Rebel princess 22

Үргэлжлэл:  00:45:34

Ма Цзы Лю         хааны 2-р хүү

Ван Линь             ерөнхий сайд

Ван Сюй                       дүү нь

+Вэнь Цзуншэн  туслах

+Ван Су                Ван Линий хүү

+Ху Гуанле          армийн дэслэгч

+Тан Цзин            армийн дэслэгч

+Сяо Ци                армийн генерал

+Сун              Ван Сюаны хамгаалагч

+Панг Гуй                    нууц хамгаалалтын захирагч

 

Ван Сюань /Аву/       ерөнхий сайдын охин

+Юйсю          Авугийн шивэгчин    

+Хуан Ми                    Ван Сугийн эхнэр

+Цзиньэр

-----------------------------------------------------------------------------------------------------------

22 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ван:     Ах аа, яг бидний бодсоноор боллоо. Вэнь овогт Се Юаны хэрэгтэй холбоотой байж. Одоо бид эзэн хааны далавчийг нь тайрсан болохоор цохилт өгөх цаг нь болсон гэж бодож байна.   

Линь:   Би 9 бэлэгний ёслолд зориулж арга хэмжээ авсан.

Ван:     Ах аа, бид маш удаа хүлээсний эцэст ашгүй одоо л хүссэнээ гүйцдүүлэх тэр мөч ирлээ. Хатан хааны бие ямаршуу байна?

Линь:   Манай овогтны эмэгтэйчүүд маш их юм үзэж туулсан. Хатан хаан хоёр хоног өвдсөн. Одоо дээрдсэн байх гэж бодож байна. Дээр нь тэр Вэнь Цзуншэнд санаа зовоод байгаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Ах аа? Та ийм орой энд байсаар байгаа юм уу? Биднийг орхиж болно. Би ерөнхий сайдтай ярилцах хэрэгтэй байна.

Эм:       Жа.

Хатан:  Ах аа, та яагаад ийм орой над дээр ирдэг билээ?

Линь:   Ордонд хийх ажил зөндөө байлаа. Дөнгөж сая тэднээс салж, таныг шалгахаар ирсэн нь энэ.  

Хатан:  Урдын адил зүрхний хэмнэл хурдсаад. Би зөөлөн сэтгэлтэй байх хэрэггүй байж. Би Сюэ Даоанийг цаазлах ёстой байсан юм.

Линь:   Та хэд хоногийн өмнө шоронд очсон гэж би дуулсан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй.

Хатан:  Улсын хэргээр, хэлэх нь илүүц биз. Вэнь Цзуншэн туслах. Ордонд түүнд хүндэтгэлтэй ханддаг. Хэрэв бид түүний дэмжлэгийг авч чадвал, угсаа залгамжлах ханхүү хаан ширээнд суухад илүү хүчтэй болно.

Линь:   Тийм гэж үү?

Хатан:  Та өөр юу бодож байна, ах аа?

Линь:   Та уулзахгүй байвал сайн. Зарим өнгөрснийг буцаах араггүй. Тиймээс та энэ тухай дахин бодохгүй нь дээр. Одоо Вэнь Цзуншэн та бид хоёрыг урвагчид гэж бодож байгаа. Тэр бидний үхлээс өөр юуг ч хүсэхгүй. Та түүнд туслана. Харин тэр танд туслахгүй байж мэднэ. Та бид хоёр маш удаан төлөвлөсөн. Энэ цаг үед ухаанаа алдах хэрэггүй.

Хатан:  Ах аа, би энэ тухайд тантай санал нийлэхгүй. Зөв зүйл өргөн дэмжлэг авдаг, буруу зүйл дэмжлэг авах нь цөөн. Тэр өнгөрснийг үнэлдэг хүн.

Линь:   Та хүссэн зүйлээ бодит гэж бодоод байна. Ханхүү хүчтэй болно оо? Та хонийг чоноор мануулж, хорт үр цацах гэж байна. Та өөрөөсөө асуу. Та угсаа залгамжлах ханхүүгийн төлөө үүнийг хийж байна уу? Эсвэл та хоёрын хожуу насны харилцааны төлөө юу?

Хатан:  Ерөнхий сайд аа, та яаж зүрхэлж байна!

