Rebel princess 16

Rebel princess -16

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ю: Юшиу, Ниншуогийн шивэгчин

Лу: эм, Шао Чигийн гэрийн даамал

Жи: эр, Жиннин ван, хаантны дүү

Му: эр, Му Лиан жанжин, Ву ахайтны дүү

П: эр, Пан Гүй, Вангийн  нууц хамгаалагч

 

Гарчиг:

16-р анги

Сон: Зогс! Южан вангийн цэрэг хот руу ирж яваа. Бууж өг!

Эр: Ву захирагч Южан гүнжийг барьж алахыг тушаасан.

Сон: Ах дүүс ээ, гүнжийг амиараа хамгаал!

Бүгд: Гүнжийг хамгаал! Гүнжийг хамгаал! Гүнжийг хамгаал!

Эр: Юугаа хүлээсэн юм? Дайраад!

Му: Зогс. Зогс.

Эр: Му Лиан муу урвагч. Дайснуудтай хуйвалдана гэнэ ээ.  Хүн ир. Тэрнийг барь! Та нар... Та нар тэрсэлж байна уу?  Чи...

Му: Ву Чиан төрд тэрсэлж... бослого гаргасан. Му Лиан би, тэрний зээ дүү ч гэлээ... тэрнийг дагахаас татгалзаж байна.  Чен гүрний жанжин би, хаанд зүтгэх болно. Яасан ч урвагч болохгүй.

Сон: Жанжин чи урвагч гэр бүлээсээ татгалзаж, гавъяа байгууллаа. Сонсцогоо, Южан ван Хуйжоуг төвшитгөсний дараа хаантанд та нарын байгуулсан гавъяаг хэлэх болно. Хэрвээ Чен гүрнээс урваж, тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол үхлээ эрж байгаа хэрэг.

Му: Босогчдыг дарж, Чен гүрэнд зүтгэе.

Бүгд: Чен гүрэнд зүтгэе. Чен гүрэнд зүтгэе. Чен гүрэнд зүтгэе.

П: Гүнжтэн.

Му: Гүнжтэн.

Аву: Та нарт гялайлаа. Амийг минь аварсан ачийг хэзээ ч мартахгүй.

П: Гүнжтэн, та хэтрүүлж байна.

Аву: Цаг алдаж болохгүй. Хуйжоуг хамгаалах хэрэгтэй. Жианнин ванг хотод оруулж болохгүй.

Сон: Гүнжийн хэлдэг зөв. Хуйжоу нийслэлд хүрэх хаалга. Босогчид нийслэлийг эзлэхийн тулд заавал энүүгээр дайрч өнгөрнө.

П: Тийм ээ. Му жанжин, Хуйжоуг чи сайн мэднэ. Юу гэж бодож байна?

Му: Хуйжоу зүүн зүгт устай хиллэдэг болохоор гурван хаалгатай. Хойд хаалгыг миний анд хамгаалж байгаа. Тэгэхээр баруун болоод хойд хаалганд санаа зовохгүй байж болно. Урд хаалгыг арван мянган цэрэг хамгаалж байгаа. Бүг Ву Чианы хүмүүс. Тэднийг буулгаж авах амаргүй.

Сон: Гүнжтэн. Ву Чианыг барьж, захирагчийн тамгыг авах хэрэгтэй. Тэгвэл тэд бууж өгөх болно.

Аву: Сон жанжин, Ву Чианыг хурдан баривчилж, тамгыг нь ав.

Сон: Мэдлээ. Ву ахайтныг охинтой хамгаалаарай. Надад тусалсан юм.

Сон: Зарлиг дагая.

Му: Му Лиан, гүнжтэнд талархая.

****************

Д: Хаантан. Хунтайж, гуравдугаар ханхүү хоёр морилж байна.

Тан Зи: Хаан аавын амгаланг айлтгая.

Д:  Эрхэм дээдэс ээ. Хаантны лагшин тааруу байна. Өнөөдөртөө буц даа.

Тан: Ах аа. Ах аа. Ах танаас гуйх зүйл байна.

Зи:  Гуравдугаар дүү хэл.

