Үргэлжлэл: 00:45:34
Ма Яо хаан
Ма Цзылун хааны ууган хүү
Ма Цзы Лю хааны 2-р хүү
Цзитан хааны 3-р хүү
Ван Линь тэргүүн сайд
+Ху Гуанле армийн дэслэгч
+Тан Цзин армийн дэслэгч
+Сяо Ци армийн генерал
+Сун Ван Сюаны хамгаалагч
+Панг Гуй
+ Цзяньнин ханхүү
Ван Сюань /Аву/ тэргүүн сайдын охин
Ван Хуаньси хатан хаан
Юйсю Авугийн шивэгчин
+Цзиньэр
+Яо армийн дэслэгч
+Се Ванру угсаа залгамжлах гүнж
+Хуан Ми Су-ийн эхнэр
-----------------------------------------------------------------------------------------------------------
24 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Миний гурав дахь дүү хайр татмаар хүн гэдгийг би мартах шахаж. Аву ордонд байгаа. Тэр юу гэж зугтахыг бодох юм? Энэ намайг асуудлаас холдууллаа.
Эр: Тэгвэл бид 3-р ханхүүг хаана байрлуулвал дээр вэ?
Цзы Лю: Би Зитантай сайн харилцаатай байдаг. Хэрэв хааны гэр бүлд төрөөгүй бол би тийм дүүтэй байхдаа дуртай байхсан. Гэхдээ түүний амийг хэлтрүүлэхгүй. Яахав, хуучны дурсамжуудаа бодоод би түүнд үхлийнх нь өмнөх бэлэг барина.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнж ээ, та зутан зооглоно уу. Гүнж ээ, би айгаад байна. 2-р ханхүү бид бүгдийг нь алах болов уу?
Аву: Хэрэв тэр үнэхээр биднийг алахыг хүсч байвал айгаад нэмэргүй.
Цзитан: Аву.
Аву: Цзитан?
Цзитан: Тэд чамайг гомдоосон уу?
Аву: Чи яагаад энд байгаа юм?
Эр: Гүнж ээ, ухаангүй дурласан энэ ханхүү зөвхөн таны төлөө өөрийнхөө хүзүүнд олс угаллаа даа. 2-р ханхүү бидний сэтгэл их хөдөлсөн. Тиймээс, ханхүү энэрэнгүй сэтгэлээр таныг 3-р ханхүүтэй хамт Фенчи ордонд нэг шөнийг өнгөрүүлэхийг зөвшөөрсөн юм.
Цзитан: Чи! Эндээс гар!
Эр: Үхэхдээ талархахаа мартав даа! Эд нарыг сайтар харж бай!
Эр: Мэдлээ!
Аву: Түүний хэлсэн үнэн үү? Чи яах гэж наашаа ирсэн юм?
Цзитан: Би чамайг дахиж алдахгүй гэж өөртөө хэлсэн. Зүгээр байгаад чинь би баяртай байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Чи буцаж ирэх ёсгүй байсан юм.
Цзитан: Энэ миний харамсдаг хамгийн сүүлчийн шийдвэр. Чи хүүхэд байхдаа модон дээрээс унаснаа санаж байна уу? Ордонд бөөн үймээн, учир нь гүнж алга болчихсон. Шивэгчингүүд сандран гүйлдэж, тэд чамайг хаа сайгүй хайж байсан. Би модны хажуугаар гарч яваад мөчрүүд хөдлөхийг харж билээ. Дахиад сайтар хартал нэг “бяцхан махан бөмбөг” мөчир дээр байж байна. Мөчир нь маш нарийхан. Чи шувуу барих гэж юунаас ч айлгүй дээшээ авираад л байсан. Мөчир ч тас хийсэн. Аз болоход, би хурдан хөдөлсөн. Чи жаахан шалбарч, харин би зүүн гараа хугалж билээ.
Аву: Би хүүхэд байхаас л асуудалтай байлаа. Тэгэхээд би шархадахаас илүү айсан байсан. Харин энэ удаа чи... Яг одоогоор бүх зүйл Цзы Люгийн хяналтанд байгааг чи мэдэх үү?
Цзитан: Итгэн үү, байна уу, энэ он жилүүдэд энэ миний хамгийн жаргалтай өдөр.