Линь:   Хатантан, та тайвшир. Шударга зөвлөгөөг дагах хэцүү байдаг. Одоо та нэгэнт сонсох хүсэлгүй хойно, би дуугай болъё, тэгээд би таныг орхиё.  

Хатан:  Ах аа... миний буруу, би дэндүү тэвчээргүй. Үнэндээ би туслахыг Цзылунтэй холбохыг хүссэн юм. Өөр ямар ч зорилго байхгүй. Надад дахиад жаахан хугацаа өгчих, би Вэнь Цзуншэнийг бидэнтэй хамтрах арга бодож олъё. 

Линь:   Сайн байна. Би тэгэхийг нь хармаар байна. 

Эм:       Хатантан.

Хатан:  Түүний араас нь дагаж, хаашаа очихыг нь хар.

Эм:       Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Вэнь туслах, та их тайван байна. Та шоронд байгаа. Тэгсэн ч гэлээ сайхан нойрсох юм. Би биширлээ.  

Вэнь:   Зөв хүнд шоронд аймаар зүйл биш. Би ирсэн хорон санаатнуудаас айхгүй. Өөдгүй зан гаргаж, өөрийгөө гутаасан тийм хүнээс би огт өөр. Мэдээж, тийм хүн унтаж чаддаггүй, бас эмээж байдаг.

Линь:   Та ордонд байсан шигээ цэцэрхсэн хэвээрээ шив. Гэвч харамсалтай нь, ялагч бүгдийг авч, ялагдсан нь хоосон хоцроно. Та бид хоёрын дунд ердөө хоёрхон алхам байна, гэвч төгсгөл нь хэдийн шийдэгдсэн.

Вэнь:   Ван Линь! Чи юу тарина, тэрийгээ хүртэнэ. Чи одоохондоо их сэхүүн зантай байна. Гэхдээ, хэтдээ чи яг нохой шиг үхэх болно.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  За, юу болсон?

Эм:       Хатантан, би таны тушаасны дагуу ерөнхий сайдыг дагаж яваад ирлээ. Тэр гэртээ харихын оронд шууд шорон руу явсан.

Хатан:  Юу? Тэр шоронд очсон гэнэ ээ? Ганцаараа байсан уу?

Эм:       Хоёр тайгантай хамт.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Та бид хоёр дайснууд, бас найзууд. Та бол миний биширдэг цөөхөн хэдэн хүний нэг. Өнөөдөр төрийн хэрэг ярилцахын оронд дарс шимж, уран зохиол ярилцаж сууцгаая. Энэ ямар санагдаж байна?

Вэнь:   Хортой дарс. Чи зүгээр л намайг үхүүлэхийг хүсдэг. Энэ худал хуурмаг ямар хэрэгтэй гэж? Би үхлээс хэзээ ч айж байсангүй.

Линь:   Хэрэв та толгойгоо авахуулахаас айгаагүй юм бол, та яагаад хортой дарснаас айсан юм? Сонс, эзэн хааны ухаан самуурсан. Тэр өмнөх эзэн хаан шиг тийм ч сайн хаан биш. Тэр бидэн шиг цэцэн ухаантай биш. Одоо бид дотоодын самуун, гадаадын түрэмгийлэгчидтэй тулсан. Хаа сайгүй тулалдаан болж байна. Та өндөр дэвтэй түшмэлийн хувьд, туслахгүй, юу ч хийхгүй, харин хааны сайдын нэрийг илүүд үзэх үү?

Вэнь:   Ван Линь, чиний ухаангүй амбицийг хүн болгон мэднэ. Тиймээс өөрөөсөө зөвтгөл хайх хэрэггүй.

Линь:   Вэнь Цзуншэн, би таны авъяасыг үнэлдэг. Тийм учраас би тантай чин сэтгэлээсээ ярьж байна. Үгүй бол би яасан гэж таныг эргэж ирэх юм? Та таалан болгооно уу.

Вэнь:   Ван Линь, би ад чөтгөртэй тохиролцсоноос үхсэн нь дээр. Би чамайг тамд хүлээж байх болно!

Хатан:  Битгий! Ах аа, та надад амлаагүй билүү?

