Үргэлжлэл: 00:45:34
Ма Яо хаан
Ма Цзылун хааны ууган хүү
Ма Цзы Лю хааны 2-р хүү
Цзитан хааны 3-р хүү
Ван Линь тэргүүн сайд
Ван Сюй дүү нь
+Ху Гуанле армийн дэслэгч
+Тан Цзин армийн дэслэгч
+Сяо Ци армийн генерал
+Сун Ван Сюаны хамгаалагч
+Панг Гуй
Ван Сюань /Аву/ тэргүүн сайдын охин
Ван Хуаньси хатан хаан
Юйсю Авугийн шивэгчин
+Цзиньэр
+Яо армийн дэслэгч
+Се Ванру угсаа залгамжлах гүнж
+Хуань Ми Су-ийн эхнэр
-----------------------------------------------------------------------------------------------------------
23 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Та нар түүнийг олоогүй юу? Хуань гүнд илгээсэн миний хувийн захидал яах болж байна? Хувийн захидал! Хувийн захидал! Тэр хаана байна? Хувийн захидал! Хувийн захидал! хаана байна аа?! Тэр хаачсан юм бэ? Хэн үүнийг хийсэн бэ? Хэн бэ?
Эр: Түүний хувцас, тулааны урлагийг харвал тэр...
Цзы Лю: Хэлээч!
Эр: Ван овогтны нууц туршуул.
Цзы Лю: Ийм тохиолдолд, намайг харгис гэж битгий буруутгаарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Гүнж ээ.
Аву: Тэр хүрээд ирсэн үү?
Сун: Одоохондоо үгүй. Би түүнийг олуулахаар хүн явуулсан. Бусад нууц хамгаалагчид ч бас хайж байгаа. Гэвч Панг Гуй байгаа нэг ч ул мөр алга.
Аву: Хуань Ми-г үргэлжлүүлэн ажиглаж бай. Түүнтэй холбоотой ямар нэг юм байх л ёстой.
Сун: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Өнөөдөр та нарыг нэг захидалаас болж дуудуулсан юм. Би одоогоор төр барьж байгаа цагт ямар ч саналд нээлттэй байх ёстой.
Эр: Ханхүү, би танаас асууж болох уу, та ямар захиа яриад байна?
Цзылун: Маш олон захианууд. Улс даяар, өнцөг булан бүрээс. Захианд миний аав төр барилгүй маш удсаныг дурдсан байна. Би ордонд шинэ хүн. Манай улс, ард иргэд тэргүүн сайдгүйгээр оршин тогтнож чадахгүй. Би тэргүүн сайдад зориулж 9 бэлэгний ёслол үйлдэх саналтай байна. Та нар юу гэж бодож байна?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Аав аа, та итгэлтэй байж болно. Ордны бүх хүмүүс надад үнэнч. Ван овогтынхон дэлхийг захирч байна гэж боддог, гэвч би таны хааны тэмдэгийг ашиглаж нууцаар сүүдрийн хамгаалагчдыг отолтонд бэлдсэнийг тэд мэдэхгүй байгаа.
Хаан: 9 бэлэгний ёслол. Ван Линь, чамайг хөрсөн дээр буулгах цаг нь болсон байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ху: Намайг өршөөгөөрэй. Би нэг л ойлгосонгүй. Энэ тулаанд Хуань гүнтэн манай генералын үгийг сонсох ёстой юу? Эсвэл бид Хуань гүнгийн үгийг сонсох ёстой юу? Хоёр талаас нь давших уу? Манай генерал нэг удаа Сяофэн ууланд хүчээ байрлуулахаар шийдсэн байсан. Гэтэл Хуань гүн биднийг Гуйу хөндийд хүчээ байрлуул гэсэн. Тэр яах гэсэн юм бол?
Эр: Ху, генерал аа, Хуань гүн Гуйу хөндийг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн. Түүнийг хамгаалахад хялбар, дайрахад хэцүү. Энэ бол цэргүүдийг байрлуулах хамгийн тохиромжтой газар.
