Rebel princess 19

Rebel princess -19

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин

Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал

Жи: эр, Жиннин ван, хаантны дүү

Му: эр, Му Лиан жанжин, Ву ахайтны дүү

П: эр, Пан Гүй, Вангийн  нууц хамгаалагч

 

Гарчиг:

19-р анги

Жин: Өнгөрсөн хугацаанд Жин арь гуравдугаар ханхүүгийн өргөөнд байсан. Гадуур бараг гараагүй. Гуравдугаар ханхүү ч гэсэн өргөөндөө байдаг байсан. Цуу ярианаас сонсоход хаантан дахиад чилээрхсэн гэсэн. Энийг хэлэх хэрэггүй байж. Хаантанд танд сайн байсан болохоор... та гуниглаж байгаа байх.

Аву: Тийм ээ, гунигтай байна.

Ю: Гүнжтэн цай авчирлаа.

Жин: Гүнжтэн. Өдөржин дарс уусан болохоор одоо цай уу. Согтчихно.

Аву: Тийм ээ, согтох нь.

Жин: Гүнжтэн. Би гуравдугаар ханхүүг дагаж ирсэн. Тэрнийг харж асрах хүн байхгүй. Тийм болохоор...

Аву: Мэдлээ. Явж тэрнийг асар. Нийслэлд очсоны дараа чамайг эргүүлж авъя.

Жин: За. Гүнжтэн, тэгвэл би явлаа.

Ю: Орой болчихож. Гүнж та эртхэн амар. Би ус аваад ирье.

Аву: За. Жин арь. Яасан?

Жин: Би... Гүнжтэн. Цайгаа уугаарай.

Аву: Чи ирсэн нь сайн хэрэг. Яв даа.

Ю: Жин арь эгч ээ.

Жин: Аан?

Ю: Гүнжтэн тантай уулзаагүй удсан болохоор таныг дуудаж байна. Би цай хийгээд бас амттан аваад очъё.  

Жин: Тэгвэл... чамд гялайлаа.

Эр: Чимээгүй. Чимээгүй. Угсаа залгамжлах гүнж явууллаа. Южан гүнжтэй уулзаад ирсэн үү?

Жин: Яаж мэдсэн юм?

Эр: Угсаа залгамжлах гүнжийн хэлснийг хийсэн үү?

Жин: Тэр танг... цайнд нь хийчихсэн. Уухыг нь өөрийнхөө нүдээр харсан.

Эм: Юу тэрнийг надад орхи. Явж гүнжийг хамгааал!

Юу: За.

Сон: Хуйжоу амар тайван болсон. Гүнжийг хэн хороохыг хүсдэг байна?

Юу: Сая үнэхээр аюултай байсан. Азаар бид мэдлээ.

Ю: Зүгээр ээ. Сон жанжин байгаа юм чинь. Гүнжийг цагаа олж аварлаа.

Эм: А Юу.

Юу:Аан?

Эм: Гүнжийг сайн хамгаалаарай, ялангуяа шөнө.

Юу: Аан.

Эм: Маргааш өглөө хөдлөхөөс нааш яасан ч тайвширч болохгүй.

Юу: Аан.

Ю: Сон жанжин байгаа юм чинь.

****************

Аву: Му ахайтан. Санаа бүү зов. Му жанжин их хувь нэмэр оруулсан. Сайхан сэтгэлтэй хүн болохоор эрт орой хэзээ нэгэн цагт зэрэг дэв ахиж л таараа.

М: Гялайлаа, гүнжтэн. Өнөөдөр салаад дахин хэзээ уулзахыг мэдэхгүй. Нийслэлд очоод санасан хэрэг тань саадгүй бүтнэ гэж найдъя.

Аву: Хуйшин. Гашуудаж дуусаад нийслэлд байдаг Южан вангийн өргөөнд ирээрэй.

Хуй: Гүнжтэнд гялайлаа.

Аву: Энэ хүүхдийг сайн харж хандаарай.

М: Гүнж та санаа амар бай.

Аву: Му жанжин. Дараа уулзъя.

Му: Му Лиан, таны урмыг хугалахгүй ээ.  

Хүмүүс: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн... Энийг замдаа идээрэй. Энийг танд авчирлаа. Энийг би өөрөө тарьсан юм. Гүнжтэн энийг аваад яв. Гүнжтэн энийг танд.