Линь:   Юу амласан гэж? Би ердөө л түүнтэй хамт дарс шимж байлаа. Та юунаас айгаад байгаа юм бэ?

Хатан:  Яадаг ч бай, та түүнийг алж болохгүй!

Линь:   Мэдлээ. Ойлголоо. Мэдлээ. Та гайхалтай юм Вэнь туслах аа. Та хоригдол, гэтэл та одоо ч миний дүү, хатан хааныг өөртөө дурлуулж, дүү минь байж ядаж байна. Гайхалтай.  

Хатан:  Ах аа!

Линь:   Та сайн дарсыг үнэлээгүй нь харамсалтай. Яасан ч өрөвдмөөр юм!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юйсю: Гүнж ээ, зугтаарай, хурдхан зугт! Гүйгээрэй, гүнж ээ!   

Аву:     Миний гэр бүл намайг орхисон гэж би боддог байхад Юйсю надад санаа тавьж, асардаг байлаа. Юйсю  надад энэ хорвоод эзэн хааны эрх мэдэл, эд баялаг, худал хуурмаг, хов живээс гадна, гэр бүлээс чинь өөр, чамд санаа тавьдаг, чамд үнэнч байж чамайг хамгаалдаг өөр хүмүүс байдагийг ойлгуулсан. Би олон зүйлээ алдсан, гэхдээ надад олж авсан юм байдаг. Би чамайг орхихгүй, Юйсю.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Тан:      Генерал Ху.

Ху:        Ноёнтон хаана байна?

Тан:      Тэр энэ өдрүүдэд маш бага унтаж амарсан. Тэр сая харуулаас бууж ирээд бараг хоёр цаг гаруй унтаж байна.

Ху:        Ороод ноёндоо Хуань гүнтэний хоол хүнс ирсэн гэдгийг хэл. Улаач түүнтэй уулзмаар байна.

Яао:     Ах аа, тэр жаахан унтаж байг.

Сяо:      Тэр энд миний зочин. Тэр хоол хүнс авчрах гэж их хол зам туулсан. Би түүнтэй уулзах ёстой. Явцгаая.

Ху:        Танд хүндхэн өдөр байлаа, генерал аа.

Эр:        Ноёнтон.

Эр1:     Амрыг айлтгая, генерал аа. Хуань гүнгийн тушаалаар би танд хоол хүнс авчирлаа.

Сяо:      Та бүхэн ийм их хүнс авчрахын тулд их урт замыг тууллаа, генерал аа. Энэ үнэхээр цагаа олсон тусламж. Хуань гүнгийн тусламжинд би талархаж байна.

Эр:        Ючжан генерал аа, би Хуань гүнгээс танд нэг чухал захиа авчирсан. Бид хоёулхнаа ярилцаж болохсон болов уу? 

Сяо:      Болно оо.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Тэгэхээр, ерөнхий сайд Хуань гүнг итгэмжилсэн байх нь. 

Эр:        Яг тийм. Хуань гүн нийслэлээс энд ирнэ. Хуаны арми ямар ч үед тушаал хүлээж жагсаад хөдлөхөд бэлэн болсон.

Сяо:      Түүнд Эзэн хааны зарлиг байгаа юу?

Эр:        Генерал аа, эзэн хааныг хордуулсанаас хойш тэр сэхэл аваагүй байгаа. Саяхнаас хааны ухаан нь самуурсан бололтой. Тиймээс, угсаа залгамжлах ханхүү захирч, ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч болсон. Энэ тэдний зарлиг. Эзэн хааны нууц зарлиг.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юйсю: Гүнж ээ. Гүнж ээ. Гүнж ээ.

Аву:     Чи ухаан орчихсон уу, Юйсю?

Эм:       Чи ашгүй ухаан орлоо.

Аву:     Чи яаж байна?

Эм:       Хэрэв чи ухаан ороогүй бол гүнж туйлдах байлаа. Энэ хэдэн шөнө гүнж энд нойргүй байж, чамайг асарч байлаа. Би шивэгчины хувьд, ийм ахайтныг хэзээ ч харж байсангүй. 

Юйсю: Гүнж ээ, би асруулах эрхгүй хүн.

