Rebel princess 25

Үргэлжлэл:  00:45:34

Ма Яо           хаан

Ма Цзы Лю         хааны 2-р хүү

Зитонг           хааны 3-р хүү

Ма Су            тэргүүн сайдын хүү

Ван Линь             тэргүүн сайд

Хуань            гүн

Ху Гуанле                     армийн дэслэгч

Тан Цзин                      армийн дэслэгч

Сяо Ци          армийн генерал

Сун                Ван Сюаны хамгаалагч

+ Цзяньнин         ханхүү

 

Ван Сюань /Аву/       тэргүүн сайдын охин

Яо                  армийн дэслэгч 

Хуан Ми                      Су-ийн эхнэр 

+Хатагтай Сюй

+Вэй              генерал Вэй ээж

+Цзинминь          Авугийн ээж

----------------------------------------------------------------------------------------------------------

24 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хаан:   Энэ ордонд нэг нууц газар байдгийг эзэн хаад ам дамжуулсаар ирсэн. Би түүнийг энэ амьдралдаа ашиглана гэж огт бодож байсангүй. Гэхдээ миний огт төсөөлөөгүй...  Чи бэлбэсэн хатан хаан Дэсюанийн шарил хаана байдгийг мэдэх үү?

Аву:     Хаадын заншил ёсоор бол түүнийг Эзэн хааны бунханд оршуулсан байх ёстой.

Хаан:   Бэлбэсэн хатан хаан Дэсюань бол эзэн хаан Сузун, Гаоцзун нарын эх нь байсан. Эзэн хаан Сузун хаан ширээний төлөө өөрийн том ах, эзэн хаан Гаоцзунг алсан. Хилэгнэсэн бэлбэсэн хатан хаан  Дэсюань  ордныг орхиж, Сиань сүмд ганцаараа амьдрах болсон юм. Тэгмэгц эзэн хаан Сузун Сианы сүмийг эзэн хааны сүм болгосон. Бэлбэсэн хатан хаан Дэсюань үхэхдээ сүүлчийн үгээ хэлж, өөрийг нь эзэн хааны бунханд оршуулахад хэтэрхий ичгүүртэй гэсэн юм. Харин эзэн хаан Сузун ээжийгээ оршуулахын тулд Сиань сүмийн доор нууц өргөө бариулсан.

Аву:     Тэгвэл, Сиань сүмийн дор газар доорхи ордон байгаа юм уу?

Хаан:   Тэр газар доорхи ордон хоёр гарцтай, нэг нь Сиань сүмд байдаг, нөгөө нь яг энд, Шицяньд.

Аву:     Өөрөөр, бид зугтаж болох нь ээ?

Хаан:   Бид биш, харин чи. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Харуул: Эрхэм дээдэс ээ.

Цзы Лю:       Юу болсон юм?

Харуул: Юу ч болоогүй. Эзэн хаан гүнжтэй шатар тоглосоор байгаа бололтой.

Цзы Лю:       Шатар тоглох оо?

Харуул: Тиймээ.

Цзы Лю:       Аву, хэн хожсон бэ?

Аву:     Цзы Лю.

Цзы Лю:       За.

Аву:     Эзэн хаан чиний жинхэнэ эцэг биш. Гэхдээ тэр чамайг бараг 20 жил өсгөснийг нь бодоод түүнтэй зөөлөн харьцаарай.

Цзы Лю:       За яахав. Би чамд тус болъё. Авга ах чинь миний зөвлөгөөг дагах хүсэлтэй болохоор би юу хийхээ мэднэ. Харуул.

Харуул: Энд байна.

Цзы Лю:       Гүнжийг Фенчи ордонд буцааж хүргэж өг.

Харуул: Мэдлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзы Лю:       Хаантан, Аву та хоёрын яриа хэр болов? Хэн нь ялсан бэ? Эзэн хаанд бэлэг.

Эр:        Хаантан, та болгооно уу.

Хаан:   Би өнөөдөр ядарсан байна.

Цзы Лю:       Хаантан, та надаар тоглоод байна уу? Тийм үү?

Хаан:   Би зүгээр л ядарчээ.

Цзы Лю:       Хаантан, үүссэн нөхцөл байдалд та утга учиргүй тэмцэл хийх ямар хэрэг байна? Эсвэл та зориудаар удаашруулаад байвал бүх юм сайнаар эргэнэ гэж бодсон уу?