Аву: Иргэд ээ. Та нарт талархлаа.

Эм: Энийг замдаа хэрэглээрэй.

Аву: Та бүхэн өөрсдөө хэрэглээрэй.

Эм: Гүнжтэн энийг авчих л даа.

Хүмүүс: Гүнжтэн, энийг танд. Та аваад яв л даа.  Энэ шинэхэн өндөг байгаа юм. Тийм ээ, танд авчирсан юм.

Аву: Дараа дахиад ирнэ ээ. Хуйжоуд зочлохоор ирье.

Хүмүүс: Энийг аваад яв аа. Энийг авчих л даа. Энийг танд авчирсан юм. Энийг замдаа идээрэй. Энийг танд авчирлаа.

Охин: Эгч ээ.

********************* 

Шу: Ах аа.

Аав: Шао Чигийн дэргэд байрлуулсан хүнээс яагаад хэл чимээ ирэхгүй байна?

Шу: Бидний нууцаар байрлуулсан хүн гэдгийг мэдсэн байж магадгүй. Өөр хүн явуулах аа?

Аав: Хэрэггүй. Аву удахгүй нийслэлд ирнэ. Дахин төвөг удах хэрэггүй. Авутай хамт Ву Чианыг нийслэлд авчирха нь чухал. Тэрнийг сайн хамгаалж хэний хийсэн хэрэг болохыг мэдэх хэрэгтэй. Хугацаа бага байна.

Шу: Мэдлээ. Өөр нэг юм байна. Та намайг Шу Шоугийн өргөөг нэгж гэсэн. Тэрний өргөөнөөс Вэн Жоншэний Шу Шоуд бичсэн захиаг олсон. Шао Чий хороох тухай дурдаагүй байсан ч, эрхэм дээдэс, Ши Юан хоёртой холбоотой байх.

Аав: Эрт дээр үеэс эзэн хаан, түшмэлүүд ойлголцож чадахгүй бол улс орон сүйрдэг уламжлалтай байсан.

****************

Тай: Багш аа.

Д:   Жин тайган. Ямар хэрэг гараа вэ?

Тай: Хатантан хаантанд тан уулгахаар явууллаа.

Д: Аан? Шичиан өргөөний хэргийг чи хариуцдаг болоо юу?

Тай: Багш аа. Би тушаал биелүүлж байгаа төдий.

Д: Аан... Хаантан хаан ширээнд сууснаас хойш... хаантны хүртэх эдийг зөвхөн би хариуцсаар ирсэн. Жин тайган. Ямар нэг юм болбол цаазаар авах ялаас мултарч чадна гэж бодож байна уу? Нааш нь өг.

Тай:  Мэдлээ.

Д: Юугаа харсан юм? Яваад ус аваад ир.

Тай: Аан. За.

Д: Хаантан. Тангаа уух цаг болж.

Хаан: Тан уу? Тан мөн үү?

Д: Тийм ээ.

Тай: Тийм ээ.

Д: Хаантан нойрсож байгаа. Хэнийг ч оруулж болохгүй. 

Эр: Мэдлээ.

******************

Тай: Жин Чуан би...

Эм2: Чшш...

Тай: Хатантанд хэлэх чухал зүйл байна.

Эм2: Хатантны бие чилээрхсэн. Шөнө унтаж чадахгүй байгаа. Одоо амарч байна.  Хэн ч саад болж болохгүй.

Тай: Хэлэх чухал зүйл байна.

Эм2: Тэнгэр нурсан ч  орж болохгүй. Дараа ир.

Тай: Тэр... Авхай.  

Эм: Юу хийгээд байгаа  юм? Юу хийж байгаа чинь энэ вэ?

Тай: Авхай, энэ маш чухал хэрэг. Тийм биш бол хичнээн зоригтой байлаа ч хатантанд саад болж түвдэхгүй.

Эм: Дээдэс ээ. Дээдэс ээ.

Хат: Юу болоо вэ? Яагаад хашгичаад байгаа юм?

Эм: Жин Чуан хаантны танг сольсон гэж хэллээ.

Хат: Хаантан танг уугаагүй гэсэн үг үү?