Эр: Тэр үнэн.
Эр: Цзяньнин ханхүү гарамгай цэргийн тактикч. Тийм ашигтай газар юм бол тэр яах гэж өрсөж хөндийг эзэлсэн байхав?
Ху: Бид цэргээ Сяофэн даваанд байрлуулах хэрэгтэй, генерал аа.
Сяо: Гуйу хөндий рүү явцгаая.
Ху: Гэхдээ генерал аа...
Сяо: Хуань гүн тулаанд шалгарсан хүн. ингэх шалтгаан байх л ёстой. Түүний зөвлөгөөг дагацгаая. Маргааш нар жаргахаас өмнө арми Гуйу хөндийд очсон байх ёстой.
Эр: Мэдлээ.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хуань гүнтэн, Линь генерал, Хуан генерал хоёр мэдээ ирүүллээ. Сяо Циний арми Гуйу хөндийн зүүн хэсэгт хуарагнаж буусан байна.
Хуань: Маш сайн. Тэд бидний бүслэлтийн цагариганд орсон байна, одоо тэд хөндийг орхих араггүй болсон. Цзяньнин ханхүүд мэдээ илгээ.
Эр: Жа.
Хуань: Үүнээс гадна, Ниншоугийн арми хэр хүчтэй болохыг тодруул гэж Линь, Хуан генералуудад хэл.
Эр: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Яо: Генерал аа.
Ху: Генерал аа, цэргүүд сайтар төвхнөж авсан. Та бодвол ядарсан байх. Одоо амраад ав.
Яо: Үгүй ээ, генерал аа, би бодоод л байна, хэрэв ханхүү Цзяньнин биднийг Гуйу хөндийд буусныг мэдвэл тэр юу хийх бол? Биднийг төвхнөж дууссаны дараа дайрах болов уу?
Ху: Түүнд биднийг дайрах хэрэг байхгүй. Тэд хөндийгөөс гарах замыг хаасан байхад л бид занганд орно.
Тан: Генерал аа. Генерал аа. Ханхүү Цзянины арми энд ирчихэж.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ийм их цэргүүд үү?
Тан: Генерал аа, ханхүү Цзяньнин эндэхийн бүх гарцуудыг хаасан гэж толгойн сэргийлэх мэдэгдсэн, бид бүслэгдсэн байна.
Ху: Биднийг бүсэлчихээд дайрахгүй гэж үү?
Тан: Цзяньнин ханхүү жинхэнэ жанжин байна.
Яо: Бидний төвхнөж дуусангуут л хүрээд ирлээ. Тэд мэдээлэл сайтай байна.
Сяо: Тэд бидэнд туршуулууд шургалуулсан байна. Хуань гүнд босогчдийн тухай хэлж, түүнийг бэлэн бай гэж хэл.
Тан: Мэдлээ.
Сяо: Яо..
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хуань: Сяо Ци Гуйу хөндийн өтгөн манан цэргүүдийнх нь хөдөлгөөнийг далдлана гэж бодсон байх. Энэ удаа түүний шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унах болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Генерал аа, хатан хаан тантай ярилцах маш чухал зүйл байна гэсэн. Та даруйхан Чжаоян ордонд очно уу.
Ван: Юу болсон юм?
Эр: Хатан хааны хэлснээр, энэ тэргүүн сайдад зориулсан 9 бэлэгний ёслолтой холбоотой гэсэн.
Ван: Мэдлээ. Би яваад очъё.
Эр: Жа.
Ван: Харин та нар эргүүлээ үргэлжлүүл. Та хоёр намайг дагаад яв.
2: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Би Тайцзи ордны хонхны чимээг сонсох чинь. Яагаад яг одоо хонхны дуу сонсогддог билээ?
Эм: Хатантан, та зөв сонссон байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Харуул!
Эр: Байна.
Эр: Байна.
Линь: Надад цэргүүд, морьд хэрэгтэй.
Эр: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Аав аа!
