Rebel princess 17

Rebel princess -17

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин

Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал

Жи: эр, Жиннин ван, хаантны дүү

Му: эр, Му Лиан жанжин, Ву ахайтны дүү

П: эр, Пан Гүй, Вангийн  нууц хамгаалагч

 

Гарчиг:

17-р анги

Сон: Гүнжтэн. Хотыг  хамгаалах төлөвлөгөө гаргаж байлаа Жианнин ван хэзээ ч дайрч магадгүй болохоор бид бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Аву: Сон жанжин, Жианнин ван хэзээ дайрна гэж бодож байна?

Сон: Миний бодлоор... тэрний тагнуул Ву Чиан байхгүй болохоор Жианнин ван хотын байдлыг мэдэхгүй болохоор хамаагүй дайрч чадахгүй байх. Гэхдээ л удахгүй байх.  

Аву: Тийм ээ, Южан ван энд байсан бол түрүүлээд дайрах байсан биз. Бид дайрахгүй бол өөрсдийгөө барьж өгснөөс өөрцгүй.

Сон: Му Лиан таны хэлсэнээр хаалганы цамхаг дээр Южан вангийн тугийг байрлуулсан. Цэрэг илгээвэл гал дээр тос нэмсэн адил их цэрэг байна гэж бодоод илүү олон цэрэг илгээж магадгүй. Хуаранд олон гал түлж олон цэрэг байгаа мэт төөрөгдүүлж болно. Гэхдээ л бид удаан хуурч чадахгүй байх. Ширүүн тэмцэл болох нь гарцаагүй.

Аву: Ширүүн тэмцэл болох нь гарцаагүй.

******************

Ру: Жин арь, босоод ир. Чи Зитанд үнэхээр хайртай бол тэрний Ван Шуаныг гэсэн сэтгэл тэрний амьдралыг баллана гэдгийг чи мэдэж байгаа.

Жин: Угсаа залгамжлах гүнжтэн, би яавал дээр болохыг хэлж өгөөч?

Ру: Ничан.

Эм: Мэдлээ.

Ру: Би Зитанд уулгачихсан. Энийг Ван Шуантай уулзахаараа уулгаарай.

Жин:  Энэ биет хортой юу? Би гүнжтэй хамт өссөн. Миний хувьд гүнж төрсөн эгчээс өөрцгүй. Би...

Аву: Вантан биднийг аврахаар ирнэ гэдэгт би итгэлтэй байна.

Сон: Гүнжтэн, вантан мэдээ авсан байсан ч Хуйжоуд ирэхэд зургаа хоног шаардана.

Аву: Яаж байсан вантныг иртэл хотыг хамгаалах ёстой.

Сон: Гүнжтэн, санаа амар бай. Бид бүтэлгүйтсэн ч би тангы усан замаар гаргах болно.

Аву: Би явахгүй ээ.

Сон: Гүнжтэн. Би тушаал авсан. Таныг аюулд оруулж болохгүй.

Аву: Сон жанжин, хотыг хамгаалахад л болно. Явах үгүйгээ би өөрөө шийднэ.

Сон: Гүнжтэн. Тулааны талбар таны бодож байгаа шиг бус.

Аву: Чи вантай олон тулаанд орсон. Аюултай нүүр тулсан ч зугтаж байсан уу?

Сон: Мэдээж үгүй. Гэхдээ та бол бид биш шүү дээ.

Аву: Вантан энд байсан бол та нарыг орхиод ганцаараа зугтах байсан уу?

Сон: Тэр вантан шүү дээ. Та Южан гүнж.

Аву: Южан гүнж болохоор л би үхсэн ч сэхсэн ч цэргүүдтэй байх болно.

********************

Ру: Зөвхөн сэтгэлд нөлөөлөөс биед нөлөөлөхгүй. Санаа амар бай. Энийг хийсний дараа би чамайг Зитаны татвар эхнэр болгоно.

