Rebel princess 20

Үргэлжлэл:  00:45:34

Ма Яо           хаан

Ма Цзылун          хааны ууган хүү

Ма Цзы Лю         хааны 2-р хүү

Ван Линь             Тэргүүн сайд

Ван Сюй                       дүү нь

Ван Су           тэргүүн сайдын хүү

Вэнь Цзуншэн    туслах

Панг Гуй                      нууц харуулын толгойлогч

Хуань            гүн

Цзинь Цюань      ордны тайган

Сюэ Даоань ордны тайган

------------------------------------------

Ван Сюань /Аву/       тэргүүн сайдын охин

Ван Хуаньси хатан хаан

Юйсю            Авугийн шивэгчин    

Хуань Ми                    Су-ийн эхнэр

Цзинминь                   Авугийн эх

Цзиньэр                       шивэгчин

-----------------------------------------------------------------------------------------------------------

20 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Эрхэм гүнж буцаад ирлээ. Эрхэм гүнж буцаад ирлээ.

Эр:        Тавтай морил, эрхэм гүнж ээ.

Бүгд:    Тавтай морил, эрхэм гүнж ээ.

Юйсю: Ахайтан, энэ нийслэл дахь бидний ордон юм уу? Энэ ордон Ниншоуд байснаас ч илүү том, сүрлэг юмаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эмс:     Тавтай морил, эрхэм гүнжээ.

Аву:     Ах аа. Намайг тавиач.

Су:        Намайг барь л даа.

Аву:     Хүлээ, тэгээд хараарай.

Су:        Эхлээд намайг барь. Чи нөхөрт гарсан атлаа ахыгаа тэвэрсээр байх юм уу? санаа зовохгүй байна уу?

Аву:     Үгүй ээ. Би нөхөрт гарсан ч гэсэн та миний ах хэвээрээ.

Су:        Ойлголоо.  чамайг нэг анхааралтай харж болох уу? Чи турсан харагдаж байна.

Аву:     намайг яаж ингэж хэлдэг байна аа? Та ч гэсэн ядарсан харагдаж байна.

Су:        Би чамд юу бэлдсэнийг та даа.

Аву:     Та надад өөр юу бэлддэг юм?

Су:        Энд нийслэлийн хамгийн сайн дарснууд байгаа.

Аву:     Ах аа, та гурав хоногийн турш тэмдэглэх гэж байна уу?

Су:        Аву, надад чамаас асуух юм байна. Харин чи шударгаар хариулаарай. Сяо Ци та хоёр бие биедээ таалагддаг гэж  сонссон. Энэ үнэн үү? Тийм байж. Одоо би тайвширч болох нь.

Аву:     Ээж яагаад гэртээ байхгүй байна?

Су:        Би мэдэж байсан, чи эхлээд гэртээ очно. тэнд ээжийг олохгүй болохоор над руу ирнэ. Гэхдээ Ючжан эзэнтний өргөө их ядмаг. Тиймээс би чамайг баярлуулах гэж хэдэн шивэгчингүүд авчирсан юм.

Аву:     Ээж яагаад Сиань сүмд үлдсэн юм?

Су:        Ээж гэрт чимээ шуугиантай гэж боддог, тиймээс, Сиань сүмд тайван амьдрахыг хүссэн. Би чамд хэлж байсан. Өнөөдөр оройтсон байна.  маргааш чамайг ээжид хүргэж өгье. 

Аву:     Ах аа, энд юу болсныг надад хэлж өгөөч.

Су:        Чи яагаад мартаж болдоггүй юм? Эзэн хаан нойрноосоо сэрснээс хойш хагас ухаантай болсон. Ямар ч арга хэрэглээд тэр дээрдэхгүй байна. Үүнийг  чамд яримааргүй байсан юм. Энэ бүх он жилүүдэд аав, нагац эгч хоёр ордныг удирдаж байна. Манай ээж эгчмэд гүнж, бас эзэн хааны эгч нь. Ийм зүйлтэй учирсан ээж яаж нөхрийнхөө царайг харах юм? Яаж эзэн хааныг харах юм?

Аву:     Ван овогт эрх мэдэлтэй болсон. Аав, нагац эгч хоёр өөр юу хүссэн юм? Ээжид санаа тавьж байгаа хүн байна уу?

