Үргэлжлэл: 00:45:34
Ма Яо хаан
Ма Цзылун хааны ууган хүү
Ма Цзы Лю хааны 2-р хүү
Ма Цзитан хааны 3-р хүү
Ван Линь тэргүүн сайд
Ван Сюй дүү нь
Цзинь Цюань ордны тайган
Сюэ Даоань ордны тайган
+Сяо Ци генерал
+Шэн оточ
+Сун Хуайен Ван Сюаны хамгаалагч
Ван Сюань /Аву/ Тэргүүн сайдын охин
Ван Хуаньси хатан хаан
Юйсю Авугийн шивэгчин
-----------------------------------------------------------------------------------------------------------
21 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Тэр надтай гэрлэж, миний гэр бүлийн дэмжлэгийг авсан учраас хаанд ширээнд суусан. Хэрэв өөр угсаа залгамжлах ханхүү хүсч байвал манай гэр бүлээс зөвшөөрөл асуух ёстой.
Вэнь: Та дэндүү эрх мэдэлтэй юм! Эрх мэдэлтэй! Та ахтайгаа яг адилхан!
Хатан: Цзилунь эзэн хаан болоход ямар асуудал байна? Одооны эзэн хааныг хар. Тэр хагас солиотой, хагас мулгуу. Улс орноо, эсвэл албат иргэдээ удирдах чадвартай хэвээр гэж үү?
Вэнь: Хаантаныг танай гэр бүл сүйрүүлсэн. Дахиж юу ч битгий ярь. Би эзэн хаанаас урваж, эсвэл тантай хамтарсанаас үхсэн нь дээр.
Хатан: Вэнь Цзуншэн, та нэгэнт талархалгүй хүн болохоор намайг хэрцгий хандвал бүү буруутгаарай. Цзитан миний хүү. Түүнийг хаан ширээнд суух хүртэл хэрэв би таны эсрэг тэмцэхээс араггүй болбол өршөөхгүй гэж мэд.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Эзэнтээн, сайхан мэдээтэй.
Сяо: Ямар сайхан мэдээ?
Тан: Ар талын харуулаас Хуань гүнтэн биднийг дэмжихээр хоол хүнс илгээсэн гэж байна.
Сяо: Гүн Хуань уу?
Тан: Энэ Тэргүүн сайдын тушаал гэж хэлсэн. Энэ их учиртай. Гүн Хуань, Тэргүүн сайд хоёр гэрлэлтээр садангууд болсон хүмүүс. Та хүмүүст үргэлж найдаж болно, эгзэгтэй үед тэд таны талд байдаг юм.
Сяо: Хоол хүнс хэзээ ирэх вэ?
Тан: Ердөө хэдхэн өдрийн дараа ирнэ гэж байсан. Эзэнтээн, маргааш...
Сяо: Маргааш юу гэж?
Тан: Бид ухрах шаардлаггүй, тийм биз дээ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Хаантан, та эмээ уух цаг боллоо.
Хаан: Би уумааргүй байна.
Цзинь: Хаантан, хатан танд эмийг нь өгөөрэй гэж надад хэлсэн юм. Энэ таны өвчнийг эдгээнэ, хаантан.
Хаан: Өнөөдөр би унтмаар байна.
Цзинь: Хаантан. Хаантан, та босно уу. Хаантан... хаантан...
Хаан: Би уумааргүй байна.
Цзинь: Энэ танаас хамаарахгүй, хаантан! Хаантан! Хаантан, уучих. Танаас гуйя. Та үүнийг уусны дараа өвчин чинь илаарших болно, хаантан! Үүнийг хурдхан уугаадах!
Аву: Чи юу хийгээд байна?
Цзинь: Гүнж ээ, хатан хаан намайг хаантанд эмийг уулга гэсэн юм.
Аву: Хатан хаан чамайг хаантанд хүчээр эмийг нь уулга гэсэн үү?