Аву: Жаргалтай? Ийм нөхцөлд чи яаж жаргалтай байх юм? Цзы Лю чамайг, бас намайг хэзээ ч цаазалж мэднэ.
Цзитан: Энэ мөчөөс эхлэн, бүр маргааш би үхэх байсан ч жаргалтай байх болно.
Аву: Зитан, чиний амьдралд үхлээс илүү чухал зүйлс байгаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Хуань гүнтэн!
Хуань: Юу болсон юм? Маргааш ирж илтгэ!
Цэрэг: Хуань гүнтэн, генерал Линь, генерал Хуан нарыг барагт үхтэл нь жанчсан байна. Тэд одоо майхны гадна байгаа.
Хуань: Юу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Генерал Линь, генерал Хуан?
Чан: Хуань гүнтэнд хурдан хүргэ.
Бүгд: Хуань гүнтэн, бидний өмнөөс ярьж хайрла!
Чан: Төлөвлөгөөний дагуу, Лин генерал бид хоёр согтуу болж, ууланд тэдний хуаранг тандах гэж оролдсон юм. Гэвч бид... гэвч бид Ючжан генералтай таарна гэж бодсонгүй. Тэр таны бүрэн эрхийг үл ойшоож, биднийг 100 удаа саваагаар жанчсан. Бидний өмнөөс хариуг нь авч өгөөч.
Хуань: Тэгээд, та нар юу ч олоогүй юу?
Чан: Биднийг үнэхээр уучлаарай.
Хуань: За. За. Тэднийг буцаагаад аваач, хүчээ сэлбэг. Би та нарын хариуг авна. Боллоо. Явцгаа.
Чан: Баярлалаа, гүнтэн.
Ли: Тэгвэл бид явъя даа.
Эр: Одоо үүнийг яах вэ, Хуань гүнтэн?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Генерал аа, ханхүү Цзяньнины маш их цэрэг хөндийн гадна хуарагнасан байна. Тэр удаан хүлээхгүй л болов уу.
Сяо: Хуэйчжоу-ийн дэргэдэх тулалдаанд тэр ханхүү Цзяньнин нэг өдөр саатсанаас болж хариуг нь амссан удаатай. Энэ удаа санаачлагыг гартаа авсан атал байрандаа байсаар л байх юм. Яагаад?
Ху: Хэнд хамаатай юм? Ямартай ч, бид хэзээ ч ялагдаж байгаагүй. Бүр мөр зэрэгцэн тулалдсан ч бид түүнээс айхгүй байна. Миний бодлоор, хэрэв Цзянин ханхүү маргааш цэргээ давшуулахгүй бол би цэргээ авч тулалдаанд ороход бэлэн.Та юу гэмээр байна, генерал аа? Хэрэв та зөвшөөрөхгүй бол энэ яриаг зүгээр л мартчих.
Сяо: Ху... бидэнтэй хамт армид алба хаахаар ирсэн хүмүүсээс одоо хэн нь амьд байгааг чи надад хэлж чадах уу?
Ху: Шуохэ голын дэргэд Сяоху таны гар дээр үхсэн. Өмнөд Юньнанид У намайг аврахаар харвасан сумыг хааж үхсэн. Ю бүхнээс илүү үхлээс айдаг байлаа, гэвч тэр бас үхсэн. Амьд үлдсэн та бид хоёр.
Сяо: Бид залуухан, эрчтэй байж. Ялахын төлөө бидэнд ялалтын үнэ цэнэ хэзээ ч хамаагүй байсан. Энэ он жилүүдэд би тулааны талбарт амиа алдсан цэргүүдийн эцэг эх, өнчирсөн хүүхдүүдэд тусалж байлаа, тэдэнгүйгээр ар гэрийнхэн нь ямар хэцүү, аз жаргалгүй амьдардагийг ойлгосон. Ху, миний хувьд, бид хохирол багатайгаар яаж ялах вэ гэдгийг би бодох ёстой.
Эр: Генерал аа! Генерал аа! Хуань гүнтэн өөрийн захиргааны хүмүүстээ хатуу ханддаггүй байсан. Энэ удаа цэргийн хатуу сахилга батын дагуу Генерал Линь, генерал Хуан нарын толгойг авсаныг уламжил гэж хэлүүллээ.