Су:        Хэн нэгэн тэглээ гэхэд, энэ юуг өөрчлөх юм?  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ван:     Болно. У Цянь,  өөрийгөө хар даа. Хэрэв чи мэдсэн юм бол яах гэж тийм зүйл хийдэг байна?

У:          Намайг тамлахаа болиоч. Би мэдэж байгаа бүхнээ хэлсэн.

Ван:     надад үнэхээр бүгдийг хэлсэн гэж үү?

У:          Се гүнтэн надад тушаасан. Тэр бүр эхнэрийг минь алсан.

Ван:     У Цянь, босогчидтой хуйвалдвал цаазлуулах ялтай гэдгийг чи мэдэх ёстой. Чи тэргүүн сайдын шавь байсан болохоор, тэр чамд гэмт хэргээ цайруулах боломж өгсөн. Се гүн үхсэний дараа нотлох баримт олдохгүй гэж битгий бодоорой. Гэхдээ үүний ард хэн байгааг илчилвэл энэ чиний амийг аварч магадгүй юм.

У:          Түүний шавь аа? Тэргүүн сайд намайг өөрийнхөө нохдын нэг гэж боддог байсан.

Ван:     Нохой? Ямар олон хүмүүс түүний нохой болохыг хүсдэгийг  мэдэх үү? Үргэлжлүүлэн жанч.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзы Лю:       Юу? Ван Сюйгийнд У Цянь байгаа гэнэ ээ? Би чамд түүнийг замд нь хөнөө гэж хэлээгүй билүү? Азгүй амьтан.

Цао:     Эрхэм дээдэс ээ. Бид буруугүй. Хааны хатан Ючжан өөрийнхөө нууц хамгаалагчдаас У Цянийг нууцаар дагаж явахын хүссэн байна лээ. Тэд Хуэйчжоугаас гарсан даруйдаа бидний мөрдлөгөөс мултарч чадсан. Тэд нийслэлд очингуутаа У Цянийг генералд барьж өгсөн.

Цзы Лю:       Аву. Сайхан чаджээ. Миний хүмүүсийг мэхэлж чадсан байна. Ван Сюй. Түүнд хэрэг улайлгах хэрцгий олон аргууд байдаг, хэн ч тэрийг тэсэж байгаагүй. Бас У Цянь үхэхээс айдаг. Тэр нууцыг хадгалж чадна гэж үү?

Пинг:   Эрхэм дээдэс ээ, санаа зоволтгүй. Миний олж мэдсэнээр, У Цянь улайгаагүй, тэр бүх бурууг Се Юаньд тохсон байна. Тэр таныг, бас Хуань гүнтэнг барьж өгөөгүй гэсэн.

Цзы Лю:       Амаа хамхи. Би чамд хэлчихье. Зөвхөн үхсэн хүн хэнийг ч тайвшруулж чадна. Эндээс гар.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Миний харсан бүх юм танил санагдах юм. Энэ надад хуримын анхны шөнийг бодоход хүргэлээ. Сяо Ци явж, би хуримын орон дээр цор ганцаараа үлдэж, үүр цайтал хувцастайгаа унтсан. Аз болоход, бидний өнгөрсөн бүхэн бид хоёрыг салгаж чадаагүй.

Сяо:      Бид өнгөрсөн бүхнээ насан туршдаа хадгалах болно.

Аву:     Бид өнгөрсөн бүхнээ насан туршдаа хадгалах болно. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Одоо нийслэл тайван байгаа мэт боловч тун удахгүй шуурга болно. Эцсийн эцэст, би нагац эгч, ээж шигээ болж, би өөрийнхөө хувь заяатайгаа эвлэрнэ, учир нь хэн ч түүнээс нуугдаж чадахгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Би биш! Би биш!

Эм:       Яасан бэ, эрхэм дээдэс ээ?

Хатан:  Би биш! Би биш!

Эм:       Эрхэм дээдэс ээ! Хүн байна уу! Хүн байна уу! Хүн байна уу? Эрхэм дээдэс ээ! Эрхэм дээдэс ээ, та дахиад л хар дарж зүүдэллээ. Эрхэм дээдэс ээ, энэ толь. Энэ таны дүрс. Та тайвшир. Энэ дотор хэн ч байхгүй. Хэн ч байхгүй.

Хатан:  Эднийг эндээс гарга! Гарцгаа! Явцгаа! Бүгдээрээ гарцгаа!