Тан: Зитан би цэрэг захирч Хуйжоуд очиж Авуг аваръя.

Зи:  Авуг аварна гэнэ ээ?

Тан: Тийм ээ.

Зи:  Гуравдугаар дүү цэрэг захирч, тулаанд орно гэдэг амаргүй хэрэг. Чи цэрэг захирч үзээгүй. Аву аюултай байдалд байгаа. Оролцохгүй байсан нь дээр. Би зөвшөөрөхгүй. Санаа амар бай. Би нагац ахтай уулзаж... Авуг аврах цэрэг явуулна...

Тан: Ах аа. Ах аа. Ах аа. Би Хуйжоуд очиж үзээгүй. Миний сонссоноор захирагч Ву Чиан Авуг барьцаалагдсаны дараа шийтгэл хүлээхээс айж, бослого гаргаж ухаанаа алдчихаад байна. Авуг барьцаалчихаад байна. Би ханхүү болохоор намайг яаж ч чадахгүй. Намайг очиж амлалт өгвөл энэ хэргийг амархан шийдвэрлэж болно. Бусад жанждыг явуулбал босогчид улам гаарах болно.

Зи: Би...

Тан: Ах аа. Ах аа. Би танд гар хүрэх ёсгүй байсан. Намайг хүссэнээрээ шийтгэ. Аву аюулд орчихоод байна. Би танаас гуйж байна. Цаг бага байна, цэрэг өгөөч дээ, ах аа.

Зи:  Мэдэж байна аа. Аюу бидэнтэй хамт өссөн. Би ч гэсэн тэрнийг авармаар л байна. Гэхдээ... Нагац ахад төлөвлөсөн юм байгаа. Тэрний хэлснийг дагахаас өөр арга алга.

Тан: Цэрэг өгөхгүй бол би өөрөө явна аа.

Зи:  Зитан! Зитан!

****************

П: Аяар та нар тийшээ яв. Та нар тэр тал руу яв. Южан ван хот руу дайрч байна гэсэн цуу яриа тараагаарай. Мэдэв үү? Хурдан яв!

Бүгд: Мэдлээ.

Эр: Зугтаарай, Южан ван дайрч байна. Зугтаарай.

Эр: Южан ван ирж байна.  Хурдан зугтаарай.

Эр: Зугтаарай.

П: Южан ван хотод орж ирсэн. Та нар, тийшээ яв! Тийшээ яв.

Эр: Южан ван ирлээ..

П: Южан ван хотод орж ирсэн... Хурдан зугтаарай.

Эр: зугтаарай.

П: Южан ван хотод дайрч орсон. Хурдан зугтцагаа.

Эр: Хурдан зугтаарай.

Эр: Хурдан зугт. Зугтаарай.

Эр: Южан вангийн цэргүүд ирсэн гэнэ. Ву захирагч аа. Южан вангийн цэргүүд ирчихэж. Ву захирагч аа. Захирагч аа. Южан вангийн цэрэг хотод орж ирсэн гэнэ.

Ву: Юу?

Эр: Манай өргөө рүү ирж явна.

В: Ноёнтон, одоо яах вэ?

Ву: Чи...

Эр: Хурдан зугтаарай. Цаг алга...

Ву: Амь өршөө. Би Ши ноёнтонд үнэнч байх болно.

Эр: Дуу! Южан ван хотод орж ирсэн. Чамайг яасан ч амьд үлдээхгүй.

В: Та нарыг зүгээр өнгөрөөхгүй...

Ву: Эхнэр... Эхнэр... Эхнэр... Эхнэр...

****************

Ю: Гүнжтэн, би хийе.

Эр: гялайлаа, гүнжтэн.

Аву: Ус уу. Зөөлөн...

Ю: Гүнжтэн. Надад өгчих.

Эр: Гүнж та эндээ байж бай. Гүнж та ийм ажил хийх хэрэггүй.

Аву: Зүгээр ээ. Намайг аврах гэж тулалдаад олон хүн шархадсан. Би ч гэсэн чадахаараа тусалъя. Алив...

Эр: Гүнжтэн. Хотод үймээн гарч, хаа сайгүй шатаж байна.  