Ху: Тэр тэднийг цаазалсан юм уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эрс: Биднийг гаргаач. Биднийг тавьж явуул!
Эр: Ийм зүйл хэзээ ч сонсож байсангүй. Хэзээ ч сонсож байсангүй. Бүр эзэн хаан бүх түшмэдүүдийг өдөр шөнөгүй Тайцзи ордонд хорих эрхгүй. Бид улс орныхоо төлөө үнэнч байтал ингэж хандаж байдаг. Энэ олон нийтийн дургүйцлийг хүргэхгүй гэж үү? Бид эзэн хаантай уулзмаар байна.
Бүгд: Бид эзэн хаантай уулзмаар байна.
Эр: Чи бол ердөө л эзэн хааны цэргийн дарга, гэтэл биднийг зүхэж нүдэж байна. Яаж зүрхлэж байна! Та нар улс орны шившиг. Хэрэв чаддаг юм бол бүгдийг нь алаадах! Биднийг эндээс гарга! Та нар бидэнтэй үнэхээр хоригдол шиг харьцаж байгаа юм уу? 2-р ханхүү энд ирчихэж.
Эр: Биднийг тавьж явуул!
Цзы Лю: Бүгдэнтэй нь мэндчилье.
Эр: Биднийг энд хорьж байх зуур нийслэлд үймээн сандрал болж байна. Цзяньнин ханхүү ойртон ирж, босогчид тал талаас үймээн дэгдээж байна. Хэрэв хотод эмх замбараагүй байдал эхэлбэл, тийм биз дээ...?
Цзы Лю: Тэгвэл яана гэж?
Эр: Улс орон өөрийгөө нурааж устгах болно.
Эр: Тиймээ.
Эр: Генерал Ханы зөв. Бид бүгдээрээ үнэнч албатууд! Бид ордны түшмэд болохоос хоригдлууд биш.
Эр: Тайцзи ордон шорон ч биш.
Эр: Тиймээ. Тайцзи ордон шорон биш. Та нар яах гэж биднийг хорьсон юм бэ?
Цзы Лю: Би ийм зүйл хийдэг юм! Харуул! Энэ хоёрыг хүлээд гараас нь дүүжил!
Харуул: Мэдлээ.
Эр: Юу? Үгүй ээ, үгүй, үгүй! Та нар ингэж болохгүй!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Харуул: Эрхэм дээдэс ээ, энэ хоёр ордны маш чухал түшмэдүүд. Бид тэднийг хэзээ нь буулгах вэ?
Цзы Лю: Хэзээ вэ гэж үү? Тэднийг үхэх хүртэл нь.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Наашаа ирээд харцгаа. Ахлах сургагч Чен, генерал Хан нарыг дүүжилсэн байна! Өө, бурхан минь! Тэд гурван ч эзэн хаанд үнэнчээр зүтгэсэн. Гурван эзэн хаан шүү! Энэ шударга биш байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Амгаланг айлтгая, хаантан.
Хаан: Юу? Чи яагаад намайг ааваа гэж дуудахгүй байна?
Цзы Лю: Бартай пайзгүйгээр би таны хүндтэй хүүгийн дүрд тоглох шаардлага алга. Ер нь та надтай хэзээнээс төрсөн хүү гэж харьцаг болчихов?
Хаан: Намайг буруутга, надад хэлэх юм алга. Чиний ээж даруухан хүн байсан, амьдралаас эрт явсан. Цзылун, Зитан нараас ялгаатай нь, тэд хамгаалуулах төрсөн эхтэй. Миний бодлоор чи их зүдэрсэн. Би чамайг өрөвддөг юм.
Цзы Лю: Тэр мэдээж. Бүр ордонд хүртэл аав хүү хоёр ширэнгийн хуулиар амьдарч байна. Би хүчирхэг болсон, харин та гэнэт намайг хүүгээ гэдгийг мэдэж байдаг. Яасан ч өрөвдмөөр юм! Дэндүү оройтсон. Хаантан, дөнгөж сая та намайг яагаад ааваа гэж дуудсангүй вэ гэж асуул уу? дөнгөж өнөөдөр л энэ тухай олж мэдлээ. Би таны хүү биш.
