Rebel princess -18
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин
Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал
Жи: эр, Жиннин ван, хаантны дүү
Му: эр, Му Лиан жанжин, Ву ахайтны дүү
П: эр, Пан Гүй, Вангийн нууц хамгаалагч
18-р анги Аву:
Му: Моднуудаа бүгдийг нь шид!
Жи: Цэргүүд ээ, хот руу хамгийн түрүүнд орсон хүнийг 10мянган алтан зоосоор шагнана. Бүгдийг нь ал!
Бүгд: Дайраад!
Эр: Мэдээ. Жанжин. Хотын хаалга эвдэрчихлээ.
Сон: Ниншуогийн цэргүүд ээ, миний араас. Түрээд!
Эр: Дайраад.
************************
П: Гүнжтэн. Баруун хаалган дээр байдал хүнд байна. Бид нэмж цэрэг явуулсан.
Аву: Яасан ч бууж өгч болохгүй шүү.
П: Мэдлээ, гүнжэн.
Эр: Хурдан хурдан. Зам тавь. Хурдлаарай!
Эр: Холдоорой.
Аву: Оточ. Оточ. Оточ. Оточ.
Эр: Энд байна аа.
Тан: Хуйжоу найдваргүй болсон. Надтай яв. Хаашаа ч харсан үнс нурам болчихсон байна. Одоо л явахгүй бол оройтно.
Аву: Надад ийм юм хэлэх хэрэггүй.
Эр: Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэнд мэдээ ирлээ. Баруун хаалгаар дайснууд нэвтэрсэн. Манай цэргүүд гудамж руу ухарч, дайснуудыг тогтоохоор хаалт тавьж байгаа. Байдал хүнд байна. Гүнж та эндээс хурдан явах хэрэгтэй.
Аву: Урд хаалга ямар байна?
Эр: Их хохирол амссан. Сон жанжин, Му жанжин хоёр үлдсэн цэргүүдээ удирдан чадах чинээгээрээ хамгаалж байна. Тэд... Удаан тэсэхгүй болов уу гэж айж байна.
Аву: Пан Гүй.
П: Гүнжтэн.
Аву: Хүмүүсээ цуглуулж... Ард иргэдийг хойд хаалгаар хурдан гарга.
П: мэдлээ, гүнжтэн.
Аву: Хүмүүс ээ.
Тан: Аву.
Аву: Бүгдээрээ сонс. Энэ хүний үгэнд орж, тэрний хэлснээ дагаарай. Хурдан явцагаа.
П: За. Бүгдээрээ намайг дагаад яв. Хүмүүс ээ, наашаа.
Эр: За...
Тан: Аву. Аву.
П: Миний араас яваад байгаарай.
Ю: Тэрнийг өргөөд дагаад яв.
Тан: Саяны хэлэхийг сонссон биз дээ? Босогчид хот руу орж ирсэн гэж байна. Одоо л явахгүй бол оройтно.
Аву: Гуравдугаар ханхүү, одоо боль! Эндээс явсанаас үхсэн нь дээр.
Тан: Аву. Яагаад зөрүүдлээд байгаа юм? Миний үгийг сонсож байна уу?
Аву: Зитан, санаж яв. Чи бол Чен гүрний гуравдугаар ханхүү. Ийм үед ард иргэдийг хамгаалах ёстой. Хааны өмнөөс улс орноо хамгаалах ёстой. Хий хоосон хайр дурлал ярихаа боль. Чи ч гэсэн тулаанаас, үхлээс айж зугтаах ёсгүй хүн.
Тан: Аву. Үхлээс айсан гэнэ ээ? Би хэний төлөө нийслэлээс Хуйжоу руу ирсэн билээ? Чамайг аврахын тулд!
Аву: Намайг аврах хэрэггүй гэж байна. За яах вэ. Би яагаад Шао Чийд дурласнаа хэлээд өгье. Шао Чи яг одоо юу хийж байгааг мэдэх үү? Чен гүрнийг хамгаалахын тулд тулааны талбарт цусаа урсгаж байгаа. Гэтэл чи юу хийж байгаа юм? Зитан, би чамайг гомдоохыг хүсээгүй. Гэвч, чамайг ийм хүн гэж үнэхээр бодсонгүй.