Хатан: Алив, Шицянь ордон руу явцгаая!
Эм: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Хаантан!
Эр: Хаантан!
Эр: Хаантан!
Эр: Хаантан!
Цзылун: Хаантан!
Эр: Хаантан!
Эр: Хаантан!
Эр: Хаантан!
Эр: Хаантан!
Цзылун: Аав аа!
Эр: Хаантан!
Цзылун: Аав аа!
Эр: Хаантан!
Цзылун: Аав аа! Аав аа!
Цзы Лю: Тэргүүн сайд аа. Та эзэн хааны өмнө ёс журмаа мартчихсан уу?
Линь: Эзэн хаан өвчтэй, ухаан нь самуурсан. Тэр улс орноо захирах чадваргүй байгаа. Эрхэм дээдэс ээ, та хааныг яах гэж танхимд авчирсан юм?
Цзы Лю: Та эхлээд гомдоллохдоо сайн гэж би дуулсан. Тэгэхээр үнэн байх нь.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Бүгдээрээ сонс, миний аав энд эрүүл саруул сууж байна, харин тэргүүн сайд аавыг өвчтэй гэж мэдэгдсэн. Тэр үүнийнхээ төлөө хэрхэн шийтгүүлбэл зохилтой вэ?
Хаан: Тэргүүн сайд аа, би бүрэн эрүүл. Энэ таныг гонсойлгосон, тийм үү?
Линь: Эзэн хаан өвчтэйг оточ нар хэдийн оношилсон.
Цзы Лю: Тэргүүн сайд аа, бүх оточ нар танд үйлчилдэг. Үгүй бол та миний аавыг яаж ийм удаан хордуулсаар байсан юм?
Цзылун: Чи! Аав аа!
Хаан: Цзы Люгийн зөв. Хэрэв Сюэ Даоань үүнийг олж мэдээгүй бол Ван Линь намайг хордуулсаар, би жинхэнээсээ ухаан самуурах байсан.
Линь: Эзэн хаан дахиад л өвдсөн бололтой. Харуул! Эзэн хааныг Шицянь өргөөнд нь буцаагаад аваач, хаан жаахан амраг.
Цзы Лю: Тэргүүн сайд аа, та намайг сайн бэлтгэлгүйгээр Тайцзи ордонд тантай уулзана гэж үнэхээр бодсон уу?
Хатан: Чамайг ийм жүжиг тавих юм гэж би хэзээ ч бодсонгүй.
Цзы Лю: Та хүрээд ирлээ, хатантан. Сайн байна, маш сайн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Ван Линь улсаас урвасан. Тэр эзэн хааныг хэдэн удаа хордуулсан. Хатан хаан журамт авхай Се-г хордуулж алсан, үүнийг өршөөн хэлтрүүлэх араггүй! Тэднийг баривчил!
Линь: Та нар тэгж зүрхлэхгүй!
Цзы Лю: Та хичээх хэрэггүй, тэргүүн сайд аа. Энэ удаа та нэр нүүрээ хадгалж чадахгүй л болов уу. Би үнэхээр баяртай байна. үнэхээр баярлаж байна.
Линь: Эрхэм дээдэс ээ, та энэ танхимд байгаа харуулуудтай хамт юу хүссэнээ хийнэ гэж бодсон уу? Яг одоо нийслэлийг нийслэлийн цэргүүд бүсэлсэн байгаа. Та бүр өнөөдөр биднийг яллаа гэхэд энэ танд тус болохгүй.
Цзы Лю: Тэргүүн сайд аа, та эвгүй бодит байдалтай нүүр тулахаас нааш үүнд итгэхээс татгалзаж байх шив. Генерал хаана байна?
Эр: Энд байна!
Цзылун: Ах аа!
Хатан: Тэд Ван Сюйг алсан байна!
Цзылун: Ээж ээ! Ээж ээ!
