Paw patrol S2-11

Маршалл гэртээ ганцаараа үлдсэн нь

Чэйс: Чэйс сансар огторгуйд гарлаа.

Зума: Вүүхүү, тийм ээ! Энэ хамгийн өндөр үсрэлт байлаа!

Скай: Хэний ээлж вэ?

Раббл:     Алив ээ, Маршалл.

Маршалл: Аа, эхлээд чи яв Раббл.

Раббл:     Энэ бол Раббл, бүх хурдаараа нисч байна! Үсэр л дээ, Маршалл.

Маршалл: За. Хэтэрхий өндөр биш байхад л бол. Энэ яаж байна?

Гөлөг:      Илүү өндөр! өндөр!

Скай: Өндөр!

Маршалл: Айн? За, би хичээе.

Гөлөг:      Өндөр! Өндөр! Өндөр! Өндөр! Өндөр!

Маршалл: Өө...! Нэг өдөрт хангалттай нислээ. Би зүгээр л энд өнжье. Өө!

Чэйс: Чи газардах дээрээ ажиллах хэрэгтэй. Шүхрийн спортын хамгийн чухал хэсэг нь энэ шүү.

Маршалл: Баярлалаа.

Райдер:   Сайн уу, манайхаан. Шүхрийн дасгал хийхэд бэлэн үү?

Скай: Бид тоног төхөөрөмжөө аваад нисэхэд бэлэн боллоо!

Маршалл: Надаас бусад нь.

Райдер:   Юу болоо вэ, Маршалл?

Маршалл: Аан, би нисэх дургүй. Ялангуяа ниснэ гэдэг уналтаар дуусах үед.

Райдер:   Аан, зүгээр дээ. Чи үлдээд цамхагийг хамгаалж болно.

Маршалл: Үнэхээр үү? Өө, тийм ээ! Би урьд өмнө байгаагүй хамгийн сайн цамхан хамгаалагч байх болно... Баяртай!.. Найзуудаа байхгүй үед би өдөржин бү-бү-бүжиглэнэ!

Кэти: Чи хамгийн хөөрхөн зулзага биш гэж үү? Одоо чамд хөөрхөн бяцхан тууз л хэрэгтэй -- Санаа зоволтгүй, Кали. Би дуусаад чамд ч бас тууз уяж өгье... Зулзаганууд?! Тэд хаана байна? Өө үгүй ​​ээ! Бүгд хааччихав аа? Нааш ир муужгай, муужгай! Хөөе, хүлээ! Муурын зулзаганууд гараад, Адал явдлын тохой руу явж байна! Би ганцаараа бүгдийг нь барьж чадахгүй ч хэн тусалж чадахыг мэднэ ээ.

Маршалл: ♪ Гөлөг минь бүжээрэй! ♪ Энэ эргэлтийг хар даааа!

Кэти: Райдер? Кэти байна.

Маршалл: Айн? Өө-өө-өө!

Кэти: Сайн уу, Маршалл.

Маршалл: Өө. Сайн уу Кэти.

Кэти: Чи зүгээр үү?

Маршалл: Би зүгээрээ. Маш сайн байна!

Кэти: Райдер байна уу? Яаралтай тусламж хэрэгтэй байна.

Маршалл: Райдер гөлөгнүүдийн шүхрээр буух чадварыг дадлагажуулахаар явсан. Би Цамхагаа харж байна.

Кэти: Өө. За. Тэд хэзээ буцаж ирэх вэ?

Маршалл: Хэсэгтээ л ирэхгүй, гэхдээ санаа зоволтгүй. Би тусалж чадна.

Кэти: Баярлалаа, Маршалл. Зулзаганууд үүрнээсээ гарчихсан, Адал явдлын тохой даяар гүйлдэж байна!

Маршалл (Райдерыг дуурайж): Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажилгүй гэж үгүй. Хэдий ганцаараа байсан ч гэсэн. Зоригт эргүүлүүд... Цамхаг руу!