Сон: Вантан.
Эр: Ах дүүс ээ, дайраад!
Сон: Ах дүүс ээ, бүгдээрээ дайраад!
Жи: Ухар! Ухраад!
П: Болгоомжтой. Тийшээ яваарай. Хурдан. Яваад байгаарай... Яваарай.
Эр: Хурдлаарай. Хурдан яв! Хурдан хурдан.
Эр: Хурдан! Яваад байгаарай.
Эр: Хурдлаарай! Хурдан.
Эр: Хаалгаа хурдан хаагаач! Юу хүлээсэн юм?
Аву: Ийшээ яваарай. Болгоомжтой.
Эр: Хурдан! Зугтаарай.
Аву: Бүгдээрээ наашаа яваарай.
Эр: Хаалга руу гүйгээрэй.
М: Наашаа.
Аву: Хурдлаарай. Хурдан...
Эр: Болгоомжтой.
Охин: Ийшээ явъя.
Эр: Болохгүй ээ.
Аву: Эгч ээ.
Эр: Хурдан.
Аву: Юшиу.
Ю: Очилоо.
Эр: Юшиу.
Аву: Тэрэнд тусал!
Ю: Хурдан яваарай.
Эр: Болгоомжтой.
Аву: Наашаа яваарай.
Эр: Хаалга руу хурдан яваарай. Хаалга руу яв. Болгоомжтой. Хурдан яваарай.
********************
П: Гүнжтэн. Аюултай.
Аву: Би цаг хожихыг бодъё.
Эр: Хурдан яв л даа. Нааш ир.
П: Хойшоо яв. Гүнжтэн, би таныг эндээс гаргая.
Аву: Дайсан орж ирсэн ч би үхэн үхтэлээ тэмцэнэ. Надаар далимдуулж вантныг сүрдүүлэхийг яасан ч зөвшөөрөхгүй.... Хаалгаа нээ!
****************
Му: Хуйжоугийн захирагч Му Лиан, вантны амрыг эрье. Жианнин вангийн босогч цэргүүд хэдэн зүгт тархан зугтсан. Бид яллаа.
Шао: Цэргүүд ээ, сайн байлаа.
Бүгд: Ялалт. Ялалт. Ялалт. Ялалт. Ялалт.
Ху: Гүнжтэн зоригтойгоос бас ухаалаг эмэгтэй юм. Жинхэнэ баатар. Эрчүүд биднээс ч хамаагүй илүү байлаа. Хөгши Ху би биширч байна.
Аву: Ху жанжин хэтрүүлж байна. Би хичнээн авъяастай байсан ч Му жанжин, Сон жанжин байгаагүй бол юу ч хийж чадахгүй байсан.
Му: Гүнж та хэтрүүлж байна. Гүнж та байгаагүй бол...
Сон: Яах аргагүй гүнжтэний гавъяа. Гүнжтэн хотоос морьтой гарч Жианнин вантай нүүр тулаагүй бол Хуйжоу аль хэдийн босогчдын гарт орчихсон байгаа.
Шао: Миний эхнэр эмэгтэй Жугө байсан байж.
Аву: Та бүхэн хэтрүүлж байна. Ван таны нэрийг гутаагаагүй нь сайн хэрэг.
Ху: Вантан. Гүнжтэн та хоёр сайхан тохирч байна.
Бүгд: Вантан мандтугай. Гүнж мандтугай. Вантан мандтугай. Гүнж мандтугай. Вантан мандтугай. Гүнж мандтугай. Вантан мандтугай. Гүнж мандтугай. Вантан мандтугай. Гүнж мандтугай.
****************
Шао: Аягыг нь дүүргээд өг. Бүгдийнх нь аягыг дүүргээд өг.
Эр: Алив...
Ху: Алив. Зам тавь! Зам тавь! Холд! Холд!
Сон: Вантан яг цагаа олж ирлээ.
Ху: Дарс ирлээ. Жианнин ван сайн хүн юмаа. Хуйжоуг эзэлж чадахгүйгээр зогсохгүй энэ бүгдийг бидэнд үлдээгээд явах гэж. Сайн хүн юм байна.