Эм:       Тайвшир. Та зүгээр байна.

Эм1:     Эрхэм дээдэс ээ.

Эм:       Босоорой.

Эм1:     Босоорой.

Эм:       Толинд хэн ч байхгүй.       

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Эзэн хаан тайган Сюэтэй уулзъя гэсэн юм. Надад таныг энд ирээч гэж гуйхаас өөр ямар ч арга байсангүй.

Цзинь: Арчаагүй юмнууд! Цаг орой болж. Амрах цаг болсон байна.

Хаан:   Сюэ Даоань.

Цзинь: Эрхэм дээдэс ээ... би Цзинь Цюань. Сюэ Даоань... тэр өвчтэй байгаа. Тэр танд дахиж үйлчлэхгүй,  хаантан. Хаантан, би одоо таныг амраах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Таныг өчигдөр буцаж ирснийг мэдсэн ахайтан урд шөнө огт унтаагүй. Үүр цайхын өмнө тэр таныг нааш нь авчир гэж надад тушаасан юм.

Аву:     Ээж ямаршуу байна?

Сюй:    Ахайтан энх тунх байгаа. Харин дэндүү их санаагаа чилээдэг юм. Та хуримын дараа Хуэйчжоу руу явсанаас хойш Эзэн, ахайтан хоёрын дундах ангал улам томорсоор байсан. Эгчмэд гүнж язгууртан хүн, уг нь тэр энд хүүхдүүд, ач нартайгаа хамт баярлаж баймаар, гэтэл одоо зөвхөн будда л ахайтанд хань болж байна.

Аву:     Ээж их зовсон байх. Ийм том нийслэлд, тийм том ордон дотор түүнд амар тайван байх газар олдсонгүй. Энэ сүм ээжийн амар амгалан байх цорын ганц газар.  

Сюй:    Гүнж ээ, та түүнтэй уулзахдаа сэтгэлийг нь сэргээхийн тулд ямар нэг баяртай зүйл хэлээрэй.     

Аву:     ойлголоо.      

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Ээж ээ!

Цзин:   Аву.

Аву:     Ээж ээ!

Цзин:   Ашгүй чи буцаад ирлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Ээж ээ, надтай хамт гэртээ хар л даа. Сүмд хүйтэн, бас чийгтэй.  Таныг  энд амьдруулмааргүй байна.

Цзин:   Гэр ээ? Надад дахиад гэр орон байхгүй. Чамайг эрүүл саруул, аюулгүй буцаж ирснийг хараад санаа зовохооргүй боллоо.

Аву:     Танд санаа зовох юмгүй гэж хэн хэлсэн юм? Аав, ах хоёр таныг гэртээ хүлээж байгаа.

Цзин:   Чи нөхөрт гарсан. Чиний ах ч гэсэн эхнэртэй, шивэгчингүүдтэй. Тэргүүн сайдын өргөө Ван овогтны мэдлийнх болсон. Би гүнж. уг  нь ордонд буцаж очих ёстой. Гэвч ордонд би эгчмэд гүнж байхдаа бүх насаараа сул дорой, хэрэггүй хүн байсан. Чамайг балласанд намайг уучлаарай.

Аву:     Ээжээ, битгий тэгж яриач. Энэ бүхэн миний буруу. Таныг би орхих ёсгүй байсан юм. Та цор ганцаараа, тусламжгүй үед нь би нуугдаж, гэр бүлийн асуудалд хайхрамжгүй хандах ёсгүй байсан. Ааваас захиа авсан болохоор л буцаж ирсэн юм. Аав таныг хүндээр өвдсөн гэж хэлсэн.

Цзин:   Чи аавыгаа ойлгодоггүй юм уу? Тэр бүх насаараа омог бардам амьдарсан. Түүний   санааг зовоосон ганцхан зүйл нь надтай гэрлэх байсан.

Аву:     Гэхдээ миний санахын, аав та хоёрт гэр бүлийн гүнзгий хайр байсан ш дээ.

Цзин:   Чи Хан шивэгчинг мэдэх үү?

Аву:     Хан шивэгчээн? Би Сюйгээс түүний тухай сонссон санагдах юм. Хан бол аавын цорын ганц шивэгчин нь байсан. Гэхдээ,  намайг төрөхөөс ч өмнө өвчнөөр өөд болсон.