Жин: Энэ надад чухал биш. Гуравдугаар ханхүү л сайн байвал болох нь тэр. Гуравдугаар ханхүүгийн төлөө Жин арь би чадах бүхнээ хийнэ.

Ру: Сайн байна. Буцаад яв даа.

Жин: Мэдлээ.

**************

Эр: Вантан, Шао Чи үнэхээр Хуйжоуд байгаа гэж үү? Тэгж харагдахгүй байна.

Жи: Үнэн бол хуурмаг, хуумаг бол үнэн. Энэ бол тулааны урлаг.

Эр: Тэгвэл дайрах уу?

Жи: Дайрна аа. Дайрахгүйгээр Хуйжоугийн байдлыг яаж мэдэх болж байна? Бэлтгэлтэй бай. Маргааш Хуйжоу руу дайрна.

Эр: Мэдлээ, зарлиг дагая.

***************

Зи: Эргээд хартал чи байхгүй байна.

Ру: Хар дарж зүүдлээд сэрчихсэн чинь унтаж чаддаггүй.

Зи: Авуг дуудаж байхыг чинь сонссон.

Ру: Аюу Хуйжоуд аюулд орох вий гэж айгаад байна. Тэгээд л нэрийг нь дуудсан  юм.

Зи: Тийм ээ. Аву эсэн мэнд л байгаасай. Муу зүйл битгий тохиолдоосой.

****************

М: Гүнжтэн таны захиснаар  хүн явуулж тарианы агуулахыг шалгуултал цэргийн ялзарсан байсныг мэдлээ.

Ю: Том дайсантай тулалдах гэж байхад үр тариа ялзарчихсан гэнэ ээ?

Аву: Тэрнээс өөр хэр их тариа байгаа вэ?

М: Цэргүүдийг хагас сар хооллоход хүрнэ.

Аву: Шалгалтын үеэр хотын олон иргэд идэх хоолгүй, өлөн байхыг харсан.

М: Хүмүүсийг хооллоно гэвэл тав хоног ч хүрэхгүй байх.

Аву: Тэгвэл тариа будааны талыг иргэдэд өг. Хүнс байгаа цагт тэднийг өлсгөхгүй гэж хэл.

М: Мэдлээ.

Му: Гүнжтэн.

Сон: Гүнжтэн. Тагнуулын хэлсэнээр Жианнин вангийн цэргүүд шат хийж байна гэсэн.  

Му: Хот руу дайрах гэж байх шиг байна.

Аву: Жианнин ван их цэргээр дайрвал бид хэр удаан тогтоож дийлэх вэ?

Сон:  Ниншуо, Хуйжоу бас Ван овгийн цэргүүд нийлээд Жианнин вангийн их цэргийн аравны нэгд ч хүрэхгүй.

Аву:  Дайн болбол хэр удаан тэсэхийг хэлээдэх.

Сон: Хоёр хоногч тэсэхгүй.

Аву: Тийм бол... ганц л арга байна. Жианнин ванд Южан Ванг Хуйжоуд байгаа  гэж итгүүлэх хэрэгтэй. Тэгвэл... тэрнийг айлгаж чадвал... ганц хоёр хоног хойшлуулж мэднэ.

*****************

Аву: Түлхэх хэрэггүй. Бүгдэд нь хүрнэ.

Эм: Гялайлаа, гүнжтэн.  

Хүү: Гялайлаа гүнжтэн.

Эр: Зогс. Зөвшөөрөлгүй бол орж болохгүй.

Эр2: Тонил. Энэ хүн хэн гэдгийг мэдэх үү? Гүнжтэй уулзуулаадах.

Эр: Хэн ч байлаа гэсэн ...

Му: Хэн шуугиан тариад байгаа юм?

Эр: Мэдээ. Гүнжтэн. Хаалган дээр нийслэлээс ирсэн гэх үл мэдэгдэх хүмүүс тантай уулзуулахыг шаардаж байна.

Тан: Аву.  

Аву: Зитан ах аа. Зитан ах аа. Зитан ах аа.

Тан: Аву.