****************

Ху: Вантан. Тануулууд нийслэлээс умард зүг хүртэл цуу яриа тархсан гэж хэллээ. Канпин ван, Анши тайж, Шинюан тайж, Вудин тайж, Чэндэ тайж гээд бүгд тугаал авсан боловч хаалгаа нээхээс татшалзсан байна.  Тэд...

Шао: Юу гэж?

Ху: Тэд... Хаантны бие чилээрхсэнийг мэдэхгүй хүн үгүй. Тэргүүн сайд хаантныг хянаж, захирч байгаа. Цэргийн эрхийг бусад овгууд авсан. Жианнин ван хааны эргэн тойронд байгаа хорон санаатнуудыг цэвэрлэх зорилготой гэж ярьж байна. Та тэргүүн сайдын хүргэн болохоор...

Шао: Жианнин ван хааны эргэн тойронд байгаа хорон санаатнуудыг цэвэрлэх ээ? Тэргүүн сайд өөрийн гэсэн зорилготой. Жианнин ван ч бас өөр зүйл хүсч байгаа.

Ху: Вантан. Жинан тайж биднийг дайран өнгөрөхийг зөвшөөрч хаалгаа нээсэн. Бид орох уу, яах вэ?

Шао: Жинан тайж?  Жинан тайжийн газар нутаг голд нь байдаг. Тэгэхээр... Жианнин ван болоод өмнөдийн ноёд биднийг хүрээлсэн байгаа гэсэн үг. Тэд нэгдэж чадвал бидэнд аюултай. 

****************

Ю: Гүнжтэн. Гуравдугаар ханхүү биднийг энэ хүртэл дагасан. Яагаад хаалган дээр үлдчихэв? Хөөх. Нийслэл ч гоё юм аа.

Аву: Эргээд ирчихлээ.

Ю: Гүнжтэн. Та эргэж ирэхийг хүссэн. Гэтэл юунд санаагаа чилээнэ вэ?

Аву: Ээждээ санаа зовоод байна.

Ю: Тэргүүн сайд, ууган гүнж хоёр таны ирж байгааг мэдэж байгаа. Баяртай байгаа байх.

Аву: Сон жанжинд эхлээд ээж дээр очъё гэж мэдэгд.

Ю: За, гүнжтэн. Сон жанжин. Гүнжтэн эхлээд тэргүүн сайдын өргөөнд очъё гэж байна.

Сон: Ойлголоо. Тэргүүн сайдын өргөө рүү.

*****************

А: Чужианы хуурай бал мөн үү?

Эр: Тийм ээ.

А: Мэйжиан цайгаа шингэн хийгээрэй.

Эр: Бэлдчихсэн байгаа.

А: Бас..

Эр: Санаа бүү зов. Гүнжийн дуртай бүх зүйлийг бэлдсэн. Бүгдийг сайн бэлдсэн байгаа.

А: Аан.

Аав: Ван Ан.

А: Тэргүүн сайд аа.

Аав: Загасны шөлөнд багахан цагаан гаа хий. Аву загасны үнэрт дургүй.

А: Мэдлээ.

Эр: Тэргүүн сайд аа. Южан гүнжийн цуваа хотод орж ирсэн. Наашаа ирж явна.

Аав: ван Ан. Явж угт.

Ю: Гүнжтэн, ирчихлээ.

Аву: Ирчихлээ.

А: Гүнжтэн. Та ирэв үү. Таны аюулд орсныг дуулаад зүрх амаар гарчих шахсан. Одоо л нэг юм сэтгэл амарч байна.

Аву: Санааг чинь зовоочихлоо. Миний эзгүйд бүх зүйл сайн байсан уу?

А: Тийм ээ, сайн байгаа. Та морил. Морил. Тэргүү сайд таныг хүлээж байгаа.   Гүнжтэн, морил. 

Аав: Аву.

Аву: Аавын амгаланг айлтгая.

Аав: Аву. Дээшээ бос. Их зовлоо.

Аву: Ээж, ах хоёр хаана байна?

А: Залуу ноёнтон өнөөдөр...

Аав:  Дотогшоо оръё. Ороод ярилцъя.

А: Гүнжтэн. Юаншаны Мэйжиан цай, Чужианы хуурай бал, баруун нутгийн амтат гуа, Ланяагийн дарс зэхсэн. Тэргүүн сайд өглөө бэлд гэж айлдсан юм.