Хаан: Чи сая юу хэлсэн бэ? Дахиад хэлээдэх!
Цзы Лю: Яг тань шиг, би хааны гэр бүлийн гишүүн. Гэхдээ, та миний эцэг биш, харин таны дүү, ханхүү Цзяньнин.
Хаан: Чи худалч! Чи худлаа хэллээ!
Цзы Лю: Хувь тавилан шудрага юм даа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Генерал аа, би хэдэн өдрийн турш тэдний байр байдлыг ажиглалаа. Сяо Ци урдын адил ямар ч хөдөлгөөн хийхгүй хэвээрээ байна. Бид үүнийг яавал дээр вэ? Генерал аа, таны хэлснээр...?
Цзянь: Бид тэдний замыг таслах ёстой.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Та намайг хэзээ ч хүүгээ гэж бодож байгаагүй. Би үнэндээ таны хүү биш. Яг одоогоор, миний төрсөн эцэг эндээс 1600 км-ийн цаанаас надад туслахаар цэргээ авчирч байгаа. Харин таны хүү, угсаа залгамжлах ханхүү хоригдол болсон. Мартсанаас, танд Зитан байгаа, та дэмжихийг хүсдэг маш сайн хүү чинь. Зугтах боломж байсан ч тэр өөрийнхөө үхлийг хайж буцаж ирсэн. Эрхэм дээдэс ээ, хэний төлөө ингэсэн гэж та бодож байна? Ямар шившигтэй юм! Та түүний төлөө юу ч хийсэн юм, түүнд Ван Сюанаас илүү юм байхгүй.
Хаан: Тэднийг битгий алаач! Би чиний төрсөн эцэг чинь биш ч гэлээ, ядаж л би чамайг өсгөсөн. Ханхүү Цзяньнин хаан ширээг булаах гээд чадаагүй үед ч гэр бүл гэдгээ бодож түүнийг алаагүй. Бүр чи хаан ширээнд суулаа гэхэд тэднийг янз бүрийн хотуудад ноёдоор томилж болно.
Цзы Лю: Энэ миний сэтгэл санаанаас болно.
Хаан: Чи юу хүсээд байгаа юм?
Цзы Лю: Намайг эзэн хаан болгох эзэн хааны зарлиг.
Хаан: Чиний гарт бүх эрх мэдэл байна. Чамд зарлиг ямар хэрэгтэй юм?
Цзы Лю: Эрхэм дээдэс ээ, би юмыг зөв зүйтэй хийх хэрэгтэй байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хатагтай Хуань. Энэ бүхэн миний буруу.
Цзы Лю: Чи ийм хэрэггүй амьтан байхад.... би чамайг байлгах хэрэг юу байна?
Ми: Цзы Лю. Энэ чи мөн байна! Чи зүгээр биз дээ? Би чамайг дахиж хэзээ буцаж ирэхгүй нь гэж бодсон.
Цзы Лю: Би зүгээр. Тайвшир. Уйлах хэрэггүй. Би чиний өмнө зогсож байна, тийм үү?
Ми: Гэхдээ, хэрэв...
Цзы Лю: Гэхдээ гэж байхгүй. Би чамд юу амласан нь хамаагүй, болох ёстой юм болдогоороо болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Хуань гүн шалтгаангүйгээр өөрийнхөө генералуудын толгойг авч, бас бидэнд Хуаны толгойг илгээсэн байна. Энэ үнэхээр уучлалт гуйж байгаа хэрэг үү? Тэр ихэвчлэн инээмсэглэдэг ч гэсэн, инээмсэглэлдээ хутга нуусан юм шиг надад санагддаг. энд, хажууханд хуарагнаж байгаа гэхээр нуруугаар хүйт даах юм. Таны хадам аав яагаад түүнийг явуулсан юм бол? Мөрдөх гэж үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Муусайн тэнэгүүд! Та нар хараахан мэдээгүй байгаад итгэлтэй байна. ханхүү Цзяньнинд хууртагдсан. Та нарт гарах гарц байхгүй. Бууж ирээд бууж өгцгөө! Эсвэл наанаа хүлээж байгаад үхэцгээ!