Цзинь: Надад сонголт байсангүй.
Аву: Эндээс гар.
Цзинь: Гүнж ээ, хаан хараахан эмээ уугаагүй байна.
Аву: Эндээс гар! Авга аа, ердөө ганцхан жил өнгөрсөн. Танд юу тохиолдсон юм бэ? Энэ бүхэн миний л буруу. Би эндээс явах ёсгүй байсан юм. Таныг ганцааранг нь орхих ёсгүй байж. Хэрэв би энд байсан бол та ингэж зовохгүй байх байсан. Авга ах аа. Би Аву байна.
Хаан: Аву, ирчихсэн юм уу?
Аву: Та намайг таньж байна уу? Би Аву байна.
Хаан: Чи ирсэн нь сайн хэрэг.
Аву: Та ингэж зовж шаналахад хүрсэнд уучлаарай.
Хаан: Аву.
Аву: Миний сонссоноор, танд...
Хаан: Дэмийрэл, тийм үү? Надад дэмийрэл байхгүй. Миний ухаан саруул.
Аву: Энэ ямар учиртай юм?
Хаан: Хэрэв би ингэж жүжиглээгүй бол хэдийн үхсэн байх байлаа. Хэний ч өмнө энэ нууцаа хадгална, гэхдээ чамд биш.
Аву: Юу болоод байгаа юм бэ?
Хаан: Аву, би чамд хэлэх ёстой зарим нэг юм бий. Се Юань, Сюй Шоу, Дю Мэн нарын хийсэн зүйл... тэд надтай зөвшилцсөн юм.
Аву: Сяо Циг, бас намайг алахыг хүссэн хүн нь та гэж үү?
Хаан: Энэ бол эрх мэдлийн төлөөх тэмцэл. Чиний аав нөлөө бүхий сайд. Харин нөхөр чинь хүчирхэг генерал. Тэр хоёулаа хаан ширээнд аюултай. Эзэн хаан хэн байх нь хамаагүй, аав чинь тэрийг зайлуулж чадна.
Аву: Се Юань, Сюй Шоу, Ду Мэн нар Сяо Ци руу харвасан эзэн хааны сумнууд байжээ.
Хаан: Би эзэн хаан, бас чиний авга ах. Эзэн хааны хийх ёстой зүйл энэ, би чиний авга гэдгээр үүнийг хиймээргүй байна. Чи намайг уучлах уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Түргэл! Нуугдаарай!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Аву.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Сайн байна.
Аву: Баярлалаа, хаантан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юйсю: Ахайтан, юу болсон бэ?
Аву: Би зүгээр.
Юйсю: Үгүй ээ, та зүгээргүй байна. Би мэдэж байна.
Аву: Чи юу мэдэж байгаа юм?
Юйсю: Би ердөө л нэг шивэгчин, би асуух ёсгүй л дээ. Гэхдээ л та Шицянь ордноос гарч ирснээс хойш дарамттай байна. Танд юу тохиолдсон юм бэ? Би санаа зовоод байна.
Аву: Би хэзээ ч төсөөлж байсангүй, эзэн хааныг... Эзэн хаан ингэтлээ өвдсөнийг. Сэтгэл минь гонсойлоо.
Юйсю: Ахайтан, санаа зоволтгүй. Ордонд зөндөө олон оточ нар байгаа. Тэд хаантаныг заавал эдгээнэ.
Сюэ: Амрыг эрье, гүнж ээ.
Аву: Чи...
Сюэ: Би Сюэ Даоань.
Аву: Тайган Сюэ юу? Чамд юу тохиолдсон юм бэ?
Сюэ: Гүнж ээ, би буруугүй.
Аву: Чи бос, бос. Юу болсон юм бэ?
Сюэ: Гүнж ээ, та хатан хаантай уулзаад бүгдийг олж мэдэх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Хатантан, Ючжан гүнж энд байна. Тэр аз жаргалтай харагдсангүй.
Хатан: Аву юу?