Ю: Гүнжтэн. Бид амьд үлдэх бол уу?

Аву: Үзээд алдах хэрэгтэй.

Ю: Дайсны цэргүүд дайрвал бид Хуйжоуг алдах уу?

Аву: Сон жанжин, Му жанжин энд байгаа. Тийм амар ялагдахгүй. Дээр нь... вантан биднийг аврахаар ирж байгаа.

Ю: Вантныг ирэхээс өмнө хотод нэвтэрчихвэл... бид яах вэ?

Аву: Вантан заавал амжиж ирнэ.

Ю: Гүнжтэн...

Аву: Вантан заавал ирнэ.

Ю: Гэхдээ захиа явуулсанаас хойш хариу ирээгүй. Вантан захиа аваагүй бол... бид бүгд үхнэ.

Аву: Чи... Тэгж ярихаа боль! Бид нар яасан ч үхэхгүй.  

Ю: Гүнжтэн. Би үхлээс айхгүй байна. Гүнж таныг дайснууд барьчихвал...

Аву: Битгий ай. Айж болохгүй. Чамайг нийслэлд аваачиж, сайхан газар үзүүлж, амттай хоол идүүлж, хамтдаа дарс ууна гэж амалсныг санаж байна уу? Хэн ч үхэхгүй... Вантан заавал ирнэ.

Ю: Гүнжтэн. Намайг өршөө.

******************

Эр: Ахмад аа, ээлж хэзээ солигдох юм?  

Эр2: Тайван байж бай, удахгүй ирнэ. Эхнэр дээрээ удахгүй очимз. Чамайг дээ.

Эр: Ахмад аа, ирж байна. Му Лиан байна.

Эр2: Му Лиан? Яагаад тэр байдаг билээ? Алив, очиж шалгая... Хурдан... Ямар хэргээр ирээ вэ?

Му: Южан вангийн их цэрэг ирсэн. Хурдан бууж өг.

Эр2: Та нар тэрсэлж байна уу? 

Му: Нэгийг ч үлдээлгүй барь!

Эр: Бүү хөдөл!

*************

Зи: Жианнин ван тэрсэлж, Южан гүнжийг барьцаалсан. Өчигдөр Жианнанаас  мэдээ ирсэн. Ниншуогийн цэрэг Лиу хотын гадна дайсантай тулалдсан. Южан вангийн эхнэр барьцаалагдсаныг мэдвэл цэргүүд сэтгэлээр унана. Тиймээс, Южан гүнжийг аврах хэрэгтэй. Гэвч Вувэй жанжин цэрэг захирч, нийслэлийг хамгаалж буй тул явж болохгүй. Энэ амаргүй хэрэг. Ноёд оо, ямар санал байна? Хуан гүн.

Х: Байна.

Зи: Хунтайж би чамайг цэрэг захиран Хуйжоуд очиж, дайснаа даруулахаар явуулна. Чи юу гэж бодно?

Х: Мөхөс миний хүлээсэн үүрэг билээ. Тэгээд ч тэргүүн сайд манай хоёр худ ураг барилцсан. Аву барьцаалагдсан гэж сонсоод сэтгэл зовниж байлаа. Хунтайж та санаа амар бай. Тэргүүн сайд аа. Мөхөс би Авуг заавал аварна.

Зи: Сайн байна.

Аав: Хуан гүнтний тусламжид талархая. Охиныг маань эсэн мэнд авчирна гэж найдаж байна.

**************

Ру: Дээдэс та өршөө. Хунтайж таныг Авыг аврахын тулд Зитанд цэрэг гуйхад тусалсан гэж сонслоо. Энэ үнэн үү?

Зи: Тэр үнэн.

Ру:Хунтайж та буруу зүйл хийж.

Зи: Яасан? Чи ч гэсэн Авуг аврахыг хүсч байгаа биз дээ? Юу гэсэн үг вэ?

Ру: Ордонд үймээн самуунтай байна. Зитан Хуйжоу руу явж, Авуг аварч чадвал тэрний гавъяаг магтах болно.