Цзин:   Тэр өвчнөөр нас бараагүй. Хан шивэгчинд миний ээж хортой дарс өгсөн юм. Тэр яг аавын чинь өмнө үхсэн.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Эрхэм дээдэс ээ, энэ миний буруу. Түүнийг өршөөн хэлтрүүлээч. Би амлаж байна,  дахиж түүнтэй хэзээ ч уулзахгүй.

Эм:       Нэгэнт чи түүний өмнөөс гуйсан болохоор, хүсэлтийг чинь биелүүлж, түүнд хурдан үхэл бэлэглэе. Зарц! Түүнд хортой дарс өг.  

Эм:       Ээж ээ, та...

Хан:     Эрхэм дээдэс ээ, намайг өршөөгөөч дээ! Лин, надад туслаач!

Эм:       Ээжээ...

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Дараа нь яасан?

Цзин:   Дараа нь би буруутайгаа мэдэрч, аавын чинь өмнө хүлцэнгүй хүн болсон доо. Миний гүнжийн ихэмсэг зан ч үгүй болсон. Энэ олон жилийн дараа аав чинь үүнийг мартсан байх гэж боддог байлаа. Ах чинь гэрлэсэн тэр жилийг хүртэл...

Аву:     Надад ахын гэрлэж байсан там тум дурсамж л байдаг. Тэр жил би 12-той байсан байх.

Цзин:   хүүдээ үзэсгэлэнтэй, удам сайтай гэр бүлээс эхнэр сонгохыг чин сэтгэлээсээ хүссэн. Харин аав чинь үүний эсрэг байсан юм. Би яагаад гэж асуусан. Тэр гэрлэхээс ч араггүй сайн эмэгтэй байдаг юм гэж хэлсэн. Удам судар чухал биш гэсэн юм. Су-д ч гэсэн  бүсгүй таалагдсан. Түүнийг Хуань Ми гэдэг.

Аву:     Түүнд Хуань Ми таалагдсан гэж үү? Гэхдээ тэр хоёр бие биедээ хайргүй юм шиг байдаг. Бэр эгч тайван, хүлээцтэй. Би түүнийг инээж байхыг ер хараагүй.

Цзин:   Хуань Ми ханхүү Цзы Люгийн хууль ёсны эхнэр болохоор сонгогдсоныг Су мэдээгүй. 

Аву:     Цзы Лю?

Цзин:   Би Су-г Хуань Митэй гэрлүүлэхийг хүсээгүй. Гэвч аав чинь зөвшөөрсөн. Маргааш нь аав чинь чиний авга эгчтэй уулзахаар очсон. Хан шивэгчинг үхсэний дараа би аавтай чинь хоёр удаа л ам зөрсөн. Нэг нь чиний гэрлэлтээс болсон, дараа нь чиний ахаас болсон. Тэгэхэд, тэр тийм захирангуй байхыг анх удаа л харсан. Эцэст нь би түүний бодолд юу байсныг олж сонссон.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Би Су-ийн сайн сайхны төлөө зөвшөөрсөн. Су-д ч бүсгүй таалагдсан. Тэр бүсгүй ханхүүтэй гэрлэг л дээ, тэгээд юу гэж? Миний хүүгийн гэрлэлт ханхүүгийн гэрлэлтээс дутахгүй. Хүү чинь дурласан бүсгүйтэйгээ гэрлэнэ, чи баярламаар юм даа.

Цзин:   Яасан огцом өөрчлөлтүүд вэ, чи хааны гэр бүлийг яаж шившиглэх гэж байна?

Линь:   Хааны гэр бүл намайг ер нь хүндэлж байсан уу?

Цзин:   Чи яавал болих хүн бэ?

Линь:   Хэрэв чи хатагтай Ханыг амьдруулж чадвал би бууж өгье.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзин:   Чи төрөхөд хэдхэн өдөр үлдсэн байсан. Дахиад нэг жил хурдан өнгөрсөн.

Аву:     Хэрэв та дурсаж яриагүй бол би энэ тухай бараг мартсан байна. 

Цзин:   Би чиний төрсөн өдрийг сүүлчийн удаа тэмдэглээд хандмаа болох гэж байнаа.

Аву:     Ээж ээ, та заавал тэгэх хэрэгтэй юм уу?

Цзин:   Аву, намайг дахиж ятгах гэсний хэрэггүй. Би өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Гэртээ харь даа.