Аву:     Тэгж битгий ярь. Би өөрөө шийдсэн юм. Өнөөдрөөс эхлэн чи ахин миний шивэгчин биш. Чи миний охин дүү болохыг би хүснэ.

Юйсю: Би тэгж зүрхлэхгүй, гүнж ээ.

Аву:     Чи намайг аварч байхдаа маш зоригтой байсан.

Эм:       Гүнж ээ, та хэдэн шөнө дарааллан нойр муутай хоносон. Та Фенчи ордондоо буцаж очоод унтаж амар.

Аву:     Би хатан хаантай ярилцсан. Чи эндээ тайван, сайтар амарч болно. Чиний бие дээрдсний дахаа би чамайг гэртээ авч очно.

Юйсю: Гүнж ээ, та явж амарсан дээр. Би таны зарлигийг дагах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ху:        Ноёнтон. Генерал аа, Тан Цзин бид хэзээ армитайгаа хамт хөдлөх вэ гэж асууж байна. 

Тан:      Ху Гуанле. Генерал аа, энэ Ху Гуанле мэдэхийг хүссэн юм.  

Сяо:      Аядацгаа! Тэсэхгүй байна уу?

Ху:        Үгүй ээ. Бид хангалттай хоол хүнстэй, байлдааны өндөр урам зоригтой боллоо гэж бодож байна. Бид өөр юу хүлээсэн юм бэ, генерал аа?

Сяо:      Хэрэв бид давшвал ялна гэдэгт та нар итгэлтэй байна уу?

Ху:        Генерал аа, таны захиргаан дор манай Ниншоугийн арми хэзээ ч ялагдаж байгаагүй.

Сяо:      Хуань гүнгийн нэмэлт хүч одоо хаана байна?

Тан:      Тэд Ханменг даваагаар давсан. Биднээс ойрхон байгаа.  

Сяо:      Ханменг даваа?

Ху:        Генерал аа, бид Хуань гүнгийн нэмэлт хүчийг хүлээх үнэхээр хэрэгтэй гэж үү?

Тан:      Тийм шүү, генерал аа. Хэрэв бид удааширвал Цзяньнины арми өрсөж биднийг бүсэлж мэднэ. Энэ жинхэнэ асуудал болно.

Сяо:      Ханхүү Цзяньнин баруун зүгт байгаа. Ханменг даваа зүүн зүгт. Бид дунд нь. Хуань гүн бид хоёр урд нь хамтарч байгаагүй. Хэрэв тэр үнэхээр бидэнд туслахаар ирэхгүй бол бид хаашаа ч ухрах араггүй болно. 

Тан:      Гэхдээ... Хуань гүнг ерөнхий сайд илгээсэн. Харин ерөнхий сайд таны хадам аав. Түүнд таныг хорлох шалтгаан байхгүй.      

Ху:        Яг үнэн, генерал аа. Хуань гүнгийн хоол хүнс ирсэн. Энэ бодитой зүйл. Хэрэв тэр үнэхээр биднийг чадахыг хүссэн юм бол яах гэж ийм их хүнс явуулах юм? Генерал аа, болгооно уу, та Ючжаны гүнгийн хэргэм авснаас хойш өмнөх шигээ шаргуу биш болчихож. Харин тулалдааны хувьд, гол нь хүчиндээ итгэх.   

Тан:      Генерал аа, миний бодлоор, бид уг нь...

Сяо:      Явж миний тушаалыг сонордуул. Арми хөдөлж, 40 км яваад Сяофэн ууланд хүрч Цзяньнин ханхүүгийн армитай тулалдана.

2:          Мэдлээ!

Сяо:      Тан Цзин, энэ тухай даруйхан эзэн хаанд мэдэгдэж, энэ захиаг миний эхнэрт дамжуулаарай.

Тан:      Итгэлтэй байж болно, генерал аа. Би үүнийг заавал гүйцдүүлнэ.

Сяо:      Чи юундаа инээд алдсан юм?

Ху:        Үгүй ээ, би тэгээгүй.