Маршалл: Вүүхүү! Тиймээ. За. Би эцэст нь нэгт орлоо! Бас сүүлчийнх нь бололтой. За яахав.

Маршалл (Чэйсийг дуурайж): Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!

Маршалл (Райдерыг дуурайж): Яаравчлан ирсэнд баярлалаа, Маршалл.

Маршалл: Зүгээр дээ, Райдер.

Маршалл (Райдерыг дуурайж): Кэтид зөвхөн Зоригт эргүүлүүд л туслаж чадах асуудал гарсан.

Кэти: Өө үгүй! Тэд бүгд хааччихав аа?

Маршалл (Райдерыг дуурайж): Маршалл чиний шат болон бүх зоригт эргүүлийн хэрэгслүүд хэрэгтэй, юмыг яаж мэдэхэв.

Маршалл: Би галлахад бэлэн! Зоригт эргүүлүүдийн... өө! Цаг ирлээ.

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Маршалл! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Маршалл: Айн? Дуулганууд хаана байна? Өө! Өө! Эээ! Ээ! Аа! Өө. Энд байна.

Кэти: Ирсэнд баярлалаа, Маршалл. Муурнуудын нэг нь далайн эрэг рүү гүйчихлээ.

Маршалл: Явцгаая! Зөөлөн, зөөлөн... барьчихлаа! Өө. Нэг зүйлээс цоччих шиг боллоо.

Кэти: Маршалл, хараач!

Маршалл: Нааш ир, муужгай, муужгай, муужгай!

Кэти: Одоо яах вэ?

Маршалл: Би удахгүй ирнэ. Энэ ажилд тохирох хэрэгсэл бий. Рабблын хүрзийг ашиглана аа. Хараарай! Хүрз! За ингээд, муужгай минь.

Кэти: Гайхалтай. Дахиад гурав үлдлээ. Бусад нь энд хаа нэгтээ байгаа байх. Тэнд нэг зулзага байна!

Маршалл: Би барьчихъя!

Кэти: Би барьчихъя.

Маршалл: Би барьчихъя!

Кэти: Үгүй ээ, Би барьчихъя.

Маршалл: Би барьчихъя!

Кэти: Би барьчихлаа.

Маршалл: Би өөрийгөө барьчихлаа. Гижиг хүргэж байна!

Кэти: Тэнд байна.

Маршалл: Байзаарай. Надад яг тохирох хэрэгсэл бий.

Кэти: Найзуудыг чинь цуглуулах хооронд зугтахгүй байхыг анхааръя.

Маршалл: Маршалл албандаа гарлаа! Тор! Барьчихлаа. Өө. Уучлаарай, Кэти. Тор!

Кэти: Зүгээр дээ, Маршалл. Чи ч гэсэн муурыг барьсан.

Маршалл: Би юу? Тиймээ би барьсан!

Кэти: За ороорой. Хоёрыг нь барьсан, хоёр үлдлээ. Тэр зулзагыг дагаарай!

Чэйс: Бэлэн ч бай, үгүй ч бай, очлоо шүү...! Үүүүүү!

Раббл:     Маршалл хөгжилтэй зүйлсээс хоцорсонд итгэж чадахгүй нь.

Кэти: Нааш ир, муужгай, муужгай, муужгай, муужгай! Өө үгүй ​​ээ! Гүн ус руу хөвж байна.

Маршалл: Би очлоо.

Кэти: Болгоомжтой, муураа! Битгий хазайгаарай!

Маршалл: Алив норцгооё! Сайн уу, муураа. Хүргүүлэхэд бэлэн үү? Тийрэлтэт хөдөлгүүр!

Кэти: Барьчихлаа. Одоо нэг л муур үлдлээ.