Зи: Зитан хааны бунхныг хамгаалах зарлиг авсан. Зөвшөөрөлгүй эргэж ирсэн болохоор хаантан хилэгнэх нь гарцаагүй. Би Хуан гүнийг Хуйжоу руу явуулсан. Зитанд ямар хамаа байхгүй.

Ру:Тэгвэл хоёрдугаар ханхүү?

Зи: Зилю? Царайг нь ч харалгүй удаж байна. Төрийн хэрэг сонирхохгүй. Тоох хэрэггүй.

Ру: Дуугүй хүн гээд дутуу үнэлж болохгүй. Хунтайж та сүүлд харамсахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй.

Зи: За за за за за. Хөөе. Намайг хаанд ширээнд суусны дараа чи анхны Ши овогт хатан болно. Тэр үед би аавыг чинь нийслэлд эргүүлж авчираад цол хэргэмийг нь сэргээнэ. За юу?

**************

Эр: Хотод гал гарч байна.

Эр: Аан?

Эр: Юу болоод байна аа?

Эр эр эр эр: Юу вэ? Юу болоод байна аа? Юу болсон юм бол оо? Яагаад гал гардаг билээ?

Эр: Жанжин, хар даа. Хаа сайгүй гал гарч байна. Юу болоод байна аа? Шатаж байна.

П:  Алив. Шороон дээр сайн чир. Хурдан...  Хурдлаарай.

Эр: Хурдан. Хурдан.

Эр: Хурдан хөдөлцөгөө.

Эр: Хурдан...

Эр: Чин жанжин. Южан вангийн угтуул цэргүүд хотод орсон гэсэн цуу тарсан байна лээ. Южан вангийн цэргүүд хотын гадна байгаа гэнэ.

Эр: Му жанжин ирлээ.

Ч: Му жанжин.

Му: Зогс!

Ч: Му жанжин, юу болоод байна?

Му: Чин жанжин. Цэргүүд ээ. Бид бүгд хааны албатууд. Ву Чиан Жианнан вантай хуйвалдаж бослого гаргасан. Бид тэр хорон санаатнуудад тусалж болно гэж үү? Южан вангийн цэргүүд наашаа ирж яваа. Тэд зүүн, баруун хаалгыг эзэлж, Ву Чианыг баривчилсан. Бослогыг үргэлжлүүлбэл та нарыг урвасан хэргээр шийтгэнэ.

Эр: Урвач байхыг хүсэхгүй байна.

Эр: Би ч бас урвагч биш.

Бүгд: Би урвагч биш. Би ч бас хүсэхгүй байна. Би босогч биш.  Чи ч гэсэн. Урвагч болохыг хүсэхгүй байна. Би ч гэсэн урвагч биш. Би босогч биш ээ.  Би босогч биш...

Ч: Тийм бол бид Южан вантай хамт тулалдахад бэлэн байна.

****************  

Бүгд: Гүнжтэний амгаланг айлтгая.

Сон: Гүнжтэн, бүх зүйл таны хэлснээр болж Хуйжоу  бидний мэдэлд орсон.

Аюу: Бүгд сайн байлаа.

Бүгд: Гүнжтэний амгаланг айлтгая.

Аву: Нөхөд өө, бид Ву Чиан болоод түүний босогчдыг дарж, Хуйжоуг буцаан авч чадлаа. Эр зориг, хүч чадлаа шавхан тулалдсан та бүхэнд талархаж байна. Та бүхэн үнэнч бас баатарлаг байлаа.

Бүгд: Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай. Гүнжтэн мандтугай.

Аву: Бидэнд хийх гурван зүйл үлдлээ.

Сон: Нэгд. Ард иргэдийг тайвшруул үймээн самуун гарахаас сэргийлэх. Хоёрт. Цэргийн хүнс бэлтгэж Южан вантны ирэхэд бэлдэх. Гуравт. Хотын хэрмийг бэхжүүлж урвагч Жианнин вангийн эсрэг тулалдахад бэлдэх.

Бүгд: Мэдлээ.

******************  

Аву: Му жанжин.

Му: Гүнжтэн.

Аву: Эмгэнэл илэрхийлье. Му ахайтан надад их тус болсон. Ачийг нь хариулж чадсангүй. Хуйшинийг  би харж хандах болохоор амгалан нойрс доо.