Эмс: Амгаланг айлтгая, гүнжтэн.
Аву: Нагац эгч ээ.
Хатан: Чи босож болно. Аву, чамайг ямар их санав аа. Чи надтай ирж уулзалгүй их удсан байна.
Аву: Би ч гэсэн таныг өдөр бүр санадаг.
Хатан: Нааш ир.
Цзинь: Хутга!
Сюэ: Өөдгүй хатан хаан!
Эм: Болгоомжтой, хатантан!
Эм: Ляо хатагтай!
Сюэ: Өөдгүй хатан хаан, би өнөөдөр чамайг алах ёстой!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: Аву! Аву!
Аву: Юйсю!
Хатан: Аву! Аву! Аву!
Сюэ: Гүнж ээ, та замаас холд. Чи манай улсад хохирол учруулна! Хаантан... би...
Хатан: Аву.
Аву: Нагац эгч ээ.
Хатан: Аву.
Аву: Нагац эгч ээ. Одоо зүгээр.
Хатан: Аву.
Аву: Нагац эгч ээ, айх хэрэггүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Оточ нараас яагаад нэг нь ч ирэхгүй байна?
Эм: Гүнж ээ, Шэн оточ ирлээ.
Аву: Түүнийг оруул.
Шэн: Амгаланг айлтгая, гүнж ээ.
Аву: Хатагтай Ляо яаж байна?
Шэн: Тэр хэдийн өөд болсон.
Аву: Та Юйсюг үзээд өгөөч.
Шэн: Жа. Гүнж ээ, та өөр газар байсан нь дээр.
Аву: За.
Шэн: Цус тогтоогч нунтаг.
Аву: Тэр ямаршуу байна, Шэн оточ оо?
Шэн: Та хүлээнэ үү, гүнж ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Гүнж ээ, алуурчин маш харгис байж. Түүний зүрхэнд нь ойрхон маш гүнзгий шарх байна. Дээр нь тэр маш их цус алдаж. Би эмээж байна... Тэр амьд гарахгүй болов уу гэхээс би эмээх юм.
Аву: Шэн оточ оо, та түүнийг аврах бүх арга чаргаа хэрэглээч.
Шэн: Санаа бүү зов, гүнж ээ. Би чаддаг бүхнээ заавал хийх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хатан: миний амийг аврах гэж байж өөрийнхөө амийг алдлаа. Чи надад үргэлж үнэнч байсан. Одоо чи үхсэн болохоор дараагийнх нь би болно.
Эм: Хатантан, энэ оточ нараас танд өгсөн тайвшруулах увидастай ханд.
Хатан: Зайлцгаа! Зайлцгаа! Өөдгүй хулчгар боолууд! Та нар намайг үхэхийг л хүлээцгээдэг! Бүгдээрээ намайг үзэн яддаг! Бүгдээрээ эндээс гарцгаа!
Аву: Нагац эгч ээ. Юу болсон юм бэ? Тайвшир. Бүх юм дууссан. Санаа зоволтгүй, нагац эгч ээ. Би тантай хамт үлдье. Одоо зүгээр.
Хатан: Аву, чи намайг аварлаа. Үгүй бол би өнөөдөр үхэх байсан. Бүгдээрээ намайг үзэн яддаг. Аву, чи намайг үзэн яддаг уу?
Аву: Нагац эгч ээ, битгий их юм бод. Нагац эгч ээ, сонс. Угсаа залгамжлах ханхүү хаан ширээнд суувал та энэ улсын өргөмжит эх болно. Хэн ч танд халдаж зүрхлэхгүй. Угсаа залгамжлах ханхүү таныг хамгаална.