Тан:      Явъя аа, явъя, явъя.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Хуань гүнтэн, Ючжан гүн өөрийнхөө армийг хөдөлгөж, баруун зүгт 40 км явна. Сяофэн уулыг давж, Цзяньнин ханхүүгийн армитай тулалдана. Өнөө мөдгүй дайн дэгдэх юм шиг байна.

Хуань: Сяо Ци, ашгүй дахиж хүлээж тэвчээгүй байх нь. Тэр хэр цаашаа явна, тэр хэрээр тамд ойртож очно. Хоол хүнстэй хамт явуулсан хүмүүс Сяо Цигийн армид үлдсэн хэвээр үү?

Эр:        Тиймээ. Таны төлөвлөгөөний дагуу тэд бидний “хархнууд” болох болно.

Хуань: Юуных нь Ючжан гүн? Тэр ердөө л доод гаралтай хүн. Түүнд эр зоригоос өөр юу ч байхгүй. Би түүнийг ялах болно, тэгээд түүний толгойг нь авна. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Ахайтан, би буцаад ирлээ. 2-р ханхүү дотор нь зурвас байгаа гэж хэлсэн.

Су:        Эхнэр.

Ми:      Нөхөр минь, чи энд юу хийж байгаа юм?

Су:        Юу? Чи миний эхнэр, би одоо чамаас зөвшөөрөл авч орох ёстой юу?

Ми:      Яалаа гэж дээ. Зүгээр л чи ихэвчлэн шивэгчингүүдтэй байдаг, энд ховорхон ирдэг болохоор тэр. Чамайг энд гэнэт хүрч ирэхээр би их гайхлаа.

Су:        Хэрэв чи надад огт хайргүй гэдгийг би мэдсэн бол чиний саяны хэлснийг би хардалт гэж бодох байлаа.

Эм:       Чи тоглосон байх, хайрт минь.

Су:        Хүлээ. Юу? Чи намайг ердөө ганцхан бяцхан амттанаар дайлмааргүй байна уу?

Ми:      Үгүй ээ, хайрт минь. Үүнд исгэлэн чангаанз орсон юм. Чи исгэлэн зүйл иддэггүй биз дээ?

Су:        Би исгэлэн зүйлд дургүйг чи санасан хэвээрээ байх нь. Энэ чамд л сайн. Гэхдээ, заримдаа хүмүүс сонирхолоо өөрчилдөг юм. Амттай байна.

Ми:      Хайрт минь, чи яагаад ийм эрт ирсэн юм бэ? Чи надад шулуухан хэлж болно.

Су:        Авугийн төрсөн өдөр дөхөж байна. Бид томоохон цэнгүүн зохиохоор төлөвлөөгүй. Гэхдээ, ээж одоо Сиань сүмд амьдарч байгаа учраас би аав, ээж хоёрын харилцааг сайжруулахын тулд энэ боломжийг ашигламаар байна. Би чамд үүнийг хэлэхээр зориуд ирсэн юм, мөн чамайг урьдчилан бэлдэнэ гэж найдъя.

Ми:      Би ойлголоо. Би Авугийн төрсөн өдрийн бэлгийг урьдчилаад бэлдсэн байна.

Су:        Сайн байна. Дахиад нэг юм, чи өнөө орой надтай хамт хоол идэх үү?

Ми:      Би өлсөөгүй байна.

Су:        Чи сая юу гэсэн бэ? Чи өлсөөгүй гэнэ ээ?

Ми:      Тиймээ.

Су:        Чи өлсөөгүй байх нь ээ? Тийм байж. Чжу Янь, Фейсе хоёр намайг гадаа хүлээж байгаа. Тэгвэл би энд саатахаа болъё.

Ми:      Баяртай, хайрт минь.

Эм:       Тун дөхлөө шүү.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Дахиад нэг ч алхам урагшлахгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Яасан? Чи уйлж байна уу? Чи надтай гэрлэмээргүй байна уу? Тэгвэл...  Чи яах гэж надтай гэрлэхийг зөвшөөрсөн юм?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Тэр дүүгийнхээ төрсөн өдрийг маш сайн санаж байх юм. Маргааш таны төрсөн өдрийг тэр яаж мартдаг байна аа? Түүнийг бодвол 2-р ханхүү...

Ми:      Амаа хамхи! Чи наад амаа мэдэж бай. Бид бараг үхэх шахлаа.