Сон: Энэ удаа тэрэнд аз таарлаа. Дараа дахиад таарвал үхэх болно.
Ху: Хэд хоног амьдарч л байг.
Шао: Ах дүүс ээ. Ах дүүс ээ. Тулаан амаргүй байлаа. Миний хувьд та нар шилдэг нь.
Эр: Вантан мандтугай.
Бүгд: Вантан мандтугай. Вантан мандтугай.
Шао: Наргицагаа.
Му: Вантан, гүнжтэн эрэлхэг зоригтой байсан. Гүнжтэн нэг өдөр хожиж өгөөгүй бол бид өнөөдөр ингээд байж байхгүй байсан.
Сон: Гүнжтэн Жианнин ванд юу гэж хэлснийг мэдэхгүй. Бид хотын ханан дээрээс нүдээ ч цавчихгүй харж байлаа. Гүнжтэн яах аргагүй баатарлаг байсан. Үнэхээр бишрэм.
Му: Тэрнийг биширч байгаа хүн ганц Сон жанжин та биш. Хуйжоугийн иргэд бүгд гүнжийг биширч байна.
Ху: Манай вантны эхнэр юм чинь.
Шао: Тэгвэл хамгийн том гавъяа байгуулсан хүн гүнж байх нь.
Ху: Ван та бас гайхуулж мэддэг байсан юм уу?
Шао: Тэгвэл... Эхнэрийнхээ төлөө нэг барьчихъя.
Сон: Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай.
Бүгд: Гүнжтэн мандтугай.
Шао: Гуравдугаар ханхүүгийн.
Бүгд: Гуравдугаар ханхүүгийн.
*******************
П: Гүнжтэн, танд айлтгах зүйл байна.
Аву: Юу болоод ингэж их сандраа вэ?
П: Хотод эргүүл хийж яваад нууц бичиг биедээ нуусан ордны хамгаалагч барьсан. Хуйжоуд болсон тулааны тухай нууц мэдээ хүргэхээр явж байсан. Би шалгаж үзсэн. Тэр хүн Южан вангийн дэргэд байдаг хүн байна.
Аву: Тулааны өмнө дайснаа ажиглахаар хүн явуулах нь хэвийн зүйл. Гайхаад байх зүйл биш.
П: Гэвч тэр нууц захиан дээр Ван овгийн тамга байсан.
Аву: Ван овгийн тамга гэнэ ээ? Тэр хүн хаана байна?
П: Тэр хүн гянданд амиа хорлочихсон.
Аву: Хамсаатан байсан уу?
*******************
Тан: Южан ван. Чи... дайсныг хэрцгийгээр хороож Чен гүрнийг аварлаа. Баатар. Бид бүгдийг аварлаа. Бид... амь насын минь аварсанд талархаж байна.
Шао: Гуравдугаар ханхүү хэтрүүлж байна. Южан ван, Шао чи би оройтож ирлээ.
Тан: Үгүй ээ! Үгүй. Яг цагаа олж ирсэн. Чи үргэлж цагийг нь олж, боломжийг ашигладаг.
Ху: Гуравдугаар ханхүүгийн хэлдэг түмэн зөв. Манай вантан олон жил тулалдсан. Эгзэгтэй үеийг олж биднийг олон удаа аварсан.
Тан: Болно оо, болно болно. Өнөөдөр би... чамд баяр хүргэхээр тоорын дарс авчирлаа... Энэ дарс... хуучны андын минь хамгийн дуртай дарс. Южан ван, хоёулаа өглөө болтол ууцагаая.
Шао: Шао Чи би дарс уудаггүй. Энэ усаар дарсыг орлуулан гуравдугаар ханхүүд хүндэтгэл үзүүлье.
Тан: Ус аа? Дарс уу.
Сон: Гуравдугаар ханхүү. Манай ван жанжин хүн үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой гэж үздэг. Энэ дүрмийг олон жил зөрчөөгүй билээ.