Эр: Хаантан, эрхэм дээдэс ээ, Ван Сюйг бослогын төлөө цаазалсан болно. Эзэн хаан таны тушаалаар бид эзэн хааны арми, нийслэлийн харуулуудыг буулгаж авсан.
Цзы Лю: Явж болно.
Эр: Жа.
Цзы Лю: Тэргүүн сайд, хатан хаан, энэ хэрэггүй угсаа залгамжлах ханхүүг хааны шоронд хорь. Харин Ван овогтны талыг баримтлагчид багтах шорон байхгүй. Тэднийг Тайцзи ордонд хорьж бай.
Эр: Хаантан, би буруугүй!
Цзы Лю: Орилолдох оо больцгоо! Хэрэв хэн нэгэн чинь дахиж аавыг чилээж зүрхлэвэл тэр даруй цаазлуулах болно.
Линь: Цзы Лю, баярлах цаг хараахан болоогүй. Ялагч бүгдийг нь авдаг. Энэ мэдээжийн зүйл. Гэхдээ, чамайг юунд тэмүүлж байгааг би сайн мэднэ. Чиний аав ч гэсэн мэдэж байгаа. За яахав. Чамайг болон аавыг чинь шоронд хүлээж байх болно. Та нарт юу тохиолдохыг харж байх болно.
Хатан: Надад босоход туслаач.
Цзы Лю: Аав аа!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Чи яаж зүрхэлж байна! Энэ генерал Ючжаны өргөө. Наашаа цэрэг авчирч яаж зүрхлэв?
Эр: Тэгээд юу гэж? Чи эзэн хааны зарлигт захирагдахгүй гэж үү? Эзэн хаан Ючжан гүнжийг ордонд дуудуулж байна.
Сун: Зарлиг нь хаана байна?
Эр: Чи өөрийгөө хэн гэж бодоов? Энэ чамд ер хамаагүй! Ючжан гүнжийг гаргаад ир.
Сун: Зарлиггүйгээр эрхэм гүнж хаашаа ч явахгүй.
Эр: Чи яаж зүрхэлж байна! Чи... чи зарлигийг зөрчиж байна! Харуулууд! Тэднийг бариад ав! Зүрхэлвэл хүрээд ирцгээ!
Аву: Больцгоо! Чи намайг ордонд аваачихын тулд ийм их шуугиан тарих ямар хэрэг байна? Хэрэв би явахгүй гэвэл чи миний өргөөг нураах уу?
Эр: Амгаланг айлтгая, гүнж ээ.
Аву: Ямар замбараагүй юм! Хэн тушаасан бэ? Таныг ордонд дуудсан эзэн хааны аман зарлиг.
Аву: Эзэн хаан? Эзэн хаан өвчтэй, ухаан нь самуурсан. Тэр яаж ийм тушаал өгч чадах юм?
Эр: Шалтгааны хувьд, ордонд очоод учрыг нь мэдэх байх. Таны аав, ах, бусад гэр бүлүүд бүгд тэнд байгаа. Та тэднийгээ бодох хэрэгтэй. Зарлигийг үл ойшоож болохгүй! Хэрэв та явахгүй гэвэл би таныг ордонд аваач гэж харуулуудад тушаана.
Сун: Чи яаж зүрхэлж байна! гүнжийг хүчээр авч явахаас өмнө бид зөвшөөрөх үгүйг асуух хэрэгтэй.
Аву: Больцгоо. Би чамтай хамт явъя.
Сун: Гүнжээ.
Эр: Энэ мэргэн шийдвэр, гүнжээ.
Аву: Генерал Сун.
Сун: Гүнж ээ, та яаж тэд нартай хамт явах юм? Та явах ёсгүй.
Аву: Тэд тоогоор илүү байна. Бүр бид улайран тулалдсан ч тэднийг зогсоож дийлэхгүй. Би утга учиргүй хохирол хүсэхгүй байна.
Сун: Бид бүгдээрээ үхэх байсан ч би тэдэнд таныг авч явахыг зөвшөөрөхгүй.