Эм:       Миний буруу.

Зурвас:  Ми, чи маргааш манайд хүрээд ир.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юйсю: Ашгүй бид ордноос явах нь. Би энэ газарт идээшихгүй гэдгээ мэднэ, надад аймшигтай байдаг. Би энэ ордонд ирсэн даруйдаа бараг үхэх шахлаа. Би дахиж ирж зүрхлэхгүй.

Аву:     Энэ бол хүмүүс үхдэг газар. Би энэ ордонд өссөн, гэвч урд нь үүнийг мэддэгүй байж.

Юйсю: Бүр хатан хаан яг хажууд амьдардаг гэж бодонгуут би үнэхээр сандарсан. Тэгээд л би хэдэн шөнө тааруухан унтсан. Та миний нүдийг хараач, гүнж ээ.

Эмс:     Баяртай, гүнж ээ.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юйсю: Энд хүн ихтэй юмаа. Би гадагш гарч зугаацмаар байна.

Аву:     Тэнэг гэдэг нь, чи сайн эдгэрээгүй байна, гэтэл гадуур тэнэх тухай бодож байдаг.

Юйсю: Би орондоо хэвтэж байсан тэр өдрүүдэд юугаар ч дутахгүй дураараа сайхан байсан. Тэгсэн ч надад нэг л тухгүй байсан.

Аву:     Ойлголоо. Би чамайг зүгээр болсны дараа хотод дагуулж авчирна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Бэр үү дээ? Энэ манай гэрийн сүйх тэрэг биш байна.

Юйсю: Юу болсон бэ, гүнж ээ?

Аву:     Зогсоорой! Панг Гуй.

Панг:   Жа.

Аву:     Баруун урд талын сүйх тэргийг дагаж, доторх хүмүүс нь хаашаа явж байгааг ажигла.

Панг:   Жа, гүнж ээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Гүнж ээ, та буцаад ирэв үү? Чи дажгүй юу, Юйсю?

Юйсю: Ноцтой юмгүй. Генерал Сун, санаа тавьсанд баярлалаа.

Сун:      Чи мэдэхгүй байна. Хэрэв гүнжийн ивээл байгаагүй бол чи бүр...

Аву:     Чи буруу ярилаа. Юйсю байгаагүй бол би энд байхгүй байх байлаа.

Сун:      Тиймээ.

Аву:     Цзиньэр, чи буцаад ирсэн үү?

Цзиньэр:      Амрыг айлтгая, гүнж ээ. Би буцаж ирээд гүнж таныг хэдэн өдөр хүлээж байна.

Аву:     Чи буцаж ирсэнд баяртай байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзы Лю:       Ми.

Ми:      Цзы Лю.

Цзы Лю:       Нааш ир.      

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Гүнж ээ, энэ таны нөхрөөс ирсэн захидал.

Аву:     Генерал Сун... намайг эзгүй байх хойгуур ордонд бүх зүйл хэвийн байсан уу?  

Сун:      Бүгд хэвийн байсан. Гэхдээ бид Гүнж танд, Юйсюд санаа зовж байлаа.

Аву:     Өнөө үед эзэн хааны ордон үнэхээр аюултай болжээ. Аз болж, би буцаж ирлээ. Харин Юйсю амьд гарч чадлаа. Чи боломжтой гэсэн үедээ түүнийг эргэж байгаарай. Юйсю баяртай байх болно.

Сун:      Тэгье ээ. Би та нарыг орхиё, гүнж ээ. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Цзиньэр, чи цагаа олж буцаж ирлээ. Би чамд бүх ажил хэргийг үлдээнэ.

Цзиньэр:      Энэ миний хийх ёстой зүйл билээ.

Аву:     Чи тэнд ихээхэн зовж шаналсан гэж бодож байна.

Цзиньэр:      Би зовж шаналаагүй. Танд гэж хэлэхэд, 3-р ханхүү надад сайн хандаж байсан.

Аву:     Чи явж болно.

Цзиньэр:      Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Юйсю.

Юйсю: Генерал Сун.

Сун:      Юйсю, чи миний хийх ёстой байсан зүйлийг хийсэн. Миний талархлыг хүлээн авна уу.