*****************

Эр: Замаас холд! Замаас холдоорой...

Эр: Зогс! Хэн бэ?

Эр2: Хуйжоугийн Ёонанд байдаг Жао овогт билээ.

Эр: Царайгаа яагаад халхалчихаа вэ?

Эр2: Ноёнтон. Эзэн маань саяхан салхин цэцэг туссан болохоор. Хүнд халдаачих вий гэсэндээ л... амаа тагласан юм.

Му: Зогс!

Эр2: Жанжин. Юу болоо вэ?

Му: Царайгаа харуул! Царайгаа харуул. Ноёнтон, танай ам бүл хэд вэ?

Ши: Эхнэр хүүхэд маань нас барсан. Би ганцаар үлдсэн. Зарц нар маань амьд үлдсэн.

Му: Эхнэр хүүхэд чинь яаж үхсэн бэ?

Ши: Өвчнөөр...

Му: Барь!

Эр: Зугтаарай.

Сон: Ши гүнтэн. Уулзалгүй уджээ.

Ши: Манай Ши овог ахин хөл дээрээ босох хувьгүй байж. Өвөг дээдэс минь өршөө.

Сон: Хөөе...

*****************

Лю: Хуан гүн Жианнин ванд итгэж байна уу?

Х: Миний итгэл бус, тэрний танд итгэх итгэл юм.

Лю: Яагаад тэр билээ?

Х: Эцэг нь хүүдээ итгэлгүй яах вэ.  Жианнин ван таны төрсөн эцэг.

Хаан: Хүн ир. Хүн ир...

Д: Хаантан. Та сэрчихэв үү?

Хаан: Сая... энд хэн зогсож байсан бэ?

Д: Хэн ч орж ирээгүй. Магадгүй... та зүүдэлсэн байх...

Хаан: Толгой өвдөж байна. Зитан яасан? Хэд хоног над дээр ирсэнгүй.

Д: Гуравдугаар ханхүү Хуйжоу руу явсан гэж дуулсан.

**************

Аву: Ши Юан яагаад Хуйжоуд байдаг билээ?

Сон: Амиа хорлочихсон болохоор юу ч мэдэж чадсангүй.

Аву: Юу ч хэлээгүй гэж үү?

Сон: Өвөг дээдсээсээ өршөөл эрсэн.

Аву: Гүнтний цогцосыг нь нийслэл рүү явуулж, төрсөн нутагт нь хүндэтгэлтэйгээр оршуулаарай. Ши овгийнхонд эмгэнэл хүргэ. Юан буруу зүйл хийсэн ч гэсэн өс хонзон өвөрлөлгүй оршуул.

Сон: Мэдлээ.

П: Гүнжтэн. Сон жанжин. Пан Гүй би, Ван овгийн нууц хамгаалагчидтай мэнд мэдэхээр ирлээ.

Бүгд: Гүнжийн амгаланг айлтгая.

Аву: Та нарт мөн талархая. Та нар ч бас Чен гүрний дайчид.

П: Бид үргэлж нууцаар хамгаалсаар ирсэн. Өнөөдөр бид хоёр жанжны хамтаар мөр зэрэгцэн тулалдлаа. Сайхан байна.

Аву: Ийм эрэлхэг зоригтой дайчид, далд байх харамсалтай бус уу? Та нар Южан ванг дагахыг хүсч байна уу?

П: Бид Ван овогт өртэй, бүх үнэнчээр үйлчилнэ гэж тангарагласан. Үхэн үхтэлээ Ван овогт үнэнчээр зүтгэх болно.

Аву: Намайг дагавал ямар вэ?

П: Гүнжтэн танд үнэнчээр зүтгэх болно.

Бүгд: Үнэнчээр зүтгэнэ. Үнэнчээр зүтгэнэ. Үнэнчээр зүтгэнэ.

********************

Бэр:  Чиний ээжийг Жианнин ванд сэтгэлтэй байсан гэж төсөөлсөнгүй.