Маршалл: Кэти! Хараач! Тэнд байна! Явцгаая! Тэр нэлээн өндөрт байна. Шатаа ашиглах ажил байна. Шатаа өргөөд. Нааш ир, муужгай! Чамайг буулгая. Өө...! Өө! Өө.

Кэти: Өө, тэр айсан бололтой! Түүнийг яаж буулгах вэ?

Маршалл: Энэнд тохирох дуулга байгаа гэж бодож байна. Өө, багадсанаасаа илүү дээр ниснэ гэж найдъя.

Кэти: Чи бүүр тэр дээр гартлаа нисэх юмуу?

Маршалл: Би хийж чадна аа. Далавч. Энэ гөлөг нисэх ёстой! Өө--өө! Өө! Ээ! Өө!

Кэти: Болгоомжтой, Маршалл!

Маршалл: Би нисэж байна! Би нисэж байна! Би нисэж байна! Би чадлаа! Өө. Өө...! Өө. Өө. Өө! Өө...!

Раббл:     Өчигдөр би муурнуудыг ярьж гэж зүүдэлсэн.

Скай: Хачирхалтай!

Маршалл: Өө!

Чэйс: Энэ юу вэ?

Райдер:   Айн?

Маршалл: Өө-өө! Өө-өө!

Райдер:   Энэ Маршалл мөн үү?

Скай: Миний далавчийг зүүчихсэн байна уу?

Раббл:     Тэгээд хөөрхөн бяцхан жоохон зулзагатай?

Скай: Өө!

Раббл:     Өө.

Зума: Хөөх.

Роки: Янзтай.

Маршалл: Өө! Өө-өө! Бариарай, Кэти!

Кэти: Барьчихлаа.

Маршалл: Райдер.

Кэти: Маршалл! Чи үнэхээр чадлаа!

Маршалл: Айн?

Кэти: Чи муурнуудыг аварлаа. Муужгай хүртэл чамд баярлаж байна.

Маршалл (Райдерыг дуурайж): За, асуудал гарах л юм бол мяу гэхэд л болно.

Райдер:   Биднийг эзгүйд цамхагаа үнэхээр сайн харжээ. Ямар сайн гөлөг вэ.

Скай: Еип! Еип! Аааа!

 

 

 

Гөлөгнүүд буга аварсан нь

Раббл:     Хөөх! Энэ байшингууд дээр цас их тогтжээ.

Скай: Минийх цэвэр!

Чэйс: Би ч бас дууслаа.

Роки Зума хоёр: Бид ч гэсэн!

Маршалл: ♪ Дү-дү-дү-дү... ♪ Залуус аа, намайг эндээс гаргаарай!

Раббл:     Би дуусчихлаа. Бүх гөлөгнүүдийн байшин цэвэр.

Чэйс: За, яг ч бүгд биш.

Скай: Маршалл байшингаа шүүрдээгүй байх.

Зума: Маршалл хаана байна? Хэдхэн минутын өмнө харах шиг болсон.

Маршалл: Би энд байна!

Турбот:    Хүйтэн жавар бүх зүйлийг маш сайн хөлдөөсөн болохоор надад загас барихад "Флоундер"-н хэрэг алга. Шууд Адал явдлын тохойн мөсөн дээр загас барьж болно! Үү-хү-хү! Би хөлдсөн мөсний гүнээс гайхалтай шинэхэн сэрвээтэй хөвөн загас барьж авлаа! Үү-хү-хү! Хөөе, хөөе! Хөөе, гижигдэж байна!.. За! Уолли, өнөөдөр бидний хамгийн азтай агнуурын өдөр биш бололтой. Хараач! Хэдэн буга тохойн мөсөн дундах Хадан арал дээр алхаж байна! Хоол хүнсээ нөөцлөх гэж байгаа бололтой, даанч мөчрүүд нь нүцгэн байна! Өө! Тэнд байгаа мөс бүүр ч илүү халтиргаатай байх шиг байна. Тэд гацсан бололтой. Алив, Уолли. Бид тэдэнд туслах ёстой! Өөө-өөө ва-оаа, өө, үгүй! Өөөөө! Баярлалаа, Уолли. Өө! Юу болоод байна? Аа! Өө. Бугануудад тусламж дуудах хэрэгтэй. Бас өөрсдөдөө! Аа, би хэн рүү залгахаа мэдэж байна.