Юйсю: Чи намайг ичээж байна. Хэрэв чи тэнд байсан бол юу ч болохгүй байх байсан.

Сун:      Хэрэв чи өөрийгөө золиослоогүй бол гүнжид муу юм тохиолдож болох байлаа. Би эзэн хааны өмнө өршөөл гуйж, өөрийгөө егтүүтгэх байсан.

Юйсю: Генерал Сун, та хэтрүүлээд байна.

Сун:      Гүнж танд санаа зовж байсан. юм Тэр шөнө чамайг үхлийн ирмэг дээр байхад гүнж санаа зовсондоо уйлж, тэр дороо ордонд явж очсон. Журамт гүнжийн хувьд, тэр чамайг асрах гэж бүхэл шөнийн турш орны чинь хажууд байсан.

Юйсю: Гүнж надад үнэхээр өгөөмөр ханддаг. Би үүнийг нь хэзээ ч мартахгүй.

Сун:      Юйсю, чи явж амар даа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Захиа:  Миний эхнэр Авуд нөхөр Сяо Цигээс.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эмс:     Хатан хаанд төрсөн өдрийн мэнд хүргэе! Урт наслах болтугай, хатан хаан минь!

Ми:      Цзы Лю.

Цзы Лю:       Бидэнд аваад ир.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзы Лю:       Биднийг орхи. Ми, өнөөдөр чинй төрсөн өдөр. Тун удахгүй энэ бүхэн  бодитой болно. Энэ чиний төрсөн өдөрт зориулсан  шилдэг бэлэг. Чи хууль ёсны эхнэрийн хувьд миний хажууд зогсож байх болно. Энэ хорвоод хэн ч бид хоёрыг салгаж чадахгүй.

Ми:      Гэвч хэрэв...

Цзы Лю:       Гэвч гэж байхгүй. Ми, бүү ай, бид хоёр чадна. Хуань гүн Ван Линь, Ючжаны гүнтэй хуурамчаар холбоо байгуулсан юм. Шийдвэрлэх тулалдааны үеэр тэр Ниншоугийн армид үхлийн цохилт өгөх болно. Сяо Ци нэмэлт хүчинд ялагдана гэдгээ ойлгохгүй байгаа. За, за. Өнөөдөр чиний төрсөн өдөр. Энэ тухай дахиж ярихгүй байя. Явцгаая.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Зурвас:  Хоол хүнс авчирсан цэргүүд Сяо Цигийн армид үлдэнэ. Миний төлөвлөгөөний дагуу...

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Генерал Сун.

Сун:      Цзиньэр.

Аву:     Генерал Сун.

Сун:      Гүнж ээ. Гүнж ээ, таныг энд өөрийн биер ирэхэд юу хүргэв?

Аву:     Чи Панг Гуйг харсан уу?

Сун:      Би түүнийг хараагүй.

Аву:     Өчигдөр би  Юйсюгийн хамт ордоноос буцах замдаа нэг сэжигтэй сүйх тэрэг харсан юм. Би Панг Гуйг түүнийг дага гэж хэлсэн. Гэвч тэр буцаж ирсэнгүй. Түүний чадварыг мэдэхийн хувьд тэр надад ирж мэдэгдэх хугацаа нь болсон.     

Сун:      Санаа бүү зов, гүнж ээ. Панг Гуй таны нууц хамгаалалтын захирагч. Тэр надаас ч илүү тулааны урлагийн мастер. Тэр алзахгүй байх.

Аву:     Гэхдээ тэр яагаад гэнэт алга болов?

Сун:      Тэр хэнийг дагаж байсан бэ, гүнж ээ?

Аву:     Миний бэр, Хуан Ми-ийн хойноос. Тэр манай гэр бүлтэй дотно биш, тэр үргэлж нууцлаг  байсаар ирсэн. Өчигдөр тэр манай гэр бүлд байдаггүй сүйх тэргэнд суухыг би харсан юм. Энэ бидний төсөөлөлөөс хэтийдсэн зүйл байж мэднэ.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзы Лю:       Та нар түүнийг олоогүй юу? Хуань гүнд илгээсэн миний хувийн захидал яах болж байна?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home