Хаан:   Чи итгэлтэй байж болно, би чиний хүссэнийг өгнө, гэхдээ..

Цзы Лю:       Гэхдээ юу гэж?

Хаан:   Чиний толгойд юу байгааг би мэднэ. Чи зарлигийг гардах тэр өдөр нэгэн зэрэг хоёр эзэн хаан байх учиргүй. Энэ миний үхлийн өдөр болно. Цаг үргэлж харгалзагч нартай, би дахиж ингэж амьдрахаас залхаж байна.

Цзы Лю:       Хаантан, хэрэв тийм бол, та зарлигт гарын үсгээ зурвал яасан юм? Эсвэл та үүнийг хойшлуулж, хэн нэгнийг хамгаалаад байна уу? Хэрэв энэ таны хэрэгжүүлэхээр санаархсан төлөвлөгөө бол та гонсойх болно.

Хаан:   Чи хэтэрхий их бодож байна. Надад бусдад бүү хэл өөртөө санаа тавих цаг зав алга. Үүнийг  өөрийнхөө төлөө л хийнэ. Хэдийгээр би эзэн хаан болоод олон жил болсон ч тайван өдрийг ер үзсэнгүй. Тиймээс би чамаас дахиад 3 өдөр өгөөч гэж гуйя. Би гурван өдөр Авутай тайван шатар тоглож, эзэн хааны цэцэрлэгт салхилж, цамхаг дээрээс ард иргэдийг харъя. Гурав хоногийн дараа  зарлигийг сонордуулж, чамд хаан ширээгээ өгнө.

Цзы Лю:    яагаад танд итгэх ёстой гэж?

Хаан:   Би чамаас гуйж байна.

Цзы Лю:       Тэр сая юу гэсэн бэ?

Эр:        Эзэн хаан... сая танаас гуйж байна гэсэн.

Цзы Лю:       Хаантан, та надаас гуйж байна уу? Та чинь эзэн хаан. Эзэн хаан! Хаантан, хэрэв нэг л өдөр би яг тань шиг гуйвал та намайг өршөөх байсан уу?

Хаан:   Би уучлах байсан. Учир нь, яаж ч байсан, чи миний 20 жил өсгөсөн хүү минь.

Цзы Лю:       Танд дахиад гурван өдөр байна.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Харуул: Гүнж ээ, та буруу замаар явж байна. Энэ Фэнчи ордон руу буцах зам биш.

Аву:     Би хатан хаантай уулзахаар Чжаоян ордонд очиж болохгүй гэж үү?

Харуул: Гүнж ээ, та биднийг хүндрүүлэхгүй байна уу. Тэгээд ч хатан хаан тэнд байхгүй.

Аву:     Тэр хаашаа явсан юм?

Харуул: 2-р ханхүү хатан хаан, угсаа залгамжлах ханхүүг шоронд хорьсон.

Аву:     Тэгвэл тэнд яагаад одоо болтол зарц нар орж гараад байгаа юм?

Харуул: Одоо энэ энд амьдарч байгаа таны бэрийн өргөө.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Амгаланг айлтгая, Эрхэм дээдэс ээ.

Цзы Лю:       Өндийцгөө. Муугүй шүү.

Эм:       Таны тушаалаар бүх зүйлийг зохицуулсан, эрхэм дээдэс ээ. Тойргийн гүнжийн хуримын эд зүйлс.

Цзы Лю:       Хатан хааны даашинз хаана байна?

Эм:       Үүнд дахиад хугацаа хэрэгтэй.

Цзы Лю:       3 хоног. Би 3 хоногийн дараа хатан хааны даашинзыг харах ёстой.

Эм:       Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ми:      буцаад иржээ.

Цзы Лю:       Ми.

Ми:      Чи яагаад ийм уйтгартай байгаа юм? Зарц нарын бэлдсэн зүйлс чамд онцгүй байсан уу? 

Цзы Лю:       Тэд биш ээ. Харин тэр. Тэр сая надаас гуйлаа.

Ми:      Чи юу яриад байна?