Сюй:    Гүнж ээ, болгооно уу.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Гүнж ээ. Гүнж ээ. Бүр та ч гэсэн эхийгээ ятгаж чадахгүй гэж үү? Ахайтан үнэхээр хандмаа болох гэж үү?

Аву:     Хэн ч тийм зүйл харахыг хүсэхгүй. Магадгүй, ганцхан хүн ээжийг ятгаж, бодлыг нь өөрчилж мэднэ. Сюй авхай , түрүүлээд яв даа. Би ээжийг байнга эргэж байх болно.

Сюй:    За, гүнж ээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Хоолны цаг боллоо.

У:          Хоол дотогш нь оруулаад өгөхгүй юу?

Эр:        Дотор маш заваан. Хэн чамд хоол зөөх юм? Хүрч ирээд ид.

У:          яаж байна аа?

Эр:        Хэрэв чи үхэхгүй бол эзэнтний санаа амрахгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хуань: Эзэнтээн, надад Сяо Цид хоол хүнс нийлүүлэх үүргийг даалгасан. Энэ түүнийг буулгаж авах сайхан боломж гэж бодож байна.

Цзы Лю:       Хүнс нийлүүлэх ээ? Хуань гүнтэн, хэрэв энэ төлөвлөгөө амжилттай болбол том ажил нугална гэсэн үг.

Хуань: Эзэнтээн, би яг одоо нийслэлээс явах ёстой. Явахаасаа  өмнө танд нэг бэлэг өгөх гэсэн юм. Эзэнтээн, нийслэлээс гадуур гүнгүүд Сяо Ци-ийн армийг тогтоож байх зуур та Бартай пайз, мөн Эзэн хаанаас нууц тушаал авчихвал бид бүх дэлхийг захирах болно.

Цзы Лю:       Хуань гүнтэн, бид тороо тавиад удаж байгаа. Хэрэв бид шувууг барихгүй бол тэр нисэж алга болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ван:     Ах аа, У Цяныг алах туршуулыг яг бидний хамар дор явуулсан байна. Өөр хэн үүнийг хийж чадах вэ?

Линь:   Одоогийн нөхцөл байдлыг бодолцвол, Се Юань, Сюй Шоу нарын учрыг олсон. Энэ шургалуулсан туршуул байх.

Ван:     Энэ дахиад Вэнь Цзуншен биш биз?

Линь:   Санаа зоволтгүй. У Цянь үхсэн. Энэ  асуудлыг тайван орхичих. Би үүний учрыг олно. Тэр хугацаанд Хуань гүнтэй хамтарч аль болох хурдан хоол хүнс цуглуулахыг бод. Үгүй бол надад тавгүй санагдах болно.

Ван:     Мэдлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Хатан хаан чамайг Шицянь ордонд ирж болохгүй гэж тушаасан.

Сюэ:     Эзэн хаан сайн биз дээ?

Эр:        Явж үз!

Сюэ:     Надад жаахан байхыг зөвшөөрөөч дээ.

Эр:        Яв аа, яв, яв!

Сюэ:     Зүгээр л надад жаахан харуулчих.

Эр:        Эндээс яв!

Сюэ:     жаахан  харж зогсоё л доо.

Эр:        Явж үз!

Сюэ:     Би явлаа. Би явлаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Эзэнтээн. Та бүтэн өдрийн турш юу ч идсэнгүй. Босоод ир.

Сюэ:     Би өөрөө босож чадна.

Эр:        энэ махтай шөлийг нууцаар хийсэн юм. Одоо халуунаараа байгаа. Удаанаар идээрэй. Энэ шархыг тань сэдрээхгүй байж мэднэ. Би үүнийг өөрөө хийсэн юм. Та өөртөө итгэлгүй байна уу? Энэ бүх хугацаанд надад сайтар санаа тавьж байлаа. Хэрэв үүнийг чинь мартвал би тэнэг болог.

Сюэ:     Би итгэлтэй байгаа.

Эр:        Эзэнтээн.

Сюэ:     Хүлээж бай. Намайг сонс. Чи миний төлөө нэг юм хийж чадах уу?

Эр:        Надад хэлчих.

Сюэ:     Энийг ав.  үүнийг  хийсний дараа битгий буцаж ирээрэй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзылун:       Өнөөдөр ямар нэг мэдээ байна уу?