Аву: Уулзалгүй удсан байна. Та сайн сууж байсан уу?

Тан: Чи турчихаж.

Аву: Хагас жил өнгөрсөн ч, олон жил өнгөрсөн мэт санагдана. Та ямар хэргээр ирээ вэ?

Тан: Чамайг Хуйжоуд барьцаалагдсанаас хойш чамайг хаа сайгүй хайсан. Дараа нь Хуйжоуд бослого гарсан гэж дуулаад тэр шөнө нийслэлээс гарсан. Аву. Жианнин вангийн цэрэг хотын гадна байгаа. Хуйжоу аюултай газар. Босогчид хотыг эзэлбэл, чи аюулд орно. Надтай яв.

Аву: Тантай явах аа? Хаашаа?

Тан: Биднээс өөр хэн ч байхгүй газар руу. Өс хонзонг мартаж... хааны гэр бүлийг мартаж... Шао Чийг март.

Аву: Тулаан болох гэж байхад ийм юм ярьж болох уу? Бүү март. Би бол Южан гүнж. Би яаж тантай явах юм?

Тан: Чи Южан гүнж болох ёсгүй байсан. Хэн байх чинь хамаагүй. Чи миний Аву. Би чиний Зитан. Арай гэж чамайг оллоо. Биднийг дахиад хэн ч салгаж чадахгүй.

Аву:     Бүгд өнгөрсөн хэрэг. Ийм зүйл ярих ямар хэрэг байна?

Тан: Чамайг эргүүлж авахыг хүсч байна. Тэр өдөрт буцаж очихыг хүсч байна.     

Аву: Тэр өдрийг ярьж зүрхэлнэ гэнэ ээ? Намайг орхисон тэр өдөр бүх зүйл өөрчлөгдсөн.

Тан: Тэр өдөр би амлалтаа зөрчөөгүй. Чи намайг хүлээгээгүй.

Аву: Ганц алхам хоцорсон ч, амьдрал хүлээхгүй. Одоо... Шао Чи бид хоёр үхэл амьдралыг хамтдаа туулсан. Бид хоёр зүрх, нэг сэтгэлтэй болсон. Южан гүнж гэдэг... хоосон цол байхаа больсон. Миний сэтгэл Южан вангийнх болсон.

Тан: Чи хатантан, Шао Чи хоёрыг надад муу юм хийх вий гэсэндээ тэгж хэлж байгаа биз дээ?  Тийм биз дээ?  Аву. Бид нэг удаа алдсан. Дахиад алдаж чадахгүй. Надтай яв. Надтай яв л даа. Өөрсдийнхөө хүссэнээр амьдаръя. Хорвоо дэлхийгээр хэсүүчилж, хүссэнээрээ амьдаръя. Аву...

Аву: Би таны Аву байхаа больсон. Та миний Зитан ах биш. Дэмий юм бодох хэрэггүй. Энд үлдэж надад тусална гэвэл би талархах болно. Үгүй бол одоо явсан тань дээр. Энийг бусдад мэдэгдэж, таны нэр хүндийг гутаахыг хүсэхгүй байна.

Тан: Миний нэр  төрийг гутаах аа? Хайртай эмэгтэйгээ ч дэргэдээ байлгаж чадахгүй  бол нэр хүндтэй байгаад яах юм? Аву. Заавал надтай яв.

Аву:  Тэр  гэмгүй хүмүүсийг харж байна уу? Тэднийг хаяад явж чадах уу? Хүмүүс ээ. Энэ бол гуравдугаар ханхүү. Бидэнтэй хамт Хуйжоуг хамгаалахаар нийслэлээс ирсэн байна. Санааа бүү зов. Гуравдугаар ханхүү  ирсэн болохоор Хуйжоу аюулгүй гэсэн үг.

Эм: Үнэн гэж үү?

Охин: Үннэ үү?

Эр: Тийм гэж үү?

Ю: Гуравдугаар ханхүүгийн амгаланг айлтгая.

Бүгд: Аврагдлаа. Бид аврагдлаа.