Цзы Лю:       Аавыг. Үгүй ээ. Одоо би түүнийг зөвхөн эзэн хаан, эсвэл хаан гэж дуудах болно. Ми. Надад санаа зоволтгүй. Би ердөө л ядарсан байна. Бүгдийг маш удаан төлөвлөсөн, гэвч миний өшөөгөө авахыг хүсдэг хүмүүс амьд хэвээрээ. Энэ намайг жаахан тэвчээргүй болгож байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Эрхэм дээдэс ээ, би таныг дутуу үнэлжээ. Та бусдад гай авчирч, Ван овогт, Се овогтыг хооронд нь алалцуулах гэж Зитаныг алахаар төлөвлөсөн. Ючжанд анхны хуримын шөнөөрөө нийслэлээс зугтаахад нь тусалсан. Ханхүү Цзяньнинтай үгсэн хуйвалдаж, Хуэйчжоуд бослого дэгдээсэн. Чи нээрэн амаргүй хүн юм.

Цзы Лю:       Өрөвдмөөр гэдэг нь! үүнийг чи хэтэрхий оройтож мэдсэн байна.

Линь:   Тиймээ. Жаахан хоцорсон.

Цзы Лю:       Жаахан хоцорсон? Энэ чинь хувь тавилан. Гэхдээ л тэргүүн сайд аа, таны хийсэн хамгийн том алдаа нь Хуан Ми гэдэг эмэгтэйг хүүтэйгээ гэрлүүлсэн гэдгийг ойлгоогүй байж мэднэ.

Су:        Ми? Цзы Лю. Чи түүнийг яасан бэ?

Цзы Лю:       Ми? Чи түүнийг яаж тэгж хэлж зүрхлэв? Миний хайртай бүсгүйг булаасан болохоор танай гэр бүл намайг сүрдүүлж чадна гэж бодсон уу? Азгүй амьтан!

Линь:   Цзы Лю, чи над руу давшлах ёстой. Би хүүгээ Хуань Митэй гэрлэхийг санал болгосон юм. Ирж надтай учраа ол! Чамд Ми таалагддагийг мэддэг байсан. Тиймээс чамаас түүнийг чинь булаасан юм.

Цзы Лю:       Тэргүүн сайд аа, би танд гар хүрч зүрхлэхгүй гэж бодож байна уу? Тэвчээртэй бай. Одоохондоо, би таныг үхүүлэхийг хүсэхгүй байна. Хоёр хоногийн дараа би таныг хүндэтгэж найр зохионо. Дараа нь та надаас үхүүлэхийг гуйх болно.

Линь:   Су, өнөөдөр тэр биднийг хэрхэн доромжилсныг санаж ав. Нэг л өдөр би түүнээс хоёр дахин хариугаа авна.

Су:        Санаж ав! Би түүнийг алах болно!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Тэд хэдийн нойрссон.

Эр:        Энэ яаралтай хэрэг. Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ.

Ми:      Юу болсон бэ?

Цзы Лю:       Юу ч бишээ. Тайван бай.

Эр:        Эрхэм дээдэс ээ.

Цзы Лю:       Яасан?

Эр:        Эзэн хааны бие гэнэт муудлаа.

Цзы Лю:       Тэр өвдсөн гэнээ?  Өдөр зүгээр л байсан даа. Ямар заль зохиогоод байна? Эзэн хааны оточ хаана байна?

Эр:        Оточ ирж хаантаныг үзсэн, тэгээд хаан даралттай, халуунтай байна гэсэн. Тан авчирч өгсөн. Гэхдээ..

Цзы Лю:       Хэлээч!

Эр:        Гэвч эзэн хаан тан уухаас татгалзаж, хэн нэгэн өөрийг нь хорлож мэднэ гээд байна. Тайган Сюэ одоо хажууд нь байхгүй, тэр зөвхөн гүнж Ючжаны гараас л тан уудаг, өөр хэнийг ч хажуудаа байлгах дургүй байгаа. Энд миний хийж чадах юм алга. Тийм болохоор би таныг сэрээсэн юм, эрхэм дээдэс ээ.

Цзы Лю:       Тэр тийм сэрэмжтэй байдагт гайхах юм байхгүй. Ючжан гүнжийг түүнд хүргэж өг.

Эр:        Жа.

Цзы Лю:       Хүлээ. Тэднийг Шицянь ордноос гаргаж болохгүй шүү. Зөрчсөн хэн ч байсан цаазлуулах болно.

Эр:        Жа.

Цзы Лю:       Хувцсаа өмсөхөд минь тусал.  

Эм:       Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Су, өнөөдөр биднийг хэрхэн доромжилсныг нь санаж ав. Нэг л өдөр би түүнээс хоёр дахин хариугаа авна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Та нар эзэн хаандаа ингэж санаа тавьдаг юм уу?