Аву: Эзэн хааны цэргүүд ирсэн байна. Ордонд томоохон өөрчлөлт гарсан бололтой. Түүнээс гадна, миний гэр бүлийн бүх гишүүд ордонд байгаа.
Сун: Хэрэв генерал... Хэрэв тэр мэдвэл...
Аву: Тэр ойлгоно. Энэ яаралтай, бас цагаа олж. Чи Сяо Цид яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Мөн... би энэ өргөөг чиний хамгаалалтанд үлдээж байна. Юйсюд санаа тавиарай.
Сун: Гүнж ээ. Гүнж ээ. Санаа зоволтгүй, гүнж ээ. Би таны итгэлийг алдахгүй.
Аву: Баярлалаа, генерал Сун.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Гүнж ээ, та болгооно уу. Зогс. Эзэн хааны хэлснээр гүнж ганцаараа явах ёстой.
Цзиньэр: Гүнж ээ.
Эр: Хөдөлцгөөе.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Энэ удаа чамд баярлалаа.
Цзы Лю: Ван овогтынхон ордонд үндсээ гүн шигтгэсэн байна. Тэдний үндэсийг таслахын тулд бидэнд дахиад нэг зүйл хэрэгтэй.
Хаан: Чи Бартай пайзыг хэлж байна уу? Гэхдээ Бартай пайз... Яг одоо тэр ордонд байхгүй.
Цзы Лю: Ордонд байхгүй ээ?
Хаан: Тэр энд байхгүй.
Цзы Лю: Яаж тийм байдаг юм?
Хаан: Хэрэв ордонд байсан бол Ван Линь, хатан хаан хоёр түүнийг олох байсан.
Цзы Лю: Тэгвэл аав аа, тэр хаана байгааг та надад хэлэх үү? Бартай пайзгүй бол бид нийслэлд яаж цэргүүд дайчлах юм бэ? Аав аа. Энэ бидний сүүлчийн боломж.
Хаан: Бартай пайз эзэн хааны тамгатай хамт алга болсон.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та нар хэн бэ? Та нар Тэргүүн сайдын өргөөг бүсэлж яаж зүрхлэв?
Су: Та нар яаж зүрхэлж байна!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бид энд хэр удаан байх болж байна аа?
Эр: Магадгүй, 3-р ханхүүд мэдэгдэж, тэр нийслэлээс явсан байж мэднэ.
Эр: Би тэгж бодохгүй байна. 2-р ханхүү аянгын цохилт шиг гэнэтийн зүйл хийлээ.
Эр: Түүн шиг шалиг нөхөр тийм зүйл хийнэ гэж хэн мэдэх билээ?
Эр: Хэрэв мэдээлэл алдагдсан бол, бүр жаахан ч бай, бүх зүйл бүтэлтэй болохгүй байх байсан.
Эр: Ер нь, 3-р ханхүү гэрээсээ хол байсан байх.
Цзиньэр: 3-р ханхүү хаана байж болох вэ? Хэрэв тэр...
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Түргэл!
Эм: Боль! Надад бүү хүр! Би угсаа залгамжлах гүнж байна. Чи надтай яаж бүдүүлэг харьцаж чадаж байна?
Эр: Хатан хаан, угсаа залгамжлах ханхүү нар шоронд орсон. Та ч гэсэн тэдэнтэйгээ нийлнэ. Түүнийг аваад яв.
Эр: Мэдлээ.
Эм: Гүнж ээ. Гүнж ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ хэн бэ? Яваад шалгаад ир.
Эр: Энэ Пан Гуй байна. Алив, түүнд туслаарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Мэдээ!
Сун: Хэлээдэх.
Эр: Генерал Сун, Панг Гуй буцаад ирсэн. Тэр хүнд шархадсан байна. Тэр гадаа байгаа.
Сун: Панг Гуй! Панг Гуй! Харуулын байрандаа буц, тэгээд цэргийн отчийг дууд!
Эр: Мэдлээ!