Хатан: Яг үнэн. Миний хүү тун удахгүй эзэн хаан болно. Тэр хаан ширээнд сууж, хойч үе нь шагшин магтсан сайн эзэн хаан болохыг би харна. Гэвч... намайг үзэн яддаг. Тэд бүгдээрээ намайг үздэггүй! Хүү минь надаас тусламж хүссэнээс, эсвэл надад тусалснаас үхсэн нь дээр гэнэ. Бас хаан... Тэр надаас үргэлж урваж байсан. Бүр намайг, миний хүүг зайлуулах гэж оролдсон. Би ямар муу юм хийснээ мэдэхгүй байна. Бүх насаараа түүнд сайн сайхныг л хүссэн. Би олон зүйлээс татгалзсан. Гэтэл... надаас өөр юу хүсээд байгаа юм? Би өөр яах ёстой юм?
Аву: Нагац эгч ээ.
Эм: Хатантан.
Аву: Эгч яачихсан юм бэ?
Эм: Хатантан үргэлж ийм байдал гаргадаг юм. Оточ нар ч тэр, лам нар ч түүнийг эмчилж чадахгүй байгаа. Журамт авхай Се-ийн сүнс түүнийг дагадаг гэж ярьцгаадаг.
Аву: Худлаа!
Эм: Миний буруу!
Аву: Бушуухан тан аваад ир!
Эм: Жа.
Хатан: Цзитаныг хаан ширээнээс зайлуулсан хэн ч бай үхнэ! Тэд үхэх болно! Тэд үхэх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Нагац эгч намайг шатрын хүү шиг ашиглаж, намайг өөрийн биеэр зайлуулсан. Тэр намайг хуурч, намайг хаясан. Би хэзээ ч юм түүнийг үзэн ядсан байх. Мэдэхгүй юм, түүнийг хатан хаан гэж харах ёстой юу, эсвэл миний эрхэм нагац эгч гэдгээр үү. Алуурчин түүн рүү хутга далайх үед би тусалж чадаагүй, гэхдээ ямар ч эргэлзээгүй түүний урдуур орсон.
Бичиг: Бидэнтэй хамт пийпаа, лир зэмсгүүд байхад
Бүгд тайван амгалан байх болно.
Вэнь, Хуаньси, хайраа хадгалж яваарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Аву!
Аву: Аав аа.
Цзылун: Аву!
Линь: Аву, бүү ай. Аав нь энд байна. Битгий ай. Чи аюулгүй байгаад би баяртай байна. Чи зүгээр байгаад би баярлаж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзылун: Гуйя, ээжийг минь хурдан эдгэрүүлж, энэ бүх таагүй зүйлсээс холдуулж өгөөч.
Линь: Аз болоход, хатантан гэмтээгүй байна. Одоо түүнийг амраах хэрэгтэй.
Цзылун: Аву, алуурчин нь аавд үйлчилдэг байсан Сюэ тайган гэсэн үү? Ээж түүнийг Цзиньшань ордон руу хөөсний төлөө ээжийг үзэн ядсан гэж үү?
Аву: Энэ амар юм биш ээ. Сюэ тайган ордонд олон жил үйлчилсэн. Эзэн хаанд үнэнч хүн. Түүнийг амь насаараа дэнчин тавьж ийм зүйл хийхэд юу хүргэв?
Цзылун: Тэр өдөр би Шицянь ордонд байж таарсан юм. Сюэ тайган аавд өдөр бүр өгдөг эмийг нууцаар сольж байхыг харсан. Түүнийг он удаан жил үйлчилсэнийх нь төлөө ээж зөвхөн цөллөгийн ажлаар шийтгэсэн. Тийм их өш зангидна гэж хэн ч бодоогүй!
Линь: Хатан дэндүү зөөлөн сэтгэлтэй. Тиймэрхүү даварсан тайгануудыг даруйхан цаазлах ёстой байсан юм. Чжаоян ордонг ердийн өдрүүдэд хүчлэн хамгаалдаг, тийм учраас түүнд ямар нэг зүйл хийх боломж байхгүй байсан. Тэр их удаан төлөвлөсөн нь гарцаагүй. Чи юу болсныг мэдээгүй байх үед тэр дотогшоо ердийн аргаар нэвтрэх гэж чамайг ашигласан юм.