Аву: Ингэж бэлдсэнийг хараад зочин уу, эзэн үү гэдэгээ мэдэхгүй л байна.

Аав: Идэцгээе.

Аву: Ван ан. Ээж, ах хоёр хаана байна?

Аав: Хуйжоуд чамайг аюулд орсныг дуулаад ээж чинь бие нь чилээрхэж хэвтэрт орсон. Чамайг аюулаас мултарсныг сонсоод бие нь дээрдэж байгаа. Одоо... Ци ань хийдэд амарч, биеэ сувилж байгаа.

Аву: Ээж миний ирж байгааг мэдээгүй хэрэг үү?

Аав: Чи ирсэн болохоор би маргааш хүн явуудж авчруулъя.

Аву: Ээж чимээ шуугианд дургүй. Би Ци Ань хийдэд очиж амрыг нь эрье.

Аав: Өдийд ээж чинь бурханд залбирч байгаа. Маргааш өглөө оч. Маргааш Ван Анаар хүргүүлье.

Аву: Ээжийгээ санаад байна.

Аав: Аву. Дөнгөж ирчихээд... надтай зоог барьж болохгүй гэж үү? Аву Шао Чи чамд сайн хандаж байгаа юу?

Аву: Ван овгийн дүрэмд хоолны болоод унтах цагаар ярьж болохгүй гэсэн байдаг. Би явъя даа.

Аав: Ван Ан. Амтат жигнэмэг...

**********************

Зи: Аав аа. Аав аа. Хүү нь байна.

Хаан:  Хүү нь байна.

Зи: Аав аа, та юм хэлэв үү? Шүэ тайган.

Д: Байна.

Зи: Аав ухаан ороод удаж байна. Олон анагаах дом хэрэглэж байхад яагаад дээрдэхгүй байна?

Д: Ордны оточ биед нь байсан хор бүрэн гадагшлаагүйгээс болсон гэж айлдсан.

Зи: Надад хэл дээ. Аав хэзээ бүрэн эдгэх вэ?

Хат: Хаан аав чинь хэзээ ч эдгэхгүй байх.

Зи: Ээж ээ. Та яаж ингэж хэлж чадаж байна аа?

Хат: Шүэ тайган өдөр шөнөгүй асарч, яаж ч хичээсэн бие нь дээрдэхгүй байна.

Зи: Ээж ээ, юу гэсэн үг вэ?

Д: Хатны хэлсэн үг намайг айлгаж байна.

Хат: Айх аа? Шүэ тайган айдаг байсан юм уу? Жин Чуан.

Тай: Байна.

Зи: Энэ аавын уух ёстой тан бус уу?

Хат: Тийм ээ. Энэ тангуудыг аав чинь уух ёстой байсан. Гэтэл Шүэ тайган аавд чинь өгөөгүй байна. Шүэ Дао Ан, чи юу хийгээд байгаа юм?

Д: Үгүй ээ.

Зи: Байз! Ээж ээ. Шүэ Дао Ан аавын үнэнч туслах. Тэр үргэлж үнэнч байсан. Шалтгаан байх ёстой.

Хат: Лон арь. Хорон санаат хүмүүс байдгийг мэдэх хэрэгтэй. Хунтайжийг бодоод амийг чинь хэлтрүүлье. Харин чамайг их тайганы албанаас чөлөөлж, Жиншан ордон хүнд хүчир ажил хийлгэхээр шийтгэж байна. Шичиан ордонд дахин энэ насандаа хөл тавьж болохгүй.

Д: Би буруугүй. Миний буруу биш... Миний буруу биш...

Зи: Ээж ээ.

Хат: Лон арь. Лон арь.  Ордонд заримдаа хамгийн дотны хүнээсээ ч болгоомжлох хэрэгтэй болдог юм. Ээж  нь энийг чиний бас аавын чинь төлөө хийж байна.

Зи: Хүү би ойлголоо.

Хат: Сайн хүү. Одоо өргөөндөө буц. Ээж нь хаантныг өөрийн биеэр асрах болно. За юу?

Зи: Ээж ээ. Аавын ухаан нь бүдэг бадаг болсон. Дахиад муудалцах хэрэггүй. Надад амал.