Ху: Тийм ээ, гуравдугаар ханхүү. Гэвч таныг энд ирсэнд бид бүгд гүнээ талархаж байна. Вантны өмнөөс би уучихъя.
Тан: Энэ дарсыг хүссэн нь уудаг юм биш. Алив. Зитан би түрүүлээд уучихъя. Ус уувал хүмүүс дорд үзнэ. Южан ван, уучих. Уу л даа.
Ху: Дээдэс ээ.
Тан: Хүссэн нь уудаг дарс биш гэж байна...
Ху: Дээдэс ээ.
Тан: Хайран дарс.
Шао: Гуравдугаар ханхүү согтсон байна. Өргөөнд нь аваачиж амруул.
Тан: Холд!
Шао: Энэ сайн дарс уу?
Ху: Давгүй шүү.
Шао: Тэгвэл уу. Ууцагаа.
Сон: Ууцагаа.
Эр: Алив...
Эр: Хөөе.
Эр: Алив алив, дахиад нэг. Ууя л даа...
Эр: Сайхан дарс байна.
*****************
Аву: Аав Шао Чийд итгэдэггүй байсныг би мэднэ. Шао Чи ч бас аавд итгэж байгаагүй. Гэрээсээ хуримын даашинзтай гарсан тэр мөчөөс хойш аав өөрийн хайртай охинд итгэхээ больсон. Шао Чийг ашиглаж, Шао Чигаас болгоомжлох болсон. Шао Чигийн дэргэд тагнуул байрлуулж. Өөрийн охин болох надаас ч бас болгоомжлох болж. Хэзээ нэгэн цагт тэд дайснууд болбол би аав, нөхөр хоёрынхоо хэнийх нь талд орох вэ?
Шао: Энд юу хийж байгаа юм?
Аву: Дарс үнэртэж байна. Дарс уудаггүй гээгүй билүү?
Шао: Уугаагүй ээ. Цэнгүүний үеэр нэг хүн үймээн тарьж, над руу дарс асгачихлаа.
Аву: Хэн тэгж бүдүүлэг зан гаргадаг билээ?
Шао: Тоох хэрэггүй.... Өнөөдрийн цэнгүүнд чи очсон ч болоосой. Бүгд л чамайг магтаж байсан.
Аву: Юу гэж байна?
Шао: Энэ тулаанд хамгийн том гавъяа байгуулсан хүн. Чамайг байгаагүй бол цэнгүүн хийхгүй байсан гэсэн.
Аву: Гавъяа гэнэ ээ? Би эелдэг зөөлөн, дэгжин залуу бүсгүй байсан. Гэтэл одоо нүүр нь шороо тоосонд дарагдсан, ууртай догшин дайчин болчихлоо.
Шао: Тийм байна.
Аву: Цэнгүүн дээр үймээн тарьсан хүн... Зитан мөн үү? Хэлэхгүй байсан ч би мэднэ. Энэ удаа тэрэнтэй уулзаад бүх зүйл өнгөрсөнд үлдсэнийг ойлгосон.
Шао: Хүүхэд насны хайр... Хамтдаа аз жаргалтайгаар инээж өссөн. Мартана гэж үү?
Аву: Хардаж байгаа юм шиг сонсогдож байна.
Шао: Тэрэнд атаархаж байна.
Аву: Хэн оройтож ир гэсэн юм? Насан туршдаа өрөө төлж амьдар.
Шао: Тушааж байна уу?
Аву: Хүсэхгүй байна уу?
Шао: Хүсэхгүй байна. Ганц амьдрал хүрнэ гэж үү? Чиний хойд насан, хойдын хойд насанд ч бас төлнө.
Аву: Энэ удаа Хуйжоуд хэр удах вэ?
Шао: Удахгүй. Удахгүй явна.
Аву: Хаашаа явах юм?
Шао: Энэ удаа... Жианнин вангийн угтуул цэргийг л ялсан. Тэрний цэрэгт том цохилт болсон ч, гол хүч нь байсаар байгаа.
Аву: Эргэж ирнэ гэсэн үг үү?
Шао: Тэгнэ ээ. Босогчдыг дарчихаад би араас чинь нийслэлд очино.