Цзы Лю:       хүрээд иржээ, Аву. Хаантан, та тангаа ууж болгоо.

Аву:     Чи миний авга ахад зөөлөн хандсан хэвээрээ юу?

Цзы Лю:       Мэдээж. Тэр миний аав. Ойрын гурав хоногт би түүнд юу ч тохиолдохыг зөвшөөрөхгүй.

Аву:     Биднийг орхи. Эзэн хааны хажууд ийм олон хүмүүс байхад тэр яаж сайн амарч чадах юм? Би үлдээд ганцаараа түүнийг асрана.

Цзы Лю:       Тэгвэл, баярлалаа, Аву.

Аву:     Чамайг харахгүй байвал авга ах хурдан сайжрах байх.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хаан:   Чи үүр цайхаас өмнө буцаж ирэх ёстой. Үгүй бол, Цзы Лю чамайг ордонд байхгүйг мэдвэл бүгд үхэх болно. Тогтоож ав. Бартай пайз Буддагийн хананы хажууд, амьтны барималын толгой дотор байгаа. Энийг ав. Яваад бушуухан буцаж ир.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзин:   Сюй.Сюй.

Сюй:    Ахайтан, юу болсон бэ?

Цзин:   Аву намайг дуудаж байгааг би сонсох шиг боллоо.

Сюй:    Та бодвол охиноо санасан байх. Тэр шөнө дундад яаж энд ирж чадах билээ? Ахайтан, би өглөө ордонд очоод гүнжийг тантай уулзуулахаар урих юм уу? Тэр таны охин. Хатан хаан түүнд ямар их хайртай нь хамаагүй, тэр Авуг өөртөө байлгах эрхгүй хүн.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Ээж ээ.

Цзин:   Аву?

Сюй:    Гүнж үү дээ?

Аву:     Хатагтай Сюй.

Сюй:    Гүнж ээ.

Аву:     Би байна.

Цзин:   Аву.

Аву:     Ээж ээ.

Цзин:   Юу болсон бэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзин:   юу гэж хэлсэн бэ? Цзы Лю урвагч аа? Би Цзы Люг бослого дэгдээнэ гэж хэзээ ч бодож байсангүй.

Аву:     Ээж ээ, цаг бага үлдсэн байна. Би хотын баруун захын Нийслэлийн батальонд очиж уулзаад дараа нь үүр цайхаас өмнө ордонд буцаж очих ёстой. Хатагтай Сюй, надад таны тусламж хэрэгтэй байна.

Сюй:    Та хэлнэ үү.

Аву:     Генерал Сун Хуайеныг нааш нь аваад ир.

Сюй:    За. Би одоохон яваад ирье.

Цзин:   Үгүй ээ, Аву. Чамайг буцаж явахыг зөвшөөрөхгүй. Одоо тэр ордон дэндүү аюултай. Чи тэндээс зугтах гэж зөндөө их чармайлт гаргасан. Чамайг аюул руу буцаж очихыг зөвшөөрөхгүй.

Аву:     Би мэднэ, ээжээ. Гэхдээ авга ах надад бүх найдвараа тавьсан.  Түүнийг нь баллаж чадахгүй. Хэрэв би буцаж очихгүй бол үлдсэн бүх хүмүүс аюулд орно.

Цзин:   Аву, хэрэв болдог бол чиний өмнөөс энэ бүх зовлонг туулахсан.

Аву:     Ээжээ, санаа зоволтгүй. Би болгоомжтой байх болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Панг:   За, та ирлээ, генерал Го.

Го:        Танд урт өдөр байлаа, генерал Панг. Юу ч болоогүй биз дээ?

Панг:   Бүр шоргоолж ч ороогүй, гараагүй. Эзэн хаан унтсан бололтой. Гүнж Ючжан язгууртан гэр бүлийнх. Түүнд шөнийг өнгөрүүлэх амаргүй байгаа. Та үүрээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг алдаа гарвал бид 2-р ханхүүд хэлэх үггүй болно.  

Го:        Тиймээ, ойлголоо.

Панг:   Би буулаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Хүнд шархтай буцаж ирсэн Пангийн хэлснээр, танай бэр 2-р ханхүүтэй дотно харилцаатай юм байна. Хуань овогт 2-р ханхүү хоёр нийлж Цзяньнин ханхүүтэй хуйвалдаж.