Лю:  Харин ч сайн болж. Миний төрсөн эцэг мөн ч бай, биш ч бай хамаагүй. Намайг хаан ширээнд суухад тусална гэсэн. Би хүссэнээ авч чадвал боллоо.

**************

Жи: Чүү...

Эр: Вантан. Южан ванг хүмүүс алсын хараатай гэлцдэг. Арай үнэхээр бидний энд ирэхийг мэдээд биднээс урьтаад Хуйжоуг эзэлчихээгүй байгаа?  

Жи: Шао Чи үнэхээр ийм хурдан ирчихлээ гэж үү?

Эр: Вантан.  Зүүн, баруун, хойд хаалган дээр бүрээ байгаа. Урд хаалган дээр Хуйжоугийн их цэрэг байрладаг. Вантан, урд хаалгыг эзэлбэл ямар вэ?

Жи: Дайны урлаг амаргүй. Өөрийн хүчийг илчлэх хэрэггүй. Бүгд сонс. Хуйжоу хотыг бүсэл.

Эр: Мэдлээ. Чүү...

Жи: Чүү...  Чүү... чүү...

******************

Эр: Хуан гүн. Таны хэлснийг гүйцэлдүүлчихлээ.

Х:  Сайн байна.

Эр: Хуан гүн. Бид үнэхээр Хуйжоугийн хэрэгт оролцох хэрэг байна уу?

Х: Жианнаний вантай тохиролчихсон. Хуйжоуг эзэлсний дараа шууд нийслэлийг эзэлнэ. Ву Чиан Ван Линий үнэнч албат. Би зүгээр л ашигласан төдий. Ван Шуан тэр хоёр яах нь надад хамаагүй.

Эр: Гэхдээ...Тэгвэл бид Ван Лины төлөө Хуйжоу хүртэл явах хэрэг байна уу?

Х: Ван Лин надаар босогчдыг даруулахаар явуулсан. Яг миний хүсч байсан зүйл. Ван Шуг явуулсан бол бидний төлөвлөгөө нурах байлаа.

Эр2: Хуан гүнтэн, бидний өмнө байгаа модон гүүр үерээс болоод эвдэрчихэж.

Х: Аан? Энийг хэлж байна уу?

Эр2:  Тийм ээ.

Х: Буцаад яв.

Эр: Мэдлээ.

Х: Хүмүүстээ мод огтолж гүүрийг зас гэж хэл. Гүүр засагдаж дууссаны дараа гол гатална. Бид Хуйжоуд хэзээ очихыг бурхан л мэдэх байх.

Эр: Мэдлээ

***************

Ру: Аав аа.  Аав аа... Аав аа...

Эм: Дээдэс ээ. Эмгэнэл илэрхийлье. Дээдэс ээ. 

Ру:  Авга эгч маань хатны гарт үрэгдэж. Ши овог, аавын шавь нар Ван Лины дарамтанд байна. Аав маань Ван Шуаны гарт үрэгдлээ. Гэтэл Зитан Ван Шуаныг аврахаар Хуйжоуд руу явчихсан. Ван Шуаныг аврахыг хүссэн ч, би зөвшөөрөхгүй. Су Жин арийг олоод ир.

Эм: Мэдлээ.

*****************  

Ю: Гүнжтэн. Орой болчихлоо. Өргөөндөө орж амар. Хуйжоугийн хүмүүс бүгд таныг харж байгаа. Өөрийгөө ядраах хэрэггүй.

Аву: Юу ахайтны охин яаж байна?

Ю: Уйлсаар л байгаа. Хоёр удаа ухаан алдаж унасан. Өдөржин ус ч уусангүй. Хэн ч ятгаж чадахгүй байна. Му ахайтан хань болж байгаа.

Аву: Очиж харъя.

Ю: Гүнжтэн. Очих хэрэггүй. Хуйшин бүсгүй түргэн зантай. Танд зохисгүй хандаж мэднэ.

М: Жаахан идчих. Энэ хүүхэд юм ч идэхгүй юм. Гүнжтэн.

Аву: Хуйшин. Жаахан ч болсон идчих Ву ахайтан ийм байгааг чинь харвал амгалан нойрсож чадахгүй.

Хуй: Чи хэн юм?