Сун: Алив, түргэл.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Сэлэмний шарх нь их гүнзгий байна. Тэр хүндхэн тулаан хийсэн бололтой. Их зовжээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Панг: Гүнжид хэл хүргэ.... Гүнжид хэл хүргэ... Гүнжид дамжуулаарай...
Сун: Панг Гуй. Энэ би, Сун Хуайен байна.
Панг: 2-р ханхүү урвах гэж байгааг гүнжид хэл. Бас Хуань гүн түүнтэй хуйвалдсан.
Сун: Гэхдээ тэргүүн сайдын тушаалаар Хуань гүнтэн генералыг дэмжихээр явсан биш билүү?
Панг: Энэ тэдний хуйвалдаан. Би 2-р ханхүүгийн нууц өрөөнөөс нь Хуань гүнгийн захидлыг олсон. Мөн тэд Ючжана генералыг алахын тулд Цзяньнин ханхүүтэй хуйвалдсан байна.
Сун: Энэ ч муу шүү! Чөтгөр гэж! Цэргийн оточийг хүлээж байгаарай!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Зитонг: Цзиньэр?
Цзиньэр: 3-р ханхүү байгаа юу?
Зит: Тиймээ. Цзиньэр! Цзиньэр!
Цзиньэр: Эрхэм дээдэс ээ! Ханхүү!
Зит: Цзиньэр!
Цзиньэр: Ордонд нэг юм болоод байна.
Зит: Цзиньэр? Юу болсон юм?
Цзиньэр: Генерал Ючжан, тэргүүн сайдын өргөөнүүдийг бүсэлсэн байна.
Су: Чи юу хэлсэн бэ?
Цзиньэр: Бас гүнжийг ордон руу аваад явсан.
Зит: Авуг ордон руу авч явсан? Яагаад тэр вэ?
Цзиньэр: Тэргүүн сайд гүнжийг хамгаална. Та эндээс явж нуугдах хэрэгтэй.
Зит: Аву аюулд орсон байна. Гэтэл чи намайг зугт гэсэн үү?
Цзиньэр: Эрхэм дээдэс ээ, би танд таалагдах хэмжээний биш гэдгээ мэднэ. Гэхдээ миний хүсэх бүх юм, таныг авармаар байна. Гуйя, хурдхан яв. Үгүй бол дэндүү оройтно.
Зит: Би нэг удаа гүнжийг алдсан. Би одоо дахиж түүнийг алдахгүй. Сүйх тэрэг бэлд.
Эр: Мэдлээ.
Цзиньэр: Ханхүү!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Гүнж ээ, та гарна уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Чан: Хүчлэн хамгаалсан байна. Энэ нэг л биш байна даа.
Ли: Бид төлөвлөгөөгөө дагах хэрэгтэй.
Чан: Явцгаая.
Харуул: Энэ хориотой бүс. Наанаа зогсоцгоо, генералууд аа.
Ли: Энэ гүн шөнөөр ямар замбараагүй юм бэ? дотогшоо орж хармаар байна.
Би та нартай ярьж байна. Чи дүлий юм уу?
Харуул: Генералууд аа, бид зөвхөн генералын тушаалд захирагддаг. Би та нарт цэргийн ямар ч мэдээлэл өгч чадахгүй. Үгүй бол би шийтгүүлнэ.
Ли: Энэ та нарын л дүрэм журам. Бүү мартаарай. Одоо Гуйву хөндийд Хуань гүнгийн цэргүүд ч байгаа.
Чан: Тиймээ.
Ли: Бидний хоол хүнсгүйгээр та нар өлсөж үхэх байсан. Яасан? Чи бидний харилцааг үгүй хиймээр байна уу? Миний бодлоор, танай генерал биднийг холбоотнууд гэж боддоггүй бололтой.
Чан: Тиймээ.
Ли: Та нар биднээс хамгаалаад л, бидний хувьд ихэнх газрууд хаалттай. Өнөөдөр би яадаг ч байсан дотогшоо орно! Хэн намайг зогсоомоор байна? Урагшаа.