Цэрэг: Хөөе, тэнэг ээ, зоригтой юм бол дээшээ гараад ир! Би чамайг хэдэн хэсэг хэрчээд өгье!
Цэрэг: Генерал Ючжаны арми ялагдашгүй гэдгээрээ алдартай гэсэн үү? Түй!
Ху: Генерал аа, тэд биднийг ингэж доромжлохыг хүлцэж болно гэж үү? Манай цэргүүд дахиад тэсэж чадахгүй.
Яо: Генерал аа. Бид оллоо! Бид арын уулаар явж, агуйгаар дамжин уулын бэлд хүрч болно. Хэдийгээр мянга гаруй цэргүүд гарч чадахгүй ч багахан отрядууд мэдэгдэхгүйгээр гарч явахад хангалттай. Би өөрийнхөө хүмүүстэй хамт тэр газрыг самнаад босогчдыг олж харсангүй.
Сяо: Сайн байна. Ийм учраас би Гуйу хөндий рүү ухрахаар зориглосон юм.
Цэрэг: Генерал аа.
Цэрэг: Генерал аа.
Цэрэг: Хэрэв зоригтой юм бол буугаад ирцгээ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Дайрахыг зөвшөөрөөч, генерал аа.
Сяо: Чи тэвчиж чадахгүй байна уу? Тэд хуцалдаж байг. Тэртээ тэргүй хазаж чадахгүйгээс хойш.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Сюй.
Сюй: Би сүвлэж өгье, ахайтан.
Цзин: Би үнэхээр хөгширч байна.
Сюй: Хэрэв та өдөр шөнөгүй юм оёод байвал хэдэн өдрийн дараа таны нүдний өвчин улам хурцдаж, муудах вий гэхээс эмээх юм. Би ер нь ордонд очоод эзэн хааны оточоос таныг үзээд өгөөч гэж хэлдэг юм уу?
Цзин: Санаа зоволтгүй. Бид аль болох холхон байх ёстой учраас дахиж ингэж бүү ярь. Миний ахын эрүүл мэнд нь сайнгүй. Хэрэв би түүнийг надад санаа зовниход хүргэвэл илүү их нүгэлтэн болно.
Сюй: Миний бодлоор, та нүдээ аньж амраах хэрэгтэй. Би таны өмнөөс оёхыг зөвшөөрөөч.
Цзин: Аву нөхөрт гарснаас хойш энэ түүний анхны төрсөн өдөр нь. Ямартай ч би түүний эх нь. Би үүнийг өөрөө хийх учиртай.
Сюй: Нээрэн. Бид гүнжийг харалгүй нилээн хэд өдөр болжээ.
Цзин: Охин бодвол гэр бүлдээ хийх ажилтай байгаа байх. Гэхдээ зүгээр, ихдээ л түүнтэй өдрийн хагас хамт байж чадна. Би үүнийг ахин дахин хийсээр л байна. Гэвч охины төрсөн өдрөөр энэ хатгамал дуусахгүй байж мэднэ. Сюй, надад аяга цай хэрэгтэй.
Сюй: Одоохон.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Хатагтай Сюй. Хатагтай Сюй.
Сюй: Та чинь... Ючжан гүнгийн генерал Сун мөн үү?
Сун: Тиймээ.
Сюй: Гүнж энд ирсэн үү? Ээж нь дөнгөж сая ярьж байсан юм. Гүнж ирэлгүй хэд хонолоо.
Сун: Хатан хаан базаахгүй байгаа, тиймээс түүнд санаа тавихыг гүнжээс хүссэн юм. Гүнж ээждээ санаа зовсондоо намайг Сиань сүмийг хамгаалж бай гэж тушаасан.
Сюй: Гүнж үнэхээр том болжээ. Гэхдээ Сиань сүм хааны сүм. Хэн энд үймээн дэгдээж зүрхлэх юм? Генерал Сун, та буцаад явна уу. Гүнж аюулгүй байгаа цагт эх нь ч гэсэн алзахгүй.