Аву: Южан гүнж байна.

Хуй: Чи юу... Чи миний ээжийг алсан. Би... чамайг ална даа... Ээжийнхээ өшөөг авна.

М: Хуйшин.

Аву: Юм идэхгүй бол яаж хороох юм? Өшөө авмаар байвал эхлээд амьдар.

М: Суу... Гүнжтэн. Би Му Лианы эхнэр байна.

Аву: Му жанжин ямар байна?

М: Санаа тавьсанд гялайлаа. Сон жанжинд хамгаалалт хийхэд нь туслахаар цэргийн хуаран руу явсан. Гүнжтэн, танд юм хэлж болохсон бол уу?

Аву: Тэгэлгүй яах вэ.

М: Му Лиан үнэнч бас амжилтанд хүрэхийг хүсдэг. Олон жил авга ахынхаа зэрэг дэвийг ашиглаж үзээгүй. Авга ахыг бослого гаргана гэхэд Му Лиан ятгаж болиулах гэж оролдсон. Таны ирсний дараа авга ахынхаа эсрэг зогссон. Гүнжтэн танаас гуйя. Авга ахынх нь хэргээс болж нөхрийг минь шийтгэлгүй, улс орондоо үнэнч сэтгэлийг нь бодож өршөөлдөө багтааж хайрла, гүнжтэн.

Аву: Хурдан бос. Му ахайтан ухаалаг, халамжтай бүсгүй юм. Би Му жанжинд Ву Чианы хэрэгтэй холбохгүй гэж амалсан. Санаа амар бай.

М: Гялайлаа, гүнжтэн.

Аву: Одоо... Жианнин ван хот руу дайрахаар зэхэж байна. Би Хуйжоуг сайн мэдэхгүй болохоор Му ахайтан надад тусалж, хотыг хамгаалах талаар ярилцвал ямар вэ?

М: Чадах чинээгээрээ тусалъя.

******************

Ю: Гүнжтэн, юу болоо вэ?  Юу болоо вэ?

Аву: Нойр хүрэхгүй байна. Ву ахайтан, Хуйшин хоёрыг бодохоор... сэтгэл тавгүйрхээд... Гарч алхъя.

Ю: Амралтын амарт байхад таныг аюулд орох вий гэж санаа зовниод шөнө унтаж чаддаггүй байсан.

Аву: Одоо зүгээр ээ. Захирагчийн өргөө... харуул хамгаалалт сайтай. Айхгүй байгаа биз дээ?

Ю: Тийм ээ. Сон жанжин байгаа болохоор сэтгэл амар байна.

Сон: Заавал зогсоох хэрэгтэй. Юу ч болж байсан яасан ч ухарч болохгүй, тэсэх хэрэгтэй.

Аву: Сон жанжны ач. Вантны дэргэд ийм хүн байгаа нь сайн хэрэг.

Му: Жанжин, энийг хар даа.

Ю: Сон жанжин вантантай жаахан төстэй.

Сон: Тийм ээ.

Аву: Явъя. Саад болох хэрэггүй.

Эр: Гүнжтэн.

Эр: Гүнжтэн.

Эр: Гүнжтэн.

Сон: Гүнжтэн. Гүнжтэн, түр хүлээнэ үү. Гүнжтэн.

Аву: Сон жанжин.

Сон: Хотыг хамгаалах төлөвлөгөө гаргаж байна. Жианнан вангийн дайралтад сайн  бэлтгэх хэрэгтэй байна.

*****************

Жин: Угсаа залгамжлагч гүнжтэн. Би таны хэлсэнээр бүгдийг хийсэн боловч ... гуравдугаар ханхүү улам л хайхрамжгүй болж байна. Намайг харахыг ч хүсдэггүй.

Ру: Тэрний сэтгэлд ганц л хүн байдаг. Тэрнийг сэтгэлээс нь сугалсны дараа л  чи тэрний сэтгэлд багтаж чадна...

Жин: Гуравдугаар ханхүү, гүнжид чин сэтгэлээсээ хайртай. Гүнжийг хэзээ ч мартахгүй. 

Ру: Арга байгаа гэвэл...

16-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home