Хүү: Аврагдлаа.

Бүгд: Аврагдлаа. Бид аврагдлаа.  Яасан сайхан хэрэг вэ? Бид аврагдлаа. Аврагдлаа.

Сон: Замаас холд. Замаас холдоорой. Гүнжийн амгаланг айлтгая. Гуравдугаар ханхүүгийн амгаланг айлтгая.

Аву: Сон жанжин. Юу болоо вэ?

Сон: Босогчид урд хаалган дээр цугларч байна. Дайрах юм шиг байна.

Эр: Вантан. Хар даа.

Му: Сайн сонс. Урвагч Ву Чианыг Южан вантан барьсан. Үхлээс айгаагүй бол Ниншуогийн цэрэгтэй тулалд.

Бүгд: Ниншоугийн цэрэг. Южан вантан. Ниншоугийн цэрэг. Южан вантан. Ниншоугийн цэрэг. Южан вантан.

Сон: Жианнин вангийн цэрэг ирсэн. Тулаан болох нь гарцаагүй.

Эр: Южан ван амиа өгөхөөр ир гэж хэл.

Сон: Ихэрхэж байх шив. Гүнжтэн. Явахыг зөвшөөрнө үү. Би очоод бусниулаад ирье.

Аву: Дайсан хэтэрхий олон байна. Одоо явбал та нар эргэж ирэхгүй. Би Жианнин вантай уулзана.

Жи: Дайрахад бэлдээд.

Эр: Дайраад...

Эр: Дайрч болохгүй. Дайрч болохгүй. Вантан. Эмэгтэй хүн байна.

Аву: Ван Шуан би Жианнин вангийн амрыг эрье.

Жи: Аву байх шив. Южан ван азтай юм аа, аюул тулгарахад туслах хүнтэй. Эр зоригоороо гайхагдсан Южан ван ийм үед яагаад сул дорой эмэгтэй хүнийг их цэргийн өөдөөс илгээснийг гайхаж байна.

Аву: Үнэнийг хэлэхэд Южан ван босогчдыг аль хэдийн устгахыг хүссэн. Намайг байгаагүй бол тулаан аль хэдийн эхэлчихсэн байгаа.

Жи: Южан ванг тулааны бурхан гэлцдэг. Ийм үед хаана нуугдаа вэ?  Лиупаныг үгүй хийж, Хуланийг ялсан тэр нэр хүнд нь хаачаа вэ? Южан ван хотод байхгүй л юм шиг байх юм. Аву. Иймхэн залиар намайг хуурч дөнгөнө гэж бодоо юу?

Аву: Южан ванг нэр хүндгүй гэв үү? Надад хэлээч. Олон хүнийг аюулд оруулж, дээдсийн зарлигийг зөрчиж, бослого гаргах нь Жианнин ван нэр хүндээ харуулж байгаа хэрэг үү?

Жи: Дээдсийн зарлиг зөрчсөн? Би аль хэдийн хаан ширээнд суух байсан. Хаантан үхсэнээс ялгаагүй болж, хааны эрх мэдэл урвагч Ван Линий гарт орчихоод байна. Харин ч би зөв зүйл хийж байна.

Аву: Жианнин ван. Тулааны талбар, ордон хоёрыг өөрийн болгочихвол улс орныг өөрийн болгоно гэж санаа юу? Ард иргэдийн итгэлийг олсон хүн улс орныг захирдаг гэдгийг мэдэхгүй гэж үү?  Жианнин ван. Ганц хоног хүлээж гэм зэмгүй ард иргэдийг тулааны талбараас холдуулахыг зөвшөөрнө үү. Гэм зэмгүй хүмүүсийг хохироох хэрэггүй.

Жи: Чиний нөхөр урвагч сайд нарт үнэнч хүн. Тиймээс өөр ярих зүйл алга. Би тэрэнтэй өрсөлдөж... хэн нь тулааны бурхан болохыг харъя.