Аву:     Тийм байж. Түргэлээрэй. Генерал Вэй Ханы өргөө рүү явцгаая.

Сун:      Мэдлээ.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Та нар юу хийж яваа юм?  яах гэж наашаа ирэв?

Сун:      Хатагтай, нэг хүн тантай уулзъя гэсэн. Өршөөгөөрэй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Харуул: Зогс. Та нар хэн бэ? Нийслэлийг бүслэн хаасан байгаа. Хэнийг ч оруулах, эсвэл гаргахыг зөвшөөрөхгүй. Хурдхан буцаад яв.

Аву:     Би Вэй генералын дүү охин нь байна. Гэр бүлийн яаралтай асуудал.  түүнийг олох хэрэгтэй байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Харуул: Вэй генерал дүү охинтой гэж үү?

Вэй:      Хэзээ ч тэгж сонсоогүй. Алив, тэр миний дүү охин гэгчийг би нэг хараадахъя.

Аву:     Ах аа, та надад уурласаар байгааг мэднэ. Гэвч бид хөндлөнгийн хүмүүст гэр бүлийн асуудлаа дэлгээд хэрэггүй байх. Бид тайван газар ярилцах хэрэгтэй байна.

Вэй:      Энд зөндөө их хүмүүс байна. Тиймээ, энэ гэр бүлийн асуудал болохоор одоо тайвшир, тэгээд миний хойноос дагаад хуаран руу яв.

Аву:     Өршөөгөөрэй, хатагтай Вэй. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэй:      Гүнж Ючжан уу? Би таны тухай нилээн сонссон. Та намайг энэ зүйлээр яах гэж урьсан нь надад сонин байна.

Аву:     Төрийн хэргээр.

Вэй:      Төрийн хэрэг ээ? Эзэн хаан эрх мэдлээ буцаан авч, харин танай гэр бүл эрх мэдлээ алдсан. Та түүнийгээ эргүүлэн авах санаатай юу?

Сун:      Гүнж энд эзэн хааны зарлигаар ирсэн.

Вэй:      Хааны зарлиг аа? Хааны эрх мэдлийг сэргээх тухай нууц зарлигийг эзэн хаан 2-р ханхүүд өгсөн. Ваны гэр бүл бүгд шийтгүүлсэн. Танд эзэн хааны зарлиг хаанаас байгаад би итгэлгүй байна.

Сун:      Генерал Вэй, та хэзээ ч бүү мартахтун. Гүнж Ван овогтны гэр бүлийн хүн, гэхдээ түүний судсаар хааны гэр бүлийн цус гүйж байгаа.

Аву:     Генерал Вэй, та энэ зүйлийг таньж байна уу?

Вэй:      Бартай пайз уу? Энэ яагаад танд байдаг билээ? Энэ....?

---------------------------------------

Зарлиг: Нэн даруй ордонд ир. Цзы Люгийн бослогын дарахтун. Эсэргүүцсэн хэнийг ч болов устга.

---------------------------------------

Вэй:      Хэдэн өдрийн дотор надад хоорондоо зөрчилдсөн эзэн хааны хоёр ч зарлиг ирсэн, хоёулаа эзэн хааны тамгатай. Би ердөө л цэрэг хүн. Тэдний аль жинхэнэ гэдгийг би яаж мэдэх вэ?

Аву:     Хоёулаа жинхэнэ. Гэхдээ... нөхцөл байдал өөрчлөгдсөн. Эзэн хаан эрүүл мэндийн асуудалтай. Хааны анхны санаа нь 2-р ханхүүгээр миний аавыг дарж авах байсан. Гэвч хаан ингэж эргэнэ гэж бодоогүй. Цзы Лю ханхүү Цзяньнинтай хуйвалдаж, хаан ширээг булаах гэж байна.       

Сун:      Генерал Вэй, одоо ордон 2-р ханхүүгийн мэдэлд байгаа. Хэрэв та итгэхгүй байвал, сүүлийн өдрүүдэд ордноос гарч яваа түшмэдүүд харагдсан уу гэж цэргүүдээсээ асуу. Угсаа залгамжлах ханхүү, 3-р ханхүү шоронд хоригдсон. Бүх зөвлөхүүд Тайцзи ордонд хоригдсон. Бүр эзэн хаан хүртэл хоригдсон.

