнийг уншина уу, Ван ноёнтон. Хоёр хоногийн дараа 2-р ханхүү, Хуань хоёрын хурим болно. Ханхүү сайхан сэтгэл гаргаж тэргүүн сайд та хоёрыг хуримандаа урьсан.
Су: Юун салалт? Би зөвшөөрөхгүй. Хуань Ми миний эхнэр. Цзы Лютэй гэрлэнэ гэнэ ээ? Тэр хүүхэн мөрөөдөж байг.
Эр: Гэхдээ.. тэргүүн сайд аа, би ердөө зарлага төдий.
Линь: Би өөрийн биеээр очиж нь баяр хүргэнэ гэж 2-р ханхүүд хэлээрэй.
Эр: Хаалга нээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лу: Генерал Сун, энд гарын үсэг зураад, Ючжан гүн, түүний эхнэрийн хорон төлөвлөгөөний талаар үнэнээ хэлчих. Тэгвэл би 2-р ханхүүд чиний тухай хэдэн аятайхан үг хэлж болох юм. Дараа нь чи ямар ч шийтгэл хүлээхгүй, харин ч томоохон зэрэг дэвтэй болно. Эд баялаг, сайхан хүүхнүүд. Чи маш амарханаар хүссэнээ авах болно.
Сун: Би зөвшөөрч байна, генерал аа. Надад үзүүлээч. Надад үзүүлээч.
Лу: Тэгье ээ. Сайн байна. Генерал Сун, үүнийг унш.
Сун: Миний гар хүлээтэй байна. Би яаж гарын үсэг зурах вэ?
Лу: За яахав. Харуул.
Эр: Байна.
Лу: Генерал Суны хүлгийг тайл.
Эр: Мэдлээ.
Лу: Генерал Сун, гарын үсэг зурна уу.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лу: Хүн байна уу! Хүрээд ирцгээ! Түүнийг зугтаалгаж болохгүй!
Бүү хөдөл! Чи ямар ч талархалгүй юм, тарчлаахыг өөрөө хүсээд байдаг. За яахав, тэгвэл намайг битгий буруутгаарай. Цэрэг ээ, энд гарын үсэг зурахад нь генерал Сунд туслаадах.
Эр: Мэдлээ.
Сун: Гүнж ээ, таныг гонсойлгосонд өршөөгөөрэй. Магадгүй, энэ таныг улам дордуулж мэдэх байх.
----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Хэн бэ?
Шэн: Эрхэм гүнж ээ. Гүнж ээ, надаас айх хэрэггүй. Би Шэн Вэй. Намайг тэргүүн сайд нааш нь илгээсэн юм.
Аву: Чи манай гэр бүлийн нууц хамгаалагч юм уу? Цинъюнь ламтан уу? Яагаад та гэж?
Шэн: Гүнж ээ, та мэдэхгүй байгаа. Эзэн хаан Юнгли хаан ширээнд суух үед тэргүүн сайд намайг ордонд ажилуулж, би эзэн хаанд зүтгэж байсан. Өнөөдөр тэргүүн сайд намайг тань руу илгээсэн юм.
Аву: Аав шоронд байгаа биз дээ? Та түүнтэй яаж уулзсан юм бэ?
Шэн: Би ерөнхий сайдтай холбоо тогтоож чадсан. Тэр биднийг тантай уулзаж, таны тушаалыг дага гэж хэлсэн.
Аву: Та нар хэдүүлээ юм?
Шэн: Гүнж ээ, ордон дахь Ван овогтны нууц хамгаалагчид баг болон хуваагдсан. Баг болгоныг тэргүүн сайд өөрөө захирдаг. Нийт хэдэн хүн байдгийг мэдэхгүй. Манай багт 26 хүн бий.
Эм: Гүнж ээ, та намайг дуудуулсан уу? Би таны төлөө юу хийх вэ?
Аву: Юу ч хэрэггүй. Зүгээр л амарч бай.
Эм: Мэдлээ, гүнж ээ. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол намайг дуудаарай.
Шэн: Гүнж ээ.
Аву: Та ордноос гадуур хүмүүстэй холбогдож чадах уу?
Шэн: Ганцхан арга байж магадгүй юм. Гэхдээ энэ та сонсоход заваан байж мэднэ.
Аву: Зүгээр л надад хэлчих.
Шэн: Гадагшаа өтгөн шингэн зөөдөг нэг зарц надад ажилладаг юм. Бид түүнийг ашиглаж болно.
Аву: Сайн байна. Маргааш түүнийг Ючжан гүнгийн өргөө рүү явуулж, Сун Хуайен генералыг хайж олоод гурав хоногийн дотор довтолход бэлд гэж хэл. Хэрэв генерал Сун тэнд байхгүй бол генерал Вэй Ханыг хайж олог. Тэр ч гэсэн надад тусалж магадгүй.
Шэн: Мэдлээ, гүнж ээ. Би байдгаараа хичээх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Генерал аа, бид тун удахгүй Линляны заставт хүрэх гэж байна. Гэхдээ тэндэхийн хүмүүс дайснууд уу, анд найзууд уу гэдгийг бид мэдэхгүй.