Аву: Жианнин ван. Ганц хоног. Тэгвэл ард иргэд таныг дайсан гэж үзэхгүй. Ахин тунгаана уу.

Жи: Цэргийн тушаал нэгэнт гаргасан бол буцаах ёсгүй.

Аву: Тэгвэл цэргүүдтэйгээ Ван Шуан миний цогцос дээгүүр алхаад гар.

************************

М: Юу болсон бэ?  

Аву: Му ахайтан. Иргэдийг нүүлгэн шилжүүл. Очих газаргүй хүмүүсийг захирагчийн өргөөнд байрлуул.

М: Мэдлээ.

Аву: Юшиу.

Ю: За.

Аву: Му ахайтанд тусал.

Ю: Мэдлээ гүнжтэн.

М: За.

Сон: Ашгүй. Ганц өдөр ч болов хойшлуулж чадлаа.

Тан: Ямар ялгаа байна? Ямар ч ялгаагүй.

Аву: Цэргүүд ээ... Хуйжоу бол нийслэлд хүрэх эцсийн хамгаалалт. Босогчид Хуйжоуг эзэлбэл, нийслэлийг дайсны гарт алдсанаас өөрцгүй. Ван Шуан би хэдий эмэгтэй хүн боловч, дайн тулаанаас айхгүй. Маргааш... ширүүн тулаан болно. Би Хуйжоуг хамгаалахаа амалж байна.

Сон: Ах дүүс ээ. Гүнжтэн тулаанаас айж эмээлгүй, хотыг хамгаалах болно. Бид яах ёстой вэ?

Бүгд: Хуйэжоуг хамгаална.  Гүнжтэнг хамгаална. Хуйэжоуг хамгаална.  Гүнжтэнг хамгаална.

*****************

Эр: Ламтан. Хаантны толгой дахин чилээрхсэн. Тан дууссан тул бид дахин тан авахаар ирлээ.

Д: Чинюн ламтан төрөлхийн хэлгүй, дүлий. Хоолойгоо сөөтөл орилсон ч чамайг сонсохгүй.

Лам: Тэргүүн сайд аа.

Аав: Жианнин ван бослого гаргаж, улс орон эмх замбараагүй байна. Одоо л хөдлөхгүй бол дахиад ийм боломж гарахгүй. Танд хольсон чиний хор хэзээнээс нөлөөлж эхлэх вэ?

Лам: Тэргүүн сайд аа.  Хаантан өвчнөө намдаах гэж өдөрт гурваас дөрвөн удаа тан ууж байгаа. Энэ янзаараа, зургаан сарын дараа бие барна.

Аав: Гурван сарын дараа үхэх ёстой.

Лам: гэхдээ... Тэргүүн сайд аа. Яарвал даарна гэдэг. Тэгвэл хүмүүсийн анхаарлыг татах болно.

Аав: Гурван сар шүү. Хэтэрч  болохгүй.

Лам: Мэдлээ, тэргүүн сайд аа.

******************

Хаан:  Хүн байна уу?  Хүн байна уу?

Д: Хаантан.

Хаан:  Толгой өвдөөд тэсэх арга алга.

Д: Тан авчирлаа. Тангаа...

Хаан:  Толгой өвдөөд байна.

Д: Ус аваад ир.

Эр: За.

Д: Бушуул. Хаантан, ус... Хаантан. Өнөөдөр гурван удаа тан уусан. Хэдий тан ч гэсэн ингэж олныг ууж болохгүй. Хурдан хурдан хурдан. Хурдан гар, гар.

Эр: Мэдлээ.

***************

Ээж: Тэргүүн сайд Авуг удахгүй нийслэлд ирнэ гэж айлдсан. Аву эргэж ирсэн бол над дээр ирэх ёстой. Ингэж удаж байхад... яагаад ирэхгүй байна?Авуд муу юм болох вий гэхээс сэтгэл түгшиж, айгаад байх юм.