Аву: Чамтай... заавал тулалдах байх. Болгоомжтой байгаарай.
Шао: Санаа амар бай.
*****************
Эр: Хоёрдугаар ханхүүгийн амгаланг айлтгая.
Лю: Юу болоо вэ?
Эр: Южан гүнж хотын захирагчтай хуйвалдаж, тэд Ши Юаныг хороож, Ву Чианыг барьсан байна. Хуйжоуг мэдэлдээ авсан байна. Южан ван тэдэнд туслахаар ирж, Жианни ванг ялсан байна.
Лю: Жианнин ван эмэгтэй хүнд ялагдаа юу?
Эр: Жианнин ван Линяаныг хамгаалахаар ухарсан. Тэндээ амарч, хүмүүсээ цуглуулаад Ниншуогийн цэргийн эсрэг дахин тэмцэхээр бэлтгэж байгаа.
******************
Эр: Угсаа залгамжлах гүнжтэн.
Ру: Нэн даруй Хуйжоу руу явуулахаар чамайг дуудсан юм. Су Жин арийг ажиглаж бай. Тэр танг Ван Шуанд өгөх эсэхийг нь хар. Тан их хортой болохоор... хүж уугих хугацаанд уусан хүний дотор эрхтнүүд цус алдаж, цусаар бөөлжин үхэх болно. Тэрнийг үхсэний дараа Су Жинийг хороо. Үгүй бол Ван Шуаныг хороох хэрэгтэй.
Эр: Тушаал дагая.
*********************
Шао: Нийслэлд очиход олон зүйл өөрчлөгдсөн байгаа. Би энэ чинжаалыг олон жил биедээ хадгалсан. Төмрийг ч шавар мэт огтлох иртэй, амийг минь олон удаа аварсан. Биенээсээ битгий салгаарай. Бас чамайг хамгаалуулахаар хоёр сайн хүн бэлдсэн.
Эм эм: Вантан болоод гүнжийн амгаланг айлтгая.
Шао: Тулааны урлагт сайн хүмүүс. Итгэлтэй, үнэнч хүмүүс. Хойшид чиний дэргэд байж, чамайг хамгаална. Тэгвэл миний сэтгэл амарна.
Аву: Хурдан эргэж ирээрэй.
Шао: Тэгнэ ээ.
Ю: Вантан, гүнжтэн. Өглөөний зоог бэлэн боллоо.
Шао: Чамайг намайг их санасан гэж Юшиу хэлж байна лээ.
Аву: Худлаа ярьж байгаа юм.
Шао: Юушиу худлаа хэлсэн байх нь ээ?
Ю: Юшиу яаж зүрхлэх билээ.
Аву: Хурдан ид.
Сон: Вантан. Гүнжтэн таныг гаргаж өгөхөөр ирээгүй юм уу?
Шао: Намайг явуулж түвдэхгүй болохоор нь ирэх хэрэггүй гээд хэлчихсэн. Нийслэл рүү буцах замд болгоомжтой байгаарай.
Сон: За...
Шао: Яасан? Юунд эргэлзээ вэ?
Сон: Гуравдугаар ханхүү гүнжид сэтгэлтэй хэвээр бололтой.
Шао: Тоох хэрэггүй. Гүнжийг сайн хамгаалаарай.
Сон: Мэдлээ.
Ху: Хөдлөөд. Чүү...
Ю: Тэрний цол нь вантнаас жаахан дутуу. Биш ээ. Жаахан л.
Аву: Чи Сон жанжинд сайн юм бол би дараа асуугаад өгье. Чамайг таалагддаг уу гээд...
Ю: Үгүй ээ, үгүй үгүй. Тэр жанжин хүн. Дараа бүр мундаг жанжин болно. Юшиу зарц төдий. Би тэрний чинээнд яаж хүрэх вэ. Гэхдээ... Би Сон жанжинд үнэхээр сайн. Яг л та вантанд сайн байдаг шиг.
Аву: Хөөе. Байж байгааг нь.
Сон: Гүнжтэн. Су Жин арь гэдэг эмэгтэй таныг асууж байна.
Аву: Хэн гэнэ ээ?