Хат: Ээж нь ойлголоо.   Яв даа.

Зи: За. Хүү би явъя даа.

Хат: Жин Чуан.

Тай: Энд байна.

Хат: Өнөөдрөөс чи Шичиан өргөөг хариуц.

Тай: Гялайлаа хатантан минь.

Хат: Хаантанд тангаа уухад нь тусалж бай. Өдөр бүр алгасалгүй уулга.

Тай: Мэдлээ хатантан.

Хат: Өнөөдөр хаантан тангаа уугаагүй байгаа. Хурдан хаантны танг уулга.

Тай: Хатантан, хаантан унтаж байна.

Хат: Сэрээ. Танг өдөр бүр цагт нь уух ёстой. Үгүй бол яаж эдгэх болж байна?

Тай: Мэдлээ.  Хаантан. Хаантан... Хаантан тангаа уу. Хаантан. Хаантан. Тангаа уу.

Хат: Хаантан. Та урт наслаыг хүсэхгүй байна уу? Лао Зигийн мөнхийн танг уувал та урт наслах болно.

Хаан:  Лао Зи ноён...

Хат: Мөнхийн тан.

Хаан:  Мөнхийн тан.

Тай: Хаантан...

Хаан:  Би мөнх насална.

Тай: Хаантан,

Хат: Бүү яар. Бүү яар.

******************

А: Гүнжтэн. Гүнжтэн. Энэ тэргүүн сайдын танд зориулж бэлдсэн гүйхуа амттан.

Аву: Өдийд Гүйхуа хаанаас байдаг билээ?

А: Өдийд ч ховор л доо. Өнгөрсөн намар тэргүүн сайд надаар гүйхуа цэцгийн мод авчруулаад арын хашаанд тарьсан юм. Ордны цэцэрлэгчид  тарьж ургуулдаг болохоор ямар арга хэрэглэснийг мэдэхгүй. Гүйхуа байнга л цэцэглээд байгаа. Гүнжтэн... Энийг танд... Тэргүү сайд, баярлах нь лав.

Шао: Над дээр ахин дахин ирж, намайг охинтойгоо ураг барилдахыг хүссэн нь цэргийн хүчийг өөрийн болгохын төлөө.

*******************

Эр: Наашаа. Хурдан хурдан.

Эр3: Нааш ир...

Эр: Наашаа наашаа.... Халуун шүү, болгоомжтой.

Эр3: Арынх нь. Хурдлаарай. Хурдан, дараагийнх нь. Дараагийнх нь. Хурдан хурдан.

Эр2: Жаахан нэмчих.

Эр: Бүгдэд нь адилхан өгч байгаа. Наадахаараа болго.

Эр2: Ийм жаахан байхад яаж цадах юм? Жаахан нэмчих.

Эр3: Бид хотын гадна хэд хонож байна.

Эр: Дараагийнх нь.

Эр3: Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй. Хүнс нэмж аваагүй байна. Бодолтой идэхгүй бол хэд хоногийн дараа өвсний үндэс идэж мэднэ.

Эр4: Дайн болж байхад хангалттай хоол байхгүй бол яаж тулалдах юм? Бүгд илдээ ч даахааргүй болчихоод байна.

Эр эр эр: Тийм ээ. Тэр үнэн шүү. Яг үнэн.

Эр2: Яасан юм ойлгодоггүй юм? Хичнээн цэрэг байгааг харж байна уу? Та хоёроос өөр ингэж байгаа хүн алга.

Эр4: Юу гэж байгаа юм?

Эр2: Явъя.

Эр3: Алив ээ, алив. Хурдан хурдан хурдан.

Эр: Хурдан хүрээд ир.

Эр3: Дараагийнх нь. Наашаа наашаа. 

Эр: Ноёнтон та...

 Эр3: Вантан, дугаарлах хэрэггүй ээ. Наашаа хүрээд ир. Аан. За за за. Хурдан хурдан хурдан. Май... Хурдан хурдан.

Эр: Гялайлаа.

Эр3: За. Нааш нь...  За за за... Болчихлоо.

Эр: За.

Эр3: Вантан. Би дүүргээд өгье. Вантан. Жанжин. Жанжин. Наашаа... Дахиад нэг хийчихье. Дахиад нэгийг... жанжин...