Цзылун: Бүр түүнийг нэргүй нийтийн оршуулганд хаясан ч энэ нигүүлсэнгүй шийтгэл байх байсан. Хэрэв би үүнийг мэдсэн бол түүнийг тасар татаж, 500 удаа ташуурдах байлаа.
Хатан: Цзылун, хүрч ирээд хаан ширээнд суу.
Цзылун: Ээж ээ! Ээж, би энд байна.
Аву: Хатны ухаан саруул биш байна. Тэр айснаас хойш утгагүй юмнууд яриад байсан.
Линь: Утгагүй юмаа? Ямар утгагүй юм? Өөр сонссон хүн байгаа юу?
Аву: Зөвхөн би дэргэд нь байсан. Яриа нь тодорхойгүй байсан, би сайн сонсож чадаагүй.
Линь: Хатантан, хэдэн өдрийн турш маш их ажилласан. Тэр айсныхаа дараа зүгээр л жаахан дэмийрсэн байх. Ямар ч томоохон асуудал үүсэх ёсгүй.
Аву: Энэ бүхэн Юйсюгийн ач гавъяа. Үгүйсэн бол би тантай дахиж уулзахгүй байсан.
Линь. Тиймээ, ямар их аз вэ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Амгаланг айлтгая, хаантан. Амгаланг айлтгая, ханхүү.
Цзы Лю: Тэргүүн сайд аа.
Хаан: Цзылун, чиний ээлж. Хүрээд ир, суучих. Одоо чиний ээлж.
Цзы Лю: Аав аа, би Цзылю байна.
Хаан: Чиний нүүх ээлж.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Тэргүүн сайд аа, аавын дэмийрэл улам бүр ноцтой болж байна. Би аавтай шатар тоглож зугааг нь гаргахаас өөр юу ч чадахгүй мунхаг нэгэн.
Линь: Эрхэм дээдэс ээ, та маш хүндтэй хүн. Эзэн хаан үүнийг мэдэрч байгаа.
Цзы Лю: Тэргүүн сайд аа, та аавд ямар нэг юм хэлэх гэсэн үү? Тэгвэл би явж байя.
Линь: Тэгэх шаардлаггүй. Хаантан, Чжаоян ордонд хатан хааныг болон гүнж Ючжаныг хэн нэгэн алахыг завдсан гэдгийг хэлэхээр би энд ирсэн юм.
Цзы Лю: Тэд одоо ямаршуу байгаа вэ?
Линь: Эзэн хааны ивээлийн ачаар тэд хоёулаа аюулгүй байгаа.
Цзы Лю: Хэн халдсан бэ? яаж зүрхлэв?
Линь: Тэр хэн ч биш, гэхдээ, Сюэ Даоань, урд нь эзэн хаанд үйлчилдэг байсан хүн.
Цзы Лю: Сюэ Даоань? Тэр хаана байна, Тэргүүн сайд аа?
Линь: жадлаж хороож, хотын гаднах нийтийн нэргүй булшинд аваачиж хаясан.
Хаан: Одоо миний ээлж үү, эсвэл... Чиний ээлж үү?
Цзы Лю: Эзэндээ халдсан боолыг зүгээр л алах нь өршөөнгүй сэтгэл болно!
Хаан: Чиний ээлж.
Цзинь: Хаантан, та эмээ уух цаг боллоо.
Цзы Лю: Цзинь тайган аа, наадахаа энд тавьчих. Би дараа нь аавд өгөмөз.
Цзинь: Гэхдээ... эрхэм дээдэс ээ, эзэн хааны эрүүл мэнд илүү чухал. Уух цагийг өнгөрүүлж болохгүй.
Хаан: Чиний ээлж. Би бараг хожчихлоо.
Цзы Лю: Аав аа, одоо больцгооё. Бид эмээ уух ёстой.