Сон: Су Жин арь.
Аву: Жин арь? Жин арь ирчихэж. Жин арь.
Жин: Жин арь ирлээ. Жин арь ирлэ.
Аву: Жин арь. Жин арь.
Жин: Гүнжтэн, таныг хаа сайгүй хайсан... Даанч олоогүй. Дахиад тантай уулзахгүй нь гэж бодож байлаа. Өнөөдөр... арай гэж тантай уулзлаа. Гүнжтэн... намайг байхгүйд... их зовсон байх.
Аву: Эргээд ирсэн бол боллоо.
*******************
Ю: Ам хатчихаж. Та нар энд юу хйиж байгаа билээ? Гүнжтэнд хэн үйлчилж байгаа юм?
Эм: Юшиу эгч ээ,санаа бүү зов. Гүнжтэнд үйлчилж байгаа хүн байгаа. Биднээр юу ч хийлгэхгүй байгаа.
Ю: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Эм: Эгч ээ, тэнд очвол мэдэгдэнэ ээ.
Ю: За, би очиж харъя.
Жин: Гүнжтэн. Жин арь таныг харалгүй удсан болоод ч тэр үү та өөр харагдаад байна.
Аву: Тийм зүйл үзсэн болохоор өөрчлөгдөлгүй яах вэ.
Жин: Южан ван танд сайн байдаг уу? Та үнэхээр хайртай болоо юу? Хуримын шөнө танд яаж хандсаныг умартаа юу? Тэгвэл... Гуравдугаар ханхүү яах вэ?
Ю: Чи хэн юм? Дэмий юм яриад...
Аву: Юшиу. Энэ Жин арь эгч чинь. Миний чамд ярьдаг байсан. Жин арь энэ бол Юшиу.
Жин: Юшиу.
Ю: Жин арь эгч байж. Гүнжтэн таны тухай байнга ярьдаг юм. Тантай ингэж уулзана гэж бодсонгүй.
Жин: Намайг эзгүй хойгуур гүнжийг асраад Юшиу их ядарсан байх.
Ю: Гүнжтэн, дахиад уух хэрэггүй.
Жин: Гүнжийг барьцаалагдсаны дараа би яахаа мэдэхгүй байсан. Хааны бунханд очиж гуравдугаар ханхүүтэй уулзсан. Гуравдугаар ханхүү намайг дагуулаад Хааны бунхнаас Хуйжоу хүртэл хаа сайгүй таныг хайсан. Тэгээд Хуйжоугаас нийслэл рүү буцсан. Энэ удаа таныг аврахаар Хуйжоуд эргэн ирсэн.
Ю: Гүнжийг аврахаар ирсэн? Вантныг байхгүйг далимдуулж гүнжийг булаахаар ирсэн юм биш үү.
Аву: Юшиу. Би чамайг хэтэрхий дураар чинь тавьж. Ингэж болдог юм уу?
Жин: Гүнжтэн. Юшиу таныг хамгаалж байна. Дахиж дарс уугаад хэрэггүй. Би яваад цай бэлдээд ирье.
Ю: Би авчиръя.
Жин: Хэрэггүй ээ. Юшиу гүнжтэй байж бай. Би явъя.
Ю: Гүнжтэн, тэдний яриад байсан үнэн юм уу? Су Жин арь ирчихсэн болохоор би хэрэггүй болчихсон уу?
Аву: Чамайг дээ. Вантныг өмөөрч байна гэж бодсон чинь. Атаархсан байх нь ээ.
Ю: Тийм биш ээ.
Жин: Гүнжтэн, Жин арийг өршөөгөөрэй. Та Южан ванд сэтгэлтэй болсон болохоор гуравдугаар ханхүүг гэсэн сэтгэл тань өөрчлөгдсөн байх. Надад туслаад гуравдугаар ханхүүг мартаарай...
Ю: Жин арь эгч ээ.
Жин: Аан?
Ю: Гүнжтэн тантай уулзаагүй удсан болохоор таныг дуудаж байна. Би цай хийгээд бас амттан аваад очъё.
Жин: Аан. Тэгвэл... төвөг удчихлаа.
18-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home