Харуул: Та нар болохгүй.
Чан: Ючжан генерал хаана байна?
Ли: Ючжан генерал надад тайлбарлаг. Ючжан генералыг бидэнд аваад ир. Түргэлцгээ.
Харуул: Генерал аа.
Чан: Генерал аа.
Ли: Генерал аа.
Ху: Дайны үеэр дарс ууж, цэргийн дүрэм зөрчиж, хориотой газар нэвтэрч, холбоотонтойгоо зодолдож байдаг. Цэргийн дүрмийн дагуу та нар цаазлуулах учиртай. Би одоохон та нарыг дуусгаад өгье!
Ли: Генерал аа.
Чан: Намайг өршөө, генерал аа.
Ли: Намайг өршөө, генерал аа. Бид та нарын цэргийн дүрмийг мэдэхгүй. Би согтоод бие барьж чадсангүй. Намайг өршөөж болгоо, генерал аа. Өршөөн хэлтрүүлээч!
Чан: Өршөөн хэлтрүүлээч, генерал аа!
Сяо: Та нар Хуань гүнд захирагддаг учраас та нарыг цаазаар авах ялаас хэлтрүүлнэ, гэхдээ 100 удаа ташуурдуулж шийтгүүлнэ. Харуул. Тэднийг аваад яв.
Эр: Мэдлээ.
Чан: Өршөөж хайрлаач, генерал аа.
Ли: Өршөөж хайрлаач, генерал аа.
Чан: Өршөөж хайрла, генерал аа!
Ли: Өршөөж хайрла, генерал аа! Би дахиад ийм зүйл хийхгүй!
Чан: Өршөөж хайрла, генерал аа!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хун: Генерал аа, тэд Хуань гүнд захирагддаг. Хэрэв бид тэднийг хатуугаар шийтгэвэл Хуань гүн биднийг үзэн ядах болов уу?
Сяо: Хэрэв тэр энэ тухай мэдвэл юу хийхийг нь би мэдмээр байна. Хэр ахицтай байгаа вэ?
Ху: Маргааш орой гэхэд бэлэн болно.
Сяо: Сайн байна.
Ху: Бид яах гэж ийм нүсэр тэрэг хийдэг байна?
Сяо: Чи мэдэх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Тэргүүн сайд аа, ямар егөөтэй юм бэ! Тэргүүн сайд аа, бид уулзалгүй их удсан байна. Таны төлөө. Таны төлөө.
Цзылун: Надад жаахан ус өгөөч.
Харуул: Хол бай!
Цзылун: Би ус уумаар байна.
Хатан: Уйлахаа болиоч! Чи уйлахаас өөр юу ч хийж чадахгүй.
Цзылун: Ээж ээ, Ванруг зүгээр орхичих. Би хүртэл уйлмаар санагдаж байна. Ээжээ, бид яагаад ийм байдалд орчихов оо? Ээжээ, Цзы Люгийн хэлдэг үнэхээр үнэн гэж үү? Ах та хоёр аавыг хордуулсан юм уу?
Хатан: Дуугай бол! Бид үүнийг хэний төлөө хийсэн билээ? Хэрэв чи сүйхээтэй байсан бол би ийм маягаар дуусах байсан уу?
Цзылун: Ээжээ.
Хатан: Харуул! Харуул! Би Цзы Лютэй уулзмаар байна. Би эзэн хаантай уулзмаар байна. Харуул!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Чи яах гэж намайг энд авчирав? Эзэн хаан хаана байна?
Эр: Манай хүндэт 2-р ханхүү бүх зүйлийг зохицуулсан. Эрхэм дээдэс таныг Фенчи ордонд хорихыг бидэнд даалгасан юм.
Аву: Цзы Лю юу?
Эр: Танд гэж хэлэхэд, гүнж ээ, ханхүү удахгүй дэлхийг бүхэлд нь захирах болно.
Аву: Чи яаж зүрхлэж байна? Намайг эзэн хаанд аваач.