Сун: Энэ гүнжийн тушаал. Би тушаалыг нь зөрчиж зүрхлэхгүй. Хатагтай Сюй, одоо нийслэлд тайван биш болсныг эгчмэд гүнжид уламжлаарай. Тиймээс би сүмийг гаднаас нь хамгаалуулахаар Ниншоугийн 100 цэргүүд ирүүлэхийг хүссэн. Хэрэв ямар нэг юм болбол тэд хамгийн түрүүнд Ючжан гүнгийн өргөөнд мэдээ хүргэнэ. Та нар итгэлтэй байж болно.
Сюй: Ойлголоо. Баярлалаа, генерал Сун.
Сун: Тэгвэл би явъя даа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Зитан, чи Фэнчи ордонд ирээд ямар байна?
Цзитан: Чи юу хийснээ хар даа. Чи ийм хүн байсан байх нь.
Цзы Лю: Яасан ч өрөвдмөөр юм! Би нээрэн чамайг өрөвдчихлөө. Гүнжийн төлөө байдгаараа хичээсний дараа харамсалтай нь тэр одоо ч чамд хайргүй хэвээрээ.
Цзитан: Энэ чиний хэрэг биш.
Цзы Лю: Хамгийн дургүй хүргэсэн, хамгийн зэвүүн юм бол чиний энэ хий хоосон ихэмсэг зан. Чи эцэг эхийнхээ хайрыг хүртдэг. Бүр юунд ч хэрэггүй амьтан байсан эзэн хаан чамайг хамгаалах л байсан. Чи яагаад бүх зүйлийг зөв замаар олж чадна гэж боддог юм бэ? Миний бодлоор, ээж чинь эмгэнэлтэйгээр үхэж, чи хайртай хүүхнээ алдсан. Чи өөрөө л үүнд буруутай. Зитан, сонс. Хэрэв чи эрх мэдлээ алдвал, бүр хайртай бүсгүйнхээ төлөө, эсвэл түүнийг хамгаалахын төлөө тэмцэх эрхгүй болно. Чи удахгүй дүр үзүүлэхээ болихыг чинь харна.
Цзитан: Би бүр дүр үзүүлсэн байлаа ч ачлалгүй чамаас хавьгүй дээр.
Цзы Лю: Тиймээ. Би яг одоо тийм зүйл хийж байгаа.
Цзитан: Чамайг хүүхэд байхад их дээрэлхэдэг байсан, харин бид олон удаа чамайг хамгаалж ирсэн. Чи биднийг доромжлох юм гэж би санасангүй.
Аву: Чи намайг хааш нь аваачих гэж байна?
Цзы Лю: Чи авга ахтайгаа уулзмааргүй байна уу? Одоо хөгшин төгцөг чамтай уулзмаар байна гэнэ.
Цзитан: Чи аавдаа яаж хүндэтгэлгүй хандаж зүрхлэв?
Цзы Лю: Тэр чиний аав. Минийх биш. Явцгаая.
Цзитан: Аву.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Чи намайг хэтрүүлэн үнэлж байна. Би ердөө л эмэгтэй хүн. Ингэж сүржин загнах ямар хэрэг байна?
Цзы Лю: Чи ердийн эмэгтэй биш. Бүр чи ганцаараа байсан ч ингэх ёстой гэж бодож байна. Ор. Тамын хаан чамайг хүлээж байна. Яагаад орж зүрхлэхгүй байгаа юм?
Хаан: Аву. Ашгүй дээ. Нааш ир. Хүрээд ир. Чи надад гомдсон хэвээрээ юу?
Цзы Лю: Больж үз, хаантан минь. Энэ сэтгэл хөдлөм жүжгийг орхиё. Би өөрийнхөө амлалтыг биелүүллээ. Одоо таны ээлж болсон. Харуул!
Хаан: Биднийг орхи. Авутай ярилцаж, хэлэх ёстой бүхнээ хэлж дуусгасны дараа би өөр юу ч хүсэхгүй, би чамд зарлиг бас гэрээслэлийг өгнө.
Цзы Лю: Та амлалтаасаа буцаж байгаа юм уу?
Аву: Цзы Лю, чи хаан ширээний төлөө эцэг, хүүгийн хоорондын хайрыг үл тоож байгаа юм уу?