Хаан: Цзылун, алив нүүгээрэй, одоо чиний ээлж. Бие засъя. Би засъя.
Цзы Лю: Цзинь тайган аа, би аавыг аваад явъя. Тэсэж байгаарай, аав аа. Аав аа, та зүгээр үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Аву.
Аву: Зитан?
Цзитан: Аву. Ордонд нэг юм болсон гэж сонслоо. Тиймээс чамтай уулзах гэж яаран ирлээ.
Аву: Санаа зовнисонд баярлалаа, ханхүү.
Цзитан: Чи шархадсан уу? Алив, би чамайг харахыг зөвшөөрөөч.
Аву: Би зүгээр.
Цзитан: Аву.
Аву: Өнөөдөр Ючжаны эзэнтэн гэртээ байхгүй байгаа, тиймээс ханхүү таныг орооч гэж урих нь зохимжгүй. Та намайг өршөөнө үү.
Эм: Эрхэм дээдэс ээ, та буцна уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Цзинь тайган.
Цзинь: Эрхэм дээдэс ээ.
Цзы Лю: Би аавдаа санаа тавих болно.
Цзинь: Талархъя, эрхэм дээдэс ээ.
Цзы Лю: Аав аа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзы Лю: Аав аа, та чинь...
Хаан: Өвдөг сөхөр. Өвдөг сөхрөөч!
Цзы Лю: Аав аа!
Хаан: Цзитань улаан дэнлүүний баяраар алуулсан. Гу Ён бас алагдсан. Цзылун мансууруулсан үнэрт согтож, Хуагуан ордонд Се Ванруг хүчиндсэн. Чи энэ бүхнийг хийсэн, үгүй гэж үү?
Цзы Лю: Аав аа.
Хаан: Чи яаж зүрхлэв? Хэрэв Се Юань надад нууц мэдээлэл явуулаагүй бол би чамд хууртагдах байсан.
Цзы Лю: Би үнэхээр тэнэг. Ердөө л мулгуу амьтан. Гэхдээ миний хийсэн бүхэн Ван овогтны эсрэг тэмцэл байсан.
Хаан: Хэрэв тийм байгаагүй бол би чамайг яаж уучлах болж байна? Бос.
Цзы Лю: Баярлалаа, аав аа.
Хаан: Сюэ Даоань надад 30 жил зүтгэсэн. Тэр надад үргэлж үнэнч байсан. Гэвч тэр өрөвдмөөр үхлээр үхлээ. Би Ван овогтоор үүний төлөөсийг төлүүлнэ.
Цзы Лю: Аав аа, хэрэв та тэднээс өшөө авахыг хүсч байвал яарах хэрэггүй. Ван Лины анхаарал сулрах үед би танд нууцаар эрх мэдлээ буцаан авахад туслана.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Гүнж ээ.
Аву: Хэтэрхий албархаж ёсорхох хэрэггүй.
Сун: Та өнөөдөр яагаад ганцаараа гадагшаа гарсан юм? Юйсю хаачсан юм? Тэр урд нь таныг хэзээ ч орхидоггүй байсан.
Аву: Юйсю өнөөдөр намайг хамгаалж байгаад ноцтой шархадсан. Тиймээс түүнийг эмчлүүлэхээр ордонд үлдээсэн юм.
Сун: Та ордонд аюулд орсон юм уу? тэгээд зүгээр үү?
Аву: Би зүгээр. Харин Юйсю үхлийн шарх авсан. Оточ түүнийг амьд гарахад хэцүү гэж хэлсэн. Хэрэв тэр... Бурхан түүнийг энх тунх, эрүүл болоход нь туслаг.
Сун: Та санаа зоволтгүй, гүнж ээ. Юйсю үргэлж хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй бүсгүй. Тэр үүнийг давж гарч чадна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Гүнжэ ээ, та бодвол өлссөн байх. Яваад идэх юм аваад ир.