Л: Гүнжтэн. Бурхан сайн бүгдийг хамгаалдаг. Өнгөрсөн удаа Хуйжоуд барьцаалагдсан ч эсэн мэнд эргэж ирсэн. Бага гүнжийг өвөг дээдэс, бурхад хамгаалж байгаа болохоор эсэн мэнд ирэх нь гарцаагүй.

*************  

Ю: Гүнжтэн. Өнөөдөр их ядарлаа. Энд сууж яах гээ вэ?

Аву: Жаахан амраадахъя.

Ю: Тэгвэл би зоог бэлдээд ирье.

Аву: Хэрэггүй ээ. Цагийн дараа намайг сэрээгээрэй.

Ю: За. Юшиу, гуравдугаар ханхүүгийн амгаланг айлтгая. Гүнжтэн сүүлийн үед их ядарсан. Сайн амар ч чадаагүй. Дөнгөж сая ирээд амарч байна.

Тан: Тэгвэл амарч байг.

Ю: Мэдлээ.

************************

Сон: Бүгд анхаар!

Му:  Тулаанд бэлдээд!

Эр эр: Мэдлээ.

Эр: Тулаанд бэлдээд! Тулаанд бэлд! Тулаанд бэлд!

Эр: Вантан, цаг нь болж.

Жи: За. Хүлээх хэрэггүй. Шууд дайр!

Эр: Дайраад!

Сон: Бүгд нуугдаад!

Эр: Нуугдаад!  Нуугд!

Му: Галаас болгоомжил! 

Жи: Бүгдийг нь ал!

Бүгд: Дайраад!  Дайраад! Дайраад!

Сон: Харваачид.

Эр: Байна.

Сон: Харваад! Ойртохыг нь хүлээ!

Му: Харваачид бэлдээд!

Сон:  Харваад! 

Му: Шохойн хүчил.... Дахиад...

*****************

М: Наашаа хүрээд ир. Алив, дагаад яваарай. Болгоомжтой. Наашаа...

Эм: Энийг харж байгаарай.

Эм: За.

М: Гүнжтэн. Ард иргэдийг бүгдийг нь нүүлгэсэн. Тэнд хэн ч үлдээгүй.

Аву: Сайн байна. Хүмүүс явуулж айл бүрийн хүнийг тоолж, алга болсон хүн байгаа эсэхийг шалга. Бас эмэгтэйчүүдийг авч шархадсан хүмүүст туслуул.

М: Мэдлээ.

Аву: Юшиу.

Ю: Байна.

Аву: Хурдан зутан хийж, хүмүүсийг хоолло.

Ю: Мэдлээ.

Эр: Гүнжтэн, бид юу хийх вэ?

Бүгд: Тийм ээ, бид юу хийх вэ? Хийх юм байна уу? Бид нар яах вэ? Юу хийх вэ?

Аву: Сандрах хэрэггүй. Энд хоол хүнс байгаа. Та нарт байрлах газар олж өгнө. Ниншуогийн цэрэг ялагдашгүй, Хуйжоуг  амиараа хамгаалах болно. Южан ван удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Эр: Тэгвэл сонсцогоо. Гүнж биднийг босогчдоос хамгаалж, идэх хоолтой байлгаж байна. Бид ч гэсэн гүнжид туслах хэрэгтэй. Эрчүүд намайг дагаад яв. Гүнжтэнд хотоо хамгаалахад тусалъя.

Эр эр эр: Тэгье. Явъя. Тэгье. Явъя. Явж хотоо хамгаалъя.

Аву: Пан Гүй.

М: Намайг дагаад яваарай. Ийшээ.

Аву:  Вантнаас хэл чимээ ирсэн үү?

П: Одоохондоо алга.

Му:Моднуудаа шид.

Жи: Анхаар. Хот руу түрүүлж орсон хүнд 10мянган алтан зоос  өгнө... Дайраад!

Бүгд: Дайраад! Дайраад!

Эр: Мэдээ. Жанжин. Хаалга эвдэрчихлээ.

Сон: Бүгд миний араас! Дагаад яв! Дайраад! Түлхээд!

Эр: Дайраад!

17-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home