Цзы Лю: Эцэг, хүүгийн хоорондын хайр аа? Аву, чи авга ахаасаа миний жинхэнэ аав хэн болохыг асуу.
Хаан: Биднийг орхи.
Эр: Эрхэм дээдэс ээ. Тайцзи ордонд ордны түшмэдүүд дахиад л үймж эхэллээ.
Цзы Лю: Аву, чиний авга ахтай жаахан ярилцвал зүгээр юмсан. Тэр өөр юу чадахыг харж л байя. Тэднийг чандлан харж байгаарай. Нэг ч ялаа орох ёсгүй шүү.
Эр: Мэдлээ, эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Генерал аа. Генерал аа.
Цзинь: Чи юундаа орилсон юм?
Эр: 2-р ханхүү чадсан байна.
Цзинь: Цзы Лю, миний хүү мөн дөө! Эзэн хаан хэдэн арван жил хаан ширээнд суусан. Одоо миний хүү энэ хаан ширээнд суух цаг нь ирж. Хуань гүнд тушаал өгч, түүнийг хурдхан хөдөл гэж хэл. Нөгөөдөр би шийдвэрлэх ялалтаа байгуулах болно.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хуань гүнтэн. Ямар хорон арга вэ. Хэлэхэд амархан. Харин яаж хийх вэ? Ючжан генерал бэлэн байгаа. Бид түүний хамгаалалтаас сул газар олох нь юу л бол. Хэрэв биднийг мэдвэл бид аймшигтай үхлээр үхэх болно.
Эр: Тиймээ. Ханхүү Цзяньнин бидэнд хоёр өдөр өгсөн, үүний дараа бид нөгөөдөр шөнө дөлөөр хамт дайрах болно. Мөн тэр Ючжан генерал томоохон ялагдах хүлээхийг хүсч байгаа. Гэвч Ючжан генерал тайван хэвээрээ, цэргүүдээ давшуулахгүй байна. Бид юу хийвэл дээр вэ? Түүнд хамаагүй биш болонгуут тэр хяналтаа алдана. Түүний эхнэр нь нийслэлд алагдсаныг тэр нөгөөдөр сонсоод дуугай хэвээрээ байна гэдэгт би итгэхгүй байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Аву, надтай уулзаагүй их удсан байна. Чи намайг зүрхэндээ үзэн ядаж байгааг мэднэ. Нээрэн намайг уучилж чадахгүй юу?
Аву: Би мэдэхгүй байна, миний өмнө эзэн хаан байна уу, эсвэл миний авга ах уу? Бас мэдэхгүй байна, та хэзээ нь эзэн хаан, хэзээ нь миний авга ах болдогийг.
Хаан: Би эзэн хааны хувьд амьдралынхаа тэн хагасыг цусан далайд өнгөрүүлсэн, амьдралынхаа тэн хагаст улсаа хамгаалж ирсэн. Эцэст нь би орь ганцаараа хэвээрээ. Би... би өөрөө өөртөө гай дуудсан. Аву, чи намайг буруутгаж, үзэн ядаж байгаа, надад хэлэх үг алга. Гэхдээ, итгэнэ үү, үгүй юу, одоо надад чамаас өөр хэн ч үлдсэнгүй. Би зөвхөн улс орноо л боддог. Аву, миний буруу байсан. Би дахиж харгис эзэн хаан баймааргүй байна. чамд үргэлж санаа тавьдаг авга ах чинь баймаар байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Чи намайг уучилна гэдгийг мэдэж байсан. Чи уучилна гэдгийг.
Аву: Авга ах аа.
Хаан: Сайн охин.
Аву: Авга ах аа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Авга ах аа, та буруу нүүдэл хийлээ.
Хаан: Би чамтай энэ тоглоомоор наадаагүй их уджээ. Одоо чи буулт хих чадвартай болсонд чинь итгэхгүй л байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Би хожсон.
Хаан: бодлоггүй нүүлээ. Би харсангүй. буруу нүүсэн байсан
Аву: Энд ямар ч гэмшил байх ёсгүй.
Хаан: Би харсангүй ээ.