Аву:     Эзэн хаан нууц зарлиг гаргаж, надад Бартай пайзыг итгэн өгч, энэ шөнө намайг ордноос гаргасан юм. Гэвч би үүр цайхаас өмнө буцах ёстой. Генерал Вэй, би танаас гуйя, намайг Нийслэлийн батальон руу нэвтрүүлж өгөөч. Зөвхөн армийн тусламжтайгаар ордныг хямралаас гаргах итгэл гэрэлтэж мэднэ.

Вэй:      Таны үнэн ярьж байгаа үгүйг яаж мэдэх юм? Хэрэв ямар нэг зүйл худлаа бол би улсдаа гэм хор учруулна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ху:        Хэрэв та нар ярихгүй бол би нэг юм хэлье. Генерал аа, удаан хугацааны туршид Хуайенээс ямар ч мэдээ ирсэнгүй. Хуань гүнтэний хэлсэнээр нийслэлд ямар нэг юм болсон юм биш үү?

Сяо:      Нийслэлд ямар нэг зүйл болсон байх. Хуайен мэдээ илгээж чадахааргүй дэндүү завгүй байж мэднэ.

Тан:      Хэрэв Хуайенд ямар нэг юм тохиолдсон бол, гүнж бас... 

Сяо:      Битгий ёрлоод бай. Генерал аа, бид дахиад хүлээгээд байж болохгүй. Бид яг одоо нийслэл рүү явах хэрэгтэй.

Тан:      Буцаж явах аа? Бид яаж чадах юм? Ханхүү Цзяньнины цэргүүд энүүхэнд, бидэнтэй үхтлээ тулалдахаар хүлээж байна.

Ху:        Хэрэв чи үхэхээс айгаад байвал намайг хар.

Тан:      Би үхлээс айсан уу? Миний бодлоор үхлээс айсан нь чи байх.

Сяо:      Гуанле. Чи бэлэн үү?

Ху:        Бүгд бэлэн. Ердөө хөдлөх тушаал хүлээж байна.

Сяо:      Сайн байна. Нар мандах үед хөндийн манан хамгийн өтгөн байдаг. Хуань гүнтэн, өглөө 7,40-ийн үед армиа нэгтгэж, хамт довтлох болно.

Хуань: Мэдлээ. Би явж бэлдэе. Генерал аа, нийслэлд юу ч болсон байсан,  таны эхнэр энх тунх, аюулаас холхон байх болно.   

Яо:       Генерал аа. Генерал аа. Генерал аа, цэргүүд маш олноороо ямар ч шалтгаангүй гэнэт өвдөөд эхэллээ.

Ху:        Юу?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Хатагтай Вэйг оруулаад ир.

Вэй:      Ээжээ. Гүнж ээ. Надад танд муу санах юм байхгүй. Та яах гэж миний ээжийг хулгайлав?

Вэй ха: Гүнж Ючжан надад сайн анхаарал тавьж байсан, ямар ч хэрцгий хандлаггүй. Би их урт амьдралыг туулж өнгөрүүлсэн. Юу эсийг үзсэн билээ дээ? Харин өнөөдөр болсон зүйлийг анх удаа л үзэж байна. Ючжан гүнж Хуэйчжоу хотыг  баатарлагаар хамгаалж байсан гэж сонссон. Одоо би гүнжийг өөрийн нүдээр харлаа. Энэ надад маш том завшаан.

Сун:      Та сайхан сэтгэлтэй юм, хатагтай Вэй. Та үнэхээр ухаан нь хэтийдсэн баатарлаг эмэгтэй. Гүнж хэлэхдээ, нэг удаа таны нөхөр, генерал Вэй Сянъянийг хамгаалж байхад, та хотын бүх эмэгтэйчүүдийг дагуулан Эмэгтэйчүүдийн хана барьж байсан гэсэн.

Вэй ха: Эмэгтэйчүүдийн хана гал усыг туулсан, одоо ч яг тэндээ байгаа.

Аву:     Хагатай Юэй, та генерал Вэйг ятгаад өгч тус болохгүй юу? Өнөөдөр тантай бүдүүлэг байсанд өршөөгөөрэй. Би тантай эргэж уулзаж, уучлалт гуйх болно.

Вэй ха: Гүнж ээ, энэ жаахан хэтрүүлсэн зүйл. Хэрэв та манайд ирж, надтай хамт дарс уухыг зөвшөөрвөл би сайхан дарс бэлдээд байж чадна.

Аву:     Зөвшөөрч байна.