***************

Лю: Нийслэлд буй Ван Лин. Нийслэлийн гадна буй Шао Чи. Тэднийг буулгаж авах амаргүй.

Х: Ван Линийг ялахыг хүсвэл Шао Чийг хороох хэрэгтэй.

Лю: Хуан гүн. Шао Чигийн захирч буй Ниншуогийн цэрэг... тулааны туршлагатай зоригтой цэргүүд. Тэдэнтэй шууд мөргөлдвөл ялах уу?

Х: Хэн  ч биш, харц гаралтай тэрэнтэй тулалдах шаардлагагүй. Жианнин ван Хуйжоуд ялагдаж... зуун мод газар ухраад байгаа. Үнэндээ Ниншуогийн цэргийн хүнс барагдахыг хүлээж байгаа юм. Худалдаа наймаа эрхэлдэг ноёд анхнаасаа л Шао Чийд дургүй байсан. Шао Чи цэргээ дагуулан дайсныг мөшгиж байгаа болохоор  Пэнзэ, Чужоу, Шилу, Шинжин хотууд тэрэнд хаалгаа нээж өгөөгүй. Цэргийн хүнс байхгүй болсны дараа... гал дээр тос нэмэх болно.

****************

Т: Вантан. Одоохондоо хагас аяга будаатайгаа байна. Хүнс хэд хоногийн  дараа дуусна. 50мянган цэрэг... Жианнин ван дайрахгүй байсан ч, бид Ниншуо руу ухрахаас аргагүй болно.

Я: Язгууртан ноёд бүгд хаалгаа нээхгүй байна. Вантан. Нэгийг нь хороогоод сургамж болговол ямар вэ? Аль нэг хотыг сүйтгээд худалдаан наймаа хийдэг ноёдод юу чаддагаа харуулъя. Цэргүүд ч гэсэн идэх хоолтой болно.

Шао: Бид дээрэмчид болоо юу? Цадчихлаа.

Я: Вантан. Би цатгалан байна. Хоолоо ид.

Ху: Вантан. Өнөө өглөө харвасан юм. Их амттай болсон.

Я: Вантан.

Шао: Алив, цэргүүддээ хуваа.

Ху: Хүрэхгүй шдээ. Ван та идчих. Та цатгалан байвал бид ч гэсэн хүчтэй байна.

Шао: Тан Жин. Гурав хоногийн дотор хүнс ирэхгүй бол ухарна.

Т: Вантан. Ниншуогийн цэрэг ухарч байсан удаагүй.

Шао: Тэгвэл Ниншоугийн цэрэг анх удаа ухрах нь. Ухар!

Ху: Ниншуогийн цэрэг ухарч болохгүй.

Шао: Гуанлэй. Энэ тахиаг шархадсан цэргүүдэд аваачиж өг.

Ху: Би вантанг олон жил дагасан. Хэзээ ч ийм байдалд орж байсангүй. Тулаанд ялчихаад... ялсны дараа яаж ухарж болох юм? Ичмээр юм.

Я: Вантанд бодсон зүйл байгаа байх. Төлөвлөхгүйгээр хөдлөх хүн биш. Тэдгээр ноёд түшмэлүүд гүнжээс болоод биднийг гадуурхаж байна.

Ху: Ху Яао! Гүнжийн талаар хамаагүй ярьж болохгүй. Хуйжоугийн тулаанд ганц ч удаа тулалдаж үзээгүй эмэгтэй хүнийг... бүгд магтаж байсан. Тэгээд ч... гүнжээс болоод ноёд түшмэлүүд биднийг гадуурхсан ч бай... Вантны эхнэр гэдгийг бүү март!

******************* 

Эр: Хурдан очиж мэдэгд.

Эр: Мэдлээ. Гүнжтэн ирлээ. Гүнжтэн ирлээ. Гүнжтэн ирлээ. Гүнжтэн ирлээ... Гүнжтэн ирлээ. Гүнжтэн ирлээ...

Эр: Гүнжтэн тавтай морил...

Бүгд: Гүнжтэн тавтай морил...

Ю: Гүнжтэн, энэ манай нийслэл дэх өргөө мөн үү? Ниншуод байдаг өргөөнөөс хамаагүй том юм.

19-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home