Аву: Авга ах аа, бид тоглохоос өмнө та надад амлалт өгсөн. Хэрэв би ялбал шагнуулна. Таны үг өөрчлөгдөх ёсгүй. Та ард түмэндээ амласан амлалтаа зөрчиж болохгүй, бүр надад өгсөн амлалтаа хүртэл.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Тиймээ. Их хугацаа өнгөрсөн байна. Сүүлчийн удаа тоглосноос хойш бүх зүйл өөрчлөгджээ.
Хаан: Чи хэзээ ч юм харамсаж байсан уу?
Аву: Та хожигдлоо, авга ах аа.
Хаан: Би... би хэзээ ч хожигдож байгаагүй.
Аву: Энэ удаа хожигдол бол хожигдол.
Хаан: Хэрэв би чамд даагаа нэхнэ гэж хэлбэл яахав?
Аву: Та энэ тоглоомын тухай яриагүй, тийм үү?
Хаан: Аву, би чамаас өөр хэнд ч итгэхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Генерал аа, генерал Тан.
Сюо: Хуань гүнтэн дотор байна уу?
Эр: Тэр нойрсож байгаа. Генерал аа, би одоохон түүнд мэдэгдэе.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хуань: Таныг өөрийн биеэр ирэхийг мэдсэнгүй. Таныг угтаж аваагүйд өршөөгөөрэй. Морилцгоо, морилцгоо. Дотогшоо орцгооно уу.
Сяо: Таны дараа.
Хуань: Орцгоо, орцгоо, орцгоо. Ийшээ.
Сяо: Хуан гүнтэн, таны бие сайн уу.
Хуань: Энэ архагшсан өвчин. Зүгээр л толгой өвдөх юм. Нөгөө хоёр өөдгүй юмнуудаас болсон байх. Би тэднийг байлгаж төвдсөнгүй. Танд төвөг удсанд өршөөгөөрэй.
Сяо: Хуань, гүнтэн, генерал Линь, генерал Хуан нар зөвхөн согтуу байсан. Би таныг тэгж... Хуань гүнтэн, энэ асуудлаас болж танай, манай хоёр арми дайсагналцахыг би хүсэхгүй байна.
Хуань: Үүнд санаа зоволтгүй, генерал аа. Ниншоугийн армийг хатуу сахилга баттай гэцгээдэг. Би өөрөө харсан болохоор итгэсэн. Танд хэзээ ч тээр болохгүй. Та нар тэдэнд өршөөнгүй хандсан байсан. Гэхдээ бусад нь таны талаар элдэв юм ярьж, та зөвхөн намайг бодож тэднийг өршөөсөн гэх эргэлзээг сарниулах ёстой. Тийм учраас би бусдад нь анхааруулж тэднийг цаазалсан юм.
Сяо: Хуань гүнтэн, би үүнийг ихээр үнэлж байна. Ийм зүйлээс болж та биеэ бүү чилээгээрэй.
Хуань: Энэ чухал биш ээ. Би хоёр хоногийн дараа эдгэчихнэ. Босогчид та нарыг энэ хөндийд дарахыг шаардаж байна. Сонирхолтой нь, та юу хийх гэж байна?
Сяо: Яг одоогоор сайн төлөвлөгөө алга. Би цэргүүдээ давшуулахгүй хүлээ, дараа нь өөр төлөвлөгөө боловсруулна.
Хуань: Энэ урт хугацааны шийдвэр биш. Бидэнд жинтэй боломж байна. Хэрэв энэ байдлаар үргэлжилвэл цэргүүдийн сэтгэл санаа улам дордох байх.
Сяо: Хуань гүнтэн, та ямар саналтай вэ?
Хуань: Миний санал гэвэл, бид хамтдаа сэтлээд гарвал яасан юм? Бид тэднийг гэнэдүүлж гэнэт довтолно.
Сяо: Яарах хэрэггүй. Яарах хэрэггүй. Таны бие дээрдэх хүртэл харзнаж байя. Би явъя даа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Энэ ордонд нэг нууц газар байдгийг эзэн хаад ам дамжуулсаар ирсэн. Би түүнийг энэ амьдралдаа ашиглана гэж огт бодож байсангүй. Гэхдээ миний огт төсөөлөөгүй... Чи бэлбэсэн хатан хаан Дэсюанийн шарил хаана байдгийг мэдэх үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home