Сяо: Бид тэдэнтэй уулзаж байгаад мэдэх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Панг хамгаалагч аа, та одоо аюулгүй байгаа. Оточ таныг орондоо тэнхэр гэж хэлсэн.
Панг: Энэ сүртэй юм биш. Намайг гадагш гарахад туслаач.
Эм: Чи болохгүй. Генерал Сун явахдаа чамд дахиад аюул учрахгүй гэж хэлсэн. Тэр надаас чамайг асарч, ямар ч алдаа гаргахгүй байхыг гуйсан юм.
Панг: За яахав, тэгвэл би эндээ үлдье. Чи надад нэг тус болж чадах уу?
Эм: Юу юм?
Панг: Өргөөний хаалганд нэг хүн чамтай ирж уулзах хүртэл үүнийг шүгэлдэж үлээ. Түүнийг над руу аваад ир.
Эм: Гэхдээ... энэ юун шүгэл вэ?
Панг: Чи түүнийг сонсох хэрэггүй. Зүгээр л яв. Хойшлуулах хэрэггүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Панг хамгаалагч галзуурсан юм уу? Ямар ч дуугүй шүгэл ээ? Энэ шүгэл яаж над руу хүн дуудах юм? Би зөндөө л үлээлээ, ядаж шувуу ч ирсэнгүй.
Цзи: Чамд шүгэл өгсөн хүнд намайг хүргэж өг.
Эм: Намайг дагаад яв.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзи: Цзи Юи.
Панг: Панг Гуй.
Цзи: Би ордноос ирлээ. Ючжан гүнжийн зараалаар генерал Сун Хуайентэй уулзахаар энд ирлээ.
Панг: Генерал Сун уржигдар орой яваад одоо болтол ирээгүй байгаа гэж дуулсан. Гүнж сайн биз дээ? Хэрэв ямар нэг мэдээ байвал миний хамгаалагчид Ючжан гүнд дуулгахаар оролдоод үзэх болно.
Цзи: Гүнж сайн. Тэр Фэнчи ордонд хорионд байгаа хэдий ч одоогоор аюулгүй байгаа. Ордонд 2-р гүнж эрх мэдлийг булаан авсан. Тэргүүн сайд, хатан хаан, угсаа залгамжлах ханхүү нар шоронд байгаа. Хоёр хоногийн дараа 2-р ханхүү Хуань Митэй гэрлэнэ. Ордонд тансаг хурим болно. Үүний дараа ордонд аймшигтай эмгэнэлт явдал болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Мэдээ! Мэдээ! Мэдээ! Генерал аа, таны дүү охин нэг хүн илгээсэн байна, тэр тантай уулзъя гэсэн.
Вэй: Миний дүү охин?
Цэрэг: Тиймээ.
Вэй: Түүнийг аваад ир.
Цэрэг: Мэдлээ.
Цзи: Генерал Вэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Линляны заставын харуулууд аа, сонсохтун! Ючжан гүн ханхүү Цзяньниныг ялж нийслэл рүү буцаж явна. Даруйхан хаалгаа нээ!
Цэрэг: Ханхүү Цзяньнин ирэх ёстой биз дээ? Яагаад Ючжан гүнтэн ирдэг юм?
Цэрэг1: Би хаанаас мэдэх юм? Бушуул, явж генералд мэдэгд.
Цэрэг: Мэдлээ. Генерал аа!
Эр: Юу болсон юм? Энэ миний мэдэгдэх ёстой яаралтай мэдээ. Ючжан гүн наашаа цэрэгтэйгээ ирсэн байна. Тэр дайнд ялж, хаалга нээ гэж хэлүүллээ.
Эр: Юу? Ючжан гүн? Ханхүү Цзяньнин байх ёстой биш үү?
Цэрэг: Генерал аа, та өөрөө харсан нь дээр байх.
Ху: Хаалгаа нээ!
Эр: Миний хуягийг аваад ир. Тушаалын дагуу бид ханхүү Цзяньниныг нэвтрүүлэх ёстой. Ючжан гүнг нэвтрүүлэхгүй.
Эм: Энэ тухай сайн бод. Ханхүү Цзяньнин хүчирхэг армитай. Тэгсэн ч тэр энэ дайнд ялагдсан байна. Ийм хөгшин, өвчтэй цэргүүдтэй түүний эсрэг яаж тулалдах юм? Чи чинь тэнэг юм уу? Энэ чинь чулуу руу өндөг шидэхтэй адил.
Эр: Тиймээ, чиний зөв. Ючжан гүнг дайны бурхан гэдэг. Бүр ханхүү Цзяньнин энэ дайнд ялагдсан. Бид ийм цөөхөн цэрэгтэй яаж түүний эсрэг тулалдах юм?
Эм: Түүнээс гадна, нийслэл рүү хүн явуулж 2-р ханхүүд мэдэгд. Хэрэв 2-р ханхүү ялбал бид өөрсдийгөө аюулгүй болгоно.