Эм: Жа.
Эм: Гүнж ээ, ордноос мэдээч ирсэн, Юйсюгийн бие улам муудсан гэнэ.
Аву: Юу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Миний гурван хөвгүүдээс чи хамгийн зоригтой, ухаалаг байх юм гэж би хэзээ ч бодсонгүй.
Цзы Лю: Цзылун, Зитан хоёр ээжүүдтэйгээ байж, бүр нялх байхаасаа ээж нартайгаа өссөн. Харин надад байгаагүй. Тиймээс би юу ч хийж чадахгүй, хэрэв...
Хаан: Энэ миний буруу. Би өөрийнхөө биеийг сайн мэднэ. Би удахгүй үхнэ. Ван овогтныг ялахын тулд бүх хүчин чармайлтаа дайчилмаар байна. Харамсалтай нь, Се овогт хэдийн байхгүй болсон. Вэнь Цзуншэн шоронд байгаа. Ордон бүхэлдээ Ван Линьийн бүрэн эрхшээлд орсон. Түүгээр ч барахгүй хүргэн нь олон сая хүчирхэг цэргүүдийг удирддаг. Удахгүй манай улс Ваны мэдэлд очих байх.
Цзы Лю: Үгүй ээ. Аав аа, та сэтгэлээр унаж болохгүй. Одоогийн байдал гэвэл, биднийг харанхуйд нуугдаж байх үед дайснууд амархан бай. Аав аа, хэрэв та ард иргэдэд босогчдыг дарах уриалгатай нууц тушаал бичиж, би түүнийг чинь өмнөд мужуудад тарааж, тэндэхийн үнэнч армитай холбоо тогтоох хүнийг олно. Хэдэн зуугаараа хариу өгөх байх, тэд босогчдыг дарж, таныг зовлонгоос ангижруулна. Болгоомжтой, ааваа.
Цзинь: Баярлалаа, ханхүү. Хаантан, таны амрах цаг болсон байна. Би таныг оронд чинь хэвтүүлье. Чи явж болно.
Хаан: Зитан.
Цзы Лю: Би энд байна.
Хаан: Би ядарчээ, тиймээс унтмаар байна. Чи маргааш хүрч ирж болно.
Цзы Лю: Тэгье ээ. Сайхан амраарай, ааваа.
Цзинь: Эрхэм дээдэс ээ, та яг 3-р ханхүү шиг хүндтэй нэгэн билээ.
Цзы Лю: Би зөвхөн аавдаа санаа тавьж байна. Өөр юм байхгүй.
Цзинь: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Аву: Шэн оточ оо, юу болсон бэ?
Шэн: Гүнж ээ, Юйсю маш өндөр халуурч байна. Түүний амьсгаа нь гэнэт хурдсаж эхэлсэн. Тэр өнөө шөнөдөө тэсэхгүй байх гэхээс би эмээж байна. Тиймээс танд дуулгаж, таныг үүнд сэтгэл санааны бэлтгэлтэй байлгах гэсэн юм.
Аву: Би бэлтгэлтэй байхыг хүсэхгүй. Юйсюг амьд үлдэээсэй л гэж хүсч байна.
Шэн: Гэхдээ... зүү эмчилгээ... Энэ түүний амийг аварч мэднэ. Гэвч энэ дэндүү осолтой. Тэр тэсэхгүй байх гэхээс эмээж байна.
Аву: Хэрэв та энэ аргыг хэрэглэхгүй бол, түүнийг аврах өөр ямар нэг арга байна уу?
Шэн: Байхгүй.
Аву: Тэгвэл энэ аргаа хэрэглэ.
Шэн: Жа. Гүнж ээ, хэрэв хоёр хоногт түүний халуун буухгүй бол хорвоо дээр хэн ч түүнийг аварч чадахгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Ах аа, яг бидний бодсоноор боллоо. Вэнь овогт Се Юаны хэрэгтэй холбоотой байж.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home