Цзы Лю: Аву. Яасан? Аавгүйгээр чи намайг танихгүй байгаа юм уу?
Аву: Чи юу хийчихсэн юм?
Цзы Лю: Би хийх ёстой байсан зүйлээ л хийсэн. Гэхдээ итгэлтэй байж болно. Бүх зүйл сайн байгаа.
Аву: Эзэн хаан хаана байна?
Цзы Лю: Миний аав сайн байгаа. Тэр Шицянь ордондоо амарч байгаа.
Аву: Чи хаан ширээг булаах гэж байна уу?
Цзы Лю: Аву, би дөнгөж сая Ван Лины эхлүүлсэн бослогыг дарсан.
Аву: Миний аав бослого төлөвлөсөн юм уу?
Цзы Лю: Түүний занг бүгд мэддэг. Бүр чи хүртэл... Чи ч гэсэн аавынхаа эрх мэдлийн төлөөх тэмцлийн шатрын хүү нь биз дээ?
Аву: Миний аав хаана байна?
Цзы Лю: Тэднийг эзэн хааны шорон руу илгээсэн.
Аву: Тэд ээ? Өөр хэн?
Цзы Лю: Хатан хаан, Цзилун, бас танай гэр бүл. Мөн Се-ийн гэр бүл болон бусад язгууртнууд. Намайг зогсоох гэсэн бүх хүмүүс шоронд орсон.
Аву: Цзы Лю, би чамайг дахиад танихгүй нь.
Цзы Лю: Чи намайг танихгүй ээ? Урд нь намайг хэн таньдаг байсан юм?
Аву: Чи нийслэлийг, ордоныг авчихвал бүгдийг нь авч чадна гэж бодож байна уу? Үгүй ээ. Ючжан генерал Цзяньнин ханхүүг ялсны дараа тэр чамд тийм боломж өгөхгүй.
Цзы Лю: Сяо Ци юу? Гайхалтай. Хэрэв тийм өдөр ирвэл, надад зарим юм сонирхолтой санагдаад байна. Аву, тэр тулааны талбарт өршөөлгүй хатуу генерал. Тэр хайртай бүсгүйгээ хотын хаалганаас дүүжлээстэй байгааг хараад... Аву надад хэл дээ. Тэр алийг нь сонгох бол, алагдсан хайртай эхнэрээ юу, эсвэл надад бууж өгөх үү?
Аву: Хэрэв би түүнд дарамт бол, чи надаар барьцаалж түүнийг сүрдүүлснээс би амиа егүүтгэсэн нь дээр.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Зогс. Та нар хэн бэ? Ороорой.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эрхэм дээдэс ээ, Ван Суг эхнэрийнх нь хамт энд авчирсан. Ван Су шоронд тэргүүн сайдтай хамт байгаа. Түүний эхнэр нь таны тушаасны дагуу хажуугийн ордонд байгаа.
Цзы Лю: Чи дууссан!
Эр: Өршөөж хайрла, эрхэм дээдэс ээ.
Цзы Лю: Чамайг өршөөх. Хуань Ми бол Ван Сугийн эхнэр биш. Тэр гүн Хуань овогтын гүнж. Чи тогтоож авсан уу?
Эр: Би үүнийг мартахгүй.
Цзы Лю: Маш сайн. Одоо хүмүүс явуулж, Чжаоян ордны бүх тавилгуудыг солиул, тэгээд хатагтай Хуанийг тэнд амьдар гэж хэлээрэй.
Эр: Тэр чинь хатан хааны өргөө... Мэдлээ, ханхүү.
Эр: Эрхэм дээдэс ээ, та намайг 3-р ханхүүг өргөөнд нь хүлээхийг тушаасан билээ. Гэвч тэндээ байсангүй. Түүний хаана байгааг хэн ч мэдэхгүй байна. Тэр буцаж ирээгүй. оргон зайлсан байх.
Эр: Эрхэм дээдэс ээ. 3-р ханхүү.... өөрийн биеэр ирлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home