Сюй: Нэг цаг хүлээе. Хэрэв тэд хаалгаа нээхгүй бол довтолно.
Цэрэг: Генерал аа.
Эр: Хаалгыг нээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэр хэдэн зуун мянган цэрэгтэй биш билүү? Би яагаад ийм цөөхөнийг харж байна? Биднийг малласан байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Өршөөгөөрэй. Намайг өршөөгөөрэй.
Цэрэг: Харуул. Түүнийг эндээс холдуул.
Аву: Хүлээ. Та нар юу хийж байна?
Цэрэг: 2-р ханхүү танд хүрсэн хэнийг ч байсан цаазал гэж тушаасан. Түүнийг цаазал!
Эм: Намайг уучилж хэлтрүүлээч, гүнж ээ.
Аву: Хүлээ. Генерал аа, хоёр хоногийн дараа 2-р ханхүү гэрлэнэ. Та түүнд гай дуудахыг хүсэхгүй байгаа биз дээ, тийм үү? Тэгээд ч, энэ шивэгчин надад санаандгүй хүрсэн.
Цэрэг: Тиймээ, гүнж ээ.
Эм: Баярлалаа, гүнж ээ, танд баярлалаа.
Цэрэг: Хурдхан яв!
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнж ээ.
Аву: Намайг ганцааранг нь орхи. Би хэсэг ганцаараа баймаар байна.
Эмс: Жа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Генерал аа, хэн нэгэн ирж байна.
Вэй: Тэд хотын баруун захын нийслэлийн батальоных байна.
Цэрэг: Та нар хэн бэ?
Лу: Би хотын баруун захын нийслэлийн батальоны захирагч Лу Фен байна. Надад хотод нэвтрэх яаралтай хэрэг байна.
Вэй: Генерал Лу, та өөрийнхөө хуаранг хамгаалахын оронд яагаад наашаа ирсэн юм?
Лу: Би 2-р ханхүүд яаралтай дуулгах юм байна. Генерал Вэй, хаалгаа нээнэ үү?
Вэй: За, түр хүлээгээрэй. Би чамд хаалга нээж өгнө.
Лу: Баярлалаа, генерал Вэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лу: Та нар яах санаатай байна? Вэй Хань. Би 2-р ханхүүтэй уулзах ёстой! Чи намайг зогсоож яаж зүрхэлж байна? Чи бослого гаргах нь уу?
Вэй: Би үнэнч цэрэг, гэхдээ зөвхөн эзэн хаандаа. Тэднийг барь!
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Амгаланг айлтгая, эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ, өршөөгөөрэй, гэвч та орж болохгүй. Заншил ёсоор та түүнтэй зөвхөн орой уулзаж болно. Үгүй бол таныг азгүйдэл дагана.
Цзы Лю: Заншил аа? Азгүйтэл ээ?
Ми: Цзы Лю, битгий ороорой!
Цзы Лю: Ми, чи бас энэ балай заншилд итгэдэг юм уу?
Ми: Би бүх сайхан зүйлст итгэдэг. Хэрэв бид одоо уулзахгүй ч, бүх насаараа хамт амьдрахаас хойш уулзах гэж яарах ямар хэрэг байна?
Цзы Лю: За яахав. Тэгвэл би чиний үгэнд оръё.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ахайтан, та болгоомжтой байгаарай. Ахайтан, бид таныг 2-р ханхүүд хүргэж өгнө. Та сууна уу.
Эм: Фенг. Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Харуул: За боллоо. Яваарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнж ээ. Гүнж ээ. Гүнж ээ. Гүнж ээ.
Цэрэг: 2-р ханхүүгийн зарлигийн дагуу, бид таныг түүний хуримд урьж байна.
Аву: Баяр хүргэе. Би дуртайяа очих болно.
Цэрэг: Гүнж ээ, та болгооно уу.
----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: хүрээд иржээ. Би чамайг хүлээж байлаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Та гоёсон байх шив? Хаантан, та өнөөдөр их хээнцэр харагдаж байна. Сайн байна. Миний төсөөлөлд эзэн хаан ийм харагддаг юм. Яасан ч харамсмаар юм. Энэ хувцсыг сүүлчийн удаа өмсөж байна. Хаантан, эзэн хааны миний зарлиг хаана байна?
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Танд баярлалаа, хаантан. Гэхдээ надад сонирхолтой нь, та өргөмөл хүүдээ эзэн хааны зарлигийг бичиж байхдаа юу бодсон бэ?
Хаан: Хүлээ.
Цзы Лю: Яасан, хаантан? Та өөр юу хүссэн юм?
Хаан: Цзы Лю, зарлигийг би өөрөө уншвал илүү үнэмшилтэй болно гэж чи бодсонгүй юу?
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: 2-р ханхүү Хуань гүнгийн охин Хуань Митэй гэрлэх юм гэсэн.
Эр: Ямар шившиг вэ!
Эр: Ючжан гүнж ирлээ.
Эр: 2-р ханхүү Хуань гүнгийн охин, Ван Су-ийн эхнэртэй гэрлэнэ гэж сонссон.
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home