Ван:     Хаантан, эрхэм дээдэс ээ, би Ван Сюй. Би өнөөдөр нэг хүний гэмт хэргийг илчлэнэ.

Цзылун:       Генерал аа, та хэнийг буруутгах гэж байна?

Ван:     Вэнь Цзуншэн туслахыг.

Цзылун:       Юу?

Вэнь:   Та эхлээд Се овогтийг устгасан. Одоо миний ээлж үү?

Линь:   Үгээ бодож ярь, Вэнь Цзуншэн туслах аа.

Цзылун:        Ван генерал, надад хэл. Вэнь туслах юугаар буруудсан юм?

Ван:     Сюй Шоу нь Хуланьтай үгсэн хуйвалдаж, Ючжан гүнг, эхнэрийг нь хордуулахыг завдсан. Аз болоход, тэр чадаагүй. Одоо Сюй Шоу Ниншоуд үхсэн. Тэр тэгэх ч ёстой. Гэхдээ ордонд түүний хамсаатнууд байгаа. Би Сюй Шоу дайснуудтай хуйвалдаж байгааг нууцаар мөрдөх тушаал өгсөн юм. Вэньийн өргөөнөөс энэ захиаг олсон. Вэнь Цзуншэний бичгийн хэвийг улс даяар мэднэ.  үүнийг эндүүрэх араггүй. Хаантан, та үүнийг үзэж болгооно уу.

Цзылун:       Энэ үнэхээр түүний бичиг байна. Вэнь Цзуншэн, та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

Вэнь:   Хаантан, худал хуурмаг шиг өршөөлгүй зүйл гэж үгүй билээ. Чи намайг буруутгах гэж хэн нэгнээр миний бичгийн хэвийг дуурайлгаж бичүүлснээс зайлахгүй.

Ван:     Таны бичгийн хэв давтагдашгүй. Бүгд үүнийг мэднэ. Маш олон эрдэмтэд, зохиолчид бүр жаахан ч гэсэн суралцаж чадаагүй.

Цзылун:       Тэргүүн сайд аа, та юу гэж бодож байна?

Линь:   Миний бодлоор, Вэнь туслах хааны шоронд хэд хоног хоригдох ёстой. Хэрэв үнэн нь олдвол, энэ хэрэг түүнтэй ямар ч хамаагүй бол, генерал түүнээс уучлалт гуйх ёстой.

Вэнь:   Ван Линь, хүн бүхэн чиний амбицийг мэддэг. яг одоо намайг ал гэж хаанд хэлж яагаад болохгүй гэж?

Цзылун:       Вэнь Цзуншэн. Тэргүүн сайдын зөв гэж би бодож байна. Та үнэхээр яллагдаагүй байна. яагаад сандраад байгаа юм? Та туслах, гэтэл ямар ч  шалтгаангүй жүжиглэж байна. Та ямар бүдүүлэг байх юм? Миний бодлоор, хэдэн өдөр хоригдсон нь дээр байх.

Ван:     Харуул! Түүнийг аваад яв.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Юйсю, 3-р ханхүүгийн өргөө рүү хүн явуулж, Цзиньэрийг авчруул. Цзитань гэртээ буцаж ирсний дараа түүнд өөр хэн нэгэн үйлчилж байг.

Юйсю: Ахайтан, нэг юм байгаа...

Аву:     Юйсю, чи, Цзиньэр та хоёр... Нэг нь аюул, эрсдэлд дунд надад бараа болж, нөгөө нь намайг өсөхөд хамт байсан. Нууцаар тэгтлээ санаа зовох хэрэггүй. Ойлгосон уу? 

Юйсю: Мэдлээ, ахайтан.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Аву:     Намайг эзэн хаан дуудуулсан уу, хатан хаан уу?

Эр:        Эрхэм дээдэс ээ, энэ хатан хааны тушаал.

Аву:     Ойлголоо.

Эр:        Эрхэм дээдэс ээ, та нөгөөдөр ордонд морилон очно уу. Би таныг тайван орхиё.

Аву:     Хүлээ. Чамайг  урд нь хараагүй юм байна.

Эр:        Би урд нь Цзиньшаны өргөөнд ажиллаж байсан. Намайг саяхнаас Чжаоян ордонд томилсон юм.

Аву:     Тийм байж. ойлголоо.