Вэй ха: Тохирлоо. Хүү минь, одоо чи гүнжийн хэлсэн үгэнд нь итгэж байна уу?

Вэй:      Ээж ээ, би цэрэг удирддаг хүн.  чадахгүй.

Вэй ха: Би чамаас түүнд итгэсэн үү гэж асуусан. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Гүнтэн, та үнэхээр ухаалаг төлөвлөгөө боловсруулжээ. Энэ үнэхээр гайхалтай манёвр. Сяо Ци байж суух араггүй боллоо.

Хуань: Цзяньнин ханхүүд хурдхан очиж мэдэгд.

Эр:        Жа.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэй ха: Бараг үүр цайх нь. Аву яагаад буцаж ирэхгүй байна вэ? Бодвол охин...

Сюй:    Ахайтан, та тэвчээртэй бай. Гүнжийн хувьд энэ нилээн хол зам. Үүнд хугацаа их орох байх.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэй:      Би эзэн хааны зарлигийг яаж зөрчиж зүрхлэх юм?

Вэй ха: Чамайг ерөнхий командлагч болсон өдөр би чамд юу гэж хэлснийг санаж байна уу?

Вэй:      Ээжээ, тэгэхэд та шийдвэр гаргах үедээ хамгийн түрүүнд зөв шударга бай гэж хэлсэн. 

Аву:     Генерал Вэй, та бодвол сонссон байх, миний нөхөр Ючжан генерал миний ааваас хол байх гэж хуримын анхны шөнө нийслэлийг орхиж явсан. Би ч гэсэн ялгаагүй. Би энд Ван овогтын төлөө биш харин улс орныхоо төлөө ирсэн. 

Вэй:      Шөнийн нэг цаг болж байна. Би таныг хотын баруун зах руу нэвтрүүллээ гэхэд тийшээ очоод буцаж ирэхэд 4 цаг болно. Өглөө 7-9-ын хооронд Ву генерал цэргүүдтэйгээ харуулд гарна. Хэрэв та гол хаалгаар нэвтрэнэ гэвэл генерал Ву таныг оруулахгүй. Хэрэв ямар нэг юм болбол 2-р ханхүү дор нь мэднэ. Та энд эсэн мэнд үлдэхгүй гэхээс би эмээж байна.

Аву:     Би энэ талаар бодож үзсэн. Харин одоо танаас гуйж байна, генерал Вэй. Эзэн хаан, бас ордон аюулд ороод байгааг бодож надад туслаач дээ. 

Вэй:      Одоо үндсэн 12 батальонуудаас 6 нь 2-р ханхүүгийн мэдэлд очсон. Хэрэв танд итгэлээ гэхэд, би таны араас дагаж чадахгүй л болов уу.

Вэй ха: Зөрүүдлэхээ болиоч, хүү минь.

Вэй:      Тэгвэл одоо та нар хотоос гарах хэрэгтэй, цаг алдах хэрэггүй. Аль болох хурдан буцаж ирээрэй. 

Аву:     Генерал Вэй, өнөөдрийн таны сайхан сэтгэлийг би мартахгүй.

Сун:      Танд баярлалаа, генерал Вэй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Гүнж ээ.

Аву:     Хуайен, би чамд эзэн хааны нууц зарлиг, бартай пайзыг өгч байна.

Сун:      Яах гэж, гүнж ээ?

Аву:     Вэй генерал зөв юм хэлсэн. Би өнөө шөнө хотооч гарч амжихгүй. Харин чи чадна.

Сун:      Гүнж ээ, бартай пайзыг авсан хэн ч бай армийг захирах эрхтэй. Би армийг итгүүлж, ятгаж чадахгүй байх гэхээс эмээж байна.

Аву:     Чи генералын хамгийн чадвартай хүн нь. Би чамд итгэж байна.

Сун:      таны болон эзэн хааны үйл хэргийг тань баллана гэхээс эмээж байна. 

Аву:     Бидний цаг дуусаж байна. Дахиад хүлээж болохгүй. Чи хотоос гарсны дараа генерал руу хүн явуулж, Хуань гүнгээс болгоомжил гэж мэдэгдэхийг бодоорой. Хуайен, хүн болгоны, бас улс орны хувь заяа чиний гарт.

Сун:      итгэлийг тань алдахгүй, гүнжээ. Би үхэх хүртлээ Бартай пайз, зарлиг хоёрыг хамгаалах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Генерал аа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home