Роки: Цасан хүний бие бэлэн боллоо! Очиж байна!

Маршалл: Яг байндаа таарлаа. Гар нь яг энд байгаа.

Райдер:   Ахмад Турбот?

Турбот:    Өө, тэнгэр минь. Бугануудыг хараач!

Райдер:   Өө! Буга.

Турбот:    Яг тийм. Мөс хэтэрхий гулгамтгай, гулгаатай халтиргаатай тэгээд гацчихлаа! Уолли бид хоёр тэдэнд туслахыг оролдсон ч.. бас гацчихлаа. Тэдэнд тусламж хэрэгтэй байна!

Райдер:   Санаа зоволтгүй, Ахмад Турбот. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл: Өө. Өө! Өөөөө! Өө, өө, өө-өө!

Зэрэг:      Болгоомжтой!

Маршалл: Арга алгаа!

Зэрэг:      Хөөх.

Скай: Хөөх! Яг л цасан бөмбөлөгт байгаа юм шиг!

Гөлөг:      Хөөөх.

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн Райдер, эрхэм ээ!

Райдер:   Хүйтэнд яарч ирсэнд баярлалаа, залуусаа. Адал явдлын тохойд яаралтай тусламж үзүүлэх болох нь. Буганууд хөлдсөн буланг гатлан хоол хүнс авах гэж оролдсон боловч мөс нь дэндүү хальтиргаатайгаас, хөл дээрээ босч чадахгүй байна. Гацчихсан. Ахмад Турбот туслахыг оролдсон боловч тэр ч бас гацсан.

Турбот:    Туслаач, туслаач, туслаач!

Райдер:   Тэднийг хэт даарч, өлсөж, ядрахаас нь өмнө бүгдийг нь газар дээр нь гаргах ёстой. Зума, бугануудын нэгийг буцаан татахын тулд хөвөгч онгоц, хөвүүрийг чинь ашиглая.

Зума Шумбацгаая!

Райдер:   Энэ их мөсөн дээр явчихаж чадах өөр нэг машин хэрэгтэй байна, би яг үүнд тохирох гөлгийг мэднэ.

Зэрэг:      Эверест!

Жэйк:      Сайхан барилаа, Эверест.

Эверест: Сайн уу, Райдер.

Райдер:   Эверест, Жэйк та хоёр гацсан бугыг аврахад тусалж цасны машин, эргүүлийн чаргаа ашиглах хэрэгтэй байна.

Эверест: Мөс цасны алинд нь ч, би явахад бэлэн!

Райдер:   Бидэнтэй далайн эрэг дээр уулзаарай.

Жэйк Эве:     Удахгүй очлоо!

Райдер:   За алив ээ! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Зума! Эверест! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Райдер:   Цасны машин... Зума, биднийг согоонд туслаж байх хооронд Эверест, Жэйк хоёр дайрыг нь хариуцаг. Тэднийг айлгахгүйн тулд аажмаар дөхөх хэрэгтэй.

Эверест: Ойлголоо, Райдер.

Жэйк:      Тэгэлгүй яахав найзаа.

Зума: Тэд их ядарсан харагдаж байна.

Райдер:   Би түүнийг луувангаар сатааруулж байя, тэр хооронд хөвүүрээ доогуур нь шургуулаарай.

Зума: Гайхалтай санаа! Хөвүүр...

Райдер:   Төгс, Зума.

Эверест: Чарга!

Райдер:   Гайхалтай, Эверест!

Эверест: Одоо бид түүнийг чарга дээр суулгах л үлдлээ.