Эр:        таныг тайван үлдээе, эрхэм дээдэс ээ.      

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэнь:   Хатантан, та дээд төрөлт хүн. Энд  ирэх ёсгүй байсан юм.

Хатан:  надад гомдоод л байна уу?

Вэнь:   таны юу хэлснийг ойлгосонгүй. Хэрэв улс төрийн тухайд бол, би танд  бас Тэргүүн сайдад маш их гомдож байна. Гэвч... хэрэв та өнгөрснийг хэлсэн бол, та тэгж их санаа зовох хэрэггүй.

Хатан:  Бид бүгдэд нь аз жаргалтай, сайхан он жилүүд байсан.

Вэнь:   Харин  хамгийн эмгэнэлт төгсгөлтэйгээр дуусгасан.

Хатан:  Хэрэв буруутгах ёстой бол, язгууртан гаралтай төрсөн биднийг л буруутгах хэрэгтэй. Бидэнд сонголт байдаггүй.

Вэнь:   Тиймдээ. Тухайн үедээ болоод өнгөрсөн. Хуаньси, би үхэхээсээ өмнө тантай хамгийн сүүлчийн удаа уулзлаа. Надад харамсах юм байхгүй. Одоо та явна уу. Гуйя, та явна уу.

Хатан:  Үгүй ээ, би таныг аврахаар ирлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзиньэр:      Ахайтан, би нээрэн...

Эм:       Чи яаж дүр үзүүлж чадаж байна аа! миний төлөвлөгөөг нурааж, бүр Зитаныг ч хохироолоо! Нэгэнт чи хэрэггүйгээс хойш эзэндээ буцаж оч, Зитанд дахиж санаархах хэрэггүй.

Цзиньэр:      Ахайтан, ахайтан! Би бурханаар андгайлъя. Гүнж хандыг уухыг би харсан, гэхдээ ойлгохгүй юм, 3-р ханхүү яагаад одоо болтол түүнийг мартаж чадахгүй байна? Эсвэл... Эсвэл ханд хангалттай хүчтэй биш байх.  танаас гуйя. Надад дахиад нэг ханд өгөөч. Би танд амлая,  дахиад яасан ч алдаа гаргахгүй.

Эм:       Чи 3-р ханхүүгийн төлөө юу ч хийхэд бэлэн үү?

Цзиньэр:      Би 3-р ханхүүгийн төлөө юу ч хийхэд бэлэн байна.  

Эм:       Чи Ючжаны өргөөнд буцаж очих хэрэгтэй, тэгээд Ван Сюаны бараа болж яв.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэнь:   Юу? Намайг аврах аа? Тэргүүн сайд намайг алахыг хүсдэг, гэтэл та намайг аврах гэж үү? Миний санахын, урд нь зөвхөн Тэргүүн сайдын хэлснээр болдог байх үед та намайг аварч чадахгүй байх байсан. Харин одоо та эрх  мэдэлтэй хатан хаан, харин би ердөө л хоригдол. Ердөө хоёрхон алхам бидний хооронд мянган бээрийн ангал үүсгэсэн. Өөр өөр зорилготой хүмүүс хамт санаа нэгтэй байдаггүй. Та өнгөрсөнд санаа зовдогоо болих хэрэгтэй.

Хатан:  Миний ах таныг алахыг хүссэн, учир нь та манай гэр бүлийн эсрэг явсан болохоор. Се овогт эрх мэдлээ алдсан, гэвч та бууж өгөхийг хүсдэггүй. Та намайг буруутгадагийг би мэднэ. Би танаас урвасан. Гэвч одоо танд хохирол учруулахыг  ахад зөвшөөрөхгүй. Хэрэв та угсаа залгамжлах хаан хүүгийн талд орвол би таны амийг авраад зогсохгүй, анхны байр сууринд нь чинь аваачина.

Вэнь:   Эрхэм дээдэс ээ, та хэтэрхий тэвчээргүй байна. Эзэн хаан амьд хэвээрээ байгаа. Та яаж ийм өөдгүй муухай зүйл хэлж чаддаг байна?

Хатан:  Тэр надтай гэрлэж, миний гэр бүлийн дэмжлэгийг авсан учраас хаанд ширээнд суусан. Хэрэв тэр өөр угсаа залгамжлах ханхүү хүсч байвал манай гэр бүлээс зөвшөөрөл асуух ёстой.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home