Райдер:   Тийм учраас Жэйкийг авчирсан.

Жэйк:      Зүгээр дээ. Дуудах бүрт хүрч ирдэг аргаа хэрэглье.

Райдер:   Бараг л боллоо.

Жэйк Хмм. Магадгүй илий болж дуудвал илүү дээр байх. Энийг хар даа.

Эверест: Тийм ээ! Болж байх шиг байна!

Зума: Вүүхүү!

Райдер:   Тийм ээ! Та хоёр сайн ажиллалаа.

Эверест: Тийм ээ! Алив цохиорой!

Райдер:   За, Зума та хоёр тэднийг хуурай газар дээр гаргаарай. Би капитаныг аваад ирье. Айн? Өө үгүй ​​ээ! Энэ нь тэдний илий бололтой! Тэр дээр гацсан байна. Эверест.

Эверест: За, Райдер?

Райдер:   Жэйк та хоёр аль болох хурдан буцах хэрэгтэй байна. Хадан арлын орой дээр бугын төл гацсан байна.

Эверест: Замдаа гарлаа!

Райдер:   Маршалл, Райдер байна.

Маршалл: За, Райдер. Чамд юу хэрэгтэй вэ?

Райдер:   Чиний яаралтай тусламжийн машин хэрэгтэй байна. Хөнжил, хоол унд, үзлэгт орох шаардлагатай даарсан бугын төл байна.

Маршалл: Би аврах ажиллагаанд бэлэн байна! Өөө-өө-өө!

Райдер:   Тэр дээр байна. Чи дээшээ авирч гараад, чаргаараа түүнийг буулгаж чадах уу?

Эверест: Эргүүл нохой ийм л үүний төлөө ажилладаг юм!

Жэйк:      Чи зөв багаа дуудсан.

Эверест: Олсоо бэхлээрэй. Би авирлаа шүү. Татлага олс! Олсоо татаад!

Жэйк:      Үүнийг хэцүү аргаар л хийхээс биш.

Эверест: Тайвшир даа. Бид туслахаар ирсэн. Хүлээгээрэй, Жэйк хаана байна? Танд тусламж хэрэгтэй байна уу?

Жэйк:      Үгүй ээ, би Зүгээр. Аа.

Эверест: Зүгээо бас ядарсан!

Жэйк:      Өө, тэр их даарч бас айсан байна.

Эверест: Түүнийг ээж, аав хоёрт нь хүргэж өгье. За, хэн чарга унамаар байна?

Жэйк:      Тиймээ!

Маршалл:     Ээж сайн байна. Жаахан хоол идчихвэл явахад бэлэн болно.

Жэйк:      Үүхүү!

Эверест: Энэ бяцхан илий халуун дотно угталтад бэлэн байна.

Маршалл: Тэгээд яг тохирох зүйл байна. Энэ чамайг дулаацуулах болно.

Райдер:   Жижигхэн буга байх ёстой газартаа очлоо.

Турбот:    Аа! Энэ какао бас нөгөө юутайгаа байхаас илүү тав тух гэж байхгүй... алив, аа! Гайхамшигтай шүүслэг хатаасан наймаалж! Хуваалцахаар их байгаа шүү!.. Чи хүртэл авахгүй юу, Уолли? Ммм, за за. Надад л их ноогдоно. Өө!.. Ммм-мм! Энэ чинь л гайхалтай амтан!

Райдер:   Далайн наймаалжаас өөр зууш байна. Та нар бүгд сайн байлаа.

Зума: Гайхалтай!

Эверест: Тийм ээ! Вүүхүү!

Жэйк:      Энэ гэр бүлийг ойн гэрт нь буцаах цаг боллоо.

Маршалл: Өө-өө-хөө!

Турбот:    За, одоо хэн далайн наймаалж идэж байгааг хар даа!

 

 

Back to episodes Go home